Friday, April 30, 2010

Нэмэлт дүрэм

Сорилын 3-р хэсэгт нэмээд нэг дүрэм оруучихгүй бол хүмүүс олноороо бандуулаад байна даа.

Нэмэлт дүрэм:
энэ хэсэгт зорьж буй зорилтоос дундаж дүн нь дээр байвал БАН хүртээхгүй ээ. За зорилт гэдэг нь тэр доор байгаа ёсоор бол:

1. Гончигдорж 65%
2. Дуламсүрэн 65%
3. Нацагдулам 55%
4. Батхонгор 55%
5. Өлзийдүүрэн 50%
6. Булгантамир 48%
7. Дашхонгор 47%
8. Бямбасүрэн 43%
9. Амартүвшин 43%
10. Том Мөнхзул 40%
11. Нацагсүрэн 40%
12. Энхзаяа 40%
13. Жижиг Мөнхзул 40%
14. Хишигсүрэн 37%
15. Должинсүрэн 37%
16. Дагиймаа 35%
17. Дашпүрэв 33%
18. Цолмонгэрэл 27%
19. Бямбадолгор 25%

гэсэн дүнгүүд авах боломжтой гэж үзсэн байна (зорилт тавьсан). Дундаж дүн нь үүнээс дээш байгаа хүнийг БАН-дах шаардлагагүй юм байна гэж үзэв.

Thursday, April 29, 2010

Ла Масиа

Барселона багийн хүүхдийн сургуулийн тухай сайхан нийтлэл ФОРУМД гарсныг хуулж тавилаа...

Гуйлермо Амор, Жозеп Гуардиола, Алберт Феррер, Сэржи Бархуан, Иван де ла Пена, Карлес Пуёоль, Чави Эрнандес, Габри Гарсиа, Пэпэ Рейна, Виктор Валдес, Андреас Иниеста, Сэрхио Гарсиа, Сэрхио Бускэтс, Боян Кркич, Лионель Мэсси, Сэск Фабрегас, Микэл Артета, Жерард Пикэ, Педро Родригэс, Жэффрэн гээд л нэрлээд байвал нэрлээд л байхаар... Барселона клубын аваргуудыг бэлтгэгч дархны газрын давтагдсан бүтээгдэхүүнүүд... Тэд Ла Масиагийн сурагчид...

Ла Масиа үргэлж л сод авъяастнуудыг бий болгож, тики-така (Испани маягийн нэг буюу хоёр хүрэлтээр тоглодог идэвхтэй довтолгоо) хэв маягтай сертификат олгодог. Энэ л шалтгааны улмаас Барселона клуб ямагт л Аваргуудын Аваргын төлөө тоглож байдаг билээ.
XVIII зууны үед баригдсан жижгэвтэр бор энэ л байшинг ЛА МАСИА гэдэг. 1979 оноос хойш эдүгээг хүртэд энэхүү Камп Ноугийн сүүдэр дор даруухан орших энэ бор байшингаас 500 гаруй хүүхдүүд өөрийгөө боловсруулан гарч мэргэжлийн хөлбөмбөгчин болжээ. 11-18 насны 70 хүүхэд багтаах хүчин чадалтай ч 75 хүүхэд сургах үе ч гардаг байв. Мөн энд хүүхдүүдээс гадна дасгалжуулагч, эмч, тогооч, хүнсний мэргэжилтнүүд, физиологич, психологич нар ажиллах өрөө бий. Хөвгүүдийн унтах, амрах газар болох 4 дотуур байр Ла Масиагийн хажууд байх бөгөөд уужим, тохилог гэнэ.

Чухам эндээс л хурцаар гялалзах одод төрдөг. Тасралтгүй хөдөлгөөн дунд явагдах богино, хурдтай дамжуулалтууд Ла Масиагийн нэрийн хуудас нь юм.

1988-1996 онд Блаугранаг дасгалжуулж асан домогт Иохан Круйффын өөрийн цогцлоосон “Мөрөөдлийн баг”-таа Ла Масиагийн бүтээгдэхүүнүүд болох Пэп Гуардиола, Луйс Милла, Гуйлермо Амор, Сэржи Бархуан, Иван Де ла Пена нарыг тоглуулж байлаа. Тэд зүгээр ч тоглогчид байгаагүй, жинхэнэ гэрэлтэгч одод байсныг бид бүхэн мэднэ. Харин өнөөдөр Ла Масиагийн сор бүтээгдэхүүн Пэп Гуардиолагийн удирдлага дор бас л Ла Масиагийн бүтээгдэхүүн болох өнөө цагийн хамгийн аугаа хагас хамгаалагчдын хослол болох Чави, Иниеста нар тоглож байна. Тэдний тоглодог хөлбөмбөг хурдан, амжилттай, бишрүүлэм байдагтай хэн ч маргахгүй. Гуардиола нэгэнтээ ийн өгүүлсэн байдаг.

“...Тэд Ла Масиагаас л бусдаас онцлог шинжтэй дамжуулалтуудыг сурсан... Балчир наснаасаа Барсагийн өмсгөлийг өмсөн тоглож өсдөг нь онцлох зүйл шүү. Энэ бол багийн хувьд амин чухал зүйл. Нөгөө талаар клуб өөрийн урт хугацааны хөрөнгө оруулалтаа маш хямдаар бий болгож байгаа хэрэг. Та нар харж л байгаа байх. Пуёоль, Чави, Иниеста, Мэсси гээд л... Нүднээ ил байна. Эднийг бий болгосон зардал маш бага. Харин өнөөгийн үнэлгээ нь хэд бол? Би л гэхэд 13 настайдаа энд ирсэн. Тэд надад хэрхэн өсч хөгжихийг зааж өгсөн. Гайхалтай дурсамж үлдэж дээ. Би энд эцэг эхтэйгээ хамт ирсэн анхны өдрөө ямагт санадаг...”

Энэ бол Ла Масиагийн Барселона клубт өгч буй өгөөж юм. Сүүлийн хэдхэн жилд Арсенал, Челси, Манчестер Юнайтед, Тоттенхэм, Уйган, Бирминхэм, Штутгарт, Бордо клубүүдийн төлөөлөгчид Ла Масиад зочлон энэ алдарт академи хэрхэн ажилладаг болохыг харсан гэдэг.

Академийн захирал Карлес Фолгэра: “...Тоглогчид өөрийн мэддэг бүхнээ хүүхдүүдэд заадаг. Мөн клуб хүүхдүүдэд хүнс, захиргаа, багш нар, сургалтын материал мөн тэдний цалин хөлс, бусад шаардлагатай бүх зүйлээр хангадаг...” гэсэн байдаг. Энэ нь жилдээ 5 сая паунд болдог юм байна. 5 сая их мэт санагдавч боловсорсон бүтээгдэхүүнүүдийг нь харахад ямар бага зардлаар бий үнэт эрдэнэсүүдийг болгож байгаа нь нүднээ илхэн харагдаж байгаа билээ.
Өглөө бүр хүүхдүүд хуучин байшингаасаа гарч, зайлшгүй суралцах хичээлдээ жирийн хүүхдүүдийн адил явж, үдээс хойш бэлтгэлийн талбайдаа ирэн эрчимт бэлтгэл хийдэг байна.

Мөн захирал Фолгэра ийн хэлсэн юм. “...Миний бодлоор энэ хүүхдүүдэд 2 чухал чанар байдаг. Нөхөрсөг бөгөөд даруу төлөв зан чанар. Хүүхдүүд Барсагийн нэгэн хэсэг болохоор сонгогдсон боловч даруу төлөв байж л хүндлэлийг олох болно. Бид тэдэнтэй их мөнгөний тухай ярихыг хүсдэггүй. Хэрвээ чи даруу төлөв байж чадвал өөрийгөө бүхнээр тойрон хүрээлүүлж чадна. Гэхдээ энэ амар биш. Гэвч боломж байдаг. Та бүхэн Иниестаг хараарай. Тэр хэзээ ч их зан гаргадаггүй. Бас хүссэн бүхэн нь түүнд байна...”

Гэхдээ Ла Масиа бол эрх хүүхдүүдийн зугааны газар биш. Тэнд тийм амар байхгүй. Зовох, гэрээ санах үе ирнэ. Үүнийг давж чадвал амжилтад хүрнэ. Үүний тод жишээ бол нэгдүгээр багийн 8 дугаартай тоглогч.
Иниеста маань төв Испанийн Фуэнталбия хэмээх жижигхэн сууринд төрсөн бөгөөд эцэг, эх нь түүнийг 12 настай байхад нь Ла Масиад авчирчээ. Бяцхан хүүгийн хувьд дарамттай өдрүүд байлаа. Цочирдом, таагүй, уртаас урт өдрүүд... “...Яг л ертөнцийн төгсгөл ирсэн юм шиг санагдаж байлаа. Энэ бол шинэ амьдрал гэхдээ маш хүчтэй нөлөө үзүүлсэн амьдрал байсан. Эцэг, эх маань надаас салахад түүнд дасан зохицоход хэцүү хэтэрхий жаахан байсан. Аав, өвөө хоёр намайг бодсоор эхний шөнө нойргүй хоносон бол би бас эхний өдрөө юу ч идэж чадаагүй. Гэвч тэд надад яагаад ингэж байгааг сайн ойлгуулсан. Би гэр рүүгээ өдөр болгон л утсаар ярьдаг байлаа. Хэрвээ аав, ээжтэйгээ ярьж чадахгүй бол шөнө нь унтаж чадахгүй байдаг байлаа. Гэвч Ла Масиагийнхан чамайг хайрлаж, чамд туслах болно гэж эцэг эх маань хэлдэг байсан. Тэд ч тэгсэн...” гэж Дон Андреас дурссан байдаг.

Ла Масиа зөвхөн хэмнэх, бага зардлаар од бий болгох газар бас бишээ... Ла Масиагийн зорилгын нэг том хэсэг бол бусдад туслах. 2000 онд 13 настай Мэсси Ла Масиад ирлээ. Тэрээр ясны гормоны өөрчлөлттэй байсан тул хэвийн өсөлттэй хүүхдүүдээс 20 гаруй сантиметрээр намхан байлаа. Түүний өсөлтийг дэмжих эмчилгээг хийх зардал эцэг эхэд нь байсангүй. Угийн хөлбөмбөг тоглох авъяас байв ч олон олон багууд түүний өвнөөс нь болж өөрийн багтаа авахаас татгалзаж байлаа. Гэвч Барселона клуб, Ла Масиа түүнийг авахыг зөвшөөрсөн. Түүний эмчилгээг даахаар болсон. Гэвч энэ нь багийн хувьд ямар зөв алхам байсныг одоо бид харж байна. Мэсси одоо л цоороод байгаа юм биш. Тэрээр Ла Масиад ирсэн анхны тоглолтдоо л тавын таван гоол оруулж өөрийгөө жирийн нэгэн биш гэдгээ батлан харуулж байсан гэдэг.

