Saturday, December 17, 2011

10-р ангийнханы шалгалт

10-р ангийнхан маань 3 сар хичээллээд, одоо хэсэг хугацаанд амрахаар болсон.
Энэ сарын уламжлалт шалгалтаа сүүлийн 2 өдөр өгч:

1. Л.Оюундарь 85+82=83.5%
2. С.Мөнхшүр 75+75=75%
3. Б.Сэр-од 90+55=72.5%
4. Ц.Батсугар 65+57=61%
5. Б.Бадамсүрэн 60%
6. Удаанжаргал 75+39=57%
7. Санжлхагва 70+38=54%
8. Эрдэнэсүрэн 55+47=51%
9. Ж.Түмэнжаргал 60+37=48.5%
10. Ш.Гомбодорж 40+41=40.5%

нийт 18 сурагч байгаа. Бусад нь бол тасалдаг, муу сурдаг хүнд гарууд.
Ирээдүй нь тодорхой болсон хүмүүс гэсэн үг...

Monday, November 21, 2011

Б ангийн сорилын 1-р хэсэг дууслаа.

1. Цэдэвжаргал 40.2 (46 27 49 53 - 26)
Түрүүлсэн ч их савалж байгаа. 2 удаа түрүү авсан... гэхдээ байж байгаад л спорт хөөцөлдөөд алга болно. Тухай бүрдээ формоо алдана, нэмээд бандуулна. Дараагийн хэсэгт бол түрүүлэхгүй гэдэг нь ойлгомжтой байхаа. 26 ч авдаг 53 ч авдаг савлагч даа.

2. Г.Оюун-Эрдэнэ 37.2 (31 40 38 42 35 -)
Ганцхан авууштай юм байна. 31-ээс 42 хүртэл тун тогтмол бодож байгаа. Уг нь багахан чадвар бол байгаа, даан ч залхуу. Залхуу хүн хэзээ ч юм сурдаггүй дээ. Ганц түрүү аваад үзэх хэрэгтэй, дундаж дүнгээ байнга дээшлүүлэх хэрэгтэй... асуудал маш их байнаа.

3. Батгэрэл 34.6 (43 17 38 35 37 38)
Нэг 17 авсныг эс тооцвол бусад үед дажгүй 35-аас 43. Тогтмолжиж байна, сүүлдээ бүүр түрүү авлаа. Ер нь жигдэрч байна, гэхдээ ингээд л Б ангийнхан дунд бужигнаж байх хүн биш шүү дээ, өмнө тасарчихсан л явж байх ёстой хүн. 2-р хэсэгт заавал түрүү авах шаардлагатай. Тэр дундаж дүн бол өмнөх хүнээс их хол байгаа шүү дээ, 60 энэ тэр авч үзэх хэрэгтэй байна ш дээ, мөн ч хэцүүхэн байна даа.

4. Нямжаргал 34.5 (32 43 40 42 26 24)
Эхний 4 сорилд бараг л тэргүүлэгчийн хэмжээний дундажтай байсан чинь сүүлийн 2 сорилд таг шүү. Муудаад л байна даа, Илүү их хичээж сайжрахгүй бол хааяа таслаад тэнээд байхаар ингэж муудалгүй яахав. Байраа хамгаалах дараагийн удаад маш хэцүү байх болно.

5. Отгонбямба 34.5 (33 36)
Шинэ хүн. 2 сорилд нэг иймэрхүү байна. 10 жил сурсны чинь үр дүн ердөө л энэ шүү дээ. Бүх хоцрогдлоо нөхөж аваад урдах хүмүүсээ гүйцэнэ гэхэд хэр их хугацаа орох юм бол, хүч хөдөлмрөө хэр их гаргаж чадах уу? гээд харах зүйл их байнаа...

6. Эрдэнэмандал 33.83 (35 49 34 34 25 26)
Буурсаар л байна. Ер нь энэ бол өөрийнх нь байр биш л дээ, дараагийн хэсэгт эхний 10-д бол багтахгүй гэдэг нь тодорхой. Дандаа ингээд аз таараад байна гэж юу байхав. Жинхэнэ өөрийнхөө чадвараар авах ёстой дүнгээ авдаг болно, дараа нь хичээж байгаад тогтмол дүн авдаг болно, савлахаа байчвал л өсөх тухай мөрөөдөнө. Дараагийн хэсэгт ганцхан л зорилго тавих хэрэгтэй 33,83% дунджаа л өсгөхийг бодоорой, өөр чадах зүйл бол түүнд олдохгүй.

7. Дэлгэрмаа 33.5 (29 38)
2 сорил бантай байгаа.

8. Цэдэвсүрэн 31.33 (36 33 25 48 32 14)
Энд байх хүн ч биш л дээ, 5 дээр яваад байсан. Буурсаар буурсаар сүүлдээ баян ходоод авч 8 дээр ирлээ. Дараагийн хэсгийн эхнээс маш сайн байж, нягт бодож өсөх шаардлагатай. Уг нь бол түрүүлэх өрсөлдөөнд л байх ёстой хүн шүү дээ.

9. Үржинханд 30.5 (30 16 41 30 33 33)
Ер нь дажгүй тогтмол болж эхэлж байгаа. Одоо бага багаар ч болтугай дүнгээ өсгөх хэрэгтэй. Ер нь бол амжилт гаргаж чадах хүмүүсийн нэг нь. Сорил бүр дээр сурсан шинэ зүйлүүдээ дахиж марталгүй хэрэглэж сурах хэрэгтэй. Энэ бол сорил хийсний үр ашиг нь ш дээ.

10. Ариунзаяа 30.33 (30 23 30 42 23 34)
Янз бүрийн л дүн авсан байна. Гэхдээ байр, дундаж дүн 2 бол дажгүй байна ш дээ. Уг нь овоо хичээж байгаа юм, үр дүн нь эхнээсээ гараад эхэлж байна. Одоо өөртөө зорилго тавиад дээшлэх хэрэгтэй.

11. Шийрэв 30.2 (29 32 28 - 33 29)
Ёстой тогтмол гэхэд арай л дэндүү тогтмол байгаа бусуу 28-аас 33. Одоо бага багаар ч болтугай өсөх хэрэгтэй. Өөрийнхөө чаддаг бодлогонуудыг яс хийж байх нь л бидний үүрэг шүү дээ.

12. Нандинцэгцэг 29.33 (51 27 20 19 33 26)
Пөөх 1-р байрнаас эхлээд уруудан уруудсаар 12... ёстой сонин л юм байна. Сүйрч байна даа.

13. Дэлэгжунай 29 (35 34 15 21 40 29)
Савалж байнаа, заримдаа түрүүлээд заримдаа баян ходоодод дөхсөн хэмжээний амжилт гаргаж байна. Тогтмол боддог болж байж л амжилтын тухай ярина, дандаа 35% авдаг болж байж л сайжрах тухай бодно. Гэхдээ наашилж байгаа, дараагийн удаад бол Эрдэнэмандалын дээр байх нь гарцаагүй.

14. Мягмарсүрэн 28 (33 13 40 31 20 31)
Савалж байнаа, хэрэг байхгүй. Дандаа чаддаг юмаа алдаад байвал яаж ч сайн дүн авах билээ дээ. Өөрийнхөө чаддаг бүхнийг найдвартай сайн хийдэг болох нь хамгийн эхний зорилт.

Энэнээс доош хүмүүс бол одоо муулах ч юм олдохгүй муу хүмүүс л дээ. Ер нь бол хамгийн залхуу, хамгийн муу хичээдэг, хамгийн бүтэлгүй хүмүүс нь л ингээд ялгараад хамгийн доор байж байгаа юм ш дээ. Насаараа сурчаад ийм амархан сорил дээр 25%-аас доош дунджилдаг хүмүүс.

15. Насан-Очир 25 (23 41 14 31 19 22)
16. Ня.Ариунзаяа 23.83 (22 34 26 26 13 22)
17. Золбаяр 23.6 (36 15 16 34 17 -)
18. Өнөболд 23 (26 28 16 22)
19. Оюунтөгс 22.33 (25 26 20 16 22 25)

Wednesday, October 26, 2011

Сорилууд эхэллээ...

Өнөөдөр 2 дахь сорилоо авлаа. Хэдийгээр 2 сорил юуг ч хэлэхгүй ч сорил гэж юу байдаг юм бэ гэдгийг ойлгуулж эхэлж байна.

1 Буяннэмэх 87.5
Энэ жил хамтарсан сорилууд болон элсэлтийн сорил, саяхан МУИС-ын сорил, нэмээд өөрийнхөө 2 сорил зэрэг нийт 10 сорил болж бүгдэд нь Буяа түрүүллээ. Гараанаас 87 дундажлана гэхээр аймаар байна даа. Энэ жил угаасаа ГАНЦХАН л дүн авахыг хүсч байгаа.

2 Өнөболд 81.5
Үндсэн сорилуудад дажгүй эхлэлтэй байнаа. Буяаг ингэж их давруулж болохгүй ш дээ, түрүү авахын төлөө хүчтэй өрсөлдвөл Буяад сайн ш дээ, өрсөлдөгчгүй болохоор ямар эрч хүч байхав дээ. Энэ дүнгээсээ нээх их буулгүй дундажлаад байна байхаа. 9-ийн хэдэд ээлжилж чадуулаад байхаар ямар хэрэг байхав.

3 Ганганлхам 67.5
Сайхан эхэлсэн ч өнөөдөр муу байлаа. Уг нь зорилго бол 9-ийн хэдийн дээр байх ш дээ, 4-р байрандаа л байж тогтохыг хичээх хэрэгтэй.

4 Даваасүрэн 67
Өсөх хэрэгтэй дээ, өөрийнхөө хүсээд байдаг 3-р байранд л яг байж байх хэрэгтэй, 9-ийн хэдийг даврааж болохгүй. 70 дундажлахыг хичээмээр байна.

5 Бат-Амгалан 66.5
Өнөөдөр 79 авч 2-д орсон гэхээр нэг л өдөр түрүүлж ч болох юм байна даа. 60 дундажлаад чадвал 5-д орчих хэрэгтэй.

6 Чимэдширчин 60.5
Өнөөдөр сүйрсэн дээ. Бат-Амгалан чадаж байхад Чимээ чадалгүйдээ, Буяаг хамгийн түрүүнд дийлчих хүн байгаа юм даа, одоогийн байр бол чамлаттай байнаа. 3-р байрлуу л дайралт хийх хэрэгтэй.

7 Ш.Оюун-Эрдэнэ 58
Б ангидаа бол гүйцэгдэхгүй байгаа юм, Б анги олон хүүхэдтэй болчихсон, одоо ер нь А ангируу дэвшүүлэх хэрэгтэй байхаа. Жинхэнэ өрсөлдөөн дунд байж л сайжирна ш дээ.

8 Оюун-Ундрах 54
Тун сайн шүү, А ангидаа 5-д гэхээр ёстой өндөр амжилт. 2 удаа дараалж 54 авсан гэхээр их нямбай сайн байна. Яг иймэрхүү дүн бол дундажлах хэрэгтэй. 8-р байраа сайн хамгаалаад 10-дотор үлдвэл гоё доо.

9 Сумъяа 51
Өнөөдөр ухарсан, Ямар ч байсан А ангидаа 5-д багтах шаардлагатай. Б ангийнхны доор байна гэхээр онигоотой юмдаа.

10 Дамбийням 46.5
Сайн байнаа, Ер нь шалгалт сайн өгдөг л дөө. Дүнгээ л бууруулж болохгүй шүү.

11 Энхгэрэл 46
Хэр их сайн өрсөлдөгч болохоо харуулах хэрэгтэй. Дундаж дүн л чухал байна.

12 Болормаа 44.5
Хангалтгүй байнаа, урагшлах хэрэгтэй. Уг нь сорил дээр сайн л бодох ёстой хүн дээ.

13 Мөнхбаяр 44
Ямар ч байсан тогтмол дүн авч сурах хэрэгтэй. Тогтмол авдаг болж байж сайжрах тухай ярина ш дээ.

14 Нандин-Эрдэнэ 43.5
Харин ч боломжийн дүн аваад байгаа шүү. Сорилоо ойлготол тэгээд онож алдаад явж л бай.

15 Цэцэгмаа 43.5
Боломжийн сайн байнаа, Угаасаа сорил сайн өгдөг юм билээ, сайн чадвар шүү.

16 Оюун-Ундраа 42
Болж байнаа, 40 дундаж дүн авах юм бол бас сайн л байна.

17 Эрдэнэмандал 42
Ёоё, маш сайн. Б ангидаа 2-р байр, А ангийн олон хүний дээр нь байгаа гэхээр эхний 2 сорилд нислээ дээ. Хэр удаан хамгаалахын нь харъя даа. Лидер нь А ангируу дэвшчвэл ЛИДЕР болох нь байна ш дээ.

18 Дөлгөөн 42
Мэдлэгтэйгээ харьцуулашгүй сайн дүн авчаад байгаа, удахгүй буураад байрандаа очих байлгүй дээ.

19 Балжинням 41.5
Ёоё, 5-р байранд л байж байх ёстой хүн шүү дээ. Тэгсэн сүүлээсээ л 5 орчимд, одоо Дөлгөөний доор гэхээр онигоотой юм даа. Их удаан юм шиг байна лээ дээ.

20 Нандинцэгцэг 39
Ойрд сайн л байсан, өнөөдөр л муу байлаа. Эрдэнэмандалыг бол гүйцчихмээр л юм даа.

21 Сэвжиддулам 37.5
Энэ бүтэхгүй, сорил муу өгдөг юм билээ. Чадвараасаа харьцуулашгүй муу дүн шүү.

22 Нямжаргал 37.5
Өнөөдөр дээшилж өөрийнхөө байрлуу дөхөж байнаа.40 дундажтай 1-р хэсгийн 6 сорилоо дуусгамаар байна шүү...

23 Цэдэвжаргал 36.5
Ойрд их муу байгаа, буурсаар л байна, байр суурь бол үнэн доошоо орлоо ш дээ, юун лидер болохын төлөөх өрсөлдөөн. Үнэн бүтэхгүй ээ.

24 Г.Оюун-Эрдэнэ 35.5
Боломжийн байна. Дүнгээ л энэ хавьдаа сайн барих шаардлагатай.

25 Цэдэвсүрэн 34.5
Муу байнаа. Б ангидаа 7 гэдэг чинь хангалтгүй байна ш дээ, илүү их хичээч нямбай сайн бодож сайжрах хэрэгтэй.

26 Дэлэгжунай 34.5
Сайн байнаа. Тэр Эрдэнэмандал энэ тэр нурж гай болно шүү, манай Жунай бол сайхан тогтмол үзнээ. Одоогоор яг л эндээ байж байхад болно, дараа сайжрана ш дээ.

27 Насан-Очир 32
Өнөөдөр сайн байлаа. Чадвал чадах л юм байна гэсэн итгэл сууж байгаа байхаа.

28 Мөнхбат 32
Таслаад тэнээд, формоо алдаад байхаар ямар хэрэг байхав. Нөгөө 2 нь бүүр 5, 6 -р байранд явж байхад энэ муу тэнэмэл л ганцаараа ийм доор байж байх гэж, үнэн бүтэхгүй ээ.

29 Шийрэв 30.5
Муу л эхэлсэн. Тэгээд яахыг нь харж л байяа.

30 Батгэрэл 30
За үнэхээр муу байнаа, юу гэсэн үг билээ. Б ангид түрүүлнэ гээд алалцаж байх ёстой хүн чинь 30-р байранд гэжүү. Яана даа...

31 Цэнд-Аюуш 30
Ангийнхаа нэр хүндээ унагасан 3 хүн байнаа. Сумъяа гэж Сумъяа энэ 2 юм нь ч адилхан.

32 Дэлгэрмаа 29
Шинэ цэрэг.

33 Ня.Ариунзаяа 28
Өсөж уруудаж, унаж тусаж, баян ходоод ч болж үзээд л явж байна даа.

34 Ариунзаяа 26.5
Дүлий байнаа, анхаарлаас гадуур.

35 Солонго 26
Шившиг... А ангийн хүүхэд гэхэд Б ангийн бүх хүний доор шахуу.

36 Золбаяр 25.5
Муу муу, хожигдоно, тэнэнэ, таслана... би ууртай хүн шүү.

37 Оюунтөгс 25.5
Тогтмол энэ хавьд л байж байхад хэсэгтээ болно доо.

38 Мягмарсүрэн 23
Уг нь болох гээд л байгаа юм, даан ч өнөөдөр баян ходоо авчлаа. Дахиж ийм ичгэвтэр байдалд орохгүйн тулд сайжрах хэрэгтэй.

39 Үржинханд 23
Хамгийн муу байна даа, үнэн муу...

40 Энхчимэг 23
шинэ цэрэг.

Thursday, October 20, 2011

ЦАХИМ БАТЛАМЖ-4

Баянхонгор аймгийн "Алгоритм" сургалтын төвийн суралцагч Мөнхжаргал овогтой Буяннэмэх танаа

"Алгоримт" сургалтын төвийн 2011-2012 оны хичээлийн жилийн ЭЕШ-ны сорилуудын нээлт Н.Сэрчинмаагийн нэрэмжит 1-р сорилд амжилттай оролцон 90% -ийн амжилтаар А ангидаа ТЭРГҮҮН байр эзэлсэн тул талархан дурсгалын зүйлээр шагнаж, сургалтын төвийн блогт ЦАХИМ БАТЛАМЖИД тэмдэглэв.


Дурсагдах гавъяатай төгсөх нь лидерийн үүрэг, лидер нь сайн хичээвэл тэр багийн амжилт сайн байдаг.

2011-10-18. Багш С.Цагаан.

ЦАХИМ БАТЛАМЖ-3

Баянхонгор аймгийн "Алгоритм" сургалтын төвийн суралцагч Шаравнямбуу овогтой ОЮУН-ЭРДЭНЭ танаа

"Алгоримт" сургалтын төвийн 2011-2012 оны хичээлийн жилийн ЭЕШ-ны сорилуудын нээлт Н.Сэрчинмаагийн нэрэмжит 1-р сорилд амжилттай оролцон 56% -ийн амжилтаар Б ангидаа ТЭРГҮҮН байр эзэлсэн тул талархан дурсгалын зүйлээр шагнаж, сургалтын төвийн блогт ЦАХИМ БАТЛАМЖИД тэмдэглэв.


