Monday, November 30, 2009

Амьд ба фантази спорт 11-р сард...

11-р сар бүхэлдээ фантази спортоор амьсгалсан сар байлаа. Уг нь үндсэний бөхийн фантази тоглоом гэж зохион байгуулах гээд форум дээрээ нэлээд аижл өрнөөүлж байтал энэ сард нэг ч барилдаан болохгүй болсноор одоо зогсонг байдалтай болоод байна. 10 сарын 30-д л үндэсний бөхчүүдийн чансаа шинэчлэгдэснээс хойш бөхийн барилдаан болсонгүй. Уг нь барилдааны хамгийн идэвхитэй үе шүү дээ. Улс тунхагласны баяраар хүртэл сүмо гэж "бүтэлгүй" бөхийн төрлийг үзэж суув. Сүмогийн башё яахав болдгоороо болж Монголчууд түрүүлдгээрээ түрүүлж, жилийн 6 башёд Монголчууд түрүүлсэн гэдэг амжилттай жилээ дуусгалаа. 4 жилийн өмнө "ганцаардсан чоно" хэмээн нэрдэгдэж нулимас дуслуулан тогтоож байсан 3 том амжтлтыг нэгийг буюу жилийн 90 барилдааны 84-д нь давсан хэмээн Дагвадорж аваргыг дахиж хүн эвдэхгүй хэмээгдэж байсан амжилтыг Хакүхо эвдэж 86 болгон шинэчиллээ. Энэ амжилтыг Хакүхогоос өөр хүн эвдэхгүй гэж Японы том гэгдэх мэргэжилтнүүд ярьж байна. Харүмофүжид 1-р сард, Котоүшү (7-р сард байхаа) , Котомоцүкид 5-р сард, Шотенро Нямсүрэнд 9-р сард ганц унаснаас өөр ялагдал амсалгүй 2009 оны үдлээ Хакүхо. Дагвадорж аваргыг 6 барилдахдаа 6 удаа үндсэн барилдаанд давсан гэхээр сүмочдоос хэтэрхий хол тасарчлаа гэдгийг баталж өгнө. Дараа жил 90 давахад би лав гайхахгүй. Харин Хакүхо тасархай байсан ч энэ жил Ама, Асашёрюү нар 3 түрүүг түүнээс нэмэлт барилдаанаар хулгайлан авсан байх юм.
Харин бид энэ сард туршилтын фантази сүмо гэдэг тэмцээн өрнүүлж дууслаа. Нэлээд их өрсөлдөсний эцэст Лигийн тэмцээнд манай Tsagaan дэвжээ, Цомын тэмцээнд Мөнхдалайгийн Tomoko дэвжээ тэргүүлэл авлаа. Фантази сүмогийн дүрмэнд эргэж харах, боловсорнгуй болгох зүйлүүд нэлээд их байна лээ. Ингээд дараа башёд улам өргөн бүрэлдэхүүнтэйгээр улам сонирхолтойгоор өрсөлдөцгөөе. Форумд танилцуулж тэнд ч мөн тэмцээн өрнүүлэх боломжтой юм билээ. Одоогийн тэр asuult.net-ийн тэмцээнээс бол манай тэмцээн хол тасархай гоё болж байна лээ дээ.
Баахан барилдахын хажуугаар бас баахан хөлбөмбөгийн тэмцээнд анхаарлаа хандуулж байлаа. Энэ сард хөлбөмбөгийн талбайд хэд хэдэн сайхан тэмдэглүүштэй тулаан явагдаж бид АПЛ-ийн фантизидаа урьдын адил сайхан өрсөлдлөө. Мөн нэмээд аваргуудын лигийн фантазидаа ч сайхан өрсөлдөж байна. Бүх тэмцээний дүнгүүд гарсан байгаа. Улаан чөтгөрүүд, Улаан хотон шувуунуудын тулаанаас эхлүүлээд... өчигдөр болсон Лондонгийн хамгийн том 2 багийн хоорондо дерби зэрэг олон сайхан тоглолтын хажуугаар сүүлийн хэдэн жилд анх удаа Ливерпүүл баг аваргуудын лигээс хэсэгтээ үлдэж онигоо болох зуур аваргуудын аварга цолоо хадгалж буй манай Барса баг хүртэл хөөрхөн тэвдээд амжив. Хожигдвол Ливерпүүлийн адил тавилан хүлээж байсан манай баг шийдвэрлэх тоглолтонд 2 гол довтлогч болох Месси Ибра 2-гүйгээр Италийн сүүлийн 4 жилийн аварга Интер Милан багийг талбай дээрээ буулгаж авснаар томоохон амьсгаа авч хэсгээсээ гарч чадав. Ёоох... харин урьд шөнө буюу Интертэй хийсэн шийдвэрлэх тоглолтоос 5 хоногийн дараагаар дэлхий дээрх клубуудын хоорондох хамгийн томоохон тулаан буюу жилд 2-хон болдог Эль Классико гэгдэх Реал Мадрид Барселоно ФС багуудын хоорондох тулаан болж өнгөрөв. Талбай дээр Монгол улсын жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгөөр үнэлэгддэг 22 хүн гүйлдсэн энэ аймшигт тулаанд Реалын энэ зуны 250 сая орчим еврогоор хийсэн (манай улсын жилийн төсвийн 1/3 орчим мөнгө) наймаа үр дүнгээ өгч чадалгүй эсэргэрээ өөрийн академаас төрөн гарсан тоглоглогчдоор гол цөмөө бүрдүүлсэн Барса баг ээлжит нэгэн ялалтаа байгуулав. Энэ зуны томоохон солилцоо шинэхэн күлэ Ибрахимович цорын ганц хожлын гоолийг авчирснаар манай баг Испайны төлөөх дайнд ялалт авлаа. Энэ 2 тоглолтонд ялагдсан бол манай баг хүндхэн байдалд орох байлаа, гэвч сайн баг хүнд дарамтнаас гарч чаддагаараа л бусад муу багуудаас ялгагддаг юм. Манай баг өнгөрсөн хавар үүнээс хүнд буюу аваргуудын лигийн аварга, Испайны цом зэрэг 2 том цомоо алдаж магадгүй байсан үед 7 хоногийн дотор болсон Челситэй хийсэн 2 тулаан болон дунд нь Реалтай хийсэн том тулаанаас ялагч болон тодорч "далайгаас хуурай гарсан" түүхтэй.
Кайф лигийг итгэл төгс тэргүүлэх зуур фантази NBA гэх сагсан бөмбөгийн фантазигаар мөн л амжилттай тоглож оролцсон 2 тэмцээнээ итгэл төгс тэргүүлж явна. Сүүийн 3 жилийн турш болж байгаа томоохон тэмцээн гэгдээд байгаа МТС лигт нь тэргүүлээд л яваад байна. Их олон л фантази болох юм тухай бүрт л би тэргүүлээд байх шиг байх юм, сүүлдээ бүүр хэдэн тэмцээнд тэргүүлээд, алинд нь анхаараалаа илүү хандуулах ёстойгоо ч ойлгохгүй дээрээ тулаад байна. Зарим хүмүүс бол муу явж байгаа тэмцээнээ хаячдаг бол надад хаях тэмцээн олдохгүй болохоор жаахан хэцүү байна шүү өрсөлдөгчид минээ!!!

2009 оны 11-р сарын сургалт

Энэ сард төлөвлөж тооцож байсан ажил бага зэрэг саатлаа. Гэхдээ бусад хүмүүстэй харьцуулахад бид харьцангуй их ажилласан. Өвчний улмаас улс даяар хөл хорио тогтоосноос болж нэлээн олон ажил бариа солив бололтой.
"Мэдээний цаг" бүлэгтээ шинэ гишүүн элсүүлэн авч бичиж байгаа мэдээлэл зүйн номоо дахин нэг нягтлан үзэж бүлэг, дэд бүлэгт хяналт тогтоож эмх журманд нь орууллаа. Нүсэр их ажил болохоор шууд барьж аваад сууж болохгүй... бага багаар урагшлуулж байна. Нэг нэг чулуу нэмсээр нэг л сайхан өдөр хүн бүхний тахидаг "том овоо" болгоно доо.
Мэдээлэл зүйн олимпиадны сургалт харин энэ сард саармагжлаа, Эрдэнэмаа амарч, жижиг сурагчид геометрлүү анхаараалаа төвлөрүүлэх болсноор энэ сарын төлвөлгөө тас үсэрлээ. Дараа сард улам сайн хичээж хуучин хэмнэлээ олж авах хэрэгтэй байна.
Математикийн олимпиадныхан дор бүрнээ бэлтэлээ хийсээр л байна. Бага ангийнхан бүтэн сар амарсан бол арай томчууд нь харин амралтыг ашиглан бэлтгэлээ сайн хийж авлаа. Одоо бүгд 11-р ангийнхантай нийлэн геометр гэдэг улс даяар аймшиг болоод байгаа бөлөг сэдэвтэй хүч үзэж байна. 7-р ангийхан ч хүртэл геометрээ боломжийн хэмжээнд сурч байна. Квадрат тэгшитгэл бодох хүндрэлрүү л ороод гацдаг, бусдаар бол 9-р ангийн геометрийг бол энэ янзаараа тулаад л гарах шинжтэй байгаа.
ЭЕШ-ийн "гортиг шугамыг эрхэм болгоё" хэмээн сар гаруйн урт аяндаа хамцуй шамлан ороод явж байна. Үүнийг л давчвал бэлтгэл жигдрээд, хичээл хөнгөрөөд сайхан болоод ирнэ дээ. 7-р ангийн хүүхдүүдээс муу сурч онигоо болохгүйн тулд тэд сайн хичээх хэрэгтэй. 2009 ондоо багтаж геомерээ гэтлэх зорилт тавиад ажиллаж байна. Амархан зүйл гэж огт үгүй шүү дээ,харин 11-ийн энэ сард бас л чамалхааргүй их бэлтгэл хийж ямар ч байсан графикаа алдаагүй явж байна. Сайжирсан хүмүүс ч байгаа сайжраад байгаа хүмүүс ч байна.

Ёндко Ёндко Ёндко...

Тэгш тооны баг тэмцээнд оруулах гээд нэг баг бүртгүүлтэл тэмцээн эхлэх хугацаа болчихсон байсан тул тус баг 2-р тойргоос эхэлж тэмцээнд орж, кайф капад оролцох боломжгүй болсон билээ. Энэ багийг Ёндко удирдах болсноор амжилт нь тойргоос тойрогт ахисаар одоо 3-р байранд дэвшиж ирээд байна. Сүүлийн 2 тойрогт "торойны ханиадны" хориогоор гэртээ байгаа Yondko team багт тэмцээн эхлэх үед хааяа би салхи оруулдаг юм, тэгээд л урагшилсаар л байна. 2-д орж ирэх нь дээ... харин нэгд орох ч хэцүү байж таараа... title-ын байранд тэмцээний талаас илүү (8 торойг байх) хэсэгт заларч байгаа манай Tsavilla баг бараг бүх тойрог тогтмол амжилт гаргаж байна. 2-3 тойрог сайн яваад оноолт болж ганц амардаг, тэгээд л үргэлжлүүлнэ. Манай баг АПЛ-ийн 3 багийн гол төлөөлөгчид байдаг ба саяын тойрогт ТОТ Виллатай таарч, Арсенал хожигдсон тул арга буюу жаахан бага оноо авлаа. Гэвч байр хэвээрй... одоо бараг дархалж дуусаад "мөнхлөх" шатандаа явж байх шиг байна даа. Хөөрхий бараг 10 тойрог багаа уруудуудлсан шерик Рүүний хетрик маягийн (2 эргэлзээтэй финалт) юм хийснээр Доржоогийн цэргүүд жаахан урагшиллаа. Тэгэхдээ тэр 10 настай 2 жаалыг давчаад дараа нь надтай нүүр тулах байлгүй дээ. Харин мөн хорионд байгаа Тамирын баг сүүлийн 2 3 тойрог толгой дараалан уруудсаар байна. Эзэн нь ирээд эрс шинэчлэлт хийх байлгүй дээ. Гол хүн Ван Перси нь гэмтсэн. За тэгээд Отгончимэг, Батхүү, Дарамсүрэн гэсэн менежерүүд түүхэндээ хамгийн муу гэх ангилалд ирээд байна.

Wednesday, November 25, 2009

11-р сарын Алгоритм башёгийн шөвгийн 8 баг тодорлоо...

