Monday, October 25, 2010

Олон жилийн дараа ОУХХ-дод

Олон улсын хот хоорондын 32-р уралдааны намрын даваа 2010-оны 10-р сарын 23, 24-д УБ хотын 1-р сургууль дээр явагдаж дуусчээ. Энэ олимпиад Оросын холбооны улсын нэлээд олон хотууд болон өөр орнуудын хотуудтай зэрэг болдгоороо онцлогтой, бодлогууд нь Оросоос ирдэг, 2 өдөр 12 бодлого бодож өрсөлддөг их гоё олимпиад байгаа юмаа. Батцэнгэл багш маань олон жил энэхүү олимпиадыг гардан зохион байгуулж байгаад одоо 1-р сургууль зохион байгуулдаг болсон юм байна. Би өөрөө сурагч байхдаа 4 удаа тус олимпиадад оролцож, оюутан болоод тэрнээс арай олон удаа засалтанд орж явлаа...

Олимпиадны 8 ба 9-р ангийн дүн:
Олимпиадны 8 ба 9-р ангийн төрлийн дүн:

Энэ төрөлд манай Эрдэнэмаа эхний өдөр 6-д явж байгаад 2 дахь өдөр амжилт муутай бодож 18-р байранд орсон байгаа...


Олимпиадны 10 ба 11-р ангийн дүн.:

Энэ төрөлд өрсөлдсөн манай Буяннэмэх 14 байр эзэлсэн ба түүний урд улсын аварга цолтой 3, нэмээд улсаас медаль авч байсан 6 сурагч л лав байна. Саяхан Дундговьд хол түрүүлсэн хүүхэдтэйгээ Буяа маань ижилхэн оноо авсан байгаа.

Thursday, October 14, 2010

NBA fantasy-гийн багаа байгуулчлаа.

Цакерс. Баг маань иймэрхүү бүрэлдэхүүнтэй болчлоо. 12 багаас 4-р байраар сонголтоо хийгээд...

1. (4) Kobe Bryant (LAL - SG)
2. (21) Derrick Rose (Chi - PG)
3. (28) Carlos Boozer (Chi - PF,C)
4. (45) Ron Artest (LAL - SG,SF)
5. (52) Carl Landry (Sac - SF,PF)
6. (69) Gilbert Arenas (Was - PG,SG)
7. (76) Andrew Bynum (LAL - C)
8. (93) Al Harrington (Den - PF,C)
9. (100) Michael Beasley (Min - PF)
10. (117) Rudy Fernandez (Por - SG)
11. (124) Greg Oden (Por - C)
12. (141) Peja Stojakovic (NO - SG,SF)
13. (148) Terrence Williams (NJ - SG,SF)

за одоо хэд хэдэн наймаа хийгээд байгаа бүүр сайхан болгоод авнаа...

2010 оны дуустал мөрдөх хичээлийн хуваарь

Ажлын өдрүүдэд үдээс өмнөх хичээл 9.00-12.00 цаг.
Амралтын өдрүүдэд үдээс өмнөх хичээл 9.00-14.00 цаг.
Үдээс хойшийн хичээл 14.30-17.30 цаг.

1. Олимпиадад бэлтгэх 10-р ангийн сурагчид Ч.Өнөболд, М.Буяннэмэх:
Мягмар: 10-р ангийн сургалт.
Лхагва: Математикийн олимпиад.
Баасан: 10-р ангийн сургалт.
Бямба: Математикийн олимпиад.
Ням: Математикийн олимпиад.

2. Олимпиадад бэлтгэх 8[11]-р ангийн сурагчид Б.Чимэдширчин, Г.Мөнхбат (Д.Бат-Амгалан):
Мягмар: 10-р ангийн сургалт.
Лхагва: Мэдээлэл зүйн олимпиад.
Пүрэв: Математикийн олимпиад.
Бямба: Математикийн олимпиад.
Ням: Мэдээлэл зүйн олимпиад.

3. Олимпиадад бэлтгэх 5-р ангийн сурагчид Д.Ёндонжамц, Г.Тамир:
Мягмар: Математикийн олимпиад.
Лхагва: Мэдээлэл зүйн олимпиад.
Пүрэв: Математикийн олимпиад.
Бямба: Мэдээлэл зүйн олимпиад.
Ням: Математикийн олимпиад.

4. Математикийн олимпиадад бэлтгэх сургалтны сурагчид Б.Энхзаяа (8[12]), А.Жамбалдорж (7), Т.Дашдорж (7), Б.Цэен-Ойдов (7), Г.Ариунболд (3):
Мягмар: Математикийн олимпиад.
Пүрэв: Математикийн олимпиад.
Баасан: Математикийн олимпиад.
Ням: Математикийн олимпиад.

5. Олимпиадад бэлтгэх сургалтны Н.Эрдэнэмаа (9), С.Мөнхдалай (11):
Мягмар: Математикийн олимпиад, ЭЕШ.
Лхагва: Мэдээлэл зүй, математикийн олимпиад.
Пүрэв: ЭЕШ.
Баасан: Математикийн олимпиад.
Бямба: Математикийн олимпиад.
Ням: Мэдээлэл зүй, Математикийн олимпиад.

6. 10-р ангийн сургалтны сурагчид:
Мягмар: Математикийн хичээл.
Лхагва: Математикийн хичээл.
Баасан: Математикийн хичээл.
Бямба: Давтлага.

7. ЭШЕ-ны 11-р ангийн сургалтын сурагчид:
Мягмар: ЭЕШ-ны хичээл.
Лхагва: ЭЕШ-ны хичээл.
Пүрэв: ЭЕШ-ны хичээл.
Баасан: Давтлага.
Бямба: ЭЕШ-ны хичээл.

Tuesday, October 12, 2010

Манай олимпиадныхан...

