Thursday, March 31, 2011

2011-оны сорилууд яг талдаа орлоо...

5-р хэсэг өндөрлөж бид 40 сорилын ард гарлаа. Нийт төлвөлсөн сорилуудын 50% нь дууссан гэсэн үг. Уржнан гэхэд өдийд сорил дөнгөж эхэлж байсан бол ноднин 12 сорил хийсэн байлаа. Өнөө жил харин харьцангуй эртнээс сорилуудаа эхэлж, хичээлүүдээ нэлээд шахаж зааснаар бэлтгэл жигдэрч эхлээд байна. Одоо 1 сар маш их хичээж чадвал бид бүхнийг сайн эзэмшиж чадах ба цаашдаа бүх бодлогууд л амархан болно. Одоо хүчээ шавхаж сайн сурахад багахан хугацаа ба багахан боломж үлдсэн, гэхдээ хүүхдүүдийн 80% нь бол ер нь маш сайжирч, маш их хичээж байгаа, үр дүн нь гарч байгаа.
Мөн бид 6 сар хичээллээд байгаа ба одоо 2 сар гол ЕШ-ныхаа бэлтгэлээ хийх л үлдсэн.

5-р хэсэгт Мөнхдалай бас л арын байрнаас уралдаанаа эхлүүлж, дунд нь нэг бандуулж барцадаа арилгаад 92 авч дээд амжилт тогтоосон. Нэмж 83-аар нэг түрүү аваад энэ хэсгээ тэргүүлсэн. Урд хэсэгт 70,625 байсан дундаж дүнгээ 68,5 болгосон гэхээр хангалтгүй л байсан гэсэн үг. Хэсэг сайн бодож байгаад, хэсэг муу бодох ч сайн зүйл биш дээ. Дандаа дундаж бодож байгаа хүнээс муу л байна гэсэн үг.
Сандагдорж 69,5-аас 67,4 болтол буурсан ч 2-р байрт байж чадлаа. 2- түрүү авч 80, 70 гэсэн дүнгүүд авлаа, ойрд аваагүй 80-аа авсан нь сайн ч 55 гэсэн муу дүнг авсаар л байна. Энэ нь ЭЕШ-д 55 авч болох юмаа гэдгийг харуулж байгаа хэрэг. 3-удаа сорил тасалсан.
Хажид сорил таслаагүйн дээр 59-өөс 70-ын хооронд тотмол 7 дүн үзүүлсэн. Нэмээд нэг 82, гэхдээ түрүү авч чадсангүй. Хэзээ ч дийлж үзээгүй Дашпүрэвтэй энэ удаа тэнцлээ. 65,75 байснаа ахиулж чадсангүй 65-тай л дуусгалаа.
Түүнтэй ижилхэн дунджийг Дашпүрэв үзүүлсэн. Ганц түрүү авч, 4 удаа бан хүртэж муугаа үзэж явна. Нийт 40-сорилын дүнгээр тэргүүлж байгаа ч дараагийн сар дуусахад л байр маш их өөр болсон байна гэдэгт итгэлтэй байна.
Энэ удаад Энхбаяр дахин нэг 5-р байранд жагслаа. 58-аас 69-хүртэлх сайн биш тогтмол дүнгүүд... нэмээд нэг 50, нэг бан. Хүмүүсийг муухан байхад 1 түрүү аваад амжсан байгаа. Уг нь урд нь 2-ын зэрэг гүйцэж болохоор хүн байгаа л юм даа.
Даваабат 83-авч дээд амжилтаа тогтоон 3- байр хүртэл ниссэн ч нээх их газар авсангүй буцаад л 6-р байрандаа ирлээ. Ер нь их сайжрахгүй тогтмол дүн авсаар байна даа. Угаасаа хурд нь огт нэмэгдэхгүй байгаа болохоор сайжрах тухай мөрөөдөөд ч хэрэг байна уу даа.
Баасансүрэн ч бүүр багаа хөөдөх дөхсөн л дөө. Нэг хэсэг 48 40 39 гэсэн дүнгүүд дарааллуулж 9-р байр хүртэл ухарсан. Нэг сайхан бандуулж, томоохон шүүмжлэлд өртөсний дараагаар 67 63 73 гэсэн 3 дүн толилуулж түрүү авч буцаж 7-р байрандаа ирж хэсгээ дуусгав. Шинэ хэсэг, шинэ тэмцэл хүлээж байна даа...
Баасансүрэнг муугаа үзэж байх хооронд Очирмаа эрчимтэй урагшилж 53 гэсэн том дундаж дүнд хүрсэн. 7-р байранд ч хэсэг байрласан. Гэхдээ хэсэг бүрт 1 удаа чойрдог ёсоороо дунд нь 1 чойрч сайхан дээгүүр орох боломжоо алдсан. 7-р байранд орохыг мэдээж хүсэлгүй яахав, гэхдээ 8-р байр бол түүнээс илүү үнэ цэнэтэй, тэмцлийн дундаас олж авдаг байр даа. 3 удаа 60 авсан нь нэлээн итгэл төрүүлж байна, дэмжигчид нь ч баяртай байгаа.
Очирмаа нэг бүтэлгүйтсэн бол Надмид 2 бүтэлгүйтэж 9-р байрлуу шилжлээ. Гэхдээ дундаж дүн нь мөрөөдөж байсан ёсоор 50-д хүрсэн. Хувийн дээд амжилтаа 67, 68 болгож 2 удаа шинэчилсэн гээд энэ хэсэгт сайхан амжилттай байлаа.
Түрүүг хуваан авдаг ТОП7-гийн дундаас нэг түрүүг нь Сарантуяа хулгайлчлаа. Маргааш нь дахин 68 авч дээд амжилтаа 2 өдөр гүйцэтгэлээ. Хэсгийн эхлэл төгсгөл маш муу байснаар тэрээр түрүү авсан ч 10-р байранд л өндөрлөлөө.
Сэрэглэнбаатар хааяа ингэж сэргэн манддаг хүн. Хувийн амжилтаа 69 болгосон нь олон л хүний хүрч чадаагүй байгаа дүн. Уг нь өмнө 53 байсан. Байр нь хэзээ ч байгаагүй дээр буюу МИД4-ийн дундуур орж 11-д жагссан. Гэхдээ маш олон муу дүнтэй байгаа. Хамгийн сүүлийн байранд ч орж чадах л хүн дээ.
Гайхалтай сайхан өсөлтийг Бямбахорол үзүүлж байна. Түүнийг өмнөх хэсгээс суга өснө гэж хэлж байсан, суга өслөө. Одоо харин энэ байраа хадгалах мэдээж хэцүү байх болно. Сүүлийн 3-хэсгийн дундаж дүн нь 23%, 33%, 43% гэхээр тэрээр ямархуу байгаа нь харагдана. Батхонгор чинь ноднин өдийд 30% дунджилдаг байлаа ш дээ. Хувийн дээд амжилтаа 2 шинэчилж 66-д хүргээд байгаа. Түүнээс ихийг хүлээж байна даа.
Цагтаа 7-р байранд ч орж байсан Уртнасан энэ удаа 13-р байранд дууслаа. Энэ "Титаник" гэдэг нэгэн киног (хүнийг) санагдуулах мэтээ... 5 сорилд оролцож, 25-аар баян ходоод хүртэл аваад амжсан. Хувийн дээд амжилт энэ тэр бол маш муу байгаа даа. Гэртээ харьж амраад, допинг хэрэглэж байгаад ирсэн... шинэ хэсэгт хуучин байр сууриа яаж олж авахыг нь харъя даа...
Касум 3-хан сорил өгч 14-д байрласан. Энэ бол аз шүү дээ, цөөхөн сорилд орсон хүмүүс дараагийн хэсэгт олон сорилд орохоороо маш муу дүнгүүд үзүүлж уруудаг юм.
Батхишиг харин бүх сорилд байсан ч 22-оос 58- хүртэл буюу баян ходоодноос дээд рекордоо хүртэл эрээвэр хураавар дүнгүүд цувуулж ёстой л нэг бужигнуулж байна даа. Сүүлийн 3-хэсэг дараалан 39 орчим дундаж дүн үзүүллээ. Хэзээ нэг том том дүн авч, том том дундаж сонирхуулах юм болдоо...
Төгөлдөр мөн л "хааш яаш" байна. 25-аас 53 гэсэн дүн үзүүлж баян ходоод хувийн дээд амжилт 2ынхоо дунд эргэлдсээр... Өснө гэсэн зорилготой л байгаа гэсэн, хэзээ өсөх гээд байна, уг нь заримдаа дажгүй суудаг л юм, заримдаа таслаад алга болж өгнө. Үнэн бүтэхгүй ээ...
Сүүлийн 6-сорилд оролцож 17-р байранд Баттүшиг жагссан байгаа. Энэ хэсэгт ганцхан л хүн 2 удаа хамгийн сүүлд орсон байгаа юм. Бусад нь нэг нэг удаа л баян ходоод болсон. Баттүшигийн нэг баян ходоод уг нь 47- юм байна лээ ш дээ. Өөрийн хувийн дээд амжилтаа давтсан өдрөө хамгийн сүүлийн байранд орсон байгаа юм, түүнээс хойш 2 ч удаа хувийн дээд амжилтаа тогтоосон гэхдээ хамгийн сүүлийн байранд орохоо ч бас мартаагүй ээ.
Одцэцэг, Ану нар хэд хэдэн сорилд оролцож амжаагүй бол энэ хэсэгт 5-хан сорилд оролцож тухай бүртээ бүтэлгүйтэж байсан Даваацэрэн сүүлийн 3-ыг бүрдүүлэлцэж байна.


5 хэсэг тус бүрийн дундаж дүн ба нийт 40-сорилын дундаж дүн:



бүдэг шар- нүднүүд хэсэгт түрүүлсэн.
тод шар нүднүүд хэсэгт 2-т орсон.
ногоон нүднүүд хэсэгт 3-т орсон.
4-хөх нүднүүд хэсэгт 4-т орсон.
цэнхэр нүднүүд хэсэгт 5-т орсон.
Ягаан нүднүүд хэсэгт сүүлээсээ 2-д орсон.
Хар хөх нүднүүд хэсэгт сүүлийн байрт орсон.

