Friday, October 30, 2009

Бөхчүүдийн чансаа 2009 оны 10-р сарын 29

1. Даваабаатар 878.234 [2]
2. Соронзонболд 858.667 [1]
3. Бүрэнтөгс 647.082 [3]
4. Ду.Батбаяр 508.324 [6]
5. Мөнгөнбаатар 499.419 [4]
6. Доржсамбуу 481.084 [27]
7. Батболд 466.985 [16]
8. Амартүвшин 464.185 [5]
9. Содномдорж 414.229 [24]
10. Өсөх-Ирээдүй 413.386 [9]
11. Лхагвадорж 401.984 [10]
12. Рагчаа 391.411 [7]
13. Цацабшир 363.269 [13]
14. Бат-Орших 361.712 [8]
15. Батмөнх 348.163 [30]
16. Ж.Бат-Эрдэнэ 345.824 [15]
17. Лхагвасүрэн 328.875 [11]
18. Сангисүрэн 322.148 [27]
19. Д.Энхбат 319.653 [41]
20. Тогтохбаяр 297.673 [14]
21. С.Мөнхбат 297.554 [30]
22. Батзаяа 297.190 [12]
23. Батжаргал(олимп) 288.148 [33]
24. у.н Уламбаяр 276.234 [53]
25. Азжаргал 271.233 [31]
26. Чимэддорж 254.817 [34]
27. Пүрэвсайхан 250.929 [19]
28. Пурэвдагва 250.299 [29]
29. Батзориг 249.998 [17]
30. Санжаадамба 248.913 [18]
31. а.а Цогбаяр 235.807 [21]
32. Мөнгөн 232.216 [35]
33. Ганхуяг 223.968 [20]
34. Мөнхбаатар 223.590 [ш]
35. Ёндонсамбуу 223.135 [54]
36. у.х Батбаатар 220.075 [37]
37. Дж.Батбаяр 214.193 [22]
38. О.Гантулга 193.772 [32]
39. М.Өсөхбаяр 193.760 [27]
40. а.а Одгэрэл 192.953 [26]
41. Адъяахүү 180.422 [28]
42. Бадамдорж 173.896 [49]
43. а.з Амарзаяа 170.945 [58]
44. Насандэлгэр 165.894 [39]
45. а.а Батсуурь 163.922 [60]
46. а.з Мягмарсүрэн 150.717 [38]
47. Насандэлгэр 148.114 [39]
48. Цэдэндамба 143.774 [40]
49. Цогтжаргал 132.340 [82]
50. а.х Ч.Ганзориг 131.647 [42]
51. у.н Ж.Отгонбаяр 127.727 [43]
52. а.а Чулуунбат 125.914 [ш]
53. а.а Баярхүү123.935 [44]
54. М.Батжаргал 122.481 [45]
55. а.а Алтанхуяг 119.890 [46]
56. Э.Энхбат 118.630 [47]
57. у.н Наранбаатар 115.176 [48]
58. а.а Буянжаргал 114.954 [59]
59. у.н Б.Баянмөнх 112.782 [50]
60. а.а Гантөгс 112.647 [51]
61. у.н Эрхэмбаяр 111.377 [52]
62. Отгонням 110.938 [64]
63. а.а Лха-Очир 110.161 [55]
64. у.х Баасандорж 106.210 [56]
65. Амбасэлмаа 105.548 [67]
66. у.г Ганбаатар 99.137 [ш]
67. а.з Бадарч 98.958 []
68. Олзгэрэл 98.932 []
69. а.а Батням 96.041 []
70. а.а Цэрэнтогтох 92.381 [61]
71. Тангад 92.368 [62]
72. а.а Батбилэг 91.928 [71]
73. а.а Сүхбат 91.750 [73]
74. а.а Ганзориг(увс) 91.016 [63]
75. а.а Бат-Эрдэнэ 90.442 [76]
76. а.н Наранбаатар 90.301 [65]
77. а.а Нямдорж 90.200 [77]
78. а.а Дэлгэрсайхан 90.162 [66]
79. у.н Цогзолдорж 85.954 [83]
80. у.н Ганхүү 78.863 [88]
81. а.х Н.Батсайхан 76.286 [68]
82. а.х Б.Ганхуяг 75.036 []
83. а.з Адъяа 73.310 [69]
84. а.з Амаржаргал 72.658 [70]
85. а.з Баярхүү 72.608 []
86. а.а Бямбаа 71.875 [72]
87. а.а Ж.Алтаншагай 71.181 [74]
88. Идэрсүрэн 71.154 [75]
89. а.а Болдбаатар 70.000 [78]
90. Батдорж 69.615 [79]
91. а.н Н.Батсуурь 68.240 [80]
92. Элбэгбаяр 67.441 [81]
93. Занданбат 67.067 [97]
94. Бүрэнбаатар 63.869 [84]
95. а.з Батчулуун 63.576 [85]
96. Нямсүрэн 63.539 [86]
97. у.н Гантулга 62.637 [87]
98. Гончигдамба 61.174 [ш]
99. Цэрэндаваа 60.003 []
100. з.б Б.Хишигбаатар 47.904

Thursday, October 29, 2009

Нийслэлийн 370 жилийн ойн барилдаан

Нийслэл хот байгуулагдсаны 370 жилийн ойд зориулсан уламжлалт "нийслэлийн өдрийн" барилдаан өнөөдөр болж өндөрлөв. Монголы хамгийн том спорт форумын бөхийн мод хүн би бээр бөх үзэж үнэлэлт дүгнэлт өгөх ёстой байтал чадалгүй явсаар намрын сарыг дуусгав. Хичээлээ зохицуулж байгаад л цаг гаргаж бөх үзтэл манай форум түр хугацаагаар ажиллахаа байчихсан байна. Гадаад дотоодод байгаа манай олон найзууд хийх ажилгүй гиюүрэн сууж байна. Энэ форум аргагүй л бидний амьдарлын нэг хэсэг болж дээ.

Бөхийн барилдааны 1-ийн даваанд танк хожит улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр барьц шодуулан бүдэрсэн бол аймгийн начин Олимпын Бүрэнтөгс цэргийн хурц арслан Бямбажавыг шороодуулан энэ намар үнэхээр сайн байгаагаа дахин нэг нотоллоо. Тэрээр энэ намар бөхийн өргөөнд 4 удаа барилдаж 4 удаа шөвгийн 4д үлдсэн, үүний 2 барилдаан нь улсын цолтой бөхчүүдийн томоохон барилдаан байсан бөгөөд одоо намрын чансаанд 3-д бичигдээд байгаа билээ. Мөн нэг сонирхолтой барилдаан олж харсан нь Олимпын Батжаргал Олимпын Ганзоригтой таараад давж байна лээ. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат аймгийн арслан Бо.Батжаргал гэж энэ залуу насаар их бага шүү дээ, их жижигхэн хүүхэд байсан чинь бие нь задраад сайхан том эр болох шинжтэй байна лээ, энэ жил улсад 3 давсан. Харин Ганзориг аймгийн заан цолыг ноднин хүртээд алга болсон, гэмтэлтэй байгаа л гэж дуулдаж байсан. Даян аварга Сүхбатын "ирээдүйн аварга" гэдэг шагналыг 2008 оны цагаан сараар хүртэж байсан бөх шүү дээ.

2-ын даваа.
Олны анхаарлын төвд байгаа а.н Бүрэнтөгс у.ар Азжаргалтай оноолт таарч барилдав. Хэдхэн хоногийн өмнө 4 уулын хишиг дээр Бүрэнтөгс давж байсан, Бүрэнтөгсийн лавхан бариад авангуут л үзэгчид алга ташиж байх нь түүнийг хэр их олны анхааралд өртөөд байгааг илтгэнэ. Харин Азаа арслан давуулж бариад чархад нь зөрүүлж өхийлдөөд давсан. Соронзонболд заан гарч ирээгүй тул а.н Чимэддорж давав, сүүлийн үед нэлээд хэл аманд орж сэргээш хэргэлсэн нь тогтоогдсон ч Соронзонболд заан намрын бүхий л барилдаануудад амжилттай барилдаж одоогийн байдлаар намрын болон энэ улирлын чансааг тэргүүлж байгаа билээ. Энэ давааны сүүлийн оноолтонд а.а Чулуунбат өөрийн учраа а.а Нямдоржийг илүүрхэн давснаар барилдаан түргэн шуурхай болж өндөрлөв.

у.ар Мөнхбаатар з.б Хишигбаатар
у.ар Азжаргал а.н Бүрэнтөгс
у.г Доржсамбуу а.н Гантулга (Говь-Алтай)
у.г Ганбаатар а.н ???
а.н Чимэддорж у.з Соронзонболд
у.х Батболд а.н Ганзориг
у.х Батбаатар а.н Отгонбаатар
у.х Даваабаатар а.н Амбаселмаа
у.н Ёндонсамбуу а.н Гантулга
у.н Уламбаяр а.з Пүрэвсайхан
у.н Цогтжаргал а.з Хашбат
у.н Олзгэрэл а.з Сэнгидорж
у.н Ду.Батбаяр а.з Адъяабат
у.н Лхагвадорж а.з Мөнхбат
а.з Амарзаяа у.н Насандэлгэр
а.з Баярхүү у.н Цогзолдорж (шодож)
а.з Бадарч у.н Ганхүү
у.н Өсөх-Ирээдүй а.з Пүрэвжав
у.н Бадамдорж а.з Занданбат (шодож)
а.а Батням у.н Тогтохбаяр
у.н Бат-Эрдэнэ а.а Буянжаргал
у.н Цацабшир а.а Ариунбилэг
у.н Содномдорж а.а Батбилэг
у.н Мөнхбат а.а Гончигдамба
а.а Мөнгөн а.а Ганням
а.а Батмөнх а.а Бат-Эрдэнэ
а.а Бо.Батжаргал а.а Отгонням
а.а Сангисүрэн а.а Цогбаяр
а.а Батсуурь а.а Цэрэндаваа
а.а Энхбат а.а Сүхбат
а.а Пүрэвдагва а.а П.Батхуяг (шодож)
а.а Чулуунбат а.а Нямдорж

3-ын даваа.
Ганбаатар гарьд харцага цолтой байхдаа 2008 оны улсын наадмын 3-ын даваанд а.н Чимэддорижйг амалж авч хөлдөө алдаад нэлээд тэвдэж байж давсан. Тус наадамд Ганбааг Чимэдпоржоос өөр хүн хазайлгаж чадалгүй явсаар бүүр Ганбат заан хүртэл маниулдуулсаар үзүүрт хүрч хэдхэн цагийн дараа л гэхэд улсын гарьд цолонд хүрсэн байж билээ. Харин өнөөдөр Ганбаа аргагүй л гарьд хүн шиг илүүрхэж Чимэддоржийг давуудж барьж байгаад мушгиад давчлаа. Даваабаатар харцага даваа бүрт хамгийн түрүүнд давах нь даанч бахдалтай, үнэхээр уран дайчин сайхан барилдана. Эхний 2 даваанд хөл аваад давсан бол энэ даваанд Өсөхбаяр аваргаар начин цолонд хүрч байсан Бадамдорж начинг сугадаж мушигаж ард нь гараад л даанч төвдөх юмгүй давлаа. а.а Батмөнх дархан тамихдаагаараа өсөх идэр начин Цогтжаргалыг арай ч дээ гэмээр хол өнхрүүллээ. Чулуунбат арслан ч мөн сугадаж дайраад шилдэг начин Өсөх-Ирээдүйг амархан давлаа. Сүүлд үлдсэн 4 залуу начнаас Бат-Эрдэнэ начин ам авахдаа Содномдоржийг сонголоо. Хурдтай хонгодуулаад хурдан уналаа, залуу хүнд барилдаан бүр нь л сургамж байдаг тул нэгийг бодогдуулсан байхаа. Харин тунааны барилдаанд уран барилдаант шинэ начин Мөнхбат Цацабшир начнаар ёстой цэнгэн хөгжилдлөө дөө. Дархан тосгуулж хавирч 4 хөллүүлж ард нь гардаг мэхээ хийгээд давчлаа гэж бодож нэг эргэснээ унаагүйг мэдээд дахин олон угсраа мэх хийж Цагцааг уран сайхан давлаа.

у.ар Мөнхбаатар а.з Баярхүү
у.ар Азжаргал а.з Бадарч
у.г Доржсамбуу а.а Батням
у.г Ганбаатар а.н Чимэддорж
у.х Батболд а.з Амарзаяа
а.а Бо.Батжаргал у.х Батбаатар (шодож)
у.х Даваабаатар у.н Бадамдорж
у.н Ёндонсамбуу а.а Батсуурь
у.н Уламбаяр а.а Пүрэвдагва
а.а Батмөнх у.н Цогтжаргал
а.а Энхбат у.н Олзгэрэл
у.н Ду.Батбаяр а.а Мөнгөн
а.а Сангисүрэн у.н Лхагвадорж
а.а Чулуунбат у.н Өсөх-Ирээдүй
у.н Бат-Эрдэнэ у.н Содномдорж
у.н Мөнхбат у.н Цацабшир

4-ийн дава.
Олимпын Батжаргал Мөнхбаатар арсланг улсын арслан хүн шүү гэж айх юм даан ч алга даа, бас л сайн үзсэн шүү. Азжаргал арслан ч хэцүүдэж байна даа. Улсын наадмаар Отгонбаярыг шодож бариад ч хаяж чадаагүй унасан бол энэ удаа Баянхонгорын Энхбатыг мөн л шодож бариад хаяж чадсангүй, өөрөө шодож бариулаад харин амархан л унаж байна лээ. Дархан ганц мэхээрээ хүн давж чадахаа байсан хүнийг одоо тэгээд яанам бэ? а.а Чулуунбатыг хөл авах байхдаа гэж бодож байтал эсэргээрээ хашир гарьд Доржсамбуу хөл хулгайлж хялбархаан давлаа, Төв аймгийн Баянхангай сумын харьяат а.а Батмөнх орооцолдож байгаад дотуур этээд л Ганбаа гарьдыг суулгаж орхилоо. Гарьд сайхан биетэйн дээр ам их зөв амалж барилддаг, улсын наадамд одтой зэрэг хэд хэдэн давуу тал байдаг ч барилдааны ур чадвар, зогсолт гишгэлт энэ тэр нь надад л лав үнэн түүхий харагддаг. Даваабаатар харцага маань юу юугүй бужигнуулсангүй ээ. Дагаж хамаагүй хөдөлбөл тун ч осолтой хүн бол шинэ начин Мөнхбат шүү дээ. Миний тооцоолж байснаар нээх барилдаан гаргалгүй зогсож байгаад анхын дан шуудагдалтнаар л дархан дүүгүүрээ хийлээ дээ. Уржнан нэг аймаар дүүгүүрдүүлээд шилдэг 100 барилдаанд багтчихсан байгаа, энэ удаа тэрэн шигээ 7 удаа эргүүлсэнгүй ээ 2 удаа л эргүүлээд тавихдаа харин заналтай савлаа даа. Мөнхбат нэлээд манарч хэвтэнлээ, энэ барилдааныг үзсэн хүнд улсын наадмаар Бямбажав дүүгүүрдүүлж байгаа нь сэтгэлд зурс гээд л гарсан бизээ.

у.ар Мөнхбаатар а.а Бо.Батжаргал
а.а Энхбат у.ар Азжаргал (шодож)
у.г Доржсамбуу а.а Чулуунбат
а.а Батмөнх у.г Ганбаатар
у.х Батболд а.а Сангисүрэн
у.х Даваабаатар у.н Мөнхбат
у.н Содномдорж у.н Ёндонсамбуу
у.н Уламбаяр у.н Ду.Батбаяр

5-ын даваа.
а.а Энхбат Азаа арсланг давсан зоригондоо нэлээд ширүүн өрсөнч нээх удалгүй бэртэлт авснаар малгайгаа барин догонцон явж одов. Түүний ах улсын шинэ харцага Батболд Баянхонгорын дэвжээн дээр Даваабаатарыг унаж өгөөгүйд уурлан шанаадан "наадам олон бий шүү..." гэж занаад үлдсэн бол саяхан нэг унаад ихийг ойлгосон байх, энэ удаа түүнийг биш өсөх идэр начин Уламбаярыг амалж аваад давлаа. Тунасан 2-ын барилдаан санасныг бодвол ширүүн болсонгүй ээ. Содномдорж ганц удаа бүтэлгүй хонгодсон бол Даваабаатар дархан сугадаагаараа нэг барьж мушгиад үзэгчдэд тулав. 2 бөх голлохдоо Даваабаатар 2 гараараа сугадаж барьсан байдлаасаа үргэлжлэнэ, Содномдорж нэг гараараа сугадсан байдлаас барилдаан эхлэх ёстой гэж жаахан маргатал Даваабаатар шууд л нэг ч барьцгүй барилдая гэж "аарахснаар" бөхийн өргөө дүүрэн алга ташилтаар шагнуулав. Үүнээс цааш 2 бөхийн хүч бяр яг тэнцсэн тул шодох болж шоо Содномыг талаар буулаа.

у.ар Мөнхбаатар а.а Батмөнх
у.г Доржсамбуу а.а Энхбат
у.х Батболд у.н Уламбаяр
у.н Содномдорж у.х Даваабаатар

Шөвгийн дөрөв.
Өдийгөөс 2 жилийн өмнөх нийслэлийн өдрийн барилаанд аймгийн хурц арслан Содномдорж түрүүлж байлаа. Тэр үед а.а томчуудын барилдаанд түрүүлэх нь бараг л боломжгүй мэт зүйл байлаа, одоо бол жирийн л үзэгдэл болсон. Тус 2 жилийн өмнөх барилдаанд Баянхонгор аймгийн арслан Ж.Чулуунбат сайхан барилдаж Даян аварга Өсөхбаяр, улсын заан Баяржавхлан нарыг шороодуулж шөвгийн 4-д үлдээд Азжаргал арслантай барилдахдаа шодолтноос болж будилаад унасанд тооцогдож байв. Үзүүр түрүүнд барилдахаар Азжаргал арслан Содномдорж 2-ыг гарах гэтэл үзэгчид ундааны саваар бөхийг өргөөг дүүргэж уурссан тул Азаа шууд тахимаа өгч үзэгчдийн хилэнг дарснаар Содномдорж түрүүлж байлаа. Энэ жил харин Содном урд даваанд Даваабаатартай бүх хүчээ шавхан барилдасны дээр нутгийн ах Мөнхбаатар арслантай таарсан тул нээх барилдаан гаргалгүй унав. Харин Батболд харцага дүүгийнхээ хариу авч чадалгүй Доржсамбуу гарьдад хялбархан дийлдэв. Тэрээр улсад үзүүрлэхдээ Мөнхбаатарт толгойгоо уургалуулаад даруулсан шигээ Батболдыг яг ижлээр давав. Үүний дараа яг 2 жилийн өмнөх наадмын ижлээр Мөнхбаатар арслантай түрүү булаалдахаар болов. 2 бөхийн 2 жилийн өмнө өмсөж байсан цэнхэр зодог шуудагнууд нь ч тус 2 бөхийн 2 жилийн өмнөх тэр сэтгэл догдлуулсан хэн нь арслан болох бэ? гэдэг шийвдэрлэх барилдааныг санагдуулж байлаа. Нийслэлийн 369 жилийн ойд түрүүлсэн Доржсамбуу гарьдыг энэ удаа 2 жилий өмнө дийлээгүй өөрөөсөө 10 дүү хүнийг барахгүй дээ гэж олон хүн бодож байсан байх. Харин барилдаан эсэргээрээ өрнөж гарьд сэнжигний барьцнаас зайлж дугтраад зөрүүлж тахимдтал бүдүүн арслан яг л цэцэрлэгийн хүүхэд аятай 2 хөл нь дээшээ гозойз хүнд бие нь газар нялга уналаа. 2 жилийн өнмөх хариугаа авлаа гэх нь ч хаашаа юм, ямар ч байсан энэ удаа би Мөнхбаатараас нээх хол дутуу бөх биш шүү гэдгээ нотолж харууллаа гэж би ойлголоо. 371 жилийн ойн баяр хол ч юм шиг ойрхон ч юм шиг байна даа.