“Хүүхдүүдэд ялахын төлөө тоглохыг заадаггүй ч хэрхэн хөлбөмбөгчин болохыг сургадаг” гэж дэлхийн шилдэг маань хэлсэн байдаг.

Хүүхдүүд Ла Масиад ганцаараа амьдардаггүй. Нэг өрөөнд хоюулаа байдаг гэнэ. Мэсси маань сагсны багийн тоглогч хүүхэдтэй хамт нэг өрөөнд амьдардаг байжээ. Юу гэсэн үг вэ? гэхлээр Ла Масиад зөвхөн хөлбөмбөгийн клубын академи байдаггүй. Тэнд сагсан бөмбөг, хоккей, гандбол гэх мэтчилэн Барсагийн бүх л багуудын залуу халаа бэлтгэгдэж байдаг ажээ.

Ла Масиагийн өрөөний найзуудаас од бологсод олон. Эвертоны Микел Артета, Ливерпулийн Пэпэ Рейнатай нэг өрөөнд амардаг байсан бол Иниеста, Валдестай цуг буу халцгаадаг байв. Хүүхдүүд жилийн 11 сарыг нь Ла Масиад өнгөрүүлдэг аж. Үлдсэн нэг сар нь амралт буюу гэртээ харина даа... Аав, ээж, ах дүүстэйгээ гэртээ байна.
Хүүхэд л юм хойно зүггүйтнэ. Зүггүйтсэн бол шийтгэл авах нь тодорхой. Зөрч гэж дүрэм, журам байдаг гэж нэг үг байдаг.

“...Бид цагаа үүдний коридорт өнгөрөөх дуртай байсан. Тэнд хөлбөмбөг тоглож, өрөөний хаалгыг талбайн хаалгаар төсөөлөн тоглодогсон. Тэгж байгаад их дуу чимээ гаргана. Захирал ингэж байгааг мэдвэл биднийг шийтгэдэг байсан. Тэгээд л бид өрөө рүүгээ алхаад марш шүү дээ...” гэж Иниеста дурсамждаа өгүүлжээ. Гэрээ санаад бэтгэрэх дөхөж байсан хүү зүггүйтэхтэйгээ болсон хэрэг.

Ла Масиад сурсан, түүнийг дүүргэсэн бол нэг зүйл төлөвшин үлддэг аж.
“Та клубыг, түүний бэлэгдлийн өнгийг эндээс мэдрэх болно. Хувь хүний хувьд энэ бол зөвхөн хөлбөмбөг биш. Фэнүүд багтай илүү ихээр холбогдох болсноо эндээс л мэдэрдэг байх гэж би боддог. Яагаад гэвэл тоглогчид нь эндээс л төрөн гарсан болохлээр шүү дээ....” гэж Пикэ маань Манчестер Юнайтедаас эргэн ирснийхээ дараа ярьсан байдаг.

Энэ бол яагаад Ла Масиа онцгой байдгийн тайлбар болно. Зүгээр ч нэг академи биш гэдгийг илэрхийлж байгаа юм. Ла Масиад суралцана гэдэг нэр төрийн хэрэг. МӨРӨӨДӨЛ ХҮРЭХ ЗАМ.

Педрито хүүг хар л даа. Жинхэнэ мөрөөдлийн замналаараа явж байна. Гайхалтай замнал шүү... Түүний замнал бартаа саадтай ч бай баялаг, амжилт, өрнөлт дүүрэн байг...

Ла Масиад хүүхдүүд өдөр бүр яадаг бол? Юу хийдэг бол? Ла Масиагийн жирийн нэг өдөр дараах байдалтай өрнөдөг гэнэ.
7am: Өглөө боллоо. Орноосоо босоорой...
7.30am: Бүгдээрээ хамтдаа өглөөний цайгаа ууцгаана.
8am: Хүүхдүүд бүгд мини автобусаар хотын төвд байх сургуульдаа очицгооно.
2pm: Сургуулиас эргэн ирээд үдийн цайгаа нийтээрээ ууцгаана.
2.30pm: Зарим нь гэрийн даалгавараа хийж, бусад нь амарцгаана.
4pm-6pm: Эрчимжүүлсэн бэлтгэл хийнэ.
6.30pm: Зааланд очиж, бэлтгэл хийх ба хэрхэн бие махбодио цуцаахгүй, гэмтээхгүй тоглох ёстойг сурна.
9pm: Нийтийн оройн хоолоо иднэ дээ.
10pm: Орондоо орох цаг болжээ. Зарим хүүхдүүд шууд унтах бол бусад нь гэрэл унтрах хүртэл ном уншиж, хөгжим сонсох буюу гэрийн даалгавараа хийж болно. Ингээд хорвоогийн нэг өдрийг барна.

Ийм хэмнэлтэй олон жилийг үдсэний эцэст супер одод Барселона клубын нэгэн хэсэг болдог. Тийм амар биш байгаа биз?

Тэгвэл дараагийн одод нь хэн хэн байх бол? Өдөлж буй бүргэдүүдээ нэрлэе.

ТИАГО АЛКАНТАРА. 1994 оны ДАШТ-аар алтан дагиныг өргөсөн Бразилийн шигшээгийн тоглогч Мазиньогийн хүү дөнгөж саяхан 19 нас хүрлээ. Испани болон Бразилийн давхар иргэншилтэй тэрээр Италид төрсөн нь сонирхолтой. Хоёр жилийн өмнөөс л Челси түүнийг урвуулах гэж оролдоод байгаа. Өнгөрөгч улирлын сүүлээр тэрээр нэгдүгээр багт дебютээ хийсэн билээ. Төвийн хагас хамгаалалт бол түүний байрлал.

ГАЙ АССУЛИН. 18 настай түүнийг дараагийн Мэсси гэдэг. Бас л Челси түүний араас хөөцөлдсөн ч ҮГҮЙ гэсэн хариулт сонссон. Сөнөсөн тэнгисийн усаар ариулагдсан, Иерусалимын хүү тэрээр 12 настайдаа Ла Масиад ирсэн бөгөөд Испанийн өмнөөс тоглож болох эрх зүйн боломж бүрдээд байгаа аж. Тэрээр өөрийн нэгдүгээр баг дахь дебютээ Вэмбли цэнгэлдэхэд Тоттенхэмийн эсрэг хийсэн билээ. Сүүлийн үед Арсенал түүнээс хараагаа салгахгүй байгаа сурагтай. Аль аль жигүүрийн туслах довтлогчийн байрлалд тоглодог нэгэн.

МАРК МУНИЕСА. 17 настнуудын багт 15 настайдаа дебютээ хийх төвийн хамгаалагч тийм ч олон байхгүй. Тэрээр аль хэдийнээ Ла лигад дебютээ хийгээд амжсан. 2009 оны тавдугаар сарын 23-нд 17 нас 57 өдөртэйдээ Осасунагийн эсрэг талбайд гарч байлаа. Түүгээр ч зогсохгүй Аваргуудын лигийн цомыг хүртэхэд багийн бүрэлдэхүүнд багтсан нэгэн билээ. Тэрээр Ромд болсон финалд сэлгээний тоглогчоор нэрлэгдэн очсон азтай, одтой, чадвартай нэгэн. Нэг сарын өмнө тэрээр 18 насны босгыг давсан. Ирээдүйн Пуёоль л гэсэн үг.

МАРК БАРТРА. Өөрийн хүчээр байр сууриа эзлэн авах цаг нь тун ойртсон тоглогчдын нэг бол яахын аргагүй Бартра. 19 настай тэрээр төвийн, жигүүрийн аль ч хамгаалалтад тоглох чадвартай нэгэн бөгөөд мөнхийн өрсөлдөгч Реал Мадрид түүний араас шүлэнгэтэн хөөцөлдөж буй сурагтай. Савраа татаасай Мадридын баг.

Tuesday, April 27, 2010

Сорилын 3-р хэсэг амжилт өндөртэй эхэллээ...

3-р хэсэг эхэлсээн... одоо 6 сорил аваад 7 хоног завсарлаад дахиад 6 сорил авч энэ хэсэг дуусах хуваарьтай. Энэ хэсэгт амжилтаа ихээхэн ахиулах зорилттой байгаа, эхний сорил дээр 45%-ын дундаж дүн үзүүлээд сайхан эхэллээ... 2-р хэсэгт яг ингэж эрчтэй эхлээд сүүлдээ мяарч... 6 дараалж хожигдож дууссан байгаа. Энэ удаа эрч хүчээ алдалгүй, багийн амжилтаа унагалгүй байхыг хүн бүр хичээх хэрэгтэй. Нэг хэсэг дуусч, дараагийн хэсэг эхлэхэд хүүхдүүд урьдынхаас туршлагажиж сайжирсны дээр, "амжилт гаргана" гэсэн шинэ эрч хүчтэй байдаг тул багийн амжилт их сайн байдаг юм. Үүнийгээ харин алдахгүй байхыг бид энэ удаа зориноо, түрүүчийн хэсэг шиг юм болохгүй байх...

3-р хэсэг өөрийн гэсэн дүрэмтэй байгаа. Хүүхдүүдийг илүү тэмцэлтэй, идэвхитэй байлгахын тулд бага сага дүрэм оруулсан.
1. Эхний 2 сорилд орсны дараагаас эхлээд дундаж дүн нь буурвал дараагийн сорилд оролцох эрхгүй болж БАН хүртэнэ гэсэн тохиролцоотой байгаа.
2. Онцгой амжилт гаргасан хүн БАН-гаас аврагдана. Үүнд өөрийн хувийн дээд амжилтаа ахиулбал 1 удаагийн БАН-гаас аврагдана. Дүнгийн хувьд 10-аар хэмжигдэх өөрчлөлт орвол (жишээ нь 40 авдаг байж байгаад 50 авбал) 2 удаагийн БАН-гаас аврагдах гэсэн нэмэлт заалттай байгаа.

За ингээд өнөөдрийн хувьд амжилт гаргаж:
1. Амартүвшин анх удаа 50 авч хувийн дээд амжилт 51% болсон тул 2 удаагийн БАН-гаас аврагдах эрх.
2. Дашпүрэв анх удаа 50% авч үзсэн тул мөн 2 удаагийн БАН-гаас аврагдах эрх.
3. Дашхонгор хувийн дээд амжилтаа 55% болгон шинэчилсэн тул 1 удаагийн БАН-гаас аврагдах эрх.
4. Дагиймаа хувийн дээд амжилтаа 47% болгож шинэчилсэн тул 1 удаагийн БАН-гаас аврагдах эрх. (3 Да ч өнөөдөр лаг байж дээ)
5. Бямбадолгор хувийн дээд амжилтаа 38% болгож шинэчилсэн тул 1 удаагийн БАН-гаас аврагдах эрх тус тус олж авав.

