Saturday, May 29, 2010

5-р хэсэг эхлэхийн өмнө... тайлбаргүй

Хүүхдүүд 5-аас 10 орчим сар хичээллэсний үр дүнд 48 сорилыг даваад байна. Одоо ЭЕШ болтол 12 өдөр 12 сорил л үлдсэн. Хүүхдүүд 4-р хэсэгтээ Тамираагаас бусад нь бүгд сайн байж амжилтаа ахиулж, нэлээд өөрчлөлт гарлаа... Одоо 5-р хэсэгт авсан дундаж дүнгээ улсын ЭЕШ-д авах нь ойлгомжтой тул энэ 5-р хэсэгтээ эхнээсээ шаргуу сайн байцгаах хэрэгтэй боллоо.

Өнөөдөр сүүлийн сорилыг Ховд аймгийн багш миний хуурай Ах Цэгмид бэлтгэж өгч сайхан сорил авлаа. Чадвал дараа 7 хоногт дахиад нэг сорил солилцох санаатай байгаа.

Дахиж блогт дүнгийн тухай мэдээлэл тавигдахгүй... 6-р сарын 12-д л ЭЕШ-ны урьдчилсан дүн тавигдана.


1. Дуламсүрэн 73 [64.25] [56] [50.8]

2. Батхонгор 62.81 [51.1] [46] [34.4]

3. Гончигдорж 61 [56] [61] [52.9]

4. Амартүвшин 53.45 [39.1] [37] 34

5. Нацагдулам 52.18 [50.75] [48.7] [43.6]

6. Өлзийдүүрэн 50 [46.8] [42.3] [31.9]

7. Жижиг Мөнхзул 49 [26.8] [36.6] [30.8]

8. Бямбасүрэн 47.81 [42.7] [38] 32.5

9. Булгантамир 42.8 [47.4] [41.9] [35]

10. Хишигсүрэн 42.5 [34.6] [35.3] [36.3]

11. Дашпүрэв 41.6 [32.22] [26.5] [24.6]

12. Энхзаяа 41.54 [34.3] [36.3] [29.4]

13. Том Мөнхзул 41.45 [32.6] [36.7] [33]

14. Нацагсүрэн 41.09 [34.5] [34] [28.7]

15. Должинсүрэн 39.87 [32.2] [31.6] [24]

16. Дагиймаа 34.36 [32.44] [31.2] [26.7]

17. Бямбадолгор 33.36 [29.8] [22.2] [18.1]

18. Цолмонгэрэл 31.9 [21.6] [23.5] [22.8]


3-р хэсгээс 4-р хэсэгт хүүхдүүд хэр өссөнийг харуулбал:

1. Жижиг Мөнхзул [49%] 22.2%-аар өссөн.
2. Амартүвшин [53.45%] 14.4%-аар өссөн.
3. Батхонгор [62.81%] 11.3%-аар өссөн.
4. Цолмонгэрэл [31.9%] 10.3%-аар өссөн.
5. Дашпүрэв [41.6%] 9.4%-аар өссөн.
6. Дуламсүрэн [73%] 8.8%-аар өссөн.
7. Том Мөнхзул [41.45%] 8.8%-аар өссөн.
8. Хишигсүрэн [42.5%] 8.2%-аар өссөн.
9. Должинсүрэн [39.87%] 7.6%-аар өссөн.
10. Энхзаяа [41.54%] 7.2%-аар өссөн.
11. Нацагсүрэн [41.09%] 6.5%-аар өссөн.
12. Бямбасүрэн [47.81%] 5.1%-аар өссөн.
13. Гончигдорж [56%] 5%-аар өссөн.
14. Бямбадолгор [33.36%] 3.5%-аар өссөн.
15. Өлзийдүүрэн [50%] 3.2 %-аар өссөн.
16. Дагиймаа [34.36%] 1.9%-аар өссөн.
17. Нацагдулам [52.18%] 1.4%-аар өссөн.
18. Булгантамир [42.8%] 3.6%-аар буурсан.

Дээд рекордны хэмжээ:

1. Дуламсүрэн 86% [79%]
2. Гончигдорж 78%
3. Батхонгор 74% [64%]
4. Амартүвшин 65% [51%]
5. Өлзийдүүрэн 64% [60%]
6. Нацагдулам 64% [58%]
7. Бямбасүрэн 62% [59%]
8. Жижиг Мөнхзул 59% [48%]
9. Булгантамир 57%
10. Хишигсүрэн 55% [49%]
11. Дашпүрэв 55% [50%]
12. Энхзаяа 54% [53%]
13. Должинсүрэн 53% [42%]
14. Нацагсүрэн 52% [47%]
15. Том Мөнхзул 51%
16. Дагиймаа 47%
17. Бямбадолгор 46% [42%]
18. Цолмонгэрэл 42%

Thursday, May 27, 2010

Фантази тэмцээнүүдийн дүн гарч дууслаа

1. Ангилийн Пример лигийн "Кайф лиг" тэмцээн хамгийн ширүүхэн өрсөлдөөн өрнөж, хамгйн удаан хугацаанд үргэлжилсэн, хамгийн томоохон тэмцээн болсон. Ихэнх оролцогчид анх удаагаа тоглож байгаа болохоор бүтэн жилийн турш байнгын формтой байж өндөр амжилт гаргана гэдэг хэцүү байсан байх. Хойтон жилээс "Кайф Лиг" тэмцээн маань улам өргөжиж чанаржаад сайхан болох байхаа. Энэ жилийн хувьд манай Tsavilla баг хамгийн олон тойргийн турш тэмцээнийг тэргүүлсэн боловч хүчтэй өрсөлдөгчид болох Dorjoo.Man.U, Анхаа ганнер, Тамираа зэрэг шилдэгүүд ээлж дараалан тэргүүн байр булаацалдсаар эцсийн мөчид буюу 36-р тойргоос биднээс шаал өөр баг буюу Далайгийн TH FC баг цоорон тэргүүн байранд шалгарлаа.

1 TH FC 2034
2 Dorjoo.Man.U 2016
3 Тамирын Арсенал 2005
4 AnkhaaGunner 2002
5 Tsavilla 2001
6 Amaraa's Dteam 1997
7 Ulzii's team 1975
8 sogi mgl 1939
9 More than MANU 1915
10 Yondko team 1896
11 Chimee United 1891
12 Хангарьд.Дарамаа 1851
13 Otgoo FC 1812
14 Хэрлэн(Батхүү) 1795
15 AC Milan 8 1794
16 Gochoo 1785
17 K24 1739
18 new barca 1531

2. "Кайф кап" тэмцээн мөн л бүтэн жилийн турш өндөр өрсөлдөөн дунд өрнөж хамгийн муу otgoo FC багаас эхлээд хамгийн шилдэг нь байсан Доржоо Юнайтад... гэх зэрэг олон баг дээр доороо орж өрсөлдөв. Соогийн баг, Тамирын баг, Доржоогийн баг зэрэг нь бүтэн улирлын турш шилдэг амжилт гаргаж байсан ч Финалд 2 аваргыг буулгаж авсан Мөнхбатын МанЮ-гаас илүү баг, Амараагийн баг 2 тунан үлдэж Кайф капын энэ жилийн тэргүүн багаар Амараагийн Мөрөөдлийн баг тодорлоо. Дараа жилээс энэ тэмцээнийг их өөд нь татаж олон зиндаа энэ тэртэй, шагнал ихтэй болгох талаар бодож санаж явна даа.

1 Dorjoo.Man.U 69
2 Тамирын Арсенал 68
3 TH FC 67
4 Amaraa's Dteam 63
5 Хэрлэн(Батхүү) 60
6 sogi mgl 58
7 Ulzii's team 57
8 More than MANU 54

шөввгийн 8:
More than MANU vs Dorjoo.Man.U
Тамирын Арсенал vs Ulzii's team
TH FC ............vs sogi mgl
Amaraa's Dteam vs Хэрлэн(Батхүү)

Шөвгийн 4:
More than MANU vs Тамирын Арсенал
Amaraa's Dteam vs TH FC

Финалд:
Amaraa's Dteam 52 : 29 More than MANU

3. Английн Пример лигийн Спорт цонхын Лигийн тэмцээнд маш олон буюу 211 баг оролцож манай Цавилла баг 43-р байр эзэллээ. Уг нь 15-р байр орчимд л яваад байсан, өвөл бүхий л тэмцээнүүдэд жаахан суугаад байр нэлээд ухарсан.