Wednesday, October 28, 2009

Hi ALL-уудад хариулт өгье...

Хэлэлцүүлэгт хэн нэгэн нь орж ирээд л Hi All гэсэн байх юм, бусад нь тоохгүй байж байгаад бас нэг нь орж ирээд л нэг тийм юм бичих юм. Тэр нь нээх газар авахгүй... За миний олж мэдэснээр оюутан болсон хүмүүс болон одоогйин сурагчид 2 сарын хугацаанд юу хийсэн бэ гэхээр:

1. Жаамаа. Юу хийсэн нь сайн мэдэгдэхгүй байгаа, ямар ч байсан "хичээлдээ явжил байна хог" гэж авч байсан. Бодвол алгоритмын үндэс, дээд тоо (уг нь доод л доо) биеийн тамир энэ тэр гээд дандаа чаддаг юмнууд нь орж байгаа болохоор нээх их асуудал үүсэхгүй байгаа байх. Ганц чадахгүй хичээл нь Монголын түүх байх нягууртай. Энэ хүүхдийг түүх гадралдаг гэж ёстой сонсоогүй юм байна. Чингис гэж сахалтай хүн өөрийнх өвөө биш гэдгийг л мэдэх төдий байх, өвөө нь улсын анчин (анчин хүний хамгийн том цол) хүн байсан юм. Тэгээд Жаамаа удам дагасан ч гэхүүдээ жаахан бууддаг болсон юм (хэтрүүлэгтэй ярьдаг). Зайлуул хөөрхий би Болгарт явж байхад нь нэг баг байгуулж өгөөд АПЛ-д оруулж өгсөн, тэр баг ёстой гялалзсан амжилттай явж байтал Доржоо гэдэг муу хүний замаар орсноос болж нөгөө баг нь дувт уруудсаар одоо шалдаа унаад байгаа. Зайлуул нэг NBA fantasy нээсэнд нь 4-хөн хү орсон. Өнөөдөр тэмцээн нь эхэлсэн, хэр явцтай байх юм бол доо. Тэгээд мэдэхгүй, чадахгүй юмаа чөлөөтэй асууж бай гэж би хэлдэг ш дээ. Хүнээрээ бол зайлуул гэж ичээд байх шиг байгаа юм. Фүжи Инфокс компаний нэрэмжит ч гэдэг билүү нэг олимпиадад оролцоод 2 ширхэг дээд курсын ах нарын ард, бусад бүх өрсөлдөгчөө дийлээд хүрэл дээр буусан юмуу даа, надад бас сайн мэдээлэл өгөөгүй. Энэ амжилт нь л ганц гялаах ажил нь юм шив дээ, шалгалтанд бэлд гэж хэлүүлсэн. Өөрөө надад олдохгүй болохоор хүнээр л дамжуулж харилцах юм, ШАЛГАЛТАНДАА хурдан бэлдэж эхэл!

2. Эрхэмээ. Өдөржингөө л сургууль дээрээ хичээлээ хийж байгаа гэсэн. За угийн хичээлээс өөр юм хийж мэдэх биш. Ганц удаа холбоо барьсан. "Хичээл хүнд, би хэцүүхэн байна" гэж яриа эхэлсэн. Би бодлоо "энэ хүүхэд ингээд л шантардаг юм байж" гэж. Цаг шахам ярилцасны эцэст бүх зүйл болж байгаа, сайхан байгаа, угаасаа нээх хүнд юм байхгүй, одоо жаахан л хичээхэд учраа олоод бүх юмны ард гарна гэж хэлж байх юм. Тэгээд би дүгнэлээ. "Эрхэмээ бол хэтэрхий гутранги үзэлтэй хүн, тэгээл өөрийгөө зовоогоод байгаа болохоос бүх юм ОК байгаа л юм байна"... Амархан зүйл гэж хэзээ ч байхгүй. Бас Эрхэмээгийн чадахгүй зүйл ч гэж хаана ч байхгүй байхаа.

3. Соогий дээр нэмээд Мөөг. Соогий зөвхөн ханз бичиж өдөр хоногийг барж байгаа. Бодвол ангиа солиулаад Хятад хэлний анги, эсвэл Дорно дахины хэл судлалын анги, эсвэл бүүр Дорно дахины тулаан урлаг сураад байгаа юмуу (тэр зодооны судруудыг сурахад ханз яалтчгүй хэрэгтэй)гэж бодох болсон. Хааяа заваараа фантазидаа орно, ганцхан хөлбөмбөгчин танидаг тул түүнийг ахлагчаар тавина, Лампард нь харин сүүлийн тойрогт гялалзсан сайхан тоглолт үзүүлж баг нь ээлжит нэгэн удаагаа суга дэвшсэн. Кайф капыг олон л тойрог тэргүүллээ, хэсэгтээ л тэргүүлэхээр харагдаад байгаа. Хааяа хааяа Мөөгтэй цуг баардаж байгаа гэсэн мэдээлэл ирж байгаа. Мөөг бодвол хичээл нь хүнд байгаа байх, хичээгээл явж байгаа биз. Нөгөө "цагаан цүнхүү, тэр яадаг юм Чимэглэгч... " гэж намайг хэлсэн чинь "та болиоч хажууд байна ш дээ" гэж авч байсан... Архичин Баяраагийн дүрд тоглууллаа гээд гомдоод дүрдээ ороод архинд орох төхөж байгаа гэсэн.

4. Г...г. Гайтай томуу туссан байх нягууртай... яагаад гэхээр тэр чинь жижигхэн хүүхдэд их тусч байгаа шүү дээ, тэр олон том оюутнуудын дунд нэг жаахан юм (биеэрээ жаахан биш шүү) явж байтал түрүүлээд аюул нүүрлэх боломж ихтэй. "Туслагчтай" болсон тул хичээлдээ алалзахгүй л гэж байсан. Зарим өдөр надтай орноосоо босолгүй 5 цаг чатална... зарим нэг одод атаархаад байх шиг байгаа юм нялх юм болохоороо. Хичээл нь сар орчоод байхад ганц Гармаа гэдэг багшаас өөр багшийн нэр тогтоогоогүй л тууж явсан, одоо ядаж 2 багшийн нэр тогтоосон байлгүй дээ. Зарим хичээл дээрээ "ангиараа" унтдаг гэж хэлээд байгаа, тэрийг нягтлах шаардлагтай.

5. Сэрчинмаа. Од хүн хаана ч гялалзах юмдаа. Хэдэн секц, хэдэн дугуйлан, хэдэн клубын ажилд хамрагдаж байгаагаа тоолж барахаа байсан. Хэвтээгээрээ "Ж..." гэж орилоод л 24.7кг -д шахдаг болсон гэсэн. Та нар тэр "нүдээ аниад тэнгэрт дээшээ нис нис нис..." гэдэг зургийг үзсэн биздээ, ихэнхдээ тийм л ажил хийж цагийг өнгөрөөж байх шигээ. Хичээлдээ гаагүй сайн сурч байгаа, хичээлээс гадуур бол тасархай сайн байгаа гэсэн. Манай хүүхэд муу байна (Ээмаа)гэсэн чинь урдаас "аргагүй ш дээ би гэдэг багш нь байхгүй юм чинь, та 2 миний хүчээр л явдаг байснаа ойлгож ав" гэж томорсон, тэгээд эвээн тэтгэгч маань байхгүй болохоор бид 2 амжилт гаргаж чадахгүй л явна. Шалгалтанд бэлдэж эхэл гэж олон хоногийн өмнө л хэлсэн, одынх нь ажил ихдээд (ярилцлага өгөх, зургаа авхуулах...) зав гаргаж санаа тавихгүй байгаа юм шиг байх юм. Би бүх хүнд санаа тавьж хүрэхгүй л байна шүү.

6. Чимэглэгч. Хотын олон Boy хараад Чимэглэгдэгчийг цагаан цүнхтэй нь үлдээе гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байгаа байх. Хичээл дээр унтана, хичээлээсээ хоцроно, хичээл тасдана, явцын шалгалтан дээр унана... филсофи үхээсэй гэж хэлэх нь холгүй байгаа. Сэрчмаа ч гамгүй сайхан хов зөөнө, өөр бас мэдээлэгч байгаа ш дээ. Хамгийн их чих халууцуулж, хамгийн их зовоох хүн гэж би угаасаа мэддэг нь яамай даа. Энэ угаасаа засрахгүй тул үг хэлээд ямар ч нэмэр байхгүй.

7. Гочоогийн цэргүүд. ЭЕШ-ийн нэгэн бүлгэм. Хичээлээ хийгээд л байдаг хийгээд л байдаг сайжирдаггүй ээ. 2-ын хасах 2 зэрэг 4... өө биш нээрэн сөрөг 4 гэж хэлээд л сууж байна энэ арми. Халз тулаанд 2-ынхонд даруулаад сүүлийн байруудыг эзэлж авсан. Зарим нь "а" үсэгний сургаар л хөдөө гэрлүүгээ явчихсан, "амралт" эхлээгүй л байсан, ингэж явж байгаад насан туршаа амрах вий дээ. Нацгаа надтай шийтгэлтэй хөзөрдөж байнга хусуулна, ахлагч нь амаараа фантазидана. Ядаж байхад хураамжаа ч төлөхгүй "мурина"... Энэ баг их гундуухан байгаа шүү, одоо удахгүй халз тулалдана яана даа зайлуул!

8. Дуяагийн цэргүүд. ЭШЕ-ийн хамгийн том бүлгэм. Эрээвэр хураавар хичээлээ хийхдээ голцуу буруу хийнэ. Ахлагч "агуу гэнэн" нь хэзээ ч ирэхгүй хүн хүлээж багаа ална. Тэгснээс амлах хүнээ товолж байвал дээр санагдах юм. Хойтон намар гэж бас байна... Titanic нь дээшээ гарахгүй тэндээ арзайгаад л хэвтэж байгаа... халз тулаанд шившиг болсноо санаж байгаа юмуу үгүй юмуу. Pascal нь хүнд бэртсэн юмуу даа, "модон морь...", "харах царайны зэвүүн"... энээ тэрээ гээд хүнд хүнд гарууд их байнаа. Нэг л их олон дэвтэр буруу бодлогоор бодож дүүргэсэн хүмүүс байх юм.

9. Бусад ЭЕШ-ийн нам гүм. Зарим унтаад л, зарим нь хажуудхаа хажиглаад л, зарим нь худлаа инээгээд л, зарим нь намайг хүртэл худлаа гүтгэж "бачуураал"... Хот хөдөө гээд тал бүр тийшээ тарж зугалаад л, амраад л... тэгж байгаад насан туршаа амарчваа гэж би хэлээд л байгаа.

10. Олимпиадныхан. 2 удаа хол явж олимпиадад оролцоод одоо "эчээндээ" орчихсон өвлийнхөө бэлтгэлээ нам гүмхэн хийж байна. Хүн бүр өөрийн өмнө тавьсан зорилтоо биелүүлж өвлийнхөө бэлтгэлээ дуусгана гээд л үзэж байгаа. Азаар гэхүү эзээр гэхүү хэд хоног амарч байгаа тул бэлтгэлээ сайн л хийж байна. Стандарт математик дээрээ ичиж үхмээр алдаа хийгээд л... Зарим нэг нь олимпиадад хүнд бодлогыг нь түүж бодоод л амарханг нь чадахгүй байх хэмжээнд стандарт математикийн уналтанд орсон бол зарим нь дахиж юм хүлээж авахааргүй стандарт математикийн хоцрогдолд ороод байна. Би аймгийнхаа сайн хүүхдүүдийг сонгож аваад бэлтгээд байна уу? хог цэвэрлээд байна уу? ч гэж бодоход хүрч байна. Бараг бүх эрэгтэйчүүд нь "дон шүгэлсэн". Өшиглөжил байвал материал голохгүй... хамгийн их хэргэлдэг нь "ундааны сав". За тэгээд л мод, чулуу, төмөр, ноорог цаас... юуг л өшиглөж болмоор байна түүнийг өшиглөж байж л санаа нь амрана.

Friday, October 23, 2009

Ээжий

Миний хамгийн сонсох дуртай дуу “Ижийдээ очих юмсан” гэдэг Чинбаагийн дуулсан дуу. 9-р ангид гэрээсээ хол, ээжээсээ хол сурдаг байхдаа сурсан дуу юм л даа. Ээж маань уг нь их хатуу чанга хүн л дээ, биднийг их сайн хүмүүжүүлсэн. Би л гэрээсээ хол олон жил амьдарсан болохоор том болоод нэлээд хүмүүжил муутай болсон байх. Одоо харин ээж маань биднийг загнаж сургамжлах нь их багассан... нас ахиад тэр байхдаа. Нэг л өдөр ээж маань 44 хүрчдэг юм байж... сайхан залуу ээжээс маань зураг л үлдсэн байх юм, ээжийгээ баярлуулна гэж тэмцээд амжилгүй явсаар л, ээж маань 10 сарын 23 бүрд нэг нас нэмж улам хөгширсөөр... Ээжийгээ хоол хийхэд нь ганц удаа ч тусалж үзээгүй байж, өдөр бүр хоол нэхэж идсээр 24 насыг хүрлээ. Төрүүлсэн хүүхдүүд нь хаяад оддог эмэгнэлт хувь тавиланг дайруулахгүй гэж ээжийнхээ дэргэд амьдарч байна. Ээждээ туслана гэж юу байхав, ээж маань надаар туслуулах хүн ч биш. Харин хийсэн хоолыг идэх хүнтэй байвал ээж маань баярлах байх гэж бодоод хоолыг нь идчээд л сууж байна.

Гэр орны ажил огт хийлгүй 10 гаруй жил боллоо, ээж маань “би хүүгийнхээ өмнөөс бүх ажлыг нь хийе, хүү маань түмний хүүхдүүдийг л сургаг” гэж боддог байх. Хамгийн дотны минь зөвлөгч бол ээж маань. Хичээл чинь хэр ахицтай байна гэж үе үе асууна. Тэгээд өөрийн саналаа хэлнэ. Ээжийн хэлснээр ч болдог тохиолдол ч олон, гэхдээ надад бүрэн итгэнэ... Алгоритмын бүхий л сурагчдын ур чадвар, бэлтгэлжилтийг мэддэг хүн шүү дээ. Энэ хүүхэд амжилт гаргах болсон, энэ хүүхдийг чи дэндүү ширүүдүүлээд байна гэх зэргээр байнга надад сануулга өгнө. Амьдралаа шийдэх гэж байгаа болохоор ЭЕШ-ийнханд их анхаарал хандуулна... тэдний хоцрогдол хэр нөхөгдөж байгаа, одоо хэддүгээр ангийн бэлтгэл хийж байгаа, дараа нь яах??? тухай байнга л надаас асууж байдаг. Би хүүхдийг хараад л энэ хүүхэд юм сурах эсэхийг шууд тааварлахыг оролддог. Хичээнгүй бөгөөд цаанаас аал сайн сурахаар төрсөн хүүхэд гэж байдаг, ядаж нүд нь бусдаас өөр байх ёстой гэж би боддог бол ээж маань шинэ хүүхдийг хэдэн өдөр бэлтгэл хийсний дараа миний тухайн хүүхдэд хандаж байгааг ажиглаад энэ хүүхэд хэр ирээдүйтэйг тааварлаж чаддаг, “энэ хүүхдийг чи сургаж чадахгүй юм байна даа” гэдгийг ч шууд л хэлнэ.

Манай сургалтын төвөөс хамгийн их дэмждэг хүүхэд нь Гочоо. Гочоо овоо л сууж байна, сайжирна байгаа гэж ярина. Сая Дундговиос ирэхэд нь Гочоо бас л унасан уу? Гочоо та 2 ч амжилт гаргахгүй юм байна даа гэж намайг ”баалсан”. Одоо чухам юм гэж бодож байгаа юм бол доо, уурлуулаад байвал энэ 2 юмаа сайн хийгээд байх юм байна гэж бодож байж ч мэднэ. Өөрийнх нь хүүхдүүд тэмцэж байж амжилтанд хүрснийг нүдээрээ үзсэн хүн тул бусад эцэг эхүүдэд ч заавар зөвлөгөө өгнө. Хүүхэд яаж зүтгэвэл амжилт гаргадгийг манай ээж шиг сайн мэдэх хүн ховор шүү дээ. Ямар ч байсан Монгол улсын аварга цолонд хүрэх 2-хүүг Монгол улсад төрүүлж, өсгөсөн гавъяатай хүн. Өөрийн болон өрөөлийн олон хүүхдийг тэжээж тэтгэж явна. Айлын хамгийн том хүүхэд болохоор өөрийнхөн 10-аад дүү нарт ээжийнх нь оронд ээж болж бүгдийг нь одоо ч болтол захиргаадаж, зааж зөвлөж яваа.

Ээжийнхээ сайн хүү нь байя гэж бодож амьдарсангүй ээ, зүгээр л сайн хүн байя. Ээжийгээ зовоохгүй л гэж амьдарлаа... сайн хүү мөн эсэхийг ээж маань л хэлэх байх. Ямар ч байсан төрсөн өдрөөр нь нэг ч бэлэг өгч үзээгүй, адаглаад ганц өглөө босоод гал дээр ус залгаж өгсөнгүй... Анхны шагнал, анхны ажлын хөлс энээ тэрээ аваад “өөр” хүнд л бэлэг авч өгье гэж хөөрч байснаас ээждээ ганц зүү аваад өгье, миний хувцасыг оёг гэж бодох ухаан хүрсэнгүй... дүүг эрхлүүлээд намайг эрхлүүлдэггүй гэж дэмий л өөрийгөө зовоож насыг барав. Алдахвий гэсэндээ залхталаа үглүүлж өссөн, тэр бүрд нь уурлаж... үгийг нь тоохгүй мэт өнгөрдөг байв. Гэвч би бээр багын ой тогтоол дэндүү сайн нэгэн байсан. Яаж ч дүргүй хүлээж авсан сургааль, зэмлэл бай олон жилийн дараа надад заавал хэрэг болдог, тэр бүрт нь харин ээжийг би дурсаж амьдардаг. Нэг ч хэлсэн үгийг нь марталгүй амьдарсан, уурлаж байгаад сонссон үгийг нь ч марталгүй амьдралдаа дагаж мөрдсөн шүү ээжээ.