2009 оны 11-р сарын Алгоритм башёгийн цомын төлөөх тэмцээн хамгийн эгзэгтэй үе дээрээ тулж ирээд байна. Хасагдах шат! энэ бол авралгүй гэсэн үг. Нэг л хальт гишгэвэл хасагдана... Цомын төлөөх тэмцээнд Манай Tsagaan дэвжээ 1 удаа болон Булгантамирын Damira дэвжээ 2 удаа тэргүүлэл авч үзсэн бол бусад үед ердөө 2 дэвжээ л өрсөлдөж байсан. Өнөболдын Suso дэвжээг сүүлийн өдрүүдэд Дашпүрэвийн Dashkent дэвжээ ерөнхийдөө давамгайлсаар 11 тоглохдоо ганцхан удаа хожигдож (Tomoko-д хожигдсон) 20 оноотойгоор итгэл төгс хасагдах шатны 1-р байраар шалгарав. Манай Tsagaan дэвжээ 2 дахь өдөр -16 оноо авч (башёгийн хамгийн муу амжилт) бүтэлгүйтэснээс хойш 3-аас 7-р байрны хооронд хурдалсаар сүүлийн өдөр Өнөлболдын дэвжээний дээр гарч 8 хожил 16 оноогоор 2-р байраар хасагдах шатанд шалгарав.

1. Dashkent 20 (422)
2. Tsagaan 16 (580)
3. Suso 16(517)
4. Tomoko 14 (396)
5. Sukhee 12 (426)
6. Gochoo 10 (347)
7. Damiraa 10 (339)
8. Chimee 10 (293)

оноогоор тус тус хасагдах шатанд (play off) шалгарав. Хамгийн харамсалтай нь лигийн 2-р байр хүртэл дэвшиж байсан More than Tomoko дэвжээ сүүлийн өдрүүдэд бүтэлгүйтэж ердөө лигийн 5-хан онооны зөрүүгээр 9-р байрт шалгаран хасагдах шатанд оролцох эрхгүй болов. Мөн лигт 6-р байранд амжилттай явж байгаа Бат-Амгалангийн Bataa дэвжээ 2-хон ялалт байгуулж хасагдах шатанд тэнцсэнгүй. Лигт 8-д яваа Соогий, 12-д яваа Батхуяг нар ч дараа башёг хүртэл бэлтгэлээ сайн хийгээд хүлээхээс өөр аргагүй болов.

9. More than TOMOKO 10
10. BagiLucky 6
11. Bataa 4
12. M vs j 4

Хасагдах шатанд шалгарсан 8 баг тус бүрт амжилтаас нь хамааруулан 0-ээс 7 оноо (лигийн оноо) өгсөн бөгөөд эдгээр оноог хасагдах шатны тоглолт бүрт хэрэгдэнэ.

1. Dashkent 7
2. Tsagaan 6
3. Suso 5
4. Tomoko 4
5. Sukhee 3
6. Gochoo 2
7. Damiraa 1
8. Chimee 0

1-р байраар шалгарсан баг 8-р байраар шалгарсан багтай
2-р байраар шалгарсан баг 7-р байраар шалгарсан багтай
3-р байраар шалгарсан баг 6-р байраар шалгарсан багтай
4-р байраар шалгарсан баг 5-р байраар шалгарсан багтай

тус тус оноолт таарсан ба 1-р байраар шалгрсан Dashkent дэвжээ 8-р байраар шалгарсан Chimee дэвжээ 2-ын ялсан (12 дахь өдөр тулалдаж) нь дараагийн шатанд 4-р байраар шалгарсан Tomoko, 5-р байраар шалгарсан Sukhee дэвжээнүүдийн аль ялсантай нь 13 дахь ба 14 дэхь өдрүүдэд тоглох юм. Энэ 4 багийн ялагч нь үлдсэн 4 багийн ялагчтай аваргын төлөө халз тулааныг сүүлийн 15 дахь өдөр өрнүүлж харин 3-р байрны төлөө 2 баг мөн сүүлийн өдөр халз үзнэ.

Жич: Цомын тэмцээнд 50%-аа хийсний оноо тооцогдохгүй байгаа (энэ оноо зөвхөн лигт тооцогддог) ба хасагдах шатанд шалгарахдаа авсан 0-ээс 7 гэсэн оноо нь харин зөвхөн цомын тэмцээнд л тооцогдоно (энэ оноо лигт хамаагүй).

Өнөөдрийн байдлаар хасагдах шатанд шалгарсан дэвжээнүүдийн бүрэлдэхүүнүүдийг танилцуулъя.

Д.Дашпүрэвийн Dashkent дэвжээ:
Asashoryu
Tamanoshima
Tochinoshin
Kotoshogiku
Monkonami

Б.Чимэдширчингийн Chimee дэвжээ:
Hakuho
Kakiryu
Aminishiki
Homasho
Mokonami

С.Цагааны Tsagaan дэвжээ:
Asashotyu
Kotoshogiku
Takamisakari
Tamawashi
Tochinoshin

Н.Булгантамирын Damira дэвжээ:
Kotoshu
Kotomitsuki
Aminishiki
Mokonami
Tosayutaka

Ч.Өнөболдын Suso дэвжээ:
Hakuho
Toyonoshima
Takikaze
Miyabiyama
Takamisakari

М.Гончигдоржийн Gochoo дэвжээ:
Kotoshu
Kotomotsuki
Tochinashin
Mokonama
Aminishiki

С.Мөнхдалайгийн Тomoko дэвжээ:
Hakuho
Kesinesato
Goeido
Kyukutenho
Mokonani

Б.Сүхбаатарын Sukhee дэвжээ:
Hakuho
Kotoshu
Yoshikaze
Tosayutaka
Mokonami

Saturday, November 21, 2009

Xavi Hernandes: Ballon d’Or Барсад ирэх ёстой

Манай алдарт Барса багийн төвийн хамгаалагч энэ жилийн Ballon d’Or (дэлхийн хамгийн шилдэг тоглогчид олгодог шагнал) -ын хамгийн гол нэр дэвшигчдийн нэг Шави Ирнандесийн саяхны ярицлагыг манай нэгэн Күле орчуулж форумд тавьсан нь их гоё ярилцлага санагдлаа.

-Таны бодлоор ялагчийн сэтгэхүй нь өнөөгийн Барсаг тэргүүлэгч болгож байгаа юу?

- Магадгүй өмнө нь гаднаас ирсэн тоглогчид гол ачааг үүрч байсан бол одоо клубээс төрөн гарсан тоглогчид багийн тулгуур багана болж байна. Пэп (Jusep Guordellа одоогийн дасгалжуулагч) бидэнд голлох ачааллыг өгч байгаа бөгөөд энэ итгэл найдвар нь биднийг илүү урамшиж, хичээл зүтгэл гаргахад түлхэц болж байгаа байх.

- Яагаад Барсагийн философи ийм чухал гэж?

- Бидний философи бол яг энэ тоглолтод бид ялагдаж болохгүй. Барсагийн тоглогч түүний өмссөн цамцаараа танигддаг ч энэ бүхэн түүний тоглолтын хэв маягаараа ялгардаг. Бид үүнээс өөрөөр тогловол дэмжигчид маань төдийлөн таа*a*хгүй л болов уу. Тэд гайхалтай хөлбөмбөг болон ялалтыг л хүсдэг.

- Гэвч Рубин болон Памплона-д (Осасунагийн эсрэг) бүтэлгүйтсэн.

- Гэхдээ бид Рубиний эсрэг ердөө ганц гоол зохион байгуулж чадсан бол бүх зүйл огт өөр байж болох байлаа. Би нэг зүйл хэлмээр байна. Өмнөх трибл хийсэн улирлын яг энэ үеийнхээс бид илүү тоглолт үзүүлж байгаа. Харин тэнд юу болсон бэ гэхээр, бидэнд зүгээр л аз дутсан юм. Рубинтэй тоглоход гэртээ 2 удаа шон оносон, харин Казаньд нэг удаа. Өнгөрсөн улирал бид гоолыг илүү хялбар хийдэг байсан.

- Интэртэй хийх тоглолт маш сонирхолтой болох байх.

- Тийм ээ, жишээ нь чиний эргэн тойрныхон бүгд л энэ тухай ярьж байгаа байх. Тоглолт хүртэл хэдэн өдрийн зай байна, хүмүүс тэмцээний тухай, Моуриньо, Это, Милитогийн тухай ярилцаж байна. Би өөдрөг үзэлтэн, би Барсад итгэдэг. Бид Миланд тэднийг ялах ёстой байсан, тэд талбай дээр өөрийн хагастаа байсаар тоглолтыг дуусгасан бөгөөд бид энэ мухардмал байдлыг эвдэж чадаагүй юм.

- Моуриньо, Это нарын “айлчлал” уур амьсгалыг илүү “хурцатгах” болов уу?

- Талбай дээр лав биш. Чи энэ тэмцээнд нилээд анхаарал хандуулж байх шиг байна. Заримдаа сайн мэддэг хүнтэйгээ ч тоглолтын дараа мэндлэх тохиолдол байдаг. Тийм ээ, фэнүүд үүнд арай илүү анхаарал тавьж байж болох юм.
(Моуриньо Интер Милан баийн алдарт дасгалжуулагч Jose Mourino, Это энэ жил Барса багаас Интерт худалдагдан очсон Samuel Eto)

- Зарим тоглочдын хувьд Барсад ирэх нь тийм ч хялбар зүйл биш. Хамгийн эхний шалгуураас эхлээд л дэмий цаг үрдэггүй нь мэдрэгддэг гэж тэд ярьсан байдаг.

- Марк Ван Боммел надад “энд бөмбөгийг маш хурднаар дамжуулдаг юм байна” гэж хэлж байсан. Гэхдээ тэр бөмбөгийг хүлээж аваад юу хийж чаддагаа мэдэрсэн байх, тэр энд идээшиж чадсан.

- Зөвхөн Ван Боммел энэ хэю маягт дасч чадсан гэж үү, Анри болон Ибрагийн тухайд?

- Үгүй дээ, тэд бол маш хурднаар сурч, ойлгох чадвартай мундаг тоглогчид шүү дээ, хэдийгээр Анри эхэн үедээ дасан зохицоход нилээдгүй хугацаа зарцуулсан ч гэсэн. Хөл доор бөмбөг ирэнгүүт бид үүнийг маш хурднаар эргэн тойрон дамжуулдаг. Ибра харин маш хурднаар дасч байгаа, энэ нь магадгүй тэрээр Аяакс-н академаас төрөн гарсантай холбоотой байх. Тэнд яг л ийм хөлбөмбөг тоглодог юм. Златан ч өөрөө хосгүй авъяастай нэгэн.
(Ибра энэ зун Интер Миланаас Барсад худалдагдан ирсэн довтлогч)

- Пэпийн та хоёрын хоорондын ойлголцол бараг л төгс юмаа даа?

- Бидний хооронд маш дотно өвөрмөц харилцаа байдаг. Бид хамтдаа тоглож байсан юм. Бид хөлбөмбөгийг нэг өнцгөөс харж чаддаг, бид хоорондоо маш их ярилцдаг бөгөөд бие биедээ итгэдэг. Тэр үргэлж намайг талбайн захруу дуудаж зөвлөгөө өгдөг юм. Би яг л талбай дээрхи түүний бас нэг хувилбар шиг байдаг.

- Та Ван Гаалтай бас нилээд ойр харьцаатай байсан.

- Тэр нилээд өвөрмөц зан араншинтай ч маш шударга шийдвэр гаргадаг хүн. Чи шаргуу ажиллаж байвал тэр чамайг талбайд гарах эрхээр шагнана. Тэрээр Пуёол, Иниэста, Виктор, Олегер болон намайг нээн гаргасан.

- Райкаардын талаар? (Frank Rejkard Барса багийг 2005/2008 он хүртэл удирсан дасгалжуулагч)

- Тэр бол энэ ажлын хувьд хэтэрхий “сайн” хүн, гэхдээ тэр маш сайн дасгалжуулагч. Тэрээр хэн нэгнийг ойлгохын тулд өөрийн үзэл бодлоосоо ухарч чаддаг байсан юм. Заримдаа тэр тоглогчидтой илүү ширүүн харьцах хэрэгтэй байсан байх, гэхдээ түүнийг Туркт амжилтад хүрвэл хэн ч гайхахгүй. Хөлбөмбөгийн арга ухаан, тактикийн хувьд өндөр боловсролтой түүнээс би маш их зүйл сурч авсан.

- Өмнөх үетэй харьцуулахад та одоо голлох байр суурьтай тоглогч.

- Сүүлийн хэдэн тоглолтод төдийлөн сайн үр дүн үзүүлж чадаагүйгээ хүлээн зөвшөөрч байгаа ч би үргэлж гол үүргийг авч яваагаа мэдэрч байдаг.

- Өнгөрсөн улирлыг зөвхөн мөрөөдөж болохоор амжилтаар үдсэн.

- Энэ бол гайхамшиг, миний хувьд амжилтад хүрэхийн тулд шаргуу хөдөрмөрлөж байх ёстой байсан ч тэгж чадаагүй хүнд хэцүү үеийг цайруулахад тусалсан.

- Та гэмтэлтэй байсан улирлынхаа тухай ярьж байна уу?

