Showing posts with label 2011 оны төгсөгчид. Show all posts
Showing posts with label 2011 оны төгсөгчид. Show all posts

Friday, July 22, 2011

ЭЕШ-ны үйл явц

Өнөө жилийн ЕШ их л амьсгаа давахцуулсан даа. Өвөл бүртгэл болоход тооцоо хийгээд бүртгүүлсэн чинь хавар шалгалтны хуваарь гарахад багахан буруу болчив, өмнө нь жил бүр авдаг байсан хуваариасаа энэ жил өөрчдөгдсөн. Тэр ч бага хэрэг, угаасаа 3 хичээлийн хугацаа сунгагдаж 100 минут болсон, нэмээд Англи хэл дээр их олон хүүхэд орж байгааг шалгагчид анзаарсан байх л даа.

Шалгалт урьд жилүүдийнхээс оройтож буюу 6-р сарын 17-оос 19-д болохоор хуваарь гарч, урьд жилүүдээс тэмүүлж байсан ТЕСТИЙН САН- гээч юмаа гаргаж авч чадаагүй тул 2006-2010 оны материулуудаар эмхэтгэн гаргасан номооноос өнөө жилийн шалтгалтандаа тодорхой хэмжээгээр оруулахаар болов. Ийм мэдээг сайд болон үнэлгээний төвийн удирдлагуудаас дуулсан хүмүүс мэдээж тус номыг нь худалдан авч бэлдэж гарсан. Бид ч бас сүүлийн хэдэн өдөр бэлдэж бэлтгэлээ бүрэн хангаж авсан.

Шалгалтын эхний өдөр өгсөн хичээлүүдээр бол 70% орчим нь хуучин номноос ирж байна гэх юм, маргааш математик бас тэр алдад байх нь гэсэн тооцоо шууд бууна. Математикийн өдөр хүүхдүүдээ оруулчаад хүлээж байтал үеэл дүү маань хамгийн эхэнд гараад ирлээ, материалыг нь шүүрч аваад үзтэл үнэн баярламаар, нэг ч хуучин тест байдаггүй юм даа. Баярласан гэдэг нь их, бусад бүх материалыг үзэхэд нэг бариант 3 хуучин тесттэй, өөр нэг бариант 1 хуучин тесттэй үлдсэн 2 бариантад нэг ч хуучин тест ороогүй байсан. Их хачирхалтай нь урд жилүүдэд нэг тестийг л жаахан засаад агуулгыг нь алдуулалгүй хувилдаг байсан бол өнөө жил агуулгын хувьд өөр 4 ширхэг тест бэлдсэн байна лээ, өмнөх жилүүдэд 8 хувилаад 4 бариант хөдөө, 4 бариант хотод авдаг байсан бол энэ жил тэгсэнгүй, хот хөдөө яг ижил материалаар авлаа. Ганц жишээ хэлэхэд л 4 баринтыг 2 бариантын нөхөх тест 24, нөгөө 2 бариантын нөхөх тест 34 оноотой байлаа... бүгд ижил 21 ширхэг сонгох тесттэй. Энэ ялгаатай байдал нь сонгох тестний оноо бүр ялгаатай болж ижилхэн түвшний бодлого дээр алсан 2 өөр баринтын сурагч 2 өөр дүн авах боломж үүсгэж байсан.

Хүүхдүүд гарч ирсээр... Мөнхдалай нэлээн эхэнд гарч ирсэн боловч их баргар харагдсан, ингээд 100% авах ч өнгөрлөө л гэж бодогдлоо. Нөхөр нэг тестээ буруу будчихлаа, нэмээд цөөн хэдэн НО-той юм байгаа гэв, Сандаг харин их баярлаж гарч ирээд нөхөхийн 4-ийн төгсгөл дээр багахан алдаагүй бол би 100% авсан гэж хэлчээд явчлаа... бүх хүүхдүүдээ цуглуулж аваад шууд авчирч ирээд л засдаг уламжлалаараа бүгдийг нь зассан.

Сандаг 2 сонгох тест хармасмаар алдсан тул 95 авах болсон, харин Мөнхдалай 2 алдсан ч тэр 2 нь 8 онооны алдаа болсон, нөгөө нөхөх тестний 24 34 гэсэн ялгаанаас шатлгаалж шүү дээ. Нэмээд нэг нөхөх тестний төгсгөл алдсан юм билээ. Хажид Мөнхдалайгийн бариант болж 6 оноотой сонгох тест алдаж, нөхөх дээр бас 1 маш бага алдаа гаргасан байсан. Уртаа харин урамтай сайхан бодож 80 авах нь тодорхой болсон нь сорилын рекрод 68 гэдгээс их хол давлаа, Батхишиг ч мөн адил мандан бадарсан. Сандагийн бариантынхан их будилаан тарьж Баасансүрэн 12 оноогоо буруу будаж салхинд хийсгээд 81% авах хэмжээнд хүрсэн бол Надмид бүүр хол бүтэлгүйтсэн, Сэргэлэнбаатар 40 орчим л авах юм шиг байсан, сүүлд дүн гарахад 50% авсан байсан. Даваабат Энхбаяр 2-ын бариантынхан засахад Энхбаяр 90% давсан байсан. Харин Даваабат Ану Сараа нар тооцож байснаас 10% орчимоор илүү оноо авсан байсан, тэдний бариантад нэг худлаа бодлого байсан нь нөлөөлсөн байх л даа, мөн аймагт манай хүүхдүүдээс гадна дээгүүр байр эзэлсэн сурагчид бүгд энэ бариантын хүүхдүүд байсан юм шүү. 4 дэхь бариант нь ёстой хэцүү байсан, ганцаараа л бусад бариантуудаас хүнд байсан бөгөөд дундаа худлаа сонгох тестүүдтэй, мөн худлаа нөхөх тестүүдтэй байсан. Энэ бүгдээс шалтгаалж бас л 10% орчим оноог энэ бариантын бүх хүнд тавьж өгсөн юм шиг байна лээ, гэхдээ өмнөх Даваабатын бариант шиг сайн дүн авах хүн энэ бариантаас гарахааргүй байсан л даа. Манайхаас гэхэд хашир тушлагатай Дашпүрэв дөнгөж 77%, маш сайн байсан Очирмаа 58% авч "хэлмэгдсэн".

Засаад дууссаны дараа сайн нягталж үзээд багахан багахан өөрчлөт орсон бөгөөд Энхбаярын бариантад гэхэд нөхөх тестний бодлогын өгүүлбэр 2 утгатай байсан тул дүн гартал зохиогч гуай яаж зассан юм бол гэдгийг хүлээх хэрэг гарсан. Тэр яригдаад байсан 2 оноо бол тэргүүн байр шийдэх хэмжээний оноо байлаа, бас Сарантуяагийн оноо дээшлэхэд хамааралтай байсан. Хамгийн инээдтэй нь үнэлгээний төв сайтандаа ТҮЛХҮҮР гаргадаг байсан бол энэ жил гаргаагүй... хардах л зүйл. Тэд хэтэрхий олон буруу бодлогынхоо хариуг угаасаа яалтай нь ч билээ. Нэмээд бусад хичээлүүдийн хувьд 70% орчим нь хуучин тест ирсэн гээд байгаа. 7-р сарын 1 хүртэл дүн хүлээж сэлгүүцлээ, харин дүн гарах өдөр эхэлсэн шөнөөс эхнэр маань өвдөж, өглөө дүн гарах 9 цагт амжин хүүгээ төрүүлсэн. Бөөн дүн харах ажил хүлээж байхад, анхны хүү маань төрөөд их л сандрагасан... Мөн хэт их ачааллаас болж үндсэн сайтанд саатал гарч дүн харах үйл явц их сунжирсан. Би хотооос увуулан цувуулан дүн харуулж 30 минут тутамд нэг дүн мэдсээр л байв.

1. Сандагдорж 92%
1. Энхбаяр 92%
3. Хажидсүрэн 91%
4. Мөнхдалай 87%
5. Даваабат 86%
6. Баасансүрэн 81%
7. Уртнасан 80%
8. Сарантуяа 79%
9. Дашпүрэв 77%
10. Ану 64%
11. Батхишиг 63%
12. Очирмаа 58%
13. Бямбахорол 52%
14. Сэргэлэнбаатар 50%
15. Төгөлдөр 49%
16. Надмид 36%

гэсэн амжилтууд гаргасан байлаа. Сайн л дүн, өөр газраас гэвэл 81% 79% авсан хүмүүс манай хүүхдүүдийн дундуур орсон бол Анугийн урдуур нэмээд 3 сурагч орсон гэх мэтээр...

Мөн цөөн хэдэн аймаг буюу Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Хэнтий зэрэг аймгаас бусад бүх аймгуудаас л лав дээгүүр орсон сурагчдын амжилтаараа манай аймаг хавигүй илүү байгааг тэмдэглэх хэрэгтэй.

Анги сонгох үйл ажиллагаа 7-р сарын эхээр болж эхний өдөр Төгөлдөр 3-р бүлгээр (мате 50%+хар зургийн ур чадвар 50%) 2-р байраар анги сонголоо.
2 дахь өдөр хамгийн эхэнд 5-р бүлгээр (мате 100%) манай 7 сурагч дараалан эхний сонголт хийж бүгд МУИС-ЭЗС авсан ба тэд бол Энхбаяр, Хажидсүрэн, Даваабат, Баасансүрэн, Уртнасан, Сарантуяа, Дашпүрэв нар байлаа... үүний араас 10-р байраар Батхишиг мөн ижил сургууль сонгож, Сэргэлэнбаатар МУИС-МТС авсан.
Дараа нь 6-р бүлгээр (мате 50%+Англи хэл 50%) Эхний 4 хүүхдийн дунд манай 3 сурагч болох Сандагдорж, Очирмаа, Ану нар СЭЗДС сонгосон.
10-р бүлгээр Мөнхдалай маань 2-р байраар ШУТИС сонгосон бол түүний араас тус бүлгээр Бямбахорол ЭМШУИС, Надмид ШУТИС сонгосноор өнөө жилийн ажил дууслаа.

Шинэ оюутнууддаа амжилт хүсье, тэд шилдэг байж чадсанаа ирээдүйд үргэлжлүүлнэ гэж найдаж байна.
Мөн дараа жил дахин өөрчлөгдсөн дүрмээр авагдах ЭЕШ-даа бид одооноос эхлэн бэлдэж та бүгдийнхээ араас явж очноо...

Sunday, July 17, 2011

Дундаж дүн нь 71%-д хүрсэн "сайчууд"-ын тухайд...

Энэ жил хүсэн хүлээж байсан амжилтандаа нэгэнт хүрлээ. Энэ амжилтанд хүрэхэд тус болсон хүмүүсийг нэрлэвэл:

1-рт Дашпүрэв
2-рт Гончигдорж
3-рт Батбаяр ах
4-рт Амартүвшин, Нацагдулам, Дуламсүрэн, Сэрчмаа ...
5-рт Сандагдорж, Мөнхдалай...
...
гэсэн хүмүүс байна аа. Энэ хүмүүст маш ихэд баярласнаа багийнхаа болон гэр бүлийнхээ нэрийн өмнөөс илэрхийлье.

Дашпүрэв маань бүх хүнд зааж зөвлөж, бүх хүнд хуулуулсан даа. Бүтэн жилийн турш бусаддаа үлгэр дуурайлалтай байсан.
Гончигдорж бидэнд бие даан 6 сорил бэлтгэн өгч, өөрөө олон тооны сорилд цуг оролцож, олон өдрийн бэлтгэлд цуг байлцаж хүүхдүүдэд туслаж зөвлөж байлаа. Түүний дэмжиж байсан Даваабат, Мөнхдалай нар тун их сайжирч сайн дүнгүүд авцгаасан.
Батбаяр ахын маань зохион байгуулсан сорилуудад бид амжилттай хамрагдаж, олон газрын хүүхдүүдтэй өрсөлдөж, өөрсдийнхөө бэлтгэл сургуулилтаа шалгаж, илүү их өрсөлдөөнд хамрагдаж байсан нь бидэнд маш их хэрэг болсон.
Манай охидууд сорилд цуг оролцоно, блогт орж хатуухан шүүмжлэл өгнө, заримд нь итгэл найдвар дэмжлэг өгнө, заримтай нь тусгайлан ярилцаж бэлтгэлд нь зөвлөгөө өгнө. Өөрсдөө ийм зам туулсан болохоор дүү нартаа их тус болно, миний хэрэглэдэг амьд үзүүлэнгүүд шүү дээ.
Мэдээж багт лидерийн үүрэг хамгийн их хэрэгтэй, лидер байхын төлөөх тэмцэл нь бусаддаа хамгийн том дэмжлэг болж өөрсдөд нь өсөж дэвжих бололцоо олгодог. Мөнхдалагийн очсон 90 дээр очих гэж, Сандагийн очсон 83,5% дундаж дээр очих гэж энэ 2 болон бусад бүх хүмүүс тэмүүлж байлаа...

9-р сар. Дашпүрэв зөвлөгч

Урьд жилийг бодвол оройтож хичээлээ эхэлсэн, аргагүй шалтгаан байлаа л даа. Дараа дараагийн удаа бол 8-сарын 1-ээс л эхэлж байвал зохимжтой байгаа юм. Эхлээд шалгалт авлаа, буудуулах шаардлагагүй байдаг тул "буруу бөглөсөн нь хасах оноо" авдаг байхаар тест бэлдэв. Олон ч хүн хасах оноо авсан даа. Уг нь их амархан сорил байлаа, тэр дунд Дашка л ганцаараа сайн байж 60 гаргаж аваад араас нь Хажид, Мөнхдалай хоёр 50% хүргэж авсан. Анхны шалгалт, анхны хичээл, анхны гэрийн даалгавараас эхлээд л Дашпүрэв бусдаасаа онцгой байж аргагүй л "хуучны хүн" гэдгээ баталж байлаа. Зун ЭЕШ-даа унасны дараа хотруу явж ямар ч хамаагүй ангид орно гэж байгаад надтай ярилцсаар миний хажууд дахиад нэг жил үлдэх шийвдэрд хүрсэн нь анхнаасаа л сайн шийдвэр байсан нь гэдэг нь ойлгогдож байлаа. Сургуульд явсан бол ямар ч мэдлэг чадвар байхгүй тул муу сурч тэнэсээр байгаад л таарах байсан. Энд бол тэмцэл дунд дахиад нэг жил зүтгэж өөрийгөө нээж харах, олж таних, мэдлэг чадвараа улам нэмэгдүүлэх гээд олон сайн зүйлийг сурна гэж би итгэсэн.
Эхний сарын дэвтэр дээрх comment-ны тулаан... хүн бүр л газар доогуур ортлоо муулуулж зарим нь бүүр бууж өгөөд хаяад зугтдаг ш дээ, Дашка ч түрүү жил тэр зовлонг туулаад гарсан хүн, өнөө жил арай л өөрөө байж чадсан. Тэмцэл яг энэнээс л эхэлдэг, олон өдөр дараалан F-аваад, зүгээр ч F-авахгүй баахан бодит байдлаа шүүмжлүүлсэн муухай үгстэй... ийм байдалд хүмүүс янз бүрийн л хариу үйлдэл үзүүлнэ.
9-р сар бол ерөнхийдөө өөрийнхөө мууг мэдрэх сар, бүгдийг шинээр эхэлж маш сайн зүтгэх хэрэгтэй юм байна гэдгээ ухаардаг сар. Үүнийг эрт ойлгосон нь амжилт гаргадаг, оройтож ойлгосон нь харамсаж төгсдөг, ойлгоогүй нь унадаг, ойлгож чадахгүй нь хаяад зугтдаг...
9-р сар бол Дашпүрэвийн л сар байлаа, тэрээр бүх хүнд зааж зөвлөнө, хуулуулна... өөрөө их сайн байгаад байгаа нь бусад хүнд том нөлөө үзүүлнэ, Дашка шиг болно гэдэг бол мөрөөдөл бөгөөд, биелүүлэхэд маш хэцүү зүйл байлаа шүү дээ. Нөгөө талаар байр суурь нь их өөрчлөгдсөн, өмнө жил Гочоог дагаад л явдаг муу нөхөр, хүн бүрээс тусламж ирдэг, хүн бүр түүнийг муу гэсэн нүдээр хардаг бол өнөө жил шал өөр... хүн бүхэн түүнийг аварлын харцаар харна, хүн бүхэнд Дашка л туслана. Би хэлдэг манай Дуяа бол цор ганцаараа багаа чирсээн гэж, тэдэн дунд чирэгдсэн нэг хүн бол Дашка байлаа, тэгвэл өнөө жилийн нөхдүүдийг Дашпүрэв маань нуруун дээрээ бүүр үүрээд алахлаа шүү дээ... үүрч дүүрсэн баг нь 71% дундаж дүн үзүүлсэн гэхээр арай л дэндүү ч гэмээр юм шиг, дэндүү том ачааг их сайхан дааж явлаа даа гэж шууд бодогдоно.

9 сард бол Янз бүрийн л хүүхдүүд цугласан даа, Мөнхдалай 2 найзаа дагуулчихсан ирсэн, нэг нь сайн нэг муу гэсэн чинь сайн гээд байсан нь хаяад алга болсон, 3-р сургуулиас нэлээд хэдэн хүүхэд байлгах санаатай байтал нэмэргүй шүү... зарим нь бүүр татлаа болоод л энд тэндээс хөгшин хүн амьтнаар утасдуулж дарамлтуулаад л ордог, тэд харин нээх уддаггүй юмаа. Өөрийнхөө хүслээр, өөрөө миний нүдэнд өртөж орж ирсэн хүмүүс л илүү хүчтэй, тэсвэртэй байгаа харагддаг. Энэ Сэргэлэнбаатар л гэхэд л бүүр зун над дээр ирдэг байсан юм, шуганман тэгшитгэл бодож чаддаггүй хамаг уур хүргэнэ. Яг үнэндээ алгебрын 7 томъёо мэддэг хүн хуруу дарам цөөн, түүний яаж хэрэглэх талаар ойлголттой хүн гэвэл маш хэцүү дээ. Одоо тэр намар авдаг байсан дүнгүүд, дэвтэр дээрээ бичүүлдэг байсан үгнүүд, алддаг байсан алдаануудыг эргээд нэг харах юм бол ёстой жинхэнэ хошин шог гэдэг чинь тэр болно доо...

10-р сар. 800 авах боломж хийгээд түүнд хүрч болох хүмүүс...