Хойч үеэ бүүр сайн байгаасай гэсэндээ сайн хүн "дээд амжилт" тогтоодог, түүнийг эвдэхийн төлөө чармайн сурах нь бидний үүрэг билээ...

2011-10-17. Багш С.Цагаан.

Friday, October 14, 2011

10-р ангийнханы эхний шалгалт

10-р ангийн сурагчдын 1-дэхь сарын хичээл өнөөдөр өндөрлөж байна. 11-ийнхнээс хамаагүй ачаалал багатай буюу 7 хоногт 3 удаа тус бүр 2 цагаар, нийт 6 цагийн хичээл ордог.

Сарын төгсгөлд 2 шалгалт авч дууссан, 2 шалгалтны дунджаар жагсаавал:

1. Л.Оюундарь 100%+58% 79% (3-р сур)
2. С.Мөнхшүр 100%+50% 75% (3-р сур)
3. Бадамсүрэн 95%+53% 74% (2-р сур)
4. Эрдэнэмаа 72% (2-р сур)
5. Бибаатар 70% (1-р сур)
6. Удаанжаргал 90%+40% 65% (2-р сур)
6. Санжлхагва 85%+45% 65% (4-р сур)
8. Эрдэнэсүрэн 90%+36% 63% (3-р сур)
9. Б.Сэр-Од 95%+29% 62% (1-р сур)
10. Гомбодорж 50%+66% 58% (1-р сур)
11. Түмэнжаргал 75%+23% 49% (1-р сур)
12. Батсугар 80%+10% 45% (3-р сур)
13. Буянхиишиг 70%+4% 37% (2-р сур)
13. Дадин 50%+24% 37% (2-р сур)
15. Түвшинтөгөлдөр 65%+7% 36% (3-р сур)
16. Баттөр 35%+21% 28% (1-р сур)
17. Маргад 45%+5% 25% (2-р сур)
18. Уртнасан 45%+11% 23% (2-р сур)
19. Отгонбилэг 30%+6% 18% (2-р сур)
20. Баяржаргал 5% (1-р сур)

Tuesday, October 11, 2011

Аавтай орчлон

Нар жаргасны дараахан сагсайтал нь тарвага ганзагалаад ирэх хүнийг би ХОРВОО юм байна гэж боддог байж. Алаг эрээн шатрын хөлгийн ард ам мэх уралдуулж, ухаан бодлоо шавхан суух дуртай нэгнийг би АМЬДРАЛ гэж ойлгож авсан юм байна. Хэнтэй ч ам зөрдөггүй, хэнийг ч гомдоодоггүй түүнийг би ХҮНИЙ ДЭЭД гэж боддог. Энэ л хүнээр би хорвоог төлөөлүүлэн ойлгож, энэ л хүнийг би амьдрал гэж итгэж өссөн. Өвөрт нь өсч, өвөр дээр нь дэрвэж, бүдэрч унаж сэтгэлийг нь зовоож, бүлтийтэл инээж аавыгаа баярлуулж... төрсөн цагаас минь хойш түүний надад бэлгэлсэн амьдрал, аз жаргал миний түүнд өгсөн баяр баяслын дэнсэн дээр амьдрал хөвөрсөөр 26 жилийг үдэж.

Хүний амьдрал өнгөрсний дурсамж, одоогийн зүтгэл, ирээдүйн сайхан зөгнөл дээр тогтдог мэт. 1960 онд 20-хон настай Адъяа гэдэг хүмүүн өвчний улмаас насан эцэс болж түүний харваад өнгөрсөн 20-хон жилийн амьдралыг гэрчлэн нярай ганц хүү үлдсэн нь манай аав Сүхбаатар гэдэг хүн юм. Адъяа өвөөгөөс надад нэг дутуу шатар, буурай ээжтэй цуг авахуулсан ганц хар зураг л өвлөгдөн ирсэн байдаг юм. Аав маань тэр харваад одсон хүмүүний амьдралыг цааш үргэлжлүүлж одоо насны буурал даваан дээр гарчихсан ачтайгаа ганганаж сууна. 60 оны тэр уйтай, өнчин, нярай намрыг бодвол 51 жилийн дараах гэр дүүрэн гэгээтэй, элэг бүтэн, өтөл намар үнэхээр сэтгэл тэнүүн сайхан байгаа бизээ.

1984 онд ээжтэй маань гэрлэсэн, би 85 онд төрсөн. Сайхан ханьтай болоод л амьдрал нь тэгширсэн дээ гэж буурай ээж маань хэлдэг юм. Аав, ээжийн маань ахан дүүс бүгд Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул иргэд. Аав маань амьдралынхаа эд залуу 20 орчим жилийг Дөвөнтийн цэнхэр нуруу гэж ачтай буянтай, алттай тарвагатай өндөрлөгт өнгөрөөсөн хүн. Төрсөн нутаг болон, аавын ахан дүүс бүгд л Дөвөнт хэмээх миний төрөлх тосгоноос ердөө 10км-ын зайд нүдэн дээр илхэн байдаг тул аав бид 2-ын амьдрал Дөвөнтийн нуруунаас Босгын тал хүртэлх багахан зайд өрнөдөг байлаа.

Тэр нутаг нь Бөмбөгөр, Баян-Овоо, Галуут гэсэн 3 сумын зааг бөгөөд аав маань авга ахыг даган Галуут явж адуучидтай танилцан наадам үзнэ, Баян-Овооны хөшчүүлтэй дуутай хуруу гаргаж, дэмбээдэж, айрагдаж... БОГД Сүхбаатар хэмээн хочлогдож ёстой л нэг цалгиж явсан хүн дээ. Аавын тэр идэр залуу сайхан наснаас надад өвлөгдөж үлдсэн юм тун бага, би царайгаараа аавыгаа дуурайж төрсөн боловч зан араншингийн хувьд яг л ээж шигээ хүн. Аавын маань дуулж хуурдаж, бас ч гэж мөрийтэй тоглож, цалгиж явсан тэр үеийг том дүү маань л хааяа санагдуулдаг юм. Ганц охин нь гээд аавын амины хүүхэд тул дүүд аавыг дуурайсан олон сайхан зан, олон сайхан чанар байдаг. Хааяа аав маань залуу даа ийм л хүн байлаа даа гэж би дүүгээс олж хардаг. Сэтгэл дүүрэн сайхан инээдэг, бас ч гүй тоглоом наадгайд дуртай, хиймортой цовоо зан нь миний бахархал болон хүүхэд насны маань гэгээн дурсамжуудтай олон жилийн цанаас ч тодхон л санагдаж байна. Энэ л сайхан хүнийг би "жинхэнэ хүн" гэж бодож энэ л хүн шиг сайхан хүн болно доо гэж би өдөр бүр түүн шиг байхыг хичээж өссөн.

Би аавынхаа сайхан сайхан занг эзэмшиж чадаагүй ч түүний үйл хэргийг нэлээн дуйраасан. Аав маань зун болохоор намайг дагуулаад айлуудын уяаг тойрч явна, энд тэндэхийн үсэргээ, том бага наадмуудыг цугтаа очиж үзнэ. Аавд хүмүүс морио шинжүүлнэ, уяа нь хэр байгааг шалгуулна. Өөрөө ажил амьдарлын эрхээр морь уяагүй ч моринд хайртай, дуртай, олон наадам, олон морь, олон уралдаан үзсэн тул түүний хараа туршлага зөрөхгүй дээ. Миний хамгийн тод санадаг нь 95 он юм байна, сумын 70 жилийн ой болоод түүний урд хамгийн сүүлчийн том өдөрлөг болов. Би хөдөө байж байгаад морьдтойгоо цуг өдөрлөгт очин их насны морьд гарч байхад аав Дөвөнтөөс ирэв. Дөнгөж ирэнгүүтээ
-"тэр түрүүлэх" гэж байгаа морь хэний морь бэ? гэж нэг морилуу заагаад асуув.
-Нагацын хээр л байна шүү дээ гэхэд
-өнгө зүсээ засаад танигдах аргагүй болж өнөөдөр их хол түрүүлэхнээ гэв.
-2 хоногийн өмнө тэр зэргэлдээ сумын хээрийг үсэргээнд дийлээгүй гэхэд аав:
-өнөөдөр түрүүлнээ л гэв.

Морьд гарах болоход зэргэлдээ сумын хүн морь маань өнөөдөр түрүүлэх нь тодорхой гээд их л додигор байв. Аав тэр хүн дээр очоод "чиний хээр хурдан нь ч хурдан юмаа, гэхдээ өнөөдөр манай хээр түрүүлнээ" л гэж хэлэв. Их насны морь ирэхэд Нагацын босоо хээр ээлжит нэг түрүүгээ хол тасархай авахад нь би их баярлаж билээ, бага ч байсан аав яаж мэдвээ гэж их ч гайхсан. Одоо бол ч нээх гайхах зүйл биш байж, аав ер нь түрүүлэх морийг бол мэддэг хүн.
Одоо нутгийн хөгшид надад их сайн байдаг юм, их багаасаа морь дагасан сайн хүү гээд... наадмын талбайд бол олон хөгшин хүмүүсийн дунд аавтайгаа суучихсан сайхан дурсамж сэдрээнэ ш дээ.

Зунажин аавыг дагаж морь сонирхож, хүмүүстэй айрагдаж хуруудахыг нь харж явдаг бол намар аавтай цуг тарваганд явах бага насны хамгийн сайхан ажил. Аавын агнасан анг чирээд дараагийн ангийнх нь араас явна. Жинхэнэ гошгоруулах гэдгийг чинь утгаар нь үзүүлнэ дээ. Тарвага даллаж агнах гэдэг чинь бөөн том жүжиг, яг тарвага шиг хувцас өмсөөд яг тарвага шиг хөдөлж байж л түүний анхаарлыг татаж гошгоруулна, тэгээд л өөрийн буудаж болох зайнд очингуут түс хийтэл нь буудна шүү дээ. Хангайн хишгийг мөн ч их хүртсэн дээ... Их залуугаасаа мотоцикл унасан, миний мэдэхийн л манай аав чинь мотоциклын жолооч л хүн л дээ. Амьдрал хөөн 90-ээд оны дунд үеэс Эрээн явж ганзагын наймаа эрхэлдэг болоод Дөвөнтийн сайхан нуруунаасаа буусандаа. Тарвага агнадаг буугаа үүрдэг гахайгаар сольж, мотоциклоо машин болгоод шинэ дүр төрхтэй болсон.

Эрдмийг бүхиний дээд гэж боддог хүн. Өөрөө тоо бодож чадахгүй ч тоо боддог хүн амжилт гарганаа гэж Монгол эр хүний холч ухаандаа хаанаас ч юм шингээж авсан хүн. Мэдээ орсон цагаас л миний дагаж дурайж өссөн ертөнц юм болохоор би ааваараа мэх заалгаж дийлдэггүй байсан хүмүүсээ давдаг байлаа, нээх сайхан барилдаад аавыгаа баярлуулчих юмсан гэж их хүсдэг байсан ч намайг багадаа тэмцээн уралдаанд оролцож байгааг аав маань ганц ч удаа харах боломж таараагүй юм. Харин нэг удаа аавын хамгийн сайн найз Дэлбэрэл ах бидний тэмцээнд оролцохыг харж билээ. Тэр бас л гоё дурсамж. Манай гудамнаас 5 6 хүүхэд самбо бөхийн аймгийн аваргад оролцож Дэмбээ ах биднйг дэмжин очив. Би ерөнхий шүүгчийн хүүтэй финалдаж луйвардуулсан тул Дэмбээ ах бөөн хэрүүл маргаан хийсэн. Дараа нь аавд тэрийгээ сүр болгож яриад л тэр 2 мөн ч их харамсаж билээ. Х.Дэмбэрэл гэдэг нь Дөвөнтийн нуруунд аавтай маань найзалсан ганц галзуу найз нь, яруу найрагч хүн байдаг юм. Түүнийхээ зохиосон дууг аав дуулж Дөвөнтийн урлагийн үзлэгт орж шагналт байр энэ тэр аваад тэр 2 чинь их хөөрхөөн. Хоюулаа эрүүл мэндийн шалтгаанаас болж цэрэгт яваагүй ч гэсэн цэргийн баярыг хамтдаа нижгэр тэмдгэлнээ, манай ээж тэрийг нь шоолоод л... Тааралдах бүртээ тэврэлдэж үнсэлцэнэ, шөнөжин уунгаа шүлэг дуу урсгаж хонодог 2 шүү дээ. Дэмбээ ах: "Дөвөнтийн нуруу надад мөн ч их юм өгсөн, ийм сайхан найз хүртэл өгсөн" л гэж хэлдэг юм.

2001 онд хотруу явж математик сурахаар ааваараа хүргүүлсэн юм. Түвчин заантай цуг явсан тул замын турш олон сайхан дурсамжуудыг нь яриулж, хөгжилтэй дурсгалтай явсан. Түвчин заан чинь агуу багш хүн шүү дээ, би ч тэр л үеэс багш болох бэлтгэлээ хийж эхэлсэн. Аавыгаа цөөн л удаа баярлуулсан байх, тэгэхэд л лав их баярласан. Өвөөд "манай хүү олон газраас шалгарч цугласан сайн хүүхдүүдтэй цуг сурах боллоо" гэж баярлан хэлж байсан юм, өвөө хариуд нь "төрд хэрэгтэй зайран болох нь дээ" л гэж суулаа. Аав маань явахдаа надад насан туршийн амьдралын минь зам мөрийг зассан үг хэлсэн юм, одоо 10 жилийн дараа зам мөрөө олж аж амьдралаа зохиочоод эргээд бодоход ААВ хүн тийм л байдаг байхдаа гэж бодохоор... Намайг лицейд хүргэж өгөөд, байр сууцыг маань тохинуулаад буцахдаа аав маань:
"аавд нь чамд өвлүүлэх их хөрөнгө байхгүй, сурахад чинь л зориулж мөнгө өгч чадна, чи сайн сураарай" гэж захисан юм. Би тэгтлээ их мөнгө авч сураагүй ч тэр захиас намайг зөвхөн сурахын төлөө хөдөлмөрлөх ёстой юм байна гэж ойлгуулж өгсөн. Мөн ч олон шөнө нойрыг минь хугаслан суулгаж, мөн ч олон өглөө эрт босгосон доо тэр захиас.

Ээжийн маань аав манай аавд их сайнаар ханддаг байсан. Ааваа гэж дуудах хүнгүй өссөн болоод ч тэрүү манай тэр 2 их дотно байдаг байсан, аавыг очихоор өвөө дуу захиалж дуулуулна, барьцаад байгаа бага хүргэнүүдээ өвөө "бигий том хүргэнтэй барьцаад бай, ууган нь болохоор нь би зөвшөөрсөн юм, та нар бол уух хэрэгггүй" гээд загнадаг байсан. Би бол хэзээ ч аваасаа илүү сайхан аавтай болъё гэж хүсч байсангүй, ухаан орсон цагаасаа энэ л хүнийг хорвоо гэж боддог байсан тул түүнээс илүү сайхан хүн ганцыг ч харсангүй ээ. Намайг хүний орчлонд хөтөлснийг нь бодоод түүнийг би надад сэтгэл амар байж байгаад ертөнцийн үнэнд хүрээсэй гэж хүсдэг. Тиймдээ ч архи ууж аавынхаа сэтгэлийг чилээхгүй гэж шийдсэн. Аавыгаа хүндэлдэггүй хүн л архи уудаг байхдаа. Аавыгаа ч гэсэн би "аавгүй хүн болохоороо л архи уудаг юм байна, би лав аавтай хүн" гэж хар багаасаа л бодож өссөн.

Миний амьдралын бүх чухал шийдвэрийг аав маань л гаргаж өгсөн. Бага байхаас л чи маметаикч болох ёстой, математик бол бүхний дээд гэж аав л ойлгуулсан. Би Баянхонгорчуудыг ухаанаар нь уралдуулвал хүүгээ айргийн тавд багтана гэж бодоод л дурангаа бариад сууж байна гэж надад хэлдэг байлаа. Бас л том үг шүү... Их сургууль төгссөний дараа "за миний хүү сураад дууссан гэж өөрөө бодож байгаа бол НУТГИЙНХАА төлөө ажилла даа" гэж аав маань л хэлсэн. Хэлээд ч зогсоогүй сургалтын төв барьж өгч Алгоритм сургалтын төв үүссэн түүхтэй. Аав ээж 2 маань байгаагүй бол 23 настай, сурахаас өөр юм мэдэхгүй хүн яаж ч сургалтын төв байгуулж, олон сайн хүн бэлтгэж чадах билээ. Түүний л заавар шийдвэрээр бид оршин тогтнож, түүний нөмөр нөөлгөнд үр хүүхэд бид нар, миний шавь нар сурч хөдөлмөрлөж, зүтгэж тэмцэж явна. Аав маань харин бидний төлөө сайн сайхныг ерөөгөөд "Далай хүү шиг маань сайн хүн болно байхаа нь Гончигдорж хүү" гэх мэтийг хүүрнэн амьдарч сууна.