- Тийм ээ, 2006 онд Парист манай баг финалд үлдэхэд би талбайн хажуугаас хараад сууж байсан нь маш хэцүү байсан шүү. Би гэмтлийн улмаас тоглолтод оролцож чадаагүй юм. Тэрхүү ялалтыг сэлгээний суудалд тэмдэглэж байлаа. Хэдэн жилийн турш бидэнд дахин ийм завшaан тохиолдоогүй ч өнгөрсөн улирал дахин финалд хүрч чадсан. Хэрвээ чи ажлаа хийж л байгаа бол хөлбөмбөг чамд даагаа нэхэх боломж өгдөг юм. Миний таамаглаж чадаагүй гайхалтай зүйл бол нэг улиралд Лига, Эзэн хааны цом, Аваргуудын Лиг болон Бэрнабэу-д Реалыг 2-6 бут ниргэсэн зэрэг байлаа. Эд бүгд нийлээд миний өмнөх хар дарсан зүүдийг үлдэн хөөсөн юм.

- Мэссигийн тухай?

- Би түүний хэрхэн өсөн дэвжиж байгааг хүүхэд байхаас нь хойш л харж байна. Тэр бол яг л “машин” шиг, жинхэнэ мэргэжлийн, гайхалтай ухаалаг. Түүнд амжилтад хүрэхэд хэрэгтэй бүхэн бий.

- Баруун жигүүрт Мэсси Алвэс нартай хамтран тоглох мэдээж гайхалтай байдаг байх.

- Энэ бол гайхалтай. Би үүнд маш их дуртай. Лео хамгийн шилдэг, тэр үргэлж бөмбөгний төлөө тэмцдэг, найдвартай, энэ чанараа хэзээ ч алдахааргүй санагддаг. Харин Алвэсийн хувьд хэрэгтэй үед түүнийг харахад өмнө чинь байж л байна, тэгээд дараа нь хамгаалалтад оролцохоор буцаад гүйдэг. Яг л мотоцикл шиг. Түүнтэй тоглоход үргэлж сэтгэл хангалуун байдаг юм.

- Андрес Иниэста?

- Талбай дээр би түүнд үргэлж намайг харж байгаарай гэж хэлдэг. Бид хамтдаа төвөөс бөмбөгийг удирддаг юм. Тэр бол гоц хүн. Түүний ур чадвар давтагдашгүй. Түүнтэй эн зэрэгцэх хүнийг олно гэдэг маш хэцүү зүйл. Түүнтэй хамт тоглоход ч бас туйлын таатай байдаг. Тэр бол миний төгс хамтрагч.

- Шигшээ багт Чэсктэй тоглох бас адил уу? (Ческ -Арсенал багийн ахлагч Francesc Fabregas)

- Би үүнийг өмнө нь хэлж байсан. Тэр бол Барсагийн бүтээгдэхүүн, Ла Масиад байхаасаа эхлээд л манай философи, тоглолтын хэв маягаар хүмүүжсэн хүн. Зарим хүмүүс биднийг хэт өөр тоглолттой, таарч тохирохгүй гэхэд миний инээд хүрдэг. Бид бие биенээ харцаараа л ойлгодог, тэр бол Арсенал болон шигшээ багтаа өндөр зэрэглэлийн тоглогч гэдгээ хэдийнэ баталсан.

- Ballon d’Or-ын талаар?

- Би энэ шагналыг бидний амжилтаас шалтгаалаад Барсагийн тоглогч хүртэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ нь багийн бүх тоглогчдын шагнал байх болно. Мэсси авах байх, энэ бараг тодорхой зүйл.

- Барсагийн амжилтын талаар энэ их магтаалын талаар та юу гэж бодож байна?

- Бид даруу байхыг хүсч байна, шалтгаан нь бид үргэлж ялалт, амжилтаар өлсч байдагтай холбоотой. Аялаж явах үед аль нэг улсад өсвөр насныхан болон хүүхдүүд Барсагийн цамц өмсөөд явж байгааг харах маш тааламжтай байдаг.

- Испанийн шигшээ багийн тоглолтын хэв маяг Барсагийн хуулбар шиг санагддаг уу?

- Шигшээ багт Пуёол, Пике, Иниэста, би болон Чэск байгаа (Cпайны шигшээд тоглодог Ла Масиагийн бүтээгдэхүүд). Бид хөлбөмбөгийг өөрсдийн хэв маягаараа л тоглодог. Висенте дэль Боске-д үүнийг зохицуулах өөрийн арга барил байгаа, түүний өмнө Луис Арагонес-д ч бас байсан шиг. Тэд бидний чадварыг хэрхэн ашиглахаа мэднэ. Силва, Мата, Вилла (Валленсиа багийн шигшээдээ багтдаг шилдэг тоглогчид) нар ч Барсагийн хэв маягт хэрхэн зохицохыг мэддэг гэж хэлж болно.

- Дэлхийн Аваргын тэмцээнд хир найдвар тавьж байна вэ?

- Бидний энэ үеийнхэнд Дэлхийн Аваргын Тэмцээнд оролцох туйлын тааламжтай мөч юм. Гэхдээ бид маш их хөдөлмөрлөх хэрэгтэй. Хүмүүс Америкт болсон Холбооны цомын тэмцээнээс хэрхэн хасагдсанаа санаж байх хэрэгтэй. Бид Европийн аваргууд, бид сайн тоглолт үзүүлж байгаа, гэвч бидэнд Аргентина, Герман, Итали болон Бразил гэх мэт багуудад байдаг шиг нэмэлт ямар нэг зүйл, ялагчийн “ген” хараахан байхгүй байна. Бид тэдэн шиг болохын тулд дэлхийн шилдэг дөрвөн багтай хэд хэдэн удаа тэмцэлдэж үзэх хэрэгтэй байна. Гэхдээ энэ нь бид аварга болж чадахгүй гэсэн үг огт биш шүү.

- Аль баг хамгийн хүчтэй нь вэ?

- Дэлхийн Аваргын тоглолтууд сюрпризээр дүүрэн болдгийг би мэднэ. Миний нэрлэсэн багуудаас гадна Зааны Ясан Эрэг бас нэг өрсөлдөгч байх болно.

- Аваргуудын Лигийн талаар ярилцацгаая. Ямар багууд гол өрсөлдөөнийг гаргах бол?

- Хамгийн эхэнд Челсиг нэрлэмээр байна. Тэдний тоглолтод би дуртай. Анчелотти ирснээр тэдний хамгаалалт сайжирч илүү балансжсан. Тэдэнд Лампард, Баллак, Эссэйн, Дэкү нараар дэмжүүлсэн Дрогба, Анелка зэрэг аюултай довтлогчид байгаа. Тэгээд МАНЮ, Интэр, Ювентус болон Фиорентина, Бордо багуудыг бас нэрлэмээр байна. Лисандротой Лион ч сайн тоглож байгааг би харсан. Аваргуудын Лиг харьцангуй нээлттэй тэмцээн юм. Гэхдээ хэн ч биднийг мартаж болохгүй. Барселона бол одоогоор цом эзэмшиж байгаа, цаашид ч гол өрсөлдөгч байсаар байх болно. Үүнийг санаж яв.

- Урам хугалж байгаа ямар нэг баг байна уу таны хувьд?

- Би Баернаас илүү зүйл хүсч байлаа. Би тэдэнд юу тохиолдоод байгааг ойлгохгүй байна. Тэдэнд сайн дасгалжуулагч, Рибэри гэх зэрэг дээд зэрэглэлийн тоглогчид байна шүү дээ.

- Өөр сонирхуулахаар юу байна?

- Би Арсеналын тоглолтыг үзэх дуртай. Тэд бидэн шиг довтолсон, сайхан тоглолт үзүүлдэг. Түүнчлэн олон сайн тоглогчидтой. Тэдэнд бага зэргийн аз дутаад байдаг юм, яг л 2006 оны финал шиг.

Thursday, November 19, 2009

Fantasy and Live sumo

Хүүхдүүд амарч байгааг далимдуулаад хичээлийн хуваариа янзалж байгаад 4 өдөр сүмо үзлээ ш дээ. Одоо хичээл эхэлсэн болохоор 8 дахь ба 15 дахь өдөр л сүмо үзэх боломж гарна.

Фантази сүмо:
За тэгээд дэвжээний эзэд ойрд их идэхитэй байгаа ба дүрмээ сайн ойлгоод Соосгоос бусад нь оноо их авч байна. Өнөөдөр л гэхэд хүмүүс наймаа хийсэн оноогоо хасуулаад 60, 56, 55... гэх зэрэг маш өндөр оноонууд авлаа. 8 дахь өдрөөс өрсөлдөөн бүүр их ширүүснэ. 8 дахь даваагаа авах бөхийг сонгох нь маш их ашигтай байгаа. Тэгээд дүрмээ сайн судлаад дүрмэндээ тааруулаад өөрчлөлтөө сайн хийж, бооцоогоо зоригтой зөв тавиад явбал боломж их байна шүү. Өнөөдөр хүмүүс өндөр оноо авснаар дэвжээнүүдийн оноо ойртож өрсөлдөөн улам ширүүн болж байна. За тэгээд бүгдэд нь амжилт, намайг барах боловуу даа!!

Бодит сүмо:
Дагвадорж аварга 25 дахь түрүүгээ авч түүхэнд 3-д орох амжилт тогтоохын төлөө өрсөлдөж байгаа бол түүнээс их анхаарал татаж байгаа хүн нь Хакүхо ёкозүна юм. Тэрээр энэ жил 5 башёд барилдахдаа өрдөө 4 унасан билээ. Энэ башёд уналгүй түрүүлбэл Дагвадорж аваргын дуулиантайхан тогтоож байсан 84 гэдэг рекордыг 86 болгож ахиулах боломжтой юм. 1 унахад л дахиж өөр хүн эвдэхэд үнэхээр бэрх 85 гэдэг рекород тогтоох юм. Унах давах нь маш хурдан шийдэгддэг энэ их "эрэсдэл" өндөртэй спортод бүтэн жил 90 барилдахдаа ийм их давна гэдэг бас л томоохон авжилт шүү.
Мөн бас нэгэн түүхэн дээд амжилтын амьд гэрч бид болоход ойртож байна. Тэгэхдээ энэ башёд биш л болов уу. Дээд зиндаанд 5 удаа түрүүлээд ч ёкозүна цолонд хүрч чадаагүй Кайо озеки дээд зиндаад 800 ялаад байна. Түүний өмнө 804, 807 гэсэн ялалттай 2 бөх байгаа бөгөөд Кайо үлдсэн 10 барилдаанд 4 даваад, дараа сард мөн ердөө л 4 давахад бас нэгэн гайхалтай түүхэн амжилтын эзэн болох гээд байна. Зодог тайлалгүй олон жил шал арчин зүтгэсний цаад зорилго энэ байсан юм байлгүй дээ. Түүнийг яг цолоо алдахын даваан дээр Хакүхо 1 удаа (2005 оны 1 сарын башёд 7 даваатай кадан байхад нь сүүлийн өдөр) ... гэх зэргээр хэд хэдэн удаа зохион байгуулалттайгаар гэхүү озеки цолон дээр нь үлдээж байлаа. Ер нь сүмог сайн ажиглавал шударга биш барилдаан маш их болдог юм шүү дээ. Манайхан л шударга энэ тэр гэж буруу ойлгоод байдгаас биш. Хөдөлмөрийн баатар Дагвадорж аварга, Хакүхо 2 бол олон л удаа бие биедээ бууж өгч байлаа. Одоо харин хонь чоно 2 болж дээ. Тэгэхдээ энэ башёгийн сүүлийн өдөр Хакүхо нэг ч унаагүй буюу нийт 85 даваатай (нэгэнт рекорд эвдсэн) Дагваа аварга даваад ч түрүүлэх боломжгүй байдалд хүрвэл уурандаа шууд бууж өгч чадахгүй хүн шүү!
Дараагийн нэгэн сөрөг рекорд амжилтын эзэн бол Чойтайка озеки болоод байна. Цагтаа цуппаригийн хаан гэгдэж байсан энэ хүнээс одоо ердөө сүртэй бүтэлгүй дайралт тэгээд таталт л үлдлээ. Таталтын хаан гэдэг нэрэнд ойртож байгаа байхаа даа. Тэгэхдээ л дээд зиндаад хамгийн олон удаа озеки цолтой (Кайогоос хавьгүй олон) зодоглож байгаа хүн шүү дээ. Одоо харин хамгийн олон удаа буюу 14 удаа каданбанд орсон озеки болж байна (Озеки цолоо хамгаалах башёг кадабан гэнэ). Өмнө 13 удаа каданбанаас амжилттай гарахдаа нэлээдгүй удаа "дэмжүүлж" байсан тэрээр хамгийн сүүлд 7 сарын башёд л гэхэд сүүлийн өдөр Барүтог хэвтүүлж байж цолоо хураалгалгүй тогтож үлдсэн. Энэ барилдааныг нь сүмогийн холбоо "хэтэрхий тэмцэлгүй барилдаан болсон тул энэ 2 бөхийг сануулав" гээд л өнгөрсөн. Сүмогийн холбоо нь ил тод дэмжлэг туслалцаа үзүүлнэ, якүза нар нь далд дарамт шахалт үзүүлнэ... энэ 2 хөгшнийг мөн ч их харж үзэж байна даа. Одоо тэгээд бид сайхан фантази сүмогийн бэлэн өгөөш л хийх юм даа.
Манай залуучуудаас Базарсад сайхан өнгөтэй барилдаж байгаа, энэ башёд дээд зиндаад анх удаа 50%-аа хийж үзэхийн дээр тусгай шагнал ч хүртэж магадгүй. Өмнө нь 2 башёд 50% хийж чадаагүй байгаа. Ама Бямбадорж бол хэрэггүй байна лээ дээ, өчигдөр нутгийн дүү Анандыг давсныхаа дараа мөрлөж шараа болсон бол өнөөдөр нэг ч даваагүй явсан бөхөд анхных нь даваа болж өгч "ярилцалганд оруулсан"... Ананд, Тамаваши Мөнх-Оргил, Кюкүтэнхо 3-ыгаа 50% хийх байх гэж найдаж байна. Хүчитбаатар, Дашням, Нямсүрэн 3-таа дараа башёд л сайн барилдаарай гэж хэлэхийн ялдамд удахгүй нэг Монгол бөх зодог тайлах байхаа даа... Тэр нь насаар их залуухан Асасекирюү буюу улаан луу Дашням маань байх вий гэж ихэд айдаг боллоо...

