Sunday, October 18, 2009

Намрыг дүгнэвэл

Энэ намар математикийн 3 олимпиадад очиж оролцоно гэсэн төлвөлгөөтэй байсан ч говийн бүсийн олимпиад төвийн бүсийн олимпиадтай давхацсан тул Өмнөговь аймагт очиж олимпиадад оролцож чадсангүй ээ. Оролцсон 2 олимпиад тус бүрээсээ 2 медаль авч, хэд хэдэн шагналт байр авлаа. 3 олимпиадад оролцоно гэснээс 2-д оролцсон, тус бүр 3 медаль авна гэсэн зорилт байснаас тус бүр 2-ыг авсан гэхээр зорилтынхоо 2/3 хэсгийг л биелүүлж чадсан байна. Биелүүлэхийн тулд зорилт тавьдаг гэдэг нь ойлгомжтой, харин зорилтын ийм байдлаар хэрэгжсэнд буруутан гэж байж таарна!!! Тэгэхдээ урьд жилүүдтэй харьцуулахад Баянхонгорын математикийн хөгжлийн түүхийг шинээр бичиж эхэлсэн сайхан намар болж өнгөрлөө гэж бодож байна. Сайжруулах зүйл нэлээн байна, сайжирсан зүйл ч нэлээд байна. Одоо өвлийнхөө бэлтгэлдээ үндсэндээ гараад байна. Шинэ жил хүртэл эрчимтэй бэлтгэээ хийж төлвөлснөө гүйцэтгэхийн тулд сайн ажиллацгаана. Хүн бүрт шинэ жил болтол хийх бэлтгэлийн хуваарийг нь танилцуулсан байгаа, мөн шинэ цэргүүд эгнээндээ нэгтгэж өргөжих, хүчирхэгжих тал дээрээ сайн ажиллана. Шинэ жилээр хэн хэн хэдий хугацаагаар амрах, хэн хэн хэдий хэр бэлтгэл хийх зэргээ дахин хэлэлцэнэ. За ингээд олимпиадчид маань "эчээндээ орж" зөвхөн бэлтгэл, бас дахин бэлтгэл...
11-р ангийнхны 2-р хичээлийн сар эхлээд явж байна. 1-ээс 2 сар суралцсан суралцагчид маань ерөнхийдөө форматлагдаж дуусаад байна. Форматлах гэдэг үг Монгол хэлэнд "шинээр ажилд бэлтгэх" гэсэн утгатай шүү. Нэгэнт ажилд бэлэн болсон тул мөн өвлийн нөр их бэлтгэлээрээ алдсан бүхнээ нөхөн авч шинэ жил гэхэд 9-р ангийн сурагчдын байх ёстой байранд хүрэх төлвөлгөөтэй байгаа. Өнгөрсөн намар бол мэдээж "хар дарсан" аймшигтай зүүд байлаа, 6-р ангийн хүүхдийн даалгавар хийнэ F авна... мэддэгч юм шиг мэддэггүй ч юм шиг хичээлүүд заалгана... Заримдаа огт юм мэдэхгүй 6-р ангийн хүүхдийг бэлтгэчвэл маш хурдан сайжраад хавар гэхэд ЭЕШ-д орвол манай "золиослогдож" хөгширсөн, хөшсөн, хөлдсөн ... хэдээс маань сайн амжилт үзүүлэх юм шиг санагдана. Тэдэнд ганц найдах юм нь сайн дүн авах ёстойгоо ухамсарлаж алдсан бүхнээ нөхөхийн төлөө шаргуу тэмцэх байхаа гэсэн итгэл... Бүгдэд нь амжилт!

No comments:

Post a Comment