Monday, August 31, 2009

Модератор болчихлоо...

Би гэдэг хүн сонирхдог зүйл гэвэл ганцхан спорт л байх... Доржаа маань "спортын цонх" гэж форум байдаг гээд дээрээс нь өөрийн Манчестер багийнхаа мэдээллийг хуулж надад авчирч өгснөөс хойш 3 жил 6 сар энэ спортын хэлэлцүүлэгтэй нөхрөллөө... Манай форум бол Монголын хамгийн том спорт форум бөгөөд түүн дээр спортын бүхий л төрлөөр хэлэлцүүлэг өрнүүлж, спорт сонирхогч хэн бүр эндээс хүссэнээ олж жинхэнэ кайф гэдгийг мэдэрдэг. Би бол харин эгэл даруухан уншигч байж 3 жил гаруй энэ форумаасаа зөвхөн мэдээлэл уншсан. Маш их л зүйл уншиж, ихийг мэдэж авсан санагдана. Бичлэг хийхийг нь хүлээж, амтархан уншдаг царайг нь хараагүй ч ойр дотны олон сайхан эчнээ найзтай болсон. Намайг интернетэд холбогдоод шууд л спортын цонхын форумруугаа ордгийг шавь нар маань ч сайн мэднэ...
Олон талын мэдээлэл уншиж 3 жил гаруй явахдаа бөхийн сэдэв нэг л тиймхэн байгааг үргэлж бодож явдаг байлаа. Энэ жил наадам дууссаны дараа гадаадад байдаг цонхын андууд маань форумаасаа наадмын тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүсэхэд нь нутгаасаа хол Монгол наадмаа үзэж чадалгүй бэтгэрч яваа андууддаа зориулан тойм бичье гэж санаад 7 сарын 13-ны өдөр форумдаа гишүүнээр элсэв. Ингээд л наадмын бөхийн барилдааны тухай томоохон нийтлэл бичиж, гадаадад буй андуудаа сайхан баярлуулав... Өөрийн бүхий л амьдарлын турш шүтэж ирсэн Сүхбат аваргынхаа тухай санал бодлоо жинтэй хэлж нэлээд бужигнуулж эхэллээ. Манай форум мэдээж өөрийн гэсэн тогтсон дүрэм журамтай, спорт сонирхогчдын томоохон нэгдэл билээ. Ôîðóìäàà 100 óäàà ÷àíàðòàé áè÷ëýã õèéñíèé äàðàà ãèø¿¿ä ººðòºº öîë ãýæ ç¿éë àâäàã þì. Олон жил идвэхитэй, ñàíàà÷ëàãàòàé àæèëëàñàí ãèø¿¿í ìîäåðàòîð áóþó çîõèöóóëàã÷ áîëæ ôîðóìûíõàà ººðèéí õàðèóöñàí ñýäâýý çîõèöóóëàí àæèëëàõ ýðõòýé áîëäîã. Ôîðóìûã íýãýí òîì êîìïàíè ãýâýë ìîäåðàòîðóóä áîë õýñãèéí àõëàã÷ ãýõ ч þìóó даа, òîìîîõîí л àëáàí òóøààë þì. Áè ôîðóìäàà ãèø¿¿íýýð ýëñýýä 14 õîíîæ áàéõäàà ë áºõèéíõºº ñýäýâò èäýâõè, ñàíàà÷ëàãàòàé àæèëëàñàí òóë ÌÎÄ áóþó ìîäåðàòîð áîëîõ ñàíàëûã íàäàä Àäìèíû ç¿ãýýñ òàâèâ. Èõ ë îëîí áè÷ëýã õèéñýí ëàã õ¿ì¿¿ñ õèéäýã àæëûã íàäàä äààëãàõ áîëñîíä áè áàíòààä ÷ ãýõ¿¿, áè äàðàà íýð òºðòýé㺺ð äàõèí ÌÎÄ-ä òîìèëîãäîæ ÷àäíà ãýæ òîîöñîí òóë ýñ çºâøººðºâ. Èéì öººõºí áè÷ëýãòýé áàéõäàà ÌÎÄ-ä óðèãäààä, ò¿¿íýýñ òàòãàëçñàí íàìàéã õ¿í á¿ð ë ãàéõàæ áàñ àíõààð ÷ ýõýëñýí áàéõ. ÌОД áîëîõã¿é áîë ººðèéí õ¿ññýí öîëîî àâ ãýæ áîëîìæ îëãîõîä íü ìºí ë ä¿ðìýý ñàõèæ 100 áè÷ëýã õèéñíèéõýý äàðàà öîëîî àâíà ãýýä ìóãóéäëàâ.
Çà ¿¿íèé äàðààãààð áè÷ëýãýý 100 õ¿ðãýæ öîë àâàõûí ò¿ìýí õ¿ñëýí áîëæ Ñ¿õáàò àâàðãûã ìààíü óäàà äàðàà õóäëàà ã¿òãýñýí ôîðóìûíõàà íýãýí Àäìèíòàé çàðãà ¿¿ñãýæ (захиралтайгаа хэрэлдэв) ò¿¿íèéã шахамдуулж тун эвгүй байдалд оруулж чадав. Энэ үед форумын шилдгүүдийг шалгаруулахаар болж 20-оод хоног л форумд бичлэг хийж буй миний нэр "шилдэг шинэ гишүүн" гэсэн номинацад нэр дэвшигдэж ёстой л нөгөө "од" гэдэг нь болох дөхөв. Харамсалтай нь энэ удаа "шилдэг шинэ гишүүн" шалгаруулахгүй боллоо гэж форумын удирдлагууд шийдэснээр бараг л минийх болоод байсан шагнал маань үгүй болов. Яг энэ үед одоогоос 4 жилийн өмнө бичсэн 1997 оноос 2005 оныг хүртэлх наадмын тэмдэглэлийг маань Доржоо олж өгснөөр дахин нэгэн тэсрэлтийг форумдаа хийж олны таашаалыг ихээхэн хүлээв. Мэдээж миний дэмждэг бөхөөс минь болж намайг эсэргүүцэгчид хэд хэд байсан боловч би тэд нарт "Би нэг ч худлаа юм бичээгүй, үнэнийг бичихээр танай хүн муу болж харагддаг бол угаасаа танай хүн муухай юм байна... та нар чаддаг юм бол над шиг ийм нийтлэл бичээдэх" гэж хуурай агсам тавьснаар нэлээд олныг нь хэлэх үггүй болгосон. Ингээд "Ла Масиа"... мэт гэдэг цолны хүсэлт гарган цолондоо хүрч, доорно Барса багийнхаа эмблемээ ч залуулж амжив.
Үүнийхээ дараа хичээл эхлээгүй завтай байгаагаа ашиглаад Сүхбат авргынхаа тухай А4 хэмжээгээр 20 гаруй нүүр 10 бүлэгтэй "Миний жинхэнэ бөх" хэмээх маш том хэмжээний өгүүлэл бичиж форумдаа оруулснаар ээлжит нэгэн том ажлаа амжуулж, нэлээд олон эргэлзээтэй асуудал буруу ташаа ойлголтонд цэг тавьж чадав. Хамгийн сүүлд өөрийн хүсэл мөрөөдөл болсон Монгол бөхчүүдийнхээ чансааг тогтоож, хойч үедээ үнэн бодит мэдээлэл үлдээх ажлаа эхлүүлж "Үндэсний бөхийн чансааг тогтоох" дүрмийг боловсруулъя нэртэй хэлэлцүүлэгийг санаачлан өрнүүлснээр одоо эд дундаа хэлэлцэгдэж, амжилтанд хүрч явна. Энэ удаа форумын удирдлагууд дахин намайг МОД буюу зохицуулагчийн ажилд томилоход багш хүн миний хувьд шавь нараа хүлээн авдаг 9 сарын 1-ний маань баяртай давхцаж буйд билэгшээн би бээр хийсэн зүйлтэй, хийх зүйлтэй хүний хуваарь нэр төртэйгээр, сэтгэл тэнүүн энэ ажлыг хүлээн авч байна. Монголын ирээдүйн математик, мэдээлэл зүйн хөгжлийн төлөө зүтгэхийн хажуугаар өөрийн сонирхолын дагуу агуу үндэснийхээ спортын хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр оруулахаар хичээж яваа маань амжилтанд хүрчил байна... цаашдаа ч ажлаа үргэлжлүүлсээр Монголын Спортын хамгийн алдартай, хамгийн том Форумынхаа Үндэсний Бөхийн шилдэг МОД байх үүргээ нэр төртэйгээр биелүүлнээ.
http://www.sportnews.mn/forum/

Шинэ амжилтуудаар дүүрэн 4-р тойрог

Фантази Пример лигийн 4-р тойрог дүнгээ гаргалаа. Кайф лигийг 2-р тойрогт тэргүүлж байсан Жаамаагийн бага энэ удаа маушигаа сольж гарч ирээд гялалзсан сайхан амжилт гарган дахин title-ын байранд шилжлээ. Доржоо буурь зааж амжилт гаргасаар л байгаа бол Далай 3-р байрт дэвшиж шилдгүүдийн тоонд анх удаа нэрлэгдлээ. Отгончимэгийн баг, Чэмэдширчингийн, Ёндонжамцын (Algo FC) багууд жигүүр ургасан мэт урагшилж урьд өмнө байгаагүй буюу 4, 7, 10-р байранд дэвшсэн бол Анхаа, Мөнхбат (МанЮ-гаас илүү), манай Tsavilla, Мөнгөншагайгийн баг нар урьд өмнө орж байгаагүй доод буюу 6, 11, 12,14-р байрлуу ухарцгаасан байна. 4 тойргийн байдлаар нэг тойргоос авсан хамгийн өндөр оноо буюу 71 оноог Otgoo FC баг авч шинэ дээд амжилт үзүүллээ. Отгоо маш том судалгааны ажил явуулж байгаа бөгөөд судалгаагаа бараг ашиглаагүй байхад ийм амжилт гаргаж байгаа тул цаашид судалгаагаа ашиглаад ирэхээр "яанаа..." гэж хэлж байгаа... Мөн 3 тойрог л тоглолтод оролцсон Алго ФС 4 тоглосон олон багаас өндөр оноотой байгаа нь том амжилт болж байна.

Кайф кап бол үнэхээр сонирхолтой өрсөлдөөнтэй өрнөж байгаа... Доржоо тэргүүлсэн хэвээр байгаа бол Соогий 3 дахь удаагаа "сохор азаар" ялалт авч 2-р байранд дэвшлээ тэрээр кайф лигд 13-р байранд явж байгааг бодохоор ёстой азтай муу дамшиг юм даа гэхээс өөр юу хэлхэв. Жаамаа лигийг тэргүүлж эхэлсэн ч энэ тойрогт "гэнэт баяжигч" Чимээ Юнайтатад 64:61-ээр хожигдож "хөгөө хөлдөө чирэв". Бас нэг арай дэндүү азтай нөхөр бол Шинэ Барса багийн менежер Бат-Амгалан, тэрээр лигд 16-р байранд явж байгаа ч капд 3 хожиж тэргүүлэгч Жаамаатай ижил 9 оноотой тууж явна. Хожигдол нэдэг юм амсаж үзээгүй 3 дахь баг болох Тамирын Челси баг энэ тойрогт дундажтай тэнцэснээр 7-руу ухарлаа. За тэгээд удаан азгүйтэж, тэмцэсний эцэст Отгоо ФС, Чимээ Ю нарын зэрэг шинэ "жигүүр ургагчид" анхныхаа хожлыг авснаар энэ тойрог өндөрлөж байна. Дараа тойрогт азны хүүхэд Шинэ Барса тэргүүлэгч Доржоогийн багтай таарч аз дийлэх үү, хүч дийлэх үү гэдгээ шалгана. Соогий мөн л аргалж болмоор сул учраа Дөл багтай (Шагайгийн) таараад байгаа бол хамгийн сонирхолтой тулаан дувт уруудагч хуучин Ледир Анхаа, шинэ "гэнэт баяжигч" Отгоо 2-ын хооронд өрнөхөөр байна.

Манай Tsavilaa баг тэсэрсэн том амжилт гаргадагийн даваан дээр багийн маань ахлагч "Ла Масиа" Фабригас гэмтэснээр багийн тактик энээ тэрээ өөрчлөгдөн, төлөвлөгөө нуран уанснаар "дандаа уруудагч" ангилалаасаа салж чадахгүй л явна. Ахлагчаа зөв сонгох ухаанаа нэг л олж чадахгүй байна. Соогий бид 2-ын хамтдаа оролцож байгаа Сора капд харин аз эвээн 3 дахь хожлоо авсан нь сүүлийн хэдэн тойрогт ганц гялтайж буй тэмцээн маань юм, кайф капад азаар 4 ялсан Соогий энэ капд яг өөрийн байх ёстой байрандаа буюу 2 хожилтой явж байгаа юм.

Friday, August 28, 2009

Миний “жинхэнэ бөх” Х бүлэг


10. Миний мэдэх “жинхэнэ бөх” маань хэн байв...хэн байна...хэн байхав...

Би гэдэг хүн анх ухаан ороход л Сүхбат гэж хүн миний нүдэн дээр минь байсан, би түүнийг “жинхэнэ бөх” гэдэг бол энэ хүн юмаа гэж хэнээр ч заалгалгүй өөрөө ойлгож авсан.
Хүн өсөн дэвжихийн төлөө яаж зүтгэж тэмүүлж болохыг бодитоор харуулж, түүнээс нь үлгэр аван би өөрөө ч ялагч байхын төлөө хамт тэмцсэн... миний бөх ч ялсан... заан болсон... үеийхнээс урьтан арслан, аварга, далай аварга, даян аварга болж үеэ манлайлсан... би ч ялсан... хэрэндээ л өөртөө таарах амжилт гаргасан...
Үнэн шударга барилдааны туйл болж, уран сайхан барилдаантай, хүн дийлэхээ байталаа хариагүй байхдаа зодог тайлж хойч үеийн бөхчүүдэд... шударга биш барилдахыг завдагч нарт үлгэр дурайлал болон үүрд идэр залуухан шуугиулж явсан үеэрээ үлдэхийг эрхэм болгосон. Яагаад ч 4 давж чадахааргүй хөгшин 4 даваад байдаг байсан үе манай аваргын үеэр дуусгавар болж дахин Монгол наадмын дэвжээнээ шударга бус барилдаан цөөн болно, үүнд манай аваргын нөлөөлсөн нөлөөлөл туйлын их болохыг цаг хугацаа харуулна биз ээ. Одооны түүний хийж буй шударга барилдааны төлөөх тэмцэл, шавь нараа бэлтгэж байгаа үйл хэрэг хэдхэн жилийн дараа л үр дүнгээ өгнө. Түүний шавь нараас одоо хамгийн сайн барилдаж буй Пүрэвжав харцага бөгөөд ирээдүйд хамгийн сайн барилдах нь Даваабаатар гэж харагдаж байна. Миний дэмждэг Ганбат заан маань өдгөөгөөс 10 жилийн өмнө миний нүдэн дээр шуугиулсан сайхан барилдаан үзүүлж Ламын гэгээний даншигт түрүүлж байсан бол өнөө жил Даваабаатар өөрийн ширүүн өрсөлдөгчид болох Ду.Батбаяр начин, Рагчаа заан, Батболд харцага нарыг шороодуулан түрүүлээд байна. Би бээр түүний үнэн ч хөгжөөн дэмжигчдийн нэг болоод байгаа бөгөөд нөгөө л Сүхбат аваргаа улсад түрүүлэхийг хоног тоолон хүлээдэг байсан шигээ л түрүүлүүлчих тухай тооцоо энэ тэр хийгээд л хоног тоолж байна. Аваргатай маань төстэй барилдааны арга барил, хандлагатайн дээр ижилхэн зан араншинтай бөх юмаа гэж бодогддог юм. Харин нөгөө Батаа буюу Ганбат заанаа ч дэмжихээ мартсангүй, аваргаа зодог тайлснаас хойш мэдээж Ганбатыгаа л идэвхитэй дэмжлээ. 11 жилийн өмнө аймгийн арслан цагаан сард үзүүрлэж байхад нь мөн ч олон удаа түрүүлнэ дээ гэж бодож байсан, тэр хүслийг маань хожуу ч гэсэн биелүүлж өнөө жил цагаан сард л түрүүллээ. Биеийнх гэмтэл бэртэл сайжирч мөн үеийн бөхчүүд нь харих тэр үест бусдаасаа хамгийн залуу нь болох Ганбат маань одоо сайхан л барилдаж байна... улсад 2 удаа заанаа баталж, Монгол Улсын хамгийн шилдэг болчихоод л байгаа...
Монгол наадам мэдээж өөрийн уламжлалыг хойч үедээ өвлүүлэн, цаг үетэйгээ хөл нийлүүлэн баяжин хөгжсөөр л байх болно...Монгол бөхийн түүхнээ харин Агваансамдангийн Сүхбат гэж нэгэн энгийн мөртлөө эгэлгүй эрхэм “тодоос тод” гэрэлт од болон үүрд дурсагдах болно. Түүний уран сайхан, ухаалаг хурц барилдаан, Монголын бөхийн хөгжлийн төлөө өөрийн бөхийн замналаараа дэнчин тавин хийсэн бүхнээр нь ирээдүй бахархана гэж би итгэдэг. Өөрийн үйл хэрэг, шавь нарынхаа амжилт, өөрийн гаргасан гялалзсан сайхан амжилтаараа рекорд амжилт тогтоосон том том дархан аваргуудынхаа зиндаад, тэдэнтэйгээ хамт үеийн үед дурсагдсаар, магтагтсаар байх болноо...
Аварга маань зодог тайлаад түүнд ямархуу хэцүү байгааг, юу гэж тайлбарлах урчаа ч олохгүй мунгинаж явахад өнөө өвөл дуучин Жавхлан гэгдэх энэ үеийн одонцор залуу: “Би дуу дуулахгүйгээр 7 өдөр...тэр бүү хэл нэг өдөр ч амьдарч чадахгүй... гэтэл Сүхбат аварга маань өөрийн дуртай ажлаа, насан туршаа хийсэн ажлаа хийлгүйгээр 2 жил гаруй боллоо... энэ хүн юу гэж боддог юм бол доо... гэж санаад би түүнд зориулж нэг дуу хийсэн юм” гээд “Нууцхан сэтгэлийн үнэн” хэмээх дуу толилуулсан юм... аваргаа их санасан болоод ч тэрүү, хэтэрхий олон шүлэг мэддэг надад хүртэл энэ дууны үг их таалагдсан юмаа...
2009 оны 8-р сарын 14-өөс 20-н.