Бөхчүүдийн жагсаалт 5 дахь өдөр.

5 өдрийн дараах бөхчүүдийн хувийн амжилт.

1 Yoshikaze 62
2 Asashoryu 54
3 Hakuho  52
4 Kotoshogiku 50
5 Tochinoshin  48
6 Mokonami    42
7 Kotooshu 41
8 Miyabiyama    41
9 Takekaze 39
10 Aminishiki  39
11 Toyonoshima 35
12 Hokutoriki 34
13 Wakanosato 34
14 Kisenosato 33
15 Kakizoe    33
16 Goeido  32
17 Baruto 31
18 Tosayutaka 30
19 Takamisakari  29
20 Tamawashi 26
21 Kimurayama    26
22 Tamaasuka 25
23 Shotenro 23
24 Kakuryu 21
25 Kotomitsuki    20
26 Tokitenku    18
27 Bushuyama    17
28 Kyokutenho    15
29 Homasho    15
30 Shimotori  13
31 Tochiozan 12
32 Kaio  8
33 Chiyotaikai 7
34 Harumafuji 7
35 Toyohibiki    7
36 Kokkai  -2
37 Asasekiryu -3
38 Tamanoshima -3
39 Kasugao -4
40 Yamamotoyama -4
41 Aran -4
42 Iwakiyama  -7

оноолтыг: http://sumo.goo.ne.jp/eng/hon_basho/torikumi/tori_538_1_6.html

Monday, November 16, 2009

11-р сарын Алгоритм башё. 2 дахь өдрийн дүн.

11-р сарын Алгоритм башёгийн лигийн жагсаалт.
1. Tsagaan (С.Цагаан) (51) 105
2. BagiLucky (Б.Батуяг) (49) 84
3. Gochoo (М.Гончигдорж) (40) 78
4. Damiraa (Н.Булгантамир) (28) 77
5. Suso (Ч.Өнөболд) (29) 60
6. More than TOMOKO (Г.Мөнхбат) (36) 59
7. Bataa (Д.Бат-Амгалан) (11) 58
8. Dashkent (Д.Дашпүрэв) (33) 55
9. Tomoko (С.Мөнхдалай) (32) 53
10. Sukhee (Б.Сүхбаатар) (14) 50
11. Chimee (Б.Чимэдширчин) (11) 43
12. M vs j (В.Содномдаржаа) (11) 34

11-р сарын "цомын" төлөөх тэмцээн.
1. Tsagaan 4
2. Gochoo 4
3. Suso 4
4. Dashkent 4
5. BagiLucky 2
6. Damiraa 2
7. More than TOMOKO 2
8. Sukhee 2
9. Bataa 0
10. Tomoko 0
11. Chimee 0
12. M vs j 0

Tsagaan 51:14 Sukhee
Chimee 11:29 Suso
More than TOMOKO 36:28 Damira
Bataa 11:49 BagiLacky
Gochoo 40:32 Tomoko
Dashkent 33:11 M vs j

2 дахь өдрийн барилдааны дараах бөхчүүдийн оноо:

1 Kotoshogiku 38
2 Toyonoshima 30
3 Kotooshu 26
4 Kyokutenho    26
5 Yoshikaze 26
6 Chiyotaikai 26
7 Takamisakari  24
8 Asashoryu 22
9 Hakuho  22
10 Kotomitsuki    22
11 Miyabiyama    22
12 Mokonami    22
13 Kisenosato 18
14 Tosayutaka 10
15 Hokutoriki 9
16 Kakizoe    9
17 Homasho    9
18 Asasekiryu 9
19 Wakanosato 9
20 Tochinoshin  9
21 Tamawashi 8
22 Kimurayama    7
23 Tamaasuka 7
24 Kasugao 7
25 Yamamotoyama 7
26 Shimotori  7
27 Baruto 6
28 Shotenro 6
29 Harumafuji 6
30 Kaio  5
31 Takekaze -1
32 Aminishiki  -1
33 Tokitenku    -2
34 Goeido  -3
35 Tochiozan -3
36 Kakuryu -6
37 Kokkai  -7
38 Bushuyama    -8
39 Tamanoshima -8
40 Aran -8
41 Iwakiyama  -9
42 Toyohibiki    -9

Алгоритм башёгийн цомын төлөөх тэмцээний 3 дахь өдрийн оноолт:
Tsagaan : Suso
Chimee : Damira
More than TOMOKO : BagiLacky
Bataa : Tomoko
Gochoo : M vs j
Dashkent : Sukhee

Sunday, November 15, 2009

1 дэхь өдрийн дүн үргэлжилж байна

1 дэхь өдрийн барилдааны дараах бөхчүүдийн оноо.

1 Kotoshogiku 20
2 Kotooshu 15
3 Toyonoshima 15
4 Hokutoriki 14
5 Kakizoe    13
6 Kyokutenho    13
7 Homasho    13
8 Yoshikaze 13
9 Tosayutaka 13
10 Asashoryu 12
11 Hakuho  12
12 Baruto 12
13 Tamawashi 12
14 Takamisakari  12
15 Kotomitsuki    11
16 Kaio  11
17 Chiyotaikai 11
18 Miyabiyama    11
19 Mokonami    11
20 Kimurayama    11
21 Tamaasuka 11
22 Kisenosato -1
23 Goeido  -1
24 Takekaze -1
25 Aminishiki  -1
26 Tokitenku    -1
27 Tochiozan -2
28 Kakuryu -3
29 Asasekiryu -3
30 Bushuyama    -4
31 Wakanosato -4
32 Tamanoshima -4
33 Aran -4
34 Tochinoshin  -4
35 Kokkai  -4
36 Shotenro -4
37 Kasugao -4
38 Yamamotoyama -4
39 Shimotori  -4
40 Iwakiyama  -5
41 Toyohibiki    -5
42 Harumafuji -7


2 дахь өдрийн дээд зиндааны оноолт:

Yamamotoyama 0-1 Tamaasuka 1-0
Kasugao 0-1 Shimotori 0-1
Kimurayama 1-0 Mokonami 1-0
Shotenro 0-1 Tosayutaka 1-0
Toyohibiki 0-1 Takamisakari 1-0
Asasekiryu 0-1 Tamawashi 1-0
Kokkai 0-1 Miyabiyama 1-0
Aran 0-1 Yoshikaze 1-0
Tochinoshin 0-1 Homasho 1-0
Wakanosato 0-1 Tamanoshima 0-1
Kyokutenho 1-0 Kakizoe 1-0
Hokutoriki 1-0 Toyonoshima 1-0
Iwakiyama 0-1 Bushuyama 0-1
Baruto 1-0 Kotoshogiku 1-0
Kotooshu 1-0 Tochiozan 0-1
Chiyotaikai 1-0 Kakuryu 0-1
Kisenosato 0-1 Kaio 1-0
Harumafuji 0-1 Goeido 0-1
Tokitenku 0-1 Kotomitsuki 1-0
Asashoryu 1-0 Aminishiki 0-1
Takekaze 0-1 Hakuho 1-0


Алгоритм башёгийн цомын төлөөх тэмцээний 2 дахь өдрийн оноолт:
Tsagaan : Sukhee
Chimee : Suso
More than TOMOKO : Damira
Bataa : BagiLacky
Gochoo : Tomoko
Dashkent : M vs j

Фантази сүмо 1 дэхь өдөр

За тэмцээний эхний өдрийн дүн гарлаа.

11-р сарын Алгоритм башёгийн лигийн жагсаалт.
1. Tsagaan (С.Цагаан) 54
2. Damiraa (Н.Булгантамир) 49
3. Bataa (Д.Бат-Амгалан) 47
4. Gochoo (М.Гончигдорж) 38
5. Sukhee (Б.Сүхбаатар) 36
6. BagiLucky (Б.Батуяг) 35
7. Chimee (Б.Чимэдширчин) 32
8. Suso (Ч.Өнөболд) 31
9. More than TOMOKO (Г.Мөнхбат) 23
10. M vs j (В.Содномдаржаа) 23
11. Dashkent (Д.Дашпүрэв) 22
12. Tomoko (С.Мөнхдалай) 21

11-р сарын "цомын" төлөөх тэмцээн.
1. Tsagaan 2
2. Damiraa 2
3. Gochoo 2
4. Sukhee 2
5. Suso 2
6. Dashkent 2
7. Bataa 0
8. BagiLucky 0
9. Chimee 0
10. More than TOMOKO 0
11. M vs j 0
12. Tomoko 0

Tsagaan 54:23 M vs j
Chimee 32:36 Sukhee
More than TOMOKO 23:31 Suso
Bataa 47:49 Damiraa
Gochoo 38:35 BagiLucky
Dashkent 22:21 Tomoko

Жаахан байж байгаад өнөөдөр бөхчүүд хэдэн оноо авсан болон маргаашийн оноолтыг танилцуулна. Оноолт харж байгаад бөхчүүдээ сольж болно бас бооцоо тавьж болно. Бөх солих бүрт 5 оноо хасуулна гэдгийг санаж байгаа байхаа.

Saturday, November 14, 2009

Fantasy Sumo

Туршилтын ФАНТАЗИ СҮМО тэмцээн эхлэх гэж байна. Үндсэн тэмцээнд орох 3 хүн нэмж бүртгэнэ. Өөр зай байхгүй. Дүрмийг бага зэрэг тайлбарлая:

1. Бөхчүүдийн өөрийн гэсэн үнэлгээтэй.
Ёкозүна 18
Озэки 15
Секиваки 12
Комосүби 10
Магишира (1-4) 8
Магишира (5-8) 7
Магишира (9-12) 6
Магишира (13-16) 5 гэсэн үнэлгээтэй. Нэг хүн нийлбэр нь 50 гэсэн үнэгээнээс хэтрэхгүй байхаар 5 бөх сонгож дэвжээгээ байгуулна.
http://sumodb.sumogames.com/ хаягнаас банзүкэг харна уу.

2. Бөх бүр цол, эрэмбэнээсээ хамааран өөрийн гэсэн чансаатай
Ёкозүна 8
Озэки 7
Секиваки 6
Комосүби 5
Магишира (1-4) 4
Магишира (5-8) 3
Магишира (9-12) 2
Магишира (13-16) 1

3. Давсан бөхийн чансааг D, унасан бөхийн чансааг U гэвэл 2 бөийн хоорондын барилдаанд давсан нь 2*U-D+10 гэсэн оноог авна.Унасан бөх D-U-4 гэсэн оноог авна. Жишээ нь Секиваки цолтой бөх магиширагийн 6 бөхөд унавал давсан магишира 6 бөх нь 2*6-3+10=19 оноо авна. Харин унасан секиваки 3-6-4=-7 гэсэн оноо авна.

4. Тухайн дэвжээний бүх бөхчүүдийн цуглуулсан онооны нийлбэрээр тухайн дэвжээний тус өдрийн оноо бодогдоно. Өдөр бүр өөрийн дэвжээний аль нэг бөхөд бооцоо тавих боломжтой ба түүний авсан оноог (сөрөг байсан ч) 1.5-аар үржүүлж бүхэл хэсгийг авсан хэмжээний оноог мөн нэж авч болно. Бооцоо тавихгүй байсан ч болно.

5. Түрүүлсэн бөх 30 оноог, тусгай 3 шагнал хүртсэн бөх 20 оноог, кинбоүши (аваргыг давсан магиширад өгдөг шагнал) авсан бөх 15 оноо, К-р өдөр 50%-ийн амжилтаа үзүүлбэл 18-К оноог бонус болгон авна.

6. Бөхчүүдээ 50 гэсэн үнэлгээнд тааруулан сольж болох ба сольсон бөх тус бүрийн тоогоор 5 оноог тухайн өдрийн авсан онооноосоо хасуулна. Бөхчүүдээ солих бол тухайн өдрийн 14 цагаас өмнө мэдэгдэнэ (15 цагаас барилдаан эхлэнэ).