Saturday, March 26, 2011

Ээлжит цуврал...

ЖО6. Номун далайн цуврал олимпиад Г.Далайгийн нэрэмжит болон энэ удаа аймгийн олимпиадны босгон дээр боллоо.

1. 11-р ангид Буяннэмэх дэвшин түрүүлсэн бол Сандагдорж 2 байр, Мөнхдалай 3-р байрт орсон байгаа. Энэ 3 сурагч түрүү жил аймгийн олимпиадад мөн эхний 3-д орсон. Одоо 2 хоногийн дараа аймгийн олимпиад бас л энэ 3-ынх болж магадгүй ээ.

2. 10-р ангид Өнөболд түрүүлсэн байгаа. Сарын өмнө Буяаг дийлээд, энэ удаа Ээмааг дийлээд 2 түрүүлчлээ. Аймгийн олимпиад мэдээж ийм хялбархан түрүү авахаар байхгүй, аварга болоход хүнд байх болно. Гэхдээ 2 удаа түрүү авч болж байхад 3 дахиа яагаад болохгүй гэж...

3. 9-р ангийн бодлого ч хүнд байсан, сурагчид ч хангалтгүй байсан. Түрүүлсэн Халиун ердөө 1.5 оноотой гэж байгаа. Гэхдээ дэвшсэн Мөнхбат бүтэн бодлоготой түрүүлэх байсан боловч буруу засагдсан тул алтаа авч чадсангүй ээ. Ийм жижиг олимпиаднаас битгий хэл том олимпиаднаас ч аварга авч байсан Мөнхбатад хотойх юу байхав.

4. 8-р ангид Чимэдширчин тасархай түрүүлсэн гэж байгаа, Бат-Амгалан удаалсан. Шилжилтийн 8-д Энхзаяа түрүүлсэн.

Ерөнхийдөө аймгийн олимпиад нэг иймэрхүү л болохнээ... өнөөдөр буюу 3-р сарын 26-д бага ангийн аймгийн олимпиад болж байгаа бол маргааш 7 ба шилжилтийн 8-р ангийн аймгийн олимпиад, нөгөөдрөөс ахлах ангиудын аймгийн олимпиад буюу улсын математикийн олимпиадны 2-ын даваа болноо.

Friday, March 18, 2011

Том аниагийн зөвлөгөө нүдээ олжээ.

Сэрчмаагийн хэлээд байгаа бол бүгд маш үнэн л юм байна даа.

Сэрчмаагийн 80 минут гээд байгааг ядаж 90 минут болгох юм уу? эсвэл би цаган дээрээ новширч байя. Гэхдээ бодлогын тоо нь арай олон байгаа. Энэ жил ирнэ гэж тооцсон тооноос 2-оор олон.
Хурд бол үнэхээр хэцүү гэдэг нь үнэн. Хүнийг мэдлэгтэй болгож болно, хурдыг нь сайжруулна гэдэг бол маш хэцүү... хувь хүний бүүр унаган зан араншин, амьдарлын хэвшил гээд маш олон юм нөлөөлдөг.

Сэрчмаагийн үед бол сорил хэтэрхий хэцүү байсан л даа, 25 сонгохтой... дандаа л амаргүй бодлогууд, 80 минутад үнэн зовдог байж билээ. Миний санаж байгаагаар та нар чинь 80 нэлээн өнгөрөөж өгөх гээд бас новширдог байсан. Буяа нэг удаа надад уурлаад бүүр намайг зодох шахсан, "авчил байхгүй юу" гээд материалаа шидэж байсан.
Ерөнхий шалгалт бол үнэн амархан байсан даа, Сэрчмаа чинь зүгээр баллах шахсан. Байнга л хармсаж явах байхдаа, сая Буяа ирээд бид 2 бас тэр тухай харамсаад ярьж л байлаа.
Дуяа Гочоо хоёрд бол би харамсдаггүй, нөөцтэй хүмүүс... унасан л байгаа биз. Нэг л өдөр тэрийг нөхчих хүмүүс. Дуяа дээр бол би өөрөө маш том алдаа гаргасан. Сүүлийн 7 сорилын 6-д нь 90 аваад 80 дунджид дүнтэй байсан хүнийг бид 2 баллана л гэж тооцно ш дээ. Хаана алдаснаа ойлгосон, одоо давтахгүй ээ...

Хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж байгаа хүмүүс бол байна аа. Хар багаасаа ганцаараа шаналсан Жаамаа, ямар их зүтгэлтэй билээ Эрхэмээ маань. Хамгийн гоё болсон хүн Соогий. Харахаар л хайр хүрээд байдаг юм. Улам л их хөдөлмөрлөөд хөгжсөөр байна байх. Сэрчмаад бол би байнга сэтгэл дундуур байдаг, өөрийнхөө бололцоог хэзээ ч шавхаж чаддаггүй хүн гэж боддог.
"Барын сүүл байснаас батганаы толгой байсан нь дээр" гэж үнэн байж магадгүй гэдгийг би одоо Мандахад сурдаг ноднингийн төгсөгчдийн ярианаас ойлгосон, тэд үнэхээр их хичээж байгаа, бас амжилт гаргаж байгаа гэнэ.
За тэгээд үнэхээр мундаг хөдөлмөрч хүмүүс бол зөндөө дөө, хамгийн лаг нь Амараа, Нацагсүрэн... энэ тэр байхаа.

Ойрд харин хүмүүс их муу байна. Сорил бол нээх хүндэрсэн юм байхгүй, яагаад савлаад байгааг нь ойлгохгүй л байна. Сорил нь ойртоод байна гэж үзээд 7 хоногт 2 удаа л сорил авдаг болсон. Одоо 36-г өгсөн гэхээр цаана нь 44 үлдсэн. Тэгээд зарим муу дүн үзүүлж байгаа хүмүүсийг бандаж байгаа, жаахан хол сорил өгөөд биеэ дайчлах байх. Өчигдөр Гочоогийн сорил дээр бол хүмүүс сэтгэл санаа их өөрчлөгдөж байна лээ. Тэгэхээр янз бүр гадны сорил хийж байх нь зүгээр юм байна, өөр өөр сэтгэхүйгээр сорил өгөх нь ЕШ-ны том дарамтыг давах дасгал болох юм шиг байна. Түрүү жил Ховдоос 2 удаа сорил авч хийсэн. Нэг нь хэт хүнд нэг нь хэт амархан байсан тул сүүийн сорил дээр нь хүмүүс бараг л бүгд хувийн дээд амжилтаа тогтоочихсон.
Ийм хүнд үед л лидер хүний үүрэг хэрэгтэй юм байна. Би урд жилүүдэд хүнд үеүүдэд лидерүүдэд ганцаарчлан зөвлөгөө өгөөд тэднийг сайн байж бусдыгаа чирэх хэрэгтэй гэдэг байлаа. Энэ жил бол толгой түрүү нь мэдэгдэхгүй олон лидер биш ТОП-уудтай болохоор одоо мухардалд ороод байна. Хэн нэгэн хүн л тэсэрч байж одооны энэ уналт маань дуусах байх...

За тэгээд том аниагийн хэлсэн үгнүүдийг сийрүүлбэл:

Хөдөлмөрийн үр шим өнөөдөр биш юмаа гэхэд маргааш гарна... зүгээр л өнөөдрийн сорилд амжилттай дүн үзүүлэх биш мэдлэгийн цар хүрээгээ тэлэх хэрэгтэй. Ямар ч их сургуульд сурч байсан гол нь өөрөө л сайн байх хэрэгтэй...

Дүн үнэхээр хангалтгүй муу байна!!! Яагаад ийм хэлбэлзэлтэй байгаад байгаа юм бэ???
Багшийн хэлдэгээр 60 бол дүн биш шүү... Бхр аймгийн хүүхдүүд 80 90 100 гэсэн дүн авч чадна гэдгийг харуулах хэрэгтэй...
Бүх хүнд боломж байгаа, надад ч бас 90 авах тийм ч хэцүү биш шүү дээ.

гэсэн байнаа.
Мэдээж Сэрчмаа онгироодоо би 90 авч чадах байсан гэж хэлээгүй, ийм юмаар онгирох хүн биш. 11-ийхнийг өөртөө итгээсэй гэсэндээ хэлсэн байх. Гэхлээ цаадуул чинь хэдүүн 2 удаа 90 хуссан шүү дээ.
Сэрчмаагийн яг ЕШ-танд хэрэглсэн материал одоо болтол надад байдаг юм. Юуг яаж алдаж байсныг нь би хүмүүст харуулдаг юм, яахав одоог бодвол тэр үед бага ч байж хөөрхий, "эр нэг алдаал биз, эрэг нэг нураал биз" гэж гоё үг байна ш дээ. Харин Гочоогийн материал бол хүнд харуулах аргагүй ичмээр муухай юм байсан чинь өөрөө хулгайлаад аваад явчихсан байна лээ.

Thursday, March 17, 2011

Гочоогийн сорилд үнэлгээ өгнөө...

Сорил бол ерөнхийдөө сайхан байсан. Бодлогууд, хамрах хүрээ зэрэг бол сайн байсан. Чанар чансаа нь таарч байна лээ.