Бүүвэй аяланхан мэлмэрүүлдэг эжийтэй билээ би
Бүс нь чанга, ухаан хурц өндөр хөх эцэгтэй билээ би
Уран биелгээний аясаар намилзан долгиотох угаасан устай билээ би
Уянгат хуурын эгшигээр зэрэглээтэн мяралзах унасан газар шороотой билээ би
Хааяа хааяахан сэтгэл минь сэмрэх юм
Аяар аяархан амьдрал минь дэслэх юм даа...
Уяран хайрланхан ард үлдсэн эгэлхэн мөчүүд минь
Ухаант ардын минь итгэлд хүрээ болов уу, яагаа бол...
Унаж, босож, тэмцэж үнэнтэй нөхрөлсөн андуухан энэхэн заяа минь
Унаган төрлөх нутаг, гэгээн өвгөдийн ариун ёсонд таацаа юм болов уу...
Хааяа хааяахан сэтгэл минь сэмрэх юм
Аяар аяархан амьдрал минь дэслэх юм даа...
Урсах ганц хоромд ч олныг минь уйтгар нөмөрвөл
Мянган хоног зүрх шархалж нэг л гундуухан гэлдэрнэм бишүү би
Иргэх нэгээхэн цаг дор хөх Монгол минь жаргалын нартай мандвал
Айсуу буман өдрөө тайван амгалан, уужим тэнэгэр алахнам бишүү би
Хааяа хааяахан сэтгэл минь дүүрэх юм
Аяар аяархан амьдрал минь дэвжих юм даа...

Миний “жинхэнэ бөх” lХ бүлэг

9. Шавьтай бүхэн үргэлжилдэг.


Зодог тайлсны дараагаас л манай аваргыг тойрсон янз бүрийн сайн муу яриа тэртэй тэргүй л сэтгэлийн дарамтанд амьдарч буй намайг бүүр залхааж гүйцсэн... тэгэхдээ дахиж барилдана гэж би л хувьдаа бат итгэлтэй байсан... харих шинж илрээгүй 35 настай залуухан аваргаа дэмжигч олноо баярлуулан наадмын дэвжээнд зодголох бөгөөд дахин түрүүлж авах ёстой дархан аварга цолоо авна гэж итгэж байв. Ардын хувьсгалын наадамд 3 ба түүнээс дээш түрүүлсэн хүн 8 л байдаг юм шүү дээ... 1, 2 жил амарч бэртэл гэмтлээ бүр мөсөн идгээгээд, энэ их тэмцлийнхээ хүнд дарамтнаас бүрэн ангижраад, даян аварга цолоо авчаад наадмын талбайдаа дахин гарна гэж би мөн ч их хүлээсэн дээ. 2007 оны цагаан сараар нэлээд хугацаанд олны нүднээс далд амар ч байсан аварга маань бөхийн өргөөнд орж ирэхэд үзэгчид баярлалдан бараг л бөхийн өргөөг нураах шахсан... тэрээр “ирээдүйн аварга” хэмээх шинэ шагнал бий болгож буйгаа дуулгаад “олимп” хэмээх сургууль байгуулан Монголоос олимпын аварга төрүүлэхийн төлөө, шинжлэх ухааны үндэслэлтэй, нягт нарийн бэлтгэл сургуулилтын доор ажиллахаа дуулгав. Түүний “Олимп” сургууль амжилттай ажилж О.Пүрэвбаатар гавьяатын дасгалжуулсан залуучуудын баг нь чөлөөт барилдааны өнөө жилийн улсын аварга багаар тодорч... жүдо, самбогоор ч өндөр амжилт гарган, үндэсний бөхөөр хэд хэдэн улс аймгийн цолтон төрөөд байна. Манай аваргаас хамгийн анх “ирэдүйн аварга” шагналыг нь хүртэж байсан Даваабаатар одоо улсын харцага цолонд хүрч, багшийнхаа ид үеийг үзэгчид олондоо санагдуулан, энэ цаг үед Монголд барилдаж буй бөхчүүдээс хамгийн уран барилдаантай бөх гэгдэж байна...Түүний гарын шавь нараас у.з Амгаланбаатар, у.х Пүрэвжав (харцагаа баталж 3 шөвгөрсөн), у.х Батбаатар, Даваабаатар, у.н Отгонбаяр, у.н Олзгэрэл, у.н Алтансүх, у.н Насандэлгэр, у.н Сэр-Од... зэрэг болон аймгийн алдар цолтой цаашдаа өсөх ирээдүйтэй олон залуучуудын дээр түүний манай аваргаар бөхийн эрдэм заалгаж нэгэн үед багш шавийн барилдлагатай байсан олон бөхчүүд улс аймгийн цолонд хүрээд байна. Баянмөнх аварга нэгэн удаа “намайг 20-р зууны шилдэгээр тодруулсан ард түмнийхээ ачийг 21-р зууныг шилдгийг бэлтгэж өгч хариулна” гэж байсан бол түүний шавь Сүхбатын гар дээрээс Монгол улсын 21-р зууны шилдэг бөх, бөхийн зүтгэлтэн лавтайяа төрөн гарах буйзаа... сайн сайхан бүхэн мөнхөд үргэлжилж байх болтугай... “үндэстэй бүхэн дэлгэрч, үртэй бүхэн жаргадаг” жамаар олон сайхан шавьтай хүний үйл хэрэг үүрд тасралтгүй үргэлжилдэг бөлгөө... түүний шавь нараас ирээдүйн аваргууд болон авч чадаагүй үлдээсэн ганц цолыг нь ч авах бөх төрөх болтугай... хамгийн гол нь шавь нар уран сайхан барилдаанаар ард түмнээ баясгах хийгээд, шударга үнэний туйл болон Монгол наадмын дэвжээгээ өнөд хайрлан хамгаалж явна бизээ...
Аваргыг маань одоо ч барилдах гээд гараад ирэхэд нулимас унаган, хормой тосон угтах дэмжигчид нь 80 настай буурлаас эхлээд түүний барилдааныг харж байсан бяцхан хүүхдүүд хүртэл маш олон байгаа билээ. Би лав заримдаа доогуур даваанд унасан ч яахав ганц барилдчихаасай гэж өөрийн эрхгүй хүсэх үе байдаг ч манай аварга хэзээд үнэн шадарга тэмцэл, хөдөлмөрч зүтгэлийн манлай, уран хурц барилдааны жишээ болон ард түмэндээ үеийн үед “үүрдийн цэл залуухан 35 настай аварга” хэвээрээ үлдэг дээ гэсэн бодол маань давамгайлдаг болсон доо.

