Monday, December 28, 2009

Boxing day ...

За шинэ оны баяраар улсуудын том том лиг амарч байхад АПЛ харин ч маш шахуу хуваариар тоглож тоглогчиддоо биш ард түмэндээ бэлэг барьдаг заншилтай. Энэ boxing day гэдэг хэцүү үеэс л эсэн мэнд гараад ирвэл болох гээд байна, одоо ганц тойрог үлдлээ. Би бас амармаар байна ш дээ, дандаа тоглоод байх эсвэл дандаа трүүлээд байх их сонирхолгүй юм. Хүүхдүүд хэлээд байна "та ёстой сонирхолгүй юмаа, дандаа хөх..." гээд байх юм. Тэгээд энэ тойрогт кайф лигийн тэргүүллээ 3 хоногийн хугацаатай ганцхан онооны зөрүүтэй алдаад байна. Кайф лигийн сүүлийн 12 13 орчим тойрогт 2-оос бусдад нь тэргүүн байранд байсан гэхээр бас л агуу гэж өргөмжлөгдөх хэмжээний менежер гэдэг нь тод харагдана. Нэг өвгөнөөс болж л 2 удаа тэргүүллээ алдлаа ш дээ. Энэ тойрогт Жаамаа, Гочоо нар хувийн дээд амжилтаа шинэчилж 80 гаран оноо авсан байна. За тэгээд шинэ жил болж манай хүүхдүүд амралтын байдалд байгаа тул багаа шинэчлэхгүй байснаас болж жаахан ухарч Доржоо энэ тэрд боломж гарч урагшилсан бололтой харагдана. Хүмүүсийн хоорондох зай аажмаар холдож эхний 4 ба 5 хүн гэхэд л нэлээд хол тасраад явсан байна шүү. За ингээд шинэ ондоо кайф лигтээ 1000 онооны босго даваад л орох нь дээ.
Кайф капад бас нэлээд өөрчлөлт оржээ. Хүмүүс 1-ээр гарах гэж улайрах хэрэг байгаа юмуу даа. Манай баг 8-аар шалгарах нь бараг ойлгомжтой байна ш дээ. Тэгэхээр тэгээд жилжингээ сайн үзчээд хасагдах шатны 1-р тойрогт манайд ялагдчихаар хэр гоё байх юм болдоо?

Saturday, December 26, 2009

Алгоритмын 5-р халз тулаан.

2009 оны 12-р сарын 20-д болсон энэхүү тулаанд саяын сард геометр сурсан олимпиадны сурагчид бүгд оролцох байсан боловч өвөл болж өвчин ихэссэн тул 11-хэн дээр нэмээд Мөнхдалай (10-р анги), Эрдэнэмаа (8-р анги) гэсэн бүрэлдэхүүнтэй тэмцээн болов.

Дуламсүрэн 3 дахь удаагаа дараалан түрүүлэхдээ 11 оноо авч чадав. Эхний 4 тойрогоос торолгүй гарч ирсэн бол 5-р тойрогт Нацагааа замыг нь цэвэрлэж, 6-р тойрог Гочоо нэр төрийн тэнцээ хийснээр нийт 31 гэсэн оноотой болж улам л тасраад байна.
Нацагдулам Дуламсүрэнд ялгадсан нэг ялагдлаараа 10 оноотой 2-р байранд 2 тэмцээн дараалан шалгарав.
Халз тулаанд 2 охин дийлэхээ байгаад удаж байнаа Гочоо энэ удаа мөн л бүтэлгүйтэж ердөө Эрдэнэмаатай ижил 9 оноогоор 3-р байрт жагсав.
8-р ангийн сурагч Эрдэнэмаа 1-р тойрогт Мөнхдалайтай тунаж ялагдаснаас хойш 5 тойрог дараалан амжилт гаргах явцдаа Хишигсүрэн, Бямбасүрэн нарын шилдгүүдийг буулгаж авч Батхуяг том Зулаа нараар ялалтаа ахиулсаар 5-р тойрогт Энхзаяатай тэнцэж нийт 9 оноо цуглуулж чадав. 9 оноо бол түрүүлэх ч боломжтой байдаг том оноо билээ.
Тэмцээний гол хүн Энхзаяа байлаа. Тэрээр нэг ч ялагдал хүлээлгүй, 2 ялалт авснаар 5-р байранд жагсах боломжтой болов. Мөн ерөнхий чансаагаараа ч 5-р байранд дэвшиж гялалзав.
Харин геометр сурсан 12-р сарын гол хүн нь Дашпүрэв байжээ. Тэрээр бүх тойрогт өндөр оноо авч, ямарч хүнд ширүүн өрсөлдөгч болж чадаж байв. Хэт их оноо авснаас сүүлийн тойрогт Нацагаатай оноолтоор таарч ялагдал хүлээснээр 6-р байранд 7 оноотойгоор жагсах боломжтой болов.
За тэгээд энэ тэмцээний гол онигооны эзэн Булгатамир, эхний 3 тойрогт дараалан ялсны улмаас сайчуудын аманд очиж шал арчсан Мөнхдалай нар 6 оноогоор 7 байранд шалгарцгаалаа.
Том жижиг Зулаанууд, Хишигээ, Амартүвшин, Дагиймаа, Бямбадолгор гэсэн 5 оноотнууд 9-р байр хамт эзэлж бүтэлгүйчүүд сүүл мушгиснаар тэмцээн өндөрлөв.

1. Дуламсүрэн 31 (11)
2. Нацагдулам 27 (10)
3. Гончигдорж 26 (9)
4. Булгантамир 21 (6)
5. Энхзаяа 20 (8)
6. Мөнхзул.Бт 18 (5)
7. Амартүвшин 17 (5)
8. Хишигсүрэн 17 (5)
9. Мөнхзул 16 (5)
10. Дагиймаа 15 (5)
11. Дашпүрэв 15 (7)
12. Бямбасүрэн 14 (3)
13. Ичинноров 13 (3)
14. Мөнхдалай 13 (6)
15. Должинсүрэн 11 (2)
16. Бямбадолгор 10 (5)
17. Нацагсүрэн 9 (0)

Friday, December 18, 2009

Хүчээр төгсгөе...

4-р бүлэг. Мөнхийн амжилтын эхлэл...

Нөгөө тайлбарлах зүйл нь баахан хөлбөмбөг юм байхдаа гэж хүмүүс гайхсан бизээ. Энэ удаа мөн л хөлбөмбөгөө ярьж эхлье. Монголд Месси шиг алдартай ганцхан хөлбөмбөгчин тэнгэрийн аварлаар төрсөн гэе. Яагав нөгөө манай Чингэс хаан шиг л лут амьтан төрчихгүй юу. Гэвч Монголчууд ганцхан хөлбөмбөгчнөөр дэлхийн аварга болж чадахгүй. Нөгөө азийн аваргын тэмцээндээ ч орж чадахгүй! Ганцаараа бол чи хэн ч биш байх болно. Намайг багш гэж нэрлэгдэхийн тулд надад шавь гэж байдаг шүү дээ.
Одоо хаачих бэ? гэдэг асуултыг би өөртөө олон удаа тавьсан байх. Бэдэрч бэдэрч хариултанд нь эргэлзээгүй хүрсэн. Хүрэхийн тулд харин их тэнэсэн, эцэст нь хэнээр ч заалгалгүй байх ёстой газраа өөрөө олоод л ирсэн.
Эрдэм боловсролгүй хүн тул миний хүү хүний хүүхдүүд шиг "ромботой" л болчоосой гэж аав маань хүссэн, харин би хэзээ ч тэр тэмдгийг зүүж үзээгүй, зүгээр л сургуульд сурч байсны нотолгоо болоод аль нэг мухарт хэвтэж байгаа байх. Сургууль төгсөх боллоо... "чи хаачих бэ?" гэсэн асуултыг бас л их олон хүн тавилаа. Би тэдэнд эргэлзээгүйгээр хариулж чадаж байлаа. МУИС, ШУТИС, МУБИС... хувийн хэвшлийн баячууд хүүхдээ сургадаг бараг бүх сургууль намайг авахыг хүсэв. Цаашаа үргэлжүүлэн гадаадад сурая, эсвэл гадаадад ажиллая... ганц 2 програмчлалын хялбар хэл сураад цээжээ дэлддэг программистуудын замаар ороё (тэднээс хол илүүгийн илүү программ бичиж чадах нь ойлгомжтой) ... Үй түмэн зам, боломж. Юу ч чаддаггүй нэгэн байсан бол ганцхан барилгачин болох замтай тул түүгээрээ л явчих байсан биз, эсвэл банкны теллер ч юмуу...

Би харин товчхон бөгөөд тодорхой байр суурьд хүрч чадав. Сайн ч байсан, муу ч байсан, дундаж ч байсан... ямар ч ангилалын ганц хөлбөмбөгчин Монголд хэрэггүй. Өөрөөр хэлбэл ганцхан сайн мэргэжилтэн (математикч, програмисст, геологч, барилгачин, эдийн засагч... ) Монголд огт хэрэггүй. Ганцхан хүнээр Монгол дутах ч үгүй. Тэгээд юу хийх гэж? Монголчуудын боловсролын тогтолцоо, үндсэн сэтгэлгээ, одоогийн нийгэм бол "ганц" гэдэг ангиллаас хэзээ ч гарч чадахааргүй надад санагдсан. Миний өмнө ч тэр, хойно ч тэр, одоо цуг ч тэр "ганц од" бол байж л байсан, байсаар ч байх болно. Чи дэлхийд гайхагдсан 100 саяын Төмөрбат багш шиг алдартай математикч болох байг, чи дэлхийд гайхагдсан сайн програмисст болох байг, чи мундаг их хөрөнгө цуглуулсан баян хүн болох байг ... чи үхнэ. Чиний үлдээснийг хэдхэн хүн хэрэглэнэ, эсвэл хэдхэн хоног хэрэглэнэ. Тэгээд дуусна, чи бас цуг дуусна. Би сайн математикч болохыг мэдээж хүссэн гэхдээ Монголд нэг математикчийн хэрэг бараг л байхгүй, сайн программ бичихийг хүссэн мөн л адил...

Тэгээд юу хүсээд байгаа юм бэ? Их сургуульд ч багшлахгүй, хөдөө хөхөрч гадаа гандаж яваа байж... аль нэг их сургуульд багшлаад доктор болохгүй, эсвэл аль нэг баян дунд сургуульд аятайхан шиг хэл үггүй зарагдаж байгаад байраар шагнуулж жаргаж хэвтэхгүй, хаа нэгэн газар программ шиг юм бичээд биеэ үнэлэж идээд явж байхгүй... хаа байсан тэр хэдэн суваг ээлжилж гардаг, ядаж хөлбөмбөг ч үзэх боломжгүй, мэдээлэлжсэн амьдарлаас хол хөндий бөглүү газар ямар юмаа хийгээд явчдаг байнаа? гэж олон хүн надаас асуух юм, бас асуулгүй бодох юм, зарим нь тавлаад баярлах юм... Зарим нь нүднээс далд, чихнээс цаахна "Цагаан хотод ажилд тэнцэхгүй, ингэж яваа юм" гэж жиг жуг ярина... зарим нь миний нүүрэн дээр нь тиймэрхүү юм ярьж тэнэгтэнэ... харин нэг зүйлд их баярлах юм. Аав ээжийнхээ буянд хүний гар харж амьдарсангүй. Хэрэв би байрны төлөө ажиллах ёстой байсан бол үг дуугүй л хэн нэгэн хүний зарц хийх байсан байх даан ч надад тийм хэрэг байсангүй. Зүгээр л өөрийнхөө хүссэнээр, өөрийнхөө хүслийг биелүүлэхийн тулд ажиллаж амьдрах боломжийг аав ээж 2 маань байнга үүсгэж өгсөөр ирсэн.

Тэгээд Цагаан яагаад багш болчвоо? Багш болсон юм бол яагаад их сургуулийн багш болоогүй гэж. Дунд сургууьд багшлах юм бол сайхан гэгдэх утаатай Улаанбаатарын олон мянган сургулиудын аль нэгэнд биш ердөө л бөглүү Баянхонгорт гэж...?! Мэдлэг чадвар дутсан даа гэжүү? гэж олон хүн болон би өөрөө өөрөөсөө ч асуудаг. Тэгвэл хариулт нь надад бэлэн байна. Мэдлэг дутсандаа биш сэтгэл илүүдсэндээ би энд байгаа. Толгойтой хүн бүхэн эдийн засаг, компъютер, англи хэл... мөрөөдөн, багш гэж мэргэжил "нохой" гэдэг үгтэй утга дүйх цагт би арай өөрийг сэтгэж суув. Ганцаараа амьдрахгүй, ганц гэдэг ангилалд багтахгүй, өөрөөрөө дуусахгүйн тулд би багш болсон. Нүдэн дээр минь өдрөөс өдөрт ухаан нь тэлж, мэдлэг чадвар нь нэмэгдэж, тэр хэрээр ирээдүй нь цэлмэж байгаа шавь нараа дэрэгдээс нь хараад, тэднийг өсөн дэвжихэд нь тус болоод амьдарч байна. Бараг бүх их сургуулийн гуйлтанд ганц хариу барьсан "танай оюутнууд бүгд миний заасан хичээлийг ойлгох түвшинд хүрэхээр би танайд ирж багшлъя" (цаанаа бол миний нас хзрэхгүй дээ гэдгийг мэдэж байв). Их сургуулиудын одоо байгаа түвшин, тэнд элсэн орж байгаа оюутнуудын түвшин надад үнэхээр чамлалттай санагддаг. Би хичнээн их юм сургах гэж зүтгээд ч тэдний 99% нь миний заасныг ойлгоход суурь мэдлэг, сурах арга барил, амьдралаас олж авсан тэвчээр нь дутна! Яг үнэндээ бол ийм ялзарсан дунд суруулийн сургалттай байхад их сургууль хичнээн сайн байгаад нэмэргүй, зүгээр л "доороо хий эргэнэ". Багш болох ёстой хүн юм байж, даан ч их сургуульд багшилбал доктор шавь нартай доктор л болж насыг барна. Сайн сурагч элсүүлэн авах боломж хомс байгаа тул сайн мэргэжилтэн бэлдэнэ гэдэг бараг л худлаа зүйл гэдэг нь ойлгогдсон. Маш олон жил үргэлжилсэн энэ их сургууль, дунд сургууль 2-ын авцалдаагүй байдал (авцалдахгүйгээсээ болоод их сургууль нь ч муудна даа) одоо үргэлжилж байна, цаашид ч маш олон жил үргэлжлэх байх. Ерөөсөө л багаас нь хүүхдийг сайн бэлдээгүйгээс болж хөгширсөн хойно нь юм сургах гэж хүчиндэх нь одоо би хөлбөмбөг тоглох гэж хөгөлдөгтэй л яг адилхан зүйл болж байгаа юм. Дунд сургууль нь хүчирхэг сайн байж их сургуулиуд хүчирхэг байх тухай ярина уу гэхээс дунд сургууль тэгээд хэвтэж байг их сургуульд орохоор нь сургаад "мундаг" болгочино гэж эндүүрч болохгүй л дээ. Мэдээлэл технологийн чиглэлд энэ асуудал бүүр хурцаар тавигдана. ПС дээр гараа ч тавьж үзээгүй мэдээллийн технологийн ангид элсэн орж буй "ихийг мөрөөдөгчид" дэндүү олон байна. Тэд ямар хэмжээний програмисст болох нь ойлгомжтой. Дунд сургуулийн багш болох шийдвэрд ийхнүү хүрсэн. Багаас нь олон сайн хүн бэлтгэе, тэд сайжирч хөгжсөөр, эхлээд дунд суруугийн түвшинд, дараа нь их сургуулийгн түвшинд Монголд томоохон дэвшиж авчирч чадна гэж тооцоолов, бас чадахыг төлөө зүтгэж эхлэв.

Тэмцэл зүтгэл маань хэзээ, хаана хүрч дуусахыг мэдэхгүй ч би зүтгэсээр л байх болно. Харин би Улаанбаатарт багшилбал нэг хэсэгхэн жижиг хорооллын л багш болно. Баянхонгорт бол илүү өргөн хүрээллээс шавь нараа сонгож, илүү олон сайн хүүхдүүд олж авах боломжтойн дээр төрсөн гэртээ байх нь үнэхээр юу юунаас илүү чухал шүү дээ. Яахаараа Баянхонгорын хүүхдүүд дунд сургуульд муу сураад ЭЕШ-тад хүртэл улсдаа доогуур орох дүн аваад, дунд сургуульд муу сурсан хүүхдүүд их сургуульд ч муу сурна, муу мэргэжилтэн төрнө... үргэлжийн муу гэдэг циклд амьдрах ёстой гэж? энэ санаа ч дотор нь агуулагдаж байгаа тул би Баянхонгортоо, төрсөн гэртээ, намайг төрүүлж өсгөсөн ард олныхоо дунд ирсэн. 7 жил сурсан эрдмээ өвөртлөөд, хийж бүтээх ориглуун их хүсэлтэйгээр хэдэн номоо үүрээд л ирсэн. Бүхнийг өөрийн гараар, бүхнийг шинээр... эхлэж ... бүхнийг өөрийн гараар бүтээн босгоё гэж бодсон. Хэн нэгэн хүн энэ Баянхонгорчуудын муу сургалтыг, бүүр Монгол улсын шинэ зууны шинжлэх ухааны (мэдээлэл зүйн) муу сургалтыг өөрчилж сайжруулах зайлшгүй шаардалагтай шүү дээ. Чухам хэн? хэзээ? гэж... Цагаан... өнөөдрөөс... эхэлж болохгүй гэжүү? Би энэ ажлыг хаяад өөрийн жаргалаа хөөгөөд зугтвал дараагийн Цагаан хэзээ төрөн гарч яг хэзээ Баянхонгорчуудыг өндөр мэдлэг чадвартай болгож, хэзээ Монгол улс олон улсын түвшинд хүрсэн програмисстуудтай болох юм бэ? Дараагийн боломжийн сайн мэргэжил чадвартай хүн мөн л миний адил зугтвал яах бэ? гэдэг асуулт тулгарсан...

Энгийн амархаан математик хийе. Цагаан маш сайн програмисст болсон гэж саная. Өөрөөр хэлбэл Месси шиг ганц хөлбөмбөгчин Монголд төрсөн гэе. Одоо Месси Монголын шигшээд тоглоод муу Хятадыг ч дийлнэ гэж байхгүй шүү дээ. Яг үүний адилаар Монголд ганц баян том, мундаг лут хүн байгаад огт хэрэггүй. Би тэгвэл багш болоод ердөө амархан, 100 ширхэг Цагаанаас ч давсан мэргэжилтэн бэлдсэн гэе. 100 ширхэг боломжийн сайн хөлбөмбөгчинтэй улс бол сайхан шигшээ баг бүрдүүлээд тэд нар эв найрамдалтай байвал хөлбөмбөг ч уг боломжийн л спорт шүү дээ (ПС тоглож байхад л тэгж бодогдоод байдаг юм). Гагцхүү манайд 100 битгий хэл ганц хөлбөмбөгчин бэлдэх хэрэглэл материал, нөөц боломж, зориулалтын талбай байхгүйд л гачлан нь оршиж байгаа юм. Миний бэлдсэн надаас хол давсан 100 шавь дотроос минь олон сайхан математикчид төрж миний мөрөөдсөнд хүрнэ, олон сайхан програмисстууд төрж миний мөрөөдсөнд хүрнэ... мөн цөөн хэдэн багш нар төрж бидний мөрөөдөл, бидний үйл хэргийг үргэлжлүүлнэ. Би миний ажлыг өвлөн хоцрох шавь нартаа "та нар дахиад мянган мянган сайн шавь бэлдээрэй" гэж захина. Тэдний мянга мянган шавь дундаас дахиад л мянган өөр чиглэлийн сайчууд төрнө. Улс төржнөө гэдэг шиг математикжвал геометрийн прогрессоор миний хийсэн ажил үржин дэвжинэ. Одоо дүгнэлтэнд хүрэхийш оролдоё. Нэг мундаг Цагаан байлаа... тэр үхлээ. Баянхонгорчууд цаашлаад Монголчууд бахь байдгаараа л байжил байна. 100 мундаг хүн бэлтгэгдлээ 100-1=99 дахин олон мэргэжилтэн төрвөл бид тэр чинээгээрээ урагшилна, миний шавь нар дундаас намайг болон миний үзэл баримтлалыг өвчсөн мэт дуурайх хүн төрнө, түүний шавь нар улам л олон улам л сайн байх болно... Одоо миний багш болсон шалтгааныг эргэлт буцалтгүй ойлгосон байхаа гэж найдая. Би яг өнөөдрөөс л эхэлж хийхгүй бол бид хааяахан төрх цөөхөн хэдэн мундгуудынхаа дунд байрандаа амьдарсаар л байх болно...

Би яагаад дор хаяж 100 ширхэг Цагаанаас илүү мэргэжилтэн бэлтгэж чадна гэж бардамнаад байна гэхээр бас амархан хариулт олдоно. Би өөрийнхөө туулсан замыг эргээд бодоод үзнэ. Урдах замаа харахгүй байж яаж тэгж их зүтгэж байж энд ирвээ? гэж бодохоор үнэхээр өөрийгөө өрөвдөх шиг бас хааяа өөрөөрөө бахарахмаар ч юм шиг санагддаг. Яг намайг өсөн дэвжиж зүтгэж байх тэр балчир насанд минь одоогийн Цагаан шиг "үздэгээ үзчихсэн" мэдлэг чадвар, арга туршлагатай багш, зөвлөх, туслагч байсан бол би илүү ихийг сурч хийж бүтээж чадах байсан. Иймд би Цагаанаас хол давсан мэргэжилтэн өөрийн гараар бэлдэж эргэлзээгүйгээр чадна. Одоо би ганцаараа биш, миний шавь нар гэж надаас хол давсан мэдлэг чадвартай хэд хэдэн хүн байна. Одоо бэлдэх шавь нарыг маань цааш нь хөгжүүлээд аваад явах туслагч тойрон хүрээлэгчтэй болсон байна шүү дээ. Бас л сайхан хэрэг шүү!

Одоо миний өдөр дутам хийж буй ажил маань үр дүнгээ шууд өгч чадахгүй бүрхэг мэт харагддаг. Хүмүүс намайг "иш чааваас даа энэ нэг хөдөөний дунд сургуулийн багшийг дээ зайлуул" гэсэн байдлаар хандаж, харьцдаг. 10 20 магадгүй 30 40 жилийн дараа миний одоо цөхрөлтгүй хийж буй ажил маань үр дүнгээ өгч миний шавь нар аймгаа, улсаа нуруун дээрээ үүрээд аваад явахыг цагт хэн нь Монгол улсын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр цөхрөлтгүй зүтгэсэн бэ? хэн нь өөрийнхөө төлөө баяжсан бэ? гэдэг нь ойлгогдоно. Тэр үед ганц Цагааны төлөө биш ирээдүйд төрөх олон олон Цагаануудын төлөө зүтгэсэн миний ухамсарт амьдарлыг маань хүн бүхэн ойлгож намайг "зайлуул хөөрхий" гэдэг харцаар харахаа болино гэж би найддаг, түүний төлөө би зүтгэнэ. Төгсгөлд нь агуу хүний биелэлээ нэгэнт олсон нэгэн гайхамшигт өгүүлбэрийг иш татъя. Manchester United багийн ерөнхий дасгалжуулагч S.A.Ferguson хэмээх улаан хамартай өвөөгийн хэдэн жилийн өмнө хэлсэн өгүүлбэр биелж хөвгүүд эрийн цээнд хүрсэн сүүлийн 2 улиралд МанЮ-г Барса л ганцхан удаа буулгаж авсан (тэгэхдээ л Барса хожигдож л байсан), бусад нь бол зогсоож чадаагүй дээ. Яг үүний ижлээр миний шавь нар эрийн цээнд хүрэхийн цагт Монголчууд олон улсын түвшинд хүрсэн мэдээлэл зүйн сургалттай болж, дэлхийд зөвшөөрөгдөх олон програмисстуудтай болж, Баянхонгор аймгийн математикчдын түвшин Улаанбаатарын сайн сургуулиудын энд хүрсэн байх болно. Үүний төлөө би "мөнхийн эрүүл" ухаанаар цөхрөлтгүй зүтгэнэ.

Sir Alex Ferguson:
"W.Rooney, C.Ronaldo 2-ыг эрийн цээнд хүрэхийн цагт манай багийг ямар ч баг дийлэхгүй..."

Нарснаас зөөлөн мод гэж үгүй Нагацаас ойр төрөл гэж үгүй...



Том нагацын бие чилээрэхсэн гэж дуулаад энэ зун цуг авахуулсан зургаа ПС-ны дэлгэцэн дээр тавиад сар шахуу боллоо. Өнөөдөр форумд ортол нэгэн залуу өөрийн нагац ахын тухай бичсэн байх юм. Тэгвэл надад ч сэтгэлийн гүнд биширч явдаг хүн бий гэж... Уг нь надад нэгэн сайхан тэнгэрлэг авга ах бий ч амьддаа бие биеэ хайрла гэдэг үгийг санаад том нагацын тухай... түүнтэй өнгөрүүлсэн хүүхэд насны омголон дурсамжаа эргэн санахаар шийдэв.

Том жижиг бүх хүн "өвгөн Болд" хэмээн нэрийдэх, гаднаас нь харахад хэжээлдүү гэмээр энэ эрхэм уг нь 40 настай цэл залуухан хүн билээ. Даан ч над мэтийн дэггүй, томоогүй олон дүү нараа "хүн болгох" гэж том ахын ёсоор санаа зовсоор, том ахынхаа үүргийг дэндүү сайн биелүүлсээр ... духанд нь дэндүү олон үрчлээ, аманд нь дэндүү цөөхөн шүд үлдэж дээ. Ахынхаа хажууд байхад нэг л аймаар ч юм шиг санагддаг... хар багаасаа түүний заавар зөвлөгөөг ягштал биелүүлж, цалгардуулбал шийтгэлээ хүлээж өссөн болоод тэр байх.

Зун бүр амралтаараа ах дээрээ очиж хурдан морь уяж буйг нь харж, эхлээд хурдан морийг унаж өгдөг байлаа... сүүлдээ томдоод туслах уяачийн албанд шилжин гар хөлийнх нь үзүүрт зарагдаж хамгийн сайхан дурсамжуудаа түүний хажууд үлдээн өнөөдөртэй золгоод байна. 11-ний өглөө хормойгоо дэвсэн дааган дэл хайрхандаа удтал мөргөчөөд наадмын талбайд хүрч очиход манай сумын наадмын хамгийн гол хүний нэг том нагац маань байдаг байлаа. Түүний хол яваагүй ч хонхортоо босоо хурдан хээр нь наадам бүрт л хамгийн гол морины тоонд орох тул наадамчин бүр ахыг анзааран хурдан хээрийн уяа сойлго хэр байгааг түүнээс лавлана. Наадам дууссаны дараа морьд нь хэдэд дахвисан ч хамаагүй магнай тэнийтэл баярлан бүтэн жилийнхээ ажлын ард гарсан гэлтэй нэг сайхан уртаар санаа алдаад "болоо болоо... үүнээс илүү яахав..." гэж товчхон бөгөөд тодорхой, мөн бусад хүмүүсийн хүлээж байсан үгийг хэлээд л зогсож байдагсан.

Зун бол буурай аавын үеэс манайхан морьдоо үсэргэдэг болсон шаарын хөндий гээд газар л өнжинө. Бид морьдоо унаад явна, үлдсэн хэдэн уяачид хоорондоо ноцолдох, чулуу таалцах зэргээр морьд ирэхийг хүлээнэ. Жил бүр наадмын хамгийн сүүлчийн үсэргээгээ буюу "их үсэргээ" үнэхээр сайхан хүсэн хүлээсэн бэсрэг наадам болно. Том нагац бүхнийг удирдан хорхог боодог хийж, хүүхдүүд барилдуулан шагнаад ... өдөр бүр олон улсын түвшинд хүрсэн сургалт, олон улсын олимпиад бодож өөрөө өөрийгөө чимээгүйхэн мэрэхгүй зүгээр л морьдоо хурдлуудах, наадамд оролцох, их үсэргээнд амжилттай барилдах... зорилттой өөрийн үст хээрийнхээ нуруун дээр өнгөрүүлсэн тэр жилүүд маань үнэхээр сайхан байж дээ.

Ёстой л нэг хүний том ахын хайр, хал 2 түүнээс ханхална. Би 8 настайгаасаа 15 нас хүртлээ түүний хажууд зусдаг байлаа. Буурай аав маань бурхан болсноос хойш том нагац л бидний буурай аав болсон доо... Буурай аавын сургааль, байр суурь, буурай аавын "9 зоосыг" хүртэл өвөлж авсан хүн. Олон жил сургааль сонсож амьдрахдаа олон ч сайхан дурсамжтай зүйлүүд түүгээр яриулсан. Сэтгэлд хамгийн тод үлдсэн нь ганц онгирсон тухайгаа ярьдаг хууч нь юм.
Том нагац хурдан хээрээ өөрийн гараар уяж анх удаа түрүүлгэсэн 1992 оны наадам юм гэнэ. Их нас тосохоор сумын дарга нар нь 69-д бөөгнөрөн суухад ах самбаачлан хонины хонхорт нь сууж амжив гэнэ. Замын турш хонины хонхорт хэн байгааг ямар ч дарга цэрэг анзаарсангүй. Морьд эргэж, 2 хээр морь хол тасран барианы зүг дөхөх үед дарга нар нэгийг нь таниад нөгөөг нь танихгүй байх нь тэр. Ах тэснэ тэснэ гэхэд яаж тэсхэв дээ, бүхий л замын турш тэссэн тул бариа нэлээд ойртоод сэтгэл ихэд хөдөлхөд "миний морь... наадах чинь миний морь..." гэсэн гэнэ. Дарга нар сая л хонины хонхорт хонь биш хүн байгааг анзаарч, тэр хүн хүндээ наадмын түрүү болж ард олынг баярлуулахаар хурдлан буй хүлгийн эзэн гэдгийг сая л ухаарав бололтой "хүүе яанаа... алив чи урагшаа суу... жолооч чи морилуу дөх ... хүүхэддээ зөвлөгөө өг..." гээд машин дүүрэн сандралдаж байна гэдэг. Монголчууд мориндоо ийм л хайртай ард түмэн. Хэдхэн хормын өмнө бараг л хонь гэж бодож байсан хүнийг цэнгэлийн манлай хүлгийн эзэн гэж мэдэнгүүтээ л түүнийг ихэд хүндэлж буй нь энэ. Угийн даруу ах маань "би тэгэхэд л яаж ч чадалгүй ганц онгирчихсон юм" гэж хожим бахархалтайгаар дурсдаг. Яасан гэхээр манай хүн морь нь түрүүлэх нь ойлгомжтой болсон тэр үед "зүгээр зүгээр хүүхдэд юм хэлэх хэрэггүй, одоо бүгдээрээ түрүүлж очоод морио тосоё... хурдаа нэм..." гэсэн гэдэг.

Миний дүү нарыг яргалах ээлжит нэгэн ярга том нагацын отгон хүү дээр ирэв. Удам судрынхаа бүх хүний нэрийг бүтнээр нь хэл гэж бацаанд үүрэг буулгав.
Хамгийн том эгчээсээ эхэл... гээд манай гэр бүлийн тухай яриулав. "Мөнгөншагай ах Монгол улсын аварга" гэдэг цол хэргэмийг нь үеийн үед цээжилж яв хэмээн үүрэгдэв. За тэгээд танай аавын хэн гэдэг билээ?
-Гунгаагийн Энхболд
-Танай аав чинь юу хийдэг хүн билээ? малчин биз дээ...
-Үгүй, манай аав уяач.(ах морь уялгүй бараг 10 жил болсон)
-Пөөх чи бас мэддэг юмуу. Тэгээд танай аавын хамгийн алдартай морь юу бэ?
-Нэг хээр морь байсан. Сумандаа 4 түрүүлсэн...
Энэ үгийг сонсоод босоо хээр маань 17 насандаа хамгийн сүүлийн удаа түрүүлж олон хүнийг уйлуулж байхад энэ муу нусан чавх дөнгөж төрж байсан юм шүү дээ гэдгийг санав. Том нагац хүүхдээ бас сайн л хүмүүжүүлж дээ гэж бодож билээ. Манай ээж бүүр баярлачихсан "овоо доо, манай аав гэж онгорхой хар өвгөн бий гэж хэлэлгүй, уяач хүн гэж хариулаад хурдан хээрийн цол гуншинг хэлээд зогсож байдаг сайн л хүү байна даа" гэж магтсан. Ахаараа хурдан морь унах, уяхыг заалгаж... 5-р анги төгссөн жилээ мотоцикл унахаыг ч бас заалгаж байлаа. Хэзээ нэгэн цагт "том ах" болж хоцрох тул өөрийн том ахаасаа сурах зүйл надад их байсан. Дүү нараа ингэж хайрлаж халамжил, сургаж хүмүүжүүлж байх ёстой юм байна шүү гэж түүнийг дуурайж амьдарч байна. Нэг жил наадмаас буцаж явах замд намайг шоглоод байсан согтуу эрийг ирээд ахад ховлов. "Хаана байна тэр муу, одоо очоод хэмхчээд хаячия..., намайг мэнд суухад миний дүү нарыг дээрэлхэх болоогүй..." гээд босоход нь би ч арай л муухай хов зөөчихвүү дээ гэж санаа зовох зуур өмөөрөх том ахтайдаа баярлаж ... үүдэнд шороогоор тоглож буй энэ жаалуудыг би бас өмөөрөх ёстой гэдгээ ухаарч билээ.

Бараг 10 жил очиж чадаагүй шаарын талдаа очиж, морины тоос сэтгэлд боссон тал дээрээ нэг хэвтэхсэн. Хурдан хээр том нагац 2-ын маань амьдрал болсон, намайг ухаажуулж хүн болгосон унаган нутагтаа зүүдэндээ л очдог болсоор 10 жилийг үдлээ. Талруугаа зугтмаар, эсвэл том нагацынхаа уяаруу зугтмаар үе мөн ч олон тааралдсан даа. 11-ний өглөө ахтайгаа цуг хээр сэрж, буурай аавын бэлдүүлсэн "саахартай бяслагийг" хамт идчээд наадмын талбай дээр дахиад нэг очихсон... Яджил ахтайгаа цуг ганцхан шөнө морио манаж хоноод, наадмын өнгө шинжин зогсохыг нь зүгээр л нэг харахсан...

Thursday, December 17, 2009

Одоо арай гэгээтэй зүйлийн тухай...

3-р бүлэг Монголын математик...

Бид хөлбөмбөг тоглоод амжилт гаргахад мөн ч хол байгаа нь уламжлалгүй, туршлагагүй, хэрэглэл материалгүй ... тул билээ. Харин бид мэдээлэл зүйг хөгжүүлэхэд бидэнд уламжлал буюу хөрс суурь бол байна. Аль хэдийнээ дэлхийд танигдан байр сууриа олсон Монгол математик гэж улсдаа шинжлэх ухааны хувьд тасархай тэргүүлэх байлгүй дээ... байгалийн шинжлэх ухааны суурь салбар нь маш сайн хөгжилтэй. Бид олуулаа болж, өрсөлдөөн бий болж, хөгжиж дэвшэхийн хэрээр туршлагажаад л явна. Хэрэглэл материал гэвэл бас ч гэж гаагүй ээ, бидэнд маш үнэтэй зориулалтын талбай бус сурагчид сурсан зүйлээ туршаад үзэж болох хэдэн ПС байхад л хангалттай.

Мэдээллийн технологийн чиглэлийн багш нар нь математикийн багш нараас суралцахаас эхлүүлээд мэдээлэл зүйн хороо (ММзОЗБХ) нь хүртэл математикийн хорооноос (ММОЗБХ) суралцах зүйл их байдаг. Монголд математик өргөн дэлгэр хөгжисөн. Сум сугрууль бүр ядаж нэг, зарим нь нэлээд хэдэн боломжийн хэмжээний багштай нь дээр, жилд МУИС МУБИС ... яг энэ салбарт хангалттай олон боломжийн хэмжээний багш бэлтгэн зах зээлд нийлүүлж байна. Бүх хөтөлбөр, сургалт нь батлагдаж... математикаар элсэлтийн шалгалтаа авдаг байгалийн ухааны салбар сургуулиуд өөрөөр хэлбэл хүний зөвхөн математик чадварыг нь л шалгаж авдаг сургуулиуд маш олон байна. Оюутан бологсдыг бараг 80% нь ямар нэгэн байдлаар математик оролцсон шалгалтны үндсэн дээр их сургуульд элсэн орж байгаа байх. Олон улсын математикийн олимпиадад өөрийн гэсэн орон зайтай (50 гаруй медаль авсан...), гадаадын том том сургуулиуд төгссөн болон гадаад хийсэн бүтээл нь үнэлэгдсэн олон шилдэг математикчид энэ шинжлэх ухааныхаа ирээдүйн төлөө үргэлжлүүлэн ажилласаар л байна. Гэтэл яг үнэнэдээ бол мэдээллийн технологийн чиглэлээр манайд гялтайх зүйл нэгээхэн ч байхгүй, шинжлэх ухаан нь харин их хүртээмжтэй даяарчлагдсан шинжлэх ухаан юм байна л даа. Гадныхны ололт амжилтыг бид амьдралдаа шууд хэрэглэж болдог, үүнийг л бид мэдээлэл технологжсон улс болчихсон шүү гэж "эндүүрмээргүй" байх юм.

Монголд хөлбөмбөг үүсээд 70 жил болсон гэнээ, энэ жил холбоо байгулагдасны 50 жил болсон. Гэтэл бид энэ хугацаанд амжилт огт гаргасангүй, гаргах ч болоогүй гэдэг нь ойлгомжтой байгаа. Гэтэл бид 60-аад оны сүүлчээр харийн бас нэгэн спортын салбарт цөмрөн орж гайхалтай гэж хэлж болох амжилт гаргаж дэлхий нийтийг алмайруулсан. Монгол бөхчүүд дэлхийн дэвжээн дээр очоод суйлаад, гар ачаад, нохой мордоод... ойдовдоод ирэхээр урьд өмнө харж байгаагүй дэлхий нийт шоконд орж, нэг хэсэг л учраа олохгүй тэвдсэн. Одоо тэд манай барилдааны бүх аргыг сурч аваад хөгжүүлсэн, харин бид яг байрандаа үлдсэн. Чөлөөтийн дэлхий аваргад 1 жил 2 хүн дэлхийн аварга болж, дэлхийд эх орноороо 4-р байранд хүртэл жагсаж үзэж байлаа шүү дээ. Гэтэл одоо бүх барилдаанаа судлагдаад дууссы дараа, гадныхны хэвтээгээс барилдах энээ тэрээ гэсэн улиг болсон юмнуудыг сурууд л явж байна... Жүдогийн холбоо шинэ удирдлага зохион байгуулалтаар ажиллаж харин сүүлийн жилүүдэд амжилт гаргаж олимп, дэлхийн аваргатай болоод байна. Бид яагаад бөхөөр олимпын аваргатай болж, бас олон том амжилтыг гаргаж чадваа (сүмо ч бас хамаатай)... хариулт ердөө амархан. Бидэнд үндсэний бөх гэж агуу уламжлал хөрс суурь байгаа. Монголын эдийн засаг бол яг хөлбөмбөг шигээ огт хөгжихгүй, оюу толгойгоо мэрээд ч хөгжихгүй (уучлаарай эдийн засагч болох гэж байгаа хүмүүсээ...) байхаа. Харин Монголд мэдээллийн технологийн чиглэлийн шинжлэх ухаан бол бөхийн спорт шигээ хөгжих бүрэн боломж байна. Бидэнд үндсэний бөх шиг агуу уламжлал, хөрс суурь буюу сайн хагжилтэй суурь шинжлэх ухаан математик байгаа нь бид хөгжиж чадна, дэвшиж чадна гэдгийг шууд ойлгуулна. Монгол хүүхэд бүр барилдах эвсэлтэй зөв өрөөд л зогсож чаддаг, барилдах гэдэг нь бүүр цусанд нь шингэсэн байдаг юм шигээ (Ямар ч Хятад хүүхэд бол теннисний цохиур бариад зөв өрөөд зогсдог гэсэн). Яг үүнтэй ижлээр Монгол хүүхэд бүр хар багаасаа нэвширтлээ математик заалгаж, математикаар элсэлтийн шалгалт өгч, маткматик ашиглан мэргэшиж... математикаар "дүнгээ гаргуулдаг"!... Уг нь бараг цусанд нь математик шингэтэл нь төрийн бодлогоор нүдэж байгаа биз.! Одоо тэгээд 100 жилийн дараа ч юмуу бүх монголчуудын цусанд барилддаг шигээ математик шингэх байлгүй дээ. Ингэж их математик сургаж байхад... харин сургуулийн бүх багш сайн биш байгаа нь л эрээвэр хураавар сурагчид төрж, багш нар маань хүүхэд сургахын төлөө биш талхны мөнгө олохдоо арай илүү анхаарснаас болж улсаараа математикч болох төлвөлгөө нь саармагжаад байгаа юм.

Эдийн засагч болохын тулд л 16 жил (дунд сургуульд 12, их сургуульд 4) зөвхөн математик сурах ёстой нийгэм л Монголд үүлчилж байна шүү дээ. Харин миний ойлгосноор бол эдийн засгийн багш нар их муу юмуу даа янз нь. Тэд олигой байсан бол тэдний гар дээрээс сайн эдийн засагчид төрж, энэ баян Монгол улсын эдийн засгийн хөгжил урагшилсан л баймаар юм. Ийм сайн математикийн шинжлэх ухаантай улсын ийм олон жил зөвхөн математик заалгасан эдийн засагчид маань юу сураад, юу хийж бүтээгээд байна даа?... Мэдээлэл зүйчид бол залуу байна л даа, тэдэнд сайжрах цаг зав бол байна. Хажууд нь бэлэн дуурайгаад хөгжих загвар шинжлэх ухаан нь байна. Одоо харин бид өдрийг өдөр гэж бодолгүй, шөнийг шөнө гэж бодолгүй хөгжиж урагшилсаар л байх хэрэгтэй... тэнд л хүрнэ дээ ... тэр цагт ядаж миний хүүхэд надаар бахархах байлгүй дээ.

Дурсагдах билээ гээд аргаа бараагүй
Дутуу билээ гээд хүнээс хуулаагүй
Аминдаа зөв ясны чинь төлөө
Амьдрал биш юмаа гэхэд үхэл чамд баярлана... (Бавуугийн Лхагвасүрэн)

(дундаа орж байна уу даа...)

Sunday, December 13, 2009

Дахид цааш нь үргэлжлүүлнээ...

2-р бүлэг. Дахиад нэг 180...

Би хамгийн эхэнд Монгол улсын дэлхийд 180 орчим байр эзэлдэг 2 зүйл байдаг тухай дурьдсан. Нэг нь энэ байрнаасаа хөдлөхгүй тухай мөн ярьсан энэ удаа үлдсэн 180 буюу эдийн засгийн хөгжлийн тухай биш огт өөр гуравдагч 180 орчим буюу 21-р зууны шинжлэх ухаан болох мэдээллийн технолог ба мэдээлэл зүйн шинжлэх ухааны тухай яринаа. Мэдээж ялгаж салгаж ойлгох нэр томъёоны ч хүртэл асууал байгаа. Жишээ нь би жаахан "тиймэрхүү" нөхөрт бол "би мэдээлэл зүйн олимпиадны аварга багш" гэж хэлэхгүй л дээ, яагад гэвэл тэд намайг 10 хурууны бичээч багш юм байна, энэ багш word excel-ээр лут мэргэшсөн нөхөр байх нь гэж шууд ойлгох ба хүүхдээ мэдээлэл зүйн сургалтанд явуулъя! орчин үед энэ интернет ... энээ тэрээ гээд их хэрэгтэй зүйлүүд олон байна гэх эцэг эхчүүд ба хүүхдүүд олонтаа тааралдах нь миний хамаг дургүйг хүргэнэ. Намайг бас муухай доош нь хийж байгаа "лүднүүд" шүү...

Шуудхан хэлэхэд Монголын хөлбөмбөг мэдээлэл зүйн шинжлэх ухаан 2 нь яг адилхан байгаа юм шүү дээ. Хэн нэгэн сайн хүн төрөөд залгамж холбоогоо ч бэлдэж амжилгүй Олон улсаас 2 шавь нь медаль аваад бурхан болсон зэргийг эс тооцвол бидэнд гялтайх юм нэгээхэн ч үгүй. Монгол хүний бичсэн лут програм гэж та нар дуулсан уу?! хуулж л чадна уу гэхээс зохиож бол чадахгүй дээ... Одоо олон хүн надад хэлдэг юм, мэдээлэл зүйд математик хэрэггүй гэж. Мэдээлэл зүй болон програмчлалд математик хэрэгтэйн дээдээр хэрэгтэй, Монголд хэрэглэхгүй байна гэдэг нь зайлуул даа математикийн хөгжлөөс хол хойно байгаагийн дээр мэдээлэл технологоо авч яваа хүмүүс нь түүнийг ойлгохооргүй "доод түвшинд" байна гэсэн үг!

Ерөөсөө яг хөлбөмбөгийн хөгжил шиг гэж ойлгож болно. Өндөр хөгжилтэй орнууд математик ашигладаг байж таараа (зориулалтын талбайд тоглодог байж таараа) манайхан зүгээр л бэлэн юм хуулсан шигээ л, хүнийг дурайлгасан шигээ л... (шороон талбай дээр тоглоод л...) явж байгаа. Тэгээд манай улсын гудманд бөмбөг өшиглөөд л хэзээ нэгэн цагт К.Роналдог шиг болно гэж мөрөөдөөд гүйж яваа олон балчир хүүхдүүд байгаа яг тэдний адилаар би гэдэг хүн хэзээ нэгэн цагт Монгол улс өөрийн гэсэн бренд программтай, олон том "жинхэнэ" программисттай болно гэж тэр балчир хүүхдүүдийн адил мөрөөддөг, түүний төлөө зүтгэдэг. Манай тэр балчируудын мөрөөдөл бол их л хол гэж би тайлбарласан. Харин бидний мөрөөдөл хэр бодит бэ?

Хөлбөмбөг тоглож сурахын тулд зориулалтын талбай дор хаяж бүх аймгийн бүх хороодуудад үүсэх ёстой бол үүнийр адилаар мундаг программист бэлтгэхийн тулд бүх дунд сургуулиудад (их сургуулиуд ч ижил) боломжийн хэмжээний номын дуу сонссон багш нар байх хэрэгтэй.Одоо бүх сургуулиудад л боломжийн хэмжээний ядаж нэг математикийн багш байдаг даа яг тэрэн шиг. Бид зориулалтын талбайд хүүхдүүдийн хөлбөмбөг тоглуулбал ирээдүйтэй шиг бүх сургуулиудад боломжийн багш нар жигд тархаж хүүхдүүдийг олноор бэлтгээд тэр дундаас шалгаран гарсан нь сайчууд нь сайн сургуульд сурч (Улаабаатарын арай том хөлбөмбөгийн багт тоглож), болж өгвөл гадаадад сурч (арай өндөр түвшний гадны лигт тоглож)... байж бид сайн программистуудтай болох байх (сайн хөлбөмбөгчидтэй).
Одоо яадаг гэхээр 80-аад оны сүүлчээр Оросод ч юмуу хэдхэн хоногийн курс маягийн юманд сурсан хөхдүүдийн бэлтгэсэн 90-ээд оны цэвэр Монгол фартизанууд, тэдний бэлдсэн миний үеийн арай мэдээлэлжсэн жулдрайнууд (дунд нь би ч багтаж таараа)... гэсэн ангилалд л байх шиг байна. Тэгэхдээ үсрэнгүй хөгжингүй зөв голдирлоороо яваад байгаа юм байхгүй... Их сургуулийн багш нар нь л гэхэд фартизанууд ноёлосон жулдрайнууд дагалдсан ... зарим нь өөрсдийгөө мундаг гээд шинжлэх ухааны хөгжил гэж юмыг мэдэхгүй болохоороо "андуурсан" байдалтай л байна.Жулдрайнууд арай боловсронгуй жулдрай л бэлдэнэ үү гэхээс (өмнө байсан шигшээ багаа арай хүчтэй болгоно уу гэхээс) олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний программист (дундаж улсын лигийн багт уригдах хөлбөмбөгчин) бэлдэнэ гэдэг үнэн худлаа.

Тэр их сургууль чинь зайлуул гэж уг нь (Улаанбаатарт байдаг, насанд хүрэгчидийн баг) боложмийн хэмжээнд хүрсэн сурагчдыг оюутан болгож хүлээж аваад цааш нь сургаад (багтаа тоглуулаад) цааш хөгжүүлэх ёстой байтал дунд сургуулиудын хийгээгүй, хийх боломжгүй ажлыг нь нөхсөөр байгаад (өсвөр үеийн хөлбөмбөгчид шороон дээр л тоглож өссөн, зүлгэн дээр тоглох боломж тэдэнд огт байхгүй) өөрөөр хэлбэл өсвөрийн тамирчдаа ганц 2 байдаг ногоон талбай дээр тоглуулж дасгах гэсээр байгаад яг мэргэжлийн програмисст болдог нас цаг нь дуусчихдаг (яг мэрэжлийн тамирчин болох нас нь) ... Жишээ нь гэхэд бидний дундаас төрсөн хамгийн том программист Доржоо, гэвч бид 2 ердөө 10 орчим жил л энэ шинжлэх ухаанаар хичээллэж байна. Өөрөөр хэлбэл бид 14 15 хүрсэн хойноо хөлбөмбөг тоглож эхэлсэн гэсэн үг. Ла Масиа мэтийн сургуульудад өнөөдөр 8 настайгаас ч юмуу хүүхдүүд тоглож байна. Доржоо бид 2 гэхэд л бусад хөгжил өндөртэй орны мэдээлэл технологийн мэргэшсэн сургуулиудын 10-р ангид ч тэнцэх эсэх нь эргэлзээтэй. Тэд мэргэжлийн том програмисст багш гараар хичээл заалгадаг (мэргэжлийн хөлбөмбөгийн дасгалжуулагчдын удирдлаганд дор бэлтгэл хийдэг) Бидний боломж бололцоо зав хугацаа үнэхээр ингэж таарсан юм шүү... Бид мэдээж хэрэндээ л хичээсэн гэвч Роналдо Рүүний 2 шиг хөлбөмбөг тоглож сурахгүй гэдэг нь л хэнд ч ойлгомжтой шүү дээ. Тэдэнд агуу уламжлал, агуу хөгжилтэй орчин байсан түүнийгээ түшиглээд сайн хөлбөмбөгчид болсон бидэнд бол Монголын нүүрийг тахалсан Лхүмбэнгарав (шигшээ багийн ахлагч) шиг Ганзорииг багш маань болон Баянхонгорт бүрхэг ирээдүйтэйгээ эвлэрч чадаагүй Нямдаваа багш маань... (Доржоод гадаад ганц нэг жижиг лигт банз халаасан цөөн мэргэжлийн багш байдаг байх) л байлаа шүү дээ. Тэд бол курс төгссөн анхны хараацайнуудын гар дээрээс төрсөн фартизанууд, бид тэдний бэлдсэн жулдрайнууд ... Тэгэхдээ л бид 10 жил сурчаад дахиад цааш зүтгээсээр л явна. Сонгосон зам маань болохоор эцэсээ хүртэл зүтгэнэ. Гэтэл бидний дэргэд ердөө 4-хөн жил хальт мөлт их сургууль шиг юманд жулдрайнуудаар хичээл заалгаж төгсөөд өөрийгөө програмист гэж цээж балбах хүн заахаасаа аваад л байна, би тэдний өмнөөс ичдэг ч тэд өөрсдийгөө ойлгохгүй тул яаж ичих билээ. Толинд л харахгүй л бол хамар дээр наалдсан хөөг харж чадахгүй шүү дээ.

Бидний олон улсад зөвшөөрөгдсөн програмисст бэлдэх ажил ердөө л энгийн зүйлүүдээс эхэлнэ. Ядаж улсын олимпиадаа шударга, чанартай, зөв сайхан зохион байгуулаад (улсын аварга шалгаруулах хөлбөмгийн тэмцээн сайхан болж байж бид цаашдын тэмцээнийг бодно) хэвших хэрэгтэй. Дандаа л хулгайн бодлого бодож, бодож ч гэж дээ хэн сайн хуулах бэ? гэдэг тэмцээнд ормооргүй байна ш дээ. Хөлбөмгийн шүүгч нь отон тоглолт гэж огт мэддэггүй бол алиа юм болно биздээ яг тэрэн шиг л байна ш дээ одоогийн олимпиадууд. Улсын аваргад сайн тоглосон хүнээ улсын шигшээд авч гадаадын тэмцээнд оролцдог биздээ. Гэтэл шүүгч муугаас элт отон тоглолтоор баахан гоол хуссан худлаа гаруудыг л явуулна, тэд очоод отон тоглолтонд орж туг өргүүлсээр байгаад л буцаж ирнэ...
Хэзээ нэг хороолол, хороо бүр маань хөдбөмбөгийн зүлэгтэй болж (бүх сур боломжийн хэмжээний багш нартай болж) хүүхдүүд нь бэлтгэл сайн хийж (тэр багш нар боломжийн орчинд хүүхэд бэлтгэж), улсынхаа том том багуудад тоглож (их сургуульд сурч), тус баг нь сайн дасгалжуулагчтай болж (тус их сургууль нь сайн багштай болж), тэндээс улсын сайн шигшээ баг бүрдэж (олон сайн програмист төрж), тэд олон улсын тэмцээнд сайн тоглож (олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх программ бичиж)... яван явсаар дэлхийн аварга баг болж (дэлхийд хамгийн хүчирхэг мэдээлэл технологчсон улс болж) үндэстэн даяараа барялах юм бол доо (улсаа хөгжүүлэх) ?...

Монголын мэдээлэл зүйчдийн ухаан нь цуцалтгүй, компьютер нь гацалтгүй байх болтугай...

(дуусах хаа ч байсан...)

Saturday, December 12, 2009

Нэг юм тайлбарлаж эхэлж байна...

Нэг юм тайлбарлая гэж бодоод удлаа, их нуршуу юм болох учраас барьж аваад бичээд суух цаг зав гарахгүй зүрэхшээгээд тойроод байх юм. Залуу хүмүүст сургамж болох байлгүй дээ.

1-р бүлэг Хөлбөмбөгийн тухай төсөөлөл...

Монголчууд дэлхийд эдийн засгийн хөгжил, хөлбөмбөгийн хөгжил 2-оороо яг ижил 180 орчимд л байгаа байхдаа. Тэгээд би эхний удаа хөлбөмбөгөөр дамжуулан асуудал босгож ирэхийг оролдоод байгаа юм.

Европын жирийн нэг хөгжил дундаж орны тухай авч үзэж байгаа гэж саная. Тэр улсад хэдэн хот байж тараа, харин хот бүрт нэг хөлбөмбөгийн баг байдаг. За тэгээд тухайн улсынхаа аварга шалгаруулах тэмцээн гэж жил тойрон болоод түүндээ оролцохоор багууд нь хот хот дамжаад л тоглоод явна.
Монголд олоон жилийн дараа ... гэж саная. Баянхонгор аймгийн Хонгор ХК (хувьцаат компани биш шүү хөлбөмбөгийн клуб гэдэг үгний товчлол) гэдэг багтай болсон. За тэгээд улсынхаа аваргад ороцоод Орхон аймгийн Эрдэнэ ХК-тай очиж үзэлцээл, манай Чимээ мэтийн үнэн ч фанатууд нь дагаж очиж зодоон нүдээн эмх замбараагүй байдал үүсгээл... 7 хоногийн дараа Архангайн Тайхар ХК манайд зочлоод... манай аймгийнхан төв стадиондоо багтахаараа цуглачихсан... багтаагүй нь баганат талбай дээр нүсэр том дэлгэцний өмнө жагсчихсан... Мэдээж стадион маань зориулалтын сайхан зүлэгтэй, түүн дээрээ тоглолтууд явагдаад заваар нь үндэснй бөхийн барилдаан тэр зүлгэн дээр нь болоод (алийн болгон шороон дээр ноцолдох билээ)... Тоглолт будлиантай болж Архангайнхан новшрох юм бол дагаж ирсэн хэдэн фенийг нь "сургаж" өгөх зорилготой Мөнхбатаар толгойлуулсан дэггүй фанатуудын арми бэлэн байдалд тоглолт ажиглаад л ... Эмч, эмчлэгчид, цагдаа... гээд бүхий л ээжлийн ажилчид радио болон ТВ-гээр хайртай нутгийнхаа багийг сэтгэл догдлон дэмжсэн байдалтай... Би бол Хонгор ХК багийн спорт хариуцсан захирал тул бүх багийн тоглогчдыг ажиглаглаж, ерөнхий дасгалжуулагчтай санал солилцосны үндсэн дээр Хөвсгөлийн Далай ээж ХК багийн Төмөрхадуур гэдэг хамгаалагчийн худалдаж авах тухай хор найруулаад л... Санхүүгийн албаны дарга Сэрчмаа мөнгөн дээр татганаад... Маркетингийн албаны дарга Энхчимэг мэт нь тоглолтын тасалбар борлуулах, манай ганц од Жамсранмаагийн дугаартай өмсгөлийг бусдаас олон хувиар үйлдвэрлэж заах зээлд шахах тухай, шинэ ойд (тоглолтоороо бус нүүр царайгаар, имижээрээ) Буянбаатарын өмсгөлийн эмэгтэй загвар охидуудын дунд эрэлттэй байгаа... зэрэг олон ажил толгоонп нь ундарсан байдалтай... байх тухай мөрөөдөе гэтэл ёстой БҮТЭШГҮЙ МӨРӨӨДӨЛ гэдэг нь ойлгогдож, урам хугарна.
Яахаараа бүтэхгүй бэ?
Буцаад нөгөө дундаж Европын орондоо, жижиг хотдоо очьё. Тэр хотын хороолол бүрт хөлбөмгийн зориулалтын талбай байх ба тэнд хүүхдүүд багаасаа тоглож байна, мөн хөлбөмгийн тусгай сургалттай сургууль байх ба тэнд ирээдүйн шилдгүүд бэлтгэгдэж байна. Монголд хэдэн зориулалтын талбай байдаг билээ? манай аймгийн хороолол бүр (хөх толгой, амьчууд, 10 мянгат...) зориулалтын талбайтай болох бэ? бид маш сайн хичээвэл 30 жилийн дараа болов уу! (бараг худлаа даа) одоо талбайтай болсон тул жинхэнэ утгаараа бэлтгэл сургуулилт хийж сайхан багтай болоод улсын аварга шалгаруулах тэмцээн гэж хийгээд тэрэнд оролцоё. Бид зориулалтын талбайгүй байж жинхэнэ хөлбөмбөгчин бэлдэхгүй... нөгөө Ямайк улсын онигоо шиг юм болно. Мөнх халуун Ямайка яасан гэхээр цагаан хуудсаар өвлийн олимпын чарганы төрөлд оролцох болж. Тэд маш хурдтай чаргаар мөсөн замаар уралдах тэмцээндээ улсынхаа нөхцөл байдалд тааруулж уулын уруу дугуйтай чаргаар гулсах биш шарикдах бэлтгэл хийв. Олимпод очоод чаргаа түрж гүйж байгаад эрчээ авангуут чаргандаа суух байтал сууж ч амжилгүй чаргаа хоосон алдав. Маргааш нь сонин бүрийн эхний нүүрэнд "Ямайкууд өрсөлдөгчтэйгөө биш чаргатайгаа уралдав" гэсэн нийтлэлийн Ямайкын ерөнхийлөгчийн ширээн дээр байх нь тэр... яая зүрх зүрх туслахаа эм хаана байнаа?...
Ямар шороон дээр жинхэнэ талбайд хийдэг шиг такл (гулсаж унаж хамгаалах) хийлтэй нь биш дээ... Зориулалтын зүлгэн дээрээ бэлтгэл хийгээд мэргэжлийн сайн тамирчидтай болж, улс маань аймаг бүртээ сайн багтай болсны дараа улсын аварга шалгаруулах тэмцээнтэй болтол бид дахиад маш сайн ажиллаж чадвал 20 жил зарцуулна... за ингээд бид 50 жилийн дараа Хонгор ХК-тэй болж Өвөрхангайн Арвайхээр ХК-тэй дербидэх хэрэгтэй болох юм байна л даа. Тэр үед Сэрчмаа эмээ ач нартаа "эмээ нь залуудаа их л олон boysнарууд боддог байлаа, тэгэхдээ тэрэн дундаас ... гэдэг Boy ... за boy ч гэж дээ одоо нэг өвгөн бий, тэрэнд онцгой их юу яагаад..." гэсэн шүү юм яриад л Соогий "та нар тэр Хонгор ФС-гийн академдаа сайн сур, та нарт удам бий шүү... өвөөг нь залуу байхад хүмүүс царайтай, нуруутай, авъяастай гэдэг байсан юм, даан ч тэгэхэд манайд одоогийнх шиг зориулалтын талбай байгаагүй. Би ЦСКА-д тоглох гэж хэсэг үзээд тэгээд сүүлдээ эрдмийн мөр хөөсөн..." гэж худлаа WA-даад л сууж байна байх. Тэр үед дөнгөж Европын хамгийн доогуур хөгжилтэй орны өнөөдрийн байгаа түвшин л хүрнэ. Биднийг тэнд очтол, тэд зүгээр хүлээх үү? хэзээ нэг зарим талаараа олимпоос ч том гээд байгаа хөлбөмбөгийн дэлхийн аваргад орж алтан дагина өргөх юм бол доо...

Ийм бүтэшгүй зүйлд зорьж байснаас багшлахад тэнцэхээ байсныхаа дараа талийгч авга ахынхаа хүслийг биелүүлээд "дааган дэл" хурдан морины угшил бий болгохоор зоривол надад хамаагүй төхөм ойр юм байна даа. Яагаад гэвэл хөрс суурь, туршлага, уламжлал бидэнд байна. Бодитоор мөрөөдөж, тэмүүлэх цаг иржээ. Зүүдэндээ л учрая даа Хонгор ХК минь...

эцэст нь ганц онигоо яриад өгөе.

Бурхан гуай, Монгол фанат 2 уулзаж байна.
Фанат: Би насаараа Орос ахынхаа шигшээг дэмжлээ, Орос хэзээ дэлхийн аварга болох бэ?
Бурхан: чиний нас хүрэхгүй
Фанат: Тэгвэл манай Монгол хэзээ азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болоо?
Бурхан: миний ч нас хүрэхгүй юм байна!

Үргэлжлэл маш их бий...

Thursday, December 10, 2009

Эрх чөлөөгөө эдэлнээ...

За юу ш дээ нөхдүүдээ өнөөдөр ямар чухал өдөр гэж сананаа. Би блог дээрээ юу ч бичсэн хэн ч надад "боль" гэж хэлж болохгүй нийгэмрүү шилжисний 20 жилйин ой болж байна. Одоо намайг хэн ч хянаж шалгахгүй, боль гэж хэлбэл би урдаас нь "хуц" гэж хариулна. Тэгж хэлсний төлөө намайг хэн ч барьж аваад донгодохгүй!
Хэрэв бид 20 жилийн өмнө амьдарч байсан бол би:
"энэ хүүхдүүдийн мэдлэг их муу байна, энэ багш нар нь юугаа сургаж байсан юм" гээд намайг ээлжит нэгэн шүүмжлэлээ өрнүүлэнгүүт шууд л маргааш нь дуудаж авч яваад "ахаа больё, дахиж тэгж хэлэхгүй" болгох байсан шүү дээ. Үүний эцэст би дахиж тэгж хэлэхээ болихоор барахгүй, түүгээр ч барахгүй дахиж тийм зүйл бодохгүй ... өөрөөр хэлбэл "зөв сэтгэх" хориотой, харин дарга нарын даалварыг л үг дуугүй биелүүлэх ёстой... ингээд л бид хаашаа яваад байгаагаа ч мэдэхгүй, урагшлах ёстой гэсэн хүнийхээ амыг таглаад л амьдраад байвал ямархуу байна бэ? Зарим нэг засрашгүй амьтад нь (Чойном мэтийн) тэнэгтсээр байгаад (яг үнэндээ бол маш их ухаантайпсаар) амаа бүр мөсөн бариулдаг... ийм аймшигтай нийгмээс бид салж чадсан... Бид ямар азтай бэ?
Цэцнүүдийн дунд тэнэг явахад
Цэнгэл жаргал дүүрэн байлаа
Тэнэгүүдийн дунд цэцэн явахад
Тэрнээс илүү зовлон алга даа... (Р.Чойном)
гэж хэлсээр, хэслснийг нь "алсаар"... сэтгэж болохгүй, дарга нарын зөв буруу нь мэдэгдэхгүй сэтгэснийг гүйцэлдүүлэх ёстой, залхуу Балдангаас илүү машин унаж болохгүй, тэднийхээс сайхан хоол идэж болохгүй... Тэр хөгжилтэй хөрөнгөтний нийгмийн бүх зүйл муу муухай... Ronaldinho бол маш муухай хөлбөмбөгчин... аминдаа 20 ширхэг малтай байж болохгүй, тэгээд хүний малыг хүчээр маллаад тэрнээс кайф авч амьдрах уу? дахиад хэлье! чи сэтгэж болохгүй! Сэтгээд яах юм бэ? даргад таалагдахгүй бол ума мани бад ми хум! болно.
Одоо бол би юу дуртайгаа "дабль А"-даж болно. Чөлөөтэй сэгэж болно! Чиний сэтгэсэн чинь зөв бол хүмүүс чамайг дэмжинэ, тэдний дэмжлэгтэйгээр бид цугтаа урагшилна... Чамд ямар нэгэн зүйл таалагдахгүй бол чи түүнийгээ хэлж болно, шүүмжилж болно... тэгснээр тэр муу зүйл сайжирч болох боломжтой нийгэмд бид амьдарч байна. Бид үнэхээр азтай, сэтгэх эрх чөлөөтэй хүмүүс!
Би зарим хүмүүсийг их өрөвддөг... энхрий хайрт МАХН нам минь гэж одоо болтол ярьдаг, мах цусанд нь шингэтэл нь тэднийг эргүү болгосон тэр нийгэмд нь буруу байхаас, тухайн нийгмийнхээ мөн чанараа сайн ойлгож энхрий хайртаан болгож авсан хүмүүст буруу бас юу байхав дээ зайлуул гэж! Жишээ нь манай өвөө зөвхөн ХУ гэдэг нэрнээс болж тус намд санал өгдөг! Хэн нэр дэвшиж байна, ямар хөтөлбөртэй байна? гэдэг бол огт хамаагүй... цусанд нь маханд нь "энхрий хайрт" гэсэн сэтгэл шингэсэн байдаг. Тухайн нийгмийн өрөвдмөөр балгийг одоо цагт харуулах ганц жишээ энэ. Ардчилсан нийгмийн комунист нам гэж байж болох уу? Хонин сурэг дунд чоно байж болох уу? өөрсдийгөө хонь гээд андуурсан чононууд юмуу? Хэн нэгэн Энхбаяр, Нямдорж, Лундаажанцан нарын бүлэглэлийг би огт харааж байгаагүй... зүгээр л өвөөгийн үхэн үхэтлээ шүтсэн бурхан гэж боддог ХУ гэдэг нэрийг л харааж амьдарсан, хараасаар ч байх болно. Харин ХУ гэдэг нэрний цаагуур нуугдаж манай өвөө мэт "харанхуй нийгмийн золиосуудаас" санал авч албан тушаалд хүрдэг хүмүүийг үхэн үхтлээ хараасаар бас өрөвдсөөр ... амьдрана (тэр нийгмийн золиосууд хэзээ нэгэн цагт дуусна ш дээ). Өвөөгийн нийгмээс өнөөдрийн нийгэмд хүргэж өгсөн аавдаа болон аавын андууд болох ардчилалыг авчирна хэмээн хөөрч явсан 20 жилийн өмнөх шинэ сэтгэлгээтнүүдэд баяр хүргэж, баярласнаа дахин дахин илэрхийлье.

Цагаан морь, чононд бариулах гэж сүргээсээ цойлоогүй юм шүү...!!! (Төрийн дайсан киноны төгсгөл үг)

Saturday, December 5, 2009

Дэлхийн аваргын сугалаа боллоо...

2010 оны Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн оноолт.

A: South Africa, Mexico, Uruguay, France
B: Argentina, Nigeria, South Korea, Greece
C: England, USA, Algeria, Slovenia
D: Germany, Australia, Serbia, Ghana
E: Holland, Denmark, Japan, Cameroon
F: Italy, Paraguay, New Zeland, Slovakia
G: Brasil, Korea DPR, Ivory Coast, Portugal
H: Spain, Switzerland, Honduras, Chile

Тэмцээн Өнмөд Африкийн Бүгд найрамдах улсад 2010 оны 6-р сарын 11-ээс эхлэн сар орчмын хугацаатай үрлгэлжилнэ. Олимпоос хол давсан олон үзэгчтэй, нэр хүнд бүхий томоохон тэмцээн ч ойртлоо доо.

A: South Africa, Mexico, Uruguay, France
А хэсэг бол сулхан юм шиг байна. Франц гараад ирэх биз, 2-р байр дээр алалцхах байх. Нутгийн эзэд яадаг бол? нэмээд манай Барсагийн хамгаалагч Маркесын ахалдаг Мексик, цагтаа дэлхийд 2 удаа түрүүлж байсан Урагвай зэрэг орнуудын хооронд 2-оор гарахын төлөө тулаан болох байх даа.

B: Argentina, Nigeria, South Korea, Greece
B хэсэгт Аргентина дасгалжуулагч Марадонагаасаа л шалтгаалахгүй бол тасархай гарах биз, 2-р байрны төлөө мөн Африкийн хүчтэй Nigeria, 2004 оны Европын аварга Грек алацах болов уу, манай Азийн төлөөл Өмнөд Солонгост нутагт нь болдог шиг аз дахин дайрахгүй биздээ. А хэсэгт орсон бол л тэдэнд найдаж болохоор байв.