1-р бодлого бол гоё байсан.
2-р бодлого тавилыг нь би лав ойлгохгүй юм байна лээ, нэмээд хариу бол авах юмгүй.
3-р бодлого дажгүй байсан, гэхдээ түрүү жил сорил өгч байсан болохоор аль болох тааралдаж байгаагүй бодлогоо сонгох хэрэгтэй. Энэ бодлогоны тухайн тохиолдлыг бол зөндөө бодсон ш дээ.
4-р бодлого зүгээр байсан, сул 3 оноо. Харин нөхөр өөрөө түлхүүрээ буруу хийсэн байсан шүү.
5-р бодлого бол гоё бодлого. Харин оноо нь багадсан санагдсан 4 оноо байх ёстой, бас 3-р бодлого нь прогресс маягийн байж дахиад ойрхон прогресс тавьж болохгүй, энэ бодлогыг 10-рт тавибал гоё байх байсан.
6-р бодлогоны хариун дээр алдаа гаргасан. C D хувилбар хоюулаа зөв байна лээ. Ийм алдаа бол огт гаргаж болохгүй.
7-р бодлого бол уг нь гоё бодлого байсан байна лээ. Даанч өгүүлбэрийг нь дутуу өгсөн. =0 гэх байснаа мартаснаас болж ойлгомжгүй бодлого болж хувирсан. Уг нь гоё шинэлэг бодлого байнаа.
8-р бодлого дажгүй ээ. Бүх хүн бодсон гэхээр оноо нь ихэдсэн байхаа, тэр 5-р бодлоготой байр, оноог нь солих байсан даа.
9-р бодлого бол болж байна лээ, хаанаас авсныг нь ч мэдэж байна.
10-р бодлого гоёо, яг болж байгаа юм. Харин хариугаа хийхдээ -3/2- ийг -2/3 гэж андуурсан. Бас зөв хариун дээр 3-аас нэмэх хязгааргүйтэй хариу ганцхан байгаа нь хангалтгүй.
11-р бодлого үнэхээр сайхан, дандаа л ийм сэтгэлд хүрсэн бодлогууд тавиад байвал сайн байна л даа.
12-р бодлого бас их гоёо, үнэхээр сайн бөгөөд шинэ бодлого.
13-р их гоёо, цоо шинэ, нэмээд их зальжин, надад бол хамгийн хэцүү нь байсан. Би хамгийн сүүлд бодсон.
14-р бодлого гоёо, үнэхээр гоё. Яг хэрэгтэй байсан бодлого. Хариун дээрээ нэмээд 375 гэж оруулсан бол бүүр гоё.
15-р бодлого бас ярих юмгүй гоё. Ганцхан өөлөх өө нь хариун дээрээ 2 гэж оруулах зайлшгүй шаардлагатай байсан.
16-бодлого сайн бодлого, гэхдээ 5-оноо хүрэх үү? бас хариу нь хасах тэмдгээр алдаатай. Хэрэв тэр хасах тэмдгийг ажиглаад бодлогоо хөгжүүлсэн бол жинхэнэ гоё бодлого болж намайг хүртэл алдуулах байлаа...
17-р бодлого бол муу байсан. Зарим хүнд шууд 5 оноо бэлгэлсэн, бодох ч хэрэггүй дээ. 18-р бодлого их гоё бодлогоо. Яг таарсан, хариун дээр нь нээх хаах хаалтны алдаа байгааг дараагийн сорилд анхаарах хэрэгтэй.
19-р бодлого төгс гоё.Ёстой л нэг мэдлэг чадвар шавхана даа. Сорилын хамгийн гоё бодлого бол энэ.
20-р бодлого гоёо. Би орлуулга хэрэглээд сайхан бодсон, хүмүүс эх функцыг нь олсон байна лээ. Хариуг нь үнэхэр гоё нуусан.

2.1:
Дажгүй ээ, гэхдээ хариуг нь хураагаагүй тавих нь зохимжгүй юмдаа.
2.2:
Бодлого нь бол дажгүй ээ... би таньсан, Дуяа таниагүй. Гэхдээ өнөөдөр бол хүүхдүүдэд яг тохирч байсан.
2.3:
Дажгүй бодлого гэхдээ 2.2-той арга техникийн хувьд төстэй нь зохимжгүй юм. Тэр сүүлийн гарсан хариунаас цааш нь яаж боддог юм бэ? би чадахгүй байгаа. Үүний оронд геометрийн бодлого байх ёстой доо.
2.4:
Ганц удаа л ингэж болох байхдаа. Тэрнээс формат нь их муухай зөрж байна лээ, дараа бол ингэж болохгүй ээ. Зайлуул хүүхдүүдийг тэгж хорлож хэрэггүй л дээ. Би гэхдээ даваад гарсан шүү...

За тэгээд нэмээд хэлэхэд сорил бэлдэх бол үнэхээр хэцүү л дээ. Бодлогууд зоихоно, өөрөө түүнийгээ хянана, өөрөө шивнэ. Тэр олон томъёог шивэх ч яггүй дээ.
Гончигдорждоо маш их баярлаж байна аа. Анхын юманд алдаа дутагдал байж болно л доо, засчина ядах юмгүй. Одоо 2 долоо хоног дутамд нэг сорил бэлдэж өгч байна.

Wednesday, March 9, 2011

Сайхан мэдээнүүд байна даа.

1. Олон хоног хүлээсэн аймаг ба улсын олимпиадны хуваарь сая албан ёсоор гарлаа.

Монголын математикийн 47-р олимпиадны 2-ын даваа буюу аймгийн олимпиад 3-р сарын 28-д гэсэн хуваарь гарч, 2 өдөр үргэлжилдэг тул 29-д бас болох байх.
Харин Монголын математикийн 47-р олимпиад Өвөрхангай аймагт (Хархоринд) 5-р сарын 3-аас 5-д гэсэн хуваарь гарч. 5-сарын 2 нь Даваа гариг байгаа болохоор тэр үеэр эхэлж 5-сарын 5-ны хавьцаа дуусах байх.
Мэдээлэл зүйн аймгийн олимпиад 3-сарын 30-д буюу математиктай давхцаагүй тавигдсан байна. Тэгэхээр улс нь бас зөрнө гэсэн санаа л даа.
Монголын мэдээлэл зүйн 25-р олимпиад УБ хотноо 5-р сарын 6, 7-д гэсэн хуваарь гарч. 7, 8- нь амралтын өдөр тул тэр үеэр болох юм шиг байна.

2. За бас л олон хоног хүлээсн ЭЕШ-ны хуваарь бол яг албан ёсоор гараагүй, төгсөх шалгалт болон гадаадын шалгалт, үнэлгээний төвийн дүнгээ гаргах төлвөлгөө зэргээс харахад хэзээ болох нь бараг ойлгомжтой болсон.
Харин нөгөө тестийн ном бол гараагүй юм байна лээ, саяхан хэдэн хуурачм номнууд гараад баригдсан сурагтай. Угаасаа ийм сайхан завшааныг ашиглаад хүмүүс бизнес хийж амжсан байж таараа, яг үнэлгээний төв өөрийнхөө номыг 4 сарын эхээр гаргаж Боловсрол соёлын газруудаар дамжуулан тараана гэсэн, тэгэхгүй бол бас л бөөн завхрал болно.
Өнөөдөр бол 2006-2010 онд ирж байсан материалуудаас бүтсэн нэгдсэн ном л гарч эхэлж байгаа юм байна. Дөнгөж сая үнэлгээний төвийн сайт дээр математик, физикийн нэгдсэн ном нь гарсан гэсэн мэдээлэл тавигдсан.

3. Гурван 7 хоног шахуу шаналсны эцэст урд шөнө Арсеналтай хийх хариу тоглолт болж өндөрлөлөө. Үр дүн мэдээж сайхан байгаа ч нэг л сонин тоглолт боллоо. Манай багтай хамгийн ойролцоо арга барилтай гэдэг Их Буучид харин шал таамаглаагүй хувилбараар буюу хамгаалж үзэлцдэг байна ш дээ. Өмнөх өөрийн нутагтаа авсан 2:1 гэдэг үр дүнгээ хамгаалчиж болно гэж санасан юм байлгүй. Дунд шугамд үнэхээр ширүүн илдэлтүүд болж залуу буучид сайхан л хамгаалж байна лээ. Гэхдээ л 1-р үеийн төгсгөлд манайх гэрийн даалгавараа биелүүлж гоол хийсэн. Эзэн нь сүүлийн 2 жилийн энэ ертөнцийн тэргүүн хөлбөмбөгчин.
Ийнхүү нийт дүн 2:2 болж тэнцэснээр манайх айлын талбайд гоол хийсэн гэдгээрээ тэргүүлэгч болж байгаа тул Арсенал дайрах нь ойлгомжтой, дайраад хамгаалалт нь сарнихаар манайх зөрж бужигнуулаад их гоё 2-р үе болно гэж хүлээж байтал 2-р үед өөрийн үндсэн байрлал дээр биш тоглох боломжгүй байгаа 2 төвийг орлож гарч ирсэн цэвэрлэгч Busquites маань их ажилгүй байсандаа (Арсенал довтолж чадаагүйд) дургүйцсэн нь уу яасан (хэ хэ хэ) булангийн цохилт дээр өөрийнхөө хаалгаруу бөмбөг чихэж нөгөө буучидыг чинь давраачихдаг юм байна. 3:2... энэ үйл явдэл 53' дээр болсон.
Барайж байтал 56' дээр айлын ганц гол довтлогч Ван Перси отон тоглолтонд байхдаа бөмбөгийг хаалгаруу цохисон тул 2 дахь шар хуудсаа авч, хөөгдлөө... жаахан ч гэсэн гэгээ. Гэхдээ Арсенал сайн хамгаалж чадвал хожих боломжтой байлаа, Ван Перси бол хамгаалалтанд тусалдаг хүн биш шүү дээ, нэмээд Арсенал баг тэр чигээрээ бүтэн тоглолтын турш хаалгаруу ганц ч цохиогүй гэхээр Ван Перси урд шөнө угаасаа их муу байсан нь харагдана.
Үзэж үзэж 69' дээр Соогийгийн шүлс нь асгараад байгаа 2 болох Шави Инеста 2ын хослол гоол авчирч ямар ч байсан тэнцүүллээ, баяр тэмдэглэж формруугаа орчоод л буцаад иртэл манайх дахиад пиналт авчихаж. Ингээд Месси маань 2 дахь гоолоо хусч улмаар манай баг нийт дүнгээр 4:3-аар аваргуудын лигийн шөвгийн 8-д үлдлээ.
Нэмээд Арсеналийг манайг багтай таарч мултрах замыг нь зааж өгсөн Шахтёрчууд урд шөнө Ромаг нутагтаа 3:0 харьцаагаар ялж нийт дүнгээр 6:2- оор цааш шавгарваа (Украйны энэ баг анх удаа 8-д үлдэж байгаа байхаа). Өнөө шөнө 2 баг, дараагийн 7 хоногт 4 баг шалгарч нийт 8 баг бүрдээд шөвгийн 8-ын сугалаа болно. Тэр болтол амар жимэр учраануудаа хүлээгээд л сууж байхаас даа...