4 хүнээс бусад нь бүгд өөрийн энэ хэсгийн зорилтоос дээгүүр явж байна (Дуяа арай бага). Гончигдорж, Бямбасүрэн, Бт.Мөнхзул, Хишигсүрэн, Энхзаяа нар амжилтгүй явж байна. Нацагдулам, Булгантамир тэргүүтэй хэд хэдэн хүмүүс маргааш БАН-гийн эрх авч магадгүй байгаа тул ихээхэн хичээх хэрэгтэй болж өгвөл БАН-гаас аврагдах эрх олж авахгүй бол хэдий хүртэл салгалах билээ. Жишээ нь Нацагдулам хувийн рекордоо давтсан гэдэг бол хамгийн аюултай амжилт, маргааш "онцгой" гэсэн ангилалд багтах амжилт гаргахгүй л бол шууд БАН-д өртөнө.

Monday, April 26, 2010

Үнэхээр л More than Man.U юмдаа...

Тэгнээ тэр... бүтэн жилийн турш гол хүн байх гэж оролдсон зарим нэг хүмүүс... би нэр цохож хэлмээргүй байна... Шөвгийн 8-д үлдээд мултрах ч гэж дээ. МанЮ багаас илүү байхыг хичээж байсан Мөнхбат маань шөвгийн 8 багийн тулаад МанЮ багийг буулгаж авч шөвгийн 4-д үлдлээ... Челси ФС ч Манчестер Юнайтед ФС-гээс илүү, Челсийгийн фен Мөнхбатын More then ManU баг ч МанЮ-гийн фен Доржоогийн Dorjoo.Man.U багаас илүү юм байна гэдэгт "үнэмшив"... Шөвгийн 4-д "сул багтай" таарсан байгаа тул ФИНАЛ их л ойрхон харагдаж байна.
Шөвгийн 4-ийн нөгөө тоглолт нь бол үнэхээр гал гарсан тулаан болно. Энэ удаа бараг эцсийн мөчид гэж хэлж болохоор газар анх удаа кайф лигийн тэргүүнд заларч чадсан Далайжаргалын TH FC баг кайф лиг ба кайф капын байнгын шилдэг менежер Тамирын "Тамирын Арсенал" багтай хүч үзнэ. Ялсан нь бараг кайф капын манлай болох болов уу даа... Кайф лигт ч энэ 2 баг эхний 2-д жагсаж байгаа.
10 гаруй хоног үргэлжлэх 12 тоглолттой АПЛ-ын 37-р тойргийн тоглолтоос аль 2 баг нь финалын шатанд шалгарах бэ? гэдгийг харъя.

Saturday, April 24, 2010

2-р хэсэг өндөрлөлөө.

Сайхан эхлэл, шал муухай төгсгөл... ЭЕШ-ны 2-р хэсэг төлвөлсөн ёсоороо явж дууслаа... 13-аас 24-р сорил өндөрлөж бидний нийт сорилын 40% нь дууслаа. Одоо хичээллэх боломжтой ердөө 5-хан 7 хоног... сайжрах, туршлагажих боломжтой 36 сорил үлдээд байна.

1. Гончигдорж 61 [60.6] [63.75]
Дундаж дүн 1-р хэсэгт 52.9% авч байсан бол 2-р хэсэгт 8.1% -аар амжилт нь өсчээ.
Хувийн дээд амжилт 78%. 21 сонгох тест зөв бодсон тохиолдол ч байгаа боловч байж боломгүй муу муу амжилтууд бас үзүүлж байгаа. Дараагийн хэсэгт завгүй байгаа тул 65% дунджилахад л болно доо. Мэдээж 80%-ийг авах хэрэгтэй.

2. Дуламсүрэн 56 [55.8] [62.25]
Дундаж дүн 1-р хэсэгт 50.8% авч байсан бол 2-р хэсэгт 5.2% -аар амжилт нь өсчээ.
Хувийн дээд амжилт 70%. Энэ хэсэгт хувийн рекордоо ч шинэчилж чадалгүй амжилт муутай байлаа, 4-р сарын 11-д 68% авснаас хойш дандаа 60%-аас хэтрэхгүй муу дүн үзүүлж байгаа. Дараагийн хэсэгт 65%-аас дээш дунджилах хэрэгтэй. Одоо л бүх хүчээ шавхаж амжилтаа суга өсгөх хэрэгтэй. Яаралтай 80 авах шаардалагатай.

3. Нацагдулам 48.7 [46.4] [49.5]
Дундаж дүн 1-р хэсэгт 43.6% авч байсан бол 2-р хэсэгт 5.1% -аар амжилт нь өсчээ.
Хувийн дээд амжилт 58%. Мөн ч их удаж байж рекордоо ганц хувиар өсгөсөн дөө. Сүүлийн 3 сорилд 55%-аас багагүй дүн авсан. 37%-аас 58% хүртэлх дүнг 24 удаа үзүүлсэн. Сайн биш ч тогтмол амжилт... одоо өсгөх хэрэгтэй, 60% ч авч үзээгүй байна гэдэг бол маш чамлахаар амжилт... 3-р хэсэгт 70 авч дундаж дүнгээ 55%-д барихгүй бол бүтэн 4-р хэсгийг БАНДУУЛЧИХ боломжтой шүү...

4. Батхонгор 46 [46.3] [47.5]
Дундаж дүн 1-р хэсэгт 34.4% авч байсан бол 2-р хэсэгт 11.6% -аар амжилт нь өсчээ.
Хувийн дээд амжилт 53%. 6 удаа 50 авахдаа, дундуур нь 3 удаа муу дүн авсан. 2-р хэсэгт хамгийн сайн буюу 11 гаруй хувиар амжилтаа өсгөсөн ч одоо бүтэн 7 хоног БАНДУУЛАХ болзол хангаад байна. Дараагийн хэсэгт 55% дунджилах бүрэн боломжтой... 60 аваад болж өгвөл 70 авчих ч хэрэгтэй ш дээ.

5. Өлзийдүүрэн 42.3 [43.5] [40.75]
Дундаж дүн 1-р хэсэгт 31.9% авч байсан бол 2-р хэсэгт 10.4% -аар амжилт нь өсчээ.
Хувийн дээд амжилт 58%, хувийн доод амжилт 18%. 2-р хэсгийн хамгийн муу 2 амжилтаа сүүлийн 2 өдөрт үзүүлж үүнээс ч сайн байх байсан боломжоо алдсан. Гэхдээ тэрээр хангалттай сайжирсан, өөртөө итгэх итгэл нь ч дээшилсэн. Одоо дараагийн хэсэгт 50% дундчилахыг зориод биелүүлчихвэл ч гараад өглөө л дөө... 60% -аас атгаад л алдсан, одоо бүр мөсөн атгаж авч чаднаа...

6. Дашхонгор 42.2 [40.75]
Шинэ цэрэг ч сүүлийн 4 сорилд ороогүй, багахан бан-д өртөөд байгаа. Хувийн дээд амжилт 53%, дараагийн хэсэгт 45% бол дундчилж чадах байх... хэцүү ч гэсэн 10 жил сурсныхаа хэргийг гаргаад F биш дүн аваад үзчих хэрэгтэй дээ.

7. Булгантамир 41.9 [41.1] [37.6]
Дундаж дүн 1-р хэсэгт 35% авч байсан бол 2-р хэсэгт 6.9% -аар амжилт нь өсчээ.
Хувийн дээд амжилт 57%. Энэ хүний орон гаран амжилт бас л их зовоож байна, одоо тэгээд чадах чинээгээрээ л дундаж дүнгээ ахиулахыг хичээ дээ... 60 бол авчих байхаа, дундаж дүнгээ 48% энэ тэрд хүргэчиж чадахгүй л байх даа.

8. Бямбасүрэн 38 [38.5] [37.25]
59% авдаг л юм билээ. Байр бол боломжийн байгаа ч гаргаж байгаа амжилт нь л хэрэг алгаа. 28 59 ... 55 27 гэсэн амжилтуудыг харахад л ямархуу хүн бэ? гэдэг нь ойлгогдоно. 60% авч үзээд тэгээд унаж тусаж явж байгаад 43% энэ тэр дунджилбал 3-р хэсэг ч болоо доо.

9. Амартүвшин 37 [39] [40.5]
Хувийн дээд амжилт 49%. Муу мэдээ нь 3-хан хувиар өсчээ. 24 сорилоос 17-д нь 30% авсан гэхээр үнэхээр тогтмол амжилт үзүүлээд өсөхгүй гацаад л байна даа. Сүүлийн хэдэн сорилд урьдынхаа авдаг дүнгүүдээ л аваад муухан байна. Их л удаан бас хэт цөөхөн бодлого ордож үзээд цаг дуусгаад байгаа. Одоо суга өсөх цаг ирсээн. Дундаж дүнгээ 43%-аас л дээш гаргах хэрэгтэй. Одоо байнга 40 аваад сурах хэрэгтэй, боломж гарвал хааяа 50 авах ч гоё л байна байх. Дундаж дүн 43% хүрэхгүй бол тэгээд томоохон БАН хүлээж байгаа л гэж мэдээрэй...

10. Том Мөнхзул 36.7 [36.1] [37.25]
Шалгалт эхлэхэд хэдхэн 7 хоног үлдээд байна. Одоо дөнгөж 36 авах хэмжээнд байна... 3.7%-аар өссөн, ямар ч амжилт гэж үзэх юм алга даа... ганц удаа авсан 51% нь сайны дохио огт биш. 19%, 23% энэ тэр авч байгаа үедээ амжилтын тухай бодоод ч хэрэггүй дээ. Тэгээд 3-р хэсэгт 40% дунджилж чадах ч юмуу даа. Шалгалт эхлэхэд хэдэн хоног үлдсэснийг болон өөрийнхөө авч байгаа дүнгээ нэг бодож үзэх цаг иржээ... ноднин жил давтагдах ойрхон л байна шүү!

11. Жижиг Мөнхзул 36.6 [38.4] [34.6]
Хажуугаас харахад нэг л бүтэлгүй бодоод байдаг юм. Том Мөнхзул, Должко, Нацагаа энэ тэр гэсэн өөрөөсөө муу хүмүүсээс илүү дүн аваад байдаг нь гайхалтай... аз нь дуусчихвий л гэж үргэлж айх юм. Их л хэцүүхэн хүндээ. Амжилт нь 5.5% -аар өсөөд, дээд рекордоо 48 болгосон. 8 удаа 34%-аас 44% авсан нь боломжийн сайн тогтмол амжилт шүү... Дундаж дүнгээ 40% болгочвол сайжирч байна гэж хүн бүр л итгэнэ ш дээ. 50 бол авчих байхаа...