1 сар хичээллээд л хүмүүсийн тар танигдана даа. Анхны 24 хүүхдээс бараг 50% нь явсан байх, зөрөөд Энхбаярын ангийнхан... Баттүшигийг багш маань захиж, Батхишигийг намайг занал хийлж, Касумыг ээж нь чихдэж, Даваацэрэнг Мөнхдалай явсан найзынхаа оронд гэх мэтээр... Ер нь энэ сараас хүмүүс хэр сайн сурч чадхав? хэн хэн 800 авах бэ? гэдэг бол тодорхой болно. Жишээ нь би Батхишигийг 800 авч чадна гэж итгэж байлаа, нөхөрт бол эрүүл ухаантай хэн ч итгэх арга байхгүй. Яг үнэнэдээ түүнд мэддэг математик ойлголт энээ тэрээ гэж байхгүй, гэхдээ л түүнд нэг юм суръя гэсэн маш багахан хүсэл бий, түүнийг нь л дэмжээд өгвөл болох нь тэр. Заримдаа муу зангаасаа салж чадахгүй мэт ПС- эргүүлээд алга болно, гэтэл заримдаа найдуудтайгаа ч нийлэхгүй ганцаараа зөрүүдлэн хичээлдээ ирж сууна...
Пушкагаас шал эсрэг хүн гэвэл Уртнасан. Түүнийг аав нь сайн багш болгох гэсэн юмаа гээд надад авчирч өгсөн. Бүүр түрүү жил ш дээ... тэгээд Амарааг анги дэвштэл түүнтэй цуг суудаг байлаа. Сүүлд бүтэн жил л миний хажууд байсан, ямар ч байсан өөрийгөө дайчлаад ихийг сурч мэдэхийг төлөө зүтгэдэг нь олон хүнээс илүү давуу тал нь. Энэ намар харин 10 сарын үеэс бас яачив гэмээр муудсан, шалтгаан байсан л биз. Гэхдээ би түүний нөр их хөдөлмөрт эргэлзэж байсангүй, байнга итгэл хүлээлэгдэг байлаа. Урд жил дээд ангийнхантайгаа амралтын өдрүүдээр хааяа хичээлд цуг суухдаа их орилдог байсан юм гээд оюутнууд дурсдаг, "тийм тийм..." гээд л орилоод байдаг гэж. Тэгсэн өнөө жил бол ердөө 2 өдөр орилоол дуугүй болчихсон. Учир нь Энхбаяр гэж түүнээс хол давж худлаа орилдог гайхал байсан учраас тэр. Арай бага өвчтэй нь арай их өвчтэйгөөсөө санаа аваад засардаг л юм билээ.
Мөнхдлайгийн олимпиадны замналыг өндөрлүүлж ЕШ-д бэлтгэлд нь түлхүү анхаарч эхэллээ. Анх эхлээд бүүр 3 жилийн өмнө төлвөлгөө гаргасанг л Сандагдорж мэт нь нурааж одоо ингэж Мөнхдалайгийн тухай яриа яваад байгаа юм ш дээ. Тэр үеийн буруу тооцооноос болж улсын олимпиаднаас медаль авах боломжуудаа алдлаа, Энхбаяр Хажидсүрэн ... тэргүүтэй нэлээд хэдэн хүмүүсийн өсөх дэвжих боломжийг хаагаад, өөрийгөө болон өрөөлийг хорлосон хүн бол Сандагдорж энэ тэр шүү дээ... би тэд нарт тусалж чадаагүй байж болно, харин 800 авхуулж бол чадна... 9 ба 10-р сард л гэхэд хичээлдээ бараг 5 удаа л суусан байх Сандагдорж гуай. Нэг л их том хүн, үнэн суга мэдлэгтэй... би тэр чигт нь хаячихсан бол одоо зайлуул ЕШ дээр 50% авчаад л сууж байх байсан юм ш дээ. Одоо болтол тэрийгээ ойлгодог ч юмуу үгүй ч юмуу бүү мэд, ер нь бол бэрх хүндээ...
Миний нэрлэдэгээр ФОРМАТЛАХ хугацаа гэгдэх энэ 2 сарыг даваад гараад ирсэн хүн цаашаа сайн сурах бүрэн боломжтой, хэн хэн 800 авч чадах бэ? гэдэг нь бол тодорхой болчдог л үе дээ. Жишээ нь би Энхбаяраар "би бол маш муу" гэж хэлүүлдэг болсон, уг нь бол Энхбаяр өөрийгөө маш сайн гэж боддог бөгөөд өөртөө хир халдаадаггүй л байсан сан... тэгсэн форматлагдаж дууссанхыхаа дараа бол ер нь янз янзын л юм хэлдэг юм билээ.

11-р сар. Дэмжигчид

Хажидсүрэнгийн тухайд... Сургалтын төвөө анх нээгээд манай ах дүүс цуглачихсан байлаа, олон хүмүүс хамрагдсан ажил цагтаа эхэлнэ гэж байхгүй уяж байхад сургалтын төвтэй танилцахаар ирсэн хүмүүс дунд Хажидсүрэн аавтайгаа цуг байсныг би тод санаж байна. Тэнд дандаа л манай ах дүүс цугласан байсан болохоор гадны хүн содон байсан байх. Төлөвлөгөөний дагуу бол Хажидад манайд сургалтанд хамрагдах боломж олдохооргүй байсан. Гэхдээ би түүнийг ЭЕШ-д бэлдэж өгнөө гэсэн сэтгэгдэл тэр үед л төрсөн байх, ээж маань бас надад захиж байсан юм. Аав ээж нь сайн хүмүүс байгаа юм, багадаа манай цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгдөг байсан юм гэж надад хэлж байсан удаатай.
Өнгөрсөн зун хүүхдүүд тараад явчихсан Чимээ энэ тэр гэсэн хэдэн жижигчүүдтэйгээ сууж байхад Хажид ирээд ЕШ-даа бэлтгэж эхэлсэн. Намар хичээл эхэлж 2-р сар өнгөрч 11 сард 2 дахь сарын шалгалтаа авахад Хажидсүрэнг анзаархаас аргагүй илт сайжирч, маш сайн бэлтгэл хийж байгаа нь мэдрэгдсэн. Тэр үед бол Дашкагийн араас тэсрээд хамгийн түрүүнд хүрээд оччих хүн Хажид л ганцаараа байлаа. Сандаг гэж муугаа ч өөрөө мэлэхгүй үнэн муу нөхөр, Мөнхдалай муугаа мэддэг боловч сайжрах болоогүй муу нөхөр, Баасансүрэн л арай дээр байсан боловч маш залхуу багаасаа юм хийж сураагүй, хөдөөний хэл амаа гозогонуулсан бүтэлгүй нөхөр шүү дээ, түүнд лидер болох боломж бий юу? үнэн эргэлзээтэй... энэ үед Хажид л хамгийн сайн хичээж бусдыгаа тэргүүлэн Дашкаруу алхам алхамаар дөхөж байлаа.
Дэмжигчдийн хувьд гэвэл Сэрчмаа "Сандагдорж, Хажидсүрэн" 2-ыг, Дуяа "Хажидсүрэн, Баасансүрэн" 2-ыг, Гончигдорж "Мөнхдалай, Даваабат", олимпиадныхаа бүгдээрээ Мөнхдалайгийн фенүүд бол түрүү жилийн төгсөгчид бүгд л Дашкад санаа тавина, Нацагдулам "Бомбого бас дахин Бомбого", Амартүвшин мөн адил "Сэба бас дахин Сэба" гэдэг... би харин "Энхбаяр, Очирмаа" гэсэн сонголттой байлаа. Энхбаяр ч яахав ямархуу хэмжээнд өсөөд ямархуу болохыг нь би гадарлаж байлаа. Очирмааг сайн болоосой гэж бас ч гэж олон хүн дэмжиж байсан даа, Соогий энэ тэр гээд л...
Гэхдээ Очирмаа хүссэндээ хүрсэн, хүссэн хүмүүсээ ч дарсан, Аав нь намар анх хүргэж ирэхэд нь би "олон сайн хүүхэд байгаа ш дээ, тэр дунд ийм ангид хүрч чадах уу?" гэж асуусан. Аав нь "тэгвэл бүүр л сайн байна" гэж хэлэхэд нь хүүхэд нь зайлуул "тэсэх боловуу даа" гэж надад бодогдсон. Харин Очирмаа бол тэсэхээр барах уу зорьсонынхоо төлөө тууштай явдаг сайн хүн байсан байна лээ ш дээ. Би мэдээж жирийн л нэг нөхрийг дэмжихгүй нь тодорхой доо. Анхнаасаа хичээнгүй сайн байж нэлээн хурдан хугацаанд амжилт гаргаж эхэлсэн тул би бусад хөвгүүдийг түүгээр далимдуулж дараталдаг байлаа. "Бомбогоос муу байна ш дээ чи" гэж надаар хэлүүлсэн хүн ч олон л доо, тэгээд л уурлаад гүрийж гарна... сагс тоглож байхыг нь нэлээд олон удаа харсан юм байна бас мессежийг нь нэлээн олон удаа ил далд уншсан. Нууц илрүүлсэн шүү бас ч гэж...

12-р сар. Хүн бүхэн Батхонгор шиг биш.

Түрүү жил шинэ жилийн өмнөхөн Батхонгор ба түүний найзууд ирж тэдгээр дундаас Батхонгор цойлон тэргүүлэгч болж өнөө жил эцсийн сорилыг түүний нэрэмжит болгон хийсэн. Яг түүнтэй ижлээр өнөө жил бас шинэ жилийн өмнөхөн 3 нөхөр ирсэн, Төгөлдөр ба түүний нөхөд. Нэг нь хулчийсан бас л өмнөх жилийнх шиг. Нөгөө нь Бямбахорол. Төгөлдөрийг хүмүүсийн надад тайлбарласнаар бол Энхбаяртай л ижил замаар хамт амьдарсан нөхөр гэх юм билээ, түүн шиг миний нүдэнд өртсөн сайн нэгэн ч болох ч юм билүү гэж харж байлаа. Харин ирсэн цагаасаа эхлээд Хорлоо эрс чангарч их өөрчлөгдөж байсан, яахав сайжирч яавахад хааяа саарах зүйл гардаг л даа, том асуудал биш. Айжим айжимаар ч болтугай байнга л сайжирч байх л хэрэгтэй байдаг. Эхлээд ирэхдээ сорил өгөөд дадчихсан хүмүүст бүгдэнд л даруулна, тэгээд л бага багаар сайжирч хамгийн муугаас эхлүүлээд л гүйцэж эхэлнэ. Цаашдаа оюутан болоод сайн сурахад нь бусдаас олж авсан туршлага, мэдлэг чадвар нь их хэрэг болох биздээ... Тэгээд Батхонгор бол арай л онцгой гэдэг нь тодорхой, хүн бүр түүн шиг болох боломжгүй л дээ. Манай Төгөлдөр л гэхэд хамгийн цөөн сорилд оролцсон (хамгийн олон тасалсан) бол Хоролоо нэг ч сорил таслаагүй цор ганц хүн. Эндээс л хувь хүүхдүүдийн хоорондын ялгааг харж болно. Уг нь бол Төгөлдөр хамаагүй илүү чадвартай, урьд нь хамаагүй илүү сайн байсан байж болно. Ганцхан энэ олдсон боломж дээрээ хэн нь илүү сайн ажиллав, хэн нь илүү их хөдөлмөрлөсөн бэ? гэдгийг өмнөх баримт шууд нотолно... үр дүн нь ЭЕШ дээр харагдсан. Хоролоогийн хэмжээнд хичээсэн бол Төгөлдөр хэд авч чадах байсан бэ? гэдэг асуултыг цаашдаа ихийг ойлгож аваасай гэж бодоод хариултыг нь өөрт нь үлдээе дээ... Уг нь хоюулаа л зорьж байсан ангидаа хүрсэн, одоо сурах л үлдлээ...

1-р сар. Хэнийг зэврээсэн бэ?

Шинэ он гарангуут хүүхдүүдээс Шинэ оны бэлэг болгож өвгөн ааваас ямар дүн хүсэх бэ? гэсэн асуултанд Мөнхдлай Сандаг хоёр 90 авах хүсэлтэй байгаагаа хэлж билээ. Харин Энхбаяр хамгийн түрүүнд асуултанд хариулсан тул шоудаж чадалгүй, маш бага буюу ердөө л Сэрчмаагийн дээр гарах 77 гэсэн дүн хэлсэн. Ганц удаа л түүний шоудаж чадалгүй алдсан боломж энэ байх. Ер нь бол боломж гарах бүрт өөрийгөө бусдад ойлгуулах гэж зүтгэдэг төрөлхийн зантай хүн бол Энхбаяр. Харин түүнийг боломж гаргалгүй нам дарсан "муу хүмүүс" бол бий!!! Яахаараа юу ч хийдэггүй Сандаг мэт нь дандаа гараанд гарч Энхбаяр сэлгээнд зэвэрч байх ёстой гэж...
Энэ бодол намайг түүнийг 90 авахуулах түмэн хүслэн дунд бүтэн жил амьдрууллаа. Түрүү жил л Гочоо Энхбаярыг дагуулж ирээд бэлтгье гэхэд нь "нийлдэг хүмүүс нь муу" хүмүүс гэсэн шалтгаанаар би түр татгалзсан. Харин намар над дээрээ өөрөө "орилоод" л хүрээд ирсэн. Түүнтэй анх таарсан хүн бол нэг юм шууд ажиглана, хэнд ч байхгүй "өлөн" хоолой, одоо харин их дассан байх ер анзаарагдахгүй юм. Бүүр анх намайг энд ирэхэд л над дээр ирж шалгуулж байлаа, гэхдээ өөрийгөө бүрэн дүүрэн харуулж чадаагүй, нөгөө талаас "муу хүмүүст" би хэт их найдсанаас болж түүнийг буцаасан. Анхнаас нь арчаагүй залхуу хүмүүст найдалгүй Энхбаярыг тордсон бол гэх бодол төрдөг л юм, харин ЭЕШ-ны дүн нь тэр бодлыг маань бага ч гэсэн эмчилж байна.
1-сард ч оюутнууд ирээд сайхан байдаг, тэд нартай нийлж тоглоод... өөрийн ангийнхнаа төлөөлөн Энхбаяр л ирж шулуулж шулуулж буцдаг байлаа. Энэ үед л сорил дээр анхныхаа түрүүг авч, анх удаа 80 авч... хэсэгт анх удаа дээгүүр байрт шалгарч гялалзаж эхэлсэн. Бид 2-ын тэмцэл эхнээсээ үр дүнгээ өгч эхэлж байсан үе. Намайг нэг их гайхуулсан нь гэнэтийн дэвтэр шалгалтанд юм. Түүний тийм олон том дэвтэр дүүргэж, тийм их "нууц" хөдөлмөр хийчихсэн байгаа гэж санаагүй би маш их баярлаж билээ. Тэгээд миний тооцосноос ч хурдан өсч, илүү амжилт гаргаж чадах юм байна гэсэн ойлголт төрсөн. Гадуур далжганаж явж байгаад л гэртээ очингуутаа хийх ёстой бүхнийгээ яс хийчихдэг сайн занд суралцсан, тэр нь л түүний олж авсан хамгийн том ЗЭВСЭГ нь байлаа шүү дээ.
"чи бэлдээд бэлдээд намайг барахгүй юмаа..." гэж хүн хэллээ гээд л надад хов зөөнө, өнөөдөр хэдэн билээ, ямар хугацаа дутуу байгаа билээ л гэж би түүнээс асуусан... хариулт нь тэнд байсан, бас би дүр дүнг нь мэдэж байсан. Заримдаа сорил дээр дэндүү олон гэнэн алдаа гаргаж уур барах үе их л байлаа, алдах бүрдээ дахиж алдахгүй байхыг хичээж, алдаанаасаа суралцаж чаддаг нь түүний том давуу тал. Би хувь хүнийхээ хувьд түүнийг дэмждэг тул сайн авсан өдөр нь нэг л гоё байдаг байлаа, гэхдээ ихэнхдээ намайг баргар байлгадаг хүн дээ. Ганц юманд л итгэлтэй байсан, тэр бол сүүлийн мөч хүртэл сайжирч чадна, сүүлийн мөчид том амжилт гаргаж чадна. Харин бусад том толгойнууд бол Энхбаярыг дутуу үнэлж байлаа, харин тэр бүхэнд Энкэ өөрийнхөө хүч хөдөлмөрөөр хариу барих цагийг бид тэсэн ядан хүлээж сайжирсаар л байсан... Сэлгээнд насаараа сууж өөртөө итгэх итгэл, өөрийгөө дайчлах чадвар суугаагүй байсан тул өсөж дэмжихэд заримдаа хэцүү л байдаг байсан, их л олон алдаж оносон доо... тэр хооронд харин Энкэ маань бүхнийг эхнээс нь нэг нэгээр нь сайн сурч, өөртөө шингээсээр л байлаа...
Эцсийн өдөр түүний хийсэн ажил үнэхээр сайн. Үүний төлөө бэлдсэн болохоор л тэр байх, маш тайван байж цагаа зөв хуваарилсан байдал, өөртөө итгэлтэйгээр бүх бодлогуудаа сайн хянасан байдал гээд тэрээр өнгөрсөн жилийн хугацаанд маш ихийг сурч, маш олон чадвар олж авсан гэдгээ сүүлийн өдөр, хамгийн чухал өдөр харуулж чадсан. Чадах нь ч тодорхой байсан, би хамгийн сүүлийн зөвлөгөөгөө өгөөөд Мөнхдалай Сандаг 2-ын хувьд "1-р байр ганц" байдгийн санаараа гэх зуураа би өөр хүн түрүүлээсэй гэж хүсч байгаа, Энхбаяр түрүүлэх байх гэдгээ шууд хэлж байсан. Угаасаа энэ жил Энхбаярын ялалтаар дууссан, хаана байна тэр насаараа мандан бадарсан хүмүүс? ... Энхбаяр л лав энд байна 92 дээр шүү дээ...

2-р сар. Илүү ихийг чадна.

