Thursday, June 10, 2010

Орчин нь өөрчлөгдсөн 61-р сорилын өмнө...

1. Дуламсүрэн 80.4 [73] [64.25] [56] [50.8]
Сорилын бүхий л хугацааны турш гол хүн байж 60 сориын 33-д нь тэргүүн байр эзэлж анх эхэлж байсан үеэс өөрийн дундаж дүнг 30% -аар өсгөсөн, анхны 70, анхны 80, анхны 90 гэх зэрэг олон сайн дүнгүүд авсан ... гээд тоочоод байвал ийхээхэн зүйл болохнээ... 5-р хэсэгт 4 удаа 90 авч (нэмээд нэг 89), дээд амжилтаа 94%-д хүргэсэн сайхан амжилтаар сорилудыг дуусгалаа. Сандрах санаа зовох нэг ч зүйл байхгүй болсны дээр бэлтгэл нь бүрэн ханаж, одоо ороод оноогоо авах л үлдэх шив дээ...

2. Батхонгор 75.9 [62.81] [51.1] [46] [34.4]
Дандаа сохор аз таарч өссөр байгаад энд ирсэн гэж ойлговол хөгжилтэй байдаг юм. Яаж жирийн хүн 4 сарын дотор 41.5%-аар амжилтаа өсгөх билээ дээ... 10 сорилд 9 удаа 70%, нэг удаа 89% (хувийн дээд амжилт). Заримдаа сонгохоо бүтэн бодно, заримдаа нөхөхөө бүтэн бодно... Сэрчмаа л 73%-дундаж дүнтэй ЭЕШ-д орж байсан юм билээ ш дээ. Ийм бага хугацаанд үүнээс илүү сайжрах боломж ч байхгүй, үүнээс ихийг бүтээх цаг ч байгаагүй... 3 удаа сорилд тэргүүн байр эзэлсэн. Сорил дээр авахыг хүсээд байдаг байсан дүнгээ тэр 61-р сорил дээр авна бизээ...

3. Гончигдорж 73.2 [61] [56] [61] [52.9]
Хашир туршлагатай, нөгөө талаар ямар ч дарамт шахалтгүй сэтгэл санааны тайван байдалд байгаа тул өндөр амжилт гаргах боломжтой... түүнийгээ ч нотолж 96% хүртэл авч үзсэн. Энэ нь өнөө жилийн дээд амжилт билээ. Мөн 2 удаа 80 авч үзэх явцдаа дундаж дүнгээ өдий хэмжээнд барьсан. 18 удаа сорилд тэргүүн байр эзэлж бүх хугацааны турш эхний 3-д байрлаж чадаж байлаа. Туршлага, сэтгэл санааны өндөр бэлтгэл гэж ямархуу давуу зүйл байдгийг үзүүлнэ дээ...

4. Өлзийдүүрэн 62.7 [50] [46.8] [42.3] [31.9]
За бас нэг сохор азны гэдэг шинэ ангилалын хүн. Энэ байр нь үнэхээр сайхан зохиж байнаа... 88 авч үзэх зуураа 2 удаа 70-аар дайрч, дундаж дүнгээ түрүү жилийн Жаамаагийн хэмжээнд барьсан... Жаамаа 75 авсан гэдгийг сануулъя. 30-р сорилыг манлайлж, 30.8%-аар чадвараа өсгөх зуураа 4-р байр хүртэл өөрийн хүч хөдөлмөрөөр дэвшиж чадсан нэгэн.

5. Нацагдулам 60.8 [52.18] [50.75] [48.7] [43.6]
90 авч үзсэн 3 хүний нэг, 3 удаа сорил тэргүүлж хамгийн олон удаа 50 гэдэг дүн авч тогтмол амжилт үзүүлжээ. Үнэхээрийн сайн чадвартай тул өөрийгөө сайн бэлдэж чадвал 61 дэхь сорил дээр хувийн дээд амжилтаа ч шинэчлэх боломжтой... Чадвартай хүн бол хэзээ ч том амжилт гаргахад бэлэн байдаг...

6. Бямбасүрэн 58.9 [47.81] [42.7] [38] 32.5
Гялалзсан сайхан амжилт үзүүлж 5-р хэсэгт байнга дундаж дүнгээ 60-тай байлгаж байлаа. Анх эхэлснээсээ 26.4%-аар амжилтаа ахиулж, 84% хүртэл авч үзсэн тэрээр сүүлийн 2 өдөр л арай доогуур дүн авч ийм байдалд хүрлээ. Сорилд хийсэн алдаагаа сайн засаад дараагийн сорилд давталгүй сайн амжилт гаргана байхаа гэж найдаж байна. Манай Буяа л ноднин энэ орчимд дунджилж байгаад 71% авч бишрүүлсэн түүхтэй...

