Friday, August 28, 2009

Миний “жинхэнэ бөх” Vll бүлэг

7. Авах ёстой алдар цолнуудаа авсаар...

Монгол улсын далай даян аварга Агваансамдагийн Сүхбат 2004 оын 7 сарын 12-ны өдөр, Улаанбаатар хот, төв цэнгэлдэх хүрээлэнгийн наадмын индэр дээрээс түрүү бөхийн шагналаа авч байхдаа: “Би зөвхөн энэ ялалтын төлөө л ноднингийн 7 сарын 12-оос өнөөдрийг хүртэл бүтэн 365 хоног бэлтгэлээ шаргуу хийлээ...”
2004 оны цагаан сараар шөвгийн 8-д үлдээд Доржсамбуу заантай 6-гийн давааны оноолтоор барилдав... Доржсамбуу хөлөөрөө хашиж мордоод зайндаа өөрөө сунаад манай аваргаас түрүүлээд тохиолдов... өөрөө мэдэхийн дээдээр л мэдэхээр барилдаан өрнөв... харин олон түмэн дунд “жудагтай” хэмээн нэрлэгддэг Доржсамбуу шууд л босоод дэвээд явав... Манай үзэгчид бол мэдээж хамгийн мэргэн шүүгч нар шүү дээ. Чанарав гуай: “манай үзэгчид бол хамгийн шударга сайн шүүгчид, тэдний талд шийдэхэд л бараг болно доо” хэмээн энэ барилдааны талаар хэлж байв. Харин мэдээж нэгэнт Монгол бөх бол биеэ даасан спорт тул өөрийн гэсэн дүрэм журамтай байж таарна, харин бөхчүүд ёс жудагтай, талбайд гарсан бол араас нь дайрч болно гэдэг заалтыг ашигладаггүй, цэцүүд маань нас ахисан буруу шийдвэр их гаргадаг гэдгийг ашиглан зальтдаггүй байх нь чухал билээ. Бөхийн өргөөнд суусан үзэгчид ундааны саваар дэвжээг дүүргэх үзэгдлийг анх удаа хайртай аваргаа өмөөрөн гаргасан ч манай цэц нар уламжлал ёсоороо буруу шийдэж манай аваргыг хохироов... хамгийн гол нь унасан гэдгээ мэдэрмээр энгийн барилдаан өрнөж, барилдаж байгаа Доржсамбуу бүү хэл үзэж суугаа бүх үзэгчид ч харчаад дургүйцэж байхад тэрээр тоохчгүй тахимаа авалгүй туг тойрсон юм. Энэ тэгээд нөгөө айхтар жудаг нь юм байхдаа... аварга маань хайртай бор дээл тэргүүтэй хэрэглэлүүдээ цуглуулж аваад бөхийн өргөөнөөс хурдан хурдан алхаж гарахыг завдаснаа зог тусав... “луйвардуулсан ч, би чинь Монголд хамгийн олон дэмжигчтэй аварга хүн шүү дээ...” гэж бодсон биз... тэдэнтэйгээ цугтаа баярлахаар эргэв... энэ зуур замаасаа хүнээс бичлэг авч үзээд... хөлийн цэц Дагвасүрэн гуайд үзүүлэн тайлбар хийснээ... шийдвэр нэгэнт гарсан тул Монгол барилдаанаа хүндэтгэн аварга хүний ёсоор Доржсамбуу дуудаж ирүүлээд тахимаа өгөв... “би давсан ч Монгол барилдаанаа хүндэллээ шүү“ гэж цэц Доржсамбуу 2-д хэлсэн биз. Дараагийн даваанд Доржсамбууг гарахад ч хүмүүс түүнийг харааж, саваа шидсээр л байв... Манай аварга бол бахархам сайхан зан чанартай Монгол бөх билээ. Тэрээр үнэн шударгын төлөө тэмцэж, илт буруу шийдвэрийг эсэргүүцдэг, нэхэл хатуутай нэгэн болохоос хэзээ ч хүнээс даваа луйвардаж аваагүй ухаантан, шударга хүчтэн билээ. 1998 онд бөхийн өргөөний нээлтээр манай бөхийг даваагүй байж туг тойрсон Бат-Эрдэнэ, 1999 оны цагаан сараар уначаад давсан хэмээн гүрийсэн Цэрэнпунцаг (Гантогтоход бас 2000 оны наадмаар мулайсан), наадмын талбай дээр унасандаа уурлаж ялагчаа өшиглөх нэгэн, энэ удаа уначаад улаан цайм даваа луйвардах Доржсамбуу нар жудагтай юу энэ бүхэнд хохирогч (Пунцагаас бусдад) болж байсан Сүхбат аварга жудаггүй хүн болж таарч байна уу... Мөнх-Эрдэнэ арслангийн хүслийг биелүүлэн давуулахдаа тэрээр гомдолтойгоор ч гэсэн эр хүний ёсоор тахимаа өгч л байсан (1997 он), Доржсамбууд энэ удаа улайтал нь бичлэг үзүүлж байгаад тахимаа өгчил байна... үзэгчид түүнд нижгэнэтэл алга ташин талархал илэрхийлсэн... өөрийг нь өшглөчөөд таахалзан зогсож байгаа хүнийг дараа даваанд өөрөө барилдаж чадах эсэх нь эргэлзээтэй байхад ч Өсөхбаяраас тахим авчаад үнсжил байсан (тахиж битгий шившиг болоорой гэж сэтгэлдээ шивнэсэн биз), Өсхөхбаярыг гэмтэлтэй байж байгаад эдгэрч ирээд бөхийн өргөөнд барилдаан үзээд суухад нь манай аварга орж ирэнгүүтээ шууд түүн дээр очиж ах аваргын ёсоор үнсэж, илааршсанд нь талархал илэрхийлэхэд бөхийн өргөө тэр аяараа нүргэлж байв... Өсөхбаяр улайж байв... түүнийг аймаар өшгөлснөө санаа байлгүй дээ.
2004 оны наадам миний амьдралдаа үзсэн хамгийн сайхан наадам. 7 сарын 10-ны өдөр уралдсан даага, шүдлэн насны морьдын урладаанд манай аваргын ах Агваансамдангийн Батсүхийн уясан гал шарга даага, мөлүү хул шүдлэн (ерөнхий сайд байсан М.Энхболдын) 2 нь түрүүлж... 11-ний өглөө түүний хүргэн ах Э.Эрдэнэчулууны “Амгалан төрийн алтан магнай” шарга азарга нас нийлсэн жилээ азарганы анхны түрүүгээ (бага насандаа 2 удаа түрүүлсэн, өнөө жил 2009 онд түрүүлснээр нийт 6 удаа улсад түрүүлээд байна) хүртэж манай аваргын хувьд ёстой наадмын од нь гийж, “өм” нь нээгдсэн өдөр байв. “Наадам өнгөө дагадаг” гэж өвгөдийн үг байдаг... 12-нд бөхийн дэвжээнээ далай аварга Сүхбат (далай аварга цолоо луйвардуулсан) гялалзсан сайхан амжилт гаргав. 4 даваанд түрүүчийн 2 жилийн түрүү бөх Өсөхбаяр аваргыг манай бөхийн гарын шавь Дундговь аймгийн начин Пүрэвжав давснаар наадмын өнгө ерөнхийдөө ойлгомжтой болов. Алдарт бөх “Хур харцагын” нутгаас дахин төрсөн хур харцага буюу улсын харцага цолын болзлыг биелүүлээд байгаа Пүрэвжав шавиараа манай аварга торолгүй давдаг 7-гийн даваагаараа давав. Цэрэнпунцаг гарьд 5-ын даваанд Өсөх-Ирээдүй хэмээн Сэлэнгэ аймгийн арслан амалж даваад начин болголгүй буцаасан юм. Сүүлд Сэлэнгийн унаган хүү миний хуурай ах Мөнхболд маань “5-ын даваанд Сүхбат аварга Доржсамбууг давж гарч ирсэн Завхан аймгийн заан (Пунцагтай нэг нутаг) И.Батсайхан амалж авахад, Пунцагаа амаа буцаахыг хүсэхэд нь аварга зөвшөөрөөгүй тул зөрүүлээд аваргын шавь Өсөх-Ирээдүйг Пунцагаа амалж давсан” гэж ярьж байлаа. Ийм шалтгаанаас ч болсон уу, угаасаа дийлэхээ байсан бөгөөд барилдаан удаашраад шуудагдвал хялбар унах байсан тул эртхэн барилдаанаа дуусгая гэж бодсон уу... юутай ч түрүү даваанд Бат-Эрдэнэ аваргын ээлжит нэгэн жонхууны ачаар сүүлийн удаа шөвгөрч буй Цэрэнпунцаг гарьд манай аваргыг бараг л зодох шахаад хөөж гарав... наадмын талбайг хэд тойруулж хөөсний эцэст золгох болж... золгонгуут анхны хүрэлтээр л манай аварга давж төрийнхөө их баяр наадамд 3 дахь удаагаа үзүүрт шалгарав. Нөгөө талаас мөн л түүний хадам дүү Гантогтох Сумъяабазарыг хүч бяраар ааглан, шуудагдан голлон дайрч, 4 хөллүүлээд ард нь гарч даваад 3 дахь удаагаа түрүү булаалдахаар гарч ирэв. Энэ 2 бөх бол унаган багаасаа нэг доор хамтдаа бэлтгэл хийсэн “алтан хослол” билээ... 1998 онд хоюул амжилтгүй барилдан 6, 7-гийн даваанд цуваран унасан бол 1999 онд мөн адил 6 дээр хоюул унасан, 2000 онд түрүү булаацалдсан бол, 2002 онд шөвгийн 4-д хоорондоо барилдсан, 2003 хоюул амжилтгүй барилдсан бол өнөө жил хоюул амжилттай барилдан түрүү булаацалдахаар шалгаран үлдэв. Байнга цуг блтгэл хийж, нэг галд гардаг тул бэлтгэлжилтийн байдлаас болж хоюулаа зэрэг сайн эсвэл хоюулаа зэрэг муу барилддаг гэсэн үг. Нэг нь л уначвал нөгөөд сэтгэл санааны хувьд болон биеийн хүчний (айлын бөхтэй хүнд барилдаан хийх) хувьд их дарамт ирж байнга бүтэлгүйтдэг юм. Харин энэ шийдвэрлэх барилдаанд аварга хүний бас нэгэн нандин чанар харагдсан, “аварга аваргаараа төрдөг” гэж аварга хүн (Мөөеө аварга) хэлсэн байдаг... Эцсийн барилдаанд сайн төвлөрч, сандралгүй тайван барилдаж заавал “түрүүлдэг”. Дамдин аварга үзүүрлэж үзээгүй байхдаа 5 дараалан түрүүлж сүүлд цагийн эрхээр хэд үзүүрлэсэн, Мөнхбат аварга үзүүрлэх нь бүү хэл шөвгөрөөчгүй (спардкадаар авсан заан цолтой) “бярандаа буйлж” байхдаа 5 дараалж түрүүлсэн бол, Баянмөнх аварга 10 түрүүлэхдээ 3 хан үзүүрлэсэн (2 нь нялх ногоо байхдаа, нэг нь хулхидуулсан!!! 1974 он), Баагий аварга ч 11 түрүүлсний эцэст цагийн эрхээр ганц үзүүрлэсэн (2001 онд) зэрэг нь аварга хүн гэж хэн бэ? гэдгийг харуулна. Манай аварга ч энэ Дархан аварга бөхчүүдийн “бичигдээгүй” хууль ёсоор улсад үзүүрлэлгүй барилдааны замналаа дуусгасан юм. Ганаагын шуудгийг урдаас барьж хүчийг нь хорьж барьж байгаад баруун талаараа мордох гэж хуурч байгаад зүүн тосгуулж хавираад л давав. Төрийн наадамд 3 дахиа түрүүлж ном ёсоороо өгдөггүй далай аварга цолыг нь “ингээд далай аварга өгөхгүй мулай” гэсэн байртайгаар л авав. Наадмын индэр дээрээс түүний хэлсэн үг амжилт гаргахаар тэмүүлж буй хүн бүрийн хувьд цээжилж авч, алтан дүрмээ болгон даган мөрдмөөр ёстой л нэг ”Монгол аварга” хүний үг байлаа. Далай даян аварга маань: “Би зөвхөн энэ ялалтын төлөө л ноднингийн 7 сарын 12-оос өнөөдрийг хүртэл бүтэн 365 хоног бэлтгэлээ шаргуу хийлээ...”
2004 оны намар болсон уламжлалт нийслэлийн өдрийн барилдаанд манай аварга маань Өсөхбаяр аваргатай үзүүрт үлдээд, шууд золгоё гэж санал гаргаад золгож, давхар шуудагдав. Ингээд шууд л хөлөөрөө хашиж мордоод хэт илүүрхэн хаяхад нь би “манай аварга ч аргагүй л тасархай аварга юм даа, түрүү жил 66 шуудагдаад хаяж чадаагүй дээрээ дүгнэлт хийж бэлтгэлээ сайн хийсний үрээр Өсөхөөг шуудагдаад ч ийм амрхан хаядаг болчиж” гэсэн сэтгэгдэл төрж байлаа. За ингээд 2005 оны цагаан сар болж манай аварга маань харин 5-ын даваанд у.н Сумъяабэйсийг шахаж татах гээд хөл алдан яалт ч үгүй унаж барилдаанаа дуусгав. Харин манай мартагдсан дууль 2-р Бат маань энэ цагаан сард шөвгийн 4-д шалагарсан нь түүний аймгийн арслан (1998 он) цолтой байхаасаа хойш цагаан сард үзүүлж буй хамгийн том амжилт нь билээ. Улсын наадамд харин манай Ганбат 6-гийн даваанд олон жил заан цолны төлөө тэмцэж буй Мягмарсүрэн найздаа даваа ахиулж өгөв. Харин энэ наадмын өмнө ерөнхийлөгчийн зарлиг гарч “Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат бөх Агваансамдангийн Сүхбат таныг 20 ба 21-р зууны заагт Монгол бөхийн торгон ногоон давжээнээ нэгэн “үзэгдэл” болон тодорч бөхөд хайртай олон мянган ард түмнээ баясуулан цэнгүүлж, төрийн наадамд 3 удаа түрүүлсэн их амжилтыг тань үнэлж Монгол улсын үндэсний спортын гавьяат тамирчин цолоор шагнав” гэснээр манай бөх үндэсний спортын гавьяат тамирчин болов. Үндэсний бөхийн спортын гавьяат тамирчин өгөх нь зүй ёсны хэрэг харин яагаад дөнгөж одоо гэж, чөлөөт бөхийн ОУХМ цолд хүрч, сүмо барилдааны “дэлхийн хошой аварга” болж байсан хүнийг хэдэн жилийн өмнө энэ бүх амжилтуудыг нь хамтатган дүгнээд гавьяат болгож болоогүй гэжүү... Их спортод гаргаж байсан энэ амжилтууд “ДЭЛХИЙН 2 УДААГИЙН АВАРГА” цол тийм хямд зүйл гэж үү?... 2005 оны наадмын 7-гийн даваанд Баагий аварга мөн л Мөнхбаатарт бууж өгсөн (7 жил ДАРААЛАН худлаа барилдав ) ба манай аварга Мягмарсүрэн, Рагчаа нараас ам сонгон барилдах болов(цаана нь Өсөхөө, Сумъяа, Ганаа 3 байгаа). Хавар 2 өдөр дараалан болсон барилдаанд эхний өдөр манай аварга Рагчаа начинг барьцгүй хавирч хол даваад, маргааш нь барьц шодуулан унаж байсан удаатайг бөгөөд Мягмарсүрэнд унасныг нь бодоод бодоод олохгүй суух зуур аварга маань Мягмарсүрэнг амлан барилдаад унав. Ийнхүү 2000 оноос өнөөдрийг хүртэл он хүртэл ёстой л нэг үеэ манлайлан барилдахдаа ийм доор даваанд унаагүй байсан аварга маань шороодож Монголчууд 4 заан төрснөөс (2001 он) хойш 4 жилийн дараа шинэ заантай болов.

No comments:

Post a Comment