Миний “жинхэнэ бөх” Vlll бүлэг

8. “Юм бүхэн цаг хугацаатай.“

За ингээд 2005 оны наадам дууссаны дараачаас эхлэн манай аварга маань нөгөө алдарт бүтэн жил шаргуу бэлтгэл хийдэг нь хөдөлсөн юмуу гэлтэй барилдаануудыг машиндаж гарав. Намар ойрмогхон болсон 4 барилдаанд дараалж түрүүлснийхээ дараа тэртээ 2 удаа дэлхийд манлайлж байсан сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор одов. Энэ тэмцээнээс хүрэл медаль зүүж ирсэн боловч, мөнгөн медалийн төлөө барилдаанд мөрөндөө гэмтэл авсан юм. Ирээд 2006 оны 1 сард ёстой гайхамшигтай мэдээ дуулдав. “2 далай аваргын халз барилдаан” гэж сайхан юмыг нөгөө олон дампуурсан хадгаламж зээлийн хоршоонуудын нэг нь зохион байгуулав. Шинэлэг арга хэмжээгээр дүүрэн энэ барилдааны хувьд бүх зүйл урьдаас төлөвлөгдсөн 3 удаа барилдуулахаар зохион байгуулагдсан байв. Ийм ч учраас 2 далай аварга нэг нэг удаа сул даваа бие биедээ өгч ялагчийг шийдвэрлэх сүүлийн барилдаанд гарах болов. Энэ барилдааны шагналын сан 30 сая төгрөг ба ялагч нь (2:1, 3:0 байхаас үл хамааран) 80%-ийг нь авах ёстой байв. Мань мэтэд бол тэр мөнгө ямар хамаа байхав гол нь л барилдаан бас үр дүн чухал байв. Энэ барилааны үеэр 2 аваргын зодог шуудагны дуудлага худалдаа, 2 аваргын тэмээний ясан (Буур аваргын зээ) болон үхрийн ясан сийлбэрийнх дуудлага худалдаа болж улсын цолгүй бөхчүүийн барилдаанд манай аваргын шавь “танк” хочит а.а Ж.Отгонбаяр үзүүрлэж байв. Энэ барилдааны үеэр цагаан сараас бусад үед бараг дүүрдэггүй бөхийн өргөө жирийн үеийхээс хэт өндөр үнэтэй билеттэй үед дүүрч билээ. Үнэхээр сайхан тэмцэлдээн бол энэ байлаа. Аварга маань мөрний гэмтэлтэй байгаа тул би хүмүүстэй бооцоо тавихаас татгалзав. Уг нь бол ямар ч хүнтэй аваргынхаа төлөө бол бооцоо тавихаас буцах хүн биш л юмсан. Манай аваргын хувьд бол Өсөхбаяр аваргыг 2003 оны наадмаас өмнө улсад 3 удаа, цагаан сард 3 удаа ... гээл хөврөнө, би лав ганц удаа унасныг нь санаж байна, 2 бөх хоюул заан байхад нэгэн удаа Өсөхөө давуулж гуядаад давж билээ. Харин 2003 онд наадмаар барилдаж байхад нь “бөх хэт мэдэгч” Чанарав гуай “Өсөхбаяр чинь энэ жил харин зочоо багатай зөв барилдаж байна даа, урьд жилүүдэд дэмий сандарсаар амархан унадаг байсан” гэж хэлж байсан нь 2 бөхийн тов тодорхой харьцуулалт бөлгөө. Харин 2003 оны намраас Өсөхбаяр цолондоо хүрч итгэл суухын хирээр сайн өрсөлдөж энэ 2 бөх намаржингаа л түрүү булаацалдсан санагдана. Лав л нэг удаа 4:4 боллоо гэж байсан, их л ширүүн сайхан өрсөлдсөн дөө (би оюутан болоод айлын кармаа өрөөнд телевизоргүй нэг жил суусан юм). 2004 онд Өсөхөө аварга гэмтээд, мөн олимп гээд энэ 2 бөх цөөн таарсан байх Боохой Данзан арслангийн барилдаан болон нийслэлийн өдрийн барилдаанаар манай аварга давсан харин 2005 онд ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд манай аварга барьц шодож даваад түүнээс хойш таараагүй юм. Ингээд сүүлийн шийдвэрлэх барилдаан мөн удааширч харин 2 аваргын өөрсдийн зохиосон дүрмийн дагуу хуруудаад давсан нь давхар шуудаг, нөгөө нь барьцгүй байдлаас эхэлж барилдаж байв. Ингээд удаан барилдасны эцэст Өсөхбаяр аварга давж ялагчаар тодорсон билээ. Энэ бол Өсөхөө аварга манай аварыг 2 дахь удаагаа дийлж буй томоохон ялалт нь билээ.
2006 оны цагаан сарын барилдаан гэж бөөн жүжиг болж УИХ-ын эрхэм гишүүн Бат-Эрдэнэ аварга түрүүлэв. Сумъяабазар, Өсөхбаяр нар наадмаар даваа ахиулж байсан ачийг нь санах мэт үсрэн унацгаав. 12 удаа ард түмнээ баярлуулан түрүүлж байсан цагаан сардаа 13 дахиа түрүүлэхэд нь үзэгчид зүгээр л хайр найргүй харааж ундааны саваар нүүрлүү нь хусаж хүлээж авав. 7 жил наадамд хийсэн үйлээ ийнхүү эдлэх мэтээ. Дэд тэргүүн Данзан сандран захиалгаар мэт “Баагий аварга хэнээс ч даваа гуйгаагүй, зүгээр учраанууд нь унаж өгсөн... наадмаар хэнд ч бууж өгөхгүй та нар сайн бэлдээрэй...” гэх зуур би Баяржавхлан 6 давчвал тэгээл Баагийн аварга түүнийг заан болгож өгч таараа ш дээ 2003 оны 7-гийн давааны өрөө бодоод гэж санав. Гэтэл өдөр тутмын сонин дээр “цагаан сард УИХ гишүүн түрүүлж байгаа юм чинь улсад ерөнхийлөгч Энхбаяр түрүүлж чадна” гэсэн утгатай егөөдөл гарч элэг авав. Энэ хавар Баяхнмөнх аварга тэргүүтэй хэсэг нөхөд Мэргэжлийн Үндэсний бөхийн холбоо байгуулна, үйл ажиллагаа явуулна гэж баахан давхив. Анхны барилдаан нь төв цэнгэлдэх хүрээлэнд болж байсан тул найзтайгаа очиж үзэв. Өөрийн аваргаа 2002 оны үед энгийн хувцастай явж байхад нь нэг харж байснаас бодитоор бол хараагүй надад аваргынхаа барилдахыг дэрэгдээс нь харах үнэхээр сайхан байлаа. Энэ барилдаанд манай аварга шөвгийн 4-д Доржсамбуу заанд бараг бодлоготойгоор шахуу шороодож, Доржсамбуу Ганааг мөн давснаар анхны барилдаанд түрүүлсэн бол Батзориг заан 1-ийн даваанд хамгийн эхэлж давж билээ. Мэргэжлийн бөхийн холбооноос зохион байгуулж буй уг барилдаан нь гаднаас харахад л гял цал хийсэн, шинэлэг эд байв. Засуул хөлийн цэцүүдийн хувцаснаас өгсүүлээд шинэ сайхан зүйл их байв... удаан барилдсан бөхчүүд “суран шахаа” гэх сүмогийн дэвжээ шиг бөөрөнхий дотор барилдах ба давалцах дүрэм нь яг сүмо шиг түлхэгдэн гарсан нь унах учиртай байв. Мөн 2-оос дээш даваа бүгд Монгол ёсоороо ам авч барилдах ба 6 минут барилдаад л элэг бүс сэнжиг, дан давхар золгоод л хаялцахгүй бол суран шахаандаа ордог байв (тунасан бөхчүүд 2 удаа дахвар шуудагддаг). Талийгч а.а Мөнгөнхуяг, у.х Баасандорж нар л нэг биш удаа суран шахаанд орсон санагдана. Даваа бүр мөнгөн шангал өндөртэй ба том цолтой бөх давбал их мөнгө авдаг байв. Энэ барилдаанд у.а Мөнх-Эрдэнэ, у.г Баяраа нарыг давсан залуучууд нэлээд их мөнгө цохисон санагдана. Мэргэжлийн бөхийн холбооны 2-р барилдаан спортын төв ордонд болж билээ. Дүрэм нь арай боловсронгуй болсон суран шахаанд сүмогийн дүрмээр биш Монгол дүрмээрээ барилддаг болсон байлаа. Суран шахаанд орвол шагнал нь багасдаг байлаа, ийнхүү дүрмээр өндөр Дамба арслан мөнгөө хасууллаа гэхэд үзэгчид нир хийтэл инээж билээ. Би үзэхээр очиход аварга маань машинтайгаа дөнгөж ирж байв. Бараг л залуу бөх байхаасаа өмссөн малгай гутал 2-тоо их л хайртай... хөнгөн, биед эвтэйхэн гэж магтана, харин анх түрүүлснээсээ хойш өмссөн аз авчирдаг алдарт бор дээлийг Монголчууд хэзээ ч мартахгүй бизээ. Энэ маань миний биеийн хэвийг бүүр авчихсан өмсөхөөр “хаб” гээд л таараад сайхан ордог гэж ирээд л ярина. Харин манай эмэгтэй дүү: “ах нэг гэрийн өмдөө голоод ерөөсөө өмсдөггүй байсан юм, гэтэл тэр өдөр барилдаан үзэж ирчээд манай аварга яг ийм өмд өмссөн явж байна лээ, энэ муухай өмд биш юм байна гээд тэр өмдөө өмссөнөөс хойш урагдаж дуустал нь салаагүй дээ, Сүхбат аварга бор дээлнээсээ салдаггүй шиг л юм болсон” гэж хүмүүст ярьж намайг онигоо болгодог юм. Үзэгчдийн дунд хээв нэг хувцасаа солин өмсөх эгэлхэн аварга маань энэ барилдаанд ёстой тасархай түрүүлж харих ягаачгүй байна гэдгээ зарласан юм. Улсын хүчтэй начин Ш.Уламбаярыг барьцгүй хавираад л давсан бол үзүүр түрүүнд анхны барилдааны түрүү бөх Доржсамбууг давсан у.х Рагчааг дөнгөж хүрээд л, гарыг нь зөрүүлж татаж ард нь гараад л давж билээ. Манай аварга барилдааны төгсгөлд “6 минут ихдэж байна, одоо дэлхий дээр 6 минут барилддаг олимпын төрлийн барилдаан ч алга” гэж бүх өрсөлдөгчөө будаа болгосон хүний дүрээр өгүүлж сууж билээ. Энэ миний аваргын дэмжигчийн хувьд бөхийн замналынх турш олон удаа баярласнаа отголж байгаа хэрэг гэж би яахан мэдэх билээ.
Монголчууд бидний өвөг дээдэс Их Монгол улсаа байгуулсны 800 жилийн ой, ардын хувьсгалын түүхэн 85 жилийн ойн баяр наадамд 1024 бөх барилдуулах бэлтгэлийг орон даяар хангаж (аймгуудын наадмыг урьдчилан хийж) наадам өргөн дэлгэр сайхан эхлэв. Мөн наадмын өмнө шийдвэрлэсэн нэгэн олны сонирхол татсан асуудал бол наадмаар 10 давж түрүүлсэн бөх яах бэ гэдэг асуудал. Үүнд наадмын үндэсний бөхийн салбар хороо тулсгайлан хуралдаж тодоос тод хариулт өгөв. Түрүүлсэн бөх нэг л цол ахина гэж, 2 далай аваргын аль түрүүлсэн нь даян аварга болно эсвэл арслан төрнө гэсэн үг билээ. Наадмын 2 дахь өдөр 5-ын даваа шувтарч начингууд төрж дуусав. Манай аваргын шавь нараас өөрийг нь өшиглүүлчээд хэвтэж байхад өргөөд явж байсан шавь нь болох Баянхонгор аймгийн арслан Сэр-Од у.н Адъяахүүгээр 5 давж начин болоод тахимаа ч авахаасаа өмнө аварга багшдаа ирж үнсүүлэн, нуруун дээрээ цохиулан буцаж гүйдэг “шинэ моод”-ыг анх дэлгэрүүлэв. Ингээд 6-гийн даваанд Сэр-Одыг авч давав. Наадам бүрээр 6-гийн даваанд шавиа авдаг нь тэртэй тэргүй Өсөхөөд унахаас цааш би л давчихъя гэсэн санаа юм шүү. Аваргын шавь нараас Амгаланбаатар начин у.з Бумбаяраар 6 давж харцага цолонд хүрэв. Харин энэ даваанд харамсалтай барилдаан болж шинээр начны болзол хангасан ц.а М.Батжаргал улсын гарьд Гантогтохыг давав. Би дээр нэгэнтээ манай аварга Ганаа 2 хамтдаа амжилт гаргадаг шигээ, нэг л муу барилдвал нөгөөдөх хэцүүддэг тухай жишээнүүд татан өгүүлснийг энд сануулах нь илүүц биз. Миний хүслэн болон 6 зааны үеийн шилдэг 4 төлөөлгч болох Сүхбат, Өсөхбаяр, Сумъяабазар, Гантогтох нарыг наадмын шөвгийн 4-д шалгаран үлдэж барилдаасай гэдэг байв. Энэ 4 бөхийн аль нэг 3 нь бол 4 удаа улсын наадамд шөвгийн 4д үлдэж байсан бол бүгд хамтдаа л үлдэж чадаагүй юм. Энэ наадмаар энэ 4 хүчтэн шөвгийн 4д үлдэх байх гэтэл манай барилддаг найз “тэр бүтэхгүй ээ, Сүхбат аварга л лав шөвгийн 4д үлдэж чадахгүй, саяхан бэлтгэл дээр гэмтэл авсан” гэж хэлж байв. Сар гарангийн өмнө л миний нүдэн дээр шуугиулж байсан (мэргэжлийн бөхийн холбооны 2 дахь барилдаанд түрүүлж) аваргаа тийм доор унана гэж би яаж итгэх билээ. Миний аль дээр хийсэн тооцоо ёсоор Баагий аварга Баяржавхланг заан болгох боломж гартал 1-рт Батжаргал гэж муу өрсөлдөгч даваад гараад ирсэн, 2-р Мөнхбаатар гэж ноднин заан болгуулсан хүн байгаа тул түүгээр Баяржавхлангийн өрийг даруулж цайруулаад өөрөө цагаан сараар шившиг болсноо бодон цаашаа даваа бодохоор болж Батжаргалыг нухаж 7 давав. За ингээд би тооцоо хийв. Баагий аварга давсан бөгөөд Баяржавхлан Мөнхбаатараар заан болох ойлгомжтой ба 8 дээр түүнийг Баагий аварга хэвтүүлээд шөвгийн 4-д манай аварга, Өсөхөө, Сумъяа нар үлдэнэ. Баагий аварга мэдээж олон жил үзүүрлэсэн арслан болж чадахгүй яваа Сумъяаг арслан болгож өгнө, Өсөхбаяр аваргатай тунасан манай аваргын хувьд Өсөхбаяр барилдахын төлөө биш унахгүйн төлөө үзэхэд л манай аваргыг хангалттай их цуцаана, цаана нь гар амар Сумъяабазар... энэ жил түрүүлнэ гэдэг худлаа боллоо гэж бодох зуур Баагий аваргын барилдааны харан зогсож байсан Сүхбат аварга Баагий аварга туг тойрсны дараа шууд Амгаланбаатар шавиа заан болгож өгөөд буцав. За яахав наадам нэгээр дуусах бишдээ Сумъяа энэ жил түрүүлээд арслан болчоосой л гэж хүлээж сууя гэж бодонгоо наадмын тэмдэглэлээ үргэлжлүүлэхдээ юу гэж бичих билээ гэдгээ бодов... манай аварга маань унаж сэтгэлийн хүнд дарамтанд байх үед наадмын талбайд үл мэдэгдэх нэгэн мэдэгдэл уншигдаж, Сүхбат аварга маань засуул Пүрэвийг чирч гулдран 9 хөлт цагаан тугны зүг алхана... “ард түмэн минь намайгаа өршөө... аавын минь оронд аав болж өдий хүртэл намайг тэтгэсэн ачит багш минь намайгаа өршөө... бөхийн спорт хэмээх хэцүүхэн спортоор хичээллэн 20-иод жил болж та бүхэнтэйгээ хамт наадлаа... олон удаагийн хүнд бэртэл гэмтэл маань удаан эдгэрч цаашид барилдахад бэрх болсон тул...” хэмээн цааш үргэлжлэх энэхүү гайтай эмгэнэлийн гэмээр мэдэгдэл намайг бүр нэг мөсөн шороонд булах мэт санагдав... худлаа байлгүй дээ л гэж байн байн бодно... цэлмэг тэнгэрээс аянга буух мэт энэ аймаар мэдээ...хаа сайгүй эмгэнэн гашуудах наадамчид... юу болоод байгааг үл ойлгох мэт зогсох Бат-Эрдэнэ аварга Өсөхбаяр аварга Сумъяабзар гарьд... Их багшийнхаа зүүн өвдөгнөөс эртний заншлаар адис аван энгэрт нь наалдан жааахан хүүхэд шиг л цурхиран уйлах миний “жинхэнэ бөх”... энэ бүгдийг харж чадалгүй зайгаа аван бултах Цэрэнтогтох аварга, малгайгаараа нүдээ мөн нулимсаа нуун уйлах Гантогтох, бараг босож ч чадахгүй уйлан суух Пүрэвжав харцага... хэдхэн хормын өмнө баярлаж байсан наадамчид юу болов гэмээр байдал... хэзээ ч мартахгүй санаж явах эмгэнэлт дурсамж... юу гэж тайлбарлах болоо гэсэн хүлээлт...дахиад барилдах байлгүй дээ, бидний сайн мэдэхээр Жордан ах гуай хэдэн удаа зодог тайллаа даа гэсэн бодол...уйлж ч чадахгүй, юу болоод байгааг ч ойлгож чадахгүй, хоол ч орохгүй мэлрэх түүний үнэн ч дэмжигч...
“юм бүхэн цаг хугацаатай” миний сайхан барилдах ч цаг хугацаатай... одоогийн маань барилдаан залуугийнхаа барилдааныг гүйцэхээ байж... өнөө жил бэлтгэлээ сайн хийж байгаад сайн барилдая гэж их хичээлээ...даан ч бэртэл гэмтлээс болж бэлтгэлээ санасандаа хүртэл хийж чадахаа байлаа... түрүү үзүүрт хүрэхгүй л бол би барилдах хэрэггүй... хэн нэгэн хүний давааг ахиулж өгдөг бөх баймааргүй байна... Шавь нар маань намайг орлож сайхан барилдацгаах болно, тэднийхээ төлөө л үлдсэн амьдарлаа зориулна даа... хэмээх тайлбаруудыг наадмын талбайгаас телевизүүдэд өглөө... мэдээж дөнгөж зодог тайлаад, наадмын талбай дээрээ бас бус тэмцлийн улмаас зодог тайллаа гэж хэлэхгүй нь ойлгомжтой... баярын өдөр ийм маягаар л аргалж өнгөрөөнө... яг яагаад зодог тайлав? Юуны улмаас ийм шийдвэр гаргав, хэн нөлөөлөв...? үүний дараа нэг завтай цагтай тайлбарлажил таарна... харин зарим нэг “малууд” эхлээд зодог тайлахдаа бие өвдлөө гэчээд сүүлд нь өөр юм ярвьсан, цол гуйсан энэ тэр гэж ярьж өөрийгөө мал гэдгээ гайхуулдаг... бид бүхний амьдрал, бидний бүх зүйл дээр нь нэмээд Сүхбат аваргынхаа сайхан барилдааныг харан суух маань ч цаг хугацааны хязгаартай юм даа... “ЮМ БҮХЭН ЦАГ ХУГАЦААТАЙ” гэж...

Миний “жинхэнэ бөх” Vll бүлэг

7. Авах ёстой алдар цолнуудаа авсаар...

