Thursday, February 25, 2010

Бүх анги олимпиадтай боллоо.

Баянхонгор аймгийн бага ангийн математикийн олимпиадыг миний мэдэхийн л 3-р сургууль уламжлал болгон зохион байгуулсаар өдийг хүрсэн. Талст сургууль гэж байхад 5, 6-р (одоогоор бол үндсэн ба дэвшилтийн 7-р анги) ангийн олимпиад гэж болдог байж байгаад завсарлаад хэдэн жил боллоо. 2003 онд төрөлжсөн олимпиадуудын дүрэм, журманд өөрчлөлт орсноор улсын бараг бүхий л олимпиадууд 9 ба 11-р ангиудад (математик, мэдээлэл зүй лав өөр) л зөвхөн явагддаг болсноор манай аймаг ч энэ жишгийг дагах хэрэгтэй болсон. Ингээд бүхэл бүтэн аймаг байж 6, 7, 8, 10-р анги гэсэн 4 ангидаа аваргаа шалгаруулахгүй хэмжээнд хүрч хүүхдүүдийн өсөн дэвжихийг боломж бололцоог сааруулж, дур сонирхолыг нь унтрааж байв. Дунд ангид орсноосоо хойш 2-хон удаа аваргаа шалгаруулсан "азгүй" үеийнхэн гэж байгаа шүү дээ.

Түрүү жилээс Монгол улсын математикийн олимпиадад нийцүүлэн 8-аас 11-р ангидаа аварга шалгаруулж байхаар болсон бол өнөө жил орхигдоод байсан 6 ба 7-р ангиудад (шилжилтийн болон үндсэн 7-р анги) олимпиад зохион байгуулагдах болсноор манай аймаг бүх ангидаа "аваргаа" шалгаруулдаг боллоо. 6 ба 7-р ангийн олимпиад нь шинэхэн байгуулагдсан "Эрдэм" ахлах (4-р сургууль) сургууль дээр 4-р улирлын эхээр явагдахаар (маргаашнаас хугацаа нь тогтоогдоно) болсон ба энэ удаа амжилттай болбол тус олимпиад нь уламжлал болон өргөжөөд явах байхаа. Энэ жилийн олимпиаддаа амжилттай бэлтгэн, амжилттай сайхан өрсөлдөхийг 6 ба 7-р ангийн нийт сурагчидаасаа хүсье!

Wednesday, February 24, 2010

Ядаж хоккейн багтай болно гэсэн...

2006 онд шүү дээ... нэг 11-р ангийн охин намайг "ахаа ахаа ... " бараг л uba uba гэх нь халаг баахан message нисгэдэг байв. Би тийм сургуульд орох хүсэлтэй байгаа... надад тусалж дэмжиж, зааж зөвлөх хүн байхгүй... ахаа та туслаач... гээл байдаг байлаа... Би түүнийг надад "хандарч байна" гэж яг зөв ойлгож чадав. Угаасаа элт байсан л даа... Би тэгэхэд чинь 3-р курсын оюутан том "агаа" байлаа шүү дээ. Нөгөө 11-ийн охин чинь бараг л би бол хөөрхөн, мундаг, хурдан ... (бас шувууны тухай) энэ тэр гэсэн шиг санагдана (угаасаа намайг давсалдаг гэдгийг бүх хүн мэднэ дээ). Уг нь эхлээд жирийн л "ахаа, ахаа..." гэдэг байснаа гэв гэнэт "шийдсэн" бололтой намайг чинь ганцхан оройны дотор л толгой эргэтэл нь "хуураад" миний найз охин болчихсон байсан даа. Ямар ч завгүйгээр эрдмийн мөр хөөсөөр төдийг хүрсэн намайг "гошгоруулах" ёстой амархан байсан юм байлгүй дээ...

Түүнээс хойш бүтэн 4 жил гаран болж дээ. Одоо нөгөө 11-ийн охин чинь их сургуулиа удахгүй төгсөөд... бас миний эхнэр болох гэж байна. Энэ хугацаанд 5 удаа түүний төрсөн өдрөөр дайрсан ч ганц ч удаа цуг байж үзээгүй ээ. Дандаа л ажил, амралтын байдлаас болж өөр өөр газарт байж таардаг байлаа. Энэ жил ч мөн ижил, харин энэ сүүлийн удаа байхаа. Ганц удаа хотод цуг байх боломжтой байсан чинь би хичээл сургуулиасаа болоод таг мартчихсан... тухайн үедээ л лав маш их гомдож байсан даа хөөрхий, тэгээд цаг хугацаа ч мартуулна л даа. Одоо бол бүтэлгүйтэл, хариуцлагагүйн нэг жишээ л болж дээ...

Бараг бүхий л мөчүүд нь аз жаргалаар дүүрэн, бие биенийхээ төлөө байсан 4 жилийн хугацаанд маш хүнд үеүүд ч бидний өмнө тулгарч байсан... даваад л гарсан, байнга л бие биедээ итгэж байлаа. Отгончимэг маань бүхнийг өөрийн гараар бүтээж, зөвхөн өөрийнхөө хичээл зүтгэлээр амжилттай сайн сурч байгаа. Заримдаа түүнээс би эрч хүч авах нь ч бий, заримдаа би түүнийхээ "сэтгэлийн тэнхээ" нь болох нь ч бий...

Насан туршаа залуу хүүхдүүдийг өсөн дэвжүүлж, сайн сайханд хүргэх энэ л замыг сонгосон би гэдэг хүнийг түшин амьдрах зам Отгоод маань ноогдсон. Шавь нараа өсөн дэвжихийг харсан, тэднийг бүхий л талаараа дэмждэг... тэднийхээ нэгэн адил хайртай хүнээ ч дэмжин амьдарч, зорьсон зорилгод нь хүргэж өгнө. Бид чадах л ёстой...

Би хэдийгээр айлын том ах ч Отгоо маань хүндлэл үзэх боломжгүй. Учир нь манай хүн чинь миний 3 дүүгийн отгон дүүтэй маань нас чацуу юм шүү дээ. Аварга дүү маань харин ахыгаа бодсондоо л түүнийг маань "эгчээ" гэж дуудна, бусад нь бол түүнээс ахмад тийм л гэр бүлд маань хөл тавьсан. Нөгөө 11-р ангийн "зальтай" охин бол их том болсоон, тэр үеэс их ч зүйл өөрчлөгдсөн. Харин намайг "ТА" гэж хүндлэн дууддаг нь л хэзээд хэвээрэй хорвоог туулах нь дээ...

Бид энэ оын 8-р сарын эхээр гэрлэнэ... ойр дотны хүмүүс маань цаг заваа сайн тааруулаад цуглана бизээ...


Хайрт Отгончимэгтээ "ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ"... хөлбөмбөгийн багтай болхын төлөө (энэ ч арай хэтрүүлчих шиг боллоо шүү) урагшаа... гэсэн зорилт тавихгүй юмаа гэхэд хоккейн...

Бас маш их хэтрүүлсэнд уучлана буйзаа хэмээн найдаж байна...


Энэ одоо би юм байхдаа...


май чи ... яасан ордоггүй муу ball бэ?

Wednesday, February 17, 2010

48 дахь удаагийн сар шинийн барилдаан...

17-р жарны тийн урвагч хэмээх БАР жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан. 2010 оны 2-р сарын 13.

Энэ цаг үед эд сайхан барилдаж байгаа бөхчүүдээс улсын харцага Ө.Даваабаатараас бусад бүх бөхчүүд энэ барилдаанд зодоглохоор ирсэн нь хамгийн сайхан мэдээ байлаа, нөгөөтэйгүүр барилдаан үнэхээр өрсөлдөөнтэй болно гэдэг ойлгомжтой байв.

1-ийн даваа.

улсын цолтнуудаас:
1. а.н Ванданцэрэн у.х Батжаргалыг мордож дайраад
2. а.н Ерөөлт у.н Сумъяабэйсийг хавираад
3. а.н Бүрэнтөгс у.н Мөнхжаргалыг
4. а.н Галбадрах у.н Хатансайханг
5. а.н Н.Батсуурь у.н Б.Баямөнхийг аавынхаа дархан бусгаагаар бусгаж (аав нь улсын харцага Г.Намсрайжав)
6. а.н О.Гантулга у.н Балжиннямыг хөлийг нь тахимаар нь авч дайраад
7. а.н Лутсайхан у.н Цэвээн давуулж гуядах гээд чадсангүй уналаа
8. а.н Гантулга (Га-Шарга) у.н Адъяахүүг барьц шодоод тус бүр .... (өөр 2 3 улсын цолтой бөх унасан) давлаа. Адъяахүү начин үнэхээр хичээсэн боловч идэрчүүдийн улсын аваргаас ч медаль авч байсан (алт байхаа) Говь-Алтай аймгийн шарга сумын харьяат бөх улсын начин Гансүхийн дүү (80 жилээр начин болсон) а.н Гантулгыг дийлэхгүй байна лээ. Сайн хүн харих ч эвгүй харагдах юм байна шүү дээ...

Сайн аймгийн арслангууд унаж эхлээд байна...
1. а.н Отгонбаатар (Га) а.а Бат-Отгоныг
2. а.з Пүрэвсайхан а.а Мөнгөнийг
3. а.з Ганзориг (Тэс) а.а Эрдэнэжаргалыг араар нь мордчихлоо
4. а.з Цэвэлсодном а.а О.Баярхүүг шилбүүрдчихлээ
5. а.з Мягмарсүрэн а.а Цогбаярыг тахимдаж дайраад
6. а.з Амарзаяа а.а Бат-Эрдэнийг (Булганы)
7. а.з Батчулуун а.а Заяамандахыг суйлж араар нь мордоод тус тус давж байнаа.

өсөх идэр начин Чинзориг сугадаж тонгорч (а.н Б.Эрдэнэхүүг), а.а Пүрэвдагва дүүргүүдэж уран сайхан даваанууд авлаа. Сүүлийн үед сайн барилдаж чансаанд дээгүүр яваа бүхий л аймшийн начин, аймгийн заанууд учраануудаа давлаа.

аймгийн арслангууд хоорондоо үзэлцээд 1-ийн даваа дуусахад:

а.а Болдбаатар а.а Батмөнх (Хө)
а.а Сүрэнжав а.а Батжаргал (Асгат) (барьц сонгож)
а.а Ариун-Эрдэнэ а.а Айдос
а.а Цэрэнтогтох а.а Батцэнгэл (Хө)
а.а Батжаргал (олимп) а.а Ариунбилэг (барьц сонгож)
а.а Идэрсүрэн а.а Тангад (барьц сонгож)
а.а Мөнхсүх а.а Нурлан
а.а Ж.Алтаншагай а.а Бямбаа

гэсэн барилдаанууд гарав.

2-ын даваа.
Цагаан сарын 2-ын даваа угаасаа улсын заануудад маш халгаатай байдаг... жил бүр л сайн заанууд 2-ын даваанд унадаг уламжлалтай... Энэ жилийн барилдаан 2-ын даваанаасаа эхлээд л онц сонирхолтой болж эхэлсэн дээ.