...
Гадаа он жил биднийг унасан навчис шиг хаяж одно
Гаагүй дээ би муу аавыгаа жаргааж амжина гэж өөрийгөө хуурна
Ганцхан зүрхнийх нь цохиолт л намайг зэмлэн лугшиж
Газар дээр аав минь хүртэл мөнх бусыг сануулдагаа... (Ц.Хулан)

Намар 10 сард Архангайн олимпиадад очиход сэтгэл нэг л хөндүүр байдаг. Аавыгаа ч өрөвдөх шиг... аав гэж дуудах хүнгүй өнчин өссөн аав маань арван хэдтэй байхдаа өөрийнхөө нэг нүдийг санамсаргүй гэмтээсэн юм билээ, дутуу заяатай ч дүүрэн сайхан сэтгэлтэй, сэтгэл шигээ сайхан амьдралтай хүн. Би өөрийн аварга дүүгээ Баянгорчуудын чадаагүйг ганцаараа чадсан болохоор нь түүгээр насан туршаа бахархаж амьдардаг, аавд маань ч насан туршаа бахархаж амьдардаг сайхан дүү байсан юм. Хөдөлмөрч, хийморьтойгоороо нутаг усандаа гайхагдсан эмнэг сургалтын сдортын мастер, аймгийн сайн малчин цолтой идэр залуу 32 настай дүү нь яг л энэ өдөр өдийгөөс 17 жилийн өмнө тэнгэрийн оронд одож аав маань баяр бүхнээрээ дүүгээ дурсаж гунигалдаг амьдрал дунд өтөлж явна. Тэр өдөр нь ихэвчлэн намайг Архангайд явж байхад таардаг тул надад нэг л эвгүй санагддаг юм. Энэ жил Архангай явахдаа аавтай цуг явлаа. Дандаа бидний ард үлдчээд дүн яасан гэж асууж байхаар нэг удаа цуг очоод өөрөө нүдээрээ үзээсэй гэж бодлоо. Хүүхдүүд яаж тэмцдэг юм, Баянхонгорчууд хэр сайжирсан бэ? бусад газрын хүмүүстэй хэр өрсөлдөж байгаа бэ гэдгийг өөрийн нүдээр харж үнэлэлт дүгнэлт өгөөсэй, тэмцэл гэж юу байдгийг харж аваг гэж бодлоо, аав маань ч их юм үзэж харсан байх, нэмээд бид ч тун сайн байсан тул аавыгаа баярлуулж чадсаан. Сүүлд багийн дүнг танилцуулж байхад аавтайгаа цуг яваа болохоор манай баг 3-д орчихсон байгаасай гэж мөн ч их хүссэн дээ, эхний 2 байр тодорхой байсан тул. Харин хүсэл маань биелэх мөчид бас л сайхан байсан шүү.

Эс хүссэн ч ертөнцийн үнэнд гүйцэгдэх цагт Төгсбилэг ч болтугай өвөө минь ийм л хүн байж дээ гэж дурсаасай гээд санаж байгаагаасаа бяцхан хэсгийг тэмдэглэв. Дөвөнтийн цэнхэр нуруунд "богд" хэмээн хочлогдож, дэрвэж явсан тэр л идэр залуу сайхан үеэр нь би аавыгаа дурсах дуртай.

Аавыгаа би Бат-Эрдэнэ аварга шиг бүхнийг давдаг сайн бөх байгаасай гэж хүсээгүй, багадаа манай аавд "болъё" болтлоо унаж байсан хүмүүс надаас "аав чинь ямар цолонд хүрэн бэ?" гэж асуудаг юм, тэр л надад сайхан.
Аавыгаа би Адарсүрэн шиг нь сайхан дуучин байгаасай гэж ч хүсээгүй, гитар бариад дуулчихдаг, алсын замд сэтгэл сэргэтэл аялачихдаг, тосгоныхоо дууны тэмцээнд шагналт байранд шалгарчихдаг, айлын найранд ороод хэний ч нүүрийг улайлгадаггүй байх нь л надад хангалттай санагддаг.
Аавыгаа би Каспаров шиг сайн шатарчин байгаасай гэж хүсээгүй, аймгийн аваргын тэмцээнээр аавд хожигдсон аймгийн аварга хүн "нэг шатар мэддэггүй юманд хожигдчихлоо" гээд уурлаж байж билээ, тэр л надад хамгийн сайхан дурсамж.
Аавыгаа би Буянгийн Жагай шиг баян амьтан байгаасай гэж хүссэнгүй, аав маань надад сургалтын төв барьж өгөөд "чи тийм жижигхэн гэртээ улсын аваргуудыг бэлдэж чадсан юм чинь одоо сургалтын төвөөрэй олон улсын медальтан бэлдээрэй" гэж даалгасан юм. Би чадахын төлөө л зүтгэж байна.
Аавыгаа би түүний шүтээн Элбэгээ ерөнхийлөгч шигээ уран донгодоосой гэж хүсээгүй, "...сурахад чинь л зориулж мөнгө өгч чадна..." гэж хэлсэн нь л надад хангалттай байсан.
Аавыгаа энгэрээрээ дүүрэн одон медальтай ОД байгаасай гэж хүссэнгүй, 2 ширхэг байдаг "5 жилийн гавьшгаач" гэдэг тэмдэг нь надад бүхнээс илүү дотно байдаг.

Аавыгаа шинээр нээлт нээсэн эрдэмтэн байгаасай ч гэж хүссэнгүй, түүний отгон хүү нь Баянхонгорчууд дундах цор ганц улсын аварга хүү юм шүү дээ. Миний 2 хүүхэд улсын аварга болж чадаа ч уу үгүй ч үү...
Аавыгаа би бурхан шиг сайн хүн байгаасай гэж хүссэнгүй, 3 хүүхэддээ аав шиг нь аав байж тэднийг хүний зэрэгт хүргэж өгсөн юм. Бид харин аавынхаа үйл хэргийг бадрааж, түмэн олондоо тустай амьдарцгаанаа.

Аавынхаа бодож төлөвлөсөн бүхнийг биелүүлэхийн төлөө би ажиллаж, амжаагүйг нь ач нар нь дуусгах хувь тавилантай буйзаа...

Багаараа дахин медаль авлаа.

ТО8. Н.Өлзийн нэрэмжит Дундговийн 11-р нээлттэй олимпиад 9-р сарын 24-д болж нэг АЛТАН медалтай ирсэн байгаа. 4-р ангийн Даансран 6-р байр, 10-р ангийн Эрдэнэмаа 9-р байр, 9-р ангийн Бат-Амгалан 12-р байр тус бүр эзэлсэн.

ТО9. А.Нямринчен багшийн нэрэмжит Хангайн бүсийн 11-р олимпиад 10-р сарын 8, 9-д болов.

1. Багуудын тэмцээнд Буяннэмэх, Эрдэнэмаа, Чимэдширчин, Энхзаяа гэсэн хүүхдүүдээ авч орон 4-р байр эзлэв. Уржнан 6-д орж байсан удаатай.

2. 11-р ангийн сурагч М.Буяннэмэх ХҮРЭЛ медаль авлаа. Эхний өдөр 2 бүтэн бодлого бодож 10 оноо авсана. Төгсөх ангид өмнө нь манайхан 1 мөнгө, 1 хүрэл, 1 шагналт байр авч байсан.

3. 10-р ангиийн сурагч Н.Эрдэнэмаа 6-р байрт шалгарлаа. 6+5 гэсэн оноо авсан. Ганцхан Архангайд л маш муу боддог уламжлалтай хүн дээ. Энд 3 удаа орохдоо өөр газар үзүүлж байгаагүй муу амжилт л үзүүлж байна.

4. 9-р ангид Б.Чимэдширчин 4+12 оноогоор шагналт 4-р байрт шалгарав. Эхний өдөр 8-р байрт явж байсан гэхэд 2 дахь өдөр сайн бодож сайн ахилаа. Гэхдээ формоо олж авах шаардалага байгаа юмаа, өнгөрсөн жилийн Өмнөговиос эхлээд л азгүй байгаа, улсын олимпиаднаас хойш формоо алдсаар л байна.

5. Шилжилтийн 9-р ангид Б.Энхзаяа МӨНГӨН медаль хүртлээ. Үнэхээр сайхан бодсон, яг л өөрийн хийх ёстойг хийсээр 7+7 оноо авч багийнхнаасаа хамгийн өндөр амжилт гаргалаа. Энэ жилийн улсын олимпиадад оролцох эрхээ бараг л авчих шиг боллоо.

6. 8-р ангид дэвшин оролцсон Ёндонжамц эхний өдрийн 1 оноогоор 15-р байрт жагссан.

7. 7-р ангид Буянбилэг амжилттай сайн бодож 11+7 оноо авч 6-р байрт орсон. Багийнхнаасаа хамгийн өндөр оноог цуглуулсан байгаа, алт авсан сурагч нь 22 оноотой. Буянбилэг анх удаа том олимпиадад оролцож байгаа тул туршлага дутаж сул алдсан оноо нь 4-өөс хамаагүй их байлаа. Үнэхээр сайн байлаа шүү.

8. За 11-н жил тэмцэж намайг очсон 3 жилээс бусад жилүүдэд баян ходоод шахуу явсаар өнөө жил анх удаа БАГААРАА медальт байранд оров. Олон хүчтэй багуудтай өрсөлдөөд нутгийн эзэд болон энэ олимпиадад хамгийн олон түрүүлсэн Хөвсгөлийн баг, мөн түрүү авдаг Орхоны баг зэргийг дийлж БАГААРАА ХҮРЭЛ авах бас л гоё байсан шүү.

3+6+4+2+10+6=31 оноогоор тус шагналт байрыг авлаа, одоо дийлэх шаардлагатай 2-хон багтай үлдлээ.

Monday, October 10, 2011

3 дахь жилийг дурсахуй...

2010/2011 оны сургалтын төвийн бүтэн жилийг товчхон дурсвал...

10-р сар.
Нөгөөл шинэ шинэ түүх үргэлжилсээр... Өмнөговьд болдог Говийн бүсийн олимпиадад анх удаа оролцохдоо 8-р ангийн сурагч Г.Мөнхбат алт, 5-р ангийн сурагч Г.Тамир мөнгө, 10-р ангийн сурагч М.Буяннэмэх хүрэл авч, би өөрөө алт авснаар манай баг тун ч цомхон бүрэлдэхүүнээр багаараа 3-р байранд орж бахдам амжилт гаргалаа. ЭЕШ-ийнхний хувьд Дашпүрэв том ахын сайн сайн дүнгүүд заавар зөвлөгөөн дунд л хөвөрсөөр...

11-р сар.
Нийслэлийн сайн ЕБС-уудын нэг нь болох 48-р сургуулийн нэрэмжит уламжлалт олимпиадад анх удаа оролцон М.Буяннэмэх 11-р ангид дэвшин хүрэл, 8ш ангийн сурагч Б.Энхзаяа хүрэл авлаа. Энэ олимпиадад нийслэлийн хэмжээний бүх сургуулиуд оролцдогийн дээр зарим аймгууд оролцдог томоохон олимпиад билээ. Өөр аймгууд мэр сэр медаль авдаг ч манайхан түүхэндээ анх удаа медаль авч байгаа нь сайхан хэрэг. Сорилуудаа авч эхлэв, Н.Сэрчинмаагийн нэрэмжит болгон явуулж байхаар болсон НЭЭЛТИЙН 1-р сорилд Д.Дашпүрэв ялалт байгууллаа.

12-р сар.
П.Энхболдын нэрэмжит улсын уралдаанаас медаль авахыг их хичээсэн ч 5, 6, 7-р байрууд эзэлж л дууслаа. Олонлог сургуулийнхан сүр болон мөнгөний ажил хийж хэдэн хүүхдүүд авч явж сургатал Энхзаяагаас бусад нь "сайжирсангүй" нь үнэн хошин.

1-р сар.
Сорилуудын эхний үест тэргүүлж явсан Дашпүрэвийн хаанчлал өндөрлөж, Мөнхдалай Сандагдорж нарын эрин үе эхлэв. Өвлийн амралтнаараа ирж сорилд цуг оролцож байсан оюутнууддаа талархал илэрхийлэх нь зөвөө.

2-р сар.
Ихээхэн тэмцэл дунд ЭЕШ-ынхан амьдарч байхад Мөнхдалай 90%- хүрсэн дүнг 2 ч удаа үзүүлж сорилын хэсгүүдэд Сандаг, араас нь Мөнхдалай түрүү авч өрсөлдөөнийг бадрааж байлаа. Олимпиадныхан өвөлжөөндөө нам гүмхэн бэлтгэлээ хийсээр л...

3-р сар.
Гочоо маань эрийн цээнд хүрчихжээ. МКС-ын програмчлалын 2-р багт багтана. Надад сорил бэлтгэж өгнө, найзууддаа тусламж үзүүлнэ. Энэ үед нийт 5 хэсгийн 40 сорилын дундаж дүнгээр хүүхдүүд 27%-аас 67% хүртэлх дүн үзүүлж байсан байна.

4-р сар.
Аймгийн математикийн олимпиадны 7 төрөлд 5 алт, 1 мөнгө, 2 хүрэл. Мэдээлэл зүйн олимпиаднаас Эрдэнэмаа гэдэг шинэ аваргатай болов, түүнд аваргуудыг сайн залгамжлах үүрэг ноогдоно. Улсын олимпиадны бэлтгэлийг Чимэдширчин Мөнхбат нар манай гэрт сар гаран хугацаанд амьдарч аймгийн олимпиадны болон улсын олимпиадныхаа бэлтгэлийг маш сайн хангав.
Мон-Туркийн Батбаяр ахын санаачилгаар хамтарсан сорил авч эхлэв. Олон сайн хүмүүстэй өрсөлдөхөд бидэнд сайхан л байдаг.

5-р сар.
Улсын олимпиадад бэлдэснийхээ хэмжээнд оролцож чадсангүй. Математикаар Медальд хүрнэ гэдэг ч хол байлаа. Ганц л гялтайх юм байгаа нь улсад багаараа 4-р байранд орсон нь. Багийн гишүүд жигдхэн бодсон болохоор тэр шүү дээ, шинэ түүх гэдэг сайхан л байдаг.
Харин мэдээлэл зүйн олимпиадад би өөрөө мөнгөн медаль авсан ч, баярлах зүйл мөн эсэх нь ойлгомжгүй л байна. Чимээ маань мэдээлэл зүйн улсын олимпиадад тоосоо өргөж хойшид авах медалиудынхаа эхний алхамыг хийв.

6-р сар.
ЭЕШ-ийн сар. Сурагчид маань үнэхээр бэлтгэл сайтай байсан бөгөөд өөрсдийгөө маш сайн дайчилж, үнэхээр сайн болчихсон байсан. Бид хамтарсан болон бие даасан нийт 80 сорил авч бүх зүйлийг маш сайн эзэмшсэн бөгөөд Би тэдний "бадран доройтож" буй үеийн төгсгөл гэж нэрлэдэг байсан бол тэд надад харин "мандан бадрах" эхлэл байсан юм шүү гэдгээ ойлгуулсан. БХР-чуудын дээд амжилтыг 11 хүн эвдэсний 9 нь бидний дундаас төрлөө... Энхбаяр, Сандагдорж, Хажидсүрэн гэсэн 3 шавь маань 90%-аас дээш, Мөнхдалай Даваабат, Баасансүрэн, Уртнасан 4 шавь маань 80%-аас дээш авсан. Сайчуудад дахин баяр хүргэе.

7-р сар.
Сайчууд маань элсэн суралцах ангиа сонгож өөрийн гэсэн мэргэжилтэй болох эхлэлээ тавьсан бол би ч өөрийн гэсэн хүүхэдтэй болов. 11-ийнхний хувьд сүүлийн мөчид 38%-аас 76% хүртэл дундаж дүн үзүүлж байсан ба улсын ЭЕШ-д 71% дунджилсан юм шүү дээ, үнэхээр сайхан. Өөрөө үзэж байж ойлгох тийм мэдрэмж төрдөг юм билээ.

8-р сар.
Шинэ хичээлийн жилийн нээлт болж зуны сургалтаа явуулав. Гочоо маань гардан 10-р ангийнханд хичээлээ заасан, анхны юм бүэн хэцүү байдаг юм ш дээ. Сайн хүн харин туршлагажаад амжилт гаргах нь л тодорхой байдаг.

9-р сар.
Энэ хичээлийн жил ямархуу хүмүүстэй ажиллахаа эцсийн байдлаар сонгож дуусав. Энэ жил өмнө жилүүдээс нэлээд өөр буюу 2 ширхэг 11-р ангитай, 1 ширхэг 10-р ангитай, олимпиадны сурагчидтайгаа нийлээд 70 гаран сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Дундговийн олимпиаднаас анхны алтан медалиа хүртээд амжсан байгаа.

Sunday, September 4, 2011

2011/2012 оны сурагчид

Энэ хичээлийн жилд манай сургалтын төвд суралцах 11-р ангийн ЭЕШ- бэлдтгэх хүүхдүүдийн нэр тодорч дууслаа.

А анги:

1. Г.Мөнхбаяр 1-сур
2. М.Буяннэмэх 2-р сур
3. Г.Оюун-Ундрах 2-р сур
4. А.Болормаа 2-р сур
5. У.Дамбийням 2-р сур
6. Т.Энхгэрэл 1-р сур
7. Ч.Өнөболд 2-р сур
8. Б.Оюун-Ундраа 1-р сур
9. Б.Даваасүрэн 1-р сур
10. Г.Сумъяа 1-р сур
11. С.Сэвжиддулам 1-р сур
12. Цэнд-Аюуш 1-р сур
13. Г.Солонго 1-р сур
14. Б.Цэцэгмаа 2-р сур
15. А.Нандин-Эрдэнэ 1-р сур
16. О.Дөлгөөн 2-р сур
17. О.Очирбат 1-р сур
18. Балжинням 1-р сур
19. Ганганлхам 2-р сур

Б анги:

1. Б.Нандинцэцэг 1-р сур
2. Б.Оюунтөгс 2-р сур
3. Н.Ариунзаяа 2-р сур
4. Э.Цэрэндаваа 2-р сур
5. А.Насан-Очир 2-р сур
6. Үржинханд 2-р сур
7. Н.Нямжаргал 2-р сур
8. Ш.Оюун-Эрдэнэ 2-р сур
9. Золбаяр 2-р сур
10. Ч.Цэдэвсүрэн 2-р сур
11. Ня.Ариунзаяа 2-р сур
12. Г.Оюун-Эрдэнэ 2-р сур
13. Мягмарсүрэн 1-р сур
14. С.Дэлэгжунай 1-р сур
15. Эрдэнэмандал 1-р сур
16. Цэдэвжаргал 1-р сур
17. Ж.Батгэрэл 1-р сур
18. Шийрэв 1-р сур

Friday, July 22, 2011

ЭЕШ-ны үйл явц

Өнөө жилийн ЕШ их л амьсгаа давахцуулсан даа. Өвөл бүртгэл болоход тооцоо хийгээд бүртгүүлсэн чинь хавар шалгалтны хуваарь гарахад багахан буруу болчив, өмнө нь жил бүр авдаг байсан хуваариасаа энэ жил өөрчдөгдсөн. Тэр ч бага хэрэг, угаасаа 3 хичээлийн хугацаа сунгагдаж 100 минут болсон, нэмээд Англи хэл дээр их олон хүүхэд орж байгааг шалгагчид анзаарсан байх л даа.