7. Булгантамир 53.5 [42.8] [47.4] [41.9] [35]
Сорил тэргүүлж үзсэн цөөхөн хүний нэг нь. 4-р хэсэгт муухан ажилласан нь дундаж дүнгээ сайн ахиулж чадсангүй. Гэхдээ 800 оноо авах бүрэн баталгаа болж чадаж байнаа... Сүүлийн хэсэгт тогтвортой амжилттай байж олон удаа 60-д дөхүүлж 2 удаа 60 авч чадсан.

8. Энхзаяа 50.1 [41.54] [34.3] [36.3] [29.4]
Дундаж дүн, орсон байр хоёрыг нь харахад л сүүлийн хэсэгт хэр амжилттай байсан нь харагдана. 70 авч үзсэн 7 хүний нэг нь гэж байгаа. 20.7%-аар ажилт нь өссөн байгаа нь хэр их хичээж, хэр их сайжирсныг нь харуулна. Одоо олон удаа давтаж хийсэн, улиг болсон ажлаа л 61 дэхь удаагаа хийнэ ш дээ. 2 өдрийн дараа сайн дүн авчаад зогсож байна байхаа...

9. Амартүвшин 49.8 [53.45] [39.1] [37] 34
За нэг групээр түрүүлэх нь тодорхой болчоод байгаа энэ хүн хамгийн их хөдөлмөрч хүн билээ. Их хөдөлмөр гаргаж сурч авсан бүхнээ 61-р сорил дээр гаргах гээд жаахан нөөж байгаа... тэрнээс 4-р байранд хүртэл байж чаддаг... олон удаа сайн дүн авч үзсэн, 67% дээд амжилттай, түүнийгээ одоо ахиулах бүрэн боломжтой байгаа хүн шүү дээ. 5 сарын 2-оос хойш нэг ч удаа 30 аваагүй, байнга тогтмол сайн амжилт гаргаж байгаа нь яаж ч муу бодсон ямар хэмжээний дүн авч чадах бэ? гэдгийг нь харуулаад байна даа.

10. Жижиг Мөнхзул 48.11 [49] [26.8] [36.6] [30.8]
Сорилын сүүлийн 2 хэсэгт өөрийн хүч чадлыг бүрэн дайчлан сайн оноонууд авч байлаа... 62% авах замдаа хангалттай олон удаа 60-д дөхсөн дүн авсан. Өөрийгөө сайн дайчилж, байгаа бүх боломжоо шавхан сайн дүн авч чаддаг тул одоогийн үлдсэн ганц сорилд ч мөн сайн амжилт үзүүлнэ гэж найдаж байна. Жирийн үед авдаг дүнгээ л авахад хангалттай шүү дээ...

11. Том Мөнхзул 47.6 [41.45] [32.6] [36.7] [33]
Юугаар ч нөхөж болдоггүй туршлага гэдэг зүйлд нь их найдаад байгаа юм. Ямар ч байсан олон жил сурсны хэргийг гаргаж 60% авч үзээд л сорилуудыг өндөрлөлөө...

12. Нацагсүрэн 47 [41.09] [34.5] [34] [28.7]
Миний бүхий л сорилын турш дэмжиж, сайн дүн аваасай гэж хүсч... сайн авахаар нь баярлаж байсан хүн маань. Зогсолтгүй өссөөр, зогсолтгүй сайжирсаар л байгаад эцсийн сорилд тулд ирлээ. Бараг 20%-аар чадвараа дээшлүүлсэн нь өндөр үзүүлэлт. 60% авч манайг баярлуулж, өөрийгөө зоригжуулж үзсэн. Сайжирч байхад хааяа муу дүн авах тохиолдол байдаг л юм... одоо л өөрийнхөө авч чаддаг тэр л сайн дүнгүүдээсээ дахиад нэг авчвал бүх зүйл сайхнаар дуусах гээд байна. Үүнээс гадна хэзээ ч өөрт нь хэрэг болох мэдлэг, чадвар, хичээл зүтгэл, тэсвэр хатуужил... гээд олон зүйлийг өөртөө сурч авч чадсан маш хөдөлмөрч нэгэн. Түүнээс ихийг хүлээж байна, итгэл алдахгүй гэж л тооцож байна...