1. дал.ав Өсөхбаяр а.н Ванданцэрэн
2. у.ар Ганхуяг а.н Ерөөлт (барьц сонгож) Ерөөлт ч сайн л даа, До арслантай аргалж байгаад шодно гэдэг нэр төрийн хэрэг
3. у.ар Мөнхбаатар а.н Лутсайхан
4. а.н Бүрэнтөгс у.ар Азжаргал
Бүрэнтөгс Азжаргал арсланг намар 4 уулын хишиг дээр гоё давсан ч сүүлд нь 1 унасан. Энэ удаа бол хялбархан л давж байна лээ дээ, одоо тэгээд байнга даваад байна байхдаа яанаа! Арслан болсноосоо хойш 3 жил дараалан улсын наадамд Сүхбат аваргын шавь нарт унаад байгаа хүндээ!...
5. а.н Дагва-Очир у.г Сүхбат
уг нь зайлуул нэлээд ноцолдсон доо... хамгийн гайхшуурлсан нь тэр цээжин дээрээ хийлгэсэн үнэхээр том шивээс нь байлаа даа... (Зуны даншгаар зүгээр л байсан даа) их эвгүй юм байна лээ дээ...
6. у.г Доржсамбуу Г.Гантулга
7. у.г Ганбаатар а.н Галбадрах
8. у.з Ганбат а.н О.Гантулга
9. а.н Чимэддорж у.з Баяржавхлан
Жавхаа заан ноднин 2 дээр Баянхонгор аймгийн начин Баасанбатад, уржнан Олимпын (одоо Алдартны) Ганзоригт унасан. 2-ын даваанаас хэтрэхгүй нь дээ... улсад олон бөх барилддаг тул 2-ын давааны оноолт арай л гаагүй таардаг, 3 дээр нутгийн начингаа аваад даваагаа ахиулаад 4 дээр найрдаг, 3 дээр унасан хүнтэйгээ найраагаа хуваадаг л бөх болчихвий дээ ... !
10 у.з Бумбаяр а.н Отгобаатар
Батзориг заан Бумаа заан 2 ч Амгаланбаатар Баяржавхлан 2-ыг ичиж үхмээр хэмжээнд л барилдчих юмдаа...
11. а.н Н.Батсуурь у.з Мягмарсүрэн
За энэ барилдааны бас нэгэн нээлт дээ... Батболд харцага өнгөрсөн жилийн ахмгийн хэцүү өрсөлдөгч 2 дээр таарсан Батсуурь байлаа (Даваабаатар, Соронзонболд нар биш) гэсэн нь түүнийг ямархуу их өсч байгааг нь нотлох мэтээ...
12. у.з Рагчаа а.х Ганхуяг
13. у.з Батзориг а.х Жавхлансайхан
14. а.з Пүрэвсайхан у.з Амгаланбаатар
энэ залуу энэ жил олон ч улсын цолтой бөх хаялаа даа, сайжирсаар л байна.
15. у.з Сайнбаяр а.з Ганзориг (Тэс)
Сүхбат аварга буруу хүнд шагнал өгчээ гэж би боддог байлаа. Гэвч "Алдартан" дэвжээний Ганзориг 2 жилийн өмнө 2 заан давж (Соднодаржааг бас 2 3 ойрхон давж байсан) "ирээдүйн бөхийн аварга" шагнал хүртэж байсан бол энэ жил түүнийгээ баталсан хэмжээнд л барилдлаа даа. 2-ын давааны хамгийн эхэнд сайн Сайнбайр зааны хөлгийг аваад давлаа.
16. а.з Адъяабат у.з Өсөхбаяр
энэ цагаан сарын барилдааны үр дүнг 100% өөрчилсөн барилдаан байхаа. Уран барилдаанд Адъяабат заан ганцхан мордоод л отгон зааныг давж олон хүний таавар, фантазийг будилууллаа.
17. у.з Соронзонболд Цэвэлсодном
18. у.х Элбэг а.з Бямбадорж
19. у.х Пүрэвжав а.з Амарзаяа харцагад 2 дахь удаагаа их амархан унаад байна даа.
20. а.з Мягмарсүрэн у.х Мөнгөнцоож Үнэхээр бярдаж шахаж дайрсаар байгаад л давсан. Хашир харцага тогтох гэж их л хамгаалсан даа... Хэдүүн Ганбаатар гарьдыг зүгээр ч нэг тохиолдлын журмаар хаяагүй нөхөр юм байна даа (сүүлд а.а Жаргалсайханг 1 давсан), жижиг биетэй ч жигтэйхэн их бяртай юм билээ...
21. а.з Занданбат у.х Батбаатар (барьц сонгож)
22. у.х Магалжав а.з Одсүрэн
23. у.х Амартүвшин
24. у.х Батболд а.з Батгэрэл
25. у.х Бат-Орших а.х Батжаргал
26. а.з Батчулуун у.х Чулуунбаатар (барьц шодож) 2 том биетэй хүн их л удаж байж давалцсан даа. Батчулуун ч 3-ын давааны хамгийн зөөлөн боорцог боллоо гэж бодож байтал...
27. у.н Ёндонсамбуу а.а Алтаншагай
28. у.н Эрхэмбаяр а.а Тангад
29. у.н Лхагвасүрэн а.а Бүрэнбаяр (барьц сонгож)
30. а.а Цэрэнтогтох у.н Цогтжаргал угаасаа их бяртай гэдэг юм билээ, бярдаж түрж хөөсөөр байгаад л эцээсэн дээ.
31. а.а Гончигдамба у.н Отгонбаяр
32. а.а Батжаргал у.н Чинзориг (олимп)
33. а.а Болдбаатар у.н Зоригт
34. у.н Бүрэнбаатар а.а Дж.Батбаяр (барьц сонгож) Батбаяр арслан өөрийнхөө талаар бариад ч хаяж чадаагүй гэхээр Бүрнээ начин нээрэн мундаг байгаа юм шүү.
35. у.н Пэрэнлэйдорж а.а Ганзориг (Увс-Түргэн)
36. а.а Д.Энхбат у.н Ду.Батбаяр сүүлийн 2 жил цагаан сард шөвгөрч, үзүүрлэсэн бөх өнөө жил түрүүлэх тухай гэгээн бодол тээжил явсан байлгүй... амархан унасан даа.
37. у.н Жамъянпүрэв
38. а.а Цэрэндаваа у.н Р.Ганхуяг (барьц сонгож)
39. а.а Суманчулуун у.н Олзгэрэл
40. ц.а Санжаадамба у.н Алтансүх 1-ийн даваанаас эхлээд гарч ирэх бүрт түүнд үзэгчид алгыг ч ёстой харамгүй ташиж урамшуулсан даа. Тэр бүрд Санжаа улам л галзуурсаар байлаа... өнөө жил ганц удаа унахдаа (а.а Сангисүрэнд) урд даваанд нь Алтансүх начинтай барилдаад хаяж чадлгүй шодолцсон юм шүү дээ. Өнөө жил Санжаатай ганц шодсон "баатар"-ыг энэ удаа зүгээр л эндүүдээд хаясан даа.
41. а.а Мэндбаяр у.н Гансүх
42. у.н Наранбаатар а.а Мөнхсүх
43. у.н Ганбат а.а Мөнгөнбаатар "Мөнхийн үсэг"-ийн Ганбат Доржсамбуутай нас ижил 39-тэй юм гэнээ. Тэгээд манай шилдэг гэгдээд байгаа залуу арсланг давчих л юм даа.
44. у.н Цанлиг
45. у.н Насандэлгэр а.а Батдорж
46. у.н Өсөх-Ирээдүй
47. а.а Дэлгэрсайхан у.н Цогзолдорж
48. а.а Батмөнх у.н Ганхүү
49. а.а Сангисүрэн у.н Бадамдорж
50. а.а Санчир у.н Оргил
51. у.н Бат-Эрдэнэ а.а Сүхбат
52. у.н Цацабшир а.а Сүхбаатар
53. а.а Батсуурь у.н Нямсүрэн
54. у.н Тогтохбаяр а.а Баатарзол
55. у.н Содномдорж а.а Батпүрэв
56. а.а Алтанхуяг у.н Мөнхбат
57. у.н Батзаяа а.а Түвшинбаатар
58. у.н Баянжаргал а.а Энхбаатар (барьц шодож)
59. у.н Энхбат а.а Баянмөнх
60. а.а Отгонбаатар ц.а Бямбажав (барьц сонгож) бас дахин азгүйтэл, үүний урд өдөр л үзүүрлэсэн бөх маргааш нь түрүүлсэн Санжаадамба шиг биш юмаа гэхэд үзүүрлэсэн бөхийнхөө хэмжээнд барилдихгүй юмаа.
61. а.а Эрдэнэбат а.а Одгэрэл 2 гараараа сугадаж дайраад давна лээ.
62. а.а Багахүү а.а Жаргалсайхан 2 жилийн өмнөх Жаргалсайхан ойрд огт харагдахгүй байгаа. 4-д үлдэхгүй юмаа гэхэд 4 давчих л бөх дөө.
63. а.а Пүрэвдагва у.н Сэр-Од
64. у.х Баасандорж

3-ын даваа.

1. дая.ав Өсөхбаяр у.н Пэрэнлэйдорж (нутгийн дүү даваагүй тул ахдаа өг!)
2. у.ар Ганхуяг а.н Дагва-Очир
3. а.н Н.Батсуурь у.ар Мөнхбаатар ээлжит нэгэн шуугианаа тарьлаа даа. Цагаан сард амжилттай барилдаж үзээгүй болохоор нь (ганц нэг удаа л шөвгийн 8-д үлдсэн байх) энэ жил хичээгээд сайн үзэх байх гэтэл жаахан хүүхдэд л уначлаа даа. Жижигхэн зайлснуу яасан, их л амархан унасан.
4. у.г Доржсамбуу у.н Ганбат
5. у.г Ганбаатар у.н Баянжаргал
6. у.з Ганбат у.н Цанлиг (барьц шодож)
7. а.а Батсуурь у.з Бумбаяр Бумаа зааны бас нэг сайхан чанар нь. Нутгийн сайн дүүгээ авч барилддаг. Намайг давж чадвал урам орог гэж боддог байх. Заримдаа ч унаад өгч байгаа харагддаг шүү.
8. у.з Рагчаа а.з Занданбат
9. а.з Мягмарсүрэн у.з Батзориг Залуу заануудаас дээр л байгаа биз дээ. Залуу аймгийн заантай үзээд хүч хүрээгүй л уналаа. Цагтаа ийм ч бөх байгаагүй юм шүү.
10. у.н Наранбаатар у.з Соронзонболд Хүмүүс буруу ам авсан гээд байгаа, би бол "авдаг нь зөв унадаг нь буруу" л гэж бодож байна. Бэлтгэл муутай начин бэлтгэл сайтай годгоносон залуучуудаас амар л гэж бодсон биз. Бяраар ааглаж байгаад ганц тохоно доо гэж бодож амжаачгүй байтал суганд нь эргэж ард нь гараад л ... чөлөөтийн сонгомол техник, дээр нь нэмээд "туршлага" гэж юугаар ч нөхөж болохгүй зүйл байна шүү дээ.
11. у.х Элбэг а.а Багахүү
12. у.х Пүрэвжав а.а Цэрэндаваа Уржнан жилийн наадмын хариугаа авах гэсэн байх, бас их л удаж байж давсан шүү.
13. у.х Баасандорж а.а Ариун-Эрдэнэ
14. у.х Магалжав а.а Гончигдамба
15. а.а Суманчулуун у.х Амартүвшин шуудагдаж шахаж араар нь мордоод л давчлаа. Том барилдаанд одтой юмаа.
16. а.а Мэндбаяр у.х Батболд Нутгийн бөх гээд Даваабаатарын оронд фантазидаа авах шахсан шүү, тэгсэн бол энэ тойргийн манлай болж чадахгүй л байсан даа.
17. у.х Бат-Орших а.з Пүрэвсайхан
18. а.з Батчулуун у.н Ёндонсамбуу
19. у.н Эрхэмбаяр а.а Эрдэнэбат
20. а.а Батжаргал (олимп) у.н Лхагвасүрэн энэ залуу хүү дэндүү сайжирч байна даа. Уран хурц мэх, барилдаангүй ч ухаалаг мэдрэмжтэй барилдаанаараа давсаар, сайжирсаар л байх юм. Арал чяц сайтай тул бяр суугаад ирэхээрээ сайн болно доо.
21. у.н Бүрэнбаатар а.н Чимэддорж олон улсын цолтон хаяж үзэсний дээр өнөөдөр 2 улсын цолтой хаясан Чимэддоржийг боов үмхүүлчих юм даа. 7 жилийн өмнө цалгиж явахдаа шөвгийн 4-д ч хүртэл үлджил байсан хүн дээ.
22. а.а Болдбаатар у.н Насандэлгэр
23. а.а Цэрэнтогтох у.н Өсөх-Ирээдүй (барьц сонгож) Түүний дээгүүр үзнэ гэж олон хүн бат итгэж байсан даа. Уг нь шодолтонд тэсдэг л хүн дээ.
24. у.н Бат-Эрдэнэ а.з Адъяабат
25. у.н Цацабшир а.а Дэлгэрсайхан
26. а.а Пүрэвдагва у.н Тогтохбаяр ёстой уран сайхан барилдаан гарсан даа. Тогтохбаяр начин хонгодож өргөж гаргаж ирээд цацах гэхэд нь зөрүүлж давхар ачаад ёстой гоё давсан даа. Энэ Такамисакари ч ёстой их чангарч байна даа...
27. у.н Содномдорж а.а Батмөнх Ойрд их сайн байсан Батмөнх арсланг энэ удаа сайн барилдах байх гэж найдаж байлаа. Саяхан Хэнтийд байхаа нэг удаа Содном начин хаяжил байсан даа, өнөөдөр харин тойгдуулаад л гоё унасан.
28. а.а Санчир у.н Энхбат яах гэж ийм бяртай хүн авав даа. Зүгээр л бярдуулж байна лээ дээ.
29. а.з Ганзориг (Тэс) у.н Батзаяа Сүхбат аварга ч юу гэж хүнээ буруу таних билээ дээ. Ноднин бэртэлтэй байсан тэрээр барилдааны ур чадвараар бол угийн сайн л даа. Отгон начинг барилдааны төгсгөлд самбаачлан хавираад давлаа.
30. а.а Сангисүрэн а.а Отгонбаатар тонгорлоо шүү тонгорлоо шүү "май чи" гээд л зүүн тонгороод л даваад байх нь тэр...
31. а.а Энхбат а.а Алтанхуяг
32. ц.а Санжаадамба а.н Бүрэнтөгс хэн давсан нь "ирээдүйн бөхийн аварга" шагнал авна байх гэж найдаж байсан барилдаанд он гарсаар "арай дэндүү" сайн байгаа Санжаа тахимдаж дайраад л эвхээд тавьсан даа. Үүнээс том даваанд олон удаа тунацгаах байхдаа. Хэн нь түрүүлж аварга болдог юм бол доо????