Sunday, March 6, 2011

4-р хэсэг дууслаа...

4-р хэсэг өндөрлөлөө. Хүн бүр сурах арга барил, сорилдох арга барилдаа дадаж буй энэ үест өрсөлдөөн ч ширүүн байх нь дамжиггүй.Энэ хэсгийн содон хүн мэдээж Мөнхдалай байлаа. Анх удаа хэсэг тэргүүлсэнба 2 удаа 90 авч бусад хүмүүсийн зүтгэл тэмүүлэлийг бадраалаа... Мэдээж нэг л өдөр 90 авна. Уг нь намар 89, 87, 86 ... авч байхдаа 90 амархан л юм байна гэж бодож байв. Гэтэл өвлөөс сорил чангараад мөддөө 90 авахгүй нь гэж бодож байтал гэнэт 27-р сорилд (2-р сарын 17-д) 90 авчдаг юм байна. Баярласан гэдэг нь маш их...

1. Мөнхдалай 70.63 [65] [61.75] [62.13]

Яаж ч зүтгээд өмнөх 3-р хэсгийн ялагч болж чадаагүй. Энэ хэсгийн эхний 2 сорилд ёстой боож үхмээр дүн буюу 50 58 авч 10 ба 6-р байрт жагсаж байлаа. Энэ үед нь мэдээж энэ хэсэгт ямар ч найдваргүй боллоо, 4-р байранд л орж чадвал их юм гэж бодож байлаа. Гэтэл 3-р сорилд тэсэрч 91% авсан нь энэ жилийн дээд амжлтыг шинэчилсэн хэрэг төдийгүй, анхны А гэсэн дүнд хүрсэн гэсэн 2 сайн амжилтыг зэрэг тогтоож 3-р байр хүртэл урагшилж чадсан. Араас нь дахин 3 ч удаа түрүү нэмж авч дахин нэг 90 толилуулж энэ хэсэгт гялалзлаа. Энэ хэсэгт өмнөө тавьсан бүх зорилгоо биелүүлж заримыг нь давуулж сайн байлаа. Одоо ийм өндөр дунджилж байгаа хүн дахиж л F авах ёсгүй шүү дээ. Сэрчмаа, Дуяа энэ тэр шиг хурц сайн биш ч алгуурхан бодож сайн үр дүнд хүрч байна. 100минут болсны үр шимийг хамгийн их амсаж 100% авах зорилттой, бодит боломжтой байгаа хүн.
Эхний хэсэгт 4-р байр, 2-р хэсэгт 3-р байр, 3-р хэсэгт 2-р байр эзэлсэн тул энэ хэсэгт 1-р байр эзлэх ёстой л гэж бодож байлаа. Мөн дундаж нь байнга өсч байгаа, тэгэхээр энэ хэсэгт өлхөөн 70 дунджилах нь эргэлзээгүй байсан, Эхний 2 сорилын алдаагаа ганцхан удаагийн дайралтаар сайхан нөхсөн.
Сайн талууд мэдээж олон бий. Олон том олимпиадад орж үзсэн, хүнд төрлөөр хичээллэж амжилт гаргаж үзсэн, сайн дүн авч эхлээд байна, энэ ч бас том давуу тал, өөртөө итгэх итгэл нэмж байгаа зүйл шүү дээ.
Муу тал гэвэл хулчгар, манараа... Зоригтой, зорилготой сайн бодох хэрэгтэй. Амархан бодлогууд дээр уймарч цаг алдаж онигоо болдогоо болих хэрэгтэй. Холын хүмүүсийг дуурайгаад яахав Дашка шиг мэдлэгтэй, Сандаг шиг сорилтойгоо сайн ажиллаж гаргасан алдаагаа дахин гаргадаггүй, Хажид шиг хурдтай болчвол бусад бүх зүйл түүнд байна, ингээд л 100 шүү дээ. Энэ тал дээр уг нь жинхэнэ мундаг хүмүүс шиг болно гэвэл Дуяа шиг мэдлэг чадвартай, Батхонгор шиг хурдтай, алдаа гаргадаггүй болчвол ТӨГС гэж нэрлэгдэх болно ш дээ.
Дээд амжилт 91% (27-р сорил)
Доод амжилт 43% (15-р сорил)
Нийт 8 удаа түрүүлсэн.

Нийт 32 сорил өгснөөс:
2 удаа 90
2 удаа 80
6 удаа 7
11 удаа 60
11 удаа F авсан.

Дараагийн хэсгийн даалгавар бол 75 дундажлах,огт F авахгүй байх, дахин хэсэгээ тэргүүлж хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний лидер болох. Мэдээж 2удаа чадсан юм дахиад яагаад үгүй гэж одоогоор 90 авч чадах ганц хүн гэдгээ харуулсаарл байгаа, үргэлжлүүлэх хэрэгтэй...

2. Дашпүрэв 69.71 [63.25] [67.73] [70.75]

Байр сууриа алдаж 3-р хэсэгт 3-р байранд шалгарсан. Энэ хэсэгт ихээхэн хичээж тэргүүн байранд орохыг зорих хэрэгтэй байсан, магадгүй сүүлийн удаа тэргүүлэл авах боломж ч байсан биз. Хүүхдүүд сайжраад мэдлэг ойролцоо болохын хэрээр Дашкагийн олон муу зангууд түүний амжилтаас хойш татаж таараа. Энэ хэсгийн эхний сорилд түрүү авсан ч тэргүүллээ алдаж 3-р байр хүртэл ухарч байгаад Сандаг сүүлийн 4 сорилд оролцоогүйгашиглан 2-р байранд хэсгээ дуусгаж чадлаа. Өдөр дутмын сорилд хэн нэгэн тэсрсэн нь тэргүүлж Дашка арханд нь ордог, хэн ч тэсрэхгүй бол тэргүүлчдэг л хүн дээ. 4-р хэсгийг 2 түрүүтэй дуусгалаа. 70 дундажлах гэж үзээд чадсангүй 2-хон л оноо дутлаа. Бусад хүмүүсийг сайхан баярлуулж, даврааж байна даа.
84 54 75 66 гэсэн 4 оноог хашир туршлагатай хүн дараалж авч боломгүй л байх юм даа. "Шинэ баян цээж өвчтэй, хуучин баян хууч өвчтэй" гэж юутай үнэн үг бэ? Өмнө юу ч чаддагүй байснаа мартчихсан нэг л сайхан тэнгэрийн амьтан байх юмаа. Тэгсэн мөртлөө тасархай сайн биш, одоо уналтанд орж байгаа... энэ ч асуудал шүү.
Сайн талууд бол туршлага, мэдлэг. Хүний цаг хугацаа их шаардаж сурдаг зүйлүүдийг улиран байж сурчихсан хүн. Бодлогыг хүндээс нь түүгээд л машиндах нь даан ч урамтай. Төгс гэхэд ганц хуруу дутуу л мэдлэгтэй хүндээ.
Муу тал гэвэл мэдээж чадвар. Өгүүлбэртэй бодлогоны өгүүлбэр ойлгодоггүй хэвээрээ байгаа тул "өгүүбэртэй бодлого алдвал бандана" гэдэг нэг хүнд зориулсан дүрэм гаргачихсан. Одоо эсвэл бодож сур, эсвэл 2 сорил тутамд 1 бандуул. Өөр зүйл байхгүй. Ямар ч байсан эхний удаагийнхаа банг хүлээгээд амжсан.
Хурдны хувьд Гочоогоос илүү, Жаамаатай ижилхэн байхаа. Хурдандуу л гэж нэрлэмээр байна. Цагтаа бол бүх бодлогоо дахин нэг нягталчих боломжтой.
Дээд амжилт 89% (3-р сорилд)
Доод амжилт 49% (6-р сорилд)
Нийт 10 удаа түрүүлж үзсэн.

Нийт 31 сорилд оролцосноос:
4 удаа 80
9 удаа 70
11 удаа 60
үдсэн 7 удаад нь F авсан байна.

Дараагийн хэсгийн даалгавар бол цаашаа ч гүй наашаа ч гүй 2-р байранд орох. Хэн нэгэн тэсэрсэн түрүүлнэ, түүний ард л бүх туршлагаа шавхаад орох хэрэгтэй. Аль болох цөөн бандуулахыг хичээх нь мэдээжийн хэрэг. Дундаж дүнгээ сайн өсгөх хэрэгтэй, хэд болгохыг өөрөө л мэдэх хэрэг байхдаа.

