Sunday, January 22, 2012

3-р хэсэг дууссан.

1. Буяннэмэх 93.16 (98 89 88 100 92 92)
Нийтдээ 29 сорилдож 27 ялсан, 3 удаа 100 авсан гэсэн сайн сайн үг дүнгүүдээ улам л баяжуулсаар байна. Энэ удаад 93% дундажилсан гэсэн шинэ дээд амжилт тогтоолоо. Мэдээж ийм өндөр дундажилна гэдэг бол хэцүү, өдөр бүр сайн бодож байж л ийм өндөр дундаж болно ш дээ. Бүх юм нь л болж байгаа, хэрэггүй алдаа л огт гаргаж болохгүй.

2. Мөнхдалай 91 (95 86 89 92 92 92)
Энэ хэсэгт Далай маань ирж цуг сорилдсон. Бүтэн хэсгийн турш хамт байж, миний ажилд туслан маш их хэрэг болсон. Хамгийн гол нь сайн өрсөлдөгч байж Буяаг нэг дийлж 2 тэнцсэн гэхээр тун сайн бэлтгэл хангач болж чадлаа. Үнэхээр сайн хүн гэдэг сайнаараа л байдаг юм байна ш дээ. Тус болсныг нь хавар хариулнаа...

3. Энхбаяр 82 (84 82 70 92)
Энхбаяртаа мөн талархал илэрхийлэх хэрэгтэй. Идэвхи зүтгэл гарган амралтын багахан хугацаандаа бидэнтэй цуг сорилдож сайн сайн амжилтууд гаргаж байлаа, өөрийнхөө замналд байгаагүй л өндөр амжилт гаргаж тун өнгөтэй байгаагаа баталчаад явсан. Цаашдынх нь ажил хөдөлмөрт амжилт хүсье!

4. Дуламсүрэн 73.2 (73 83 73 66 71)
Тун сайн тэсрэлт хийлээ ийм сайн 5 дүн авна гэдэг тун чухал зүйл. Ирснээсээ хойш эхний 3 сорилд бүтэлгүйтээд дараагийн 5 сорилд байнга өсч дээд амжилтаа 83 болгосон. 2-р байрны төлөө маш хүчтэй өрсөлдөөнийг өрнүүлэх хэрэгтэй. Гэхдээ 11-ийн ширүүн өрсөлдөгч хавар болоод бүх юмаа сураад сайжраад ирэхээр байраа хамгаална гэдэг бүүр ч хэцүү болно, одооноос тун сайн байж байр сууриа ганхашгүй эзэлж авах хэрэгтэй.

5. Өнөболд 71 (66 76)
6 сорилын 2-д л оролцсон гэхээр тэр хэмжээнд л бэлтгэл хийсэн гэсэн үг. 4 жилийн өмнө Буяа энэ 2 ерөөсөө яг ижилхэн л хүүхдүүд над дээр ирж байсан юм. Түүнээс хойш Буяа 6 сорилд орох хэмжээнд бэлтгэл хийсэн Өнөө 2 сорилд орох хэмжээнд бэлтгэл хийсэн болохоор амжилт нь 93 71 байгаа гээд ойлгоход яг болно. Шийтгэл нь багадаад дааж давж чадахаар байгаад байгаа бол улам чангаруулаад өгнөө...

6. Ш.Оюун-Эрдэнэ 58.2 (63 62 40 67 59)
Савалж байна гэдэг маш муу... угаасаа мэдлэг муутай, ямар ч сурах арга барил байхгүй, худлаа орилхоос цаашгүй нөхөр. Сайн болъё гэвэл амаа биш толгойгоо ажиллуулах хэрэгтэй.

7. Ганганлхам 56.5 (68 63 46 58 57 47)
Яг нэг учраа олохгүй байгаа юм, бууддаггүй юм билээ. Буудах чинь бас нэг дасгал л даа. Хэд дараалаад сайн дүн аваад өөртөө итгээд ирвэл Өнөө энэ тэр асуудал болж чадахгүй л дээ... багахан хугацаанд харзнах хэрэгтэй байхаа... Энэ хэсэгт бол дажгүй л бодоод байгаа, одоо том зорилт тавиад сайн зүтгэх хэрэгтэй.

8. Болормаа 53 (57 49 51 55)
За байгаа нь л энэ байхдаа, гаагүй тогтмол бодож байгаа. Ер нь бол өөрийнхөө хүчийг бүрэн дүүрэн гаргаад хөдөлмөрлөж чаддаггүй юм чинь тултал амжилт гаргаж чадахгүй л дээ. Одоо байгаа боломжийг сайн ашиглавал маш том дүн авч чадах хүн, гэвч Өнөөгийн замаар замнаад байхаар яаж ч сайжрах билээ дээ.

9. Даваасүрэн 51.16 (56 45 58 55 44 49)
3-р байранд байж байдаг хүн чинь 9 дээр тууж байна. 65% дунджилдаг байсан хүн одоо ийм л байна. Бүүр нэг хийморь сүлд нь уначаад байгаа юм, одоо яахав дээ хугацаа өгөөд дахин өөрийнхөө байр суурилуу тэмүүлэхийг нь хүлээе дээ. Бодит байдалдаа ирээд бүх зүйлийг эхнээс нь сайн сурууд буцаад сайжирна л гэж найдаад байгаа...