4-ийн даваа.

4-ийн даваа.

1. дая.ав Өсөхбаяр а.н Н.Батсуурь сайн сайн бөхчүүдийг (у.н Баянмөнх, у.з Мягмарсүрэн, у.ар Мөнхбаатар) давсны дараа энэ цаг үеийн манлай бөхтэй гар зөрүүлэхээс өөр аз завшан гэж юу байхав. Олон үеийн бөхийн удамтай (у.н Гэлэг, у.х Гэлэлийн Намсрайжав, ... аавынх нь ах дүү хэн хэн ч билээ улсын цолтой бөхчүүд байдаг) арал чяц сайтай, нас залуу сайхан бөх тул ирээдүй их байна даа, итгэл ч их нэмлээ.
2. у.ар Ганхуяг а.з Ганзориг (Тэс) толгойгоо ургалуулж даруулсаар байгаад л уналаа.
3. у.г Доржсамбуу а.з Мягмарсүрэн
4. а.з Батчулуун у.г Ганбаатар гарьд дандаа хүнийг ардаа алдаж унана, энэ барилдааны улирал эхэлснээс хойш гэхэд л лав 6, 7 удаа ямар нэг алдаагаар дамжуулж хүнийг ардаа алдаж уналаа. Хурдгүй, зогсолт муу... а.з Батчулуун гарыг нь зөрүүлж татаж ард нь гараад л мордоод уначихлаа. Амархан ч юмаа даа.
5. у.з Ганбат а.а Цэрэнтогтох
6. у.з Рагчаа а.а Батжаргал (олимп)
7. у.х Элбэг а.а Болдбаатар
8. а.а Суманчулуун у.х Пүрэвжав Би зүгээр ч нэг тохиолдын журмаар Санжаадамыг унагаж наадам будилуулсан хүн биш шүү гэж нотоллоо. Биеэ сайхан суллаад л алхаад байсан харцагын алдаан дээр сайхан ажиллаад давчлаа.
9. у.х Баасандорж а.а Д.Энхбат
10. у.х Магалжав а.а Мэндбаяр
11. ц.а Санжаадамба у.х Бат-Орших Энэ даваанд Санжаатай таарч болох хамгийн чанга учраа Оршихоо байсан даа. Гэтэл бас л дээрэлхүүлээд л ... хамгийн сүүлд ганцхан давхар тохоод л давлаа. Оршихоо тэгэхдээ урадаас нь ганц нэг удаа дархан дотуур хагалж хавирдаг энэ тэрээ хийсэн шүү.
12. у.н Эрхэмбаяр а.а Пүрэвдагва Дархан хонгодоогоор хонгодоод л ...
13. у.н Бүрэнбаатар а.а Батсуурь Харих болоогүй юм бишүү, хэзээ ч хүнд бууж өгч үзээгүй байхаа даа. Бүхий л барилдаанд өөрийн ур чадварыг дайчлан сайхан барилдддаг даа Бүрнээ начин. Энэ жил их л сайн байгаа Батсуурийг дархан хонгодоогоороо л давсан.
14. а.а Санчир у.н Наранбаатар
15. у.н Бат-Эрдэнэ а.а Отгонбаатар улсын наадмын 3-ын даваанд амалж аваад яаж гоё хуслаа даа, энэ удаа ч давлаа. Хүмүүсийг том бага гэж ялгалгүй даваад байгаа зүүн тонгороогоо хийх гээд үзээд байсан... барсагүй дээ. Барилдаан таардаггүй юм байна л даа.
16. у.н Содномдорж у.н Цацабшир (барьц сонгож) Шодож өргөж гаргаж ирээд гоёхон хавираад л (шодсон барилдаан ч агуулгаараа бол муухай л даа) давчлаа. Цацаагийн талаар буусан найдвартай давна л даа.

Ээ хөөрхий сүүлийн жилүүдэд Монгол наадмын дэвжээнээс том цолонд хүрсэн залуучууд маань унаад дуусчдаг юм байж дээ. Ямархуу нөхдүүд улсын наадмын өнгийг тодорхойлоод байсан юм бүү мэдээ.
2006 оны арслан Азжаргал 2 дээр, заан Амгаланбаатар 2 дээр, харцага Батжаргал 1 дээр
2007 оны арслан Мөнхбаатар 3 дээр, заан Сайнбаяр 2 дээр
2008 оны гарьд Ганбаатар 4 дээр, заан Соронзонболд 3 дээр,
2009 оны заан Өсөхбаяр 2 дээр, харцага Батболд 3 дээр, харцага Бат-Орших 4 дээр... гэх мэтээр унаж дуусч харин сүүлийн хэдэн жил наадмын өнгийг дээрх залуучуудтай тодорхойлолцсон хууччууд болох дая.ав Өсөхбаяр, у.ар Ганхуяг, у.г Доржсамбуу, у.з Ганбат нар яс заагаад үлдлээ. Эдгээр бөхчүүд ч үнэхээр сайн юмаа, харин энэ залуучууд бол..

5-ын даваа.

1. дая.ав Өсөхбаяр а.з Батчулуун
2. у.ар Ганхуяг у.н Бүрэнбаатар
3. у.г Доржсамбуу а.а Суманчулуун
4. у.з Ганбат а.а Санчир үндсэн хуулийн барилдаанд Ганбат заан БӨ-д наадмаас хойш анх ирж барилдаад Санчирт 3-ын даваанд унасан. Энэ удаа хүрээд л хавираад л давсан, бэлтгэл гаагүй байгаа юм бишүү гэсэн бодол төрөв.
5. у.х Магалжав у.з Рагчаа 800 жилийн ойгоор л ингээд давчихгүй дээ. Хав золгооноос дархан тахимдаагаараа дайраад давлаа. 10 жилийн өмнө Санжаадамбатай ижил цолтой байхдаа цагаан сард үзүүрлэж байсан түүхтэй бөх түүнээс хойш хамгийн сайн амжилт нь энэ байх. Өнгөрсөн жил улсад зодоглоогүй, ойрд БӨ-д гараагүй хүн гэхэд сайхан л амжилт гаргаж байна.
6. ц.а Санжаадамба у.х Элбэг "Далайцэрэн гэдэг хүүг л давчвал даншгийн аварга гэж явсны минь хэрэг бүтэх гээд байна, нэг л аргалчиж болмоор санагдаад байгаа юм даа..." гэж хэлээд араас нь хардаг "ам мэх" хийдэг өвөө шиг л дийлэх хүн үлдээгүй тул хамгийн сайныг нь авчия гэсэн байртай Элбэг харцага Санжааг аваад хавируулаад амархан уналаа. Салхитай яваа залууг хуурч байгаад даваад "од" болоё гэж саналгүй ч яахав. Санжааг Содном ч юмуу, Бат-эрдэнэтэй тунагавал арай л сонирхолтой барилдаан гарах байсан даа.
7. у.х Баасандорж у.н Бат-Эрдэнэ (барьц шодоод) Баасандорж харцага манай МҮБХ-ны дүрмийн цоорхойг ч юмуу ашиглаад зугтаж талбайн захад тулах, эмчилгээ авах зэргээр цаг хороосоор шоддог "дархан мэхтэй" болоод байгаа хүндээ. Лам байсан хүн азандаа их найддаг юм байхдаа... начин болохдоо л Одхүү начнаар шодож байсан хүн... шодсоор л явна. Энэ удаа уг нь Бат-Эрдэнэд аз таарсан ч хэт яарвуу даа, гэнэн л алдаа гаргаж уналаа.
8. у.н Эрхэмбаяр у.н Содномдорж Ер нь хашир начин илүүрхээд байдаг юм билээ. Хэдүүн бас нэлээд илүүрхэж байгаад харамсалтай унасан. Содном начин наадмаар Өсөх-Ирээдүйг давсан шигээ л давсан. Энэ удаа ч Эрхэмбаяр начин илүүрэхсээр л давсан. (бодвол хонгодсон байхдаа) Фантазидаа л авсан нь зөвдсөн юм даг.

Санжаадамба ч шагналууд хамлаа даа.
Сүхбат аваргын "ирээдүйн бөхийн аварга"
Гүндалай гишүүний "Улсын цолонд ойрхон бөх"
мөн "цахиур хагалах бөх"-ийн шагнал зэргийг авлаа. Уг нь унаагүй бөхөд шагнал өгдөггүй л гэдэг дээ. Тэр жил Жаргалсайханд шагнал өгсөн чинь нээх амархан унаж билээ.

6-гийн даваа.
1. дая.ав Өсөхбаяр у.х Баасандорж уг нь Бат-Эрдэнэ начин байсан бол ам ч арай өөр болж, барилдаанууд ч арай сонирхолтой болох байсан даа. Баасандорж бараг л зорилгогүй л барилдаад байх шиг байсан шүү. Зориод ч яах юм билээ дээ...
2. у.ар Ганхуяг у.х Магалжав шодолцсон санагдах юмаа. Яалаа даа...
3. у.г Доржсамбуу у.н Эрхэмбаяр нөгөө л Доржсамбуу гарьд чинь бас л залуучуудыг хашраасаар. Эрхэмбаярыг лавхан сугадаж мушгиад их л амархан давлаа. Одоо гарьдыг давахгүй байгаа хүн чинь тэгээд цол ахих боломж байна уу даа, цол ахиад ч хэрэг байна уу...
4. ц.а Санжаадамба у.з Ганбат Санжааг тогтоох цор ганц хүн нь Ганбат заан л гэж би боддог юм. Энэ удаа бол Санжаа шууд дайрч сугадаж мушгиж дайраад хашир заан эцсийн мөчид шийдсэн дархан хавираагаа нэг хийж үзээд ч юм болсонгүй зүгээр л доор нь ороод хэвтэж байна лээ. Улсын наадам гэж нэг том даваа бий дээ.