4. Спорт цонхын Кап тэмцээнд 16 хожил авч 30-р байр эзэлсэн. Надад хожигдож байсан Терри 10 гэдэг баг энэ тэмцээнд түрүүлсэн юм байна.

5. Бооцоо Кап тэмцээнд Доржоотой 38-тойргийн турш халз үзээд 20:17-оор дийлдэж дараа жил даагаа нэххээс өөр аргагүй боллоо. Доржоогийн энэ жилийн ганц "Цомонцор" нь энэ.

6. За тэгээд дараагийн нэг томоохон тэмцээн бол Аваргуудын Лигийн фантази тэмцээнүүд байлаа. Энэ жил аваргуудын лигт гараа төгсгөл 2-оо муу хийсэн ч дунд үед бужигнуулсан даа уг нь. barcagaan гэдэг багаа удирдан хэд хэдэн тэмцээнд өрсөлдөснөөс чухалаас нь дурсвал Алгоритм Лиг байна. Энэ тэмцээнд түрүү авахын төлөө ихээхэн хүч анхаарал тавин өрсөлдсөн ч энэ удаа арай л барсангүй. Мөн манай энэ лигээс том том тэмцээнүүдэд дээгүүр байр эзэлсэн олон шилдэг менежерүүд төрөн гарсан нь сайшаалтай.

1 Хангарьд.Дарамаа 637
2 Otgoo FC 625
3 Ulzii's team 622
4 barcagaan 612
5 Dalai.Bar 592
6 Man.Utd.Dorjoo 583
7 Chimee Madrid 568
8 corona FC 535
9 More than MANU 518
10 Bataleno 516
11 sogi mgl 471
12 gochoo 467
13 Shagai.Milan 444
14 baagiilucky 338
15 Jaamaa 318

7. Алгоритм Кап тэмцээн. Энэ жил яаж хоосон хоцрох билээ дээ. Ямарчил байсан нэг цом хүртлээ. Анхнаасаа энэ тэмцээнд одтой сайн байж 11 ялалт, 2 ялагдлаар тэмцээнээ title-ын байранд дуусгалаа.

1 barcagaan 33
2 Хангарьд.Дарамаа 30
3 Ulzii's team 27
4 Dalai.Bar 24
5 Chimee Madrid 22
6 Otgoo FC 21
7 More than MANU 19
8 Man.Utd.Dorjoo 18
9 Shagai.Milan 18
10 sogi mgl 16
11 Bataleno 15
12 gochoo 10
13 baagiilucky 9
14 Jaamaa 9

8. Аваргуудын лигийн БООЦООТ тэмцээн. Энэ тэмцээн шагналын сан өндөртэйгөөрөө нэлээд сонирхол татаж байлаа. Манай багийн хувьд дүрэм журман дээрээ баахан будилснаас болж шагналгүй 4-р байранд л үлдсэн. Зохион байгуулагч Доржоо хойтон жилээсээ тэмцээнээ улам чанартай, сонирхолтой зохион явуулах болов уу гэж найдаж байгаа. Маш тэнцүүхэн өрсөлдөөн дунд явсан энэ тэмцээнд сүүлийн 2, 3 тойргийн үсрэнгүй амжилтаараа Дармаагийн Хангарьд баг тэргүүн байр хүртлээ дэвшиж чадлаа.

1 Хангарьд.Дарамаа 24
2 Otgoo FC 24
3 Dalai.Bar 24
4 barcagaan 21
5 Man.Utd.Dorjoo 18
6 gochoo 6

9. Аваргуудын лигийн Асуулт.нет- Лиг. Энэ тэмцээнд гараагаа амжилттай эхэлсэн Шагайгийн баг сүрсний дараа Отгоогийн баг дуусан дуустал амжилтай байлаа. Манай баг ч боломжийн сайн үзэж, эцэст нь Хангарьд баг цойлсон байгаа.

1 bayaraa_asia's team 671
2 sod_fc 637
3 Becks 637
4 Хангарьд.Дарамаа 637
5 Boldbayar FC 636
6 Otgoo FC otgonchimeg gansukh 625
7 barcagaan Tsagaan Suhbaatar 612
8 Dream team 606
9 goal goal goal 602
10 UB-2009 599
11 Schmetterling 598
12 MB&A's Team 593
13 Dalai.Bar Dalaijargal P 592
14 Barsenalona 589
15 Barcelona 584
16 Man.Utd.Dorjoo Dorjoo B 583
17 amatory 578
18 Chimee Madrid Chimee B 568

эхний 18 байранд манай Алгоритм Лигийн 6 баг байнаа. Энэ тэмцээнд 121 баг оролцжээ.

10. Аваргуудын лигийн Асуулт.нет Кап. Энэ тэмцээнд эхнээсээ л амжилттай байсан Отгоо ФС баг 4-өөр хасагдах шатанд шалгарч 5-р байраар хасагдах шатруу гарсан манай барцагаан багтай нүүр тулж ялагдал хүлээсэн. Манай баг харин шөвгийн 4-д тааруухан байж мултарснаас манайхны хувьд энэ тэмцээн өндөрлөсөн.

11. Аваргуудын лигийн МТС лиг. Энэ тэмцээн Алгоритм Лигтэй бараг ижилхэн тэмцээн дээ.

12. Аваргуудын Лигийн МТС Кап. Яаж хоосон хоцорч болох билээ. Эмэгтэй хүн, энэ олон харчуудтай сайн дураараа тэмцэлдэж байхад. Отгоогийн баг Цомын байранд шалгарч чадлаа.

1 Otgoo FC 34
2 Хангарьд.Дарамаа 30
3 Chimee Madrid 30
4 Ulzii's team 27
5 gochoo 9 27
6 Dalai.Bar 24
7 FirstTeam 24
8 barcagaan 21
9 Man.Utd.Dorjoo 21
10 Arsenal_Huygaa 21
11 corona FC 19
12 Shagai.Milan 18
13 amraa's Dteam 16
14 Jaamaa 15
15 More than MANU 12
16 Bataleno 12
17 Average 12
18 abb 10
19 baagiilucky 9
20 sogi mgl 6

13. Аваргуудын лигийн Спорт цонхны Лиг. Маш олон буюу 153 баг оролцсон энэ тэмцээний эхний 17-д манай Алгоритм Лигийн 5 баг багтсан байна.

1 carlsberg_mgl 723
2 BE's wiining team 665
3 sod_fc 637
4 Becks 637
5 Хангарьд.Дарамаа 637
6 Boldbayar FC 636
7 Spartak 634
8 Otgoo FC otgonchimeg gansukh 60 625
9 Ulzii's team Altanolzii Moonon 23 622
10 Shark's 619
11 barcagaan Tsagaan Suhbaatar 56 612
12 MGL-1 611
13 Dream team 606
14 goal goal goal 602
15 Schmetterling 598
16 MB&A's Team 593
17 Dalai.Bar Dalaijargal P 55 592

14. Аваргуудын лийгийн Спорт цонхын Кап. Сүүлийн тэмээний ачаа хүнд. Хамгийн сүүлд өндөрлөсөн энэ тэмцээнд эцсийн мөч хүртэл найдвар тавилаа. Манай баг 8-аар хасагдах шатанд шалгарч 1-ээр шалгарсан Спорт цонхы Лигт тасархай түрүүлсэн carlsberg_mgl багтай таарч дийлдсэн бол Отгоо Фс баг Өлзийгийн багтай нүүр тулж ялалт авч улмаар амжилттай явсаар аваргын төлөө нөгөө л carlsberg_mgl багтай хүч тулсан ч аргагүй л хүч дутан 65:60-ын харьцаагаар дийлдэж дэд байрт шалгарлаа.


За ийнхүү энэ хөбөмбөгийн улирлын фантази тоглоомууд дууссан бол бид 1-р сарын сүмогийн башёд Фантази Сүмо гэдэг тэмцээн туршиж үзсэн, болмоор л юм билээ. Даанч Дагваа аварга зодог тайлсан тул тэрхүү тэмцээнээ дараа башёд үргэлжлүүлээгүй. Мөн үндэсний бөхийн фантази гэдэг тэмцээн Форумдаа өрнүүлээд хагас жил боллоо. Би харин багаа буруу сонгож энэ үндэсний бөхийн фантазидаа маш муу амжилттай явж байгаа даа. Дараа жилээс л идэхитэй сайн үзхээс дээ.