Монгол улсын далай даян аварга Агваансамдагийн Сүхбат 2004 оын 7 сарын 12-ны өдөр, Улаанбаатар хот, төв цэнгэлдэх хүрээлэнгийн наадмын индэр дээрээс түрүү бөхийн шагналаа авч байхдаа: “Би зөвхөн энэ ялалтын төлөө л ноднингийн 7 сарын 12-оос өнөөдрийг хүртэл бүтэн 365 хоног бэлтгэлээ шаргуу хийлээ...”
2004 оны цагаан сараар шөвгийн 8-д үлдээд Доржсамбуу заантай 6-гийн давааны оноолтоор барилдав... Доржсамбуу хөлөөрөө хашиж мордоод зайндаа өөрөө сунаад манай аваргаас түрүүлээд тохиолдов... өөрөө мэдэхийн дээдээр л мэдэхээр барилдаан өрнөв... харин олон түмэн дунд “жудагтай” хэмээн нэрлэгддэг Доржсамбуу шууд л босоод дэвээд явав... Манай үзэгчид бол мэдээж хамгийн мэргэн шүүгч нар шүү дээ. Чанарав гуай: “манай үзэгчид бол хамгийн шударга сайн шүүгчид, тэдний талд шийдэхэд л бараг болно доо” хэмээн энэ барилдааны талаар хэлж байв. Харин мэдээж нэгэнт Монгол бөх бол биеэ даасан спорт тул өөрийн гэсэн дүрэм журамтай байж таарна, харин бөхчүүд ёс жудагтай, талбайд гарсан бол араас нь дайрч болно гэдэг заалтыг ашигладаггүй, цэцүүд маань нас ахисан буруу шийдвэр их гаргадаг гэдгийг ашиглан зальтдаггүй байх нь чухал билээ. Бөхийн өргөөнд суусан үзэгчид ундааны саваар дэвжээг дүүргэх үзэгдлийг анх удаа хайртай аваргаа өмөөрөн гаргасан ч манай цэц нар уламжлал ёсоороо буруу шийдэж манай аваргыг хохироов... хамгийн гол нь унасан гэдгээ мэдэрмээр энгийн барилдаан өрнөж, барилдаж байгаа Доржсамбуу бүү хэл үзэж суугаа бүх үзэгчид ч харчаад дургүйцэж байхад тэрээр тоохчгүй тахимаа авалгүй туг тойрсон юм. Энэ тэгээд нөгөө айхтар жудаг нь юм байхдаа... аварга маань хайртай бор дээл тэргүүтэй хэрэглэлүүдээ цуглуулж аваад бөхийн өргөөнөөс хурдан хурдан алхаж гарахыг завдаснаа зог тусав... “луйвардуулсан ч, би чинь Монголд хамгийн олон дэмжигчтэй аварга хүн шүү дээ...” гэж бодсон биз... тэдэнтэйгээ цугтаа баярлахаар эргэв... энэ зуур замаасаа хүнээс бичлэг авч үзээд... хөлийн цэц Дагвасүрэн гуайд үзүүлэн тайлбар хийснээ... шийдвэр нэгэнт гарсан тул Монгол барилдаанаа хүндэтгэн аварга хүний ёсоор Доржсамбуу дуудаж ирүүлээд тахимаа өгөв... “би давсан ч Монгол барилдаанаа хүндэллээ шүү“ гэж цэц Доржсамбуу 2-д хэлсэн биз. Дараагийн даваанд Доржсамбууг гарахад ч хүмүүс түүнийг харааж, саваа шидсээр л байв... Манай аварга бол бахархам сайхан зан чанартай Монгол бөх билээ. Тэрээр үнэн шударгын төлөө тэмцэж, илт буруу шийдвэрийг эсэргүүцдэг, нэхэл хатуутай нэгэн болохоос хэзээ ч хүнээс даваа луйвардаж аваагүй ухаантан, шударга хүчтэн билээ. 1998 онд бөхийн өргөөний нээлтээр манай бөхийг даваагүй байж туг тойрсон Бат-Эрдэнэ, 1999 оны цагаан сараар уначаад давсан хэмээн гүрийсэн Цэрэнпунцаг (Гантогтоход бас 2000 оны наадмаар мулайсан), наадмын талбай дээр унасандаа уурлаж ялагчаа өшиглөх нэгэн, энэ удаа уначаад улаан цайм даваа луйвардах Доржсамбуу нар жудагтай юу энэ бүхэнд хохирогч (Пунцагаас бусдад) болж байсан Сүхбат аварга жудаггүй хүн болж таарч байна уу... Мөнх-Эрдэнэ арслангийн хүслийг биелүүлэн давуулахдаа тэрээр гомдолтойгоор ч гэсэн эр хүний ёсоор тахимаа өгч л байсан (1997 он), Доржсамбууд энэ удаа улайтал нь бичлэг үзүүлж байгаад тахимаа өгчил байна... үзэгчид түүнд нижгэнэтэл алга ташин талархал илэрхийлсэн... өөрийг нь өшглөчөөд таахалзан зогсож байгаа хүнийг дараа даваанд өөрөө барилдаж чадах эсэх нь эргэлзээтэй байхад ч Өсөхбаяраас тахим авчаад үнсжил байсан (тахиж битгий шившиг болоорой гэж сэтгэлдээ шивнэсэн биз), Өсхөхбаярыг гэмтэлтэй байж байгаад эдгэрч ирээд бөхийн өргөөнд барилдаан үзээд суухад нь манай аварга орж ирэнгүүтээ шууд түүн дээр очиж ах аваргын ёсоор үнсэж, илааршсанд нь талархал илэрхийлэхэд бөхийн өргөө тэр аяараа нүргэлж байв... Өсөхбаяр улайж байв... түүнийг аймаар өшгөлснөө санаа байлгүй дээ.
2004 оны наадам миний амьдралдаа үзсэн хамгийн сайхан наадам. 7 сарын 10-ны өдөр уралдсан даага, шүдлэн насны морьдын урладаанд манай аваргын ах Агваансамдангийн Батсүхийн уясан гал шарга даага, мөлүү хул шүдлэн (ерөнхий сайд байсан М.Энхболдын) 2 нь түрүүлж... 11-ний өглөө түүний хүргэн ах Э.Эрдэнэчулууны “Амгалан төрийн алтан магнай” шарга азарга нас нийлсэн жилээ азарганы анхны түрүүгээ (бага насандаа 2 удаа түрүүлсэн, өнөө жил 2009 онд түрүүлснээр нийт 6 удаа улсад түрүүлээд байна) хүртэж манай аваргын хувьд ёстой наадмын од нь гийж, “өм” нь нээгдсэн өдөр байв. “Наадам өнгөө дагадаг” гэж өвгөдийн үг байдаг... 12-нд бөхийн дэвжээнээ далай аварга Сүхбат (далай аварга цолоо луйвардуулсан) гялалзсан сайхан амжилт гаргав. 4 даваанд түрүүчийн 2 жилийн түрүү бөх Өсөхбаяр аваргыг манай бөхийн гарын шавь Дундговь аймгийн начин Пүрэвжав давснаар наадмын өнгө ерөнхийдөө ойлгомжтой болов. Алдарт бөх “Хур харцагын” нутгаас дахин төрсөн хур харцага буюу улсын харцага цолын болзлыг биелүүлээд байгаа Пүрэвжав шавиараа манай аварга торолгүй давдаг 7-гийн даваагаараа давав. Цэрэнпунцаг гарьд 5-ын даваанд Өсөх-Ирээдүй хэмээн Сэлэнгэ аймгийн арслан амалж даваад начин болголгүй буцаасан юм. Сүүлд Сэлэнгийн унаган хүү миний хуурай ах Мөнхболд маань “5-ын даваанд Сүхбат аварга Доржсамбууг давж гарч ирсэн Завхан аймгийн заан (Пунцагтай нэг нутаг) И.Батсайхан амалж авахад, Пунцагаа амаа буцаахыг хүсэхэд нь аварга зөвшөөрөөгүй тул зөрүүлээд аваргын шавь Өсөх-Ирээдүйг Пунцагаа амалж давсан” гэж ярьж байлаа. Ийм шалтгаанаас ч болсон уу, угаасаа дийлэхээ байсан бөгөөд барилдаан удаашраад шуудагдвал хялбар унах байсан тул эртхэн барилдаанаа дуусгая гэж бодсон уу... юутай ч түрүү даваанд Бат-Эрдэнэ аваргын ээлжит нэгэн жонхууны ачаар сүүлийн удаа шөвгөрч буй Цэрэнпунцаг гарьд манай аваргыг бараг л зодох шахаад хөөж гарав... наадмын талбайг хэд тойруулж хөөсний эцэст золгох болж... золгонгуут анхны хүрэлтээр л манай аварга давж төрийнхөө их баяр наадамд 3 дахь удаагаа үзүүрт шалгарав. Нөгөө талаас мөн л түүний хадам дүү Гантогтох Сумъяабазарыг хүч бяраар ааглан, шуудагдан голлон дайрч, 4 хөллүүлээд ард нь гарч даваад 3 дахь удаагаа түрүү булаалдахаар гарч ирэв. Энэ 2 бөх бол унаган багаасаа нэг доор хамтдаа бэлтгэл хийсэн “алтан хослол” билээ... 1998 онд хоюул амжилтгүй барилдан 6, 7-гийн даваанд цуваран унасан бол 1999 онд мөн адил 6 дээр хоюул унасан, 2000 онд түрүү булаацалдсан бол, 2002 онд шөвгийн 4-д хоорондоо барилдсан, 2003 хоюул амжилтгүй барилдсан бол өнөө жил хоюул амжилттай барилдан түрүү булаацалдахаар шалгаран үлдэв. Байнга цуг блтгэл хийж, нэг галд гардаг тул бэлтгэлжилтийн байдлаас болж хоюулаа зэрэг сайн эсвэл хоюулаа зэрэг муу барилддаг гэсэн үг. Нэг нь л уначвал нөгөөд сэтгэл санааны хувьд болон биеийн хүчний (айлын бөхтэй хүнд барилдаан хийх) хувьд их дарамт ирж байнга бүтэлгүйтдэг юм. Харин энэ шийдвэрлэх барилдаанд аварга хүний бас нэгэн нандин чанар харагдсан, “аварга аваргаараа төрдөг” гэж аварга хүн (Мөөеө аварга) хэлсэн байдаг... Эцсийн барилдаанд сайн төвлөрч, сандралгүй тайван барилдаж заавал “түрүүлдэг”. Дамдин аварга үзүүрлэж үзээгүй байхдаа 5 дараалан түрүүлж сүүлд цагийн эрхээр хэд үзүүрлэсэн, Мөнхбат аварга үзүүрлэх нь бүү хэл шөвгөрөөчгүй (спардкадаар авсан заан цолтой) “бярандаа буйлж” байхдаа 5 дараалж түрүүлсэн бол, Баянмөнх аварга 10 түрүүлэхдээ 3 хан үзүүрлэсэн (2 нь нялх ногоо байхдаа, нэг нь хулхидуулсан!!! 1974 он), Баагий аварга ч 11 түрүүлсний эцэст цагийн эрхээр ганц үзүүрлэсэн (2001 онд) зэрэг нь аварга хүн гэж хэн бэ? гэдгийг харуулна. Манай аварга ч энэ Дархан аварга бөхчүүдийн “бичигдээгүй” хууль ёсоор улсад үзүүрлэлгүй барилдааны замналаа дуусгасан юм. Ганаагын шуудгийг урдаас барьж хүчийг нь хорьж барьж байгаад баруун талаараа мордох гэж хуурч байгаад зүүн тосгуулж хавираад л давав. Төрийн наадамд 3 дахиа түрүүлж ном ёсоороо өгдөггүй далай аварга цолыг нь “ингээд далай аварга өгөхгүй мулай” гэсэн байртайгаар л авав. Наадмын индэр дээрээс түүний хэлсэн үг амжилт гаргахаар тэмүүлж буй хүн бүрийн хувьд цээжилж авч, алтан дүрмээ болгон даган мөрдмөөр ёстой л нэг ”Монгол аварга” хүний үг байлаа. Далай даян аварга маань: “Би зөвхөн энэ ялалтын төлөө л ноднингийн 7 сарын 12-оос өнөөдрийг хүртэл бүтэн 365 хоног бэлтгэлээ шаргуу хийлээ...”
2004 оны намар болсон уламжлалт нийслэлийн өдрийн барилдаанд манай аварга маань Өсөхбаяр аваргатай үзүүрт үлдээд, шууд золгоё гэж санал гаргаад золгож, давхар шуудагдав. Ингээд шууд л хөлөөрөө хашиж мордоод хэт илүүрхэн хаяхад нь би “манай аварга ч аргагүй л тасархай аварга юм даа, түрүү жил 66 шуудагдаад хаяж чадаагүй дээрээ дүгнэлт хийж бэлтгэлээ сайн хийсний үрээр Өсөхөөг шуудагдаад ч ийм амрхан хаядаг болчиж” гэсэн сэтгэгдэл төрж байлаа. За ингээд 2005 оны цагаан сар болж манай аварга маань харин 5-ын даваанд у.н Сумъяабэйсийг шахаж татах гээд хөл алдан яалт ч үгүй унаж барилдаанаа дуусгав. Харин манай мартагдсан дууль 2-р Бат маань энэ цагаан сард шөвгийн 4-д шалагарсан нь түүний аймгийн арслан (1998 он) цолтой байхаасаа хойш цагаан сард үзүүлж буй хамгийн том амжилт нь билээ. Улсын наадамд харин манай Ганбат 6-гийн даваанд олон жил заан цолны төлөө тэмцэж буй Мягмарсүрэн найздаа даваа ахиулж өгөв. Харин энэ наадмын өмнө ерөнхийлөгчийн зарлиг гарч “Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат бөх Агваансамдангийн Сүхбат таныг 20 ба 21-р зууны заагт Монгол бөхийн торгон ногоон давжээнээ нэгэн “үзэгдэл” болон тодорч бөхөд хайртай олон мянган ард түмнээ баясуулан цэнгүүлж, төрийн наадамд 3 удаа түрүүлсэн их амжилтыг тань үнэлж Монгол улсын үндэсний спортын гавьяат тамирчин цолоор шагнав” гэснээр манай бөх үндэсний спортын гавьяат тамирчин болов. Үндэсний бөхийн спортын гавьяат тамирчин өгөх нь зүй ёсны хэрэг харин яагаад дөнгөж одоо гэж, чөлөөт бөхийн ОУХМ цолд хүрч, сүмо барилдааны “дэлхийн хошой аварга” болж байсан хүнийг хэдэн жилийн өмнө энэ бүх амжилтуудыг нь хамтатган дүгнээд гавьяат болгож болоогүй гэжүү... Их спортод гаргаж байсан энэ амжилтууд “ДЭЛХИЙН 2 УДААГИЙН АВАРГА” цол тийм хямд зүйл гэж үү?... 2005 оны наадмын 7-гийн даваанд Баагий аварга мөн л Мөнхбаатарт бууж өгсөн (7 жил ДАРААЛАН худлаа барилдав ) ба манай аварга Мягмарсүрэн, Рагчаа нараас ам сонгон барилдах болов(цаана нь Өсөхөө, Сумъяа, Ганаа 3 байгаа). Хавар 2 өдөр дараалан болсон барилдаанд эхний өдөр манай аварга Рагчаа начинг барьцгүй хавирч хол даваад, маргааш нь барьц шодуулан унаж байсан удаатайг бөгөөд Мягмарсүрэнд унасныг нь бодоод бодоод олохгүй суух зуур аварга маань Мягмарсүрэнг амлан барилдаад унав. Ийнхүү 2000 оноос өнөөдрийг хүртэл он хүртэл ёстой л нэг үеэ манлайлан барилдахдаа ийм доор даваанд унаагүй байсан аварга маань шороодож Монголчууд 4 заан төрснөөс (2001 он) хойш 4 жилийн дараа шинэ заантай болов.

Миний “жинхэнэ бөх” Vl бүлэг

6. Хар дарсан зүүдүүд...

Тамирчин хүний хамгийн том өрсөлдөгч бол гэмтэл бэртэл билээ. Наадмаар айхтар гэмтэсний дараа гэмтлээс ирсэн аварга маань ялалтаа үргэлжлүүлэн урьдын адил гялалзсан сайхан барилдаанаа гаргаж учраануудаа гар ачсаар л байв. Тэрээр нас тогтож, бяр сууж, цол ахихын үеэр гар ачих, шуудагнаас шахаж татах мэхүүдийг гарамгай хийдэг болсон юм. Сүмо бөхийн дэвжээнд хамгийн олон мэх хийсэн бөхийн жагсаалтыг олон шинэ мэх зохиосон гэгдэх Кюкүшүзан эзэмшдэг бол Монгол наадмын дэвжээнээ энэ жагсаалтад манай бөх хангалттай дээгүүр орно. Цэрэнтогтох 80-аад оноос хойш л лав манай бөх шиг олон сайхан уран мэх даацтай, даамгай хийдэг хүн байгаагүй нь ойлгомжтой. Түүний өрсөлдөгчөө тохуурхах мэт гарамгай хийх уран гар ачаанд “у.ав Сумъяабазар, у.а Мөнх-Эрдэнэ, у.з Ганбат, у.з Бумбаяр...” гээд бараг түүнтэй өрсөлдөж байсан бүхэн нь унасан даа... Аварга болчоод нөгөө “чоныг” хэд удаа амалж авч хаяж бахыг минь хангаж билээ... нэгэн барилдаанаар өмнөх үеийн төлөөлөгчид буюу 64 оны луутнуудыг даваа дараалан авч хаясаар түрүүлж байлаа... багадаа их л дарагддаг байсан даа... харин нэгэн барилдааны үзүүр түрүүнд Бат-Эрдэнэ аваргатай үзүүрт үлдээд давахдаа айхавтар нидрэв... Баагий аварга уурлаад тахимаа өгөлгүй сэнжигдэж барьж байгаад л баахан загнав... Баагий аварга мөн ч олон хүнийг нидэрч байхад “таныг дээ...” гэж бодож байсан бизээ. Харин хажуугаас нь нэгэн хүн “болж, өөрсдийнх нь зааж өгсөн юм нь” гэж хэлсэн гэж бөх сонинд нийтэлсэн байсан. 2002 оны цагаан сарын барилдаанд бас л сайхан барилдаан үзүүлж ц.а Цогзолдоржийг шороодуулчаад дээгүүр нь дэгдэн гарч гүйж 5 давав. Сүүлийн 8-д шууд нөгөө Батаагаа авч мордоход нь дагуулж мушгаад давав. Харин Мөнх-Эрдэнэ арслан Доржсамбууг авсан тул манй аваргын тооцоо ёсоор Өсөхөө Сумъяа 2 тунав. Өсөхбаяр анхаарлаа алдсан үед Сумъяа ард нь гарч давахад Өсөхбаяр нэлээн л юм болж байж тахимаа өгөв, арга ч үгүй биз “но”-той барилдаан болсон юм. Би харин их харамсав, аварга бид 2-ын санаа бол Өсөхөөг даваад гараад ирэхээр нь наадмын тооцоогоо аварга хүний ёсоор хийх байсан билээ. Ингээд шөвгийн 4-д Сумъяа манай бөхийг ухарч явж байгаад ганган татаж хавираад давав... Сумъяа боорцогоо аваад шууд л Өсөхөө дээр очиж дээж хүртээсэн нь “уучлаарай... гэхдээ нөгөөдөхийг чинь хусчлаа шүү” гэсэн санаа байлгүй. За ингээд том жижиг барилдаануудад түрүүлсээр л улсын наадамд хүрэв.
Ардын хувьсгалын 81 жилийн ойн баярт нэгэнт аварга цолонд хүрсэн тул манай бөх 7 удаа ёстой л нэг гар амар давлаа. У.н Пэрэнлэйдорж, у.з Бумбаяр нарыг 6, 7-гийн даваанд арчаад өнгөрөхөд нь үнэхээр сайн байгаа аваргаа хараад за ингээд дахиад түрүүлдэг юм байж л гэж бодлоо. Харин Ганбат маань гаагүй нээх хүнд барилдаан туулалгүй начнаа баталсан Жамъянпүрэвээр 6 давж дунд шөвөгт үлдээд Гантогтоход амлагдан хялбар дийлдэв. Тунааны барилдаанд төрийн наадамд 5 дахь удаагаа тунан барилдаж Өсөхбаяр Сумъяабазарыг давав. Давахдаа бас болоогүй барилдаан удааширч барьц шодон барилдаж Өсөхбаяр заанд аз тааран давсан билээ. Шөвгийн 4 бөхийн барилдаан бас л таагүй дурсамж үлдээсэн... Бат-Эрдэнэ аварга бол Өсөхбаяр заантай яс үзэхэд их л хүнд барилдаан гаргахаар байсан энэ үедээ түүнд тахим өгөх болсон нь тунасан манай аварга, хүргэн дүү Ганаа 2-ын барилдааныг шударга бишээр өрнөхөд хүргэв. Ийнхүү шөвгийн 4-д худлаа барилдан аварга маань тахимаа өгсний дараа, үзүүрт үлдсэн 2 бөх удтал хүч шавхав... Өсөхбаяр барилдааны турш хамгаалсан бол, Ганаа цөөхөн хэдэн амжилтгүй довтолгоо өрнүүлэв... Ганаа давхар шуудагтай Өсөхөө барьцгүй болох агшинг ч ашиглаж амжилгүй байсаар шодох болж азийн шооны нүх Өсөхбаяр зааны талаар бууснаар сүүлийн удаа заан гэж нэрлэгдэв. Яагаад манай аварга тахим өгөв? 1-рт Баагий аварга Өсөхбаярт тахим өгсөн тул тэр 2 яс үзэж хүчээ шавхаад Өсөхбаярт хялбар түрүү алдах аюул тулгарсан, 2-рт өөрөө 2 түрүүлсэн (нэгд нь Ганааг давж) ачит багшийнх нь хүү, хадам дүү нь өмнө бүлтийгээд л зогсож байсан, 3-рт Гантогтох арслан болчвол дараа дараагийн наадамд Өсөхбаяр Сумъяабазар 2-ын тунаа олширч (Сумъяа унах нь их ашигтай) түүний амжилтанд эерэгээр нөлөөнө... гэх мэтийн бодьтой шалтгаануудын улмаас бууж өгсөн. Мэдээж энэ бол түүний хийсэн хамгийн шударга бус зүйл нь гэж би боддог, Ганааг аргалж байгаад л давсан л бол манай хүн 3 дахиа түрүүлэх байлаа, гэхдээ Ганааг давна гэдэг бас л маш хүнд даваа, цаана нь гар амар Өсөхбаяр хүлээж байгаа... Үүний дараа бүүр өвөл “наадмаар хийсэн сэргээшийн шинжилгээнд Сүхбат унасан” гэсэн мэдээлэл гарав. Хариуд нь Б сорьц өгөх цаг хугацааны болон бусад бололцоог бөхийн холбоо олгоогүй гэсэн шалтгаанаар, мөн ноднигийн аюултай “тийрэлтийг” эмчлэх зорилгоор хүчтэй эм хэрэглэсэн гэх мэтийн тайлбараар энэ мэдээлэл газар аваагүй дарагдсан юм. Спортоор хичээллэж буй хэн ч ийм зүйлтэй холбогдож болдгийг спорт сонирхогч бид дэлхий даяараа сайн мэднэ, Сумъяабазар л гэхэд албан ёсоор шийтгэгдэж (2 үзүүрлэж байх үедээ) шийтгэлээ хүлээсэн байдаг бол Өсөхбаяр аварга түрүүлчээд байгаа өнөө жилийн наадмын дараа ч энэ асуудалтай орооцолдсон л явж байна. Харин бусад жилүүдэд авсан шинжэлгээнүүдээс ямар ч “но” илрээгүй бөгөөд тодруулан хэлбэл түрүүлсэн жилүүддээ биш Гантогтоход тахим өгсөн жилээ энэ хар ярианд өртсөн юм шүү гэдгийг “тодотгоё”, энэ нь ч Ганаад унах шалтгаан байсан ч юм билүү... тийрүүлээд хэвтэж байсныг л бид нүдээрээ харсан шүү дээ...харин бусад нь бол цуу яриа төдий бөгөөд мөн ямар ч албан ёсны шийтгэл энэ тэр хүртээгүй хүн шүү... Манай аварга бол сэргээшээр аварга болох бөх биш, өөрийн хөдөлмөр зүтгэл, ур чадвараараа үеийнхнээсээ тасран аварга болсон агуу аваргуудын нэг гэдгийг бөх мэддэг хүн бүр хэлнэ буйзаа. Харин энэ 2002 оны наадам бол арай дэндүү муухай наадам болсон. Түрүүлсэн бөх нь 2 удаа шодож, 1 удаа тахим авч түрүүлсэн нэр зүүсэн бол үзүүрлэсэн бөх тахим авч, шөвгийн 4-д үлдсэн 2 бөх бууж өгсөн ёстой “хар дарсан зүүд” шиг наадам болж өнгөрсөн юм.
2003 цагаан сараар манай бөхийг мөн л миний адил дахин шүтэгч Бүрэнбаатар хэмээх залуухан начин уран сайхан барилдаан үзүүлж Бат-Эрдэнэ аваргаар 6 даваад шөвгийн 4-д шалгарав, түүнийг манай аварга амалж барилдаад татаж хавираад “газар ойтол” нь савснаар 3 дахь удаагаа цагаан сарын түрүүг булаацалдахаар шалгарав. Одгэрэл зааныг давж мөн л 3 дахь удаагаа цагаан сард түрүү булаалдахаар шалгарсан Сумъяабазар зааны хувьд хэдхэн хоногийн өмнө Японы мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаад 2 дахь удаагаа түрүүлж Ёкозүна цолонд хүрээд буй Дагвадоржийн (96 оны улсын шонхор) төрсөн ах, улсад 2 удаа 7 давж шөвгөрсөн Долгорсүрэн зааны хүү гэдгийг Монгол даяар мэдэх бөлгөө. Энэ барилдаанд угийн уран барилдаант аварга маань мөн уран барилдаан гаргаж том барилдаанд л лав хийж үзээгүй давуулж гуядах мэхийг хийж үр дүн нь “энэ мэхийг дахиж хийхгүй” гэж гарав. Ийнхүү энэ үеийн манлайлагч Сүхбат аварга маань сүүлийн 3 жил тасархай түрүүлэх маягтай байсан төрийнхөө их баяр наадамд зодоглохоор ирэв. Цолныхоо эрэмбээр мөн л торолгүй 7 давав. Баагий аваргын “Аварга” дээд сургуулийн бөх Баяржавхлан Баагий аваргад шууд унасан бол харин манай аваргын шавь шинэ харцага Батбаатар багшийнхаа эсрэг шазруун үзсэн нь, “чаддаг юм бол заан болоорой” гэсэн үг аваргаас сонссон юм байх гэсэн сэтгэгдэл төрүүлж байв. Баагий аварга новширдогоороо новширч Сумъяабазарт бууж өгснөөр өшиглүүлснээсээ хойш яг 2 жилийн дараа манай аварга, Өсөхбаяр арслан 2 тулав... Бат-Эрдэнэ гэдэг 11 түрүүлсэн аварга 1999 онд 8 дээр Ганбат, 2000 онд 8-ын даваанд Гантогтохтой, 2001 онд 9-ийн даваанд Цэрэнпунцагтай, 2002 онд 8-ын даваанд Өсөхбаяртай, 2003 онд 8-ын даваанд Сумъяабазартай буюу сүүлийн 5 наадмын шөвгийн 4-д худлаа барилдаан хийж ард түмнээ хулхидав. Манай бөхийг түрүүлгэхгүй гэж ингэж олон удаа мунгинаснаас ганцхан удаа л Өсөхбаярт “аз” таарч шооны нүхээр түрүүлж байснаас бусдад нь шударга үнэн дийлж түүний хор бүтэлгүйтэж байв. Энэ удаа ч Сумъяа түрүүлж чадаагүй билээ. Тунасан 2 хүчтэнийн барилдаан удаашрав... Өсөхбаяр шуудагдахыг хүлээн хамгаалав, гоол алдахгүй хэмээн 11-лүү хаалган дээр шавж хамгаалж буй баг ямар хэцүү байдаг билээ дээ яг тэрэн шиг... харин манай аварга Өсөхөөг энэ удаа золгооноос өмнө хаяж үнэхээр чадаагүй юм шүү... ингээд шуудагдахад Өсөхбаяр ч арал чацаар илүүрхэн давж чадалгүй 2 бөх мөн л бие бинээ түшин их удав...2 талаараа 66 удаа шуудагдсан (рекорд амжилт байж таараа) энэ хүнд тулааны явцад 2 бөх бүх хүчээ барж, их халуун байсан тул тагнай хатаад, хаях ч шүлсгүй болсон тухайгаа Өсөхбаяр сүүлд нь хуучилж байлаа... энэ хүнд барилдаан өрнөх зуур мэшээн суух Сумъяа... миний хувьд манай аварга даваад ч нэмэргүй боллоо, ийм болчоод яаж Сумъяаг бархав гэж бодоод айлд очиж аймгийн морины наадмын сонин дуулахаар явж одов. 3.30 минут ноцолдож 66 шуудагдсаны эцэст давуулж гуядан Өсөхбаяр давсан. 2 бөх ихэд цуцан бараг л өндөр нь намхныгаа дарж унах гэж байгаа юм шиг л сэтгэгдэл надад төрж байж билээ. Яагаад далай аварга цолыг нь өгөхгүй байнаа гэсэн гайхшрал, хүлээлт... МҮБХ-ны тэргүүний төлөөх эцэс төгсгөлгүй хэрүүл маргаан... энэ асуудал нэг мөр шийдэгдэж далай аварга цолыг нь өгөөсэй гэсэн хүслэн... Нямдорж Данзан 2 л лав өгөхгүй дээ гэсэн халаглал... нэмээд гавьяат тамирчин өгч болохуйц олон том амжилтууд... мөн л гавьяатаа өгөлгүй удаах гачлан... Би гэдэг хүн ёстой л “хар дарсан зүүд” шиг аймшигтай 2 жилийг үдэв.