7-гийн даваа.
дая.ав Өсөхбаяр ам авахдаа ойрд жижиг бэртэлтэй байгаа Ганхуягийг биш Доржсамбуу гарьдыг авлаа. Наадмаар ч Мөнхбаатар арсланг авч Ганхуяг арсланг жижиг Өсөхбаяртай тунагаж байгаад даруулж байсан. Энэ удаа ч салхитай байгаа Санжаатай До арслан арай илүү үзэх байх, ядаж цуцаагаад... болж өгвөл шодоод гэж бодсон биз. Доржсамбуу гарьдыг золгооноос татах гэж хуурч байгаад мушигсан чинь тэрий хадаад л унаж байна лээ. Залуучууд л чаддагүй нь сонин шүү... Тунасан 2-ын барилдаан Өсөхөө аваргын хүссэнээр өрнөсөнгүй. Санжаа дэндүү задгай бодох санах юмгүй сугадсан, эсвэл мөрний барьцнаас хамаагүй дайрсан. Арслан ингэж хамаагүй дайрч байхад нь тэврээд авая (шодооны барьц шиг барьц авах боломж ч байсан) гэж огт бодсонгүй зүгээр л яаж тогтох бэ? гэсэн байдлаар хамгаалаад зугтаад байв. Санжаа унасан ч яахав гэж бодоод байна уу гэж харагдсан. Залуу хүмүүс "амжилтандаа ханаад хамаагүй баридсан даа сүүлд нь хармасдаг" тухай их сонссон тул хожмоо харамсах вий дээ л гэж бодлоо. Шуудхан хэлэхэд Санжаа баруун хөлөө арслангийн баруун хөлнийх нь ард тээглүүлж байгаад цээжрүү түлхээд л нисгэчихсэн дээ.

Үзүүр түрүү.
Цагаан сард Ганбат, Магалжав нар аймгийн арслан цолтойдоо үзүүрлэж (1998, 2000), Нэмэхбаяр, Жаргалсайхан нар (198?, 2008) шөвгийн 4-д үдэж байсан гэнэ. Улсын начин цолтой 2 бөх (Өвгөнхүү, Балжиням) түрүүлж байсан түүхтэй. 48 дахь цагаан сарын барилдаанд анх удаа улсын цолгүй хүчтэн түрүүллээ. Наадам өнгөө дагадаг гэдэг дээ. Архангайхан эхнээсээ л их сайн байсан, Пүрэвдагва Амарзаяа нараас эхлээд л залуучууд нь шижигнүүлээд л байсан... Үзүүр түрүүнд Архангайн 2 хүчтэн үлдлээ (анх удаа байж мэднээ). Архангай аймгийн Хашаат сумын харьяат бөх цэргийн арслан Чимэдрегзэнгийн Санжаадамба гэх улсын цолонд ч хүрч амжаагүй 26 настай идэр залуу түрүүлэхдээ улсад 4 түрүүлсэн даян аварга Өсөхбаярыг зүгээр л бярдаад, барьц давуу авч барилдааны санаачлагыг бүрэн дүүрэн авч барилдсаар аваргын тонгорх гэснүү хавирах гэсний хөдөлгөөн дээр хөлийг нь 2 хөлөөрөө хавчиж хойш дараад л давлаа. Ямар сайндаа л зарим хүмүүс "найрсан" гэж бодхов дээ. Үнэхээр л найрсан өвгөн унаж байгаа юм шиг л Ганбат Ганхуяг Өсөхөө 3 унасан нь Санжаадамба дэндүү сайн байсныг ойлгуулна.

Ер нь Санжаадамбын барилдааныг тайлбарлаж бичихэд их хэцүү юмаа. Яг нэг гоё мэх хийгээд давахгүй, зүгээр дэндүү илүүрхээд өрсөлдөгчиддөө хариу хийх болон зугтах ч боломж олголгүй бярдаад давчдаг болохоор. Нэгийн даваанд ойрд хийгээд байгаа өмсөх мэхээ хийсэн. Бусад даваанд бол тэгээл хөлөө нэг газар нь тэглүүлж байгаад л түлхээд л даваад байгаа хүн шүү дээ. Үндсэн барьц, барилдаан нь баруун гараар мөрнөөс дарж атгаад баруун хөлөөрөө нааж итэх хавирах, за тэгээд бүтэхгүй бол давхар тохох (2 хөл нь хоюулаа газраас хөндийрөлгүй тохох) ... тэгээд жаахан тогтвол сугадаж байгаад нөгөө итэх нааж хавирах, хашиж мордох, хөл тавьж мордох зэргээр "азаргалж" барилдана. Өрсөлдөгч нь тогтох юмсан л гэж бодсоор байгаад унана, эслэв зориг гаргаж мэх хийгээд хийсэн мэхэндээ хүчинд автаж өөрөө л унана. Нэг иймэрхүү л дээрэлхүү барилдаан л гаргаад байна. Одоо бол үнэхээр дээд түвшний формтой байнаа. Он гараад 6 барилдаад 5 түрүүлж нийт 40 давж, 1 уналаа (а.а Сангисүрэнд). Монголд одоо хэн бяртай, сайн барилдаж байна тэр бүгдийг давлаа. Даваабаатар л ойрд барилдахгүй байгаа тул түүнтэй таарсангүй, Мөнхбаатар арслантай барилдаагүй санагдана. За тэгээд бусдыг нь бол давлаа даа.

Тэгэхдээ улсын наадам бол ямагт хэцүү байсан. Санжаагийн сэтгэл зүйн байдал ч тэр, бусад хашруудын сэтгэл зүйн байдал хашир туршлага гэж байна... Хашрууд бол улсад ёстой сайхан бэлтгэлтэй барилддаг. Улсын цол авах хүсэл нь залуу хүмүүсийг их л чөдөрлөж байгааг бид хангалттай харсан. Улсад бол "хамгийн сайн нь биш түрүүлэх ёстой нь түрүүлдэг юм шүү дээ". Уг нь 6 даваад цолондоо хүрээд тайвшраад ирвэл саяынх шиг л дайраад дайраад түрүүлчих боломжтой л байх. Гэвч 5-ын даваа бол түүнд маш хэцүү байх болно доо.
2 дээр нэг аймгийн сайн арслантай Сангисүрэн ч юмуу... 3 дээр а.н Бүрэнтөгстэй юумуу а.а Отгонбаатартай ч юмуу... тунан барилдаж, 4 дээр оноолтоор Рагчаа заан эсвэл бүүр Ганбат заантай ч юмуу нэг сайн заантай барилдаж... 5 дээр Даваабаатар харцагатай ч юумуу, 6 дээр Өсөхбаяр заантай ч юмуу... тунаж гэх мэтээр учраануудыг давчаад... цаашдаа улсад түрүүлж үзүүрлэж байсан мундгуудтай нүүр тулна шүү дээ... амжилт хүсье дээ

Wednesday, February 10, 2010

Хэмжих нэгж... бас бүжигчин

Хэрэв хэн нэгэн лут бүжгийн багш түүнийг багад нь олж авсан бол тэрээр Алтанхуягаас ч илүү мундаг бүжигчин болох ч байсан юм билүү! Ядаж сайн дасгалжуулагчийн нүдэнд өртсөн бол Цэцэгжаргалаас илүү сайн воллейболчин болох байсан ч байж магадгүй... ямартай ч бүх зүйл оройтжээ... Эсвэл бүүр өөрийн багын мөөрдлийнхөө төлөө бодитоор тэмцэх боломж, арга замыг олж авсан бол ч... олон хэрвээ дундаас тэр одоо яг энд л ирээд байна. Хэний тухай өгүүлэх гээд байгаа нь зарим хүмүүст ойлгомжтой болж байгаа байх.

Би бол угийн өөрөөсөө өөр хүнийг магтах тун дургүй хүн. “Үлийд бүдрээгүй ажнайг магтаалаар дарж алахад би дургүй...” гэж Ц.Хулан айлдсан, харин би хар залуу хүнийг “гариг андууруулах” дургүй. Хийдгээ хийсэн цагтаа өөрөө өөрийгөө магтаг, өөрийгөө магтахыг нь хүн ойлгохгүй бол хэнд ч хэрэггүй амьтан болог!... Гэхдээ өнөөдөр нэг хүнийг магтахаар шийдэв. Учир нь тэр одоо хүүхэд биш болж байгаа... Номгон “h…l”-ын бүжигчин Сэрчинмаа ... Сэрчинмаа гэж хэн бэ? гэх асуултанд өнөөдрийн хувьд байгуулсан хамгийн том гавьяагаар нь математикийн ЭЕШ-ийн Баянхонгорын дээд амжилтын эзэмшигч л гэж шууд хариулахаар байна. Үүнээс том гавьяа байгуулахаар нь түүгээр нь нэрлэнээ.

Магадгүй түүнд би Эрдэнэмаагаас дутуу хайртай байж мэднэ, гэхдээ л Сэрчмаадаа их хайртай. Түүний хэзээ ч үл тасрах, сэтгэлийнх нь хамгийн гүнд байдаг, хэрийн хүн ажиглаж чадахааргүй шазруун занд нь би хамгийн их дуртай. Тэр үл тасрах шазруун занг нь Жаамаагаар төлөөлүүлэн тохуурхах ч дуртай. Сорил хийж байхад нь хажууд нь суугаад түүнийг ажигладаг. Бага ангийн суурь чадварын жижиг алдаанаас өөр ямар ч алдаа гаргадаггүй дунд сургуулийн математик чадварт нь би дуртай. Энэ миний мэргэжлийн онцлог байх. Өөрт байдаг олон сайхан чанар, өндөр чадамжаа ашиглан, хэзээ ч үл тасрах итгэлээрээ зүтгэсээр ... сайн мэргэжил, сайн амжилтанд хүрч чадна гэж найддаг.

ЭЕШ-ны математикийн шалгалтаа дуусгаад ирэхдээ “багшаа би 4 бодлого бодож чадсангүй, тэгэхдээ 1/2 магадлалтай буудчихлаа...” л гэж хэлэв. За угийн арга ядсан үед мэдрэмжтэй сайн бууддаг тул “2-ыг нь лав оносон байж таараа” гэдэг бодол шууд төрөв. Харин энэ удаа биднийг ёстой аз эвээсэнгүй түүний сонгоогүй үлдсэн 4 хариу бүгд зөв байсан юм шүү дээ! Зарим бодлогоныхоо өгүүлбэрийг буруу ойлгоод цаг их алдсан гэж өөрөө тайлбарласан. Ямар ч байсан хийх ёстойгоо хийхэд бусдыг тэргүүлнэ, дээр нэмээд багахан аз эвээвэл тасрах хэмжээнд байлаа. Гэвч түүнийг ямар ч аз эвээгээгүй... амжилт гаргах, амжилтгүй гэгдэх 2-ын дэнсэн дээр өөрийн чадвараа 80 минутад шавхах, шалгах үнэхээр хэцүү юм билээ дээ. Бодит байдал дээр бол Сэрчмаа авсан дүгээсээ хамаагүй илүү чадвартайг хамгийн сайн мэдэх хүн нь би билээ. Азгүй хамгийн муугаараа байхад ч өөртэй нь өрсөлдөнө гэж бодож байсан эндүүрэгчдээс тасархай төрсөн нь сайхан юм даа...

Ямартай ч түүний “та нар чаддаг юм бол үүний даваарай” гээд дүү нартаа үлдээсэн рекорд дүнг нь давахын төлөө бид зүтгэж байна. Давсан үед нь Сэрчмаа өөрөөрөө бахархаж, ямархуу сайн үйлс бүтээснээ ойлгох байх. Би энэ хүүхдүүдийг ийм сайн дүн авахад нь “бодит туслалцаа” үзүүлсэн шүү гэж бодох сайхан л байна байх даа... Өнөөдөр зөвхөн түүний рекордыг л давахын төлөө бэлтгэл хийдэг хүн олон байгаа, муухан рекорд байсан бол муухан л хичээнэ шүү дээ... төгсөх ангийн хүүхдүүд сорил дээр Сэрчмаа шиг дүн авдаг болж байж л санаа нь амрана, тэр болтол маш шаргуу хичээллэнэ. Энэ том даалгаварыг бий болгосон хүн бол Сэрчмаа. Одоо би шавь нартаа “та нар 80 авах ёстой” гэж хэлэхийг хүүхдүүд “тийм юм” байдаг юм байхдаа тэр нь тэгээд юу юм бол доо гэсэн байдлаар хүлээж авна, “та нар Сэрчмааг давах ёстой” гэвэл маш хялбарханаар ойлгож авч “нөгөө миний сайн таньдаг шар Сэрчмаа чадаж байхад, би түүнээс их хичээгээд...” гэсэн бодол шууд л орж ирнэ. Төгсөх ангийнхан өөрийнхөө мэдлэг чадварыг, сорилын дүнг зөвхөн Сэрчмаагийнхтай л харьцуулан үзэж хэр байгаагаа “хэмжиж“ үзнэ. Хөвсгөлийн Дондогтой ч юмуу өөрийгөө харьцуулж болохгүй шүү дээ... ижилхэн багшийн гар дээр ижилхэн орчинд бэлтгэл хийсэн тэр хүнтэйгээ л өөрийгөө жишин үзэж, түүнээс сайн байхын төлөө түүнээс илүү хөдөлмөрлөх нь ойлгомжтой хэрэг. Сэрчмаа бол энэ жилдээ яах аргагүй сайн дүн авъя гэж хүсч яваа хүний өөрийгөө “хэмжих нэгж” мөн билээ, сорилд Сэрчмаагаас сайн дүн авсан цагтаа л түүний рекордын эвдэх тухай ярина, бодно. Тэр болтол өөрсдийгөө түүний амжилтаар хэмжиж үзээд л зүтгээд байж дээ!