Шалгалт урьд жилүүдийнхээс оройтож буюу 6-р сарын 17-оос 19-д болохоор хуваарь гарч, урьд жилүүдээс тэмүүлж байсан ТЕСТИЙН САН- гээч юмаа гаргаж авч чадаагүй тул 2006-2010 оны материулуудаар эмхэтгэн гаргасан номооноос өнөө жилийн шалтгалтандаа тодорхой хэмжээгээр оруулахаар болов. Ийм мэдээг сайд болон үнэлгээний төвийн удирдлагуудаас дуулсан хүмүүс мэдээж тус номыг нь худалдан авч бэлдэж гарсан. Бид ч бас сүүлийн хэдэн өдөр бэлдэж бэлтгэлээ бүрэн хангаж авсан.

Шалгалтын эхний өдөр өгсөн хичээлүүдээр бол 70% орчим нь хуучин номноос ирж байна гэх юм, маргааш математик бас тэр алдад байх нь гэсэн тооцоо шууд бууна. Математикийн өдөр хүүхдүүдээ оруулчаад хүлээж байтал үеэл дүү маань хамгийн эхэнд гараад ирлээ, материалыг нь шүүрч аваад үзтэл үнэн баярламаар, нэг ч хуучин тест байдаггүй юм даа. Баярласан гэдэг нь их, бусад бүх материалыг үзэхэд нэг бариант 3 хуучин тесттэй, өөр нэг бариант 1 хуучин тесттэй үлдсэн 2 бариантад нэг ч хуучин тест ороогүй байсан. Их хачирхалтай нь урд жилүүдэд нэг тестийг л жаахан засаад агуулгыг нь алдуулалгүй хувилдаг байсан бол өнөө жил агуулгын хувьд өөр 4 ширхэг тест бэлдсэн байна лээ, өмнөх жилүүдэд 8 хувилаад 4 бариант хөдөө, 4 бариант хотод авдаг байсан бол энэ жил тэгсэнгүй, хот хөдөө яг ижил материалаар авлаа. Ганц жишээ хэлэхэд л 4 баринтыг 2 бариантын нөхөх тест 24, нөгөө 2 бариантын нөхөх тест 34 оноотой байлаа... бүгд ижил 21 ширхэг сонгох тесттэй. Энэ ялгаатай байдал нь сонгох тестний оноо бүр ялгаатай болж ижилхэн түвшний бодлого дээр алсан 2 өөр баринтын сурагч 2 өөр дүн авах боломж үүсгэж байсан.

Хүүхдүүд гарч ирсээр... Мөнхдалай нэлээн эхэнд гарч ирсэн боловч их баргар харагдсан, ингээд 100% авах ч өнгөрлөө л гэж бодогдлоо. Нөхөр нэг тестээ буруу будчихлаа, нэмээд цөөн хэдэн НО-той юм байгаа гэв, Сандаг харин их баярлаж гарч ирээд нөхөхийн 4-ийн төгсгөл дээр багахан алдаагүй бол би 100% авсан гэж хэлчээд явчлаа... бүх хүүхдүүдээ цуглуулж аваад шууд авчирч ирээд л засдаг уламжлалаараа бүгдийг нь зассан.

Сандаг 2 сонгох тест хармасмаар алдсан тул 95 авах болсон, харин Мөнхдалай 2 алдсан ч тэр 2 нь 8 онооны алдаа болсон, нөгөө нөхөх тестний 24 34 гэсэн ялгаанаас шатлгаалж шүү дээ. Нэмээд нэг нөхөх тестний төгсгөл алдсан юм билээ. Хажид Мөнхдалайгийн бариант болж 6 оноотой сонгох тест алдаж, нөхөх дээр бас 1 маш бага алдаа гаргасан байсан. Уртаа харин урамтай сайхан бодож 80 авах нь тодорхой болсон нь сорилын рекрод 68 гэдгээс их хол давлаа, Батхишиг ч мөн адил мандан бадарсан. Сандагийн бариантынхан их будилаан тарьж Баасансүрэн 12 оноогоо буруу будаж салхинд хийсгээд 81% авах хэмжээнд хүрсэн бол Надмид бүүр хол бүтэлгүйтсэн, Сэргэлэнбаатар 40 орчим л авах юм шиг байсан, сүүлд дүн гарахад 50% авсан байсан. Даваабат Энхбаяр 2-ын бариантынхан засахад Энхбаяр 90% давсан байсан. Харин Даваабат Ану Сараа нар тооцож байснаас 10% орчимоор илүү оноо авсан байсан, тэдний бариантад нэг худлаа бодлого байсан нь нөлөөлсөн байх л даа, мөн аймагт манай хүүхдүүдээс гадна дээгүүр байр эзэлсэн сурагчид бүгд энэ бариантын хүүхдүүд байсан юм шүү. 4 дэхь бариант нь ёстой хэцүү байсан, ганцаараа л бусад бариантуудаас хүнд байсан бөгөөд дундаа худлаа сонгох тестүүдтэй, мөн худлаа нөхөх тестүүдтэй байсан. Энэ бүгдээс шалтгаалж бас л 10% орчим оноог энэ бариантын бүх хүнд тавьж өгсөн юм шиг байна лээ, гэхдээ өмнөх Даваабатын бариант шиг сайн дүн авах хүн энэ бариантаас гарахааргүй байсан л даа. Манайхаас гэхэд хашир тушлагатай Дашпүрэв дөнгөж 77%, маш сайн байсан Очирмаа 58% авч "хэлмэгдсэн".

Засаад дууссаны дараа сайн нягталж үзээд багахан багахан өөрчлөт орсон бөгөөд Энхбаярын бариантад гэхэд нөхөх тестний бодлогын өгүүлбэр 2 утгатай байсан тул дүн гартал зохиогч гуай яаж зассан юм бол гэдгийг хүлээх хэрэг гарсан. Тэр яригдаад байсан 2 оноо бол тэргүүн байр шийдэх хэмжээний оноо байлаа, бас Сарантуяагийн оноо дээшлэхэд хамааралтай байсан. Хамгийн инээдтэй нь үнэлгээний төв сайтандаа ТҮЛХҮҮР гаргадаг байсан бол энэ жил гаргаагүй... хардах л зүйл. Тэд хэтэрхий олон буруу бодлогынхоо хариуг угаасаа яалтай нь ч билээ. Нэмээд бусад хичээлүүдийн хувьд 70% орчим нь хуучин тест ирсэн гээд байгаа. 7-р сарын 1 хүртэл дүн хүлээж сэлгүүцлээ, харин дүн гарах өдөр эхэлсэн шөнөөс эхнэр маань өвдөж, өглөө дүн гарах 9 цагт амжин хүүгээ төрүүлсэн. Бөөн дүн харах ажил хүлээж байхад, анхны хүү маань төрөөд их л сандрагасан... Мөн хэт их ачааллаас болж үндсэн сайтанд саатал гарч дүн харах үйл явц их сунжирсан. Би хотооос увуулан цувуулан дүн харуулж 30 минут тутамд нэг дүн мэдсээр л байв.

1. Сандагдорж 92%
1. Энхбаяр 92%
3. Хажидсүрэн 91%
4. Мөнхдалай 87%
5. Даваабат 86%
6. Баасансүрэн 81%
7. Уртнасан 80%
8. Сарантуяа 79%
9. Дашпүрэв 77%
10. Ану 64%
11. Батхишиг 63%
12. Очирмаа 58%
13. Бямбахорол 52%
14. Сэргэлэнбаатар 50%
15. Төгөлдөр 49%
16. Надмид 36%

гэсэн амжилтууд гаргасан байлаа. Сайн л дүн, өөр газраас гэвэл 81% 79% авсан хүмүүс манай хүүхдүүдийн дундуур орсон бол Анугийн урдуур нэмээд 3 сурагч орсон гэх мэтээр...

Мөн цөөн хэдэн аймаг буюу Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Хэнтий зэрэг аймгаас бусад бүх аймгуудаас л лав дээгүүр орсон сурагчдын амжилтаараа манай аймаг хавигүй илүү байгааг тэмдэглэх хэрэгтэй.

Анги сонгох үйл ажиллагаа 7-р сарын эхээр болж эхний өдөр Төгөлдөр 3-р бүлгээр (мате 50%+хар зургийн ур чадвар 50%) 2-р байраар анги сонголоо.
2 дахь өдөр хамгийн эхэнд 5-р бүлгээр (мате 100%) манай 7 сурагч дараалан эхний сонголт хийж бүгд МУИС-ЭЗС авсан ба тэд бол Энхбаяр, Хажидсүрэн, Даваабат, Баасансүрэн, Уртнасан, Сарантуяа, Дашпүрэв нар байлаа... үүний араас 10-р байраар Батхишиг мөн ижил сургууль сонгож, Сэргэлэнбаатар МУИС-МТС авсан.
Дараа нь 6-р бүлгээр (мате 50%+Англи хэл 50%) Эхний 4 хүүхдийн дунд манай 3 сурагч болох Сандагдорж, Очирмаа, Ану нар СЭЗДС сонгосон.
10-р бүлгээр Мөнхдалай маань 2-р байраар ШУТИС сонгосон бол түүний араас тус бүлгээр Бямбахорол ЭМШУИС, Надмид ШУТИС сонгосноор өнөө жилийн ажил дууслаа.

Шинэ оюутнууддаа амжилт хүсье, тэд шилдэг байж чадсанаа ирээдүйд үргэлжлүүлнэ гэж найдаж байна.
Мөн дараа жил дахин өөрчлөгдсөн дүрмээр авагдах ЭЕШ-даа бид одооноос эхлэн бэлдэж та бүгдийнхээ араас явж очноо...

Sunday, July 17, 2011

Дундаж дүн нь 71%-д хүрсэн "сайчууд"-ын тухайд...

Энэ жил хүсэн хүлээж байсан амжилтандаа нэгэнт хүрлээ. Энэ амжилтанд хүрэхэд тус болсон хүмүүсийг нэрлэвэл:

1-рт Дашпүрэв
2-рт Гончигдорж
3-рт Батбаяр ах
4-рт Амартүвшин, Нацагдулам, Дуламсүрэн, Сэрчмаа ...
5-рт Сандагдорж, Мөнхдалай...
...
гэсэн хүмүүс байна аа. Энэ хүмүүст маш ихэд баярласнаа багийнхаа болон гэр бүлийнхээ нэрийн өмнөөс илэрхийлье.

Дашпүрэв маань бүх хүнд зааж зөвлөж, бүх хүнд хуулуулсан даа. Бүтэн жилийн турш бусаддаа үлгэр дуурайлалтай байсан.
Гончигдорж бидэнд бие даан 6 сорил бэлтгэн өгч, өөрөө олон тооны сорилд цуг оролцож, олон өдрийн бэлтгэлд цуг байлцаж хүүхдүүдэд туслаж зөвлөж байлаа. Түүний дэмжиж байсан Даваабат, Мөнхдалай нар тун их сайжирч сайн дүнгүүд авцгаасан.
Батбаяр ахын маань зохион байгуулсан сорилуудад бид амжилттай хамрагдаж, олон газрын хүүхдүүдтэй өрсөлдөж, өөрсдийнхөө бэлтгэл сургуулилтаа шалгаж, илүү их өрсөлдөөнд хамрагдаж байсан нь бидэнд маш их хэрэг болсон.
Манай охидууд сорилд цуг оролцоно, блогт орж хатуухан шүүмжлэл өгнө, заримд нь итгэл найдвар дэмжлэг өгнө, заримтай нь тусгайлан ярилцаж бэлтгэлд нь зөвлөгөө өгнө. Өөрсдөө ийм зам туулсан болохоор дүү нартаа их тус болно, миний хэрэглэдэг амьд үзүүлэнгүүд шүү дээ.
Мэдээж багт лидерийн үүрэг хамгийн их хэрэгтэй, лидер байхын төлөөх тэмцэл нь бусаддаа хамгийн том дэмжлэг болж өөрсдөд нь өсөж дэвжих бололцоо олгодог. Мөнхдалагийн очсон 90 дээр очих гэж, Сандагийн очсон 83,5% дундаж дээр очих гэж энэ 2 болон бусад бүх хүмүүс тэмүүлж байлаа...

9-р сар. Дашпүрэв зөвлөгч

Урьд жилийг бодвол оройтож хичээлээ эхэлсэн, аргагүй шалтгаан байлаа л даа. Дараа дараагийн удаа бол 8-сарын 1-ээс л эхэлж байвал зохимжтой байгаа юм. Эхлээд шалгалт авлаа, буудуулах шаардлагагүй байдаг тул "буруу бөглөсөн нь хасах оноо" авдаг байхаар тест бэлдэв. Олон ч хүн хасах оноо авсан даа. Уг нь их амархан сорил байлаа, тэр дунд Дашка л ганцаараа сайн байж 60 гаргаж аваад араас нь Хажид, Мөнхдалай хоёр 50% хүргэж авсан. Анхны шалгалт, анхны хичээл, анхны гэрийн даалгавараас эхлээд л Дашпүрэв бусдаасаа онцгой байж аргагүй л "хуучны хүн" гэдгээ баталж байлаа. Зун ЭЕШ-даа унасны дараа хотруу явж ямар ч хамаагүй ангид орно гэж байгаад надтай ярилцсаар миний хажууд дахиад нэг жил үлдэх шийвдэрд хүрсэн нь анхнаасаа л сайн шийдвэр байсан нь гэдэг нь ойлгогдож байлаа. Сургуульд явсан бол ямар ч мэдлэг чадвар байхгүй тул муу сурч тэнэсээр байгаад л таарах байсан. Энд бол тэмцэл дунд дахиад нэг жил зүтгэж өөрийгөө нээж харах, олж таних, мэдлэг чадвараа улам нэмэгдүүлэх гээд олон сайн зүйлийг сурна гэж би итгэсэн.
Эхний сарын дэвтэр дээрх comment-ны тулаан... хүн бүр л газар доогуур ортлоо муулуулж зарим нь бүүр бууж өгөөд хаяад зугтдаг ш дээ, Дашка ч түрүү жил тэр зовлонг туулаад гарсан хүн, өнөө жил арай л өөрөө байж чадсан. Тэмцэл яг энэнээс л эхэлдэг, олон өдөр дараалан F-аваад, зүгээр ч F-авахгүй баахан бодит байдлаа шүүмжлүүлсэн муухай үгстэй... ийм байдалд хүмүүс янз бүрийн л хариу үйлдэл үзүүлнэ.
9-р сар бол ерөнхийдөө өөрийнхөө мууг мэдрэх сар, бүгдийг шинээр эхэлж маш сайн зүтгэх хэрэгтэй юм байна гэдгээ ухаардаг сар. Үүнийг эрт ойлгосон нь амжилт гаргадаг, оройтож ойлгосон нь харамсаж төгсдөг, ойлгоогүй нь унадаг, ойлгож чадахгүй нь хаяад зугтдаг...
9-р сар бол Дашпүрэвийн л сар байлаа, тэрээр бүх хүнд зааж зөвлөнө, хуулуулна... өөрөө их сайн байгаад байгаа нь бусад хүнд том нөлөө үзүүлнэ, Дашка шиг болно гэдэг бол мөрөөдөл бөгөөд, биелүүлэхэд маш хэцүү зүйл байлаа шүү дээ. Нөгөө талаар байр суурь нь их өөрчлөгдсөн, өмнө жил Гочоог дагаад л явдаг муу нөхөр, хүн бүрээс тусламж ирдэг, хүн бүр түүнийг муу гэсэн нүдээр хардаг бол өнөө жил шал өөр... хүн бүхэн түүнийг аварлын харцаар харна, хүн бүхэнд Дашка л туслана. Би хэлдэг манай Дуяа бол цор ганцаараа багаа чирсээн гэж, тэдэн дунд чирэгдсэн нэг хүн бол Дашка байлаа, тэгвэл өнөө жилийн нөхдүүдийг Дашпүрэв маань нуруун дээрээ бүүр үүрээд алахлаа шүү дээ... үүрч дүүрсэн баг нь 71% дундаж дүн үзүүлсэн гэхээр арай л дэндүү ч гэмээр юм шиг, дэндүү том ачааг их сайхан дааж явлаа даа гэж шууд бодогдоно.

9 сард бол Янз бүрийн л хүүхдүүд цугласан даа, Мөнхдалай 2 найзаа дагуулчихсан ирсэн, нэг нь сайн нэг муу гэсэн чинь сайн гээд байсан нь хаяад алга болсон, 3-р сургуулиас нэлээд хэдэн хүүхэд байлгах санаатай байтал нэмэргүй шүү... зарим нь бүүр татлаа болоод л энд тэндээс хөгшин хүн амьтнаар утасдуулж дарамлтуулаад л ордог, тэд харин нээх уддаггүй юмаа. Өөрийнхөө хүслээр, өөрөө миний нүдэнд өртөж орж ирсэн хүмүүс л илүү хүчтэй, тэсвэртэй байгаа харагддаг. Энэ Сэргэлэнбаатар л гэхэд л бүүр зун над дээр ирдэг байсан юм, шуганман тэгшитгэл бодож чаддаггүй хамаг уур хүргэнэ. Яг үнэндээ алгебрын 7 томъёо мэддэг хүн хуруу дарам цөөн, түүний яаж хэрэглэх талаар ойлголттой хүн гэвэл маш хэцүү дээ. Одоо тэр намар авдаг байсан дүнгүүд, дэвтэр дээрээ бичүүлдэг байсан үгнүүд, алддаг байсан алдаануудыг эргээд нэг харах юм бол ёстой жинхэнэ хошин шог гэдэг чинь тэр болно доо...

10-р сар. 800 авах боломж хийгээд түүнд хүрч болох хүмүүс...

