Saturday, July 31, 2010

Фантази эхэллээ...

2010/2011 оны фантази тэмцээнүүдийн улирал эхэлж байна. Уламжлал ёсоор Английн Пример Лигийн Фантази тэмцээн хамгийн эхэнд эхэлж байгаа. 8-р сарын 14-д АПЛ-ийн эхний тойргийн тоглолт эхлэх бөгөөд хамгийн хүчирхэг тус лигийн тоглолтуудыг 3 жилийн хугацаатай шууд дамжуулах эрхийг Боловсрол ТВ авсан гэсэн.

Уламжлал ёсоороо Кайп Лиг, Кап кап тэмцээн 2-оо нээлээ. Хүмүүс
430299-106949
430299-106969
кодуудаар тэмцээндээ нэгднэ үү!

Ямар хүн ямар нэрээр нэгдэснээ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ мэдэгдээрэй. http://fantasy.premierleague.com/ хаягаар орон багаа байгуулах ба мөн түрүү жилийн багаа үргэлжлүүлж болно.

Тэмцээнд 2 нэмэлт дүрэм орсон байна лээ.
- Өвлийн цонхоор дахин нэг wild card хэрэглэж болно. Өөрөөр хэлбэл 2 wild card (бүх хүнээ үнэгүй солих эрх) хэрэглэх боломжтой болсон.
- Own Goal хийсэн тамирчин 2 оноо хасуулна. Өөрийн хаалгандаа гоол хийж болохгүйнээ.

За тэгээд манай эрхэм хүндэт фантазичид бооцоо тавих саналтай байгаа бол түүнийгээ хэлээрэй, эсвэл тусдаа дахиад бооцоотой тэмцээн нээж болох юм. Миний бодлоор 2 тэмцээн тус бүрдээ 5000 төгрөгний бооцоотой байж болох юм. Тэгээд тэргүүн байр эзэлсэн багууд ямар нэг байдлаар хуваахаа бас тохиролцоё...
Надтай бас ХАЛЗ үзэх хүсэлтэй хүмүүс бооцоо дүрэм энэ тэрээ тохиролцоё...

Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадмын барилдаан.

Наадмын 2-ын давааг үзэх гэж олон хүмүүс хорхойсдог. 2-ын давааны сүүлийн дүйзүүдэд ёстой гал гарсан тулаан өрнөдөг. Улсын цолонд горилж буй залуусын эхний шалгуур нь энэ…
1. ц.а Бямбажав а.а Занданбат
2. ц.а Санжаадамба а.з Батчулуун
3. а.а Одгэрэл а.а Одбаяр
4. а.а Амартүвшин
5. а.а Багахүү а.а Батжаргал (Асгат)
6. а.а Сүмбээ а.а Ариун-Эрдэнэ (БСД)
7. а.а Жаргалсайхан а.а Батбилэг
8. а.а Отгонбаатар (Бу)
9. а.а Баянмөнх а.а Батцэнгэл
10. а.а Батпүрэв а.а Бүрэнбаяр
11. а.а Алтанхуяг а.а Тангад
12. а.а Эрдэнэбат а.а Шийрэвмөнх
13. а.а Энхбаатар а.а Отгонбаатар (Өв)
14. а.а Мөнгөн а.а Алтангэрэл (БСД)
15. а.а Асен а.а Болдбаатар
16. а.а Сүхбат а.а Заяамандах
17. а.а Баатарцол а.а Идэрсүрэн
18. а.а Батсуурь а.а Баярмангай
19. а.а Бат-Эрдэнэ а.а Отгонбаатар (Дорнод)
20. а.а Баянмөнх (Бхр) а.а Өлзиймөнх
21. а.а Батхуяг а.а Мэндбаяр
22. а.а Батдорж а.а Гантөгс
23. а.а Ганзориг (Увс) а.а Энхбат
24. а.а Пүрэвдагва а.а Чулуунбат (БСД)
25. а.а Нямдорж а.а Жамсран
26. а.а Батмөнх а.а Суманчулуун
27. а.а Дэлгэрсайхан а.а Мөнгөнбаатар
28. а.а Санчир а.а Дж.Батбаяр
29. а.а Сангисүрэн
30. а.а Цогбаяр а.а Лха-Очир
31. а.а Батжаргал (олимп) а.а Сумъяа
32. а.а Цэрэнтогтох
33. а.а Булганхүү а.а Мөнхсүх
олон жил улсны цолны тааварт яваа цэргийн хурц арслан Бямбажав түрүү жил улсад 4 давсан хүчит заантай таарч давсан, нөгөө нэг цэргийн хурц арслан нь болох Санжаадамба ганц 2 хоногийн өмнө Төв аймагтаа түрүүлж а.а цолны болзлыг биелүүлсан а.з Батчулуунтай таарч тус бүр давцгаасан. Сар орчмын өмнө Санжаадамба Батчулуунд унаж байсан удаатай. Энэ давааны хамгийн харамсалтай барилдаанууд улсад 5 удаа 3 давсан чөлөөтийн ОУХМ, а.а Чулуунбат өнөө жил барилдаан нь үнэхээр чангарсан Архангай аймгийн залуу арслан Пүрэвдагватай таарч хүч үзэн барьц шодож өвдөг шороодлоо. Суманчулуун арслан өнөө жил мөн л сайн хүнээр 2 давлаа, энэ удаад Төв аймгийн арслан Батмөнхийг. Тэрээр өнөө жил бас л сайн байж чансаанд ихэнхдээ 20 дотор байрлаж, 18-р байраар наадамд зодголсон хүчтэн шүү дээ. 2-ын даваа Баянхонгорынхонд үнэхээр халгаатай байсаан… сүүлийн 2-оос 3 жилд улсад тогтмол 3 давж байсан а.а Энхбат Увс аймгийн арслан Ганзоригт хутгуулаад унасан бол а.а Дж. Батбаяр нь а.а Санчиртай барьц шодоод унасан. Хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар аймагтаа дахин түрүүлж хурц арслан чимэг нэмэх болзол хангасан а.а Мөнгөнбаатарыг а.а Дэлгэрсайхан араас нь дайрч хаячаад дүрмийн дагуу гэсээр давсан. Улсын цолтнуудаас хэдэн харимал начин унаснаас өөр том гарзгүй 2-ын даваа өндөрлөж том бөхчүүд ам авч, цолоо дуудуулан хийморио сэргээх 3-ын даваанд тулж ирэв.

3-ын даваа.

1. дая.а Г.Өсөхбаяр - у.н Д.Нямхүү
2. у.а О.Балжинням - а.з Н.Гантулга
3. у.арс Д.Ганхуяг - а.н Ч.Мөнх-Эрдэнэ
4. у.арс Х.Мөнхбаатар - а.н Ц.Бямба-Очир
5. у.арс Д.Азжаргал - у.н Ц.Анхбаяр
6. у.арс Д.Мөнх-Эрдэнэ - а.н Х.Мөнхжаргал
7. у.г П.Сүхбат - а.н Ц.Чимэддорж
8. у.г И.Доржсамбуу - у.н С.Ганхуяг
9. у.г Н.Ганбаатар - у.н Ц.Баянмөнх
10. у.з Б.Ганбат - а.а Ц.Жамсран
11. у.з М.Баяржавхлан - а.а Б.Баянмөнх
12. у.з Ц.Мягмарсүрэн - у.н Н.Мөнхжаргал
13. у.з Д.Хишигдорж - ц.а Ч.Санжаадамба
14. у.з Д.Бумбаяр - а.а Г.Алтангэрэл
15. у.з Д.Рагчаа - у.н Б.Сэр-Од
16. у.з О.Одгэрэл - а.а С.Батсуурь
17. у.з Ч.Батзориг - а.а Б.Заяамандах
18. у.з Д.Амгаланбаатар - а.а Ж.Амартүвшин
19. у.з Б.Сайнбаяр - у.н Ц.Гэрэлт-Од
20. у.з М.Өсөхбаяр - у.н Б.Бадам-Очир
21. у.з Б.Соронзонболд - а.х Л.Буянжаргал
22. у.х Г.Элбэг - у.н С.Даваасамбуу
23. у.х Г.Ганхуяг - у.х Г.Намсрайжав
24. у.х Л.Пүрэвжав - у.н Д.Пэрэнлэйдорж
25. у.х Т.Мөнгөнцоож - а.н Ж.Дагва-Очир
26. у.х Д.Баасандорж - у.н Д.Ганбат (БСД)
27. у.х Ц.Магалжав - а.а Ч.Булганхүү
28. у.х Т.Амартүвшин - а.а Н.Бүрэнбаяр
29. у.х Д.Батболд - а.а О.Баярхүү
30. у.х Э.Батбаатар - а.а М.Бат-Отгон (БСД)
31. у.х Ч.Чулуунбаатар - а.а Н.Ганзориг
32. у.х Г.Батбаяр - а.а Х.Мэндбаяр
33. у.х М.Батжаргал - у.н Г.Олзгэрэл
34. у.х Ө.Бат-Орших - у.н Да.Батбаяр
35.у.н М.Жамъянпүрэв - а.а Т.Санчир
36. у.н Ц.Сумъяабэйс - у.н Б.Баянжаргал
37. у.н И.Ёндонсамбуу - у.н Ж.Оргил
38. у.н Г.Эрхэмбаяр - у.н У.Балжинням
39. у.н Ц.Лхагвасүрэн - у.н Н.Батзаяа
40. у.н Ш.Уламбаяр - а.а Г.Отгонбаатар (ӨВ)
41. у.н Ц.Цогтжаргал - а.а А.Отгонбаатар
42. у.н Ж.Отгонбаяр - а.а М.Эрдэнэбат
43. у.н Б.Чинзориг - а.х Э.Баасандорж
44. у.н Б.Адъяахүү - а.а Ш.Жаргалсайхан
45. у.н Н.Бүрэнбаатар - а.а Б.Баатарцол
46. у.н Б.Баянмөнх - а.а А.Алтанхуяг
47. у.н Ду.Батбаяр - а.н Э.Элбэгбаяр
48. у.н Ж.Гансүх - а.а Ч.Цогбаяр
49. у.н Ж.Алтансүх - ц.а А.Бямбажав
50. у.н Р.Ганхуяг - а.а Ч.Баянмөнх
51. у.н Д.Лхагвадорж - а.а Б.Дэлгэрсайхан
52. у.н М.Цанлиг - а.з Б.Батгэрэл
53. у.н Т.Өсөх-Ирээдүй - у.н Н.Баярмагнай
54. у.н Б.Бадамдорж - а.а Б.Бат-Эрдэнэ
55. у.н Л.Гантулга - а.а Б.Суманчулуун