За тэгээд энэ жил дарийн утаа үнэрлэж туршлагажсан олон хүмүүс, мөн тэмцээнд ормоор санагдаж байгаа олон шинэчүүдийн хамтаар дараа улирлын тэмцээнийг тэсэн ядан хүлээе дээ. Одоо 2 сар гаруйн дараа л эхэллээ ш дээ...
Бороо ороод өнөөдөр их сайхан байнаа... Үдээс хойш нар гарсан хойно ч гэсэн бороо зүсэрсээр л байлаа... Номгон уул маань дүнхийгээд... Дархан аварга Баяржаргал багш маань тааралдахаар "Номгон уулан дээрээ гарсан биз" гэж байнга асуудаг юм.




Tuesday, May 25, 2010

80%-д хүрсэн 4-р хэсэг үргэлжилж байна...

Бид 44 сорил хийж, нийт сорилын 75%-д хүрэхэд ганцхан сорил л үлдлээ. 4 сарын 28-аас хойш ноёрхож байсан 79 гэсэн рекордоо 5-р сарын 21-д Дуламсүрэн өөрөө шинэчилж 82-д хүргээд улмаар 3 хоногийн дараа 86-д хүргэж дээшлүүлээд байна. Ихэнх нь хэсэг нь илт сайжирсан, заримд нь маш багахан хугацаа үлдсэн байдалтай сорилууд үргэлжилсээр байна. Хүүхдүүд хэр их сайжирч байгаа,одоо ямар зүйлд анхаарах ёстойг ойлгуулж өгдөгөөрөө сорилын бас нэг давуу тал харагдана. За ингээд 4-р хэсгийн эхний 8 сорилын дүнг сонирхвол:

1. [64.25] Дуламсүрэн 72
Амжилтаа бараг 8%-аар өсгөхийн хажуугаар сүүлийн 5 өдөрт 3 удаа 80 гүйцэтгэж гайхуулж байна. Багахан "хэнэггүй, залхуу" алдаа гаргаж байгаа, өдөр бүр л "хамгийн хүнд биш" хэдхэн бодлого дээр алдаа гаргаж байгаа нь одоо үзүүлж байгаагаасаа хамаагүй сайн амжилт үзүүлэх бүрэн боломж байгааг нь харуулна. Ойрд бол довтлогчийнхоо үүргийг дээд зэргээр биелүүлж энэ хэсгийн 8 сорилын 7-д нь түрүүлээд байна.

2. [51.1] Батхонгор 63.75
Хурдтай, чанартай сайхан өсөлт... геометрийн бодлогууд мэдээж асуудал үүсгэж байгаа ч дундаас дойш түвшний геометр болон бусад бодлогууд дээрээ сайн дүн үзүүлж байгаа. 3 удаа 70 авч, дундаж дүн нь ийм хэмжээнд байна гэдэг нь түүнээс маш их зүйл хүлээж болно гэж ойлгогдоно. Анх эхлээд сорил дээр салгалдаг байсан бол одоо инээгээд л арчиж өгдөг болсон. Нөгөө олон янзын алдаа гаргадаг энэ тэр нь маш багахан хугацаанд засарч, угийн сайн хурдаа ашиглаад амжилтыг үзүүлж өгч байна даа. Одоо ч түүнд өсөх, илүү ихийг сурах боломж хоног хугацаа бол байна аа. Яавал сайн дүн авч чадах бэ? гэдгээ сайн бодож, зөв дүгнэлтэнд хүрсэн бололтой... одоо бол сайн дүн авах нь гайхах зүйл биш харин муу дүн хааяа авах нь гайхмаар зүйл болж өөрчлөгдсөн. Нөхөх тестээр бага оноо авч байгаа харагдсан... Энэ жил төрсөн нутаг усны маань боловсорлын байгууллагын ой болно, тэгэхээр би гэж нэг улсын аварга цолтой багш хүн байдаг, чи гэж нэг сурагч байдаг... бид 2 нийлж байгаад нэг бэлэг барих хэрэгтэй биз дээ?... Томоохон дүн авчвал бас л гоё доо.

3. [56] Гончигдорж 60.625
"Мартагдсан дууль" л гэвэл зохих байх. Түүнийг сорил тэргүүлдэг байсан гэхэд би л лав итгэхгүй байна. Чаддаг бүхнээ чадахаа байчихсан, бараг л ямар ч бодлогыг бодож чадахгүй байгаа гэхэд болно. Энэ одоо насны доройтол уу? дунд сургууль ч төгсөөгүй байхдаа ш дээ... сарын өмнө чаддаг, зүгээр л сайн дүн авч болдог байсан сорилууд... одоо улам хөнгөрөөд, улам туршлагажаад байгаа байж авч байгаа дүн нь гол харалмаар. Маш сайжирч байгаа хүмүүсийн дэргэд, огт дийлэхээ байсан хүмүүсээ хараад л эргүүтээд сууж байдаг болсон. Түүний төлөө би ямар ч үр дүнгүй хөдөлмөрлөж, үр дүнгүй ажилласан гэдэг нь ойлгогдож байна. Хайран цаг хугацаа, хичээл зүтгэл... өөр хүнд зориулах минь ч яав даа...

4. [39.1] Амартүвшин 52
Өсдөггүй дундаж дүн нь 13%-аар огцом өсч, 4-р байранд тогтмол байгаа нь түүнийг хэр сайжирч байгааг нь илэрхийлнэ. 4-р хэсэгт өнөөдөр л муу бодлоо, бусад 7 өдөр бол гялалзаж байсан даа... сайн болж амжаагүй, сайжирч байхад олон л юмыг туулна. Хааяа муу дүн авах ч тохиолдол байдаг. Олон шалгуурыг давж байж л амжилт ирнэ, өчигдөр ямар дүн авсан нь огт хамаагүй харин өнөөдөр сайн дүн авах ёстой гэдэг л чухал зүйл ш дээ... их сайжраад ирэхээрээ хэзээ ч муу дүн авахгүй болно. Өнөөдөр хамгийн сүүлийн удаа муу дүн авсан байхдаа... 3 удаа 60 авч, хувийн дээд амжилтаа 65 болгоод амжсан гэхээр "сайн" л гэх ангилалд байна гэсэн үг биз дээ. Улам их сайжрах хангалттай цаг байна, сайжирсаар л байна... алдаа бүр чинь дахиж алдахгүйн баталгаа болж байх ёстой...

5. [50.75] Нацагдулам 49.25
Энэ чинь хэн билээ? угаасаа хэддүгээр байранд байдаг хүн билээ дээ? гэж бодох хэрэгтэй болоод байна. Их олон муу зан сурсан юм билээ. Амархан бодлого бодож чадахгүй хаяна, эсвэл бүүр бодоод алдана. Хүнд чинь нэг зорилго, тэмүүлэл гэж байдаг. Бас байр суурь, эрэмбэ гэж байна. Энд байх ёстой гэж эвлэрээд байгаа юмуу, эсвэл эвлэрхээс өөр аргагүй байгаа юмуу... Ядаж ээжийнхээ ачийг бодоод сайн дүн авахын төлөө зүтгэмээр юм даа. Ээж гэж нэг хүн байна, аав гэж нэг хүн байна... бүгд л чиний төлөө насаараа санаа тавьсан, чамд тэр хүмүүсийг баярлуулах хамгийн анхны томоохон боломж гараад байдаг. Ачийг нь багахан ч гэсэн хариулаад, сайхан баярлуулчвал өдийн хүртэл зүтгэсний хэрэг гармаар байх юм. Гэтэл газраас ургасан аятай л арчаагүй байх юм...

6. [46.875] Өлзийдүүрэн 48.875
3 удаа 60 авч үзсэн... сүүлийн 3 өдөр арай тогтмол амжилт гаргаж байна. Батхонгор суга өсөхийг хараад л байрандаа зогсоод баймааргүй л санагдана. Чи бас суга өсч болохгүй юмуу? одоо үзүүлээд байгаа амжилт нь 800-гийн баталгаа л лав болж чадахгүй байна, 800 авч магадгүй л гэдэг бүрхэг ангилалд байна даа. Уг нь сорилдоо хувийн бэлтгэл хамгийн сайтай оролцож, сорил хийх арга барилаа бүрэн дүүрэн сайн эзэмшсэн.

7. [26.83] Мөнхзул.Бт 46.85
20% -аар өссөн... гэхдээ өмнөх хэсэгт 10%-аар буурсан гэдгийг тооцох хэрэгтэй. Одоо ингээд өсөөд л баймаар байна. Өссөөр байгаад ЭЕШ-д орчвол уг нь амжилт ойрхон л байна. Буурч магадгүй л хүн дээ, хувийн дээд амжилтаа 59 болгож, бүх хүн унасан сорилд 30 авсныг эс тооцвол амжилт тогтмол бөгөөд сайн л байна.