Намайг 19 настай байхад л ээж маань эхнэр аваад өгье чи ганцараа амьдарч чадахгүй гэж хэлдэг байлаа. Тэр үед инээдтэй санагддаг байсан ч, намайг ганцаараа амьдарч чадахгүйд санаа зовоод ямар сайндаа тэгж явхав дээ гэж одоо бодогдож байна. Нөгөө бага ангийн чинь цуг сурдаг байсан охиныг дагуулаад ирэх үү? аав ээжтэй нь сайн танил юм чинь гэдэг байлаа. Дагуулаад ирж чадах л хүн шүү... Залуу хүмүүс хүүхэд өсгөж чадахгүй, сурч чадахгүй тэгэхээр би эмээ болох болоогүй шүү л гэсэн ганц захиас захидаг байлаа. Одоо харин нас нэмээд, үеийнх нь хүмүүс өвөө эмээ болоод, өөрийнх нь хүүхдүүд өссөн тул бяцхан атаархдаг болсон бололтой. Дандаа л манайх удахгүй жаахан хүүхэдтэй болно тэрэнд тааруулж гэрээ янзлана, шатаа янзлана, өрөөг нь янзлана... гээд л ярьдаг болсон. Би ойрд жаахан хүүхэдтэй амьдарч үзээгүй чадах боловуу? гээл нээх том асуудал үүссэн аятай ярина. Өтөлж байгаа юм байлгүй дээ...

Ээжийн маань амьдралдаа барьдаг зарчим нь “засгийн шалыг угаасан ч, гэрийнхээ шалыг угаасан ч чин сэтгэлээсээ хандана”... хэзээ ч энэнээс буцаж үзээгүй гэсэн, би ч буцаж байхыг нь хараагүй юм байна. Надад ч нэвт шингэсэн байх, хөдөлмөрч л бол хэний ч төлөө “үнэгүйгээр” зүтгэж чадах тийм хүнийг Уранчимэг гэдэг хүн хүмүүжүүлж чадсан, өөр хүн бол чадахгүй бизээ. Танай хүүхдий олимпиадад 2-д орсон байна лээ гэж шарыг нь малтсан хүнд “манай хүүхэд түрүүлэх л ёстой, хүмүүс булхайцсан байж таараа, толгойдохыг нь аваад явчаагүй байлгүй дээ...харжил байгаарай” гэж онгирсон гэсэн. Хавар нь би бараг хэлс шахуу хэрэгт унаад толгойтой бүхэн манай ээжрүү дайрч “танай хүүхэд конкурс будилуулсан” гэхэд ээж маань урдаас нь хээв нэг “хэн нь аварга байна?” гэж хэлж зогсож байсан ха ха ха... бас л хүнд гар шүү.
Ээжийгээ баярлуулж чадахгүй л явсаар өтлүүллээ... Өвөл дөн хүйтэнд өдөржин гадаа зах дээр зогсож, зунажин халуун наранд ажиллаж, гахай үүрч хилийн дээс давж биднийг тэжээж тэтгэж амьдаруулж байна. Өөрийн олон дүү нар, өрөөлийн олон хүүхдүүд гээд их л олон хүмүүсийг тэжээж тэтгэж яваа... ээжийгээ ч өвөл хүйтэнд өдөржин дагжин зогсохыг нь хараад л хорвоог туулж байна...

Ээжийн тухай жүжиг зохиосон хүмүүс хамгийн сүүлд жүжигтээ нэр өгөх болж. Тэд маш уянгалаг сайхан нэр өгнө хэмээн нэлээд хайтал хэн нэгэн цэцэн нь “ээжээ” гэж нэрлье. Хорвоод үүнээс “сайхан үг” гэж байхгүй шүү дээ гэж хэлснээр Ээжээ жүжиг мэндэлсэн түүхтэй гэнэ. Ц.Хулан ээж гэдэг нэр чинь энэ хорвоогоос авсан хамгийн том шагнал чинь юм шүү дээ... гэж хэлсэн байдаг. Ижий гэх болгондоо баярладаг ижил мянган үрсдээ урт насалж хайрла ээжээ!

Ээжээ
Уул өргөж таныхаа ачийг хариулах
Урт холын бодлын тэнд дараатай л яваа шүү хүү нь...


23 жилийн өмнө.


2 жилийн өмнө.

Tuesday, October 20, 2009

Зарим хүмүүс тэмцээнээс хасагдлаа...

Дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолтуудаас болж нэг долоо хоног завсарласан АПЛ-ийн 9 дэхь тойргийн тоглолт өнгөрсөн 3 өдөр явагдаж өндөрлөлөө. Энэ тойрогт 2 баг л хаалгаа цэвэрхэн үлдээж чадаснаар хамгаалалтын шугамынхан бүгд муу оноо авч avarege 40 болов.
Кайф лигийн хувьд манай манлайлагч баг тооцоолж байснаар муу оноо авсанч бусад багууд мөн ижил сайнгүй байснаар title байраа улам баталгаажуулж арын багаасаа холдов. Челси Тамираа сайхан амжилт гаргаж 2-р байранд анх удаа дэвшсэн бол МанЮ-гаас илүү Мөнхбат, Ёндко, Гочоо гэсэн багууд урагшилж өөрсдийн лидер байрлуугаа дахин дөхөж байна. Энэ зуур сүүлийн хэдэн тойргийн турш дувт уруудаж байгаа Доржоогийн цэргүүд болох Доржоо, Далай, Жаамаатангууд хамгийн муу буюу 13, 11, 15-р байранд шилжив. Далай энэ тойрогт арай гаагүй багаа сэргээж тоглохыг оролдсон ч баг нь уруудсаар л байна. Доржоо Жаамаа 2 тэмцээнээс албан ёсоор хасагдаж байгаагаа зарлаж байгаа мэт дүн үзүүлж байгаа. Надаас даруй 100 орчим оноогоор хоцроод байна. Одоо тэгээд тэмцээд ч хэрэггүй гэдгээ мэдсэн тул энэ хүмүүс багаа зөнд нь хаяж, архинд орохоор шийдсэн сурагтай.
Кайф кап гэж гай байнаа. Азны Соогий бол капын хамгийн шилдэг менежер, тэрээр маш олон тойргийн турш капыг тэргүүлж байна. Миний тойрогт болгонд хэлээд байгаа Челси Тамираа баг title-ын байрлуу аажим аажимаар дөхсөөр л байна. Энэ хүү сүүлийн 3 тойрогт тоглох хасагдах шатны тоглолтонд намайг дийлж чадвал энэ жил Кайф капыг манлайлна даа. Шилдэг амжилттай явж байгаа манай Цавилла, 3-р байранд явж байгаа Отгоо ФС багууд уруудаж сүүлийн баян ходоод хавьд хүрэлцэн ирлээ. Чимээ, Гочоо, Мөнхбат зэрэг хүмүүс чимээгүйхэн урагшилсаар байгаа бол мэдээж Доржоогийн цэргүүд фронтоороо уруудсаар л байгаа.
Энэ тойрогт манай баг муу оноо авна гэдгийг би хэлээд байсан. Тэгэхдээ л манай баг олон багуудаас өндөр оноо авч лиг бүрт байраа хадгалж чадлаа. Кайф капад арын багаасаа холдож, Ливерпүүлийн фенүүдийн лиг, Спорт цонхын лиг зэрэгт байраа хадгалж чадсан бол хамгийн харамсалтай нь Кайф кап, МТС кап-д оноолт таараад байсан Чимээ Юнайтед багт хожигдлоо. Ням гаригт манай 2 баг тэнцүү оноотой байсан бөгөөд 1 дэхьд манай нэг хамгаалагч, Чимээгийн нэг хамгаалагчийн эсрэг тоглолт хийж Hughes 6:0 Dawson гэсэн үр дүнд хүрснээр манай баг дийлдлээ. За тэгээд дараагийн 3 тойрогт манай баг нисдэгээрээ л ниснэ. Бөөн ногоон сум л авна, ногоон болох боломжгүй газар цэнхэр сум авна.

Sunday, October 18, 2009

Намрыг дүгнэвэл

Энэ намар математикийн 3 олимпиадад очиж оролцоно гэсэн төлвөлгөөтэй байсан ч говийн бүсийн олимпиад төвийн бүсийн олимпиадтай давхацсан тул Өмнөговь аймагт очиж олимпиадад оролцож чадсангүй ээ. Оролцсон 2 олимпиад тус бүрээсээ 2 медаль авч, хэд хэдэн шагналт байр авлаа. 3 олимпиадад оролцоно гэснээс 2-д оролцсон, тус бүр 3 медаль авна гэсэн зорилт байснаас тус бүр 2-ыг авсан гэхээр зорилтынхоо 2/3 хэсгийг л биелүүлж чадсан байна. Биелүүлэхийн тулд зорилт тавьдаг гэдэг нь ойлгомжтой, харин зорилтын ийм байдлаар хэрэгжсэнд буруутан гэж байж таарна!!! Тэгэхдээ урьд жилүүдтэй харьцуулахад Баянхонгорын математикийн хөгжлийн түүхийг шинээр бичиж эхэлсэн сайхан намар болж өнгөрлөө гэж бодож байна. Сайжруулах зүйл нэлээн байна, сайжирсан зүйл ч нэлээд байна. Одоо өвлийнхөө бэлтгэлдээ үндсэндээ гараад байна. Шинэ жил хүртэл эрчимтэй бэлтгэээ хийж төлвөлснөө гүйцэтгэхийн тулд сайн ажиллацгаана. Хүн бүрт шинэ жил болтол хийх бэлтгэлийн хуваарийг нь танилцуулсан байгаа, мөн шинэ цэргүүд эгнээндээ нэгтгэж өргөжих, хүчирхэгжих тал дээрээ сайн ажиллана. Шинэ жилээр хэн хэн хэдий хугацаагаар амрах, хэн хэн хэдий хэр бэлтгэл хийх зэргээ дахин хэлэлцэнэ. За ингээд олимпиадчид маань "эчээндээ орж" зөвхөн бэлтгэл, бас дахин бэлтгэл...
11-р ангийнхны 2-р хичээлийн сар эхлээд явж байна. 1-ээс 2 сар суралцсан суралцагчид маань ерөнхийдөө форматлагдаж дуусаад байна. Форматлах гэдэг үг Монгол хэлэнд "шинээр ажилд бэлтгэх" гэсэн утгатай шүү. Нэгэнт ажилд бэлэн болсон тул мөн өвлийн нөр их бэлтгэлээрээ алдсан бүхнээ нөхөн авч шинэ жил гэхэд 9-р ангийн сурагчдын байх ёстой байранд хүрэх төлвөлгөөтэй байгаа. Өнгөрсөн намар бол мэдээж "хар дарсан" аймшигтай зүүд байлаа, 6-р ангийн хүүхдийн даалгавар хийнэ F авна... мэддэгч юм шиг мэддэггүй ч юм шиг хичээлүүд заалгана... Заримдаа огт юм мэдэхгүй 6-р ангийн хүүхдийг бэлтгэчвэл маш хурдан сайжраад хавар гэхэд ЭЕШ-д орвол манай "золиослогдож" хөгширсөн, хөшсөн, хөлдсөн ... хэдээс маань сайн амжилт үзүүлэх юм шиг санагдана. Тэдэнд ганц найдах юм нь сайн дүн авах ёстойгоо ухамсарлаж алдсан бүхнээ нөхөхийн төлөө шаргуу тэмцэх байхаа гэсэн итгэл... Бүгдэд нь амжилт!

Гомдлоо тайллаа

ТО5. Алдарт математикч, багш А.Нямринчингийн нэрэмжит төвийн бүсийн математикийн 9-р олимпиад Архангай аймагт уламжлал ёсоороо 2009 оны 10-р сарын 10, 11-д амжилттай явагдаж өндөрлөв. Энэ олимпиадад:

1. Батжаргалын Чимэдширчин 1-р байр. Номгон сургууль, 7-р анги. (19 оноо)
2. Мягмарсүрэнгийн Гончигдорж 3-р байр. Номун далай сургууль, 11-р анги. (6.5 оноо)
3. С.Мөнхдалай 5-р байр. Эрдэнэмандал сургууль, 10-р анги.(4 оноо)
4. П.Юмжирдулам 7-р байр. Номун далай сургууль, 7(д) анги. (7 оноо)
5. Ч.Өнөболд 7-р байр. Номгон сургууль, 9-р анги. (2 оноо)
6. Д.Бат-Амгалан 8-р байр. Номгон сургууль, 7-р анги. (3 оноо)
7. Т.Халиунаа 8-р байр. Номундалай сургууль, 8-р анги. (4.5 оноо)
8. Н.Эрдэнэмаа 13-р байр. Номгон сургууль, 8-р анги. (1.5 оноо)

9. Багаараа 36 оноогоор 6-р байр. (1+3+5+7+7+13=36)
10. Багийн тэмцээнд 6.6 оноогоор 5-р байр.

Анги бүрт 2 өдөр тус бүр 6 онооны нийт 6 бодлого бодогдож 36 онооны төлөө өрсөлдсөн. манай Чимэдширчин 2 өдөр гялалзсан сайхан бодолт үзүүлж алтан медаль хүртэж миний гомдлыг тайлж өглөө. Намайг 7 жилийн өмнө түрүүлчээд байхад бодлогоо буруу засаад 2-д оруулж байсан түүх бий. Тэр үед би түрүүлсэн бол манай баг багаараа 3-д орох байлаа. Дараа жил дагаа нэхэж тэр багаараа орж чадаагүй байрандаа орноо. title авах ч боломж их байгаа.

Friday, October 16, 2009

Бөхчүүдийн чансаа 2009 оны 10-р сарын 11

Энэ намрын 3 барилдаанд оролцсон амжилтаар нь шилдэг 100 бөхийг шалгарууллаа. Миний санаачлан боловсруулсан бөхийн чансаа бодох дүрэм амжилттай хэрэгжээд байна. Одоо цаашаа өргөжиж манай форумын зүгээс таван цагираг сонинттой хамтран Монгол бөхчүүдийн чансааг улс даяар хөтөлдөг байхаар хэлэлцэж байгаа, мөн амжилттай болбол үндэсний бөхийн холбоонд санал оруулж болох тухай ярилцаж байна. Мөн үндэсний бөхийн фантази тоглооом гэж сайхан зүйл хийх гээд л байна. Хэд хоног зав зай багатай байсан тул идэвхитэй ажиллаж чадсангүй. Одооноос санаачлагатай ажиллаж үндсэний бөхийн фантазитай болох хэрэгтэй байна, харь орны тоглочдыг дахин шүтэж хөл бөмбөг гэх Монголчуудын зүүдэндээ ч чадахгүй спортын фантази тоглоомыг тоглож болоод байхад бид яагаад үндсэнийхээ сайхан спортын төрлөөр фантази ангилалын тоглоом зохиогоод тоглож болохгүй гэж гэсэн байр суурьтай байгаа.

Баянзүрх уулын хишиг 256 бөхийн уламжлалт барилдаан. 2009.10.11
2009/2010 улирлын болон 2009 оны намрын улирлын чансаа:

1. у.з Соронзонболд 847.173 [1]
2. у.х Даваабаатар 717.616 [2]
3. а.н Бүрэнтөгс 622.754 [7]

4. а.а Мөнгөнбаатар 499.419 [5]
5. у.х Амартүвшин 464.185 [6]
6. у.н Ду.Батбаяр 393.644 [4]
7. у.з Рагчаа 391.411 [3]
8. у.х Бат-Орших 361.712 [15]
9. у.н Өсөх-Ирээдүй 347.928 [12]
10. у.н Лхагвадорж 336.771 [97]
11. у.н Лхагвасүрэн 328.875 [13]
12. у.н Батзаяа 297.190 [11]
13. у.н Цацабшир 295.660 [9]
14. у.н Тогтохбаяр 279.147 [30]
15. у.н Ж.Бат-Эрдэнэ 278.354 [29]
16. у.х Батболд 263.459 [14]
17. у.з Батзориг 249.998 [8]
18. ц.а Санжаадамба 248.913 [24]
19. а.з Пүрэвсайхан 229.359 [16]
20. у.ар Ганхуяг 223.968 [21]
21. а.а Цогбаяр 215.784 [35]
22. а.а Дж.Батбаяр 214.193 [18]
23. а.а Сангисүрэн 197.319 [10]
24. у.н Содномдорж 197.147 [22]
25. у.з М.Өсөхбаяр 193.760 [ш]
26. а.а Одгэрэл 192.953 [25]
27. у.г Доржсамбуу 189.507 [ш]
28. у.н Адъяахүү 180.422 [31]
29. а.а Пурэвдагва 179.171 [ш]
30. у.н С.Мөнхбат 178.842 [28]
31. у.ар Азжаргал 172.428 [ш]
32. а.н О.Гантулга 171.458 [17]
33. а.а Батжаргал(олимп) 165.542 [52]
34. а.н Чимэддорж 164.353 [60]
35. а.а Мөнгөн 161.066 [19]
36. а.а Батмөнх 160.257 [20]
37. у.х Батбаатар 155.703 [ш]
38. а.з Мягмарсүрэн 150.717 [39]
39. у.н Насандэлгэр 148.114 [23]
40. а.а Цэдэндамба 143.774 [42]
41. а.а Д.Энхбат 141.154 [44]
42. а.х Ч.Ганзориг 131.647 [ш]
43. у.н Ж.Отгонбаяр 127.727 [47]
44. а.а Баярхүү 123.935 [ш]
45. у.х М.Батжаргал 122.481 [26]
46. а.а Алтанхуяг 119.890 [ш]
47. у.н Э.Энхбат 118.630 [27]
48. у.н Наранбаатар 115.176 [37]
49. у.н Бадамдорж 112.979 [ш]
50. у.н Б.Баянмөнх 112.782 [ш]
51. а.а Гантөгс 112.647 [33]
52. у.н Эрхэмбаяр 111.377 [ш]
53. у.н Уламбаяр 110.769 [32]
54. у.н Ёндонсамбуу 110.338 [ш]
55. а.а Лха-Очир 110.161 [52]
56. у.х Баасандорж 106.210 [ш]
57 а.х Б.Ганхуяг 96.959 [68]
58. а.з Амарзаяа 94.255 [ш]
59. а.а Буянжаргал 93.744 [81]
60. а.а Батсуурь 92.692 [34]
61. а.а Цэрэнтогтох 92.381 [40]
62. а.а Тангад 92.368 [41]
63. а.а Ганзориг(увс) 91.016 [36]
64. а.а Отгонням 90.935 [86]
65. а.н Наранбаатар 90.301 [ш]
66. а.а Дэлгэрсайхан 90.162 [86]
67. а.з Амбасэлмаа 82.648 [38]
68. а.х Н.Батсайхан 76.286 [ш]
69. а.з Адъяа 73.310 [ш]
70. а.з Амаржаргал 72.658 [ш]
71. а.а Батбилэг 71.928 [ш]
72. а.а Бямбаа 71.875 [42]
73. а.а Сүхбат 71.748 [ш]
74. а.а Ж.Алтаншагай 71.181 [ш]
75. а.а Идэрсүрэн 71.154 [ш]
76. а.а Б.Бат-Эрдэнэ 70.435 [ш]
77. а.а Нямдорж 70.196 [ш]
78. а.а Болдбаатар 70.000 [ш]
79. а.а Батдорж 69.615 [45]
80. а.н Н.Батсуурь 68.240 [49]
81. а.н Элбэгбаяр 67.441 [50]
82. у.н Цогтжаргал 66.923 [46]
83. у.н Цогзолдорж 65.282 [ш]
84. у.н Бурэнбаатар 63.869 [ш]
85. а.з Батчулуун 63.576 [51]
86. у.н Нямсүрэн 63.539 [ш]
87. у.н Гантулга 62.637 [48]
88. у.н Ганхүү 61.078 [ш]
89. а.н Шинэбаяр 46.377 [57]
90. а.н Хайдав 45.471 [60]
91. а.н Лутсайхан 45.236 [63]
92. а.н Чулуунбат 45.201 [64]
93. а.н Дагва-Очир 45.135 [65]
94. а.н Шинэзориг 44.680 [67]
95. а.х Э.Баасандорж 42.923 [66]
96. а.з Энхзаяа 42.101 [75]
97. а.з Занданбат 42.038 [75]
97. а.з П.Мөнхбат 42.038 [75]
99. а.а Одбаяр 41.154 [81]
100. а.а Батхуяг 40.598 [81]