3. Сандагдорж 69.5 [65.67] [48.14] [67]

3-р хэсэгт Мөнхдалайг түрүүлнэ гэж бодож байтал Сандаг түрүүлчлээ. Тэр эрчэээрээ 4-р хэсгийн эхний хагаст сайн байж тэргүүлэгчийн төлөө өрсөлдөж байлаа, сүүлрүүгээ яахав өвчин нь сэдрээд бан хүртээд бараг 4-лүү ухрах дөхлөө. Түрүүлсэн 3-р хэсгийнхээ өмнөх хэсэгт 8-р байранд шалгарч байсан гэж бодохоор энэ хүн ямархуу муу хүн бэ? гэдэг нь харагдана. Одоо л шинэ 5-р хэсгээс алаад өгнө гээд байгаа, би сайн итгэхгүй л байна.
Энэ хүний сайн тал нь ямар ч зүйлийг хурдан хугацаанд сайн сурна, сорил дээр алдсан бодлогоо дахин алдахгүй болтлоо ойлгож авдаг. Үнэхээр сайн чанар нь сорил дээр бодлого бодоод явж байхдаа буруу бодосноо ухаарч буцаж очоод засаад байдаг юм, энэ бол бусад хүнд байхгүй маш том давуу тал нь байгаа юм. Нийт 28 сорилд 250 орчим удаа алдсан байх, тэр бүхнээ нөхөж авсан гэхээр овоо олон цоорхой бөглөгдсөн байгаа юм даа. Гэхдээ л алдсаар байна, дэндүү их нүхтэй болтлоо муудсан юм байна л даа.
Муу тал нь гэвэл бэлтгэл бага хийдэг залхуу, сорилд хоцорч ирдэг, чадахгүй бодлоготойгоо их зууралдаж цаг алдаж байсан алдаагаа бага багаар засаж байна, сорилын хугацаа 100минут болж уртассанаар цагтаа багтахгүйн зовлонгүй болж "удаан" гэдэг ангилалаас салаад байгаа.
Хурдны хувьд Гочоотой ойролцоо "хурдан биш" гэдэг ангилалд багтана, чадвар бол Жаамаатай ойртохоор "багыг бодно, багыг алдана" гэсэн ангилалын хүн. Геометрын бодлогоос бусдыг бол бүрэн дүүрэн бодох боломжтой болсон. Тийм болохоор хүмүүс яаж геометр сурсан яг тэр аргаар тэр түвшинд геометр сурах "шаардалагатай" байгаа. Сурч чадвал 100% авч чадна ш дээ.
Дээд амжилт 84% (1-р сорилд)
Доод амжилт 35% (11-р сорилд)
Нийт 5 удаа түрүүлж үзсэн.

Нийт 23 удаа сорил өгснөөс:
4 удаа 80
4 удаа 70
3 удаа 60
бусад 12 сорилд F дүн авсан.

Даалгавар гэвэл тодорхой 5-р хэсгийг тэргүүлэх, сар гаран авч чадаагүй байгаа 80-г олон удаа авах, олон удаа түрүү авах... мэдээж 75 дундаж дүн авахын төлөө маш сайн тэмцэх хэрэгтэй.

4. Хажидсүрэн 65.75 [62] [63.25] [65.88]

Буцаад савладаг болсон. Тэгэхдээ урьдынх шиг их биш, чичиргээн гэж нэрлэх хэмжээнд. Өмнөх 3 хэсэтгт 2-оос 4-р байранд жагссан. Алгуурхан буурсаар байгаа, өмнөх хэсэгт бол ердөө ганцхан оноо буюу 0,12%-ийн илүүгээр Энхбаярын өмнө үлдсэн. Энэ хэсэгт 4-д орохын төлөө л зорьж байгаа гэхдээ ард нь 2 сайн хүн ойртсоор л байна. Дундаж дүн нь байнга буурсаар байгаа, хамгийн сүүлд хэзээ гялалзсан амжилт үзүүлснийг нь бүүр мартах дөхөөд байтал би гэдэг нэг хүн байгаа шүү гэдгээ мэдрүүлж 30 дахь сорилд түрүү авсан. Энэ хэсэгт 4 удаа 70 авсан бас нэг юм хэлээд л байгаа хэрэг.
Сайн талууд гэвэл хурдтай, гэхдээ чанаргүй хурд. Идэвхитэй ч бас л чанаргүй.
Муу талууд бол маш их байнаа. Алдаа маш их гаргадаг, нэг юман дээр олон дахин алддаг. 100 минут болсноор хамгийн их хохирол амсаж байгаа.
Би 2 сорилд цаг минутаар нь ажиглалаа. Эхний сорилд 25 минутад 7 бодлого зөв бодоод, дарагийн 35 минутын турш ердөө 2 бодлого л зөв бодож байгаа юм. Гэтэл дараагийн сорил дээр 12 минутад 8 бодлого бодчиж байгаа юм. Бас л гайхалтай амжилт шүү. Түүнээс хойш 40 минутад ганцхан л зөв бодлого бодож байгаа юм. Гэтэл Сандаг энэ тэр бол 5 минут тутамд 1-ээс 2 бодлого тасралтгүй бодож урагшилж байна. Дуяа л сайн өдрөө 10 минутад 10 бодлого боддог байж билээ. Хажид яагаад ингэж их цуцаад байгааг мэдэхгүй юм даа. 30 минутын дотор бол бараг бүх сонгох бодлогоо тойруулаад харчиж байгаа юм. Тэгээд л цаашаа ямарч амжилтгүй 70 минутыг өнгөрөөж байна. Мөнхдалай гэхэд эхний 70 минутад маш муу байснаа сүүлийн хэдэн минутад л болохгүй байсан юмнуудаа зөв болгоод л баахан зөв бодлоготой болчоод байгаа юм. Дуяа Сэрчмаа 2 шиг болно гэж өөрөө ч хүсч байгаа байх, тэр 2 нь ч хүсч байгаа гэсэн. Гэхдээ одоогоор бол та 3-ын хүсэл бүтэхгүйнээ гэж хэлмээр байна. Магтчихвал нөгөө сагсуу чинь хэдэн өдөр улаан авна. Сүүлийн 2 хэсэгт амжилт сайнгүй байж 4-р байранд дуусгалаа.
Дээд амжилт 87% (11-р сорилд)
Доод амжилт 44% (10-р сорилд)
Нийт 4 түрүүлсэн.

Нийт 32 сорилд оролцож:
2 удаа 80
8 удаа 70
9 удаа 60
үлдсэн 13 удаад нь F авсан.

Дараагийн хэсгийн даалгавар 2-р байранд шалгарах. 1-р байр бол хол байгаа, 90 аваад үзчих боломж харагдаад л байгаа юм. 70 дунджилах хэрэгтэй, бодит даалгаварыг чанартай гүйцэтгэх нь зорилт байх болно.


5. Баасансүрэн 60.88 [50.86] [54.74] [59.75]

3-р хэсэгт хамгийн их чойрсон хүмүүсийн нэг. Энэ 4-р хэсэгт 60 дунджилахаар зорьж байснаа биелүүлж анх удаа F биш дундажтай хэсэг дуусгаж үзлээ. Цагтаа түрүүлжил байлаа, одоо ч бүүр өнгөрчээ. Ганц удаа ч болов түрүү аваад фенүүдээ баярлуулаасай... Сорил эхлэнгүүт гаагүй хэдэн бодлоготой явж байгаад л төгсгөлд сүйрчихдэг юм.
Сайн тал гэвэл яг таарсан хурдтай, сүүлийн үед маш сайн хичээж мэдлэгийн хувьд бол сайн болсон, одоо давтлага л их хийж батжуулаад авбал бүүр сайжрах бөгөөд том том дүнгүүд авч болмоор л байгаа юм даа.
Муу талууд их бий. Сорил дээр алдсан алдаагаа давтан гаргана, сонголт буруу хийнэ, өөртөө итгэлгүй сулбагар бодно. Сайн дүн авъя, алаад өгье гэсэн итгэл харгаддаггүй ш дээ.
Хурдны хувьд яг сайхан таарсан гэж хэлсэн, чадвар ч овоо л болж байгаа, 2 сар сайн бэлдчихвэл Сэрчмаа энэ тэр шиг болж магадгүй шүү. Маш их хөдөлмөр л хийж хүнээс дутуу байгаа зүйлүүдээ нөхөж авах хэрэгтэй байна.
1-р хэсэгт Даваабатын ард 6-р байрт шалгарсан, 2-р хэсэгт Даваабатын ард 5-р байрт шалгарсан, 3-р хэсэгт Даваабат урд 6-р байрт шалгарсан, энэ удаад алтан хослолынхоо өмнө дахин 5-р байранд орлоо. Маш олон удаа F авсан байсан ч энэ хэсэгт харин 5 удаа 60 авсан нь сайн зүйл байлаа.
Дээд амжилт 81% (1-р сорилд)
Доод амжилт 37% (14-р сорилд)
Ганц удаа түрүүлсэн. 10-р сорилд 12-р сарын 28-д.

Нийт 31 сорилд оролцож:
1 удаа 80
3 удаа 70
7 удаа 60
үлдсэн 20 удаад нь F авсан.

Даалгавар гэвэл 5-р байранд орох, зорилт мэдээж 4-р байр байх л даа. Гэхдээ бодитоор мөрөөд гэж би хэлдэг дэ. 5-р байранд орохдоо 4-р байрны хүнлүү нэлээд дөхөж, өөрийн дунджаа хангалттай сайн өсгөх хэрэгтэй, 65% бол өлхөөн л авчихаар хүн дээ. 6-аас цөөнгүй удаа F биш дүн авах хэрэгтэй. Сорил өгдөг аргаа багахан өөрчлөөд үзвэл ашиг гарах болов уу?

6. Даваабат 58.25 [48.57] [58.13] [60.63]

Баасансүрэнтэй заавал дараалж байранд ордог бөгөөд өдөр тутмын сорилд дандаа ойролцоо дүн авдаг хүн. 3-р хэсэгт ч бол дундаж дүнгээ 40 хүртэл бууруулж хүний нүүр харж чадахааргүй болтлоо уруудсан. Шинэ хэсэгт сурснаараа Баасансүрэнгийнхээ өмнө орж чадвал дахиад нэг урагшлаад авчих юмсан гэж бодож байгаа байсан байх гэвч 6-таа л дуусгалаа. Ер нь л онцгойрох зүйл нэгээхэн ч байсангүй.
Сайн тал гэвэл хөдөлмөр их гаргаж сайн сурч байна, мэдлэгээ байнга дээшлүүлж байна. Сорил дээр хамгийн цөөн алдсан хүн гэдэг нь тодорхой. Ер нь өөрөө бодоод гаргасан л бол зөв. Даан ч тэгж зөв бодох гэж тэмцэж байх хооронд нь цаг хугацаа талийгаад алга болж байгаа юм. 100 минут болохоор баллана гэж бодсон, одоохондоо балалсан юм алга л байна.
Муу тал гэвэл гэвэл хурд, нэмээд бодлогын нуучихсан хариуны учрыг олохдоо маруухан. Гочоогоос удаан, Нацаготой л ижил хэмжээний хурдтай даа. Илүү олон бодлого бодож, илүү их мэдлэгтэй болж, бас чадвар сууж байж л хурд нэмэгдэнэ. Тэгээд хамгийн хэцүү зүйл бол хурдаа нэмэгдүүлэх байдаг юм даа.

