Saturday, December 25, 2010

Сорилын 1-р хэсэг өндөрлөж, 2-р хэсэг аль хэдийнээ эхэлжээ.

ЭЕШ-ны сорилуудын эхний хэсэг өндөрлөөд 2-р хэсгийн эхний сорил авагдсан байгаа. Нийт 10 хэсэг сорил өгөх ёстойгоос дөнгөж эхний хэсэг дууссаны дараа сурагчдын амжилт хэр байгааг нэг сонирхоод үзье.Энэ эхний хэсэг бол хүүхдүүд сорил гэж энэ анзааны л юм байдаг юм байна гэж ойлгож авах хэмжээний л сорилууд л даа. Хүн бүр л шалдаа хүртэл унаж үзлээ, өөртэй таарсан томоохон амжилт ч гаргаж үзлээ, олон л юм үзлээ. 2 дахь хэсгийг эрч хүчтэйгээр эхлүүлье гэсэн боловч ихэнх нь бүтэлгүйтэж сорил гэж ямархуу хэцүү бөгөөд хариуцлагатай зүйл болохыг мэдэрцгээсэн бизээ.

1. Дашпүрэв. [70,75] [84]
Муу байна, муудсаар байна. 1-р хэсгийн эхний 4 сорилд дараалж түрүүлсний араас 4 удаа түрүү авч чадсангүй. Энэ одоо лидер байж чадах уу? чадахгүй юу? гэдэг асуулт үүсч байна. 2-р хэсэгт тэргүүлэгч байя л гэвэл түүнээс маш их хичээх хэрэгтэй бөгөөд маш хэцүү байна байхаа... 49-өөс 89-ийн хооронд дүн авч байна. Чадах ёстой юмнуудаа алдаж байна, байр суурь нь ч навс унаж байлаа гэхдээ энэ бүгдийг буцаан авах оролдлого нь эхнээсээ бүтэлтэй болж 2-р хэсгийг эхнээсээ тэргүүлж эхлээд байна. 84% гэдэг бас л боломжийн л үр дүн.

2. Сандагдорж [67] [43]
Тааруухан эхлэлийн араас гайхалтай сайхан үргэлжлэл өрнөж байна. 1-р хэсгийн сүүлийн 4 сорилын 2-д нь оролцож оролцсон 2 сорилдоо түрүү авсан. Яг нь формоо үргэлжлүүлбэл дараагийн хэсгийн тэргүүлэгч болох хамгийн өндөр боломжтой хүн нь болоод байна. Байр суурь нь огцом дээшилж, 1-р салааны 5 гэсэн нэрийг 6 гэж нэрлэх хэрэгтэй болгоод байна. Гэхдээ аз тийм ч олон удаа дайрахгүй байхдаа, бусадтай харьцуулахад хавьгүй бага бэлтгэл хийж байгаа... хүмүүс хичээсээр бүх зүйлээ сайн сурсны дараа Сандаг залхуурч явсаар багахан аз нь дууссаны дараа юу болохыг харжил байя... Дараагийн хэсэгт тэргүүлэгч болохын төлөө бүхнээ зориулах шаардалага байсан боловч 2-р хэсгийн эхний сорилд 43 авч шалдаа хүртэл унаад байна.

3. Хажидсүрэн. [65.88] [70]
Харьцангуй тогтмол амжилт үзүүлж байгаа ч өсөлт харагдахгүй байна. Сорил бүр дээр гаргаж байгаа алдаанаасаа суралцаж байгаа л гэж найдхаас даа. Нэг 80, нэг 70, хоёр 60, 4 удаа 50 авсан байгаа. 55-аас 85-ын хооронд дүн аваад байна, 6 ширхэг ширүүхэн өрсөлдөөн үзүүлэх хөвгүүдийн дунд ганцаараа тэмцэхэд тэсвэр хатуужил, ур чадвар нь хүрэлцэх үү? бууж өгөх үү? гэсэн асуулт сонин байна. Огт түрүү авч чадахгүй байгаа, сүүлийн сорилыг хүртэл 2-р байрандаа тэссэн ч энэ байрандаа 1-р хэсгийг дуусгахад хүч дутлаа... дараагийн тойрогт ганц нэг түрүү аваад, сая орж чадаагүй 2-р байрандаа орохын төлөө гэсэн зориулт тавих хэрэгтэй байх. Дундаж дүнгээ 70 болгочвол гоё доо. 2-р хэсэг эхэлмэгц юу ч байсан 70% авч 3-р байрнаас уралдаанаа эхлүүлээд байна.

4. Мөнхдалай [62.13] [80]
2-р байрнаас уруудаад 6-р байр хүртэл навс унасны эцэст төгсгөлөө сайн хийж анхныхаа түрүүг авч улмаар 4-р байранд дэвшиж 1-р хэсгээ өндөрлөлөө. Ихээхэн хичээхэд дараагийн хэсэгт тэргүүлэгч болох ч боломж байгаа, нөөц ч түүнд бий. Одоо хүмүүс тогтмол амжилт гаргаж чадахгүй бүтэлгүйтэж байх үед нь улсын олимпиадны дов үзсэн ганц хүний хувиар туршлага, тэвчээр зааж тэргүүлэл олж авах хэрэгтэй байна. Тэргүүлэл авахын төлөө хүчтэй тэмцэл үзүүлж бусад өрсөлдөгчидөө хурцалж өгөх нь түүний үүрэг шүү дээ. 47-гоос 85 хүртэлх дүн үзүүлж байлаа, 90-ийг хэн түрүүлж авах бэ? гэдэг ч бас л гоё асуулт шүү дээ... 2-р хэсэг эхэлмэгц 80% авч миний хэлээд байгаагаар Дашкад бодит дарамт үзүүлж болохоор хэмжээнд хүрлээ.

5. Даваабат [60.63] [42]
Унаж босож түрүүлж, маш муу дүн авч ч үзсэн. 45-аас 79 дүн авсан. 4 удаа F биш дүн авсан нь сайн амжилт, түрүү авсан 4 хүний нэг нь байгаа нь бүүр сайн. Одоо дараагийн хэсэгт 5-р байраа бат хамгаалж, 80 авч үзэх хэрэгтэй. Багахан аз ивээвэл дахиад түрүү авахыг ч хичээх хэрэгтэй. Удаан байна лээ, өөртэйгээ өрсөлдөж байгаа хүмүүсээс хамгийн удаан, харин давуу тал нь нягт алдаа багатай сайхан бодож байгаа. Гэхдээ 2-р хэсгийг маш муу эхлүүлж нөгөө топ5-д багтдаг хүн чинь 13-р байр хүртлээ шидэгдлээ.

6. Баасансүрэн. [59.75] [55]
Сүүлийн 4 сорилд дундаж дүнгээ 10%-аар бууруулсан гэхээр түүний ямаршуухан бадран доройтож байгаа нь ойлгогдоно. Төгсгөлөө муу хийснээс болж F гэсэн дундаж дүнд хүрлээ. Сүүлийн 6 сорилд 72-оос тогтмол уруудсаар 40 хүртэл дүн үзүүллээ. Нацагдулам хүртэл түүний дэмжнээ гээд байсан одоо болих байлгүй дээ. Залхуураад байвал сүйрээд л байх болно, одоо 2-р хэсгээ арай өөр шинэ эрч хүчээр эхлүүлэх боломж байсан ч нөгөө л түрүүчийн төгсгөлийн бүтэлгүйтэл үргэлжилсээр л байна.

7. Энхбаяр [56.57] [49]
Миний дэмждэг хүн харин сүүлийн оролцсон 3 сорилдоо боломжийн дундаж амжилт үзүүлж одоо л хэг учраа олох дөхөж байна уу даа гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Дэндүү олон том алдаа гаргадаг л даа. Уг нь хурд бол байгаа, одоо өөртөө итгээд зүтгэх хэрэгтэй ш дээ. Тэгээд их залхуу байгаа, өөрийг нь үл тоогоод байгаа гариг андуурсан нөхдүүдэд хэн гэдгээ харуулах хэрэгтэй ш дээ. Боломж бол түүнд маш их байна, 1-р хэсгийн сүүлийн дүнгүүд бол Баасансүрэгийнгээс илүү байгаа Мөнхдалай Даваабат нарт дөхөж очихоор дүнгүүдийг үзүүлж байгаа. Энэ формоо хадгалаад илүү хариуцлагатай байвал дараагийн хэсэгт эхний 5-байрыг ч мөрөөдөж болохоор байгаа, 70 авч чадахаа дахаин баталж 80 авахыг зориод үзэх хэрэгтэй, амжилт бол ойрхон л байна даа. ТОП6 гэсэн нэрийг ТОП7 гэдэг болгох хэрэгтэй байдаг гэтэл 2-р хэсгийн эхлэл тийм ч сайн эхлүүлж чадсангүй. Хажууд чинь хүмүүс ээлж дараалал тэсрэлт хийж байна шүү дээ.