8. [42.7] Бямбасүрэн 46.125
Хөшгин Чү багшийн маань ач охин нь юм гэнэ. Өнөөдөр л мэдлээ, өөвөөгийнхөө удмыг залгасан сайн багш болоосой доо... өөрөө сайн дүн авч чадаж байж, бас сайн дүн авах хэмжээнд сайжирч байж сайн багш болно шүү дээ... муухан багш бол хүний хүүхдийн ирээдүйгээр тоглодог гэмт хэрэгтэн л гэсэн үг. 62 авч мандан бадарч байгаад энэ хүртэл ухраад байна. 4 сорил дараалж сайн биш дүн аваад өдрөөс өдөрт л байр ухарсаар байгаа...

9. [32.6] Мөнхзул.Бб 41.875
Дундаж дүн нь байнга л буураад байсан энэ удаа арай дээрээ. Энэ нөхөр ч сэлгээнийхээ хаалгачийн доор орох байхаа даа. Энэ хэсэгт уг нь боломжийн тогтмол амжилт гаргаж 34-аас 49-ийн хооронд 8 дүн авчээ. Өөрөөс нь 2 дүү энэ тэр хүмүүс л хажуугаар салхи татуулж өнгөрөөд байдаг, өөрөө өссөн юмгүй... цаг хугацааг өнгөрөөсөөр дахиад л ЭЕШ-д орох боллоо... ямар дүн авахыг нь би лав таамаглаж чадахгүй нээ...

10. [34.3] Энхзаяа 40.625
Бүтэлгүй, залхуу нь дэндсэн энэ хүнээс болж би багшийгаа нэг гомдоох дээрээ тулаад байна даа. Хочтойгоо таарсан хүн дээ, гэртээ очоод идчээд л унтчихдаг... юу ч хийхгүй. Үе үе 50... ихэнхдээ 30... энэ бол ямар ч сургууль авч чадахааргүй дүн гэдгийг ойлгодог ч юмуу даа...

11. [34.375] Хишигсүрэн 40.25
Аймшиг... өөртэй нь ижил савалдаг хүмүүсийн савалгаа багасаад амжилт тогтворжоод боломжийн л байна. Харин энэ хүнд найдалтгүй ээ... мөнхийн савалж байх ёстой юм шиг байна шүү дээ. 50 40 33 55 28 гэсэн 5 дүнг л харахад ойлгомжтой... хувийн дээд амжилтаа 2 ч удаа шинэчилсэн, хэзээ өөрийнхөө жинхэнэ чадвараа гаргаж, сайн дүн авч баллах юм болдоо... хоног хугацаа дөхөөд л байдаг.


12. [34.5] Нацагсүрэн 39.875
Санасандаа хүртэл дүн авахгүй байна, санасандаа хүртэл ч бодож чадахгүй байна. Бага жижгээс эхлээд, том ... янз бүр л алдаа гаргана. Их л олон алдлаа, одоо алдаа нь дуусах дөхөж байх л ёстой доо. Мөн ч сайхан зугаалсан даа ... одоо буцаад сууж л байна. Алдсан цаг хугацаа ч хамгийн том гарз гэдгийг ойлгож авсан байх учиртай... одоо тэгээд боломж бүхнээ шавхая, "тамирчны амжилт хямдхан олдоогүй..." гээд дуу байдаг даа, ЭЕШ-ны амжилт ч хямдхан олдохгүй байж таараа... Хөдөлмөрлөсөн хүнийг "аз" заавал дайрдаг, бурхан ч ивээдэг...

13. [32.22] Дашпүрэв 38.625
Энэ хэсэгт 2 удаа муу байсныг эс тооцвол 6 удаа 40 авч, боломж байна гэдгээ харууллаа. Энэ хэсэгт 40%-тай дуусч чадаад дараа хэсэгт бас сайн өсвөл л амжилтын тухай мөрөөдөж болох юм. Мэдлэг чадвар урьдынхтай харьцуулахад суга өссөн гэдэг нь ойлгомжтой, би ч ойлгож байна. Гэхдээ энэ өсөлт чинь сайн сургууль авахад бол хангалттай биш байна... бүүр илүү ихийг чадаж байж л амжилт гаргана.

14. [47.42] Булгантамир 38
Энэ хүний унжуухан байдлыг "хичээлдээ түүртээд байна" гэж буруу оношилсоор балрах шахжээ... одоо хэдхэн хоног үлдсэн тул тэсээд л бүх хүчээ шавхаад тэмцэхээс өөр зам үлдээгүй. Төлвөлгөө тасарсан... дараагийн хэсэгт л байр сууриа буцааж олж авахыг хичээнэ дээ. Хэзээд түүнд би итгэдэг ч, бодит үр дүнд хүрэхгүй л бол цаг хугацаа дэндүү бага 16-хан хоног үлдсэн байна шүү дээ.

15. [32.2] Должинсүрэн 37.33
Сайжраад л байсан, харин сүүлийн үед таслаад... эргүүтээд ... муудаад... амжилт нь буураад... Уг нь маш чанартай бодолт үзүүлээд байсан чинь ойрд бүүр дандаа л улаандаад байдаг болсон.

16. [29.8] Бямбадолгор 34.75
За аажим аажимаар ч болтугай өсжил байна. Ганцхан цаг хугацаа л дэндүү бага болчлоо... арай эртнээс ингэж зүтгэх байсан даа гэж бодох ч тэгээд хэрэггүй зүйл болж дээ... ямар ч байсан энэ эрчээрээ зүтгээд л дуусгая... Батхонгор л 1-р хэсэгт 34 дунджилдаг байж байгаад одоо ийм байна гэхээр сайн өсөх боломж бол байна.

17. [33.44] Дагиймаа 33.125
Яая... байр байнга уруудаастай... хүмүүсийн амжилт өсөөд байдаг энэ хүнийх бүүр яг л байрандаа... 1-р хэсэгт үзүүлдэг байсан амжилт нь хэвээрэй л юм байна.

18. [21.66] Цолмонгэрэл 31
Энэ үр дүнг харахад 10% өссөн гэж харагдаж байна. 10% өсөөд ч хамгийн сүүлд байгаа гэдэг нь л асуудал шүү дээ... мөн ч бага хугацаа үлдлээ дээ.

Monday, May 17, 2010

Сорилын 3-р хэсэг дууслаа.

25-аас 36-р сорилоо аваад 3-р хэсгээ дуусгалаа. Одоо цаана нь 24 хоног, 24 сорил л үлдлээ. Энэ асар богино хугацаанд л өөрсөддөө байгаа бүхнээ шавхаж сайн ажиллаад бид бүгд багаараа сайн амжилт гаргах ёстой. Нацагаа маань ч ирж байгаа маргаашнаас шинэ сорилдоо бүрэн бүрэлдэхүүнээрээ, эрч хүчтэй орноо. Сорилын 3-р хэсэг хамгийн хүнд байлаа, дунд нь олон шавар хаасан зүйлүүд болсон. Төлвөлгөө нэлээд саармагжсан байгаа тул одоо сүүлийн хэсэгт л төлөвлөснөөсөө илүү ажиллаж байж амжилт гаргах хэрэгтэй болно.

1. Дуламсүрэн 64.25 [56] [50.8]
Амжилт 2-р хэсгээс 8.2% -аар өсчээ. Бас л боломжийн л өсөлт. Гончигоог завгүй мунгинаж байх хооронд тэргүүн байранд шилжээд, сайхан хамгааллаа. Зорилтондоо бараг л хүрсэн, бас 79% авч дээд амжилт шинэчилсэн ч 80 авах зорилтондоо арай хүрсэнгүй. 2 удаа 70, 4 удаа 60, 2 удаа 50 авч энэ хэсгийг дуусгалаа. Дараагийн хэсэгт 72% дунджижлж, 90% авах хэрэгтэй... одоо л үүнийг хийж чадахгүй бол оройтох гээд байна. Цэвэр довтлогч хүн шүү дээ чи чинь... Баянхонгорчууд 90 авч үзэх эсэх нь чиний хичээл зүтгэл, багтаа нөлөөлөх нөлөөллөөс ихээхэн хамаарна. Лидер нь л үүргээ сайн биелүүлж том дүн авч үзвэл бусад бүх хүнд сайнаар нөлөөлнө. Дуяа чадаагүй 80-ыг бусад нь бол мөрөөдөлтгүй байгаа ш дээ. Тэгэхээр чи хийх ёстойгоо маш хурдан амжуулах хэрэгтэй байна. Нөөц байна боломж байна, ЭЕШ-д бол 80 авчихаар л байна, гэхдээ дахиж боломж гарахгүй тул энэ удаа л бүхнээ шавхаад 90 авчих үүрэг ноогдож байх юм.