Уг нь манай хүн чинь олон сайн чадвартай, зарим нэг “од”-оос ч давуу зүйл их бий (ядаж 2 үсгээр)... Жишээ нь түүний бүжиглэх чадварыг хөгжүүлэх хүн олдсон бол мөн ч хол явах байсан даа... Даан ч түүнд дунд сургуулиа бараг л төгсчихсөн үед нь өөрийнх нь бүх насаараа сурч 57 авах хэмжээнд сурсан мэдлэг, чадварыг 76 болгож өгөх би гуайгаас өөр авъяасыг нь тордсон хүн цөөхөн л байх шиг байна. Ядаж Эрдэнэмаагийн оронд надад олдсон бол ирээдүйн Эрдэнэмаа ч болох байсан юм билүү бүү мэдээ. Гэвч түүнд ирээдүй их байна, боломж ч их байна. Би түүнд байнга итгэдэг... Баянхонгорын гудманд чулуу өшиглөж явсан Жаамааг Болгарын гудманд эх орноо төлөөлөн явах хэмжээнд хүргэсэн шигээ эсвэл Содномдаржаа, Буяндэлгэр ... нар шигээ Сэрчмааг өөрчилж чадаагүй ч гэсэн түүнд би хайртай, бас их найддаг.

Одоогийн байдлаар дунд сургуульд математик сайн сурсан хүүхэд ирээдүйд хамгийн өндөр амжилт гаргах боломж нь эдийн засгийн сургуульд сурах явдал байна. Миний ганц шүүмжилдэг зүйл бол эдийн засагчид дэндүү олширч, хавтгайрсанд л байгаа юм. Манай Сэрчмаа шиг авъяастай нэгнийг зүгээр аавынхаа мөнгөөр орж ирсэн “эргүүтэй” цуг сургаад ижилхэн диплом өгчихөөр үнэхээр харамсалтай санагдаад байгаа юм. Отгоо эгчээсээ хол илүү байх боломж нөхцөл байна шүү дээ. Отгоо эгч нь гэхэд зүгээр л бүтэлгүй дунд сургуулийн бүтэлгүй бүтээгдэхүүн, хэн ч түүнд туслаагүй зүгээр л өөрийнхөө бор зүрхээр амьдарсан. Харин Сэрчмаад бол ядаж эхлээд Отгоо эгч шиг болчиё гэж дуурайх хүн байна шүү дээ. Амжилт хүсье! Олон хүн чамд найдаж, чамайг харж байгаа шүү!

“Эрдэнэмаа та хоёр бол надгүйгээр бүтэхгүй дээ...” л гэж шоглоомоор хэлдэг. Бид 2 ч Сэрчмааг оюутан болж явснаас хойш ганц ч амжилт гаргаж чадахгүй л явна. Тэгэхдээ л Ээмаа бид 2-т нөөц их байна, хамгийн гол нь Сэрчмаад хэзээ ч байгаагүй “боломж” гэдэг зүйл бид 2-д харамгүй их байна. Би нэгэнтээ “...Ах нь болж төрснөөрөө би сургаж, дүү нь болж төрснөөрөө Шагай маань миний хүрч амжаагүй амжилтанд хүрэх шаардалагтай байв...” гэж өгүүлсэн, Эрдэнэмаа бид хоёр амжилт гаргаж Сэрчмаагаа баярлуулахын тулд ихээхэн хичээцгээнээ. Сэрчмаа харин үлгэр дурайлалтай сайн эгч байх үүргээ амжилттай биелүүлээрэй, дахин амжилт хүсье!
Төгсгөлд нь “ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!” насанд хүрч байгаад нь баяр хүргэе!


Ингэсэн ч чадна...

Бас иймэрхүү...

Monday, February 8, 2010

Бас л 100% F ...

Хэзээ, хэн гэдэг хүн F биш дүн авч энэ нэрнээс салах юм бол доо! 20 сурагч 6 сорилд 120 орчим удаагийн оролдолгоор F авцгаачаад байна...

4-өөс 6-р сорилд хүүхдүүд ямархуу амжилттай явна бэ?

1. Дуламсүрэн 48.5 [46]
1-р сорилд шар тэмдэг (тухайн сорилын хамгийн өндөр) авснаас хойш дахиж шарлалгүй 6 сорилыг дуусгалаа. Бүх сорилд 1-р ширээний "буг" болж байгаа. 5 дахь удаагаа дундаж дүнгээрээ тэргүүн байранд явж байна. Түүнээс F биш дүн хүлээсээр л... 34-өөс 56-гийн хооронд дүн авч байгаа. 3 удаа 50 гэсэн дүн авчээ...

2. Гончигдорж 48 [47.3]
6 дахь сорилд энэ жилийн рекорд амжилтанд хүрч 58 авлаа. 4-р сорилд 1-р ширээгээ алдсан ч одоо байх ёстой 2-р байрандаа иржээ. Үүргээ биелүүлэхгүй, орон гаран амжилттай ихээхэн муу байгаа! 35 оноо ч авч үзсэн...

3. Нацагдулам 43.67 [43.3]
4-р сорил хүртэл л гялалзаад түүний бензин нь дууслаа. Тухайн үеийн лидер оноо 57-г авсны араас 38, 37-гоор өөрийгөө хорлов. 1-р ширээ л түүнд зохисонгүй дээ... 37-оос 57 бол түүний авдаг дүнгүүд. 2-р байранд орсон амжилтаас 4-р байрлуу дөхсөн амжилтруу ухарлаа.

4. Хишигсүрэн 37.67 [37]
Хааяа массалж гаагүй авдагийг эс тооцвол муу л байна. 2-хон удаа ногоон авсан (урдах өдрөөс өссөн амжилт), 5-р сорилд шар тэмдэг аваад үзсэн. Тэгэхдээ ягаан ч авч чадах (тухайн сорилын хамгийн муу дүн) чадвартай хүн. Урдах өдрөөсөө 15% орчмоор байнга хэлбэлздэг!... 27-гоос 49 хүртэлх дүнг авчээ...

5. Том Мөнхзул 36.25 [35.6]
Шийтгэл хүлээж 2 удаа сорилд оролцож чадаагүй, 6-р сорилд 38 авч дундаж амжилт үзүүлснээр өөрийн байр сууриа хамгаалаад байна. 32-оос 40 гэсэн харьцангуй тогтвортой амжилт гаргаж байгаа. 2-р ширээ ч боломжтой л зүйл дээ. Хувийнхаа дээд амжилтанд хүрээд байна.

6. Амартүвшин 34.83 [34.3]
Уг нь урагшилсаар... хамгийн олон удаа буюу 4 удаа ногоон тэмдэг авсан. Гэхдээ дунд нь дундаж дүнгээ хүртэл бууруулсан улаан бий. 6 удаа 30 авсан гэсэн боломжийн тогтмол амжилт үзүүлээд байна. Бага багаар ч болов сайжирсаар л байх хэрэгтэй. Ганц муудахад л урьд нь бий болгосон бүх амжилт сүйрч байгааг харсан. Одоо бол хувийнхаа дээд амжилтанд хүрээд байна.

7. Жижиг Мөнхзул 33.6 [35.3]
Амжилт уруудлаа... Уг нь байнга л сайжирч байх ёстой, цаг өнгөрөх тусам ураадаж байна гэдэг бол муугийн дохио! Ихээхэн залхуурч байгаа... Сорил хийж байхыг нь харахад их муу байгаа ажиглагдаад байгаа...

8. Батхонгор 32.4 [31]
12-р байрнаас 4-р ширээ хүртлээ өслөө. Оролцсон сүүлийн 3 сорилдоо 30 авч амжилт нь тогтмолжих хандлага байна. 22-оос 39-ийн хооронд хэлбэлздэг. Сорилуудад санаачлагатай, хувийн бэлтгэлтэй, хор шартай оролцож байгаа нь амжилт гаргах дохио гэж харагдаж байна.

9. Бямбасүрэн 32 [32.6]
Энэ хүнээс уг нь ихийг л хүлээж байна. 2 байр урагшилсан ч дундаж дүн буурсан гэхээр бусдын муу амжилтны хажууд л гаагүй мэт харагдаж байна гэсэн үг. Сүүлийн 3 сорилд яг нэгэн жигд 30 авчлаа. 20-оос 44 хүрч хэлбэлздэг нөхөр дөө.

10. Өлзийдүүрэн 31.5 [32.6]
Байр тогтмол ч амжилт уруудсан байгаа нь харагдаж байна. Хэзээ нэг учраа олж ахих юм бол доо. 20-оос 40-ийн хооронд тэнэнээ!

11. Дагиймаа 31 [33.6]
Бямбасүрэнтэй байраа солисон ба маш их уруудсан хүн. 6 дахь сорил дээр л азаар уу эзээр үү! ганц цоорч 44 авлаа. Ягаан тэмдэг (хамгийн муу дүн авсан) ч авч үзлээ. Юм юм л үзэх шинжтэй дээ. 16-аас 44 хүртэл буюу хамгийн их савалдаг аюултай нөхөр!

12. Булгантамир 30.4 [34]
За бүүр Батхонгортой байраа сольж 8-р байрнаас өдийг хүрээд байна. Би уг нь түүнийг 4-д байх ёстой гэж үзээд байдаг, энэ хүн 12-д байгаад байдаг. Сүүлийн сорилд ороогүйгээс эс шалтгаалан ийм муу дүнтэй байна. 27, 23 авчээ... энэ бол "сүйрэл"... 23 ч авдаг 47 ч авдаг "хамгийн муу" байгаа хүнээр шалгарлаа!

13. Энхзаяа 29.33 [30]
Байр тогтмол ч амжилт уруудсан. Энэ олон уруудагчдыг одоо яанаа! 19-өөс 36 хүртэл авлаа.

14. Нацагсүрэн 27.67 [30]
Ээлжит нэгэн уруудагч... бас яахвээ ганц удаа ногоон аваад үзсэн байна. Уг нь ганцхан удаа улаан авсан ба хамгийн олон цэнхэр (4 удаа) гэсэн өвөрмөц амжилттай нэгэн. Буураад бай буурад бай... бас залхуураад, мэр сэр хичээл таслаад бай!

15. Цолмонгэрэл 27.5 [28.3]
Уг нь ойрд овоо идэвхитэй байгаа. Гэхдээ л буурчлаа. Анхныхаа 40-ийг ч авлаа, анхныхаа ягаан тэмдгийг ч авлаа. 18-аас 42 хүртэл сайхан саваллаа...

16. Должинсүрэн 26.5
Сорилын оноо бодох дүрмэнд (сорилд ороогүй бол амжилт бодогдохгүй) өөрчлөлт орсноор тэрээр энд ирээд байна. 6 сорил авахад 2-хон удаа л орсон хүнийг одоо тэгээд "хэцүүхэн" л гэдэг ангилалд багтаах байхдаа.