12. Энхзаяа 36.3 [38.7] [37.5]
6.9%-аар амжилтаа өсгөнө гэдэг нь боломжийн л амжилт байлаа. Гэхдээ үүнээс дээгүүр амжилттай дуусгах боломж байлаа. Их савалж байгаа, янз бүрийн л дүн авсан.
Хувийн дээд амжилтаа 53% болгосон бол 22%, 26%, 27% гэсэн муухан дүнгүүд ч авч чадсан. Одоо тэгээд 40%-ийн дундаж дүн үзүүлэхийн төлөө л зүтгэдэг байхдаа... дахиад 50% энэ тэр авахыг бодоорой.

13. Хишигсүрэн 35.3 [35.8] [36.3]
19 48 35 44 28 42 31 40 30 44 29 34 гайхалтай байгаа биз. Энэ хэсэгт авсан 12 дүн нь 1 улаан 1 ногоон... хэзээ ч 2 өдөр дараалж өөр өнгө аваагүй. Бусад бүх хүмүүс өссөн, зарим хүмүүс шиг 10%-аар өсөхгүй юмаа гэхэд 5%-аар өсөх хэрэгтэй ш дээ... гэтэл 1%-аар БУУРСАН байх юм. Бэлтгэл хийх тусмаа буурсаар байгаад ЭЕШ-наар 30% авдаг болоод орох юм байна л даа. Дараагийн хэсэгт 34%-өөс доош орохгүй байхыг зоридог ч юм билүү... 50% авч үзээгүй 9 хүний нэг нь.

14. Нацагсүрэн 34 [35.3] [32.5]
Дунд зэргийн өсөлт, байр тогтмол, хувийн рекордоо 47 болгоод үзсэн. Тэсрэлт хийх ёстой л хүн дээ. Дундаж дүнгээ 40% болгочиход гайхах зүйлгүй. 50 авч үзэх нь бол их л ойрхон байна ш дээ. БАН-гаасаа яаж сална даа...

15. Должинсүрэн 31.6 [30.4] [30.25]
Байраа урагшлуулаад авлаа... одоо амжилтаа сайн өсгөөд байх хэрэгтэй. 28%-аас 33% хүртэлх амжилтыг 7 удаа гаргасан гэхээр ямархуу тогтмол амжилт үзүүлж байгаа нь харагдана. Хувийн дээд амжилтаа 42% болгоод авсан. Энэ хэсэгт амжилтаа 7.6%-аар өсгөсөн гэхээр өөрийнхөө нөөц боломжийг гаргаад сайн л урагшилж байна. 3-р хэсэгт 37%-ын амжилтад хүрэх боломж байна даа.

16. Дагиймаа 31.2 [31.6] [32.25]
Хувийн дээд амжилтаа 45% болгосон. Дундаж дүн багахан өссөн, Энхзаяа заримдаа ч гэсэн анхаарлын төвд орж чаддаг. Харин Дагий бол дандаа хэний ч сонирхолыг татахгүй байрлалд амьдраад байгаа даа. Уг нь ийм муу амжилт үзүүлэх хүн ч биш дээ. Одоохондоо ягаан тэмдэг л булаацалдах хэмжээнд байна. 35% дунджилахыг зорих хэрэгтэй.

17. Дашпүрэв 26.5 [25.2] [26.5]
3 сар тутамд ганц 40 аваад байвал дараагийнхаа 40-ийг 7 сард л авах байхдаа. Тэр үед хүмүүс сургуулиа авчихсан байна. Дүр эсгэсээр байгаад хорвоог барах гээд байгаа юм байхдаа. Одоо л дөнгөж 30% дундажлах тухай бараг л бүтэхгүй шахуу зорилт тавих хэмжээнд байна ш дээ.

18. Цолмонгэрэл 23.5 [23.3] [20.25]
10 удаа сорилд орж 6 удаан яагаан авсан...

19. Бямбадолгор 22.2 [22.7] [24]
21%-аас 25%-ыг 8 удаа авчээ. Дээд амжилт нь 30% гэж байгаа бусад хүмүүсийн 40 гараад явчихсан. Дундаж дүнгээ 25% болгоод ямар ч ашиггүй л байна байх даа...


1-р хэсгээс 2-р хэсэгт хүүхдүүд хэр өссөнийг харуулбал:

1. Батхонгор [46%] 11.6%-аар өссөн.
2. Өлзийдүүрэн [42.3%] 10.4 %-аар өссөн.
3. Гончигдорж [61%] 8.1%-аар өссөн.
4. Должинсүрэн [31.6] 7.6%-аар өссөн.
5. Булгантамир [41.9%] 6.9%-аар өссөн.
6. Энхзаяа [36.3%] 6.9%-аар өссөн.
7. Жижиг Мөнхзул [36.6%] 5.8%-аар өссөн.
8. Бямбасүрэн [38%] 5.5%-аар өссөн.
9. Нацагсүрэн [34] 5.3%-аар өссөн.
10. Дуламсүрэн [56%] 5.2%-аар өссөн.
11. Нацагдулам [48.7%] 5.1%-аар өссөн.
12. Дагиймаа [31.2] 4.5%-аар өссөн.
13. Бямбадолгор [22.2] 4.1%-аар өссөн.
14. Том Мөнхзул [36.7%] 3.7%-аар өссөн.
15. Амартүвшин [37%] 3%-аар өссөн.
16. Дашпүрэв [26.5] 1.9%-аар өссөн.
17. Цолмонгэрэл [23.5] 0.7%-аар өссөн.
18. Хишигсүрэн [35.3%] 1%-аар БУУРСАН.

Дээд рекордны хэмжээ:

1. Гончигдорж 78%
2. Дуламсүрэн 70%
3. Бямбасүрэн 59%
4. Өлзийдүүрэн 58%
5. Нацагдулам 58%
6. Булгантамир 57%
7. Батхонгор 53%
8. Дашхонгор 53%
9. Энхзаяа 53%
10. Том Мөнхзул 51%
11. Хишигсүрэн 49%
12. Амартүвшин 49%
13. Жижиг Мөнхзул 48%
14. Нацагсүрэн 47%
15. Дагиймаа 45%
16. Цолмонгэрэл 42%
17. Должинсүрэн 42%
18. Дашпүрэв 42%
19. Бямбадолгор 30%

(ижил хувьтай хүмүүсийн түрүүлж авсан нь өмнөө байрлана.)

Энэ оноонууд нь "БАН"-гаас аврагдах боломжийг олгох оноонууд шүү дээ.

Баг маань 6 дараалж ялагдаад байна. Маш хүнд хүнд, том том ялагдлууд хүлээсээн.

Thursday, April 22, 2010

Фантази тэмцээнүүдийн хасагдах шат...

Бараг бүтэн жилийн турш (хөлбөмбөгийн нэг улирал) биднийг уйдаалгүй тэмцэлдүүлсэн ФАНТАЗИ тэмцээнүүд хөлбөмбөгийн улирлаа дагаад дуусах шатандаа орж байна. "Халз тулаан" төрлийн тэмцээнүүдийн хасагдах шатны тоглолтууд эхэлж, уралдаант төрлийн тэмцээнүүдийн эцсийн шатандаа ороод байна.

Английн Примерийн Лигийн тэмцээний хувьд:

1. Манай Кайф капын тэмцээн хасагдах шатруугаа шилжиж шөвгийн 8 багийн нэр тодроод байна.

1 Dorjoo.Man.U 69
2 Челси 68
3 TH FC 67
4 Amaraa's Dteam 63
5 Хэрлэн(Батхүү) 60
6 sogi mgl 58
7 Ulzii's team 57
8 More than MANU 54

Бусад фантазичидаас арай илүү оймс илээж, олон тоглолт үзэж, мөн фантазигийн урьдны туршилгаа ашиглан дээрээс нь нэмээд Манчестер баг нь болон тэр дундаа Ширек хочит Рүүнийгээхээ гайхалтай улирлын ачаар Доржоогийн Dorjoo.Man.U баг улирлын эхнээс л амжилттай байж, 25 орчим тойргоос тэргүүн хэсэгт шилжин манлайлаалсаар 1-р байраар хасагдах шатанд шалгарлаа. Хувь заяаны эрхээр түүнтэй сүүлийн мөчид Мөнхбатын More than ManU баг шөвгийн 8-д тулахаар шалгарлаа. Доржоог буулгаж авах ерөөл тавин Мөнхбатын багт би өөрийн биеээр МанЮ-гаас илүү гэдэг нэрийг нь хайрласан түүхтэй. Одоо л илүү гэдгээ харуулж, түүний бүтэн жилийн хөдөлөр зүтгэл, тэргүүллийг нь үгүй хийнэ дээ...
Бүтэн энэ улирлын турш Кайф капад гялалзсан хүн бол Тамир билээ. Түүний удирдсан Челси нэртэй Арсенал дээр тулгуурласан баг нь тэмцээний ихэнх хэсэгт тэргүүн байранд байлаа. Иймдээ ч ганцахан онооны зөрүүтэйгээр хасагдах шатанд 2-оор гарлаа. Учраагаа ялчих бүрэн боломжтой билээ. Мөн бүтэн жилийн турш гялалзсан Содномдаржаагийн sogi mgl баг сүүлрүүгээ жаахан тааруу байж 6-р байр хүртэл ухарч Далайжаргалын TH FC багтай тулахаар оноолт таарлаа... энэ багуудын амттай тулаан амралтын өдрүүдээр ширүүхэн өрнөж 4 баг нь цааш шалгарна. Манай Tsavilla баг эхнээсээ л Кайф кап тэмцээнд амжилтгүй байсаар 14-р байранд шалгарч (18 багаас) дараа жилийн тэмцээнийг хүлээх хэрэгтэй боллоо.

Шөвгийн 8-ийн оноолт:

Dorjoo.Man.U - More than MANU
Челси - Ulzii's team
TH FC - sogi mgl
Amaraa's Dteam - Хэрлэн(Батхүү)


2. Пример лигийн МТС кап тэмцээн. Энэ тэмцээний шөвгийн 8-д


Ulzii's team - Хэрлэн(Батхүү)
Amaraa's Dteam - Chimee United
naranbayar - Челси
Dorjoo.Man.U - AnkhaaGunner

гэсэн 8 баг шалгаран үлдэж оноолтоор хүч үзэх болов. 6 МТС-ийн нөхдүүдийн өмнөөс манай Чимээ, Тамираа 2 үзэлцэх юм байна. Амжилт хүсье. Манай баг бас л азгүй байж 16-р байрт шалгарсан байгаа (22 багаас).

3. Спорт цонхын H2H тэмцээнд 56 багаас 30-р байранд шалгараад, шалгарсан шилдэг 8 баг нь хоорондоо үзэхээр болжээ...

4. "Халз тулаан" гэж Доржоо бид 2-ын халз үздэг тэмцээн өгөө аваатай явсаар сүүлийн үед манай баг уналтанд орж хэдэн тойргийн өмнө манай баг ялагдах нь тодорхой болсон. Ингээд ЖЕРСИ-ний өрөнд орлоо доо.