1.(GK) Сүхжаргалын Мөнхдалай. Энэ хүү ёстой л жинхэнэ "том ах" болждээ... Хэний ч өмнө миний нүүрийг улайлгахааргүй, намайг төлөөлж чадах сурагч болон хүмүүжиж, хүчирхэгжсэн байна. 2009 оны хавар аймгийн олимпиадад доод анийн Буяннэмэхэд бүгд даруулан шившиг болж байхад Мөнхдалай арай ядан 3-р байранд орж байлаа. Шагналаа аваад гарахдаа над дээр ирэн уулзаж "таны шавь болъё" гэхээр нь намар ирээрэй гэж хэлэв. Намар 9 сар дөнгөж эхлэнгүүт товлосон ёсоороо над дээр ирэн бэлтгэл хийж эхэлсэн... үнэхээр муу байсан л даа. Мэддэг юм байхгүй, чаддаг юм байхгүй... ганцхан түүнд тэвчээр л байсан. Ямар ч хэцүү байсан математикийн зах зухаас сурахын төлөө тэвчээртэйгээр л хөдөлмөрлөсөн. 2010 оны хавар гэхэд л жилийн өмнө хол хаягдаж байсан Буяагаа дийлээд аймгийн аварга гэдэг олон ч хүн хүсдэг цөөхөн ч хүн авдаг цолыг авсан. Наад талаасаа харахад аймгийн аварга л болсон юм шиг боловч цаанаа бол энэ хүнд маш их мэдлэг чадвар, зорилт тэмүүлэл бий болсон хэрэг. Одоо тэрээр хаана ч очсон хэнтэй ч хүч үзэхээс айхааргүй боломжийн хэмжээний математикч сурагч болсон. Яахав үнэхээр олон жил хичээллэсэн, үнэхээр их туршлагатай хүмүүсэд дийлдэх тохилдол байгаа ч жилийн өмнө хэн байсныг нь бодохоор бүүр бахрахмаар сайхан хувираад байгаа. Энэ хооронд улсын олимпиадад оролцож үзлээ, аймагтаа болсон жижиг олимпиадад бол түрүүлчдэг боллоо, Архангайд 5-р, Өмнөговьд 5-р, Дундговьд 7-р байранд орох хэмжээнд амжилтууд гаргалаа. Олон сайн өрсөлдөгчидтэй өрсөлдөөд дийлдсэн хүмүүсийг нь харахаар дандаа л лут хүмүүст л дийлдсэн байдаг юм, тэгэхээр л том ах гуайд би их баярлана. Алгоритмын "том ах" байна гэдэг бол хэрийн хүний хийх ажил биш ээ. Дүү нартаа зааж зөвлөх мэдлэг чадвар, тэдний төлөө гэсэн сэтгэлтэй зүтгэлтэй байх ёстой. Манай Мөнхдалай бүгдийг нь л сурч чадаад дараагийн том ах нар үлгэр авмаар сайхан явж байна. Хэрэв миний гар дээр ирж бэлтгэл хийгээгүй бол одоо нэг гудамны сайхан том толгой явж байхгүй юу!... түүнтэй харьцуулахад одоо бол олон бүсийн олимпиадад амжилт гаргасан, цаашдаа аймаг улсын олимпиадууд ЭЕШ гээд олон томоохон сорилтод ороход бэлэн "би хэн билээ? гэдгээ сайн мэддэг, мөн хаана хүрч чадахаа тодорхойлсон зорилттой ирээдүйтэй үеийнхнийхээ манлай нь болж явна шүү дээ"... хөдөлмөр зүтгэл хүнийг ийм л өндөрлөгт авчирдаг.


2. (CB) Гантулгын Мөнхбат. Челси багийн улаан галзуу фен болсон, өөрийнхөө нэрийг Дрогба гэж боддог энэ нөхөртэй 2 жилийн өмнө анх нүүр тулж байлаа. Ээж нь над дээр авчирч шалгуулан миний шавь болсноос хойш 2 жил болжээ. Намайг дагасныхаа яг 2 жилийн ойгоор л бүсийн том олимпиаднаас АЛТАН медаль хүртэж юуны төлөө Чимээ андын хамт цугтаа тасралтгүй тэмцлээ дээ гэдгээ ухаарсан байх. Том амжилт байгуулж чаддаг, сайн мэдлэг чадвартай, ирээдүйн шилдэг болох замаа засахын төлөө л тэмцсэн шүү дээ... үр дүнд ч хүрлээ, цаг нь болсон л доо. Ах нь сургадаг дүү сонсдог доо, Тамираа дүүгээ дагуулан бэлтгэл хийхээр ирдэг байсан бол энэ удаа Тамираа дүүгээ дагуудан медаль авчлаа... Өвлийн тэсхэм хүйтэнд ч өглөө эрт ганцаарахнаа ирж суугаад бэлтгэлээ хийдэг байсан тэр их хөдөлмөр зүтгэл, тэвчээр хатуужил нь нэг л өдөр том АЛТАН медаль болоод энгэрт орж ирдэг юм байна. Говийн бүсийн аварга цолыг нь дагаад ямархуу их мэдлэг чадвартай болсны нотолгоо мөн цаашдаа ямархуу их амжилт гаргаж чадах бэ? гэдгийнх нь баталгаа болж үүд хаалга нь нээгдэж байгаа хэрэг. Одоо аварга болсон хүн чинь урьдынхаасаа бүүр их хичээж бэлтгэлээ хийж бүүр том аварга болох ёстойгоо манай Мөба сайн ойлгож байгаа. 2 жилийн хугацаанд хэд хэдэн жижиг олимпиадуудаас медаль авч амжсан бөгөөд 2010 оны аймгийн олимпиадад дэвшин орж Чимээ андын ард мөнгө авсан, харин 7-р ангийнхны аймгийн аварга болохдоо Чимээ андаа ч шороодуулаад амжсан. Бүсийн олимпиадад бүтэлгүйтээд эсвэл эрүүл мэндийн шалтгаанаас оролцож чадахгүй байсан бол энэ удаа авах ёстой шагналаа зүй ёсоор авлаа. Чимээгийн гаргасан олон олон том амжилтуудад Мөнхбатын гавьяа нэвт шингэсэн байдаг бол энэ удаа мөн Чимээ андын ач тусаар Мөба маань аварга болж чадлаа. Хаа ч явсан байнга цуг байдаг 2 андын нэг нь хангайн бүсийн аварга, нөгөө нь говийн бүсийн аварга болчдог юм байна. Одоо өөр олон том олимпиадууд тэднийг хүлээж байгаа... өөр олон газар бие биенээ дэмжин аварга болгох олон олон жилүүд олон олон шалгуурууд хүлээж байна даа, харин манай 2 бол бүхэнд бэлхэн байгаа!...

