Tuesday, September 1, 2009

Зорилт дэвшүүлье

9 сарын 1-ний өдөр... бүхий л ойр дотны минь хүмүүс энэ өдөр баяртай байна. Ахмад шавь нар маань багш тул шавь нараа хүлээн авч, Отгоо маань ч оюутны ширээнээсээ салаагүй... шавь нар дүү нар маань (ганц нь төгссөн) бүгд л хичээлийн шинэ жилдээ орж баярлацгааж байна. За тэгээд хичээлийн жилийн эхэнд л дараа жилийн ажлын төлөвлөгөөн дээрээ тулгуурлан ВАНГА эмээдье дээ. Хамгийн томоос нь эхлээд тоочиё.

Зорилт 1. Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцох. Мэдээж хүнд зорилт... үүний тулд улсын мэдээлэл зүйн олимпиадад эхний 4-д шалгарах хэрэгтэй. Гончигдоржид ачааны хүнд ноогдоно. Од нь гийвэл Буяннэмэх Эрдэнэмаа нарт ч боломж байгаа... энэ зоирилт биелэх боломж 70%, би өөрөө маш их хичээн ажиллах хэрэгтэй.

Зорилт 2. Монгол улсын математикийн олимпиаднаас медаль авах. Бас хүнд зорилт... манай аймаг медаль авалгүй 14 жилийн нүүрийг үзэж байна. Эрдэнэмаа, Буяннэмэх нар ачааны хүндийг үүрнэ, би өөрөө ч математиктаа анхаарлаа ихээхэн хандуулаад медалийн төлөө зүтгэнэ. Биелэх боломж 75%

Зорилт 3. Монгол улсын математикийн олимпиадад багаараа эхний 3-д багтах. Математикийн сургалтанд сууж буй хүн бүр үүний төлөө зүтгэх хэрэгтэй ба ачааны хүндийг мэдээж шигшээ багийн нөхдүүд үүрнэ, дээр нь нэмээд 7-р ангийн Ширчин, Батаа, Батуу 3 үүрэлцэнэ. Биелэх боломж 80%

Зорилт 4. Монгол улсын мэдээлэл зүйн олимпиаднаас медаль авчрах. За энэ салбарт бол хамгийн их туршлагатай... 3 жил дараалан алт, мөнгө, хүрэл медаль авчраад байгаа буухиаг залгуулахаар 3 хүн бэлтгээд байгаа нь хариуцлагаа дор бүхнээ ухамсарлаж байгаа байхаа. Биелэх боломж 95%

Зорилт 5. Архангайн, Дундговийн, Өмнөговийн бүсийн олимпиадууд оролцож олимпиад бүрээс 3-аас доошгүй медаль зулгаах... нэлээд боломжийн зоирлт, зунажингаа бэлтгэл хийсний дээр хүүхдүүд маань нэлээд туршлагажсан байгаа тул "хаана байна тэр олимпиадууд???" гэдэг дээрээ байгаа гэж үзэж байна. Биелэх боломж 95%

Зорилт 6. Улсын ЭЕШ-д өндөр амжилт гаргаж 90% гүйцэтгэлийн хувь авах, бүх сурагчдаараа 800 оноо авхуулах, сургалтын төвийн дундаж дүнг 65%-аас давуулах. Нэлээд бодитой зорилт... биелэх боломж 99%.

За бусад жижиг сажиг 100% биелэх зорилтуудыг бол бичээд хэрэггүй... мөн гэнэт оролцох ёстой олимпиад, зорих ёстой шинэ зорилт гараад ирэхийг үгүйсгэхгүй...
Тэгээд хойтон жил зорилтуудаа хэр биелүүлснээ ярилцаж, дүгнэлт өгье. Халуун ам бүлээрээ Жаамаа, Блог 2-ынхоо төрсөн өдрөөр баяртай сайхан уулзахын төлөө сургалтын төвтэй хамаатай хүн бүр хичээн ажиллахыг хүсье!

1 comment:

  1. Үнэхээр томоохон зорилтууд дэвшүүлжээ. Хичээлийн шинэ жилийн төгсгөлд зорилтуудаа дүгнэхэд нэлээд хувь нь биелэсэн байна гэдэгт итгэж байна. Та бүхэнд амжилт хүсье.

    ReplyDelete