Tuesday, September 29, 2009

Байх ёстой байрандаа мориллоо!

Хэдийгээр завгүй Дундговьд уралдаж явсан ч АПЛ-тээ анхаарал тавихаа огт мартсангүй ээ. Багтаа ашигтай сэлгээ хийж багаа 80 оноо буюу кайф лигийн лидер оноо авхууллаа. Мөн бидний байралж байсан газрын жижүүр бидэнд кабелаараа С1 гаргаж өгсөн тул бид Манчестэр Стоки 2-ын тоглолтыг үзэв. Энэ зуур Чех улаан авч хөөгдөөд манай багийн байдал хүндэрч байтал харин довтлогчид ажлаа 100% гүйцэтгэж манай баг рекордыг шинэчлэн тогтоолоо. Үүнээс ч баяртай мэдээ бол манай Tsavilla баг 7 тойргийн дараа өөрийн байх ёстой байрандаа ирэв. Энэ хооронд 14-р байрлуу хүртэл ухарч байсан түүх бий. Одоо бол 9 сар гарсаар гялалзсан амжилт гаргаж сүүлийн 2 тойрогт 150 оноо цуглуулж амжив. За ингээд өмнө нь 2 удаа албан бусаар тэргүүлж үзсэн кайф лигийг энэ удаа албан ёсоор анх удаа тэргүүлж эхлээд байна. Нөр их судалгаа хийж байгаа Отгоогийн баг тасралтгүй урагшилсаар аман хүзүүнд гарч ирсэн бол манай баг зөвхөн өөрийн авъяасаараа энд хүрээд байгаад билээ. Челси багийн удирдагч Арсенал багийн улаан фен Тамираа энэ удаа мөн л гялалзсан сайхан амжилт үзүүлж анх удаа 3-р байрт шалгараад байна. Тэнгэрээр нисч яваад хурдтайгаар чөлөөт уналт хийж буй Доржоо өөрийнхөө хамгийн муу буюу 6-р байрт ирээд байна. Түрүү тойрогт кайф лигийг тэргүүлж явсан Хэрлэн дахиж хэзээ ч title-ын байранд ирэхээргүй буюу 10-р байрлуу шидэгдлээ. Энэ тойргоос багуудын хоорондох зай холдож өрсөлдөөн намжмал байдалруугаа шилжих өнгө харагадаж байна. Багтаа салхи оруулж арай ухаалаг менежмент хийсэн Далай Манюгаас илүү зэрэг багууд жаахан сэргэх хандлага харагдсан. Тэгээд сайнууд нь өөрөөр хэлбэл манайх лугаа адил менежерүүдээ дээшээ уралдаж бусад нь доошоо уралдах болоод байна даа.
Кайф капад бол манай баг удаан хүлээсэн хожлоо Отгоогийн багийг золиослон байж авлаа. Тэргүүлэгчдийн хоорондох тулаан тийм ч сонирхолтой байсангүй азны Соогийгийн бас дахин нэгэн ялалтаар өндөрлөлөө. За тэгээд хожигдох дургүй Челси Тамираа баг 4 дээр гарч ирсэн нь Соогийгоос том аюул нүүрэлж байгааг илтгэнэ. Доржоо Жаамаа гээд уруудагчид уруудсаар л байна. Жаамаа бол зайлуул үнэхээр л мэдлэг нь хүрэхгүй байна даа, уг нь миний байгуулж өгсөн багийг тэр чигээр нь хадгалсан бол ч titlе биш юмаа гэхэд миний ард л явах байлаа даа.
Манай баг шинэ рекорд тогтоосон тул бүх тэмцээнд жигүүр ургасан мэт урагшилж байна. Энэ эрчээрээ 9-р тойргоос бусад ойрын хэдэн тойрогт бол улам л байр сууриа бэхжүүлнэ дээ. Манай багийн амжилтыг дараах хүснэгтээс харж болохнээ:

Sport-Tsonh 18 (41)
SportTsonh H2H 46 (51)
Кайф league 1 (7)
Кайф cup 15 (16)
Халз тулаан 1 (2)
Liverpool Fan Club 9 (11)
NUM-SIT 13 (17)
Public leagues
League 208437 5 (8)
League 236200 2 (2)
League 240176 10 (13)
Global leagues
Overall 291,416 (670,287)
Mongolia 81 (196)
Aston Villa fans 7,009 (16,100)
Gameweek 1 starters 290,908 (667,146)
September
League Your rank League rank
Private leagues
Sport-Tsonh 4 (23)
Кайф league 1 (2)
Liverpool Fan Club 4 (7)
Public leagues
League 208437 1 (7)
Global leagues
Overall 55,193 (290,762)
Mongolia 17 (118)
Aston Villa fans 1,618 (8,148)
Gameweek 1 starters 50,344 (250,925)

Monday, September 28, 2009

Санал асуулга

Сургалтын төвийн 1 насны ойд зориулан дараах санал асуулгыг толилуулж байна.
Сургалтын төвийн "шилдэг суралцагч" номинацид дараах хүмүүс нэр дэвшиж байна.

1. Н.Сэрчинмаа. ЭЕШ-д 76%-ийн амжилт үзүүлж, БХР аймгийн болон Номгон сургуулийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон. ЭЕШ 30 сорилын 23-д нь тэргүүлсэн.
2. З.Буяндэлгэр. Анги дэвшиж ЭЕШ-д 71% амжилт үзүүлсэн.
3. Д.Жамсрандорж. Олон улсын мэдээлэл зүйн олимпиадны оролцогч. Монгол улсын мэдээлэл зүйн 23-р олимпиадны мөнгөн медаль, БХР аймгийн математик мэдээлэл зүйн олимпиадны аварга. ЭЕШ-д 75%-ийн амжилт үзүүлсэн. Аймагтаа болсон цуврал олимпиадуудад 3 түрүүлж, Архангайн бүсийн олимпиадад шагналт 4-р байр эзэлсэн.
4. Н.Эрдэнэмаа. Математикийн аймгийн олимпиадад анги дэвшин түрүүлсэн, Монгол улсын математикийн 45-р олимпиадад анги дэвшин орж 2-р өдөр нь 7-р байрт шалгарсан. Энхбодын нэрэмжит улсын уралдаанд 12-р байр, Өлзийн нэрэмжит улсын нээлттэй олимпиадад 5-р байр эзэлж "уран бодолтын шагнал" авсан , аймагт зохиогдсон цуврал олимпиадуудаас 5 алт, 1 мөнгөн медаль авсан.
5. М.Буяннэмэх. П.Энхболдын нэрэмжит улсын уралдаанд анги дэвшин шагналт 4-р байрт шалгарсан. Аймгийн математикийн олимпиадад анги дэвшин түрүүлсэн, улсын олимпиадны оролцогч. Аймагтаа болсон цуврал олимпиадуудаас 2 алт, 2 мөнгөн медаль авсан.
6. Б.Чимэдширчин. Өлзийн нэрэмжит "улсын нээлттэй олимпиаднаас" мөнгөн медаль хүртсэн. Аймагтаа болсон цуврал олимпиадуудаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн.
7. Д.Бат-Амгалан. Өлзийн нэрэмжит улсын нээлттэй олимпиадад 6-р байр эзэлж, нэрэмжит бодлогын шагнал хүртсэн. Аймагтаа болсон цуврал олимпиадуудаас 2 мөнгөн медаль авсан.
8. М.Гончигдорж. Аймгийн мэдээлэл зүйн олимпиадны дэд аварга, аймагтаа болсон цуврал олимпиадуудаас 1 алт, 2 мөнгөн медаль авсан.

За хүмүүс 4 дэхь өдөр хүртэл саналаа хэлэлцүүлэг болон бусад байдлаар илэрхийлнэ. Ингэхдээ эхний 5 байрт шалгарах сурагчдыг яг дарааллын дагуу нэрлэх байдлаар саналаа өгнө шүү.

Дундговийн улсын нээлтэй урадаанд анх удаагаа...

ТО4. Дундговь аймгийн Н.Өлзийн нэрэмжит 9-р олимпиад 2009 оны 09-р сарын 26, 27 амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус олимпиадад:

1. Б.Чимэдширчин МӨНГӨН медаль. Номгон сургууль, 7-р анги. Мөн "нэрэмжит бодлогын шагнал" авсан. (11 оноо)
2. Ч.Өнөболд 4-р байр. Номгон сургууль, 9-р анги. (3.5 оноо)
3. Д.Ёндонжамц 4-р байр. Номундалай сургууль, 4-р анги. (10 оноо)
4. Г.Тамир 4-р байр. Баян-Ойт сургууль, 4-р анги. (10 оноо)
5. Н.Эрдэнэмаа 5-р байр. Номгон сургууль, 8-р анги. Мөн "уран бодолтын" тусгай шагнал хүртсэн. (5 оноо)
6. Д.Бат-Амгалан 6-р байр. Номгон сургууль, 7-р анги. Мөн "нэрэмжит бодлогын шагнал" авсан. (6 оноо)
7. П.Юмжирдулам 7-р байр. Номундалай сургууль, 7(д)-р анги. (7 оноо)
8. М.Гончигдорж 7-р байр. Номундалай сургууль, 11-р анги. (1 оноо)

Анги бүрт тус бүр 5 онооны 4 бодлого бодогдсон.

Sunday, September 27, 2009

Эрхэм андын минь нутаг баяртай, баярлалаа...

Яагаад ч юм 7 жилийн өмнө очиж оролцож чадаагүй ч хэзээ нэгэн цагт орно хэмээн хүсч явсан Дундговийн олимпиаддаа Баянхонгор аймгийнхаа багийг анх удаа авч явж оролцлоо. 2 жилийн өмнө Монголын математикийн олимпиадыг зохион байгуулах хрооны дарга Ц.Дашдорж багшийн маань зөвшөөрснөөр энэхүү олимпиад “улсын нээлттэй олимпиад” гэсэн статустай болсон юм байна. П.Энхболдын нэрэмжит улсын уралдаанаас ганц ялгарах нь хөдөө болдог гэдэг утгаараа бусад аймаг, сургуулиуд ирэхэд хүндрэлтэй байдаг юм гэнэ. Монгол улсын тэргүүлэх томоохон сургуулиуд оролцож байгаа нь олимпиадын цар хүрээг шууд илтгэнэ. 9 дэхь удаагаа болж байгаа энэхүү олимпиад нь зохион байгуулалтын хувьд нэгэнт өөрийн хэв маягаа олчихон, бүх юм нь ном журмынхаа дагуу болоод сурчихсан, их л сайхан олимпиад юм байна. Хойтонгоос 9-р сарын сүүлийн Баасан, Бямба, Ням гаригуудыг Монголын математикчдын нэгэн баяр болгон тэмдэглэж заншина хэмээн зохион байгуулагчид нь амлаж байна лээ. Дундговийн Өлзийн нэрэмжит 4-р сургууль гэдэг энэ олимпиадныхаа тэргүүн багийн цомыг 9 дараалан авч байгаа бөгөөд бусад багуудын хувьд оролцогчдын тооноос шалтгаалан зохион байгуулагч багийг дийлэггүй бололтой. Хойтонгоос нэлээд хэдэн медаль зулгаагаад байж болохоор харагдлаа. Энэ жил бол хүүхдүүд маань ямар ч байсан бодлогууд бодоод, оноо аваад, шагналт байр, медальт байранд ч хүртэл ороод туршлага, өөрсөддөө итгэх итгэл нь нэлээд дээшилсэн байх. Хоёр 7 хоногийн дараа Өмнөговь аймгийн говийн бүсийн олимпиад, Архангай аймийн хангайн бүсийн олимпиадууд хүлээж байгаа. Манай баг мөнгө (Чимэдширчин), хүрэл, уран бодолтын шагнал (Н.Эрдэнэмаа, түрүүлсэн хүүхэдтэй ижил хэмжэний мөнгөн шагнал өгсөн гэсэн), нэрэмжит бодлого бүтэн бодсон шагнал 2-ыг (Бат-Амгалан, Чимэдширчин) авсан. Ингээд сайхан олимпиад зохион байгуулж, бид бүхнийг сайхан хүлээн авч оролцуулсан эрхэм анд Энхтайваны минь нутаг Дундговь нутаг баяртай, баярлалаа...

Дундговийн олимпиад дүнгээ гаргалаа.

Монгол улсын гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит "математикийн улсын нээлттэй 9-р уралдаан" Мандалговь хотноо болж өндөрлөх шатандаа орж байна. Тус олимпиадад манай сургалтын төвийн сурагчид боломжийн сайхан амжилттай оролцоод явж байна. Энэхүү олимпиадад манай улсын хамгийн шилдэг тэргүүлэх сургуулиуд болох УБ хотын 1-р сур, 11-р сур, Төгсжаргалант, Дэлгэрэх... сургуулиуд, Өмнөговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Булган зэрэг аймгууд болон Дундговь аймгийн сумууд, сургуулиудаас нийт 500 гаруй оролцогч оролцож байгаа томоохон олимпиад юм байна аа. Манай сурагчдаас:
Номгон сургуулийн 7-р ангийн сурагч Батжаргалын Чимэдширчин өдийгөөс яг 7 жилийн өмнө миний Архангайн бүсийн олимпиаднаас авчирсан мөнгөн медалийг түүнээс ч том олимпиаднаас давтан авлаа.
Номгон сургуулийн 9-р ангийн сурагч Ч.Өнөболд 0.5-онооны дутуугаар 4-р байрт шалгарлаа.
Баян-ойт сургуулийн сурагч Г.Тамир, Номун далай сургуулийн сурагч Д.Ёндонжамц нар тэнцүүхэн оноо авч мөн 10 хүүхдийн хамт 4-р байрт шалгарлаа.Мөн хүрэл медалиас 0.5 оноо дутсан.
Номгон сургуулийн 8-р ангийн сурагч Н.Эрдэнэмаа 5-р байр, Номгон сургуулийн 7-р ангийн сурагч Д.Бат-Амгалан 6-р байр, Номундалай сургуулийн дэвшилтийн 7-р ангийн сурагч П.Юмжирдулам 7-р байр, Баян-Ойт сургуулийн 5-р ангийн сурагч Д.Түмэнбаяр 12-р байр, Номгон сургуулийн дэвшилтйн 7-р ангийн сурагч Э.Отгонжаргал 22-р байр тус тус эзэллээ.
Би өөрөө туршлага зааж хүрэл медаль дээр буулаа. Багш болоод математикаар авч байгаа анхны медаль гэж байгаа.

Wednesday, September 23, 2009

Дундговийг зорилоо...