Дээд амжилт 79% (1-р сорилд)
Доод амжилт 29% (20-р сорилд)
2 удаа түрүүлсэн. 6 болон 16 дахь сорилд.

Нийт 31 сорилд оролцож:
4 удаа 70
9 удаа 60
үлдсэн 18 удаад нь F авсан.

Дараагийн хэсэгт 5-р байр эзэлчихвэл л бүх зүйл болох гээд байдаг, ер нь хэцүү дээ. Энхбаяр бол форм сайтай үедээ Баасансүрэн дээр нэмээд Хажидыг ч эвгүйтүүлж байсныг бид харсан, нэмээд өдрөөс өдөрт сайжирч байгаа Баасансүрэнг дийлнэ гэдэг бас л давахад бэрх даваа даа, 65% дунджилж байвал 7-л орсон ч яахав дээ, хааяа нэг түрүү авдаг байсан бүүр байжээ...

7. Энхбаяр. 51.71 [61.88] [51.13] [56.57]

Түрүүчийн хэсэгт 1-р байрнаас эхэлж эрч хүчтэй байсаар сүүлийн мөчид Хажидын бараг л гүйцсэн, энэ хэсэгт эсэргээрээ 12-р байрнаас эхэлж зүтгэсээр 4-р сорилын дараа л нэг юм өөрийн байрандаа ирлээ. Гэтэл урд хүмүүс нь талийгаад алга болжээ. Ийм ТОП7 гэж юу байхав дээ, ТОП6 гэж нэрлээд, Энхбаярыг өөрийнх нь ойролцоо байдаг хүмүүстэй хамт өөр нэрээр нэрлэбэл яаж байна? Энэ хэсэгт 2 удаа 60 авсан гэхээр өмнөх хэсэгтэй харьцуулашгүй байгаа биздээ, өмнө хэсэгт бол 2 түрүү авсан хүн шүү дээ. Уг нь сайн бодъё л гэж зайлуул хичээдэг байх, даан ч огт болж өгөх байсаар энэ хэсэг дууслаа. Дараагийн хэсэгт түүнээс шинэ эрч хүч бид харах болов уу?
Сайн тал гэвэл сайн дүн авч чадах бүрэн боломжтой болсон, түүнийгээ ч харуулсан. Боломжийн таарсан хурдаар бүх бодлогуудтай танилцаж, чадахаа бодож байгаа. Өөрийгөө илүү их дайчлаад, том зорилго тавиад зүтгэвэл их амжилт гаргамаар л хүн. Даан ч далчгар л даа.
Муу талууд бол дэндүү их. Жишээ нь цөөхөн хэдэн бодлого бодчоод үлсэн хэдийг нь буудчаад сүүлийн минутуудад зүгээр сууж байдаг гэхээр чадвараар бусдаас хол дутуу байгаа нь харагдана, алдааг бол маш их гаргана, түүнийгээ засаж сайжруулж байгаа юм огт байхгүй. Сандагаагийн алдаагаа ухаараад буцаж очиж засдаг, алдаан дээрээ ажилладаг сайн чанаруудыг сураад авчвал түүнийг гүйцэх маш амархан байна шүү дээ.
Яг л Нацагдуламын хойд дүр, хурд ба алдааны хувьд түүнээс арай илүү.

Дээд амжилт 83% (24-р сорилд)
Доод амжилт 36% (2-р сорилд)
2 удаа түрүүлсэн. 3-р хэсгийн эхний болон сүүлийн сорилд.

Нийт 30 сорилд оролцож:
1 удаа 80
1 удаа 70
11 удаа 60
үлдсэн 17 удаад нь F авсан.

Дараагийн хэсэгт 5-р байранд орохын төлөө дахиад нэг тэмцэлдэнэ дээ, бүүр түрүүчийн хэсэгт 60 дунджилж байсан хүнийг дахиад 60 дундаж дүн авахаар зориулна гэдэг ч бас л тэнэгдүү хэрэг болж байна шүү. 60, 70-ынхаа тоог нэмэгдүүлээд азаар ч болтугай 80 хусч болох боловуу?

8. Уртнасан 46.13 [42.38] [50] [44.71]
8-р байр бол манайхны хувьд маш эрхэм болоод байна. Эхний 7-д хүрдэггүй юмаа гэхэд тэдний ард зогсож байя гэж бодох хүмүүс, ерөөсөө л хамгийн дээд амжилт нь 8-р байр байж болох хүмүүс маш олон байгаа. Тэдний нэг нь Уртаа. Гэхдээ маш аюултай хүн, 7-р байранд орж үзсэн ТОП7 биш ганц хүн, тэгсэн мөртлөө өмнөх хэсэгт 11-р байранд шалгарч МИД4-ийнхөө сүүлийн мушгисан, гэхдээ энэ удаад 2 дахь удаагаа 8-р байрт жагслаа. Ерөөсөө л 8-р байранд байгаад байвал уг нь их сайн юм ш дээ, араас нь хүмүүс ширүүн нэхэж байхад 8-р байранд үлдэхийн төлөөх тэмцэл бол үр дүн авчирна. Энэ хэсэгт 37-оос 58-ын хооронд л байлаа, энэ хүнээс сайхан юм нэг ч харагдахгүй л байна.
Сайн талууд гэвэл овоо сайн сууж хөдөлмөр гаргадаг, таслана хожигдоно гэж байхгүй, өгүүлбэртэй болон комбинаторик бодлогууд сайн бодоод бусад хүмүүийн чаддаг бодлогуудыг их алдана.
Муу юмаар дүүрсэн хүн дээ, заасан юм сурч чадахгүй, шинэ юм сурахдаа хамгийн удаан, сагсуу, сайн дүн авчих боломж түүнээс харагдахгүй л байгаа.

Дээд амжилт 64% (1-р сорилд)
Доод амжилт 20% (5-р сорилд)

Нийт 29 сорилд оролцож:
2 удаа 60
7 удаа 50
үлдсэн 20 удаад нь хангалтгүй дүн авсан.

Дараагийн хэсэгт 8-р байраа л хадгалж үлдэх гэж тэмцэнэ, харин маш хүнд байх болов уу даа, 50 дунджилдаг хааяа 60 авчдаг, олон удаа 50 авдаг болох хэрэгтэй байгаа...

9. Очирмаа 45.5 [42.5] [40.29] [41]
Маш багахан ч гэсэн өсч байгаа нь Уртааг гүйцэх дөхөж байгааг ойлгуулна. Ер нь 8-р байранд орж болох цөөн хүмүүсийн нэг нь. 2-р хэсэгт 11-р байранд жагсаж байсан бол бусад 3 хэсэгт 9-р байранд жагссан байна, энэ нь түүнийг энэ хавьд л байх ёстойг харуулаад байна. 4-р хэсэгт бол ганц удаа 24 авч чойрсноос бусад нь бол 41-ээс 58 гэсэн боломжийн чанартай дүнгүүд байгаа. Одоо л хүчээ гаргаж суга өсч 50% дунджилдаг болохгүй бол оройтох нь байна шүү дээ.
Өөрийн чаддаг бодлогуудаа хөдөлгөөнгүй сайн бодож, өөрийн амжилтаа дээшлүүлэхийн төлөө сайн тэмцдэг ч хүсэхэд бас хясал гэж байна даа. Байнга л БАН-гийн болзол хангана, хичээл тасалж кайф авдаг хоббитой.
Хурд бол өөрийнхөө зорьж байгаа хэмжээнд таарсан л хурдтай, одоо чадвараа илүү сайжруулж илүү ихийг бодох хэрэгтэй байгаа. Гэхдээ одоо авч байгаагаасаа хамаагүй сайн дүн авах боломж харагдаад л байгаа юм даа, 7 хоногийн дотор дусгайлан цаг гаргаж маш олон бодлого бодож идэвхээ сайжруулах хэрэгтэй байх шиг байна. Мөн нэмээд нэг удаа маш сайн тэсэрсэн дүн авч "би сайн авч чадах л юм байна" гэсэн итгэл өөртөө олж авах хэрэгтэй байна. Одоо болохоор би ч нээх сайн дүн авдаг ч биш гэсэн бодол нь их садаа болж байна, бодит чадварыг нь дарж харагдуулж байна даа.
Нацаго, Соосгоо бид нар ч бас их л дэмжих юм, санасанд хүртэл баярлуулахгүй л байна ш дээ. Хэзээ нэг 60 энэ тэр авч мандах юм бол... Одоогоор бол хамгийн олон 40 авсан хүн л байх шиг байна. Дараагийн хэсэгт 8-д орж биднийгээ баярлуулаарай гэж даалгая даа, 50 дунджилна гэдэг их хэцүү байхаа, ядаж 50-руу дөхсөн дундаж сонирхуулах хэрэгтэй. 60 заавал авч үзэхгүй бол одоо оройтохнээ, дараагийн хэсэг дуусаад л нийт сорил талдаа хүрнэ ш дээ.

Дээд амжилт 70% (1-р сорилд)
Доод амжилт 24% (22, 26-р сорилдуудад)

Нийт 26 сорилд оролцож:
1 удаа 70
4 удаа 50
12 удаа 40
үлдсэн 9 удаад нь хангалтгүй дүн авсан.