Ер нь л хүнээс гойд ялгараад байх юмгүй боловч тэвчээр гэж агуу зүйл түүнийг өдийг болгож өгсөн юм л даа. Хамгийн их тэвчээртэй хүний тухай ярьж байгаа гэхээр Мөнхдалай байж таараа... 10 сард Өмнөговиос ирээд л олимпиадаа орхиод шууд ЭЕШ-ныхаа бэлтгэлд гарсан. Ганцхан том дүн авах гэдэг л зорилт бид 2ын өмнө байлаа. Сорилын эхний хэсэгт гэхэд л дөнгөж 4-р байранд орж байлаа. Тэгээд л урагшилж эхэлнэ, угаасаа уйгагүй урагшилдаг зантай л даа. 2-р сараас л арай сайжирч түрүүлэх өрсөлдөөнд оролцож, оюутнуудтай сорилдсон 3-р хэсэгт Сандагийн ард 2-д орж, 4-р хэсгийг бүтэл муутай эхэлсэн ч тун удалгүй гэнэт тэсэрч 91 авч Мөнхдалай гэж хэн болохоо харуулсан даа... удалгүй 5-хоногийн дараа дахин 90 авч зүгээр л тохиолдлын журмаар ингээд байгаа юм биш гэдгээ нотолсон. Одоо л нэг юм гол хүмүүсийн тооруу айжим айжимаар дөхөж байна, маш их тэвчээр хүч чадал гаргаж бүхнийг эмх цэгцтэй сурна. Энэ жилийн төгсөгчид дунд түүнд хүрч очих мэдлэгтэй хүн байхгүй ээ, Гочоо Дуяа энэ тэр л мэдлэгээрээ зэрэгцэх байх, харин Мөнхдалайгийн бусдаас илүү нь бол хамгийн хүнд бодлогыг боддог чадвар нь юм. Нэг талаар их чадвартайх нөгөө талаар цаг уртсаад хүмүүс хамгийн хүнд бодлогууд дээр ажиллах цаг гардаг болсонтой холбоотой байх. Тэрнээс сорил дээр хамгийн хүнд бодлогуудыг бол хүмүүс сайн чадахгүй, эсвэл алгасаад нөхөхрүүээ орох тохиолдол байдаг байлаа. Тэр чадвараа ч ЭЕШ дээр гаргасан, хамгийн хүндүүдийг бүгдийг нь бодоод ... харин амархан бодлогууд алдсан. Яг л хийсэн бэлтгэл, форм нь тэр юм даа. Сорил дээр эхний 10 минутад яагаад ч бодлого зөв бодож чаддаггүй л би гайхдаг, ойлгодоггүй юм. Нэлээн их хугацааны дараагаас бодлогуудаа зөв бодож эхэлдэг, 70 минут сорил авдаг бол дандаа 50 авах байх, сүүлийн 30 минутад л бүхнийг амжуулж ихэнхдээ 70-аас дээш авч байсан гэсан статистик байгаа.
Ер нь бол сорил бүр дээр маш хэрэггүй олон оноо сул алддаг байсан, ЭЕШ дээр ч гэсэн яг адилхан. 90 авсан сорил бүртээ, ер нь бүх сорилдоо тэрээр өөрийнхөө түвшнээс доогуур авдаг өөрөөр хэлбэл маш их сул алдаа гаргадаг дутагдалтай. Энэ нь юу харуулж байна бэ? гэвэл цаашдаа илүү ихийг чадах нөөц түүнд байнаа л гэсэн үг. Одоо хүссэн зорьсон сургуульдаа ороод тэмцлийнхээ гарааг эхэлж байна, шинэ замаар ганцаараа гарц гарган уригшилна, нэмээд хэн ч түүнийг дэмжиж чадахгүй, би л гэхэд "цэх суу" гэдэг шиг "ууж болохгүй шүү" гэхээс өөр зөвлөгөө өгч чадахаа болино, харин тагнуул маш олон байгаа шүү гэдгээ л хэлье. Намайг дагасан 2 жилдээ тэрээр ердөө л тэмцлээ эхлүүлэх, өрөийнхөө явах замаа л оллоо. Одоо л жинхэнэ тулаан эхэлж байна, хэцүү хүнд байсан ч шүд зуусаар оргилдоо хүрээрэй гэж захия, нэмээд их итгэлтэй байнаа би.

3-р сар. Номгоныхон...

Түрүү жил гэхэд 2-р сургуулийн сурагчдыг их олноор нь төгсгөсөн, харин энэ жил эсрэгээрээ ердөө 3 сурагч л төгсгөсөн. Баасансүрэнгээс байнга хуулах боловч, Баасансүрэнг байнга удирдаж, түүнд өөрийн зүгээс нөлөөлж болох бүхнээр сайн нөлөөлж байсан хүн бол Сэргэлэнбаатар. Хөлбөмбөг тоглохоороо бол манай багийн гол гишүүн байдаг л даа, хичээл дээр бол идэвхи чармайлт ихтэй, түүнийхээ ачаар ч "азанд" үнэлэгдсэн хүн. Сэба байгаагүй бол Бааска суга сэргэн мандах байсан уу үгүй юу гэдгийг бас бодох л зүйл. Яагаад ч юм хийсэн бэлтгэлдээ хүрэхгүй хэмжээний амжилтыг байнга л үзүүлдэг байлаа. Би учрыг нь олж чадаагүй л байна, хөдөлмөрч хүнд л хайртай байдаг болохоор Сэбаг би сайн л хүүхэд, өснөө л гэж боддог. Өөрт чамлаттай санагдсан бүхнээ гүйцээж, дундуураа дүүргээрээ, МТС-д орсон тул би чадах бүхнээрээ сайн дэмжих болно.
Намар нээлтийн шалгалтанд тэнцэж ирчихээд хаяад алга болсон хүн бол Сарантуяа, харин 2 сарын дараа буцаад ирэхэд нь миний ямар сайхан зан хөдөлсөн байсан юм бүү мэд авчихсан л байгаа юм, Сараагийн аз дийлсэн ч юм билүү. Математикаар эхний 10-д багтана гэдэг бол томоохон л амжилт, түүндээ таарсан хэмжээний хөдөлмөр зүтгэл гаргасан л даа. Бас нэг юм би ажигласан, хамтарсан сорилд илүү их амжилт гаргаад байсан юм, тэгэхээр хүнд нөхцөлд биеэ сайн дайчилдаг, өөрийгөө хянах чадвар сайтай гэсэн үг. Угийн их тайван амгалан хүн, тэр чанар нь ч өсөлтнөөс нь харагдана, их алгуурахнаар байнга л өсч байлаа, замдаа нэг ч удаа саатаагүй өссөөр л байсан. Одоо үүнийгээ их сургуульд очоод үргэлжлүүлчих л юм бол бүүр гараад өглөө л дөө.

4-р сар. Тэсрэлт, цаашдаа яах бэ?...

4 сард сад тавьж тэсэрсэн хүн бол Надмид шүү дээ. Бид нар түүнийг "үнсгэлжин" гэдэг байлаа. Мэдээж нэгэнт үлгэр тул сэрнэ, сэрээд харин яах бэ? нөгөө шаахайгаа олж чадах уу? гэдэг ч юмуу асуултууд гарна. Харин манай Надмид энэ удаа олсонгүй ээ, нөгөө 2 хойд эгчийн хорлол болсон уу бүү мэд ямар ч байсан манай хүн ганцаарахнаа манай багаас муу амжилт гаргав. Бид нар багийнхаа амжилтаар бахархаж байгаа, баяртай ч байгаа. 15 нь маш сайн амжилт гаргачихсан юм чинь нэг хүүхэд бүтэлгүйтээ л биз гэж бодох хэмжээний багш би мөн үү? гэсэн асуулт л өөртөө тавьж байна, хариултаа олж чадаагүй ээ. Уг нь бэлтгэл нь сайн л байсан 8-р байранд орох хэмжээнд л бэлтгэлтэй байсан, гэтэл шийдвэрлэх өдөр л муу байлаа, Энхбаяртай цуг суухаас бусад үед ийм муу байж үзээгүй л хүн дээ. Гэхдээ яахав сайхан л анги авсан, угаасаа л тэр ангид сурах хувьтай байсан юм байлгүй, одоо мэргэжилдээ эзэн болох хэмжээний зүтгэл гаргаарай...

Харин өөр нэг хүн бол болор шаахай биш бүүр алтан шаахай олоод тааруулаад өмссөн ш дээ. Сандагдорж гэдэг хүн 4 сарын эхээр үзүүлж байсан формоороо бол хага авахаар байсан, хэсэгтээ 83,5% авна гэдэг ч бас л том амжилт. Хүнээс илүү юм даан ч ихтэй гэхдээ бусаддаа байхгүй муу зан ч ихтэй. Өөртэй нь насаараа цуг байсан, цуг тэмцэлдсэн өөрийн хүрээнийх нь бүх хүн 50 орчим авсан... миний гар дээр байснаараа ганцаарахнаа том дүн авсан, Дашкагийн хажууд байснаараа, Мөнхдалайгийн хажууд байснаар, Энхбаярын хажууд байснаараа... ш дээ. Би ганцхан зүлийг л хүссэн өөрийнх нь хүрээний бүх хүн чойрно, харин Сандагийг бол би өөр түвшинд аваачиж чадна гэж нотлох ёстой байсан...
Өөрөө 100 авах байсан гээд байгаа, 100 минут биш 80 минут бодсон гэдгээ ч хэлж байгаа, би ч хэлдэг үгээ хэлсэн... гэхдээ яг бодоод авсан дүн нь энэ шүү дээ, алдсан нь үнэн, алдсан алдаа нь эхний саруудад тэнэж явахад нь заагдсан хичээлүүд гээд тэмдгэлчихье... Оюутан болоод чих халууцуулах байх л гэж бодож байгаа, 100 авах гээд дутуу үлдээсн юм байвал тэр оюутан болсон хойноо л гүйцээхийг хичээ дээ... Би хүүхдээрээ амжилт гаргуулахын тулд бүхий л арга залиа хэргэлдэг, гэхдээ эцэст нь үнэнийг нь хэлэх хэрэгтэй ш дээ... Уг нь Сандаг бол Англи хэл дээр авсан дүн шигээ л хүн шүү дээ, хэний хүчээр хэн болсноо хэзээ нэгэн цагт ойлгох болтугай... Би бол хувьдаа аавд нь амласандаа хүрсэн, энэ миний хийх ёстой ажил байсан.


5-р сар. Итгэхэд бэрх юмдаа, гэхдээ л үнэн...

Түрүү жил 19% авч хөгөө хөлдөө чирсэн хүнийг та нар юу гэж бодож байна? үнэн суга гар, ирээдүйгүй, нэг хувийн сургуульд очоод 4 жил аав ээжийнхээ мөнгөөр чойроод л ирнэ биз гэж бодох нь зүйн хэрэг бизээ. Хөдөөний хүүхэд гэвэл, мал дээрээ очоо мянгат болоорой гэх нь зөв. Харин манай Даваабат бол тэгээгүй, цаашаа өсөж дэвжих, хүсэлдээ хүрэх ямар боломж байна бэ? гэж бодсоор Дашкаг дагаад Гочоогийн зөвлөгөөгөөр над дээр хүрээд ирсэн... би ч Дашка ганцаараа яанаа гэж бодож байсан тул баярлаал угтлаа.
Уг нь боломжийн хурдан сайжирсан бөгөөд, бэлтгэлээ хийх маш их цаг завтай тул үнэхээр сайхан тэсэрч байлаа. Гэхдээ түрүү жил 19% авсан хүн өнөө жил 86% аваад айргийн 5-д хурдалсан гэхээр итгэх хүн олдох болов уу? би л лав үнэн эргэлзэж байгаа, худлаа ч байж магадгүй.
Өглөө бүр ханатлаа унтаж байгаад л хүрж ирээд өдөржин сууна, 10-р ангийнхантай цуг сууна, өдөр өөрийнхөө ангийнхантай цуг сууна... чадвар нь өдөр ирэх тусам л нэмэгдэнэ. Сорил эхлэнгүүт л түүний хамгийн том дутагдлыг олж харсан. Агуу удаан хүн шүү дээ, Ер нь нөхөх тестээ бүтнээр нь уншсан тохиолдол 80 сорилд маш цөөхөн. Баталгаа нь хамтарсан сорил богино цагаар буюу 80 минут хийдэг тул манай хүн тус хэсэгт 10-р байрт орсон. Удаан болохоороо л тэр шүү дээ. Хурдан бодуулах гэж үйлээ үзсэн дээ, харин ЭЕШ дээр цагтаа амжсан гэсэн, тэгэхээр бэлтгэл сургуулилт сайн байсан л гэсэн үг дээ. Үнэхээр энэ хүн ихийг сурч чаднаа, яаж амжилт гаргадагийг тэр мэднэ, түүнд бол хэн ч найдаж болно маш найдвартай хүн, Дашкагийн ачаар л өдийдөө хүрсэн гэдгээ санаж явдаг байлгүй дээ...
Даваабатад маш их цаг зав байсан бол маш бага бэлтгэл хийх боломжтой байсан ч өөрөөсөө гарч болох бүхнээ дайчилж амжилт гаргасан хүн байнаа. Улаан чөтгөр байхдаа яахав дээ, хүнд бас арай дэндүү хоч өгч байгаа юм шүү. М.Ану гэдэг хүний нэрийг МАНУ гэж уншиж байгаад Маn.Utd багийн хочийг зүүлгэчиж байгаа юм. Нөхөр бол юун хөлбөмбөг, хөлбөмбөг битгий хэл тоо ч мэдэхгүй, маш энгийн юм ч мэдэхгүй байлаа. Би бүүр баттай хэлж байна, энэ жил ЭЕШ-д оролцсон 800 хүнээс 700-д л орох хэмжээний мэдлэгтэй хүн бол манай "Нэгдсэн Улс" шүү дээ. Гэтэл яасан өөрийнхөө эрүүл мэндээ ч үл хайхран өөрийнхөө хэмжээнд сайн хичээсэн чинь 15-р байранд орчлоо гэнүү... би хэлсэн юм 10-р байранд орвол нулимас унаганаа гэж, гэхдээ 15-д байгааг нь харахад хүртэл нулимас гарах гэж байна лээ ш дээ. Намайг 5 сард хот явчаад иртэл цөөхөн хэдэн хүүхэд сайжраал ихэнх нь муудчихсан байсан, харин Ану Даваабат Энкэ 3 бол илт сайжирсан байсан. Анугийн хувьд овоороод байсан зүйлүүд нь өөрт нь сайн шингэсэн юм байлгүй дээ... энэ үеэс л надад итгэл төрсөн, их оройтож итгэл төрсөн байгаа биз, цөхрөлтгүй тэмцсэн юм шүү дээ. Хажуугаас нь ойр дотны хүмүүс нь шантарч байхад тэрээр юуг ч үл хайхран өөрийнхөө хүслийн төлөө үргэлжлүүлэн тэмцсээр л байсан. Ялсны дараа ярьхад сайхан л байна, ялахын тулд харин маш их зовсон юм шүү...

6-р сар. Торгон ир

Сүүлийн 6-р сар бол бидний хувьд хамгйин чухал, бүтэн хичээлийн жилийн турш тэмцэснийхээ үр шимийг үздэг ЭЕШ болдог үе. Түрүү жилийн өвөл нэг хүү ирээд сургалтанд хамрагдах юм болов, хөөрхий ямар хүн Баасансүрэнг надруу хөөгөөд явуулчихсан юм болдоо, би ч урдаас нь хойтон л ирж ЭЕШ-д бэлдээрэй гээд буцаасан. Товлосон ёсоороо намар хэл амаа гозогонуулаад л хүрээд ирсэн. Уг нь бол их сайн хүн гэвч хөдөө хөхөрч гадаа гандаж явсаар их зэвэрсэн байлаа, гэхдээ хувь хүн нь маш сайн бөгөөд хичээнгүй тул түүнд анхнаасаа найдвар их байсан, намар бол тун чиг өсчихөөр шинжтэй байсан, тэр ч ёсоор хавар болтол өөрийгөө маш их дайчилж ажилласаар, яг ЕШ-д ороход бол хамгийн сайн амжилт үзүүлдэг яг нөгөө "торгон ирэн дээрээ" орсон, сайн ч бодсон бүүр 1-р байранд орж 93 авахаар бодсон боловч өөрийн хайхрамжгүйгээс 4 бодлого мөр алдаж буруу будаад 81 авсан. Энэ юу хэлж байна бэ? ... Батхонгорын нэрэмжит хамгийн сүүлийн 80-р сорилд түрүүлсэн юм ш дээ, бас л бодсон нөхөх тестээ сольж будсан гээд би түрүүлгээгүй... энэ бас юу гэсэн үг бэ? бусад сургуулийнхан дээд амжилтууд тогтоосон, Баасансүрэн л сургуулийнхаа дээд амжилтыг их доор барьж байгаа гэгдээд байгаа... бөөн асуултууд байгаа ч хариулт нь тодорхой юм бишүү Баасансүрэн бол сүүлийн мөчид мэдлэг чадвар формоороо бусдаасаа хальж давсан, ерөөсөө бол хамгийн шилдэг нь Баасансүрэн байсан юм байна гэж шууд ойлгогдож байна уу? ЕШ-ны урд өдөр надаас хүмүүс хэн сайн бодох бэ? гэж асуухад нь би шууд л Бааска, Даваабат 2 бол үнэхээр ирэн дээрээ байгаа сайн бодно гэж хариулж байлаа.
Тэр бол үнэхээр сайн л даа, үнэхээр сайн гэдгээ ч хангалттай харуулсан, заримдаа багахан залхуурдаг ч одоо ийм том амжилтанд хүрсэн хүн дахиж залхууралгүй зүтгэж чадна гэж найдахад болно. Би түүнд итгэж байна... Энхбаяр, Мөнхдалай, Баасансүрэн 3 бол өнөө жилийн миний хийсэн хамгийн том ажлууд, бусад нь ч мэдээж сайн, гэхдээ энэ 3 онцгой сайн... энэ 3 хүү хол явнаа харжил байгаарай, чин хөдөлмөрч, тэмцэгч, шаргуу хүмүүс шүү дээ, бид бол хараад хүлээгээд суух л үлдээ...

Thursday, June 16, 2011

2010-2011 оны ЭЕШ-ны сорилын статистик мэдээлэл-2

Сайн дүнгүүдийг хэдэн удаа авч байв.

90 хувь:
1. Мөнхдлай 2-р сарын 17-д буюу бүүр дээр 27-р сорилд 91 авч байлаа. Нэмээд 3 удаа буюу 90, 92, 94 гэсэн дүнгүүд авсан.
2. Сандагдорж 6-р хэсэгт гялалзаж байх үедээ 4-р сарын 2 ба 9-д 2 удаа 90 ба 93 гэсэн дүнгүүд авч байлаа.
3. Даваабат сад тавьж 5-р сарын 20-д 94 авсан.

80 хувь:
Эхний сорилоос эхлээд л сүүлийн сорил хүртэл жигдхэн 80%-89% хоорндох дүнгүүдийг авч байлаа, давхардсан тоогоор 60 удаа 80% авсан байна.