7. Тэмцээн ЛИГ-ийн журмаар (нийт авсан оноогоороо), мөн CUP -ын журмаар (хос хосоороо онолт таарч хожсон нь 2 оноо, тэнцвэл 1 оноо, хожигдвол 0 оноо авна) гэсэн 2 ангилалаар явагдана.

8. Тэмцээний аливаа тохиргоог 14 цагаас өмнө мэдэгдэж хийлгэх ба тэмцээний өдөр бүрийн үр дүн болон маргаашийн оноолтыг тус блог дээр 19 цагаас өмнө гаргасан байна.

Жич: Шинэ дэвжээ байгуулах хүсэлтэй хүмүүс миний утасаар болон мессенжерээр, мөн блогийн хэлэлцүүлэг гэсэн буланд:
Дэвжээний нэр ....
1.
2.
3.
4.
5.
Сонгосон 5 бөхөө. Бичнэ үү!3 хан бөх бүртгэж авах тул тун их яаравчлаарай.

11-р сарын БАНЦҮКЭ (ард нь үнийг нь бичив):

Asashoryu Y Hakuho (18)

Kotooshu O Kotomitsuki (15)
Harumafuji O Kaio
Chiyotaikai O

Baruto S Kakuryu (12)

Kisenosato K Goeido (10)

Takekaze M1 Aminishiki (8)
Kotoshogiku M2 Tokitenku
Tochiozan M3 Bushuyama
Hokutoriki M4 Iwakiyama

Toyonoshima M5 Kakizoe (7)
Wakanosato M6 Kyokutenho
Tamanoshima M7 Homasho
Aran M8 Tochinoshin

Yoshikaze M9 Miyabiyama (6)
Asasekiryu M10 Kokkai
Tamawashi M11 Takamisakari
Shotenro M12 Toyohibiki

Tosayutaka M13 Mokonami (5)
Kasugao M14 Kimurayama
Yamamotoyama M15 Shimotori
Tamaasuka M16

оноолтыг http://sumo.goo.ne.jp/eng/hon_basho/index.html хаягнаас харж болно.

Wednesday, November 11, 2009

Цаг хугацааны тоглоом буюу миний Монголын араншин

Яагад ч юм 1996 онд УИХ-ын гишүүн байхад нь л Баярцогт гэж эрхэм нэг л сэтгэлд ойр, сайхан хүн санагддаг байлаа. Нэг л өдөр Монгол төрийн жолоог атгаад улсаа хөгжүүлнэ дээ гэж найдсаар өдийг хүрлээ. Энэ эрхмийн хамгийн их ярих дуртай зүйл нь "цаг хугацааны тоглоом" гээч зүйл. Түүнд итгэдэг төдийгүй байнга санаж явдаг юм шиг санагдсан. Би харин түүнд нь их дуртай...

1. Бурханы ерөөлөөр бид олон болоод буцаж ирнэ...
Тиймээ та бараг зөв санах шиг боллоо. Монголчууд шинэ үндсэн хуулиа баталсан 1-р сарын 13-ны өдөр, яг тэр өдрөөс хойш 13 жилийн дараа буюу 2005 оны 1-р сарын 13-ны өдөр шинэ засаглалын тэргүүн маань нохой мэт хөөгдөн гарахдаа хоолой зангируулан хэлсэн үг. Шинэ нийгэмтэй, шинэ үндсэн хуультай болохын төлөө тэмцсэн Элбэгдорж эрхмийг яг тэр баярынх нь өдөр ерөнхий сайдын ширээнээс түлхэн унагав. Урд өдөр нь түүний өрөөнд нь дайрч орж "ажлаа өг" гэж их дуугаар ТВ-үүдийн өмнө загнаж, дарамталсан хүн бол М.Энхболд... Би юуны төлөө тэмцвээ? гэж Элбэгдорж эрхгүй нэг бодоо биз. Шинэ хувьсгал хийсэн ч цагийн эрхээр "нохой шиг" хөөгдөхын төлөө Элбэгдорж зүтгэсэн гэж үү??

2. Чи хэнд ч хэрэггүй тоглоом болно...
Элбэгдорж доогтойгоор унах яг энэ өдөр 39 гишүүн л санал хураалтад оролцохгүй бол хурал ядаж маргааш хүртэл хойшлогдох байлаа. Ардчилсан нам санал хураалтад оролцохгүй гэтэл Л.Гүндалай, Б.Жаргалсайхан ... гэсэн хүмүүс санал хураалтад оролцож яг 39 болсноор Элбэгдоржийн засгийн газар 100%-ын саналаар огцров. Чуулганы танхимаас гишүүд гарах үест Баярцогт харуусалтайгаар өгүүлэн: "Гүндалай чи 39 болгож тоог гүйцээж сайд болж байна. Чи 39 гэдэг тоог гүйцээлээ гэж бодоход ядаж эсрэг санал өгчихгүй дээ. Цаг хугацааны тоглоом гэж байдаг юм. МАХН-ын хамгийн дургүй хүн бол чи (2000-өөс 2004 онд ганцаараа тэдний эсрэг тэмцсэн)... одоо чамайг хэдхэн сарын дараа сайдаас чинь хөөхөд чи хэнд ч хэрэггүй тоглоом болсон байна..." гэж айлдав. Энэ явдлаас 6 цагийн өмнө эндэр дээрээс "Маргааш сонгууль болбол аанай Ард түмний нам 50 гаруй хувиар ялалт байгуулах судалгаа сая гарлаа..." гэж томорч байсан АТН-ын дарга Гүндалай ийнхүү дайснуудынхаа эгнээнд элсэн сайд болов.

3. Ахаа намайг бодоорой...
Зальжин Хонгорыг бид бүгд мэднэ... 1 жил орчмын дараа сайдын суудлаасаа Гүндалай хөөгдөж, хөөгдөхдөө "би ганцаараа явахгүй Жаргалсайханыг сайдаас буулгах тухай санал хурааж өгөөч" гэж санал гаргаад Буянгийн Жагай мөн цуг хөөгдөв. "Би зүгээр л тоглож хэлж байхад та нар яасан хурдан түүнийг унагачихваа..." (Гүндалай яг ингэж хэлсэн юм шүү) гэсээр хоюулаа хамтдаа хөөгдлөө. 2008 оны сонгуулиар Жагай үнсэнд хаясан шалз шиг хаягдаж улс төрөөс арчигдсан бол сонгуулиас хэдхэн хоногийн өмнө "авлигалын хэрэгт" холбогдсон Гүндалай "ахаа намайг бодоорой.." гэсэр АН-даа гүйн очиж АН-д нэг суудал авч өгөв. "Би АТН-ын дарга байхдаа ч АН-ынхаа үнэмлэхийг өвөртлөөд явж байсан ухааны л юм ярилаа..." Нэгэн цагт сайдын суудлаар кноп дарж сольж байсан АН нь түүнийг шоронд суулгахгүйн дээр УИХ гишүүн 3 дахь удаагаа болгох "Ах" нь боллоо. Цаг хугацаа гэж ...

4. Хөөхүү, хийхүү?
Би буцаж ирнэ, ирэх ирэхдээ бурханы ерөөлөөр бид олуулаа болж ирнэ... хэмээн УИХ-ын эндэр дээрээс хоолой зангируулан ганцхан Бат-Үүлд талархал дэвшүүлээд буусан Элбэгдорж хэнд ч дийлдэж үзээгүй график нь "зөвхөн өсөх" гэдэг ангилалд байсан Н.Энхбаярыг "хаант сэнтийнээс" нь авч шидэн "хог болгож" Монгол улсын 4 дэхь ерөнхийлөгч болов. 2 хоногийн өмнө М.Энхболдыг дуудаж авчран өмнөө суулгачаад "цагийн байдлыг танилцуул... ийм ийм чиглэлээр ажилла..." хэмээн үүрэг өгч сууна. "Манай намын сайдууд танай засгийн газраас гарах гээд гарын үсгээ зурсан... одоо танай засгийн газар унаж байна... ажлаа хурдан өг... би хэлдэг биш хийдэг ерөнхий сайд байна..." хэмээн том бүдүүн ам гаргаж байсан М.Энхболд бас л нүд үзүүрлэгдэн намыг даргаасаа хусагдаад "бялууны хэлтэрхий буюу шадар сайд" хэмээх албанд байгаа тул "ерөнхийлөгчийнхөө ажлаа хурдан өг" гэх болов уу "за, үүрэг даалгаварыг чинь хурдан биелүүлж N1H1-ийг дарахыг оролдоё" гэх боловуу???

5. Өөрөө тоглоом болох байхдаа...
Юм бүхэнд л цаг хугацааны тоглоом болж байна даа гэж ёжилж, шогширч байдаг Баярцогт маань одоо сангийн сайд хийчихсэн "Оюут толгой" төсөл дээр Монголын талаас гарын үсэг зурж буй 3-хан хүний нэг нь болчихсон хамгийн гол нь мах цуснаасаа үзэн яддаг хэмээх коминистуудтайгаа нэгдэн нэг засгийн газарт багтаж ажиллаж байгаа. Сайн эм 2 эрд үйлчилдэггүй, Сайн эр 2 төрд үйлчилдэггүй л гэдэг дээ. Хэзээ нэгэн цагт "Оюу толгой" төсөл бүтэлгүйтэж Монголчууд "гэнэн мөрөөдлөө" замхран хийсч буйгаа ойлгох цагт МАХН-тай биш гарын үсэг зурсан Баярцогттой тооцоо хийх тэр үед би "цаг хугацааны тоглоом гэж энэ дээ" гэж түүнд заавал хэлнээ.

6. Гологдсон хүү
Монголчууд түүхэндээ төрөлжсөн хичээлүүдийн Олон улсын олимпиаднаас ганцхан алтан медаль хүртсэн. 1997 онд математикаар... 1993 онд алдарт 11-р сургууль 5-р ангийн хүүхдүүдээ элсүүлэн авч байхад тухайн үед хичээлийн эрхэгч байсан ардын багш Ү.Маам гуай "миний хүү тоо бодоод хэрэггүй, авъяас алга даа..." хэмээн нэгэн хүүг уйлуулжээ. Үүнээс яг 4 жилийн дараа ОУ математикийн олимпиадны Монголын багийн туслах ахлагчаар Маам багш явж, тус олон улсын олимпиадад 4 жилийн өмнө Маам багшид гологдсон нөгөө хүү буюу Өлзийбатын Баттулга хэмээх эрхэм явж байв. Ө.Баттулга Монгол улсын түүхнээ одоо хүртэл цор ганц хэмээн тооцогдож буй алтан медалийг 9-р ангийн сурагч байхдаа тус олимпиаднаас хүртсэн билээ. Хойтон жил нь 10-р анги төгссөн монтажин дээр нь "гологдсон хүү" хэмээх Маам багш Баттулга аварга 2-ын нөхөрсөг зураг гарч байсан тухай математикч ах нар ярьдаг юм.

7. Халх аварга, Монгол аварга.
Монголын нэрийг дэлхийд дахалсан 2 их хүмүүн бол "2 Мөнх" буюу халх үндсэтэн Мөнхбат аварга, халх биш үндсэтэн Баянмөнх аварга 2 билээ. Гэхдээ л энэ 2 эрхэм бол "Монгол" хүмүүс шүү дээ. Энэ 2 эрхмийн Монголын түүхэнд хийж гүйцэтгэсэн ажил нь бол дэндүү их л дээ, одоо ч үргэлжилж байна, ирээдүйд ч үргэлжлэнэ. Харин энэ 2 эрхмийн тэмцлийн ээдрээтэй асуудлуудын хувьд бол Монголчуудын 90 гаруй хувь нь халх үндсэтэн гэдэгт л гол учир нь байгаа байх.
Баянмөнх аварга 500 халхын эсрэг ганцаараа шахуу барилдаад төрийн наадамд 44 насандаа 10 дахиа түрүүлэх явцдаа "халх биш" гэдэг ангиллаар мөн ч их зовж зүдэрч, ганцаардаж, шахуулж, хавчигдсан байж таараа. Гэвч А.Сүхбат хэмээх эрхмийг халхын нутгаас бүүр тодруулбал Мөнхбат аваргын унасан нутгаас олж авч тордсоор Монгол түмний хайртай уран сайхан барилдаант аварга болгов. Халх аварга хайрт аварга Сүхбат минь гэж хошуу дэвсэхдээ цаана нь халх биш ч Монгол аварга Баянмөнх байгаа тухай хэдэн халх бодож амжсан болоо...?


