Thursday, October 29, 2009

Нийслэлийн 370 жилийн ойн барилдаан

Нийслэл хот байгуулагдсаны 370 жилийн ойд зориулсан уламжлалт "нийслэлийн өдрийн" барилдаан өнөөдөр болж өндөрлөв. Монголы хамгийн том спорт форумын бөхийн мод хүн би бээр бөх үзэж үнэлэлт дүгнэлт өгөх ёстой байтал чадалгүй явсаар намрын сарыг дуусгав. Хичээлээ зохицуулж байгаад л цаг гаргаж бөх үзтэл манай форум түр хугацаагаар ажиллахаа байчихсан байна. Гадаад дотоодод байгаа манай олон найзууд хийх ажилгүй гиюүрэн сууж байна. Энэ форум аргагүй л бидний амьдарлын нэг хэсэг болж дээ.

Бөхийн барилдааны 1-ийн даваанд танк хожит улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр барьц шодуулан бүдэрсэн бол аймгийн начин Олимпын Бүрэнтөгс цэргийн хурц арслан Бямбажавыг шороодуулан энэ намар үнэхээр сайн байгаагаа дахин нэг нотоллоо. Тэрээр энэ намар бөхийн өргөөнд 4 удаа барилдаж 4 удаа шөвгийн 4д үлдсэн, үүний 2 барилдаан нь улсын цолтой бөхчүүдийн томоохон барилдаан байсан бөгөөд одоо намрын чансаанд 3-д бичигдээд байгаа билээ. Мөн нэг сонирхолтой барилдаан олж харсан нь Олимпын Батжаргал Олимпын Ганзоригтой таараад давж байна лээ. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат аймгийн арслан Бо.Батжаргал гэж энэ залуу насаар их бага шүү дээ, их жижигхэн хүүхэд байсан чинь бие нь задраад сайхан том эр болох шинжтэй байна лээ, энэ жил улсад 3 давсан. Харин Ганзориг аймгийн заан цолыг ноднин хүртээд алга болсон, гэмтэлтэй байгаа л гэж дуулдаж байсан. Даян аварга Сүхбатын "ирээдүйн аварга" гэдэг шагналыг 2008 оны цагаан сараар хүртэж байсан бөх шүү дээ.

2-ын даваа.
Олны анхаарлын төвд байгаа а.н Бүрэнтөгс у.ар Азжаргалтай оноолт таарч барилдав. Хэдхэн хоногийн өмнө 4 уулын хишиг дээр Бүрэнтөгс давж байсан, Бүрэнтөгсийн лавхан бариад авангуут л үзэгчид алга ташиж байх нь түүнийг хэр их олны анхааралд өртөөд байгааг илтгэнэ. Харин Азаа арслан давуулж бариад чархад нь зөрүүлж өхийлдөөд давсан. Соронзонболд заан гарч ирээгүй тул а.н Чимэддорж давав, сүүлийн үед нэлээд хэл аманд орж сэргээш хэргэлсэн нь тогтоогдсон ч Соронзонболд заан намрын бүхий л барилдаануудад амжилттай барилдаж одоогийн байдлаар намрын болон энэ улирлын чансааг тэргүүлж байгаа билээ. Энэ давааны сүүлийн оноолтонд а.а Чулуунбат өөрийн учраа а.а Нямдоржийг илүүрхэн давснаар барилдаан түргэн шуурхай болж өндөрлөв.