За ёстой эрээ цээргүй найрдаг, буудаг, худлаа барилддаг даваа чинь 3-ын даваа шүү дээ. Маш олон бөх барилддаг, нэмээд 5-ын даваа хүрэх боломжгүй маш олон бөх энэ даваанд босдог зэрэг нь энэ давааны барилдааныг “түргэн шуурхай” сонирхолгүй болгоход нөлөөлдөг. Эхний 50 дүйзэд бол эсвэл хүч тэнцвэргүй тулаан, эсвэл худлаа барилдаан гэх маягаар үргэлжилнэ. Харин тэр олон муухай дунд а.а Алтангэрэл у.з Бумбаярыг, у.н Оргил у.н Ёндонсамбууг давсан гэх мэт цөөхөн хэдэн сайхан барилдаан өрнөсөн. Энэ дунд Сүхбаатар аймийн арслан у.х Одсүрэнгийн хүү Баярхүү түрүү жил харцага цол хүртсэн манай нутгийн сүүлийн гэж хэлж болох төлөөл Батболд харцагыг дархан этээгээрээ гацхан этчээд яваад өглөө. Мөн а.х Элбэгийн Баасандорж өсөх идэр начин Чинзоригийг мушгихад нь дагаж мордоод гоё дасан, үеийнх нь начингууд найрч байхад Бүрнээ начин а.а Баатарцолын хөлийг шүүрээд л давсан, энэ хавар угаасаа их сайн байсан л даа. Угаасаа л хүнд найр тавьж өгдөггүй сайхан бөх л дөө. Буруу ам, буруу ам гэдэг үгийг энэ наадмаар бас л олон хэллээ. Монгол улсын хүчит начин Ду.Батбаяр а.н Элбэгбаярыг амлав. Элбэгбаяр чинь 5 жилийн өмнө улсад 4 давсан бөгөөд Монгол улсын хүчит гарьд Цэрэнпунцагийн хамгийн сүүлийн учраа бөх нь байлаа шүү дээ. Арал, бяр ихтэй хүнийг тэр олон хүн дундаас амалжил байдаг, тэгээд мордуулаад унажил байдаг…

56. у.н Л.Нямсүрэн - а.а С.Багахүү (БСД)
57. у.н Ж.Бат-Эрдэнэ - а.а Д.Болдбаатар (БСД)
58. у.н А.Цацабшир - а.н Н.Батсуурь
59. у.н Ш.Тогтохбаяр - а.а А.Сүмбээ (БСД)
60. у.н Ц.Содномдорж - а.а Б.Батдорж (БСД)
61. у.н С.Мөнхбат - а.а Б.Одгэрэл
62. у.н Э.Энхбат - а.а Б.Батжаргал
63. а.а Б.Сангисүрэн - а.н П.Бүрэнтөгс
64. а.а Р.Пүрэвдагва - а.а Л.Цэрэнтогтох

Бат-Эрдэнэ начин энэ хавар нэг л сайн байгаагүй, гэхдээ л 3 дээр унах бөх биш дээ. а.а Болдбаатар бол золгоод авахад давчиж болохоор л хүндээ, яаж ч чадалгүй байсаар барьц сонгуулаад уналаа, ээлжит нэгэн шуугианыг а.н Н.Батсуурь тарьж өнөө жил бүтэн жил сайн байж, барилдаан бүрт оролцон амжилттай барилдаж чансаанд дандаа эхний 10-д багтаж байсан у.н Цацабширыг давлаа. а.н Батсуурийн аавын у.х Намсрайжав гуайг түүнээс 2-хон бөхийн урд байрлах у.х Г.Ганхуяг амалчихсан тул Батсуурьт өөийн хүчээр 3 давахаас өөр арга байсангүй ээ.
Олон жил начин горилсон Сүмбээ арсланг у.н Тогтохбаяр шодоод давчлаа, энэ жил нэлээд олон хүний үзэж байгаагаар түрүүлж ч болох бөх гээд байгаа у.н Содномдорж маань а.а Батдоржийг барахгүй байсаар шодож, өөрийн талаар авсан Батдорж давж чадаагүй тул дараагийн удаа нидрүүлэхээс өөр зам байсангүй, 3-ын давааны төгсгөлд уламжлал ёсоор улсын цолгүй бөхчүүд нугалаанд үлдэж а.а Сангисүрэн а.н Бүрэнтөгсийг давхар шуудагдаж түрж хөөж мордоод давсан бол а.а Пүрэвдагва а.а Цэрэнтогтохыг зайлж гуд татаад уран сайхан давсан.

4-ийн даваа.

Наадам нэлээд сонирхолтой шатандаа орж, бид нар шиг бөхийн хорхойтнууд бол ТВ-рүү зайчлаад л хөлсөө арчаад ойртоод байдаг үе шүү дээ… найрааг “нам багасгасан” гээд байгаа нөгөө “лут” нугалдаг 4-ийн даваа. Түрүүлэхийг гэгээнээр мөрөөдөж яваа хүчитнүүдийн аманд начин болж үзэх юмсан гэж хүсч яваа залуучууд тулгагдан очдог ч найрааг багасгасан гэдгийг нь хүлээн зөвшөөрхөөс өөр аргагүй… Мэдээж 4 дээр хэнд ч хамаагүй унаж байснаас 3 дээр унаад өгье гэж бодох хүн олон байлгүй яахав. Нөгөө талаар ямар ч байсан 3 давчия, 4 дээр ямар нэг залуутай таарна аргалж байгаад хэдэн төгрөг салгая гэж бодох завсрын нөхдүүд олон байх боломжгүй…

1. д.ав Г.Өсөхбаяр а.н Мөнхжаргал
2. у.ар Д.Ганхуяг а.н Чимэддорж
3. у.ар Х.Мөнхбаатар а.н Батсуурь
4. у.ар Д.Азжаргал а.н Элбэгбаяр (БСД)
5. у.г И.Доржсамбуу а.х Баасандорж
6. у.г Н.Ганбаатар а.з Гантулга
7. у.з Б.Ганбат а.а Алтангэрэл
8. у.з М.Баяржавхлан а.а Болдбаатар
9. у.з Ц.Мягмарсүрэн а.а Заяамандах
10. у.з Д.Рагчаа а.а Суманчулуун
11. у.з Б.Сайнбаяр а.а Цогбаяр
12. у.з М.Өсөхбаяр а.а Бат-Эрэдэнэ
13. у.з Б.Соронзонболд а.а Пүрэвдагва
14. у.х Г.Элбэг а.а Ганзориг
15. у.х Г.Ганхуяг а.а Булганхүү
16. у.х Л.Пүрэвжав а.а Баярхүү

Томчуудтай гар зөрүүлэх боломж гарсан залуучууд дараа жил сайн үзнэ дээ гэж бодоод эргэх… зарим нь 3 дээр зарлагадсан мөнгө нь хий хоосон зүйл болж үлдэх энээ тэрээ гэсэн хөөрхөн хөөрхөн юмнууд харагдана.
а.а Заяамандах нутгийн ах, аавынхаа гарын шавь Мягмарсүрэн заантай оноолт таарсан тул төвөггүй давлаа. Хэрвээ ганц л бөх солигдсон бол Заяамандах том бөхчүүдийн нэгтэй л таарах байсан. Аз гэж бас нэг юм байна, мөн аавынх нь олон жилийн хөдөлмөр… Батзориг Мягмарсүрэн 2-ыг хөдөөнөөс дагуулан ирж бэлтгэл хийлгэн ЗААН хэмээх том цолонд хүргэж өгсний буян заяа гэж бас байдаг бизээ. Ганхуяг харцага худлаа барилдахгүй гэж худлаа том ам гардаг. 4 дээр бол байнга л “сулхан” барилдаад байгаа даа…