Чансааны хувьд миний дэмждэг бөх 2-д явж байгааг анзаарч байгаа байх. Мөн тэр 3-д яваа Бүрэнтөгс бол манай Сүхбат аваргын гарын шавь залуу байгаа юм. Мөн миний дэмждэг хүн, одоо их сайн барилдаад байгаа болохоор нь улам их дэмжнээ.
За ингээл тус барилдааны оноолтыг доор танилцуулав. (урд байгаа нь давсан)

2-ын даваа
у/а Ганхуяг-з/б Б.Баттулга
У/а Азжаргал-з/б Т.Огэрэл
У/Г Доржсамбуу-з/б Б.Хаш-эрдэнэ
у/з Соронзонболд-з/б Ө.Мөнхбаяр
у/з Өсөхбаяр-з/б Б.Нарангарав
у/х Баасандорж-з/б Даваажамц
у/х Амартүвшин-з/б Ганцоож
у/х Батболд-з/б Д.Буянт
у/х Батбаатар-з/б Даваадорж
у/х Даваабаатар-з/б С.Дамдин
у/х Ө.Бат-орших-з/б Х.Дарханбаатар
у/н Ёндонсамбуу-з/б Хишигбаатар
у/н Эрхэмбаяр-з/б С.Ганидэр
у/н Лхагвасүрэн-а/н Х.Гантулга
у/н Отгонбаяр-а/н Э.Эрхэмзоригт
у/н Адьяахүү-а/н М.Ганзориг
у/н Бүрэнбаатар-а/н Т.Хайдав
у/н Наранбаатар-а/н О.Түмэндэмбэрэл
у/н Б.Баянмөнх-а/н Ш.Шинэбаяр
у/н Ду.Батбаяр-а/н Б.Эрдэнэхүү
у/н Лхагвадорж-а/н Лутсайхан
а/н Бүрэнтөгс -у/н Насандэлгэр
у/н Цогзолдорж-а/н Б.Батжаргал
у/н Өсөхирээдүй-а/н Дагваочир
у/н Ганхүү-а/н О.Гантулга(увс)
а/н Чимэддорж -у/н Баянжаргал
у/н Бадамдорж-а/н Чулуунгэрэл
у/н Нямсүрэн-а/н Н.Батсуурь
у/н Бат-эрдэнэ-а/н М.Чулуунбат
у/н Цацабшир-ц/н Мөнхболд
у/н Тогтохбаяр-а/н Шинэзориг
у/н Содномдорж-а/н М.Отгонбаатар
у/н Мөнхбат-а/н Дамдиндорж
у/н Батзаяа-а/н Элбэгбаяр
а/а Одгэрэл-а/н Б.Отгонбаатар
а/х Б.Ганхуяг -а/а Батотгон
а/х Н.Батсайхан -а/а Багахүү
а/а Алтанхуяг-а/х Э.Баасандорж
а/х Ч.Ганзориг -а/а Мөнгөн
а/з Пүрэвсайхан -а/а Эрдэнэжаргал
а/а Баярхүү-а/з Хадбаатар
а/з Амаржаргал -а/а Булганхүү
а/а Отгонням-а/з Цэвэлсодном
а/а Сүхбат-а/з Буянмөнх
а/а Нямдорж-а/з П.Мөнхбат
а/з Б.Амарзаяа -а/а Б.Батмөнх
а/а Батхуяг-а/з Т.Мягмарсүрэн
а/а Дэлгэрсайхан-а/з Ч.Мөнхбаяр
а/а Пүрэвдагва-а/з Ч.Энхзаяа
а/а Б.Бат-эрдэнэ-а/з Б.Бадарч
а/а Цогбаяр-а/з Занданбат
а/з Адьяа -а/а Гантөгс
а/а Лха-очир-а/з Ч.Батчулуун
а/а Мөнгөнбаатар-а/а ц.Одбаяр
а/а Цэдэндамба-а/а П.Батхуяг
а/а Т.Буянжаргал -а/а Цэрэндаваа
ц/а Санжаадамба-а/а А.Батмөнх
а/а Д.Энхбат-а/а Г.Батням
а/а Ж.Батбилэг -а/а Заяамандах
а/а ж.Алтаншагай -а/а Үржинбаатар
а/а Дж.Батбаяр-а/а Л.Шинэбаатар
а/а Д.Болдбаатар-а/а Тангад
а/а Бо.Батжаргал-а/а Цэрэнтогтох
а/а Идэрсүрэн -а/а Гончигдамба

3-ын даваа

у/а Ганхуяг-а/х Н.Батсайхан
У/а Азжаргал-а/з Б.Пүрэвсайхан
У/Г Доржсамбуу-а/а Ж.Сүхбат
у/з Соронзонболд-а/а Т.Буянжаргал
у/з Өсөхбаяр-а/з Т.Мягмарсүрэн
у/х Баасандорж-а/а Ц.Цэдэндамба
у/х Амартүвшин-а/а Ж.Батбилэг
у/х Батболд-а/х Б.Ганхуяг
у/х Э.Батбаатар-а/а Отгонням
у/х Даваабаатар-а/а Б.Бат-эрдэнэ
у/х Ө.Бат-орших-а/з С.Адьяа
у/н Ёндонсамбуу-а/з Амарзаяа
у/н Эрхэмбаяр-а/а Дж.Батбаяр
у/н Лхагвасүрэн-а/з Б.Амаржаргал
а/а О.Баярхүү -у/н Отгонбаяр
у/н Наранбаатар -у/н Адьяахүү
а/а Ч.Цогбаяр -у/н Бүрэнбаатар
у/н Б.Баянмөнх-а/а Дэлгэрсайхан
а/х Ч.Ганзориг -у/н Ду.Батбаяр
у/н Лхагвадорж-а/а Нямдорж
у/н Т.Өсөх-Ирээдүй -у/н Цогзолдорж
а/н П.Бүрэнтөгс -у/н Ганхүү
а/а Ж.Алтаншагай -у/н Бадамдорж
а/а Бо.Батжаргал -у/н Нямсүрэн
у/н Бат-Эрдэнэ-а/а Лха-очир
а/а Мөнгөнбаатар -у/н Цацабшир
у/н Тогтохбаяр-а/а Идэрсүрэн
а/а Пүрэвдагва -у/н Содномдорж
а/н Чимэддорж -у/н Мөнхбат
у/н Батзаяа-а/а Одгэрэл
а/а Алтанхуяг-а/а Болдбаатар
ц/а Санжаадамба-а/а Д.Энхбат

4-ын даваа

а/Н П.Бүрэнтөгс -у/а Ганхуяг
У/а Азжаргал-а/н Чимиддорж
У/Г Доржсамбуу-а/х Ч.Ганзориг
у/з Соронзонболд-а/а Бо.Батжаргал
у/з Өсөхбаяр-ц/а Санжаадамба
а/а Мөнгөнбаатар -у/х Баасандорж
у/х Амартүвшин-а/а Цогбаяр
а/а Пүрэвдагва -у/х Батболд
у/х Э.Батбаатар-а/а О.Баярхүү
у/х Даваабаатар-а/а Алтанхуяг
у/х Ө.Бат-орших-у/н Батзаяа
у/н Тогтохбаяр -у/н Ёндонсамбуу
у/н Бат-Эрдэнэ у/н Эрхэмбаяр
у/н Лхагвасүрэн-у/н Бадамдорж
у/н Өсөх-Ирээдүй у/н Наранбаатар
у/н Лхагвадорж -у/н Б.Баянмөнх

5-ын даваа

У/а Азжаргал-у/н Лхагвасүрэн
У/Г Доржсамбуу-а/а Мөнгөнбаатар
у/з Соронзонболд-у/х Батбаатар
у/з Өсөхбаяр-у/н Өсөх-ирээдүй
а/н Бүрэнтөгс -у/х Амартүвшин
у/х Даваабаатар-у/н Тогтохбаяр
у/х Ө.Бат-орших-а/а Пүрэвдагва
у/н Лхагвадорж-у/н Бат-эрдэнэ

6-ын даваа
а/н Бүрэнтөгс -У/а Азжаргал
у/н Лхагвадорж -у/г Доржсамбуу
у/з Соронзонболд-у/х Бат-орших
у/х Даваабаатар -у/з Өсөхбаяр

7-ын даваа
у/з Соронзонболд-а/н Бүрэнтөгс
у/н Лхагвадорж -у/х Даваабаатар

8-ын даваа
у/з Соронзонболд-у/н Лхагвадорж

Monday, October 12, 2009

Архангайг зорьсон тэмдэглэл

Дундговийн олимпиадад оролцоод явж байхад л 2-р сургуулийн Мөнхбат багш Архангай явах тухай ярьж эхэлснээр бид энэ олимпиадад зорин очиж оролцов. Түрүү жил 6 хоногийн хугацаанд хүүхдүүд бэлтгэж Архангай явуулж байхдаа л "дараа жил амжилт гаргана даа..." гэсэн хүсэл, тэмүүлэл төрж байлаа. 2-р сургууль машинаа гаргаж өгсөн ба аймгийн иргэдийн төлөөлөлчдийн хурал замын зардлыг шийдвэрлэж өгснөөр энэ удаа бид халааснаасаа тийм ч их мөнгө гаргалгүй тус олимпиадад оролцож байна. Эдгээр хүмүүс болон албан байгууллагуудад хийх ёстой ажлаа сайн хийсэнд нь талархал дэвшүүлье. Харин надаар хүүхдээ бүтэн жил сохор зоосны ч төлбөргүй бэлдүүсэн ч жилд 2-хон удаа олимпиадад оролцуулах гээд явахаар "гар татдаг" эцэг эхчүүд хүүхдийнхээ ирээдүйн өмнөөс ичиж үхвэл таарна. Тийм хүүхдийг би юуны төлөө, яах гэж дахиж бэлтгэх билээ гэсэн сэтгэгдэл төрөөд урам хугарч байна. Эргэж харах зүйл байгаа нь харагдсаан.
За ингээд Мөнхбат багш маань дэмжиснээр бид нутгаасаа жолооч Шаагаа ахынхаа хамтаар гарах боллоо. 7 жилийн өмнө дөнгөж ажилд орж байсан Шаагаа ах, Мөнхбат багш, Далайжаргал бид нар хамтдаа энэ олимпиадад оролцож медальтай буцаж байлаа. Энэ удаа ганзага нийлдэг хүнтэйгээ цуг явж байгаадаа бэлэгшээн, голын зах дээрээс 1 болон 2-р сургуулийн удирдлагуудаар гаргуулаад аян замдаа мордлоо. Дэвшилтийн 7-гоос 11-р ангийн 6 сурагч үндсэн багийн бүрэлдэхүүнд дээр нь нэмээд 2 сурагч хувиараа оролцож байгаа гэсэн статустай миний ахаласан багт төвийн 3 сургуулийн тус бүр 1 багш семниарт суух зорилгоор багтан явлаа. Чимэдширчин тэргүүтэй манай багт Эрдэнэмээ, Гончигдорж нарын сайн математикч болох итгэл найдварууд багтаж байгаа бөгөөд Өнөболд, Мөнхдалай, Юмжирдулам нарын шинэ хуучин цэргүүд дээр хувиараа Бат-Амгалан, Халиунаа нар олимпиадны туршлага өөрийн ур чадвараа нэмэгдүүлэхээр явж байна. Эрдэнэцогтоор дайрч хийдэд мөргөөд, ганц ч хадаас ороогүй баригдсан гэх сүмийн гадаа зураг ахлууснаар аяллын маань зам шуудрав.

Нутгаас гараад л сонин сайхан зүйлтэй замын турш олон таарнаа. Түйн голоо өгсөн "хөл саяын" даваа гэх Баянхонгор аймаг Архангай аймаг 2-ыг зааглах даваагаар давангууд дунд Тамирын голыг уруудан явах сонин байдал үүсэнэ. Тамирын голыг олон удаа хэрэн гатлахад Орос фургон машин Шаагаа ах 2 маань алзахгүй ээ. Их сургуулийн нэг төгсөлт Түвшинтөртэйгээ муушигдаж явсан оюутан насаа дурсан элдвийг ярингаа хангайхны зарим талаараа атаархам амьдралыг харж шагшиж явлаа. Хангайн сайхны тухай хэдхэн баримт сөхөе:

1. Энд мэдээж маш олон өндөр уул байнаа. Говийн хүүхэд Төрөө маань нүд тэнийтэл сайхан алсыг харж чадахгүй явсаар зүдэрчлээ гэж байх юм. Уул болгоны араар их хэмжээний модтой, зун байсан бол ёстой сайхан ногоон юм харагдах байсан байх, энэ удаа бол зүгээр л намрын гунигтай шарласан, нүцгэн модод...

2. За нэгэнт модтой юм чинь хангайнхан бол жинхэнэ говийнхны атаархалыг төрүүлмээр туйлна даа. Энд аргал түүх тухай ойлголт огт байхгүй, аргалаас элч сайтай бэлэн сайхан мод байхад тэгж илүү их хөдөлөр гаргаж, бага дулаан авая гэх хүн мэдээж байхгүй. Тэр аргалыг нь харвал говийн чавганц нар бол шууд атаархаад харвачмаар юм байна лээ.

3. Хангайн биш хүмүүс бол (говь, тал хээр, алтай...) өвөлжөө гэж том аюул байдаг. Тэд хороогоо чулуугаар хийж, саравчийг нь банзаар хийдэг. Төл малын байр гэж тусдаа 2 юм байдаг. Энд бол хороог шууд л уулын модоор хийнэ. Саравч нь гэхэд арай нарийхан уулын мод... хороо нь маш олон өрөөтэй...

4. Хангайхан бог мал цөөтэй байдаг гэнэ. Чоно энээ тэрээ гээд аюул их байдаг тул баахан сарлаг л өсгөдөг бололтой. Бог цөөхөн тул их олуулаа нэг доор айл саахалт буух боломжтой юм байна. Говийнхон бол олон богтой тул тэр хашаа хороондоо багтахгүй шүү дээ. Энд бол хашаа, хороо барих үнэн амархан байдаг нь тэднийг олуулаа нэг доор байрлах сайхан боломж олгоно. Нээх их олон хашаа, хороо үргэлжлүүлээд л нэг дор барьсан нь бригадын төвийн дайтай юм билээ. Тэгээл өвөлжин цай хураагаад л, муушигдаад л... (мэддэг бол мафидахгүй юу!...)... хаяа сайхан party зохион байгуулаад л олуулаа овоороод байж байдаг бололтой.

5. Өөр газарт бол морины уяа гэж нандин зүйл байдаг. 2 шонтой, түүнийгээ хэтэсээр холбосон... нүүх бүртээ шонгоо ачаад л явдаг шүү дээ. Энд бол морины уяа бол ямар ч хэрэггүй зүйл. Гэрийнх нь гадаа л мод ургачихсахн байгаа... Тэд 2 шон мод хатгаад, хэтсийг нь бас арай нарийнхан уулын модоор хийнэ. Нүүхдээ мэдээж нандигнан эвхэж аваад л, шинэ буудал дээрээ очиж газар ухан шонгоо суулгана гэж байхгүй. Шинэ газар нүүж очлоо, 2 мод босголоо... 3 дахь модыг дээр нь хадаж хэтэс хийлээ гүйцээ... Унага уявал гүүн зэлээ ч энэ аргаараа хийж болох юм. Бас дан модоор хийсэн 00- той...

6. Гол тээврийн хэрэгсэл нь мэдээж үхэр тэрэг... Нас бие гүйцсэн сарлагийн шарууд бол бяр чадал ихтэйн дээр, бинзен идэхгүй...Уулнаас мод буулгах, ус зөөх, гэрээ нүүлгэх зэргээс эхлээд энэ хүчэтний хийж гүйцэтгэх ажил маш ихээ... Энэ сайхан моднуудаа ашиглаад айлууд нь өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа 4-төө нэг нэг сайхан хаус бариад л сууж байхад болмоор юм билээ.

7. Архангайн төвд бол гэр маш цөөхөн... бүгд л хэв загвар муутай ч модон байшингуудтай... нүүрс түлдэггүй модоороо болгочдог л шахуу юм ярьж байна лээ. Уурын зуух нь л нүүрс түлдэг тухай ярьж байсан.