17. Дүүрэнбаяр 24 [27.6]
Яг Тамираатай ижил хэмжээгээр уруудаад байна. Унтаж ханаагүй байна уу! Унтсаар л, уруудсаар л... өсөх болоогүй дээ! Ягаан авч үзээгүй гэж байгаа... азаар сорил бүрд түүнээс муу хэн нэгэн гараад ирэх юм даа.

18. Дашпүрэв 23.67 [21]
Маш олон муу мэдээн дунд ганц гялтайх хүн нь Дашка байна. Энэ 3 сорилд дундаж дүн нь хамгийн их өссөн хүн. Дундаж дүнгээ 2.6-аар өсгөж "бодит үр дүнд" хүрэх замдаа боложмийн тогтмол амжилт гаргасан. Ойрын хугацаанд дундаж дүнгээ 30%-д хүргэх зорилтыг өмнөө тавих хэрэгтэй. Хэдийгээр өссөн ч их доор байгаагаа санах хэрэгтэй. Одоо хувийн дээд амжилтандаа хүрээд байна.

19. Батхуяг 17 [17.6]
Энэ 3 сорилд ягаан тэмдгийг нэгийнхэн авсангүй шүү. Муу дээрээ нэмээд шийтгэл хүлээсэн гэж байгаа. Тогтмол муу дүн үзүүлж байгаа.

20. Бямбадолгор 10.
Ягаан тэмдэг авахын тулд 6 сорил хүлээлээ гэж үү! Ихэнх хичээлдээ суугаагүй хүн ийм дүн авах нь гайхаад байх зүйл биш л дээ. Тэгэхдээ Дашка 6 авч байсан түүх би шүү...


За үүний хажуугаар БХР-АЛГОРИТМ ХК маань юу болж байна бэ гэхээр... Дундаж дүн боддог томъёонд Дуламсүрэнгийн дүн ороогүй байсан тул ихээхэн алдаа гарчээ! За ингээд зөв болгож засаад амжилтыг дахин сэргээвэл:

1-р тойрогт: Гончиглорж ахлагчийн дамжуулалтаар 1-р довтлогч Дуламсүрэн гоолдож хамгаалагчид амжилттай ажилласнаар 1:0 -ээр ялалт авчээ. (дундаж дүн 35.2)

2-р тойрогт: Гончигдорж багаа алж довтогч нарт дамжуулалт өгч чадалгүй Нацагдулам хий дэмий талбай дээгүүр хурд хийж (41), Тамирааг сэлгэсэн Өлзийдүүрэн (40) бас хоосон баахан гүйснээр нэгч гоол хийж чадаагүй бол Дашпүрэв өөрийнхөө хаалганд гоол хийж (6) Хишигёүрэн улаан хуудас авч (27) хамгаалалт муу ажилласнаар 0:3-аар бут нэргүүлж нүдний булай боллоо. (Дундаж дүн 29.9)

3-р тойрогт: Өнөө жилийн хамгийн сайн тоглолтоо манай баг гаргаж Гончигдорж ахлагчийн гоолын (52) дамжуулалтыг Булгантамир өгч (47) нэмээд 2 товтлогчдын шон оносон дажгүй довтолгоонууд, сэлгээнээс Бямбасүрэн, Дашпүрэв нарын сайн тоглолтууд (44, 40) багийг аварч хамгаалагчид үүргээ сайн биелүүлсний дээр үндсэн хаалгач том Зулаагийн сайн хаалтууд (40) энэ өдөр манай багт 1:0-ээр ялалт авчирч өгөв. (Дундаж дүн 34.1)

4-р тойрогт: Багтаа нэлээд өөрчлөлт хийсэн боловч олон тоглогчид маань гэмтэж тоглолтонд оролцож чадахгүй болж хаалган дээр л гэхэд улаан хуудасны торгуулиас ирсэн хүн дэгээддэг Хишигсүрэнг гаргах болж нөгөөдөх маань бөмбөгийн барих биш дэгээдэснээр баг 2 гоол алдаж, Нацагдулам өөрийн авъяас чадвараар ганц гоолдож (57) ахлагч ганц ч удаа камерт өртсөнгүйн (40) дээр дундын шугам маш муу ажиллаж Амартүвшингийн хий дэий зүтгэлээр л (39)тоглолт дуусч 1:2-оор хожигдлоо. Хамгаалалт уг нь сайн байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. (Дундаж дүн 33.8)

5-р тойрогт: Энэ өдөр гэмтэлтэй хамгаалагчдыг сэлгэж байгаа Хишигсүрэн сайн байгаагүй бол (49) манай баг 5:0-ээр хожигдох хэмжээнд арын шугамынхан байв. Ахлагч хий камерт өртөж гүйж (48) довтлогчид бөмбөггүй байсаар тоглолт өндөрлөж үр дүн 0:2 болов. (Дундаж дүн 31.3)

6-р тойрогт: Тоглогчид бэртлээс эргэн ирж хүмүүс өөрийн үндсэн байрлалдаа тоглох болж, эзгүй байгаа Тамирааг оролсон Бямбасүрэн муу байж (33), Гончигдорж ахлагчийн сайхан дамжуулалтаар Дуламсүрэн гоолдсон ч үндсэн байрлалдаа гарсан Хишигсүрэн, Нацагсүрэн... нарын зэрэг арын шугамынхан хог байж гоол алдсаар 3-д хүрэв. Хэрэв Дагиймаа эрэлхэг зоригтой тоглоогүй бол 5 гоол алдах ч ойрхон байв. Талбай дээр Нацагдулам байгаа эсэх нь ч мэдэгдсэнгүй (37), энэ үед сайн байх ёстой сэлгээний довтлогч Батхонгор бүүр ч муу байж тоглот 1:3-аар дуусав. Сэлгээний сандал дээр ч томоотой сууж чадахгүй хажуугийн шүүгчтэй хэрэлдэж байж шар авч багаа хоролдог (10) Бямбадолгорыг яалтай нь ч билээ дээ. (Дундаж дүн 31.8)

Нэг тоглогч өөр спортод орохоор болж багаасаа зодог тайлснаар багт байрлалын өөрчлөлт хийхээс өөр аргагүй боллоо. Түүнийг Цолмонгэрэлээр нөхүүлж жигүүрийн хамгаалалтруу ухраагаад эрэлхэг зоригтой байгаа Дагиймааг дундын хагас хамгаалагч болгож Дашпүрэвт багийн хамгийн хүндхэн алба болох төвийн хамгаалагчийн байрыг өгөхөөс өөр сонголт үлдсэнгүй ээ. Энэ байрлалд Должинсүрэнтэй гарааны эрхийн өлөө өрсөлдөөд байж дээ.

Гараа:

........................Дуламсүрэн ...............................
....................................Нацагдулам.....................
.........................................................................
.............................Гончигдорж............................
...Амартүвшин.....................................................
....................................................Өлзийдүүрэн...
..........................................................................
....................Хишигсүрэн.......Дагиймаа.................
..........................................................................
........Нацагсүрэн....................Цолмонгэрэл............
................................Дашпүрэв............................
.................................Мөнхзул (том)......................

Сэлгээ:
1. Батхонгор (довтлогчдыг)
2. Бямбасүрэн (Амартүвшинг)
3. Булгантамир (Өлзийдүүрэнг)
4. Мөнзул (Хишигсүрэнг)
5. Энхзаяа (Дагиймааг)
6. Дүүрэнбаяр (Нацагсүрэнг)
7. Батхуяг (Цолмонгэрэлийг)
8. Должинсүрэн (Дашпүрэвийг)
9. Бямбадолгор (Мөнхзул)

35% авахын төлөө үзнээ...

За багийн статистик.
Дуламсүрэн 2 гоол.
Гончигдорж 1 гоол, 2 дамжуулалт.
Нацагдулам 1 гоол.
Булгантамир 1 дамжуулалт.

4 гоол хийж 10 гоол алдаж 2 хожил 4 хожигдолтой явж байна.

Thursday, February 4, 2010

Монгол түмний "БААТАР"...

1996 оны 7-р сарын 12. Идэр залуу "өсөх идэр" начин Д.Сумъяабазар Монгол улсын "үлэмж бадрах" заан Цэрэнпунцагаар 7 давж Монгол улсын заан хэмээх өөрийн аав Долгорсүрэнгийнхээ цолонд хүрч байсан тэр дурсалт мөч, уран сайхан барилдааныг одоо болтол бөхийн хорхойтнууд санаж явдаг. Харин яг тэр мөчид түүний хажуухад идэрчүүдийн барилдаанд 16 настай түүний дүү Д.Дагвалорж түрүүлж улсын шонхор цолонд хүрээд "ямар ч байсан аав ах 2-ынхоо авсан цолонд хүрнэ дээ..." хэмээн ярилцлага өгч байв.
За энэ нөхөр хэзээ тачигнатал сайхан барилдаад гараад ирэх болдоо гэж бодож байтал Япон улсын сүмо хэмээх спортыг Монголчуупд ихээр сонирхох болж бүгд л тийшээ хошуурцгаах болов. Үндэсний бөгөөд мэргэжлийн спорт, тэгээд Япон улс олон хүн амтай өндөр хөгжилтэй тул сонирхогчдын хэрээр овоохон мөнгө эргэлддэг нь ч нууц биш. Мөн Япончуудын унхиагүй байдал нь төрөхдөө "бөх" болж төрдөг Монголчуудын хувьд амжилт гаргаж болох л илт байв.

Кёкүшүзан Батбаяр шуугиулж олон уран сайхан мэх хийж, Монголд үндэсээр ч барилдаж байгаагүй гэдэг Цэвэгням хүртэл доод зиндаануудад амжилт гаргаж байгаа нь угийн бөхөд нугасгүй Монголчуудад их тааламжтай байв. Дархан аварга Мөнхбат гуай "Долгорсүрэн турж үхэх гэж байгаа юм байхдаа, ирээдүйн Монгол бөхийн аварга болох хүүг явуулчихлаа..." гэж хараасаар Дагвадорж 17 настайдаа Япон улсыг зорьж 1999 оны сард 19 нас хүрээгүй байхдаа (мэргэжлийн сүмод төрсөн өдрөөрөө нас нэмлээ гэж үздэг) 181.8см өндөр 106кг жинтэйгээр анх удаагаа мэргэжлийн сүмогийн давжээнээ "Өглөөний хөх луу" буюу Асашёрюү нэрээр албан ёсны барилдаанаа жонокүчи зиндаанд хийв. Харин миний хувьд насаараа цээрэлж байсан зүйл бол түний "луу" гэдэг нэр юм. Хэзээ л Монголчууд луу шүтдэг байлаа даа, Хужаа нарын үндэсний ганц шүтээн болсон зүсэн зүйлийн амьтны шинж холилдсон хэзээ ч энэ ертөнцөд байгаагүй "зохиомол" амьтан гэдгийг нь л би мэдэх юм байна.