8. Уртнасан [44.71] [50]
Яая 20% авч хамгийн сүүлийн байранд орж үзлээ. Сүүлийн сорилуудын дүн бол урдах хүнрүүгээ дөхөх биш ухрах болоод байгаа, ард нь гаагүйхэн шиг хүн байсан бол гүйцэгдэхгүй юу... даан ч арынх нь хүн нь бүтэлгүй юмдаа. 2 удаа 60 авч үзсэн, дараагийн хэсэгт 70 авч үзээд дундаж дүнгээ 50-д хүргэхийг л хичээхээс дээ. Араас нь хүмүүс аюул учруулах боломжтой л харагдаад байгаа. 2-р хэсгээ 50%-аас эхлүүлээд дажгүй амжилттай л явж байна. Энэ хэсгийг 10-р байранд дуусгаж чадах уу?

9. Очирмаа [41]
За ёстой явдаггүй дээ. Надаас гадна нэмээд Нацагдулам гэсэн том дэмжигч гараад ирсэн байгаа. Сүүлийн 6 сорилд нэг 47, 5 удаа 30 авсан. Тогтмол муу дүн үзүүлж байгаа гэсэн үг. Цагтаа 70 авчил байлаа, энэ одоо бараг түүх болохнээ. Дахиж хэзээ 60, 70 гэсэн гоё дүнгүүдэд хүрэх юм бол доо. Одоо 2-р хэсэг эхлээд хүмүүс эхнээсээ л бүх бололцоогоо шавхаад сайн үзэх байх, тэгэхээр хэддүгээр байранд байрлаж халаадаг юм болдоо. 15-д ч орж магадгүй байрлалааас 2-р хэсгээ эхэлж байна. Дараагийн хэсэгт 45% дунджилах шаардлага байгаа ч энэ удаа 43-аас л гараагаа эхэлж байна. Яахав олон муухай 30-уудын араас арай л илүү дүн авч эхэллээ.

10. Надмид [40.88] [62]
1-р хэсгийг боломжийн амжилтаар дуусгаж 11-р байрнаас 9-р байр хүртэл дэвшсэн тохиолдолч бий. Маш их хөдөлмөр хийж чадвал амжилт гаргах бүрэн бололцоо түүнд харагдаад байгаа. Дараагийн хэсэгт 60 авч үзээд 10-р байраа хадгалах гол зорилготой байсан боловч 2-р хэсгээ ёстой тасархай сайхан амжилтаар эхлүүлж 62% авч мандан бадраад 4-р байрнаас уралдаанаа эхлүүлж байна. 50%-д дундаж дүнгээ барьц чадах уу? хамгийн сонирхолтой асуулт бол хэзээ болтол 1-р салаанд залрах бэ?

11. Сарантуяа [39.25] [55]
1-р хэсэгт хувийн дээд амжилтаа 3 удаа шинэчилсэн хоёрхон хүний нэг нь. Үнэхээр маш их сайжирч байгаа хүн тул дараагийн хэсгээс энэ хүнээс их амжилт хүлээж болохнээ. 60 авч үзэх хэрэгтэй байгаа. 2-р хэсэгт байр нь ч урагшилах боломжтой хүн, 2-р хэсгээ анхнаасаа л сайхан эхэлж 55 авчаад байна.

12. Даваацэрэн [38.5] [48]
Арынхаа 2 хүнд гүйцэгдэнээ гэж хэлээ биздээ. Угаасаа тэдэн шиг их хичээхгүй байгаа юм чинь аргагүй ш дээ. Хэсэг эхлэхээр яагаад ч юм сайн дүн авчдаг тэгээд л өөрийгөө дээгүүр яваад байна гэж андуураад байдаг. Энэ хэсгийг 15-р байранд дуусгаж чадах уу?

13. Касум [31.71] [22]
14. Батхишиг [29.8] [22]
15. Одцэцэг [23.17] [21]
Энэ 3 чинь ёстой ширүүхэн өрсөлддөг гуравдаа. Хэн нь илүү их хөдөлмөр хийж илүү амжилт гаргах юм бол гэдгийг нь ажиглаж л байна. 43, 36, 34 гэсэн хувийн дээд амжилтуудтай. Хэзээ ч дундуураа хүн оруулж үзээгүй дандаа л гурвуулаа дараалж байрлаж байсан гээд энэ 3-д ижил юм их байнаа.

16. Сэрэглэнбаатар [20.25] [43]
Эхнээс нь тасралтгүй сайн хичээсэн хүн байж хамгийн муу амжилт үзүүлж байсан тул нэлээд их шүүмжлэлд өртсөн. Дунд нь сургуулийнхаа 3-р байр эзэлсэн 43 дүнгээ 2-р хэсгийн эхэнд дахин баталж овоо дээгүүр байранд байрлаад байна. Одоо яаж хамгаалахыг нь ажиглах л үлдлээ. Энэ хэсэгт 30% дунджилж чадвал овоо л өсөж байна гэж дүгнэгдэх байхдаа.

17. Баттүшиг [18] [12]
9 сорил авахад 9 удаа хамгийн сүүлд байсан гэхээр энэ хүний чанар чансаа харагдана. Гэхдээ миний нүдээр харахад хэд хэдэн хүнээс л илүү байгаа юм даа, нэг л болж өгөхгүй байх шиг байна. Сорил дээр биеэ муу даачилж байна уу... уг нь 1-р хэсгийн сүүлийн 2 сорилд хувийн дээд амжилтаа 2 удаа шинэчлээд гялалзсан гэтэл 2-р хэсгийн эхлэлийг л яг өмнөх шиг тавилаа... Байрнаасаа салж 40 энэ тэр авчина л гэж найдаад байна ш дээ энэ хэсэгт.

шинээр:
Төгөлдөр [29]
Буянбаатар [27]
Ану [24]
Бямбахорол [24] гэсэн хүмүүс шинээр сорилд орж эхлээд байнаа.

Friday, December 24, 2010

Түрүүлсэн бөхөөс дутуу хөдөлмөрлөөгүй юм шүү…

1-ийн даваа.

Арын сайхан хангай нутагруу жилдээ нэг удаа албан ажлаар очдог юм. Хангайн бүсийн Математикчдын их баярт оролцоод, математикт амлуулж өгсөн Адъяасүрэн багштайгаа уулзах нэгэн завшаан. Нутгаасаа гараад Түйн голыг “өгсөж” давхисаар Хөл Саяын даваагаар давмагцаа Дунд Тамирын голыг “уруудан” явах хорвоогийн сонин тохиолдолтой таарна. Архангай аймгийн Булган сумын нутгаар Тамирын голыг уруудан явсаар нэг хөгширч унасан, чулуужсан шахуу модтой тааралдах ба түүний “Бөх Мод” гэх... хажуугаар нь гарсан хүн бүр мөргөх бөгөөд би л гэхэд жилдээ нэг удаа мөргөж амжина. Энэ модонд ирэх бүртээ энэ нутгийн унаган хүү агуу нэгнийг санан дурсана.
20-р зууны сүүл хэсэгт Монгол бөхийн түүхнээ тодрон гарч ирсэн одоогийн энэ “одонцоруудын” хажууд жинхэнэ “том од ах” бол Дуламжавын Мөнх-Эрдэнэ болой... Тэрээр Архангай аймгийн Булган суманд 1964 оны луу жил мэндэлжээ.
Арслангийн өөрийнх нь дурсамж яриа хөврөнө:
“Манай нутгийн дээсэн дээр (Баянхонгор Архангай 2-ыг зааглах уул байх) нэг хөгшин мод байж байгаад манай нутагруу харан унасан юм гэнэ лээ. Тэр үед л нутгийн хөгшчүүд манай нутгаас сайн бөх төрнөө хэмээн ярилцаж байсан юм байх. Яг тэр жил нь би төрөөд надаас хойш манай нутгаас хэсэгтээ завсарлаад байсан сайн бөхчүүд төрж эхэлсэн юм (Рагчаа заан, М.Батжаргал харцага...)... “

2-ын даваа.