2009 оны 9-р сарын 26-д Дундговь аймгийн Мандалговь хотноо явагдах Монгол улсын гавьяат багш Өлзийн нэрэмжит уламжлалт математикийн олимпиадад оролцохоор манай сургалтын төвийн сурагчид маргааш нутгаасаа хөлгийн жолоо залах гэж байна. Энэхүү олимпиад нь нээлттэй явагддаг тул Монгол улсын тэргүүлэх математикийн сургалттай сургуулиуд болох УБ хотын 1, 11, Олонлог, Төгсжаргалант... нарын зэрэг шилдэг сургуулиудаас гадна Өвөрхангай, Өмнөговь,... зэрэг хэд хэдэн аймгууд оролцдог юм байна. Манайхан энэ олимпиадад анх удаагаа оролцохоор явж буй бөгөөд 14 сурагчаа авч явахаар боллоо. Урьд өмнө Энхболдын нэрэмжилт улсын уралдаанд нэг удаа өргөн бүрэлдэхүүнээр оролцсон туршлага бий, энэ удаа бүрэлдэхүүн нэлээн шинэчлэгдсэн бас залуужсан (балчиржсан гэвэл зохих байх) байгаа.

Манай бүрэлдэхүүн
1. М.Гончигдорж (Номундалай 11-р анги)
2. С.Мөнхдалай (Эрдэнэмандал 10-р анги)
3. Ч.Өнөболд (Номгон 9-р анги)
4. Н.Эрдэнэмаа (Номгон 8-р анги)
5. Т.Халиунаа (Номундалай 8-р анги)
6. Г.Мөнхбат (Эрдэнэмандал 7-р анги)
7. Б.Чимэдширчин (Номгон 7-р анги)
8. Д.Бат-Амгалан (Номгон 7-р анги)
9. Э.Отгонжаргал (Номгон 7(д)-р анги)
10. Юмжирдулам (Номундалай 7(д)-р анги)
11. Түмэнбаяр (Баян-Ойт 5-р анги)
12. Д.Ёндонжамц (Номундалай 4-р анги)
13. Г.Тамир (Баян-Ойт 4-р анги)
14. Г.Ариунболд (Номундалай 2-р анги)

Бид 24-ны үдээс хойш гараад 25-ны үдээш өмнө очно.Замдаа мэдээж покердоно, мафидана...
25-д бүртгүүлнэ, Дундговьтой танилцана. Покердоно, мафидана...
26-д бодолтондоо орно. Хотын багуудтай нөхөрсөг хөлбөмбөгийн тэмцээнд орох байх...
27-д үдээс өмнө хаалтын ажиллагаанд оролцчихоод нутгийн зүг буцна... гэсэн төлвөлгөөтэй байгаа.

Харин буцаж ирээд аялан олимпиадаа үргэлжлүүлнэ. 10-р сарын 10, 11-д Өмнөговь аймагт говийн бүсийн уламжлалт олимпиал болох бөгөөд түүнд оролцоно. Энэ үед Архангайд болдог Нямренчингийн нэрэмжит хангайн бүсийн олимпиад мөн болно тийшээ явах төлөвлөгөө байгаа.

Tuesday, September 22, 2009

Манай үеийн МАНЛАЙЛАГЧ

9-р ангийн сурагч байхдаа л амаараа дүүрэн хууц сахал ургуулсан, харваас ширүүн царатай нөхрийг Ганбатын Энхтайван гэх. Манай Батцэнгэл багш нэг удаа "тэр хүүхдэд чи хичээл заагаад өг, Энхтайвангаар заалгавал хүүхэд айлгаад хаяна, хутга шиг ширүүн шиүрүүн харсаар байгаад..." гэж билээ. Энэ эрхэмтэй өнөөдрөөс яг 8 жилийн өмнө танилцаж байлаа. Бид Монгол улсын их сургуулийн харьяа "Байгаль-Эх лицей" ахлах сургуулийн математикийн 9-р ангийн анхны сурагчид болохоор нутаг нутгаасаа шалгаран ирэх цаг доор тэдэн дунд Дундговь аймгийн сахалтай шар хүү, Баянхонгор аймгийн дэлдэн бор хүү 2 байв. Манай ангиас хичээлдээ хамгийн сайн нь Дундговийн Энхтайван, би бол хамгийн муу нь л байлаа. Намар 10 сард байхаа анхныхаа олимпиадад орж үзлээ... Шинэхэн байгуулагдсан манай сургууль дээр Олон улсын хот хоорондын ээлжит олимпиадны намрын даваа болох болов. Энэ томоохон олимпиадад манай Энхтайван 9-өөс 10-р ангийн ангилалд 2-р байр эзэлж ямаршуухан энтэй математикч болохоо дахин нэг нотолсон бол би гэдэг хүн сураг байдаггүй ээ... ангийхнаасаа хамгийн сүүлд орж... тус олимпиадад ч бараг хомоол хамав. За ингээд бэлтгэлээ шаргуу хийлээ... хөдөөний хүүхдүүд болоод ч тэрүү нөгөө талаараа бид 2 олимпиадын бэлтгэлд дандаа цуг суудаг болсон туд овоо бие биедээ дасаж байсан байх ямартай ч 11 сард болсон 48-р сургуулийн олимпиадад цугтаа оролцож манай хүн хүрэл медаль хусч би гэдэг хүн хомоол хамсаар л байв. Манай хүн чинь 8-р ангид байхдаа буюу биднийг нэг ангид ордгийн урд жил Дундговиосоо улаан хацартай, даахьтайтай шар юм (шар үснээсээ салаагүй даага шиг гэхүү дээ хэ хэ хэ) ирээд л шууд цоорон хотын том том гаруудыг бүгдийг нь дийлж түрүүлж том математикч болох гараагаа яг энэ 48-р сургуулийн олмпиаднаас эхэлж байсан түүхтэй хүн юм шүү дээ.
Харин 12 сард болсон П.Энхболдын нэрэмжит улсын 6-р уралдаанд би ганц бодлого бодож Энхтайвангийнхаа дээр гарлаа. Энэхүү "маш хэцүү" даалгаварт тооцогдож байсан зүйлийг биелүүлж Тайвангийнхаа дээр гарсан нь надад бэлтгэл хийх улам их эрч хүчийг өгч байсан байх. Өвлөөс ихэвчлэн ангиасаа хоюулахнаа л бэлтгэл хийдэг боллоо... ангиасаа Энхтайван, Баярбаатар, Лхагвасүрэн гэсэн дотны андуудтай болж тэднийг дагаж биллярд тоглоход нь бараа болж байнга явна. Бараа болох гэдэг би бол яаж ч тоглоод тэр 3-ыг дийлэхгүй, харин манай Тайван нөгөө 2-оо дийлэхгүй байж шартай юм болохоороо дийлэхийн төлөө байнга л үзэлцэнэ, даан ч дийлэхгүй... Би бол тэр 3-ынхаа ээлж нь ирсэн хэн нэгнийх нь бэлтгэл хангагч л болно. Баярбаатар Тайван 2 маань хоорондоо ёстой "нөхөрсөг дайныг" үнэн ширүүн өрнүүлнэ. "Хар Баярка... 8 дугаартай хар шарик шиг амьтан" гэж Тайван хэлэх бол Баярка хариуд нь "90 градус, перпендикуляр..." гэж хочлоно. Учир нь Манай Тайван геометрийн бодлогыг гаргууд сайн бодохын дээр тухайн бодлогод ямар нэгэн 90 градус л байх юм бол шууд л улам сайн бодож орхих тул тийм "цол" зүүсэн.
Нутгаасаа хол гэрээ санах зуураа эрдэм сурах гэж ирсэн эрхэм зорилгоо биелүүлэхээр Тайван бид 2 хэчээн сурсаар... бид сайжирсаар л... биднийг олон том сорилтууд хүлээсээр л... Тэр өвлөө Тайван маань Дундговь аймагтаа болсон яг одоо бидний зорин очиж оролцох гэж байгаа Өлзий багшийхаа нэрэмжит олимпиадад зодоглоод түрүүлсэн юм. За ингээд нөгөө намар миний хомоол хамдаг Олон улсын хот хоорондын олмпиадны хаврын даваа 3 сард болов. Энэ удаа би харин гялалзсан сайхан амжилт үзүүлж 9 өөс 10-р ангийн ангилалд 4-р байр эзлэв. Уг нь 3-д байж байгаад манай Тайвангийн багын анд мөн Дундговь аймгаас гаралтай тухайн үед Төгсжаргалант гэдэг сургуульд сурч байсан Гөнтөгс гэдэг найз маань бодлогоо хамгаалснаар миний өмнө орчихсон юм. Медалийн үзүүрээс атгаад алдсан намайг Тайван анд маань урам өгч "чи ойрд их сайн байгаа, одоо удахгүй болох хотын олимпиаднаас заавал медаль авна" гэж аргадаж байх юм. Миний үед буюу 2003 оны дунд сургууль төгсөгчид дотор Дундговь аймгийн шилдэг математикчид олон байв. Энхболдын нэрэмжит улсын уралдаан болон бүсийн томоохон олимпиаднуудаас аль хэдийн медаль хүртээд амжсан Мөнхсайхан, Мөнхбаяр, Гантөгс... гээд манай Энхтайвангийн нутгийн буюу багын андууд олон байсан. Тэдгээр найзууд дундаас нь бид 2-той хамт хамгийн их бэлтгэл хийсэн бас нэгэн анд маань бол Гантөгс билээ. 7-р ангид байхдаа л хөдөөний хүүхэд нийслэлийн олипиадад хүрэлцэн ирж ороод эхний өдөр бүх бодлогоо бодож тасран шуугиулж байсан тэрээ 8-р ангид байхдаа улсын Монгол Улсын математиийн олимпиадад 8-р ангийхнаа (биднийг) төлөөлөн хамгийн өндөр амжилт гаргаж 7-р байрт шалгарч байлаа. Учир нь тус олимпиадад 7-р ангиас дэвшсэн 6 сурагч бүх медалиудыг маань хамж, бид насаараа тэдэнд даруулах эхлэл нь тавигдсан юм.
За тэгээд жил бүрийн 4-р сард болдог хүсэн хүлээсэн хотын олимпиад маань ирлээ... лецейд ирээд 6, 7 сар Тайвангийнхаа хамтаар чамгүй их бэлтгэл хийсэн миний хувьд юу чаддаг болсноо өөрөө мэдрэх, бусдад мэдрүүлэх сайхан боломж гарав. Тайван маань ангийнхаа хүүхдүүдэд хэлж байна "Цагааны бэлтгэл л их сайн байгаа, медаль найдвартай авна..." гээд л... Магтсан хүүхэн хуриман дээрээ унгахын үлгэрээр яг олимпиадад би гэдэг хүн мулт үсэрч юун медаль манатай улсын олимпиадад оролцох ч эрх олж авч чадсангүй. Харин манай хүн 2 дахь өдөр нь 60 градустай геометрийн бодлогыг бодож, бусад бодлогууд дээрээ ч сайн ажилснаар хүрэл медаль авах эрхтэй болоход манай Баярка "аргагүй ш дээ 60 градусын 6-гийн тоог нь эргүүлээд л 90 градус болно... тэгээд л наадах чинь бодох нь ойлгомжтой шүү дээ" гэж байв. Манай хүн эхлээд медальт байранд байгаагүй ч бодлого хамгаалалтанд орж ирсний дараа медальт байрандаа ороод "бодлогоо хамгаалах гэсэн чинь сандраад гар салгалаад... сонин боллоо, хамгаалж дууссан чинь баярлаад уйлах шахлаа ш дээ..." гэж хөөрөн ярьж байсан нь одоо ч сэтгэлд тодхон байна. Энэ олимпиатад амжилтгүй оролцсон нь миний хувьд хамгийн хар дурсамж, муу үр дагаварт хүргэсэн зүйл маань гэж би боддог. Хүн багаасаа сууриа зөв тавиулж удаан хугацааны турш чанартай хөгжих нь сайн болохоос богино хугацаанд хурдтай өсөх нь тийм ч сайн зүйл биш, хий зай их гаргадаг гэдэг нь үүгээр нотлогдоно. Миний багш хүний хувиар санаж хичээж явдаг сургамж маань энэ. Харин хотын олимпиаднаас улсын олимпиад хүртэл мөн л урьдын адил эрчимтэй бэлдсээр энэ хооронд болсон МТЦО-6 (математикийн төржсөн цуврал олимпиад)-д хоюулаа хамтдаа амжилт гарган тэнцүү оноо авч 9-өөс 10-р ангийн ангилалд мөнгөн медалийг хамтдаа хүртэж байлаа. Хагас жил гаруй бэлтгэл хийж тэмцэсний эцэст олж авсан хамгийн үнэтэй, хагийн их хайртай, хамгийн их хөдөлмөр зүтгэл шингэсэн энэхүү медалиа түрүү жил хамгийн хайртай шавьдаа бэлгэлчихсэн. Хэзээ нэгэн цагт Олон улсын олимпиаднаас шавь маань медаль авчирхаараа надад хариу бэлэг барих байхаа гэж найддаг.
Ингээд бүтэн хичээлийн улирлын турш сурсан мэдэснээ сорин үзэх Монгол улсын математикийн 38-р олимпиадад хүрэлцэн ирэв. Би гэдэг хүн хотын олимпиаднаас мултарсан тул энэ удаа хувиараа орж байгаа гэдэг статустай харин манай хүний ойрын хэдэн томоохон олмпиадны статистик бол "гайхалтай" гэсэн үзүүлэлттэйгээр бид 2 олимпиаддаа оров. Эхний өдрийн бодолтоороо хожмоо Монгол улсын математикийн олмпиадны 4 удаагийн аварга, олон улсын математикийн олмпиадны 3 мөнгө 1 хүрэл медальт Монгол улсын түүхэн дэхь хамгийн шилдэг матемматикч сурагч хэмээх амжилтанд хүрсэн Сайнбаяр аварга 14 оноотой (2 бүтэн бодлоготой) манай Энхтайван 11 оноотой, би 10 оноотой эхний 3 байранд гарч ирсэнээ би хэзээ ч мартахгүй санаж явах байх. Монгол улсын олимпиадад эхний 3-д явах үед янз бүр л юм бодогдож таараа. Сайнбаяр аварга маань доод ангиас дэвшиж байгааг тооцвол бид 2 "үеийнхнээсээ тасарчжэээ" гэдэг ангилалд багтаж байсан хэрэг. Харин би хувиараа оролцож байгаа тул алтан медаль л авахгүй бол өөр медаль авах эрхгүй гэсэн заалт үйлчилдэг байсан үе. Олимпиадны 2 дахь өдөр байрт нэлээд өөрчлөлт орсон ч миний анд Энхтайван маань амжилттай бодолт хийж Монгол улсын олимпиаднаас мөнгөн медаль хүртсэн юм. Өөрийн нас чацуу хүүхдүүдээ бол тэргүүлсэн хэрэг. Манай Сайнбаяр аварга бол дэндүү тасархай байсныг энд тэмдэглэх хэрэгтэй. Харин манай "азгүй" Гантөгс анд маань бас л миний ижлээр хотын олимпиаднаас мултарч энэ удаа улсын олимдад хүрэл медалийн болзол хангасан ч мөн л хасагдаж байлаа. Иийнхүү түрүү жил улсын олимпиадад хойгуур байранд хурдалж байсан бид 2 ганц жилийн дотор л суга өсцгөөсөн нь бид 2 хэр их хөдөлмөрлөснийг гэрчлэх буйзаа. Би Тайвандаа хэр тус болсныг хэлж мэдэхгүй юм, харин Тайван маань миний хамгийн ойрын даган дуурайгч, хамгийн ойрын өрсөлдөгч, бэлтгэл хийлгэгч маань байсан юм шүү. Насан туршаа түүндээ баярлаж амьдрах ёстой билээ.
10-р ангид орохдоо би зарим нэгэн шалтгаануудын улмаас нутагтаа сурах болж бид 2 хамт бэлтгэл хийж чадахгүй болсноор хоюулаа нэг ч медаль авч чадалгүй улсын олимпиадад оролцож билээ. Харин улсын олимпиадны өмнө Гантөгс найзтайгаа 3-уулаа хамтран бэлтгэлээ сайн хийсний үр дүнд улсын олимпиадад Тайван маань амжилттай оролцож эхний 3 байрт дэвшсэн 3 сурагч алт мөнгөн медалуудыг дуусгасны ард 4-р байрын хүрэл медалийг зүүснээр манай үеийнхнийг 2 жил дараалан улсын олимпиадад манлайлсан юм. Харин азгүй Төгсөө бид 2 эхниий өдрийн нэгэн бодлогоноос болж мөн л давхраараа азгүйтэж 7, 8-р байр буюу яг медалийн арын байруудад шалгарсан билээ. Ингээд олон улсын олимпиадад оролцох сурагчдын сорилд Тайван маань амжилттай дүн үзүүлж Япон улсад болох Олон улсын математикийн 43-р олимпиадад оролцох эрх авсан бол азгүй Төгсөө маань мөн л 7-р байрт шалгарч билээ. (эхний 6 байр олон улад явна). Токио хотод болсон энэ олимпиадад манай улсын сурагчид түүхэндээ байгаагүй хамгийн олон буюу 4 медальтай ирж, багаараа урьд өмнө нь орж үзсэн 25-р байртаа дахин шалгарч рекордоо давтахад манай үеийнхнээ төлөөлөн Олон улсын олимпиадад оролцож үзсэн цорын ганц оролцогч Энхтайван анд маань Олон улсын олимпиадны хүрэл медальтан болсон юм. Ийнхүү үеийнхнээсээ сүүлийн 2 жил улсын олимпиадад манлайлж, Олон улсын олимпиаднаас манай үеийнхнээс медаль авчирсан ганц хүн гэдэг нь түүнийг манай үеийн (2003 оны төгсөгчдийн) математикчдын сор МАНЛАЙ нь гэдгийг шууд нотлон харуулна.
Манлайлагчтайгаа хамтдаа цааш үргэлжлүүлэн 2 жил хасаг МУИС-МКС-ийн "онолын математикийн" ангид сурсан бөгөөд 1-р курст байхдаа Төгсөөтэйгөө 3-уулаа хамтран оролцсон математикийн багийн олимпиадад түрүүлж, харин 2-р курст байхдаа нөгөө биднийг дараад байдаг доод үеийнхнийнхээ эсрэг хоюулахнаа тулалдаж аргагүй дийлдэж байлаа. Эхний жил түрүүлчээд шагналын мөнгөөрөө манай хүн архи уучаад анх удаа надтай согтуу тааралдаж үзсэн тул сандран тэвдэж, зугтаж байсан бол 2 дахь жил дэд аварга болчоод түрүүлсэн баг олон хүнтэй байсан тул хүн тус бүрт ноогдсон мөнгөөрөө тэднээс хавигүй их шагнал туусандаа хөөрцөглөн хуушуур том томоор нь хусаж байснаа санаж байна. Ер нь манай анд их багаасаа л тамхи татна, архи ч нэлээн гөвдөг байлаа. Гэхдээ согтуугаараа надтай ганцхан удаа тааралдаж байсан нь хүн үнэмшмээргүй сонин зүйл... эхнэртээ "манай найз Цагаан архи уудаггүй юм" гэхэд нөгөөдөх нь "чамд бас тийм найз байдаг юмуу..." гээд их гайхаж байсан тухай онигоо хүртэл байнаа... Их олон найзтай ч найз нарынхаа төлөө бүхнийг зориулах нь надад их л сайхан харагддаг. Багаасаа л бавайсан том сахалтай байсан, ямар сайндаа л намайг "өвчин эдгэчээд байхад наад маска аваач" гэхэд "маска авчихаар кондугторууд хүүхэд биш сахалтай том хүн байна гээд мөнгө нэхээд байдаг юм" гэж байхав дээ. Тамхи их татаад байхаар нь "бичил уурын зуух" гэдэг нэр хайрласаан анддаа... Царай муутай өрвийсөн, сахалтай шар юмны тухай яриад байгааг төсөөлж байгаа байх. Манай дүү Ганчимэг "ах манай найз Олон улсын олимпиадад оролцож байгаа тул би үсээ авхуулахгүй гээд зунажин арзайсан юм явсан, тэгснээ олимпиадны дүн гарчлаа гээд л маргааш нь очоод үсээ юуч үгүй болтол засуулдчихсан. Ах л хүндэтгээд байдаг болохоор нь гаагүй хүн байдаг юм байх гэж бодсон чинь шал царай муутай л юм байна ш дээ чи чинь" гэж бид 2-ын дунд "пал" хийтэл нь хэлж улайлгаж байсан нь би түүнд хэр хүндэтгэлтэй хандаж байдгийг гэрчлэхийн сацуу түүний царайг шууд л тодорхойлсон хэрэг буйзаа. 9-ийн тоог л их билэгшээдэг хүн дээ, яагаад юм бол гэдгийг нь мэдэхгүй... би хувьдаа нэрнийх нь үсгийн тоо гэсэн муухан гаргалгаатай л явдаг... Бараг л 5 жил шахуу нэг ангид сууж, хамт тэмцэж, сурч боловсорч явж дээ андтайгаа. Биднийг 3-р курсээ төгсөх хавар Тайван маань Япон улсын тэтгэлэгт шалгалтанд тэнцэснийхээ дагуу арлын оронд суралцахаар одоод одоо 3 жил хагас болж байна. Бас сургуульд орох шахсан хүүхэдтэй гэж байгаа... амжуулдаг эр.