Миний “жинхэнэ бөх” V бүлэг

5. Өшиглүүлсэн... луйвардуулсан...

Үеийнхнээсээ түрүүлэн арслан болсон манай хүн заал танхимын барилдааныг огт алгасалгүй амжилттай сайхан барилдаж ард түмнээ баясгах нь өөрийн тасралтгүй сайн бэлтгэлтэй хийгээд, ард түмнээ баясгах чин сэтгэлтэйг нь илтгэнэ. Манай хүн ч унахыг мартан бараг л бүх том жижиг барилдаанд түрүүлнэ... би гэдэг хүн өөрөө түрүүлсэн юм шиг л байнга хөөрөөстэй... 2005 оны үед санагдана бөхийн өргөөнд хамгийн олон түрүүлсэн бөхийн жагсаалтыг тасархай тэргүүлж байсан... одоо ч энэ рекордоо эзэмшдэг байх. 2001 оны цагаан сарын барилдаан түүний хамгийн оргил цэгтээ байсан үе нь боловуу гэж би боддог. Тэрээр цагаан сарын барилдааны шөвгийн 8-д Өсөхбаяр зааныг амлаж барилдан ёстой л нэг “цэнгэн хөгжилдсөн”... эхлээд хөл аваад... дамжиж суганд нь шижээд...авсан хөлөө тавьчаад шууд хутгаад “эпон”-оор нь буулгав. Шөвгийн 4-д Пунцагааг өөрийнх нь дархан барьц давхар шуудагыг нь бариулж байгаад л халз хутгаж дайраад давав... Баагий аварга манай бөхөөс жийрхэн Сумъяад унаж өгсөн ч Сумъяа шөвгийн 8-д Ганаатай тунахдаа бүх юмаа дууссан тул энэ удаа манай бөх мөн л цэнгэн хөгжилдэв...хонгодож дайраад хий хөмрүүлээд давж цагаан сард 2 дахиа түрүүлэв. Угаасаа л цагаан сард заан цолтой түрүүлсэн бөх аварга болдог, аваргууд л 2 түрүүлдэг заншлаар явж буй тул манай хүн аварга болох нь ойлгмжтой... тэгээд ч 80 жилийн ой 10-н даваатай болно, үзүүрлэхэд л аварга болохоор заалт бөхийн дүрмэнд байсан юм.
Ардын хувьсгалын түүхэн яруу алдарт 80 жилийн ойн наадам өргөн дэлгэр сайхан эхлэв... 70 жилийн ойгоор том Сүхбатад унаад түрүүлж чадаагүй ба түрүү жил түрүүлэх боломжгүй болсон тул тахимаа өгч наадамчин олны уйтгарыг тайлчаад өнөө жил түрүүлнэ гэж зэхэж буй Баагий аварга, түрүүлэхийн бөөн хүслэн дунд явж буй төрийн наадмын 2 үзүүр Сумъяабазар, 1 үзүүр Гантогтох, төрийн наадамд 6 удаа 6 ба түүнээс дээш давж хий нь арилсан Цэрэнпунцаг, 3 удаа 7 давж жинхэнэ заанаа баталчаад байгаа Өсөхбаяр нарын хамт Монгол улсын залуу арслан Агваансамдагийн Сүхбат түрүүлэхийн төлөө өрсөлдөж эхлэв. Харин манай Ганбат маань 6-гийн даваанд нутгийн анд Одгэрэл начныхаа давааг ахиулж өгснөөр наадмаа өндөрлөсөн нь том цол авна гэсэн итгэлийг минь бүр мөсөн үгүй хийв. Арслан цолонд хүрснийхээ эрхийг эдэлж манай залуу арслан 7 удаа гар амар давав. Харин 7-гийн даваанд Ганаа 94 онд тунан давж заан болох замаа засч байсан Бумбаяр начинг амласнаар Өсөхбаяр заан Сумъяабазар заан нар тунав. Тунааны барилдаанд шуудагны барьцнаас мордоод Өсөхөө давахад Сумъяа уйлсаар л тахимаа өгч харагдав. Бумбаяр Гантогтох зааныг шороодуулж заан болсноор манай хүний 2 өрсөлдөгч энэ даваанд унав. Сүүлд нь Сумъяа “алдаа гаргаж харамсалтайгаар унасаан, уг нь бүх хүчээ шавхаж барилдаад унасан бол харамсах юу байхав” гэж хэлж байлаа. За ингээд 8-ын даваанд Бат-Эрдэнэ аварга, Цэрэнпунцаг заан, Өсөхбаяр заан нар шинээр зааны болзол хангасан Доржсамбуу, Батзориг, Бумбаяр нарыг давж манай хүн заан болоод байгаа Одгэрэлтэй хүч үзэв. Идэрчүүдийн барилдаанаас эхлээд манай хүнтэй бүхий л тэмцээн уралдаанд хамт өрсөлдөж ирсэн Одгэрэл манай хүнийг сугадаж шигшээд дайрахад нь гишгэгдэл тааруулж мушгиад мухар тонгороод агаарт нисгэв. Сүүлд манай найз: “аварга Ганболд зааныг амаллаа шүү эсвэл дараа даваанд унаж өг гэж Одгэрэл зааныг дарамтаалсаар байгаад давсан” гэсэн бол саяхан нэг өөр байрлалаас авсан бичлэг үзэхэд Одгэрэл заан уначаад гараараа газар цохиж харагдсан, энэ бол санасандаа хүртэл барилдаж чадаагүйгийн илрэл билээ. Ер нь бол миний “жинхэнэ бөх” бол ямар ч барилдаанд өөрийнхөөрөө зоримог сайхан барилдаж, санасаа хийгээд л, хожим хойно нь харамсахааргүй барилдаанаа дуусгадаг гайхамшигтай онцлогтой бөх гэдгийг нь Их аварга Баянмөнх багш нь байнга хэлдэг билээ. Хэзээ ч “амаа барьж” үзээгүй бөх гэсэн шүү.
Шөвгийн 4 бөхийн барилдаан Монголчуудын хувьд, Монгол наадмын түүхнээ хамгийн муугаар дурсагдах шившигт баридаанууд болсон. Бат-Эрдэнэ аварга Цэрэнпунцаг зааныг амласан тул Сүхбат арслан Өсөхбаяр заантай тунан барилдав. Аль давсан нь дүрмийн дагуу цол ахих хариуцлагатай барилдаанд тунан барилдсан 2 бөхөөс манай бөх давдагаараа давав, сурсан зангаараа хөлийг нь сул аваад л цацаж гаргаж ирээд хаяад...би орилоод л босож ирж амжаагүй байтал...манай хүн тэрий хадан унав... Унасандаа уурлан өөрийгөө давсан хүнээ өшиглөн унагаачаад гавъяа байгуулсан мэт мушилзан алхах Өсөхбаяр “ямар танхай ээтгээд бэ... наадхаа барьж хорь гэж...”
гэхээс авахуулаад зүсэн зүйлээр түүнийг хараан орилох наадамчид... эвхрэн хэвтэх Сүхбат арслан...сандралдан гүйх Гансүх заан (эмч), Баянмөнх аварга... эмнэлгийн машинруу багшийгаа дамжлаад авч явах шавь нар... энэ хүн ингээд хүнд гэмтэх үү... дахин барилдах уу... миний бөх хэмээн төсөөлөгч, барилдаан хэмээн шимтэн сонирхох зүйлүүд цаашид яаж үргэлжлэх бэ?... цаашдаа хэн нэгэн танхай этгээд Монгол наадмын дэвжээнээ унасандаа уурлаад хүнийг дахин барилдах боломжгүй болгосоор байх уу... гэх үй олон асуултууд, харамслууд, уй гашуу үзэн ядалтууд энэ наадамд хэн түрүүлэх бэ? хэн ямар цол авах бэ? гэдгээс урьтан надад бодогдож... ойлгомжгүй байдлаар наадам цаашид үргэлжлэв... талбай дээр үлдсэн 2 бөх барилдаад ч байгаа юм шиг... яг юуны төлөө, яах гэж энэ 2 бөх барилдаж байгаа билээ... унасан нь одоо тэгээд бас яах бол... наадамчид тал бүр тийш сураг тавин 2 3 цагаар ч үргэлжилсэн ойлгомжгүй байдлыг тэсвэрлэн, гайхан цэнгэлдэх хүрээлэндээ хайртай бөхөө хүлээсээр... наадам болоод байна уу барилдаан болоод байна уу... ямар нэгэн аллага хядлага болоод байна уу... эмнэлгээс сураг ажиг хүлээсээр... Сүхбат арсланг маань ямар ч байсан буцаад наадмын талбайдаа гараад ирээсэй гэж наадамчид хүсч байсан биз ... түрүү бөх, энэ наадам ч бүхэлдээ утгаа алдаж... юу болоод байгааг ойлгох хүнгүй хүлээсээр л... уйлсаар л... залибарсаар л... би л өөрийгөө юу хийж байсныг одоо бодоод бодоод огт санадаггүй юм... Саяхан би энэ барилдааны бичлэгийг үзэж суухад 1997-оос 2000 онд төрсөн миний 5 шавь хажуугаас харчаад эхлээд баахан инээв... элгээ хөштөл инээх тэднийг эхлээд би маш гайхав... яагаад байна аа та нар гэхэд... тэр унахыг нь ээ ямар инээдтэй юм бэ гээд л бүгд элгээ хөштөл инээсний дараа... “энэ Өсөхбаяр чинь ямар зэрлэг аймшигтай хүн бэ? Одоогийн нь аварга мөн юмуу... паах...” гэж ам уралдан харааж, муулж гарав. Өмнө нь үүнийг огт сонсоогүй, үзээгүй гэсэн нь намайг эхлээд их гайхуулсан бол тэд тэгэхэд дөнгөж л хөлд орж, хэлд орж байсан юм байна шүү дээ... энэ барилдааны түүхийг мэдэхгүй хүмүүс одоо их олширсон байх, гэхдээ нүдээрээ үзсэн амьд гэрч бидний хувьд “дахин ийм зүйл үзэхгүй юмсан“ гэж хүсдэг. Энэ үйл явдал муугаар дууссан бол ямар үр дүнд хүрэх байсаныг хэн ч мэдэхгүй, би лав төсөөлж ч чаддаггүй бол бодоод бодоод ойлгож чадахгүй мулгуу хүмүүс ч бас байдаг мэтээ...
Гэвч энэ бүх муу зүйл бурханы аварлаар гайгүй төгссөн... Хэдэн цаг юу болоод байгааг ойлгохгүй, юу хүлээгээд байгаагаа ч мэдэхгүй, зүгээр л хайртай бөхөө хүлээх ёстой хэмээн нэг л их гомдол... гайхшрал дунд суусан хүмүүсийг баярлуулан Сүхбат АВАРГА маань догонцон орж ирэв... Нэг цагдаа хажууд нь...хэд хэдэн цагдаа ойролцоо бүсэлсэн байдалтай Өсөхбаярыг дагуулан (дахиад танхайрч мэднэ гэж бодсон биз) гарч ирж Монгол наадмын ёсоор тахимыг нь өгүүлэв... Аварга хүний ёсоор өрсөлдөгчөө үнсээд л шинэ залуу аварга Сүхбат тугаа догонцон тойров. АВАРГА гэж бичээд байгааг ойлгож байгаа биз дээ. МҮБХ-ны дүрэм ёсоор Сүхбат арслан аварга цолны болзлыг нэгэнт биелүүлчихсэн байсан үе. Дараагийн даваанд барилдах юм болов уу... барилдлаа гэхэд улсад 11 удаа түрүүлж үзсэн нэг ч удаа үзүүрт унаж байгаагүй дархан аварга хүн хүлээж байгаа...
Манай бөх маань гарахын өмнө хөлийн цэц хийж байсан Төв аймгийнхаа харьяат улсын начин (харцага) Сэрээтэр гуайгаас “АХАА БИ УНАСАН Ч АВАРГА БОЛОХ УУ?” гэж асуусан гэдэг. Сэрээтэр гуай “тиймээ, аварга болсон... бие чинь муу байгаа бол тахимаа өгчөөд л ирхэгүй юу даа...” гэж хэлсэн гэнэ лээ... наадамчид энэ хүнд гэмтэл болон цаашдын ирээдүйг нь бодоход барилдалгүй унах байх... эсвэл эсрэгүүцэл үзүүлж чадалгүй унах байх гэж бодсон биз. Гэвч миний бөх тийм хүн биш ажгуу... юу түүнийг давахад хүргэв гэж би одоо хүртэл боддог... сүүлд нь аварга өөрөө “Бат-Эрдэнэ аваргатай үзүүрт үлдэж давж түрүүлэх бол миний мөрөөдөл байлаа” гэж ярьсан... Манай бөх бол бүх юмаа шавхан ялалтын төлөө тэмцэж чаддаг гайхамшигт спортын тэмцэлтэй хүн...түүнээс өөр хүн бол энэ даваанд ялалт байгуулж чадахгүй нь нэгэнт илэрхий бизээ. мөн давбал мэдээжийн хэрэг “далай аварга” болно. Арслан цолгүй хүн 10 давж түрүүлбэл аварга болно, энэ аварга хүн дахиад нэг удаа 9 давж түрүүлэхэд далай аварга болно. Яг үүнтэй ижилхэн 1 удаа 9, нэг удаа 10 давж түрүүлсэн хүн (эхлээд 9 давж түрүүлсэн) ижил цол авах нь ямар ч тэнэг хүнд ойлгомжтой зүйл. Шинэ аварга маань уг нь Баагий аваргыг хүрээд л хаях хэмжээнд байсан, гэмтэл бэртлээсээ болж яаж ч чадаагүй бөгөөд харин Бат-Эрдэнэ аварга бүх барьцандаа ээлж дараалан хүрч давах гэж тэмцээд чадалгүй барьц сонгох болов... мэдээж ийм их тэмцэл зүтгэл гаргаж байгаа манай бөхийг бурхан тэнгэр ч яаж мартхав... Өөрийн талаар барьц авсан Сүхбат аварга маань учраа бөхөө төвдөлгүй хаясан...босоод л шууд гүйсэн...урд даваанд тугаа ч гүйж тойрч чадахгүй байсан хүн далай аварга болчоод хамаг хурдаараа хэн нэгэн хүнийг хайн талбайгаар гүйв... түүний аварга болох хүсэл...Бат-Эрдэнэ аваргыг давж багшийнхаа ачийг бага ч гэсэн хариулах гэсэн хүслийг мулгуу Өсөхбаярын тийрэлт болон бусад бүх зүйл зогсоож чадсангүй... түүний бие ямар ч муу байсан, баярласан сэтгэл нь өвдөлтөөс нь хэт илүү байсан байлгүй дээ... хайгаад гүйгээд байсан хүнээ цэнгэлдэхийг хагас тойрч байж сая л нэг юм олов, мэдээж их аварга Хорлоогийн Баянмөнх... тэд тэврэлдэн уйлалдана, мэдээж багш шавь хоёрын насан туршийн мөрөөдөл, Их аваргын шавь залуу далай аварга Агваансамдангийн Сүхбат...
Өсөхбаярын “буянаар” наадам сунжирч (Монгол даяар бүх наадамчид, хөдөөний иргэд, гадаадын зочид төлөөлөгч нарыг ямар их чилээснийг одоо бодоход...)... харуй бүрий болж байв, шагналаа авахаар индэр дээр гарч ирсэн Сүхбатад ерөнхийлөгч Багабанди “аварга” цолны үнэлэх гардуулав... манай хүн мэдээж “би түрүүн аварга болсон, одоо далай аварга болох ёстой...” гэж хэлэхэд ерөнхийлөгч энэ юун хэрэг болохыг лавлах зуур бөхийн холбооны тэргүүн Нямдорж “нэг тийм асуудал байгаа, түүнийг хэд хоногоос хуралдаад шийднэ” гэж ерөнхийлөгчийг “хулхидаад” өнгөрөв. Манай хүн ч тэгэх л юм байх, нэгэнт л биеийнхээ эрүүл мэндээр дэнчин тавьж түрүүлсэн нь ҮНЭН гэж бодсон биз. Луйвар эндээс л эхлэв... бөхийнхөө цол дүрэм бүх юмаа шийдэж чадахгүй мунгинаж суусан бөхийн холбоо “арслан цолгүй хүн түрүүлбэл л цол алгасаж аварга болно, арслан цолтой хүн түрүүлбэл цол алгасахгүй” гэсэн арай дэндүү инээдмийн тайлбар тавиад аваргыг маань луйвардав... Бөхийн холбооны тэргүүнийг сонгох санал хураалт болж байгаа гэж саная, “санал хураалтаар Нямдорж 300 санал, Банямөнх 250 санал авлаа... Нямдорж түрүүчийн дарга тул түүний 100 саналыг хүчингүй болгож, Баянмөнх дарга биш байсан тул 50 санал нэмье, ингээд Баянмөнх дарга боллоо” гэвэл Нямдорж шууд харваж үхнэ... ийм зүйл байж ч болохгүй... гэтэл Нямдорж болон түүнийг тойрон хүрээлэгчид ийм л зүйл хийж Монгол бөхийн түүхийг харлуулж, Монгол улсын шударга ардчилсан нийгмийг гутаав. Аварга маань харин тухайн үед өөрөө сүрийг бадраан тэмцсэнгүй... нэгэнт л бусдаасаа хол тасарсан цолтой дахиад хэд түрүүлэх зай байна... “гуядаад авна даа” гэдэг нутгийн ахын омог нөлөөлсөн биз. Харин Өшиглөгчбаяр нь “Сүхбат надад ам мэх хийсэн” гэв, улсын наадамд ийм өндөр даваанд гарч ирээд битгий хэл зүгээр л гудамны 2 хүүхэд барилдаж байхдаа ам мэх хийлцдэг шүү дээ, ингэж хэлэх нь “би тэнэг” гэсэнтэй агаар нэгэн буйзаа. 2001 он бол манай хүн 30 настай, ёстой л нэг хазайлгахад бэрх нэгэн болсон үе байлаа... тэрээр энэ жил цагаан сар болон улсынхаа их баяр наадамд тус бүр 2 дахь удаагаа түрүүлэв.