Арслан маань бөхийн барилдааны 1 ба 2-ын даваа энэ тэрд бол ёстой л жиргэнэ ш дээ. Зөрүүлж татаад араас нь барьцгүй хавирчаад харах ч үгүй л дэвээд явчина. Нөгөө амны залуугийн 2 хөл тээр дээр гозойж ирээд л яг сээрээрээ ИППОН... яагаад Жүдо барилдаагүй юм бол доо. Эсвэл жиндээ даруулаад байдаг байсан юм болов уу самбогийн бол дэлхийн аваргаас медалиудтай, бас ахдамын дэлхийн аварга хүртэл болсон хүн шүү дээ. Самбо бөхийнхөө холбоонд олон жил удирдах алба хашиж явна (одоо яг ямар дарга нь ч билээ дээ)...
Түүнийг аав Дуламжав гуай нь бөх болгохоор 5, 6-р ангиас нь Пионерын ордны бөхийн секцэнд Түвдэн аварга, С.Гомбо гэсэн хүмүүс удирдалаганд анх хичээллүүлж бөхийн гараа дэвээг нь заалгасан юм гэнэ.
Ийхнүү ирээдүйн их бөх, бөхийн өлгий Архангай нутгаасаа 29 жилийн дараа төрийн наадмын түрүү үзүүрийг булаацалдаж, 32 жилийн дараа төрсөн арслан буюу “булган сүүлтэй” Булган сумын арслангийн түүх эхэлсэн байна.

3-ын даваа.

Тэртээ 1984 онд цэрэгт байхдаа төрийнхөө их баяр наадамд анх удаа зодоглож 2 даваад 3-ын даваанд Мөнгөн арсланд унасан юм байна. Тэр жил Мөнгөн арслан Баянмөнх аварга, Хадбаатар аварга тэргүүтнийг шороодуулсаар үзүүрлэсэн бөгөөд 20 настай залуухан цэрэг Мөнх-Эрдэнэ “Мөнгөн арслан шиг улсын наадмын үзүүр түрүүнд үлдвэл мөн гоёо” гэж бодож явсан юм гэнэ лээ. Эр хүн давахгүй гэсэн даваагаар 3 давдаг гэдэг, тэгвэл Мөнх-Эрдэнэ арслан тэр даваагаараа 3 биш 5 давсныг нь бодоход ёстой “мундаг эр хүн” юм даа гэхээс өөр юу гэхэв.
Харамсалтай нь ажил амьдарлын эрхээр гэхүү дээ, Орос улсад Нисэхийн сургуульд суралцахаар одсон тул түүнээс хойш төрийнхөө баяр наадамд нээх их зодоглож чадалгүй байсаар нас нэлээд явсан хойноо буюу 25 26 нас хүрсэн 90-ээд оны үеэс л үндэсний бөхөөр тууштай барилдсан байдаг юм. Тэр үед нь Бат-Эрдэнэ аварга хэзээнээ дархан аварга болчихсон, Балжинням аварга, Сүхбат гарьд нар заан цолтой, үеийнх нь хүчитнүүд аль хэдийнээ улсын цолонд оччихсон сайн сайн гэгдэх бөхчүүд болчихсон байсан үе.

4-ийн даваа.

1992 оны наадмыг үзэснээ бүүр түүрхэн санадаг юм. Энэ миний ухаан орсон ба бөх сонирхож эхэлсэн үе бөгөөд тэр жилийн наадамд миний дэмжиж байсан “жихэнэ бөх” Сүхбаттай маань 4-ийн даваанд Мөнх-Эрдэнэ улсын начин цолтойгоор тунаж барилдаад давж билээ. Ёстой баллаад өгнө гэж бодож байсан бөхийг маань унагаасан нөгөө гайхал чинь даваа бүрт тунаж тунасан бүхнээ давсаар 8 жилийн өмнөх гэгээн мөрөөдөлдөө хүрч төрийнхөө их баяр наадмын үзүүр түрүүг булаацалдсан юм. Улсын цолгүй хүн 4-давах бас л хэцүү даваа, 4 даваад унах бүүр ч хэцүү. Мөнх-Эрдэнэ арслан ч Нууц товчооны ойгоор 4 давж улсын цолонд тулж ирээд унаж байсан л түүхтэй юм билээ. 2006 онд Их Монгол улсаа байгуулсны 800 жилийн ойгоор л гэхэд 42 насандаа 4-ийн даваанд Одгэрэл зааны дүү Одхүүтэй ёстой үнэн хүчийг үзэж байж хашир туршлагын илүүгээр давж билээ. Одгэрэл заан 4 давчаад байж байсан тул Одхүү мэдээж бүхнээ шавхан барилдсан байж тараа, арслан ёстой ясны сайн бөх юмаа гэдэг нь харагдсан. Хамгийн сүүлд л гэхэд 2008 онд Булган аймгийн залуу арслан А.Отгонбаатартай 4-ийн даваанд хүч сорин барилдаж ёстой л нөгөө цаст уулын арслангийн цаг нь болсныг харуулж давуулж хутгуулаад унаж билээ.

5-ын даваа.

Үеийнхнээсээ нэлээд хожуу, ер нь бол ийм том амжилтанд хүрсэн гэхэд итгэхийн арга оройтойж буюу 1991 онд 27 насандаа л улсын наадамд цэргийн арслан цолтой зодоглож 1-ийн даваанд з.б О.Одгэрэлийг (одоогийн у.з гавъяат тамирчин) 2-ын даваанд залуу начин Ц.Баярсайханг (одоогийн у.з, гавъяат тамирчин) давж 3 дээр у.н Б.Хүрэлбаатарт амлагдан барилдаж, 4 дээр Увс аймгийн харьяат начин Жавзанжамъянтай тунан барилдаж давснаар начны даваанд босох эрхтэй болов. 5-ын даваанд түүнийг цол дөрөөлүүлэх болон түүнийг амлаж барилдах ачтан хийгээд зоригтон байгаагүй тул тунан барилдах болов, өрсөлдөгч нь заан болохоор тэмүүлж яваа залуу начин Бямбадорж. Монгол бөхийн түүхнээ “үнэхээр ширүүхэн” гэх ангилалд багтдаг тус тулаанд Бямбадорж начин 3 удаа өргөж гаргаж ирсэн боловч залуу хүчитнийг хаяж чадалгүй эцэст нь дийлдэж Монгол бөхийн цолтнуудын их гэр бүлд Дуламжавын Мөнх-Эрдэнэ гэдэг шинэ эрч хүч нэмэгдэн орж ирсэн түүхтэй. Энэ амжилт нь түүний цор ганц сондгой давж шөвгөрсөн наадам билээ. Бусад бүх шөвгөрсөн наадамдаа 6 эсвэл 8 давж байлаа. Тэрээр энэ цагаас хойш завсаргүй 12 удаа энэ л 5-ын даваагаар давж төрийнхөө их баяр наадамд шөвгөрч явлаа. Энэ хооронд:

1991 онд у.н Баямбадорж (у.з)
1992 онд а.з Цэрэнпунцаг (у.г)
1993 онд у.н Бямбадорж (у.з)
1994 онд у.н Л.Энхбаяр
1995 онд у.н Ш.Батхуяг
1996 онд у.н Баатархүү
1997 онд у.з Амгаа
1998 онд у.з Хүрэлбаатар
1999 онд а.н Наранбаатар
2000 онд у.з П.Сүхбат (у.г)
2001 онд у.н Намжилдорж (у.х)
2002 онд а.н Д.Ганбат (у.н)

