Friday, July 15, 2011

8-р сарын 1-ээс бүх сургалт эхэлнэ

За ирэх хичээлийн жилийн бүх сургалт 8-р сарын 1-ээс эхэлнэ. Олон хүн надаас сураглаад байх юм, би бас хэдэн хоног амармаар байна ш дээ.


8-р сарын 1-нд дараа жилийн сургалтын нээлт болгож сурагчдаа шинээр элсүүлэн авна.


1. ЭЕШ-д бэлтгэх 11-р ангийн сурагчдын сургалт эхэлнэ. 24 сурагч л сурах боломжтой бөгөөд өнгөрсөн жил гэхэд л суралцаж байсан 10 гаруй сурагч байгаа тул нэмж сурагчид авах гэж ширүүхэн юм болох байх. Ямар ч байсан 8-р сард хүмүүс цөөн байхад сургалтаа эхлээд явж байна, 9 сарын эхээр харин томоохон шалгалт авч шигшиж таарах байх.

2. Мөн ЭЕШ-д бэлтгэх 10-р ангийн сурагчдын сургалт. 12 орчим сурагч л авах байх, эхний нэг сар Гончигдорж хичээл заана, 8-р сарын сүүлчээр бүх хүүхдүүд цуглахаар нэмэлт шалгат аваад Гончигдоржийн шийдвэрээр цааш үргэлжлүүлэн суралцах сурагчдыг сонгоно.

3. Олимпиадныхан маань ерөнхийдөө амарч байгаа, Чимээ Мөба 2 л бэлтгэлээ хийж байна. Бусад нь 8- сарын 1-нд мөн цуглах бөгөөд нэмээд шинэ сурагчдыг элсүүлэн авна.

а. 7-р ангид орох сурагчдыг тусгайлан олноор нь шалгаруулж авна.

b. 4-р ангид орох сурагчдыг мөн тусгайлан олноор нь шалгаруулж авна. Бусад ангид цөөн тоогоор элсэлт авна.

No comments:

Post a Comment