17. у.х Т.Мөнгөнцоож а.а Санчир (БСД)
18. у.х Д.Баасандорж а.а Сангисүрэн
19. у.х Т.Амартүвшин а.а Батсуурь
20. у.х Г.Батбаяр а.а Баянмөнх
21. у.х М.Батжаргал а.а Алтанхуяг
22. у.х Ө.Бат-Орших а.а Отгонбаатар
23. у.н Ц.Сумъяабэйс а.а Эрдэнэбат
24. у.н Г.Эрхэмбаяр а.а Жаргалсайхан (БСД)
25. у.н Ц.Лхагвасүрэн а.а Багахүү
26. у.н Ш.Уламбаяр а.а Амартүвшин
27. у.н Н.Бүрэнбаатар а.а Бат-Отгон
28. у.н Д.Лхагвадорж ц.а Санжаадамба
29. у.н М.Цанлиг ц.а Бямбажав
30. у.н Т.Өсөх-Ирээдүй у.н Энхбат (БСД)
31. у.н Оргил у.н Мөнхбат
32. у.н Ш.Тогтохбаяр у.н Ц.Содномдорж

За ёстой жинхэнэ сонирхолтой хэсэг эндээс эхэлнэ. 4-ийн давааны “хуудуутайг” олон жил мэдэрч 4 дээр дэндүү олон удаа унасан а.а Санчир энэ жил хүчит харцага Мөнгөнцоожтой хүч үзэв. Харцага нас явж нэлээд суларсан юм билээ, энэ жил цөөн барилдсан гээд асуудал их байсан. Өөрийхөө талаар барьц шодоод ч хаяж чадаагүй тул Санчир арслан дараа удаад боломжоо гүйцээж анх удаагаа гайтай 4-ийн давааг давж үзэв.
Маш гоё барилдааныг Сангисүрэн арслан гаргасан ч унасан. Баасандорж харцагыг бярдаад мэх хийгээд хөөхөд нь дагуулж хөмрөөд ёстой бараг л давсан, харцага үнэхээр унаа холтой арал чяц ихтэй, бяртай юмдаа, тэгээд ч энэ жил үнэхээр бэлтгэл сайн байсан, барилдаан нь эрс сайжирсан хүн бол у.х Баасандорж, орооцолдсон барилдаанд яаж ийж байгаад л хүний дээр үлдчихдэг ёсоороо давав.
Г.Батбаяр харцага 3-ын дааванд нутгийн арслан Мэндбаярыг авахаар нь унаж өгөхнээ гэтэл харин шууд давчихсан. Энэ удаа ч бас ширүүн үзсэн боловч тогтмол сайн барилдаж байгаа арал чяц ихтэй а.а Баянмөнхөд юм болсонгүй, сугадаж татаж хавираад л арслан давсан.
Энэ наадмын бас л гоё барилдаануудын нэгийг Бат-Орших харцага үзүүлсэн. Булганы Отгонбаатарын дархан зүүн барьцыг нь хангалттай өгч зогсож байгаад тонгорохоос нь өмнө өөрийг нь баруун хөмрөөд ганган давсан.
Өө ёстой азгүй хүн шүү энэ Жагай. 2006 онд улсад ганц удаа 4 давахад нь у.н Эрхэмбаяр амалж даваад хаяж байсан, энэ удаа 4 дээр оноолт таараад бас л хүч тэнцүүхэн үзлээ. Эцэст нь барьц шодоход Эрхэмбаяр начны талаар таарснаар а.а Жаргалсайхан дараа жилийн наадмыг хоног тоолон хүлээх хэрэгтэй боллоо. Цагаан сард шөвгөрч байсан, 4 уулын хишигт түрүүлж үзүүрлэдэг том бөх шүү дээ. Мөн ч олон удаа 4 дээр уналаа.
Бүрнээ начин харин начин болсноос хойш ганц удаа л 4 давж байсан санагдана. Энэ жил онцгой сайн байсан л даа, нас ч 30 лав гарсан даа. Гэхдээ л элдэвтэй хэвээрэй, улсад 2 удаа 4 давж байсан а.а Бат-Отгонг давж өөрийнхөө хувьд томоохон амжилт гаргалаа.
За тэгээд үүний араас наадмын үзүүр түрүүний барилдаанд ойртож очихуйц сонирхолтой, чухал барилдаан болсон. Мэдээж өнөө жилийн цагаан сарын түрүү бөх цэргийн хурц арслан Санжаадамбыг яаж барилдахыг нь битгий хэл яаж алхахыг нь ч хүмүүс сонирхож байв. 4 дээр хэнтэй таарах бол 5 дээр хэнтэй тунах бол гэсэн ярианууд хүчтэй өрнөж байсан. Гэхдээ 4 дээр унана гэж олон хүн итгээгүй, яахав начин болчихвол цаашаа хол явнаа л гэж яриад байсан… харцагатай таарна, өсөх идэр начинтай таарна… гээд л ярилцаад байсан. Санжаа ч өөрөө тийм л тооцоотой байсан байх, 3 дээр нэлээд олон аймгийн цолтой бөх давсан тул 4-ийн оноолт урьд урьд жилүүдийнхээс арай ялгаатай байж хурц арслсан Санжаадамба у.н Лхагвадоржтой таарсан. Улсын наадмаас бусад үед л дайраад, дарамтлаад хэцүүхэн барилддаг хүн улсад их л дөлгөөн үздэг, тэгж байгаад л унадаг. Энэ жил ч давтагдсан, Лхагваа начин хөмрөөд л 2 бөх хараа бараа л газардсан. Жаахан эргэлзсэн ч Санжаа тахимаа өгөхөөс өөр арга байсангүй… за ингээд 5-ын даваанаас хойш тунаа, тэр ч бүү хэл шийдвэрлэх давааны олон том барилдаанууд наадамчдын бодосноос өөрчлөгдөхөд хүрэв. Одоо юу гэхэв дээ наадмаас хойш хэдхэн хоногийн дараа болсон Монгол Туургатны 3-р наадамд 3 дахиа түрүүлж, түрүүлэхдээ энэ жилийн наадмаар заан, начин цолоо баталсан Рагчаа, Өсөх-Ирээдүй … тэргүүтэй хүчитнүүдийг цувуулав. Ийм бөхөд УЛСЫН НАЧИН гэдэг цол ч байхгүй гэж үү?… бид сонин сонин нэртэй, ганц удаа л улсад барилдаад начин болсон шахуу хүмүүс нэлээд хэдийг мэднэ дээ…

5-ын даваа.

1. д.ав Г.Өсөхбаяр а.а Булганхүү
2. у.ар Д.Ганхуяг а.а Амартүвшин
3. у.ар Х.Мөнхбаатар а.а Багахүү
4. у.ар Д.Азжаргал а.а Заяамандах
5. у.г И.Доржсамбуу а.а Санчир
6. у.г Н.Ганбаатар а.а Эрдэнэбат (БСУ)

Том цолтнууд дараа дараагийн даваагаа бодож, цол авах энэ шийдвэрлэх даваанд мэдээж хянуур ханддаг байж таараа. а.а Амартүвшин улсын наадамд 3 дахиа 4 давсан ч начин болж чадсангүй ээ, а.а Багахүү сүүлийн 2 жил дараалан 4 давсан ч тухай бүрдээ у.ар Мөнхбаатарт шороодож барилдаанаа дуусгаж байна. Говь-Алтайн 2 арсланд наадам бас л хатуурхаж байна даа.
2006 онд 4 даваад Доржсамбууд унаж байсан Хөвсгөл аймгийн арслан Эрдэнэбат энэ жил сайн барилдаж 4 даваад, гарьдтай ч сайн үзэж барьц шодох болов, бүүр азтай нь түүний талаар шоо буусан ч ӨНДӨР БӨХЧҮҮДЭД зориулсан дүрэм гэж бодогдоод байгаа энэ шодоо гэгчдээ Ганбаа гарьд сайн тогтож учраагийнхаа дээр тусав.
За 2 начин төрсөн, Заяамандах Санчир нар хэн нь хэд хэдэн жил барилдасан, урд даваануудад хэн хэнийг давсан, энэ удаа ямархуу бөхчүүдээр даваагаа ахиулж байж начин болж байгааг бид мэднэ, мөн үзлээ.