2. Гончигдорж 56 [61] [52.9]
Дундаж дүн 3-р хэсэгт 5%-р буурсан. За яахав зав чөлөө муутай байсан юм даа гээд өнгөрөөж арай л болмооргүй байна. 8 сорилд орж амжсан, сорил бүрт л амжилт үзүүлэх боломж байсан, улсын олимпиадад оролцох нь сорилтой ямар ч хамааралгүй зүйл биз дээ. Сүүлийн сорилд л 62 авсныг эс тооцвол бүгдэд нь 50, 40 авсан байх юм. Бүтээсэн гавъяагүй л дунд сургуулиа төгсөх гээд байх шиг байна даа, эцсийн ганц нөөц төлвөлгөө нь үлдсэн... одоо тэгээд өөрөө хэр хичээж, хэр хурдан буцаж формоо олж авч, хэр их амжилт үзүүлэх юм болдоо. Чаддаг бүхнээ чадахаа байчихсан нэг л их манарсан хүн байна даа. Ахлагч хүн ийм байхаар нь баг нь яах болж байна, ямар ч идэхгүй амьгүй мэт байж өөрийн багаа өөрийн гараар алж байна даа энэ хүн.

3. Батхонгор 51.1 [46] [34.4]
Газартаа, эх дэлхийдээ буух цаг нь болсон байлгүй дээ. Их л нислээ... одоо суугаад яг хийх ёстой үндсэн ажлаа хийх цаг нь болсон. 5 хан хувиар л өссөн байна. 2 удаа 60 авч би бол чадвартай хүн шүү гэдгээ нотолсон, гэхдээ хангалттай биш. Дундаж дүнгээ 60 болгочих хэрэгтэй. Аймагтаа эхний 4-д орох нь ойлгомжтой байгаа болохоор одоо бусад довтлогч нартаа тус болоод илүү ихийг зорьж, өөртөө илүү их шаардлага тавих хэрэгтэй. Өөрийнхөө нөөцнөөс арай багыг зориод байна. Том дүн авахыг мөрөөдөж чадахгүй л бол том дүн авахгүй ш дээ. Чи чадах л ёстой... яавал сайн дүн авах бэ? гэдгээ дахиад нэг сайн бодоод үзээрэй... арга зам байж л таараа.

4. Нацагдулам 50.75 [48.7] [43.6]
Гончигоотой ижил шалтгаанаар байр сууриа мөн алдсан. Муу хүмүүсийн 3-д байснаас, сайн хүмүүсийн 18-д байсан нь дээр л дээ. Уг нь бэлтгэл нь жигдрээд, дүн тогтмолжоод овоо болж байсан чинь... одоо тэгээд формоо хэр алдсан юм болдоо. 3-р хэсэгт 4хөн удаа сорил өгч 3 удаа 50, тэгээд 40 гэсэн амжилттай л байна. Өөрийнх нь хийх ёстойг хүмүүс хийгээд л байх юм, 4-р хэсэгт 70 авч үзэж, дундаж дүнгээ 60-д хүргэхгүй бол ГОЁ биш л юм болно доо.

5. Булгантамир 47.4 [41.9] [35]
Энэ хэсэгт 7 сорил өгөхдөө 38%-аас 53% авч байсан гэхээр боломжийн тогтмол амжилт үзүүлээд байгаа гэж дүгнэв. Зорилтондоо бараг л хүрсэн. Хийх ажилгүй байж таслах дуртай... Энэ 5-р байраа л алдахгүй яваад байхад дүн нь боломжийн сайн байгаад байна байх. Хүмүүсийн авч үзээд байгаа F биш дүн аваад үзчих юмсаан. Олон л жил сурлаа, сурсан бүх нь талаар болж дандаа F авсаар байгаад төгсөнө гэдэг харамсалтай л юм даа.

6. Өлзийдүүрэн 46.8 [42.3] [31.9]
60 авч үзсэн 4 дэхь хүн. Уг нь боломжийн байсан боловч 27, 37 гэсэн 2 аймаар дүн нь энэ хүнийг "суга" гэдэг ангилалруу авчрах шахлаа даа. Хэт их хариутай зууралдаж өөрийн чадварыг гаргах биш хариу гаргах аргаар хөөцөлдөөд байна уу даа... уг нь болоод байгаа ч, хааяа ч болтугай унаад байгаагаа анхаараарай... Одоо 60 аваад үзсэн хүн юуруу зорих ёстой билээ гэдгээ сайн мэдэж байгаа.

7. Бямбасүрэн 42.7 [38] 32.5
Энэ хэсэгт бас л гялалзсан хүн дээ... зорилтондоо бараг л хүрсэн. Нэмээд сүүлийн сорилыг эс тооцвол түүнээс өмнөх 9 сорилдоо 39%-ас 50% авч ёстой сайхан тогтмол амжилт үзүүлсэн нь урьдын нөгөө савалдаг муу зуршилаасаа салсныг нь харуулж байна. Одоо уг нь энэ эрчээрээ сайжраад явна даа. Тэгэхдээ л үүнээс ч илүү өсөхгүй бол сайн дүн авна гэдэг үлгэр болох гээд байна.

8. Амартүвшин 39.1 [37] 34
Тогтмол дүн авч авч нэг муу дүн аваад л будаа болно... яг л ийм байдлаар 3 хэсэг үргэлжиллээ. Суга өсөж өгөхгүй юмдаа, хажуугаар нь хүмүүс гараад л байдаг, гараад л байдаг. Сорил бүрт 50%-аас дээш авч байж л 800 оноо авна гэхээс ийм байдлаар бол бүтэхгүй ээ. Суугаад л байх юм суугаад л байх юм... бодоод л байх юм, бодоод л байх юм... дүн нь л өсөхгүй юм. Одоо бүүр маш их хор шар, сэтгэлийн тэнхээ гаргаж амжилтаа суга өсгөхгүй бол 24 хоног л үлдсэн юм байна ш дээ.

9. Нацагсүрэн 34.5 [34] [28.7]
Энэ хэсэг ч түүний хувьд ямар ч ахиц дэвшил байхгүй болж өнгөрсөн нь харагдаж байна. Сар орчмын хугацаанд бараг л хичээл хийсэнгүй, зөвхөн "нисэх" тухай л бодлоо доо. Одоо тэгээд их өндөрт гарсан хүн чанга унана байх даа. Би лав дахиж хүн бандахгүй, харин тэр ЭЕШ нь надаас арай илүү сайн бандах байлгүй дээ... 6 сорил хийж эхний 2 сорил 40 аваад, түүнээс хойш будаа болсон. Одоо тэгээд энэ их алдсан цаг хугацааг яана даа... үлдсэн хугацаа нь дэндүү бага байдаг.

10. Хишигсүрэн 34.6 [35.3] [36.3]
Түрүү хэсэгт ганцаараа буурсан, энэ удаа харин нэлээд хэдэн хамсаатантайгаа цугтаа буурч байна. Энэ эрчээрээ буураад байвал бүүр 0% авах боломжтой юм байна, даан ч 0% болтлоо буурах хугацаа үлдээгүй тул 30% хүртэл буураад л ЭЕШ болох юмаа даа янз нь. Би ерөөсөө ганцхан л юм огт ойлгохгүй байна, бэлтгэл хийх тусмаа яагаад ингээд буураад байдаг байнаа... гэртээ зүгээр хэвтээд байвал харин өсөх юм биш биздээ... тэрнээс бэлтгэл хийх тусам буураад байгаа хүнийг чинь одоо тэгээд яаж өсгөх арга ухаанаа огт олохгүй л байна шүү.