4. (RM) Ганзоригийн Тамир. Van Persie-гийн жерси өмсөөд хэнэггүй алхах энэ бяцхан жаалыг "сайн хүүхэд" шүү гэж надад анх Ёндкогийн ээж хэлсэн юм л даа. 2009 оны хавар хичээл тарангуут аав ээж нь түүнийг дагуулсаар над дээр ирэн бэлтгэл хийлгэх болсноор 3-р анги төгссөн жаалаас эхлээд өдийг хүртэл 16 сарын хугацаанд хамт байлаа. Энэ хооронд түүнээс ямархуу их амжилт гарч болох ямархуу их нөөц байгааг нь би аль хэдийнээ мэдэрсэн. Болжил өгвөл бэлтгэлээ байнга хийж байх санаатай тэрээр шаггүй сайн фантазичин. Миний гар дээр ирснээс хойш аймагт болдог хэд хэдэн жижиг олимпиаднаас медаль авч аймгйин олимпиаднаас маш багахан оноонуудын зөрүүгээр хүрэл зүүгээд амжсан. Түрүү жил Дундговьд амжилттай оролцсон бол өнөө жил их итгэл тавьж байсан Дундговьдоо тааруухан орлоо. Харин алдаагаа маш хурдан чадварлаг залруулж бүсийн том олимпиаднаас анхны медалиа аваад гялалзлаа...Чимээ ах Мөба ах хоёрыгоо байнга дагаж яван бэлтгэл хийж байхдаа эдэн шиг болно доо гэж дотроо боддог байлгүй дээ. Эр хүний дотор зөндөө л олон юм багтдаг хойно. Харин би түүнийг Чимээтэй харьцуулах дуртай. Яагаад гэхээр түүн шиг гялалзсан амжилт үзүүлж мандан бадрана гэж найддаг. Гэвч түүнд бодитоор Чимээгээс ч маш олон илүү бодит боломж байна. 1-рт Чимээгээс 3 жилээр илүү хугацаанд бэлтгэл хийх цаг хугацаа, 2-рт Чимээ одоо ч даган дурайх хүнгүй шахуу улсаас медаль авахаар зүтгэж явахад Тамираад Чимээ гэсэн томоохон даган дуурайх ах байна. Энэ бол маш том давуу тал. Үүн дээр 3-рт Чимээгийн амжилт гаргах ч боломжгүй байсан насан дээр бүсийн олимпиаднаас медаль аваад зогсож байна. 4-рт Мөнхбат Чимээ 2-ын гудманд чулуу өшгилж явсан насан дээр Тамираа маань ах нарынхаа улсын олимпиаднаас медаль авахаар тэмцэж байгааг нүдээр харан цугтаа бэлтгэл хийж тэдэн шиг болохыг бодитоор мөрөөдөж байна... Энэ олон давуу тал нь Тамирааг хэн болохыг гэрчлэх бөгөөд маш ихээр хөдөлмөрлөх ёстойг нь мөн ойлгуулдаг байж таараа. Одоо Ёндко андын хамтаар мэдээлэл зүйн сургалтанд дэвшин суралцана, ингээд л бас нэгэн давуу тал олж авч байгаа хэрэг. Энэ бүгдийг манай Тамираа өөрийн хөдөлмөр зүтгэлээр л бий болгож байгаа юм шүү дээ... Арсенал баг шар Тамираа 2 мандан бадрах цаг удахгүй буйзаа...


5. (CB) Чинбаатарын Өнөболд. Хэрэв Эрдэнэмаа энэ тэр шиг тасралтгүй бэлтгэлээ хийсэн бол одоо Дундговь явлаа алт, Өмнөговь явлаа алт... гээд л зогсож байх ч байсан юм билүү. Гэхдээ нөгөө талаар Мөнхдалай том ахтай харьцуулаад үзье. Мөнхдалай ноднин өдийд хүн бүрт аашлуулаад л, муугаараа дуудуулаад бүтэлгүй амьтан байсан бол одоо Өнөболд маань бүсийн хэд хэдэн олимпиадад байр эзэлчихсэн, мэдлэг чадварын хувьд бол тэр үеийн Мөнхдалайгаас хэд дахин илүү хүн байх юм. Мөнхдалай жилийн дотор тийм байдлаас гайхалтай хувирч одоо бүсийн олимпиадуудад медалийн архан талд яваад байхад Өнөө бол хойтон зүгээр баллаад өгөх ч боломжтой юм байна даа гэсэн гаргалаа шууд гарч байгаа юм. Миний гар дээр уг нь 2 жилийн л өмнө ирсэн, гэхдээ бэлтгэл хийснээсээ тасалсан нь арай илүү байх, цөөхөн хэдэн жижиг олимпиаднаас медаль зулгаагаад аймгийн олимпиадад нэг хүрэл авсан. Аймгийн аваргын хүрэл ч тэгээд медаль гэхэд хэцүүхэн л эд дээ... Бүсийн олимпиадад түрүү жил Дундговьд 4-д, өнөө жил Өмнөговьд 5-д, түрүү жил мөн Архангайд 7-д орсон. Бидний оролцсон олимпиад бүрт л хангалттай олон тооны хүмүүс оролцдог, заримдаа бүүр 100 гарсан тооны хүн оролцоно. Бүгд л хол ойроос шалгарч ирсэн сайн хүүхдүүд л байдаг. Тэр бүгдэд дээгүүр амжилт гаргасаар л явна. Сэрчмаагийн хэлдгээр бол "яасан ч хэцүүтэй тэмцэл юм бэ дэ?!..." гэж Буяа Өнөө 2-ын тэмцлийг шогширдог бол би арай өөрөөр харж явдаг. Хоорондоо биш хамтдаа тэмцэх ёстой хүмүүс шүү дээ... Өөртөө ихийг сурч авахын төлөө өөрөө л тэмцэнэ ш дээ, тэрнээс залхуураад байвал Буяа дээшээ Өнөө доошоо л болно, болсоор ч ирсэн. Гэхдээ яг бүх юм дуусчаагүй л байна, бидний өмнө олон олимпиад уралдаан, шалгалтууд хүлээж байна. Бид хамтдаа урагшилсаар л байх болно...