7. у.з Б.Ганбат у.н Д.Лхагвадорж
8. у.з М.Баяржавхлан а.а Алтанхуяг
9. у.з Д.Рагчаа у.х Г.Элбэг (БСД)
10. у.з Б.Сайнбаяр у.н Н.Бүрэнбаатар
11. у.з М.Өсөхбаяр у.х Т.Амартүвшин
12. у.з Б.Соронзонболд ц.а Бямбажав
13. у.х Л.Пүрэвжав а.а Баянмөнх
14. у.х Д.Баасандорж у.х Ө.Бат-Орших
15. у.н Г.Эрхэмбаяр у.н Мөнхбат
16. у.н Т.Өсөх-Ирээдүй у.н Ц.Содномдорж (БСД)

Онц сонирхолтой барилдаанууд шил даран хөвөрсөөр… Лхагвадорж начинг би өнөө жил харцага болчих байх гээд дээр бичиж байсан. Санжааг давчихаар нь “за ёстой харцага ч энүүхэнд байна даа” гэж бодож байтал Ганбат заан авчихлаа. Наадамчдын ихэнх нь түрүүлнэ гэж бодож байсан, түрүүлээсэй гэж дэмжиж байсан Санжаадамбыг давчихсан, угаасаа энэ жил сайн байгаа, арал бяр сайхантай шилдэг начинг амалж авдаг нь ч их гайхалтай, харин барилдааны явцад Лхагваа начин хонгодоод хөөхөд нь дагуулж давхар ачаад Ганбат заан давсан нь бүүр ч гайхалтай байлаа… Ганбат зааныг түрүүлээсэй гэж олон жил бодсон ч энэ жил тийм ч итгэл төрүүлэхээр байгаагүй л дээ. Цөөн барилдсан, түрүү жил 5 дээр унасан, жилээс жилд нас нь явж байна гээд түүнд найдахад “толгой сэгсэрмээр” бэрх байсан ч энэ жилийн хувьд өөр дэмжих бөх байхгүй, тэргүүн эгнээнд Ганбат зааныгаа л гэнэ шүү дээ. Харин энэ даваа л өнгөлөг байгааг нь харагдуулав.
Дундговь аймгийн арслан Алтанхуяг 2 дахиа 4 даваад, энэ удаад боломжит хамгийн зөөлөн гэж хэлж болох учраатай таарсан ч Баяржавхлан зааныг дийлсэнгүй. Рагчаа харцага одоо бас яах гэж ийм бяртай, шодолцох нь ойлгомжтой хүнийг амалдаг юм болдоо. Харин энэ удаа түүнийг шооны нүх эвээж төрийнхөө наадамд 5 дахь удаагаа шөвгөрлөө.
Мөнхийн өрсөлдөгчид болох Сайнбаяр заан Бүрэнбаатар начин 2-ын барилдаан сонирхол татаж байлаа. Энэ 2 одоог хүртэл 10 гаруй жил чөлөөт болон үндэсний бөхөөр хүч үзэж байна. Өмнө нь улсад ч хоорондоо таарч байсан, Бүрнээ давбал өсөх идэр начин болох бөгөөд нөгөө сонин дүрэм ёсоор эрэмбэ суга урагшилж Ёндонсамбуу начингийн дээр нь ч гарах боломжтой байв. Үндсэний бөхөөр Бүрнээ начнаас илүүрэхдэг Сайнбаяр зааны хувьд энэ удаа ч даваа авч төрийнхөө наадамд 3 дахь удаагаа шөвгөрөв.
Өш хонзонтой 2 бөх гэж ойлгож болно. 2006, 2008, 2010 оны наадмын 5-ын даваанд Өсөхбаяр, Амартүвшин гэдэг бөхчүүд олон өөр цолтойгоор 3 удаа тулж Өсөхбаяр заан 2-дахь удаагаа даваа авч чадав. Эхний удаа аймгийн арслан улсын начин 2 бөх тунаж байсан бол 2 дахь удаадаа 2 улсын начин барилдаж Амартүвшин давж байсан ба энэ жил харцага заан гэсэн томхон цолтойгоор тулсан билээ. Золгонгуутаа шууд давуулж гуядаад дахиж өрсөлдөхөөргүй болсон шүү гэдгээ Өсөхбаяр заан харуулах шиг болсон.

2008 онд а.а цолноос шууд улсын заан цолонд хүрсэн Соронзонболдоос сэтгүүлч:
сур: -Улсын наадмын тавын даваанд заан цолтон тунах явдал цөөнгүй гарч байсан. Тиймээс та хоёрын хувьд дахиад энэ даваанд амлагдахгүй үлдэхийг үгүйсгэхгүй. Хэрэв тийм тохиолдол давтагдвал яах вэ?
-Би ийм өндөр цолд хүрчихээд амиа бодоод яс үзвэл муухай биз дээ. Хэрэв бид хоёр дахиж тунавал найзыгаа начин болгоно оо.


гэсэн ярилцлага өгч байсныг нь 4-ийн даваа дуусах үед санав. Тэр ч ёсоороо болж эр хүн хэлсэндээ хүрсэн. Улсын цол авахын төлөө өдөр шөнөгүй хамтдаа зүтгэж байсан найз 2 “улсын цол авбал мөн ч сайхнаа” гэж олон удаа ярилцсан байж таараа. Нэг нь ийм том цолтой болчихоод нөгөө андыгаа 4 дэхь удаагаа улсад 4 давчаад байхад нь 4 дэхь удаагаа азаа үзээд чадахгүй бол дахиад хойтон жилийг хүлээг гэж бодож чадаагүй бизээ.
Шинээр начин болсон бөхчүүдээс хамгийн сайхан барилдааныг үзүүлсэн хүн нь айгийн арслан Ч.Баянмөнх. Өндөр бөхчүүдийн тоонд ордог тэрээр өмнө нь улсад 4 давж байсан ба түрүү жил 4 дээр Соронзон заанд маргаантайхан унаж байсан бол энэ удаа у.х Пүрэвжавтай удтал хүч үзэн давхар шуудагнаас даацтай сайхан мордож Санжаадамбын ч хүрч чадахгүй байгаа начин цолонд сайхан хүрлээ дээ. Монгол улсын НАЧИН Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат бөх Чотонгийн Баянмөнхөө гэж.
Баасандорж харцагын амыг сонсоод “за нөгөө хэнэггүй нөхөр чинь хамаагүй ам авчихлаа…” гэж бодож дуусаагүй байтал ганц гараараа гуд татаад сунгачихаад яваад өглөө. Лут амьтан шүү энэ Баасандорж. Оршихын хувьд энэ хавар цөөн баридласныг эс тооцвол бусдаар бол сайн бөх болох, сайн барилдах бүхий л боломж түүнээс харагдаад байгаа, энэ удаа ихээхэн юм ойлгож автлаа дугтруулсан даа.
2 начны барилдаан хүч тэнцүүхэн өрнөж залуу начин Мөнхбат шуудагдаж түрж хөөгөөд хүчит начин Эрхэмбаярын харцага цолны мөрөөдлийг дахиад нэг жил хойш нь тавиуллаа. Хойтон жил Элбэг багштайгаа цуг 5 давж чадвал харцага болж болох юмаа.
Энэ Мөнхбат нээрэн хурдан хугацаанд лут сайжирч лут том цолонд хүрч мандлаа шүү. Оюутны байранд манай найз нартай цуг амьдарч байхад нь ийм лаг бөх болно гэж яаж бодох билээ, манай томчуудыг Сумъяабазар аваргаас эхлүүлээд бараг бүгдийг нь давж үзсэн хүн шүү дээ.
Бас л сонин 2 бөх тунасан. Түрүү жил борооноор тунан ширүүхэн барилдаж залуу хүний аз хийморь дийлж Содном давж начин болж байсан бол өнөө жил 2 бөх дахин тунах хүч үзэхдээ барьц шодолцох болж 3-ын даваанд шодуулаад унаагүй Содномыг энэ удаа Өсөх-Ирээдүй начин найдвартай нягт шодож давж начин цолоо баталлаа. Өмнө нь 4 удаа улсад 4 давсны дотор начин болсноосоо хойш 3 жил дараалан 4 давж энэ давааг дахин давахын түмэн хүслэн дунд явсан Өсөх-Ирээдүй начинг аз эвээлээ. Цэдэвийн Содномдорж хэмээх 24 настай энэ залуу улсын цолонд хүрснээсээ хойш цаашид ямархуу бөх болох бэ? гэдгээ бүрэн дүүрэн харуулж 2009/2010 оны турш тогтмол хамгийн сайн барилдааныг үзүүлж чансааны тэргүүн байранд шалгарсан, шилдэг залуу сайхан хүчтэн билээ. Тэргүүн бөх гэдгээ ч нотолж наадмын дараахан цэнгэлдэхэд болсон барилдаанд Эрхэмбаяр начин, Өсөхбаяр заан нарыг шороодуулан түрүүлээд байна.

6-гийн даваа.