гэсэн бөхчүүдийг 5-ын даваанд давсан байх юм. Энэ дунд улсын цолгүй хоёр л бөх байна шүү дээ. Угаасаа 98 онд Хүрэлбаатар зааныг давсан бол 99 онд мөн Хүрэлбаатар заан яг арслангийн араас ам аваад төрсөн нутгийн бөх С.Ганхуягийг начин болгожээ. Тэгэхээр юу болсон нь ойлгомжтой. 2002 бол нас нэлээд хэвийсэн байсан, хамгийн амар санагдсан нь Мөнхийн үсгийн Ганбат байх.
Энэ барилдаануудаас хамгийн сэтгэлд тод үлдсэн нь 2000 оны наадам билээ. 2000 онд ер нь олон юм болсон, түүнийг нэг нь Мөнх-Эрдэнэ арслан том Сүхбат 2-ын барилдаан. 5-ын даваанд Мөнх-Эрдэнэ арслангийн төрсөн дүү Мөнхбаяр гэдэг залуу 4 давчаад бүлтийгээд зогсож байхад тэрээр шөвгөө бодож том Сүхбатыг авсан. Сүхбат гарьд нэлээд ууртай хөөж илдсээр засуулууд дундуур оруулаад дайрч унагачаад яваад өгсөн. Бүүр 6-гийн даваанд Сүхбат заан Ба аваргын араас 2 дээр ам авсан хойно нь хөлийн цэцдийн шийдвэр гарч Мөнх-Эрдэнэ арслан туг тойрч билээ. Яасан гэхээр 2 бөхийн барилдааныг дахин барилдуулах шийдвэр гаргасан тул том Сүхбат барилдахаас татгалзаж, улмаар түүнийг барилдаанаас хасахад хүрсэн. Гэхдээ энэ үед Сүхбат гарьд аль хэдийнэ шинээр начны болзол хангасан байсан Дашцэрэнг амалчихсан байсан нь бүүр ч инээдтэй. Тэгээд л сүүлд Мөнх-Эрдэнэ арслан давсан болж шийдвэр гарсан тул Дашцэрэнтэй Мөн-Эрдэнэ арслан барилдаж нутгийн дүүгээ үнсээд л дахин туг тойрсон юм. Өмнөх үеийн төлөөлөл болох 2 Эрдэнэ, дараа үеийн төлөөлөл болох 6 заантай цуг шөвгийн наймд үлдсэн гайхамшигт наадам шүү дээ. Сүхбат гарьдын тас тас хөхөрч, нүүр дүүрэн инээсээр ам авч байгаа дүр, хормын дараа уйлаад дэвжээгээ үнсчээд цэнгэлдэхээс гарч одож байгаа эсрэг дүр... мөн Мөнх-Эрдэнэ арслангийн уйлуулсан 2 дахь хүн бол түүний төрсөн дүү а.з Мөнхбаяр. Цэрэнпунцаг заанд (гарьдад) амлуулаад улсын цолгүй үлдсэн. Үнэхээр л улсын цолныхоо хэмжээнд барилдаж чадахгүй л бол түүнийг цолонд хүргээд хэрэггүй гэж бодсон байж чадах хүн шүү дээ манай Мөнх-Эрдэнэ арслан. Тийм л шулуун шударга, харгис ч гэмээр юмуу, найр тавьдаггүй ч гэмээр юмуу хүн дээ. Уг нь яаж ч зүтгээд шөвгийн 8-аас цааш бол явахгүй нь тодорхой байсан үе, ямар үлдэж үзээгүй шөвгийн 8 бишдээ...

6-гийн даваа.

Дөнгөж начин болсон наадамдаа л тэр үед хамгийн оргил амжилтан дээрээ явсан өөрийн үеийн луутнуудын нэг том Сүхбатад унаснаас бусад 11 удаагийн наадамд тэрээр 6-гийн давааг давж байв. Ганц унахдаа Сүхбат заанд (гарьдад) бүүр 2 ч удаа унасан гэдэг юм. 5 дээр Бямбадорж заантай тунан барилдаж их ядарч, дөнгөж начин болоод сэтгэлийн хөөрлөө ч дарж амжаагүй яваа ц.а Мөнх-Эрдэнийг эхлээд бариа зөрөөн дээр Сүхбат заан хурдхан давсан ч Мөнх-Эрдэнэ нэг л сэтгэл дундуур байх шиг байхаар нь заан өөрийн саналаар дахин барилдаад дахиад давсан гэдэг. Энэ ялагдал ч түүнд их тус нэмэр болсон байх. Энэ үеэс үеийнхээсээ тасарч Ба аваргаас бусдыг нь бол давдаг болсон түүхтэй.
Түүний шийдвэрлэх 6-гийн даваа бол мэдээж заан болохоор тэмүүлж явсан 1992 оны наадам байж таараа. Урд жил нь начин болсон шинэхэн начинд наадамчид хэр их итгэл хүлээлгэж байсныг нь бүү мэд. Ямартай ч ирээдүйн их хүчтэн түүний гайхамшигт амжилтанд ч тасалдал оруулж байсан Цэрэнпунцагийг улсын цол авахын түмэн хүслэн дунд явахад нь 5-ын даваанд тунан барилдаж
давчихаад 6 дээр урд жил начин болохдоо бас дамжин өнгөрч байсан у.н Баярсайхантай дахин
тунаж мөн л давсан нь магадгүй түүний хамгийн хүндхэн 6-гийн даваа байсан болов уу... Нас нэлээд хэвийсэн буюу 38 хүрсэн хойноо 6-гийн даваанд дөнгөж начны болзол хангасан а.а Азжаргалтай шүд зуун хүч үзэснийг нь санаж байна. Дараагийн даваанд амархан өгөөш битгий болоосой гэсэндээ би хувьдаа Азааг дэмжээд байдаг, хавар Азаа Мөнх-Эрдэнэ арсаланг хаяж байсныг санаад зүтгээд байдаг. Даан ч арслангийн арга туршлага, зангарага илүү юм даа. Хамгийн сүүлийн удаа шөвгөрөхдөө, хамгийн сүүлд давсан бөх нь ирээдүйн арслан байж дээ.

7-гийн даваа.