11. Энхзаяа 34.3 [36.3] [29.4]

12. Том Мөнхзул 32.6 [36.7] [33]

13. Дагиймаа 32.44 [31.2] [26.7]

14. Дашпүрэв 32.22 [26.5] [24.6]

15. Должинсүрэн 32.2 [31.6] [24]

16. Бямбадолгор 29.8 [22.2] [18.1]

17. Жижиг Мөнхзул 26.8 [36.6] [30.8]

18. Цолмонгэрэл 21.6 [23.5] [22.8]



2-р хэсгээс 3-р хэсэгт хүүхдүүд хэр өссөнийг харуулбал:

1. Дуламсүрэн [64.2%] 8.2%-аар өссөн.
2. Бямбадолгор [29.8] 7.6%-аар өссөн.
3. Дашпүрэв [32.2] 5.7%-аар өссөн.
4. Булгантамир [46.4%] 5.5%-аар өссөн.
5. Батхонгор [51.1%] 5.1%-аар өссөн.
6. Бямбасүрэн [42.7%] 4.7%-аар өссөн.
7. Өлзийдүүрэн [46.8%] 4.5 %-аар өссөн.
8. Нацагдулам [50.7%] 2%-аар өссөн.
9. Амартүвшин [39%] 2%-аар өссөн.
10. Дагиймаа [32.4] 1.2%-аар өссөн.
11. Должинсүрэн [32.2] 0.6%-аар өссөн.
12. Нацагсүрэн [34.5] 0.5%-аар өссөн.
13. Хишигсүрэн [34.3%] 1%-аар буурсан.
14. Цолмонгэрэл [21.6] 1.9%-аар буурсан.
15. Энхзаяа [34.3%] 2%-аар буурсан.
16. Том Мөнхзул [32.6%] 4.1%-аар буурсан.
17. Гончигдорж [56%] 5%-аар буурсан.
18. Жижиг Мөнхзул [26.8%] 9.8%-аар буурсан.

Дээд рекордны хэмжээ:

1. Дуламсүрэн 79% [70%]
2. Гончигдорж 78%
3. Батхонгор 64% [53%]
4. Өлзийдүүрэн 60% [58%]
5. Бямбасүрэн 59%
6. Нацагдулам 58%
7. Булгантамир 57%
8. Энхзаяа 53%
9. Том Мөнхзул 51%
10. Амартүвшин 51% [49%]
11. Дашпүрэв 50% [42%]
12. Хишигсүрэн 49% [49%]
13. Жижиг Мөнхзул 48%
14. Нацагсүрэн 47%
15. Дагиймаа 47% [45%]
16. Цолмонгэрэл 42%
17. Должинсүрэн 42%
18. Бямбадолгор 42% [30%]

Thursday, May 13, 2010

Математикчдын их баярын тэмдэглэл.

Монголчуудын Олон улсын олимпиадад улсаараа 19-р байранд шалгарч байсан математикийн салбарынхны их баяр буюу Монголын математикийн 46-р олимпиад Ховд амгийн нэрт математикч Т.Жанлавын нэрэмжит болон Улаанбаатар хотноо явагдаж дууслаа. Өөрсдийн уламжлалт баяртаа оролцохоор манай улсын өнцөг булан бүрээс шилдэг математикчид сойсон морьдтойгоо зорин ирж уралдаж нөгөө талаар баярлан цэнгэдэг билээ. Би ч гэсэн сурагч байхдаа 3 жил оролцож байсан бол оюутан болоод комиссоор ажиллаж, сүүлийн 2 жил шавь нараа бэлтгэн авч очиж уралдуулдаг болоод байна. Миний хувьд хамгийн том баяр маань болсоор 10 жилийн нүүрийг үзэж байна.

Өнөө жил аймгийн олимпиаднаас шалгарсан 10-р ангийн Мөнхдалай, 9-р ангийн Буяннэмэх (түрүү жил улсад явсан), 8-р ангийн Эрдэнэмаа (түрүү жил улсад явсан), 7-р ангийн Чимэдширчин (анги дэвшиж оролцсон), 7-р ангийн Мөнхбат (анги дэвшиж оролцсон) нарын бүрэлдэхүүнтэй оролцов. Олимпиад бүхэн л сайхан сайхан дурсамжтай байдаг. Энэ удаа эхний өдөр л гэхэд 7 жил улзаагүй эрмэх багш Г.Баярмагнай багштайгаа уулзлаа. Түр хугацаагаар нутагтаа ирээд байгаа багш маань Докторын зэргээ хамгаалчихсан тул манай аймаг анхныхаа матеатикийн доктороо өлгийдөн авлаа гэсэн үг.

Эхний өдрийн бодолтын урьдчилсан дүн гарахад 8-р ангийн сурагчдаас 13 оноотой 1 сурагчийн ард 8 оноотой 7 сурагч байх ба тэрэн дунд манай Эрдэнэмаа, дэвшиж байгаа Чимээ хоёр маань тууж явна... би ч нээх их сандарсангүй, олимпиадад явахаас өмнө Ээмаа Буяа 2-д "эхний өдөр дээгүүр гараад ирж магадгүй, тэр үед сандарч болохгүй шүү..." гэж захиад өөрийн 3-д явж байгаад хэрхэн сандарч байсан тухайгаа ярьж өгч байснаа санав. Бэлтгэл нэлээд сайн байсан тул Буяа, Ээмаа 2 ямар ч амжилт гаргаж магадгүй гэсэн сэтгэлийн бэлтгэл надад байлаа. Харин Чимээ нэлээн цочирдуулж 1 бүтэн бодлого нэмээд 1 оноо авсан гэдэг нь маргааш үүнийгээ баталбал медальд хүрэх хэмжээнд яригдах зүйл болж байгааг ойлгов. Буяннэмэх сайн биш ч боломжийн амжилттай байж мөн л 1 бүтэн бодлогоны ард гарч амжив. Мөнхдалай маань ердөө 7 сар бэлтгэл хийсэн бол өрсөлдөгчид нь 10 жил бэлтгэл хийсэн гэдгийг тооцох хэрэгтэй байхаа... Энэ удаа түүнээс ихийг хүлээх хэрэггүй байлаа. Хувь хүн нь ихийг үзэж, өөртөө ихийг ойлгож авбал цаашдаа хэрэгтэй... Урьдчилсан дүнтэй танилцасны дараа зарим хүмүүс хамгаалалт хийж 8-р ангийн дүн бага зэрэг өөрчлөгдөж 9-өөс 15 оноотой 5 хүүхэд гарч ирснээр манай 2 маань өөр 2 хүүхдийн хамт 6 дээр үлдэв. Маргааш дахиад хамгаалалттайг бас тооцох хэрэгтэй...

Сүүлийн өдрийн бодолтоор Буяннэмэх өөрийн хийх ёстойг хийж дахин бүтэн бодлого бодож нийт 14 оноо авсан нь миний мэдэх Баянхонгор аймгийн математикчдын түүхэнд л ийм өндөр оноо байхгүйг сануулав (96 оноос хойш! түүнээс өмнө ийм өндөр оноо авсан гэдэг нь бас л их эргэлзээтэй дээ). Буяннэхэм маань 2 өдөрт хоюуланд нь бүтэн бодлого бодсон ч мөн л 2 өдөр дээрээс нь нэмээд нэг нэг бүтэн бодлого бодох боломж байлаа. Бэлтгэл арай дутуудсан, угаасаа энэ жил сүүлийн 3 сар орчим бэлтгэл хийсэнтэй нь л холбоотой байх. Манай Архангайн олимпиадны бүсэд оршдог бидний том өрсөлдөгч болох Хөвсгөл аймгийн багийн хүүхэд Буяагийн ангилалд 2-р байрт шалгарсан бол Буяа маань бодож чадаагүй 2 боломжийн бодолгоо бодсон бол АЛТ авахаар байрлалд ч байсныг дурдъя. Дараа жил түрүү жилийнхээ алдааг давталгүй бэлтгэлээ сайн хийж энэ жил болох олон томоохон олимпиадуудад оролцосноор хойтон улсын олимпиадад өндөр амжилт гаргах сэтгэл зүйн болон туршлагын хувьд бүрэн боломжийг энэ олимпиаднаас олж авлаа. Түрүү жил 0 оноо авч байсан бол энэ жил 14 оноо авч 17-р байранд шалгарна гэдэг нь ихээхэн өссөний илрэл, бас хойтон жил бүүр их амжилт гаргахыг нотолгоо бизээ...