1. д.ав Г.Өсөхбаяр а.а Заяамандах
2. у.ар Д.Ганхуяг ц.а Бямбажав (БСД)
3. у.ар Х.Мөнхбаатар а.а Санчир
4. у.г Н.Ганбаатар у.з Б.Сайнбаяр
5. у.з Б.Ганбат а.а Баянмөнх
6. у.з М.Баяржавхлан у.н Мөнхбат
7. у.з Д.Рагчаа у.н Т.Өсөх-Ирээдүй (БСУ)
8. у.з М.Өсөхбаяр у.х Д.Баасандорж

Ганхуяг арслан юм л бол шодох гээд л зогсож байдаг. Барьцаа хурдан халж шодолтонд хурдан хүрдэг юм шигээ. Түрүү жил үзүүрлэхдээ л 5-ын даваанаас эхлээд хэд хэд шодоод амжсан. Бас л шодоонд тогтдог хүн шүү дээ, түрүү жил үзүүр түрүүнд Өсөхөө аваргад хүртэл уналгүй нэг удаа тогтсон хүн. Харин энэ даваанд олон жил хүсэн хүлээсэн цолондоо хүрч сэтгэлийнхээ тэнхээг нэмээд, бэргээ нь гараад байгаа Бямбажав арсланг амлав… хурдхан шиг шодсон ч талараа таарсан Бямбажав зүүн гараараа шодоо барьцаа барьж байгаад баруун талаараа мордож сайхан давж харцага цолонд хүрлээ. Олон жилийн хөдөлмөр, улсын цолонд хүрэхийн төлөөх олон жилийн тэмцэл … эцэстээ биелэлээ олж энэ хүн харцага болчоод баярлаад гүйх өдрийг би хардаг л юм байна. Увс аймгийн Сагил сумын харьяат бөх УЛСЫН ХАРЦАГА АРСЛАНГИЙН БЯМБАЖАВ. Одоо түүний улсад 3 удаа 4 даваад унаж байсан, цэргийн наадамд 2 түрүүлсэн зэрэг нь хамаагүй болсон, тэр бол улсын цолтны их гэр бүлд багтсан улсын харцага цолтой бөх.
Говь-Алтайнхны сүүлийн төлөөлөл Ганбаатар гарьд Сайнбаяр зааныг авч барилдсан, өөрөө чөлөөтрөө хичээлэлдэг тул хөлдөө алдаад унахгүй гэж тооцсон биз. Гэхдээ Ганбаа гарьд давахын тулд довтолж таарна, бүтэлгүй довтолбол Сайнбаяр зааны хариу мэх ч амаргүй гэдгийг хүн бүр мэднэ. Барилдаан яг л өрнөл ёсоороо болж Ганбаа гарьдыг шигшиж түрээд хөөхөд нь зайнд нь ганцхан мушгиад л заан давчихлаа.
Дараагийн харцага төрлөө… урд бүхий л даваануудын турш хүчтэй өрсөлдөгчидтэй хүч үзэн тухай бүрд давсаар энэ удаа улсын заан Баяржавхланг давж Увс аймгийн Баруун туруун сумын харьяат бөх улсын залуу начин Мөнхбат харцага цолын болзлыг биелүүллээ. Түрүү жил харцагын даваанд Пүрэвжав харцагатай удтал хүч үзэн барьц шодуулан унаж байсан бол энэ жил харцага цолонд хүрлээ, харцага цол авах л ёстой бөх байждээ.
Дараагийн барилдаан мөн л барьц шодолт хүртэл үргэлжилж Рагчаа заанаас барьц шодож авсан Өсөх-Ирээдүй начин цолоо ахиулах алтан боломж алдаж өөрөө унаснаар өсөх идэр начин чимэг нэмлээ. Эрэмбэ урагшилж Отгонбаяр, Чинзориг гэсэн өсөх идэр начингуудын ч өмнө нь гарах ёстой болоод байна.
Тунааны барилдаан сонин болсон доо, ах дүү 2 бөх. Ганбаатар гарьд Сайнбаяр заан 2-ын барилдааныг л хараад байх шиг байсан. Сайнбаяр заан давангуут Өсөхөө заан шууд даваад явсан. Бодвол Баасандорж харцага дараа даваанд заан болоход хэцүү боллоо гэж тооцсон биз. Ганбаатар гарьд давбал Баасандоржийг амалж заан болох боломж үүсгэнэ гэж тооцсон байж болох юм. Ямар ч байсан л 2 бөх түшилцэж зогсож байгаад тус баридааны дараа хурдан давалцсан.

7-гийн даваа.

1. д.ав Г.Өсөхбаяр у.з Б.Сайнбаяр
2. у.ар Х.Мөнхбаатар ц.а Бямбажав
3. у.з Б.Ганбат у.з М.Өсөхбаяр (БСД)
4. у.з Д.Рагчаа у.н Мөнхбат

Өсөхбаяр аварга энэ даваанд мөн л Ганбаатар гарьдтай ижил бодлоор Сайнбаяр зааныг авсан байх. Харин Ганбаа гарьд шиг давшиж барилдсангүй, золгоонд хүрч Сайнбаяр заан энэ хооронд ганц л удаа хутгасан бөгөөд аварга тун ч тайван байсаар зүүн золгооноос дархан давуулж гуядах мэхээ хийгээд давлаа.
Мөнхбаатар арслан шинэхэн харцага Бямбажавыг үнэхээр хаа хаагуураа илүүрхэж барилдсаар хутгаж тэнцвэр алдуулаад тэр чигт нь түрж хөөгөөд давчлаа. Мөнхбаатар арслан ч энэ жил аль ч даваанд түргэн шуурхайн барилдаж ямар ч байсан шодолтгүй барилдаанаа дуусгая гэсэн хүсэл эрмэлзлэлтэй байгаа нь харагдаж байсан. Үнэхээр сайхан барилдаанууд үзүүлсэн шүү…
Ганбат заан 3 бөхөөс ам авахдаа бас л их сонин ам авав. Залуу иртэй заан Өсөхбаяр өнөөдөр аль ч даваанд удаан хүчийг үзэн барилдаагүй байсан хүн. Нутгийн дүү харцага цолын болзлыг хангаад байгаа Мөнхбатыг авчихад болох л газар. Нутгийн дүү сайхан барилдаад өөрийг нь даваад заан болчвол тэр л биз, ямарчил байсан нөгөө 2-оосоо бяраар дутуу тул Ганбат заанд зүдэргээ багатай байж таарна. Нутгийн дүү цолондоо ханаад тахим буулгаж ч болно. Ер нь залуу бөхчүүд даваагүй болсон үедээ “хүний нохой идэхээр өөрийн нохой ид” гээд өөрийн нутгийн ахын давааг ахиулж байгаа дохиолдол зөндөө л харагдаж байдаг. 2006 онд Хишигдорж заанаар 4 давчихсан байсан тухайн үеийн залуухан аймгийн заан Мөнхбатыг 5 дээр Ганбат заан авч байсан. Угаасаа Ганбат заан аваагүй ч араас нь Мягмарсүрэн, Мөнхбаатар зэргийн хүмүүс аваад давчих байсан тул тухайн үед тийм сонголт хийсэн байх. Энэ удаа бол Ганбат заан их өөрийг боджээ, ямарчил байсан нутгийн дүүг үлдээж мөн хүчтэй заан Рагчаа үлдээхээр шийдсэн байв. 7-гийн давааны хамгийн сүүлд үлдсэн ахмад, залуу 2 зааны барилдаан шодолтонд хүрч Өсөхбаяр зааны талаар барихад Ганбат заан тогтож үлдээд өөрийн талаар барихдаа их л чанга тавьж байгаа харагдсан.
Харин 7-гийн давааны тунаанд залуу начин зоригтой байсан ч хашир заанд ямар ч асуудал болсонгүй. Хий хутгахад нь дагуулж мушгиад Рагчаа заан амархан шигээ даваа авч ЗААН цолоо баталлаа.

8-ын даваа.

Өсөхбаяр аваргын ам ч тодорхой байсан. Өөртэй нь хамгийн барилдаан таарах, бусад 2-оосоо зөөлөн санагдах нь Рагчаа заан байсан биз. 2005 оны улсын наадам болон Занабазарын даншиг 2ыг бөх сонирхогчид одоо ч санаж байгаа. Тэгээд 2 бөхийн барилдаан шодоогоор дуусах боломж маш их л дээ. Рагчаа заан шууд мэх хийгээд Өсөхөө аварыг давж чадахгүй, Өсөхөө аварга ямар нэг мэх хийгээд алдаа гаргавал л хариу мэхээр Рагчаа заанд давах боломж гарна, харин Өсөхөө авара ийм даваанд яаран мэх хийхгүйг бид бүгд мэднэ. Яагаад гэвэл түүнд ямар ч мэхнээс илүү ШОДОО гэж сайхан зүйл байдаг шүү дээ. Ямар ч бөх шодоод Өсөхөө аварыг давж чадахгүй байгааг бид сүүлийн 2 наадамд харлаа… 2 бөх “нэг ч мэх” хийлгүй гэхэд болох байх барьц халсаар шодолтонд хүрэв. Бат-Эрдэнэ аварга Мөнхбаатарыг заан болгодог барилдааныг санаж байна, 2 бөх нээх их хүч гаргалгүй барьц халсаар шодох болж шодоод давалцсан. 2 бөх том даваанд яс үзсээр байгаад шодолцвол тэд маш их цуцна. Харин энэ удаа Өсөхөө аварга Рагчаа заан хоёр хурдхан шиг л барьц халалцсаар шодох болсон. Лав л миний ажигласнаар хэн хэн нь маш их хүчийг бол зарцуулаагүй. Шодолт болоход Рагчаа зааны талаар таарсан… заан ёстой юу ч хийж чадалгүй барьцаа алдсан. За ингээд Өсөхөө аваргын дархан барьцаар орвол юу болох нь тодорхой…