1 сар хичээллээд л хүмүүсийн тар танигдана даа. Анхны 24 хүүхдээс бараг 50% нь явсан байх, зөрөөд Энхбаярын ангийнхан... Баттүшигийг багш маань захиж, Батхишигийг намайг занал хийлж, Касумыг ээж нь чихдэж, Даваацэрэнг Мөнхдалай явсан найзынхаа оронд гэх мэтээр... Ер нь энэ сараас хүмүүс хэр сайн сурч чадхав? хэн хэн 800 авах бэ? гэдэг бол тодорхой болно. Жишээ нь би Батхишигийг 800 авч чадна гэж итгэж байлаа, нөхөрт бол эрүүл ухаантай хэн ч итгэх арга байхгүй. Яг үнэнэдээ түүнд мэддэг математик ойлголт энээ тэрээ гэж байхгүй, гэхдээ л түүнд нэг юм суръя гэсэн маш багахан хүсэл бий, түүнийг нь л дэмжээд өгвөл болох нь тэр. Заримдаа муу зангаасаа салж чадахгүй мэт ПС- эргүүлээд алга болно, гэтэл заримдаа найдуудтайгаа ч нийлэхгүй ганцаараа зөрүүдлэн хичээлдээ ирж сууна...
Пушкагаас шал эсрэг хүн гэвэл Уртнасан. Түүнийг аав нь сайн багш болгох гэсэн юмаа гээд надад авчирч өгсөн. Бүүр түрүү жил ш дээ... тэгээд Амарааг анги дэвштэл түүнтэй цуг суудаг байлаа. Сүүлд бүтэн жил л миний хажууд байсан, ямар ч байсан өөрийгөө дайчлаад ихийг сурч мэдэхийг төлөө зүтгэдэг нь олон хүнээс илүү давуу тал нь. Энэ намар харин 10 сарын үеэс бас яачив гэмээр муудсан, шалтгаан байсан л биз. Гэхдээ би түүний нөр их хөдөлмөрт эргэлзэж байсангүй, байнга итгэл хүлээлэгдэг байлаа. Урд жил дээд ангийнхантайгаа амралтын өдрүүдээр хааяа хичээлд цуг суухдаа их орилдог байсан юм гээд оюутнууд дурсдаг, "тийм тийм..." гээд л орилоод байдаг гэж. Тэгсэн өнөө жил бол ердөө 2 өдөр орилоол дуугүй болчихсон. Учир нь Энхбаяр гэж түүнээс хол давж худлаа орилдог гайхал байсан учраас тэр. Арай бага өвчтэй нь арай их өвчтэйгөөсөө санаа аваад засардаг л юм билээ.
Мөнхдлайгийн олимпиадны замналыг өндөрлүүлж ЕШ-д бэлтгэлд нь түлхүү анхаарч эхэллээ. Анх эхлээд бүүр 3 жилийн өмнө төлвөлгөө гаргасанг л Сандагдорж мэт нь нурааж одоо ингэж Мөнхдалайгийн тухай яриа яваад байгаа юм ш дээ. Тэр үеийн буруу тооцооноос болж улсын олимпиаднаас медаль авах боломжуудаа алдлаа, Энхбаяр Хажидсүрэн ... тэргүүтэй нэлээд хэдэн хүмүүсийн өсөх дэвжих боломжийг хаагаад, өөрийгөө болон өрөөлийг хорлосон хүн бол Сандагдорж энэ тэр шүү дээ... би тэд нарт тусалж чадаагүй байж болно, харин 800 авхуулж бол чадна... 9 ба 10-р сард л гэхэд хичээлдээ бараг 5 удаа л суусан байх Сандагдорж гуай. Нэг л их том хүн, үнэн суга мэдлэгтэй... би тэр чигт нь хаячихсан бол одоо зайлуул ЕШ дээр 50% авчаад л сууж байх байсан юм ш дээ. Одоо болтол тэрийгээ ойлгодог ч юмуу үгүй ч юмуу бүү мэд, ер нь бол бэрх хүндээ...
Миний нэрлэдэгээр ФОРМАТЛАХ хугацаа гэгдэх энэ 2 сарыг даваад гараад ирсэн хүн цаашаа сайн сурах бүрэн боломжтой, хэн хэн 800 авч чадах бэ? гэдэг нь бол тодорхой болчдог л үе дээ. Жишээ нь би Энхбаяраар "би бол маш муу" гэж хэлүүлдэг болсон, уг нь бол Энхбаяр өөрийгөө маш сайн гэж боддог бөгөөд өөртөө хир халдаадаггүй л байсан сан... тэгсэн форматлагдаж дууссанхыхаа дараа бол ер нь янз янзын л юм хэлдэг юм билээ.

11-р сар. Дэмжигчид

Хажидсүрэнгийн тухайд... Сургалтын төвөө анх нээгээд манай ах дүүс цуглачихсан байлаа, олон хүмүүс хамрагдсан ажил цагтаа эхэлнэ гэж байхгүй уяж байхад сургалтын төвтэй танилцахаар ирсэн хүмүүс дунд Хажидсүрэн аавтайгаа цуг байсныг би тод санаж байна. Тэнд дандаа л манай ах дүүс цугласан байсан болохоор гадны хүн содон байсан байх. Төлөвлөгөөний дагуу бол Хажидад манайд сургалтанд хамрагдах боломж олдохооргүй байсан. Гэхдээ би түүнийг ЭЕШ-д бэлдэж өгнөө гэсэн сэтгэгдэл тэр үед л төрсөн байх, ээж маань бас надад захиж байсан юм. Аав ээж нь сайн хүмүүс байгаа юм, багадаа манай цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгдөг байсан юм гэж надад хэлж байсан удаатай.
Өнгөрсөн зун хүүхдүүд тараад явчихсан Чимээ энэ тэр гэсэн хэдэн жижигчүүдтэйгээ сууж байхад Хажид ирээд ЕШ-даа бэлтгэж эхэлсэн. Намар хичээл эхэлж 2-р сар өнгөрч 11 сард 2 дахь сарын шалгалтаа авахад Хажидсүрэнг анзаархаас аргагүй илт сайжирч, маш сайн бэлтгэл хийж байгаа нь мэдрэгдсэн. Тэр үед бол Дашкагийн араас тэсрээд хамгийн түрүүнд хүрээд оччих хүн Хажид л ганцаараа байлаа. Сандаг гэж муугаа ч өөрөө мэлэхгүй үнэн муу нөхөр, Мөнхдалай муугаа мэддэг боловч сайжрах болоогүй муу нөхөр, Баасансүрэн л арай дээр байсан боловч маш залхуу багаасаа юм хийж сураагүй, хөдөөний хэл амаа гозогонуулсан бүтэлгүй нөхөр шүү дээ, түүнд лидер болох боломж бий юу? үнэн эргэлзээтэй... энэ үед Хажид л хамгийн сайн хичээж бусдыгаа тэргүүлэн Дашкаруу алхам алхамаар дөхөж байлаа.
Дэмжигчдийн хувьд гэвэл Сэрчмаа "Сандагдорж, Хажидсүрэн" 2-ыг, Дуяа "Хажидсүрэн, Баасансүрэн" 2-ыг, Гончигдорж "Мөнхдалай, Даваабат", олимпиадныхаа бүгдээрээ Мөнхдалайгийн фенүүд бол түрүү жилийн төгсөгчид бүгд л Дашкад санаа тавина, Нацагдулам "Бомбого бас дахин Бомбого", Амартүвшин мөн адил "Сэба бас дахин Сэба" гэдэг... би харин "Энхбаяр, Очирмаа" гэсэн сонголттой байлаа. Энхбаяр ч яахав ямархуу хэмжээнд өсөөд ямархуу болохыг нь би гадарлаж байлаа. Очирмааг сайн болоосой гэж бас ч гэж олон хүн дэмжиж байсан даа, Соогий энэ тэр гээд л...
Гэхдээ Очирмаа хүссэндээ хүрсэн, хүссэн хүмүүсээ ч дарсан, Аав нь намар анх хүргэж ирэхэд нь би "олон сайн хүүхэд байгаа ш дээ, тэр дунд ийм ангид хүрч чадах уу?" гэж асуусан. Аав нь "тэгвэл бүүр л сайн байна" гэж хэлэхэд нь хүүхэд нь зайлуул "тэсэх боловуу даа" гэж надад бодогдсон. Харин Очирмаа бол тэсэхээр барах уу зорьсонынхоо төлөө тууштай явдаг сайн хүн байсан байна лээ ш дээ. Би мэдээж жирийн л нэг нөхрийг дэмжихгүй нь тодорхой доо. Анхнаасаа хичээнгүй сайн байж нэлээн хурдан хугацаанд амжилт гаргаж эхэлсэн тул би бусад хөвгүүдийг түүгээр далимдуулж дараталдаг байлаа. "Бомбогоос муу байна ш дээ чи" гэж надаар хэлүүлсэн хүн ч олон л доо, тэгээд л уурлаад гүрийж гарна... сагс тоглож байхыг нь нэлээд олон удаа харсан юм байна бас мессежийг нь нэлээн олон удаа ил далд уншсан. Нууц илрүүлсэн шүү бас ч гэж...

12-р сар. Хүн бүхэн Батхонгор шиг биш.

Түрүү жил шинэ жилийн өмнөхөн Батхонгор ба түүний найзууд ирж тэдгээр дундаас Батхонгор цойлон тэргүүлэгч болж өнөө жил эцсийн сорилыг түүний нэрэмжит болгон хийсэн. Яг түүнтэй ижлээр өнөө жил бас шинэ жилийн өмнөхөн 3 нөхөр ирсэн, Төгөлдөр ба түүний нөхөд. Нэг нь хулчийсан бас л өмнөх жилийнх шиг. Нөгөө нь Бямбахорол. Төгөлдөрийг хүмүүсийн надад тайлбарласнаар бол Энхбаяртай л ижил замаар хамт амьдарсан нөхөр гэх юм билээ, түүн шиг миний нүдэнд өртсөн сайн нэгэн ч болох ч юм билүү гэж харж байлаа. Харин ирсэн цагаасаа эхлээд Хорлоо эрс чангарч их өөрчлөгдөж байсан, яахав сайжирч яавахад хааяа саарах зүйл гардаг л даа, том асуудал биш. Айжим айжимаар ч болтугай байнга л сайжирч байх л хэрэгтэй байдаг. Эхлээд ирэхдээ сорил өгөөд дадчихсан хүмүүст бүгдэнд л даруулна, тэгээд л бага багаар сайжирч хамгийн муугаас эхлүүлээд л гүйцэж эхэлнэ. Цаашдаа оюутан болоод сайн сурахад нь бусдаас олж авсан туршлага, мэдлэг чадвар нь их хэрэг болох биздээ... Тэгээд Батхонгор бол арай л онцгой гэдэг нь тодорхой, хүн бүр түүн шиг болох боломжгүй л дээ. Манай Төгөлдөр л гэхэд хамгийн цөөн сорилд оролцсон (хамгийн олон тасалсан) бол Хоролоо нэг ч сорил таслаагүй цор ганц хүн. Эндээс л хувь хүүхдүүдийн хоорондын ялгааг харж болно. Уг нь бол Төгөлдөр хамаагүй илүү чадвартай, урьд нь хамаагүй илүү сайн байсан байж болно. Ганцхан энэ олдсон боломж дээрээ хэн нь илүү сайн ажиллав, хэн нь илүү их хөдөлмөрлөсөн бэ? гэдгийг өмнөх баримт шууд нотолно... үр дүн нь ЭЕШ дээр харагдсан. Хоролоогийн хэмжээнд хичээсэн бол Төгөлдөр хэд авч чадах байсан бэ? гэдэг асуултыг цаашдаа ихийг ойлгож аваасай гэж бодоод хариултыг нь өөрт нь үлдээе дээ... Уг нь хоюулаа л зорьж байсан ангидаа хүрсэн, одоо сурах л үлдлээ...

1-р сар. Хэнийг зэврээсэн бэ?

Шинэ он гарангуут хүүхдүүдээс Шинэ оны бэлэг болгож өвгөн ааваас ямар дүн хүсэх бэ? гэсэн асуултанд Мөнхдлай Сандаг хоёр 90 авах хүсэлтэй байгаагаа хэлж билээ. Харин Энхбаяр хамгийн түрүүнд асуултанд хариулсан тул шоудаж чадалгүй, маш бага буюу ердөө л Сэрчмаагийн дээр гарах 77 гэсэн дүн хэлсэн. Ганц удаа л түүний шоудаж чадалгүй алдсан боломж энэ байх. Ер нь бол боломж гарах бүрт өөрийгөө бусдад ойлгуулах гэж зүтгэдэг төрөлхийн зантай хүн бол Энхбаяр. Харин түүнийг боломж гаргалгүй нам дарсан "муу хүмүүс" бол бий!!! Яахаараа юу ч хийдэггүй Сандаг мэт нь дандаа гараанд гарч Энхбаяр сэлгээнд зэвэрч байх ёстой гэж...
Энэ бодол намайг түүнийг 90 авахуулах түмэн хүслэн дунд бүтэн жил амьдрууллаа. Түрүү жил л Гочоо Энхбаярыг дагуулж ирээд бэлтгье гэхэд нь "нийлдэг хүмүүс нь муу" хүмүүс гэсэн шалтгаанаар би түр татгалзсан. Харин намар над дээрээ өөрөө "орилоод" л хүрээд ирсэн. Түүнтэй анх таарсан хүн бол нэг юм шууд ажиглана, хэнд ч байхгүй "өлөн" хоолой, одоо харин их дассан байх ер анзаарагдахгүй юм. Бүүр анх намайг энд ирэхэд л над дээр ирж шалгуулж байлаа, гэхдээ өөрийгөө бүрэн дүүрэн харуулж чадаагүй, нөгөө талаас "муу хүмүүст" би хэт их найдсанаас болж түүнийг буцаасан. Анхнаас нь арчаагүй залхуу хүмүүст найдалгүй Энхбаярыг тордсон бол гэх бодол төрдөг л юм, харин ЭЕШ-ны дүн нь тэр бодлыг маань бага ч гэсэн эмчилж байна.
1-сард ч оюутнууд ирээд сайхан байдаг, тэд нартай нийлж тоглоод... өөрийн ангийнхнаа төлөөлөн Энхбаяр л ирж шулуулж шулуулж буцдаг байлаа. Энэ үед л сорил дээр анхныхаа түрүүг авч, анх удаа 80 авч... хэсэгт анх удаа дээгүүр байрт шалгарч гялалзаж эхэлсэн. Бид 2-ын тэмцэл эхнээсээ үр дүнгээ өгч эхэлж байсан үе. Намайг нэг их гайхуулсан нь гэнэтийн дэвтэр шалгалтанд юм. Түүний тийм олон том дэвтэр дүүргэж, тийм их "нууц" хөдөлмөр хийчихсэн байгаа гэж санаагүй би маш их баярлаж билээ. Тэгээд миний тооцосноос ч хурдан өсч, илүү амжилт гаргаж чадах юм байна гэсэн ойлголт төрсөн. Гадуур далжганаж явж байгаад л гэртээ очингуутаа хийх ёстой бүхнийгээ яс хийчихдэг сайн занд суралцсан, тэр нь л түүний олж авсан хамгийн том ЗЭВСЭГ нь байлаа шүү дээ.
"чи бэлдээд бэлдээд намайг барахгүй юмаа..." гэж хүн хэллээ гээд л надад хов зөөнө, өнөөдөр хэдэн билээ, ямар хугацаа дутуу байгаа билээ л гэж би түүнээс асуусан... хариулт нь тэнд байсан, бас би дүр дүнг нь мэдэж байсан. Заримдаа сорил дээр дэндүү олон гэнэн алдаа гаргаж уур барах үе их л байлаа, алдах бүрдээ дахиж алдахгүй байхыг хичээж, алдаанаасаа суралцаж чаддаг нь түүний том давуу тал. Би хувь хүнийхээ хувьд түүнийг дэмждэг тул сайн авсан өдөр нь нэг л гоё байдаг байлаа, гэхдээ ихэнхдээ намайг баргар байлгадаг хүн дээ. Ганц юманд л итгэлтэй байсан, тэр бол сүүлийн мөч хүртэл сайжирч чадна, сүүлийн мөчид том амжилт гаргаж чадна. Харин бусад том толгойнууд бол Энхбаярыг дутуу үнэлж байлаа, харин тэр бүхэнд Энкэ өөрийнхөө хүч хөдөлмөрөөр хариу барих цагийг бид тэсэн ядан хүлээж сайжирсаар л байсан... Сэлгээнд насаараа сууж өөртөө итгэх итгэл, өөрийгөө дайчлах чадвар суугаагүй байсан тул өсөж дэмжихэд заримдаа хэцүү л байдаг байсан, их л олон алдаж оносон доо... тэр хооронд харин Энкэ маань бүхнийг эхнээс нь нэг нэгээр нь сайн сурч, өөртөө шингээсээр л байлаа...
Эцсийн өдөр түүний хийсэн ажил үнэхээр сайн. Үүний төлөө бэлдсэн болохоор л тэр байх, маш тайван байж цагаа зөв хуваарилсан байдал, өөртөө итгэлтэйгээр бүх бодлогуудаа сайн хянасан байдал гээд тэрээр өнгөрсөн жилийн хугацаанд маш ихийг сурч, маш олон чадвар олж авсан гэдгээ сүүлийн өдөр, хамгийн чухал өдөр харуулж чадсан. Чадах нь ч тодорхой байсан, би хамгийн сүүлийн зөвлөгөөгөө өгөөөд Мөнхдалай Сандаг 2-ын хувьд "1-р байр ганц" байдгийн санаараа гэх зуураа би өөр хүн түрүүлээсэй гэж хүсч байгаа, Энхбаяр түрүүлэх байх гэдгээ шууд хэлж байсан. Угаасаа энэ жил Энхбаярын ялалтаар дууссан, хаана байна тэр насаараа мандан бадарсан хүмүүс? ... Энхбаяр л лав энд байна 92 дээр шүү дээ...

2-р сар. Илүү ихийг чадна.