Бөхчүүдийн чансаа гарлаа

2009 oны 09-р сарын 20-д болсон Улаанбаатар Аудит ХХК -ны 10 жилийн ойд зорилсан барилдааны дараах бөхчүүдийн 2009/2010 оны улирлын болон 2009 оны намрын улирлын чансаа.

1. у.з Соронзонболд 304.211
2. а.н Бүрэнтөгс 272.301
3. у.х Амартүвшин 257.664
4. у.х Даваабаатар 206.875
5. у.н Цацавшир 167.861
6. у.н ду.Батбаяр 165.553
7. у.н Лхагвасүрэн 165.425
8. у.з Батзориг 145.639
9. а.а Сангисүрэн 125.368
10. у.н Э.Энхбат 118.630
11. у.н Батзаяа 116.964
12. у.н Өсөх-Ирээдүй 115.553
13. у.н Насандэлгэр 114.615
14. у.н Уламбаяр 110.769
15. у.х Батжаргал 108.846
16. у.з Рагчаа 104.226
17. а.н Наранбаатар 90.301
18. а.з Пүрэвсайхан 77.076
19. а.з Мягмарсүрэн 76.632
20. а.а Батсуурь 72.692
21. а.а Тангад 72.368
22. а.а Бямбаа 71.875
22. а.а Цэдэндамбаа 71.875
24. а.а Д.Батбаяр 71.154
24. а.а Мөнгөн 71.154
24. а.а Ганзориг /увс/ 71.154
27. а.а Мөнгөнбаатар 69.615
27. а.а Батмөнх 69.615
27. а.а Батдорж 69.615
30. у.н Цогтжаргал 66.923
31. у.н Содномдорж 66.192
32. у.н Гантулга 62.637
33. а.н Т.Хайдав 23.158
33. а.н Батсүх 23.158
33. а.н Чимиддорж 23.158
36. а.н Батсуурь 22.813
36. а.н Баасандорж 22.813
36. а.н Элбэгбаяр 22.813
39. а.х Баасандорж 21.923
39. а.х Зоригтбаатар 21.923
41. а.з Мөнхбат 21.538
41. а.з Баатархүү 21.538
41. а.з Гантогоо 21.538
41. а.з Батчулуун 21.538
41. а.з Энхзаяа 21.538
41. а.з Занданбат 21.538
47. а.а Буянжаргал 21.154
47. а.а Батхуяг /хөвсгөл/ 21.154
47. а.а Ариунбилэг /хэнтий/ 21.154
50. а.а Энхамгалан /дундговь/ 20.000
50. а.а Ассейн 20.000
50. а.а Батжаргал /сүхбаатар мөнххаан/ 20.000
50. а.а Цогбаяр 20.000
50. а.а Лха-очир 20.000
50. a.а Энхбаатар /төв/ 20.000
50. а.а Гантөгс 20.000
50. а.а Суманчулуун 20.000
50. а.а Отгонбаатар /өвөрхангай/ 20.000
50. а.а Гончигдамба 20.000
60. а.а Ё.Эрдэнэжаргал 20.000
61. у.н Олзгэрэл 17.778
61. у.н Лхагвадорж 17.778
63. у.з Бумбаяр 11.429
63. у.з Сайнбаяр 11.429

Monday, September 21, 2009

Хангалттай урагшилсан... харамсал дагуулсан 6-р тойрог

АПП-ийн 6-р тойргийн тоглолотууд явагдаж өндөрлөлөө. Энэ тойрогт ПЛ-ийн эхний 4 байрт явсан багууд болох Манчестер хотын 2 баг мөн Челси Тоттенхэм гэсэн дерби багуудын хоорондох тулаан сонирхолтой болж өнгөрөв. Ингээд ПЛ-ийн эхний байруудад өөрчлөлт орсон тойрогт фантази лиг мөн их өрсөлдөөнтэй байлаа.
Кайф лигийг Батхүүгийн удирдсан Хэрлэн баг анх удаа манлайлсан бол 4-р тойрогт ниссэн Чимээгийн баг мөн дахин нэгэн дэвэлт хийж манай лигийн рекорд оноо буюу 75 оноог Бат-Амгалангийн хамтаар авлаа. Батхүү, Чимээ, Отгоо, Тамир, Батаа зэрэг менежрүүд урьд очиж байгаагүй буюу 1, 2, 3, 6, 13-р байранд дэвшсэн бол Доржоо, Анхаа, Жаамаа, Далай, Мөнхбат, Шагай нарын зэрэг менежерүүд урьд өмнө орж байгаагүй муу буюу 5, 8, 10, 11, 14, 16-р байрлуу уруудсан байна.
Кайп капад Соогий Челси Лондон шиг байж чадсангүй, тэд Челси Тамираа багт хожигдосноор хамгийн анхны ялагдлаа хүлээлээ. Манай Tsavilla баг Бат-Амгалангийн New Barca багуудын хооронд хамгийн өрсөлдөөнтэй хүндхэн тулаан өрнөж ялагчаар нь энэ тойргийн "од" Батаа шалгарлаа. 75:70 гэж бас л хүндхэн тулаан болсон гэдгийг шууд гэрчилнэ, харамсалтай нь бид 2 энэ удаа 2 тэмцээнд оноолт таарсан байсан тул надад хүнд гарз боллоо. Батаа гараагаа зөв сонгож, ядаж сэлгээгээ зөв хийсэн бол үүнээс хол илүү амжилтанд хүрэх байлаа. Түрүү тойргоос эрчимтэй уруудаж байгаа Доржоогийн багийг энэ удаа Otgoo FC баг 2 ч тэмцээнд бут ниргэж, тэргүүлэгчид бүдрэх энэ хооронд Хэрлэн баг сүүхэйчлэн title-ын байранд мөн заларлаа. Дараа тойрогт манай 2 тэргүүлэгч Соогий Хэрлэн (Батхүү) 2-ын хооронд хэн нь жинхэнэ title-ын байрны эзэн бэ гэдгээ шийдэх шийдвэрлэх тулаан өрнөх бол 3-р байрт 5 хожилтой хурдалж яваа шинэ Барса дундажтай үзэхээр байгаа нь түүнд капыг тэргүүлэх боломж гарч буйг харуулна.
За манай Цавилла багийн хувьд энэ тойрогт хангалттай их оноо цуглуулж хувийн дээд амжилтаа шинэчиллээ. Түрүү тойргоос өөрийн байх ёстой байрлуугаа ойртож манай баг энэ удаа маш томоохон үсрэлт хийж өөрийн байрандаа очиход 10 онооны зөрүү л хэрэгтэй болов. Хагас тойргоор 66 оноо авч бүх өрсөлдөгчөө хэт илүүрхэж, кайф лигийг дахин нэг удаа өнгөлж үзсэн боловч сүүлийн өдөр тоглосон Fulham-ыг 2 хамгаалагч маань 2 гоол алдаж 10 оноогоор шатааж Леннон Челсигийн өөдөөс юуч хийж чадалгүй 90 минут гүйснээр харамсалтай төгсгөлд хүрч ихэнх капуудад ялагдал хүлээлээ. Ганц гялтайх тэмцээн нь Сора кап байгаа тэндээ ялалтаа ээлж дараалан байгуулсаар л 2-р байрт ирлээ. Хагас тойргоор 270 мянгад явж байсан бол тойрог дуусахад 400-мянгаар ухарлаа...

Saturday, September 19, 2009

Үндэсний Бөхийн Чансаа Тогтоох дүрэм

СПОРТ ЦОНХЫН ОНЛАЙН ЧАНСААНЫ ДҮРЭМ

1-р заалт. Давсан унаснаас шалтгаалан оноо өгөх тухай.

Хоёр бөхийн давсан унаснаас шалтгаалан дараах томъёогоор оноо нь бодогдоно.