Тунасан 2 бөхийн хувьд Мөнхбаатар арслан барилдаан бүрд маш идэвхитэй байсныг би дээр дурьдсан. Нэмээд түрүү жилийн шөвгийн 4-д Өсөхөө аваргатай яаж барилдасныг нь ч санаж байна. Энэ удаа ч Ганбат зааны урдаас задгай сайхан барилдаж их ч олон удаа хутгаж үзсэн, дандаа л хий болоод эсвэл мөчидхөн болоод байсан. Бас хэд удаа хавирч үзсэн… ямар ч байсан барилдааныг хурдан дуусгая гэсэн хүсэлтэй байгаа нь илэрхий байсан. Тухай бүрт нь Ганбат заан буурь зааж, дагаж хөдлөлгүй тогтоосоор байв. Арсланг давуулах оролдлого хийхэд нь харин дагаж сэжиж мушигаж ард нь гараад Ганбат заан давсан. Иймэрхүү зүйлийг бол өөрийг нь өөртэй нь барилдуулчихлаа л гэдэг дээ… 7-гийн даваанд Өсөхбаяр заантай хамгийн сүүлд үлдэж барилдахаас нь эхлээд л цэнгэлдэх даяар “Ганбат Ганбат…” гэсэн уухай түүнийг үзүүр түрүүний барилдаанаа дуусган дуусгатал нүргэлсэн… Мөн нэг анзаарсан зүйл бол Мөнхбаатар арслан гэж бөх аварга болчих боломжтой хүн юм шигээ, бусад том цолтнуудаас насаар ч залуу шүү дээ.

6 зааны үеийн 6 хүчитнүүдээс хамгийн өндөр амжилт гаргаж 4 түрүүлсэн дархан аварга болохын төлөө барилдаж буй даян аварга Өсөхбаяр, 6 хүчитнээс хамгийн бага амжилт гаргасан хамгийн залуу нь болох улсын заан Ганбат нарын тулаан өмнөх жилийн жишиг болон одооны мөрдөгдөж байгаа дүрмийн “шахалт” зэргээс гажсан түргэн шуурхай барилдаан болж Ганбат заан баруун мордоод үргэлжлүүлэн хөлөө газарт тавин хашиж мордоод Өсөхөө аваргыг давж төрийнхөө их баяр наадмын түрүү бөх болов. Ганбат зааны хувьд давж чаддаггүй байсан 8-ын даваагаа давж гарьд болоод их баярлаж бие тавираад алдах юмгүй болсон нь чөлөөтэй сайхан барилдах нөхцөл болсон байх, нэмээд удаан барилдаад шодолтонд хүрвэл унах тул шийдсэн мэхээ хүч гарган хийж барилдая гэж тооцсон байхдаа.

Увс аймгийн Баруун туруун сумын харьяат бөх улсын заан Ганбат анх удаа түрүүлж Монгол улсын АРСЛАН цол хүртэв. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат бөх даян аварга Өсөхбаяр анх удаа үзүүрлэв.

С.Цагаан. 2010 оны 7-р сарын 24.

Thursday, July 15, 2010

Бөхчүүдийн 2009/2010 оны чансаа

Их Монгол Улсаа байгуулсны 804 жилийн ой, Ардын хувьсгалын 89 жилийн ойд зориулсан баяр наадмын барилдаан. 2010.07.11-12
СПОРТ ЦОНХЫН ОНЛАЙН ЧАНСАА. 2009-өөс 2010 ОНЫ УЛИРАЛЫН ЭЦСИЙН ДҮН:
\Энэ бөхийн улиралд болсон 24 томоохон барилдаанд бөхчүүдийн оролцсон байдлаар...\

1. у.н Содномдорж 3539.013 [1] (466.613 )
2. у.н Өсөх-Ирээдүй 3422.758 [3] (658.197 )
3. у.з Соронзонболд 3414.287 [2] (419.639 )
4. у.г Ганбаатар 3161.723 [5] (605.659 )
5. у.х Баасандорж 3058.397 [6] (646.010 )
6. у.з Өсөхбаяр 3057.579 [9] (843.878 )
7. у.з Рагчаа 3052.555 [10] (998.938 )
8. ц.а Санжаадамба 2920.055 [4] (320.626 )
9. у.а Ганбат 2816.001 [32] (1614.021 )
10. у.х Бат-Орших 2488.116 [11] (457.065 )
11. у.г Доржсамбуу 2380.720 [12] (410.594 )
12. у.н Ду.Батбаяр 2322.496 [7] (62.868 )
13. у.н Эрхэмбаяр 2296.339 [13] (457.917 )
14. у.н Цацабшир 2294.377 [8] (62.992 )
15. у.х Мөнхбат 2254.755 [28] (945.214 )
16. у.а Азжаргал 2191.807 [14] (392.800 )
17. д.а Өсөхбаяр 2157.526 [37] (1114.936 )
18. у.н Лхагвадорж 2148.526 [17] (467.917 )
19. у.х Бямбажав 2139.731 [35] (1068.291 )
20. у.а Мөнхбаатар 2093.981 [33] (928.901 )
21. а.а Сангисүрэн 2055.150 [16] (275.778 )
22. у.х Батболд 1865.169 [15] (68.059 )
23. а.а Батсуурь 1857.065 [19] (322.717 )
24. у.а Ганхуяг 1815.118 [31] (577.134 )
25. а.а Пүрэвдагва 1805.016 [20] (289.307 )
26. у.з Сайнбаяр 1664.764 [51] (846.774 )
27. у.н Бүрэнбаатар 1603.898 [34] (467.321 )
28. у.н Санчир 1595.004 [52] (791.058 )
29. а.а Батмөнх 1575.393 [18] (0.000 )
30. у.х Пүрэвжав 1491.517 [36] (443.775 )
31. у.н Ёндонсамбуу 1486.169 [21] (80.011 )
32. а.а Батжаргал(олимп) 1472.571 [23] (90.805 )
33. а.н Бүрэнтөгс 1460.845 [24] (86.017 )
34. у.н Баянмөнх 1495.547 [64] (794.482 )
35. у.н Батзаяа 1431.916 [26] (80.018 )
36. у.н Бат-Эрдэнэ 1404.693 [27] (84.411 )
37. а.а Энхбат 1401.547 [22] (0.000 )
38. у.х Амартүвшин 1384.557 [45] (452.152 )
39. а.а Алтанхуяг 1364.332 [48] (525.020 )
40. а.а Амартүвшин 1362.587 [50] (540.092 )
41. у.н Насандэлгэр 1352.365 [25] (0.000 )
42. а.н Чимэддөрж 1339.291 [42] (380.163 )
43. а.н Батсуурь 1310.041 [40] (329.080 )
44. у.х Даваабаатар 1289.583 [29] (0.000 )
45. а.а Отгонбаатар(Бу) 1250.425 [43] (299.061 )
46. а.з Батчулуун 1245.800 [30] (0.000 )
47. у.н Заяамандах 1189.319 [110] (866.392 )
48. у.н Уламбаяр 1134.289 [47] (264.620 )
49. а.а Багахүү 1087.958 [78] (495.646 )
50. а.а Цогбаяр 1083.995 [55] (301.406 )
51. у.н Энхбат 1016.447 [58] (266.422 )
52. а.а Суманчулуун 1008.353 [63] (301.539 )
53. у.н Тогтохбаяр 1004.375 [59] (258.361 )
54. у.н Лхагвасүрэн 1003.886 [60] (274.025 )
55. а.з Пүрэвсайхан 989.103 [38] (0.000 )
56. а.а Мөнгөнбаатар 984.206 [39] (0.000 )
57. у.х Элбэг 980.583 [86] (467.580 )
58. у.н Ганхүү 970.217 [41] (0.000 )
59. а.з Мягмарсүрэн 942.931 [44] (0.000 )
60. а.н О.Гантулга 915.027 [46] (0.000 )
61. у.н Цогтжаргал 911.866 [49] (74.115 )
62. а.а Болдбаатар 900.320 [73] (280.744 )
63. а.а Батдорж 891.790 [53] (90.785 )
64. у.х Мөнгөнцөөж 881.751 [71] (258.088 )
65. а.н Элбэгбаяр 825.815 [87] (331.067 )
66. а.а Мөнгөн 784.906 [54] (0.000 )
67. а.а Цэрэнтөгтөх 779.095 [65] (80.042 )
68. а.а Тангад 779.091 [56] (0.000 )
69. а.а Отгонбаатар(Өв) 775.710 [66] (84.676 )
70. а.а Ганзориг(Увс) 759.277 [92] (311.550 )
71. а.а Сүхбат 759.162 [57] (0.000 )
72. а.а Гончигдамба 725.665 [61] (0.000 )
73. а.а Цэрэндаваа 724.909 [62] (0.000 )
74. а.а Эрдэнэбат 724.839 [136] (510.625 )
75. у.х Батжаргал 723.380 [89] (247.534 )
76. у.н Олзгэрэл 708.130 [74] (90.255 )
77. у.н Бадамдорж 669.151 [77] (74.001 )
78. а.а Дэлгэрсайхан 657.292 [80] (84.641 )
79. у.х Магалжав 649.977 [79] (68.091 )
80. а.а Дж.Батбаяр 646.971 [67] (0.000 )
81. у.х Батбаатар 646.221 [81] (80.837 )
82. а.з Ганзориг(Тэс) 646.158 [68] (0.000 )
83. а.а Нямдорж 638.885 [69] (0.000 )
84. у.з Баяржавхлан 637.009 [247] (613.925 )
85. у.н Баянжаргал 627.713 [82] (80.012 )
86. у.н Цогзолдорж 624.813 [70] (0.000 )
87. а.а Энхбаатар 621.848 [72] (0.000 )
88. у.н Отгонбаяр 619.360 [83] (74.148 )
89. а.а Жаргалсайхан 603.329 [113] (302.775 )
90. а.з Амарзаяа 599.150 [75] (0.000 )
91. а.а Булганхүү 599.003 [219] (540.104 )
92. а.з Занданбат 597.666 [76] (0.000 )
93. у.з Батзориг 577.415 [85] (62.186 )
94. а.а Баярхүү 565.668 [124] (311.496 )
95. а.а Одгэрэл 551.429 [90] (84.630 )
96. а.а Чулуунбат 522.486 [84] (0.000 )
97. у.н Алтансүх 505.798 [94] (74.016 )
98. у.н Нямсүрэн 496.873 [96] (84.423 )
99. а.а Одбаяр 487.365 [88] (0.000 )
100. а.х Баасандорж 479.284 [157] (318.711 )


