Friday, July 22, 2011

ЭЕШ-ны үйл явц

Өнөө жилийн ЕШ их л амьсгаа давахцуулсан даа. Өвөл бүртгэл болоход тооцоо хийгээд бүртгүүлсэн чинь хавар шалгалтны хуваарь гарахад багахан буруу болчив, өмнө нь жил бүр авдаг байсан хуваариасаа энэ жил өөрчдөгдсөн. Тэр ч бага хэрэг, угаасаа 3 хичээлийн хугацаа сунгагдаж 100 минут болсон, нэмээд Англи хэл дээр их олон хүүхэд орж байгааг шалгагчид анзаарсан байх л даа.

Шалгалт урьд жилүүдийнхээс оройтож буюу 6-р сарын 17-оос 19-д болохоор хуваарь гарч, урьд жилүүдээс тэмүүлж байсан ТЕСТИЙН САН- гээч юмаа гаргаж авч чадаагүй тул 2006-2010 оны материулуудаар эмхэтгэн гаргасан номооноос өнөө жилийн шалтгалтандаа тодорхой хэмжээгээр оруулахаар болов. Ийм мэдээг сайд болон үнэлгээний төвийн удирдлагуудаас дуулсан хүмүүс мэдээж тус номыг нь худалдан авч бэлдэж гарсан. Бид ч бас сүүлийн хэдэн өдөр бэлдэж бэлтгэлээ бүрэн хангаж авсан.

Шалгалтын эхний өдөр өгсөн хичээлүүдээр бол 70% орчим нь хуучин номноос ирж байна гэх юм, маргааш математик бас тэр алдад байх нь гэсэн тооцоо шууд бууна. Математикийн өдөр хүүхдүүдээ оруулчаад хүлээж байтал үеэл дүү маань хамгийн эхэнд гараад ирлээ, материалыг нь шүүрч аваад үзтэл үнэн баярламаар, нэг ч хуучин тест байдаггүй юм даа. Баярласан гэдэг нь их, бусад бүх материалыг үзэхэд нэг бариант 3 хуучин тесттэй, өөр нэг бариант 1 хуучин тесттэй үлдсэн 2 бариантад нэг ч хуучин тест ороогүй байсан. Их хачирхалтай нь урд жилүүдэд нэг тестийг л жаахан засаад агуулгыг нь алдуулалгүй хувилдаг байсан бол өнөө жил агуулгын хувьд өөр 4 ширхэг тест бэлдсэн байна лээ, өмнөх жилүүдэд 8 хувилаад 4 бариант хөдөө, 4 бариант хотод авдаг байсан бол энэ жил тэгсэнгүй, хот хөдөө яг ижил материалаар авлаа. Ганц жишээ хэлэхэд л 4 баринтыг 2 бариантын нөхөх тест 24, нөгөө 2 бариантын нөхөх тест 34 оноотой байлаа... бүгд ижил 21 ширхэг сонгох тесттэй. Энэ ялгаатай байдал нь сонгох тестний оноо бүр ялгаатай болж ижилхэн түвшний бодлого дээр алсан 2 өөр баринтын сурагч 2 өөр дүн авах боломж үүсгэж байсан.

Хүүхдүүд гарч ирсээр... Мөнхдалай нэлээн эхэнд гарч ирсэн боловч их баргар харагдсан, ингээд 100% авах ч өнгөрлөө л гэж бодогдлоо. Нөхөр нэг тестээ буруу будчихлаа, нэмээд цөөн хэдэн НО-той юм байгаа гэв, Сандаг харин их баярлаж гарч ирээд нөхөхийн 4-ийн төгсгөл дээр багахан алдаагүй бол би 100% авсан гэж хэлчээд явчлаа... бүх хүүхдүүдээ цуглуулж аваад шууд авчирч ирээд л засдаг уламжлалаараа бүгдийг нь зассан.

Сандаг 2 сонгох тест хармасмаар алдсан тул 95 авах болсон, харин Мөнхдалай 2 алдсан ч тэр 2 нь 8 онооны алдаа болсон, нөгөө нөхөх тестний 24 34 гэсэн ялгаанаас шатлгаалж шүү дээ. Нэмээд нэг нөхөх тестний төгсгөл алдсан юм билээ. Хажид Мөнхдалайгийн бариант болж 6 оноотой сонгох тест алдаж, нөхөх дээр бас 1 маш бага алдаа гаргасан байсан. Уртаа харин урамтай сайхан бодож 80 авах нь тодорхой болсон нь сорилын рекрод 68 гэдгээс их хол давлаа, Батхишиг ч мөн адил мандан бадарсан. Сандагийн бариантынхан их будилаан тарьж Баасансүрэн 12 оноогоо буруу будаж салхинд хийсгээд 81% авах хэмжээнд хүрсэн бол Надмид бүүр хол бүтэлгүйтсэн, Сэргэлэнбаатар 40 орчим л авах юм шиг байсан, сүүлд дүн гарахад 50% авсан байсан. Даваабат Энхбаяр 2-ын бариантынхан засахад Энхбаяр 90% давсан байсан. Харин Даваабат Ану Сараа нар тооцож байснаас 10% орчимоор илүү оноо авсан байсан, тэдний бариантад нэг худлаа бодлого байсан нь нөлөөлсөн байх л даа, мөн аймагт манай хүүхдүүдээс гадна дээгүүр байр эзэлсэн сурагчид бүгд энэ бариантын хүүхдүүд байсан юм шүү. 4 дэхь бариант нь ёстой хэцүү байсан, ганцаараа л бусад бариантуудаас хүнд байсан бөгөөд дундаа худлаа сонгох тестүүдтэй, мөн худлаа нөхөх тестүүдтэй байсан. Энэ бүгдээс шалтгаалж бас л 10% орчим оноог энэ бариантын бүх хүнд тавьж өгсөн юм шиг байна лээ, гэхдээ өмнөх Даваабатын бариант шиг сайн дүн авах хүн энэ бариантаас гарахааргүй байсан л даа. Манайхаас гэхэд хашир тушлагатай Дашпүрэв дөнгөж 77%, маш сайн байсан Очирмаа 58% авч "хэлмэгдсэн".

Засаад дууссаны дараа сайн нягталж үзээд багахан багахан өөрчлөт орсон бөгөөд Энхбаярын бариантад гэхэд нөхөх тестний бодлогын өгүүлбэр 2 утгатай байсан тул дүн гартал зохиогч гуай яаж зассан юм бол гэдгийг хүлээх хэрэг гарсан. Тэр яригдаад байсан 2 оноо бол тэргүүн байр шийдэх хэмжээний оноо байлаа, бас Сарантуяагийн оноо дээшлэхэд хамааралтай байсан. Хамгийн инээдтэй нь үнэлгээний төв сайтандаа ТҮЛХҮҮР гаргадаг байсан бол энэ жил гаргаагүй... хардах л зүйл. Тэд хэтэрхий олон буруу бодлогынхоо хариуг угаасаа яалтай нь ч билээ. Нэмээд бусад хичээлүүдийн хувьд 70% орчим нь хуучин тест ирсэн гээд байгаа. 7-р сарын 1 хүртэл дүн хүлээж сэлгүүцлээ, харин дүн гарах өдөр эхэлсэн шөнөөс эхнэр маань өвдөж, өглөө дүн гарах 9 цагт амжин хүүгээ төрүүлсэн. Бөөн дүн харах ажил хүлээж байхад, анхны хүү маань төрөөд их л сандрагасан... Мөн хэт их ачааллаас болж үндсэн сайтанд саатал гарч дүн харах үйл явц их сунжирсан. Би хотооос увуулан цувуулан дүн харуулж 30 минут тутамд нэг дүн мэдсээр л байв.

1. Сандагдорж 92%
1. Энхбаяр 92%
3. Хажидсүрэн 91%
4. Мөнхдалай 87%
5. Даваабат 86%
6. Баасансүрэн 81%
7. Уртнасан 80%
8. Сарантуяа 79%
9. Дашпүрэв 77%
10. Ану 64%
11. Батхишиг 63%
12. Очирмаа 58%
13. Бямбахорол 52%
14. Сэргэлэнбаатар 50%
15. Төгөлдөр 49%
16. Надмид 36%

гэсэн амжилтууд гаргасан байлаа. Сайн л дүн, өөр газраас гэвэл 81% 79% авсан хүмүүс манай хүүхдүүдийн дундуур орсон бол Анугийн урдуур нэмээд 3 сурагч орсон гэх мэтээр...

Мөн цөөн хэдэн аймаг буюу Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Хэнтий зэрэг аймгаас бусад бүх аймгуудаас л лав дээгүүр орсон сурагчдын амжилтаараа манай аймаг хавигүй илүү байгааг тэмдэглэх хэрэгтэй.

Анги сонгох үйл ажиллагаа 7-р сарын эхээр болж эхний өдөр Төгөлдөр 3-р бүлгээр (мате 50%+хар зургийн ур чадвар 50%) 2-р байраар анги сонголоо.
2 дахь өдөр хамгийн эхэнд 5-р бүлгээр (мате 100%) манай 7 сурагч дараалан эхний сонголт хийж бүгд МУИС-ЭЗС авсан ба тэд бол Энхбаяр, Хажидсүрэн, Даваабат, Баасансүрэн, Уртнасан, Сарантуяа, Дашпүрэв нар байлаа... үүний араас 10-р байраар Батхишиг мөн ижил сургууль сонгож, Сэргэлэнбаатар МУИС-МТС авсан.
Дараа нь 6-р бүлгээр (мате 50%+Англи хэл 50%) Эхний 4 хүүхдийн дунд манай 3 сурагч болох Сандагдорж, Очирмаа, Ану нар СЭЗДС сонгосон.
10-р бүлгээр Мөнхдалай маань 2-р байраар ШУТИС сонгосон бол түүний араас тус бүлгээр Бямбахорол ЭМШУИС, Надмид ШУТИС сонгосноор өнөө жилийн ажил дууслаа.

Шинэ оюутнууддаа амжилт хүсье, тэд шилдэг байж чадсанаа ирээдүйд үргэлжлүүлнэ гэж найдаж байна.
Мөн дараа жил дахин өөрчлөгдсөн дүрмээр авагдах ЭЕШ-даа бид одооноос эхлэн бэлдэж та бүгдийнхээ араас явж очноо...

1 comment:

  1. Хүүтэй болсонд нь баяр хүргье!

    Энэ жилийн ЭЕШ-д манайхан их бахархам өндөр үнэлгээ авцгаасан. Та бүхэнд баяр хүргье!

    Таны цаашдын ажилд өндөр Амжилт хүсье!

    ReplyDelete