7. (LM) Дүгэрийн Ёндонжамц. Хэзээ ч би түүнийг энэ Далайгийн дүү шүү, Нацагаагийн дүү шүү гэж бодож байсангүй. Ёндко бол ямар ч ах эгчийнхээ нэрийг зээлдэлгүйгээр өөрийн байр суурийг бий болгосон хүүхэд. Бэлтгэл сургуулиалт нь жигдрээд ирэхээр амжилтыг ундруулаад өгөх хүн шүү дээ. Дөнгөж 9 настай жижигхэн хүүхэд байхад нь ээж нь "жижиг Далай шүү" гэсээр надад авчирч өгсөн юм. Манай Нацагадуламын хэмжээний хүүхэд бол цөөхөн ч гэсэн байж л байдаг. Харин Ёндко шиг хүүхдийн хайж олно гэхэд бол "аз" хэрэгтэй л дээ... Хэрэв бидний амны хишиг дийлвэл тэр бидэнд маш том медаль авчирч өгнө. Өөрөөр хэлбэл тэр маш сайн мэргэжилтэн болж чадна, түүнийгээ цуглуулсан амжилтуутаараа батлана... Бүүр бага байхаасаа эхлээд маш олон цагаар тэвчээртэйгээр сууж бэлтгэл хийхийг нь хараад би гайхдаг байлаа. Одоо том болж байгаа тул бэлтгэлээ бүүр сайн хийдэг болсон. Тамираатайгаа л цуг биш бол маш хичээнгүйгээр ихийг хийнэ, Тамираатай нийлэхээр ч ангиа буулгачих гээд байдаг талтай... Гэхдээ ирээдүйд энэ 2 хүү л биднийг залгамжилж, бидний хийж амжаагүй бүхнийг гүйцээх ёстой юм шүү дээ. Одоо ах эгч нарынхаа амжилтын төлөө, ихийг сурч мэдэхийг төлөө цагтай уралдан тэмцэж байгааг дэрэгдээс нь хараад ирээдүйд эд нараас сайн болох ёстой, тэгэхийн тулд одооноос эхлээд хичээх хэрэгтэй гэдгээ тэд өдөр ирэх тусам ойлгодог байх, би ч аль болохоор олон удаа сануулдаг. Энхболдын олимпиаднаас эхлээд олон удаагийн том том олимпиадад оролцон туршлагжиж яваа Ёндко маань тун удахгүй л Тамираа андын адилаар том медаль хүртэх байх... Одоо мэдээлэл зүйн сургалтанд дэвшиж байгаа болохоор улам л их хөдөлмөрлөх хэрэг гарна. Манай 2 даваад гарч чадах хэмжээнд хүрсэн гэж үзэж байгаа тул дэвшүүлж байгаа шүү дээ, дахин хэлье "тэд бол биднийг залгамжлагчид", бидний үе нэгэнт өнгөрсөн ч бид бүгдээрээ Ёндко Тамир 2-ын ялгуулсан амжилтыг харж бахархах ёстой хүмүүс шүү дээ... тэр болтол бүгд чадах бүхнээрээ бие биенээ дэмжин хичээсээр л байцгаая...