Давсан бөхийн хувьд :
үндсэн чансаа+давааны оноо+цолны оноо+чансааны оноо гэсэн томъёогоор бодогдоно.

Унасан бөхийн хувьд:
үндсэн чансаа-цолны оноо-чансааны оноо гэсэн томъёогоор бодогдоно.

Үүнд:
-"Үдсэн чансаа" гэдэг нь тухайн бөхийн тус барилдааны өмнө цуглуулсан ерөнхий чансааг хэлнэ. (ерөнхий чансаа бодох бол нийт чансааг, жилийн чансааг бодох бол тухайн жил цуглуулсан чансааг, улирлын чансааг бодох бол тус улиралд цуглуулсан чансааг гэж ойлгоно)
-"Давааны оноо" даваа бүрт харгалзуулан тогтоосон тогмол оноог хэлнэ. (3-р заалт)
-"Цолны оноо" гэдэг нь тухайн цолонд харгалзуулан тогтоосон тогтмол оноог ашиглан томъёоны дагуу бодож гаргасан оноог хэлнэ. (4-р заалт ба 5-р заалт)
-"Чансааны оноо" тухайн бөхийн чансаанаас харгалзан томъёоны дагуу тогтоох оноог хэлнэ. (6-р заалт ба 7-р заалт)


2-р заалт. Чансааг хэдийн даваанаас эхлэн тооцох тухай.

МҮБХ-ны жилийн төлвөлгөөнд багтсан барилдаануудад 2 давсан бөхчүүдийн барилдаанаас хойш энэхүү чансааныг тооцно. Форумын гишүүдийн олонхын саналаар бусад барилдаануудыг чансаанд тооцож болно.


3-р заалт. Давааны оноог тогтмолоор тогтоох тухай.

2 давж чансаа тооцуулах эрхтэй болсон бөх суурь 50 оноо нэмж авна. Үүнээс цааш даваа давах бүрт дараах 20 оноо нэмж давааны шагнал болгож нэмнэ. Өөрөөр хэлбэл
3 давбал 70 оноо
4 давбал 90 оноо
5 давбал 110 оноо
6 давбал 130 оноо
7 давбал 150 оноо
8 давбал 170 оноо
9 давбал 190 оноо
10 давбал 210 оноо


4-р заалт. Бөхчүүдийн цолонд харгалзуулан тогтмол үнэлгээ тогтоох.

Бөхчүүдийн цолонд харгалзуулан:
дар.ав=30, дая.ав=29, дал.ав=28, у.ав=27, у.ар=25, у.г=22, у.з=19, у.х=16, у.н=13, а.а=10 (ц.а), а.з=9 (ц.з), а.х=8, а.н=7 (ц.ан), з.б=5 гэсэн оноог тус бүр харгалзуулах ба үүнийг "цолны оноо" гэнэ.

5-р заалт. Давсан болон унасан бөхийн цолноос хамааруулан чансаа нэмэгдэх ба хасагдах тухай.

а. А гэсэн цолны оноотой бөх Б гэсэн цолны оноотой бөхийг "хаялцах барьцаар" барилгүйгээр давбал Б*10/A оноо нэмж авна.

б. А гэсэн цолны оноотой бөх Б гэсэн цолны оноотой бөхөд "хаялцах барьцаар" барилгүйгээр унавал A*5/Б оноо хасуулна.

в. А гэсэн цолны оноотой бөх Б гэсэн цолны оноотой бөхийг "хаялцах барьцаар" бариад давбал давбал Б*6/A оноо нэмж авна

г. А гэсэн цолны оноотой бөх Б гэсэн цолны оноотой бөхөд "хаялцах барьцаар" бариад унавал A*3/Б оноо хасуулна.

д. Хаялцах барьцаар бариад өөрөө унасан тохиололдолд давсан унасан бөхчүүдийн чансаа а ба б хэсгээр шийдэгдэнэ.


6-р заалт. Тухайн барилдаанд оролцож буй бөхчүүдийн хэмжээст оноог тогтоох тухай.

Тухайн барилдаанд оролцож буй хамгийн өндөр М гэсэн чансаатай бөхөд "хэмжээст онооны дээд" хязгаар болох 20 гэсэн оноог харгалзуулах ба бусад бөхчүүдийн хувьд А гэсэн чансаатай бөхийн "хэмжээст чансааг" А*20/M гэсэн томьёогоор бодож тогтооно. Тус барилдааны бүх даваанд бөхчүүд урьдын "үндсэн чансаагаараа" оролцоно.


7-р заалт. Давсан болон унасан бөхийн чансаанаас хамааран бөхчүүдийн чансаа нэмэгдэх ба хасагдах тухай.

А гэсэн хэмжээст чансаатай бөх Б хэмжээст чансаатай бөхийг давбал (20+Б-А) оноо нэмж авна, эсэргээрээ унавал (20+А-Б)/4 оноог хасуулна.


8-р заалт. Бөхчүүдийн анхны суурь чансаа болон цол ахисаны шагналыг тогтоох тухай.

Чансаанд анх оролцож байгаа бөх өөрийн цолонд харгалзах онооноосоо эхлүүлэн ерөнхий чансаа нь бодогдоно. Тухайн бөх чансаанд тооцогдох барилдаанд "анх оролцсон" тэр үеэс эхлэн уг суурь чансааг "зөвхөн ерөнхий" чансаанд тооцно.

Бөхчүүдийн цолонд харгалзан:

дар.ав=110
дая.ав=105
дал.ав=100
у.ав=95
у.ар=85
у.г=75
у.з=65
у.х=55
у.н=45
а.а=35
а.з=30
а.х=25
а.н=20 гэсэн оноонууд суурь болгож өгнө.

Цол ахисан бөхчүүдэд тухайн цолонд харгалзах оноог нэмж өгөх ба хэд хэдэн цол алгасвал тухайн алгассан цолны оноо бүрийг нь нэмж өгнө.


9-р заалт. Бөхчүүдийн чансааг хөтлөх тухай.

МҮБХ-оос зохион байгуулж буй "спорт цонхын онлайн чансаан"-д тооцогдох барилдаануудыг тооцон бүх бөхчүүдийн хувьд:

а. Ерөнхий чансаа. (Бүх бөхчүүдийн бүх барилдааны амжилтыг тооцно.)
б. Жил бүрийн чансаа. Улсын баяр наадмын дараа бөхчүүдийн чансааг тэг болгоод дараа жилийн наадмыг дуустал үргэлжлүүлэнэ.
в. Улирал тутмын чансаа. Улирал бүр буюу 4 уулын хишиг барилдаан дуусах бүрт бүх бөхчүүдийн чансааг тэг болгоод дараагийн 4 уулын хишиг барилдааныг дуустал үргэлжлүүлнэ.
г. Дээрх чансаануудыг цол тус бүрийн хувьд тухайн хугацаанд нь мөн гаргана.

10-р заалт. Улсын баяр наадам болон цагаан сарын барилдааны тухай.

Монгол түмний хамгийн том тэмдэглэлт баярууд болох цагаан сарын барилдааны хувьд бөхчүүдийн тухайн барилдаанд авсан оноог нь 2-оор үржүүлэн үндсэн чансаанууд дээр нэмнэ, Ардын Хувьсгалын Их Баяр Наадмын хувьд тухайн бөхчүүдийн тухайн наадамд авсан оноог 4-өөр үржүүлэн үндсэн чансаанууд дээр нэмнэ.

11-р заалт Улсын цолгүй бөхчүүдийн барилдаан.

МҮБХ-оос төлвөлгөөний дагуу зохион байгуулдаг "аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн" барилдаануудын амжилтыг тусад нь тооцож чансааг гаргах ба энэ дүрмийн эхний 8 заалтнаас 4-р заалтнаас бусад бүх заалтыг ижлээр тооцох ба 4-р заалтанд:

а.а=30
а.з=20
а.х=15
а.н=10
з.б=5 гэсэн үнэлгээтэй байна гэсэн өөрчлөлт оруулан ойлгоно.

12-р заалт. Дүрмэнд өөрчлөлт хийх тухай.
"Спорт цонх форум"-ын гишүүдийн "бөхийн сэдэвт" идэвхитэй бичлэг хийдэг гишүүдээс энэ дүрмэнд өөрчлөлт оруулах тухай гаргсан хүсэлтийн дагуу санал хураалгаж 60% доошгүй хэсэг нь зөвшөөрвөл тухайн хүсэлтийн дагуу уг залтыг өөрчлөх хэлэлцүүлэг хийнэ.

Wednesday, September 16, 2009

Аваргуудын лиг эхэллээ...

Хүсэн хүлээсэн аваргуудын лиг эхэллээ. Түрүү улирал манай Барса баг түрүүлээд өнөө жил сүүлийн хэдэн жилийн турш хэний ч чадаагүй "аваргаа хамгаалах" гэдэг хэцүүхэн ажлаа эхлүүлж байна. За тэгээд үүнтэй зэрэгцүүлэн би бээр аварга багийн фений хувьд энэ жил фантазигийн аварга болох даалгавартай үзэж байна. Тэмцээний эхний тойрог дуусаагүй байхад манай лигийн Мөнгөншагайгийн баг, Батхуягийн баг нар Монгол улсад эхний хэдэн байрт (2, 3 орчимд) явж нийт тэмцээнд 3 мянга орчим байранд явж байна. Шагайгийн багийг Далай байгуулж өгсөн гэж байгаа.

За тэгээд хүн бүр л их олон тэмцээнд зэрэг үзэлцэж байна. Асуултын тэмцээн, Спортын цонхын тэмцээн, МТС-ийн тэмцээн, Алгоритм СТ-ын тэмцээн гээд ... байна. Хамгийн их сонирхол татаж байгаа тэмцээн нь 6-н тоглогчийн дунд 30.000 төгрөгний бооцоотой ширүүхэн тэмцээн өрнөж байна. Тус тэмцээнд:

Цагаан
Доржнамжирмаа
Дарамсүрэн
Далайжаргал
Отгончимэг
Гончигдорж

гэсэн менежрүүд хүч үзэж байна. 11 тойрог тоглоод шөвгийн 4 баг шалгарах ба тэдгээр нь хасагдаж журмаар 2 тойрог оглоно. Шагналын хувьд:

Түрүүлсэн баг 75.000 төгрөг
Үзүүрлэсэн баг 55.000 төг
Гутгаар байрын баг 40.000 төгрөг

нэмээд 11 тойргийн тэмцээнд хамгийн өндөр оноо авч хасагдах шатанд 1-р байраар шалгарсан менежерт 10.000 төгрөгний шагнал олгоно.

Monday, September 14, 2009

Барсачууд манлайлагчдыг буулгаж авлаа.

Пример лигийн 5-р тойргийн тоглолт явагдаж өндөрлөлөө. Манай энд Khongor TV гэж буянтай сайхан TV байна. Тэд энэ удаагийн С1 телевизээр дамжсан Сити Буучид, Бринмэнгемийн дерби 2-ыг шууд дамжуулж надад үзүүлж буян болов. Ядаж байхад тэр эхний тоглолт нь ямар лайтай гоё болов оо. Үүнээс цайш хэзээ ч BHR TV-ийг үзэхгүй зөвхөн Khongor TV гэж...

EPL Fantsy-гийн 5-р тойрог урьдын адил ширүүхэн болж өнгөрлөө. Бүх тоглогчдын оноо ойролцоо болж өрсөлдөөн улам л ширүүн болж байна. Би л гэхэд байр 3-аар ухарч 15-руу шилжсэн боловч тэргүүн байранд яваа багруу 11-оноогоор ойртож одоо title-д хүрхэд ердөө 33, 34 оноо л хэрэгтэй байна. Энэ хооронд л 14 баг манай багийн урд байгаа гэхээр өрсөлдөөн буцаад 1-р тойргийн дараах байдал дээр ирчихлээ гэж ойлгож болно. Энэ тойрогт Доржоо 2 дахь удаагаа тэргүүлэл олж авлаа. Сүүлийн 3 тойрогт ердөө л 2 хүн түрүү, аман хүзүүний байрны төлөө өрсөлддөг болсон. Түүний ганц гэж хэлж болох өрсөлдөгч Жаамаа энэ удаа тэргүүлэгчтэй яг ижил оноо авсан боловч наймаагаа хэтрүүлж хийснээс болж торгууль хүлээн 2-р байрлуу ухарлаа. Энэ тойрогт угаасаа EPL-ийн Ливерпүүл, Астон вилла, Виган гэсэн 3 багаас бусад бүх баг хаалгандаа гоол алдсан тул хамгаалагчид оноо муу авлаа. Энэ ч утгаараа хамгаалалтан дээр тулгууралдаг 2 тэргүүлэгч маань урьд байгаагүй муу оноо авсан. Энэ тойргийн кайф лигийн лидер Гончигдорж байлаа. Мөн "Содноларжаалан хийд" сайн буюу 62 оноо авсан. Тэрээр хамгийн барилгүй дээш доошоо гүйдэг нөхөр гэдгийг бүх хүн мэднэ. Түүнтэй капд таарсан хүн бол айж явахаас өөр арга байхгүй. Учир нь тэрээр хэзээ ч хэдэн ч оноо авахад бэлэн байдаг менежер. Гочоо энэ удаа 65 оноогоор тойргоо тэргүүлж 13-р байрлуу дэвшлээ. Гочоо "манай баг дээрдэж байгаа, байр ахиагүй ч урд хүмүүслүүгээ ойртож байгаа" гэсэн тэр ч утгаараа энэ удаа гаагүй оноо авангууд баг нь урагшилж байна. Энэ удаа би түүнийг үгийг хэргэлмээр санагдаж байна. Манай баг уруудаж хамгийн муу амжилтанд хүрсэн ч тэргүүлэгчрүү их ойртсон, би бол түрүүлэхийн төлөө тоглож байгаа тул тэргүүлэгчид л хэр ойртож байгаагаар амжилтаа хэмждэг менежер. Түрүү тойргийн гэнэт баяжигчид буцаж байрандаа ирлээ, тэд дээгүүр байранд байхад ямар байдгийг ганц удаа мэдрээд л байх ёстой газраа ирчвүүдээ гэж бодогдож байна. Ёндко зогсолтгүй урагшилсаар л, Тамир аажмаар ухарсаар л... харин Хангарьд жигүүрээ дэлгэж урьд байгаагүй байрандаа ирсэн бол Gochoo ч урьд ийм өндөр байранд бараг жагсаж үзээгүй. За тэгээд Анхаа, манайх, Шагайгийн багууд дувт уруудсаар л...