8. Хэн нь Монгол бэ?
Монголын нэрийг дэлхийн давцанд гайхуулж явахдаа Баядын Баянмөнх гэж цоллуулж байсангүй ээ, Монголын Баянмөнх л гэж цоллуулж явлаа хэмээн хэлэх энэ их хүмүүн, ингэж бухимдахад хүргэх энэ олон бага халхууд...Энэ бүхний цаана "халх аварга" хэмээх Мөнхбат аварга мэт нь "муу Баяд, Дүрвэд гэх..." зэргээр ерөөн бараг үндсэтэн даяараа тэр Монгол эрхэмлүү чичилж хорвоог элээв. А.Сүхбат аваргын хүү ч Монгол эр хүн, Б.Гантогтох гарьдын хүү ч Монгол эр хүн... харин Хакүхо хэмээгчийн хүү, өөрөөр хэлбэл насан туршаа халх бишийг үзэн ядагч Мөнхбат аваргын ач хүү хэн бэ? лав л Болд Бат Төмөрхадуур... биш байх... Такаши, Самурай... энэ тэр гэсэн л юм цохиж явах бий? Баянаа аваргын ач хүүхдүүд эрийн цээнд хүрч өвөөгийнхөө, аав нарынхаа цолыг өвлөн авах цаг дор Мөөеө аваргын ач нар далайн эрэгт сүрэл өмсчихсөн л жорон жорон гүйж ганц томхон загасны булан даахгүй сандчиж байх вий?... Хэн нь халх, хэн нь халх биш бэ? гэдэг бол сонин биш бүгд л Монгол хүмүүс, бүгд л Монголын төлөө гавяа байгуулсан хүмүүс... харин хэн нь Монгол бэ? хэн нь Монгол биш бэ? гэдэг л надад их сонин байгаа юм. "Ингэх л байсан юм бол яах гэж намайг халх биш гэж нүд үзүүрлэдэг байсан юм болоо, дуугүй л байж байхгүй" гэсэн онигоог Баянаа аваргын өмнөөс хэн нэгэн нь зохиосон байна лээ.

үргэлжлэл бий...

Tuesday, November 10, 2009

Би энд л байх ёстой

АПЛ-ийн 12-р тойрогт манай баг буцаад л байарандаа ирлээ. Ганц буруу наймаа хийснээс болоод нэр төрд маань нэлээд сэв суулаа. Дараалан 5 гэх байсан чинь 3 ... тэгээд 1 ч гэх шиг. Харахаар л хайр хүрээд байдаг юм Фабригасад. Энэ тойрогт бас л сайхан тоглолоо. Энэ улиралд Фабригас 101 оноо авсан юм байна. Би зарим тохиолдолд ахлагчаараа сонгосон гэхээр надад маш их оноог Фабригас авчирч өгсөн болж таарч байна. Зарим хүмүүсийн шүтээн манай хүний тал хавьд л байгаа. Би тэгээд дахин тэргүүлэл аваад нэг юм бодож ойлголоо. Би ерөөсөө л энэ байранд л байх ёстой юм байна гэж. Кайф лигд өөрчлөлт тун бага байлаа. 10 хүн байрнаасаа хөдлөөгүй цэнхэр сум авсан байна шүү дээ. Жаамаа л 2 байр урагшилсан нь хамгийн сайн үзүүлэлт байх. Мөнхбат хамгийн муу буюу 15-р байранд орж үзлээ.
Кайф капад харин хөдөлгөөн их байнаа. Тэргүүлэгч болон сүүл мушгигч, Чимээ нар л хөдлөөгүй бусад нь хөдөлсөөр л байна. Нөгөө лут Тамирыг чинь Доржоо буулгаад авсан, дараа тойрогт надад дахиж нэг сургуулаад энэ хүүхэд нэлээд их юм ойлгож авах байхаа. Миний өмнө энэ тэр ороод их "данхалзаад" байхаар ингэдэг юм.
Манай баг хүсэн хүлээсэн хожлоо капад авлаа. Энэ капад ганц ялах ямар хэцүү юм бэ? Сора капад харин 10 хожилтой 2-р байранд жагсаж байна лээ. Соогий 11-д байх шиг байсан. Энэ тэмцээн л жинхэнэ бид 2-ыг чансааг илэрхийлж өгөх юм даа.

Private leagues
Sport-Tsonh 09-10 21 (22)
SportTsonh H2H 09-10 42 (39)
Кайф league 1 (2)
Кайф cup 14 (17)
Халз тулаан 1 (1)
Liverpool Fan Club 5 (5)
NUM-SIT 16 (17)
Public leagues
League 208437 4 (4)
League 236200 2 (2)
League 240176 4 (5)
Global leagues
Overall 271,159 (342,552)
Mongolia 88 (101)
Aston Villa fans 7,126 (8,630)
Gameweek 1 starters 268,452 (338,522)
November
Private leagues
Sport-Tsonh 09-10 19
Кайф league 1
Liverpool Fan Club 3
Public leagues
League 208437 4
Global leagues
Overall 163,116
Mongolia 119
Aston Villa fans 5,406
Gameweek 1 starters 128,163

Үүнээс гадна NBA fantsy-д бас ихээхэн амжилт гаргаж лигтээ 3д явж байна лээ. Энэ тойрогт Гочоог "хэвтүүлж" байгаад тэргүүлэх санаатай байгаа.

Saturday, November 7, 2009

Мэдээний цаг бүлэг гэж үүнийг л хэлээд байгаа юм шүү дээ...

"Батзаяа ба түүний нөхөд" гэдэг марзан нэртэй хошин урлагийн бүлгэм байсан санагдана. Хэрэв би "Мэдээний цаг" бүлэг гэж товчхон бөгөөд хэнд ч ойлгогдохоор зүйл бодож олоогүй бол "Цагаан ба түүний шавь нар, шавь нарын шавь нар..." гэдэг марзан, ойлгомжгүй нэгдэл байх байлаа.
Бид бүхний 10 жилийн турших хөдөлмөр зүтгэл, хүсэл мөрөөдөл, ялалт амжилт, сурсан эрдэм, мэдсэн мэдлэг, хийж бүтээх үйл хэрэг, зорилго зорилт, ах дүүсийн нандин холбоо, нэгэн гэр бүл мэт дотно харьцаа, ах нар нь дүү нараа гэсэн сэтгэл, дүү нь ахаа гэсэн сэтгэл... гээд бүхий л зүйлийг нэгтгэн "Мэдээний цаг" бүлэг гэдэг 3-хан үг илэрхийлдэг юм. Түүний өмнө Г.Нямдаваагийн нэрэмжит гэж байгаа, энэ нь үндэсгүй мод гэж байдаггүй, ээжгүй хүүхэд гэж байдаггүй гэдгийг сануулна. Хамгийн урд харин Баянхонгор аймгийн гэж байгаа. Энэ нь бүлгийн гишүүд Баянхонгор аймгийнх бөгөөд тэд энэ аймгийн математик, мэдээлэл зүйн хөгжлийн төлөө болон цаашдаа шинэ цагийн шилдэг боловсон хүчнийг аймгаасаа төрүүлэн гаргах чин зорилготойг илтгэнэ.
Одоо бол "Мэдээний цаг" бүлгийн гишүүн гэдгийг хүн сонсоод "аан энэ нөхөр нэлээд их мэдээлэл зүй мөн математикаар хичээлэлсэн" хүн байх нь гэж шууд ойлгогдох түвшинд байгаа боловуу гэж би боддог. Нэлээд их математик, мэдээлэл зүйг сурахдаа нэлээд их хөдөлмөр зарцуулсан юм шүү, тодорхой хэмжээний амжилт гаргаж байж бүлгийн гишүүн болдог юм, томоохон зорилготой, ирээдүйтэй хүн л энэ бүгийн гишүүн болох боломжтой юм шүү гэдгийг хэлье. Бид бүгд л төрсөн ах дүүс шиг юугаар ч сольж болохгүй сайхан харьцаатай байдаг, хамтран тэмцэж, цугтаа хөдөлмөрлөж, цугтаа өсөн дэвжиж, ирээдүйг гэрэлтэйгээр төсөөлж түүнд хүрэхийн төлөө хамтдаа тэмцдэг.
Бүлэг анхнаасаа 2 чиглэлийн үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Дунд сургуулийн сурагчдыг олимпиад уралдаанд амжилттай бэлтгэх, оюутнуудыг дэмжин ажиллаж сайн мэргэжилтэн болгох. Олимпиад бол хүнээс богино хугацаанд ихийг сурч, богино хугацаанд ихийг бүтээхийг шаарддаг. Тэмцэх чадвар, тэсвэр тэвчээр, мэдлэг чадвар, хүмүүжил ... гээд маш олон зүйлийг маш богино хугацаанд хүүхдэд суулгаж өгдөг шалгарсан арга. Олимпиадаар дамжсан хүүхдүүдийн энэ олон давуу талыг жирийн хүнд суулгах гэвэл маш их цаг орно. Тэд амьдарал дээр олимпиадад ялж ялагдаж, ихийг сурч, амжилт гаргаж явсан шигээ гялалзсан сайхан амжилт гаргаж ихийг бүтээдэг. Манай бүлэг одоогийн байдлаар нөхцөл байдалдаа тохируулан олимпиадад бэлтгэх ажлыг л голчлон хийж байна. Тэгэхдээ гишүүн бүр шинийг эрж хайж, тэнд л хүрэх ёстой шүү гэсэн чин хүсэлтэйгээр сурч хөдөлмөрлөж байна.
Манай бүлэг дэндүү залуу байна шүү дээ. Бид одоо зөвхөн сурч л байна, арай олон жил сурсангууд нь хойч үеэ сургах ажилд өөрсдөө сурахынхаа хажуугаар давхар зүтгэж байна. Тэгэхдээ бүгд л "сурах" гэдэг ангилалд байгаа. 10 жилийн өмнө бид ямар байсан бэ? гэвэл Доржоо бид 2 хөдөөний сургуулийн зүгээр л дундаж сурлагатай хүүхдүүд байлаа. Бусад гишүүд бараг л сурагчгүй А аа "аав" гэж үсэглээд л явж байсан. Монгол хүмүүсийн 99%-ийнх туулдаг тавилан байх. Одоо бид боломжийн л сурч хөдөлмөрлөж, сургаж, хойч үеэ бэлдэж байна. Доржоо, Далай бид 3-ыг л гэхэл олон хүн "багшаа" гэдэг бол Шагай, Жаамаа нар үеийнхнээ манлайлан сурч хөдөлмөрлөсөөр л байна. Шинэ гишүүн Гочоо өсөн дэвжихийн түмэн хүслэн дунд сурч тэмүүлж явна. Би бүлгийнхээ хойч үеэ бэлдэхээр "Алгоритм" сургалтын төвөө байгуулаад сурагчдыг багаас нь системтэйгээр бэлтгэж байгаа бол Доржоо Далай 2 их сургуулийн багш болохоор, сайн мэргэжилтэн төрүүлэн гаргадаг хүмүүс болохоор ажиллаж байна. Үүнийхээ хажуугаар МУИС-ын Мэдээллийн технологийн сругуулийн програмчлалын олимпиадны багийг удирдаж бүлгийн залуу гишүүд болон Монгол орны өнцөг булан бүрээс цугласан олон залуучуудыг сургаж явна. Ажлын талбарт гарч амжилт гаргах болоогүй, дэндүү залуугаараа байна гэдгийг би дахин хэлье. Дор бүрнээ л хөдөлмөрлөж зүтгэж байна. Том ах нар нь харин амиа боддоггүй, хойч үеэ л боддог хүмүүс болж хүмүүжсэнд би хувьдаа их баярладаг. Одоо бол бүлгийн үйл ажиллагааг аваад явахаар дамжлага шат бүртээ хангалттай олон сургагчтай болсон тул өөр салбарт, жинхэнэ шилдэг мэргэжилтэн бэлтгэж ажлын талбарт хүчээ үзэх цаг дөхөж байгаа...
10 жилийн дараа бид ямар байх бол? гэвэл Би лав хийдгээ хийчээд л бөх үзээд л ... бүлгийн зөвлөгч төдий л ажил дээр үлдсэн байна байх. Миний өмнөөс бүх ажлыг хийж, бүлгийн үйл ажиллагааг нэр төртэйгээр аваад явах маш олон залуучуудыг төрүүлэн гаргачаад, тэдэнд ажлаа алдчаад сууж байна л гэж би төсөөлдөг. Дунд сургуулийн болон их сургуулийн шат бүрт хангалттай олон багштай, "Мэдээний цаг" гэдэг програмчлалын томоохон пүүстэй түүнийг нь Шагай Жаамаа энэ тэр удирсан байдалтай олон шилдэг программист залуучууд ажлыг шижгэнэтэл хийгээд л... Гочоо энэ тэр гэсэн томоохон багш нар олон сайн шавь нараа их сургуульд бэлдэж өгч бүлгээ улам хүчирхэгжүүлж, улам сайжруулаад л явж байна байх. Гагцхүү бид хөдөлмөрлөх л хэрэгтэй. Одоо бол бүгд л сурсаар л байна, дүү нараа сургасаар л байна...
Бүлгийн үйл ажиллагаа гэхээр өглөө эртлэн нэг оффист цуглаад л ажил хийнэ гэсэн үг биш, бүлгийн гишүүн гэхээр л нэг үнэмлэх энэ тэр зүүсэн хүнийг огт хэлэхгүй. Бүлгийн үйл ажиллагаанд гишүүн бүр дор бүрнээ оролцож байдаг. Гэртээ, автобусанд, анги танхимд, орондоо ч шинэ бодлого зохиож, шинэ бодлого бодож, шинэ ажил сэдэж, шинэ шавь нартай болж бүлгийнхээ төлөө ажилласаар байдаг. Мөнгөншагай хичээлдээ хожигдолгүй ирэхээс эхлээд л жижиг сажиг бүхий л сайн ажил эргээд бодоход бүлгийнхээ төлөө хийсэн ажил байдаг. Заавал өдөр бүр олимпиад уралдаанд орж, өдөр бүр амжилт гаргаж байх албатай биш. Харин өдөр бүр зогсолтгүй бүлгийнхээ төлөө хөдөлмөрлөх л үүрэгтэй. "Мэдээний цаг" бүлэг гэдэг нэр бидний сэтгэл зүрхэнд уяатай байж бид өдөр тутамд сурч боловсорч, өдөр тутам хүүхдүүдээ сургаж байхдаа бүлгийнхэ төлөө зүтгэсэн байдаг. Би дахиад хэлье, "Мэдээний цаг" бүлэг бол хаа сайгүй байдаг төрийн бус байгууллага, янз бүрийн жижиг сажиг үйлийн төлөөх сайн дурын нэгдэл огт биш! Хийж бүтээсэн ажилтай, сурсан зүйлтэй, түүнийгээ бусдад хуваалцах сэтгэлтэй, аймгаа цаашлаад, улсаа хөгжүүлэх чин хүсэлтэй, сурч хөдөлмөрлөж буй залуусын ах дүүс мэт нандин холбоо, өдөр тутмын өсөн дэвжихээр тэмүүлж буй үйл хэргийг хэлнэ.