9. (ST) Батжаргалын Чимэдширчин. Өө нэг хөгийн мЕРДА... Аан харин манай багт бол тэр үнэхээр гайхамшиг. Германы шигшээ багийнхан Гёрд Мюллер нэг гоол хийчих байлгүй дээ гэж боддог байсан шиг манайхан бол "Чимээ байхад 1 медаль авчина даа" гэж боддог. Түүнд эрдэм сурах хүний бүхий л шинж бүрдсэн байдаг. Хөдөлмөрч, зүтгэлтэй, гярхай, мэдлэгтэй, чадвартай, уран хурц сэтгэлгээтэй гээд... надад таалагддаггүй ганцхан зүйл нь л мЕРДА. Өглөө бүр хамгийн холоос хичээлдээ хожигдолгүй зорин ирээд ихийг мэдэж аваад буцна. Маргааш нь мөн л адил... олон ч удаа миний нүүрийг тахалсан даа энэ хүү... Ноднин анх удаа 500км газар туулан бүсийн олимпиадад очоод Дундговиос ганц хүүхэд медальтай буцсан нь Чимээ байлаа, Архангайд түүхэндээ анх удаа аварга төрүүлж намайг хүмүүс магтаж байхад түүний эзэн нь Чимээ байлаа, өнөө жил Дундговьд дахин ганц л хүүхэд медаль авахад нөгөө л мЕРДА чинь байлаа... Дундговийн олимпиадны өмнө би бодож байсан юм энэ олон гялалзсан амжилт нь хэзээ завсарлах болоо гэж... яагаад гэвэл маш олон сайн хүүхдүүдтэй өрсөлдөж байхад маш багахан алдаанаас болж л хүн медальгүй хоцорч болно шүү дээ, олон удаа медаль аваад гялалзсан байхад тэр дунд ганц нэг удаа хоосон хоцорч болно л доо. Ямар ч алдартай хөлбөмбөгчин тоглолт бүрт гоол хийдэггүй ш дээ, нөгөө Чимээгийн шүтдэг мундаг Урнаа (К.Роналдо) хүртэл заримдаа гоолгүй л тоглолт дуусгадаг. Ийм том олимпиадуудад өрсөлдөж байхад медаль авах нь Урнаагийн том тоглолтонд гоол хийхтэй бол ямар ч ялгаагүй зүйл. Ямар стандарт математикийн шалгалт өгч байгаа биш дээ, хэрэв тийм шалгалт өгч байгаа эсвэл аймгийн олимпиадад оролцож байгаа бол түүнээс байнга А дүн, медаль нэхэж болно. Харин ийм багадаа ийм олон том олимпиадуудад дараалаад медаль авч байхад нь бол бүх олимпиаднаас медаль нэхэж огт болохгүй, угаасаа боломжгүй ч зүйл. Гэхдээ сая манай хүн муугаасаа болж медальгүй ирсэн юм бишээ, бодлого зохиосон хүн нь л буруу бодлогууд сонгож оруулснаас болж бүх хүүхэд муу бодон тэрэн дунд хэлмэгдсэн хэрэг. Үнэхээр 8-р ангийн хүүхдийн мэдлэгээр бодож болохооргүй бодлогууд бодогдсон л доо, харин ганц шүүмжлэлд өртөөд байгаа нь ахадсан агуулагатай бодлогууд байсан боловч ганцхан Чимээгийн хувьд бол бодож чадахаар бодлогууд байсан юм, бусад нь унана л биз Чимээ бусдаас илүү мэдлэг чадвараа гаргавал унахгүй байж болох л байсан. Өөртөө дүгнэлт хийж байгаа бизээ... үнэхээр яг 8-р ангид таарсан бодлогууд ирсэн бол бусад хүмүүстэй ёстой жинхэнэ ур чадвараа шавхан уралдах байсан юм даа... Гэхдээ энд аваагүй медалиа одоо удахгүй бол том олимпиаднаас нөхөөд авчих бизээ. За Чимээгийн хувьд бол 2 жилийн өмнө хамгийн эхний ээлжийн сурагчдын хамт миний гар дээр ирснээс хойш тасралтгүй бэлтгэл сургуулилтаа хийж хамгийн их өсөн дэвжсэн хүн. Арга ч үгүй бизээ, тэрээр хамгийн их бэлтгэл хийсэн хүн шүү дээ. Хөлбөмбөг тоглохоороо бусаддаа огт дамжуулалт өгөхгүй багаа байнга алдаг бол амьдрал дээр тэс өөрөө... 2 найзтайгаа эвсэг дотно байж бэлтгэлээ сайн хийж олон олон амжилтуудыг угсруулж эхлээд байна. Аймагт болдог жижиг олимпиадуудаас бол маш олон алт түүсэн, одоогоор дээд үеийнхнийхээ аймгийн аварга цолыг хадгалж байгаа, өнөө жил улсын олимпиадад маш амжилттай оролцож анги дэвшээд 16-р байр эзэлсэн. Монгол улсын бүх томоохон олимпиадад оролцож үзсэн бол одоо бүх олимпиаднаас медаль авч үзнэ дээ...


10. (RF) Мөнхжаргалын Буяннэмэх. Бүсийн олимпиаднаас медаль авчрах цаг нь мэдээж болсон л доо, хэдүүн Дундговируу явахад л бэлтгэл нь их сайн байсан, харин тэнд хотын том өрсөлдөгч нартай (улсын аварга хүн л дөнгөж хүрэл авсан) тэмцсээр арай л медальд хүрч чадаагүй бол энэ удаа авах ёстой медальдаа хүрлээ. Дээр нэг цагт үүнээс илүү гаялалзсан амжилт үзүүлж явсан удаатай ч бэлтгэл их хийснийхээ дараа маш их өрсөлдөөн дундаас анхны том медалиа авах бүүр ч их амттай байсан байхаа. Энэ медаль нь одоо удахгүй болох өөрийгөө нээж харуулж байсан Энхболдын олимпиадад дахин гялалзах баталгаа болж байна. Түрүү жил нэг ч бүсийн олимпиадад оролцож чадаагүй бол өнөө жил Дундговьд 6-д орсон, түрүү жил харин дээд ангидаа дэвшин аймгийн аварга болсон бол өнөө жил дэд аварга болсон байгаа. Бас л хамгийн удаан хугацаагаар миний дэргэд байсан хүмүүсийн нэг нь тул аймгийн жижиг олимпиадуудаас бол зөндөө л олон медаль түүсэн, улсын олимпиадад 2 удаа очиж оролцон эхлээд Дорноговьд өндөглөн, дараа нь УБ-д 14 оноогоор 17-д хурдалж бас нэг түүхэн амжилтын эзэн болсон. Түүнээс үргэлж л эрч хүч цацарч байдаг... сэтгэлээр унасан байхыг нь ер хараагүй юм байна. Олимпиадад хойгруур байр эзэлбэл урд орсон ижилхэн оноотой хүүхдүүдийг ижилхэн байранд орсон гэж тооцож байгаад л өөрийнхөө байрыг урагшлуулчихдаг өөдрөг үзэлтэй хүн шүү дээ. Удирдагч эсвэл багш хүнд байх ёстой зандаа... Эрдэнэмаа, Өнөболд, Мөнхдалай гэсэн 3 өөр үеийн 3 ялгаатай өрсөлдөгч, хамтрагч нартайгаа 3 өөр замаар өсөн дэвжиж яваа хүн. Түүнийг сургалтын төвийн хамгийн анхны том амжилтын гаргасан хүүхэд гэдэг утгаар нь бид байнга дурсаж байх бол одоо түүнээс ч илүү амжилтуудыг өөрөө гарган бүүр сайхнаар дурсагдах гавьяануудыг байгуулж чаднаа гэж найдаж байна.