За тэгээд үүний араас Аваргуудын лигийн тэмцээн дуусах шатандаа ороод байна.

5. Асуулт нетийн тэмцээнд тэмцээнд 76 баг өрсөлдөж манай barcagaan баг 2-р тойргоос эхлэн мандан бадарч зогсолтгүй 10 тойрог урагшилсаар шилдэг 8 багийн 5-р байрт шалгарч 4-өөр шалгарсан Отгончимэгийн Otgoo FC багтай таарлаа... одоо тэгээд яахав дээ "больё" гэлтэй нь биш үзэлцээд л өнгөрлөө... манай баг цаашаа шөвгийн 4 багт багтан тэмцээнээ үргэлжлүүлэхээр боллоо... Отгоогийн баг бүхий л тэмцээний турш амжилттай явсаар хамгийн сүүлд "давагдашгүй" хүчин зүйлийн улмаас тэмцээнээ цэгэллээ...

6. Спорт цонхын H2H тэмцээнд 102 баг оролцоход манай баг сүүлийн мөчийг хүртэл тэмцсээр 8-р байраар хасагдах шатанд шалгарч хашир туршлагатай шилдэг багт дийлдэв. Харин манай Отгоогийн баг эхнээсээ сайн байсаар, мөн эхнээсээ сайн байсан манай Алгоритм лигийн Ulzii team багтай оноолтоор таарч ялалт авснаар шөвгийн 4-д шалгараад байна. Одоо шөвгийн 8-д намайг ялсан хашир бурхитай хүч үзнэ. Гэр бүлээрээ нэг хүнд ялагдмааргүй л байна шүү...

7. Алгоритм кап тэмцээнд манай barcagaan баг харин магнайдаа тоосгүй тасархай түрүүлж байгаа даа.

1 barcagaan 30
2 Ulzii's team 24
3 Хангарьд.Дарамаа 24
4 Dalai.Bar 21
5 Chimee Madrid 19
6 Otgoo FC 18
7 More than MANU 16
8 Man.Utd.Dorjoo 15
9 Shagai.Milan 15
10 sogi mgl 13
11 Bataleno 9
12 baagiilucky 9
13 Jaamaa 9
14 gochoo 7

8. Аваргуудын лигийн МТС кап. Алгоритм кап тэмцээнтэй бараг л ижил өрсөлдөгч бүхий энэ тэмцээнд харин манай баг 12-р байранд шалгарч гайхал төрүүлэв. Тэгвэл Отгоогийн баг харин тэргүүн байр эзлэх нь бараг тодорхой болсон явж байна.

1 Otgoo FC 28
2 Хангарьд.Дарамаа 24
3 Chimee Madrid 24
4 Ulzii's team 21
5 Man.Utd.Dorjoo 21
6 Dalai.Bar 21
7 FirstTeam 21
8 gochoo 7 21
9 Arsenal_Huygaa 18
10 Shagai.Milan 18
11 corona FC 16
12 barcagaan 15
13 Jaamaa 15
14 amraa's Dteam 13
15 Average 12
16 abb 10
17 Bataleno 9
18 More than MANU 9
19 baagiilucky 9
20 sogi mgl 3

9. За хамгийн сонирхол татаж байсан тэмцээн буюу "ӨНДӨР БООЦООТ" DUEL тэмцээн. Энэ тэмцээний шагналын сан 180.000 төгрөг бөгөөд энэ тэмцээнд манай баг эхнээсээ л өнгөлөг байж одоогийн байдлаар тэмцээнийг тэргүүлж байна. Одоо дараагийн тойрогт Хангарьд багийг ялчвал тэгээд л ихээхэн мөнгөн шагнал дээр уналаа даа...

1 barcagaan 21
2 Dalai.Bar 21
3 Otgoo FC 18
4 Хангарьд.Дарамаа 18
5 Man.Utd.Dorjoo 15
6 gochoo 6

Бусад уралдаант төрлийн тэмцээнүүдэд 2 ба 3-хан тойрог л үлдээд байгаа билээ.

Saturday, April 17, 2010

60%-ийн үүдийг тогшицголоо

2-р хэсгийн 2-р хэсэг буюу 17-оос 20-р сорилоо авлаа. Нийт сорилын 1/3-ийг даваад байна.

1. Гончигдорж 60.6 [63.75]
2 удаа 50 авч, сүүлийн 2 сорилд шийтгэлийн улмаас өнжиж сүйрлээ... Том ах гуай бэлтгэлээ санаатайгаар таслаад байхаар дүү нар яах бэ?

2. Дуламсүрэн 55.8 [62.25]
30, 40, 50, 60 авснаар дундаж дүнгээ бараг 7%-аар бууруулж лидерийнхээ үүргийг маш хангалтгүй биелүүллээ дээ. Хувийн доод рекордоо шинэчилсээн шиг л явж байна.

3. Нацагдулам 46.4 [49.5]
Маш муу байнаа...

4. Батхонгор 46.3 [47.5]
3 удаа боломжийн амжилттай байсан нэг удаа бүтэлгүйтэж 30% авснаар амжилт навс унаж хайран сайхан хөдөлмөрүүд талаар болж байна даа.3-р байр бол баталгаатай болсоон... сүүлийн 7 сорилын 5-д нь 50 авч энэ дүнгээ баталгаажуулаад байна, дундаж дүнгээ 50% болгоод 2-р хэсгээ дуусгавал их сайн байна даа.

5. Өлзийдүүрэн 43.5 [40.75]
Сайхан өссөн байна, өнөөдөр тааруухан бодосныг эс тооцвол хувийн дээд амжилтаа 58% болгож шинэчлэн удахгүй 60 авна шүү гэдгээ харуулсан. 2-р хэсэгт 8 удаа 36-аас багагүй амжилт үзүүлсэн. Урагшлах боломж, зам байна шүү дээ...

6. Дашхонгор 42.2 [40.75]
Дээшилжээ... 52 39 39 45 гэсэн 4 дүн цувуулж өөрийн хэв маягаа олж авах гэж л байна. 2-р хэсгийн төгсгөлд л дүгнэлт өгөх хэрэгтэй байх.

7. Булгантамир 41.1 [37.6]
Хамгийн сайн ахисан хүмүүсийн нэг нь. Энэ хавьд хэдэн хөвгүүд урагшлахын түмэн хүслэн дунд л өрсөлдөж байна. 51 32 57 35 гэсэн 4 дүнг харахад миний хамгийн дургүй "савалгаа" гэдэг зүйл маш их харагдаж байна. Хувийн дээд амжилтаа 57 болгож 19-р сорилд тэргүүн байранд шалгарч сорилд түрүүлсэн 5 дахь хүн болсон, одоо 4 дараалж 50% авч чадвал дундаж дүн амалсан ёсоороо 45 болох боломж байгаа юм байна.

8. Амартүвшин 39 [40.5]
Ширүүхэн өрсөлдөж байгаа хөвгүүдийн ард чимээгүйхэн тогтмол амжилтаа үзүүлээд явж байна. Харин энэ 4 сорилд ганцхан 40 авч амжилтаа ахиулах биш тогтмолжуулаад л яваад байгаа, урд хэдээсээ салалгүй дагаад байхад нэг юм дуулгана даа.

9. Энхзаяа 38.7 [37.5]
Багахан ч гэсэн өссөн, өнөөдөр 27 авч бүх хөдөлмөрөө талаар өнгөрөөсөн болохоос уг нь 53% авч хувийн дээд рекордоо шинэчлээд гялалзаж байсан юм шүү дээ. Багахан хичээгээд дундаж дүнгээ 40%-д хүргэчих боломж байнаа.

10. Бямбасүрэн 38.5 [37.25]
Их олон муу дунд 59% авч 60 авсан 3 дахь хүнээр тодрох шахсан. Бусдаар бол тааруухан байгаа... Уг нь сайн дүн авч болох л юм байна лээ ш дээ...

11. Жижиг Мөнхзул 38.4 [34.6]
Хамгийн их өссөн хүн, 34 48 40 43 гэсэн 4 боломжийн сайн дүн авч сайн байлаа. 48 нь хувийн дээд амжилт нь болоод байгаа... нэлээд хэдэн хүн 50 авах дөхөөд байгаагийн нэг нь. Тогтмол 40 аваад сурчвал энэ 2-р хэсэг үр бүтээлтэй өнгөрсөн болж таарна. Дундаж дүнгийн рекорддоо хүрээд байна.

12. Том Мөнхзул 36.1 [37.25]
Энэ угаасаа 2 дараалж ногоон авахгүй муу хүн юм байна.

13. Хишигсүрэн 35.8 [36.3]
20 удаа том Зулаатай ижилхэн өнгө авсан. Энэ бол гайхалтай тэнэгрэл... Зулаа энэ 2-ын 4, 5-р байр ч түүх болсон доо... тэгээд хоорондоо уралдаад энэ хавьдаа л суугаад байна байх.

14. Нацагсүрэн 35.3 [32.5]
Өссөөн... Хувийн дээд амжилтаа 47 болгож шинэчилсэн. 5 удаа сайн амжилт үзүүлсний эцэст өнөөдөр 27 авч өөрийгөө хороллоо... Урд нь 2, 3 тааруухан хүн хүлээж байгаа даа, уг нь өчигдөр л 12-р байранд байсан юмсан.

15. Дагиймаа 31.6 [32.25]
16-р байрлуу ухраад өнөөдөр байраа буцааж авсан. 3 удаа 30 авсан, одоо бүүр сайн дүнгийн тухай мөрөөдхөө ч байсан юм шиг санагдаад байна.

16. Должинсүрэн 30.4 [30.25]
5 дараалж 30 авсны эцэст 24 авч өөрийгөө хорлон олж авсан 15-р байраа буцаагаад алдсан. Хувийн дээд амжилтаа 38 болгоод байгаа.

17. Дашпүрэв 25.2 [26.5]
4 удаа 20 авч хойд 2 хүнлүүгээ дөхсөөр байна.

18. Цолмонгэрэл 23.3 [20.25]
7 удаа байсан байрнаасаа өнөөдөр саллаа. 4 дараалж ягаан авч, нийт 5 ягаантай болсон байлаа. Хамгийн гол нь дунджаа сайн өсгөж, 2 өдөр дараалан 35 авлаа... Одоо ухрах эрхгүй тул өөрийн гэсэн арга барилаа олоод өсөөд байх хэрэгтэй.

18. Бямбадолгор 22.7 [24]
Ердөө 23 21 20 23 гэсэн л 4 дүн авчээ...

БХР-АЛГОРИТМ ХК маань энэ 4 тойрогт 3 ялагдаж хангалтгүй байлаа.

17-р тойрогт 4:1 (36.05%) ээр хожигдож олон сайн тоглосныхоо барцадыг гаргахад Энхзаяа дундын шугамаас цойлж гоолдлоо.