Ер нь л хүнээс гойд ялгараад байх юмгүй боловч тэвчээр гэж агуу зүйл түүнийг өдийг болгож өгсөн юм л даа. Хамгийн их тэвчээртэй хүний тухай ярьж байгаа гэхээр Мөнхдалай байж таараа... 10 сард Өмнөговиос ирээд л олимпиадаа орхиод шууд ЭЕШ-ныхаа бэлтгэлд гарсан. Ганцхан том дүн авах гэдэг л зорилт бид 2ын өмнө байлаа. Сорилын эхний хэсэгт гэхэд л дөнгөж 4-р байранд орж байлаа. Тэгээд л урагшилж эхэлнэ, угаасаа уйгагүй урагшилдаг зантай л даа. 2-р сараас л арай сайжирч түрүүлэх өрсөлдөөнд оролцож, оюутнуудтай сорилдсон 3-р хэсэгт Сандагийн ард 2-д орж, 4-р хэсгийг бүтэл муутай эхэлсэн ч тун удалгүй гэнэт тэсэрч 91 авч Мөнхдалай гэж хэн болохоо харуулсан даа... удалгүй 5-хоногийн дараа дахин 90 авч зүгээр л тохиолдлын журмаар ингээд байгаа юм биш гэдгээ нотолсон. Одоо л нэг юм гол хүмүүсийн тооруу айжим айжимаар дөхөж байна, маш их тэвчээр хүч чадал гаргаж бүхнийг эмх цэгцтэй сурна. Энэ жилийн төгсөгчид дунд түүнд хүрч очих мэдлэгтэй хүн байхгүй ээ, Гочоо Дуяа энэ тэр л мэдлэгээрээ зэрэгцэх байх, харин Мөнхдалайгийн бусдаас илүү нь бол хамгийн хүнд бодлогыг боддог чадвар нь юм. Нэг талаар их чадвартайх нөгөө талаар цаг уртсаад хүмүүс хамгийн хүнд бодлогууд дээр ажиллах цаг гардаг болсонтой холбоотой байх. Тэрнээс сорил дээр хамгийн хүнд бодлогуудыг бол хүмүүс сайн чадахгүй, эсвэл алгасаад нөхөхрүүээ орох тохиолдол байдаг байлаа. Тэр чадвараа ч ЭЕШ дээр гаргасан, хамгийн хүндүүдийг бүгдийг нь бодоод ... харин амархан бодлогууд алдсан. Яг л хийсэн бэлтгэл, форм нь тэр юм даа. Сорил дээр эхний 10 минутад яагаад ч бодлого зөв бодож чаддаггүй л би гайхдаг, ойлгодоггүй юм. Нэлээн их хугацааны дараагаас бодлогуудаа зөв бодож эхэлдэг, 70 минут сорил авдаг бол дандаа 50 авах байх, сүүлийн 30 минутад л бүхнийг амжуулж ихэнхдээ 70-аас дээш авч байсан гэсан статистик байгаа.
Ер нь бол сорил бүр дээр маш хэрэггүй олон оноо сул алддаг байсан, ЭЕШ дээр ч гэсэн яг адилхан. 90 авсан сорил бүртээ, ер нь бүх сорилдоо тэрээр өөрийнхөө түвшнээс доогуур авдаг өөрөөр хэлбэл маш их сул алдаа гаргадаг дутагдалтай. Энэ нь юу харуулж байна бэ? гэвэл цаашдаа илүү ихийг чадах нөөц түүнд байнаа л гэсэн үг. Одоо хүссэн зорьсон сургуульдаа ороод тэмцлийнхээ гарааг эхэлж байна, шинэ замаар ганцаараа гарц гарган уригшилна, нэмээд хэн ч түүнийг дэмжиж чадахгүй, би л гэхэд "цэх суу" гэдэг шиг "ууж болохгүй шүү" гэхээс өөр зөвлөгөө өгч чадахаа болино, харин тагнуул маш олон байгаа шүү гэдгээ л хэлье. Намайг дагасан 2 жилдээ тэрээр ердөө л тэмцлээ эхлүүлэх, өрөийнхөө явах замаа л оллоо. Одоо л жинхэнэ тулаан эхэлж байна, хэцүү хүнд байсан ч шүд зуусаар оргилдоо хүрээрэй гэж захия, нэмээд их итгэлтэй байнаа би.

3-р сар. Номгоныхон...

Түрүү жил гэхэд 2-р сургуулийн сурагчдыг их олноор нь төгсгөсөн, харин энэ жил эсрэгээрээ ердөө 3 сурагч л төгсгөсөн. Баасансүрэнгээс байнга хуулах боловч, Баасансүрэнг байнга удирдаж, түүнд өөрийн зүгээс нөлөөлж болох бүхнээр сайн нөлөөлж байсан хүн бол Сэргэлэнбаатар. Хөлбөмбөг тоглохоороо бол манай багийн гол гишүүн байдаг л даа, хичээл дээр бол идэвхи чармайлт ихтэй, түүнийхээ ачаар ч "азанд" үнэлэгдсэн хүн. Сэба байгаагүй бол Бааска суга сэргэн мандах байсан уу үгүй юу гэдгийг бас бодох л зүйл. Яагаад ч юм хийсэн бэлтгэлдээ хүрэхгүй хэмжээний амжилтыг байнга л үзүүлдэг байлаа. Би учрыг нь олж чадаагүй л байна, хөдөлмөрч хүнд л хайртай байдаг болохоор Сэбаг би сайн л хүүхэд, өснөө л гэж боддог. Өөрт чамлаттай санагдсан бүхнээ гүйцээж, дундуураа дүүргээрээ, МТС-д орсон тул би чадах бүхнээрээ сайн дэмжих болно.
Намар нээлтийн шалгалтанд тэнцэж ирчихээд хаяад алга болсон хүн бол Сарантуяа, харин 2 сарын дараа буцаад ирэхэд нь миний ямар сайхан зан хөдөлсөн байсан юм бүү мэд авчихсан л байгаа юм, Сараагийн аз дийлсэн ч юм билүү. Математикаар эхний 10-д багтана гэдэг бол томоохон л амжилт, түүндээ таарсан хэмжээний хөдөлмөр зүтгэл гаргасан л даа. Бас нэг юм би ажигласан, хамтарсан сорилд илүү их амжилт гаргаад байсан юм, тэгэхээр хүнд нөхцөлд биеэ сайн дайчилдаг, өөрийгөө хянах чадвар сайтай гэсэн үг. Угийн их тайван амгалан хүн, тэр чанар нь ч өсөлтнөөс нь харагдана, их алгуурахнаар байнга л өсч байлаа, замдаа нэг ч удаа саатаагүй өссөөр л байсан. Одоо үүнийгээ их сургуульд очоод үргэлжлүүлчих л юм бол бүүр гараад өглөө л дөө.

4-р сар. Тэсрэлт, цаашдаа яах бэ?...

4 сард сад тавьж тэсэрсэн хүн бол Надмид шүү дээ. Бид нар түүнийг "үнсгэлжин" гэдэг байлаа. Мэдээж нэгэнт үлгэр тул сэрнэ, сэрээд харин яах бэ? нөгөө шаахайгаа олж чадах уу? гэдэг ч юмуу асуултууд гарна. Харин манай Надмид энэ удаа олсонгүй ээ, нөгөө 2 хойд эгчийн хорлол болсон уу бүү мэд ямар ч байсан манай хүн ганцаарахнаа манай багаас муу амжилт гаргав. Бид нар багийнхаа амжилтаар бахархаж байгаа, баяртай ч байгаа. 15 нь маш сайн амжилт гаргачихсан юм чинь нэг хүүхэд бүтэлгүйтээ л биз гэж бодох хэмжээний багш би мөн үү? гэсэн асуулт л өөртөө тавьж байна, хариултаа олж чадаагүй ээ. Уг нь бэлтгэл нь сайн л байсан 8-р байранд орох хэмжээнд л бэлтгэлтэй байсан, гэтэл шийдвэрлэх өдөр л муу байлаа, Энхбаяртай цуг суухаас бусад үед ийм муу байж үзээгүй л хүн дээ. Гэхдээ яахав сайхан л анги авсан, угаасаа л тэр ангид сурах хувьтай байсан юм байлгүй, одоо мэргэжилдээ эзэн болох хэмжээний зүтгэл гаргаарай...

Харин өөр нэг хүн бол болор шаахай биш бүүр алтан шаахай олоод тааруулаад өмссөн ш дээ. Сандагдорж гэдэг хүн 4 сарын эхээр үзүүлж байсан формоороо бол хага авахаар байсан, хэсэгтээ 83,5% авна гэдэг ч бас л том амжилт. Хүнээс илүү юм даан ч ихтэй гэхдээ бусаддаа байхгүй муу зан ч ихтэй. Өөртэй нь насаараа цуг байсан, цуг тэмцэлдсэн өөрийн хүрээнийх нь бүх хүн 50 орчим авсан... миний гар дээр байснаараа ганцаарахнаа том дүн авсан, Дашкагийн хажууд байснаараа, Мөнхдалайгийн хажууд байснаар, Энхбаярын хажууд байснаараа... ш дээ. Би ганцхан зүлийг л хүссэн өөрийнх нь хүрээний бүх хүн чойрно, харин Сандагийг бол би өөр түвшинд аваачиж чадна гэж нотлох ёстой байсан...
Өөрөө 100 авах байсан гээд байгаа, 100 минут биш 80 минут бодсон гэдгээ ч хэлж байгаа, би ч хэлдэг үгээ хэлсэн... гэхдээ яг бодоод авсан дүн нь энэ шүү дээ, алдсан нь үнэн, алдсан алдаа нь эхний саруудад тэнэж явахад нь заагдсан хичээлүүд гээд тэмдгэлчихье... Оюутан болоод чих халууцуулах байх л гэж бодож байгаа, 100 авах гээд дутуу үлдээсн юм байвал тэр оюутан болсон хойноо л гүйцээхийг хичээ дээ... Би хүүхдээрээ амжилт гаргуулахын тулд бүхий л арга залиа хэргэлдэг, гэхдээ эцэст нь үнэнийг нь хэлэх хэрэгтэй ш дээ... Уг нь Сандаг бол Англи хэл дээр авсан дүн шигээ л хүн шүү дээ, хэний хүчээр хэн болсноо хэзээ нэгэн цагт ойлгох болтугай... Би бол хувьдаа аавд нь амласандаа хүрсэн, энэ миний хийх ёстой ажил байсан.


5-р сар. Итгэхэд бэрх юмдаа, гэхдээ л үнэн...

Түрүү жил 19% авч хөгөө хөлдөө чирсэн хүнийг та нар юу гэж бодож байна? үнэн суга гар, ирээдүйгүй, нэг хувийн сургуульд очоод 4 жил аав ээжийнхээ мөнгөөр чойроод л ирнэ биз гэж бодох нь зүйн хэрэг бизээ. Хөдөөний хүүхэд гэвэл, мал дээрээ очоо мянгат болоорой гэх нь зөв. Харин манай Даваабат бол тэгээгүй, цаашаа өсөж дэвжих, хүсэлдээ хүрэх ямар боломж байна бэ? гэж бодсоор Дашкаг дагаад Гочоогийн зөвлөгөөгөөр над дээр хүрээд ирсэн... би ч Дашка ганцаараа яанаа гэж бодож байсан тул баярлаал угтлаа.
Уг нь боломжийн хурдан сайжирсан бөгөөд, бэлтгэлээ хийх маш их цаг завтай тул үнэхээр сайхан тэсэрч байлаа. Гэхдээ түрүү жил 19% авсан хүн өнөө жил 86% аваад айргийн 5-д хурдалсан гэхээр итгэх хүн олдох болов уу? би л лав үнэн эргэлзэж байгаа, худлаа ч байж магадгүй.
Өглөө бүр ханатлаа унтаж байгаад л хүрж ирээд өдөржин сууна, 10-р ангийнхантай цуг сууна, өдөр өөрийнхөө ангийнхантай цуг сууна... чадвар нь өдөр ирэх тусам л нэмэгдэнэ. Сорил эхлэнгүүт л түүний хамгийн том дутагдлыг олж харсан. Агуу удаан хүн шүү дээ, Ер нь нөхөх тестээ бүтнээр нь уншсан тохиолдол 80 сорилд маш цөөхөн. Баталгаа нь хамтарсан сорил богино цагаар буюу 80 минут хийдэг тул манай хүн тус хэсэгт 10-р байрт орсон. Удаан болохоороо л тэр шүү дээ. Хурдан бодуулах гэж үйлээ үзсэн дээ, харин ЭЕШ дээр цагтаа амжсан гэсэн, тэгэхээр бэлтгэл сургуулилт сайн байсан л гэсэн үг дээ. Үнэхээр энэ хүн ихийг сурч чаднаа, яаж амжилт гаргадагийг тэр мэднэ, түүнд бол хэн ч найдаж болно маш найдвартай хүн, Дашкагийн ачаар л өдийдөө хүрсэн гэдгээ санаж явдаг байлгүй дээ...
Даваабатад маш их цаг зав байсан бол маш бага бэлтгэл хийх боломжтой байсан ч өөрөөсөө гарч болох бүхнээ дайчилж амжилт гаргасан хүн байнаа. Улаан чөтгөр байхдаа яахав дээ, хүнд бас арай дэндүү хоч өгч байгаа юм шүү. М.Ану гэдэг хүний нэрийг МАНУ гэж уншиж байгаад Маn.Utd багийн хочийг зүүлгэчиж байгаа юм. Нөхөр бол юун хөлбөмбөг, хөлбөмбөг битгий хэл тоо ч мэдэхгүй, маш энгийн юм ч мэдэхгүй байлаа. Би бүүр баттай хэлж байна, энэ жил ЭЕШ-д оролцсон 800 хүнээс 700-д л орох хэмжээний мэдлэгтэй хүн бол манай "Нэгдсэн Улс" шүү дээ. Гэтэл яасан өөрийнхөө эрүүл мэндээ ч үл хайхран өөрийнхөө хэмжээнд сайн хичээсэн чинь 15-р байранд орчлоо гэнүү... би хэлсэн юм 10-р байранд орвол нулимас унаганаа гэж, гэхдээ 15-д байгааг нь харахад хүртэл нулимас гарах гэж байна лээ ш дээ. Намайг 5 сард хот явчаад иртэл цөөхөн хэдэн хүүхэд сайжраал ихэнх нь муудчихсан байсан, харин Ану Даваабат Энкэ 3 бол илт сайжирсан байсан. Анугийн хувьд овоороод байсан зүйлүүд нь өөрт нь сайн шингэсэн юм байлгүй дээ... энэ үеэс л надад итгэл төрсөн, их оройтож итгэл төрсөн байгаа биз, цөхрөлтгүй тэмцсэн юм шүү дээ. Хажуугаас нь ойр дотны хүмүүс нь шантарч байхад тэрээр юуг ч үл хайхран өөрийнхөө хүслийн төлөө үргэлжлүүлэн тэмцсээр л байсан. Ялсны дараа ярьхад сайхан л байна, ялахын тулд харин маш их зовсон юм шүү...

6-р сар. Торгон ир

Сүүлийн 6-р сар бол бидний хувьд хамгйин чухал, бүтэн хичээлийн жилийн турш тэмцэснийхээ үр шимийг үздэг ЭЕШ болдог үе. Түрүү жилийн өвөл нэг хүү ирээд сургалтанд хамрагдах юм болов, хөөрхий ямар хүн Баасансүрэнг надруу хөөгөөд явуулчихсан юм болдоо, би ч урдаас нь хойтон л ирж ЭЕШ-д бэлдээрэй гээд буцаасан. Товлосон ёсоороо намар хэл амаа гозогонуулаад л хүрээд ирсэн. Уг нь бол их сайн хүн гэвч хөдөө хөхөрч гадаа гандаж явсаар их зэвэрсэн байлаа, гэхдээ хувь хүн нь маш сайн бөгөөд хичээнгүй тул түүнд анхнаасаа найдвар их байсан, намар бол тун чиг өсчихөөр шинжтэй байсан, тэр ч ёсоор хавар болтол өөрийгөө маш их дайчилж ажилласаар, яг ЕШ-д ороход бол хамгийн сайн амжилт үзүүлдэг яг нөгөө "торгон ирэн дээрээ" орсон, сайн ч бодсон бүүр 1-р байранд орж 93 авахаар бодсон боловч өөрийн хайхрамжгүйгээс 4 бодлого мөр алдаж буруу будаад 81 авсан. Энэ юу хэлж байна бэ? ... Батхонгорын нэрэмжит хамгийн сүүлийн 80-р сорилд түрүүлсэн юм ш дээ, бас л бодсон нөхөх тестээ сольж будсан гээд би түрүүлгээгүй... энэ бас юу гэсэн үг бэ? бусад сургуулийнхан дээд амжилтууд тогтоосон, Баасансүрэн л сургуулийнхаа дээд амжилтыг их доор барьж байгаа гэгдээд байгаа... бөөн асуултууд байгаа ч хариулт нь тодорхой юм бишүү Баасансүрэн бол сүүлийн мөчид мэдлэг чадвар формоороо бусдаасаа хальж давсан, ерөөсөө бол хамгийн шилдэг нь Баасансүрэн байсан юм байна гэж шууд ойлгогдож байна уу? ЕШ-ны урд өдөр надаас хүмүүс хэн сайн бодох бэ? гэж асуухад нь би шууд л Бааска, Даваабат 2 бол үнэхээр ирэн дээрээ байгаа сайн бодно гэж хариулж байлаа.
Тэр бол үнэхээр сайн л даа, үнэхээр сайн гэдгээ ч хангалттай харуулсан, заримдаа багахан залхуурдаг ч одоо ийм том амжилтанд хүрсэн хүн дахиж залхууралгүй зүтгэж чадна гэж найдахад болно. Би түүнд итгэж байна... Энхбаяр, Мөнхдалай, Баасансүрэн 3 бол өнөө жилийн миний хийсэн хамгийн том ажлууд, бусад нь ч мэдээж сайн, гэхдээ энэ 3 онцгой сайн... энэ 3 хүү хол явнаа харжил байгаарай, чин хөдөлмөрч, тэмцэгч, шаргуу хүмүүс шүү дээ, бид бол хараад хүлээгээд суух л үлдээ...