11. (LF) Нямдоржийн Эрдэнэмаа. Би өөрийгөө багадаа хүрэх ёстой амжилтандаа хүрч чадалгүй аз дутсаар л багшийн албанд шилжсэн гэж боддог. Миний шавь нар миний амжилтыг 100 дахин нугалсан тул одоо би нээх их харамсдаггүй, үүнээс цааш мянга мянга дахин нугалах тул бүүр ч тоодоггүй. Гэхдээ л Эрдэнэмаагийн байдалд бол санаа зовохоос өөр арга алга. Ямар ч олимпиадад орсон хамгийн хүнд бодлогыг нь бодчихоно, тэгээд л хүмүүсийн бодоод медаль аваад байгаа амархан бодлогууд дээр бөөн асуудал болно. Бүүр улсын аварга хүүхэд хүртэл бодлогуудаа дахин хамгаалсаар л аварга болж байхад манай хүн бодлого хамгаалах гээд л орно будаа болоод л гарч ирнэ. Түрүү жил Дундговьд, өнөө жил Дундговь Өмнөговьд 3 удаа дараалан 5-р байр эзэллээ. Нэг талаас нь харахад тогтмол сайн амжилттай яваа мэт боловч одоо л медаль авахгүй бол төгсөөд явах цаг дөхсөөр л байна. Монгол улсын олимпиадад 2 удаа оролцохдоо мөн л 25, 15 гэсэн байруудыг эзэлсэн. Сайн гэдгээ баталж харуулж чадалгүй, хүмүүст өөрийгөө илэрхийлж чадалгүй төгсчвөл хайран хөдөлмөр зүтгэл болно ш дээ. Монгол төр хүртэл сайнаа харуулж чадсан хүүхдэд л ивээл, хайр хишгээ хайрладаг. Хичнээн сайн байсан ч өөрийгөө нээн харуулж чадаагүй хүн бол тэр чигээрээ явсаар байгаад л үнэлэгдэлгүй мохдог доо. Одоо манай олимпиадныхнаас хамгийн их мэдлэгтэй нь дөнгөж 9-р ангийн Эрдэнэмаа шүү дээ... Аймагтаа болсон олимпиадуудаас түүний цуглуулсан медалийг бол тоолж ч барахгүй, сүүлийн 2 жил гэхэд л дээд ангидаа дэвшин аймгийн аварга цолыг 2 удаа хүртээд байна. Нөгөө улсын олимпиаднаас гаагүй олон медаль авч заншаад байгаа мэдээлэл зүйн төрөлд хүртэл өнөө жил гол хүн нь Ээмаа байх ёстой болоод байдаг. Мэдээж хүн улсаас медаль авахыг хүсч байгаа бол яг улсын олимпиаднаас медаль авсан хүмүүс шиг нөр их хөдөлмөр зүтгэл гаргах ёстой юм шүү дээ, тэрнээс жирийн нэг хүн улсаас медаль авдаг юм биш, бас залхуурч байгаад л авдаг юм биш. Бүх хүчээ шавхан, өөрт байгаа бүх бололцоогоо гаргаж бэлтгэл хийж байж улсаас медаль авна. Үүн дээр нэмээд олимпиадад орж байхдаа анхаарах зүйл ч гэж байна. Манай Буяа Чимээ бол өөртөө байгаа бүх боломжоо олимпиад дээр шавхан гаргаж чаддаг хүмүүс, ийм хүмүүс иргээд бодоход харамсах зүйлгүй байдаг. Гэтэл Эрдэнэмаа дандаа л бүх хүчээ гаргаж чадалгүй багахан алдаанаас болж медальгүй үлддэг боллоо. 2 жилийн өмнө 12-д орж байсан Энхболдын нэрэмжит улсын уралдаан 2 сар хүрэхгүйн дараа л болох гэж байна. Дахиад л нэг удаа оролдоод үзнэ дээ... Мөнгөншагай л лав өдөрт тогтмол 10 цаг бэлтгэл хийж байж л улсын аварга болж билээ, гэтэл өдөр алгасаж 3 цагийн бэлтгэл хийгээд улсаас медаль авч чадах уу? ... гэсэн асуулт яах аргагүй гарч ирэх мэтээ... За тэгээд залуу хүнд алдсан алдаа бүр туршлага болон хуримтлагдсаар нэг л сайхан нартай өдөр бүх хүчээ шавхан гаргах боломж олддогдоо...


за тэгээд цаана нь миний гар дээр ирээд удаагүй байгаа Жамбалдорж, Цэен-Ойдов, Энхзаяа нэр... мөн хамгийн бага Ариунболд (3 RB), удаан хугаацааны таслалтаас эргэн ирж байгаа Бат-Амгалан (8 CM), бас л сууснаасаа тасалсан нь их Дашдорж (6 LB) гэсэн сурагчид байна аа. Мөн шалгалт өгөөд удаагүй байгаа, дөнгөж одоо элсэж байгаа гээд ирээдүйд хэн гэдгээ харуулах нууц хүмүүс ч байна...




Monday, October 11, 2010

Багаараа авсан анхны медаль

ДО4. МУГБ М.Банзрагчийн нэрэмжит Говийн бүсийн 9-р олимпиад. 2010-10-09, 10-нд Даланзадгад сумын 1-р бүрэн дунд сургууль.

1. Гантулгын Мөнхбат АЛТАН медаль. ( 8[11]-р анги)
2. Ганзоригийн Тамир МӨНГӨН медаль. (5-р анги)
3. Мөнхжаргалын Буяннэмэх ХҮРЭЛ медаль. (10-р анги)
4. С.Мөнхдалай 5-р байр. (11-р анги)
5. Ч.Өнөболд 5-р байр. (10-р анги)
6. Н.Эрдэнэмаа 5-р байр. (9-р анги)
7. Д.Бат-Амгалан 7-р байр. (8[11]-р анги)
8. А.Жамбалдорж 11-р байр. (7-р анги)
9. Т.Дашдорж 11-р байр. (7-р анги)

Дундын багшийн төрөлд би өөрөө түрүүлж математикаар томоохон олимпиаднаас анхны алтаа авлаа.