18-р тойрогт 3:2-ээр хожил (41.8%) авчээ. Энэ удаа ахлагчийг сэлгэсэн Бямбасүрэн гоолдож нэмээд Өлзийдүүрэн нар гоолдож, Дуяа хийх ёстойгоо гүйцэтгэж ганц гоолоор ялалтанд нөлөө үзүүлэв. Ахлагч шүүгчидтэй муудалцаснаас болж 2 тоглолтонд орох эрхгүй боллоо.

19-р тойрогт 3:1-ээр хожигдлоо (37.6%). Энэ удаа Булгантамир өөрийн ур чадвараар сайхан гоол хийснээс өөр гялтайх зүйл байсангүй, хамгаалагчид дажгүй байсны ачаар тоглолт дууслаа.

20-р тойрогт 4:0 -ээр (35.7%)3 дараалсан ялагдлаа хүлээлээ. За өнөөдөр ахлагчгүй, гарааны довтлогчгүй тоглоход тоглоход манай баг өрсөлдөгч багт юм болохгүй байна лээ.


7 хожил 13 хожигдолтой явж байна даа... Олон хожигдоод байгаа цувралаа хурдан зогсоож гайхалтай сайхан тоглолт үзүүлэх хэрэгтэй дээ. 42.5% бидний дараагийн даалгавар болоод байна.

Friday, April 16, 2010

ЭЕШ-ны 2009 оны дүн

2009 оны улсын ЭЕШ -ийн Баянхонгор аймгийн, математик 100% шалгалтын дүн.

Хүүхдүүд одоо аваад байгаа дүн нь хэр байгааг жишиж үзээрэй, бас ямар дүн амжилтыг зорих ёстойгоо бодолцоорой...


1 - 7 800(76)
1 - 7 800(75)
1 - 7 800(71)
1 - 7 800(68)
1 - 7 800(67)
1 - 7 800(60)
1 - 7 800(58)
8 - 8 791(56)
9 - 10 782(55)
9 - 10 782(55)
11 - 12 774(54)
11 - 12 774(54)
13 - 15 756(52)
13 - 15 756(52)
13 - 15 756(52)
16 - 16 748(51)
17 - 17 731(49)
18 - 20 722(48)
18 - 20 722(48)
18 - 20 722(48)
21 - 22 713(47)
21 - 22 713(47)
23 - 24 705(46)
23 - 24 705(46)
25 - 26 696(45)
25 - 26 696(45)
27 - 28 687(44)
27 - 28 687(44)
29 - 31 679(43)
29 - 31 679(43)
29 - 31 679(43)
32 - 35 670(42)
32 - 35 670(42)
32 - 35 670(42)
32 - 35 670(42)
36 - 41 662(41)
36 - 41 662(41)
36 - 41 662(41)
36 - 41 662(41)
36 - 41 662(41)
36 - 41 662(41)
42 - 45 653(40)
42 - 45 653(40)
42 - 45 653(40)
42 - 45 653(40)

Sunday, April 11, 2010

3 дараалан ялалт байгууллаа...

ЭЕШ-ны сорилын 2-р хэсэг эхэлж 13-аас 16-р сорилоо авлаа. Хүүхдүүдийн ихэнхийнх нь амжилт өсч, дээд амжилтууд олноороо шинэчлэгдлээ.

1. Гончигдорж 63.75 [52.9]
2-р хэсэг эхлээд эхний 2 сорилд гялалзаж 72.5 дунджилж байсан бол сүүлийн 2 сорилд үндсэн дүнлүүгээ дөхсөн дүн үзүүлж байна. Ядаж 65%-ын дунджаар 2-р хэсгээ дуусгах хэрэгтэй байна. Энэ жилийн дээд амжилт болох 78%-ийг авчаад байна.

2. Дуламсүрэн 62.25 [50.8]
13-р сорилд маш муу дүн авснаар өнөөдрийн ийм дунд зэргийн дүнд хүрээд байна. Сүүлийн 2 сорилд дараалан тэргүүллээ... Байраа ахиулах ч боломж их байна даа. Гончигдоржоос хамаагүй хурдан боддог тул түүнээс илүү амжилт гаргах маш их боломжтой. Дундаж дүнгийнхээ рекордод хүрээд байна.

3. Нацагдулам 49.5 [43.6]
Өөрийн байраа одоохондоо хадгалж байна, удахгүй байраа алдах нь ойлгомжтой байгаа. Өнөөдөр л арай хурдан бодосныг эс тооцвол их удаан бодох юм. Алдааг бол арай дэндүү их гарганаа... Хэзээ нэг юм суга дээшилж, өөртөө итгэх итгэл нь сэргэх юм бүү мэдээ... Дундаж дүнгийнхээ рекордод хүрээд байна.

4. Батхонгор 47.5 [34.4]
Амжилт, байр зэрэг нь сайн өссөн байна. Хамгийн хурдан боддог ч Нацагдуламаас цөөн биш алдаа гаргах юм. Одоо жаахан тайван бодож, зөв бодохыг хичээх хэрэгтэй байна. Хувийн дээд амжилтаа 53 болгож шинэчилсэн, тийм ч хангалттай дээд амжилт биш шүү... 3 дараалж 50 авсан гэдэг нь л хамгийн сайн зүйл болж байна... одоо дараагийн буудалруу зорино доо... Дундаж дүнгийнхээ рекордод хүрээд байна.

5. Өлзийдүүрэн 40.75 [31.9]
Байр суга өссөн, амжилт ч мөн адил... сайн зүйл их ажиглагдаж байнаа... хянуур сайхан бодно, яаж ийж байгаад оноо салгах тал дээр сайн ажиллана. Одоо алдаа гаргах нь багасчвал амжилт ойртоод л байна. Хоёр 7 хоног эрчимтэй суугаад амжилтаа суга өсгөөд авчвал өндөр амжилт дээрээ сайхан тогтоод байх боломжтой байна. Түүнээс тэсрэлт хүлээж байна шүү...

6. Дашхонгор 40.75
Шинэ цэрэг эхний 2 өдөр 26 33 байсан бол сүүлийн 2 өдөр 51 53 болж хувирлаа... аз уу? эз үү? 10-аад сорил хийж амжилт нь тогтмолжиж байж л цаашаа хэр сайжрах бэ? гэдгээ харуулна даа...

7. Амартүвшин 40.5 [34.0]
Түүнд энэ байр нь яг зохидог юм даа... одоо амжилтаа л дээшлүүлэх хэрэгтэй. Өнөөдөр хувийн дээд амжилтаа ахиулж 49-д хүргэлээ. Одоо удахгүй 50, 60 авах хэрэгтэй шүү дээ... түүнд сайн чанар их бий. Бодсон л бол зөв байдаг юм даа... хичээлдээ маш анхааралтай сууж, заасан юмыг хамгийн сайн сурч, өөрийн болгож сайн эзэмшдэг... ганц муу тал нь хурд... хэтэрхий удаан боддогоос болжил өөрөөс олон алддаг нүхтэй нөхдүүдийн доор ороод байгаа юм шүү дээ...

8. Булгантамир 37.6 [35]
Байр 3-аар буурсан. Амжилт бараг л байрандаа байна. Юун нөгөө 45 дундажлах... ёстой худлаа "бэлэн ам шалдан гуя" гэдэг чинь энэ дээ... Батхонгор энэ тэрээс одоо юугаараа дутуу юм болдоо... ганцхан "залхуурах" гэдэг цусанд нь шингэсэн өвчнөөс л болж байгаа юм шүү дээ...

9. Энхзаяа 37.5 [29.4]
Амжилт, байр дажгүй ахисан харагдаж байгаа биздээ... гэхдээ үүнээс ч илүү байсан юм ш дээ... эхний 2 өдөр 46 авч дундаж дүнгээрээ Батхонгортой ойролцоо байсан юм шүү дээ... гэтэл сүүлийн 2 өдөр өөрийнхөө үндсэн бодолтоо гаргаж амжилт эрс буураад байна. Хувийн дээд амжилтаа 46 болгочоод л байж байна.

10. Бямбасүрэн 37.25 [32.5]
Сайжирч амжилт нь тогтмолжихгүй л байна даа... багахан л өссөн байна. Уг нь том амжилт гаргах хүмүүс тоонд багтаж байгаа л хүн дээ... одоохондоо магтах юм огт алга.

11. Том Мөнхзул 37.25 [33]
Байр бол маш их буурсан байгаа... одоо тэгээд амжилтаа л ахиулахыг хүссэн нь бодит мөрөөдөл болно доо. Дээд амжилтаа 47 болгож шинэчилж, одоогийн байдлаар дундаж дүнгийнхээ дээд амжилтанд хүрээд байна.

12. Хишигсүрэн [36.5] 36.3
Амжилт нь огт өсөөгүй, өсөх ч шинжгүй байгаа... эхний өдөр 19 аваад түүний араас арай ядан амжилтаа ахиулсаар л явна... нөгөө 4-р байр яасан бэ? одоо өсөөд өсөөд хаана хүрэх юм болдоо...

13. Жижиг Мөнхзул 34.6 [30.8]
Хувийн дээд амжилтаа 44 болгосон бол амжилт нээх их өсөөгүй байна. Залхуу нөхөр л дөө...

14. Нацагсүрэн 32.5 [28.7]
Хувийн дээд амжилтаа 40 болгож шинэчилсэн, тогтмол амжилт гаргаж байгаач сайн өсч чадахгүй л байна. Их л хичээх хэрэгтэй байна, суга суга өсөх хэрэгтэй ш дээ...

15. Дагиймаа 32.25 26.5]
Гялтайх амжилт гаргахгүй л байна.

16. Должинсүрэн 30.25 [24]
29 31 30 31 гэсэн 4 амжилтыг харахад сайн байна гэж дүгнэх хэрэг гарч байна. Амжилт сайн өслөө, сайхан тогтворжлоо... Одоо өсөөд байх хэрэгтэй дээ... Хувийн дээд амжилт болон дундаж дүнгийн дээд амжилтандаа хүрээд байна.

17. Дашпүрэв 26.5 [24.6]
Эхний 2 өдөр тааруухан байдаг ёсоороо тааруухан байсан өссөөр л байна. Дундаж дүнгийн дээд амжилтандаа хүрсэн. Тэгэхдээ сайн зүйл харагдахгүй л байна... Гялтайх юм алга аа...

18. Бямбадолгор 24 [18.1]
Өссөн байна ш дээ... Хувийн дээд амжилтандаа хүрлээ, тэр нь 30 байлаа... Дундаж дүнгийнхээ дээд амжилтанд мөн хүрлээ...

19. Цолмонгэрэл 20.25 [22.8]
За бүүр суга буурсаар л байна. 15 21 22 23 гэсэн дүнгүүд авч 3 удаа ягаан авчихсан л тууж явна даа... За энэ хүнд бол бодох санах зүйл алга аа...