у.ар Мөнхбаатар з.б Хишигбаатар
у.ар Азжаргал а.н Бүрэнтөгс
у.г Доржсамбуу а.н Гантулга (Говь-Алтай)
у.г Ганбаатар а.н ???
а.н Чимэддорж у.з Соронзонболд
у.х Батболд а.н Ганзориг
у.х Батбаатар а.н Отгонбаатар
у.х Даваабаатар а.н Амбаселмаа
у.н Ёндонсамбуу а.н Гантулга
у.н Уламбаяр а.з Пүрэвсайхан
у.н Цогтжаргал а.з Хашбат
у.н Олзгэрэл а.з Сэнгидорж
у.н Ду.Батбаяр а.з Адъяабат
у.н Лхагвадорж а.з Мөнхбат
а.з Амарзаяа у.н Насандэлгэр
а.з Баярхүү у.н Цогзолдорж (шодож)
а.з Бадарч у.н Ганхүү
у.н Өсөх-Ирээдүй а.з Пүрэвжав
у.н Бадамдорж а.з Занданбат (шодож)
а.а Батням у.н Тогтохбаяр
у.н Бат-Эрдэнэ а.а Буянжаргал
у.н Цацабшир а.а Ариунбилэг
у.н Содномдорж а.а Батбилэг
у.н Мөнхбат а.а Гончигдамба
а.а Мөнгөн а.а Ганням
а.а Батмөнх а.а Бат-Эрдэнэ
а.а Бо.Батжаргал а.а Отгонням
а.а Сангисүрэн а.а Цогбаяр
а.а Батсуурь а.а Цэрэндаваа
а.а Энхбат а.а Сүхбат
а.а Пүрэвдагва а.а П.Батхуяг (шодож)
а.а Чулуунбат а.а Нямдорж

3-ын даваа.
Ганбаатар гарьд харцага цолтой байхдаа 2008 оны улсын наадмын 3-ын даваанд а.н Чимэддорижйг амалж авч хөлдөө алдаад нэлээд тэвдэж байж давсан. Тус наадамд Ганбааг Чимэдпоржоос өөр хүн хазайлгаж чадалгүй явсаар бүүр Ганбат заан хүртэл маниулдуулсаар үзүүрт хүрч хэдхэн цагийн дараа л гэхэд улсын гарьд цолонд хүрсэн байж билээ. Харин өнөөдөр Ганбаа аргагүй л гарьд хүн шиг илүүрхэж Чимэддоржийг давуудж барьж байгаад мушгиад давчлаа. Даваабаатар харцага даваа бүрт хамгийн түрүүнд давах нь даанч бахдалтай, үнэхээр уран дайчин сайхан барилдана. Эхний 2 даваанд хөл аваад давсан бол энэ даваанд Өсөхбаяр аваргаар начин цолонд хүрч байсан Бадамдорж начинг сугадаж мушигаж ард нь гараад л даанч төвдөх юмгүй давлаа. а.а Батмөнх дархан тамихдаагаараа өсөх идэр начин Цогтжаргалыг арай ч дээ гэмээр хол өнхрүүллээ. Чулуунбат арслан ч мөн сугадаж дайраад шилдэг начин Өсөх-Ирээдүйг амархан давлаа. Сүүлд үлдсэн 4 залуу начнаас Бат-Эрдэнэ начин ам авахдаа Содномдоржийг сонголоо. Хурдтай хонгодуулаад хурдан уналаа, залуу хүнд барилдаан бүр нь л сургамж байдаг тул нэгийг бодогдуулсан байхаа. Харин тунааны барилдаанд уран барилдаант шинэ начин Мөнхбат Цацабшир начнаар ёстой цэнгэн хөгжилдлөө дөө. Дархан тосгуулж хавирч 4 хөллүүлж ард нь гардаг мэхээ хийгээд давчлаа гэж бодож нэг эргэснээ унаагүйг мэдээд дахин олон угсраа мэх хийж Цагцааг уран сайхан давлаа.