Кап дээр мөн л өрсөлдөөн хурц ширүүн өрнөж байна. "Сохор азны Соогий" энэ удаа хүч бяраар илүүрхэн Шагайгийн багийг буулгаж авч 100%-ийн амжилтыг Челси Лондон багийн ижлээр үзүүлж Кайф лиг болон Английн Пример лиг 2-ыг тус бүртээ 15 оноогоор тэргүүлцгээж байна. Би урд тойрогт асууж байсан "аз дийлэх үү, хүч дийлэх үү" гэж. Хариулт амархан байж "аз дийллээ" шинэ Барса баг тэргүүлэгчийг 42:35 харьцаагаар буулгаж авснаар Доржоогийн багийг Manchster United багтай нь адил аман хүзүүнд оруулж чадлаа... Баярлалаа шинэ Барса... харин энэ хооронд хуучин Барса нь халз тулаандаа Манлайлагчийг сөхрүүлж 3:2 гэсэн харьцаанд авчирлаа. Жаамаа гандан явахад илүүдэхгүй болжээ. Түрүү тойрогт гэнэт баяжигч Чимээд хожигдсон бол энэ удаа мөн "гэв гэнэт баяжигч" Гочоод ялагдаснаар 6-р байр хүртэл уруудлаа. Кайф лигд 2-д яваа Жаамаа, 15-д яваа Шинэ Барса 2-ын капын амжилт CUP-ийн төрлийн тэмцээний онцлогийг бүрэн илтгэж байна. Харин ганц тоогүй юм боллоо, манай ахлагч өчигдөр өөрийг нь отон тоглолтонд орсон гэж туг өргөсөн хажуугийн шүүгчтэй хэрэлдсэн тул шар хуудсаар мялаалгаж 2 оноо алдасннаар манай баг 45:44 -өөр дундаждад дийлдэж онигоо боллоо. Дунджийг ингэж их давраасан намайгаа "уучлаарай" дараа алдаагаа цайруулнаа гэж нийт капын оролцогч нараасаа хүсье.

Манай багт түрүү тойргуудыг бодвол нааштай зүйлүүд ажиглагдсаар л байна. Ямар ч байсан орох ёстой байрлуугаа дөхсөн тухай би дээр хэлсэн, анх удаа ахлагчаараа 10 оноо авч үзлээ, өмнө нь 4 эсвэл 2 л оноо авдаг байлаа. Сора капд 4 дэхь ялалтаа байгуулж 4-р байрлуу дэвшлээ. Ялгуулсан амжилттай яваа Соогий 3 дахь ялалтаа байгуулсан байна лээ. За тэгээд бусад тэмцээнүүдэд маш өчүүхнээр урагшилсан, өчүүхнээр хойшилсон гэсэн мэдээллүүд гарсан байгаа. Харин шинээр байгуулагдсан МТС-ын капад Наранбаяр гэнүү нэг бузар амьтантай таарч Бенаюний хетрикээр цэвэр тавиуллаа даа. Дараа тойротг Шинэ Барсатайгаа 2 капад таарсан байгаа. Мөн Отгоодоо найдаж байгаа шүү... танайд Доржоог дийлэх хүч бололцоо, судалгаа байгаа шүү. Одоо дараа тойрогт Соогий суга муу оноо авна, Челси Тамираа даа найдаж байгаа шүү. Уг нь манай Тамираа чинь 4 тойрог ялагдал хүлээгээгүй 3хан хүний 1 нь байж байгаад энэ тойрогт анхны ялагдлаа хүлээсэн хүн шүү.

За тэгээд title-д ойртсон 5-р тойрог минь баяртай, title-д бараг хүрчих боловдуу гэж бодогдож байгаа 6-р тойрог минь "шалвалаа шалвалаа..." энэ хооронд 7 хоногийн дундуур 2 дахь 3 дахьд Европын холбооны аваргуудын лигийн эхний тойрог явагдана. Иймд Соогий, Отгоо, Жаамаа, Далай, Шагай гэсэн хүмүүс бүртгүүлж багаа бүрдүүлж фаплигтаа орчоод натруу холбоо барьж КОД-оо ав. Мөн Доржоо нэг сайхан Аваргуудын лигийн кап нээж бооцоотой үзнэ гэсэн. Бооцоотой үзэх хүмүүс өнөөдрийн дотор мэдүүлгээ өгч маргааш гэхэд капдаа нэгдсэн байх учиртай шүү.

Saturday, September 12, 2009

Шинэ түүх

Италийн Милан хотноо сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсаас 9 боксчин зодголсноос олимпын мөнгөн медальт, гавьяат тамирчин Сэрдамба Монголчуудаас анх удаа "боксын дэлхийн аварга" хэмээх цолонд хүрсэн хүн боллоо. Түрүү жил олимпоос медаль авчрахад нь нас залуу, дахин амжилт гаргах боломжтой гэж үзсэн тул хөдөлмөрийн баатар цол өгөлгүй ганцааранг нь үлдээсэн билээ. Энэ удаа өмнө ямар ч Монгол хүний авч чадаагүй цолонд хүрсэн тул ХӨДӨЛМӨРИЙН БААТАР цолонд үг дуугүй хүрч байх шиг байна. 2-хон жилийн өмнө дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Оросын тамирчинд эхний тойрогт 34:8 -оор бут нэргүүлж байсан бол энэ удаа түүнийг дэлхийн аваргын төлөө тоглолтонд 10:5-аар буулган авлаа.
Харин идэр залуу боксчин, 17 настай Төгсцогт хар нялхаараа гавьяат тамирчны болзлыг биелүүллээ. Тэрээр дэлхийн алдартай бараг бүх тамирчдыг ээлж дараалан буулгаж авсаар "өлгийтэй" байхдаа дэлхийн аваргын мөнгөн медальд хүрлээ. Мөн ч олон жил ард түмний баярлуулах хүү гэдэг нь илэрхий байна. Тэрээр түрүү жил Сахагийн хүүхдийн наадмаас хүрэл медаль авч, өнөө жил улсын аварга болж улмаар азийн аваргаас 48кг жинд (Сэрдамбын жинд) хүрэл медаль авсан хэний ч танихгүй жаахан хүүхэд Италын олимпын аваргыг нь нутагт нь буулгаж авснаар медаль хүртэж чадлаа. Олимпын аварга Бадар-Ууганы сурч төгссөн 79-р сургуулийн энэ хавар төгссөн Төгсцогт нь Бадар-Ууган аваргын сурч байсан ангид суудаг байсан юм гэнэ. Тэр жирийн л нэг ангиас олипын аваргууд төрх ерөөлтэй, Монголчуудын бахархал болсон танхим юм байлгүй дээ.
Хашир туршлагатай Мөнх-Эрдэнэ Монголын боксыг ганцаараа чирч явсан түүх саяхан. Олон жилийн нөр их хөдөлмөр зүтгэлийн эцэст энэ удаа дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ. Ийнхүү Монголчууд дэлхийн аваргаас 7 дахь медалиа авч байгаа юм.
Үйтүмэн, Бадар-Ууган нар Оросод ялагдаж мөнгө авч, Сэрдамба өөрөө нодмин Хужаад ялагдаж олимпоос мөнгө авч байсан бол энэ удаа хариугаа авсан шиг авч Хужаа, Орос ах нарыг дараалан зодсоор дэлхийн аварга боллоо. Саяхан дэлхийн 5 дахь аваргаа хүлээн авсан Монголчууд ийнхүү 20-иод хоногийн дараа дахин 6 дахь дэлхийн аваргаа хүлээн авлаа. Пүрэвдоржийн СЭРДАМБА аваргад баяр хүргэж, амжилт хүсье... Милан бидний найдвар байлаа, байсаар ч байх болноо ...

Friday, September 11, 2009

Фантази тоглоомуудаа гэж...

Фантази тоглоомуудаар өвчилсөн намрын халуухан өдрүүд үргэлжилж байна. Энэ сэдвийнхээ нэрийг өөрчилсөн байгааг анзаарсан байх. Одоо Европын аваргуудын лигийн фантази та нарт танилцуулж байгаа бол, мөн фантази NBA тун удахгүй... дээрээс нь нэмээд фантази СҮМО тэмцээний дүрмийг боловсруулж программыг Гончигдорж бичээд дуусч байна. Тэгээд араас нь ҮНДЭСНИЙ БӨХИЙН фантази ч гэж нээх бодолтой ажиллаж байгааг дуулгая.
Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн буюу энэ дэлхий дээрх жил тутам явагддаг хамгийн том тэмцээн нь мэдээж Европын аваргуудын лигийн тэмцээн. Энэ тэмцээн дараа 7 хоногт буюу 9-р сарын 15-д эхлэх гэж байгаатай нь холбогдуулан Champions League Fantasy тэмцээнийг та бүхэнд санал болгож байна. http://en.uclfantasy.uefa.com/ хаягаар орж бүртгүүлнэ үү. Багаа сонгох болон тоглогчид оноо авах дүрэм нь манай EPL Fantasy тэмцээнтэй яг адилхан байгаа. Харин тэмцээний онцлогоос шалтгаалан хэдэн нэмэлт дүрэмтэй юм байна.
Аваргуудын лиг нь европын улс бүрийн аваргууд болон дээгүүр байр эзэлсэн 32 баг оролцох ба 4, 4-өөрөө 8 хэсэг болон хуваагдсан байгаа. Баг бүр өөрийн учраа 3 багтайгаа тус бүр 2 удаа (өөрийн болон айлын талбай дээр) тоглож нийт 6 тоглосны дараа хэсэг тус бүрээс 2 баг шалгаран нийт 16 баг хасагдах шатанд үлдэнэ. Сугалаагаар 16 баг тус бүр 2 удаа тоглож 8, 4, 2 баг үлдэж аваргын төлөө үлдсэн 2 баг ганц удаа халз үзэснээр аварга нь тодордог тэмцээн юм.

Ингээд EPL-ийн дүрэм дээр нэмээд:

1-р нэмэлт дүрэм.
-Хэсгийн тоглолтуудад 1 багаас хамгийн олондоо 2 тоглогч л авч болно.
-Шөвгийн 16 багийн тоголтонд 1 багаас хамгийн олондоо 3 тоглогч л авч болно.
-Шөвгийн 8 багийн тоголтонд 1 багаас хамгийн олондоо 4 тоглогч л авч болно.
-Шөвгийн 4 багийн тоголтонд 1 багаас хамгийн олондоо 6 тоглогч л авч болно.
-шувтаргын тоглоотонд 1 багаас хамгийн олондоо 12 тоглогч л авч болно.

2-р нэмэлт дүрэм.
-Хэсгийн тоголтот бүрд 1 наймаа үнэгүй хийнэ.
-Шөвгийн 16-д шалгарсны дараа олон баг хасагдсан тул бүх наймаагаа үнэгүй хийж болно.
-Шөвгийн 16-ын хариу тоглолтонд 1 наймаа үнэгүй.
-Шөвгийн 8 болон шөвгийн 4-ийн эхний тоглолтонд 6 наймаа үнэгүй. (тус бүр олон баг хасагдахтай холбогдуулан)
-Шөвгийн 8 болон шөвгийн 4-ийн хариу тоглолтонд 1 наймаа үгэгүй.
-Шувтаргын тоглолтонд 6 наймаа үнэгүй.
Үнэгүй наймаанаас хэтрүүлэн наймаа хийсэн тохиолдолд наймаа бүрт 2 оноо хасуулна.

3-р нэмэлт дүрэм.
Капын төрлийн тэмцээнүүдэд хасагдах шатанд 2 баг тэнцвэл (аль нэг нь заавал хасагдах ёстой)
1-рт Багийн тамирчид нь олон гойл оруулсан
2-рт Цөөн гоол алдсан.
3-рт сугалаагаар гэсэн дарааллаар шийдэх юм байна.

За тэгээд EPL-тэй ижил нийт тоглогчдын чансаа, улсын чансаа, дэмждэг багийн фенүүдийн чансаа... нэмээд хэсгийн тоглолтын чансаа, хасагдах шатны тоглолтуудын чансаа... гэх мэт олон төрлөөр уралдах боломжтой юм байна. http://en.uclfantasy.uefa.com/M/rules.mc хаягнаас дүрэмтэй дэлгэрэнгүй танилцаж болно.

Би л гэхэд одоогоор 7 тэмцээнд орж амжаад байна. Мөн 2 тэмцээнд нэмж орохоор бэлдэж байна... та нар ч юугаараа тутхав... хурдхан бүртгүүлээд ав.
Спорт цонх дээр Лиг, Кап 2 байгаа, мөн 3 фаплигт бүртгүүлэхээ бүү март.

Thursday, September 10, 2009

Би чамд хайртай 3

"Би чамд хайртай 2" гэдэг киног бол үзлээ шүү. 25-н бодит жилийн дараа 1-р ангид тоглосон жүжигчид нь тоглосон гээл... Та нар Тэнгист аймаар үзээ байлгүй... Тэрэн дээр:

1. Хангай гэж гарч байна. 1-р ангийн Дэлгэртэй ижил гологдогчийн дүр. Хангай Регби гэдэг (Америк хөл бөмбөгтэй төстэй Англи хөл бөмбөг) жинхэнэ эрчүүдийн хүчний спортоор хичээлэлдэг залуу. Жүжигчин Эби (боди Эрдэнэбилэг) тогложээ. Манайхаар бол Эрхэмээ юмаа даа янз нь.

2. Золбоо гэж гарч байна. Энэ мэдээж 1-р ангийн Үрлээтэй ижил дүр, нөгөө Үрлээгийн "хүү ч байсан, охин ч байсан Золбоо гэж нэрлэнээ" гээд бөөн юм болдог доо тэр хүүхэд нь. Урлагийн сургуулийн оюутан, жүжигчин мэргэжилтэй болох гэж байгаа 25 настай охин гэхүү бүсгүй гэхүү. Хөтлөгч, жүжигчин, дуучин... Ундрал тогложээ. Манайхаар бол мэдээж Сэрчмаа.

3. Мэндээ гэж гарч байна. Дуучин СТА Болдын энэ дүр 1-р ангийн Баяраатай ижил дүр... Хөвсгөлөөс хотод ирж буй хөдөөний хүү. Дэлгэрийн ганц хүүхэд нь. Бодвол 25-аас арай бага настай байх. Манайхаар бол Жаамаа...

4. Үрлээ. 25 жилийн дараа өрх толгойлсон 43 настай эх... Ганцхан Баяраагийн хүүхэд болох Золбоотойгоо нөгөө аавынхаа хуучин байранд амьдраад байх шиг байна лээ. Энхчимэг шүү дээ энэ чинь.