Дагвадорж сүмогийн 6 дэвжээний доод 3 зиндаад 3-хан башё барилдан 6-1, 7-0, 7-0 гэсэн амжилт үзүүлэн 5 ба 4-р зиндаад (жонидан, сандамэ) дараалан түрүүлээд макүшита буюу 3-р зиндаад ч нэг түрүүлэн (200 оны 7 сар)
2000 оны 9 сард 9 дахь барилдаанаараа жүрёод дэвшиж, 2-хон башёгийн дараа түрүүлчиж амжилгүй (9-6, 11-4 гэсэн амжилт үзүүлж)
2001 оны 1-р сард дээд зиндаад анхны барилдаанаа хийж байжээ. Ийнхүү дээд зиндаанд гарсан эхний 2 башёдоо 9-6, 9-6 гэсэн амжилт үзүүлж
2001 оны 5-р сард анх удаа комосүби цолонд очиж 8 давж цолоо хамгаалснаар уран барилдааны шагнал авч байсан байна. Энэ үед тэрээр 184.5см өндөртэй 128кг жинтэй байжээ.
Түүний дээд зиндаад гарсан үеэс Монголчууд сүмог улс нийтээрээ сонирхон үзэж хөдөө орон нутгуудад NHK энэ тэр гарахгүй тул спортын мэдээгээрээ 3 бөхийнхөө мэдээг чихэн тавин чагнадаг байв. Спортын мэдээ сүмо эхлэхээр 5 минутаар уртсаж сүмочдынхоо мэдээ хүргэдэг байсан бөгөөд удалгүй түүний араас улаан луу Дашням орж ирэн Монголчуудын үзэх дэмжих хүний тоо 4-д хүрэв.
2001 оны 9 сард би хотод очиж сурах болсноор сүмо арай их үзэх болж энэ үед Дагвадорж ёстой амжилтын төлөө дэвжиж тэмүүлж байв. Ангийн нөхөд бид ч түүнийг хэзээ том цолонд хүрч мандан бадрах болоо гэж ярилцан Дагваагаар амьсгалдаг байв. Энэ 9 сарын башёд зүүний 1-ээс босож барилдсан Дагваа маань Мүсашимарү аваргыг суудлын бүрээсээр цохиулан анхны "алтан од" буюу аварга цолтой бөхийг давсан хэмээх шагналыг авлаа.
2002 оны 1 сард Монголчуудын өмнө хүрч үзээгүй амжилт буюу секиваки цолонд анх хүрч түүнээс хойш Монголчуудын төдийгүй сүмогийн түүхнээ мөнхрөх олон том амжилтуудыг гаргасаар өдийг хүрлээ.
2002 оын 7-р сард Монгол наадмын дэвжээнээ улсын заан Өсөхбаяр "шодолтоор" түрүүлж арслан болсон бол Японы дэвжээнээ бас нэгэн арслан төрж Дагвадорж маань сүүлийн 3 башёд 11,11,12 давахдаа сүүийн 2-д нь түрүүлэх өрсөлдөөнд оролцон гарамгай амжилт гаргав.
2002 оын 11-р сард озеки цолтойгоор 2 дахь башёдоо зодоглохдоо 13 дахь өдөр тухайн үед озеки болох хамгийн боломжтой бөх байсан Ваканасатог шороодуулан түрүүлэх болзол хангаснаар Монгол хүн мэргэжлийн сүмогийн дэвжээнээ анх удаа түрүүлэв. Ингэхдээ тэрээр 11 дэхь өдөр Точионнадад ганцхан удаа унав. Энэ башёгийн дараа санагдана түүнийг Монгол төр ч үнэлэж Монгол улсын гавьяат тамирчин цолоо хайрлав. Энэ үед сүмо үнэхээр сонирхолтой байсан даа, хэзээ Монгол аварга төрөх бол... энэ Таканахана, Мүсашимарү 2-ын дундуур аварга яаж төрөх бол хэмээн олон асуулт биднийг дараагийн башёнуудыг тэсэн ядан хүлээлгэж байв. Монголчууд харийн орны үндэсний спортоор "аваргатай" болохын төлөө ард түмэн даяараа залибирч байсан байх.
2003 оын 1-р сар. Түрүү сард түрүлсэн эрчиндээ мөн ч дахин 13 дахь өдөр нөгөө л Ваканасатог давснаар 2 дараалан түрүүлэх нь ойлгомжтой боллоо. Тэрээр энэ удаа 9 дэхь өдөр уран барилдаант Кайход ганц унасан байх юм. Түүний түрүүлсэн 2 башёд аварга цолтой бөх барилдаагүйн дээр Кайо Чойтайка нарын шилдэг озеки нар эхнийхэд нь хоюулаа бэртэл авч дундаас нь башёг орхиж сүүлийнхэд нь хоюулаа барилдаагүй байх юм. Залуу озеки Дагвадорж энэ 2 башёд сүүлийн өдөр "бор" Мүсоямаг озекиг давж байсан бол эхний удаа түрүүлэхдээ хүчит озеки Точазүмаг 1 давж байж. Сүүлийн удаад бол зөвхөн 2-хон озеки л зодоглож байсан юм байна. Яг үүнтэй зэрэгцэн Монгол түмний эх баяр цагаан сар болж Сумъяабазар заан мөн л 2 дахь удаагаа дараалан түрүүлж ах дүү 2-ын амжилтаар хийсэн эвлүүлэг ТВ-гийн нүүрнээс салахаа байлаа...
Энэ үед удаа дараа бэртэл гэмтэлд ороогдон олон башё барилдалгүй цөхрөнгөө барсан Таканаханаг сүмогийн холбоо мөн л албан хүчээр шахуу зодог тайлуулхаас өөр аргагүй болж залгамжлагчийг хайх хэрэгтэй болов. Би Монгол хүнд унахгүй гэж том ам гардаг байсан Таканаханаг нь манай Цэвэгням давж "шалдан гуя" болгож байв. Такаханагийн ах Ваканахана аваргыг нь Кёкүшүзан давж зодог тайлуулж байсан санагдана. Таканахана харин Дагваатай 2 удаа хүч үзэн давж байлаа. 2 удаа зоримог сайхан барилдаад унахад нь дараа давнаа л гэж бид итгэж байв. Гэвч Таканахана зодог тайлж Монгол хүн аварга цолонд хүрэх сайхан боломж гарав. Сүмогийн холбоо хуралдан Дагвадоржийг аварга болгож өрсөлдөгчид цөөтэй үед дараалан түрүүлсэн 2 башёгийхоо амжилтаар Кайогийн 5 түрүүлээд ч авч чадаагүй (дараалж түрүүлээгүй!) аварга цолыг авав. Сүмогийн холбоо озеки, аварга цолуудаа олгохдоо маш няхуур ханддаг. Гол шаардлага нь энэ хүн цолоо аваад цаашид энэ амжилтаараа барилдаж чадах уу? гэдгийг тооцдог. Мэдээж тэд "Асашёрюү бол хэдэн жилдээ сүмог манлайлаад аварга гэдэг цолыг аваад явна" гэдгийг мэдэж байсан тул түүнд аварга цолоо маш хурдан өгсөн. Харин тэр тооцоо нь Баянмөнх аваргын тооцоо шиг дутуу тооцоо болж хувирсан нь өнөөдрийн "гайг" дагуулаад байна. Баянмөнх аварга нэгэн цагт (1988 онд) барилдааны эв дүү муутай бярнаас цаашгүй тул олон түрүүлэхгүй гэж тооцон Бат-Эрдэнэ аваргыг дэмжин улсад түрүүлэх замыг нь засаж байсан байх. Урд жил нь үзүүрт даван түрүлж байсан Цэрэнтогтох аваргыг амлалгүйгээр... Гэвч барилдаан муутай ч бяраар ааглан багалж хэвтэж, 4 5 цаг ч хамаагүй барилдаан сунжруулан түрүүлсээр Бат-Эрдэнэ аварга Баянмөнх аваргын олон мянган өрсөлдөгчидтэй олон жилийн турш тэмцэж байж бий болгосон рекорд амжилтыг нь 11 жилийн дараа гэхэд эвдэж дуусгасан. Яг тэрэн шиг үйл явдал сүмогийн дэвжээнээ өрнөж 2000 жилийн уламжлалтай гэдэг сүмогийн олон том рекордуудыг нь бүгдийг Монгол аварга эвдэж, хамгийн оргилд хүрэх нь нэгэнт тодорхой болоод байсан нь Япончуудыг шөнө унтаж чадахгүйд хүргээд байгаа байх...

Хэрэв сүмогийн холбоо Хакүход аварга өгөлгүй луу унжсан шигээ 2003 оны 1-р сард Монгол озекид аварга цолоо өгөлгүй луу унжсан бол яг бүтэн жилийн дараа л аварга маань дахин дараалан түрүүлж аварга болох байсан. Гэвч Япончууд зодог тайлсан Таканахана, удахгүй зодог тайлах нь ойлгомжтой Мүсашимарү аварга нарыг орлогчийг Асашёрюү гэж маш оновчтой зөв дүгнэж чадав.
Хашир Япон озеки нар залуу аваргад маань хаалт болж аварга цолтой барилдсан эхний башёд нь Чойтайка тачигнатал цупаридан аваргыг давж түрүүлж байсан бол 7 сард Кайо (манай аварга гэмтсэн), 11 сард Точазүма түүнээс түрүүг нь хулгайлж байв. Энэ үед УБ-т зарим сувгуудаар сүмо шууд дамжуулдаг байв, би хичээлийнхээ заваараа ПМ-ээр сүмо их сонсодог байлаа.

2004 оны 1-р сараас Монгол ТВ сүмо шууд дамжуулдаг болсноор Монголчууд эх орноороо сүмонд "донтож" их хурлын гишүүдээсээ эхлээд эгэл жирийн хоньчин нь хүртэл "цупари", "маүши" ... гэх үгсийг цээжлэн харийн спортод сэтгэл алдрав. 68-р их аварга гэдэг үг Монголчуудын зүрхэн тарни шахуу болж, 68 дахь аварга маань арлын Японыг буулгаж нураах шахаж байхад Монголын парламент "68%-ийн татвар" баталж... их аваргаа "дэмжицгээв".
2004 онд 9-р сарын башёд л гэрлэснийхээ дараахан 9 давснаас бусад башёд түрүүлэв. 1 болон 3 сарын барилдаанд уналгүй түрүүлж байх энэ үед 1-р сард дундаж барилдааны хурд нь 5сек гаранхан байсан гэдэг. 2004 оны сүүлийн башёгоос эхлэн 2005 оны бүхий л башёд "уйдтал" Дагвадорж аварга маань түрүүлж нөгөө алдарт 3 рекордоо тогтоон Кайог давсан сүүлийн 11-р сарын 14 дэхь өдрийн барилдаандаа дэвжээн дээр гараа атган уйлж байв. Хожим нь "би үнэхээр дэвжээн дээр ганцаардсан..." хэмээн өгүүлэх "ар Монголын ганцаардсан чонын" зовлонг цөөхөн л хүн ойлгож байсан байх.