Манай баг 4 аймаг, 25 баг, 1369 оролцогчоос багаараа 3-р байранд орсноор багаараа анх удаа медаль авч үзлээ. Манай баг ч урагшилж байна даа, улам л хүчтэй болсоор байна.

Өмнийн цэнхэр говируу анх удаагаа...

1. Архангайд болдог уламжлалт бүсийн олимпиадад түрүү жил яваад Өмнөговируу явж чадаагүй. Тус олимпиадууд яг дахцаад байсан юм л даа, өнөө жил мөн л давхцлаа. Хаашаа явах бэ? гэдгээ бодсон... Архангай бол чанар чансаа, зохион байгуулалт, хамгийн гол нь комиссуудаараа бол үнэхээр улсын олимпиадны л дараа орохуйц шилдэг олимпиад л даа. Өмнөговьт бол очиж үзээгүй... 1-рт шинэ газар ус очиж үзье, 2-рт Нямдаваа багштайгаа очиж нэг уулзая ... гэж бодоод Өмнөговийг зорихоор шийдэв. Хойтон бол давхацсан давхцаагүй Архангай явна. Энэ жилийн хувьд бол Монгол Улсын Гавьяат Багш М.Банзрагчийн нэрэмжит Говийн бүсийн 9-р олимпиадад очиж сайхан оролцоод ирлээ...

2. Зам их хол л доо, Дундговиос ч хол 530км орчим ... Өвөрхангайн Гучин-Ус суманд очоод 3 баг болон хуваагдаж хөл бөмбөг тоглов. Хамгийн сүүлийн тоглолтонд шүүгчийн нэмэлт цаг дуусахаар цаг тоолж байх мөчид миний өөрийнхөө хаалганы өмнөхөнөөс зүүн хөлөөрөө цохисон бөмбөг эргэлдэж очоод айлын хаалганд орсноор оноо тэнцэж цаг сунгав. Сунгасан цагт гоол ороогүй тул финалт цохиж манайх хожлоо... бас л сайхан ялалт. Цаашаа Өвөрхангайн Богд суманд очиж хоол болохыг хүлээх зуураа мөн л тоглож эсрэг багт хожигдож явсан манай баг оноогоо нөхсөөр хамгийн сүүлчийн хожлыг бөмбөгийг би өөрөө хийснээр мөн л ялалт байгуулаад Өмнөговийн Булган сумаар дайран Даланзадгад суманд хүрч очив. Өглөө биднийг гархад хангайруу бараг л цас орж байгаа харагдсан бол говьд шал өөрөө... биднийг замын турш бороо дагаж манай энд намар аль хэдийн дууссан бол тэнд налгар сайхан намар үргэлжилж цэлийсэн ногоон тал биднийг угтах нь үнэхээр сайхан байлаа. Нөгөө "...Хагасхан өдөр бороо шаагихад Хашгирч ургадаг таанатай нутаг..." гэдэг нь л энэ байхдаа... Шаагаа ахын цэнхэр пургон бид 3-ын ганзага үнэхээр сайн нийлдгийг би үргэлж хэлдэг. Энэ удаа Шаагаа ах маань Богдоос Даланзадгад хүртэл 260км орчим замыг 4 цагт туулж сайхан амжилт гаргав...

3. Биднийг очиход Дундговийнхон ирчихсэн Өвөрхангайн 2 баг араас ирж байгаа тухай зохион байгуулагчид хэлээд биднийг байрлуулав. Сайн хүний заяа их тул Нямдаваа багш маань биднийг гэртээ аваачин оройн хоолоор дайлснаар бид нэг томоохон асуудлаа шийдэж чадлаа, мөн "тусгай салаа"-гаа үзчихлээ. Манай сургалтын төвийнхөн 13-уулаа явсан ба бага ангийн багшид нэмээд Наяа эгч явах болсонд нэмээд 4-р сургууль 2 хүүхдээ дайж жолооч Шаагаа ахтай нийлээд 17 хүний бүрэлдэхүүнтэй Даланзадгадын төвийн 1-р бүрэн дунд сургуулийн дотуур байранд нь байрлав.

4. Олимпиадад Өмнөговь аймгийн төвийн болон хөдөө сумдын сургуулиуд, Дундговь аймгийн МГСС (4-р сургууль), мөн 1-р сургууль нь, Өвөрхангайн Мэргэд болон 4-р сургууль (өөр бас сургуулиуд байсан байж магадгүй) тэгээд нэмээд манай баг гэсэн 25 багийн 1369 оролцогч оролцсон нүсэр бүрэлдэхүүнтэй олимпиад болов. Миний ойлгосноор Өмнөговйинхон л өөрсдөө маш олон хүүхдээ оруулчдаг юм болов уу гэж бодов. Бага ангиудад бол 170 орчим хүүхэд ороод байсан том ангиудад 50-аас 100 орчим хүүхдүүд орж байсан. Улаанбаатар хотоос комисоор Монгол Математикийн Олимпиадыг зохион байгуулах хорооны дарга Ц.Дашдорж багш биеэрээ заларч гол бодлого зохиох засах ажлуудыг хариуцахаар Г.Батзаяа ирсэн байлаа.

