Sunday, May 22, 2011

Хар 7-р хэсэг дууссан.

7-р хэсэг үнэхээр хүнд байлаа. Угаасаа энэ хавьд ийм зүйл болдог, зарим хүмүүст маш их хохиролтой байдаг. Энэ жил бол бүүр олон хүнд хохирол учрах шиг боллоо.
Угаасаа яасан юм бүү мэд, эхлэл тааруухан байсан. Дундуур нь нэлээн урт завсарлаад "дүрэмт хувцасаа" жинхэнэ утгаараа алдсан. Арай дээрдсэн ч юм шиг, эсвэл бүүр яагаад байгаа нь үл ойлгогдох төгсгөл...

1. Хажидсүрэн 68
Анх удаа хэсэг тэргүүлж үзлээ. Мэдээж их хүсч байсан биз. Удаан ч хүлээлээ... Дундаж жаахан буурсан, гэхдээ "ашиггүй" урт зугаалсантай нь харьцуулхад бол маш багахан буурсан. Одоо 2 хэсэгт 5, 5% өсч 80% дээр очих хэрэгтэй. Магадгүй дараагийн хэсэг маш хүнд байна байх, орж үзээгүй хойгуур байрлуу ч ухарч магадгүй. Ямар ч байсан гол зорилт 75% дундажлах. Хэсгийн эхний сорилд түрүүлж, өнгөлөг эхэлсэн, сайн ч төгсгөлөө...

2. Мөнхдалай 67,87
Хэсэгт 2-д орж болно, гэхдээ "зугаалдаг" хүний ард бол биш шүү... Мөнхдалайд ерсөө Одкогоос дээрдэх юм нэг ч байхгүй шоучин байсан байна ш дээ. Хүсүүийн дундаж дүн буурах нь тодорхой байсан, гэхдээ түүнийх 8%- аар буурна гэж бодсонгүй ээ. 76-аас дандаа доош авч байна гэнүү, өмнөх хэсгийн дундаж дүнгээсээ дандаа доогуур шүү... Ер нь 8-р хэсгийн турш яагаад муу авснаа бодох хэрэгтэй байхаа... Эсвэл 85 дундажлана, чадахгүй бол ийм шийтгэл хүлээнэ гэсэн амлалт өгөх хэрэгтэй болж байна.

3. Даваабат 67
За аргагүй л энд ирэх цаг нь ч болсон, нөгөө талаар тохироо нь ч сайхан бүрдлээ. 94 авч энэ жилийн дээд амжилтыг давтлаа, 90 авна гэдэг ч бэрх л дээ, Хажид биш Баасансүрэн биш... Даваабат л 90 авч чадлаа. Хэсэгт 3 удаа түрүү авсан нь маш сайн, өмнө нь бол нийт 2-хон удаа л түрүүлж үзсэн хүн, 4 сарын дараа дахин түрүүллээ. Нэг биш бүүр 3 удаа шүү... дээд амжилт нь 83 байсныг огцом дээшлүүлж 94 болголоо... Ер нь хамгийн их хөдөлмөр гаргаж байгаа, үнэн сэтгэлээсээ хөдөлмөрлөж үр дүнлүү бага багааар дөхөж байсан, одоо л нэг юм олон сарын хөдөлмөр нь хий хоосон зүйл биш байж гэдгээ мэдэрч байгаа байх. Гэхдээ цаг болоогүй ээ, одоо 2 хэсэгт тус бүр 4%-аар өсөх хэрэгтэй харагдаж байна. Хурд нь бол хэзээ ч сайжрахгүй юм билээ, нэмээд 94-авахын хажуугаар ичмээр юм даа 47 хүртэл авсан, дараагийн хэсэгт дахиад 3- дээр байна гэдэг бол үнэхээр хэцүү байх болно, нөгөөдүүлийн чинь хонхны баяр дууссан ш дээ. Нэмээд хамтарсан сорилын хэсэгт 9-р байранд яваа шүү дээ...

4. Сандагдорж 65
Чойрно гэдгийг нь ч мэдэж байсан, гэхдээ 65 дунджилж Хажидын ард ортлоо чойрлоо гэжүү...?! Энэ хэсэгт ширхэг ч гавъяа байгуулаагүй, ердөө л 58-аас 77-гийн хооронд жигд муу байлаа. Өмнөх хэсгийн 80 гэсэн дундаж бол музей хавируугаа явж байна уу даа... дахиад нэг хэсэг муу байвал Мөнхдалай шиг бандуулна даа.

5. Энхбаяр 62,12
4-р байранд бол үнэхээр орж чадахгүй юм билээ. Гэхдээ хүнд хэсгээс яг өмнөх дунджаа хадгалаад гараад ирлээ. Сүүлийн өдөр 38 авч шившиг болоогүйсэн бол 4-р байранд орж, дээд рекордоо 88 болгосон энээ тэрээ гээл байж байх байлаа. Одоо тэр 88-ын тухай яриад ч хэрэг байна уу даа. 2, 3 удаа түрүүлэхэд маш ойртсон гэхдээ л Даваабат түүнээс үнэхээр л илүү байлаа. Одоо манарсан чигээрээ дараагийн хэсэгрүү ороод бүтэн хэсэг манарах байхдаа...