Нүсэр их амжилт ялалтын дараа Монголчууд бахархан сайшаахын хажуугаар дандаа л Дагваа түрүүлж байх юм 33 түрүүлэх нь тодорхой ш дээ хааяа ч гэсэн өөр хүн түрүүлж байвал зүгээр юмуу гэх бодол хүн бүрийн толгойд л орж ирсэн биз. Хүн төрлөхтөний зан болох "уйдах, чилэх"... шинийг эрэлхийлэх, шийнийг хүсэмжлэх өвчиндөө автаж эхлэв. Мэдээж энэ бол жам ёсны зүйл байх. Би бол тэртэй тэргүй л 33 түрүүлж чадна гэсэн Монголчуудын давилуун зан бас их нөлөөлсөн байх гэж бодно. Аваргаа арай дутуу хайрлаад, их харааснаас сүүлийн 2 жилд 5 башё барилдаагүй ч байж мэднэ. Ямартай ч 2004 оны 4 сард Монголд ирээд байсан Хакүхогоос гарын үсэгтэй зургийг нь авч бидэнд гайхуулна гээд байсан Хакүхогийн багын найз манай ангийн хүүхдэд Хакүхо "5 сараас өдөр бүр ТВ-гээр өдөр бүр харах байж миний зургаар яах гээв" гэсэн дээ... Монголчууд шинэ залуучуу хүмүүс, өсөн дэвжихээр тэмцэж яваагаа байнга дэмждэг тул масс Хакүхог элт дэмжиж тэрээр энэ их итгэлийг алдалгүй ах аваргын бэртээд гарсан 2006 оны 5-р сарын башёд нэмэлт барилдаан дээр Мябиямаг давж түрүүлэв. Цэвэгням түүнд ихээхэн тус болж Мябиямаг ганц давж өгсөн юм шүү дээ. Мөнхбат аварга хөдөлмөрийн баатрын тэмдгээ зүүгээд ордны урдуур суучихсан, Кёкүшүзан оччихсон, Монгол хүн л түрүүлэх ёстой гэж Монголчууд бүгд түүнийг дэмжсэн байдалтай байлаа шүү дээ...
Нээрэн л хааяа нэг өөр хүн түрүүлэх сайхан юм, бүүр 2 аваргатай болчвол гоё юм гэх зэрэг бодлууд, ярианууд Монгол болон Японуудын дунд хөврөж... Дагваа аварга Хакүхогийн озеки цолны найранд "ах нь чамд 69-өө өгье..." гэсээр УАЗ469 бэлэглэж... бид тэсэн ядан хүлээсээр...
Их Монгол улсаа байгуулсныхаа агуу их 800 жилийн ойд бид тулан ирэв. Сүмогийн холбоо Хакүхо 13 давбал аварга, Мябияма 10 давбал озеки болох болзол зарлаж наадмын өмнө Мөнхбат аварга "та нар 2 далай аваргын нэг л түрүүлнэ гээд байх юм Сумъяабазар түрүүлнэ за юу!" гэж далдыг харсаар наадам, нагоё башё 2 зэрэг шахуу эхэлж эхний өдөр улаан луу Дашням Хакүхог шороодуулан байдал эгзэгтэй болов. Монгол наадмын дэвжээнд харин 20 21-р заагт "нэгэн үзэгдэл" болон тодорсон гэрэлт од Сүхбат аварга гэв гэнэт зодог тайлан Монголчууд дийлэнх олонх өр өмрөн байх цаг доор Мөнхбат аварга "тээр би яг мэдэж байсан байгаа биз!... Сумяъа түрүүлчлээ..." гэсээр өмнө нь 7 удаа унаж байсан Өсөхбаярыг давсаар төрийнхөө их баяр наадамд түрүүлж "ард түмнээсээ" аварга гэдэг цолоор "хуулийг" даван шагнуулав (түүнээс хойш том жижиг нэг ч барилдаанд түрүүлэлгүй 4 жил шахам боллоо). Мэдээж Дагваа аварга зодог тайллаа гэдэг мэдээг сонсоод ганцхан зүйл шууд л санаанд буув. Сүхбат аварга ч залуугаараа зодог тайлсан... 2004 онд түрүүлж 2005 оны намар болсон 4 барилдаанд дараалан түрүүлж сүмогийн дэлхийн аваргаас бэртэлтэй ирж байж байгаад 2006 оны 5 сард буюу наадмаас сар гаруйхны өмнө Рагчааг шороодулан заалны барилдаанд түрүүлж байсан тэр үедээ 10 гаруй хоногийн өмнө башёд түрүүлсэн Дагвадорж аварга одоо зодог тайлж байгаатай төстэйгээр залуугаараа зодог тайлсан (2000, 2001, 2003, 2004, 2005 онуудад бүгдэд нь сэргээшийн шинэжилгээ хийгдсэн байж таараа!!!).

Мөнхбат аварга Сумъяабазар түрүүлэхийг мэдэж байсан бол би Хакүхо Дагваа аваргыг давахыг мөн л мэдэж байв. 14 дэхь өдөр нэг ч унаагүйгээр нэгэнт түрүүлэх нь тодортой болсон Дагваа аварга сүүлийн өдөр Хакүход шороодосноор Хакүхо 13 давж сүмогийн холбооны болзол шаардлагыг бүрэн биелүүлэв. Мябияма ч мөн адил болзлоо биелүүлэв. Хамгийн сүүлийн барилдаан мэдээжийн барилдаан болсон тул Япончууд "аваргатай түрүүлэх өрсөлдөөнд ороогүй" гэсэн шалтгаан боловсноор хэлж (цаанаа бол Дагваа бууж өгсөн тул гэсэн утгатай нь илт биз)... аварга цол өгөлгүй луу унжсан бол ичих булчирхай нь хэт ажилласан тул амьтны үрсийг алаг үзэхгүй гэсэн шалтгаанаар Мябиямаг мөн озеки цолноос мултлав. Харин байгалийн шалгарал ёсоор Хакүхо авах ёстой аварга цолоо гуядаад авсан бол Мябияма байнгаа шахуу уруудсаар л явна.

Дагвадорж аварга маань 2007 оын 1-р сард түрүүлсэн бол 3-р сард нэмэлт барилдаанаар зайлж татуулан Хакүход түрүүгээ булаалгасан барилдааны би хараад тэдний дунд "ан цав" үүсэхээс өөр аргагүй ойлгов. Монголын түүхэн хүмүүнүүдийн нэг Жамуха нэгэнтээ "тэнгэрт 2 нар байдаггүй, газарт 2 хаан байдаггүй" гэж өгүүлдэг. Түүн лугаа сүмогийн 1 башёд 2 хүн түрүүлж болохгүй шүү дээ!!!Эхэндээ Монголчууд 2 аваргатай боллоо, сүүлийн барилдаанд ээлжилж барилдаад л сайхан байнаа л гэдэг байлаа. Залуу хүнийг дэмжих хандлага илт их байсан... 2004 оны 5 сард их аварга маань 35 дараалж давсан амжилтаа Хокүторикид зогсоолгож улмаар түрүү алдах даваан дээр залуухан Хакүхо сүүлийн өдөр түүний номхроож бөөн баяр болж байсан түүхтэй. Дагваа аварга ч өөрийн гараар очиж Хакүход баярласнаа идэрхийж, дараа нь болсон тойргийн барилдаанд унаж өгч Хакүхог түрүүлгэн урам өгч байсан удаатай. Харин хэт үндсэрхэг Монголчууд маань самуйрайн хүргэнтэй эвлэрч чадсангүй бололтой. Самурайн хүргэн болсон цагаас хойш харин Монголчуудын дунд Дагвадорж аваргыг дэмжих хандлага нь буцан сэргэж түүний ихээр дэмжих болов. Уйдаа нь ч тайлагдсан байлгүй дээ!!!

2007 оны 5-р сарын башёд Котоүшүд түрүү алдахдаа сүүлийн өдөр 2 аварга маань дэвжээн дээр бараг зодолдож шившгээ тарьсан нь түрүү бөх 2 байдаггүй гэдэгтэй 2 аварга цагийн эрхээр ч болтугай эвлэрч "өрсөлдөөн ширүүссэн" гэдэг нь илт болов. Котоүшү маасайн: "Монголчуудын 13-р зууны түрэмгийллийг Болгар үндэстэн анх зогсоож байсан түүхтэй, би Монголчуудыг сүмо дахь ноёрхолыг..." гэсэн утгатай юм тэнэглэж байх зуур 7-р сарын башёд түрүүлсэн их аварга маань нутагтаа амарч байхдаа бас л нэг самурайтай зугаацасныхаа төлөө 2 башёд барилдах эрхээ хасуулан "намайг уучлаарай, би Япон гүрэнд хайртай..." гэх шахуу юм хэлж байж нүүрээ улалзуулан 2008 оны 1-р сард буцан дэвжээнд гарав.Энэ үед аварга нэгэнтээ 21 түрүүлж амжаад байв. Бэлтгэл муу байсан 1-р сард түүнийг муу барилдуулан зодог тайлуулах санаа самуйраа нарт их л байсан биз харин Мөнхбат аваргын хэлснээр "аварга аваргаараа л төрдөг"... сүүлийн өдөр хүртэл Хакүход өрсөлдөөн үзүүлж Япончуудын амыг "скочдов".
3-р сард 22 дахь удаагаа түрүүлж 5 сард Хакүхог үндсэн барилдаанд хамгийн сүүлийн удаа давж Харүмофүмиг түрүүлэх бололцоогоор хангаад 3 башё гэмтлийн улмаас өнжив (үнэхээр харамсалтай).

Бүтэн барилдсан 2009 оны 1 болон 9-р сард сүүлийн өдөр Хакүхотой 2 удаа барилдан байж 14 даваагаар 23, 24 дэхь түрүүгээ авч 10 гаруйхан хоногийн өмнө дууссан 2010 оны эхний башёд 14 дэхь өдөр түрүүлэх болзол ханган "хүрэл медалийн" болзол биелүүлж (түүхэнд 3-д орох амжилт) өнөө жил 4 түрүүлнэ гэсэн амлалтаа биелүүлж эхэлж байлаа шүү дээ... Энэ хооронд Монгол төр түүнд дээрээсээ 2 дахь шагнал болох "хөдөлмөрийн баатар" цолоо өгсөн... одоо харин... харь гүрэн манай аваргыг хөөж байхад Монгол төр болон ард түмэн маань БААТАРАА алга тосон авна...

Сүмогийн дэвжээнд шударга биш барилдаан маш их байдаг. Сүүлийн өдөр "үнэн барилдаан" яг үнэндээ бол цөөхөн л болдгийн манай бөхийг хэт мэдэгч ард түмэн мэднэ шүү дээ. Кайог улаам цайм зодог тайлах гэж байхад нь л өдийг хүртэл дэнжигнүүлээд л каданбан башёгийн сүүлийн хэдэн өдрүүдэд нь хэвтэж өгсөөр байгаад л авч үлддэг. Ваканахо хөөгдөхдөө үнэнийг хэлж "луйвар, хээль халууль байдаг" гэдгийг өгүүлсэн. Якүза нараараа дарамлуулаал "би худлаа хэлсэн" гэдэг үгийг хэлүүлээд л авсан. Худлаа барилддаг тэр том том булхайнуудаа засаж чаддаггүй байж хөлбөмбөг тоглосон, хүн айлгасан гэсэн шалтгаануудаар манай аваргыг шахах гэж дээ. Минй ойлгосноор бол "чамайг зодог тайлвал тэр нөхрөөр гомдолгүй гэж хэлүүлээд тайван орхъё, эс тэгвэл эрүүгийн хэрэг үүсгэе..." гэсэн байдлаар хандвуу л гэж дүгнээд байна. Ямар ч байсан залуу Япон сүмоч халамцаад жаахан хүн айлгавал аргалаад нуугаад өнгөрч чадах л хүмүүс шүү дээ, хүн үхтэл нь тамалдаг биз дээ сүмогийн сургууль чинь. Тэр худлаа барилдддаг гэмт хэрэгтэнүүд шийтгэвэл Кайогоос авхуулаад бүгд л зодог тайлав ёстой санагдах юм!

Миний байнга цээрлэж байсан луу үндэстний хорлолоор өглөөний хөх луу маань сүмочийн замналаа өндөрлөлөө дөө.

Монголын сүмогийн холбооны ерөнхийлөгч Кёкүшүзан Батбаяр: "Сүмод 10-аас дээш түрүүлсэн бөх дэвжээ байгуулах эрхтэй байдаг юм. Тэр эрхийг нь өгчөөсэй л гэж хүсч байна. Өөр бөх бол зөвхөн тэр эрхийг нь авахад л 2 сая доллор төлдөг юм... Хакүхо сая ярилаа, би өрсөлдөгчгүй болчлоо л гэж хэллээ..." гэж байна лээ. Тэгэхдээ Японд сургууль нээгээд авъяасгүй Японуудыг бэлдэхийн манай аварга хүсэхгүй л болов уу!

69 дэхь их аварга Хакүхо:
"... би түүний энд хүрэх юмсан гэж үргэлж хичээж ирлээ... одоо түүний өмнөөс барилдах болно..." гээд нулимсаа арчиж сууна лээ.

Олон жилийн өмнө нэгэн хүн их аваргыг цөөхөн түрүүлсэн үед нь:
...Дагвадорж бол Монгол үндэстний баатар юм. Үндэсний баатар гэдэг нь эх орноо манлайлан дагуулсан хүнийг хэлнэ. Дагвадоржийн сүмогийн дэвжээнд байгуулсан олон ялалтаас хол давсан гавьяа нь Монгол эр хүний зориг тэхнээг дэлхий нийтэд дахин нэг удаа цуурайтуулж, Монгол эр хүмүүсийн сүр сүлдийг өндөрт өргөн "дээшлүүлсэн" нь юм...
хэмээн маш оновчтой өгүүлснийг би байнга санаж явдаг юм. Сүмогийн дэвжээнээ "босоо хэвээрээ" зодог тайлсан Монгол үндэстний БААТАР Дагвадорж танаар үеийн үед Монгол түмэн бахархаж, таны эрэмгий зоримог, хийморилог барилдаан шиг тань зоримог бадрангуй, хөдөлмөрч амьдрахаа амлая!

70 дахь аварга хэн бэ? (энэ ч одоо нээх сонин зүйл биш болж дээ)

С.Цагаан 2010 оны 2-р сарын 5, 6.