10. Оюун-Ундрах 50.5 (62 38 55 47)
За тэгнээ тэр, дандаа азаар яваад байна гэж юу байхав. Би олон л хэлсэн аз чинь дуусахаар өөрийнхөө чадвараар л үзэж тарах хэрэг гарна, жинхэнэ хүчтэй хүн бол өөрийнхөө формоо олж аваад л сайжирдаг. Ундрах бол энэнээс ч доошоо унах байхаа, тэр хоорондоо сайн байх арга барилаа олж чадвал өөрт нь л хэрэгтэй... сэрэх цаг болсоон, нэг иймэрхүү л хүн шүү дээ.

11. Энхгэрэл 50.33 (54 48 52 57 36 55)
Өмнөх хэсэгт 5-р байранд шалгарсан нь түүх болжээ. Энэ хэсэгт яаж ч хичээгээд 57-гоос дээш авч чадсангүй нэмээд хувийн доод амжилт энэ тэрээ тогтоосон гээд муу муу зүйлүүд их байнаа. Үүнээсээ сургамж аваад дараагийн хэсэгт сайн л байгаасай гэж хүсье... Илүү их хөдөлмөрлөх ёстой энэ дүнгүүд хэлж өгөөд байгаа бусуу!

12. Оюун-Ундраа 48.66 (62 52 36 54 38 50)
Уг нь сайжраад л байгаа юм. Заримдаа л бүүр нэг адгийн муу дүн аваад байгаа болохоос биш. Энэ хүн Энхгэрэл Нандиа 2-оосоо хавигүй илүү хөдөлмөрлөөд хавигүй илүү бодит амжилт гаргаад байгаа хүн дээ. Энэ эрчээрээ байвал тун сайн хүмүүсийн эгнээд орж чадна. Үнэхээр их хичээж байгаа нь мэдэгдэж байгаа...

13. Балжинням 48.6 (51 43 39 44 66)
Амьдралдаа ганцхан удаа л сайн байсан, даан ч маргааш нь л хөдөөрүүгээ яваад бангуудын болзол хангалаа. Хичээл дээр байдаг шиг сорил дээр байдаг бол томчуудын тоонд л орох байсан даа, бангаа дуусгаад формоо олоод сайн сайн дүн авна гэдэг ч бас л хол сонсогдож байнаа.

14. Нямжаргал 44.16 (50 29 63 50 45 28)
Энэ хэсэгт тэсрэлт хийж Б ангидаа түрүүллээ. Өснөх 2 хэсэгт 34 31 хувь дунджилж 23 ба 30-р байранд жагсаж байсан хүн чинь одоо ийм байрлалд ийм дүнтэй явж байна. Дунд маш муу 2 дүн байгаа ч сайн дүнгүүд авч чадаж байна гэдэг чинь их чухал, одоо бүүр олон удаа сайн дүн авдаг болох хэрэгтэй. Нэмээд муу дүн авдаггүй болох хэрэгтэй, ингээд л бүх алдаагаа нэг нэгээр нь зассаар байгаад сайчуудын эгнээнд шилжиж ЭЕШ дээр сайн дүн авдаг юм ш дээ.

15. Шийрэв 44 (68 33 47 24 48)
Ер нь сайжраад байсан энэ хэсэгт болитоор харуулж сайн сайн өрсөлдөгчдөө дийлж мөн А ангийн нэлээн хэдэн хүнийг дийлж энд ирлээ. Улам их хичээж өдөр бүх нягт сайн бодох хэрэгтэй. Дараагийн хэсэгт заавал түрүүлэхийг зорилгоо болгоорой...

16. Отгонбямба 43.16 (65 17 41 36 54 46)
Өмнөх хэсгээсээ амжилт нь буурсан, бүүр хувийн доод амжилтаа ч тогтоогоод авсан. Бодвол сорил амархан юм байна, би бол Б ангидаа түрүүлчих Юм бюм байна гэж эндүүрч байгаад амаараа шороо үмхэж байгаа нь энэ байх. Улам сайжрах хэрэгтэй, их хичээх хэрэгтэй, Б ангидаа дархан түрүүлдэг боллоо гэхэд цаана нь А анги байна шүү дээ.

17. Г.Оюун-Эрдэнэ 43 (42 50 51 29 43)
Тогтмол сайн боддог хэвээрэй л байгаа, ганц удаа бол муу бодох байх л хэрэг, робот биш шүү дээ. Одоо сайжралтыг хүлээж байна. Ер нь л дажгүй гэдгээ нотолсон одоо бүүр сайжрах хэрэгтэй байгаа. 60 авч үзэх хэрэгтэй, дунджаа нэлээн дээшлүүлэх хэрэгтэй.