5. Баяраа. Архичин... 25 жилийн өмнөх баян айлын ганц хүүгийн дүр төрх түүнд даан ч үлдсэнгүй. Ээж нь гэх шуналтай авгай өөд болоод удсан. Үрлээг гомдоосныхоо (Энхчимэгийг) шангаар эхнэр хүүхэдгүй ганцаараа хорвоог элээж байгаа. Ойлгомжтой энэ бол Мөөг.

6. Дэлгэр гэж гарахгүй л байгаа юм даа, учир нь аль дээр үед үхээд Мэндээ (Жаамаа) өнчин хоцорсон. Соогий маань үхэн үхтлээ Үрлээд хайртай байж, түүнд баахан олон захиа бичээд хаягаар нь явуулалгүй хадгалсан нь өв уламжлагдан Мэндээд үлдсэн...

1-р ангийн хайрын гурвалжин буюу Чимэглэгч, Чимэглэгдэгч, Соогий 3-ын ангийн дарга Туяахүү утасаар ярьж байгаад таксин дотроос утасаа гадагш унагаж байгаагаар кино эхлэж байна. Хүүхэн шиг нарийхан холоотой гоолиг Туяахүү даргыг та бүгд санаж байгаа бизээ. Машин заман дээр унасан утасыг олон машинд дайруулах шахаж байж амь хайргүй авах Мэндээгийн найз Буяндэлгэрээ гэж ... (кинонд эр гөлөгний дүрд тоглосон)

Хөвсгөлөөс хотод орж ирж буй Мэндээ буюу Жаамаа аавныхаа нандигнан үлдээсэн хайрцагтай зүйлийг барьсаар хотод түр хоргдох байрандаа буудаллав. Түүний найз гэж нэг холионы эр бий, TV Coctail-ын Өөскө. Энэ бол яалтчгүй нөгөө утас олдог Буяа шүү дээ... Нөгөө хайрцагыг нь задлуулж Дэлгэрийн (Соогийгийн) Үрлээд (Чимэглэгчид) бичсэн захидалуудыг уншиж... эцэст нь Болд буюу Мэндээ (Жаамаа) ганц дүгнэлтэд хүрэв. "Аав муу золиг ээжид биш, өөр хүнд насан туршаа хайртай байсан юм байна..." гомдов... Хажуугаас нь найз Буяа нь хоюулаа энэ захианы хаягаар хүргэж очоод хоолоор дайлуулъя гэж "өлөнтөнө"... хаягаар нь хүрч очвол найз залуугаа Хангай буюу Эрхэмээгээ хүлээж байгаа Сэрчмаа буюу Золбоо Жаамааг санаандгүй андуурснаар "шинэ хайрын түүх" эхлэнэ.

Буяа Жаамааг шордсоор "чи одоо аавынхаа өшөөг Үрлээгийн охиноос (Сэллигээс) нь ав, түүнийг өөртөө дурлуул..." гэсээр... Жаамаа яахав дээ нөгөө өвөөгийнхөө (Дэлгэрийн аав гээд тэргэнцэр дээр суудаг хүн байдагдаа) байгалийн модыг жаахан зороод хийсэн хунг (1-р анги дээр гардаг) бариал явж байдаг гэмгүй хөдөөний хүү. Ядаж байхад Эрхэмээ гэж "баавгай" шиг амьтан Өөскө Болд 2-ыг юу болгохов... автобустай мөргөлдсөн юм шиг болтол нь гөвшинө. Ядаж байхад Жаамаагийн үе дамжсан ганц хөрөнгө хийлэн дээр хэмх гишгэнэ. 1-р анги дээр Дэлгэрийн ээж хийлч гэж гардаг санагдана, ямар ч байсан Дэлгэр (Соогий) хийл тоглодог байсан түүнийг Жаамаад (Мэндээ хүүдээ) зааж өгсөн. Харин азаар манай Буяа Туяахүүгийн утасыг амь золин байж олсон дээр нь "Үрлээгийн охин Золбоо" гэсэн дугаар байгааг илрүүлж Жаамаа Сэрчмааг урхидах компаньт ажлаа эхлүүлэв. Бөөн бөөн нэгж, бас хайрын үгтэй дуут шуудан... ядаж байхад Баавгай Эрхэмээд Сэлли дургүй болж байгаа гээд олон шалтгаанууд байгаа... Баавгай яахав даа Регби тоглодог лаг хүн, хавьтсан бүхнээ л шууд зодно өөр юм байхгүй.

Золбоо буюу Сэллийгийн төрсөн өдөр болон Сэллий Эрхэмээ 2-ын сүй тавах ёслол эхлэх гэж байна... Буяа Жаамаа гэдэг 2 найз хуйвалдан баавгай Эрхэмээг Буяа таксигаар "хулгайлж" зам буруулан зугтана. Энэ хооронд Жаамаа амжаад Сэллийгийн баяр дээр ирчихсэн бэлэг дурсгалын зүйл өгөөд л... Буяа нэлээд будилуулсны эцэст Эрхэмээд хэмх балбуулаад амь зулбан зугтана, Буяаг өөр таксигаар хөөж сагсуурч байгаад казак хэлтэй таксины жолоочдын бүлэг этгээдүүдэд Эрхэмээ маань ёстой аймаар балбуулахад кино үзэж суусан бүх хүн алга нэжигнүүлэн таших юм даа... Жаамаа сүйхээчилсээр л... "Сэрчмаа би чамд хайртай..." гэж хэлж сүй тавих баярт цугласан бүх хүнийг алмайруулчаад төгөлдөр хуур дээр 2-р ангийн шинэ дууг дуулж бишрүүлж байтал "унасан бөх ууртай" гэгчээр зодуулсан Эрхэмээ орж ирж Жаамааг хашраагаад, ажлын хөлс гэж 100 төгрөг халаасанд нь хийв. Сэллид таалагдаж эхлээд байгаа "шинэ хайрыг" нь зодож танхайрсан, угийн балмад Баавгайд Сэлли дургүйцан харьцаандаа цэг тавив... Жаамаад бөөн боломж...

1-р ангийн Баяраагийн (Мөөгийн) аав Самбуу гуай (энэ дүрд тоглох хүн олдохгүй юм би л өөрөө тоглохоос) нөгөө "үнэтэй бурханаа" барьсаар л явна. Одоо бол жинхэнэ үнэд хүрж байгаа эд л дээ, үүнийг 25 жилийн өмнө Самбуу гуай (Би шүү дээ) бас л тооцоолсон байсныг санаж байгаа байх. Би гэдэг хүн үхэхийнхээ өмнө Үрлээ Золбоо 2ыг (Чимэглэгч Сэлли 2) дуудуулж архичин Мөөгийг захиж үлдээгээд үхлээ. Мөөг аав Сэллид хандан "Аав нь найз нартаа охинтой хүн гэж хэлэх дуртай шүү..." гэж хэлсэн нь түүний сэтгэлийн үг нь юм байлгүй. Тэгэхдээ анхны хайр Мөөгдөө одоо хүртэл Энхчимэг зүгээргүй гэдэг нь киноны турш элт байсан. Гэв гэнэт л аавтай, өвөөтэй болоод өвөө нь үхэж байгаа Золбоо (Сэлли) Мөөг аавдаа хандан "шинэ жилээр ээж маань өвлийн өвгөний хувцас өмсөөд бэлэг өгдөг" энээ тэрээ гэж аавгүй өссөн хүүхдийн тухай баахан хуурай агсам тавиад Жаамааруу утасдан дуудаж ирүүлээд хотоос зайдуу гарч "бөөн хайр"...
Харин 1-р анги дээр "суботниктоо гараарай..." гээд цагаан холойгоор зарладаг даа, харин энэ удаа бол Отгоо: "сонгуульдаа идвэхтэй оролцоорой... манай намын мөрийн хөтөлбөрийн онцлог..." гэж ирээд л бурж байна. Харин Сэллид хаягдаад уйтгарлаж суугаа Эрхэмээг чи аль тойргийн сонгогч бэ? гэхэд Эрхэмээ тоолгүй босоод явахад араас нь "нэг иймэрхүү юмнууд л сонгууль будилуулж байдаг юм..." гэх нь 1-р анги дээр Дэлгэр (Соогий) Үрлээд гологдоод түүний гэрийн гадаа "би чамд хайртай" гэж бичээд суботник хий гэж загинах хурган даргын аль байрны оршин суугч бэ? гэсэн асуултын дараа "иймэрхүү юмнуудаас л болж улс нийгэм..." энээ тэрээ гэдэгтэй ижил байлаа.

Сэлли Жаамаа 2ыг цуг байхыг харсан Эрхэмээ бөөн уур... чаддагаараа нөгөө регбигээ хийнээ, эцэст нь цагдаа нар гарч ирээд тэднийг баривчлаад одов. Тэдэнтэй цуг баригдан мөрдөнд сууж байхдаа Буяа баавгайд дээрэлхүүлэхийн эрхээр бүх нууцаа Эрхэмээд ярьжээ... Сэлли Жаамааг дагуулан гэртээ ирж Энхчимэг ээждээ энэ миний хайртай хүн хэмээн (саяхан л Эрхэмээтэй сүй тавина гэж байсан Сэлли ч ёстой ...) танилцуулж зогстол "экс хайр" Хангай буюу Эрхэмээ Буяаг чирсээр нөгөө Дэлгэрийн (талийгч Соогийгийн) захиануудыг нь барьсаар орж ирэв. Буяа яахав бүх үнэнийг л бурж гарав: "энэ Жаамаа буюу Мэндээ Дэлгэр (Соогий) гэдэг хүний хүүхэд, аав нь насан туршаа таныг хайрлаж явсан тул Жаамаа хариугаа авах гээд Сэллийг өөртөө дурлуулаад..." гэж Энхчимэг ээжид хов зөөхдөө "чи муу яасан хогийн юм, одоо өөрөө дурлачаад... ямар олон зантай юм"... гэж Жаамааруу агсарчаад киноноос "бүр мөсөн гарав". "Үнэн үү" гэж хөөрхий Сэлли Эрдэнэ царайлаад уйлахад ... Жаамаа "үнээн (Долгор царайлсан)... гэхдээ ганцхан зүйлийг хэлье БИ ЧАМД ХАЙРТАЙ..." гэхэд нь хажуугаас нь эцсийн ганц боломжоо ашиглах гээд Эрхэмээ "тээр Сэллий наадах чинь чамайг хуурч байсан байна... би бол үнэн хайр гэж ирээд л..." шургаж байна. Энэ бүхнийг сонсоод Энхчимэг газар уначихсан ихэр татан уйлнаа... Түүний урьдын явдлын төлөөс ийнхүү 25 жилийн дараа төлөгдөж Дэлгэрт биш Баяраад дурлаж түүний хүүхдийг гаргасан, өөрөөр хэлбэл Соогийг тоолгүй Мөөгийгийн хүүхдийг гаргасан байхад Соогийгийн хүүхэд Жаамаа түүний хүүхэд Сэллигээс хариугаа авч байгаа нь нөгөө миний яриад байдаг "цаг хугацааны тоглоом" гэдэг нь болж байлаа. Энэ хэсгийг киноны оргил хэсэг гэж киног бүтээгчид нь ярьсан. Харин энэ үед Сэлли (Золбоо) гараад хамаг хурдаараа гүйв... 1-р анги дээр Дэлгэр (Соогий) хамаг хурдаараа гүйдэг нэг хэсэг байдагдаа...

Шинэ жил болж Хөвсгөлөөс ирэх онгоцыг Баяраа (Мөөг) тосож тэр онгоцоор Жаамаа ирэв. Дэлгэр өвлийн өвгөн болох гээд ирдэг дээ, тэрэн шиг. Харин түүнийг Мөөг тосож байгаа нь Энхчимэгтэй эвлэрсэн бөгөөд цуг амьдардаг болсон эсвэл яджил "эрэн очин" байдаг болсныг илтгэнэ. Мэндээ буюу Болд манайхаар Жаамаа өвлийн өвгөний хувцас олж өмсөн Үрлээгийнд (Баяргаагийнд ч юмуу) ирж Энхчимэг, Сэрчмаа... нарт бэлэг өгөөд гарав... Сэллигийн бэлэгний уут цоороод алим асгарсангүй... харин Үрлээ (Энхчиэг) түүнд араас нь яв гэсэн тохио өгснөөр Сэлли Жаамаагийн араас (цонхоор хараад уйлаад хоцрохын оронд) гүйгээд гарч очин тэврэлдэн "бүх юм Okey" болов... Телевизээр ерөнхийлөгч Элбэгдорж шинэ жилийн баярын үг хэлж (саяхан болсон ерөнхийлөгчийг кинонд тоглуулчиж)... Чимэглэгч уйлсан байдалтай... гадаа машиныхаа хажууд Чимэглэгдэгч (Мөөг буюу Баяраа) баярласан байдалтай... Жаамаа Сэлли 2 тас тэврэлдсэн байдалтай...шинэ жилийн салют өнгө өнгөөр буудсан байдалтай...

1-р ангийн хайрын гурвалжны ангийн багш Дамчаа гуай энэ кинонд сүүлчийнхээ дүрийг мөнхөлсөн бол 1-р ангид тоглосон ангийн андуудаас нь нэлээд олон нь энэ кинонд мөн оролцсон юм байна лээ. Балжинням гуай, Херогийн Баатар бид 3 бол кино найруулчдаг л хүмүүс юм байна... 25 жилийн өмнө киноны дууг дуулсан Нандинцэцэг дуучин энэ удаа Болдтой нийлэн тус дуугаа дахин дуулсан бол 20 жилийн дараа Эрхэмээгийн хүүхэд Жаамаа Сэлли 2-ын хүүхэдтэй учир ургуулж байгаа тухай "Би чамд хайртай 3" гэдэг киног хийх байх... дууг нь Болд ирээдүйн хэн нэгэн од Дондогдулам 2 дуулах бизээ...

Боксчид дэлхийн аваргаас 3 медаль авлаа.

Италийн Милан хотод явагдаж буй сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй манай олимпын боксын холбооны үндэсний шигшээ багийн тамирчдаас шөвгийн 8-д шалгарч үлдээд байсан 3 тамирчин маань урд шөнө бүгд хүрэл медалийн төлөө тоглолтондоо ялалт байгуулж бүгд медальтай болсон байна. Маргааш мөнгөн медалийн төлөө тоглолт, нөгөөдөр алтан медалийн төлөө тоглолтууд болно. Манай улсаас 48кг жинд олимпын мөнгөн медальт МУ-ын гавьяат тамирчин П.Сэрдамба, 51кг-д 92 онд төрсөн 17 настай залуу тамирчин Төгсцогт, 64кг-д МУ гавьяат тамирчин дэлхийн цомын аварга У.Мөнх-Эрдэнэ нар медалийн болзол хангаад мөнгөн медалийн төлөө тоглох эрхээ аваад байна.