Friday, July 15, 2011

8-р сарын 1-ээс бүх сургалт эхэлнэ

За ирэх хичээлийн жилийн бүх сургалт 8-р сарын 1-ээс эхэлнэ. Олон хүн надаас сураглаад байх юм, би бас хэдэн хоног амармаар байна ш дээ.


8-р сарын 1-нд дараа жилийн сургалтын нээлт болгож сурагчдаа шинээр элсүүлэн авна.


1. ЭЕШ-д бэлтгэх 11-р ангийн сурагчдын сургалт эхэлнэ. 24 сурагч л сурах боломжтой бөгөөд өнгөрсөн жил гэхэд л суралцаж байсан 10 гаруй сурагч байгаа тул нэмж сурагчид авах гэж ширүүхэн юм болох байх. Ямар ч байсан 8-р сард хүмүүс цөөн байхад сургалтаа эхлээд явж байна, 9 сарын эхээр харин томоохон шалгалт авч шигшиж таарах байх.

2. Мөн ЭЕШ-д бэлтгэх 10-р ангийн сурагчдын сургалт. 12 орчим сурагч л авах байх, эхний нэг сар Гончигдорж хичээл заана, 8-р сарын сүүлчээр бүх хүүхдүүд цуглахаар нэмэлт шалгат аваад Гончигдоржийн шийдвэрээр цааш үргэлжлүүлэн суралцах сурагчдыг сонгоно.

3. Олимпиадныхан маань ерөнхийдөө амарч байгаа, Чимээ Мөба 2 л бэлтгэлээ хийж байна. Бусад нь 8- сарын 1-нд мөн цуглах бөгөөд нэмээд шинэ сурагчдыг элсүүлэн авна.

а. 7-р ангид орох сурагчдыг тусгайлан олноор нь шалгаруулж авна.

b. 4-р ангид орох сурагчдыг мөн тусгайлан олноор нь шалгаруулж авна. Бусад ангид цөөн тоогоор элсэлт авна.

Thursday, June 16, 2011

2010-2011 оны ЭЕШ-ны сорилын статистик мэдээлэл-2

Сайн дүнгүүдийг хэдэн удаа авч байв.

90 хувь:
1. Мөнхдлай 2-р сарын 17-д буюу бүүр дээр 27-р сорилд 91 авч байлаа. Нэмээд 3 удаа буюу 90, 92, 94 гэсэн дүнгүүд авсан.
2. Сандагдорж 6-р хэсэгт гялалзаж байх үедээ 4-р сарын 2 ба 9-д 2 удаа 90 ба 93 гэсэн дүнгүүд авч байлаа.
3. Даваабат сад тавьж 5-р сарын 20-д 94 авсан.

80 хувь:
Эхний сорилоос эхлээд л сүүлийн сорил хүртэл жигдхэн 80%-89% хоорндох дүнгүүдийг авч байлаа, давхардсан тоогоор 60 удаа 80% авсан байна.

1. Сандагдорж 16 удаа.
2. Мөнхдалай 15 удаа.
3. Хажидсүрэн 9 удаа.
4. Даваабат 6 удаа.
5. Дашпүрэв 4 удаа.
5. Энхбаяр 4 удаа.
7. Баасансүрэн 3 удаа.
8. Надмид 2 удаа.
9. Очирмаа 1 удаа.

70 хувь:
1. Мөнхдалай 21 удаа.
2. Хажидсүрэн 19 удаа.
3. Баасансүрэн 18 удаа.
4. Дашпүрэв 15 удаа.
5. Энхбаяр 14 удаа.
6. Даваабат 13 удаа.
7. Сандагдорж 12 удаа.
8. Надмид 6 удаа.
9. Сарантуяа 3 удаа.
10. Очирмаа, Батхишиг 1 удаа.
Мөнхдалай нийт 78 сорилд орсноос 40 сорилд 70%-аас дээш дүн авчээ.

60 хувь:
Энхбаяр 77 сорилд оролцож 47 удаад нь F-биш дүн авсан нь тун дажгүй үзүүлэлт байна шүү. Хамгийн олон нь Мөнхдалай 62 удаа F-биш авчээ.
1. Энхбаяр 29 удаа. [47]
2. Хажидсүрэн 28 удаа. [56]
2. Дашпүрэв 28 удаа. [47]
4. Баасансүрэн 23 удаа. [44]
5. Мөнхадлай 22 удаа. [62]
6. Даваабат 21 удаа. [41]
7. Надмид 15 удаа. [23]
8. Сандагдорж 14 удаа. [44]
9. Уртнасан 8 удаа. [8]
10. Сарантуяа 6 удаа. [9]
11. Очирмаа 3 удаа. [5]
12. Батхишиг 2 удаа. [3]
12. Сэргэлэнбаатар 2 удаа.
12. Бямбахорол 2 удаа.

Зурагнууд 2011-06-15




2010-2011 оны ЭЕШ-ны статистик мэдээлэл-1

1. Хэсэгт байр эзэлсэн байдал.
Хэсэг тус бүр 8 сорилтой 10 хэсэг сорил өгсөн. 9-р хэсэг нь хамтарсан сорилуудын хэсэг байсан ба хэд хэдэн хэсэг дамнан үргэлжилсэн.

1. Мөнхдалай 4 хэсэгт түрүүлсэн. (4, 5, 9, 10)
2. Сандагдорж 3 хэсэгт түрүүлсэн. (3, 6, 8)
3. Дашпүрэв 2 хэсэгт түрүүлсэн. (1, 2)
4. Хажидсүрэн 1 хэсэгт түрүүлсэн (7)

2 ба 3-р байранд орсон тоо.
1. Мөнхдалай 4 удаа 2-т, 1 удаа 3-т орсон. (3, 6, 7, 8, 2)
1. Сандагдорж 4 удаа 2-т, 1 удаа 3-т орсон. (1, 5, 9, 10, 4)
3. Хажидсүрэн 1 удаа 2-т, 4 удаа 3-т орсон. (2, 1, 5, 6, 9)
4. Дашпүрэв 1 удаа 2-т, 1 удаа 3-т орсон. (4, 3)
5. Даваабат 2 удаа 3-т орсон. (7, 10)
6. Энхбаяр 1 удаа 3-т орсон. (8)

4 ба 5-р байранд орсон.
1. Хажидсүрэн 3 удаа 4-т орсон. (3, 4, 8)
2. Энхбаяр 1 удаа 4-т, 4- удаа 5-т орсон. (9, 3, 5, 7, 10)
2. Баасансүрэн 1-удаа 4-т, 4-удаа 5-т орсон. (10, 2, 4, 6, 9)
4. Даваабат 1 удаа 4-т, 2 удаа 5-т орсон. (2, 5, 8)
5. Мөнхдалай 1 удаа 4-т орсон. (1)
5. Сандагдорж 1 удаа 4-т орсон. (7)
5. Дашпүрэв 1 удаа 4-т орсон. (5)
5. Надмид 1-удаа 4-д орсон. (6)

6-р хэсэгт Надмид 4-р байр, 2-р хэсэгт Уртнасан 7-р, хамтарсан сорилын хэсэгт Сарантуяа 7-р байр эзэлснээс бусад бүх хэсэгт ТОП 7 эхний 7-д орж байлаа. Энэ 3 дундуур шургаж орж ирсэн хэсгүүдэд Дашпүрэв, Сандагдорж, Даваабат нар 8-р байрлуу ухарч байлаа.

2. Сорилд тэргүүн байр эзэлсэн тоо. (Ижил оноо авбал өмнөх сорилоос их өссөн нь түрүүлдэг дүрэмтэй, Мөнхдалай Дашпүрэв нарын 1 биш түрүүг ингэж өөр хүнд шилжүүлсэн)

1. Мөнхдалай 26
2. Сандагдорж 19
3. Дашпүрэв 11
4. Хажидсүрэн 8
5. Энхбаяр 5
5. Даваабат 5
7. Надмид 3
8. Баасансүрэн 2
9. Сарантуяа 1

Мөнхдалай Сандагдорж 2 нийлээд 45 түрүүлсэн буюу нийт сорилын 56,25%-д тэргүүлжээ.

3. Дээд ба доод амжилтууд.
1. Мөндалай:
85 (1), 91 (27), 92 (37), 94 (44) гэсэн байдлаар дээд амжилтаа
85 (1), 57 (2), 47 (5), 43 (15) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

2. Даваабат:
79 (1), 83 (37), 94 (55) гэсэн байдлаар дээд амжилтаа
79 (1), 55 (2), 45 (5), 42 (9), 29 (20) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

3. Сандагдорж:
84 (1), 90 (42), 93 (45) гэсэн байдлаар дээд амжилтаа
84 (1), 47 (2), 43 (4), 35 (11), гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

4. Дашпүрэв:
86 (1), 89 (3) гэсэн байдлаар дээд амжилтаа
86 (1), 67 (2), 49 (6), 44 (65) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

5. Энхбаяр:
74 (1), 83 (24), 88 (55) гэсэн байдлаар дээд амжилтаа
74 (1), 36 (2) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

6. Хажидсүрэн:
85 (1), 87 (11) гэсэн байдлаар дээд амжилтаа
85 (1), 57 (2), 55 (7), 44 (10) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

7. Надмид:
45 (1), 48 (5), 55 (7), 62 (9), 67 (36), 68(40), 70 (42), 84 (46) гэсэн байдлаар дээд амжилтаа, харин
45 (1), 35 (2), 25 (6), 24 (13), 23 (51) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

8. Баасансүрэн:
81 (1), 83 (79) гэсэн байдлаар дээд амжилтаа, харин
81 (1), 57 (2), 55 (5), 51 (7), 40 (8), 37 (14), 31 (50) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

9. Очирмаа:
70 (1), 82 (72) гэсэн байдлаар дээд амжилтаа, харин
70 (1), 35 (2), 31 (5), 7 (11), 25 (9), 24 (30) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

10. Батхишиг:
35 (1), 36 (6), 47 (10), 50 (29), 58 (37), 62 (67), 79 (72) гэсэн байдлаар дээд амжилтаа, харин
35 (1), 21 (2), 20 (11) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

11. Сарантуяа:
43 (1), 46 (4), 47 (7), 50 (9), 51 (10), 68 (36), 70 (50), 74 (67) гэсэн байдлаар дээд амжилтаа, харин
43 (1), 24 (2) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

12. Сэргэлэнбаатар:
32 (1), 43 (9), 51 (13), 53 (33), 69 (37) гэсэн байдлаар дээд амжилтаа, харин
32 (1), 21 (2), 20 (3), 8 (4) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

13. Уртнасан:
64 (1), 66 (67), 68 (78) гэсэн байдлаар дээд амжилтаа, харин
64 (1), 29 (2), 20 (5) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

14. Бямбахорол:
24 (9), 34 (11), 35 (25), 45 (29), 49 (30), 50 (36), 66 (37) гэсэн байдлаар дээд амжилтаа, харин
24 (9), 15 (10), 13 (16) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

15. Ану:
24 (9), 35 (15), 47 (19), 48 (32), 49 (52), 59 (72) гэсэн байдлаар дээд амжилтаа, харин
24 (9), 19 (10), 15 (14) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

16. Төгөлдөр:
29 (9), 31 (13), 33 (15), 36 (25), 53 (36, 72, 78) гэсэн байдлаар дээд амжилтаа, харин
28 (10), 17 (11) гэсэн байдлаар доод амжилтуудаа тогтоосон байна.

80-н сорилын дундаж

Бүх 80-н сорилын дундаж дүн.
Сорилд 21 хүртэлх хүүхдүүд хамрагдаж байлаа, энд сүүлийн 10-р хэсэгт бүрэн оролцсон хүүхдүүдийн дүнг гаргасан.

ЦАХИМ БАТЛАМЖ

Баянхонгор аймгийн "Алгоритм" сургалтын төвийн суралцагч Мөнхбаатар овогтой САНДАГДОРЖ танаа

"Алгоримт" сургалтын төвийн 2010-2011 оны хичээлийн жилийн ЭЕШ-ны сорилуудын хаалт, 2010 оны тэргүүлэгч Ц.Батхонгорын нэрэмжит 80-р сорилд амжилттай оролцон 83% -ийн амжилтаар ТЭРГҮҮН байр эзэлсэн тул талархан дурсгалын зүйлээр шагнаж, сургалтын төвийн блогт ЦАХИМ БАТЛАМЖИД тэмдэглэв.


Өөрийнхөө нуруун дээрх ачааг дааж, өмнөх жилүүдийн амжилтуудыг эвдэх нь шилдгүүдийн үүрэг шүү дээ...

2011-06-15. Багш С.Цагаан.

Friday, June 3, 2011

фантази тэмцээнүүд бараг дууссан.

1. Ангилийн Пример лигийн "Кайф лиг" тэмцээн хамгийн ширүүхэн өрсөлдөөн дунд өрнөж, хамгийн удаан хугацаанд үргэлжилсэн, хамгийн томоохон тэмцээн болдог. Жилээс жилд тэмцээн маань чанаржин, тэр хэрээр өрсөлдөөн нэмэгдэж байгаа. Энэ жилийн хувьд түрүү жил сүүлийн хэдэн тойрогт гэнэт тодорсон Далайгийн баг тэр эрчээрээ гараанаас тасархай байсаар л тэргүүн байранд шалгарлаа. Далай угаасаа Монголдоо их дээгүүр буюу 4-р байранд орсон мундаг менежер шүү дээ. Манай Tsagaan_Villa баг өнөө жил гараанаас л тун тааруу байж 6-р байр хүртэл урагшилж, тэр хавьдаа байсаар л тэмцээнийг дуусгалаа. Түрүү жилийнхээ авч байсан оноонд ч хүрсэнгүй, мөнгө маань ч нээх их болсонгүй 102,5... дараа жил гэж байна даа.

1. Dalaa_City Dalai P 2117 (ноднин түрүүлсэн)
2. Amraa's Dteam Амараа Р 2025 (ноднин 6)
3. Skycity battulga batbold 2009 (шинэ)
4. Ligro Cali4nia bat 1980 (шинэ)
5. Khangarid Daramaa Дарамсүрэн С 1980 (ноднин 12)
6. Цагаан Вилла Цагаан Сүхбаатар 1923 (ноднин 5)
7. Чимээ ФС Чимэдширчин Батжаргал 1904 (ноднин 11)
8. nabarsa tsedendamba naranbayar 1880 (шинэ)
9. Dorjoo's ManUtd Доржоо Б 1880 (ноднин 2)
10. Отгоогийн ХБК Отгончимэг Гансүх 1878 (ноднин 13)
11. Khuyagbaatar Khuyagbaatar Batsuren 1865 (шинэ)
12. Tse_N17 Tse Spurs 1844 (шинэ)
13. Мессинүүд Гансүхийн Ариунболд 1828 (шинэ)
14. Тамирын Арсенал Г. Тамир 1755 (ноднин 3)
15. Дэрэнгийн хар азарга Г. Мөнхбат 1733 (ноднин 9)
16. Dornod City Батхүү Б 1683 (ноднин 14)
17. Temuulen B Temuulen 1665 (шинэ)
18. Ulzii's team Моонон Алтан-Өлзий 1649 (ноднин 7)
19. mgl_champs sora sogi 1598 (ноднин 8)
20. gochoo Гончигдорж Мягмарсүрэн 1534 (ноднин 16)
21. Yu-Na Kim Мөнгөншагай Сүхбаатар 1506 (ноднин 15)
22. Мөнхдалайн Буурнууд Сүхжаргалын Мөнхдалай 1466 (шинэ)
23. champions saaral gray 1400 (шинэ)

Дараа жилээс энэ тэмцээнийг маш том болгоноо. Хүмүүс боцооныхоо мөнгийг бэлдэж байх хэрэгтэй, нэмээд би өөрөө нэлээн том санхүүжилт хийнэ.

2. "Кайф кап" тэмцээн мөн л бүтэн жилийн турш тэмцэлдсээр дууслаа. Гэхдээ өнөө жил Далай дэндүү тасархай байсныг дахиад нэг хэлье. Тойргийн тэмцээнд их сайхан байсан ч хасагдах шат үнэхээр ширүүхэн болж эцсийн эцэст манай багийг дийлж Skycity баг тодорлоо.

Хасагдах шатанд шалгарсан 8 баг.

1 Dalaa_City 78
(ноднин 3-аар гарч, шөвгийн 4-л үлдээд, Амараад ялагдсан)
2 Amraa's Dteam 66
(ноднин 4-өөр гарч, түрүүлж ЦОМЫН эзэн болсон)
3 Skycity 66 (шинэ)
4 Цагаан Вилла 65 (түрүү жил шалгарч байгаагүй)
5 nabarsa 60 (шинэ)
6 Чимээ ФС 59 (түрүү жил шалгарч байгаагүй)
7 Khangarid Daramaa 58 (түрүү жил шалгарч байгаагүй)
8 Tse_N17 58 (шинэ)

Шөвгийн наймд:

1. Dalaa_City vs Tse_N17
2. Amraa's Dteam vs Khangarid Daramaa
3. Skycity vs Чимээ ФС
4. Цагаан Вилла vs nabarsa

Шөвгийн 4-д:

1. Dalaa_City vs Цагаан Вилла
2. Skycity vs Khangarid Daramaa

Финалд:

Skycity 53 : 40 Цагаан Вилла

Улиралд 2 таарахдаа би 2 удаа дийлдэж байсан бол энэ удаагийн финалд ч би түүнийг хөдөлгөж чадсангүй. Харин шөвгийн 8-ийн тулаанд Чимээ нэг илүү наймаа хийж багаа алаагүй бол ялж гарч ирээд надад ялагдаж би түрүүлэх боломж байлаа. Гэхдээ энэ жил их сайн байлаа, түрүү жил бүүр будаа болж байсан бол энэ жил финалдлаа, үнэхээр суга өссөн байна ш дээ, бас дийлдэшгүй байсан Далайг шөвгийн 4-д буулгаж авсан нь их гоё байлаа.
Хойтон энэ тэмцээнийг маш гоё болгоноо. Шагналын сан өндөртэй, дээд доод зиндаатай, хасагдах шатгүй болгож жинхэнэ КАЙФ-тай ЦОМЫН төлөөх тулаан болгож хувиргана.


