Tuesday, April 27, 2010

Сорилын 3-р хэсэг амжилт өндөртэй эхэллээ...

3-р хэсэг эхэлсээн... одоо 6 сорил аваад 7 хоног завсарлаад дахиад 6 сорил авч энэ хэсэг дуусах хуваарьтай. Энэ хэсэгт амжилтаа ихээхэн ахиулах зорилттой байгаа, эхний сорил дээр 45%-ын дундаж дүн үзүүлээд сайхан эхэллээ... 2-р хэсэгт яг ингэж эрчтэй эхлээд сүүлдээ мяарч... 6 дараалж хожигдож дууссан байгаа. Энэ удаа эрч хүчээ алдалгүй, багийн амжилтаа унагалгүй байхыг хүн бүр хичээх хэрэгтэй. Нэг хэсэг дуусч, дараагийн хэсэг эхлэхэд хүүхдүүд урьдынхаас туршлагажиж сайжирсны дээр, "амжилт гаргана" гэсэн шинэ эрч хүчтэй байдаг тул багийн амжилт их сайн байдаг юм. Үүнийгээ харин алдахгүй байхыг бид энэ удаа зориноо, түрүүчийн хэсэг шиг юм болохгүй байх...

3-р хэсэг өөрийн гэсэн дүрэмтэй байгаа. Хүүхдүүдийг илүү тэмцэлтэй, идэвхитэй байлгахын тулд бага сага дүрэм оруулсан.
1. Эхний 2 сорилд орсны дараагаас эхлээд дундаж дүн нь буурвал дараагийн сорилд оролцох эрхгүй болж БАН хүртэнэ гэсэн тохиролцоотой байгаа.
2. Онцгой амжилт гаргасан хүн БАН-гаас аврагдана. Үүнд өөрийн хувийн дээд амжилтаа ахиулбал 1 удаагийн БАН-гаас аврагдана. Дүнгийн хувьд 10-аар хэмжигдэх өөрчлөлт орвол (жишээ нь 40 авдаг байж байгаад 50 авбал) 2 удаагийн БАН-гаас аврагдах гэсэн нэмэлт заалттай байгаа.

За ингээд өнөөдрийн хувьд амжилт гаргаж:
1. Амартүвшин анх удаа 50 авч хувийн дээд амжилт 51% болсон тул 2 удаагийн БАН-гаас аврагдах эрх.
2. Дашпүрэв анх удаа 50% авч үзсэн тул мөн 2 удаагийн БАН-гаас аврагдах эрх.
3. Дашхонгор хувийн дээд амжилтаа 55% болгон шинэчилсэн тул 1 удаагийн БАН-гаас аврагдах эрх.
4. Дагиймаа хувийн дээд амжилтаа 47% болгож шинэчилсэн тул 1 удаагийн БАН-гаас аврагдах эрх. (3 Да ч өнөөдөр лаг байж дээ)
5. Бямбадолгор хувийн дээд амжилтаа 38% болгож шинэчилсэн тул 1 удаагийн БАН-гаас аврагдах эрх тус тус олж авав.

4 хүнээс бусад нь бүгд өөрийн энэ хэсгийн зорилтоос дээгүүр явж байна (Дуяа арай бага). Гончигдорж, Бямбасүрэн, Бт.Мөнхзул, Хишигсүрэн, Энхзаяа нар амжилтгүй явж байна. Нацагдулам, Булгантамир тэргүүтэй хэд хэдэн хүмүүс маргааш БАН-гийн эрх авч магадгүй байгаа тул ихээхэн хичээх хэрэгтэй болж өгвөл БАН-гаас аврагдах эрх олж авахгүй бол хэдий хүртэл салгалах билээ. Жишээ нь Нацагдулам хувийн рекордоо давтсан гэдэг бол хамгийн аюултай амжилт, маргааш "онцгой" гэсэн ангилалд багтах амжилт гаргахгүй л бол шууд БАН-д өртөнө.

No comments:

Post a Comment