Замын турш Төрөө маань хангайхан говийнхноос хэр ялгаатай болохыг шогширч байгааг сонсож, манайхан харин урлагийн бараг бүхий л төрлөөр дуулсаар ялваа. Мэдээж хамгийн их дуулагдсан дуу нь манай сүлд дуу, нэр нь юу ч билээ дээ. Universe Best Songs - ын дуу. 3-р сургуулиас семниарт суухаар явж байгаа Увс аймгийн Тэс сумын харьяат багшийн "Тува улс манай сум 2 бие биенийхээ малыг зөрүүлж хулгайлсаар дууссан тухай хөгжилтэй яриа..." үргэлжлүүлээд манай тэнд бол малын хулгай бол гэмт хэрэг биш зүгээр л "үзэгдэл", өглөө сэрэхэд мал бүрэн байж байвал хамгийн том баяр тэр байдаг тухай яриа... бөхчүүд болон дуучдаар маш их алдартай Тэс сум одоо хулгайгаараа алдартай болж байгаа бөгөөд Тэсийн айлын нүүж очсон газарт ойр орчмын айлууд нь шөнө зугтаад нүүчихсэн байдаг тухай давстай ярианууд ярьж замын турш хөгжилтэй явав.
Харин Төрөө надаас олимпиадад хэр амжилттай оролцох төлвөлгөөтэй байгаа тухай асуухад нь би өөрийн 3 медаль авах төлвөлөгөө хэлж өгөв. За энэ төлвөлгөөг жаахан мушгих юм бол Довтлогчоор Чимэдширчин ойрд форм сайтай байгаа, саяхан том амжилт гаргасан. Түүнийг араас нь дэмжиж тоглохоор талбайд Эрдэнэмаа, нөгөө жигүүрт Гочоо гарч байгаа тухай өгүүлэв. Ээмаа ямар нэг амжилтанд хүрэх цаг нь болсны дээр зарим нэг талаараа шүүмжлэлд өртөснийг эс тооцвол бэлтгэл сайн байгаа. Дундговиос ирснээс хойш миний нэг анзаарсан зүйл бол Гочоогийн чадвар. Түрүү жил оролцсон олимпиад бүртээ бүтэлгүйтэж байсан түүнийг би хэзээ ч сэлгээнд суулгалгүй итгэл найдвар үүрүүлсээр ирсэн. Харин би хүнээ буруу таниагүй бололтой. Одоогийн байдлаар түүний хүрээд байгаа форм Архангайн олимпиадад амжилт гаргахад нэгэнт хангалттай болсныг би мэдэж байв. Түүний дээр энэ олимпиадад зориулж хийсэн сүүлийн бэлтгэлүүд үнэхээр зөв бөгөөд үр дүнтэй байгааг би мэдэрч байлаа. За тэгээд хамгаалалтын шугамд шинэ цэрэг Мөнхдалай, Юмжирдулам 2, хуучин цэрэг Өнөболдын хамт зүтгэж байгаа бол сэлгээнд Халиунаа, Бат-Амгалан нарын хэзээ ч гоол хийж мэдэхээр нөөц байгаа. Мөн бэртэл гэмтлийн улмаас хэд хэдэн шилдгүүд маань гэртээ үлдсэн. Довтлогч маань гоолдоод, Ээмаа Гочоо 2 сайн дамжуулалт өгвөл 3 гоол хийх боломж байна. Хамгаалагчид маань сайн ажиллавал тэгээл манайх багаараа ч амжилт гаргах боломж харагдаж байлаа. Энэ зуур 7 жилийн өмнө намайг түрүүлчээд байхад буруу зассан хүмүүс "за чи том хүүхэд юм чинь яахав дээ, ингээд дуугүй өнгөрчих" гэж байгаад мөнгөн медальтай буцааж байсан хүмүүсээс өгдөггүй алтыг нь авчих юмсан гэсэн хүсэл тээжил явлаа. Манай хүүхдүүд ч "2002 С.Цагаан нар тус тус..." гэдэг цолноос салъя гэсэн бодол, яриа өрнүүлж байлаа.

Аймгийн төвөөс гараад 7 цаг орчим аялсны дараа зорьсон газраа ирлээ. 210км орчим ойрхон зам ч олон удаа гол гаталдаг, бартаа саад ихтэй зам тул хурдан явах аргагүй. 7 жилийн өмнө ирж байсан Эрдэнэбулган сум өнгө зүсээ засаад сайхан болжээ. Бид зарим багуудаас урьтаж ирсэн тул 2 өрөөг эзэлж авснаар байр савны асуудлаа шийдэв. Энэ олимпиад уламжлал болон 10 сарын 2-р 7 хоногийн амралтын өдрүүдээр болдог юм. Зохион байгуулдаг багш нарын маань зав чөлөө ингэж таардаг байх. Харин энэ жил Өмнөговь аймгийнхан олимпиаднаа давхцуулчихсан нь тоогүй хэрэг болсон. Дараа жилээс үүнийгээ бодолцож үзнэ бизээ.
Хагас сайн өдрийн өглөө олимпиадны нээлт болж өнгөрсөн хавар Монгол улсы математикийн 45-р олимпиаднаас медальтай ирсэн энэ бүсийн 5 сурагчийг багшийнх нь хамт шагнасны сацуу дараа жилүүдэд улам олон медаль авах ирээдүй, хандлага байгааг дурьдаж байлаа. Энэ бүс нутгийн гялалзсан сайхан амжилтанд Архангайн энэ олимпиадны үүрэг маш их гэдгийг бүх хүн хүлээн зөвшөөрч байгаа байх. Энэ бүсэд Монгол улсын шилдэг 7 багийн 5 нь буюу УБ хот болон Увс аймаг гэсэн багуудаас бусад баг нь харьяалагддаг бөгөөд сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын ноёрхолын эсрэг тууштай тэмцэж байгаа бүс төдийгүй Адъяасүрэн багшийн маань хүслээр нэг л өдөр улсын олимпиадны талыг нь авна даа гэж байгаа бүс билээ.
Сурагчид эхний өдрийн бодолтонд орсны дараа багш нарын семниар болж, энд яригдаж байгаа бодлогуудыг харахад Гочоогийн бэлтгэл зөвдөснийг илтгэж байв. За тэгээд манай багийнхан бодолтноос гарч ирээд аман мэдүүлэг өгцгөөлөө. Довтлогч Чимээ 2 бодлого, хагасууд болох Ээмаа 2, Гончигоо 1 бодлого амжилттай бодсон гэдгээ илтгэв. Мөн хамгаалалтын шугамнынхан ч бодлого амжилттай бодсон гэдгээ баталж байв. Энэ жилийн олимпиаднаас эхлээд багуудын хоорондын тэмцээн гэж шинээр зохиож байгаа юм байна. Баг бүр 1 стандарт бодлого, 1 олимпиадны болого зохиогоод хоорондоо өрсөлдөх болов. Нэг баг 1 багш 4 сурагчтай байх ёстой юм байна. Стандарт бодлогоо бодуулах гэж 4 том хүүхдээ аваад л ортол манай аймгийн стандрат сургалтын завхрал аргагүй л харагдаж манай хэд бараг л бүгд юу ч чадсангүй, Гончигоо надаар алуулах шахан байж арай ядан нэг бодлого бодов. Би өөрт туслах хүнгүйд баахан самгардаж, бухимдаад 5 бодлогоос цааш бодож чадсангүй 2 цаг нь дуусав. Дүн гарах болоход 10 багаас 4-р байрт явж байсан манай багийг дайрлага дайрч "стандарт бодлогыг маань нэг ч баг бодож чадаагүй" гэдэг шалтгаанаар нэг бүтэн бодлогоны торгууль хүлээж 5-р байрлуу ухарлаа.
Орой дүн гарч, эхнээсээ сайн байнаа. Юмжир боломжийн, Чимэдширчин түрүү жилийн аваргатай ижил оноотой 1-р байранд ... гээд л Эрдэнэмаагийн дүн гархад л хүнд шок бидний нөмрөв. Би гайхан орж иртэл түүний сэлгээ (ижил ангид хувиараа орж байгаа) Халиунаа: "Ээмаа бодлогоныхоо өгүүлбэрийг буруу ойлгосон юм бишүү та 2 их өөр юм яриад байсан" гэх нь тэр. Хэлсэн нь байнга л үнэн байдаг тул өдөржин 2 бодлого бодсон гэдэгт итгээд хөөрөөд явсан би сая л ухаан орж түүнийг бодлогын өгүүлбэрийг уншиж үзэхэд надад тайлбарлаад байснаас нь шал өөр бодлого болж хувирав. Ингээд л гол тоглогчийн бүтэлгүйтэл багийн сэтгэл зүйд нэлээд хүнд тусч байгаа нь надад мэдэгдэж байв. Ямар ч байсан Чимээ Батаа 2-д notebook бариулан fifa тоглох зөвшөөрөл олгон 2-р давхрын орон дээр хөөн гаргаад бас бус арга хэмжээ авав. Энэ үед хөл бөмбөгийн дасгалжуулагч байсан бол шууд сэлгээ хиймээр л санагдаж байлаа. Гочоо гаагүй амжилттай яваад нь ч нээх их санаа тавьж чадсангүй, маргааш тэнцэтгэл биш л ирэх байх "нухчихаарай" гэснээс өөр юм хэлсэнгүй.
Бүтэн сайн өдөр 2 дахь өдрийн бодолт явагдаж, бид мөн семниардав. Семниар дуусаагүй байхад хүүхдүүд бодолтноосоо гарсан бөгөөд энэ удаа хамгийн сонирхол татаж байгаа хүн Чимээ тул семниарын сээмхийгээр түүнлүү утас цохиж амжив. "2 бодлого бодчихсон" гэхийг нь дуулаад нэг жил энэ үгний төлөө л зүтгэсэн юм шиг санагдав. Орой дүнгүүд эхнээсээ гарч эхлэлээ. Юмжир 2 дахь өдөр өндөглөн 7-р байрлуу шилжсэн бол сайн ч гэмээр муу ч гэмээр мэдээ нь Гочоо 4-д орсон гэсэн мэдээ байв. Өөрийн биеэр очиж оноо үзлээ... арга алга, даан ч их харамсалтай юмдаа. 1-р байрны хүүхэд 9 оноо, 2 байр 7.5 оноо, 3-р байр 7 оноо, манай хүн 6.5... хүрэл битгий хэл алтан медаль ч их ойрхон байв. Ноднин л энэ олимпиадад бүтэлгүйтэж байсан хүн одоо бодлого бүтэн бодоод 4-д орж байгааг маш том дэвшил гэхээс өөр юу гэхэв... даан ч медальнаас иймхэн дутлаа гэжүү гэдэг харамсал... надад ийм хүнд байхад төгсөөд явах гэж байгаа түүнд ямар байгаа нь ойлгомжтой. Дэмий л Жаамаатай адалихан шагналт байранд л орчлоо ш дээ, сайн байна одоо Чимээ алаад хаях байхаа л гэж өөрийгөө болон "том ах гуайг" мөн тайвшруулж зогсов. Оройжин нэг л зовиуртай байв, бусад хүүхдүүдийн дүн бүгд гарсан ч ганцхан манай довтлогчийн ангийн дүн л гардаггүй яарсан хүнийг их зовоов. Хамгийн сүүлд гарсан дүнг хамгийн өмнө зогсож байгаад би олж харав. Урд өдөр нь Чимээгийн нэр хаана байгааг ажиглаж байсан тул энэ удаа эрж хайлгүй шууд олов, оноог нь байртай нь л харж амжлаа... Өөрийг харах шаардалга ч байсангүй 1 хуруугаа гозойлгоол "Чимээ 1 Чимээ 1..." гээд гүйв. Шууд л очиж түүнийг барьж аваад Пеп Гуарделогийн адилаар дээш нь шидэцгээв. Энэ жил 2 дахь удаагаа дээшээ аймаар шидүүллээ дээ... хэр гоё байдгийг нь дараа өөрөөс нь асуунаа... За ингээд л тал тал тийшээ баярын мэдээ цацаж гарав... гэвч бидний баяр үүгээр өндөрлөх ёсгүй байжээ. Багаараа хэддүгээр байранд орсныг мэдэхээр явсан Гочоо "би медальд хүрсэн юм шиг байна" гэсэн сонин мэдээтэй ирэв. Би шууд л комиссууд дээр очиж лавлатал Гочоо хүрэлрүү орж манай баг бараг "мөнхийн байр" нь болох баян ходоодноосоо салж 12 багаас 6-р байрт орсон албан ёсны мэдээг олж мэдэв. 2-р байрт байсан Хөвсгөлийн хүүхэд 2-р багт ч багтаагүй хувиараа орж байсан хүүхэд байсан тул манай хүн байр урагшилсан юм байж. За хөөрхий ингээд л дээшээ дээшээ бүүр дээшээ гээд л шидүүдлж гарав. Оройжин л "би дахиж энэ олимпиадад оролцохгүй ш дээ, дахиад ганц орсон бол медаль авна даа... за гаагүй дээ 5 жилийн дараа багш болж ирж байгаад..." гэх зэргээр халагалж зогссон Гочоогийн маань нар нь гарч байнаа. Би ч гэсэн "5-д орчихгүй дээ, тэгсэн бол нээх харамсахгүй, ядаж байхад юун ч ойрхон оноотой юм билээ дээ" гэж гунихарж байсан маань шал эсрэгээрээ өөрчлөгдөж Чимээгийн алтнаас илүү амттай сайхан хүрэл байна даа гэж бодов. Миний тооцоолсон бүгд 100% биелэж Ээмаа маань сэлгээгээр суулгүй гоолдсон бол (мөнгөн медаль авсан бол) манай баг багаараа 3-р байрт шалгарах боломжтой байлаа. Гэвч яахав би ямар далдыг хардаг хүн биш өөрийн гэсэн зорилт тавиад л багаа бэлдсэн, найдаж гаргасан довтлогч маань гоолдож, Гочоо маань тоглолтын турш хүчтэй байсны дээр сүүлий мөчид гайхалтай come back хийж сайхан дамжуулалт өгч дахин нэг гоол нэмснээр манай баг 12 багаас 6-р байрт шалгарав. 2:2-оор тэнцсэн тоглолт шиг л олимпиад боллоо гэж дүгнэж байна. Шинэ төвийн хамгаалагч С.Мөнхдалай маань айлын олон ширүүн довтолгооныг няцааж үүргээ 100% биелүүлж 5-р байрт шалгаран багийнхаа амжилтыг өөд нь татав. Ингээд манай баг 1 байр, 3-р байр, 5-р байр, 2 ширхэг 7-р байр, 13-р байрны амжилттайгаар 1+3+5+7+7+13=36 оноогоор 6-р байрт жагсав. Орхон аймгийн хүчирхэг баг 19 оноогоор 1-р байр, Архангай аймгийн нутгийн эздийн баг 22 оноогоор 2-р байр, өнгөрсөн жилийн улсын олимпиадны дэд аварга Хөвсгөл аймгийн 1-р баг 26 оноогоор 3-р байр, Дундговь аймгийн баг 28 оноогоор 4-р байр, Хөвсгөл аймгийн 2-р баг 30 оноогоор 5-р байр эзэлсэн билээ. Манай баг туршлага багатай ч Дархан-Уул аймгийн 2 хүчрхэг баг, Өвөрхангай аймгийн энд оролцсон бүх багуудыг буулгаж авсан сайхан амжилт гаргав. Сэлгээний 2 тоглогч маань ч хойтон жил 2-р баг гэж байгуулах зайлшгүй хэрэгтэйг мэдрүүлэн 8-р байрт шалгарцгаав.

Манай аймгийн нийт математикийн багш нарын 1996 оноос хойш хийсэн ажлын үр дүн нь түрүү жилийн Архангайн аймгийн төвйн бүсийн олимпиадны дүн болой. Жаамаа 4-р байр шалгарч, 1 ба 2-р шигшээ багийн бусад бүх хүүхдүүд 1-ээс хэтрэхгүй оноо авсан. Жаамааг надаас давж нэрийн хуудсаа болгох хүн байх ёсгүй бизээ. Харин би нэг жил зүтгэлээ үр дүн нь лавтайяа 50% -аас дотогш орж чадах баг, амжилт... энэ бол зөвхөн эхлэл... title холгүй байгааг манай багийнхан бүгд л мэдэрсэн, бид бэлтгэлээ улам сайн хийнэ. Шинэ түүхийн эзэд болох ном ёсоороо өгдөггүй аваргыг нь нам цохиод аваад ирсэн Чимэдширчин, сүүлийн удаагийн дайралтаараа түүхэн хүрэл медаль авчирсан Гончигдорж нартаа Баянхонгор аймгийн нийт математикт элэгтэй, биднийг дэмждэг хүмүүсийн өмнөөс талархал илэрхийлье.

Олон улсын олимпиаднаас мөнгө, хүрэл медальтан, улсын олимпиадны 10 орчим аваргыг бэлтгэсэн Монгол улсын алдарт багш А.Нямринчингийн нэрэмжит төвийн бүсийн математикийн олимпиаднаас төрсөн Баянхонгор аймгийн анхны алт, мөнгө, хүрэл медальтнууд.

Sunday, October 11, 2009

Архангайн олимпиад дүнгээ гаргалаа

Уламжлал ёсоороо 10-р сарын 2 дахь 7 хоногт Архангай аймагт болдог А.Нямренчингийн нэрэмжит төвийн бүсийн математикийн 9-р олимпиад амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэхүү олимпиад нь улсын олимпиадны түвшинд хүрсэн бодлогууд, Монголын тэргүүлэх зэргэлэлийн шилдэг багш багш нар комиссоор ажилладаг нэр хүндтэй томоохон олимпиад билээ. Энэ бүсээс зөвхөн өнгөрсөн жилд л Монгол улсын математикийн 45-р олимпиаднаас 5 сурагч медаль авсан нь энэ бүс хэр хүчтэй болж байгааг харуулж байна.
Манай аймгийн сурагчид энэ олимпиадад түрүү жилүүдэд ганцхан мөнгө авч байсан бол энэ удаа сайхан амжилт гаргав.
1. Номгон сургуулийн 7-р ангийн сурагч Батжаргалын Чимэдширчин алтан медаль авлаа.
2. Номун далай сургуулийн 11-р ангийн сурагч Мягмарсүрэнгийн Гончигдорж хүрэл медаль авлаа.
3. Эрдэнэмандал сургуулийн 10-р ангийн С.Мөнхдалай 5-р байр эзэллээ.
4. дэвшилтийн 7-р ангийн сурагч П.Юмжирдулам 7-р байр, 9-р ангийн сурагч Ч.Өнөболд 7-р байр, 8-р ангийн сурагч Н.Эрдэнэмаа 13-р байрт шалгарч багаараа 12 багаас 6-р байрт шалгарлаа.

Saturday, October 10, 2009

Эхний өдрийн дүн

А.Нямренчингийн нэрэмжит төвийн бүсийн математикийн 9-р олимпиад эхнийхээ өдрийн дүнг гаргаад байна. Манай багийнхнаас:
7 (д) анги Юмжирдулам 5-р байрт
7-р анги Чимэдширчин 1-р байрт (түрүү жилийн аварга Хөвсгөлийн хүүхэдтэй ижил оноотой)
7-р анги Бат-Амгалан 9-р байрт
8-р ангийн Халиунаа 6-р байрт
10-р ангийн Мөнхдалай 6-р байрт
11-р ангийн Гончигдорж 2-р байрт 5 6 оролцогчидтой ижил 4 оноотой явж байна.
Өнөболд, Эрдэнэмаа нар тус бүр 1 оноотой байгаа.

"булган сүүлгүй" гэсэн ангилалаас салмаар байна шүү...

Tuesday, October 6, 2009

Хол тасарлаа...