Friday, November 6, 2009

6-р гишүүн тодорлоо

Баянхонгор аймгийн Г.Нямдаваагийн нэрэмжит "Мэдээний цаг" бүлгийн бүх гишүүдийн саналаар тогтоох нь:

1. Баянхонгор амйгийн харьяат иргэн, Алгоритм сургалтын төвийн суралцагч Мягмарсүрэнгийн Гончигдоржийг "Мэдээний цаг" бүлгийн 6-р гишүүнээр элсүүлэн авав.

2. Математик, мэдээлэл зүйн бүхий л шатны олимпиад уралдаанд бид хамтран бэлтгэж, шинэ гишүүнээ бидний адил алдар цолонд хүрсэн нэгэн болгохын төлөө шамдан ажиллана.

3. Бүлгийн гишүүний үүргийг нэр төртэйгээр авч яван, амжилттай сайн суралцаж, олимпиад уралдаануудад амжилт гаргаж, сайн мэргэжилтэн болж "Мэдээний цаг" бүлгийн төлөө, Баянхонгор аймгийн төлөө, Монгол улсын төлөө өөрийн ухамсарт амьдарлаа зориулан зүтгэхийг Гончигдорждоо захия.

Мэдээний цаг бүлгийн гишүүд:
1. Б.Доржнамжирмаа
2. С.Цагаан
3. П.Далайжаргал
4. С.Мөнгөншагай
5. Д.Жамсрандорж

2009 он 11-р сарын 6-ны өдөр

Гончигдоржийг бүлгийн гишүүнээр элсүүлэн авах хүсэлт.

2009-11-6.

Баянхонгор аймгийн Г.Нямдаваагийн нэрэмжит "Мэдээний цаг" бүлгийн ахлагч Б.Доржнамжирмаа болон бүлгийн бусад гишүүдэд:

Бүтэгт шинэ гишүүн нэмж авах тухай хүсэлт:

Г.Нямдаваагийн нэрэмжит "Мэдээний цаг" бүлгийн 6-р гишүүнээр Мягмарсүрэнгийн Гончигдоржийг элсүүлэн авъя хэмээн бүлгийн ахлагч болон гишүүдэд хүсэлт тавьж байна.

1. М.Гончигдорж нь Баянхонгор аймагт төрж өссөн, одоо Номун далай сургуулийн 11-р ангид сурч байна.

2. Мэдээний цаг бүлгийн 2-р олимпиадад тэртээ 4 жил орчмын өмнө амжилт гаргаж байснаас эхлүүлэн аймагтаа болсон удаа дараагийн олимпиадууд уралдаануудад амжилттай оролцож, мэдээлэл зүйн аймгийн олимпиадны дэд аварга цолонд хүрээд байна.

3. Алгоритм сургалтын төв байгуулагдаснаас хойш хамийн их цагаар буюу 13 сарын турш тасралтгүй бэлтгэл хийж математик болон мэдээлэл зүйг боломжийн хэмжээнд сайн сурч байна.

4. М.Гончигдорж нь математик, мэдээлэл зүйн чиглэлээр багш болох хүсэлт, зорилт тавин жил гаруй хугацаанд бэлтгэл хийхдээ дүү нартаа зааж зөвлөн багш болох суурь бэлтгэлээ хэдийнээ базааж эхлсэн.

5. Архангай аймагт болдог УБ- хотоос бусад Монголын бүх хүчтэй аймгууд оролцдог төвийн бүсийн математикийн олимпиадад 3-р байрт шалгарч Жамсрандоржийн амжилтаас давсан нь Баянхонгорчууд өөрсдөө бэлтгэн гаргаж буй сүүлийн хэдэн жил дэхь хамгийн шилдэг математикч мөн болохыг гэрчилнэ.

6. Өнөө жил мэдээлэл зүйн улсын олимпиаднаас медаль авч Олон Улсын олимпиадад оролцох, математикийн улсын олимпиадад 15-аас дотогш байрт шалгарах, улсын ЭЕШ-д "А" (90%-аас дээш) үнэлгээний амжилт үзүүлэх гэсэн 3 үндсэн зорилт тавин бэлтгэлээ шаргуу хийж байна.

7. Энэ хүүхдийг цаашид өсөн дэвжих, олимпиаднуудын бэлтгэлэд УБ хотод "Мэдээний цаг" бүлэг дээр бэлтгэлд хамрагдах зэрэг болон ирээдүйд сайн багш болж Баняхонгор аймгийн төлөө чин сэтгэлээр зүтгэх хүсэл эрэмзлэлтэйг нь дэмжин Г.Нямдаваагийн нэрэмжит "Мэдээний цаг" бүлэгт гишүүнээр элсүүлэх авах цаг нь болсон гэж би хувьдаа үзэж байна.

Баянхонгор аймгийн Г.Нямдаваагийн нэрэмжит "Мэдээний цаг" бүлгийн бүхий л гишүүд дэмжсэн тохиолдолд шинэ гишүүн элсүүлэх нь зүйн хэрэг тул та бүхнээс энэхүү хүсэлтийг маань өнөөдрийн дотор шийдвэрлэн өгөхийг хүсье.

Зөвшөөрсөн эсэхээ ахлагч Доржнамжирмаад мсжр-ээр мэдэгдэж гишүүн болж чадсан эсэхийг ахлагч өнөөдөртөө багтан мэдэгдэх буйзаа.


Thursday, November 5, 2009

10 настнууд шинэ рекордууд тогтоов.

За амьд явахад олон юм үзэж байна. 10 настай 2 нөхөр EFL фантазигийг ёстой сүйд хийж байнаа. Манай баг 3 тойргийн турш тэмцээнийг итгэл төгс тэргүүлж явахад миний араас сүүлийн тойргогт Челси Тамираа нэлээд дөхсөн байсан. Энэ тойрогт манайх буруу наймаа хийж, наймаагаар авсан хүн маань "гэмтсэн өвгөн" байсан болохоор шаталтанд орж Тамираа 11 тойрог тоглож байж 11 нас ч хүрээгүй байхдаа title-ын байранд анх удаа гарч ирэв. Үүнтэй эн дүйцэхүйц бас нэг шуугианыг тарьсан хүн бол Ёндко. Тэрээр мөн л Тамираатай нас чацуу 10тай. Харин энэ удаа кайф лигийн лидер оноо буюу 86 оноог авч шинэ рекорд тогтоов. Мөн шинэ рекорд тогтоосон хүн өөрийн оргил амжилт буюу 5-р байранд жагсах боломжтой болсон байна. Ёндко нэг тойрогт дутуу буюу 2-р тойргоос тэмцээнд оролцсон гэхэд цагтаа миний өмнө хүртэл орж үзэж байсан хүнд гар шүү. Анхнаасаа цуг эхэлсэн бол одоо Тамираагийн хавьд л явж байх байж дээ. Баг бол үнэн сайн байгаа болохоор урагшилсаар тасархай тэргүүлж яваа Тамираа бид 2-ын араас дөхсөөр л байна байх. Доржоогийн цэргүүд шүүмжлэлд өртөөд энэ удаа фронтоороо ногоон авсан байна ш дээ. Далай, Доржоо, Жаамаа, Шагай гэсэн хүмүүс урьд сайхан явсан түүх бий ч "өлсөж явахдаа өөх идэж байсанаа бүү дурс" гэдэг дээ. Судалгаагаа орхисон Отгоо, угийн мэдлэг чадвар нь үл хүрээд байгаа Дармаа, Гочоо ... гэсэн хүмүүс уруудсаар л...Нэг хүний хэт давамгайлал доор үргэлжилж байсан тэмцээн одоо 2 хүн title-ын байрны төлөө, 4 хүн хүрэл медалийн төлөө... бусад нь араас нь боломж хайсан байдалтай зэрэг хэсэг хэсгээрээ өрсөлдөж байна.
Энэ тойрог нийт 5 өдөр үргэлжлэх хэмцээнд сунжирч зовоолоо. Кайф капыг Хэрлэн 9 дэхь ялалтаа авснаар ганцаараа тэргүүлж эхэлсэн бол нөгөө л улигт Тамир зогсохыг мэддэггүй танк шиг урагшилсаар л байна. Тамираагийн байх ёстой байр гэж миний нэрлээд байгаа газарт хүрэхэд бараг ганцхан тойрог л үлдлээ дээ. МанЮ-гаас илүү Мөнхбат энэ тойрогт хариуцлага алдаж Хэрлэнд ялагдал хүлээсэн бол дараа тойрогт Соогийтой таарсан байгаа. Жаамаа бид 2 урьд байгаагүй муу байр буюу бид 2-ын ард ганцхан Отгоо л байх хэмжээнд хүрээд байна. Баян ходоодод оруулаагүйд чинь баярлаж байгаа шүү!
Манай багийн хувьд энэ тойрогт ахлагчаа л харин гаагүй сонгож, Тоттенхам багаас ангжирах компанит ажилдаа буруу хүч зарцуулж капуудад харамсалтайгаар ялагдал хүлээлээ. Заримдаа зүгээр л байж байх нь онодог ажгуу...

Бателонагийн сэргэн мандалт

Аваргуудын лиг урд шөнө явагдаж 4-р тойрог дүнгээ гаргалаа. Манай аваргуудын аварга Барселона баг 4 тоглож ганцхан хожсон гэсэн итэгмээргүй амжилттай яваа бол түүний оронд Барса багийн залуу фен Бат-Амгалангийн Бателона баг гайхалтай сайхан тоглолт энэ тойрогт үзүүлж 73 оноо цуглуулан бүх тэмцээнд суга дээшлэв. Үүний урд тойрогт wild card хийсэн түүний баг сүүлийн 2 тойрогт гэхэд Алгоритм Лиг тэмцээнд 2 оронтой байрнаас 2-р байрлуу суга дэвшлээ. Асуулт нет Лигт 3-д, Спорт Цонх лигт 6-д, нийт дэлхий даяар 14100-д зэрэг нь сайхан амжилтанд хүрээд байна. Сүүлийн 3 тойргийн турш Өлзий тэргүүлж явна. Түүний араас Отгоо, Шагай, Батаа гэсэн хүчтэй нэхэгчид ээлж дараалан нөхсөөр л байгаа. Нэг л өдөр гүйцнэ байлгүй дээ. Доржоо бид 2-ын баг л лав анх удаагаа ногоон зураас авч үзлээ энэ тойргоос. Алгоритм кап мөн л өрсөлдөөнтэй ширүүхэн үргэлжилж байна. Манлайлагч Өлзий 4 дараалан ялалт яваад 100%-ийн амжилттай яваа бол түүний араас Бателоно, Отгоо ФС, МанЮгаас илүү Мөнхбат, манай Барцагаан (Барсагаан) гэсэн багууд 9 оноотой нэхэж байна. Энэ 5 багийн хооронд л title-ын төлөөх тулаан өрнөнө дөө. Тэрнээс зарим нэг хоёр 0 оноотой хүмүүс бол одоо юугаа бодож тоглох билээ.
За одоо 2 тойрог тоглоод бүх менежерүүд багаа дахин нэг шинэчлэх боломжтой, тэгээд хасагдах шатанд тааруулан багаа зохион байгуулаад сайхан тэмцэлдэнэ дээ. Одоо дараагт багууд хэсэгээсээ гарах эсэхээ үзэх үхлийн тулаанууд хийх тул багаа эмх цэгцтэй зөв зохион байгуулаад сайхан өрсөлдөцгөөе.