C: England, USA, Algeria, Slovenia
С хэсэгт Ангил харин азтай сугалаа татлаа. Өнөө жил болсон Тив хоорондын цомд л гялалзаж мөнгөн медаль авснаас өөр гавих амжилт дэлхийд гаргаагүй АНУ харин 2-оор гарчих биз. Алдарт Зиданы өлгий нутаг Algeria, мөн Европын сулхан Slovenia зэрэг багуудад сайн тоглогч байдаг гэж би лав дуулаагүй юм байна. Орос ах нарыг хусаж гарч ирсэн Слованчуудын оронд Орос ороод ирсэн бол алалцахгүй юу!

D: Germany, Australia, Serbia, Ghana
D хэсэг Germany-тай юу ярих билээ. Түрүү удаа Кус Хиддингийн хамтаар шөвгийн 16-д шалгарсан Australia, Майкл Эссейний Ghana 2 харин алалцах байхдаа. Түрүү удаа үхлийн хэсгээс нэг ч оноо авч чадалгүй мултарч байсан Serbia энэ удаа ч бас тиймэрхүү л тавиланг туулах болов уу...

E: Holland, Denmark, Japan, Cameroon
E хэсгийг Holland тэргүүлж байна. Улбар шарууд ч хэсгээсээ торохгүй л дээ, Цагаан хуудсаар ороод Европын аварга болдог Дани, Манай Самуэл Этогийн Cameroon 2 чухам яадаг болдоо, муу Япон маань тэгээд бас л сүүл мушгих биз дээ.

F: Italy, Paraguay, New Zeland, Slovakia
F хэсгийн толгой баг дэлхий 4 удаагийн аварга Италичууд байх нь ойлгомжтой биз. Энэ хэсэг ёстой сул юмаа, Словакчууд жаахан унхиатай байвал шөвгийн 16 харагджил байна.

G: Brasil, Korea DPR, Ivory Coast, Portugal
"Үхлийн хэсэг" G. За энэ хэсэгт бол жинхэнэ дайн болно. Дэлхий аварга ч болж мэдэх 3 баг нэг доор тууж явна. Хөлбөмгийн шидтэн Бразил маань хэсгээс 1-ээр гарахад битгий хэл аз таарахгүй бол 2-оор гарахад ч хүнд байхнээ. Тэдэнтэй үзэхээр Д.Дрогбагаар тэргүүлүүлсэн олон шилдэг харуудын өлгий нутаг Зааны ясан эрэг, Мөн сүүлийн 3 жилийн дэлхийн шидлэг 3 хөлбөмбөгчний тоонд багтаад байгаа К.Роналдогаар манлайлуулсан Европын Бразилчууд хэн нь хэсэгтээ үлдэх бэ? гэдэг дээрээ тулаад байна. Энэ 3 багийн аль нь ч дэлхийн аварга болох боломжтой хэмэн яригдаж байгаа. Үнэхээр гайхамшиг болох нь дээ. Зөвхөн багийнхаа хожсон тоглолтыг л дамжуулна бусдыг нь гаргахгүй гээд байгаа Комунист Хойд Солонгосчууд ингээд нэг ч тоглолт үзэж чадахгүй юм байна даа.

H: Spain, Switzerland, Honduras, Chile
Сүүлийн хэсгээс Спайн бараг сэлгээгээрээ ч 1-ээр гарч чадах юм байна. Швецарь байлгүй дээ тэдний араас.

хэсгээсээ гараад харин
A1 vs B2
B1 vs A2
...
H1 G2
G1 H2
гэж таарах юм байна. B1-ээр гарах боломжтой байгаа Аргенина л лав шөвгийн 8 ойрхон л байна. German, Голланд 2 ч бас төвөггүй 8-д биз. Спайн л бүрхэг байна даа, үхлийн хэсгийн 2-оор гарсан баг бол үнэхээр чанга байж таараа, харин үхлийн хэсгээс 1-ээр гарчвал шөвгийн 8 бэлэн болохнээ. Нэмээд Франц, Англи, Итали 3 шөвгийн 8-д гарах боломж харьцангуй их байх шиг байна. За тэгээд тэмцээн болтол таавар дэвшүүлээд л суугаад байхаас даа.

Friday, December 4, 2009

2009-12-03-ны шинэ чансаа

Авто тээврийн салбар үүсч хөгжисний 80 жилийн ойн барилдаан 2009 оны 12-р сарын 03.

1. у.з Соронзонболд 1063.387 [2]
2. у.х Даваабаатар 878.234 [1]
3. у.г Доржсамбуу 670.071 [6]
4. а. н Бүрэнтөгс 647.082 [3]
5. у.х Батболд 627.589 [7]
6. у.н Өсөх-Ирээдүй 527.917 [10]
7. у.ар Мөнхбаатар 515.415 [34]
8. у.н Ду.Батбаяр 508.324 [4]
9. а.а Мөнгөнбаатар 499.419 [5]
10. у.х Амартүвшин 464.185 [8]
11. у.з Рагчаа 451.418 [12]
19. ц.а Санжаадамба 374.131 [30]
20. у.н Ж.Бат-Эрдэнэ 364.339 [16]
21. а.н О.Гантулга 348.514 [38]
22. а.а Батмөнх 348.163 [15]
23. а.а Д.Энхбат 340.873 [19]
24. у.н Лхагвасурэн 328.875 [17]
25. а.а Сангисурэн 322.148 [18]
26. у.н Батзаяа 315.728 [22]
27. а.а Батжаргал(олимп) 310.845 [23]
28. а.а Цогбаяр 308.219 [31]
29. у.н Тогтохбаяр 297.673 [20]
30. у.н С.Мөнхбат 297.554 [21]
31. а.з Мягмарсүрэн 295.997 [45]
32. а.а Батсуурь 289.120 [44]
33. у.ар Азжаргал 279.184 [25]
34. а.з Пурэвсайхан 273.574 [27]
35. а.а Пүрэвдагва 270.311 [28]
36. у.х Баасандорж 264.319 [63]
37. а.н Чимэддорж 254.817 [26]
38. у.з Батзориг 249.998 [29]
39. у.х Батбаатар 236.255 [36]
40. а.а Мөнгөн 232.216 [32]
41. у.н Эрхэмбаяр 225.983 [60]
42. у.ар Ганхуяг 223.968 [33]
43. у.н Ёндонсамбуу 223.135 [35]
44. у.н Насандэлгэр 214.256 [46]
45. а.а Одгэрэл 212.968 [40]
46. а.а Чулуунбат 195.857 [51]
47. а.з Амарзаяа 193.135 [43]
48. у.н Бүрэнбаатар 184.220 [93]
49. у.н Адъяхүү 180.422 [41]
50. у.н Бадамдорж 173.896 [42]
51. а.а Ганзориг(увс) 163.343
52. а.а Дэлгэрсайхан 161.288
53. а.н Элбэгбаяр 158.278
54. у.г Ганбаатар 155.138
55. у.н Цогзолдорж 154.755
56. а.а Батням 152.413
57. а.а Баярхүү 143.942
58. а.а Цэдэндамба 143.774
59. а.а Батдорж 141.449
60. а.а Буянжаргал 136.126
61. у.н Цогтжаргал 132.340
62. а.х Ч.Ганзориг 131.647
63. у.н Отгонбаяр 127.727
65. у.х М.Батжаргал 122.481
66. а.а Алтанхуяг 119.890
67. у.н Э.Энхбат 118.630
68. у.з айнбаяр 116.735
69. у.н Наранбаатар 115.176
70. у.н Б.Баянмөнх 112.782
71. а.а Гантөгс 112.647
72. а.а Отгонням 110.938
73. а.а Лха-Очир 110.161
74. а.з Амбасэлмаа 105.548
75. а.з Бадарч 98.958
76. у.н Олзгэрэл 98.932
77. а.а Заямандах 94.828
78. а.а Цэрэнтогтох 92.381
79. а.а Тангад 92.368
80. а.а Батбилэг 91.928
81. а.а Сүхбат 91.750
82. а.а Болдбаатар 91.273
83. а.а Бат-Эрдэнэ 90.442
84. а.н Наранбаатар 90.301
85. а.а Нямдорж 90.200
86. у.н Ганхүү 78.863
87. а.х Н.Батсайхан 76.286
88. а.х Ганхуяг 75.036
89. а.з Адъяа 73.310
90. а.з Амаржаргал 72.658
91. а.з Баярхүү 72.608
92. а.а Бямбаа 71.875
93. а.а Санчир 71.203
94. а.а Ж.Алтаншагай 71.181
95. а.а Идэрсүрэн 71.154
96. а.н Лутсайхан 68.950
97. а.н Н.Батсуурь 68.240
98. у.н Алтансух 67.753
99. а.з Занданбат 67.067
100. а.з Батчулуун 63.576

Wednesday, December 2, 2009

12 сарын хичээлийн хуваарь

ЭЕШ-д бэлтгэх сурагчид геометрын хичээлд хамрагдаж байгаатай холбогдуулан Алгоритм сургалтын төвийн 12 сард мөрдөх хичээлийн хуваарь:

Даваа:
14.30- ЭЕШ-сургатын давтлага.

Мягмар:
9.00- Математикийн олимпиадны сургалт.
14.30 ЭЕШ-ны сургалт. (мате олимпиад давтлага)

Лхагва:
14.30 ЭЕШ-ны сургалт. (мате олимпиад давтлага)

Баасан:
9.00- Математикийн олимпиадны сургалт.
14.30- Математикийн олимпиадны сургалт. (ЭЕШ давтлага)

Бямба:
9.00- Мэдээлэл зүйн олимпиадны сургалт (мат олимпиад)
12.00- ЭЕШ-ны сургалт.

Ням:
9.00- Мэдээлэл зүйн олимпиадны сургалт (мат олимпиад)
12.00- ЭЕШ-ны сургалт.

Энэ сард үдээс хойш математикийн олимпиадны сургалтанд хамрагддаг 7- болон түүнээс дээш ангийн сурагчид 11-р ангийн ЭЕШ бэлтгэх сурагчидтай хамт бэлтгэл хийх ба Бямба, Ням гаригийн 12.00 цагаас 7- болон түүнээс дээш ангийн бүх сурагчид геометрын сургалтанд хамрагдана.