Monday, November 30, 2009

2009 оны 11-р сарын сургалт

Энэ сард төлөвлөж тооцож байсан ажил бага зэрэг саатлаа. Гэхдээ бусад хүмүүстэй харьцуулахад бид харьцангуй их ажилласан. Өвчний улмаас улс даяар хөл хорио тогтоосноос болж нэлээн олон ажил бариа солив бололтой.
"Мэдээний цаг" бүлэгтээ шинэ гишүүн элсүүлэн авч бичиж байгаа мэдээлэл зүйн номоо дахин нэг нягтлан үзэж бүлэг, дэд бүлэгт хяналт тогтоож эмх журманд нь орууллаа. Нүсэр их ажил болохоор шууд барьж аваад сууж болохгүй... бага багаар урагшлуулж байна. Нэг нэг чулуу нэмсээр нэг л сайхан өдөр хүн бүхний тахидаг "том овоо" болгоно доо.
Мэдээлэл зүйн олимпиадны сургалт харин энэ сард саармагжлаа, Эрдэнэмаа амарч, жижиг сурагчид геометрлүү анхаараалаа төвлөрүүлэх болсноор энэ сарын төлвөлгөө тас үсэрлээ. Дараа сард улам сайн хичээж хуучин хэмнэлээ олж авах хэрэгтэй байна.
Математикийн олимпиадныхан дор бүрнээ бэлтэлээ хийсээр л байна. Бага ангийнхан бүтэн сар амарсан бол арай томчууд нь харин амралтыг ашиглан бэлтгэлээ сайн хийж авлаа. Одоо бүгд 11-р ангийнхантай нийлэн геометр гэдэг улс даяар аймшиг болоод байгаа бөлөг сэдэвтэй хүч үзэж байна. 7-р ангийхан ч хүртэл геометрээ боломжийн хэмжээнд сурч байна. Квадрат тэгшитгэл бодох хүндрэлрүү л ороод гацдаг, бусдаар бол 9-р ангийн геометрийг бол энэ янзаараа тулаад л гарах шинжтэй байгаа.
ЭЕШ-ийн "гортиг шугамыг эрхэм болгоё" хэмээн сар гаруйн урт аяндаа хамцуй шамлан ороод явж байна. Үүнийг л давчвал бэлтгэл жигдрээд, хичээл хөнгөрөөд сайхан болоод ирнэ дээ. 7-р ангийн хүүхдүүдээс муу сурч онигоо болохгүйн тулд тэд сайн хичээх хэрэгтэй. 2009 ондоо багтаж геомерээ гэтлэх зорилт тавиад ажиллаж байна. Амархан зүйл гэж огт үгүй шүү дээ,харин 11-ийн энэ сард бас л чамалхааргүй их бэлтгэл хийж ямар ч байсан графикаа алдаагүй явж байна. Сайжирсан хүмүүс ч байгаа сайжраад байгаа хүмүүс ч байна.

No comments:

Post a Comment