Tuesday, November 3, 2009

4-р халз тулаан

4-р халз тулаан 2009.11.2-д явагдаж өндөрлөлөө. Тэмцээний тойрог бүрт 4 бодлогыг 40 минутад бодож 6 тойрог өрсөлдөв. Бодлого бүр 6 оноотой бөгөөд 2 өрсөлдөгч хоюулаа 6-аас бага оноо авбал тэнцсэнд тооцохоор нэмэлт дүрэм оруулав. Ингэснээр бие биенийгээ 1:0-ээр хожчоод хэрэлддэг асуудал цэгцрэх байх.

1-р тойрог.
Яаж ам ахавнуу гэж хүлээж байсан чинь ёстой сонин ам авдаг байна ш дээ. Амжилтанд хэт улайрсан...
Энэ сард бэлтгэл тун сайн байгаа Бямбасүрэн түрүү тэмцээнд хамтдаа хомоол хамалцсан Должинсүрэнг 20:6-аар бут ниргэж нүргээнтэйхэн гараагаа эхлэв. Дуламсүрэн Гончиглорж нар муучилж амалсан учраануудаа ялсан бол Нацагдулам Дагиймааг энэ тэмцээнд амжилт гаргахгүй болтол л "хашраалаа" 22:11. Анхлхагва тойрог бүрт л буруу ам авах юм. Том Мөнхзулыг зарим хүмүүсийн урдуур орж амлаад л 17:19- өөр хожигдлоо. Тэмцээнийг 1 хоног хойшлуулан байж оролцож буй Булгантамир хариуцлагатай ам авч хариуцлагатай ялалт байгуулж Хишигсүрэнг 18:17- оор ялж доод тойроглуу илгээлээ. 4 дээр ам сонгосон Амартүвшин 6-рт бичигдэж буй жижиг Мөнхзулыг будаа болгов 20:9.

2-р тойрог.
Энэ тойргийн хамгийн том сенсацыг том Зулаа дэгдээлээ. Тэрээр манлайлагч Дуламсүрэнг нэр төртэйгээр 17:12-оор буулгаж авснаар тэмцээнийг өрсөлдөөнтэй болгох үүдийг нээв. Булгантамир өөрийг нь амалж авсан Нацагдуламаас даагаа нэхэж 17:13- аар буулгаж авснаар тэмцээний чансааны эхний 6-д бичигдсэн хүмүүсээс Гончигдорж ганцаараа 2 ялалт байгуулав. Тэрээр муучилж авсан Нацагсүрэнг арай ядан 12:9-өөр буулгаж авсан. Хишигсүрэн уураа шинэ цэрэг Алтанзулд гаргаж 16:4-өөр ялснаар энэ тойрог ихээхэн сонирхолтой болж өнгөрөв.

3-р тойрог.
Урд тойрогт ялагдсан уураа Анхлхагвад гаргаж 16:3-аар Дуламсүрэн ялалт авав, Нацагдулам харин ялагдсан тул энэ тойрогт амжилтыг төлөө ам авч Нацагсүрэнг 21:6-аар цэнгэн хөгжилдөв. Түрүү тойрогт сенсац дэгдээсэн Мөнхзулыг Гончигдорж номхроосон бол урд 2 тойрогт чансааны хамгийн доор байсан 2 хүнийг ээлж дараалан ялсан Мөнхдалай Тамираад 10:0 -ээр ялагдаж тарна танигдав. Бямбасүрэн энэ тэмцээний турш хамгийн муу тоглолтоо энэ тойрогт хийж 11:13-аар Энхзаяад дийлдэснээр тэмцээний эцэст 2-р байранд орох байсан сайхан боломжоо алдав. 1-р тойрогт манлайлагчид ялагдсан Энхзаяа 2, 3-р тойрогт гялалзсан амжилт гаргаж 2 дараалан ялж тэргүүлэгчдийн 2-р эгнээнд Дуяа нарын зэрэг шилдгүүдийн хамт гарч ирэв. Түрүүчийн тэмцээнээс эхлээд энэ тэмцээний 3-р тойрог хүртэл "хомоол хамсан" Должинсүрэн анхныхаа ялалтыг 13:0-ээр дуулиантайхан авч золиос нь Дашпүрэв болов.
Тамираа 6
Гочоо 6
Дуяа 4
Нацагаа 4
Мөнзул (том) 4
Энхзаяа 4
Бямбасүрэн 4
Мөнхдалай 4

4-р тойрог.
Тэмцээнийг 3 дараалан ялалт авч тэргүүлж байсан 2 хүн аваргын төлөө гэж хэлж болох тулааныг өрнүүлэв. Түрүүчийн тэмцээнд яг энэ тойрогт аваргын төлөө өрсөлдөж Дуламсүрэнд ялагдсан Гончигдорж энэ удаа Булгантамиртай аваргын төлөө өрслдөөд мөн л хүч хүрсэнгүй 16:17-оор ялагдал хүвээв. Тамираа тасарлаа... үүний төлөө л тэмцээнийг 1 өдөр хойшлуулан байж тэмцээнд амжиж ирэн оролцож байгаа байх. Манлайлагчдын ард боломж гарах болов уу хэмээн горьдож яваа Дуламсүрэн энэ тэмцээний "нээлт" Бямбасүрэнг 23:8- аар арай дэндүүлж, харин Нацагдулам том Мөнхзулыг 19:10-аар буулгаж авснаар арын эгнээрүү шилжүүлцгээж өөрсдөө өрсөлдөөнд үлдэж чадав. Орон гаран Энхзаяаг Мөнхдалай хялбархан буулгаж авлаа.
Тамираа 8
Дуяа 6
Гочоо 6
Нацагаа 6
Мөнхдалай 6
Хишигээ 5

5-р тойрог.
Өөрийнхөө араас тэмцээнийг хошуучилж яваа 5 хүнээс Дуяагаас бусдыг нь буулгаж авсан тул Булгантамир Дуяатай хүчээр оноолт таарч 22:10 -аар хол ялагдал хүлээснээр тэмцээн буцаад сонирхолтой болж эхлэв. 5-р тойрог ч аваргуудад халтай тойрог доо. Нацагаа өрсөлдөөнд үлдэх үү эс үлдэх үү? гэдэг үхлийн тулааны Гончигдоржтой өрнүүлж 12:6-аар ялалт авснаар Гочоо bye bye болов. Дараа сарын тэмцээн хол байна даа хол байна гэж... Хишигсүрэн Мөнхдалайг ялж сүүлийн 4 тойргоос ялагдал хүлээлгүй 7 оноо цуглуулснаар чимээгүйхэн өрсөлдөөнлүү зүтгэлээ... Түрүүчийн тэмцээнд амжилт гаргасан Анхлхагва, жижиг Мөнхзул 2-ыг энэ тэмцээний сайчууд болох Бямбасүрэн Энхзаяа нар ялж өөрсдийн байраа урагшлуулав. Харин Должинсүрэн 3 дараалан ялснаар (Дашпүрэв, Амартүвшин, Аззаяа) тэмцээнд дээгүүр байр эзлэх боломжтой болов. 8 удаа ялалт гээчийг үзээгүй явсан хүн шүү дээ..
Дуяа 8
Нацагаа 8
Тамираа 8
Хишигээ 7
Гочоо 6
Энхзаяа 6
Бямбасүрэн 6
Должинсүрэн 6
Мөнхдалай 6

6-р тойрог.
Аваргын төлөө тулаан жинхэнэ утгаараа Дуламсүрэн Нацагдулам 2-ын дунд өрнөж 4-р халз тулааны аваргаар өрсөлдөгчөө 9:6 -аар буулгаж авсан Дуламсүрэн улиран тодорлоо. Бүх сайн өрсөлдөгчдийг нь ялж өөрт нь ялагдсан Булгантамир санаатай бөгөөд санамсарргүйгээр түүний title-д маш их тус болсныг тэмцээний явцаас харж болно. Дуяагийн замын цэвэрлэж өгсөн ч Тамираад 2-р байранд орох боломж байв, даанч Бямбасүрэнд 8:3-аар ялагдсанаар 5-р байрлуу ухарлаа. Тэмцээнийг 4 тойргийн турш итгэл төгс тэргүүлж явсан тэрээр өөрийн бүх хүчтэй өрсөлдөгчтэй үзэлцэж, тэмцээний хамгийн сонирхолтой хүн нь байж, тэмцээнийг тэргүүлсэн 4 хүн, 6 болон 9-р байранд орсон хүмүүстэй халз тулж сүүлийн 2 тойрогт ялагдал амссанаар 5-р байрт шалгарлаа. Энэ хооронд 3-р байрны төлөө өрсөлдсөн Гончигдорж Хишигсүрэнг 12:5-аар ялж буйр заан 3-р байранд шалгарав. Тэгэхдээ Гочоо энэ тэмцээнийг хамгийн муучууд нэг нь байлаа. Тэрээр чансааны 10, 11, 12, 17-рт бичигдсэн хүмүүсийг л ялж чадсан ба энэ тэмцээний эхний 4 байрт шалгарсан хүмүүсээс ердөө ганцхантай нь тулж ялагдсан нь азаар бөгөөд түрүүчийн чансааны ачаар, маш чанаргүйгээр 3-р байранд орсон гэсэн үг болно! Хишигсүрэн тэмцээнийг муу эхлүүлсэн шигээ муу төгсгөж 6-р байрт жагсав. Энэ сард үнэхээр сайн бэлтгэл хийж өсөн дэвжсэн Бямбасүрэн Энхзаяад харамсалтай хожигдосноор 2-р байраа алдаж, Дуяагийн сүр, хүч 2-д дарагдан мөн нэг ялагдаснаар 4-р байрт шалгарав. Түрүүчийн тэмцээнд ардаа 3-хан хүнтэйгээр 18-р байр эзэлж байсан хүн энэ тэмцээнд өмнөө 3-хан хүнтэй байранд орлоо... баяр хүргэж, амжилт хүсье! Нацагдулам Гочоог бодвол харьцангуй сайн ам авч харьцангуй сайн тулалдсан. Тэрээр Тамираа Дуяа 2-д даагаа нэхүүлснийг эс тооцвол өөр хүн амлах боломжтой газар Даагий, том Зулаа 2-ыг амалж ялж шийдвэрлэх тулаанд Гочоог буулгаж авснаар 2-р байрт жагслаа. Энхзаяа энэ тэмцээний турш сайн өрсөлдөж 7-р байранд шалгарах замдаа чансааны 6-д бичигдэж байсан жижиг Зулаа, энэ тэмцээнд 4 ба 8-р байрт шалгарсан Бямбасүрэн, Должинсүрэн нарыг буулгаж авч, Дуяа Мөнхдалай нарт л ялагдсан нь Гочоогоос хол илүү амжилт билээ.

4-р халз тулааны нэгдсэн дүн. (түрүүчийн тэмцээнд авч байсан оноо)
1. Дуламсүрэн 10 (10)
2. Нацагдулам 8 (9)
3. Гончигдорж 8 (9)
4. Бямбасүрэн 8 (3)
5. Булгантамир 8 (7)
6. Хишигсүрэн 7 (5)
7. Энхзаяа 7 (5)
8. Должинсүрэн 7 (2)
9. Мөнхдалай 7
10. Ичинноров 6 (4)
11. Анхлхагва 6 (8)
12. Бб.Мөнхзул 6 (5)
13. Нацагсүрэн 5 (4)
14. Аззаяа 5 (6)
15. Бт.Мөнхзул 5 (8)
16. Амартүвшин 4 (8)
17. Батхуяг 4 (1)
18. Дашпүрэв 3 (5)
19. Дагиймаа 3 (7)
20. Алтанзул 3


4-р халз тулааны дараах ЭЕШ2010 сурагчдын чансаа:

1 Дуламсүрэн 20 х0
2 Гончигдорж 17 х0
3 Нацагдулам 17 х0
4 Булгантамир 15 ө3
5 Анхлхагва 14 х0
6 Бт.Мөнхзул 13 х
7 Амартүвшин 12 б3
8 Хишигсүрэн 12 ө3
9 Энхзаяа 12 ө6
10 Аззаяа 11 х0
11 Бб.Мөнхзул 11 ө1
12 Бямбасүрэн 11 ө6
13 Дагиймаа 10 б4
14 Ичинноров 10 ө2
15 Нацагсүрэн 9 ө2
16 Должинсүрэн 9 ө3
17 Дашпүрэв 8 б3
18 Цолмонгэрэл 7 б10
19 Мөнхдалай 7 шинэ
20 Бямбадолгор 5 б7
21 Батхуяг 5 б1
22 Алтанзул 3 шинэ

ө- өссөн
х- хэвэндээ
б-буурсан