Мөнх-Эрдэнэ арсланд 7-гийн тоо харш байдаг бололтой. 7-гийн даваанд 6 удаа бүдэрсан байдаг бол Бат-Эрдэнэ аваргатай улсын наадмын дэвжээнд 7 удаа гар зөрүүлж 7 удаа унасан байдаг.
Зааны төлөө барилдаанд улын арслан Ганбаатарт амлуулан барилдаад давж ЗААН хэмээх цолонд хүрсэн. Энэ наадам 1992 оных.
1993 онд шинээр начин болсон Түмэннастаар 6 давж, ирээдүйн аварга Сүхбаттай 7 дээр тунаад түүнийг төрийн наадмын дэвжээнээ 2 дахиа дарсан билээ.
1994 онд шинээр начин болсон а.а Анхбаяраар 6 даваад 7-гийн даваанд у.н Цэрэнпунцагийг амлан барилдав. Өмнө нь 2, 2 удаа улсын наадамд шороодуулж байсан Баярсайхан, Бямбадорж 2-ыгоо тунагаад 1 удаа шороодуулж байсан бөхөө амласан ч энэ удаа Пунцагаа начин шуудагдаж түрж илдээд залуу заан Мөнх-Эрдэнийг шороодуулж гарьд болох замаа засаж билээ. Хэрэв Мөнх-Эрдэнэ заан Пунцагийг давсан бол цаашаа шинэ заан Гансүх, Балжинням аварга нараар давсаар 9 давж үзүүрлэж арслан болох сайхан боломжтой байв. Түүгээр ч үл барам улсад 6 жил завсаргүй үзүүрлэсэн гэсэн ёстой сод амжилт гаргах байв. Тэгэхдээ л Мөнх-Эрдэнэ арслан шиг 5 үзүүрлэсэн бөх Ардын хувьсгалын түүхэнд дахиад 2-хон их аварга буюу Дамдин, Мөнхбат нар л байгаа шүү дээ. Түүн шиг 5 удаа түрүү булаалдсан аварга цолтон ч цөөхөн л байдаг.
1995 онд у.з Гантогтох, а.а Өсөхбаяр нарын ирээдүйн шилдгүүдийг үлдээж зааны даваанд урд жил амлалгүй үлдээсэн Баярсайханыг амлаж 3 дахиа шороодуулсан байна.
1996 оны бороотой наадмыг бөх сонирхогчид маань тодоос тод санаж байгаа байх. Ирээдүйн аварга Сумъяабазар заан болон шуугиулж байх цаг доор мөн л 3 бөхөөс ам авахдаа Мө арслан начны болзол хангасан О.Одгэрэлийг сонгосон байдаг. Одгэрэл начин (у.з) дархан давуулж гуядах мэхээ хийж арсланг нэг хөл дээр нь 7 догонцуулж 720 градус эргүүлээд давж чадалгүй доор нь ордог тус барилдаан ч ёстой төгс гэмээр л барилдаан болж билээ. Дараа өвөл нь болсон цагаан сард тус 2 бөх дахин таарч энэ удаад Мөнх-Эрдэнэ арслан өөрөө давуулж гуядаад бас их олон догонцуулж байгаад давж байсан.
1997 оны барилдаан бас санаанаас гардаггүй юм. Тус наадмын 3-ын даваанд урд жил нь начин болцгоосон у.н Одгэрэл у.н Батзориг нар тунаж Батзориг давсан боловч 4 дээр у.н Доржсамбуутай тунаад унаж билээ. Харин Доржсамбууг нь 5 дээр у.з Бямбадорж аваад хаясан, Бямдорж заан 6 дээр шинэ начин Чулуунбаатарыг амалтал өөрөө унаж дунд шөвгөө алдсан. 7 дээр Мөнх-Эрдэнэ арслан арал бяртай з.б Элбэгийг Цэрэнпунцагтай тунагаад өөрөө а.н Чулуунбаатарыг (у.х) авсан боловч тэр үед цол нэмж яахаас буцахгүй болсон Чулуунбаатар арслангийн хөлд гүйж сүйд хийх дөхсөн, арслан харин хөлдөө дархан сайн хамгаалдаг тулдаа түүнийг дагуулж гуядан доороо хийж сүүлийн удаа үзүүрлэхэд 1 алхам дөхсөн билээ.
1998 оны наадмаар урд 6 жилийн наадмын 5-д нь үзүүрлэсэн Мөнх-Эрдэнээс арай өөр хүн үзүүрт үлдвэл Ба аваргыг яадаг бол гэж байсан үе. 6 дээр шинэ начин а.а Моломжамцыг давсныхаа дараа 7 дээр ам авахдаа өмнө нь улс болон цагаан сард унаж байсан Цэрэнпунцаг заан, тэр намраас эхлээд л Ба аваргыг зогсоосон залуу хүчтэн А.Сүхбат заан 2-ыг үлдээж залуу заан Сумъяабазарыг авав. 2 жилийн өмнө заан болсон байх үед нь түүнийг шороодуулж байсан түүхтэй. Энэ удаа ч давна л гэсэн тооцоотой үзсэн ч “Хайнз” майнозны рекламанд мөнхөртлөө унасан даа. Залуу заан хутгаад түүнийгээ залгуулан түрж хөөсөн мэхэнд 1 хөл дээрээ бас л их олон удаа догонцсон ч өвдөг шороодсон түүхтэй. Тэрээр үнэхээр унаа холтой бөх байсан нь Одгэрэлийг давсан Сумъяабазарт унасан, Балжаа аваргыг 93 онд 8-ын даваанд давсан зэрэг барилдаануудаас нь харагдана. Магадгүй өмнө нь улсад 3 удаа давж байснаараа Сүхбатыгаа аваад барилдсан бол яах ч байсан юм билээ?... ямартай ч тэрээр 4, 5, 6, 7 ч үзүүрлэсэн байг, хэзээ нэгэн цагт зогсох байсан ... Агуу бөхийн улсын наадмын дэвжээн дэхь сүүлчийн гайхамшигт барилдаан нь миний нүдээр энэ байж дээ.
1999 он. Цагийн эрхээр агуу бөхчүүд агуу сэтгэл гаргаж хойч үедээ найр тавих нь байдаг. 7-гийн даваанд 3 бөхөөс ам авахдаа урд жилүүдэд унаж байсан Цэрэнпунцаг, Сумъяабазар нарыг биш дээр нэг цагт давж байсан нутгийн дүү Өсөхбаярыг амлав. Өөрөө нүдээ аниад зүтгээд үзүүрт хүрлээ ч түрүүлж чадахгүй нь тодорхой тул нутгийн дүүг өөрийн оронд үзүүрт үлдээд миний даагыг чадвал нэхэг гэж бодсон байх. Заан болсноосоо хойш 3 жил гундуухан барилдаж 3, 4, 5 давж байсан Өсөхбаяр ямартай ч нугтийн ахаараа 7 давж заан цолоо баталж билээ. Энэ наадамд арслан маань 6-гийн даваанд төрсөн нутгийн хүү шинэ начин а.а Г.Батбаатарыг давсан байна.
2000 онд ямархуу түүхтэйгээр 6 давсныг нь дээр өгүүлсэн. Ба аваргатай 6 заантай наймуулаа үлдээд Ба аваргад 6 дахь удаагаа, онцлог нь анх удаа үзүүр түрүүнд биш буюу Ба аварга анх удаа Мөнх-Эрдэнийг амласан наадам юм. Ба аварга огт амлалгүй явсаар байгаад л үзүүрт л түүнтэй тулдаг байсан гэхээр тэрээр ямархуу бөх байсан бэ? гэдэг нь харагдах байх. Харин энэ давааны дараа Ба аварга Гантогтоход тамихаа өгсөн юм шүү дээ... олон жил трогон ногоон дэвжээн дээрээ хамт нөхөрлөж, өөрийг нь хурцалж байсан анддаа даваа өгөөгүй хүн, өөр хүнд тахим буулгасан нь ямар учиртай юм болдоо?...
2001 оны их ойн жилийн 1024 бөх дунд торолгүй л 6 давж таараа. Шинээр начин босон төрсөн нутгийн дүү одоогийн хүчит заан Рагчаагаар 6 даваад 7 дээр у.н Батзоригийг дэмжиж заан болгосон нь түүний үе нэгэнт дууссаны нь харуулна. Тэрээр 99 онд Өсөхөөтэй аргагүйн эрхэнд нэг зөөлөн (даваад ч ашигггүй байсан) барилдсаныг эс тооцвол хүнд бууж өгөөгүй, өгөхгүй мэт ширүүн хүн шүү дээ. Уурлаад л давна, уурлуулаад л давна... Яг энэ үеэс Монгол бөхчүүдийн НО эхэлнэ. Сүхбат аварга шиг цагаа болохоор яваад өгөх үү? Барилдаж чадахгүй байгаа ч цаашаа үргэлжлүүлээд бизнесээ хийсээр байх уу? гэсэн сонголт тулгарна. Ер нь Сүхбат аварга ингээд л яваад өгөх хэрэгтэй юм байна гэж үзүүлснээс биш бусад бүх бөхчүүд бол хэзээ ч наадмын дэвжээнээсээ буулгүй барилдсаар, тэр нь ямар нэг даваанд ямар нэг хүний гарыг амраах хэрэгсэл болсоор л ирсэн түүхтэй. Арслан маань цагийн эрхээр энэ замаар л орсон доо.
2002 онд Азаагаар 6 давсныг дээр өгүүлсэн. 7 дээр 7 дахь удаагаа Ба аваргатай нүүр тулж унасан. Тэрээр Ба аваргатай барилдахаар гарахдаа “за цоожиндоо оръёдоо” гэж хэлдэг байсан гэсэн ам дамжсан яриа байдаг. Барилдаж тэмцэлдэж байхад бэртэл гэмтэл авах үе зөндөө л байдаг, бүүр бэртээд дахиж барилдаж чадахгүй болсон тохиолдол ч байдаг. Энэ бол хатуу ширүүн хүчний спорт шүү дээ. Энэ наадмын дараа Мөнх-Эрдэнэ арслан их гомдоллож билээ. “Ба аварга миний хурууг хугалсан, унагахдаа гараа зангидаж байгаад шилрүү хүчтэй цохисон...” гэж. Барилдааны өрнөл бол арслан элэг бүсний барьцаа дарж халах гэхэд нь Ба аварга барьцаа тавиад шилдэж дугтраад давсан. Арслан өмнө нь 6 удаа тахимаа үг дуугүй өгч байсан бол энэ удаа нэлээд эсэргүүцэж байж өгсөн нь бас л учиртай байх. Энэ гомдоллож байсан нь урд жил нь Ба аварга унасныхаа дараа Сүхбат миний гарыг хөшсөн, хугалсан гэсэнтэй яг адил сонсогдож байгаа биз. Гэхдээ эдгээр бол тэмцэл дунд өрнөсөн зүйл, барилдаан дунд юу ч болж болно. Харин уначаад наадмынхаа дэвжээн дээр хүн өшиглөж болохгүй нь л чин үнэн...

8-ын даваа.

Хүчит арслангийн маань хамгийн ээлтэй даваа нь 8-ын даваа. Тэрээр 8-ын даваанд 5 удаа барилдаж, нэмээд тавууланд нь тунан барилдахдаа 5 удаа давсан. Тухай бүртээ Ба аваргатай үзүүрт үлдэж байв. Дөнгөж начин болсныхоо хойтон жил шууд заан болчихоод ёстой дүрэлзэж явсан үедээ урд жил өөрийг нь 6 дээр давсан, урд жилийн үзүүр бөх П.Сүхбаттай тунан барилдаж давж жилийн өмнөхөөс суга өссөн гэдгээ нотолсон. Магадгүй том Сүхбат үзүүрт үлдсэн бол Ба авартай яаж ч барилдаа билээ. Өмнө нь улсад ганц л шөвгөрсөн анх удаа ийм том даваанд босч байгаа хүн мэдээж ямархуу барилдаан гаргах нь ойлгомжтой биз цагийг эзэлж эхэлсэн их аваргад унаж улсад анх удаагаа үзүүрлэсэн энэ наадам бол 1992 оны наадам.
Урд жилийн үзүүр бөхийг наадамчин олон мэдээж анхааралтай ажигласан байж таараа. Ба аваргыг тогтоож болох бөх бол Балжаа аварга, том Сүхбат нар биш ганц энэ Мөнх-Эрдэнэ юм байна шүү дээ гэдгийг тэр үеийн учир мэдэх хүмүүс бол гадарласан л байлгүй. Мань мэт бол цэцэрлэгт л шахуу байлаа. Түүнтэй энэ 93 оны наадмаар том Сүхбат биш өөр нэг Сүхбат гар зөрүүлсэн боловч түүнийг хөдөлгөж чадаагүй юм. Том Сүхбат харин Баярсайханыг заан болгосноор түүний барилдааны амжилт ерөнхийдөө дууссан түүхтэй. Мө арслан 8-ын даваанд Балжаа арслантай (аваргатай) эхний бөгөөд эцсийн удаа тулж унаж явахдаа эцсийн мөчид давхар хамаа маягийн барилдаан гаргаж даваад Ба аваргатай 2 дахь удаагаа хоюулахнаа үлдээд унасан.
94 онд 6 даваад л наадмаа дуусгасны дараах оны наадамд 8-ын даваанд у.з цолны болзлыг хангахдаа ирээдүйн өөрийн өрсөлдөгчид болох Сумъяабазар Гантогтох нарыг дараалуулан шороодуулсан нутгийн дүү Өсөхбаяртайгаа тунан барилдав. Сонирхолтой нь Ба аварга “Хэрэв Өсөхөөг үзүүрт хүрээд ирвэл Арслан болгочиё” гэж бодож байсан юм гэнэ. Түүнийгээ Мягмар заан энэ тэрд хэлэхэд нөгөөдүүл нь эсэргүүцсэн боловч аварга хувьдаа шийдчихээд байсан юм байх. Даан ч 8-ын даваанд Өсөхөө цолондоо ханасан, нөгөө талаар нутгийн ах Мөнх-Эрдэнэ арсланг дахиад нэг үзээд алдаг гэж бодсон биз, угаасаа тэмцээнд ч жаахан ноцолдоно уу л гэхээс биш даваа авна гэдэг худлаа байсан үе байх. Ийнхүү тухайн үеийн Мөнх-Эрдэнэ заан Ба аваргатай дахин нүүр тулж 3 дахиа тамих буулгав. Наадмын дараа болсон МҮБХ-ны хурлаас түүнд арслан цол олгосон.
1996 оны наадам Мө арслангийн хувьд их чухал наадам байлаа. Улсад 3 удаа, заал танхимд маш олон удаа тулахдаа давж чадаагүй Бат-Эрдэнэ аварга бэртэл авч наадамд барилдах эсэх нь эргээлзээтэй бөгөөд бусад бөхчүүдийн хувьд сүүлийн 4 жил Цэрэнпунцагаас бусдад нь тахим буулгаагүй тул Мөнх-Эрдэнэ арслан түрүүлэх хамгийн боломжтой бөхөөр нэрлэгдэж байсан жил. Бэлтгэл бараг л хийгээгүй гам барьж биеэ илааршуулж байсан Бат-Эрдэнэ аварга сүүийн мөчид наадамдаа зодоглох шийдвэр гаргаж аварга цолныхоо буурь зааж шөвгийн 4-д үлдээд барилдаж сурснаараа Балжаа аваргыг амлав. Тунаанд Цэрэнпунцагийг шороодуулан заан цолонд хүрээд хөөрч яваа Сумъяабазартай улсын наадмын дэвжээнээ анх удаа таарахдаа Мөнх-Эрдэнэ арслан барилдааны туршлага, унаа холтойн илүүгээр залуу хүчитнийг сөхрүүлж үзүүр түрүүнд шалгарав. 2 аваргын барилдааны хувьд Ба аваргыг тааруухан байгаа дээр Балжаа аварга ч сэмхийгээр дахиад нэг гүйчие гэж хичээлгүй яахав. Их удаан барилдаж, тэр жил ядаж бороо ихтэй хальтиргаа ч их байсан... эцсийн дүнд Ба аварга даваа авч үзүүр түрүнд босох эрхтэй болов.
Үзүүр түрүүний барилдаан Монгол бөхийн түүхэнд дахиж эвдэгдэх боломжгүй шахуу нэгэн дээд амжилтыг тогтоосныг бид бүгд санаж байгаа. Үнээ саалгадаггүй 2 Мөнхийн удаан барилдаж хасагдаж байсан рекордыг эвдэж “од түгтэл” хүч үзсэн тус барилдаан 4 цаг 30 минут үргэлжилж наадамчин олноос эхлээд төрийн өндөрлөгүүдийг хүртэл нэлээд хүндрүүлж, чирэгдүүлсний эцэст нөгөө л Бат-Эрдэнэ аваргын даваагаар дууссан.
Мөнх-Эрдэнэ арслан өөрөө хуучилсан байдаг юм:
“Аваргыг дэвжээ нь түшсэн үү, бяр нь түшсэн үү... ямарчил байсан би давах гэж бүхий л хүчээ гаргаад хаяж чадаагүй...” гэж өгүүлсэн байдаг. Нэлээд сайн баглаж байгаад барилдааны эцэст аварга ганцхан хөндлөн татаж гаргаж ирээд гэдрэг тавьж билээ. Үнэхээр их чилээсэн дээ... Өнөөдөр эргээд бодож байхад үнэхээр барилдаан таарахгүй болж өгдөггүй байсан юм бол түүний оронд Сумъяабазар үлдсэн нь дээр байж. Хөдөлгөөний илүүгээр Ба аваргыг амархаан даваад арслан болох боломж байсан ч байж мэдэх юм. Ямар ч байсан ирээдүйн аварга Өсөхбаяр, Сумъабазар нарын 22-хон насандаа түрүүлж болох боломжтой байсан 2 наадмын 8 –ын даваанд тэдгээр идэрхэн хүчитнүүдийг хүчит арслан Мөнх-Эрдэнэ торгоон тогтоож Ба аваргын түрүүг 2-оор нэмэгдүүлж, цаашлаад 5-аар ч нэмсэн хүн шүү дээ...
97 онд сүүлийн удаа 8 давсан билээ Мө арслан маань. Ингэхдээ Балжаа аваргаар заан цолонд дөнгөж хүрээд буй жижиг Сүхбаттай төрийн наадмын дэвжээнээ 3 дахиа таарч 3 дахиа давсан юм. Түүний ганган хавираа үнэхээр гайхалтай... Ёстой л нэг хөлс гаргалгүй үзүүрт хүрсэн дээ. Ба аварга тус 2 бөхийн тунаанд үлдээж Пунцаг зааныг авч барилдсан нь Мөнх-Эрдэнэ арслан бол Ба аваргын хувьд ямар ч залуу хүчитнээс илүүд үзэхээр өрсөлдөгч нь байжээ гэж бодогдуулж байна.
Дахиж 8 давах боломж нас болон өрсөлдөгчдийн хувьд үнэхээр байхгүй болсон билээ. 2 Эрдэний үед бол тэр 2 тасархай байсан болохоор доор нь бөөн заан цолтнуудын бөглөрөө үүсч сад тавихад бэлэн болсон үе. Бидний үеийн 6 заан, мөн 80 жилийн 4 заан гэх мэт маш олон хүчтэй заанууд, заан болох гэж буй хүчитнүүд тэр 2-ын доор бөөгнөрч байлаа. Тэр хүчитнүүдийн ихэнхийг нь 8-ын даваанд Мөнх-Эрдэнэ арслан л торгоон барьж байсан юм шүү дээ.
5 удаа 8 давахдаа 8-ын даваанд даян аварга А.Сүхбат, даян аварга Өсөхбаяр, улсын аварга Балжинням, улсын аварга Сумъяабазар, улсын гарьд П.Сүхбат нарыг шороодуулж байсан нь Мөнх-Эрдэнэ арслан гэж өөрийн үеийг манлайлалцсан, дараа үеэ дарсан ямархуу агуу хүчтэн байж бэ? гэдгийг нь хэлээд өгнө.

Түүний 5-аас 8-ын даваанд давж байсан бөхчүүд:

1991 онд у.н Баямбадорж (у.з)
1992 онд а.з Цэрэнпунцаг (у.г), у.н Ц.Баярсайхан (у.з), у.ар Б.Ганбаатар, у.з П.Сүхбат (у.г)
1993 онд у.н Бямбадорж (у.з), у.н Түмэннаст, а.а Сүхбат (дая.ав), Балжинням (у.ав)
1994 онд у.н Л.Энхбаяр а.а Анхбаяр
1995 онд у.н Ш.Батхуяг у.н Амараа у.з Баярсайхан
1996 онд у.н Баатархүү а.а Эрдэнэбат (у.н)
1997 онд у.з Амгаа, а.а Адъяахүү (у.н), а.н Чулуунбаатар (у.х)
1998 онд у.з Хүрэлбаатар, а.а Моломжамц (у.н)
1999 онд а.н Наранбаатар Г.Батбаатар
2000 онд у.з П.Сүхбат (у.г), у.н Дашцэрэн
2001 онд у.н Намжилдорж (у.х), а.а Рагчаа (у.з)
2002 онд а.н Д.Ганбат (у.н), а.а Азжаргал (у.ар)

9-ийн даваа.

Яагаад 9 давж чадаагүй юм болоо гэсэн асуулт гарна? Мэдээж Бат-Эрдэнэ аварга байсан болохоор гэдэг нь ойлгомжтой... Хэрэв 94 онд 9 даваад үзүүрлэчихсэн бол шууд арслан болно. Түүнээс хойш дахин 3 удаа үзүүрлэсэн. Дагвасүрэн арслан “намайг 3 үзүүрлэсний дараа хүмүүс аварга цол олгоё” гэж байлаа гэсэн юм хуучилсан. Дагвасүрэн арслан 2 Мөнхөөс эхлээд, Хад аварга энэ тэр гэсэн олон өрсөлдөгчид даруулж байсан бол Мөнх-Эрдэнэ арслан бүтэн 6 жилийн турш Бат-Эрдэнэ аваргаас өөр хүнд бараг л тахим буулгалгүй тасархай байлаа шүү дээ. Ерөөсөө л улсад 5 түрүүлээд одоо үеийн манай хүчтэнгүүдийн хүрч чадахгүй байгаа Дархан Аварга цолонд хүрэхэд ганцхан хүнийг давах л дутаад байсан болж таарч байгаа юм. Ба аварга аль нэг даваанд хийтэй гишгэхэд л Мөнх-Эрдэнэ түрүүлэх байлаа, бүүр 93 шинэ начин И.Мөнхбаатарт 6-гийн даваанд Ба аварга хальтраад унасан бичлэг байдаг юм. Тэгэхэд Мөнхбаатар цолондоо ханаж таахалзалгүй би давсаан гээд тахимаа авсан бол Мөнх-Эрдэнэ арслан түрүүлэх л байлаа. Ганцхан удаа сэмхийгээр гүйн барин байж арслан болсон Азжаргалтай тэргүүтэй чанаргүйчүүд байж л байна. Тавын таван удаа үзүүр түрүү булаацалдсан ч 9 давж чадаагүй энэ хүчтэнгийн өмнөөс одоо халаглах ч хаашаа юм бэ дээ... Ямарчил байсан үнэхээр “цагийг эзэлсэн их аваргатай нэг үед төрж, ижил нэрээр гоёх л миний хувь тавилан юм байлгүй дээ” гэж өөрөө хэлсэн байдгийг нь сануулъя. Түрүүлсэн бөхөөс дутуу хөдөлмөрлөсөндөө үзүүрлээгүй юм шүү, үзүүрлэсэн бөх түрүүлсэн бөхтэй ижил хэмжээний хүч хөдөлмөр гаргаж, хөлс туслуулж байж л үзүүр түрүүнд шалгарна шүү дээ. Яахав барилдааны эгзэг таараагүй, төлвөлгөө муу байснаас, эсвэл Ба аварга шиг үнэхээр дийлдэшгүй хүнд даруулснаас болжил сайн бөх үзүүрлэдэг байж таараа. Эсвэл бүүр 27 нас хүрсэн хойноо улсын наадмаас начин цолонд хүрсэн нь 2 Эрдэнэий барилдааны харьцаанд нөлөө үзүүлсэн юм болов уу? Дархан аварга, цэргийн арслан хоёроос л уралдаанаас эхэлсэн юм шүү дээ 2 Эрдэнэ маань. Өчигдөрхөн л бужигналдаж байсан 512 бөхөөс орой нар хэвийх үед хоюулахнаа торойж хоцроод л хүч үздэг байж дээ... заримдаа залхааж од түгтэл хүртэл хүч үзэцгээж байсан түүхэн хүмүүс минь цагийн эрхээр “тэгдэг байж билээ” гэсэн ангилалдаа шилжицгээлээ дээ...
Сүхбат аварга нэгэнтээ:
“Мөнх-Эрдэнэ арслан үнэхээр жудаг сайтай бөх, Бат-Эрдэнэ аваргатай 4 цаг гаран барилдахдаа муу хөлрүү нь хавираад л давчаагүй, муу хөлийг хөндөлгүй барилдсаар байгаад л унасан юм шүү дээ” гэж хэлсэн удаатай.
Хамгийн гачлантай үүнээс хойш төрсөн арслан бүр 9 давсан гэдэг утгаараа түүний дээр эрэмбэлэгдэх болоод байгаа юм. Гэхдээ Мөнх-Эрдэнэ арслан шиг 5 удаа үзүүр түрүү булаацалдах хүчтэн дахиад хэзээ төрөх бол, түүн шиг ганц хүнээс бусдыг дархан хаядаг тийм агуу хүчтэн ёстой л Монгол түмнээ баярлуулах гэж олон жилд ганц төрдөг л байх даа. Хэрэв 2 Мөнх тэнцүүхэн байж түрүүгээ хуваагаагүй, нэг нь илүү байсан бол энэ 2 Эрдэнэий хувь заяаг бас л давтах байлаа, ямар ч сайн бөх түрүүлж үзүүрлэхдээ хэд хэдэн сайн өрсөлдөгч дундаас л шалгарч үзүүр түрүүнд очдог бол Мөнх-Эрдэнэ арслан бараг л торолгүй үзүүрт хүрдэг байлаа. Дахиад хэлье “Түрүүлсэн бөхөөс дутуу хөдөлмөрлөөгүй юм шүү” хүчит арслан маань.
Монгол улс оршин тогтох цаг доор Монгол бөх байсаар л байх болно, Монгол бөх байсаар байсан цагт бөхөд хайртай ард түмэн минь Мөнх-Эрдэнэ гэдэг агуу бөхийн агуу амжилтыг санан дурсаж бахрахсаар л, амнааса ам дамжин ярьсаар л, нетээс хэн нэгний бичлэгийг олж уншсаар л байх болно.
Мөнхийн гайхамшигт амжилтыг өөрийн биеэр цогцлоосон Мөнх-Эрдэнэ гэдэг бол аваргын дайтай агуу бөхөө...

..........Манлай арслан

Бөх Билэгтийн нутгаас төрсөн хүчит арсан Мөнх-Эрдэнэ
Бөх Модны домгоос тодорсон түүхэн бөх Мөнх-Эрдэнэ
Арын сайхан хангайхнаа дагуулсан даа бөхийн дэвжээнээ
Аваргын энтэй барилдаанаа толилуулсансан ард түмэндээ

Тамирын голын мяралзаа шигээ эрэмгий зантайсан барилдах үедээ
Тайхар чулууны хөндий шигээ уужим сэтгэлтэйсэн энгийн үедээ
Тавилан заяандаа гомдоогүй Монгол ухаантансан энэ л насандаа
Таван удаа үзүүрлэхдээ туниа нь үгүй дээ нөгөө Эрдэнэдээ...