18. Мөнхбаяр 43 (47 41 38 46)
Маш муу байнаа. Б ангийнхны доор... яг л залхуурч байгаадаа таарсан дүн авч байгаа. Урд хэсэгт бол овоо сайжрах өнгөтэй байсан, энэ хэсэгт бол бүүр нэг итгэл алдарахаар бодож байна ш дээ.

19. Нандин-Эрдэнэ 42.5 (60 36 44 30)
60-аар дээд амжилтаа тогтоож эхлээд 30-аар доод амжилтаа тогтоож дууслаа. Савалж байгаа хүнийг бол хэзээ ч сайн гэж нэрлэж болохгүй.

20. Цэнд-Аюуш 40.5 (44 38 37 43)
Сайхан тогтмол дүн авдаг болж эхлээд байна. Бага багаар сайжирч байна, ер нь овоо шүү. Одоо тэсрээд 50 60 гэсэн дүнгүүдээ авч үзэх хэрэгтэй, урд чинь залхуу хүмүүс бол байнаа байна, тэднийг гүйцэх хэрэгтэй.

21. Сумъяа 39.83 (54 27 45 35 43 35)
Шившиг! өөр юу ч гэхэв дээ... Аюушаас хавигүй муу байгаа, удахгүй бүүр олон хүнд гүйцэгдэнэ биз...

22. Цэдэвжаргал 37.8 (48 25 39 46 31)
Сумъяатай яг адилаар буурсаар л байна. Б ангидаа 2 хэсэг түрүүлсэн хүн чинь энэ удаа дөнгөж 5 дээр гээч. Арай л бишээ... тасалсандаа таарсан үр дүн шүү дээ.

23. Дэлэгжунай 36.75 (62 23 18 44)
Савалж байна, гэхдээ ийм муу хүн гэхэд том дүн аваад үзчихсэн байна гэдэг нь чухал. Хааяа ч болтугай сайн дүн авч фенүүдээ баярлуулаад, тэр хоорондоо сайжраад байх хэрэгтэй. Одоогийн дундаж бол их боломжийн л байна ш дээ. Байнга өсгөх л хэрэгтэй.

24. Цэцэгмаа 36.5 (30 43)
2 сорилд ордог хүний одоогийн байр, ирээдүйн байр ч бас тодорхой байлгүй, гайхалтай хурдтайгаар уруудаж байгаа...

25. Солонго 36.33 (40 40 41 39 35 23)
Энэ хүн бол үнэхээр сайжирч байгаа. Энэ хэсэгт ганцхан удаа л муу бодсон. Зүгээрээ ингээд тогтмол бодоод сайжраад байхад бол нэг л өдөр фенүүдээ баярлуулдаг болчихно. Б ангийнхыг гүйцчихмээр байгаа юм ш дээ...

26. Дөлгөөн 36 (53 33 19 39)
Уруудсаар л байна, уруудах ч болно... яг тасалсан цагтайгаа адилхан уруудаж байгаа...

27. Сэвжиддулам 35.16 (45 41 31 37 35 22)
Энэ хүн итгэмээргүй муу байнаа. Яахав залхуурч байгаагийнх нь л шинж... Өмнөх 2 хэсэгт тогтмол 44% дунджилж байсан хүн шүү дээ... одоо гэтэл...

28. Үржинханд 34.66 (43 29 36 26 43 31)
Бага багаар сайжраад урагшлаад л байна. Огцом тэсрэлт бол хүлээлтгүй байх, аль хүртэл өсч чадах юм болдоо... Дараагийн хэсэгт 36%-аас дээш дундажлах хэрэгтэй шүү.

29. Нандинцэцэг 33.33 (40 27 33 31 42 27)
Өссөнгүй ээ. Буудахгүй байгаа харагддаг, тэгсэн мөртлөө удаан бодно, нэмээд алдаа гаргана.

30. Мягмарсүрэн 31 (33 24 27 40)
Муу муу, хааяа нэг гаагүй буудна, өөр ид шид бол байхгүй... өмнөх хэсэгт бол адгийн муу байсан, энэ хэсэгт хэд онождээ...

31. Батгэрэл 28.83 (38 31 29 26 19 30)
За ёстой муудсаар байна, үнэхээр л нэг итгэмээргүй муудаж байна. Гайхалтай муудалт...

32. Цэдэвсүрэн 25.5 (31 29 21 27 21 24)
Бас нэг аймаар муудаж байгаа хүн. Залуу хүн муудаад байна гэхээр бүүр нэг гайхмаар шүү... аль хүртэл уруудахыг нь харъя даа...

33. Д.Өнөболд 25.5 (36 15 16 27 23 36)
Хэзээ ч 40 авч үзээгүй хүнийг одоо сайжраад хэд авч чадна гэж хүлээж суух ёстой юм болдоо...

Сүүлийн байр булаацалдагчид...

34. Оюунтөгс 23.83 (21 16 16 35 22 33)
35. Ня.Ариунзаяа 23.33 (21 18 15 32 23 31)
36. Ариунзаяа 23.16 (24 21 18 23 27 26)
37. Эрдэнэмандал 21.33 (18 19 27)