...

Sunday, July 11, 2010

Ямар цолтой бөхчүүд ямар цол авах гээд байна аа???

Их Монгол улсаа байгуулсаны 804 жилийн ой, Ардын хувьсгал ялсны 89 жилийн ойд зориулсан Баянхонгонгор аймгийн наадам 2010 оны 7-р сарын 9, 10-д явагдаж өндөрлөлөө. Бөхийн барилдаан гэж үнэгийн хошин урлагийн тоглолт болдог уламжлалтай...

Өнөө жилийн наадмын тухай хүүрнэхээс өмнө түрүү жил юу болсныг нэхэн дурсъя...
Баянхонгор аймагт 10 жил тутамд 1 даншиг наадам болдог. Ламын гэгээний ой. Түрүү жил ээлжит даншиг наадам болох байсан тул манай аймгаас аймгийн шинэ цолтон төрнө гэдэг бүтэшгүй зүйл гэдэг нь ойлгомжтой... Даншгаар 5 давах аймгийн цолгүй бөх битгий хэл аймгийн арслан ч бараг байхгүй, байхгүй гэдгийг нь ч харсан. Харин манай нутгийн дээдсүүд сайхан зүйл бодож олсон нь Их Богд уулаа тахих нэрийдлээр 6-сарын эхээр (3-д байхаа) Бага даншиг нэртэй лут наадам хийв. Наадам ч гэж дээ, ганцхан бөх барилдсан юм. Хүүхдийн баярын үеэр болсон тус наадамд Богд суманд 256 бөх очиж барилдана гэдэг ч худлаа зүйл мэт санагдана. Гэхдээ л 256 бөх барилдсан мэт болгож чадсан, энэ ч амархан л даа... өмнө нь 2006 онд 100 гаруйхан бөхтэй л байхад 8 даваатай болгож чадаж байсан. Харин энэ баяртаа манай аймгийн өмнөө барьдаг бүх бөхчүүд ирж барилдсан юм, у.н Батболд (одоо харцага), а.а Чулуунбат ... гээд л манай сайчууд бүгд байсан. Харин хачирхалтай нь тэдгээр сайчуудаа бүгдийг нь давсаар а.н Эрдэнэтуул, а.н Эрдэнэхүү 2 үзүүрт хүрсэн... яаж гэдэг нь хэнд ч ойлгогдох буйзаа... мөн Батцэнгэл, Өнөрбаатар нар (өөр ганц нэг бөх начин болсон байж магадгүй ээ...) 5 давж начин болж чадав. Үзүүрт үлдсэн 2 бөх үзэж тарж залуу а.н Эрдэнэхүү түрүүлж аймгийн арслан болж, хашир Эрдэнэтуул начин (800 жилийн ойгоор 3 даваад Сумъяабазар аваргатай үзэж байсан) үзүүрлэж аймгийн заан болов. Эрдэнэхүү нь олон түмнээ Хангарьдын хэмээн алдаршсан Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат бөх аймгийн хурц арслан, улсын наадамд 2 удаа 4 давж байсан (1995 он, 2001 он) Болд арслангийн хүү гэдгийг бөх сонирхогчид маань андахгүй бизээ. Тус Бага даншигт аймгийн удирдлагууд бүгд оролцсон ба Аймгийн Засаг Дарга захирамжаа гаргаж дээрх бөхчүүд цолоо авав. Яг үнэндээ бол бөхчүүд маань сайн барилдаж цол аваад байгаа юмуу, сайхан зохион байгуулалтаар цол ОЛГООД байгаа юмуу гэдэг нь эргэлзээтэй байсан. Гэвч МҮБХ гэдэг төрийн бус байгууллга тус наадмыг зөвшөөрөлгүй хийсэн гэдэг үндсэлэлээр болон хамгийн гол нь цаг хугацааны хувьд зөвхөн наадмаар л цол олгоно гэсэн дүрмэнд нь таарахгүй байгаа тул бөхчүүдийн маань ОЛЖ АВСАН цолыг хүчингүйд тооцсон юм. Харин манай засаг даргын захирамжаар олгогдсон тул ямар ч байсан л аймагтаа бол тус цолнууд нь хүчинтэй байгаад байсан, түрүү жилийн даншгаар л гэхэд Эрдэнэхүү аймгийн арслан цолтой гэж цоллуулан барилдаж байв...

За одоо өнөө жилийнхээ наадамдаа ороё. Наадам эхлэхийн урд өдөр а.а Дамдин орон нутгийн ТВ-д ярлцлага өгч байна. Улсын наадамд 2 удаа 4 давсан, аймгийн арслан Равсалын Дамдин:

... Энэ жил анх удаа нутагтаа гал зохион байгуулж аймгийнхаа наадамдаа оролцох гэж байна. Бөөрний хүнд өвчнөөсөө болж хэсэг завсарлалаа, хойтонгоос улсад барилднаа...
... миний ганц харамсаж явдаг зүйл бол түрүү жил манай нутгаас цол авсан, ахисан залуучуудын маань цолыг өгөөгүйгээс болж хохирч байна. Аймаг бүр л жил бүр хэд хэдэн залуучууд нь цол ахидаг гэтэл манайх хэлмэгдээд нэг жил тасарлаа... Нямдорж гэдэг хүний хувийн компани нь бүхэл бүтэн аймаг, ард иргэдийг доромжилж наадмыг нь хүчингүйд тооцож, засаг даргын захирамжыг хүчингүйд тооцсон... Баттулга сайд, Занданшатар сайд нарыг ч үл ойшоосон...

гэж ярив.

Наадам 9-д эхэлж намайг өдөр очиход 256 бөх барилдаж, 3-ын даваа эхэллээ л гээд байж байсан. Яг хэдэн бөх барилдаж, яаж зохицуулалт хийснийг нь бол би энэ жил нүдээрээ харж чадаагүй. Угаасаа миний сонирхолыг маш их татаж байсан зүйл бол түрүү жил цолоо тооцуулаагүй бөхчүүд энэ жил ямар цолтой барилдах бэ гэдэг асуулт юм. Энэ наадмаар түрүүлэх нь ойлгомжтой байгаа Эрдэнэхүүгийн хувьд БӨ-д барилддаг аймгийн начин цолтойгоо барилдаад түрүү авах уу эсвэл... гэсэн асуудал байв. Энэ манай бөхчүүд өөрсдийн удирдлагуудынхаа өгсөн цолтойгоор барилдав. АЙМГИЙН АРСЛАН БОЛОХЫН ТУЛД АЙМГИЙН АРСЛАН ЦОЛТОЙ БАРИЛДААД БАЙГААГ юу гэж тайлбарлах юм болоо...
3-ын даваа хэвийн сайхан болж байв... харин ганц гадны бөх болох Говь-Алтай аймгийн сумын заан Энхсайхан гэдэг залууг манай аймгийн урдаа барьдаг залуучуудын нэг нь, энэ наадмын дээгүүр барилдах бөхийн тоонд багтаж буй а.н Отгонбаатар амалж барилдав. 2 бөх барьц шодох болоход Отгонбаатар минийхээр буусан гэж гүрийв. Удтал маргалдаад дахиад шодохын бодоход НО-той байсан гэдэг нь ойлгомжтой, үнэхээр Отгонбаатарын талаар буусан бол шууд л барилдаан өрнөх ёстой шүү дээ... сүүлийн удаад харин Отгонбаатарын талаар буусан бололтой өндөр гаргаж ирээд л давна лээ...