АПЛ-ийн 8-р тойрог уламжлал ёсоороо явагдаж өндөрлөв. Урьдын тооцоо ёсоор энэ тойрогт манай Цавилла баг хамгийн өндөр амжилтыг үзүүллээ, түрүүлж яваа баг хамгийн өндөр амжилт үзүүлэхээр юу болох нь ойлгомжтой арын багаасаа 43 оноогоор зайлж амжлаа. Түрүүчийн тойргоос тэмцээн намжмал байдалд ороод байгааг би хэлээд байгаа. Энэ тойрогт 3 баг дээшээ, 3 баг л доошоо хөдөлсөн. Мөн баг яаж ч хөдлөөд олон байр урагшилахад бэрх байгаа. Олон тойрог гундуухан явсан Мөнхбатын МанЮгаас илүү баг 9-рүү дэвшсэн бол, Соогий Хэрлэн нарын холион бантан хутгахдаа гаршсан капын мастерууд хэд хэдэн байр урагшилсан байна. 5-аас 9-р байрны 5 багийг 2-хон оноо заагалж байгаа нь дараа тойрогт энэ хэсэгт л өрсөлдөөн болох ёстойг ойлгуулна. Доржоогийн цэргүүд фронтоороо уруудаж улаан, цэнхэр гэсэн тэмдэг тавиулж байгаа. Тэр 3-н дараалсан улаан нөхөр байгааг та нар тогтоод хараарай... нэгэн үе кайф лигийн title-ийн байрны төлөө тулалдаж байсан Доржоо, Жаамаа (Далай) нар хамгийн муу буюу 11, 12-р байрлуу шидэгдсэн нь "бах ханамаар" сайхан үйл явдал болж байна.
Кайф капын хувьд манлайлагч Аздаржаа чанараа харуулж дунджид дийлдэснээр манай баг title-ийн байранд 3 оноогоор ойртов. Угийн муу ч кап-д сайн үздэг Хэрлэн Батхүү, шинэ Барса нар ялалт авч тэргүүлэгчдийн тоог 3 болголоо. Тамираа бол угийн их сайн тоглогч гэдгээ олонтаа нотолсон 17 оноогоор 4-р байрт арын хүнээсээ тасархай явж байгаа. Надад бол хамгийн том өрсөлдөгч Тамир л гэж харагдаад байгаа юм шүү дээ. 3 тэргүүлэгч бол бас хэцүүхэн хүмүүс л дээ, аз нь дуусахаар яана!!...
Манай Цавилла багт өөлөх өө сүүлийн 3 тойргоос харагдсангүй, гэхдээ ахлагчаа буруу сонгодог хэвээрэй... 8 тойргоос нийт 100 хол давсан оноо ахлагчаасаа болж алдсан ч ийм амжилттай яваа нь манай багийн үнэнхүү чанарыг бүрнээ харуулна. Зарим нэг багууд бол ахлагч нь зүтгээд ч явахгүй байгаа шүү дээ...

Sport-Tsonh 09-10 8 (18)
SportTsonh H2H 09-10 35 (46)
Кайф league 1 (1)
Кайф cup 14 (15)
Халз тулаан 1 (1)
Liverpool Fan Club 4 (9)
NUM-SIT 8 (13)
Public leagues
League 208437 3 (5)
League 236200 2 (2)
League 240176 8 (10)
Global leagues
Overall 129,452 (291,416)
Mongolia 38 (81)
Aston Villa fans 3,188 (7,009)
Gameweek 1 starters 129,313 (290,908)

Улаан тэмдэг харалгүй мөн ч их удлаа даа, тэмцээн бүрт л маш их урагшилсан байгаа... Лидер нь лидерийнхээ үүргийг сайн биелүүлж overall чансаагаа 5 оронтой тоонд шилжүүлье гэсэн хүсэл бол байгаа. Гэхдээ манай өрсөлддөгчид сэтгэлээр уналтгүй ээ, дараа тойрогт манай багийн хувьд оноолт нэлээд чанга байгаа болохоор кайф лиг дээр надад ойртох, капууд дээр намайг буулгаж авах сайхан боломж байгаа шүү. Түүнээс цааш 3 тойрогт бол яг л өнгөрсөн 3 тойргийн зохиолоор тэмцээн үргэлжлэнэ.

Sunday, October 4, 2009

Алгоритмын 3-р халз тулаан

3-р халз тулаан 2009/10/3-д болж өнгөрлөө. Шинэ суралцагчдын хооронд болсон болохоор дотроос нь нилээд зүйл ажиглаж авлаа. Оролцогчдын хувьд харамсал, "дараагийн удаа..." гэсэн шаралхал дагуулсан өрсөлдөөнтэй болдог ёс энэ удаа ч давтагдав.

21 хүн оролцож оролцогчид сондгойрсон тул 1 сурагч тойрог бүрт сондгойрч нийт хүмүүсийн авсан дундаж оноотой өрсөлдөх журмаар зохицуулав. Дараа тэгш байлгах тал дээр арга хэмжээ авнаа, ингээд оролцогчийн тоо 22-д хүрээгүй тул дүрэм ёсоор 6 тойрог тулалдав.Бүх зүйл шинээр эхэлж байгаа тул бүх тойрогт дүрмийн дагуу оноолтоор халз үзэх өрсөлдөгчид тодорч байв. Тойрог бүрт тус бүр 6 оноотой 3 бодлогыг 30 минутад уралдаж бодож байлаа. Ялсан нь 2 оноо, тэнцвэл 1 оноо, ялагдсан нь 0 оноо авдаг ерөнхий дүрэмтэй.

1-р тойрог.
Анхны юм хэцүү байдаг, энэ тойрогт алдаж эндсэн хүн олон байх. Ямар ч байсан энэ тойргийн хамгийн хүнд тулаанд Амартүвшин өөрийн учраа Нацагдуламыг 16:10 харьцаагаар буулгаж авав. Энэ тулаан тэмцээний эхний байруудыг шийдэх шийдвэрлэх тулаан байсан юм билээ. Мөн үүнээс ч дутахгүй том тулаанд Анхлхагва 9:8 Булгантамир болов. Энэ тойрогт том Мөнхзул өрсөлдөгч Должинсүрэнг 15:2 харьцаагаар "бут ниргэв".

2-р тойрог.
Хамгийн сонирхолтой тулаан Дагиймаа, Хишигсүрэн 2-ын дунд өрнөхөөр оноолт гарав. Энэ 2-ын хүч тэнцэж эвийн гэрээ байгуулсан бол түрүү тойрогт ялагдал хүлээсэн Нацагдулал, Булнатамир 2-ын мөн л байр шийдвэрлэх тулаанд Нацагдулам ялснаар Тамирааг сураггүй болгов, энэ тэмцээний хамгийн өндөр буюу 17 оноог энэ тойргоос авсан Дуламсүрэнд Аззаяа өрсөлдөгч болж чадсангүй ээ. Гончигдорж өрсөлдөгч Уртнасанг 14:2- оор бут ниргэлээ.

3-р тойрог.
2 ялсан 4 хүний хоорондох тулаан сонирхол багатай болж Дуламсүрэн, Гончигдорж нар өөрсдийн учраанууд болох Анхлхагва, Амартүвшин нарыг төвөггүйхэн буулгаж авав. Аззаяа том Мөнхзул хоёр 7:7-оор хүч тэнцсэн бол Дуламсүрэн учраагаа 15:1-ээр бут ниргэв.

4-р тойрог.
Аваргыг шийдвэрлэх тулаанд Гончигдоржийг Дуламсүрэн 13:7- гийн харьцаагаар буулгаж авсан нь "хэн аварга бэ?" гэдэгт хариу бүрэн өгөв. Анхлагва Амартүвшин нар Дагиймаа, Аззаяа нараар торолгүй даваагаа ахиулсан бол 5 оноотой ялагдалгүй явж байсан Хишигсүрэнг Нацагдулам буулгаж авснаар (1-р тойрогт бүдэрсэн) тэргүүлэгчдийн эгнээнд одоо л нэг юм гарч ирэв. Жижиг Мөнхзул 2:1 том Мөнхзул, Цолмонгэрэл 6:4 Энхзаяа гэсэн тулаанууд тус оролцогчдын байранд томоохон нөлөө үзүүлэв. Анхлхагва өрсөлдөгч Дагиймааг энэ тойргийн хамгийн хол буюу 6:0 -ээр буулгаж авсан байна.

5-р тойрог.
Тэмцээний хамгийн сонирхолтой тулаан 8 оноотой Манлайлагч Дуламсүрэн, 6 оноотой нэхэгч Нацагдулам 2-ын хооронд энэ тойрогт өрнөж шууд аварга тодорч болох байсан энэ тулаанд Нацагдулам 13:11 харьцаагаар ялалт авч title-ын төлөөх өрсөлдөөн буцаад шийрүүсэв. Анхлхагва Гончигдоржийг буулгаж авах сайхан боломжоо алдаж 10:7 ялагдаснаар байр ухарсан бол Хишигсүрэн мөн Амартүвшинд дийлдэснээр дээгүүр байранд орох боломжгүй боллоо. Энхзаяа 10:9 Бямбасүрэн гэсэн тоглолт хэн сүүл мушгилцах бэ? гэдэгт хариулт өглөө.Булгатамир өөрийгөө байгаа шүү гэдгээ мэдрүүлж 8:1- ээр өрсөлдөгч Ичинноровыг буулгаж авч эхний 3 тойргоос цуглуулсан ганцхан оноогоо ахиулсаар л байв.

6-р тойрог.
title-ийн төлөө өрсөлдсөн 4 өрсөлдөгчдөөс Гончигдорж Нацагдулам нар хүч тэнцэн 14:14- өөр 1, 1 оноо авснаар нөгөө 2 өрсөлдөгчийн ялсан нь түрүүлэх сайхан боломж нээгдэв. Дуламсүрэн тэмцээний турш дахь хамгийн муу буюу 10 оноог авсан ч 6 оноо авсан Амартүвшинг буулгаж авахад хангалттай байв. За ийнхүү тэргүүн байрыг Дуламсүрэн 5 ялж 10 оноо цуглуулснаар хүртэв. Булгантамир өрсөлдөгчөө 11:7-оор ялснаар 7-р байрт дэвшсэн бол түүнд ялагдсан Хишигсүрэн сүүлийн 3 тойрог дараалан бүдэрснээр 12-р байрлуу цөлөгдлөө. Тэмцээний турш дээгүүр өрсөлдсөн Анхлхагва 4:0 -ээр Энхзаяа ялснаар айргийн 5-д багтав. Тэмцээний турш доогуур байрт өрсөлдөж байсан жижиг Мөнхзул 1:0 Уртнасанг буулгаж авснаар сүүлийн тойрогт дэвшиж 6-р байрт 8 оноотой жагсав. Том Мөнхзул тэмцээнээ сайн эхлүүлсэн шигээ сайн төгсгөл хийж Бямбасүрэнг 6:1 -ээр буулгаж авч тэмцээн өндөрлөв.

Тэмцээний дүнг дүрмийн дагуу жагсаан гаргалаа... дараагийн тэмцээнд яг энэ эрэмбээрээ ам авах боломжтой хүмүүсээсээ сонголт хийж өрсөлдөнө.

1 Дуламсүрэн 10
2 Гончигдорж 9
3 Нацагдулам 9
4 Амартүвшин 8
5 Анхлхагва 8
6 Бт.Мөнхзул 8
7 Булгантамир 7
8 Цолмонгэрэл 7
9 Дагиймаа 7
10 Уртнасан 6
11 Аззаяа 6
12 Хишигсүрэн 5
13 Бб.Мөнхзул 5
14 Бямбадолгор 5
15 Дашпүрэв 5
16 Энхзаяа 5
17 Ичинноров 4
18 Нацагсүрэн 4
19 Бямбасүрэн 3
20 Должинсүрэн 2
21 Батхуяг 1

Friday, October 2, 2009

Цор ганц аварга буюу бидний бахархал

1. Муухан ахад заяасан сайн дүү

Миний амьдралдаа санаж буй хамгийн анхны дурсамж минь ч байж магадгүй... “ааваа дүүдээ нэр өгье л дөө, хэзээ өгөх гээд байгаа юм бэ?...” гэж аавыг нэлээд олон хоног шалсан гэсэн. Би өөрөө бүүр түүрхэн л санадаг юм, намайг 4 настай байхад “цагаан морин” жилийн ардчилалын өмнөхөн манайд морилон ирсэн эрхэм нэгэн зочинд аавын бэлдсэн “Торойбанди” гэдэг нэрийг нь арай л сугалчаагүй юм байх, Мөнгөншагай гэдэг нэр шинэ дүүдээ сугалж өгснөөр уураа хүрэхээр зодчихдог, зовсон цагтаа хамгийн түрүүнд тусламж гуйх... угаасаа миний толгойг түших хувьтай ганц эрэгтэй дүүтэйгээ анх танилцсан. Түүнээс хойш нээх их юм санадаггүй юмаа, өлгийтэй байхдаа ямархуу нөхөр байсныг нь... анх ямар үг хэлж байсныг нь ... мэдэхгүй. Хамгийн анхных нь зургийг авхуулахаар хөл хөөрцөг болон гэр бүлээрээ явж байснаа санаж байна. Уйлаад байхаар нь теннисний бөмбөг бариулж ганцааранг нь зогсоож байгаад авхуулсан зураг түүний хамгийн нялхын үеийг гэрчлэн бидэнд хадгалагдаж байдаг...
Миний насан туршийн харамсал бол “ахтай байгаагүй минь”... харин дүүгийн маань хувьд насан туршийнх нь дарамт “том ах гуай” байсан ч юм билүү... нээх сайн ах байгаагүй байхаа. Би гэдэг нөхөр бие жижиг тул аль ч газар 1-р атаман байж үзээгүй, дандаа л эхний 5-д багтах багахан атаман байсан тул дүүгээ хүнээс өмөөрч байснаа санаддаггүй юм. Харин санаанаас огт гардаггүй нэг зүйл бол дүүгээ харсаар байгаад хүүхдэд зодуулж байлаа. Олон хүүхэд цугласан “үнэгүй поогоо” үзэж байх цаг доор манай дүү нэг этгээдтэй тулалдаж байна... дүүгээ дэмжээд байгаа ч эсрэг тал дэндүү олуулаагийн дээр дүүгийн өрсөлдөгч хүчээр давуу байнаа. Манай дүүг хайр найргүй балбаж байна, тойрон зогссон үзэгчид бүгд л түүнийг дэмжин ялалтанд нь баярлаж манай дүүг шоолж байлаа... Миний уур хичнээн хүрэвч ямар дүүгээ өмөөрөөд дундуур нь ороод өөрөө зодуулалтай нь биш дэмий л харж зогссон... тулаан “ялагдлаар” дууссаны эцэст бантсандаа “чи муу зодуулаад байхдаа яадаг юм” гэж дүүгээ уйлж байхад нэмж загнаж билээ. Орой гэртээ ирээд дүүгээ хамгаалж чадаагүйдээ маш ихээр санаа зовсон ч үнэхээр хүч хүрээгүйдээ гомдож байлаа, харин дүү маань өөрийг нь өмөөрч чадаагүй ахдаа түүнээс ч илүү гомдоо биз. Харин хэзээ нэгэн цагт дүүгээ Монгол улсын аварга болгож чадаад өөрөөрөө бахархаж сууна гэж би яахан мэдэх билээ...
Багын л барилдах дуртайн дээр өөрөөсөө 4 дүү эрэгтэй дүүтэй хүн түүн дээрээ мэх давтаж өссөн байж таараа... Нэг удаа ээж ажлаасаа ирэхэд нь том хэрэг мандааж барилдаж байгаад дүүгийнхээ зовхийг хагалсан байлаа. Тоомжиргүй ахын буянаар нүднийхээ дээд талд үүрдийн соривтой үлдсэн. Харин 2-р ангид байхад нь дүүгээ дагуулж бөхийн тэмцээнд орууллаа. Өөрийн нас ижил 20 орчим хүүхэдтэй тойргоор барилдаж, барилдах бүртээ унасаар ганцхан Алтаншагай гэдэг нэртэй хүүхдийг давж тэмцээнээ өндөрлөж билээ. Ах гуай мэдээж л алган боовны амт үзүүлээ биз. Харин маргааш нь ах гуай яаж барилдах ёстойг харуулж өөрийн ангийхны тэмцээнд өөрөөс хамаагүй том биетэй өрсөлдөгчдөө цувуулан бараг бүгдийг нь хуссаар 2-р байрт шалгарч билээ. За энд хүрээд л миний бөхийн замнал өндөрлөсөн дөө. Үүний хойтон жил би 7-р ангид орсноосоо хойш дахин бөхийн тэмцээнд оролцоогүй, зүгээр л биеэ халаах маягаар багаас сурсан эрдмээрээ цагийг нөгцөөдөг болсон. Дүү маань ч эрдийн мөр хөөж эхэлэн... 3-р ангидаа анх удаа аймгийн олмпиадад оролцож 4-р байрт шалгарч байлаа. Өнөө маргаашгүй аймгийн аварга болж мандахаар тэмцэж буй ахын нөмөр нөөлөг энэ үеэс л дүүд хэрэг болсон байх. Монгол улсын аварга болох аян дайн эндээс эхэлсэн түүхтэй ... тэгэхдээ бартаа саад их байсаан...

2. Түүх болсон зовлонт жилүүд

Ах гуай 8-р ангид байхдаа үеийнхнээс хол тасарч, аймагийнхаа бүх багш нарын урдаас хэрэлдэж байж жинхэнэ аймгийн аварга (миний авсан оноог одоо болтол хэн ч эвдэж чадаагүй байна) болж байх цаг доор дүү минь ахын адил өсөн дэвжихийн оронд бөөрний хүнд өвчинд нэрвэгдэн хичээлдээ ч явж чадахгүй гам сахин гэртээ суудаг болов. Мэдээж өсөн дэвжих хүүхэд насандаа гэртээ хориотой, эсвэл эмнэлгийн орон дээр өвчнөө эмчлүүлэн хэвтэх ямар сайн байхав дээ. Ширүүн хөдөлж болохгүй, амттай хоол идэж болохгүй... гээд Шагайгаас өөр хүүхэд бол тэвчихэд бэрх даваануудыг туулсан даа. Багын л онц сурдаг, төлөв даруухан сайн дүү байсан хүнээс “бүрэг эчимхийгээс” өөр юм бараг үлдэхгүй болтлоо л хүнд өвчинд нэрвэгдсэн. Хүний өмнөөс үг дугарахаа больсон, ганцаардмал 2 жилийг эмнэлгийн орон дээр хичээл завсардан хэвтэж өнгөрөөсөн... нүүрнэ сүмочин аятай хавдсан... үргэлж л өвчиндөө шаналж хэвтэх дүүгийн маань хувьд ердөө л “ээжийнхээ хажууд гам сахин насыг барах” гэсэн золгүй хувь тавилан хүлээж байсан бизээ. Харин манай дүү бол ийм хүнд зүйлд ч бууж өгөх нэгэн биш ажгуу... тийм жаахан хүүхдэд баймааргүй тэвчээр гарган гам сахиж, эмчилгээгээ сайн хийлгэсний үр дүнд 6-р ангиасаа өвчин нь эдгэрч эхэлсэн... нэг сайхан нартай өдөр аав маань баярын нулимастай шинжилгээний бичиг барин гүйн орж ирээд “миний хүү эдгэчихсэн байна...” гээд тэврэн үнсэж байсан нь манай гэр бүлийн хувьд хамгийн том баярууд нэг нь байсан... одоо түүний шинжилгээ өгөхдөө хэргэлэдэг байсан варианы шилэн сав огт хэрэггүй зүйл болжээ... би түүнрүү чулуу шидэж хага цохиж тогловол таарна...