1. Сандагдорж 16 удаа.
2. Мөнхдалай 15 удаа.
3. Хажидсүрэн 9 удаа.
4. Даваабат 6 удаа.
5. Дашпүрэв 4 удаа.
5. Энхбаяр 4 удаа.
7. Баасансүрэн 3 удаа.
8. Надмид 2 удаа.
9. Очирмаа 1 удаа.

70 хувь:
1. Мөнхдалай 21 удаа.
2. Хажидсүрэн 19 удаа.
3. Баасансүрэн 18 удаа.
4. Дашпүрэв 15 удаа.
5. Энхбаяр 14 удаа.
6. Даваабат 13 удаа.
7. Сандагдорж 12 удаа.
8. Надмид 6 удаа.
9. Сарантуяа 3 удаа.
10. Очирмаа, Батхишиг 1 удаа.
Мөнхдалай нийт 78 сорилд орсноос 40 сорилд 70%-аас дээш дүн авчээ.

60 хувь:
Энхбаяр 77 сорилд оролцож 47 удаад нь F-биш дүн авсан нь тун дажгүй үзүүлэлт байна шүү. Хамгийн олон нь Мөнхдалай 62 удаа F-биш авчээ.
1. Энхбаяр 29 удаа. [47]
2. Хажидсүрэн 28 удаа. [56]
2. Дашпүрэв 28 удаа. [47]
4. Баасансүрэн 23 удаа. [44]
5. Мөнхадлай 22 удаа. [62]
6. Даваабат 21 удаа. [41]
7. Надмид 15 удаа. [23]
8. Сандагдорж 14 удаа. [44]
9. Уртнасан 8 удаа. [8]
10. Сарантуяа 6 удаа. [9]
11. Очирмаа 3 удаа. [5]
12. Батхишиг 2 удаа. [3]
12. Сэргэлэнбаатар 2 удаа.
12. Бямбахорол 2 удаа.

Зурагнууд 2011-06-15




2010-2011 оны ЭЕШ-ны статистик мэдээлэл-1

1. Хэсэгт байр эзэлсэн байдал.
Хэсэг тус бүр 8 сорилтой 10 хэсэг сорил өгсөн. 9-р хэсэг нь хамтарсан сорилуудын хэсэг байсан ба хэд хэдэн хэсэг дамнан үргэлжилсэн.

1. Мөнхдалай 4 хэсэгт түрүүлсэн. (4, 5, 9, 10)
2. Сандагдорж 3 хэсэгт түрүүлсэн. (3, 6, 8)
3. Дашпүрэв 2 хэсэгт түрүүлсэн. (1, 2)
4. Хажидсүрэн 1 хэсэгт түрүүлсэн (7)

2 ба 3-р байранд орсон тоо.
1. Мөнхдалай 4 удаа 2-т, 1 удаа 3-т орсон. (3, 6, 7, 8, 2)
1. Сандагдорж 4 удаа 2-т, 1 удаа 3-т орсон. (1, 5, 9, 10, 4)
3. Хажидсүрэн 1 удаа 2-т, 4 удаа 3-т орсон. (2, 1, 5, 6, 9)
4. Дашпүрэв 1 удаа 2-т, 1 удаа 3-т орсон. (4, 3)
5. Даваабат 2 удаа 3-т орсон. (7, 10)
6. Энхбаяр 1 удаа 3-т орсон. (8)

4 ба 5-р байранд орсон.
1. Хажидсүрэн 3 удаа 4-т орсон. (3, 4, 8)
2. Энхбаяр 1 удаа 4-т, 4- удаа 5-т орсон. (9, 3, 5, 7, 10)
2. Баасансүрэн 1-удаа 4-т, 4-удаа 5-т орсон. (10, 2, 4, 6, 9)
4. Даваабат 1 удаа 4-т, 2 удаа 5-т орсон. (2, 5, 8)
5. Мөнхдалай 1 удаа 4-т орсон. (1)
5. Сандагдорж 1 удаа 4-т орсон. (7)
5. Дашпүрэв 1 удаа 4-т орсон. (5)
5. Надмид 1-удаа 4-д орсон. (6)

6-р хэсэгт Надмид 4-р байр, 2-р хэсэгт Уртнасан 7-р, хамтарсан сорилын хэсэгт Сарантуяа 7-р байр эзэлснээс бусад бүх хэсэгт ТОП 7 эхний 7-д орж байлаа. Энэ 3 дундуур шургаж орж ирсэн хэсгүүдэд Дашпүрэв, Сандагдорж, Даваабат нар 8-р байрлуу ухарч байлаа.

2. Сорилд тэргүүн байр эзэлсэн тоо. (Ижил оноо авбал өмнөх сорилоос их өссөн нь түрүүлдэг дүрэмтэй, Мөнхдалай Дашпүрэв нарын 1 биш түрүүг ингэж өөр хүнд шилжүүлсэн)

1. Мөнхдалай 26
2. Сандагдорж 19
3. Дашпүрэв 11
4. Хажидсүрэн 8
5. Энхбаяр 5
5. Даваабат 5
7. Надмид 3
8. Баасансүрэн 2
9. Сарантуяа 1

Мөнхдалай Сандагдорж 2 нийлээд 45 түрүүлсэн буюу нийт сорилын 56,25%-д тэргүүлжээ.

3. Дээд ба доод амжилтууд.
1. Мөндалай:
85 (1), 91 (27), 92 (37), 94 (44) гэсэн байдлаар дээд амжилтаа
85 (1), 57 (2), 47 (5), 43 (15) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

2. Даваабат:
79 (1), 83 (37), 94 (55) гэсэн байдлаар дээд амжилтаа
79 (1), 55 (2), 45 (5), 42 (9), 29 (20) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

3. Сандагдорж:
84 (1), 90 (42), 93 (45) гэсэн байдлаар дээд амжилтаа
84 (1), 47 (2), 43 (4), 35 (11), гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

4. Дашпүрэв:
86 (1), 89 (3) гэсэн байдлаар дээд амжилтаа
86 (1), 67 (2), 49 (6), 44 (65) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

5. Энхбаяр:
74 (1), 83 (24), 88 (55) гэсэн байдлаар дээд амжилтаа
74 (1), 36 (2) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

6. Хажидсүрэн:
85 (1), 87 (11) гэсэн байдлаар дээд амжилтаа
85 (1), 57 (2), 55 (7), 44 (10) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

7. Надмид:
45 (1), 48 (5), 55 (7), 62 (9), 67 (36), 68(40), 70 (42), 84 (46) гэсэн байдлаар дээд амжилтаа, харин
45 (1), 35 (2), 25 (6), 24 (13), 23 (51) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

8. Баасансүрэн:
81 (1), 83 (79) гэсэн байдлаар дээд амжилтаа, харин
81 (1), 57 (2), 55 (5), 51 (7), 40 (8), 37 (14), 31 (50) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

9. Очирмаа:
70 (1), 82 (72) гэсэн байдлаар дээд амжилтаа, харин
70 (1), 35 (2), 31 (5), 7 (11), 25 (9), 24 (30) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

10. Батхишиг:
35 (1), 36 (6), 47 (10), 50 (29), 58 (37), 62 (67), 79 (72) гэсэн байдлаар дээд амжилтаа, харин
35 (1), 21 (2), 20 (11) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

11. Сарантуяа:
43 (1), 46 (4), 47 (7), 50 (9), 51 (10), 68 (36), 70 (50), 74 (67) гэсэн байдлаар дээд амжилтаа, харин
43 (1), 24 (2) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

12. Сэргэлэнбаатар:
32 (1), 43 (9), 51 (13), 53 (33), 69 (37) гэсэн байдлаар дээд амжилтаа, харин
32 (1), 21 (2), 20 (3), 8 (4) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

13. Уртнасан:
64 (1), 66 (67), 68 (78) гэсэн байдлаар дээд амжилтаа, харин
64 (1), 29 (2), 20 (5) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

14. Бямбахорол:
24 (9), 34 (11), 35 (25), 45 (29), 49 (30), 50 (36), 66 (37) гэсэн байдлаар дээд амжилтаа, харин
24 (9), 15 (10), 13 (16) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

15. Ану:
24 (9), 35 (15), 47 (19), 48 (32), 49 (52), 59 (72) гэсэн байдлаар дээд амжилтаа, харин
24 (9), 19 (10), 15 (14) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

16. Төгөлдөр:
29 (9), 31 (13), 33 (15), 36 (25), 53 (36, 72, 78) гэсэн байдлаар дээд амжилтаа, харин
28 (10), 17 (11) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

80-н сорилын дундаж

Бүх 80-н сорилын дундаж дүн.
Сорилд 21 хүртэлх хүүхдүүд хамрагдаж байлаа, энд сүүлийн 10-р хэсэгт бүрэн оролцсон хүүхдүүдийн дүнг гаргасан.

ЦАХИМ БАТЛАМЖ

Баянхонгор аймгийн "Алгоритм" сургалтын төвийн суралцагч Мөнхбаатар овогтой САНДАГДОРЖ танаа

"Алгоримт" сургалтын төвийн 2010-2011 оны хичээлийн жилийн ЭЕШ-ны сорилуудын хаалт, 2010 оны тэргүүлэгч Ц.Батхонгорын нэрэмжит 80-р сорилд амжилттай оролцон 83% -ийн амжилтаар ТЭРГҮҮН байр эзэлсэн тул талархан дурсгалын зүйлээр шагнаж, сургалтын төвийн блогт ЦАХИМ БАТЛАМЖИД тэмдэглэв.


Өөрийнхөө нуруун дээрх ачааг дааж, өмнөх жилүүдийн амжилтуудыг эвдэх нь шилдгүүдийн үүрэг шүү дээ...

2011-06-15. Багш С.Цагаан.

Sunday, May 22, 2011

Хар 7-р хэсэг дууссан.

7-р хэсэг үнэхээр хүнд байлаа. Угаасаа энэ хавьд ийм зүйл болдог, зарим хүмүүст маш их хохиролтой байдаг. Энэ жил бол бүүр олон хүнд хохирол учрах шиг боллоо.
Угаасаа яасан юм бүү мэд, эхлэл тааруухан байсан. Дундуур нь нэлээн урт завсарлаад "дүрэмт хувцасаа" жинхэнэ утгаараа алдсан. Арай дээрдсэн ч юм шиг, эсвэл бүүр яагаад байгаа нь үл ойлгогдох төгсгөл...

1. Хажидсүрэн 68
Анх удаа хэсэг тэргүүлж үзлээ. Мэдээж их хүсч байсан биз. Удаан ч хүлээлээ... Дундаж жаахан буурсан, гэхдээ "ашиггүй" урт зугаалсантай нь харьцуулхад бол маш багахан буурсан. Одоо 2 хэсэгт 5, 5% өсч 80% дээр очих хэрэгтэй. Магадгүй дараагийн хэсэг маш хүнд байна байх, орж үзээгүй хойгуур байрлуу ч ухарч магадгүй. Ямар ч байсан гол зорилт 75% дундажлах. Хэсгийн эхний сорилд түрүүлж, өнгөлөг эхэлсэн, сайн ч төгсгөлөө...

2. Мөнхдалай 67,87
Хэсэгт 2-д орж болно, гэхдээ "зугаалдаг" хүний ард бол биш шүү... Мөнхдалайд ерсөө Одкогоос дээрдэх юм нэг ч байхгүй шоучин байсан байна ш дээ. Хүсүүийн дундаж дүн буурах нь тодорхой байсан, гэхдээ түүнийх 8%- аар буурна гэж бодсонгүй ээ. 76-аас дандаа доош авч байна гэнүү, өмнөх хэсгийн дундаж дүнгээсээ дандаа доогуур шүү... Ер нь 8-р хэсгийн турш яагаад муу авснаа бодох хэрэгтэй байхаа... Эсвэл 85 дундажлана, чадахгүй бол ийм шийтгэл хүлээнэ гэсэн амлалт өгөх хэрэгтэй болж байна.

3. Даваабат 67
За аргагүй л энд ирэх цаг нь ч болсон, нөгөө талаар тохироо нь ч сайхан бүрдлээ. 94 авч энэ жилийн дээд амжилтыг давтлаа, 90 авна гэдэг ч бэрх л дээ, Хажид биш Баасансүрэн биш... Даваабат л 90 авч чадлаа. Хэсэгт 3 удаа түрүү авсан нь маш сайн, өмнө нь бол нийт 2-хон удаа л түрүүлж үзсэн хүн, 4 сарын дараа дахин түрүүллээ. Нэг биш бүүр 3 удаа шүү... дээд амжилт нь 83 байсныг огцом дээшлүүлж 94 болголоо... Ер нь хамгийн их хөдөлмөр гаргаж байгаа, үнэн сэтгэлээсээ хөдөлмөрлөж үр дүнлүү бага багааар дөхөж байсан, одоо л нэг юм олон сарын хөдөлмөр нь хий хоосон зүйл биш байж гэдгээ мэдэрч байгаа байх. Гэхдээ цаг болоогүй ээ, одоо 2 хэсэгт тус бүр 4%-аар өсөх хэрэгтэй харагдаж байна. Хурд нь бол хэзээ ч сайжрахгүй юм билээ, нэмээд 94-авахын хажуугаар ичмээр юм даа 47 хүртэл авсан, дараагийн хэсэгт дахиад 3- дээр байна гэдэг бол үнэхээр хэцүү байх болно, нөгөөдүүлийн чинь хонхны баяр дууссан ш дээ. Нэмээд хамтарсан сорилын хэсэгт 9-р байранд яваа шүү дээ...

4. Сандагдорж 65
Чойрно гэдгийг нь ч мэдэж байсан, гэхдээ 65 дунджилж Хажидын ард ортлоо чойрлоо гэжүү...?! Энэ хэсэгт ширхэг ч гавъяа байгуулаагүй, ердөө л 58-аас 77-гийн хооронд жигд муу байлаа. Өмнөх хэсгийн 80 гэсэн дундаж бол музей хавируугаа явж байна уу даа... дахиад нэг хэсэг муу байвал Мөнхдалай шиг бандуулна даа.

5. Энхбаяр 62,12
4-р байранд бол үнэхээр орж чадахгүй юм билээ. Гэхдээ хүнд хэсгээс яг өмнөх дунджаа хадгалаад гараад ирлээ. Сүүлийн өдөр 38 авч шившиг болоогүйсэн бол 4-р байранд орж, дээд рекордоо 88 болгосон энээ тэрээ гээл байж байх байлаа. Одоо тэр 88-ын тухай яриад ч хэрэг байна уу даа. 2, 3 удаа түрүүлэхэд маш ойртсон гэхдээ л Даваабат түүнээс үнэхээр л илүү байлаа. Одоо манарсан чигээрээ дараагийн хэсэгрүү ороод бүтэн хэсэг манарах байхдаа...

6. Дашпүрэв 59
Одоо тэгээд 56 байснаа 59 болсныг нь өслөө гэж хэлэлтэй нь бишдээ. 70 дунджилдаг л байлаа, одоо бол хэн ч итгэхгүй л дээ. Хүн бүхэн л ярьж байна, дараагийн хэсэгт Дашкаг бол гүйцчихнээ асуудалгүй гэж. 48 авсан, хамтарсан сорил дээр бүүр 23 аваад байлуу... ер нь нэг ийм л хүн дээ. Одоо 8-р байраа сайн манаарай л гэж хэлье дээ. Сарантуяа эд нар юу юугүй хүрээд ирнэ шүү...

7. Баасансүрэн 57,25
Хуучнин энэ 7-г ТОП гэдэг байж билээ. Өмнөх хэсэгт Дашка ах нь багаа алах хүртэл ш дээ... Бас л 4-р байранд орж чадаагүй хүн, маш их хүлээлээ ер нь л чадахгүй юм байна даа. Энэ хэсэгт 70 гаргаж дунджилах ёстой байсан, яасан? Одоо 60 дунджилж байгаа хүн хэзээ 70 бэ?

8. Надмид 55,75
6-р хэсэг л байхгүй бол Надмидын хувьд их гоё байгаа юм. Өмнөх 7-руу их ойртоол, дараагийн хэсгээс Дашкаг гүйцэхнээ гэж хүмүүс яриад л... тэгсэн яасан, дунд нь зүүдлээд л... 69% дундажлаад Сүба, Энхбаяр хоёрын хэзээ ч орж үзээгүй 4-р байранд хүртэл орчихсон... Хонхны баяраар Мөнхдалайг дагаж тэгж их чойрхоо мэдсэнсэн бол өмнөх хэсэгт зүгээр л 53% дунджилах байж, тэгсэн бол яг гоё харагдахаар байлаа даа... 23 авч хувийн доод амжилтаа шинэчилсэн, одоо хувийн доод амжилта шинэчилдэг хүн гэж бас байдаг л юм байна. Их гайхмаар...Дараагийн хэсэгт Хажидтай өрсөлдөж чадахгүй бол томоохон шийтгэл хүлээж байгаа гэж мэдээрэй. 7-р хэсэгт 2 удаа түрүү авч, 2 дахь удаагаа 80 авч үзэж, хэсгээ түрүүгээр дуусгасан нь түүнээс 6-р хэсгийг дахин харж болох юм гэсэн сэтгэгдэл төрүүлж байна.

9. Сарантуяа 47,5
Ер нь бол 8-р байранд огт орж үзээгүй хүн. Энэ хаьвдаа л тогтмол байгаад байна, уг нь их нягт сайн боддог юм. Даваабат шиг л хүн, гэхдээ хөдөлмөрөөрөө түүнд хүрэхгүй л дээ. Энэ хэсэгт бас л буурсан. 33 авч байна гэхээр түүнд итгэхэд бас л хэцүү санагдана. 60 авах бол түүнд нээх хэцүү зүйл бишдээ, хамтарсан сорилд л гэхэд маш амжилттай буюу 6-р байранд яваа, мөн 2 ч удаа 800 аваад үзчихсэн. Уг нь Дашка, Надмид 2 чинь тийм гүйцэж болохооргүй сайн хүмүүс бол биш шүү дээ...

10. Даваацэрэн 45,66
Анх удаа эхний 10-д шинэ хүн орж ирлээ. Гэхдээ их сайн байсан биш, их сайн аз түшсэн хүн л байна. Дараагийн хэсэгт 45 дунджилж чадах уу???