Жүдогийн анхны дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар


Афины олимпид явах тамирчид Бунт-Ухаагаас хөөрөх дөхөж байхад Монголын жүдо бөхийн хамгийн хөнгөн жингийн тамирчин Цагаанбаатар гэж бараг хэн ч танихгүй залуу "би медаль авна гэдэгтээ итгэлтэй байна" гэж Монгол телевизд ярилцлага өгч байх юм. Миний мэт бөх шимтэн сонирхдог хүмүүс бол Цагаанбаатарыг гадарлахтайгаа... тэр өвөл самбо барилдааны дэлхийн аварга болоод байсан үе нь. Ингээд олимп эхэлж эхний өдөр 60кг-д барилдсан Цагаанбаатар маань Солонгосын Чой Мин Хо (Бэйжингийн олимпын аварга) нарын зэрэг ширүүн өрсөлдөгчидөө буулган авч Японы алдарт бөх Намүрад (олимпын 3 удаагийн аварга) ялагдан цаашдаа хүрэл медальд хүрч байсан ба яг 8 жилийн өмнө Нармандах гавьяат энэ жинд, энэ бөхөд ялагдан хүрэл дээр бууж байсан билээ. 1992 оны олимпоос хойш 2008 оны олимп хүртэлх 16 жилийн хугацаанд зөвхөн энэ 2 эрхэм л Монголчуудаас олимпын медаль зүүсэн юм. Хэний ч таньдаггүй байсан Цагаанбаатар хүрэл аваад л шууд бүх Монголчуудын танил болох нь мэдээж, 2004 оны Монголын тамирчдын тэргүүн дээд шагнал "Бөртэ Чоно" шагналыг зүй ёсоор хүртэв. Урд жилийн Бөртэ Чоныг хадгалж байсан О.Гүндэгмаа түүнд шагнал гардуулахдаа нэлээд хэдэн үг хэлж харагдсан... тайзнаас буугаад ирэхэд нь "та юу гэж хэлэв" гэсэн сэтгүүлчийн асуултанд "чамайг муу байвал хойтон энэ шангалаа буцаагаад авна шүү" гэж хэлсэн гэв. 2005 оны дэлхийн аваргад Цагаанбаатар 1-ийн даваанд бүдэрч харин Эрднэт-Од гавьяат хүрэл медаль хүртэснээр Бөртэ-Чоно шагналыг чөлөөтийн дэлхийн аваргын хүрэл медальт Наранбаатартай хамтдаа авав. Харин 2006 он бүхэлдээ Цагаанбаатарынх байжээ... тэрээр оюутны дэлхийн аварга, азийн наадмын аварга зэрэг том алдрууд болон хэд хэдэн графри тэмцээнд манлайлж Бөртэ-Чоныг дахин хүртэв. Энэ онд бараг ороцсон тэмцээн бүрдээ л түрүүлэхдээ өөрийн үндсэн жин болох 60-д биш 66-д дандаа барилдаж байв. 2007 онд гаагүй сайн барилдсан боловч чөлөөтийн Наранбаатар, боксын Бадар-Ууган нарын дэлхийн аваргын мөнгөн медальтнууд Бөртэ Чоныг хуваан хүртэв. Манай улсын олимпын найдвар Цагаанбаатар 2008 оны олимпын өмнө бэртэл авснаар олимпод 1-ийн даваанд бүдрэв. "Хавириганы хүнд гэмтэлтэй байсан, хүч гаргаж чадахгүй хэцүү байсан... хожим өөртөө харамсаж явахгүй, гомдлоо тайлая гэж бодоод л дэвжээнд гарлаа... гэмтэл маань хүн ялж чадахааргүй байлаа..." гэснээр үзэгчдийн суудалд шилжив. Ийнхүү бэртэж, хүсэн хүлээсэн ганц олимпдоо бүтэлгүйтэж шаналж явахад нь Монголчууд зүгээр түүнийг хайр найргүй харааж байв... харин түүний шалдаа унасан нэр хүндийг аврах ганц хүн нь Гүндэгмаа байсан байх...тэрээр ч үүргээ сайн биелүүлсэн, Монголчууд Бэйжингээс ганзага дүүрэн ирээгүй бол Цагаанбаатар 4 жилийн өмнө үндэсний баатар болсон шигээ, үндсэний дайсан болох байсан биз...
2009 онд ч Цагаанбаатар сайн байсангүй... өөрийн жиндээ (66кг) Монгол улсын аварга болж чадалгүй ялагдаж... юун гадаадад сайн барилдах манатай гэсэн сэтгэгдэл төрүүлж эхлэв. Мярагчаа гэдэг жингийнхээ ширүүн өрсөлдөгчид 2009 онд Монголдоо 2 удаа ялагдахад нь түүнд зарим хүмүүс итгэл алдарч байсан байх. Өмнө нь 2 удаа түрүүлж байсан ази тивийн аварга шалгаруулах тэмцээндээ явах эрхгүй болж харин түүнтэй зэрэгцэн Орос улсад болсон дэлхийн сүпер цомын тэмцээнд 2-р шигшээгийнхэнтэй хамт зодоглож аварга болж, дараа нь Бразилд болсон мөн сүпер цомд мөнгөн медаль зүүж амжив. Энэ 2 тэмцээнд Оросын залуу хүчтэн Алин Гадановтай таарч барилдан 1 ялж, 1 ялагдаад байсан Цагаанбаатар маань жүдо барилдааны 66кг-ын дэлхийн чансааг тэргүүлэх болсноор Монгол улсаа төлөөлөн дэлхийн аваргад зодголох эрхийг Мярагчаад 2 удаа ялагдсан ч авч чадав.
2009 оны Голланын Роттердамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын жүдочид хүрэлцэн ирэхэд Цагаанбаатар маань учраануудаа торолгүй шороодуулж базари үнэлгээр 3 тойрог дараалан ялснаар шөвгийн 4-д Оросын Алин Гаданловтайгаа таарав.
Яг 2 жилийн өмнө 2007 онд Цагаанбаатар гавьяат яг ингэж шөтгийн 4д үлдээд 2 дараалан ялагдал хүлээж медальт байрнаас мултарч байсан гашуун түүх бий. Энэ удаа харин цаг сунган барилдаж алтан оноогоор Гадановыг буулган авснаар дэлхийн аварга болох нь ойлгомжтой болов. Түрүү жил Бэйжингийн олимпоор "Монголчууд дэлхийн аварга ч болж чадалгүй 33 жил болчоод яаж олимпын аварга болхов, чадахгүй дээ..." гэж намайг халаглаж суух зуур 2 тамирчин (мөн нэг парагийн тамирчин) алт авч гайхуулж амжсан. Өдгөөгөөс 20 жилийн өмнө Монголын эрчүүд жүдогоор түүхэндээ анх удаа Одвоогийн Балжинням мөнгө, Дашгомбын Баттулга хүрэл авснаас хойш медаль гээч зүйлийг авч чадаагүй. Эмэгтэйчүүд түүхэндээ анх удаа хүрэл медалиа 2005-онд авсан ба миний мэдэхээр гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Халиуны Болдбаатар 1997 онд яг хүрэл авдагийн даваан дээр хожиж яваад сүүлийн 5 6 секд өөрөө алдаа гарган медальнаас мултарсан бол 2007 онд Цагаанбаатар мөнгөн медалийн төлөө барилдаанд хол илүүрхэж яваад алдаа гаргаж ялагдан хэт их неревтсэндээ хүрэл медалын төлөө барилдаанд мөн л ялагдан медальгүй хоцорч байв. Энэ удаа бол манай бөх аргагүй л хий нь гарч дэлхийн аваргаас бусад бүх тэмцээнээс медаль авч үзсэн, дэлхийн чансааг тэргүүлж байгаа аварга хүний ёсоор сайхан барилдаж Испайны бөхийг буулгаж авснаар Монголын жүдочдын түүхэнд анх удаагаа "ДЭЛХИЙН АВАРГА" хэмээх эрхэм хүндтэй цолонд хүрэв. Монголчууд тэртээ 1971 онд байт сураар, 1973, 1975 онуудад чөлөөт бөхөөр алтан медаль (Ойдов гуай 2, Баянмөнх аварга 1 алт) авч байсан бол түүнээс хойших 34 жилийн хугацаанд олимпын төрлөөр дэлхийн аварга төрөлгүй өдийг хүрсэн билээ. Энэ зуур математикийн дэлхийн олимпиаднаас л ганц алт авсан даа манайхан, харин олимпын бус төрлөөр бол самбогоор 50 гаран удаа, сүмогоор 5 6 удаа дэлхийн аварга болоод байгаа.

Thursday, August 27, 2009

Миний “жинхэнэ бөх” lV бүлэг

4. Бүх өрсөлдөгчөө хаяж чадаж байгаа тул Сүхбат түрүүлнэ

2000 онд Монгол улсын парламентын сонгууль болж ХУ нам үнэмлэхүй ялалт байгуулав. ХУ намынх л бол хотноосоо хонь бариад дэвшүүлсэн ч ялах байсан гэж яригдах энэ сонгуульд Баянмөнх аварга АН-аасаа нутагтаа нэр дэвшив. Сонгуулийн сурталчилгаанаар явж байхад нь ард иргэд түүнээс нутаг орноо хөгжүүлэх мөрийн хөтөлбөр асуухын оронд нутаг ус, улс орноо төлөөлөн барилдах залуу халааны тухай л асуугаад байсан юм уу даа. Ямар сайндаа л Баянаа аварга: Сонгуулиар явж байхад надаас хүмүүс энэ жил хэн түрүүлэх бэ? гэж асуусан “бүк өрсөлдөгчөө каяж чадаж буй тул Сүкбат түрүүлнэ” гэж иткэлтэйгээр кариулсан гэж хууч хөөрхөв... 2000 оны цагаан сарын барилдаанаар тасархай түрүүлнэ гэж итгэж байтал мань хүн Өсөхбаяр зааны хөлийг “хулгай хийж” даваад шөвгийн 4-д үлдэв. Халхын Их аварга Буянтогтохын зээ хүү аймгийн арслан Магалжав у.н Одгэрэл (у.з), у.н Доржсамбуу (у.г), Баярсайхан, у.ав Балжинням нараар 3,4,5,6 давж Сүхбат заантай шөвгийн 4-д барилдаад зөрүүлж тахимдаад давав. А.з Аваадорж гэж бөх “Магалаа бид нар чинь Сүхбат зааны анхны шавь нар нь юм шүү дээ... Манай багш нэг удаа (1999 оны Алтан-Овооны наадам) Магалаатай нутгийнх нь наадамд очиж барилдаад ... үзүүрт хүрээд ирвэл миний шавь түрүүлнэ биз гэж хэлсэн юм... гэтэл Магалаа цамцаа сольж өмсөж байхдаа санаандгүй багшийг их хүчтэй шанаадчихсан... багш жаахан уурлаад... Магалааг үзүүрт хүрээд ирэхэд нь хаячихсан... Манай багш ч одоо барилдаж байгаа Монголын бөхчүүдээс тасархай шүү дээ...хэдүүн надаар нэг жижиг барилдаанд биеэ халаахыг та нар хараа биздээ...юун Сумъяа Өсөхөө... манай багш л улсад түрүүлнэ...” гэж манай аавд ярьсан нь Сүхбат маань улсад түрүүлнэ гэж улам их итгэл найдвар тавихад хүргэж билээ.
20-р зууны отгон наадам, шинэ хүн түрүүлэхийг 9 жил хүлээсэн наадамчид, өөрийн бөхөө түрүүлэхийг 4 дэхь жилдээ хүлээж байгаа дэмжигч... Манай хүн 5-ын даваанд улсын начин Батзоригыг улсын наадамд 3 дахь жилээ дараалан 5-ын даваанд өвдөг шороодуулав. Аварга сүүлд өөрөө: “Би ямар барилдахгүй гэлтэй нь биш дээ, эхний жил тунасан, 2 дахь жил Доржсамбуу Ганбат 2-ыг үлдээгээд, 3 дахь жил Ганбат Одгэрэл 2-ыг үлдээгээд л Батзоригийгоо авсан... би ямар барилдахгүй гэлтэй нь биш дээ... их хэцүү өрсөлдөөнтэй үе байлаа шүү дээ” гэж ярьж билээ. Харин Батзориг заан “ингэж олон үзэж байхад ганц давчих байлгүй дээ гээл гардаг, тэгээл унадаг... үнэхээр хүнд өрсөлдөөний дунд бид нэг үед өрсөлдөж байсан даа” гэх юм. Миний мэдэхээр манай бөх Батзориг зааныг маш олон удаа давсан, харин санаж байгаагаар ганц л удаа заалны барилдаанд шөвгийн дөрөвд унаад Батзориг Мөнх-Эрдэнэ арслантай үлдэж билээ. Энэ 2 хүчтэн одоо айл саахалт амьдардаг юм билээ, “Та намайг эд үед мөн их дарсан шүү гэж тоглоомоор ч болтугай үг хаядаг л байхдаа...“ Энэ наадмын 6-гийн даваанд шинээр начны болзол хангасан Сумъяабэйсийг давав. Бэйс бол энэ үед аль хэдийнээ сайн бөх болчихсон байсан бөх, өөрийн нутгаас төрсөн Багабанди ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх ёслолд ёстой нэг урамтай сайхан барилдаж а.а байхдаа үзүүрлэж байсан ба 99 оны цагаан сараар Сүхбат заанд нэг унаж байсан бөх билээ. Энэ удаа зоримог шийдмэг сайхан үзсэн боловч цочоож болдоггүй хүнийг хамаагүй цочоож дайрч байгаад сөрж хонгодуулаал нам болов. Ингээд шөвгийн наймд 90-ээд оноос хойш Монгол наадмын дэвжээнээ тодорсон хамгийн шилдэг 8 бөх болох өмнөх үеийн манлайлал 2 Эрдэнэ, энэ үеийн төлөөлөл 6 залуу заан нар үлдэв. Ганбат маань манай бөхөд нээх тус болж чадалгүй Өсөхбаяр заанд амлагдан түрж хөөгдөөд, араараа мордуулаад хялбар дийлдэв. Харин Гантогтох их сайн үзэж өөрийг нь амалж авсан Цэрэнпунцагийг давав. Манай хүн өөрийн хийх ёстой даалгавараа биелүүлж Сумъяабазартай тунасан барилдаанд уран сайхан гар ачив. Манай хүний энэ уран сайхан гар ачааны золиос бологчдын үүд ийнхүү Сумъяабазараар нээгдэв. Хэдэн хоногийн өмнө мөн ачуулж байсан Сумъяа энэ удаа бүүр аймаар ачуулж, маш том хохирол амсав. Сумъяаг л ачих гэж манай хүн гар ачаагаа өдөрт маш олон удаа давтдаг байсан юм гэнэ лээ. Ингээд л Сумъяа Пунцаг 2 унаснаар түрүүлэх үүд нь цэлийтэл нээгдлээ. Одоо цуг үлдсэн энэ 3-ыг бол давна гэж итгэл дүүрэн, ам авахыг хүлээж сууж билээ. Чанарав гуай “одоо ам л их юм шийднэ дээ” гэж хэлж байлаа, Бат-Эрдэнэ аварга ч ам авах гэж их удлаа... Баянмөнх аварга дээр очиж удтал ярилцаж, өөрөө ч нэлээн бодох шиг боллоо... Гантогтох зааныг амлав. Урд намар нь болсон улс тунхагласны баяраар Ганаа Баагий аваргын ард нь гараад хаяж чадалгүй унасан, одоо бол нэлээн л сайн үзэхээр болсон гэдэг нь ойлгомжтой... шийдэмгий өртөл Баагий аварга шууд элэг бүсээ тайлж өгчөөд яваад өглөө... ийнхүү энэ наадмаас арслан цолтон шинээр төрөх нь ойлгомжтой болов... Ганаа энэ даваагаараа хожим улсын гарьд цолыг авсан.Тунаж үлдсэн 2 бөхийн барилдаан нэлээд удаан үргэлжилж ёстой хүч шавхсан сайхан тулааны эцэст манай хүн маань өндөр өрсөлдөгчөө зүүн хөлийг нь дамжиж авч ард нь гараад, сүлжээд давав. Яг хаях агшиндаа бага хугацаанд огцом их бяр гаргасан тул манай хүн нэлээд сульдсан. Засуулаа түшиж амс хийж байгаад, бараг л гуйваад тугаа тойров. Энэ нь түүний бас нэгэн чухал чанар, богино хугацаанд өөрт буй бүх хүчээ дайчлан өрсөлдөгчөө буулгаж авдаг... аварга болохоор тэмцэж буй хүн эзэмшвэл зохих чанар мэтээ...
20-р зууны Монгол улсын “манлай бөх”, хөдөлмөрийн баатар, дархан аварга Баянмөнх ард түмэнтэйгээ мэндчилж, сайн шавь нар, сайхан бөхчүүд төрүүлж өгч Монголын ард түмэнд бэлгэлснээ ойлгуулж, өөрөө болон өөрийнх нь хойч үе нь үзүүр түрүү булаацалдах хувьтай, хагас зуун жил нөхрлөсөн Монгол наадмын торгон ногоон дэвжээнээсээ адис авснаар үзүүр түрүүний барилдаан эхлэв... урд даваанд өрсөлдөгч нь нэлээд ядарсан байсан ба өөрөө гар амар давсан тул Гантогтох юу юугүй дайраад хаячия гэж санаагүй байх... нэлээд хугацаанд намдуухан барилдсаны эцэст Сүхбат бүрэн сэргэлт авч барилдаанаа цааш үргэлжлүүлсээр... золгооны барьцнаас шахаж татаж, тавихдаа гэнэт огцом хүч гаргаж хутгаснаар Гантогтохыг давж 2-р мянган жилийн төгсгөл дэхь монгол наадмын дэвжээнээ босоо үлдэн түрүүлж Монгол улсын АРСЛАН хэмээх эрхэм хүндтэй цолыг өөрийн бараг бүх өрсөлдөгчөө цувуулан хаясаар хүртэв... Агваансамдан гуай улсын наадамд 2 удаа 4 давж байсан хүн гэж сонссон юм байна... харин миний “жинхэнэ бөх” маань түрүүлчээд туг тойрч байхдаа “аав минь түрүүлэхийг маань харсан ч болоосой...” гэж бодсон нь лавтай... Сүхбат аваргын маань үнэнч хөгжөөн дэмжигч, бөхийн өргөөнд үргэлж аваргын арын суудалд суудаг (Алтангэрэл гуай гэдэг санагдана), аварга бөхийн өргөөнд орж ирэх бүрдээ үнсүүлдэг “азтай” эмээ: “Би Гантогтох тэр 2-ын тэврэлдээд уйлаад зогсож байгаа бичлэгийг байнга үзэж уйлж суудаг даа...” гэж хуучилж байсан... түүний адил энэ торгон агшныг сэтгэлдээ дурсаж болон бичлэгээр үзэн дурсаж уйлж явдаг миний мэт хүмүүс маш олон байдаг бизээ...

Tuesday, August 25, 2009

Хар дарсан зүүд шиг 2 тойрог.

Фантази пример лигийн 2 ба 3-р тойргийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Тэмцээн жигдрээд өрсөлдөөн ширүүсч байна. Энэ 2 тойрогт миний хувьд оноолт таагүй байгаа тул явцгүй гэдгээ аль эрт зарласан. Тэгээд энэ уналтын үе маань өндөрлөж байгааг бас зарлаж байна.
2-р тойрогт Соги ёстой од болон гялалзаж 6 тоглолтноос 62 оноо авч 13-р байрнаас 2-р байранд дэвшиж суга ахисан бол энэ удаа ч мөн л анхаарлын төвд байлаа. Тэрээр энэ тойрогт 27 оноо авснаар 10-р байрлуу навс унаж ёстой нэг "холионы менежер" болохоо харуулж байна. Муу оноо авсан хүн байхад сайн оноо авсан баг бас байна, Ёндонжамцад миний байглууж өгсөн Algo FC баг энэ тойргийн кайф лигийн хамгийн өндөр оноог авснаар 14-р байрлуу дэвшив. Тэрээр 1 тойрог дутуу байсан оноогоо бүрэн нөхөж өрсөлдөөнд бодьтойгоор орж ирэв.
Доржоо аргагүй арга туршлага заан энэ тойргот анх удаагаа тэргүүлэл авч үзэж байгаа бол Жаамаа багтаа огт салхи оруулалгүй 3 тойрог тус бүрээс 50 орчим оноо дундажлаад Доржоогоос дутах юмгүй л аман хүзүүнд хурдалж байна. Энэ 2 баг нэлээд тасарсан бол 112-оос 138 оноотой 12 хүн бөөндөө их өрсөлдөөнтэй ард нь явж байна. Мөнхбат, Чимээ, Тамир нар тогтвортой сайн тоглолт үзүүлж байгаа бол Шагай, Бат-Амгалан, Гочоо нарын зэрэг шувт уруудагчид бас байна.
За энэ тойргийн дүнгээр Доржоо, Далай, Тамир (Челси), Чимэд, Ёндко нарын баг өмнө байгаагүй хамгийн өндөр чансаандаа ирээд байгаа бол Шагай, Өлзий нарын баг хагийн муу чансаадаа ирээд байна.
Кайф капын хувьд бол Доржоо, Жаамаа нар аргагүй тасарсан байдал гаргаж байгаа тул 9 оноог авсан ба үүний араас Соги 2 удаа азаар, 1 удаа хүчээрээ хожисноор мөн л 9 оноо цуглуулж амжлаа. Ялагдал амсаагүй Тамир (Челси) бүтэн оноотой хүмүүсийн ард яваа бол 6 оноотой 5 баг, 4 болон 3 оноотой мөн 5 баг явж байна. 6 оноотой багууд дунд азаар хождог багууд хэд хэд байгаа бол 3 оноотой багууд дунд азгүйгээр хожигддог баг мөн байгаа. Тэгэхдээ Чимэд шиг азгүй хүн гэж мэдээж байхгүй шүү дээ.
Манай Tsavilaa багийн хувьд бол ахлагчаа буруу сонгох гэсэн хамгийн том алдааг 3 тойрог дараалан гаргаж 40 гаруй оноогоо алдаад байна. За тэгээд 3-р тойрогт сэлгээний байрлалаа мөн буруу сонгосноор 12 алдлаа, дараагийн тойргуудаас энэ хийнүүдээ засаад явах хэрэгтэйн ба багийн оноолт энэ тэр гаагүй болж байгаагийн дээр капд дараагийн тойргийн хамгийн ширүүн өрсөлдөөн манай баг манлайлагчийн баг 2-ын хооронд өрнөнөө. Нэлээд зүйлд өөрчлөлд хийх энэ тулаанд БИ ЯЛНАА.

Thursday, August 20, 2009

Миний “жинхэнэ бөх” lll бүлэг

3. Цагаан сарын түрүүг авч, үеийнхнээсээ тасарч эхэллээ...

За тэгээд 1998 оны 12 сард Бөхийн өргөө гэж Монгол улс зах зээлийн нийгэмд шилжиснээс хойших томоохон бүтээн байгуулалт бий болж, үүндээ зориулан сурсан зангаараа бөхийн барилдаанаа зохион байгуулав. Бөхийн өргөөний нээлтэд зориулсан барилдааны эхний даваанууд явагдсан орой Монгол Орос Цеветмет нэгдлийн ойд зориулсан барилдааныг зохион байгуулав. Энэ барилдаанд Бат-Эрдэнэ аварга Сүхбат заан 2 үзүүрт тунан үлдэж, манай хүн том хэрэг мандааваа. Тугны ойролцоо барилдаан шийдэгдэж Сүхбат давсан гэж тахимаа авахыг оролдтол Баагий аварга өгөглгүй баахан маргав, тэгснээ жижигээг буруу хараад зогсож байхад өргөж шидчээд дэлээд явав...үүнээс өөрөөр давах арга байгаагүй юм байлгүй...мэдээж жижиг тахимаа өгөхгүй гүрийтэл Баагий аварга жаахан маргаан өрнүүлж байснаа...хэнэг ч үгүй малгайгаа аваад туг тойроод явав... гэтэл жижиг заан өөрийн малгайгаа засуулаасаа шүүрч аваад Баагийн аваргын урдуур орж тугаа тойров...Баагий аварга даваагүй байж тугаа тойрохыг завдаж байхад, харин будилаантай ч гэсэн давсан “жижиг” маань тугаа тойрох гэж зүтгэх нь зүйтэй мэт... харин түрүү бөхийн байг Баагий аваргыг ав гэснээр залуу заан Сүхбат бөхийн өргөөнд хамгийн эхэнд түрүү бөхийн ёсоор туг тойрсон хүн болов... Үүнээс хойш манай бөх Баагий аваргатай барилдахын бөөн хүслэн болсон биз... нэгэн шинэ үндсэн хуулийн өдрөөр Шөвгийн 4-д үлдээд Баагий аварга Жамъянпүрэв начинд унаад өгчив...гэтэл хажууд нь барилдаж байсан Сүхбат заан Мөнх-Эрдэнэ арсланд мөн л унаад өгч байсан нь энэ 2 бөхийн тэмцэл дээд цэгтэй хүрснийг илтгэнэ.
1999 оны цагаан сараар миний бөх Сүхбат маань Одгэрэл, Цэрэнпунцаг, Өсөхбаяр нарыг цувуулан хаясаар цагаан сард 11 удаа дараалан түрүүлсэн Бат-Эрдэнэ аваргатай нүүр тулав. Миний бүдэг бадаг санаж байгаагаар 1992 эсвэл 1993 онд Баянмөнх аварга нэлээд харьсан хойноо Баагий аваргатай цагаан сарын үзүүр булаацалдаж байсан юм. Энэ удаад манай бөх бид 2 ерөөсөө л давна, өөр зүйл байхгүй гэсэн бүрэн итгэлтэй байв. Баруун гараараа давуулж бариад л урдуураа хөнтөрч татахад Баагий аварга нэг гараа дараад элгээр нь хэвтсэн дээ... Ийнхүү олон жилийн дараа цагаан сард Бат-Эрдэнээс өөр хүн түрүүлэв. Энэ эрчээрээ улсын наадамд хүрэв, 2 Бат маань ч аймаар байна... Гантогтох мэдээж их хичээсэн байж таараа... яагаад гэхээр Баагий аварга 10 түрүүлж Баянхмөнх аваргын дээд амжилтанд зэрэгцэж ирсэн тул энэ жилээс л хөдлөглөгүй дарж авахгүй бол болохгүй болоод байсан үе. 6-гийн даваанд цолны эрэмбээр 4 ширүүн өрсөлдөгчид маань тулав. Уг нь ном ёсоороо бол 6 шилдэг өрсөлдөгчид бүгд тунаж үлдэх байлаа. Яагаад ч юм Баагий аварга Ганболд зааныг (урд даваанд том Сүхбатыг давсан) авалгүй үлдээснээр тэрээр Ганбат начинг авч, Цэрэнпунцагт өөр хүн амлах боломж гарснаар Гантогтох заанд хэцүүхэн сонголт үлдэв. “3 бөхөөс ам авахад нэг боддог, 30 бөхөөс ам авахад бас нэг боддог” гэж Чанарав гуай маань байнга ярьдаг байж билээ. Энэ удаа Ганаа 2 жилийн өмнө намайг алмайруулсан ам авсан шигээ мөн л сонин ам авч Өсөхбаярыг амлав. Бодвол урд жил үзүүрлэчээд өнөө жил мөн сайн байгаа Сумъяагаас Өсөхбаяр сул гэж дүгнэсэн бололтой... тэгээд манай бөх Сумъяатай тунаж хүч үзэх болов. Миний бодлоор бол Ганаа Сумъяаг аваад хамгаалаад барилдахад унасан ч Сумъяа дараа даваанд хүн хаяхааргүй болох мэт, Сүхбат заан бол Өсөхбаяр зааныг шууд л хаяна өөр юм байхгүй... гэтэл тэс өөр сонголт хийв. Магадгүй Ганаагийн маш том алдаа энэ байх. За ингээд наадмын талбай дээр Баянаа аварга тэр 4 бөхтэй бараг л цуг барилдаж байв... гэвч хүсэл байхад хясал бас байх юм... Түүний 2 хүү хоюул унав... Үхэн хатан ч болов хамгаалах рекордтой хүн сайхан юм даа, хамгаалах рекордочгүй хүмүүс бол зүгээр л атаарахсандаа муу хэлж суусан биз... За ийнхүү миний шүтээн Сүхбатын маань заан гэж цоллуулсан хамгийн сүүлийн наадам буюу хамгийн сүүлийн томоохон ялагдал үүгээр өндөрлөв. Үүнээс хойш 5 жилийн хугацаанд Монгол наадмын дэвжээг манлайлан, бөхчүүдээ тэргүүлэн барилдахдаа мөн ч цөөхөн удаа элэг бүсээ тайлсан даа.
Харин 99 оны наадамд 7 дээр Пунцагааг, 8 дээр Сумъяаг хаяад үзүүрт Баагий аваргатай барилдаж түрүүлээд Баянаа багшынхаа ачийг нь хариулъя гэхийн оронд, заан болоод 8 дээр Баагий аваргад бууж өгсөн нь дээр хэмээн үзсэн Ганбат маань, заан болж уйлж зогссон нь түүний Монгол наадмын дэвжээн дэхь эхний бөгөөд бараг эцсийн баярын нулимас байсныг яахан мэдэх билээ. Тэрээр 1999 онд манай Баянхонгор аймагт болсон Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 360 ойд ирж зодоглов. Урьд өмнө нь Цэрэнпунцагийг л манай аймагт ирж барилдахад нь харж байснаас бус бусад том бөхчүүдийг нүдээрээ хараагүй надад энэ сайхан амьтадыг нүдээр харах ховор боломж олдов. Манай нутгийн Даншиг наадам үнэхээр өргөн дэлгэр сайхан болсон, их насны морь гэхэнд 1000 гаруй уралдсан нь Монголын морин уралдааны түүхэн ховорхон тохиох зүйл билээ. Даншгийн 3 дахь өдөр шалгаран үлдсэн 64 бөхийн барилдаан шимтэй сайхан болж энэ наадмаар хармаар байсан Сүхбат заан маань Сүхбаатар аймгийн Алтан-Овооны төрийн тахилгыг дайлаар мордсон тул 2-р Батаа л сайхан дэмжив. Манай хүн шөвгийн 16-д Сумъяабазар заантай тунаанд барьцгүй шахуу тосгуулж хавирахад амаараа шороо үмхэх шахаал унаж билээ. Энэ үед мэдээж ноднин жилийн Пунцаг Жижигээ 2-ын барилдаан санаанд оролгүй яахав. Шөвгийн наймд Гантогтохтой тунаж даваад, Шөвгийн 4-д урд даваанд Пунцагааг хаясан улсын залуу начин Мягмарсүрэнтэй (у.з) тунаж барилдаад давав. Уг нь Пунцагаа даваад гараад ирсэн бол энэ 2-ын дунд сайхан барилдаан өрнөх байсан даа. Үзүүр түрүүнд манай нутгийн ганц бөхийг давж гарч ирсэн Мөнх-Эрдэнэ арслантай үлдээд мөн л их илүүрхэн давав. Энэ наадамд Ганбат барилдсан өрсөлдөгч нараа гар хүрэх төдий л хаяад, үнэхээр бишрүүлж байв. Гэвч энэ наадам түүний хамгийн сүүлчийн гайхамшигт сайхан барилдаан нь байсан ч юм билүү. 22 настай а.а байхдаа цагаан сард үзүүрлэж (Өсөхөөг будаа болгосон), 23 настай заан цолонд хүрч, олон том бөхчүүд оролцсон том даншигт түрүүлж (Сумъяа будаа болгож) байгаа түүний том цолонд хүрнэ гэдгийг түүнийг дэмждэг надаас эхлүүлээд бүх л бөхийн хорхойтнууд мэдэж байсан байх. Гэвч золгүй явдал болж Ганбат маань “2 Батын” үеийг байгуулалцаж чадалгүй “6 зааны” гэгдэх үед хамаарагдах болсон юм.
Би лав хувьдаа түүнийг ямар ч барилдаанд барилдсан заавал дээгүүр үзнэ гэж найдаал 11 жил идэвхитэй дамжиж байна даа. Дэжмсээр ч байха болно... Ингээд л миний сэтгэл дэхь “жинхэнэ бөх” маань үеийнхнээсээ тасарч эхэлсэн дээ...