Сайн байгаа ч багахан муу амжилт дагуулсан энэ 4 тойрогт БХР-АЛГОРИТМ ХК маань 3 ялж 10 ялагдсан байсан амжилтнаас 3 дараалж ялж гялалзлаа...

13-р тойрогт 6:1 ээр бут ниргүүлдэг (32%) юм байна ш дээ, ахалагч Гочоо маань нэр төр авраагүй бол бүүр аймаар юм болох нээ... Хишигээ улаан авч, үндсэн хаалгач маань цохьсон бөмбөг бүрийг алдаснаар баг маань ийм байдалд хүрлээ ш дээ... Бөмбөг дандаа л айлынханд байгаад байсан даа.

14-р тойрогт 4:1-ээр хожил (41.4%) авч хүнд хожигдосноохоо дараа сайханн сэргэлт авлаа. Гончигдорж ахлагч 1 гоол 2 дамжуулалт өгч багаа сайн ажиллууллаа... Үлдсэн 3 гоол 3 довтлогч маань цувуулж манай баг хамгийн сайхан ялалтаа авлаа.

15-р тойрогт 2:0-ээр сайхан хожил (40%) авлаа... гоол алдахгүй байх нь маш чухал шүү дээ... энэ удаа хамгаалагчид үнэхээр галзуу байлаа (33%) айлын хүмүүсээр хаалгаруугаа цохиулсанчгүй... Үндсэн хаалгач маш сайн байлаа, ингэж хаалгаа манаад байвал манай баг баллана ш дээ... Дуяагийн 1 гоол, Батхонгорт өгсөн 1 дамжуулалтаар манай баг хожил авлаа, Батхонгор 2 дараалж гоолдож... шинэхэн цэрэг Дашхонгорын сайхан тоглолт багт шинэ эрч хүч авчирлаа...

16-р тойрогт 4:1 -ээр (42%)3 дараалсан ялалтаа авлаа. Амартүвшин өнөөдөр л хийх ёстойгоо гүйцэтгэж Дуяад сайхан дамжуулалт өгч чадлаа, Ахлагч 1 дамжуулалтаар багтаа хувь нэмрээ оруулж түүний өгсөн боломжийг Дашхонгор чулуу болгож багтаа анх удаа тус боллоо, тоглолтын эцэст Дуяа гоолдсон бол Нацагдулам Батхонгор нар нийлж байж эцсийн цэгийн тавьж баг 4 гоолтой боллоо...

Дуламсүрэн 9+4=13 гоол.
Гончигдорж 4+2=6 гоол, 7+3=10 дамжуулалт.
Нацагдулам 2+1=3 гоол, 1 дамжуулалт.
Булгантамир 1 гоол, 1 дамжуулалт.
Батхонгор 1+3=4 гоол.
Өлзийдүүрэн 1 гоол.
Амартүвшин 1 дамжуулалт.
Дашхонгор 1 гоол.

6 хожил 10 хожигдолтой явж байна даа... одоо баг сайжирч илүү олон хожих хэрэгтэй. 40.5% бидний дараагийн даалгавар болоод байна.


...............Дуяа...............
.................Нацагоо..........
..............Гочоо...............
...Амаа...................Өөжиг...
..................................
.........Титаник...Энхзаяа........
..................................
......Нацагаа.........Далий.......
...............Должко.............
................Зулаа.............

гэсэн гараа гарч

Батхонгор
Бямбасүрэн
Булгантамир
Дашхонгор
Мөнзул
Цолмонгэрэл
Дашпүрэв
Бямбадолгор

гэсэн байрлалаараа сэлгэнэ дээ...

ЭЕШ-ны сорилын зарим сонирхолтой үр дүн.

Хоол болтол шийр зууж бай гэгчээр шөнө 4 цагаас Испайны төлөөх дайныг сонирхонгоо цаг нөгцөөж сууя даа... 1-р үед манайхан супер Мессигийнхээ ачаар нэг гоолтой эзэн хааныг багийг 4 дэхь удаагаа дараалан хожиж нэг мөсөн онигоо болгох дөхөөд л явж байна.

За ЭЕШ-ны сурагчид 15 сорил хийсэн.
1. Гончигдорж
хувийн дээд рекорд 78% (04-р сарын 07), доод рекорд 35% (01-р сарын 11).
1 удаа 70%
3 удаа 60%
8 удаа 50%
2 удаа 40%
1 удаа 30%

2. Дуламсүрэн
хувийн дээд рекорд 70% (03-р сарын 28, 04-р сарын 09), доод рекорд 34% (01-р сарын 11).
2 удаа 70%
2 удаа 60%
5 удаа 50%
4 удаа 40%
2 удаа 30%

3. Нацагдулам
хувийн дээд рекорд 57% (01-р сарын 25, 04-р сарын 07), доод рекорд 37% (02-р сарын 08).
3 удаа 50%
8 удаа 40%
3 удаа 30%

4. Батхонгор
хувийн дээд рекорд 53% (4-р сарын 07), доод рекорд 18% (2-р сарын 22).
2 удаа 50%
2 удаа 40%
8 удаа 30%
2 удаа 20%
1 удаа 10%

5. Өлзийдүүрэн
хувийн дээд рекорд 50% (3-р сарын 28), доод рекорд 18% (3-р сарын 08).
1 удаа 50%
3 удаа 40%
6 удаа 30%
4 удаа 20%
1 удаа 10%

6. Бямбасүрэн
хувийн дээд рекорд 44% (1-р сарын 18), доод рекорд 19% (3-р сарын 22).
4 удаа 40%
8 удаа 30%
2 удаа 20%
1 удаа 10%

7. Энхзаяа
хувийн дээд рекорд 46% (4-р сарын 6, 7), доод рекорд 19% (1-р сарын 18).
3 удаа 40%
4 удаа 30%
7 удаа 20%
1 удаа 10%

8. Амартүвшин
хувийн дээд рекорд 45% (3-р сарын 28), доод рекорд 21% (2-р сарын 22).
2 удаа 40%
11 удаа 30%
2 удаа 20%

9. Булгантамир
хувийн дээд рекорд 50% (3-р сарын 15), доод рекорд 23% (2-р сарын 01).
1 удаа 50%
2 удаа 40%
7 удаа 30%
3 удаа 20%

11. Бб.Мөнхзул
хувийн дээд рекорд 47% (4-р сарын 07), доод рекорд 19% (4-р сарын 06).
3 удаа 40%
6 удаа 30%
3 удаа 20%
1 удаа 10%

12. Бт.Мөнхзул
хувийн дээд рекорд 44% (4-р сарын 09), доод рекорд 19% (3-р сарын 15).
2 удаа 40%
5 удаа 30%
4 удаа 20%
1 удаа 10%

13. Хишигсүрэн
хувийн дээд рекорд 49% (2-р сарын 01), доод рекорд 19% (4-р сарын 06).
5 удаа 40%
6 удаа 30%
3 удаа 20%
1 удаа 10%

14. Дагиймаа
хувийн дээд рекорд 44% (2-р сарын 18), доод рекорд 10% (3-р сарын 22).
1 удаа 40%
7 удаа 30%
3 удаа 20%
4 удаа 10%

15. Нацагсүрэн
хувийн дээд рекорд 40% (4-р сарын 9), доод рекорд 22% (1-р сарын 18, 25).
1 удаа 40%
4 удаа 30%
8 удаа 20%

16. Должинсүрэн
хувийн дээд рекорд 31% (4-р сарын 07), доод рекорд 21% (3-р сарын 01, 22).
2 удаа 30%
7 удаа 20%

17. Дашпүрэв
хувийн дээд рекорд 40% (1-р сарын 18), доод рекорд 6% (1-р сарын 11).
1 удаа 40%
5 удаа 30%
3 удаа 20%
4 удаа 10%
2 удаа 10-аас доош!

18. Бямбадолгор
хувийн дээд рекорд 30% (4-р сарын 09), доод рекорд 9% (3-р сарын 22).
1 удаа 30%
5 удаа 20%
2 удаа 10%
1 удаа 10% аас доош!

19. Цолмонгэрэл
хувийн дээд рекорд 42% (1-р сарын 25), доод рекорд 7% (3-р сарын 28).
1 удаа 40%
1 удаа 30%
5 удаа 20%
4 удаа 10%
1 удаа 10 аас доош!

19% гэж нэг хараалтай дүн байнаа, одоо ч тэгээд 19 авах хүн Дашпүрэв, Цолмонгэрэл 2оос өөр гарахгүй л дээ...

За тоглолт ч дууслаа... 4 дараалж заналт дайснаа хожино гэж байхаа ...

Saturday, April 10, 2010

21-р зууны Баянхонгор аймгийн мэдээлэл зүйн олимпиадууд...

Монголын математик олимпиадны төгсөх ангийн аварга болох бол үнэхээр нэр хүндтэй зүйл байдаг. Олон улсын олимпиадны хүрэл медалиас бол хамаагүй илүү нэр хүндтэй,олон улсын олимпиадны мөнгөн медальтай дүйцэх амжилт байдаг юм. Харин Мэдээлэл зүйн олимпиадны олон улсын хүрэл медаль бол Монголчуудын хувьд хэцүүхэн "мөрөөдөл" л дөө... улсын аварга цол бол түүнээс хол дутуу гэж ойлгогдоно.
Үүнээс нэг эсрэг зүйл бол Баянхонгор аймгийн математик, мэдээлэл зүйн олимпиад байгаа юм. Баянхонгор аймгийн төгсөх ангийн математикийн олимпиадад хэн түрүүлэх нь нээх сонин зүйл биш тэд улсад маш муу амжилт үзүүлсээр ирсэн. Хойтон жилээс л боломжийн амжилт үзүүлдэг болох ёстой... харин Баянхонгор аймгийн мэдээлэл зүйн олимпиадны аварга бол улсын олимпиадны медальд чухал нөлөө үзүүлэх боломжтой тул нэлээд сонирхолтой зүйл болдог юм.

