Sunday, October 4, 2009

Алгоритмын 3-р халз тулаан

3-р халз тулаан 2009/10/3-д болж өнгөрлөө. Шинэ суралцагчдын хооронд болсон болохоор дотроос нь нилээд зүйл ажиглаж авлаа. Оролцогчдын хувьд харамсал, "дараагийн удаа..." гэсэн шаралхал дагуулсан өрсөлдөөнтэй болдог ёс энэ удаа ч давтагдав.

21 хүн оролцож оролцогчид сондгойрсон тул 1 сурагч тойрог бүрт сондгойрч нийт хүмүүсийн авсан дундаж оноотой өрсөлдөх журмаар зохицуулав. Дараа тэгш байлгах тал дээр арга хэмжээ авнаа, ингээд оролцогчийн тоо 22-д хүрээгүй тул дүрэм ёсоор 6 тойрог тулалдав.Бүх зүйл шинээр эхэлж байгаа тул бүх тойрогт дүрмийн дагуу оноолтоор халз үзэх өрсөлдөгчид тодорч байв. Тойрог бүрт тус бүр 6 оноотой 3 бодлогыг 30 минутад уралдаж бодож байлаа. Ялсан нь 2 оноо, тэнцвэл 1 оноо, ялагдсан нь 0 оноо авдаг ерөнхий дүрэмтэй.

1-р тойрог.
Анхны юм хэцүү байдаг, энэ тойрогт алдаж эндсэн хүн олон байх. Ямар ч байсан энэ тойргийн хамгийн хүнд тулаанд Амартүвшин өөрийн учраа Нацагдуламыг 16:10 харьцаагаар буулгаж авав. Энэ тулаан тэмцээний эхний байруудыг шийдэх шийдвэрлэх тулаан байсан юм билээ. Мөн үүнээс ч дутахгүй том тулаанд Анхлхагва 9:8 Булгантамир болов. Энэ тойрогт том Мөнхзул өрсөлдөгч Должинсүрэнг 15:2 харьцаагаар "бут ниргэв".

2-р тойрог.
Хамгийн сонирхолтой тулаан Дагиймаа, Хишигсүрэн 2-ын дунд өрнөхөөр оноолт гарав. Энэ 2-ын хүч тэнцэж эвийн гэрээ байгуулсан бол түрүү тойрогт ялагдал хүлээсэн Нацагдулал, Булнатамир 2-ын мөн л байр шийдвэрлэх тулаанд Нацагдулам ялснаар Тамирааг сураггүй болгов, энэ тэмцээний хамгийн өндөр буюу 17 оноог энэ тойргоос авсан Дуламсүрэнд Аззаяа өрсөлдөгч болж чадсангүй ээ. Гончигдорж өрсөлдөгч Уртнасанг 14:2- оор бут ниргэлээ.

3-р тойрог.
2 ялсан 4 хүний хоорондох тулаан сонирхол багатай болж Дуламсүрэн, Гончигдорж нар өөрсдийн учраанууд болох Анхлхагва, Амартүвшин нарыг төвөггүйхэн буулгаж авав. Аззаяа том Мөнхзул хоёр 7:7-оор хүч тэнцсэн бол Дуламсүрэн учраагаа 15:1-ээр бут ниргэв.

4-р тойрог.
Аваргыг шийдвэрлэх тулаанд Гончигдоржийг Дуламсүрэн 13:7- гийн харьцаагаар буулгаж авсан нь "хэн аварга бэ?" гэдэгт хариу бүрэн өгөв. Анхлагва Амартүвшин нар Дагиймаа, Аззаяа нараар торолгүй даваагаа ахиулсан бол 5 оноотой ялагдалгүй явж байсан Хишигсүрэнг Нацагдулам буулгаж авснаар (1-р тойрогт бүдэрсэн) тэргүүлэгчдийн эгнээнд одоо л нэг юм гарч ирэв. Жижиг Мөнхзул 2:1 том Мөнхзул, Цолмонгэрэл 6:4 Энхзаяа гэсэн тулаанууд тус оролцогчдын байранд томоохон нөлөө үзүүлэв. Анхлхагва өрсөлдөгч Дагиймааг энэ тойргийн хамгийн хол буюу 6:0 -ээр буулгаж авсан байна.