Миний “жинхэнэ бөх” ll бүлэг

2. Хоёр Батын үе эхэллээ гэж...

Жил гаруй харагдалгүй урам хугалсан Сүхбат начин маань 1996/1997 оны өвөл үлгэрийн орноос томилогдон сонирхолгүй ноололдооныг өөрчлөх элч мэт гараад ирэв. Бусдаас содон ягаан зодогтой түүний барилдаан ч бусдаас содон хэвээрээ. Нас намба сууж бие бялдар нь хувирсан байж таарна. Чансаа өндөр бөхчүүдийн даваа үнэлэх барилдаан гэж мөнгөн шагнал өндөртэй тойргийн барилдаан зохион байгуулахад амжилтай барилдаж, мөн хэд хэдэн барилдаанд амжилттай барилдан Бат-Эрдэнэ аваргыг ч шороодуулж ёстой бишрүүлж өгч байнаа. Улам эрч хүчтэй болж шинээр төрсөн түүнийг би хэзээ улсад түрүүлэх бол гэж хоног тоолон хүлээх болов. Бат-Эрдэнэ аварга ч “бат түрүүлдэг ээ” аажим аажимаар больж Ганбат хэмээх залуухан эрхэмд нэг бус удаа унав. Тэр чансаа өндөр бөхчүүдийн даваа үнэлэх барилдаанд ганц хоёрхон л улсын цолгүй бөх барилдана (Мандах начин а.а цолтой барилддаг байсан санагдана...). Шанаан дээрээ шархны лент “Х” хэлбэртэй наасан өндөр шар залуу (Увс аймгийн арслан Ганбат) таарсан бүхнээ баруун хавираал, хавирсан бүхнээ даваад л лут байна. Цагаан сараар сайн барилдах байх гэтэл 3 дээр Батзориг начинтай тунаад унав. Манай дүү гэж нөхөр бас тэр үед ухаан, мэдээ орж байсан юм байлгүй “Ганбат бол жинхэнэ бөх” гээд ойлгочихсон дэмжээд байдаг. Цагаан сараар Ганбатыг унахаар нь “танай бөх уанчлаа” гэтэл “танай бөх бүүр өчигдөр уначаа биз дээ” гэх юм. Юу болсон гэхээр миний “жинхэнэ бөх” маань 2-ын даваанд Самбо барилдааны дэлхийн аварга а.а Пүрэвсүрэнтэй (у.н) таараад сугадаж хөмрүүлээд “эпон”-оор уначдаг юм. Сайн барилдана гэж найдаж байсныг хэлэх үү харамсалтай л байлаа, бантаал улайгаал хүмүүс надруу жоготой хараад л... “улсын наадам л биш юм даа” гэж сэтгэлээ тайвшруулаал энэ үлдсэн амьтдын барилдаж байгааг дээ гэж бодоол... харин тэр цагаан сараар Бат-Эрдэнэ аваргаас өөр хүнд тахим өгөлгүй удсан Мөнх-Эрдэнэ арсланг Цэрэнпунцаг давж үзүүрлэсэн юм. Хавар нь нэг Завханы а.а хүн Мөнх-Эрдэнэ арслантай уулзсанаа ярьж байна: “Арслаан бяр их үү? гэтэл... их их, би яахав танай нутаг (Цэрэнпунцагийг хэлэв) бяртай, бяртай дээрээ ухаантай дийлдэхгүй юм” гэсэн гэлээ. За тэгээд цагаан сараас бусад барилдаанууд дээр шуугуулж шуугуулсан манай бөх маань улсын наадамд ирлээ. Хүмүүс үзүүрлэчих байх гээл ярьж байна, би бол Бат-Эрдэнэ аваргатай үлдээд хаяад түрүүлээсэй гэж хүсээд, тийм зүйл л мөрөөдөөд, наадмаа төсөөлөөд байлаа. Манай хүн бол угийн их шартай, спортын тэмцэл өндөртэй хүн гэдгийг бүх хүн мэднэ. Тэрээр 1995 оны цагаан сараар 3-ын даваанд Бэгзсүрэнг авч уначаад бөөн уур болж дараа нь болсон 2 ч заалны барилдаанд амалж авч давж байлаа. Тэгвэл энэ 97-ны наадмаар мөн л ёстой даагаа нэхэх гэдгийг чинь үзүүлж гарлаа даа. 3-ын даваанд цагаан сараар унасан самбогийн Пүрэвсүрэнг (гавьяат тамирчин) амлаад даагаа нэхэв, 4-ийн даваанд Жамъяапүрэв начингаас мөн даагаа нэхэв. 1995 оны улсын наадамд 4 даваанд мөн амалж авч барилдаад Жамъкад унаад начин болох замыг сайхан засаж өгч байсан удаатай. Харин 5-ын даваанд манай хүнийг мөн манай талын бөх Гантогтох амалж аваад Өсөхөө Сумъяа гэсэн 2 зааныг тунагадаг юм байна. Энэ өрсөлдөгч 2-той нэг нэгээрээ үзээд будаа болгохгүй яаж байгаа юм болоо гэж намайг гайхах зуур хүмүүс “Сүхбат эхнэрээсээ салаад Ганаа түүндээ уурлаад...” гэсэн бор шувуу нисгэх юм. Ямартай ч энэ 2 барилдаанд давсан Сүхбат Өсөхбаяр 2 зургаагийн даваанд тунан барилдажЧанарав гуай “зүгээр сул зогсож байгаад л хөлөө өгч байгаа харагдах юм...” гэснээр жижигээ маань давав. 7-гийн даваанд бөхчүүд ам авсаар Пунцагтай тунах нь ойлгомтой боллоо, одоо ганц түүнийг л давчвал заан боллоо шүү гэж тооцов. Гэтэл ам шал өөр болж Балжинням аварга Сүхбатыг амлав. Сая л нэг юм ухаан орж, 5-ын давааны барилдааны учрыг ойлгов. Ийнхүү жижиг хэмээх Агваансамдангийн Сүхбат начин маань заан болов. Наадмын дараа “гэр дүүрэн заан” гэсэн Баянмөнх аваргын гэр бүлийн тухай нийтлэл сонингоос уншиж байлаа... тэр өгүүлэлд заан гэдэг том цол авсан ч “жижиг” гэдэг нэр нь хэвээрэй үлдлээ гэж бичсэн байж билээ. Манай хүн үүнээс өмнө заан болох боломж их л байсан санагдана, бараг бүх өрсөлдөгчөө заан болсны дараа 26 насандаа ийнхүү заан болов. Манай хүн бүүр 1993 онд заан болох боломж байв, 1994 онд Мөнхбат аварга аргалж байгаал 6 даваад Гансүх хүргэнээ заан болгож чадаж байв. Мөөеө аварга хамгийн сүүлд миний мэдэхийн 1985 онд тус жил түрүүлдэг Ганбаатарыг заан болгож өгч байсан үүнээс хойш ийм том амжилт гаргаагүй байх. Харин Баянаа аварга бол 1992 онд Хишигдоржийг заан болгож өгч байсан хүн 1993 онд ямар нэгэн аргаар 6 давж бол чадах байсан, тэгээд л шинээр өсөх идэр начин болсон Сүхбатыг 7 дээр аваад заан болгож өгч болох байв. Гэвч одоо л дөнгөж 97 онд аргалж байгаад заан болгож өгч байх юм. Харин наадмын 8-ын даваанд нөгөө өст дайсан “чоно” гуай Мөнх-Эрдэнэ арслантай 3 дахиа үзэлцэж эхлэв. Би багадаа Мөнх-Эрдэнэ арсланг “чамайг даа...” хүүхэлдэй киноны чоно гэж төсөөлдөг байв (тэгээд Сүхбат бид 2 туулай юм байхдаа). Бат-Эрдэнэ аваргатай хэн сайн үзэх нь даваасай гэж бодов, урд жил Мөнх-Эрдэнэ 4.30 минут үзсэн тул энэ удаа дахиад нэг үзээд алдсан ч яахав гэж бодлоо. Мөнх-Эрдэнэ арслан ч ганган хавирсан, манай хүн гараараа газар тулаад хэд хэд цаашаа сандарч дэгдээд босоод ирэв. Арслан шууд л дэвээд явчив, манай хүн унаагүй тул жаахан маргаан өрнүүлснээ арсланг тугруу явахад нь араас дуудаад тахимаа эр хүний ёсоор өгөөд үнсүүлээд буцав. Би ч өөрийн бөхийнхөө цолонд ханасан байсан тул нээх эмзгэлсэнгүй. Манай бөхийн хувьд бол Бат-Эрдэнэ аваргаас илүү Мөнх-Эрдэнэ арслан хэцүү өрсөлдөгч байсан үе л дээ.
Харин наадмаас өмнө өвөл нэг өдөр радиогоор спортын мэдээ сонсож байтал өчигдөр болсон чөлөөт бөхийн улсын аваргын тэмцээний Сүхбат Ганхуяг нарын (галзуу хэмээх у.х Г.Ганхуяг) барилдааны бичлэгийг сонсгоё гэдэг юм байна. Баярлаад сонстол манай хүн алж байнаа “7:1-ээр ялж явна, цаг дуусах дөхөж байгааг тайлбарлагч зарлаж байна” за ингээд л дахиад улсын аварга болж дээ гэж бодтол л радио дүүрэн уухайн дуу хадаад л явчлаа юу болоод байгаа юм бүү мэдээ... шуугилдаал байна, тайлбарлагч нэг юм яриад л байх шиг байна... тэгээд эргээд спортын мэдээ тайлбарлагч хэлэхнээ “энэхүү сонирхолтой барилдаанд Ганхуяг 8:7-гоор (байхаа) ялсан юм” гэв. Бодвол галзуу маань ард нь гараад нэг оноо аваад, нэмээд 3 удаа эргүүлчихсэн юм болов уу даа. За тэгээд наадам дуусч намар болоход чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж энэ тэмцээнд явах байсан Ганхуяг гэмтсэн тул оронд нь манай бөх явав. Нэг ялж, нэг ялагдаад барилдаанаа дуусгасан санагдана (мартаж), өмнө нь 95-онд дэлхийн аваргад (94 н байж магадгүй) шагналт байрт шалгарч байсан ази тивийн авргын мөнгө, хүрэл медальтай, ОУХМ цолтой тэрээр ийнхүү чөлөөт бөхийнхөө замналаа өндөрлөв. Мөн сүмо бөхөөрөө ч дэлхийд 2 дахь удаагаа түрүүлсний дараа янз бүрийн гадны шалтгааны улмаас дахин дэлхийн аваргад оролцож чадалгүй дан ганц үндэсний бөхөөрөө тууштай хичээллэн сайн барилдаж улам их амжилт гаргаж эхэлсэн билээ.
1998 оны цагаан сараар нөгөө түрүү жил тодроод гайхагдаж байгаад наадмаар Цэрэнпунцагт хандаа хага даруулсан а.а Ганбат чинь “Х” хэлбэрийн лентээ аваад оронд нь ширвээ сахалаар гангарчихсан...ёстой хүрсэн болгоноо хаяад шуугиулж байнаа. За тэгээд “2 мөнх”, “2 эрдэнэ” гэдэг шиг “2 Бат”-ын үе эхэллээ гэж би гэдэг хүн эргэлт буцалтгүй итгэлээ. Цагаан сараар залуу заануудаас Өсөхбаяр л ганцаараа зодголсон юмуу даа. Ганбаттай шөвгийн 8-д таараад гар ачуулаад ёстой тэрий хадан уналаа... а.а Ганбат у.з Өсөхбаяраар ёстой “цэнгэн хөгжилдөж байнаа”... Шөвгийн 4-д алдарт 2-р Эрдэнэийг зүгээр бярдаж хөөгөөл будаа болгоол... эцэст нь мордоол... таны үе дууслаа гэж мэдэгдэх шиг болов. Нөгөө Эрдэнэтэй үзүүрт үлдээд шууд л барьж аваад суугаа дэгээ хийхнэ тэр, их ойрхон газардсан даа. Өөрөө буруу харж байсан тул Бат-Эрдэнэ аварга яаж унасныг хараагүй байх босож ирээд шууд л тахимаа өгчлөө. Ямар ч байсан дээд амжилт тогтоолоо, цагаан сард улсын цолгүй бөх анх удаа үзүүрлэснээрээ. Наадмаар манай 2 Бат хоорондоо 6-гийн даваанд тунадаг юм даа. Тэгэхэдээ мэдээж 1-р Батаа дэмжилгүй яахав. Манай Ганбат нас залуугийн дээр дөнгөж начин цолонд Баянмөнх багшаараа хүрээд буй тул түрүү жил дээгүүр үзсэн жижгээгээ цааш илүү сайн үзнэ гэж бодлоо. Сүхбат маань ч давлаа... харин дараагийн даваанд улсын наадмын дэвжээнээ шившигтэйгээр унав.
Цэрэнпунцаг заантай 7-гийн даваанд тунаж барилдах тэр цаг доор 3 жилийн өмнө намайг унтаж байхад (хулгайгаар) давсан нөхрийг одоо миний нүдэн дээр сайхан хусна даа гэж бодож суутал Пунцагаа зааны ёстой зарлаж байж хийсэн айхтар хүчтэй татаж, тосгуулж хавирах мэхэнд амаараа шороо үмхэн унав. Манай 2 Бат бол Бат-Эрдэнэ аваргыг давна гэж тооцож байсан ба өөр хүн Баагий аваргыг хөдлөгдөггүй байсан үе тул хэн нэг нь түрүүлчих ухааны юм л бодож байсан, гэтэл хоорондоо таараад...давсан нь тас хавируулаад... наадмаа дуусгаваа. Пунцагаа ч сүүлийн 2 жил лааж байна даа, манай 2 Батыг хусаад л... ignore list-д шилжүүлбэл таарна.