11. Уртнасан 43,87
Бүүр оны өмнө нь л 50 дунджилдаг байлаа. 7-р байранд орж үзэж байлаа. Одоо болтол сайжирсан, нэмж сурсан юм огт байхгүй. Зүгээр л тэнгэр энэ тэр харсан шигээ л алхаж байдаг хүн шүү дээ... Ерөөсөө л дахиж эхний 10-д бол багтахгүй хүн. Хэзээ ч бусад хүмүүс шиг тэсэрч сайн дүн энэ тэр авахгүй, 70 бол яагаад ч чадахгүй гэдэг нь бол батлагдсан. Ерөөсөө л 1-р сорилын дүнгээ ахиулж чадаагүй 2-хон байгаа нь Уртаа, Очирмаа хоёр. Эхний сорилоос хойш байнга уруудсан юм байна гээд ойлгоход бараг болно. Энэ хүнд бол хүсэл гэж огт байхгүй, тэмүүлэл гэж бол бүүр байхгүй... зүгээр л ЕШ хурдан болоод дуусаасай, би яасан ч яахуу... гэсэн байдалтай л алхаж байгаа хүн дээ...

12. Батхишиг 41,42
Энэ хүнийг 12-р байранд харах гэж мөн ч их хүлээлээ. Гэхдээ Даваацэрэнийн ард бол биш шүү дээ... бас 40 дунджилахыг нь их хүлээлээ. Ихэнх хүн уруудсан энэ "хар" хэсэгт Даваабатын адил өнгөлөг байж өсч, анх удаа 12-д орж байна. Гэхдээ өөрийнх нь тэмүүлж байснаас хавьгүй доор байгааг нь би бас ойлгож байна. Сүүлийн 5-сорилд дараалж 40 авсан байгаа юм, маш боложмийн үзүүлэлт. Хамтарсан сорилд 796 авчсан хүн шүү дээ, сүүлд нь баян ходоод болчихсон болохоос биш.
Дараагийн хэсгийн зорилт бол тодорхой Дашкаг гүйцэх. Маш их боломж байгаа, нэг нь өсч байгаа нөгөө нь буурч байгаа. Өдөр бүр сорилын материалаа харьцуулж үзэж байх хэрэгтэй, ийм юман дээр дутуу байна, ингэж нөхөх хэрэгтэй гэдгээ өөрөө тооцоод яваад байх хэрэгтэй. Азгүй Пушкад бол ойр орчимд нь сайнаар нөлөөлчих, тусалчих хүн алга. Иймд зөвхөн өөрийнхөө хар толгой, онцгой style 2-тоо л найдах хэрэгтэй байна...
Дараа 7-хоног л гэхэд маш хэцүү байх болно, "сургуулийн" шалгалттай. Нэмээд хийх ёстой даалгаварынхаа 6-р бүлгийг Дашка дуусгасан, Пушка 1-р бүлгээ ч дуусгаагүй... ингээд л асуудал үүсч эхэлж байга юм.

13. Сэргýлэнбаатар 41,28
Байр ч уг нь чамлахаар биш л дээ. Дүн л хэцүү байна. Байнга 45-аас дээш аваад байх боломж бол байгаа юм ш дээ. Хамтарсан сорилд л гэхэд боломжийн сайн байна, 11-р байранд. Энэ хэсэгт тэгээд нэг ч гавъяа байгуулсангүй дээ. Одоо тэгээд Очирмаагийн өмнө орчихсон, энэ байдлаа хадгалахын төлөө бүхнээ шавхаарай даа.

14. Очирмаа 39,57
Хэзээ ч байгаагүй тасархай хойгуур байр, хэзээ ч байгаагүй тасархай муу дундаж. Хотоос хонхны баярын хувцасаа авчирч ирж байгаад л алах юм байх гэж бодсон чинь шууд өөрийгөө буудчихдаг байна ш дээ... ЕШ-танд бэлдэх 3-хан 7 хоног үлдсэн. Бусад хүмүүс, ядаж Пушка хэр өссөнхий хар л даа...

15. Ану 37,62
Энэ хүн 3 гавьяа байгуулсан. Дунджаа хэзээ ч байгаагүй дээр авчирсан, бүхэл хэсгийн турш 30-аас дээш авч байсан, дээд амжилтаа 49 болгож шинэчилсэн. Одоо 2-хон хэсэг үлдсэн, дунджийг дорж хаяж 45-д хүрэгсэн нөхцөлд л "мөрөөдөж" болох юм. Тэрнээс наана бол зөвхөн хөдөлмөр...

16. Бямбахорол 36,87
Сүүлийн 2 хэсэгт буцаад л буурч байна. Мэдээж яавч сайны тохио бол биш. Авч чаддаг байсан дүнгүүд яасан бэ? 66 хүртэл авч л байлаа. Сүүлийн 18 сорил дараалж 50-хүрэхгүй дүн авсан байна...

17. Төгөлдөр 28,8
Өөртэй нь өрсөлдөж байгаа, өөрийнх нь нэг бүлгийнхний нэрийг сонсдоо. Ану, Хорлоо, Одко нар. Өөр юу ч гэхэв. Ер нь физиктээ найдсан нь дээр юм шиг байна л даа.

18. Одцэцэг 26,12
Надад бол сорилд түрүүлэх хүнийг таах бол маш хэцүү байдаг. Харин баян ходоодыг таах бол маш амархан байгаа. Бас нэмээд түүний ард орох хүн даан ч манайхан дунд өөр алга даа. Хөдөлмөр зүтгэлийн хувьд, тасалсан цагийн хувьд түүнтэй зэрэгцэх хүн даан ч алгаа. Тийм болохоороо л бусад хүмүүстэй өрсөлдөхөөргүй байдалтай байгаа юм ш дээ. Хэсгийн 8 сорилын 4-д нь баян ходоод болсон, ганцхан л сайн мэдээ байна, бүх 8 сорилд оролцсон.

Saturday, April 30, 2011

Хамтарсан сорилуудын дүн ба 7-р хэсгийн эхлэл.

3 удаа хамтарсан сорил өгөөд амжсан. Хамтарсан сорилуудад бол УБ, Эрдэнэт, Дархан, Баян-Өлгий, Архангай, Сүхбаатар, Дундговь, Ховд, Сэлэнгэ... гээд аймгуудын 10 гаруй сургуулиуд, нийтдээ 300-аас 500 орчим хүүхдүүдтэй өгөөд байгаа. Багийн дүнгээр 2 удаа аман хүзүүдсэн бол сүүлийн удаад түрүүлсэн. Түрүүчийн 2 жилд манай сурагчдын дундаж дүн улсад түрүүлсэн сургуулийн дүнгээс дээгүүр байсан юм. Тэгэхээр энэ бол зүгээр л байдаг л зүйл болж таарч байна.

Харин өөрсдийн сорилд бол асуудал их байнаа. 6-р хэсэгт түрүүч нь 80% дунджлаад, бүх хүмүүс л их өссөн сайхан байсан. Гэтэл 7-р хэсэг эхлээд юу болов гэмээр муу байгаа. Сорил бол яг өмнөх хэсэгүүдтэй адил хэмжээнд л байгаа. Хамтарсан сорил бол харин 80 минутад 22, заримдаа 26 сонгохтой байгаа бол манайх урьдын адил 100 минутад 20 сонгохтой л тестээ өгсөөр байгаа. Бид бүүр цагаа 80 болгоё гэсэн санал асуулга үүсгэсэн ч санал хуваагдаад миний шийдвэрээр 100 хэвээрэй л үлдсэн.

1-рт бол хамтарсан сорил аваад, янз бүр хугацаатай янз бүрийн сорил өгөөд хүүхдүүдийн сэтгэл санаа тогтворгүй байна уу даа.
2-рт бол амралт дөхөөд анхаарал сулраад байгаа, сая хэсэгхэн хугацаанл би ч нээх их анхаарал хандуулж чадахгүй байсан, одоо энэ амралтнаар л өөрийнхөө төлөө зүтгэсэн хүн нь амралтын дараа маш их өөр үр дүн үзүүлэх байхдаа.
3-рт хамгийн том шалтгаан бол манайхан өмнө нь олон сорил авсан ч одоо авч байгаа сорил бүр дээрээ урьд байгаагүй санааг оруулахыг хичээдэг. Иймд хүүхдүүд сорилд байнга л хэцүүхэн асуудлуудтай тулгардаг, харин хамтарсан сорилууд дээр заримдаа мэддэг бодлого тааралдаж байгаа нь их бэлтгэлийн үр дүн, давуу талыг өгч байгаа хэрэг юм.

Нэмээд хүүхдүүд хамтарсан сорилдоо их төвлөрч, хувийн бэлтгэл сайтай оролцож байгаа нь үр дүнг авчирч байгаа.

1. Мөнхдалай 79,33 (68, 81, 89)
Эхний сорилд жаахан тааруухан байсан, шүүмжлэлд өртсөн. Сүүлийн 2 сорилд дажгүй байлаа, олон сайн өрсөлдөгчдийн дунд тогтмол дээгүүр байранд жагсаад байвал өөрт нь маш их хэрэгтэй дээ. Магадгүй нэг л өдөр түрүүлж БХР-ын Мөнхдалай 1-д гээд бичүүлэх ч юм билүү. Жишээ нь дараагийн сорилд гэхэд улсын медальтангууд олимпиаддаа орох тул түүнд маш том хоосон орон зай үүсч байгаа юм. Сонин сонин алдаад бол гаргасан хэвээр байгаа... Одоо олон хүний эчнээ танил болсон, хэрэв муу дүн авах юм бол Дундговийн нэг охин орж ирээд "ээ зайлуулаа" гэнэ, Эрдэнэтийн нэг охин орж ирээл "нөгөөдөх чинь чойрчиж" гэнэ... асуудал шүү дээ.

Өөрийнхөө 7-р хэсгээ бол тэргүүлмэр аядаж байгаа. 66.67-гэсэн дундаж дүнтэй. Нэг түрүүлсэн, ер нь олигтой юм харуулаагүй шүү. 2 сарын өмнө энэ тэр л байсан шигээ дундаж бодолт үзүүлсээр байгаа.


2. Хажидсүрэн 74.67 (74, 76, 74)
Хамтрасан 3 сорилд маш тогтмол байж 6-р байр энэ тэрд байлаа, сүүлийн арай хялбар сорилд 13-д орж. Ер нь л энэ хавьд амжилт нь тогтчоод байгаа юм. Энэ нөхөр бол бусдаадсаа бүүр илүү буюу 21 хоног амрах, завсарлах хүн. Тэр хооронд өрсөлдөгчид нь нэг юм бодож байгаа байлгүй дээ...

Өөрийнхөө сорилд мөн л 2-д яваа. Яахав өөртэй нь өрсөлдөх ёстой хүмүүс ойрд форм муутай байгаа болохоор тогтмол дүн үзүүлж буйн ачаар энд байна. Хэр удах бэ? 65 дунджийг бол их олон хүн л үзүүлдэг болсон ш дээ.


3. Ñàíäàãäîðæ 69 (64, 74)
Формоо алдаад буцааж олж авч чадалгүй байсаар амралт залгачихсан, одоо ч хамгийн хүнд үе дээрээ ирлээ дээ. Дээшлэх үү? доошлох уу? 2 сорил дараалаад 10-гаргаад л орчлоо. Түүний хувьд бол чамлалтай амжилт шүү дээ, Хажид Мөнхдалай 2-оор багцаалбал. Олигтойхон байвал хамтарсан сорилыг тэргүүлчих боломжтой манай нэг нууц хүн.

Өөрийн сорилд 3-р байранд л явж байна. 59-дундажтай л... яасан нөгөө 80% дундаж... Амрах их дуртай, амралт далимдуулж амрах бүүр ч их дуртай. Амралтнаар хүмүүс маш их хичээж сайжирсан байнаа гэж төлөвлөөд байдаг. Манай хүнд бол маш их тэнэх төлвөлгөө л байдаг...


4. Энхбаяр 66,67 (65, 67, 68)
Яая дараагийн сорилд 69 авах байхаа. Тогтмол дүн (өсөлттэй) гэдэг чинь энэ шүү дээ. Ер нь болж бүтэж байгаа юм түүнд их бий, 3 дараалаад 800 хусчлаа. Одоо амралтыг ашигтайгаар өнгөрүүлээд араас нь Хажид шиг 70 гаргаад дунджилдаг болчмоор байгаа юм. Их л удаан 60 гаргаж дунджиллаа, одоо өсөх цаг болсон. Ер нь л 20 дотор байгаад байгаа шүү. Одоо олны анхаарлыг татаад бас 10 дотор энэ тэр орж үзэх хэрэгтэй ш дээ, 20 дээр байгаа хүнийг хүмүүс анзаардаг ч юмуу даа... Багаараа сайн байхад түүний хувь нэмэр их байгаа ч ганцхан хүнд л гай болж байгаа даа...

Тэнд гялалзаж байтал энд сүйрч байнаа. 3 удаа 50 хусаад 55 дундажтахй 5-р байранд, хүсээд ч хүрч чаддаггүй 4-р байр нь энэ хэсэгт уг нь их боломжтой байгаа юмсан. Гэхдээ маш муу байнаа, ингэж олон дараалж F авч байгаа хүн хэзээ балланаа...


5. Сарантуяа 64,33 (54, 65, 74)
Дараагийн хэсэгт 80 гаргаад авчих юм биш биздээ. Сүүлийн удаад бол хувийн дээд амжилтаа шинэчлээд авлаа. Тайван хүн болохоор хамтарсан сорилд бүх хүчээ дайчилж сайн бодож чадаж байна. Дандаа л 800 авч байх хэрэгтэй байна, тэгвэл ч түүнд найдаж болохоор болох гээд байна.

Өөрийнхөө сорилд бол хэрэг алгаа, 30 авчихсан ч байх шиг, 48 дундажлаад 10-р байранд байна. Дүнгээ, байраа урагшлуулах хэрэгтэй, ер нь л сайн болсон нь өчигдөр тод харагдсан...


6. Дашпүрэв 62,33 (44, 66, 77)
7. Баасансүрэн 58,67 (58, 57, 61)
8. Уртнасан 55,33 (43, 57, 66)
9. Даваабат 54,33 (49, 56, 58)
10. Надмид 51 (53, 47, 53)
11. Очирмаа 48 (48)
12. Сэргýлэнбаатар 46 (42, 37, 59)
13. Äàâààöýðýí 46 (46)
14. Ану 42,5 (46)
15. Касум 40 (40)
16. Батхишиг 39,67,5 (31, 26, 62)
17. Баттүшиг 35 (35)
18. Төгөлдөр 35 (35)
19. Бямбахорол 34 (20, 40, 42)
20. Одцэцэг 28.5 (25, 32)
дундаж 51,52 (45.72, 56.07, 62.33)

Sunday, April 17, 2011

Хамтарсан сорилд манайхны дүн.



Эдний дээр 5 хүүхэд байгаа.
1. Түвшинтөр (Архангай) 85.
(түрүү жил улсын олимпиаднаас мөнгөн авсан хүүхэд, энэ намар л лав Дундговь, Архангайн бүсийн олимпиадуудад түрүүлсэн)
2. Төрбат (УБ-Мон-Турк) 81.
(энэ хүүхэд улсын олимпиаднаас 3 удаа хүрэл авсан)
3. Түмэнжаргал (Дархан-Мон-Турк)78.
(өмнөх сорилд 53 авсан байна лээ)
4. Цэлмаа (УБ-Мон-Турк) 77.
(түрүү жил улсаас мөнгө авсан)
5. Анхбаяр (Дархан-Мон-Турк) 75.
(өмнөх сорилд 52 авсан байна лээ)

за тэгээд түүнээс хойших 800 авсан бүх хүүхдүүдийн дүнг хуулаад аваад ирсэн байгаа. Нийт 10 сургуулийн 266 хүүхэд оролцсон байна, (2 сургуулийн дүн ирж амжаагүй байгаа болохоор энэ дүнгүүд дахиад өөрчлөгдөнө шүү!)
Энд:
улаан нь УБ-Мон-Турк
цэнхэр нь Дархан-Мон-Турк
ногоон нь Баян-Өлгий-Мон-Турк
нэмээд манайхан, бас Ховдынхон байна. Нөгөө хаягнаасаа дэлгэрэнгүй сайн танилцаарай...
http://surlaa.blog.gogo.mn/read/entry257654

манайхны бусад бол:
5. Сарантуяа 45-р байр. 54% 732 оноо.
6. Надмид 47-р байр. 53% 724 оноо.
7. Даваабат 71-р байр. 49% 692 оноо.
8. Очирмаа 73-р байр. 48% 684 оноо.
9. Дашпүрэв 94-р байр. 44% 652 оноо.
10. Уртнасан 98-р байр. 43% 644 оноо.
11. Сэргэлэнбаатар 104-р байр. 42% 636 оноо.
12. Касум 112-р байр. 41% 620 оноо.
13. Ану 127-р байр. 36% 588 оноо.
14. Баттүшиг 134-р байр. (Төгөлдөртэй ижил)
15. Төгөлдөр 134-р байр. 35% 580 оноо.
16. Батхишиг 156-р байр. 31% 548 оноо.
17. Одцэцэг 184-р байр. 25% 500 оноо.
18. Бямбахорол 208-р байр. 20% 460 оноо.

за тэгээд Хажид боломжийн сайн оролцсон, олон сайн хүмүүсийн дунд ийм дүн авч байхад дажгүй л байна.
Мөнхдалай бол муу орсон үүнээс илүү ихийг хийх боломж байлаа. Гэхдээ бусад газрын хүүхдүүд ч гэсэн бидэн шиг гэнэн алдаа хийж байж л баларсан байгаа гэдгийг тооцох хэрэгтэй. Би алдахгүй бол алаад өгөх байлаа гэж бодох хэрэггүй.
Энхбаяр сайн байлаа, амжилт шүү дээ. Баасансүрэн сайн биш байна, Ану энэ 2 дээр багахан засвар сүүлд орсон ш дээ, тэгээд жинхэнэ дүнгээрээ хэдэд байгаагаа харна биз.
Сарантуяа сайн байсан, үүнийгээ үргэлжлүүлээд 800-руугаа сорил ирэх бүрт дөхөх хэрэгтэй. Надмид бас сайн л байсан, энэ хэсэгт үзүүлж байсан бусад аймаар дүнтэй нь л харьцуулахгүй бол бусдаар бол их сайн байсан.
Даваабат, Дашпүрэв 2 бүтэхгүй. Одоо болимоор юм доо, 600 ч гэх шиг... бүтэн бүтэн хэсэг бандуулаад яаж сайн дүн авах бэ? гэдгээ бодвол таарна.
Очирмаа өөрийнхөө хэмжээнд шахуу л хийсэн. 800-г хүсч байвал яалтчгүй илүү их сайжрах хэрэг байна даа. Бас Сэргэлэнбаатар дажгүй байсан. Ану бас засагдаж 3 оноо нэмээд дажгүй байхаар байгаа, гэхдээ хангалттай биш. Касум бол өөрийнхөө хэмжээнд дүн авсан.
За тэгээд бусад нь бол зад шүмжлүүлбэл таарна. Яахаар ингэж багаа алж, муу дүн авч байдаг юм. Их олон удаа сорил хийсэн, саяны сорил бол харьцангуй бодож болохоор сайхан л сорил байсан. Юугаа бодож, юугаа сурахаараа ингэж муу дүн авдаг байнаа.
Уртнасан боль боль 43 одоо дүн үү тээ, Баттүшиг, Төгөлдөр, Батхишиг, Одцэцэг, Бямбахорол. Дандаа шорвог гарууд байгаа биз... Хаана байна тэр сургууль? хаана байна тэр хүсэл мөрөөдөл?... Энэ багаа алж байгаа хүмүүст таарсан шийтгэл бодож олох хэрэгтэй л юм байна.

Saturday, April 16, 2011

Дундаж дүн 80-д хүрсэн 6-р хэсэг дууслаа.

(томруулж харж болноо)

Энэ 6-р хэсэгт Сандагдорж хэдийгээр сайн байж дундаж дүнг 80-д хүргэсэн анхны хүн болсон ч түүнээс илүү амжилт гаргасан Надмид гэж хүн бас байнаа.

1. [67,4] Сандагдорж 80,14
Эхний 5 сорилын 4-д нь түрүү авч 67 оос 93-ын хооронд 6 удаа дүн авчаад 1 таслаад араас нь 73 авсан. Түүнийг хамгийн их чимж байгаа стат бол сүүлийн 10 сорилд 67-гоос дээш дүн авсан. Энэ бол их юм өгүүлж байнаа... Нийтийн дээд рекорд гээчийг бол ганц ч удаа тогтоож үзээгүй, гэхдээ 100-гийн төлөөх тулаанд өрсөлдөж буй 2-хон хүний нэг, бас 97 авбал Гочоогийн 3-жилийн рекорд гээчийг эвдэнэ дээ. Ганц хэсэгт цоороод сайн дунджилахыг бол бид зөндөө харсан, одоо дараагйн хэсэгт дахин 80 дунджилбал л түүнийг 80-ын эрэмбэтэй хүн болжээ гэж дүгнэнэ. Одоо тасдаад яваад байгаагаараа бол дараагийн хэсэгт ч уруудах байх даа.

2. [68,5] Мөнхдалай 75,38
Муухан л байгаа. Төлвөлгөөнөөс доогуур байгаа бөгөөд нэмээд орон гаран байгаа. Одоо тооцоо бол их тодорхой байна ш дээ, үлдсэн 4 хэсэгт тус бүр 4%-аар өсөх. Тэгж чадвал 90-дээр очино. Хурдан шиг 97 эсвэл бүүр 100-гаа авахгүй бол аюул нүүрлээд л байна. Энэ хэсэгт Сандагийн тоосонд дарагдаж явахдаа яаж зүгээр байхав гээд 3 түрүү зулгаагаад, өчигдрийн хүндхэн хамтарсан сорилд 68 гэсэн боломжийн дүн үзүүлсэн. Гэхдээ маш том том алдаа гаргаж байгаа харагдсан. 2-р байранд байгаад байх юу нь сайхан байх билээ дээ. Энэ хэсэгт 94-авч энэ жилийн рекордыг шинэчилсэн гэдгээс өөр гялтайх зүйл байсангүй ээ. 58-автлаа манарсан, харин гараанаас дажгүй эхэлж, байнга 2 дээрээ явсаар байгаад л дуусгалаа.

3. [65] Хажидсүрэн 70,88
Боломжийн сайн байнаа. Мөрөөдөж байсан дундаждаа хүрлээ, өчигдөр том сорилд гялалзаж ойрд аваагүй байсан түрүүгээ авлаа. Хамгийн сайхан мэдээ гэвэл сүүлийн 24 сорилд нэг 47, нэг 59, тэгээд бусад нь F-биш гэхээр үнэхээр сайн болсон нь харагдана. За 70 бол авч чадаж байгаа юмаа, одоо хэсэг бүрт дунджаар 3,5%- өсөөд байвал , 85%-д хүрнэ гэсэн тооцоо бол байна. Ганцхан л "том асуудал" байгаа, түүнийг аятайхан шийдчихвэл уг нь энэ хүнд итгэл хүлээлгэж болохоор болоод байгаа юм даа. Жаахан тогтож бод гэсэн ер нь л тогтуун байх дургүй хүн юм шиг байна, ниссээр байгаад л дуусгах юм байлгүй.

4. [50,75] Надмид 69,25
За одоо нүдэндээ итгэхгүй гэх нь ч хаашаа юм, угаасаа энд байгааг нь байнга мэдэж байсан болохоор. Зүгээр өмнөх хэсгийн дараа Надмид хэдэд орох бэ? гэсэн асуултанд бол би шууд л хамгийн сайндаа 8 гэж хариулах байлаа. Одоо бол биш шүү, энэ хүн хэн бэ? гэдгээ утгаар нь харуулсан. Юу бэ? өмнөх хэсэгт 50 дундажлаад, 40 сорилын дундаж дүн нь 45 байсан хүн 67 дунджилж байна гэхээр ёстой гайхалтай л гэж хэлэхээс өөр юу гэхэв. 8 сорилд оролцоод дундаж дүнгээ энд барьсан гэхээр өмнөх хэсэгт Мөнхдалайгийн л хийсэн ажил шүү дээ. Энэ хэсэгт бол 62-оос 84 авсан. Сайжирч явахад хааяа багахан унах үе байдаг л даа. Ганхашгүй мэт байсан хуучны ТОП7 бол биш болж байгаа нь өмнөх хэсгээс анзаарагдсан. Сарантуяаг түрүүлгэж байсан хүмүүс энэ удаа Надмидыг түрүүлгээдэх лээ. Дэмжигчид мэр сэр гарч ирээд л байнаа, Отгоо Мөнбат гээд л 3-р сургуулийнхан... Дараачин 4 хэсэгт суга өсөх гэж зүтгээд ч яахав зүгээр л тус бүр 2%-аар өсөөд байхад 75% болно ш дээ. Тэгээд 3%-аар өсвөл бараг л 80% болчих юм байна.
Өмнөх хэсгүүдэд ер нь 8-д байсан Надмид одоо ийм сайн байхад Энхбаяр ба "эр 2 загал" гурав бол юун ТОП... Надмидтай нийлүүлээд энэ 4-д "өрлөг 4" гэсэн шинэ нэр худалдаж авч өгнөө. Тэгж байтал Дашка ах багаа алаад доошоо яваад өгч, дахиад шинэ нэр хайх хэрэг гарнаа...

5. [55,43] Баасансүрэн 68,57
Маш сайн шүү. Энэ хүн ингэж нэг өсөх учиртай хүн байгаа юм. Нэг л болж өгөхүй байсан, энэ хэсэгт л өөрийгөө нээж байх шиг байна. Одоо 3-р байрны төлөө зүтгэх хэрэгтэй, чадна ш дээ. Урд нь ганцхан удаа 60 дунджилж байсан, 40-сорилын дундаж дүн нь 56 байсан хүн гэхэд том л амжилт. Одоо дунджаа 4%-аар өсгөх зорилго л байнга тавиад урагшлаад байвал болох нь тэр. Алдах нь багассан ч алдсаар л байгаа, болих хэрэгтэй. Сайхан мэдээ бол байнаа, сүүлийн 10 сорилд 58-аас 79 гэсэн дүн авсан. Ер нь л F баяртай гэж хэлэх гээд байна. Одоо олон удаа 80 авах хэрэгтэй, 72 дунджилах хүн ч өдөр бүр л сайн байх шаардлагатай даа.

6. [61,51] Энхбаяр 62,63
Амьдралдаа байгаагүй сайн дундаж... гэхдээ л 5-р байр бол үнэн хол байлаа. Энэ хэсэгт ганцхан л гялтайх юм байлаа, өчигдөр том сорилд биеэ дайчилж айж сандралгүй сайн бодсон. Ер нь нэлээд сайжирч байгаагийн шинж. Өөрт нь итгээл суугаад ирвэл дандаа л сайн дүн авдаг болох ёстой. Энэ хэсэгт уг нь 6 удаа дажгүй байсан ч 2 удаа чойрсон болохоор бараг нэг ч чойроогүй Надмидаас ингэж хол хоцрох нь аргагүй л дээ. Дээр үед энэ өрлөг 4 -өөс чинь түрүү тодордог л байж билээ. Одоо ч хоорондоо уралцахаас цаашгүй болж дээ. Одоо хэсэг бүрт дунджаар 4% өсвөл 78%-тай болох юм байна... Үүнийг чадах уу? чадахгүй юу? эсвэл илүү ихийг үү?

7. [58,25] Даваабат 60,5
60-тай л дууслаа. За тэгээд тэр бодлого бодож байгаа энэ тэр бол бүтэхэгүй ээ, яг Дашкагийн араас дагасан байдалтай... одоо тэгээд 800 авахыг хүсвэл хэсэг бүрт яадаж 2% өсөх хэрэгтэй байх юм. Одоо байгаа байдлаараа бол бүтэхгүй ээ...

8. [65] Дашпүрэв 56,66
Цагтаа түрүүлж байлаа, бүүр маш олон удаа шүү дээ. Бас 70% дунджилдаг байлаа, бас 1-р байранд хэсэг дуусгадаг байлаа, 89% хүртэл авдаг байлаа, доод амжлт нь 49% байлаа, амьдралдаа 49 -д хүрэхгүй хүмүүс бол цаад гудамжинд чинь зөндөө л байгаа... одоо гэтэл 44 авч байна, 56 дунджилж байна. Хүн 18 настайдаа зөнөнө гэж байх уу? Их онгироо, сагсуу хүн яахав дээ цээжилсэн бүгд нь цагийн эрхээр мартагдах цагт ингэж чанга унадаг юм байна ш дээ. Одоо 10 10 хувиар буураад байвал их амархан 16% дунджилдаг болох юм байна...

9. [42,8] Уртнасан 52,43
Өмнө нь байгаагүй хамгийн сайн дундаж дүн нь. Гэхдээ бүүр өвөл 1 сард л 50% дунджилдаг байж билээ, тэгээд яахав өвөл зуднаар зайлуул их зутарсан даа, чойрсоор байгаад одоо л нэг юм буцаж хуучин хэвэндээ ирж байна. 3 сарын дотор 2% өсдөг гэхээр одоо 2 сар үлдсэн нийтдээ өсөөд 53% л болох юм байна даа. Саяхан л мөр зэрэгцэж явсан, бүүр 40 сорилын дунджаар доор нь байсан Надмид мандан бадарчаад байдаг. Энэ хүнд хүсэл мөрөөдөл эрмэлзлэл алгаа... Энэ хэсэгт уг нь овоо байсан юм шүү 53 54 54 53 63 гэсэн дүнгүүд аваад л... гэхдээ араас 2 40 авчихсан л даа.

10. [48,63] Сарантуяа 51,5
Дундаж дүн нь өссөн л байгаа юм. Бүүр 2 хэсэг дараалан 5%-аар шүү. Ингээд байнга өсөөд байдаг бол ч 70 дундажлаад л дуусгах юм байна. Өмнөх хэсэгт бол түрүүлж хүртэл үзсэн, энэ хэсэгт 70 авч дээд амжилтаа шинэчилсэн. Гэхдээ л 39, 41 гэсэн дүнгүүд авсан. Дараа хэсэгт 58 хүртэл дунджилахын тулд олон удаа 60 авах хэрэг гарна, нэмээд дээд амжилтаа байнга л шинэчлээд байх хэрэгтэй л дээ.

11. [53] Очирмаа 47,14
Байр нь ч 11, нийт 48-сорилын дунджаар ч 11-д байна даа энэ хүн. 20 хүний сүүлийн хагаст гэсэн үг. Өчигдөр бол үндсэндээ яг түрүү жилийн конкурс шиг л юм өгсөн. Дүн боломжийн л гэж үзэхээр. Түрүүчийн хэсэгт л дэндүү их ниссэнээс болж игэж муу харагдаад байгаа юм ш дээ. Гэхдээ л муу байна даа, уг нь өдөр бүр 55 авчаад зогсож байх ёстой хүн. Өмнөх хэсгүүдэд 1 удаа чойрдог байсан бол энэ хэсэгт 2 чойрсон, өмнөх хэсэгт ганц нэг удаа тэсэрдэг байсан бол энэ хэсэгт юу ч байсангүй... ингээд л ийм доогуур байранд жагсчихлаа. Одоо хэсэг бүрт дунджаар 4% өсвөл 60% даваад л явна даа.

12. [44,38] Сэргýлэнбаатар 42,67
Өөртэй нь яг адилхан мэдлэг чадвартай байсан Надмид ч бүүр гараад өгсөн. Сэба энд явж байдаг. Тээр тэр доор Одко Ану энэ тэртэй баахан зууралдлаа, одоо бас 3 охины ард ирээд тээгэлчихсэн. Дүн бол дажгүй шүү ганц удуу 35-ыг эс тооцвол 40 гаргаж аваад байгаа... Уг нь би энд Хорлоог ирчих байх, тэгээд энэ хавьд байгаа 4 хүнийг хамтад нь "охидуудын" бүлэг гэж нэрлэнэ гэж бодож байтал Хорлоо тэнгэрт нисч байгаад чанга унасан тул оронд нь Сэба энд байгаад байна. "Яаж ч мадагүй" гэдэг бүлэг байгаа юм. Сэба, Пушка, Түшиг, Хорол, Даваацэрэн гэсэн 5 хүний бүлэг. Ёстой яаж ч мэдэх хүсүүс дээ. Хамгийн сүүлд ч орж чадна, дээд рекордоо ч шинэчилж чадна... тэгээд Сэба ахлагч нь хэр унхиатай байж бүлгээ урагшина чирэхийг харъя. Дашка шиг бүлгээ тарааж алдчихаад зиндаа доогуур өөр бүлгийн гишүүн болоод явж байх юмуу?

15. [43] Бямбахорол 40,83
Яаж ч магадгүй л байсан, ингэж балрах гээд байж л дээ. 2 хэсэг дараалаад 10% өсч гялалзаж байсан хүн энэ хэсгийн эхний 2 сорил хүртэл л аз нь үргэлжиллээ. 30 энэ тэр бүүр 20 авч байна гэнүү... ойрд харагдаагүй шившигтэй дүнг яаж ч магадгүйчүүд л авна л даа. Арай болоогүй байнаа, дахиад хэсэг суух хэрэгтэй юм байна. Нэг л өдөр Энхбаярын дээр гарах нь бол гарна. Тэвчээр хэрэгтэй. Надмидыг нисэх бүрт би хэлдэг байсан "бууна, гэхдээ буух бүртээ шинийг ойлгоно, нэг л өдөр буухаа болино" гэж. Одоо бол Энхбаярын дээр орчлоо... хөдөлмөрч хүн бол энэ мэтээр урагшилна ш дээ...

14. [32,4] Даваацэрэн 39,6
Ээлжит нэгэн яаж ч магадгүй... Сүүлийн 2 хэсэгт яачихсан юм гэмээр л муу байгаа. Энэ хэсэгт 14-д байгаа учир нь ганцхан удаа тэсрээд 61 авч дээд амжилтаа шинэчилсэн. Тийм болохоор л энд байгаа, ёстой л нэг яаж ч магадгүй хүн дээ.

15. [37,33] Баттүшиг 38,2
Хэзээ ч байгаагүй өндөр байр, хэзээ ч байгаагүй дундаж. Уг нь яг үргэлжлүүлээд суугаад байвал энэ чигээрээ их өсчих боломж харагдаад байгаа. Даан ч залхуу болохоор нээх их өсөхгүй биздээ. Одоо хэсэг бүрт 2%-аар өсөөд байвал 50% дунджид хүрлээ ш дээ. Өмнөх хэсэгт тэмцэлтэй харьцангуй сайн байсны үрээр энэ хэсэгт харин дажгүй байлаа, дараагийн хэсэгт яаж халаах юм болдоо "яаж ч магадгүй"-чүүд бол дандаа хэцүү хүмүүс байгаа л даа. Сүүлийн 48-дахь сорилд л гэхэд 15 авсан, ойрд л лав 20-оос доош авсан хүн байхгүй байсан юм.

16. [39] Батхишиг 37,14
Энд байх ёсгүй л хүн. Сүүлийн 2 хэсэгт ганцхан л удаа сорил тасалсан нь сайн хэрэг. Энэ хэсэгт их азгүй байлаа, Гэхдээ өсөхийн өмнө ингэж мунгинадаг л даа. Дараа хэсгээс бол урагшлаад 12 чадвал 11-р байрлуу чичирнэ. Их адал явдалтай хэсгийн ард гарлаа, 3 удаа баян ходоод болж, 2 удаа 50 авсан. Эхнээсээ муу байсан болохоор сүүлдээ хэсгээ хурдан дуусаасай гэж бодоход л хүргэлээ. Уг нь Мөнхдалай энэ тэр чинь их муу байранд байснаа нэг хоёр тэсрээд л өөрсдийнхөө байранд орчихдог юм билээ. Тэр хүмүүсийг дуурайгаад эцсээ хүртэл тэмцэж сурах хэрэгтэй дээ. Их суугаад байвал нэг л өдөр үр шимийг нь үзнэ. Уг нь бол Надмидаас хол илүү байж билээ, одоо ч ёстой хол хаягдаж байна даа. Одоо хэсэг бүрт дунджаар (39%-аас эхлээд) 5% өсвөл 60%-д бол хүрч болохоор байгаа юм, тийм боломж бол мэдээж байгаа. Аль нэг хэсэгт 5% өсч чадахгүй л бол байдал тун хэцүү болно.

17. [42,33] Касум 35,67
Сүүлийн 4 хэсгийн 32 сорилоос 14-д нь л орсон байгаа юм. Энэ яав ч эрүүл бишээ... 20-р байр бол их ойрхон байгаа...

18. [32,5] Одцэцэг 34,6
Хүмүүс орж ирж дүнг нь харж л байгаа даа. Ичдэггүй л юм байхдаа, одоо бүүр дасчихдаг юм болов уу? одоо 4 хэсэгт хамгийн сайндаа тус бүр 3% өслөө гэхэд 43% болно, тус бүр 4% өсвөл 47 болно. Өсөхгүй ч байж магадгүй ш дээ...

19. [26,75] Ану 34
Өмнө нь хэзээ ч байгаагүй сайн дүн л гээд байгаа. Өөрийнхөө хөдөлмөр зүтгэлд таарсан л дүн аваад байна уу даа... одоо хэсэг бүрт дунджаар 3% өсвөл 46% болох юм байна, чадахгүй бол тэгээд л "эр 2 загал"-ын араас орно доо.

20. [37,83] Төгөлдөр 31,17
Энэ байр нь таалагдаад байгаа юм бишүү. Энэ хүнээс сайн зүйлийг бол огт хараагүй ээ. Касум Тодко Ану 3-тай цуг "Титаник" гэсэн бүлэгт хамрагдаж байгаа...

Wednesday, April 6, 2011

6-р хэсгийн дунд хэрд...

Ерөнхийдөө урагшилсаар л... сүүлийн 9-сорилын 7-д нь багаараа 50%-аас дээш дүн дунджилсан гэхээр бид хэр өссөнийг харуулж байна. Сайн зүйл их байгаа ч муу зүйлүүд бас байгааг үргэлж санах хэрэгтэй... 6-р хэсэг эхлээд 4 сорил авчаад байна. Энэ хэсэг бангийн дүрмийг чангаруулж нэлээд олон бандах төлвөлгөөтэй байгаа. Өнөөдрөөс эхлээд хэд хэдэн хүн бандуулаад, бас бангийн болзол биелүүлээд явж байна. Хүүхдүүдийн энэ хэсгийн дүнг өмнөх 40 сорилын дүнтэй харьцуулж үзээд, ЕШ-д 2 сар дутуу байхад ямархуу өөрчлөлт орсныг нь тоймолж үзье...

1. Сандагдорж 80.25 [63,54]
Энэ хэсгээ үнэхээр сайхан эхлүүлж 3 дараалан түрүү аваад, 4-р сорилд Мөнхдалайг түрүүлэхэд нь 88-аар аман хүзүүдлээ. Энэ хэсэгт өмнө нь хэзээ ч авч үзээгүй дүнгүүдээ буюу 88%, 90% гэсэн дүнгүүд авч гайхалтай сайн байгаа. 90 авч чадсан 2 дахь хүн бөгөөд 3 дараалж 80-аас дээш дүн авсан анхны хүн болсон байгаа.
Энэ хэсгийг чухам хэдтэй дуусгахыг хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан азаар биш жинхэнэ өөрийн хүч чадлаараа сайн сайн дүнгүүд авч байгаа. Бараг л 80-тай дуусгах болов уу даа. ЭЕШ-ны сорилуудын хувьд миний хүртэл шүтдэг Дуяа гээд хүн байна, түүний эцсийн мөчид үзүүлж байсан дүнг одоо үзүүлж байна. Гэхдээ гол шалтгаан нь цаг байгаа юм. 80 минутад бол Сандаг сонгохтойгоо л дуусна, сонгохоосоо 1, 2 алдана гэхээр хамгийн сайндаа 90 биш 70 авахаар байгаа. Одооны энэ сайхан нөхцөлд бол 100 авахыг мөрөөдөж байна, гэхдээ хэцүү гэдэг тодорхой байгаа. Учир нь дутуу сурсан зүйлүүд байгаа, бүгдийг нь нөхөж авсны дараа, өөрөөр хэлбэл Мөнхдалай шиг мэдлэгтэй болсныхоо дараа л 100 авна. Сандагт олон авууштай чанар байна, өөрийн хүчээ бүрэн дүүрэн гаргаж чадаад байдаг юм, Мөнхдалай тэгэхэд рекорд тогтоож байгаа ч тухай бүртээ хэрэггүй алдаа гаргаж байгаа. Энэ 2-ыг харьцуулахад нөөцний зөрүү байна даа. Сандагийн томоохон дутагдал бол "би тэр хичээлийн тасалсан болохоор наад бодлогыг чинь бодож чадаагүй" гэж хэлдэг нь л байна. Энэ бол яавч эрүүл хүний хэлэх үг бишээ, нэлээн засрахад бэрх өвчтэй хүний хэлдэг үг байж таараа...
40 сорилын дунджаасаа 17% орчим илүү байна гэхээр үнэхээр сайжирсан байна, энэ хэсэгт өнгөлөг байна гэхээс өөр юу гэхэв.
Энэ хэсэгт түрүүлэх нь бол тодорхой болсон байгаа, нэлээн тасархай ч түрүүлэх байх. Дараагийн хэсэгт дахин өсч чадах уу? дахиад 80 гаргаж дунджилж чадах уу?

2. Мөнхдалай 74.5 [65,6]
Сайн биш байнаа. Дээд амжилт тогтоож байна, бүүр 90 гаргаж аваад Дуяагийн дээд амжилтанд хүрчээд байна, Гочоогийнход удахгүй хүрнэ. Гэхдээ л 50 авч байна... юу гэсэн үг билээ. ЭЕШ-д яг хэд авах гээд байгаа юм бэ? 50 авах уу? Хүнээс илүү зүйлүүд байдаг ч өнөөдөр бол дутуу зүйлүүдийг нь ярих шаардлагатай байгаа юм.
Сандагтай яг цуг бодоод явна, Сандаг ч бараг бүгдийг нь найдвартай бодоод алдвал тэр доорно засаад явдаг, Мөнхдалай алгасана, тойрч зугтана... Хажидаас бол 2 дахин удаан бодно, Дашкагийн хэмжээний мэдлэгтэй болоод бүх бодлогоо гацалгүй боддог болтол ч өдий байна даа...
Ер нь 80 минутад бол 50 авах л хэмжээний хүн. Бүх бодлогоо тойруулж дууссаны дараа сүүлийн 20 минутад л үлдээсэн, эргэлзсэн хэдтэйгээ дахин зууралдана. Зарим сайн байгаа өдрөө зассан бүхэн нь зөв болоод 90 гараад явна, ихэнхдээ 50-тайгаа үлдээд байгаа юм. Тэгээд хэсэг бүрт 2 удаа их сайн хийнэ, түүнийхээ ачаар л сүүлийн 3 хэсэгт түрүүлж үзүүрлэж байна... 40 сорилын дунджаасаа 10% орчим илүү гэхээр боломжийн л гэмээр байна. Өмнөх хэсэгт дунджаа бууруулсан гайгаа цайруулж 76 орчимд дунджилах бодит шаардлагатай байгаа.
Ганц зүйл л тодорхой байна. 50 авах л юм бол 90 авсны ашиг тус гэж гарахгүй ээ... аваад ч хэрэггүй, түүний оронд 2 сайхан 60 хусчихвал гоё харагдана ш дээ.

3. Хажидсүрэн 69,75 [64.37]
Энэ хэсгээ гайхмаар муу эхлүүлсэн ч удалгүй өөрийнхөө байранд ирлээ. Ер нь л Хажидын мөрөөдлийн бөгөөд түүний хамгийн дээд байр нь 3-р байр байхаа. Алдаа нь овоо багассан байна лээ, хурд бол янзын л даа... Заримдаа дэндүү гэнэн гэнэн алддаг нь түүний нэр хүндийг их л доош нь дарах юмдаа. Амархан бодлогуудыг алдахгүй нягт бодож дадах хэрэгтэй байна. Тэгвэл чадвар, арга техник зайжрахын хэрээр хүнд бодлогуудын алдааг бол бага багаар нь засаад явна.
40 сорилд 3 удаа л 80 авч байсан бол энэ хэсэгт 2 удаа 80 аваад байна. Ер нь их тогтмол дунджилдаг хүн. Энэ удаад 70-тай төгсгөх чин хүсэл байнаа. Түрүү авалгүй их удсан, ер нь түрүүлэх өрсөлдөөнд биш түрүүлсэн хүний ард л байгаад байгаа. 3-р байранд орохыг мэдээж өөр олон л хүн хүсч байгаа ш дээ.
Анхаарах зүйл бол тодорхой байна 3 оноотой болон 4 оноотой бодлогуудаас оноо огт алдахгүй байх. Тийм чадвартай болчвол ч бусдыг нь сурах цаг хугацаа боломж бол байнаа.

4. Баасансүрэн 66.67 [56,33]
Овоо доо, хэзээ ч ийм байранд байж үзээгүй хүн, мөн хэзээ ч ийм дундажтай байж үзээгүй хүн. Сүүлийн 6- сорилд ганц 59-авсныг эс тооцвол бүгд F-биш байгаа. Аль дээр 1-р хэсэгт үзүүлж байсан дээд дүнгээ эвдэж чадаагүй байгаа 3-хан хүний нэг нь. Гэхдээ их ойртоод байгаа. Уг нь хүнээс юугаараа дутах билээ дээ. Сандагаас илүү мэдлэгтэй, Мөнхдалайгаас илүү хурдтай... гээд түүнд бол авах юм байнаа. Даан ч болж өгөхгүй юмаа, сандараад л мунгинаад л ... эргэлзээд л баахан алдаа хийнэ.
40 сорилын дунджаасаа 10%-илүү гэхээр энэ хэсэгт үнэхээр сайн байгаа нь ойлгогдоно. Одоо ёстой бүхнээ шавхсаар байгаад 4-р байранд тэсч үлдэж чадвал түүний ирээдүй ч гэгээтэй харагдана даа.
Өөртөө итгэлтэй л бодох хэрэгтэй, чи сайн дүн авч чаднаа. Чадсаар л байгаа биздээ. Үүнийгээ л тогтвортой үргэлжлүүлэх хэрэгтэй. 66 дундажлаад 79 авч байна гэдэг бол сайны тохио шүү...

5. Надмид 65 [45.11]
Яая... нөгөө ТО7 яасан бэ? нөгөө том ах Дашка яасан бэ? нөгөө хэзээ ч түрүүлж мэдэх Энхбаяр яасан бэ? тогтмол нягт сайн боддог Даваабат яасан бэ? Өмнөх 5 хэсэгт 62 дундажилж үзсэн 4-хөн хүн байдаг юм. Гэтэл энэ хэсэгт Надмид бүүр 65 дундажлаад өөрийн дээд амжилт болох 70%-ийг 2 удаа үзүүлчээд явж байна. Угаасаа хэсгийн маш сайхан эхлүүлдэг заншилтай, гэхдээ төд удалгүй байрандаа очдог муу зуршилтай. Энэ удаа бол хэсгийн дунд хүртэл гайхалтай байж 5 дээр байрлаж байна. Нэгэнт л энд ирснийх 5-р байр, бүүр чадахгүй бол 6-р байранд ороод үзчих хэрэгтэй. Өмнө нь буцах бүрт нь хэлдэг байсан юм. Надмид ухрах бүртээ ихийг ойлгож байгаа, тэгж байгаад ухархаа болиноо гэж. Хэд хэдэн удаа бүтэлгүйтэсний эцэст энэ хэсэгт л учраа олж, өмнө нь цуглуулан туршлага нь хэргээ өгч байна. Эр өснө, эсгий сунана...
Өөрөө хэлдэг юм 78% авч аймгийн дээд амжилтнаас давнаа гэж. Би харин сургуулийнхаа эвдэгдэшгүй мэт олон жил болж байгаа рекордоо даваасай гэж хүсдэг юм. Бараг л тодорхой байх шиг байна... давраад 80 мөрөөдөөд байвал яаж байна.
Нягт бодно, алдаа бага гаргана. Алдвал дүгнэлт сайн хийж, дараа алдахгүйг хичээнэ. Үр дүнд ч хүрч байгаа. Түүний өөртөө итгэж байгаа итгэл, зүтгэж байгаа зүтгэл зэргээс нь Баасансүрэн Даваабат... энэ тэр бол суралцмаар байгаа юм ш дээ.
40 сорилын дундаж бол түүх болсон, түүнийг 20%-аар өсгөчөөд байна. МИД4-дундаас аргагүй эрийн шийр зааж урд гурван бүтэлгүйрүүгээ хамгийн түрүүнд хүрч очих хүн нь Надмид байжээ. Үнэхээр сайхан тэсрэлт... Сүүлийн 9 сорил дараалж тогтмол 50-аас дээш байгаа бөгөөд 70 70 68 67 65 гэсэн дүнгүүд аваад байгаа нь түүнээс ихийг хүлээж болох мэт сэтгэгдэл төрүүлж байна.
Энэ хэсэг болон дараагийн хэсэгт ТОП7-ын сандаргаад, хөдөлгөөнд оруулж чадвал түүнийг жинхнээсээ сайн болжээ гэж дүгнэе.

6. Энхбаяр 62,75 [56.6]
Хэзээ ч байгаагүй сайн дүн. Гэхдээ Надмидын ард байгаа гэхээр бүх хүний нүд орой дээрээ гармаар. Мөрөөдлийн гэгдэж байсан Дашкагийн өмнө гэхээр бас ч гэж чамлахаар зүйл биш. Зарим хэсэгт яачив гэмээр муу байж 7-р байраа арай ядан хамгаалдаг бол заримдаа аз түшиж 5-р байранд хүртэл жагсдаг. Энэ удаа ч 5-р байранд орох үнэхээр сайхан боломжтой явж байгаа.
Ахицтай зүйлүүд байнаа. Алдаа бага гаргадаг болсон, тэр нь өөрт нь ч мэдрэгдэж байгаа гэсэн. Надад ч харагдаж байна. Сүүлийн 11 сорилын 9 удаад нь 58-аас дээш дүн үзүүлсэн гэдгээр нотлогдоно. Аз гийж биш, хүч шавхаж сайн авахын төлөө үзэж байгаа ч дандаа л дунд зэрэг аваад байгаа. Би мөн ч их найдах юм. Энэ хүн даан ч дунджаас дээшээ явахгүй юмдаа. Уг нь бол боломж их байгаа, Сандагаас юугаараа дутах гэж яг л адилхан, зарим талаараа илүү их мэдлэг, туршлагатай. Гэтэл өөрийгөө муу зоригжуулж, өөртөө үл итгэж байгаагаас болоод түрүүлж, түрүүлэх өрсөлдөөнд орж, гол хүмүүсийн нэг байж чадахгүй байна.
Үнэхээр хянамгай сайн бодоод өөрийгөө дайчилж чадвал өдөр бүр л Энхбаяр түрүүлээд Сандаг Мөнхдалай хоёр 2-р байрны төлөө уралцаж байхаар харагдана. Даан ч би чаддаггүй, би алддаг, би бүтэлгүй гэж бодсоор, хүмүүсийн нүдэнд баатрын дүр эсгэж харагдсаар байгаад энэ хүн мохож магадгүй боллоо...

7. Дашпүрэв 60.33 [67.29]
Би хэлээд л байдаг, нээх удалгүй суунаа гэж... Хэдэн туршлагагүй хүүхдүүд дунд жиргэж байсныгаа лаг болчлоо гэж эндүүрч өөрийгөө баясгаж явсаар байгаад цаг хугацаа алдаж, сүйрэлд хүрээд байна. Хүн өөрийгөө зөв мэдрэх хэрэгтэй. Зарим хүн хүчээ дутуу мэдрээд Энхбаяр шиг бүтэлгүйтдэг бол зарим хүн өөрийгөө байгаагаасаа илүү үнэлж цээжээ балбасаар байгаад сүйрдэг ёстой. Тод жишээ нь том ах гуай...
Урдаас нь санаа зовж үхмээр... хэд хүртэл уруудаад, хэд хүртэл ухраад, хэд авч халаах бол гэж бодохоор...
Формоо олж авахын тулд ихээхэн тэмцэх хэрэг гарна даа. Уг нь бусад хүмүүсийг бодвол садаа болох зүйлгүй болохоор ингэж формоо алдаж шившиг болоод баймааргүй байна ш дээ. Байнга л сайн форм үзүүлж байх ёстой хүн чинь 7-р байр хүртэл ухарчаад, өөрөөс нь зөвлөгөө авч, өөрөөр нь дэмжүүлж байсан хүмүүсийн доор нь байх муухай юм даа...

8. Даваабат 55 [56.76]
Өсдөггүй, хөдөлдөггүй нэг хүн байгаа... Бусад хүмүүс өсөж дэвжихийг харсан шигээ л сажилж явна. Ойрд бүүр алдаа гаргадаг шинэ өвчин сураад байгаа. Уг нь хурдгүй ч алддаггүй байсан юм. Гочоо Дашка 2ыг дагасан хүн ч өөдлөхөд хэцүү гэж би хэлээд л байдаг.
40 сорилынхоо дунджаас доогуур л байна гэхээр огт өсөхгүй байгаа гэдгийг нь л батлаад байгаа юм. Надмид ТОП7-гийн дундуур орж сандаргаанд энэ хэсэг ч хэцүү л байна даа. Сүүлийн 16-сорилд ганцхан удаа 83 азаар авсныг нь эс тооцвол 64-өөс доош дүн авч байна гэхээр үнэхээр муу байгаа нь ойлгогпох буйзаа.

9. Сарантуяа 54,25 [43.31]
Дажгүй байгаа. Ойрмогхон дээд амжилтаа шинэчилсээр байгаад 70-д хүргээд авсан. Хааяа нэг муу бодож байгааг эс тооцвол ер нь л 50-аас дээш аваад байгаа. Тэгээд хааяа муу боддоггүй хүн гэж нэг ч алгаа... МИД4- дундаас Надмид цойлоод явчлаа. Даваабат тийм ч сайн биш урдханд байна ... гээд бодох, тэмүүлэх юм бол зөндөө л байна.
40 сорилын өсөхгүй шахуу байсан дунджаасаа энэ хэсэгт хавьгүй илүү байна гэхээр ойрд үнэхээр сайжирч , өөрийгөө нээж, итгэл сууж байгаа нь харагдана. Энэ хэсэгт бүхнээ шавхаад 55 дунджилах юм бол ч цаашдаа бүх зүйл амархан, сайхан болно доо. Бэлтгэлээ тогтмол сайн хийж, бодолтоо хянуур сайн хийж байгаа.

10. Уртнасан 53,5 [45.20]
Өмнөх хэсэгт үзээгүйгээ үзэж багаа алж, МИД4-ийнхээ нэр хүндийг гутаасан хүн энэ хэсэгт шартай л үзэж байх шиг байна. Уг нь цагтаа Сандагийн өмнө хүртэл орж л байлаа. Одоо гэтэл 10 орчимд үзэлцдэг болжээ. Анхны сорилд тогтоосон дээд амжилт нь ганхаагүй гэхээр энэ хүн ч ёстой өсөж дэвждэггүй хүн юмаа гэхээс өөр юу гэхэв.
Энэ хэсэгт л харин 53 54 54 53 гэсэн дүнгүүд авсан нь ёстой магтмаар зүйл байгаа юм. Ингэж л тогтмол бөгөөд чанартай, чадвал өсөлттэй аваад байх хэрэгтэй. Сайн байсныг нь үнэлээд нэг бангаас чөлөөлсөн. Гэхдээ л бусад хүмүүс дээд амжилтаа шинэчлээд 70 хүрээд талийгаад алга болсон байхад тэр байрандаа л байна... Ёстой өсөхгүй гүрийсээр байгаад 80 сорилын ард гарч магадгүй шүү...

11. Очирмаа 47.75 [44.45]
Уг нь өмнөх хэсэгт овоо л байсан. Энэ хэсэгт бандуулахгүй л бол өсөхгүйнээ. 40 сорилын дунджаасаа дээхнэ байна гэхээр боломжийн ч гэмээр юм шиг, өмнөх хэсгийн 53 дунджийг бодохоор одоо уруудаж байгаа хүн яанаа гэж бодмоор...
Хэсэг бүрт нэг чойрдог, тэр нь сая болчоод ядаж байхад түүний муу харагдуулаад байдаг. Урдах хүмүүс нь дэндүү хол тасарчлаа, энэ хэсгийн зорилт бол МИД4-ийнхөө нэр төрийг л хамгаалж 11 байранд 50% дунджлаад орох болж байх шигээ...
Энэ 4-р сард маш сайн бэлтгэл хийж чадвал тэсэрч, дараагийн сараас эхлээд дандаа 60 гаргаж авдаг болж болохоор л байгаа юм. Тэгээд өөрийнхөө дүн, байр хоёртойгоо эвлэрэхгүй байгаа бол хичээгээд байж дээ...

12. Бямбахорол 45,75 [30.61]
Суга өсөөд байгаа, өмнөх хэсэгт МИД4-д тулж ирээд 12-д дуусгасан. Гэхдээ 11-д орох бол үнэхээр хэцүү л дээ. Магадгүй үнэхээр сайн болтлоо хэсэгтээ 12-р байранд байрлах ёстой байж болох юм. Энэ хэсгийг гэхэд л дажгүй эхлүүлээд их л удалгүй байрлуугаа буцлаа. Надмид яг л ингэж буцаж байсан, буцах бүртээ шинийг ухаарч дараа яаж илүү өрсөлдөөн гаргаж илүү их тэвчих билээ гэж бодсоор, туршлага хуримтлуулсаар байсан... одоо яаж байгааг нь харахгүй юу. Дашка Энхбаяр тэргүүтнийг сандаргаад л явж байна.
40 сорилын дунджаас бол дэндүү сайхан өссөн байгааг харж байна. Энэ хэсгийг дуусахад л бүх 48-сорилын дунджаараа 12-р байранд байрлах боломж түүнд харагдаад байгаа юм. Ямар ч байсан бангаас буцаж ирээд өөрийн 12-р байрны төлөөх тэмцлээ үргэлжлүүлж дээ, болж өгвө л 11-д орохыг мэдээж хүсчил байгаа...

13. Сэргэлэнбаатар 44,75 [34.58]
Ойрд дажгүй байгаа, өмнөх хэсэгт 11-д шалгараад манаргаад амжсан. Гэхдээ ганц удаа 69 авсныхаа хүчинд л тэр шүү дээ. Энэ хэсэгт 12-р байрны төлөөх тэмцэл л ширүүн байх төлөвтэй. Хорлоотой нэгийгээ үзнэ дээ... Тогтмол 45 аваад, энэ хавьд дундажлаад хэвших хэрэгтэй байна. Түүнээс цааш яаж өсөхөө тэр үед нь төлөвлөнө биз. Одоо бол 45 гэдэг тоо л түүний гол зорилт байх ёстой.
40 сорилын дунджаас 10% илүү байгаа нь сайжирч байгааг нь мэдээж нотолно. Харин байралж байгаа байр нь урагшлахыг шаардаж байгаа. 40 сорилын дунджаар МИД4-өөс дэндүү хол хоцорч байна лээ дээ. Уг нь Надмидаас дутах юмгүй л хүн. Гэвч Надмидтай харьцуулашгүй муу амжилттай л яваад байх юмдаа...

14. Баттүшиг 41 [30.53]
Байр энэ тэр бол дажгүй байна ш дээ, дундаж ч дажгүй. Гэхдээ л бүүр хойноос эхэлсэн Хорлоо хаана тууж явааг харах хэрэгтэй. Бас Надмид гэж түүнээс нэлээн дутуу хүн байж байгаад одоо яаж өсөөд, яаж баллаад байгааг нэг сайн ажиглаад ухаарах хэрэгтэй байна.
Өөрийнхөө хувьд бол сайжраад байгаа, суугаад байгаа л гэсэн. Гэхдээ миний санаанд бол отг хүрэхгүй байгаа. Одоо иймрэхүү байдалтай дүн авч байгаа хүн 2 сар хүрэхгүй хугацааны дараа ямар дүн авах бэ?
Сайн больё гэвэл сайн хичээх хэрэгтэй, одоогийнхоор бол 40 дунджилж байна, сайжраад 45 гэж бодохоор ямар ч найдваргүй л гэж хэлмээр байна... 40 сорилын дүнгээс энэ хэсэгт суга өссөн л харагдаж байгаа. Ийм дээгүүр байранд байралж үзээгүй л хүн. Хэд дундажтай, хэдэд дуусахыг нь харжил байя...

15. Ану 35.33 [28.97]
Үнэхээр хэцүү байна даа. Уг нь сайн суугаад байгаа, сайжрах л байх. Гэхдээ амжих уу? Дашка ахын тавиланг давтах уу? бодит байдал бол энэ шүү дээ. Одоо 35 дунджилж байна. 2 сар хүрэхгүй хугацааны дараа ЭЕШ болно. Одоогоос 2 сарын өмнө 30 дунджилдаг байсан. 2 сард 5% өсдөг гэвэл ЕШ-д 40 авах юм байна л даа... Маш муудаа тооцогдох дүн шүү дээ 40 бол. Хорлоо энэ тэр шиг суга суга өсөөд, хэсэг бүрт амжилтаа 4%-аар нэмэгдүүлбэл үлдсэн 4 хэсэгт 35+4*4=51 гээд арай дээр дүнд дээр очих боломж байна.

16. Касум 34,5 [34.31]
За нэг энэ хавьд л авсаар байгаа. Ер нь хамгийн их тасалдаг, тасалдаг тоогоороо Төгөлдөртэй л уралддаг хүн. Одоо өөрөө тооцоо хийгээд үзэх хэрэгтэй. Би хэдэн сард хэр өсөв, одоо хэр хугацаа үдсэн билээ? тэгээд ямар дүн авах боломж байна. Тэр нь таалагдаж байгаа бол яг одоогийнхоороо бай, таалагдахгүй байгаа бол сайжир. Сайжрахын тулд маш их хөдөлмөр зарцуулах хэрэгтэй.

17. Батхишиг 33,33 [35.27]
Жаахан уйдаад байсан юм байлгүй, хойгуур зугаалж байгаад буцаад урагшилж байна. Ер нь хамгийн сүүлд ч орж чадах хүн юм байнаа гэдгээ ойлгосон бизээ. Дээд амжилт 58% л гэх юм... гэхдээ араас нь залгуулаад доод амжилтаа шинэчилдэг л гэх юм. Одоо 40 сорилоосоо доор байна гэхээр, муудаж байгаа хүн гэсэн үг үү?
Уг нь 12-д байх чансаатай хүн, 12-ын төлөөх өрсөлдөөнийг ширүүн болгож байх ёстой хүн чинь сүүлийн байруудад жагсаж байх ч гэж.
Тэгээд найдвартай 35 авсаар байгаа биш, их орон гаран авч байгаа. Хааяа бол 50 авна, тэгснээ 20 авна... энэ бүтэхгүй ээ. Найдвартай 30 авдагаараа Ану арай дээрч юмуу...
Овоо л сайн сууж байгаа, бас ч гэж их сайжирсан нь мэдрэгдэж байгаа. Одоо сорил дээр хэсэг бүтэлгүйтээд, нэмээд их сайн суугаад чадваржаад ирвэл 8-р хэсэг энэ тэрээс нэлээн дээр очиж өрсөлдөөнд орох боломжтой, түүний тулд ихээхэн л хичээх хэрэгтэй байна. Том өрсөлдөөнд орж чадахгүй бол энэ хавьдаа явсаар байгаад чойроод дуусах нээ...

18. Төгөлдөр 31,75 [32.88]
19. Даваацэрэн 31.5 [34.61]
20. Одцэцэг 29 [27.53]

Залхуучуудын бүлэглэл. Ирээдүй нь бол маш тодорхой байгаа, бас их ойрхон... урд талынх нь ширээ хавьцаа л байгаа.

Thursday, March 31, 2011

2011-оны сорилууд яг талдаа орлоо...

5-р хэсэг өндөрлөж бид 40 сорилын ард гарлаа. Нийт төлвөлсөн сорилуудын 50% нь дууссан гэсэн үг. Уржнан гэхэд өдийд сорил дөнгөж эхэлж байсан бол ноднин 12 сорил хийсэн байлаа. Өнөө жил харин харьцангуй эртнээс сорилуудаа эхэлж, хичээлүүдээ нэлээд шахаж зааснаар бэлтгэл жигдэрч эхлээд байна. Одоо 1 сар маш их хичээж чадвал бид бүхнийг сайн эзэмшиж чадах ба цаашдаа бүх бодлогууд л амархан болно. Одоо хүчээ шавхаж сайн сурахад багахан хугацаа ба багахан боломж үлдсэн, гэхдээ хүүхдүүдийн 80% нь бол ер нь маш сайжирч, маш их хичээж байгаа, үр дүн нь гарч байгаа.
Мөн бид 6 сар хичээллээд байгаа ба одоо 2 сар гол ЕШ-ныхаа бэлтгэлээ хийх л үлдсэн.

5-р хэсэгт Мөнхдалай бас л арын байрнаас уралдаанаа эхлүүлж, дунд нь нэг бандуулж барцадаа арилгаад 92 авч дээд амжилт тогтоосон. Нэмж 83-аар нэг түрүү аваад энэ хэсгээ тэргүүлсэн. Урд хэсэгт 70,625 байсан дундаж дүнгээ 68,5 болгосон гэхээр хангалтгүй л байсан гэсэн үг. Хэсэг сайн бодож байгаад, хэсэг муу бодох ч сайн зүйл биш дээ. Дандаа дундаж бодож байгаа хүнээс муу л байна гэсэн үг.
Сандагдорж 69,5-аас 67,4 болтол буурсан ч 2-р байрт байж чадлаа. 2- түрүү авч 80, 70 гэсэн дүнгүүд авлаа, ойрд аваагүй 80-аа авсан нь сайн ч 55 гэсэн муу дүнг авсаар л байна. Энэ нь ЭЕШ-д 55 авч болох юмаа гэдгийг харуулж байгаа хэрэг. 3-удаа сорил тасалсан.
Хажид сорил таслаагүйн дээр 59-өөс 70-ын хооронд тотмол 7 дүн үзүүлсэн. Нэмээд нэг 82, гэхдээ түрүү авч чадсангүй. Хэзээ ч дийлж үзээгүй Дашпүрэвтэй энэ удаа тэнцлээ. 65,75 байснаа ахиулж чадсангүй 65-тай л дуусгалаа.
Түүнтэй ижилхэн дунджийг Дашпүрэв үзүүлсэн. Ганц түрүү авч, 4 удаа бан хүртэж муугаа үзэж явна. Нийт 40-сорилын дүнгээр тэргүүлж байгаа ч дараагийн сар дуусахад л байр маш их өөр болсон байна гэдэгт итгэлтэй байна.
Энэ удаад Энхбаяр дахин нэг 5-р байранд жагслаа. 58-аас 69-хүртэлх сайн биш тогтмол дүнгүүд... нэмээд нэг 50, нэг бан. Хүмүүсийг муухан байхад 1 түрүү аваад амжсан байгаа. Уг нь урд нь 2-ын зэрэг гүйцэж болохоор хүн байгаа л юм даа.
Даваабат 83-авч дээд амжилтаа тогтоон 3- байр хүртэл ниссэн ч нээх их газар авсангүй буцаад л 6-р байрандаа ирлээ. Ер нь их сайжрахгүй тогтмол дүн авсаар байна даа. Угаасаа хурд нь огт нэмэгдэхгүй байгаа болохоор сайжрах тухай мөрөөдөөд ч хэрэг байна уу даа.
Баасансүрэн ч бүүр багаа хөөдөх дөхсөн л дөө. Нэг хэсэг 48 40 39 гэсэн дүнгүүд дарааллуулж 9-р байр хүртэл ухарсан. Нэг сайхан бандуулж, томоохон шүүмжлэлд өртөсний дараагаар 67 63 73 гэсэн 3 дүн толилуулж түрүү авч буцаж 7-р байрандаа ирж хэсгээ дуусгав. Шинэ хэсэг, шинэ тэмцэл хүлээж байна даа...
Баасансүрэнг муугаа үзэж байх хооронд Очирмаа эрчимтэй урагшилж 53 гэсэн том дундаж дүнд хүрсэн. 7-р байранд ч хэсэг байрласан. Гэхдээ хэсэг бүрт 1 удаа чойрдог ёсоороо дунд нь 1 чойрч сайхан дээгүүр орох боломжоо алдсан. 7-р байранд орохыг мэдээж хүсэлгүй яахав, гэхдээ 8-р байр бол түүнээс илүү үнэ цэнэтэй, тэмцлийн дундаас олж авдаг байр даа. 3 удаа 60 авсан нь нэлээн итгэл төрүүлж байна, дэмжигчид нь ч баяртай байгаа.
Очирмаа нэг бүтэлгүйтсэн бол Надмид 2 бүтэлгүйтэж 9-р байрлуу шилжлээ. Гэхдээ дундаж дүн нь мөрөөдөж байсан ёсоор 50-д хүрсэн. Хувийн дээд амжилтаа 67, 68 болгож 2 удаа шинэчилсэн гээд энэ хэсэгт сайхан амжилттай байлаа.
Түрүүг хуваан авдаг ТОП7-гийн дундаас нэг түрүүг нь Сарантуяа хулгайлчлаа. Маргааш нь дахин 68 авч дээд амжилтаа 2 өдөр гүйцэтгэлээ. Хэсгийн эхлэл төгсгөл маш муу байснаар тэрээр түрүү авсан ч 10-р байранд л өндөрлөлөө.
Сэрэглэнбаатар хааяа ингэж сэргэн манддаг хүн. Хувийн амжилтаа 69 болгосон нь олон л хүний хүрч чадаагүй байгаа дүн. Уг нь өмнө 53 байсан. Байр нь хэзээ ч байгаагүй дээр буюу МИД4-ийн дундуур орж 11-д жагссан. Гэхдээ маш олон муу дүнтэй байгаа. Хамгийн сүүлийн байранд ч орж чадах л хүн дээ.
Гайхалтай сайхан өсөлтийг Бямбахорол үзүүлж байна. Түүнийг өмнөх хэсгээс суга өснө гэж хэлж байсан, суга өслөө. Одоо харин энэ байраа хадгалах мэдээж хэцүү байх болно. Сүүлийн 3-хэсгийн дундаж дүн нь 23%, 33%, 43% гэхээр тэрээр ямархуу байгаа нь харагдана. Батхонгор чинь ноднин өдийд 30% дунджилдаг байлаа ш дээ. Хувийн дээд амжилтаа 2 шинэчилж 66-д хүргээд байгаа. Түүнээс ихийг хүлээж байна даа.
Цагтаа 7-р байранд ч орж байсан Уртнасан энэ удаа 13-р байранд дууслаа. Энэ "Титаник" гэдэг нэгэн киног (хүнийг) санагдуулах мэтээ... 5 сорилд оролцож, 25-аар баян ходоод хүртэл аваад амжсан. Хувийн дээд амжилт энэ тэр бол маш муу байгаа даа. Гэртээ харьж амраад, допинг хэрэглэж байгаад ирсэн... шинэ хэсэгт хуучин байр сууриа яаж олж авахыг нь харъя даа...
Касум 3-хан сорил өгч 14-д байрласан. Энэ бол аз шүү дээ, цөөхөн сорилд орсон хүмүүс дараагийн хэсэгт олон сорилд орохоороо маш муу дүнгүүд үзүүлж уруудаг юм.
Батхишиг харин бүх сорилд байсан ч 22-оос 58- хүртэл буюу баян ходоодноос дээд рекордоо хүртэл эрээвэр хураавар дүнгүүд цувуулж ёстой л нэг бужигнуулж байна даа. Сүүлийн 3-хэсэг дараалан 39 орчим дундаж дүн үзүүллээ. Хэзээ нэг том том дүн авч, том том дундаж сонирхуулах юм болдоо...
Төгөлдөр мөн л "хааш яаш" байна. 25-аас 53 гэсэн дүн үзүүлж баян ходоод хувийн дээд амжилт 2ынхоо дунд эргэлдсээр... Өснө гэсэн зорилготой л байгаа гэсэн, хэзээ өсөх гээд байна, уг нь заримдаа дажгүй суудаг л юм, заримдаа таслаад алга болж өгнө. Үнэн бүтэхгүй ээ...
Сүүлийн 6-сорилд оролцож 17-р байранд Баттүшиг жагссан байгаа. Энэ хэсэгт ганцхан л хүн 2 удаа хамгийн сүүлд орсон байгаа юм. Бусад нь нэг нэг удаа л баян ходоод болсон. Баттүшигийн нэг баян ходоод уг нь 47- юм байна лээ ш дээ. Өөрийн хувийн дээд амжилтаа давтсан өдрөө хамгийн сүүлийн байранд орсон байгаа юм, түүнээс хойш 2 ч удаа хувийн дээд амжилтаа тогтоосон гэхдээ хамгийн сүүлийн байранд орохоо ч бас мартаагүй ээ.
Одцэцэг, Ану нар хэд хэдэн сорилд оролцож амжаагүй бол энэ хэсэгт 5-хан сорилд оролцож тухай бүртээ бүтэлгүйтэж байсан Даваацэрэн сүүлийн 3-ыг бүрдүүлэлцэж байна.


5 хэсэг тус бүрийн дундаж дүн ба нийт 40-сорилын дундаж дүн:



бүдэг шар- нүднүүд хэсэгт түрүүлсэн.
тод шар нүднүүд хэсэгт 2-т орсон.
ногоон нүднүүд хэсэгт 3-т орсон.
4-хөх нүднүүд хэсэгт 4-т орсон.
цэнхэр нүднүүд хэсэгт 5-т орсон.
Ягаан нүднүүд хэсэгт сүүлээсээ 2-д орсон.
Хар хөх нүднүүд хэсэгт сүүлийн байрт орсон.