3. Английн Пример лигийн Спорт цонхын Лигийн тэмцээнд маш олон буюу 280 баг оролцож манай Цагаан Вилла баг 52-р байр эзэллээ (ноднин 43-р байр эзэлж байсан). Ерөөсөө урагшилсаар л байгаад энэ шүү дээ, маш бага багаар л урагшилсан. Манай шилдгүүд болох Далай 3-р байр, Хангарьд 9-р байр (өөр нэг баг нь), skycity 18-р байр

4. Спорт цонхын Кап тэмцээнд 23 хожил авсанч 37-р байр эзэлсэн (ноднин 30-р байр). Далай лав 2-р байранд орсон байна лээ, ер нь Далай чинь маш олон тэмцээнд түрүүлсэн хүн шүү дээ. Хэдхээн том тэмцээнд л 2 3 4 энэ тэрд орсон.

5. Энэ жилийн шинэлэг томоохон тэмцээн бол ЦОНХЫН гишүүдийн дундах бооцоот тэмцээн. 30 гаруй оролцогчидтой, шагналын сан дажгүй энэ тэмцээнд хүмүүс нэлээн ширүүн өрсөлдсөн. Нөгөө л алдарт Далай гараанаас ширүүн байсаар бараг бүх замын туршид 2-д байсаар байгаад 2-д орсон, нэлээн их шагнал туусан байхаа. Хангарьд 8-д, манай баг 10-д, Доржоо зайлуул 17-д оржээ.

6. Энэ боцоотой тэмцээний хажуугаарх арай бага бооцоотой кап-д нь ёстой уур хүрмээр зүйл боллоо. "Хорвоо чи хүний зовлонд ханах болоогүй юу" гэдэг шиг очиж очиж нэг хонхорын бид 3 бүх үзүүлэлтээрээ тэнцэх ч гэж дээ. Хангарьд зайлуул лигийн хэдхэн оноогоор биднээс илүү, Доржоо бид 2ын бүх үзүүлэлт 100% ижил байсан ч бодвол сугалаагаар л байх манай багийг шөвгийн 8-аас мулталж орхилоо.

7 Khangarid Daramaa 20 0 15 1820 60
8 Dorjoo's ManUtd 20 0 15 1768 60
8 Цагаан Вилла 20 0 15 1768 60

Энэ тэмцээнд Далай 1-ээр гарсан ч хасагдах шатанд Хангарьдад даруулж мултарсан. Энэ тэмцээний цомын эзнээр олон сайн менежерүүд дундаас сугарч Хангарьд авлаа.

7. Өнөө жилийн хамгийн харамсалтай тэмцээн энэ бооцоот тэмцээн боллоо. Маш муу байсаар сүүл мушгиж бялуунаас ч хүртэж чадсангүй, 50.000-аар сайхан спонсор хийчлээ. Том бооцоот тэмцээний ялагчаар Хангарьд тодорсон, нэлээн их мөнгө халаасалсан даа.

1 Dalaa_City 23 2 11 2036 71
2 Dorjoo's ManUtd 19 2 15 1819 59
3 Khangarid 18 2 16 1974 56
4 nabarsa 16 1 19 1811 49
5 Khuyagbaatar 16 0 20 1761 48
6 Цагаан Вилла 12 1 23 1809 37

8. Уг нь аваргуудын лигийн фантази гэж сайхан юм байдаг. Өнөө жил газар авсангүй ээ. Зохион байгуулагчид муу ажиллаа, бооцоо энэ тэргүй болохоор сонирхох хүн бас бага байлаа. Дараа жил дор бүрнээ анхаарна биз. Энэ тэмцээнд үнэхээр хангалтгүй бйалаа гэж. Бичих ч юм алга. Дараа жил л алхаас...

Sunday, May 22, 2011

Хар 7-р хэсэг дууссан.

7-р хэсэг үнэхээр хүнд байлаа. Угаасаа энэ хавьд ийм зүйл болдог, зарим хүмүүст маш их хохиролтой байдаг. Энэ жил бол бүүр олон хүнд хохирол учрах шиг боллоо.
Угаасаа яасан юм бүү мэд, эхлэл тааруухан байсан. Дундуур нь нэлээн урт завсарлаад "дүрэмт хувцасаа" жинхэнэ утгаараа алдсан. Арай дээрдсэн ч юм шиг, эсвэл бүүр яагаад байгаа нь үл ойлгогдох төгсгөл...

1. Хажидсүрэн 68
Анх удаа хэсэг тэргүүлж үзлээ. Мэдээж их хүсч байсан биз. Удаан ч хүлээлээ... Дундаж жаахан буурсан, гэхдээ "ашиггүй" урт зугаалсантай нь харьцуулхад бол маш багахан буурсан. Одоо 2 хэсэгт 5, 5% өсч 80% дээр очих хэрэгтэй. Магадгүй дараагийн хэсэг маш хүнд байна байх, орж үзээгүй хойгуур байрлуу ч ухарч магадгүй. Ямар ч байсан гол зорилт 75% дундажлах. Хэсгийн эхний сорилд түрүүлж, өнгөлөг эхэлсэн, сайн ч төгсгөлөө...

2. Мөнхдалай 67,87
Хэсэгт 2-д орж болно, гэхдээ "зугаалдаг" хүний ард бол биш шүү... Мөнхдалайд ерсөө Одкогоос дээрдэх юм нэг ч байхгүй шоучин байсан байна ш дээ. Хүсүүийн дундаж дүн буурах нь тодорхой байсан, гэхдээ түүнийх 8%- аар буурна гэж бодсонгүй ээ. 76-аас дандаа доош авч байна гэнүү, өмнөх хэсгийн дундаж дүнгээсээ дандаа доогуур шүү... Ер нь 8-р хэсгийн турш яагаад муу авснаа бодох хэрэгтэй байхаа... Эсвэл 85 дундажлана, чадахгүй бол ийм шийтгэл хүлээнэ гэсэн амлалт өгөх хэрэгтэй болж байна.

3. Даваабат 67
За аргагүй л энд ирэх цаг нь ч болсон, нөгөө талаар тохироо нь ч сайхан бүрдлээ. 94 авч энэ жилийн дээд амжилтыг давтлаа, 90 авна гэдэг ч бэрх л дээ, Хажид биш Баасансүрэн биш... Даваабат л 90 авч чадлаа. Хэсэгт 3 удаа түрүү авсан нь маш сайн, өмнө нь бол нийт 2-хон удаа л түрүүлж үзсэн хүн, 4 сарын дараа дахин түрүүллээ. Нэг биш бүүр 3 удаа шүү... дээд амжилт нь 83 байсныг огцом дээшлүүлж 94 болголоо... Ер нь хамгийн их хөдөлмөр гаргаж байгаа, үнэн сэтгэлээсээ хөдөлмөрлөж үр дүнлүү бага багааар дөхөж байсан, одоо л нэг юм олон сарын хөдөлмөр нь хий хоосон зүйл биш байж гэдгээ мэдэрч байгаа байх. Гэхдээ цаг болоогүй ээ, одоо 2 хэсэгт тус бүр 4%-аар өсөх хэрэгтэй харагдаж байна. Хурд нь бол хэзээ ч сайжрахгүй юм билээ, нэмээд 94-авахын хажуугаар ичмээр юм даа 47 хүртэл авсан, дараагийн хэсэгт дахиад 3- дээр байна гэдэг бол үнэхээр хэцүү байх болно, нөгөөдүүлийн чинь хонхны баяр дууссан ш дээ. Нэмээд хамтарсан сорилын хэсэгт 9-р байранд яваа шүү дээ...

4. Сандагдорж 65
Чойрно гэдгийг нь ч мэдэж байсан, гэхдээ 65 дунджилж Хажидын ард ортлоо чойрлоо гэжүү...?! Энэ хэсэгт ширхэг ч гавъяа байгуулаагүй, ердөө л 58-аас 77-гийн хооронд жигд муу байлаа. Өмнөх хэсгийн 80 гэсэн дундаж бол музей хавируугаа явж байна уу даа... дахиад нэг хэсэг муу байвал Мөнхдалай шиг бандуулна даа.

5. Энхбаяр 62,12
4-р байранд бол үнэхээр орж чадахгүй юм билээ. Гэхдээ хүнд хэсгээс яг өмнөх дунджаа хадгалаад гараад ирлээ. Сүүлийн өдөр 38 авч шившиг болоогүйсэн бол 4-р байранд орж, дээд рекордоо 88 болгосон энээ тэрээ гээл байж байх байлаа. Одоо тэр 88-ын тухай яриад ч хэрэг байна уу даа. 2, 3 удаа түрүүлэхэд маш ойртсон гэхдээ л Даваабат түүнээс үнэхээр л илүү байлаа. Одоо манарсан чигээрээ дараагийн хэсэгрүү ороод бүтэн хэсэг манарах байхдаа...

6. Дашпүрэв 59
Одоо тэгээд 56 байснаа 59 болсныг нь өслөө гэж хэлэлтэй нь бишдээ. 70 дунджилдаг л байлаа, одоо бол хэн ч итгэхгүй л дээ. Хүн бүхэн л ярьж байна, дараагийн хэсэгт Дашкаг бол гүйцчихнээ асуудалгүй гэж. 48 авсан, хамтарсан сорил дээр бүүр 23 аваад байлуу... ер нь нэг ийм л хүн дээ. Одоо 8-р байраа сайн манаарай л гэж хэлье дээ. Сарантуяа эд нар юу юугүй хүрээд ирнэ шүү...

7. Баасансүрэн 57,25
Хуучнин энэ 7-г ТОП гэдэг байж билээ. Өмнөх хэсэгт Дашка ах нь багаа алах хүртэл ш дээ... Бас л 4-р байранд орж чадаагүй хүн, маш их хүлээлээ ер нь л чадахгүй юм байна даа. Энэ хэсэгт 70 гаргаж дунджилах ёстой байсан, яасан? Одоо 60 дунджилж байгаа хүн хэзээ 70 бэ?

8. Надмид 55,75
6-р хэсэг л байхгүй бол Надмидын хувьд их гоё байгаа юм. Өмнөх 7-руу их ойртоол, дараагийн хэсгээс Дашкаг гүйцэхнээ гэж хүмүүс яриад л... тэгсэн яасан, дунд нь зүүдлээд л... 69% дундажлаад Сүба, Энхбаяр хоёрын хэзээ ч орж үзээгүй 4-р байранд хүртэл орчихсон... Хонхны баяраар Мөнхдалайг дагаж тэгж их чойрхоо мэдсэнсэн бол өмнөх хэсэгт зүгээр л 53% дунджилах байж, тэгсэн бол яг гоё харагдахаар байлаа даа... 23 авч хувийн доод амжилтаа шинэчилсэн, одоо хувийн доод амжилта шинэчилдэг хүн гэж бас байдаг л юм байна. Их гайхмаар...Дараагийн хэсэгт Хажидтай өрсөлдөж чадахгүй бол томоохон шийтгэл хүлээж байгаа гэж мэдээрэй. 7-р хэсэгт 2 удаа түрүү авч, 2 дахь удаагаа 80 авч үзэж, хэсгээ түрүүгээр дуусгасан нь түүнээс 6-р хэсгийг дахин харж болох юм гэсэн сэтгэгдэл төрүүлж байна.

9. Сарантуяа 47,5
Ер нь бол 8-р байранд огт орж үзээгүй хүн. Энэ хаьвдаа л тогтмол байгаад байна, уг нь их нягт сайн боддог юм. Даваабат шиг л хүн, гэхдээ хөдөлмөрөөрөө түүнд хүрэхгүй л дээ. Энэ хэсэгт бас л буурсан. 33 авч байна гэхээр түүнд итгэхэд бас л хэцүү санагдана. 60 авах бол түүнд нээх хэцүү зүйл бишдээ, хамтарсан сорилд л гэхэд маш амжилттай буюу 6-р байранд яваа, мөн 2 ч удаа 800 аваад үзчихсэн. Уг нь Дашка, Надмид 2 чинь тийм гүйцэж болохооргүй сайн хүмүүс бол биш шүү дээ...

10. Даваацэрэн 45,66
Анх удаа эхний 10-д шинэ хүн орж ирлээ. Гэхдээ их сайн байсан биш, их сайн аз түшсэн хүн л байна. Дараагийн хэсэгт 45 дунджилж чадах уу???

11. Уртнасан 43,87
Бүүр оны өмнө нь л 50 дунджилдаг байлаа. 7-р байранд орж үзэж байлаа. Одоо болтол сайжирсан, нэмж сурсан юм огт байхгүй. Зүгээр л тэнгэр энэ тэр харсан шигээ л алхаж байдаг хүн шүү дээ... Ерөөсөө л дахиж эхний 10-д бол багтахгүй хүн. Хэзээ ч бусад хүмүүс шиг тэсэрч сайн дүн энэ тэр авахгүй, 70 бол яагаад ч чадахгүй гэдэг нь бол батлагдсан. Ерөөсөө л 1-р сорилын дүнгээ ахиулж чадаагүй 2-хон байгаа нь Уртаа, Очирмаа хоёр. Эхний сорилоос хойш байнга уруудсан юм байна гээд ойлгоход бараг болно. Энэ хүнд бол хүсэл гэж огт байхгүй, тэмүүлэл гэж бол бүүр байхгүй... зүгээр л ЕШ хурдан болоод дуусаасай, би яасан ч яахуу... гэсэн байдалтай л алхаж байгаа хүн дээ...

12. Батхишиг 41,42
Энэ хүнийг 12-р байранд харах гэж мөн ч их хүлээлээ. Гэхдээ Даваацэрэнийн ард бол биш шүү дээ... бас 40 дунджилахыг нь их хүлээлээ. Ихэнх хүн уруудсан энэ "хар" хэсэгт Даваабатын адил өнгөлөг байж өсч, анх удаа 12-д орж байна. Гэхдээ өөрийнх нь тэмүүлж байснаас хавьгүй доор байгааг нь би бас ойлгож байна. Сүүлийн 5-сорилд дараалж 40 авсан байгаа юм, маш боложмийн үзүүлэлт. Хамтарсан сорилд 796 авчсан хүн шүү дээ, сүүлд нь баян ходоод болчихсон болохоос биш.
Дараагийн хэсгийн зорилт бол тодорхой Дашкаг гүйцэх. Маш их боломж байгаа, нэг нь өсч байгаа нөгөө нь буурч байгаа. Өдөр бүр сорилын материалаа харьцуулж үзэж байх хэрэгтэй, ийм юман дээр дутуу байна, ингэж нөхөх хэрэгтэй гэдгээ өөрөө тооцоод яваад байх хэрэгтэй. Азгүй Пушкад бол ойр орчимд нь сайнаар нөлөөлчих, тусалчих хүн алга. Иймд зөвхөн өөрийнхөө хар толгой, онцгой style 2-тоо л найдах хэрэгтэй байна...
Дараа 7-хоног л гэхэд маш хэцүү байх болно, "сургуулийн" шалгалттай. Нэмээд хийх ёстой даалгаварынхаа 6-р бүлгийг Дашка дуусгасан, Пушка 1-р бүлгээ ч дуусгаагүй... ингээд л асуудал үүсч эхэлж байга юм.

13. Сэргýлэнбаатар 41,28
Байр ч уг нь чамлахаар биш л дээ. Дүн л хэцүү байна. Байнга 45-аас дээш аваад байх боломж бол байгаа юм ш дээ. Хамтарсан сорилд л гэхэд боломжийн сайн байна, 11-р байранд. Энэ хэсэгт тэгээд нэг ч гавъяа байгуулсангүй дээ. Одоо тэгээд Очирмаагийн өмнө орчихсон, энэ байдлаа хадгалахын төлөө бүхнээ шавхаарай даа.

14. Очирмаа 39,57
Хэзээ ч байгаагүй тасархай хойгуур байр, хэзээ ч байгаагүй тасархай муу дундаж. Хотоос хонхны баярын хувцасаа авчирч ирж байгаад л алах юм байх гэж бодсон чинь шууд өөрийгөө буудчихдаг байна ш дээ... ЕШ-танд бэлдэх 3-хан 7 хоног үлдсэн. Бусад хүмүүс, ядаж Пушка хэр өссөнхий хар л даа...

15. Ану 37,62
Энэ хүн 3 гавьяа байгуулсан. Дунджаа хэзээ ч байгаагүй дээр авчирсан, бүхэл хэсгийн турш 30-аас дээш авч байсан, дээд амжилтаа 49 болгож шинэчилсэн. Одоо 2-хон хэсэг үлдсэн, дунджийг дорж хаяж 45-д хүрэгсэн нөхцөлд л "мөрөөдөж" болох юм. Тэрнээс наана бол зөвхөн хөдөлмөр...

16. Бямбахорол 36,87
Сүүлийн 2 хэсэгт буцаад л буурч байна. Мэдээж яавч сайны тохио бол биш. Авч чаддаг байсан дүнгүүд яасан бэ? 66 хүртэл авч л байлаа. Сүүлийн 18 сорил дараалж 50-хүрэхгүй дүн авсан байна...

17. Төгөлдөр 28,8
Өөртэй нь өрсөлдөж байгаа, өөрийнх нь нэг бүлгийнхний нэрийг сонсдоо. Ану, Хорлоо, Одко нар. Өөр юу ч гэхэв. Ер нь физиктээ найдсан нь дээр юм шиг байна л даа.

18. Одцэцэг 26,12
Надад бол сорилд түрүүлэх хүнийг таах бол маш хэцүү байдаг. Харин баян ходоодыг таах бол маш амархан байгаа. Бас нэмээд түүний ард орох хүн даан ч манайхан дунд өөр алга даа. Хөдөлмөр зүтгэлийн хувьд, тасалсан цагийн хувьд түүнтэй зэрэгцэх хүн даан ч алгаа. Тийм болохоороо л бусад хүмүүстэй өрсөлдөхөөргүй байдалтай байгаа юм ш дээ. Хэсгийн 8 сорилын 4-д нь баян ходоод болсон, ганцхан л сайн мэдээ байна, бүх 8 сорилд оролцсон.