Saturday, August 1, 2009

"Мэдээний цаг" бүлгийн танилцуулга

Баянхонгор аймгийн Г.Нямадаваагийн нэрэмжит “Мэдээний цаг” бүлэг нь Баянхонгор аймгийн математик, мэдээлэл зүйн чиглэлээр олимпиадад ороцох сурагчид ба тус чиглэлээр суралцаж буй оюутнуудыг дэмжих зорилготойгоор 2004 онд байгуулагдсан.
1. Бүлгийн ахлагч Бадраагийн Доржнамжирмаа (МУИС-МТС-ын багш, магистрант) 2008 оны Монгол улсын Програмчлалын 18-р олимпиадны аварга багийн дасгалжуулагч, 2009 оны Монгол улсын үндэсний аварга шалгаруулах Програмчлалын багийн анхдугаар олимпиадны аварга багийн дасгалжуулагч багш.
2. Бүлгийн гишүүн Сүхбаатарын Цагаан (математикийн ухааны баклавар, БХР аймгийн “Алгоритм” сургалтын төвийн багш) 2009 оны Монгол улсын Мэдээлэл зүйн 23-р олимпиадны аварга багш.
3. Бүлгийн гишүүн Пүрэвсүрэнгийн Далайжаргал (МУИС-МТС-ын багш) Монгол улсын Програмчлалын олимпиадны 1 мөнгө, хошой хүрэл медальт, Улсын програмчлалын багийн олимпиадны хошой аварга.
4. Бүлгийн гишүүн Сүхбаатарын Мөнгөншагай (МУИС-МТС-ын оюутан) Монгол улсын мэдээлэл зүйн олимпиадны аварга, програмчлалын олимпиадны мөнгөн медальт. Улсын програмчлалын багийн олимпиадны хошой аварга.
5. Бүлгийн гишүүн Дагвадоржийн Жамсрандорж (МУИС-МТС-д элсэн орж байна) Монгол улсын Мэдээлэл зүйн олимпиадны мөнгө, хүрэл медальт.

Математик, мэдээллийн технологийн салбарт өндөр амжилт гаргах ирээдүйтэй сурагчдыг бүлэгтээ элсүүлэн авч дунд сургууль болон их сургуульд амжилттай сургаж, сайн мэргэжилтэн бэлтгэх зорилтоо биелүүлсээр явна. “Мэдээний цаг” бүлгийн гишүүн гэгдэх нь тухайн гишүүнийг өндөр мэдлэг чадвартай мэргэжилтэн гэдгийг нь шууд илтгэн үзүүлэх “нэрийн хуудас” нь болохын төлөө бид зорин ажилладаг.

No comments:

Post a Comment