6. Дашпүрэв 59
Одоо тэгээд 56 байснаа 59 болсныг нь өслөө гэж хэлэлтэй нь бишдээ. 70 дунджилдаг л байлаа, одоо бол хэн ч итгэхгүй л дээ. Хүн бүхэн л ярьж байна, дараагийн хэсэгт Дашкаг бол гүйцчихнээ асуудалгүй гэж. 48 авсан, хамтарсан сорил дээр бүүр 23 аваад байлуу... ер нь нэг ийм л хүн дээ. Одоо 8-р байраа сайн манаарай л гэж хэлье дээ. Сарантуяа эд нар юу юугүй хүрээд ирнэ шүү...

7. Баасансүрэн 57,25
Хуучнин энэ 7-г ТОП гэдэг байж билээ. Өмнөх хэсэгт Дашка ах нь багаа алах хүртэл ш дээ... Бас л 4-р байранд орж чадаагүй хүн, маш их хүлээлээ ер нь л чадахгүй юм байна даа. Энэ хэсэгт 70 гаргаж дунджилах ёстой байсан, яасан? Одоо 60 дунджилж байгаа хүн хэзээ 70 бэ?

8. Надмид 55,75
6-р хэсэг л байхгүй бол Надмидын хувьд их гоё байгаа юм. Өмнөх 7-руу их ойртоол, дараагийн хэсгээс Дашкаг гүйцэхнээ гэж хүмүүс яриад л... тэгсэн яасан, дунд нь зүүдлээд л... 69% дундажлаад Сүба, Энхбаяр хоёрын хэзээ ч орж үзээгүй 4-р байранд хүртэл орчихсон... Хонхны баяраар Мөнхдалайг дагаж тэгж их чойрхоо мэдсэнсэн бол өмнөх хэсэгт зүгээр л 53% дунджилах байж, тэгсэн бол яг гоё харагдахаар байлаа даа... 23 авч хувийн доод амжилтаа шинэчилсэн, одоо хувийн доод амжилта шинэчилдэг хүн гэж бас байдаг л юм байна. Их гайхмаар...Дараагийн хэсэгт Хажидтай өрсөлдөж чадахгүй бол томоохон шийтгэл хүлээж байгаа гэж мэдээрэй. 7-р хэсэгт 2 удаа түрүү авч, 2 дахь удаагаа 80 авч үзэж, хэсгээ түрүүгээр дуусгасан нь түүнээс 6-р хэсгийг дахин харж болох юм гэсэн сэтгэгдэл төрүүлж байна.

9. Сарантуяа 47,5
Ер нь бол 8-р байранд огт орж үзээгүй хүн. Энэ хаьвдаа л тогтмол байгаад байна, уг нь их нягт сайн боддог юм. Даваабат шиг л хүн, гэхдээ хөдөлмөрөөрөө түүнд хүрэхгүй л дээ. Энэ хэсэгт бас л буурсан. 33 авч байна гэхээр түүнд итгэхэд бас л хэцүү санагдана. 60 авах бол түүнд нээх хэцүү зүйл бишдээ, хамтарсан сорилд л гэхэд маш амжилттай буюу 6-р байранд яваа, мөн 2 ч удаа 800 аваад үзчихсэн. Уг нь Дашка, Надмид 2 чинь тийм гүйцэж болохооргүй сайн хүмүүс бол биш шүү дээ...

10. Даваацэрэн 45,66
Анх удаа эхний 10-д шинэ хүн орж ирлээ. Гэхдээ их сайн байсан биш, их сайн аз түшсэн хүн л байна. Дараагийн хэсэгт 45 дунджилж чадах уу???

11. Уртнасан 43,87
Бүүр оны өмнө нь л 50 дунджилдаг байлаа. 7-р байранд орж үзэж байлаа. Одоо болтол сайжирсан, нэмж сурсан юм огт байхгүй. Зүгээр л тэнгэр энэ тэр харсан шигээ л алхаж байдаг хүн шүү дээ... Ерөөсөө л дахиж эхний 10-д бол багтахгүй хүн. Хэзээ ч бусад хүмүүс шиг тэсэрч сайн дүн энэ тэр авахгүй, 70 бол яагаад ч чадахгүй гэдэг нь бол батлагдсан. Ерөөсөө л 1-р сорилын дүнгээ ахиулж чадаагүй 2-хон байгаа нь Уртаа, Очирмаа хоёр. Эхний сорилоос хойш байнга уруудсан юм байна гээд ойлгоход бараг болно. Энэ хүнд бол хүсэл гэж огт байхгүй, тэмүүлэл гэж бол бүүр байхгүй... зүгээр л ЕШ хурдан болоод дуусаасай, би яасан ч яахуу... гэсэн байдалтай л алхаж байгаа хүн дээ...