2 жилд нэг удаа сүр дуулиантайхан болдог боксын дэлхийн аваргад урьд өмнө манай тамирчид 80-аад онд 1 мөнгө, 1 хүрэл авч байсан санагдана. Ингээд 90 оны Монголын ганцхан ширхэг боксчин, одоогийн боксын нэрт зүтгэлтэн, олимпын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, МУ-ын гавьяат тамирчин Үйтүмэн 1997 онд Украйны Будапештын рингнээс мөнгөн медаль хүртэж байлаа. Тэгвэл үүнээс 10 жилийн дараа шинэ сэргэн мандалтын үеийн гол төлөөлөгч Э.Бадар-Ууган Амеркийн Чикаго хотын рингнээс мөн л мөнгөн медаль үртэж байлаа. Энэ 2 эрхэм хоюул Орос ахын тамирчид болох Малетинь, Водапанов нарт ялагдсан ба Үүеэ яаж ч чадалгүй залуу хүчтэй хүнд дийлдсэн бол Бадараа зөвхөн торгуулийн 2 онооны зөрүүгээр "но"-той хожигдож байлаа. Харин манай боксчид олимпоос 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медалийг сүүлийн 6 олимпоос цуглуулж амжсан.

Түрүү жилийн Бэйжингийн олимпын хамгийн сүүлийн өдөр хүртэл тулалдсан манай 2 тамирчны хувьд Сэрдамба Хужаагийн олимпын хүрэл медальт Жоу Ши Минд бэртлийн улмаас тулалдаан үзүүлж чадалгүй тоглолтын дундаас ялагдаж байсан бол энэ удаа Сэрдамба маань мөн л бас нэг өөр хужаатай мөнгөн медалийн төлөө тоглохоор шалгарсан, харин 17 настай "шинэ од" Төгсцогт өөрийн бүх учраануудаа хэт илүүрхэн ялж байгаа юм. Ингээд Монголын боксдын түүхэнд 51кг-ын жинд ганц сайхан залуухан хүчтэй, том одтой боллоо доо. 2001 онд зүүн азийн тоглолтоос Монголчуудын хүртсэн цор ганц алтан медалийг 19 настай хүү Мөнх-Эрднэ авчирч Үүеэг залгамжлагч хэмээх нэр авч Монголын боксын шинэ сэргэн мандалтын үеийг авчрах гэж ганцаараа 6 жил тулалдсан билээ. 2004 онд эх орноо, боксчидоо төлөөлөн Афинд ганцаараа тулалдаж байсан "хар" залуу маань 2007 онд Монголдоо зохион байгуулсан Азийн аваргын тэмцээнд эхний даваанд нутгийнхаа дэвжээн дээр ёстой хэмх нүдүүлж ялагдахад нь толгойтой бүхэн л харааж, явцгүй гэдгийг нь зарлаж байв. Бэйжингийн олимпоор ч түүнд хамгийн их найдлага тавьж байсан бол Францын тамирчинтай хүрэл медалийн төлөө тоглолтонд ялагдаж медальгүй хоцорсон. Харин 2008 оны сүүлчээр болсон "дэлхийн цолмын аварга" шалгаруулах тэмцээн буюу олимп, дэлхийн аваргын дараа орох хэмжээний тэмцээнээс нөгөө Францаа ялж Монголчуудаас анх удаагаа алтан медальд хүрч МУ гавьяат тамирчин хэмээж цолонд олон жил тулалдасны эцэст хүрсэн. Харин энэ удаа түүнийг нөгөө л олон бүтэлгүйтэлүүд нь дайрсангүй, насан туршийнхаа мөрөөдлийг биелүүлэн дэлхийн аваргаас медальд хүрлээ. Нөгөө гайхал Францыгаа ялсан хүнтэй нь мөнгөн медалийн төлөө тулалдах юм байна.

За ингээд нөгөөдөр гэхэд хэн гэдэг хүн Монгол улсын 6, 7, 8 дахь дэлхийн аварга болж Хөдөлмөрийн Баатар цолоор мялаалгахыг хүлээж, тамирчдаа дэмжин сууцгаая. Монголчууд олимпын аваргатай болсноос хойш спорт элт сэргэснийг сүүлийн 1 сарын хугацаанд болж өнгөрч буй 2 дэлхийн аварга харуулж байна. Олимпаас аварга төрсөн 2 төрлөөрөө Монголчууд дэлхийд сайхан өрсөлдөж жүдогоор 1 алт, боксоор сүүлийн 30 гаруй жил байгаагүй том амжилт буюу нэг доор 3 медаль дэлхийн аваргаас хүртэж, боксчдын түүхээ шинэ хуудсаар баяжуулаад байна. Бас л нэгэн том түүхэн амжилт билээ, харин удахгүй чөлөөтын бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх бөгөөд агуу түүхтэй чөлөөтийнхөн маань сүүлийн 2 жил жүдо боксын төрлүүдэд нам дарагдаж "чөлөөт гэж байдаг билүү" гэсэн ангилалруу шилжээд байгаад.Бид мартагдахгүй учиргүй гэдгээ тэд мөн батлаасай гэж хүсч байна.

Би ойрдоо "Бидний найдвар Милан" гэсэн зорилт дэвшүүлж, шавь нараараа цээжлүүлээд байгаа. Энэ Миланы дэлхийн аварга хараахан биш билээ. Нэг л сайхан нартай өдөр манай хүүхдүүд Миланд Монголын нэрийг мандуулна даа...

Wednesday, September 9, 2009

Шинэ фантази лиг

МУИС-МТС-ын шинэ лиг нээгдлээ.
759478-355248 кодоор сонирхсон хүмүүс бүртгүүлж ороорой.

Tuesday, September 8, 2009

Фантази сонирхогчид анхаарна уу!

Эрхэм хүндэт фантазичдад анхааруулахад энэ 7 хоногт тоглолттой болохоор багаа сайн зохион байгуулаарай. Man Utd Tottenham багууд хоорондоо өрсөлдөх гэх мэт олон сонирхолтой тоглолт болох юм байна.

За тэгээд энэ 7 хоногт Доржоо дахин нэгэн шинэ лиг нээнэ гэсэн. Тэрэнд орох хүмүүс нь боломжоороо орцгоогоорой, харин дараагийн 7 хоногт сургалтын төвөөс "АЛГОРИТМ ЛИГ" гэж нээнэ. Хүмүүст урилга явуулнаа.

Мөн нэгэн сайхан боломж байдаг юм байна шүү, үүнийг танилцуулъя. Wild Card гэж нэгэн нэмэлт боломж байдаг юм байна. Та нэг улиралд wild card-ыг зөвхөн ганцхан л удаа хэрэглэх ба энэ нь нэг 7 хоногт багтаа хэдэн ч наймаа үнэгүй хийж болох томоохон боломжийг танд олгоно. Ингэснээр та багаа бүрэн шинэчлэх боломжтой болж байгаа хэрэг юм. transfer гэсэн хэсэгрүү орж ямар нэг наймаа хийнэ.Энэ үед wild card гэсэн сонголт гарч ирэх ба түүнийг сонгоод тухайн 7 хоногтоо багтаан хэдэн ч наймааг ямар ч торгуульгүй хийж болно. Өөрөөр хэлбэл улиралаа анх эхлүүлж байгаа шиг болно гэсэн үг, тэгэхдээ одоо авсан оноогоо хасуулахгүй. Харин бүтэн улирлын турш зөвхөн ГАНЦХАН удаа л хэрэглэж болох тул та хамгийн хэцүү байдалд хүрсэн үедээ wild card-аа хэрэглэж хүнд байдлаасаа гараарай. Танд амжилт хүсье!

Sunday, September 6, 2009

Багш хүний хамгийн хэцүү өдөр...

Өнөөдөр 2009 оны 9 сарын 6. Хичээл цуглах болон, хүүхдүүдээ шалгаруулж авах гэсэн шалтгаануудаас болж манай сургалтын төвийн хичээлийн шинэ жилийн нээлт маргааш болох гэж байна. Энэ хичээлийн жилийн турш хамтдаа ажиллах бүрэлдэхүүнээ бүрдүүлчихсэн... олимпиадныхан, ЭЕШ-ынхан гээд... мөн хичээлүүдийнхээ төлөвлөгөөг гаргаад, зорилтоо дэвшүүлчихсэн... маргаашнаас эхлээд л дайрч өгнө дөө... бүтэн 10 гаруй сар тэмцэж байж ажлынхаа үр дүнг үзэж, хийж бүтээснээ дүгнэнэ. Хүүхдүүд маань сайжирч, амжилтанд хүрцгээж, төгсөцгөөх нь миний амьдралын нэгээхэн хэсэг, сонгосон зам минь юм даа.

2009 оны 6 сарын 2-ны өдөр надад маш хэцүү өдөр байлаа... Өмнө нь хэзээ ч ийм "сонин" өдөр надад тохиолдож байсангүй. 11-р ангийнхнаасаа хамгийн сүүлийн сорилоо авчаад хүүхдүүдээ тараагаад явуулахад үнэхээр хэцүү байсан... дахиад тэдний төлөө үхэн хатан тэмцэж, тэднийгээ сайжруулахын төлөө цаг хугацаатай уралдан өөртэйгээ, өрсөлдөгч нартайгаа тэмцэхгүй боллоо гэж ойлгогдох тэр үе надад дэндүү хүнд туссан... шавь нараа амжилт гаргахаар баярлаад уйлдаг нулимас бол амттай байдаг, харин "юунд ч юм бүү мэд" зовиноод дотогшоо уйлах л хамгийн хэцүү юм билээ. 2 давхарт гараад өөрийнхөө өрөөний цонхоор шавь нараа араас нь харсан... бие биенийгээ утасаараа дуудан байж цувран тарцгаасан шавь нар маань миний сэтгэлийг ойлгосон юм болов уу гэмээр цонхны доор ямар нэг зүйлийг хэлэлцэн зогсоно... юу ярилцаж байгааг нь ч би мэдсэн, тэд маань "багшид хэцүү байгаа яанаа?" гэж яахан ярилцах билээ, мэдрээчгүй ойлгойчгүй биз... би ч өөрийгөө ойлгохгүй байхад... харин багшынхаа төрсөн өдөр нь гэж боддог тэр өдрийг тэмдэглэх тухай ярилцаж зогссоныг би ойлгож л байсан... юу ч хэлэлцэж байг хамаагүй, ингээд л баахан зогсоосой гэж би хүссэн... тэд явсан... явах ч ёстой... надад харин дахиад ЭЕШ-ны хүүхдэд хичээл зааж чадахгүй юм байна гэсэн сэтгэгдэл л төрж байв, яаж өөрийнхөө шавь нараас өөр танихгүй хүүхдүүдэд хичээл заах билээ... миний хүүхдүүд л хамгийн сайн хүүхдүүд өөр сайн хүүхэд гэж байхгүй мэт санагдаж байсан...

Анх удаа шавь нараа үдээд дахиж шинэ шавьтай болж чадахгүй гэж шаналж байсан хүн... маргааш нь тэд нартаа хатуурхаад л зогсож чаджил байсан... үнэхээр их тэмцэл үзсэн хүний л зан байх. 10-р ангид сурч байхаасаа л эхлээд багш гэж хүндлэгдэн, өөрийн найз нөхөд дүү нартаа эрдэм сургаж тэдгээрийн ирээдүйн төлөө зүтгэж эхэлснээс хойш 6 жил "БАГШ" гэдэг цолоор цоллогдож ирэхдээ нэгч хүнийг дэргэдээс үдэж үзээгүй юм билээ. Бүх л шавь нартайгаа цуг байж тэдний өсөж дэвжихийг харж, багш болсоныг нь хүртэл "хичээл дээр нь сууж дарамталж" байдаг хүн чинь цаг хугацаа ажил байдлын эрхээр анх удаа гар дээрээс шавь нараа үдэхээр ёстой л нэг уйлдаг юм билээ дээ... Цаг хугацаа бүхний эмч юм даа, сүүлд нь арай гаагүй сэхээ ороод бодоод байхад багш хүн бүрийн туулдаг зовлон бол анхны төгсөгчидөө үдэх байдаг юм байна гэдгийг ойлгосон. Шавь нараа Монгол улсын аварга болохыг ч харж баярлаж явсан хүн, бүхий л алдар цолыг өөрөө болон шавь нараар авхуулсан хүнд хүртэл энэ зовлон маш хүнд тусдаг юм билээ. Дандаа энэ хэдийг сайжруулж, дандаа л энэ хэдтэй цуг амьдрана гэж санаагүй л баймаар, энэ хэд маань явна би үлдэнэ гэж харин нэг ч удаа бодоогүй минь л алдаа болсон. Ингээд л явчих байсан юм гэжүү... тэгвэл би яах гэж багш болсон юм болоо ч гэж бодож үзсэн. Тэгэхдээ л шаналж явахын хажуугаар Сэрчмааг шийтгэхтэйгээ л байсан ... би ч бас л "хүнд гар" юмаа.

Одоо тэгээд яахав дээ... дараагийнхаа ажлаа эхэлсэн шинэ шавь нартай болсон... Тэдэндээ манай шавь нар сайн та нар муу гэж ирээд л зандрах нь хуучин хэдээсээ салж амжаагүй шинэ шавь нараа минийх гэж ойлгож аваагүй л яваад байгаа юм шиг санагдана. Ном айлдахаараа л Сэрчмаатай харьцуулна, Буяатай харьцуулна, Эрхэмээтэй Соогийтой харьцуулна... Түүний рекордын эвд гэж Сэрчмаагийн хойч үедээ хүлээлгэж өгсөн "даалгавараар" далайлгана... Буяа та нараас ч дүү, тэгэхдээ л гэж ирээд хөдөлмөрч зүтгэлтэйн "бэлэн үзүүлэн" болгоно. Жаамаагийн бүхий л хүнд үлгэр болмоор амжилтууд, эрдэм сурах хүн бол Эрхэмээ шиг л хөдөлмөрлөх хэрэгтэй гэсэн "теорем" цээжлүүлж байгаа. Соогий шиг "оройтсон бороо" болвоо гэж хамгийн их захина, мэдээж Мөөгөөс хүн бүр сургамж авах хэрэгтэйг сануулна. Энхчимэг шиг байж болохгүй шүү гэдгийг бол "самбар дээрээ сийлсэн" ч болно. Тэгэхдээ л түүний "жирийн" гэдэг ангилалаас "шилдэг" гэдэг ангилалруу шилжиснээр байнга бахархаж дурссаар л байх болно.