4-ийн даваанаас эхлээд л үнэгүй ШОУ гэдгийг чинь үзлээ дээ...
аймгийн наадамдаа 4 түрүүлсэн хүчит арслан маань нэг сумын заан залуу түрж хөөгөөд бараг давж явахдаа МУШИГААЧ гэж өөрөө чангаар хэлж байх юм, нөгөөдөх нь мушигатал арслан доор нь үсрээд л орчлоо, харин давсан залуу сумын начин Баярдамба босож ирэнгүүтээ эвгүй болсон мөрөө бариад Дамдин багш дээр гүйж очоод ганцхан татуулаад мултарсан мөрөө орууллуулчаад тахимаа авч байх юм... хөгжилтэй л агшин, гялс мултрана, гялс оруулна, бүүр сурчихсан...
12 дүйз барилдсаны эцэст (8 аймгийн арслан, 4 аймгийн заан) сүүлийн 4 дүйзэд 8 ширхэг аймгийн начин үлдэв. Бөхчүүдийн оноолтыг дуудан талбайд гарсны дараа БӨХЧҮҮД ТҮР ХҮЛЭЭЖ БАЙ ОНООЛТ БУРУУ БАЙНА гэх юм.
Манай нэг доорын 8 бөх хэн маань ямар эрэмбэтэйг мэдэхийн мээдээр мэднэ дээ...
Гэтэл а.а Отгонням талбайн захаас барилд барилд ... гэж тушаал буулгаснаар түүний 2 шавь а.н Батцэнгэл, а.н Өнөрбаатар нар (хоюулаа нөгөө тооцогддоггүй цолтой залуучууд) учраануудаа хөөж барьж аваад л давчаад туг тойров. Энэ барилдааныг тооцохгүй гэж тайлбарлагч туг тойрч байхад нь л зарлав. Отгонням арслан 2 шавиа ирэнгүүт шууд хувцасаа өмсөөд яв гэж хэлэв (тавын даваа 10-д үргэлжлэнэ).
Нөгөө МҮБХ-той тас зөрөлддөг манайхан харин энэ удаа МҮБХ-ны дүрэм ёсоор аймгийн наадмаас цол авсан бөх,
тойргийн барилдаанаас цол авсан бөхийн урд авдаг гэсэн дүрэм ёсоор бол тус 8 начны түрүүчийн оноолт өөрчлөгдлөө гэх юм. Дүрмээ баримтлалгүй яаж оноолт гаргав? гэтэл гэнэт яаж дүрмээ санав? ...
Дахин шинэ оноолтоор 8 начин талбай дээр гаргахад Батцэнгэл начин буцан ирж түрүү Өнөрбаатарт унахдаа гэмтсэн бөхтэй оноолт таарсан тул гялс давчаад явчив. Харин нөгөө Өнөрбаатар нь а.н Бат-Оршихтой таарсан тул ирж барилдсангүй. Бат-Орших нь жүдогийн шигшээ багийн гишүүн, ОУХМ цолтой шилдэг залуу хүчтэн билээ. Нэлээд удаан хүлээгээд Өнөрбаатар ирээгүй Бат-Оршихыг давуулж туг тойруулав.
Нөгөө үлдсэн 4 начингийн хоорондох 2 барилдаан будиланаатай хэрүүлтэй болсон ч яаж ийж байгаад л шийдвэрлэв. Харин хэрүүлтэйхэн 4-ийн даваа дуусах үед нөгөө хасагдсан Өнөрбаатар начин чинь талбай дээр гарч ирээд зогсчихвоо... Дарга нартай би түрүүн даваад явчихсан мэдээгүй л гэж мэтэгсэн байх, Бат-Орших начин би зөндөө хүлээсэн дүрмийн дагуу давсан гэсэн байх, дарга нар харин өөрсдийн буруугаас болж оноолт будилж ийм байдал үүссэнд баахан бантсан байх. Энэ үеэр унасан аймгийн заан Мөнхбат (түүнийг бас БӨ-д аймгийн харцага гэж цололдог) та нар дандаа будилаан хийдэг, надтай нэг залуу тааруулаад би тэрэнд нь бууж өгөхгүй гэсэн чинь чи шал өөр хүнтэй намайг тааруулаад унагачлаа ш дээ... гээд бөөн хэрүүл хийх зуур... талбайн хажууханд зодоон болоод ч амжсан...
Нэлээд эвгүй байдалд орсон Бөхийн ерөнхий даамаал 10 минутын дотор Бат-Орших талбайд гарч барилдахгүй бол Өнөрбаатартай цуг хасна гэж зарлигдав.
Бат-Орших нэлээд дуйргүйцэн зогссон боловч а.а Дамдин, а.а Отгонням нар хоюулаа хасагдаж байснаас нэг нь унасан нь дээр барилд гэж шахсаар гаргаж барилдуулав. Бат-Орших начин давхар шуудагнаас мушгиад давсан.

10-нд ТВ-гээр морины уралдаан үзсээр 5-ын даваа дуусгаад стадионд очив. 6-гийн даваанд а.а Эрдэнэхүү хамгийн эхэнд ам авч байгааг бодоход а.а Болд, а.а Дамдин, а.а Отгонням, а.а Баямөнх нар унасан болж таарав. Тэдний оронд Батболд, Бат-Ирээдүй, Баярдамба нарын залуучууд начны болзол хангасан байсан бөгөөд а.н Батцэнгэл бодвол өөрийн багш Отгоннямаар 5 давсан байх.
Эндээс л сонирхолтой асуулт ургана... МҮБХ зөвшөөрөхгүй байгаа тул Батцэнгэлийг зөвшөөрдөг начин болгож байгаа хэрэг үү? эсвэл начнаа баталж байгаа тул Отгонням арслан багахан л мөнгө авсан гэсэн үг үү?? ха ха ха...

6-гийн даваанд а.а Эрдэнэхүү өөрийн ааваар 5 давж начин болсон Батболдыг хүрээд л хаясан бол а.н Бат-Орших Баярдамбыг, а.н Баасанбат Бат-Ирээдүйг давсан тул тунасан а.н Батцэнгэл начны даваанд тунан барилсан Мөнхтөрийг давж 3 шинэ харцагатай болов. Нэмээд Эрдэнэхүү бол МҮБХ-ныхоор бол мөн л харцага гэсэн үг...

За 7 дээр Эрдэнэхүү арслан а.н Батцэнгэлийг амлаж хамгийн сүүлийн золгооноос мордож давсан бол тунасан аймгийн начин Бат-Орших гэнэ алдаж а.н Баасанбатад шороодосноор шинэ заан төрлөө.

Үзүүр түрүүний хоёр бөх хэсэг барилдаад тохиролцоонд хүрч элэг бүс, дан шуудгаа дуусгасан тул 2 давхар шуудгандаа хүрээд мөн л давалцсангүй... энэ үед 2 бөх шодолцох ёстой биз дээ? харин тэд тохиролцоод дахин 2 талаараа 2 удаа буюу нийтдээ 6 удаа давхар шуудагдасны эцэст Эрдэнэхүү ОДОО ШОДНОО гэж цэцдээ хэлснээр шодох болж дээш шидсэн зоос эхний удаа яг ирмэгээрээ бууж, 2 дахь удаадаа Баасанбат начны талаар буув. Баасанбат начин шодооны барьцнаас шахаж өргөөд тавихад нь Эрдэнэхүү арслан барьц олж аван өөрийг нь өргөж гаргаж ирээд давж түрүү бөх боллоо.

Засаг даргын захирамжаар Баасанбатад аймгийн заан цол олгосон бол мөн засаг даргын захирамж гарч Эрдэнэхүүд Аймгийн арслан цол олгов. Энэ юу гэсэн үг бэ? уг нь бол арслан цолтой бөх түрүүлбэл ямар ч захирамж энэ тэр гарахгүй харин МҮБХ хурц чимэг нэмээд эрэмбээ шинэчлээд явдаг байх. Түрүүлсэн арслан цолгүй бөхөд бол засаг даргын захирамжаар Аймгийн арслан өгөх ёстой... Бүүр инээдтэй нь Эрдэнэхүү үзүүрлэсэн бол түүнд ямар захирамжаар ямар цол олгох байсан болоо? а.а Эрдэнэхүүд а.з цол олгов гэхүү??... ха ха ха

Одоо л аймгийн арслан авч байгаа юм бол энэ наадамд яагаад арслан цолтойгоор барилдаж эрэмбэний хувьд их дээр байрлаж, 6-гийн даваанаас хойш хамгийн эхэнд ам авч туналгүй барилдав?... арсалан юм бол яагаад аймгийн арслан боллоо гэсэн захирамж гарав... ???

Хаа сайгүй л янз бүрийн инээдмийн наадам болдог байх, энэ бол зөвхөн нэгээхэн л жишээ биз... Гэхдээ ч ХӨЛИЙН ЦЭЦТЭЙГЭЭ НИЙЛЖ, ХҮМҮҮС ТУГ ТОЙРОХ БҮРТ НЬ ХАРААЖ БАЙХАД ичихгүй шодсоор байгаад түрүүлэхээс хамаагүй дээр ч юумуу...? Улсын наадам нь тийм юм сургаж байхад, аймгийн наадам ямар байх нь ч ойлгомжтой юм уу?...