Thursday, April 1, 2010

Аймгийн олимпиад дүнгээ гаргалаа.

Монголын математикийн 46-р олимпиад, мэдээлэл зүйн 24-р олимпиадны 2-ын даваа буюу Баянхонгор аймгийн аварга шалгаруулах олимпиадууд явагдаж дууслаа.

8-р анги.
1. Б.Чимэдширчин 12+4=16 оноо (анги дэвшиж)
2. Г.Мөнхбат 6+4.5=10.5 оноо (анги дэвшиж)
3. Т.Халиун 6+2.5=8.5 оноо

9-р анги.
1. Н.Эрдэнэмаа 8+5=13 оноо (анги дэвшиж)
2. Даваасүрэн (Номун далай) 7+2=9 оноо
3. Ч.Өнөболд 5+3=8 оноо

10-р анги.
1. С.Мөнхдалай 5+12=17 оноо
2. М.Буяннэмэх 4.5+7=11.5 оноо (анги дэвшиж)
3. М.Сандагдорж (Номун далай) 4.5+2.5=7 оноо

11-р анги.
1. М.Гончигдорж 10 оноо
2. Ц.Дуламсүрэн 5 оноо
3. Пагманоржин (Эрдэнэмандал) 4 оноо

Бага ангийн багш.
1. П.Нарантуяа (Эрдэм) 10 оноо
2. Олонбаяр (Богд сум) 5 оноо
3. Цэцэгээ (Бууцагаан сум) 4.5 оноо

Дунд ангийн багш.
1. С.Цагаан 14 оноо
2. Үүрцайх (Богд сум) 5 оноо
3. Ууганбаяр (Хүрээмарал сум) 4 оноо

Мэдээлэл зүйн олимпиад:
Сурагчид.
1. М.Гончигдорж
2. ??? (Богд сум)
3. ??? (Hомгон)

Багш.
1. С.Цагаан
2. Түвшинсайхан (Богд сум)
3. Ууганбаяр (Номгон сургууль)

Улсын олимпиадад шалгаран оролцох баг тодорлоо. Одоо бэлтгэлээ сайн хийж улсынхаа олимпиадад амжилт гарганаа... 100% -ын ялалт байгуулж... бүх алт, нэмээд олон медаль цуглууллаа...
Өнөөдөр Гочоо бид 2 олимпиадад зэрэг нэлээн юм боллоо шүү... тэгэхдээ яахав даваад л гараад ирлээ...


8-р ангийн аварга, анги дэвшин түрүүлсэн Батжаргалын Чимэдширчин. 2009 оны Дундговийн улсын нээлттэй уралдааны мөнгө, Архангай амгийн Нямренчингийн нэрэмжит олимпиадны аварга.



8-р ангийн дэд аварга Гантулгын Мөнхбат. Мөн анги дэвшин өрсөлдөж дээд үеийнхнийгээ буулгаж аваад Чимээ андын ард орчоод улсын олимпиадад явахаар бэлтгэлдээ гарах гэж байна.




9-р ангийн аварга Нямдоржийн Эрдэнэмаа. 2 дахь удаагаа анги дэвшин, 2 жил дараалан дээд ангидаа аваргалж, дархаллаа... Түрүү жил улсын олипиадад амжилттай оролцосн, Өлзийн нэрэмжит улсын уралдааны 5-р ба "уран бодолтын" шагналт.



9-р ангийн хүрэл медальт Чинбаатарын Өнөболд. Хийсэн бэлтгэлдээ таарсан байрандаа орчоод байгаа нь энэ...





10-р ангийн аварга Сүхжаргалын Мөнхдалай. Бас л хийсэн бэлтгэлдээ таарсан байранд шалгарлаа. Энэ хүнийг аварга болно гэж бид 2-оос өөр хүн найдаагүй л байх. Аварга цолоо хамгаалж, улам ихээр ахиулах хэрэгтэй боллоо... Түрүү жил хүрэл дээр л бууж байсан шинэ аваргадаа баяр хүргэж амжилт хүсье! Хэзээч 10-р ангийн сурагчид Мөнхдалай шиг 17 гэсэн өндөр оноог чин үнэнээр авч үзээгүй юм шүү



10-р ангийн мөнгөн медальт Мөнхжаргалын Буяннэмэх. Анги дэвшсэн гэж байгаа ч чамлахаар амжилт. Түрүү жил яг энэ ангидаа түрүүлж байсан хуучин аварга хүн. 9-р ангийн улсын олимпиадад оролцоно, алдсан бүхнээ буцааж олох сүүлчийн боломж...



11-р ангийн мөнгөн медальт Цэнд-Аюушийн Дуласүрэн. Түрүү жилийнхээ амжилтыг давтлаа, ялагдсан хүн нь л өөрчлөгдсөн. Энэ бол бие халаалт, "time out" байлаа гэж... улсын ЭЕШ-д 2-р дүрд биш 1-р дүрд тоглоно доо, амжилт...



Давхар цохилт гүйцэтгэгч 11-р ангийн аварга, мэдээлэл зүйн олимпиадны аварга Мягмарсүрэнгийн Гончигдорж. 2 алт зүүх өдөр бас ирдэг л юм байна. Манай ээж, Соогий, Сэрчмаа... гээд хамгийн олон фентэй тэрээр энэ амжилтын төлөө 2 жил чин үнэнчээр зүтгэсэн билээ.


миний 2 хүү ч багшийгаа мөн ч олон жил баярлуулна даа... 13-хан настайдаа ирээдүйд олон улсын олимпиаднаас медаль авчрах "аян дайндаа" мордоод хэд хэдэн жижиг тулаанд ялалт байгуулаад байгаа гэрэлт ирээдүйнүүд...




манайхан... энэ л амжилтын төлөө бид хөдөлмөрлөсөн... одоо 2 хоногч болтугай амрах эрхтэй боллоо... үргэлжлүүлээд улсын олимпиад, хойтонгийн олимпиад...

1 comment:

  1. Bagshdaa bayr hurgey!!! Mon amjilt gargasan buh suragchdad...
    Ulsiin olimpiaddaa uuneesee dutahaargui ih amjilt uzuuleerei ok!

    ReplyDelete