5-р тойрог.
Тэмцээний хамгийн сонирхолтой тулаан 8 оноотой Манлайлагч Дуламсүрэн, 6 оноотой нэхэгч Нацагдулам 2-ын хооронд энэ тойрогт өрнөж шууд аварга тодорч болох байсан энэ тулаанд Нацагдулам 13:11 харьцаагаар ялалт авч title-ын төлөөх өрсөлдөөн буцаад шийрүүсэв. Анхлхагва Гончигдоржийг буулгаж авах сайхан боломжоо алдаж 10:7 ялагдаснаар байр ухарсан бол Хишигсүрэн мөн Амартүвшинд дийлдэснээр дээгүүр байранд орох боломжгүй боллоо. Энхзаяа 10:9 Бямбасүрэн гэсэн тоглолт хэн сүүл мушгилцах бэ? гэдэгт хариулт өглөө.Булгатамир өөрийгөө байгаа шүү гэдгээ мэдрүүлж 8:1- ээр өрсөлдөгч Ичинноровыг буулгаж авч эхний 3 тойргоос цуглуулсан ганцхан оноогоо ахиулсаар л байв.

6-р тойрог.
title-ийн төлөө өрсөлдсөн 4 өрсөлдөгчдөөс Гончигдорж Нацагдулам нар хүч тэнцэн 14:14- өөр 1, 1 оноо авснаар нөгөө 2 өрсөлдөгчийн ялсан нь түрүүлэх сайхан боломж нээгдэв. Дуламсүрэн тэмцээний турш дахь хамгийн муу буюу 10 оноог авсан ч 6 оноо авсан Амартүвшинг буулгаж авахад хангалттай байв. За ийнхүү тэргүүн байрыг Дуламсүрэн 5 ялж 10 оноо цуглуулснаар хүртэв. Булгантамир өрсөлдөгчөө 11:7-оор ялснаар 7-р байрт дэвшсэн бол түүнд ялагдсан Хишигсүрэн сүүлийн 3 тойрог дараалан бүдэрснээр 12-р байрлуу цөлөгдлөө. Тэмцээний турш дээгүүр өрсөлдсөн Анхлхагва 4:0 -ээр Энхзаяа ялснаар айргийн 5-д багтав. Тэмцээний турш доогуур байрт өрсөлдөж байсан жижиг Мөнхзул 1:0 Уртнасанг буулгаж авснаар сүүлийн тойрогт дэвшиж 6-р байрт 8 оноотой жагсав. Том Мөнхзул тэмцээнээ сайн эхлүүлсэн шигээ сайн төгсгөл хийж Бямбасүрэнг 6:1 -ээр буулгаж авч тэмцээн өндөрлөв.

Тэмцээний дүнг дүрмийн дагуу жагсаан гаргалаа... дараагийн тэмцээнд яг энэ эрэмбээрээ ам авах боломжтой хүмүүсээсээ сонголт хийж өрсөлдөнө.

1 Дуламсүрэн 10
2 Гончигдорж 9
3 Нацагдулам 9
4 Амартүвшин 8
5 Анхлхагва 8
6 Бт.Мөнхзул 8
7 Булгантамир 7
8 Цолмонгэрэл 7
9 Дагиймаа 7
10 Уртнасан 6
11 Аззаяа 6
12 Хишигсүрэн 5
13 Бб.Мөнхзул 5
14 Бямбадолгор 5
15 Дашпүрэв 5
16 Энхзаяа 5
17 Ичинноров 4
18 Нацагсүрэн 4
19 Бямбасүрэн 3
20 Должинсүрэн 2
21 Батхуяг 1

No comments:

Post a Comment