Мөн ч олон удаа баярлуулсансан Монгол түмнээ, торгон ногоон дэвжээн дээрээ
Мөнхөд дуурсагдах хосгүй түүхийг бүтээлцсэндээ Бат-Эрдэнэ аваргатай цугтаа
Мөнх хөх тэнгэрийн орны бөхийг дээдлэгч түмэн олоныхоо дунд
Мөнхийн мөнхөд сайхнаар дуурсагдах Мөнх-Эрдэнэ манайлай арслаан...

(за нэг л өдрийн дотор яруу найрагч болчино гэж байх уу?...)

Б.Авирмэдийн “Ардын төрийн Их Баяр Наадам” номноос зарим хүмүүийн дурсамж яриа болон арслангийн начин болсон наадмын оноолтыг авав.
Hiimori.mn сайтнаас жил бүрийн 4-ийн даваанаас хойших оноолтыг ашиглав.
2010-12-24

Сүүлийн үеийн залуучуудад зориулаад яруу найраг биш Хип Хоп маягийн юм явбал яаж байна?...

Өө еэ ... еэ еэ еэ... оонхооон
Тамирын голын мөсийг долоох шахам зүтгэл гаргаж ... (аанхаан)
Тамир хүчний бэлтгэлээ базаагаад... Хүч нийгэмлэгийнхэнтэйгээ...
Тачгинатал сайхан барилддаг даа улсынхаа наадамдаа...үеийнхээ луутнуудтай... (өө еээ)
Ба аваргаас бусдыг нь бол нам дарсан даа ид үедээ... түүх гэрчилнэ
Ба аваргад харин баллуулсан даа бас ид үедээ... бүгд гэрчилнэ (оохноон... тиймээ)
Бидний үеийн даян аваргуудыг дарж явлаа шүү дээ ... Сүхбатыг нэг биш бүүр 3 удаа
Бие өндөр Өсөхөөг ч тэр, бие гоё Сумъяаг ч тэр... Пунцагааг ч ижил... (пөөх тиймүү)
Шинэ үеийнхэнд гэж хэлэхэд Ба аваргыг давах түмэн бодол дунд төөрч явахдаа
Ширмэнгийн Батхуягт хэд хэд унасан даа улсын наадамд бишээ заалны барилдаанд...
Бямбадорж заантай бут авалцсан даа 70 жилээр... түүхэн барилдаан
Барилдаан биш файтинг гэж андуурагдах дөхсөн шүү дээ... үзэгчид олондоо (өө тийгээ юу...)
Унасан ч уурладаг давсан ч уурладаг гэж том Сүхбаттай харьцуулдаг даа түүнийг
Унагадаг мэх нь хавирах, хавсрах байлаа шүү дээ үеийнхнээс илүү нь ... (өө лайтай)
Улсынхаа наадамдаа 5 финалдсан хүчтэн шүү дээ... бусад арслангууд чадаагүй
Унаган нутгийнхаа дүү Санжаадамбыгаа дэмжиж суугаа даа нутгийн ах нь ... итгэл алдраагүй (тэр чаднаа, Санжааг бид танинаа өө еээ...)

Saturday, December 18, 2010

Шөвгийн 16-гийн оноолт.

Аваргуудын Лигийн хэсгийн тоглолтууд өндөрлөж хэсэг бүрээс 2 баг гарч шөвгийн 16 үлдсэн байсан, шөвгийн 16-д ямар багууд хоорондоо тоглох нь тодохой болжээ.

А хэсгээс
1. Tottenham Hotspur 11
2. Internazionale 10
B хэсгээс
1. Schalke 04 13
2. Lyon 10
С хэсгээс
1. Manchester United 14
2. Valencia 11
D
1. Barcelona 14
2. FC Copenhagen 10
E
1. Bayern Munich 15
2. AS Roma 10
F
1. Chelsea 15
2. Marseille 12
G
1. Real Madrid 16
2. AC Milan 8
H
1. Shakhtar Donetsk 15
2. Arsenal 12

гэсэн 16 баг хэсэг бүрээс гараад байгаа бөгөөд шөвгийн 16- багийн сугалаагаар 1-р байраар гарсан баг нь 2-р байраар гарсан багтай оноолт таарах ёстой. Нэмээд нэг хэсгийн 2 баг хоорондоо таарахгүй, нэг улсын 2 баг 16-д хоорондоо таарах ёсгүй байдаг юм. 1-р байраар ихэвчлэн хүчтэй багууд гардаг бол энэ жил тэр хүчтэй багуудтай нүүр тулахаар 2-р байраар гарсан түрүү улирлын аварга Интер Милан, Италийн алдартай клубууд болох АС Milan, AS Roma нар дээр нэмээд Лондогийн алдарт баг Арсенал мөн 2-р байраар шалгарч 1-р байраар гарсан ямар нэг багтай таарах ёстой болоод байсан бол шөвгийн 16-д:

Tottenham Hotspur - AC Milan
Bayern Munich - Internazionale
Schalke 04 - Valencia
Real Madrid - Lyon
Manchester United - Marseille
Barcelona - Arsenal
AS Roma - Shakhtar Donetsk
Chelsea - FC Copenhagen

гэсэн сугалаа болжээ... хавар 2 сарын дундуураас хасагдах шатны тоглолт эхэлнэ.

Wednesday, December 8, 2010

ÒÎ7. Ìîíãîë Óëñûí íýðò ìàòåìàòèê÷ Ïàãìûí Ýíõáîëäûí íýðýìæèò óëñûí 11-ð óðàëäààí 2010 îíû 12 ñàðûí 4, 5-ä óëàìæëàë ¸ñîîðîî 32ð ñóðãóóëü äýýð áîëæ ºíãºð뺺. Îëèìïèàä 2 æèëä 1 óäàà áîëäîã áºãººä íýýëòòýé áîëäîãîîðîî Ìîíãîë óëñûí õàìãèéí îëîí îðîëöîã÷òîé îëèìïèàä íü þì. Ìàíàé 6 õ¿¿õýä î÷èæ îðîëöîñíîîñ:

1. 5-ð àíãèéí ñóðàã÷ Ã.Òàìèð 5 îíîîãîîð 6 áàéðò øàëãàðëàà. Óëñûí õàìãèéí òîì îëèìïèàäàä îðîëöîîä îëîí óëñûí îëèìïèàäàä îðîëöäîã áÿöõàí ìàòåìàòèê÷èäòàé ºðñºëäºæ èéì ºíäºð àìæèëò ãàðãàñàí íü ò¿¿íèé õýð èõ õºäºëìºð ãàðãàæ áàéãààã, õýð èõ ºñºæ õºãæèæ áàéãààã èëòãýæ áàéíà.

2. 10-ð àíãèéí ñóðàã÷ Ì.Áóÿííýìýõ óãààñàà àìæèëòòàé îðîëöäîã 11-ð àíãèäàà 6-ð áàéðò øàëãàðñàí. Ýíý óäàà îëèìïèàäíû òîì àíãèéõíû áîäëîãî ìàø õ¿íä áàéñàí áºãººä 11-ð àíãèä 9 õ¿¿õýä ë îíîî àâñàí. ̺í 10-ð àíãèäàà 22-ä îðñîí. Óãààñàà 11-ð àíãèä 6-ààñ õîéø, 10-ð àíãèäàà 20-îîñ óðàãø îðîõã¿é ë áàéãàà äàà.

3. 8-ð àíãèéí ñóðàã÷ Á.×èìýäøèð÷èí 7.5 îíîîãîîð 7-ð áàéðò øàëãàðñàí. Ñ¿¿ëèéí 3 òîìîîõîí îëèìïèàäàä ìåäàëü àâàõàä áàãàõàí ë àç äóòààä áàéãàà äàà. Ýíý óäàà õàìãèéí õýö¿¿ áîäëîãûã íü ãàíöààðàà á¿òýí áîäñîí.

4. 8-ð àíãèéí ñóðàã÷ Áàò-Àìãàëàí 1.5 îíîîãîîð 20-ð áàéð, Ã.̺íõáàò 1 îíîîãîîð 27-ð áàéð ýçýëñýí àìæèëò ãàðãàëàà.