10. Надмид 44.43 [45.63] [43.88] [40.88]

8-р байрыг нэр төртэйгээр аваад явчих хэмжээний хүн, энэ хэсэгт л тааруухан байж 10-р байранд шалгарлаа. Өсч байсан дунджаа ч ахиулж чадсангүй, нэг сорилд хоцроод ажиглагч болсоос хойш сүүлийн 2 сорилд маш муу байж уруудсан.
Их хөдлөмөрлөж, их сайжирч байгаа. Энхбаяраас азтай нь их сайхан найзтай хүн юмдаа, хувь тавилан... Томоохон сорилд орж унаж үзээгүй, их сэтгэл зүй муутай аймхай гэсэн муу чанаруудтай. Дугуй дугуйгаа олоод 2 хулчгар хүн найзалсан байх юм даа Мөнхдалай энэ хоёр. Сайхан найзынхаа амжилтыг хойш нь таталгүй, сайн зүүгдээд, өөрт нь итгэдэг хүмүүсийн урмыг хугалахааргүй байхыг хичээх хэрэгтэй.
Хурд боломжийн, одоо байнга л зүтгэсээр байгаад цаг дуусгах хэмжээний мэдлэгтэй болох хэрэгтэй, заримдаа мэддэг юм нь дуусчихаад зүгээр суугаад байгаа харагддаг. Түрүү жил Их сургуульд орж чадсан манай хэд хэдэн нөхдүүдээс л илүү байгаа, илүү дүн үзүүлж, илүү их хөдөлмөрлөж байгаа. Түүнээс нэлээд ихийг хүлээж болно.
Дараагийн хэсэгт 8-р байранд орж Энхбаяр муу байх юм бол түүндээ дөхөж очих хэрэгтэй, заавал 50 дундажлах ёстой шүү... 60 авч бол чадна ш дээ, бүүр хэд хэдэн удаа.

Дээд амжилт 62% (9-р сорилд)
Доод амжилт 24% (13-р сорилд)

Нийт 31 сорилд оролцож:
1 удаа 60
8 удаа 50
13 удаа 40

үлдсэн 9 удаад нь хангалтгүй дүн авсан.

11. Даваацэрэн 43.57 [31.25] [27.38] [38.5]
За уруудаж уруудасны эцэст буцаад анхаарал татаж эхэллээ. 16, 18-р байранд жагссан 2 бүтэлгүй хэсгийн араас анх удаа эхний 11 хүний байрыг өөрчилж 11 байранд шалгарч чадлаа. Энэ хэсэгт анхнаасаа л сайн байж 6-р байрнаас уралдаанаа эхлүүлж (Мөнхдалай 10, Энхбаяр 12-оос эхэлсэн) замдаа ч дажгүй байж 38-аас 49 гэсэн сайхан тогтмол дүнгүүд толилуулж амжилттай байлаа. Энэ хэсэгт амжилт нь хамгийн их өссөн хүн болж байгаа, өөрт нь итгэл суугаад ер нь л сайжирч байна. Мөнхдалайгийн пракцынхан байнга л дээшилсээр байна, сайн нөхөр ч хүнд бүхнээс илүү нөмөр нөөлөгтэй байдагдаа. Манай Дуяа л гэж хавийн хүмүүстэй нөмөртэй сайхан хүн байдаг даа, төрмөл зан л даа. Мөнхдалайгийн цэргүүд ил далд сайн бэлтгэл хийж үр дүнд хүрч байгааг бусад хүмүүс нь азаарах, дуурайх хэрэгтэй болжээ...
Зад шүүмжлүүлнэ, шүүмжлэлийг маш сайн хүлээж авч алдаагаа сайн засна. Алдаггүй хүн гэж огт байхгүй, алдаагаа сайн засна гэдэг бол сурч боловсорч яваа хүний хамгийн сайн чанар. Сурах арга барилдаа олоод ер нь л их өөрчдөгдөж байгаа, анхныхаа банг давж гарч байгаад дараагийн хэсэгт МИД4-ийг дахиад нэг бусниулах хэрэгтэй. 12-р байранд орсон ч болно ш дээ, гол нь дундаж дүнгээ л 5%-аар нэмэгдүүлж чадвал түүний ирээдүй гэрэлтэй болох гээд байдаг... хичээгээрэй.

Дээд амжилт 59% (25-р сорилд)
Доод амжилт 7% (11-р сорилд)

Нийт 31 сорилд оролцож:
3 удаа 50
7 удаа 40
үлдсэн 21 удаад нь хангалтгүй дүн авсан.

12. Сарантуяа 43.5 [42.43] [42.75] [39.25]

Дундаж дүн нь огт өөрчлөгддөггүй хүн шүү, бусад нь ахиад байгаа болохоор түүний байр уруудах нь ойлгомжтой. 3 хэсэг дараалж эхний 11-д багтаж байсан 11 хүний нэр төрийг сэвтээж энэ хүн 12-р байранд шалгарлаа.
Хэсгийн дажгүй сайн эхлүүлсэн ч 2 ба 3-р сорилд 30 авснаар дахиж яаж ч хичээгээд дээшээ явсангүй. Сүүлийн 5 сорил шигээ байнга тогтмол 40 аваад байвал хараагаад байх ч уг нь юу байхав. Ямар ч байсан буцаж сэргэн дараагийн хэсэгт 10-аас ч урагш байран д орох хэрэгтэй, өмнө нь 2 удаа 10-р байранд хэсэг дуусгаж байсан. 8-р байранд орж болох 4 хүний нэг нь юм шүү дээ, гэхдээ бусад шигээ тэсэрч сайн дүн авдаг хүн биш л дээ, байнга л тогтмол дундуур дүн авдаг.
Бас л их сайжрах хүмүүийн нэг гэж боддог юм, сайжраад алаад өгсөн юм алга л байна, их алгуурхан л өөрчлөгдөж байгаа. Ямар ч байсан буурч л болохгүй, одоо хэзээ ч 30 авахгүй, дандаа 40-өөс дээш авна гэсэн зорилго тавих хэрэгтэй, бага багаар сайжирсаар дандаа 60-аас дээш авдаг болох ч юм билүү...

Дээд амжилт 51% (10, 11-р сорилд)
Доод амжилт 24% (2-р сорилд)

Нийт 31 сорилд оролцож:
3 удаа 50
15 удаа 40
үлдсэн 13 удаад нь хангалтгүй дүн авсан.

12. Буянбаатар 43.5 [35.38] [32]

Энэ хэсэгт 4-хөн сорилд оролцсон нь түүний мундаг харагдуулж байгаа байх, надад бол ахисан юм огт ажиглагдаагүй. Одоо хэзээ бангаа дуусгаад хэзээ сорилд орж ямар дүн авах нь үнэн бүрхэг байна. Хүнд нэг азтай хэсэг гэж байдаг юм, тэр нь таарчих шиг боллоо.
Муу мэдлэг шигээ муу ухамсартай, их нүхтэй мэдлэг шигээ их тасалдаг. Дараагийн хэсэгтбол 15-аас хойш байранд орно, Бямбахоролын ард байна гээд мөрийцсөн ч болж байна.

Дээд амжилт 50% (13-р сорилд)
Доод амжилт 20% (15-р сорилд)

Нийт 18 сорилд оролцож:
1 удаа 50
6 удаа 40
үлдсэн 11 удаад нь хангалтгүй дүн авсан.

14. Баттүшиг 39.75 27 [26] [22.57]
Энэ хэсэгт 4 сорил өгөөд 34 47 35 43 дүн авсан. Олон сорил өгсөн бол амжилт урагшлах байсан гэдгийг нь би атлан хэлье. Их суувал ихийг сурч чадна, даан ч түүнд их суух боломжийг өөрөө болон гэр бүлийнхэн нь олгохгүй юм даа. Анхнаасаа хоцорч эхэлсэн, дунд нь хамгийн их тасалсан, хамгийн их баяр тэмдгэлсэн хүн. Баяр тэмдэглэхээрээ хаашаа хэдэн хоногоор явдагийг нь бүх хүн мэднэ. Тэр хооронд бид ямар их юм амжуулсан байдгийг нь ч бүгд мэднэ. Бага суусан, бага сурсан түүнийхээ хэмжээнд л амжилт гаргаж байгаа. Яахав энэ хэсэгт бол байр болон дундаж дүн суга өссөн байгаа нь харагдана. Одоо бас л завсарласан байгаа, хэзээ бэртлээсээ ирж хэзээ биднийг гийгүүлэх юм бүү мэд. Тэр үед нь форм нь хаана хүртэл унсан байх юм болдоо, буцаад л доороос мацах хэрэг гарахнээ...

Дээд амжилт 47% (28-р сорилд)
Доод амжилт 8% (2-р сорилд)

Нийт 18 сорилд оролцож:
3 удаа 40
4 удаа 30
үлдсэн 11 удаад нь хангалтгүй дүн авсан.

15. Батхишиг 38.2 [39] [30.38] [29.8]

Овоо дээшилж байснаа энэ хэсэгт уруудлаа. Өсч байсан эрч нь саарлаа... Надмидад Мөнхдалай гэдэг найз байна, Пушкад косметикс гэдэг л найз байна... лол ... гэж хэлье дээ. Надмидыг залхуурвал Мөнхдалай чи ингэж болохгүй юмаа хий гэж зөвлөнө, чадахгүй юм таарвал заагаад өгнө... гэтэл Пушкад бол хамтдаа таслая, ПС-дэе гэдэг л зөвлөгөө ирнэ гэхээр дахиад л "хувь тавилан" гэж хэлэх үү дээ... Би Мөнхдалай шиг лаг сурлагатай найзтай бол гэж хэлээгүй шүү, зүгээр л Баасансүрэнд Сэргэлэнбаатар "чи битгий залхуур, хоюулаа хичээлээ хамтдаа хийе..." гэж хэлдэг шиг найзтай л байх тухай ярьж байна. 3 сарын дараа ЭЕШ болох гэж байна, би бэлдэх ёстой одоо дөнгөж 30 авч байна би 60 авахгүй бол сургууль авч чадахгүй, сургууль авахгүй бол хамгийн наад зах нь ээж маань юу гэж бодох болоо? гэсэн маш энгийн юмнуудыг ойлгож чадахгүй бол "ээжийн найзууд ээжрүү яаж харах болоо?..." гээд бодоод үзмээр юм. Бүүр том юмыг ойлгож чадахгүй бол ийм энгийн юм бодоод ч болтугай хичээ гэж би захидаг. Нэмээд ЭЕШ-ны маргааш л ухаан орох хүмүүс олон байна шүү дээ гэж дахиад хэлье.
Хэрэв би их сургууль авч чадаагүй бол манай ээж "би ийм хүү төрүүлчих ч гэж дээ, одоо яаж тэжээнээ, гахай үүрүүлээд эрээн явуулъя..." гээд уйлах байсан, харин би бол хэзээ ч ээжийгээ тийм байдалд хүргэх хүн биш... надад багш гэж байсангүй, туслах хүн гэж юу ч байсангүй... зайлуул насан туршаа цугтаа тэмцэх "битгий залхуур..." гэж хэлдэг ганц л найз байлаа. Ийм л байдлаас би тэмцлээ эхэлсэн, бараг л бүхнийг дийлсэн, бидний байгуулсан гавъяаг одоо тоочих юм бол ...