3. Бурханы элч Далайжаргал

Ийнхүү шинээр дахин төрсөн дүүгийнхээ өмнөөс бурханд баярлахын сацуу ахынхаа үүргийг нэр төртэйгээр биелүүлэх томоохон үүрэг миний өмнө тулгарсан. Би оюутан болж дүү маань 7-р ангид орж бие нь их сайжирсан ч сурлага бол ойлгомжтой зүйл болсон байсан хэрэг, математик бол зүгээр л “мэддэггүйд эрээн цоохор” гэгч нь болсон. Яг энэ үед ах дүү 2-ыг бас нэгэн аз дайрч түүний ирээдүй цэлийтэл нээгдсэн юм. Миний шавь Далайжаргал 9-р ангидаа аймгийн аварга мэдээлэл зүйч болоод улсын олимпиадад оролцоод буцах болов. Би хулган байж түүнд нэгэн санал тавилаа... “манай бага дүү гэж ёстой өнгөрсөн хүн байна, хичээл ном гэж байхгүй... одоо ганц л боломж байна, чи түүнд мэдээлэл зүй заах гээд оролд... амжилттай болбол түүгээрээ хоолоо олж идэг...” гэж хэлэв. Мэдээж амжилтгүй болбол ээжийнхээ дэргэд “бараа зөөж” насыг барах тавилан түүнийг хүлээж байсан байх. Ийм их хоцрогдолтой хүнд 9-р ангийн хүүхэд цоо шинэ мэдээлэл зүй гээч зүйлийг зааж өгнө гэдэг бол бараг л боломжгүй зүйл дээ. Далайжаргал Мөнгөншагай 2-оос өөр хүн бол “чадахгүй” байх байсан бизээ... Эргэлзэж байсан ч надад өөр сонголт байсангүй... Далай ч надаар эрдэм заалгасан ач, хоочдоо заалгах ирээдүйгээ бодсон байж таараа, гэхдээ Далай бол ах дүү бид 2-д бурханаас илгээсэн ховорхон нэгэн эрдэнэ юм шүү дээ... Түүнээс өөр хүн ийм хүнд бэрхийн ард бол яагаад ч гарч чадахгүй, Цагаан ахынхаа дүүг юм сургачихмаар байдаг... даанч нөгөөдөх нь “хүнд гар” байдаг... За ингээд л Жаамаа Шагай Далай 3-ын ялгуулсан сайхан түүх эхэлсэн... Өсөн дэвжиж байгаадаа урамшин өдөр шөнөгүй зүтгэцгээсэн... ямархуу их хөдөлмөрлөснийг нь тэдгээрийн гаргасан амжилтуудаас шууд харж болно. Тэдний гаргасан хөдөлмөр, зовсон зовлонг хэмжихэд даанч хүнд бөлгөө... “дугарахгүй байхаар нь дахиад заачихдаг” гэсэн Далайгаас өөр хүний амнаас даанч унамааргүй алдартай үг байдаг шүү дээ... Сайхан муухай ч том ах гуайн хийсэн буяны мөр дүүд маань буусан хэрэг юм байна гэж би үргэлж баярлаж явдаг.
Далай маань 10-р ангийн сурагч Важпайн олимпиадад ирж оролцоод Доржоо бид 2-ыг баярлуулан шагналт 4-р байрт шалгараад буцахдаа надад нэгэн баяртай мэдээ дуулгав. Манай Шагай үнэхээр авьяастай... ийм хүнд бодлогыг (тоолдог эрэмбэлэлтийн үндсэн бодлого) өөрөө бодчихсон... бэлтгэлээ ч махарч сайн хийдэг, ер нь л их сайн болно доо... гэсэн нь намайг магнай тэнийтэл баярлуулав. Ирээдүйд улсын аварга болно гэж бодоогүй ч чулуу өшиглөж явахаас нь хойш бэлтгэсэн багш нь ийм дүн тавьж байгаа хүүхэд яавч амжилтанд хүрнэ гэсэн итгэл төрж байв. Мөн ээж маань “Шагай компьютераасаа сална гэж огт байхгүй,тэрэндээ ёстой их дуртай... бусад хичээл энэ тэр өнгөрсөөн... чих халууцуулаад л байгаа... одоо тэгээд дуртай юмаа хийж л байг дээ” гэдэг болсон нь тэрээр өсөн дэвжиж байгаа нь ойлгомжтой байлаа. 8-р ангид байх тэр намраа ХҮДС-ийн нэрэмжит уламжлалт олимпиаднаас анхны алтан медалиа авч Монгол улсын аварга болох гараагаа тавьсан. Өвөл бид “Мэдээний цаг” бүлгээ байгуулсны 1 жиийн нэрэмжит олимпиадыг зохион байгуулж Шагай түрүүлснээр түүнд би өөрийн биеэр онц гэсэн үнэлгээг өгөв. Харин хүний багш, хүний ах гэдэг үнэхээр сайхан... хавар болсон 1-р сургуулийн нэрэмжит олимпиадад 8-р ангийн төрөлд түрүүлчээд 10-р ангийн төрөлд дахин өрсөлдөж байсан шавьдаа Далай ах нь боломж олгож өөрийнхөө материалийг хураалгалгүй гарснаар Шагай маань нэг доор 2 алтан медаль хүртэж ёстой л нэг жигүүр нь тэнийсэн дээ. 2 медалиа зүүчээд гудамны доод үзүүрээс л сүрийг бадруулан медалиудаа дугарагасаар л ирсэн хэмээн аав ярьдаг бол эгч нь “Шагай тэр орой дуу нь их чанга болчихсон оройжин л ярьсан” гэж дурсдаг юм. Олон жил өөрөөсөө өөр хүнтэй бараг ярилцаагүй дүүгийн маань нар нь гарч өөрийгөө хүмүүст таниулах, олон жил хэлж чадаагүй бугшиснаа онгойлгуулах сайхан боломж олдсон юм байгаа биз. Маргаашнаас нь эхлээд дахиад л бэлтгэл... өсөлт дэвжилт... Аймгийн олимпиадад миний ард орход нь “нэг сургуулийн 2 хүүхэд эхний 2 байрт орж болохгүй” гэдэг манай аймгийн бичигдээгүй завхралын дагуу 3-д оруулсан тухай гомдлыг Далай надад мэдүүлэв. Харин бид нар оюутан болоод Ганзориг багш дээрээ хагас сайн өдөр бүр тусгайлан бэлтгэл хийдэг байлаа. Нэг удаа багш маань бэлтгэлдээ ирэхгүй байхаар нь залгатал урдаас “танай нутагтаа явж байна” гэж авав. Манай аймагт Батсуурийн нэрэмжит математикийн олимпиад гэж зохион байгуулаад манай багш найзуудын хамт комиссоор очиж. Тэр математиктийн олимпиадад манай дүү цоорон түрүүлсэн нь олон хүнийг гайхуулсан хэрэг болов. Энэ амжилт нь дандаа мэдээлэл зүйгээр бэлтгэж буй дүүгийн маань хувьд сэтгэл зүй, ур чадварын хувьд аймгийнхнаасаа хол тасран гарсныг надад ойлгуулж байв.

4. Сорилт

Ингээд л миний туулсан зовлон дүүг маань дахин нөмрөв. Баянхонгорт сайн хүн байж суух арга даанч үгүй билээ. Тэд хүнийг өөрсөд шигээ муу хэмээн сэтгэнэ, муу байлгахын төлөө, муу болж харагдуулахын төлөө үхэн хатан тэмцэнэ. 8-р ангийн хүүхдээс бүгд мэдлэгээрээ дутуу байж “чи чаддаг юм бол маргааш дахиад бодоод түрүүл, өнөөдөр оноог чинь нэмж өгөхгүй” гэж мулайна... дүү минь над шиг математикийг “би мэддэг юмуу чи мэддэг юмуу” гэж уйлж хэрэлдэж байгаад бүгдийг нь ялж чадаач уу үгүй ч үү... тэгээд ч өөрийг нь хурцлах өрсөлдөгч, өөрт нь заах багшгүй болсон тул дүүгээ хотод татаж авъя гэсэн шийдвэр хатуу гаргав. Ээж маань дүүгий биенд үргэлж санаа зовдог тул надад амархан өгч явуулна гэж байхгүй, мөн том дүү маань оюутан болж хот явж буй тул аав ээж 2 маань хоюулахнаа гэртээ үлдэх хэцүү байж таарна... том хүүд ч энэ хамгийн хэцүү зовлон байдаг юм. Үр хүүхэд төрүүлээд өсгөдөг, тэд эцэг эхээ хаяад нисэн оддог... За ингээд л арга сийлж “дүүгээ лецейд” оруулна хэмээн аав ээжийг молиго үмхүүлээд хотруу авч одов. Мэдээж огт тоо чаддаггүй хүүхдийг лецейд оруулж зовоохгүй нь ойлгомжтой, тэгэхдээ тэр үед аав ээжийг үүнээс өөрөөр хуурах арга олдоогүй юм. Гэрийн мухар сахиулаад мэдээлэл зүйгээр нь бэлдэнэ гэвэл тэд зөвшөөрхгүй. Муу ч гэсэн сургууль шиг юманд сурч байгаад төгсөг гэх байсан л даа. Харин би арай өөрийг сэтгэж, алсыг харж байлаа... 10-р анги төгссөн гэрчилгээ хаанаас олох бэ? гэдэг л ганц асуудлыг “хонгор” сургуулийн эчнээ ангид сурдаг гэсэн нэрээр аргалахаар болов. За ингээд л бэлтгэлдээ орлоо... 3 том багштай хүнд би лав атаархаж явдаг... Доржоо бид 2 бол юуч мэдэхгүй байхаасаа зөвхөн бие биендээ л найдаж зүтгэж байсан бол Шагайд хэргэм зэрэгт хэдийнээ хүрсэн 3 ах, 3 багш байлаа... түүний чадвар өөрийнх нь нөр их хөдөлмөр, ах нарынх нь хичээл зүтгэлээр хурдтай дээшилж 9-р ангид байхад нь улсын олимпиадад медаль авна гэсэн тооцоо хийгээд оруулав. Уяач хүн бүтэн жилийнхээ хөдөлмөрийг 5 настай хүүхэддээ даатгаад мордуулдаг шиг улсын том олимпиадад орж үзээгүй туршлагагүй дүүдээ медаль авахыг даалгаад мордуултал аз таарсангүй гэнэн алдаа гаргаж медалиас мултрав. 2 дахь өдрийн бодолтоороо 2-р байр эзэлсэн бөгөөд эхний өдөр гэнэ алдаагүй бол мөнгөн медаль авах боломж байлаа. Үүнээс хэдхэн хоногийн өмнө би ч өөрийнхөө оролцсон улсын програмчлалын олимпиадад бүтэлгүйтэж халаасанд байсан алтан медалиа алдаж байсан нь бид 2-ыг бурхан сорьж үзэж байсан хэрэг бололтой. Сэтгэл ихэд гундуухан байсан би бээр өөрийн төрсөн өдрөөрөө аав ээждээ “төрүүлж өсгөснийх нь хариуд хойтон жил дүтэйгээ цуг улсын олимпиаднаас заавал медаль авнаа” гэж амлав. Заримдаа энэ их тэмцлийг хаяад зугтмаар үе гардаг... гэхдээ л би бол төрөхдөө л бусдаас аяархан дуугарахгүйн тулд хэт чанга орилж төрж байсан болов уу гэмээр төрөлхийн тэмцэгч нэгэн билээ. Дүү маань ч үр дүн нь хэзээ гарах гээд байгаа нь ойлгогдохгүй хүнд хүчир удаан хуацааны бэлтгэл, гэрийн мухар сахиж, ус авч, програм бичих гэсэн хэвшмэл амьдарлаас уйдах үе гардаг байсан нь мэдээж. Бид харин зорилгоо хаяж зугтаж өөрсдөөсөө урваагүй, энэ олон сорилтуудыг даваад л гарсан. Гэхдээ Мөнгөншагай бол Монгол улсын аварга болохоор л заяагдсан хүн гэдгийг нь би хожуу ч гэсэн ойлгосон юм.

5. Том юманд л хүрэх гээд байж...

Хүн алдаж болно, алдаанаасаа л суралцах нь хамгийн чухал зүйл... би бол хангалттай олон алдаа гаргаж, олон удаа бүтэлгүйтэж байсан хүн... энэ бүхэн маань намайг багш болох ёстойг маань алхам алхамаар ухааруулж байсан ч юм билүү... одоо шавь нараараа алдаагаа давтуулахгүйн төлөө... өөрөө алдаж байсан хүн алдаснаасаа ч илүү ихийг олохын төлөө тэмцдэг нэгэн болсон. Түрүү жилийнхээ алдаандаа бид бүхэн дүгнэлт хийж сорил олныг хийв. Энэ үеэс л миний сорил хийх гэдэг өвчин үүссэн түүхтэй байх... одоо бол олон удаагийн томоохон сорил зохион байгуулж шавь нараа сургадаг үндсэн аргатай болсон. Манай хашир уяачид юу гэж л огт хэрэггүй “сунгаа” гэдэг зүйлийг хийв гэж дээ. Олон мянган жилийн шалгарсан арга энэ байж таараа... Шагай маань ч сорил дээр гялалзсан амжилт гаргаж Далай ахыхаа ачийг байнга “хариулна”, надаас бусдыг л дийлж үзсэн дээ. Харин одоо ч миний хамгийн их жийрэхдэг хүн бол Шагай... бусдаас нь бол хэзээ ч айхгүй халз тулахад бэлэн байна... аймгийн олимпиадад оролцуулж Жаамаагийн 4 дараалж түрүүлэх байсан амжилтанд завсар оруулсан нь Шагайг аймгийнхаа нэр дээрээс “улсын аварга” болоосой гэж хүссэн хүсэл маань байлаа. За ингээд хүсэн хүлээсэн мөч буюу Монгол улсын олимпиад эхэллээ... ээжид улсын олимпиад эхэлхээс сарын өмнө “энэ жил дүү улсаас медаль авч Олон улсын олимпиадад явна, та мөнгөө бас захих юумтайгаа бэлдэж байгаарай” гэж томорч байсан нь дүүгийн бэлтгэл дээд цэгтээ хүрсэн байжээ гэдгийг ойлгуулдаг юм. Хэдхэн хоногийн өмнө болсон улсын програмчлалын олимпиаднаас би өөрөө медаль авч амлалтынхаа “качикоши“-г (сүмод 50%-аа хийх гэсэн үг) хийсэн байлаа. Олон жил мөрөөдсөн мөрөөдөл, хүсэл зорилго, тэмцлийнхээ үр дүнд хүрч, хамгийн гол нь багшийнхаа ачийг бага ч гэсэн хариулж өөрийнхөө ахалсан МУИС-МКС-ын програмчлалын шигшээ багаа Монгол улсын аварга баг болгоод амжсан байв. Шагайгийн хувьд бол өрсөлдөгчид бас л хүнд байсан үе. Түрүү жил нь улсын аварга болоод олон улсад явчихсан Мөнхжаргал, Хожмоо улсын 2 удаагийн аварга болсон Амар зэрэг Дарханы ширүүн өрсөлдөгчдийг бүгдийн нь буулган авах хэцүүхэн даалгавар түүний өмнө байв. Хагас сайн өдрийн өглөө жирийн л нэг Мөнгөншагай гэдэг жаал аймгийн аварга гэдэг цолоо өвөртлөөд ах нараа дагаад улсын олимпиадад оролцохоор очиж байсан бол үүнээс ердөө 30 гаруйхан цагийн дараа “Монгол улсын аварга Мөнгөншагай” хэмээх эрхэм бидний өмнө зогсож байлаа. Өмнө нь Баянхонгорчууд төгсөх ангидаа ийнхүү улсын аварга болж байгаагүй билээ, мэдээлэл зүйгээр мөнгөн медаль ч авч үзээгүй байсан хөгжил бууриа энэ аймгийн жирийн нэгэн төлөөлөгч олон жилийн нөр их хөдөлмөр зүтгэлийнхээ үр шимийг амсан “анхны” хэмээх хэзээ ч, юугаар ч сольж болдоггүй амжилтын эзэн нь болсон билээ. Дугарахгүй байхаар нь дахиад заачихдаг байсан анхны бөгөөд үүрдийн багш Далай ах, Дуу цөөтэй ч дүү нарынхаа төлөө бүхнээ зориулдаг... одоог хүртэл түүнийг удирдан бэлтгэл хийлгэж байгаа Доржоо ах, мэдээ орсон цагаас нь л эхлэн ахын “хайр, хал” 2-оороо түүнийг өдий хүртэл тэтгэсэн Цагаан ах, төрсөн 2 эгч, төрүүлж өсгөсөн аав ээж, нас дээр гарсан хөгшин буурай ээж зэргээ баярлуулан удам угсаа, төрөл төрөгсөддөө үеийн үед дурсагдах томоохон гавьяаг өөрийн ухаан бодол, хөдөлмөр зүтгэл, авьяас билэгээр бий болгосон хүн бол Мөнгөншагай бөлгөө. Баянхонгор аймгаас төрсөн мэдээлэл зүйн аварга бүр түүнд мэхийн ёслох ёстой бизээ! Доржоо, Далай бид 3 бүгд л улсын олимпиаднаас медаль авах боломжтой үедээ алдаа гаргаж медальгүй хоцорч байлаа, энэ бүхний эцэст аварга дүүг авах ёстой цолондоо хүрсэнд Доржоо маань дүгнэлт болгож “том юманд (аварга цолонд) хүрэх гээд л бид нар медаль авдаггүй байсан юм байна...” гэж дүгнэсэн нь бидний 1999 оноос хойш 2007 оныг хүртэлх 8 жилийн тэмцэл, зүтгэл, хүсэл мөрөөдлийг багцлан хэлсэн болой. Ээж маань угийн шазруун хүн тул “Цагааны хүнийг зарц болгохгүй” гээд миний оюутны төлбөрийг төлье гэсэн байгууллагуудыг эс тоон өөрөө миний төлбөрийг “гахай үүрч” төлсөн бол би ээж аавдаа туслах юмсан гэж хүссэн хүсэлдээ бага ч гэсэн хүрч дүүгээрээ оюутных нь төлбөрийг нь олуулж өөрөө багахан баясаж байлаа. Харин аав маань бүтэн сайны орой л надаас “за бараг түрүүлчлээ... одоо хамгаалалт явагдаж байна, энэ дуусаад л албан ёсоор түрүүлсэн нь зарлагдана, одоо хүлээж байна...” гэсэн мэдээг дуулаад л “тас үсэрсэн” бололтой яг 24 цагийн дараа надруу дахин залгаад “за яасан? Хамгаалалт нь дуусч байна уу?” гэж асууж билээ... “дууссаан, шагналаа авчихсан ш дээ” гэхийг дуулаад сая л нэг юм ухаан орж “аварга хүүтэй” болсноо ойлгож байлаа...