5. Олимпиад 2 тасран үргэлжилж орой 6 цагийн үед дуусан багуудын төлөөлөн болсон хэдэн багш нар хотоос ирсэн комиссууд дээр нэмэгдэн засалтын үйл ажиллагаанд оров. Олимпиад гаднах зохион байгуулалтынхаа хувьд сайхан болсон ч гол ажил болох олимпиадны бодлого сонгох үйл ажиллагаан дээрээ нэлээд буруу хандаж зарим ангиудад бодлого нь хүндэдсэн болон стандарт математикийнх нь түвшнээс нь хэт хальсан (8-р ангийн хүүхэд 9-р ангид ч үзээгүй прогресс бодуулж болохгүй л дээ) байсныг дурьдах хэрэгтэй. Яахав хүүхдүүдтэйгээ байнга ажилладаг тул тэдний бичгийг ядах юмгүй таньж байв. Иймийн тулд шифр задархаас өмнө том ангийн сурагчдын дүнг бүгдийг мэдэж чадав.

6. Миний ахалсан хэсэг хамгийн түрүүлж 8-р ангийг засаж дуусав. Ялагч нь миний таньснаар Мөнхбат... ерөнхий комиссууд засалтыг хянаж дууссаны дараа Мөнхбатруу залгаж "тэр зураг зурсан бодолттой материал чинийх мөн биздээ?..." гэж лавлаж асуугаад "баяраа тэмдэглэ" гэж хэллээ. Энэ үед хүүхдүүд багшийнд бас л оройны хоол идэж байсан юм билээ. За үүнээс хойш дүнгүүд хөвөрч Буяа хүрэл дээр, Ээмаа 4-р байр, Мөнхдалай 5-р байр эзэлсний мэдэж чадав. Харин бага ангийн материалуудыг харж чадсангүй шифр задалж, ПС дээр бичих үйл явц эхлүүлэв. Бид орой 23 цагийн үед л засалтыг дуусгасан байх түүнээс хойш шифр задалж, дүнг ПС-д бичиж хэвэлж гаргах үйл явц өрнөж бид нар бусад аймгаас ирсэн багш нарын хамт дүнг нэг нэгээр хүлээж суув. Миний мэдэж чадаагүй бөгөөд өнөөдөр дажгүй бодолт хийсэн хүн бол Тамир байв. Ядаж байхад 5-р ангийн дүн хамгийн сүүлд шөнийн 4 цаг өнгөрөөж байж сая л нэг юм гарснаар шөнөжин нойроо хугаслан дүн хүлээсэн том ах Мөнхдалай, Өнөө бид 3-ын зүтгэл талаар болсонгүй "данхар шар" маань мөнгөн медаль хүртэж биднийг дахин баярлуулав.

7. Бүтэн сайны өглөө бид Өмнөговийн төвөөр багахан зугаалж, уг нь хоолны газар хайсан юм... буцаж ирээд дүнгийн хуралд оров. Медаль авсан хүмүүс медалиа авч мөн нэмээд "нэрэмжит бодлого"-ыг бодсон шагналыг 7-р ангийн Дашдорж, Жамбалдорж хоёр маань авав. Ингээд багийн дүнг танилцуулж миний битүүхэн тооцож байснаар манай баг 3-р байранд оров. Урд орой нь Мэргэд, Дундговийн МГСС-ын 2-ын тулааны шөнөжин үзэж сүүлдээ Мэргэд ялахыг бид бүгд харсан. Мэргэд 6 алт, МГСС 2 алт, харин манайх 2 алт (нийт 10 медаль) аваад Өмнөговийн 2 өөр сургуульд 1, 1 алт үлдсэн тул бид 3-р байранд орох шиг боллоо гэж тооцож байв. Уг нь гадаа багийн дүнг хадсан байсныг би анзаараагүй байсан тул зохион байгуулагч Өмнөговьчуудыг дийлээд 3-р байранд орсондоо их л баярлав. Урд шөнөжин Мэргэд, МГСС 2 ширүүхэн тулалдахыг хараад тэдний дунд сууж байхдаа удахгүй энэ хэдтэй "өрсөлдөлгүйгээр" тэргүүн байрыг нь авдаг болно доо гэсэн "шазруун" бодлыг маань дэмжих шиг бид 10 гаруйхан хүний бүрэлдэхүүнээр 3-р байрыг эзэлж чадав. Багаараа үзүүлж байгаа 2 дахь томоохон амжилт бөгөөд анх удаа ийм медаль авч байгаа нь бидэнд ихээхэн эрч хүч өгч байгаа билээ.


За ингээд олимпиадны медальтнуудын дүн:
(томордог зураг...)

Tuesday, October 5, 2010

Анхны шалгалт.

Хичээл эхлээд 1 сар боллоо... сар дуусч байгаа тул уламжлал ёсоороо шалгалтуудаа авч эхлээд байна.

1-р ба 2-р шалгалт.

11-р ангийн сурагчдын дүн:

1. Баасансүрэн 84%+83%=83.5%
2. Мөнхдалай 83%+80%=81.5%
3. Хажидсүрэн 75%+84%=79.5%
4. Дашпүрэв 68%+90%=79%
5. Даваабат 67%+79%=73%
6. Уртнасан 40%+75%=57.5%
7. Очирмаа 40%+68%=54%
7. Энхбаяр 55%+53%=54%
9. Эрдэнэмааний 46%+61%=53.5%
10. Сандагдорж 46%
11. Ану 31%+60%=45.5%
12. Хулан 31%+53%=42%
13. Сэргэлэнбаатар 33%+44%=38.5%
14. Мөнхбайгаль 29%+45%=37%
15. Надмид 37%+35%=36%
16. Бямбахорол 16%+54%=35%
17. Насанжаргал 25%+25%=25%
18. Даваацэрэн 14%+34%=24%

10-р ангийн сурагчдын дүн:

1. Буяннэмэх 80%
2. Өнөболд 68%
3. Балжинням 64%
4. Дамбийням 56%
5. Болормаа 35%
5. Ганганлхам 35%
7. Оюун-Ундрах 23%
8. Сэвжиддулам 17%
9. Батгэрэл 16%
10. Сумъяа 12%
11. 6%
12. 5%

10-р ангид хангалтгүй дүн үзүүлсэн 2 сурагчийн ирээдүй ойлгомжтой боллоо...