Дээд амжилт 50% (29-р сорилд)
Доод амжилт 20% (11-р сорилд)

Нийт 22 сорилд оролцож:
1 удаа 50
5 удаа 40
8 удаа 30
үлдсэн 8 удаад нь хангалтгүй дүн авсан.

16. Касум 37.66 [31.5] [28.33] [31.17]
Энэ хэсэгт 3-хан сорил өсгсөн. 44 41 28

Дээд амжилт 46% (16-р сорилд)
Доод амжилт 19% (10-р сорилд)

Нийт 20 сорилд оролцож:
5 удаа 40
7 удаа 30
үлдсэн 8 удаад нь хангалтгүй дүн авсан.

17. Сэргýлэнбаатар 35.57 [32.38] [37.5] [23.13]

Сайжрах ёстой бөгөөд сайжирч байгаа хүмүүсийн нэг нь. Хэсгүүдэд 16, 12, 18, 17 гэсэн байруудад орсон. Баттүшиг, Батхишиг, Буянбаатар ... гэсэн аюултай хүмүүсээс эрс ялгаатай нь "би хөдөлмөрлөж байж сайн сурна, сайн сураад ... сургууль авна." гэдгээ ойлгосон бөгөөд түүнийхээ төлөө болитоор тэмцэж байгаа хүн. Ганцхан энэ ойлгосон бодол нь л түүнийг хангалттай сайн амжилтанд хүргэж чадна, өөрөөр хэлбэл ээжийг баярлуулж чадна. Ээжийн цаана аав, аавын цаана ах дүүс анд нөхөд тэдний цаана хувь хүний өөрийнх нь амьдрал ирээдүй гэж байна шүү дээ...
Энэ хэсэгт ганц 26 авсан бусдаар бол 32-оос 42 л байгаа л даа. Одоо өснө, дараагийн хэсэгт бол 40 дунджилах нь ойлгомжтой, байр нь ч нэлээд урагшилчих байх. Их хөдөлмөр хийвэл үр шимийг нь заавал л үзэж таарна. "Охины тэнгэртэй" хүүг сорилын тэнгэр эвээх үү?

Дээд амжилт 51% (13-р сорилд)
Доод амжилт 8% (4-р сорилд)

Нийт 31 сорилд оролцож:
1 удаа 50
5 удаа 40
12 удаа 30
үлдсэн 13 удаад нь хангалтгүй дүн авсан.

18. Ану 34 [31.88] [23.29]
3-р хэсэгт маш сайн байсныхаа үр шимээр энэ хэсэгт бас л дажгүй байлаа, үүнээс ч сайн байж болох л байсан... энэ хэсгээ 48 авч дээд амжилтаа эвдэж дуусгасан. Түрүүчийн хэсэгт Энхбаяр ингэж дуусаад энэ хэсэг эхлэнгүүьт чойрч тэр чигээр чойрын богд болсон удаатай. Улаан чөөгийг дараагийн хэсэгт яахыг нь харъя, миний тооцоогоор бол нэлээн урагшилна, Төгөлдөр энэ тэр шиг худлаа гарууд бол түүнд өрсөлдөгч болохгүй л гэж бодож байна.
Насаараа тоо бодож үзээгүй хүнийг ганцхан жилийн дотор математикч болгоод тэгээд маш хэцүү ЭЕШ-аас сайн дүн авхуулна гэдэг бол хэцүү зүйл л дээ, яахав зүтгэжил байна. Үр дүн ямар байхыг зөвхөн өөрийнх нь хөдөлмөр л мэдэх хэрэг. Дашка шиг балрах уу? эсвэл түүнээс ч илүү хөдөлмөр хийж байгаад мандан бадрах уу? гэдгийг зөвхөн өөрөө л мэдэх хэрэг.
Сүүийн 10 орчим сорилд 28-аас дээш дүн авсан байгаа юм, одоо шинэ хэсэгт тогтмол 30-аас дээш аваад байх хэрэгтэй, тэгвэл дундаж болон байр нь сайн л болно. 20 удаа сорилд орохдоо гацхан удаа л сүүл мушгисан гэхээр түүнээс муу хүмүүс бол хэд хэд байгаа л юм байна.
Сорил хийж байхдаа үнэхээр их зүтгэл гаргаж олон бодлого оролдож байгаа их гоё харагддаг. Манай Ама энэ тэр шиг алдаагүй нягт боддог болчвол зорьж байгаа дүн ойрхон л байна.

Дээд амжилт 48% (32-р сорилд)
Доод амжилт 15% (14-р сорилд)

Нийт 20 сорилд оролцож:
2 удаа 40
8 удаа 30
үлдсэн 10 удаад нь хангалтгүй дүн авсан.


18. Төгөлдөр 34

Дээд амжилт 36% (25-р сорилд)
Доод амжилт 17% (10-р сорилд)

Нийт 9 сорилд оролцож:
5 удаа 30
үлдсэн 4 удаад нь хангалтгүй дүн авсан.

20. Бямбахорол 33,37 [23.63] [22.5]
Энэ хэсэгт хамгийн их сайжирсан, бүүр маш их итгэл төрүүлж байгаа хүн бол Хорол э... 4-р хэсэгт хамгийн сүүлд орохгүй гэж би хэлж байсан үнэн л байж, бүүр өмнө байж байгаад сүүлийн 2 сорилд уруудсан. Гэхдээ дундаж дүн суга өссөн байгаа биздээ. Энэ хүнд Дашкад ч байхгүй Энхбаярд ч байхгүй авах чанар байна түүнийг нь л түшиглэж сайжруулна гэж тооцож байсан. Үр дүнгээ өгөөд эхэллээ, дараагийн хэсэгт 40 дунджилна гээд л дайрна, суга суга өсөөд явнаа... Хамгийн сүүлд ирсэн болохоор маш их хоцрогдолтой байсан, одоо бага багаараа арилгасаар байгаад бусад хүмүүстэй ижил мэдлэгтэй болохын цагт өөрийнхөө илүү чанараа ашиглаад их амжилтанд хүрнэ дээ.
Энэ хэсэгт хувийн дээд амжилтаа 3 удаа шинэчилсэн гэхээр ямар сайн ахиж байгаа нь харагдана. Ганц ч сорил таслаагүй 3-хан хүний нэг нь (Мөнхдалай, Хажид). Хичээлдээ идэвхитэй сайн сууж их сайжирч байгаа, одоо гэртээ их юм хийдэг болчвол ч Энхбаяр шиг муу нөхрийг гүйцэх ч юу байхав дээ...

Дээд амжилт 49% (29-р сорилд)
Доод амжилт 13% (16-р сорилд)

Нийт 24 сорилд оролцож:
2 удаа 40
4 удаа 30
үлдсэн 18 удаад нь хангалтгүй дүн авсан.

21. Одцэцэг 24,66 [32.5] [24.86] [23.17]
Би өмнөх хэсэгт хэлж байсан, энэ хүн дараагийн хэсэгт муу үзнээ гэж. Азаар биш үнэн хүчээрээ өсөх хэрэгтэй ш дээ. 6-хүний дээр гараад л мандаж байсан хүн, ямар ч байсан л доороо 2 хүнтэй байдаг байсан хүн энэ удаа Түшигийн байрыг булаалаа...
Би хэлээд л байдаг, бүүр өдөр бүр хэлдэг. Одоо үзүүлж байгаа дүн чинь "сургууль үлднээ" гэж байгаа юм шүү гэж. Бусдаасаа 10% тасарсан байгаа биздээ, өмнөх хэсэгт олон удаа хичээл болон сорил тасалсныг үр шим шүү дээ... Энэ хэсэгт 6 удаа сорилд орж 5 удаа хамгийн сүүлд орсон байгаа юм. Тэгээд өмнөх хүнтэй өрсөлдөж байгаад хамгийн сүүлд орсон бол нэг хэрэг, хэн нэгэн хүн хамгийн сүүлд орох л ёстой ш дээ. Гэхдээ ингэж тасархай орвол одоо тэгээд шүмжлүүлж таарна ш дээ. Олон хүн орж гардаг, дүнг чинь үзэж байгаа... ихээхэн хэцүү байдалруу л орж байна даа... дараа хэсэгт л алаад өгөх бол жинхэнэ онигоо гэдэг нь энэ болно биздээ. Уг нь өмнөх 3 хэсэгт 3-хан удаа л сүүл мушгиж байсан хүн чинь энэ хэсэгт ёстой чансаагаа харууллаа даа. Муу байж болно, сайжирчихвал л нэр төр нь бүүр сайхнаар сэргэнэ, муу чигээрээ байгаад байвал дараа надаас "миний дүнг битгий мэдээлээрээ..." гэж гуйх л болж таарч байна шүү...

Дээд амжилт 44% (21-р сорилд)
Доод амжилт 13% (14-р сорилд)

Нийт 21 сорилд оролцож:
2 удаа 40
2 удаа 30
үлдсэн 17 удаад нь хангалтгүй дүн авсан.