12. Батхишиг 41,42
Энэ хүнийг 12-р байранд харах гэж мөн ч их хүлээлээ. Гэхдээ Даваацэрэнийн ард бол биш шүү дээ... бас 40 дунджилахыг нь их хүлээлээ. Ихэнх хүн уруудсан энэ "хар" хэсэгт Даваабатын адил өнгөлөг байж өсч, анх удаа 12-д орж байна. Гэхдээ өөрийнх нь тэмүүлж байснаас хавьгүй доор байгааг нь би бас ойлгож байна. Сүүлийн 5-сорилд дараалж 40 авсан байгаа юм, маш боложмийн үзүүлэлт. Хамтарсан сорилд 796 авчсан хүн шүү дээ, сүүлд нь баян ходоод болчихсон болохоос биш.
Дараагийн хэсгийн зорилт бол тодорхой Дашкаг гүйцэх. Маш их боломж байгаа, нэг нь өсч байгаа нөгөө нь буурч байгаа. Өдөр бүр сорилын материалаа харьцуулж үзэж байх хэрэгтэй, ийм юман дээр дутуу байна, ингэж нөхөх хэрэгтэй гэдгээ өөрөө тооцоод яваад байх хэрэгтэй. Азгүй Пушкад бол ойр орчимд нь сайнаар нөлөөлчих, тусалчих хүн алга. Иймд зөвхөн өөрийнхөө хар толгой, онцгой style 2-тоо л найдах хэрэгтэй байна...
Дараа 7-хоног л гэхэд маш хэцүү байх болно, "сургуулийн" шалгалттай. Нэмээд хийх ёстой даалгаварынхаа 6-р бүлгийг Дашка дуусгасан, Пушка 1-р бүлгээ ч дуусгаагүй... ингээд л асуудал үүсч эхэлж байга юм.

13. Сэргýлэнбаатар 41,28
Байр ч уг нь чамлахаар биш л дээ. Дүн л хэцүү байна. Байнга 45-аас дээш аваад байх боломж бол байгаа юм ш дээ. Хамтарсан сорилд л гэхэд боломжийн сайн байна, 11-р байранд. Энэ хэсэгт тэгээд нэг ч гавъяа байгуулсангүй дээ. Одоо тэгээд Очирмаагийн өмнө орчихсон, энэ байдлаа хадгалахын төлөө бүхнээ шавхаарай даа.

14. Очирмаа 39,57
Хэзээ ч байгаагүй тасархай хойгуур байр, хэзээ ч байгаагүй тасархай муу дундаж. Хотоос хонхны баярын хувцасаа авчирч ирж байгаад л алах юм байх гэж бодсон чинь шууд өөрийгөө буудчихдаг байна ш дээ... ЕШ-танд бэлдэх 3-хан 7 хоног үлдсэн. Бусад хүмүүс, ядаж Пушка хэр өссөнхий хар л даа...

15. Ану 37,62
Энэ хүн 3 гавьяа байгуулсан. Дунджаа хэзээ ч байгаагүй дээр авчирсан, бүхэл хэсгийн турш 30-аас дээш авч байсан, дээд амжилтаа 49 болгож шинэчилсэн. Одоо 2-хон хэсэг үлдсэн, дунджийг дорж хаяж 45-д хүрэгсэн нөхцөлд л "мөрөөдөж" болох юм. Тэрнээс наана бол зөвхөн хөдөлмөр...

16. Бямбахорол 36,87
Сүүлийн 2 хэсэгт буцаад л буурч байна. Мэдээж яавч сайны тохио бол биш. Авч чаддаг байсан дүнгүүд яасан бэ? 66 хүртэл авч л байлаа. Сүүлийн 18 сорил дараалж 50-хүрэхгүй дүн авсан байна...

17. Төгөлдөр 28,8
Өөртэй нь өрсөлдөж байгаа, өөрийнх нь нэг бүлгийнхний нэрийг сонсдоо. Ану, Хорлоо, Одко нар. Өөр юу ч гэхэв. Ер нь физиктээ найдсан нь дээр юм шиг байна л даа.

18. Одцэцэг 26,12
Надад бол сорилд түрүүлэх хүнийг таах бол маш хэцүү байдаг. Харин баян ходоодыг таах бол маш амархан байгаа. Бас нэмээд түүний ард орох хүн даан ч манайхан дунд өөр алга даа. Хөдөлмөр зүтгэлийн хувьд, тасалсан цагийн хувьд түүнтэй зэрэгцэх хүн даан ч алгаа. Тийм болохоороо л бусад хүмүүстэй өрсөлдөхөөргүй байдалтай байгаа юм ш дээ. Хэсгийн 8 сорилын 4-д нь баян ходоод болсон, ганцхан л сайн мэдээ байна, бүх 8 сорилд оролцсон.

No comments:

Post a Comment