20-р зууны отгон олимпиадад Мягмарнаран ах маань мэдээлэл зүйгээр түрүүлж, Хүрэлбаатар ах (одоо МУИС-ийн ЭЗС-ийн багш) математикаар түрүүлснээс хойш 21-р зууны эхний 10 жилийн олимпиад дурсамж, баяр бахдалаар дүүрэн байлаа. За ингээд шинэ зууны мэдээлэл зүйн олимпиаднаас ямар ямар аварга төрж байваа гээд дурсвал:

2001 он. Би өөрөө 8-р ангийн сурагч байлаа, аймгийн аварга болно гэдгээ урд жил нь л мэдэж байсан... 2 бодлого бүтэн бодож ямар ч асуудалгүй тасархай түрүүлсэн дээ...Floppy дискээр бас 2 хүнд бодлого дамжуулж байж билээ...
2002 он. Доржнамжирмаа маань үеийнхнээсээ сугаран 9-р ангийн сурагч байхдаа аймгийн аварга болсон. Манай багш Нямдаваа маань манай өөр нэг найзыг түрүүлүүлэхээр тохирч ааваас нь архи энэ тэр авч уусан юм гэсэн. Гэтэл маргааш нь болсон олимпиад дээр Доржоо маань дэндүү хол илүү байсанд баярлаад л өнгөрсөн гэсэн...
2003 он. Урд жилийн аварга Доржнамжирмаад дахин түрүүлэх нь ямар ч асуудалгүй зүйл байсан даа...
2004 он. Далайжаргал маань дахин нэг давалгаа болон орж ирж 9-р ангийн сурагч байхдаа аймгийн аварга боллоо. Уг нь аймгийн мэдээлэл зүйн олимпиад дээр хэдхэн л хүн ажилладаг, боломж гарвал хүмүүс "луйвар" хийх маш боломжтой байдаг. Гэвч манай хүүхдүүд энэ бүхнийг хэзээд давж чадаж байсан нь одоо ч бахрахмаар зүйл шүү. Энэ жилийн олимпиадны дараа Нямдаваа багш маань "хүүхэд чинь их сайн байсан шүү..." гэж хэлж байсан санагдана.
2005 он. Түрүү жилийн аваргад дахин түрүүлэхэд юу саад болно гэж? төгсөх ангидаа Далайжаргал маань 2 дахиа аварга болохдоо дараа жилийн аваргыг мөн бэлдээд амжсан.
2006 он. 8-р ангийн бяцхан Жамсрандорж ээлжит нэгэн шуугиан тарьж бүх бодлогоо бодож цоорон аймгийн аварга болоход өрсөлдөгч нар нь 11-р ангийнхан байсан юм шүү дээ...
2007 он. Мөнгөншагай зав гарган аймгийн олимпиадад хүрэлцэн очиж бүх бодлогоо бодон аварга болж улсын аварга болох замаа засч байлаа...
2008 он, 2009 он. Нялхаараа ч аварга болж чадаж байсан Жамсрандоржид эрийн цээнд хүрсэн үедээ аварга болох нь 1 дээр нэмэх нь 1-ийн хариуг олох шиг амархан зүйл байлаа... улсын олимпиаднаас медаль авах ч хүнд зүйл байсангүй...
2010 он. Гончигдорж эрэмбээрээ аймгийн аварга болохдоо харин хангалтгүй үзүүлэлт үзүүлсэн шүү... гэхдээ л 21-р зууны эхний 10 жилийн олимпиадад миний шавь нар тасралтгүй түрүүлж чадлаа... Баянхонгор аймгийн мэдээлэл зүйн олимпиадны "ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ" багшийнхаа юугаар ч хэмжиж болохгүй ачийг нь бага ч гэсэн хариулсан л байна даа гэж бодож сууна.

Энэ эрчээрээ хэдэн удаа миний шавь нар, миний шавийн шавь нар аймгийн аварга болох бэ? гэдгээс илүү сонирхол татаж байгаа асуудал нь "хэзээ" миний шавь биш хүн аймгийн аварга болох болоо гэдэг л байх шүү...

Хэзээ нэгэн цагт манай аймгийн мэдээлэл зүйн аварга цол шууд олон улсын олимпиаднаас медаль авах батлагаа болж, математик олимпиадны аварга улсын олимпиадны медалийн өнгийг шийддэг болно л гэж найдаж байна, бас түүний төлөө ажиллаж байна... магадгүй улсын ЭЕШ-д хэдэн 90%, хэдэн 80% авахыг бид шийдэлцдэг болох ёстой бизээ...

2010 оны аймгийн олимпиадууд дууслаа...

ДО3. 2009-өөс 2010 оны хичээлийн жилийн аймгийн бүх ангиудын олимпиад дууслаа.
3 сарын 20-д бага ангиудын, 4-р сарын 1, 2-д ахлах ангиудын, 4-р сарын 10-д үндсэн ба дэвшилтийн 7-р ангиудын олимпиад боллоо.

1. М.Гончигдорж 11-р ангийн аймгийн АВАРГА.
2. Ц.Дулмасүрэн 11-р ангийн мөнгөн медаль.
3. С.Мөнхдалай 10-р ангийн аймгийн АВАРГА.
4. М.Буяннэмэх 10-р ангийн мөнгөн медаль (анги дэвшиж).
5. Н.Эрдэнэмаа 9-р ангийн аймгийн АВАРГА (анги дэвшиж).
6. Ч.Өнөболд 9-р ангийн хүрэл медаль.
7. Б.Чимэдширчин 8-р ангийн аймгийн АВАРГА (анги дэвшиж).
8. Г.Мөнхбат 8-р ангийн мөнгөн медаль (анги дэвшиж).
9. Г.Мөнхбат 7-р анийн аймгийн АВАРГА (үнэмлэхүйн аварга гэдэг шагнал нэмж авсан).
10. Б.Чимэдширчин 7-р ангийн мөнгөн медаль.
11. Г.Тамир 4-р ангийн хүрэл медаль.
12. М.Гончигдорж мэдээлэл зүйн олимпиадны аймгийн аварга.

Thursday, April 1, 2010

Аймгийн олимпиад дүнгээ гаргалаа.

Монголын математикийн 46-р олимпиад, мэдээлэл зүйн 24-р олимпиадны 2-ын даваа буюу Баянхонгор аймгийн аварга шалгаруулах олимпиадууд явагдаж дууслаа.

8-р анги.
1. Б.Чимэдширчин 12+4=16 оноо (анги дэвшиж)
2. Г.Мөнхбат 6+4.5=10.5 оноо (анги дэвшиж)
3. Т.Халиун 6+2.5=8.5 оноо

9-р анги.
1. Н.Эрдэнэмаа 8+5=13 оноо (анги дэвшиж)
2. Даваасүрэн (Номун далай) 7+2=9 оноо
3. Ч.Өнөболд 5+3=8 оноо

10-р анги.
1. С.Мөнхдалай 5+12=17 оноо
2. М.Буяннэмэх 4.5+7=11.5 оноо (анги дэвшиж)
3. М.Сандагдорж (Номун далай) 4.5+2.5=7 оноо

11-р анги.
1. М.Гончигдорж 10 оноо
2. Ц.Дуламсүрэн 5 оноо
3. Пагманоржин (Эрдэнэмандал) 4 оноо

Бага ангийн багш.
1. П.Нарантуяа (Эрдэм) 10 оноо
2. Олонбаяр (Богд сум) 5 оноо
3. Цэцэгээ (Бууцагаан сум) 4.5 оноо

Дунд ангийн багш.
1. С.Цагаан 14 оноо
2. Үүрцайх (Богд сум) 5 оноо
3. Ууганбаяр (Хүрээмарал сум) 4 оноо

Мэдээлэл зүйн олимпиад:
Сурагчид.
1. М.Гончигдорж
2. ??? (Богд сум)
3. ??? (Hомгон)

Багш.
1. С.Цагаан
2. Түвшинсайхан (Богд сум)
3. Ууганбаяр (Номгон сургууль)

Улсын олимпиадад шалгаран оролцох баг тодорлоо. Одоо бэлтгэлээ сайн хийж улсынхаа олимпиадад амжилт гарганаа... 100% -ын ялалт байгуулж... бүх алт, нэмээд олон медаль цуглууллаа...
Өнөөдөр Гочоо бид 2 олимпиадад зэрэг нэлээн юм боллоо шүү... тэгэхдээ яахав даваад л гараад ирлээ...


8-р ангийн аварга, анги дэвшин түрүүлсэн Батжаргалын Чимэдширчин. 2009 оны Дундговийн улсын нээлттэй уралдааны мөнгө, Архангай амгийн Нямренчингийн нэрэмжит олимпиадны аварга.



8-р ангийн дэд аварга Гантулгын Мөнхбат. Мөн анги дэвшин өрсөлдөж дээд үеийнхнийгээ буулгаж аваад Чимээ андын ард орчоод улсын олимпиадад явахаар бэлтгэлдээ гарах гэж байна.




9-р ангийн аварга Нямдоржийн Эрдэнэмаа. 2 дахь удаагаа анги дэвшин, 2 жил дараалан дээд ангидаа аваргалж, дархаллаа... Түрүү жил улсын олипиадад амжилттай оролцосн, Өлзийн нэрэмжит улсын уралдааны 5-р ба "уран бодолтын" шагналт.



9-р ангийн хүрэл медальт Чинбаатарын Өнөболд. Хийсэн бэлтгэлдээ таарсан байрандаа орчоод байгаа нь энэ...





10-р ангийн аварга Сүхжаргалын Мөнхдалай. Бас л хийсэн бэлтгэлдээ таарсан байранд шалгарлаа. Энэ хүнийг аварга болно гэж бид 2-оос өөр хүн найдаагүй л байх. Аварга цолоо хамгаалж, улам ихээр ахиулах хэрэгтэй боллоо... Түрүү жил хүрэл дээр л бууж байсан шинэ аваргадаа баяр хүргэж амжилт хүсье! Хэзээч 10-р ангийн сурагчид Мөнхдалай шиг 17 гэсэн өндөр оноог чин үнэнээр авч үзээгүй юм шүү



10-р ангийн мөнгөн медальт Мөнхжаргалын Буяннэмэх. Анги дэвшсэн гэж байгаа ч чамлахаар амжилт. Түрүү жил яг энэ ангидаа түрүүлж байсан хуучин аварга хүн. 9-р ангийн улсын олимпиадад оролцоно, алдсан бүхнээ буцааж олох сүүлчийн боломж...



11-р ангийн мөнгөн медальт Цэнд-Аюушийн Дуласүрэн. Түрүү жилийнхээ амжилтыг давтлаа, ялагдсан хүн нь л өөрчлөгдсөн. Энэ бол бие халаалт, "time out" байлаа гэж... улсын ЭЕШ-д 2-р дүрд биш 1-р дүрд тоглоно доо, амжилт...



Давхар цохилт гүйцэтгэгч 11-р ангийн аварга, мэдээлэл зүйн олимпиадны аварга Мягмарсүрэнгийн Гончигдорж. 2 алт зүүх өдөр бас ирдэг л юм байна. Манай ээж, Соогий, Сэрчмаа... гээд хамгийн олон фентэй тэрээр энэ амжилтын төлөө 2 жил чин үнэнчээр зүтгэсэн билээ.


миний 2 хүү ч багшийгаа мөн ч олон жил баярлуулна даа... 13-хан настайдаа ирээдүйд олон улсын олимпиаднаас медаль авчрах "аян дайндаа" мордоод хэд хэдэн жижиг тулаанд ялалт байгуулаад байгаа гэрэлт ирээдүйнүүд...




манайхан... энэ л амжилтын төлөө бид хөдөлмөрлөсөн... одоо 2 хоногч болтугай амрах эрхтэй боллоо... үргэлжлүүлээд улсын олимпиад, хойтонгийн олимпиад...