Sunday, September 27, 2009

Эрхэм андын минь нутаг баяртай, баярлалаа...

Яагаад ч юм 7 жилийн өмнө очиж оролцож чадаагүй ч хэзээ нэгэн цагт орно хэмээн хүсч явсан Дундговийн олимпиаддаа Баянхонгор аймгийнхаа багийг анх удаа авч явж оролцлоо. 2 жилийн өмнө Монголын математикийн олимпиадыг зохион байгуулах хрооны дарга Ц.Дашдорж багшийн маань зөвшөөрснөөр энэхүү олимпиад “улсын нээлттэй олимпиад” гэсэн статустай болсон юм байна. П.Энхболдын нэрэмжит улсын уралдаанаас ганц ялгарах нь хөдөө болдог гэдэг утгаараа бусад аймаг, сургуулиуд ирэхэд хүндрэлтэй байдаг юм гэнэ. Монгол улсын тэргүүлэх томоохон сургуулиуд оролцож байгаа нь олимпиадын цар хүрээг шууд илтгэнэ. 9 дэхь удаагаа болж байгаа энэхүү олимпиад нь зохион байгуулалтын хувьд нэгэнт өөрийн хэв маягаа олчихон, бүх юм нь ном журмынхаа дагуу болоод сурчихсан, их л сайхан олимпиад юм байна. Хойтонгоос 9-р сарын сүүлийн Баасан, Бямба, Ням гаригуудыг Монголын математикчдын нэгэн баяр болгон тэмдэглэж заншина хэмээн зохион байгуулагчид нь амлаж байна лээ. Дундговийн Өлзийн нэрэмжит 4-р сургууль гэдэг энэ олимпиадныхаа тэргүүн багийн цомыг 9 дараалан авч байгаа бөгөөд бусад багуудын хувьд оролцогчдын тооноос шалтгаалан зохион байгуулагч багийг дийлэггүй бололтой. Хойтонгоос нэлээд хэдэн медаль зулгаагаад байж болохоор харагдлаа. Энэ жил бол хүүхдүүд маань ямар ч байсан бодлогууд бодоод, оноо аваад, шагналт байр, медальт байранд ч хүртэл ороод туршлага, өөрсөддөө итгэх итгэл нь нэлээд дээшилсэн байх. Хоёр 7 хоногийн дараа Өмнөговь аймгийн говийн бүсийн олимпиад, Архангай аймийн хангайн бүсийн олимпиадууд хүлээж байгаа. Манай баг мөнгө (Чимэдширчин), хүрэл, уран бодолтын шагнал (Н.Эрдэнэмаа, түрүүлсэн хүүхэдтэй ижил хэмжэний мөнгөн шагнал өгсөн гэсэн), нэрэмжит бодлого бүтэн бодсон шагнал 2-ыг (Бат-Амгалан, Чимэдширчин) авсан. Ингээд сайхан олимпиад зохион байгуулж, бид бүхнийг сайхан хүлээн авч оролцуулсан эрхэм анд Энхтайваны минь нутаг Дундговь нутаг баяртай, баярлалаа...

No comments:

Post a Comment