у.ар Мөнхбаатар а.з Баярхүү
у.ар Азжаргал а.з Бадарч
у.г Доржсамбуу а.а Батням
у.г Ганбаатар а.н Чимэддорж
у.х Батболд а.з Амарзаяа
а.а Бо.Батжаргал у.х Батбаатар (шодож)
у.х Даваабаатар у.н Бадамдорж
у.н Ёндонсамбуу а.а Батсуурь
у.н Уламбаяр а.а Пүрэвдагва
а.а Батмөнх у.н Цогтжаргал
а.а Энхбат у.н Олзгэрэл
у.н Ду.Батбаяр а.а Мөнгөн
а.а Сангисүрэн у.н Лхагвадорж
а.а Чулуунбат у.н Өсөх-Ирээдүй
у.н Бат-Эрдэнэ у.н Содномдорж
у.н Мөнхбат у.н Цацабшир

4-ийн дава.
Олимпын Батжаргал Мөнхбаатар арсланг улсын арслан хүн шүү гэж айх юм даан ч алга даа, бас л сайн үзсэн шүү. Азжаргал арслан ч хэцүүдэж байна даа. Улсын наадмаар Отгонбаярыг шодож бариад ч хаяж чадаагүй унасан бол энэ удаа Баянхонгорын Энхбатыг мөн л шодож бариад хаяж чадсангүй, өөрөө шодож бариулаад харин амархан л унаж байна лээ. Дархан ганц мэхээрээ хүн давж чадахаа байсан хүнийг одоо тэгээд яанам бэ? а.а Чулуунбатыг хөл авах байхдаа гэж бодож байтал эсэргээрээ хашир гарьд Доржсамбуу хөл хулгайлж хялбархаан давлаа, Төв аймгийн Баянхангай сумын харьяат а.а Батмөнх орооцолдож байгаад дотуур этээд л Ганбаа гарьдыг суулгаж орхилоо. Гарьд сайхан биетэйн дээр ам их зөв амалж барилддаг, улсын наадамд одтой зэрэг хэд хэдэн давуу тал байдаг ч барилдааны ур чадвар, зогсолт гишгэлт энэ тэр нь надад л лав үнэн түүхий харагддаг. Даваабаатар харцага маань юу юугүй бужигнуулсангүй ээ. Дагаж хамаагүй хөдөлбөл тун ч осолтой хүн бол шинэ начин Мөнхбат шүү дээ. Миний тооцоолж байснаар нээх барилдаан гаргалгүй зогсож байгаад анхын дан шуудагдалтнаар л дархан дүүгүүрээ хийлээ дээ. Уржнан нэг аймаар дүүгүүрдүүлээд шилдэг 100 барилдаанд багтчихсан байгаа, энэ удаа тэрэн шигээ 7 удаа эргүүлсэнгүй ээ 2 удаа л эргүүлээд тавихдаа харин заналтай савлаа даа. Мөнхбат нэлээд манарч хэвтэнлээ, энэ барилдааныг үзсэн хүнд улсын наадмаар Бямбажав дүүгүүрдүүлж байгаа нь сэтгэлд зурс гээд л гарсан бизээ.

у.ар Мөнхбаатар а.а Бо.Батжаргал
а.а Энхбат у.ар Азжаргал (шодож)
у.г Доржсамбуу а.а Чулуунбат
а.а Батмөнх у.г Ганбаатар
у.х Батболд а.а Сангисүрэн
у.х Даваабаатар у.н Мөнхбат
у.н Содномдорж у.н Ёндонсамбуу
у.н Уламбаяр у.н Ду.Батбаяр

5-ын даваа.
а.а Энхбат Азаа арсланг давсан зоригондоо нэлээд ширүүн өрсөнч нээх удалгүй бэртэлт авснаар малгайгаа барин догонцон явж одов. Түүний ах улсын шинэ харцага Батболд Баянхонгорын дэвжээн дээр Даваабаатарыг унаж өгөөгүйд уурлан шанаадан "наадам олон бий шүү..." гэж занаад үлдсэн бол саяхан нэг унаад ихийг ойлгосон байх, энэ удаа түүнийг биш өсөх идэр начин Уламбаярыг амалж аваад давлаа. Тунасан 2-ын барилдаан санасныг бодвол ширүүн болсонгүй ээ. Содномдорж ганц удаа бүтэлгүй хонгодсон бол Даваабаатар дархан сугадаагаараа нэг барьж мушгиад үзэгчдэд тулав. 2 бөх голлохдоо Даваабаатар 2 гараараа сугадаж барьсан байдлаасаа үргэлжлэнэ, Содномдорж нэг гараараа сугадсан байдлаас барилдаан эхлэх ёстой гэж жаахан маргатал Даваабаатар шууд л нэг ч барьцгүй барилдая гэж "аарахснаар" бөхийн өргөө дүүрэн алга ташилтаар шагнуулав. Үүнээс цааш 2 бөхийн хүч бяр яг тэнцсэн тул шодох болж шоо Содномыг талаар буулаа.