ЭЕШ-ын сургалтын хувьд Улаанбаатараас, Бөмбөгөрөөс, аймгийн төвийн сургуулиудаас... өнөө жил төгссөн, ирэх жил төгсөх, ирэх жил ч төгсөхгүй... гэх мэт олон ангиллын "интернациональ" багтай шинэ хичээлийн жилд орж байна. Энэ хүүхэд хамгийн сайн нь юмаа даа гэж ээжийг хэлэхэд нь "шинэ хүүхдүүдийн Сэрчинмаа" нь байгаа юм гэж хариулсан. Үнэхээр ч эд нар дунд маань олон шилдэг Сэрчмаа, Жаамаа, Буяа ... нууд байгаа бизээ. Залуу багш хүний хамгийн хэцүү зүйлийг хөглөн барин тууллаа... дараа жил арай ч уйлж онигоо болохгүй байлгүй дээ. Ингээд л явдаг юм, тэгээд л ирдэг юм гэж бодох биз. Харин 2009 оны 6 сарын 2 бол их л хэцүү байсан шүү... Хойтон жил төгсөгчид маань ихийг сурч, амжилт бүтээлээр дүүрэн ирж, харин бид амижлтаар дүүрэн шинэ төгсөлтөө хийчээд, шинэ элсэлтээ авчаад 8 сарын 1-д тэмдэглэх 2 эрхэмийнхээ төрсөн өдрөөр болзсон хугацаа, цагтаа баяртай уулзахын төлөө бүхнээ дайчлан сурчгаая!!!

Friday, September 4, 2009

Алгоритмын “халз тулаан”

Алгоритмын халз тулаан тэмцээний дүрмийг танилцуулж байна.

1. Оролцогчид хос хосоороо халз өрсөлдөн илүү оноо авсан нь хожиж 2 оноо авах бага оноо авсан хожигдож 0 оноо авах зарчмаар тэмцэлдэнэ.
2. Ижил оноо авч тэнцсэн тохиолдолд бүх бодлогоо бодож тэнцсэн бол бага хугацаанд бодсон нь ялна, бусад тохиолдоно тэнцсэнд тооцож 2 оролцогч тус бүрт 1 оноо өгнө.
3. Тухайн тэмцээнд тэгш тооны оролцогч оролцох ба 10 хүртэлх оролцогчтой бол 5 тойрог, 12-оосс 20 хүртэлх бол 6 тойрог, 22-ээс 30 бол 7 тойрог... гэх мэтээр өрсөлдөнө.
4. Тэмцээнийг ЭЕШ-д бэлтгэх сургалтанд одоо сурч буй сурагчдын хөтөлбөрт нийцүүлэн бодлогуудыг бэлтгэсэн байна.
5. Тойрог бүрт чансааны эрэмбээр өрсөлдөгчөө сонгож (ам авч) өрсөлдөх ба ижил оноотой оролцогчдын хооронд нь тулалдуулах зарчмыг баримтлана. Сонгох боломжгүй үед шууд оноох ба шодолтоор оноолт тааруулж өрсөлдүүлнэ.
6. ЭЕШ-ны сургалт явагдаж буй сар тутамд нэг удаа халз тулааныг зохион байгуулах ба сургалтын төвийн төгсөгчид өмнөх өөрийн чансаагаараа оролцож болно.
7. Тухайн тэмцээнд авсан нийт оноогоор нь байр эзлүүлэх ба оноо тэнцсэн тохиолдолд хоорондын тулаан, үүгээр шийдвэрлэх боломжгүй бол тойргуудын оноонуудын зөрүүндийн нийлбэрийг харгалзан байр эзлүүлнэ.
8. Тэмцээн дууссаны дараа тухайн оролцогчийн оноог өмнөх чансаан дээр нэмж оролцогчдын чансааг шинэчлэн тогтоох ба эрэмбийг мөн тогтооно.
9. Эрэмбийг тогтоохдоо нийт чансаагаар нь байр эзлүүлнэ, чансаа нь ижил бол цаг хугацааны хувьд түрүүлж авснаар нь, өмнөх чансааны эрэмбээр нь байр эзлүүлнэ.

Энэ тэмцээнийг түрүү жил 2 удаа туршсан бөгөөд төгсөгчдийн одоогийн чансаа:

Буяндэлгэр 17
Сэрчинмаа 17
Жамрсандорж 14
Эрхэмбаатар 13
Содномдаржаа 12
Мөнхжаргал 8
Энхчимэг 7 (1 удаа оролцсон)
Сүүлийн нэг сар хүмүүс амарч байхад бид харин цаг хожих зорилгоо ажилласан... ЭЕШ-д бэлтгэж буй сурагчид нэг сарын турш өмнө нь огт мэддэггүй байсан геометрээ сурч өнгөрүүллээ... Өнөөдөр дүн гарч байна, гэрийн даалгавар 30 оноо, шалгалт 70 оноо гээд дүн гаргахад

М.Гончигдорж 16+40=56%
Ц.Дуламсүрэн 26+27=53%
Б.Хишигсүрэн 24+23=47%
Д.Нацагдулам 16+21=37%
Г.Анхлхагва 22+15=37%
Б.Энхзаяа 22+7=29%
Д.Дашпүрэв 22+6=28%
М.Дагиймаа 22+6=28%
Б.Мөнхзул 14+9=23%
Б.Батхуяг 16+2=18%
Ба.Мөнхзул 18+0=18%
Ч.Анхбаяр 16+0=16%
Г.Элбэгзаяа 12+1=13%
гэсэн дүн гарч байна даа... энэ дүнгүүдээсээ 40 орчим хувиар өсөх бодит шаардлага байгаа.

Tuesday, September 1, 2009

Зорилт дэвшүүлье

9 сарын 1-ний өдөр... бүхий л ойр дотны минь хүмүүс энэ өдөр баяртай байна. Ахмад шавь нар маань багш тул шавь нараа хүлээн авч, Отгоо маань ч оюутны ширээнээсээ салаагүй... шавь нар дүү нар маань (ганц нь төгссөн) бүгд л хичээлийн шинэ жилдээ орж баярлацгааж байна. За тэгээд хичээлийн жилийн эхэнд л дараа жилийн ажлын төлөвлөгөөн дээрээ тулгуурлан ВАНГА эмээдье дээ. Хамгийн томоос нь эхлээд тоочиё.

Зорилт 1. Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцох. Мэдээж хүнд зорилт... үүний тулд улсын мэдээлэл зүйн олимпиадад эхний 4-д шалгарах хэрэгтэй. Гончигдоржид ачааны хүнд ноогдоно. Од нь гийвэл Буяннэмэх Эрдэнэмаа нарт ч боломж байгаа... энэ зоирилт биелэх боломж 70%, би өөрөө маш их хичээн ажиллах хэрэгтэй.

Зорилт 2. Монгол улсын математикийн олимпиаднаас медаль авах. Бас хүнд зорилт... манай аймаг медаль авалгүй 14 жилийн нүүрийг үзэж байна. Эрдэнэмаа, Буяннэмэх нар ачааны хүндийг үүрнэ, би өөрөө ч математиктаа анхаарлаа ихээхэн хандуулаад медалийн төлөө зүтгэнэ. Биелэх боломж 75%

Зорилт 3. Монгол улсын математикийн олимпиадад багаараа эхний 3-д багтах. Математикийн сургалтанд сууж буй хүн бүр үүний төлөө зүтгэх хэрэгтэй ба ачааны хүндийг мэдээж шигшээ багийн нөхдүүд үүрнэ, дээр нь нэмээд 7-р ангийн Ширчин, Батаа, Батуу 3 үүрэлцэнэ. Биелэх боломж 80%

Зорилт 4. Монгол улсын мэдээлэл зүйн олимпиаднаас медаль авчрах. За энэ салбарт бол хамгийн их туршлагатай... 3 жил дараалан алт, мөнгө, хүрэл медаль авчраад байгаа буухиаг залгуулахаар 3 хүн бэлтгээд байгаа нь хариуцлагаа дор бүхнээ ухамсарлаж байгаа байхаа. Биелэх боломж 95%

Зорилт 5. Архангайн, Дундговийн, Өмнөговийн бүсийн олимпиадууд оролцож олимпиад бүрээс 3-аас доошгүй медаль зулгаах... нэлээд боломжийн зоирлт, зунажингаа бэлтгэл хийсний дээр хүүхдүүд маань нэлээд туршлагажсан байгаа тул "хаана байна тэр олимпиадууд???" гэдэг дээрээ байгаа гэж үзэж байна. Биелэх боломж 95%

Зорилт 6. Улсын ЭЕШ-д өндөр амжилт гаргаж 90% гүйцэтгэлийн хувь авах, бүх сурагчдаараа 800 оноо авхуулах, сургалтын төвийн дундаж дүнг 65%-аас давуулах. Нэлээд бодитой зорилт... биелэх боломж 99%.

За бусад жижиг сажиг 100% биелэх зорилтуудыг бол бичээд хэрэггүй... мөн гэнэт оролцох ёстой олимпиад, зорих ёстой шинэ зорилт гараад ирэхийг үгүйсгэхгүй...
Тэгээд хойтон жил зорилтуудаа хэр биелүүлснээ ярилцаж, дүгнэлт өгье. Халуун ам бүлээрээ Жаамаа, Блог 2-ынхоо төрсөн өдрөөр баяртай сайхан уулзахын төлөө сургалтын төвтэй хамаатай хүн бүр хичээн ажиллахыг хүсье!

Сургалтын төвийн хичээлийн хуваарь

Хичээлийн хуваарь. 2009/2010 оны хичээлийн жил.

Даваа
14.30-17.30
Математикийн олимпиадад бэлтгэх сургалт, ЭЕШ (д)

Мягмар
9.00-12.00
Математикийн олимпиадад бэлтгэх сургалт
14.30-17.30
ЭЕШ-д бэлтгэх сургалт, математикийн олимпиад (д)

Лхагва
9.00-12.00
Математикийн олимпиадад бэлтгэх сургалт
14.30-17.30
ЭЕШ-д бэлтгэх сургалт, математикийн олимпиад (д)

Пүрэв
14.30-15.30 ЭЕШ-д бэлтгэх сургалт

Баасан
9.00-12.00
Мэдээлэл зүйн олимпиадад бэлтгэх сургалт
14.00-17.00
Мэдээлэл зүйн олимпиадад бэлтгэх сургалт, ЭЕШ (д)

Бямба
9.00-12.00
Мэдээлэл зүй (д), математикийн олимпиад (д)
14.30-17.30
ЭЕШ-д бэлтгэх сургалт

Ням
9.00-12.00 Мэдээлэл зүйн олимпиадад бэлтгэх сургалт


1. Мэдээлэл зүйн олимпиадны сургалтанд I ээлжинд суух сурагчид:
1. Эрдэнэмаа
2. Ёндонжамц
3. Тамир
(Баасан, Бямба, Ням гаригуудад үдээс өмнө)

2. Мэдээлэл зүйн олимпиадны сургалтанд II ээлжинд суух сурагчид:
1. Гончигдорж
2. Буяннэмэх
3. Мөнхбат
4. Бат-Амгалан
5. Чимэдширчин
(Баасанд үдээс хойш, Бямба, Ням гаригуудад үдээс өмнө)

3. Математикийн олимпиадны сургалтанд I ээлжинд суух сурагчид:
1. Эрдэнэмаа (8-р анги)
2. Ичинхорлоо (8-р анги)
3. Мөнхдалай (10-р анги)
4. Балдандорж (4-р анги)
5. Тамир (4-р анги)
6. Сэвжидням (4-р анги)
7. Ёндонжамц (4-р анги)
8. Халиунаа (8-р анги)
9. Отгонжаргал (6-р анги)
10. ???
11.

(Мягмар, Лхагва, Бямбад үдээс өмнө)

4. Математикийн олимпиадны сургалтанд II ээлжинд суух сурагчид
1. Гончигдорж (11-р анги)
2. Буяннэмэх (9-р анги)
3. Мөнхбат (7-р анги)
4. Юмжирдулам (6-р анги)
5. Бат-Амгалан (7-р анги)
6. Чимэдширчин (7-р анги)
7. Ариунболд (2-р анги)
8. Өнөболд (9-р анги)
9. Өсөхбаяр (7-р анги)
10. ...
(Даваа, Мягмар, Лхагва гаригуудад үдээс хойш, Бямбад үдээс өмнө)

5. Элсэлтийн ерөнхий шалгалтанд бэлтгэх сургалт.
1. Гончигдорж
2. Нацагдулам
3. Дашпүрэв
4. Батхуяг
5. Анхлхагва
6. Энхзаяа
7. Дагиймаа
8. Нандинцэцэг
9. Мөнзул (Бб)
10. Дуламсүрэн
11. Должинсүрэн
12. Мөнхзул (Бт)
13. Хишигсүрэн
14. Цолмонгэрэл
15. Ичинноров
16. Амартүвшин
17. Булгантамир
18. Анхбаяр
19. Элбэгзаяа
20. Уртнасан
21. ???
22. ???
23.
24.

Мягмар, Лхагва, Пүрэв, Бямба гаригуудад үдээс хойш орно. Даваа, Баасан гаригуудад давтлага хийнэ.

Мэдээлэл зүйн сургалтанд дэвшигчид 2009-9-1

Европын бүхий л шилдэг лигүүд эхэлж, дэлхийн алдартай бүх багууд шинэ улиралд тоглох багийн бүрэлдэхүүнүүдээ бүрдүүлж...дараа улирлын төлвөлгөөгөө гаргаж байна. Манай улсад гэхэд л сургуулиуд шинэ элсэлтээ авч боловсролын салбарын шинэ улирал эхэлж, хөтөлбөр төлөвлөгөөгөө гаргасан байгаа... Манай сургалтын төв ч бас шинэ хичээлийн жилийн хөтөлбөр, бүрэлдэхүүнээ шинэчлэн тогтоож эхлээд байна. Ингээд математикийн сургалтанд өндөр амжилт гарган суралцсан дараах сурагчид МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН сургалтанд дэвшин суралцах эрхтэй болов.

1. Г.Мөнхбат (Эрдэнэмандал сургууль, 7-р анги)
2. Д.Бат-Амгалан (Номгон сургууль, 7-р анги)
3. Б.Чимэдширчин (Номгон сургууль, 7-р анги)
4. Д.Ёндонжамц (Номун далай сургууль, 4-р анги)
5. Г.Тамир (Баян-Ойт сургууль, 4-р анги)

эдгээр сурагчиддаа ирээдүйд Монгол улсын олимпиаднаас медалиудын авахын дээр Олон Улсын Олимпиаднаас ч эх орондоо медаль авчрахын төлөө хичээн суралцаж, өндөр амжилт гаргцгаахыг хүсэн ерөөре.