13. Хишигсүрэн 46.8 [42.5] [34.6] [35.3] [36.3]
Огт өсдөггүй дүнгүүд нь сүүлийн 2 хэсэгт харин өсч ямар ч байсан боломж үлдсэн шүү гэдгийг ойлгуулж байгаа. 66% -аар дээд рекордоо тогтоосон бөгөөд хангалттай олон удаа 50% авч үсэн хүн. Цагтаа сорилд тэргүүн байр эзэлж, 4-р байранд байрлаж байсан л хүн шүү дээ. Өөрийнхөө чадварыг л бүрэн дүүрэн гаргахдаа их муу хүн. Гэхдээ чадвар гэж хамгийн чухал зүйл байна, хүмүүст аз таарч болно. Чадвар гэдэг зүйлийг бол өөрийн хөдөлмөрөөр бий болгодог... чадвартай хүн нэг л өдөр чадвараа бүрэн дүүрэн гаргаж өндөр амжилт үзүүлдэг. Чадваргүй хүн бол хэдэн удаа аз таарна л биз гэхдээ л явцгүй. Манай Хишигээ бол өндөр чадвартай хүн шүү дээ... 61 дэхь сорилд л тэсрэх гээд бүхэл бүтэн 60 сорил биеэ бэлдлээ, одоо олон хүнийг гайхшруулсан дүн авах байхаа...

14. Бямбадолгор 42.8 [33.36] [29.8] [22.2] [18.1]
Цаг дуусах мөчид ч болтугай өөрийгөө дайчлан сайжраад өдийн хэмжээнд хүрлээ. Анхны үеэсээ 24.7%-аар сайжирсан гэхээр энэ хүнээс одоо ч амжилт хүлээж болохоор л болжээ. 5-р хэсэгт л гэхэд хувийн дээд амжилтаа 5 удаа шинэчилж 62% хүртэл авсан...

15. Дагиймаа 40.2 [34.36] [32.44] [31.2] [26.7]
Бага багаар л өссөн, туршлагажсан... 61% авч үзсэн гэхээр түүнийг огт муу хүн гэх аргагүй... өөрийн чадвараа бүрэн гаргавал боложмийн дүн авч болохыг олон өдрийн турш цуглуулсан дундаж дүн нь хэлж байна.

16. Цолмонгэрэл 40.1 [31.9] [21.6] [23.5] [22.8]
Өөрийгөө дайчилсны ачаар сүүлийн 2 хэсэгт дараалан 10, 10-н хувиар амжилтаа ахиулж боломжийн итгэж болохоор дүнгүүд авч, бүх сорилын турш байсан байрнаасаа хүртэл салж, дэвшилд хүрээд байна. Сүүлийн хэдэн өдөр үзүүлсэн дүнгүүдээ дахиад нэг давтвал сургууль авах ч тийм ч хүнд зүйл биш л бололтой юмаа...

17. Дашпүрэв 38.3% [41.6] [32.22] [26.5] [24.6]
Бүхий л сорилын турш өсч байсныгаа энэ удаа л үргэлжлүүлсэнгүй... Уг нь маш ихийг сурч, хуучинтай харьцуулахад маш их мэдлэгтэй болсон... гэхдээ хуучинтайгаа биш өрсөлдөгч нартайгаа харьцуулах ёстой юм л даа. 11-р байранд ч хүртэл байрлаж л байлаа...

18. Должинсүрэн 38.2 [39.87] [32.2] [31.6] [24]
Хамгийн их залхуурсан хүн нь мэдээж байх ёстой байрандаа ирээд байгаа нь энэ шүү дээ. Уг нь 5-р хэсэгт боломжийн л байсан, олон удаа 40 авч, бүүр 60% авч дээд амжилтаа тогтоогоод авсан. Гэхдээ 2 удаа л их муу байснаас болж ийм байранд шилжлээ. Олон удаа авч чадаад байсан дүнгүүдээсээ нэгийг нь дэгээдэхэд л уг нь болно доо. Маш хянуур сайн боддог гээд давуу талууд түүнд бий...


Дээд рекордны хэмжээ:

1. Гончигдорж 96% [79%]
2. Дуламсүрэн 94% [86%]
3. Нацагдулам 90% [64%]
4. Батхонгор 89% [74%]
5. Өлзийдүүрэн 88% [64%]
6. Бямбасүрэн 84% [62%]
7. Энхзаяа 74% [54%]
8. Амартүвшин 67% [65%]
9. Хишигсүрэн 66% [55%]
10. Жижиг Мөнхзул 62% [59%]
11. Бямбадолгор 62% [46%]
12. Дагиймаа 61% [47%]
13. Булгантамир 60% [57%]
14. Том Мөнхзул 60% [51%]
15. Нацагсүрэн 60% [52%]
16. Должинсүрэн 60% [53%]
17. Цолмонгэрэл 57% [42%]
18. Дашпүрэв 55%

Ёстой янз бүрийн зурагнууд байх шив дээ...