2 дахь өдрийн дүн гарсаар хамгийн сүүлд манайхны гол найдвар болоод байсан 8-р ангийн дүн гарч Эрдэнэмаа 1 оноо нэмж авснаар 15-р байр хүртэл ухарсан бол Чимээ маань үнэхээр хүч дутаж 0 оноо авч 16-р байрт шалгарав. Гэхдээ л найдвар дуусчаагүй байсан тул Ээмаагаа хамгаалалтанд оруулаад үзсэн... харин их хачирхалтай хариутай буцаж ирэв. Эхний өдөр 1 бодлого бүтэн бодосны дээр нэмж өөр нэг бодлогон дээр 1 оноо авсан юм. Түүнийг бүтэн 7 оноо болгож медаль авах санатаай хамгаалалтанд орсон Ээмаа маань "Гол өгүүлбэр нь дутуу байгаа тул 1 оноо таьсан гэнээ... тэр нь уг нь миний мэдэж байсан амархан өгүүлбэр л дээ..." гэсэн мэдээтэй буцаж ирэв. За ингээд л медаль авах сүүлчийн найдвар тасарч хойтон жилийн л олимпиадын тухай бодох л үлдэв. Автобусаар наашаа гарах өглөө Ээмаа "би уг нь тэр нэхээд байсан өгүүлбэрийг нь ноорог цаасан дээр бичсэн байна лээ, их материал дээрээ л дутуу хуулсан байна лээ..." гэсэн нь бүүр ч их бухимдал төрүүлэв. 2 дахь өдөр бас л их боломжийн 1 бодлого ирж түүнийг бодох гол санааг Ээмаа маань хийсэн юм, даан ч бас л жижиг алдаа гаргаж гүйцээж чадаагүй... мөнгөн медаль ч авч болох байдлаас өөрийнхөө алдаанаас болж ухарсаар 15-р байрлуу шилжлээ. Баянхонгорын математикчдын хувьд бас л их олон жилийн турш үзүүлээгүй сайн амжилт гэх боловч яг бодит байдлын хувьд бол чамлахаар амжилт болж хувирсанд сэтгэл дундуур л үлдлээ. Харин түүний хажууд Чимээ анги дэвшиж байгаа ч 1 онооны зөрүүтэйгээр 16-р байранд шалгарсан нь л сайн гэж тооцогдох амжилт болоод байна. Эхний өдөр бас л Ээмаатай төстэй алдаа гаргаж байр ийм хүртэл ухарсанд харамсаад байраа чамлаад уйлаад явж байгаа энэ нөхөрт хойтон жил Өвөрхангай аймагт болох Монголын математикчдын 47 дахь их баяртаа баярлаад явж байхын ерөөл дэвшүүлье!

Олимпиадад хувиараа анги дэвшиж оролцсон Мөнхбатын хувьд туршлага хуримтлуулаад л ирлээ... энэ жил амжилт муу байсан нь хойтон жил өөрийгөө ихээхэн дайчилж амжилт гаргах гол хөшүүрэг нь болноо гэж найдаж байна. Мөнхдалайгийн хувьд мөн л адилхан... Дараа жил Монголын математикийн 47-р олимпиад манай хөрш Өвөрхангай аймагт болно гэдэг нь бидний хувьд маш олон талаараа ашигтай, маш сайн зүйл болж байна. Урьдынхаас хавьгүй өссөн өнөө жилийнхээ эрчээр хойтонгийн олимпиадад амжилттай оролцох бүрэн боломж бидэнд бий болов.

Миний хувьд ч удаан уулзаагүй багштайгаа уулзаж хийж байгаа ажил, цаашдын зорилтоо танилцуулан "маш сайн" гэдэг үнэлгээ авч, мөн зөвлөмж даалгавар авч, багш маань буцаж ирээд ямархуу байдлаар ажиллахаар төлөвлөж байгааг нь мэдэж аван сайн сайн мэдээ дуулав. Ойрын үед бэлтгэлд зориулах цаг зав муу байгаа ч хүүхдүүдийнхээ хажуугаар өөрөө олимпиадад оролцсоор байна. Олимпиадад олон түрүүлсэн аварга хүмүүсийн гар дээрээс сайн хүүхдүүд цөөн төрөөд, олимпиадад ордоггүй өөрөөр хэлбэл хүүхдүүдтэйгээ цаг зав их гаргаж ажилладаг багш нарын шавь нар олноороо амжилт гаргадагийн учир энэ байх. Энэ удаа хувьдаа сэтгэл хангалуун үлдлээ. Эхний өдөр хэт амархан бодлогыг хэт амархан бодтол засалтны алдаа гарсан бололтой оноо тавиагүй байсан. 2 дахь өдөр нь харин сайн бодож хамгийн хүнд гэж болохоор бодлогыг нь бүтэн бодож 7-р байранд шалгарлаа. Эхний өдрийнхөө бодолтыг хамгаалъя гэж бодоод хэн хэн миний өмнө орсон байгааг хартал:
1-рт Дарханы Сугардорж. (Олон улсын олимпиаднаас медальтай ганц багш)
2-рт Олонлогийн Ганбилэг. (Улсад 3 түрүүлсэн, нийт 7 медальтай дархан аварга цолтой багш)
3-рт Хөвсгөлийн Адъяахүү. (Хөвсгөл энэ жил багаараа түрүүлэхэд багаа хамгийн сайн бэлдсэн багш)
4-рт Мон-Туркийн Батбаяр. (Улсын олимпиаднаас 4 удаа медаль хүртэж байсан багш)
5-рт 1-р сургуулийн Бат-Орших. (Улсад 4 удаа түрүүлсэн, 10 гаруй медальтай, дархан аварга цолтой багш)
6-рт Сэлэнгийн Буянтогтох. (хамгийн залуудаа улсын аварга багш болсон)
гэсэн хүмүүс байхаар нь "за за больё, дээр нь гаръя гэж бодсон бүх хүнийхээ л дээр нь гарсан байна" гэж бодоод хамгаалалтанд орсонгүй. Хамгаалаад медальд хүрэх боломж байсан ч бусад хүмүүс бас хамгаална гээд байхаар нь найдвар муутай гэж дүгнэв. Энэ жилдээ энэ байр надад болно... яагаад ийм шийд гаргасныг бусад хүн ойлгоход хэцүү ч миний багаасаа л дуурайж, хүндэлж явсан хүмүүсийнхээ ард орж, нэлээд олных нь өмнө орчоод... нас залуу байхад... гэсэн бодол маань өөртөө бол зөв л гэж бодогдсон доо. Ер нь манай хөдөө орон нутагт ажиллаж байгаа хэдэн залуу багш нар энэ жил сайн байлаа. Сугараа, Хөвсгөлийн Адъяахүү багш, Сэлэнгийн Буянтогтох багш, Ховдын Цэгмид ах бид нар эхний хэдэд байлаа...

Олимпиадны дараа доктор Г.Баярмагнай багш маань "болж байнаа, хүүхдүүд чинь хангалттай сайн бодож, чи ч өөрөө хамгийн эвгүйг нь бодчиж, бас засалтанд хааяа алдаа энэ тэр байдгийн чи мэднэ... их л сайхан ирээдүй харагдаж байна..." гэж урам хайрлав.
Комисс Ч.Гантөмөр "танай 2 хүүхэд чинь миний бодлогыг бүтэн бодоод сайн байлаа... хүмүүс харин та нар чинь бүгд Баянхонгорын ш дээ, энэ юу болоод байна гэж сэрдэж байна лээ шүү... тэгэхээр манай Цагаан нутагтаа ажиллаад эхнээсээ үр дүн нь гарч байна, үүнээс ч илүү юм болно шүү гэж хэллээ... Ёстой ойрын хэдэн жил дуулаагүй сайн сайн дүн үзүүллээ шүү та нар..." гэж их л бахархангуй ярьж байсан.
Манай Далайжаргал гэж олон том олимпиадны сүр барааг үзэж ялж, ялагдаж бүхий л зовлон жаргалыг туулж үзсэн хүн байна. Түүний товчхон бөгөөд тодорхой "үнэн" дүгнэлтүүд байнга л надад сайхан санагддаг. Энэ удаа тэрээр
"за за ойлгомжтой... хойтон бол нэг биш нэлээд хэдэн медаль авах юм байна..." гэсэн нь намайг дараа жилийн тухай бодож амжаагүй байхад урьдчилаад сайхан дүгнээд, шаардаад хэлчих вүү дээ гэж бодогдлоо...
2008 оны намар Өмнөговийн болон Архангайн олимпиадуудад Баянхонгор аймгийн хүүхдүүд оролцоод, тэр үед нь бүх сургуулийн том дарга нь дагаж явж бүх хүүхдүүд амжилт муутай оролцож шалдаа унасан байдалтай ажлыг нь би хүлээж авсан. Бас л их олон жилийн турш багаараа хангалттай хойгуур байранд шалгарсаар ирсэн манай аймгийн хувьд энэ жил Хөвсгөл, Улаанбаатар, Дархан, Увс, Баян-Өлгий нарын зэрэг аймгуудын ард 6-д дундаж оноогоороо орох хэмжээнд хүрчээ. Бидэнд явах зам байна, хүрэх оргил гэж байна, зорилго байна, тэмүүлэл байна... одоо ганцхан хөдөлмөрлөх л үлдлээ дээ... Монгол улсын математикийн хөгжлийн амьд нүүр царай болсон, сүүлийн 30-аад жил олимпадыг зохион байгуулах хороог нэр төртэйгээр авч яваа алдарт математикч, МУ-ын гавъяат багш, доктор профессор Цэрэндоржийн Дашдоржийн нэрэмжит Монголын математикийн 47-р олимпиаддаа өнөөдрөөс эхлээд сэтгэл санааны болон, төлвөлгөөний хувьд бэлтгэж эхэллээ... Өвөрхангайд бид сайн байх ёстой!!

Saturday, May 1, 2010

Сайхан эхлэл... бас л тааруухан үргэлжлэл...

Сорилын 3-р хэсэг эхэлж, 25-аас 28-р сорил явагдаад байна.

1. Дуламсүрэн 65 [56]
Эхний 2 сорилын дараагаар 71% дунджилж байсан бол нэлээд буурчлаа. 26-р сорилд 79% авч энэ жилийн рекорд амжилтыг тогтоосон. Энэ хэсэгт 65%-аас дээш дундаж дүн авахаар зорьж байгаа, одоо 65%-аас доош авбал шууд л бандуулна. Дуламсүрэнгийн "ивээн тэтгэлэгээр" бүх сурагчид боломжийн сайн нөхцөлд сорил хийдэг болсон билээ, түүнд дахин талархал дэвшүүлье!

2. Гончигдорж 56.33 [61]
Хамгийн их бандуулсан хүний нэг нь болоод байна. 3 сорилд 55-аас 58 гэсэн бүтэл муутай дүнгүүд авлаа. Энэ хэсэгт 65% авах ч худлаа л болж байна даа, 61%-даа ч хүрэхгүй юм шиг байна. 3-р байрлуу шилжээд өнөөдөр байраа буцаан олж авсан.

3. Батхонгор 55.5 [46]
ЭЕШ-наас илүү "чухал" ажлаа амжуулж яваад ирсэн... бодвол "тогос шиг гоёж байгаад" ЭЕШ дээр цөм хусах юм байгаа биз... 2 сорил бандуулсны дараа гэнэт цоорч өөрийн 63% авч хувийн дээд амжилтаа тогтоохын сацуу F биш авсан 3 дахь хүн болсон. 1-р ширээнд Дуяатай цуг суугаад үзсэн, одоо буцаад өөрийн ширээнд ирсэн. Энэ хэсэгт 55% авчвал болно гэж үзээд байгаа, одоогоор хийх ёстойгоо хийж л байна. Нөгөө гоё хувцас нь амжилтанд нь их л хэрэг болох байхдаа лоллл...!

4. Нацагдулам 53.3 [48.7]
Бид хамтдаа... гээд л "хосоороо" бандуулаад сайхан байна доо... 6 дараалж 50 авсан гэсэн амжилт л гаргалаа. Энэ хэсэгт 55%-ийг зориод байгаа, бүтэхэд ч хэцүү л байгаа. Тэгээд сайхан "хамтаараа" бандуулах ГОЁ байгаа байлгүй дээ тээ...

5. Булгантамир 47 [41.9]
2 удаа дажгүй дүн аваад араас нь бандуулчаад л сууж байна. 48%-аас дээш дундаж дүнд хүрчвэл БАН-дуулахгүй байх боломж гараад байгаа. Хааяа ч болтугай 50 аваад байна, тэгж байгаад л үргэлж 50 авдаг болчих болов уу л гэж найдаад байна.

6. Бямбасүрэн 43.5 [38]
Орон гаран боддог хүн чинь энэ удаа харин нэг ч бандуулаагүй 5-хан хүний нэг нь болж, 4 дараалж 40 аваад тогтмол амжилт үзүүлээд овоо байна шүү. 6-р байр хүртэл дэвшээд ойрд амжилттай байна аа...

7. Дашхонгор 43 [42.2]
БАН-д сууж байхдаа дахиж бандуулахгүй байхыг хичээх хэрэгтэй юм байна гэдгээ ойлгосон биз. Хувийн дээд амжилтаа 55% болгоод араас нь чангахан газардчихаад байна. Мэдээж суурины олон нүхнээсээ болоод л амжилт нь орон гаран байгаа байх... 47%-руу зүтгэнэ гээд байгаа.

8. Нацагсүрэн 40.5 [34]
Бас л гоё байр шүү... Энэ хүн ийм дээр байранд ирэх өдөр ирэх ёстой л байсан, дундаж дүн ч боломжийн сайн, одоо үүнийгээ баталгаажуулах л хэрэгтэй дээ. 40% авах зорилттой байгаа, магадгүй түүнээс ч илүү хийж чадах ёстой. 50 авч үзэх хэрэгтэй, Бан-гаас аврагдах эрхтэй байх гоё ш дээ...

9. Өлзийдүүрэн 40 [42.3]
Түрүү сард 10 гаруй хувийн өсөлт гаргасан болохоор нь түүний энэ хэсэгт 50% авч чадах болов уу гэтэл 40%-тай бандуулсан байдалтай 5-р байрч нэлээд холдчихсон л байж байна.

10. Амартүвшин 39.25 [37]
Маш сайхан эхлэл болж 51% авч хувийн дээд амжилтаа үзүүлээд 2 бангийн эсрэг эрх энэ тэрээр шагнагдсан боловч одоо бүүр бандуулчихлаа... 43% дундаж дүн бол их л боломжтой байсан чинь өнөөдөр өөрийгөө баллаад хаясан даа.

11. Должинсүрэн 34.5 [31.6]
2-хон л сорилд орсон. Байр бол харин 11 гэсэн боломжийн байрлалд ирсэн байна ш дээ.

12. Том Мөнхзул 34 [36.7]
Ерөнхийдөө л буураад байгаа хүн шүү дээ... амжилт гэх зүйл түүнд огт харагдахгүй байгаа.

13. Жижиг Мөнхзул 33.33 [36.6]
Их буурч, олон бандуулаад их л явцгүй байна ш дээ. Залхуу юм чинь одоо тэгээд яахав дээ... хажуугаар нь хүмүүс сайжраад л гүйцэж гараад л байж байг.

14. Дагиймаа 33.33 [31.2]
Бас ч гэж өссөн гэдэг нь бусад амжилтгүй хүмүүсээс дээр юм даа. Дундаж дүнгээ 35%-д хүргэнэ гээд байгаа, хичээсээр байгаад л хүргэх хэрэгтэй дээ. Хувийн дээд амжилтаа 47 болгож шинэчилсэн.

15. Дашпүрэв 33.25 [26.5]
Азаар ганц гаагүй дүн авсан нь өдийг хүртэл салгалууллаа... маргаашнаас эхлээд байнга л БАН-дуулна даа... 3 сард ганц сохор аз ивээдэг хүн дээ, дэндүү залхуурч байгаа... юу ч хийхгүй байгаа нь авч байгаа дүнгээс нь илэрхий. Угаасаа 17-р байранд л байх хэмжээний хүн л дээ, удахгүй байрандаа очих гээд л тэмүүлж байна.

16. Энхзаяа 32.25 [36.3]
Маш их буурсан байгаа биз дээ... түрүү хэсэгт чинь 2-р ширээнд хүртэл заларч гялалзаж байсан хүн чинь аз нь дуусаад ирэхийн цагт одоо яг л байх ёстой байрандаа орчоод байх шиг байна ш дээ. Одоогоор ганц ч бандуулаагүй байгаа боловч, маргаашнаас эхлээд бараг боломжтой бүх үедээ бандуулах байлгүй дээ. Маш бүтэлгүй...

17. Хишигсүрэн 32 [35.3]
Энэ хүнд нэг ч хүн итгэхээ больсон ш дээ... цагтаа 4-р байранд л байж байдаг байлаа. Одоо сүүлээсээ 3-д...

18. Бямбадолгор 28.5 [22.2]
Хувийн дээд амжилтаа 38 болгоод үзсэн. 40 авч үзээгүй ганц хүн... Сарын хугацаа үлдээд байдаг, 20 30 авсан шигээ л хоног хугацааг өнгөрөөж байна...

19. Цолмонгэрэл 16 [23.5]
16 л авах хэмжээнд байгаа байж бас ДАЛЖИГАНАХ дуртай... унахын хооронд гоёх хэрэг байдаг ч юмуу даа... Гоё хувцасаа өмсөөд сургуулигүй үлдэх бас гоё л байдаг байж таараа...