6. Амжилтын товчоон

Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцоод медаль аваагүй гэдгээ дуулаад маш хүнд байдалд орсон гэж цуг явсан найз нар дурсдаг юм. Бодвол ахын царайг яаж харнаа л гэж бодсон байх... мэдээж би олон улсын олимпиадад анх удаа шавиа оролцуулж байгаа хүн амжилт нэхэхгүй шүү дээ. Харин аварга дүү арай өөрийг сэтгэж явсан юм билээ, онгоцны буудал дээр буугаад “намайг хойтон явуулах юм бол би заавал медаль авчрана” хэмээн хэлж байв. Энэ үгийг нь Батчунаг найз нь ч мөн л давтан хэлж байсан нь одоо эргээд бодоход 9-р ангидаа улсаас мөнгөн медаль аваад олон улсад яваад туршлага суусан бол дараа жил нь медаль авчрах ч байсан юм билүү гэсэн бодол төрдөг л юм гэхдээ түүх л бол түүх шүү дээ... Оюутан болоод 1-р курсын оюутан байхдаа оюутны програмчлалын олимпиаднаас мөнгөн медаль хүртлээ. Эхний өдөр амархан бодлого яагаад муу бодов гэхэд урдаас “бусдаас арай өөр бодоё гэж бодож байгаад жаахан алдчихлаа” гэж хариулсан нь аргагүй л аварга хүний амнаас унах үг бизээ. Улсын аварга болохдоо Ц.Дүүрэнбаярын нэрэмжит тусгай шагналыг давхар хүртэж байсан бол Ц.Дүүрэнбаярын нэрэмжит анхдугаар олимпиадад багаараа түрүүлэхдээ болон Бэйжингийн бүсийн олимпиадад оролцохдоо багийнхаа голлох код бичигч байсан билээ. 2009 оны үндэсний аварга багаар МУИС-МТС-ын баг ээлжит нэгэн удаагаа тодорход багийн ахлагч нь байлаа. Монгол улсын аварга Сүхбаатарын Мөнгөншагай гэж эрхэм өнөөдөр буюу 2009 оны 10-р сарын 2-ны өдөр 20 нас хүрч байна. Тэрээр 20 наслахдаа маш доод түвшнээс хэний ч санаанд оромгүй том амжилтыг гарган гялалзан мандсан нэгэн билээ. “Жирийн... муу...” гэсэн ангилалаас Монгол улсын аварга хэмээх хэрийн хүний хүсээд хүсээд хүрдэггүй цолонд хүрсэн энэ эрхэм одоогоор Монголын мэдээлэл зүйн 21-р олимпиадны аварга, Монголын програмчлалын 18-р олимпиадны мөнгө, Монгол улсын үндэсний аварга багаар 2 удаа тодорч, Ц.Дүүрэнбаярын нэрэмжит олимпиадны багийн аварга, Фүжи энфокс олимпиаднаас хүрэл медаль хүртэж Хорват улсад болсон олон улсын мэдээлэл зүйн олимпиад, Бэйжингийн бүсийн багийн олимпиад зэрэгт эх орноо төлөөлөн оролцоод байна. Хүн мэддэг юмныхаа тухай л ярьдаг юм. Харин миний мэдэх зүйл бол миний нүдэн дээр хүнд өвчний савраас сугаран гарч шидийн гэмээр амжилт гарган Монгол улсын хамгийн шилдэг нь болж чадсан дүүгээ үргэлж дэргэдээс нь харж байсан нь... одоо бол миний шавь нартаа ярьж өгдөг хамгийн сайхан түүх, хөдөлмөрлөсөн хүн өсөн дэвждэгийн хамгийн тод жишээ бол аварга дүүгийн маань одоо ч үргэлжилж буй “ялгуулсан замнал” билээ.

7. Аваргын жимээр...

Хэн нэгэн хүн Асашёрюү Дагвадорж бол Монгол улсын “үндэсний баатар” юм, түүний сүмонд олон түрүүлсэн амжилтаас хол илүү гавьяа бол “Монгол эрчүүдийн өөртөө итгэх итгэлийг сэргээж өгсөн явдал юм” гэж өгүүлсэн байдаг. Би үүнийг бүрнээ дэмждэг. Үндэсний баатар гэдэг бол зүгээр л нэг ажил хийсэн, амжилт гаргасан хүн биш “үндэстнийхээ итгэл сэтгэлийг бадраасан, тэдгээрийг манлайлсан хүнийг” хэлнэ гэж бодоод байна. Энэ утгаараа бол Мөнгөншагай анхдагч бөгөөд цор ганц аварга төдийхөн биш Баянхонгор аймгийн ирээдүйн мэдээлэл зүйчдийн итгэл, зүтгэлийг нэмэгдүүлсэн гэдэг нь Баянхонгор аймгийн мэдээлэл зүйн шинжлэх ухааны “баатар” нь юм байна гэсэн дүгнэлтэд шууд авчирна. Сайн багш байвч түүний бэлтгэсэн шавь л бодитоор цойлон гарч байж тэр багш жинхэнэ сайн гэдэг ангилалд багтана... энэ бол түүний ах нарт бүгдэд нь хамаатай зүйл... би аварга шавьтай болчлоо, бидний дундаас аварга төрлөө гэдэг нь бид ямар ч ажил хийж чадах юм байна, одоо Монгол улсын аварга болчихсон юм чинь Олон улсын олимпиадад бэлтэж эхлье гэх зэрэг дараа дараагийн шинэ зорилтуудыг бий болгож өгч байсан. Мөнгөншагай аварга болж байхад би медаль авч чадна гэсэн шууд логик ургаж байгаа нь Жаамаа 10-р ангид байхдаа улсаас медаль авах хамгийн том хөшүүрэг нь болсон, энэ медаль амжилт нь түүнийг 11-р ангидаа медаль авах 100%-ийн баталгаа нь болж байлаа... яг үүний ижлээр дараагийн хүмүүс Шагай аварга болоод Жаамаа 2 медаль авчлаа би 3-ыг гэсэн зорилт, итгэл үүсч байгаа нь Баянхонгороос төрөх дараа дараагийн аваргуудын сэтгэл санаа, өөрийнгөө дайчлах чадварт бодитоор нөлөө үзүүлнэ. Дөнгөж 20 гаруйхан насандаа аварга шавьтай болсон багш нар, ах нарт урам зориг орж тэдгээрийн ажлын бүтээмж, амжилтын бухиа төдий чинээ наашилсан... Жаамаагийн медаль авах хугацаа ч мөн л наашилсан... түүний араас “Алгоритм” сургалтын төвөөс төрөх дараагийн шилдгүүдийн амжилт ч наашилсан... энэ олон дэвшил нь Баянхонгор аймгийн мэдээлэл зүйн хөгжилд “томоохон түлхэц, үсрэлт” болж өгсөн. Мөнгөншагайгийн бодит гавьяа энэ ажгуу... Монгол улсын аварга СҮХБААТАРЫН МӨНГӨНШАГАЙ... эгэл даруухан энэ эрхэмтэй өглөө бүр нэг гэрт сэрж, өдөр бүр нэг л сайхан ээжийнхээ хийсэн хоолыг хамтдаа идэж, Сүхбаатарын хүүхдүүд гэж овоглогдон явах хувь тавилан “азаар” надад заяасан... хагас сая орчим сурагч Монголд байдаг, тэдгээр сурагчдын дундаас олон улсын олимпиадтай томоохон төрөлжсөн олимпиадын 5 6 төрлийн нэг нь болох мэдээлэл зүйн шинжлэх ухаанаар өөрийн үеийнхнээ манлайлан “аварга” болох хувь тавилан 2007 онд ганцхан хүнд л тохиосон... тэр нь Сүхбаатарын Мөнгөншагай... хэн нэгэн Бат, Болд биш миний төрсөн дүү шүү дээ... ах нь болж төрснөөрөө би сургах, дүү нь болж төрснөөр Шагай маань миний хийж амжаагүйг гүйцээх үүрэг бидэнд оногдсон... бид чадсан... Баянхонгор аймгаас төрсөн төгсөх ангидаа Монгол улсын аварга болсон цор ганц сурагч, бидний бахархал... Баянхонгор аймгаас төрсөн мэдээлэл зүйн олимпиадны анхны аварга Сүхбаатарын Мөнгөншагай 20 нас хүрлээ... Баянхонгор аймгийн мэдээлэл зүйн баатар байснаа цааш үргэлжлүүлэн аймгийнхаа баатар... үндэсний баатар болоорой... бага хүмүүн багыг зорьдог бол их хүмүүн ихийг зорьдог ажгуу... Байгуулсан гавьяаг чинь үеийн үед дурсаж, бахархаж... аваргынхаа жимээр дараа дараагийн аваргуудыг төрүүлэн гаргасаар л байх болноо...

Монгол улсын аварга Сүхбаатарын Мөнгнөшагайн ганц ах Монгол улсын аварга Сүхбаатарын Цагаан. 2009-10-01

1 жилийг эргэн дурсахуй...

Математик, мэдээлэл зүйн сургалттай Баянхонгор аймгийн “Алгоритм” сургалтын төвийн 1-р хичээлийн жилийг буюу 2008/2009 онд хийсэн ажлаа эргэн дурсахуй...

10-р сар. Шинэ ажлын нээлт... хүүхдүүд шалгаруулан авлаа... математикийн олимпиадны сургалтанд гэхэд л арай дэндүү олон буюу 30 гаруй сурагч. Дээрээс нь мэдээлэл зүйн олимпиадны сургалтад 6 7 хүүхэд... ЭЕШ-д бэлтгэх 11-р ангийн 25 (Жаамаатай) хүүхэд... давхардсан тоогоор 60 гаруй суралцагч. Ганц хүн араас нь зухаймааргүй их ажил... үр дүн нь миний төсөөлж байснаас хэт доогуур чадвартай чанаргүйчүүд... математикийн олимпиадныхан мэргэжлийн курс 7 (7-р ангийн хүүхдэд зориулсан ном), ЭЕШ-ныхан алгебр 5 номноос (5-р ангид зориулсан ном) хичээлээ эхлэх бодит шаардлага... сургалтын төвийн анхны томоохон ажил болгож Архангайн аймгийн бүсийн олмпиадад аймгийн 1, 2-р шигшээ багийг бэлтгэж өгөв. Манай аймгаас ганцхан С.Цагаан гэдэг хүн амжилт гаргасан хэмээн нээлтэн дээрээ зарладаг энэ олимпиаднаас Жамсрандорж шагналт 4-р байр авав. Номундалай сургуулийн 13-р цуврал олимпиадыг хийж өглөө.

11-р сар. Нөгөө олон чанаргүй суралцагчид ердөө л сарын л настай байжээ... нэлээд цэгцэндээ орсон сургалт... Важпайн нэрэмжит олимпиадад хэрэг болгон очтол тэд олимпиадаа хийж чадахаа больжээ... Буруу зассан тул Жаамаа уйлж, би Бэйжингээс захиж авчруулсан notebook-ээ тэвэрсээр нутгийн зүг... ЭЕШ-ын анхны “халз тулаан” ялагч нь хэнийч тааварлаагүй Буяндэлгэр... Энэ жилийн аймгийн математикийн ЕШ-ны урьдчилсан дүнг тааварлав... хамраа хэт сөхөж байгаа, өөрийгөө эс мэдэгчдийг “шахав”... title-ын байранд Сэрчинмаа залрав.

12-р сар. Өвөл болж хүүхдүүд цөөрсөөр... П.Энхболд агсны 50 насны ойд зориулсан улсын 10-р уралдаанд 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй нутгаасаа гарч очиж оролцов. Өөрийн гараар босгосон рекордоо өөрийн гараар эвдэн ахиулж шавь Буяннэмэх маань анги дэвшээд шагналт 4-р байрт шалгарав. Ийм том олимпиадад бурхан намайг эвээлээ гэсэн бодол... “даалгавараа хийж чадахгүй бол хөөнө” гэсэн амлалт... надад нохой шиг хөөгдөснөөс өөрсдөө зугтъя гэсэн зарим нэгний бүтэлгүй тооцоо... Номундалай сургуулийн 14-р олимпиадыг ганцаараа хийж өгч хариуд нөгөө л авдаг 10.000 төгрөг. Хаалтын ажиллагаа болгоны эхэнд намайг сүртэйгээр дуудаад дугтуй өгдөг хүмүүс их мөнгө цохиж байна даа гэж эндүүрдэг байхдаа. Тэрэнд ердөө нэг ширхэг мөнгө байдаг юм шүү дээ... Бүх бодлогоо зохиолгоод, бүх материалаа засуулсны бодит үнэлгээ энэ (би харин хэзээ ч гомддоггүй, бөгс арч гээгүй л юм бол ингэж сүржигнэх хэрэг юу байна даа гэж боддог) ...

1-р сар. ЭЕШ-д бэлддэг 11-р ангийн сурагчдын тоо 1 оронтой тоонд хүрч, олимпиадны сурагчдын тоо ч түүнээс давхаа байв. Ажил хийж үзээгүй малнууд “хүүхэд зоддог” гэсэн өргөмжлөл надад зүүлгэж... зарим нь өөрийн юмаа надаас хулгайлаад шахуу авч одов... Хужаагийн волейболын шигшээ багийн дасгалжуулагч багаа 24:0 –ээр хожиж явсан ч уурлаж, тамирчдаа идэвхитэй байхыг шаарддаг. Нас бага хүүхдийг ямар нэг аргаар л дарамталж байж “сууж” сургадаг юм... суугаад сурсныхаа дараа бос гэсэн ч тэд босохгүй... ийм зүйл мэдэхгүй малнууд надад хичээл заахыг маань заах юм гэнэ...

2-р сар. Эрчимтэй оновчтой шийдвэр гарган мэдээлэл зүйн олимпиадад бэлтгэх сургалтыг 100% өөрчилж Гончигдорж, Буяннэмэх, Эрдэнэмаа нарт итгэл найдвар үүрүүлэв. Цагаан сар дөхөж Сэрчмаа Арсеналын Эдвардогийн хамтаар хүнд бэртлээс иргэн ирлээ... дөн өвлийн хүйтнээр ч хэзээ ч хичээлээ тасдаж үзээгүй өглөө бүр 9 цагт ирдэг байсан Мөнхбатын тэвчээр, зүтгэлийг бэширмой... Соогий “би Эрхэмээтэй өрсөлдөнө” гэж надад хэлэв...

3-р сар. 8-нд баярынх нь өдөр Сэрчмаа тэргүүтнээс шалгалт авч тэвчээрийг нь шалгаж, шавхав... хариуд нь “bagshaa tanii itgeliig aldsand namaig uuchlaarai, bi hicheenee” гэж хүүхэд зан гаргаж инээд барав... ЭЕШ-д миний гар дээрээс оролцох 7 сурагч тунан үлдэв... өвлийн идэвхигүй үе дуусч аймгийн болон улсын олимпиадны бэлтгэлдээ сурагчид эрчимтэй гарлаа... Боловсрол соёлын газарт хүсэлт гаргаснаар аймгийн математикийн олимпиад анх удаа 8,9,10,11-р ангийн гэсэн ангилалаар явагдах болов.

4-р сар. Ойдовын нэрэмжит олимпиаднаас сурагчид өөрийн болон дэвшсэн ангидаа гялалзсан амжилт гаргаж, мэдээлэл зүйгээр ч мөн медалиуд авав... аймгийн олимпиадад бэлдсэн миний шигшээ баг 85%-ийн амжлит гаргаж Гочоогоос бусад нь 5 төрөлд аймгийн аварга болов. Улсын олимпиадны бэлтгэлээ сайн базааж амжив... гагцхүү олимпиадад явдгийн даваан дээр олимпиад дахин дахин хойшлогдсоор л... ЭЕШ-ын сурагчдын сорилууд эхэлж эхний хагаст 100% F гэсэн дундаж дүн үзүүлэв.

5-р сар. Монголын мэдээлэл зүйн олимпиаднаас түүхэн амжилт болох алт, мөнгөн медалийг хүртэж... 2 сурагч нь дэвшиж байгаа залуухан багтайгаа догшин хутагтын нутагт зочилж Эрдэнэмаагаар нүүрээ тахлаад ... Шамбалын орон, энергийн төв, хүслийн уул ... Баяртай, Сайншандаа...

6-р сар. 30 сорил бэлдэж сурагчдаасаа авсны эцэст улсын элсэлтийн ерөнхий шалгалтанд оролцов. Шалгалтнаас нь гарч ирэнгүүт л дагуулж ирэн бүгдийнх нь дүн тогтоов... 8 хоногийн дараа түлхүүр нет-д гарч урьдчилсан дүнг яв цав батлав... 10-аад хоногийн дараа нэгдсэн дүн гарч бидний таамаглаж байснаар Сэрчинмаа, Жаамаа нар аймгийн рекордыг шинэчлэн тогтоож, Буяндэлгэр үнэмлэхүй амжилтад хүрэв... дундаж дүн нь 58%-д хүрсэн сайнтай муутай амжилтууд... Ёох сая л нэг юм санаа амарч бүтэн нойртой хонов...гэхдээ ганц ч хоногийн амралтгүйгээр үргэлжлэн Гочоо, Ээмаа тэргүүтэй цөөхөн хэдэн суралцагчидтайгаа дараа жилийнхээ бэлтгэлээ эхэллээ...

7-р сар. Жаамааг Олон улсынх нь олимпиадад үдэж... зуны налгар өдөр хүмүүс амарч байхад бид ажилласаар л...

8-р сар. Түрүү жилийн ажлаас хийсэн дүгнэлтэндээ тулгуурлан ЭЕШ-д бэлтгэх сургалтаа эхлэв. Жаамаа Олон улсын олимпиаднаасаа ирээд ор сураггүй алга болов...

9-р сард. Шинэ хичээлийн жилийн нээлт эхэлж мэдээлэл зүйн сургалтанд дэвшигчдийг зарлав. Ирээдүйд Милан хотод болон ногоон тивд болох IOI-гоос медаль авчрах эрхэм зорилго дэвшүүлэв. Чимэдширчин, Мөнхбат, Бат-Амгалан нарт амжилт хүсье... Дундговьд болсон улсын нээлттэй уралдаанаас Чимэдширчин мөнгөн медаль авчирч сургалтын төвийн 1 жилийн ойдоо бүх суралцагчдаа төлөөлөн бэлэг барив, эхний 7-н байранд 9 хүн орсон нь бүтэн жилийн маань ажлын үр дүн... Буяннэмэх тэргүүтэй зарим суралцагчдыг сургалтын төвөөс чөлөөлөв... 50 орчим суралцагчтай өнөөдөр хичээллэж байна...