у.ар Мөнхбаатар а.а Батмөнх
у.г Доржсамбуу а.а Энхбат
у.х Батболд у.н Уламбаяр
у.н Содномдорж у.х Даваабаатар

Шөвгийн дөрөв.
Өдийгөөс 2 жилийн өмнөх нийслэлийн өдрийн барилаанд аймгийн хурц арслан Содномдорж түрүүлж байлаа. Тэр үед а.а томчуудын барилдаанд түрүүлэх нь бараг л боломжгүй мэт зүйл байлаа, одоо бол жирийн л үзэгдэл болсон. Тус 2 жилийн өмнөх барилдаанд Баянхонгор аймгийн арслан Ж.Чулуунбат сайхан барилдаж Даян аварга Өсөхбаяр, улсын заан Баяржавхлан нарыг шороодуулж шөвгийн 4-д үлдээд Азжаргал арслантай барилдахдаа шодолтноос болж будилаад унасанд тооцогдож байв. Үзүүр түрүүнд барилдахаар Азжаргал арслан Содномдорж 2-ыг гарах гэтэл үзэгчид ундааны саваар бөхийг өргөөг дүүргэж уурссан тул Азаа шууд тахимаа өгч үзэгчдийн хилэнг дарснаар Содномдорж түрүүлж байлаа. Энэ жил харин Содном урд даваанд Даваабаатартай бүх хүчээ шавхан барилдасны дээр нутгийн ах Мөнхбаатар арслантай таарсан тул нээх барилдаан гаргалгүй унав. Харин Батболд харцага дүүгийнхээ хариу авч чадалгүй Доржсамбуу гарьдад хялбархан дийлдэв. Тэрээр улсад үзүүрлэхдээ Мөнхбаатарт толгойгоо уургалуулаад даруулсан шигээ Батболдыг яг ижлээр давав. Үүний дараа яг 2 жилийн өмнөх наадмын ижлээр Мөнхбаатар арслантай түрүү булаалдахаар болов. 2 бөхийн 2 жилийн өмнө өмсөж байсан цэнхэр зодог шуудагнууд нь ч тус 2 бөхийн 2 жилийн өмнөх тэр сэтгэл догдлуулсан хэн нь арслан болох бэ? гэдэг шийвдэрлэх барилдааныг санагдуулж байлаа. Нийслэлийн 369 жилийн ойд түрүүлсэн Доржсамбуу гарьдыг энэ удаа 2 жилий өмнө дийлээгүй өөрөөсөө 10 дүү хүнийг барахгүй дээ гэж олон хүн бодож байсан байх. Харин барилдаан эсэргээрээ өрнөж гарьд сэнжигний барьцнаас зайлж дугтраад зөрүүлж тахимдтал бүдүүн арслан яг л цэцэрлэгийн хүүхэд аятай 2 хөл нь дээшээ гозойз хүнд бие нь газар нялга уналаа. 2 жилийн өнмөх хариугаа авлаа гэх нь ч хаашаа юм, ямар ч байсан энэ удаа би Мөнхбаатараас нээх хол дутуу бөх биш шүү гэдгээ нотолж харууллаа гэж би ойлголоо. 371 жилийн ойн баяр хол ч юм шиг ойрхон ч юм шиг байна даа.

No comments: