Friday, July 22, 2011

ЭЕШ-ны үйл явц

Өнөө жилийн ЕШ их л амьсгаа давахцуулсан даа. Өвөл бүртгэл болоход тооцоо хийгээд бүртгүүлсэн чинь хавар шалгалтны хуваарь гарахад багахан буруу болчив, өмнө нь жил бүр авдаг байсан хуваариасаа энэ жил өөрчдөгдсөн. Тэр ч бага хэрэг, угаасаа 3 хичээлийн хугацаа сунгагдаж 100 минут болсон, нэмээд Англи хэл дээр их олон хүүхэд орж байгааг шалгагчид анзаарсан байх л даа.

Шалгалт урьд жилүүдийнхээс оройтож буюу 6-р сарын 17-оос 19-д болохоор хуваарь гарч, урьд жилүүдээс тэмүүлж байсан ТЕСТИЙН САН- гээч юмаа гаргаж авч чадаагүй тул 2006-2010 оны материулуудаар эмхэтгэн гаргасан номооноос өнөө жилийн шалтгалтандаа тодорхой хэмжээгээр оруулахаар болов. Ийм мэдээг сайд болон үнэлгээний төвийн удирдлагуудаас дуулсан хүмүүс мэдээж тус номыг нь худалдан авч бэлдэж гарсан. Бид ч бас сүүлийн хэдэн өдөр бэлдэж бэлтгэлээ бүрэн хангаж авсан.

Шалгалтын эхний өдөр өгсөн хичээлүүдээр бол 70% орчим нь хуучин номноос ирж байна гэх юм, маргааш математик бас тэр алдад байх нь гэсэн тооцоо шууд бууна. Математикийн өдөр хүүхдүүдээ оруулчаад хүлээж байтал үеэл дүү маань хамгийн эхэнд гараад ирлээ, материалыг нь шүүрч аваад үзтэл үнэн баярламаар, нэг ч хуучин тест байдаггүй юм даа. Баярласан гэдэг нь их, бусад бүх материалыг үзэхэд нэг бариант 3 хуучин тесттэй, өөр нэг бариант 1 хуучин тесттэй үлдсэн 2 бариантад нэг ч хуучин тест ороогүй байсан. Их хачирхалтай нь урд жилүүдэд нэг тестийг л жаахан засаад агуулгыг нь алдуулалгүй хувилдаг байсан бол өнөө жил агуулгын хувьд өөр 4 ширхэг тест бэлдсэн байна лээ, өмнөх жилүүдэд 8 хувилаад 4 бариант хөдөө, 4 бариант хотод авдаг байсан бол энэ жил тэгсэнгүй, хот хөдөө яг ижил материалаар авлаа. Ганц жишээ хэлэхэд л 4 баринтыг 2 бариантын нөхөх тест 24, нөгөө 2 бариантын нөхөх тест 34 оноотой байлаа... бүгд ижил 21 ширхэг сонгох тесттэй. Энэ ялгаатай байдал нь сонгох тестний оноо бүр ялгаатай болж ижилхэн түвшний бодлого дээр алсан 2 өөр баринтын сурагч 2 өөр дүн авах боломж үүсгэж байсан.

Хүүхдүүд гарч ирсээр... Мөнхдалай нэлээн эхэнд гарч ирсэн боловч их баргар харагдсан, ингээд 100% авах ч өнгөрлөө л гэж бодогдлоо. Нөхөр нэг тестээ буруу будчихлаа, нэмээд цөөн хэдэн НО-той юм байгаа гэв, Сандаг харин их баярлаж гарч ирээд нөхөхийн 4-ийн төгсгөл дээр багахан алдаагүй бол би 100% авсан гэж хэлчээд явчлаа... бүх хүүхдүүдээ цуглуулж аваад шууд авчирч ирээд л засдаг уламжлалаараа бүгдийг нь зассан.

Сандаг 2 сонгох тест хармасмаар алдсан тул 95 авах болсон, харин Мөнхдалай 2 алдсан ч тэр 2 нь 8 онооны алдаа болсон, нөгөө нөхөх тестний 24 34 гэсэн ялгаанаас шатлгаалж шүү дээ. Нэмээд нэг нөхөх тестний төгсгөл алдсан юм билээ. Хажид Мөнхдалайгийн бариант болж 6 оноотой сонгох тест алдаж, нөхөх дээр бас 1 маш бага алдаа гаргасан байсан. Уртаа харин урамтай сайхан бодож 80 авах нь тодорхой болсон нь сорилын рекрод 68 гэдгээс их хол давлаа, Батхишиг ч мөн адил мандан бадарсан. Сандагийн бариантынхан их будилаан тарьж Баасансүрэн 12 оноогоо буруу будаж салхинд хийсгээд 81% авах хэмжээнд хүрсэн бол Надмид бүүр хол бүтэлгүйтсэн, Сэргэлэнбаатар 40 орчим л авах юм шиг байсан, сүүлд дүн гарахад 50% авсан байсан. Даваабат Энхбаяр 2-ын бариантынхан засахад Энхбаяр 90% давсан байсан. Харин Даваабат Ану Сараа нар тооцож байснаас 10% орчимоор илүү оноо авсан байсан, тэдний бариантад нэг худлаа бодлого байсан нь нөлөөлсөн байх л даа, мөн аймагт манай хүүхдүүдээс гадна дээгүүр байр эзэлсэн сурагчид бүгд энэ бариантын хүүхдүүд байсан юм шүү. 4 дэхь бариант нь ёстой хэцүү байсан, ганцаараа л бусад бариантуудаас хүнд байсан бөгөөд дундаа худлаа сонгох тестүүдтэй, мөн худлаа нөхөх тестүүдтэй байсан. Энэ бүгдээс шалтгаалж бас л 10% орчим оноог энэ бариантын бүх хүнд тавьж өгсөн юм шиг байна лээ, гэхдээ өмнөх Даваабатын бариант шиг сайн дүн авах хүн энэ бариантаас гарахааргүй байсан л даа. Манайхаас гэхэд хашир тушлагатай Дашпүрэв дөнгөж 77%, маш сайн байсан Очирмаа 58% авч "хэлмэгдсэн".

Засаад дууссаны дараа сайн нягталж үзээд багахан багахан өөрчлөт орсон бөгөөд Энхбаярын бариантад гэхэд нөхөх тестний бодлогын өгүүлбэр 2 утгатай байсан тул дүн гартал зохиогч гуай яаж зассан юм бол гэдгийг хүлээх хэрэг гарсан. Тэр яригдаад байсан 2 оноо бол тэргүүн байр шийдэх хэмжээний оноо байлаа, бас Сарантуяагийн оноо дээшлэхэд хамааралтай байсан. Хамгийн инээдтэй нь үнэлгээний төв сайтандаа ТҮЛХҮҮР гаргадаг байсан бол энэ жил гаргаагүй... хардах л зүйл. Тэд хэтэрхий олон буруу бодлогынхоо хариуг угаасаа яалтай нь ч билээ. Нэмээд бусад хичээлүүдийн хувьд 70% орчим нь хуучин тест ирсэн гээд байгаа. 7-р сарын 1 хүртэл дүн хүлээж сэлгүүцлээ, харин дүн гарах өдөр эхэлсэн шөнөөс эхнэр маань өвдөж, өглөө дүн гарах 9 цагт амжин хүүгээ төрүүлсэн. Бөөн дүн харах ажил хүлээж байхад, анхны хүү маань төрөөд их л сандрагасан... Мөн хэт их ачааллаас болж үндсэн сайтанд саатал гарч дүн харах үйл явц их сунжирсан. Би хотооос увуулан цувуулан дүн харуулж 30 минут тутамд нэг дүн мэдсээр л байв.

1. Сандагдорж 92%
1. Энхбаяр 92%
3. Хажидсүрэн 91%
4. Мөнхдалай 87%
5. Даваабат 86%
6. Баасансүрэн 81%
7. Уртнасан 80%
8. Сарантуяа 79%
9. Дашпүрэв 77%
10. Ану 64%
11. Батхишиг 63%
12. Очирмаа 58%
13. Бямбахорол 52%
14. Сэргэлэнбаатар 50%
15. Төгөлдөр 49%
16. Надмид 36%

гэсэн амжилтууд гаргасан байлаа. Сайн л дүн, өөр газраас гэвэл 81% 79% авсан хүмүүс манай хүүхдүүдийн дундуур орсон бол Анугийн урдуур нэмээд 3 сурагч орсон гэх мэтээр...

Мөн цөөн хэдэн аймаг буюу Дархан-Уул, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл, Увс, Хэнтий зэрэг аймгаас бусад бүх аймгуудаас л лав дээгүүр орсон сурагчдын амжилтаараа манай аймаг хавигүй илүү байгааг тэмдэглэх хэрэгтэй.

Анги сонгох үйл ажиллагаа 7-р сарын эхээр болж эхний өдөр Төгөлдөр 3-р бүлгээр (мате 50%+хар зургийн ур чадвар 50%) 2-р байраар анги сонголоо.
2 дахь өдөр хамгийн эхэнд 5-р бүлгээр (мате 100%) манай 7 сурагч дараалан эхний сонголт хийж бүгд МУИС-ЭЗС авсан ба тэд бол Энхбаяр, Хажидсүрэн, Даваабат, Баасансүрэн, Уртнасан, Сарантуяа, Дашпүрэв нар байлаа... үүний араас 10-р байраар Батхишиг мөн ижил сургууль сонгож, Сэргэлэнбаатар МУИС-МТС авсан.
Дараа нь 6-р бүлгээр (мате 50%+Англи хэл 50%) Эхний 4 хүүхдийн дунд манай 3 сурагч болох Сандагдорж, Очирмаа, Ану нар СЭЗДС сонгосон.
10-р бүлгээр Мөнхдалай маань 2-р байраар ШУТИС сонгосон бол түүний араас тус бүлгээр Бямбахорол ЭМШУИС, Надмид ШУТИС сонгосноор өнөө жилийн ажил дууслаа.

Шинэ оюутнууддаа амжилт хүсье, тэд шилдэг байж чадсанаа ирээдүйд үргэлжлүүлнэ гэж найдаж байна.
Мөн дараа жил дахин өөрчлөгдсөн дүрмээр авагдах ЭЕШ-даа бид одооноос эхлэн бэлдэж та бүгдийнхээ араас явж очноо...

Sunday, July 17, 2011

Дундаж дүн нь 71%-д хүрсэн "сайчууд"-ын тухайд...

Энэ жил хүсэн хүлээж байсан амжилтандаа нэгэнт хүрлээ. Энэ амжилтанд хүрэхэд тус болсон хүмүүсийг нэрлэвэл:

1-рт Дашпүрэв
2-рт Гончигдорж
3-рт Батбаяр ах
4-рт Амартүвшин, Нацагдулам, Дуламсүрэн, Сэрчмаа ...
5-рт Сандагдорж, Мөнхдалай...
...
гэсэн хүмүүс байна аа. Энэ хүмүүст маш ихэд баярласнаа багийнхаа болон гэр бүлийнхээ нэрийн өмнөөс илэрхийлье.

Дашпүрэв маань бүх хүнд зааж зөвлөж, бүх хүнд хуулуулсан даа. Бүтэн жилийн турш бусаддаа үлгэр дуурайлалтай байсан.
Гончигдорж бидэнд бие даан 6 сорил бэлтгэн өгч, өөрөө олон тооны сорилд цуг оролцож, олон өдрийн бэлтгэлд цуг байлцаж хүүхдүүдэд туслаж зөвлөж байлаа. Түүний дэмжиж байсан Даваабат, Мөнхдалай нар тун их сайжирч сайн дүнгүүд авцгаасан.
Батбаяр ахын маань зохион байгуулсан сорилуудад бид амжилттай хамрагдаж, олон газрын хүүхдүүдтэй өрсөлдөж, өөрсдийнхөө бэлтгэл сургуулилтаа шалгаж, илүү их өрсөлдөөнд хамрагдаж байсан нь бидэнд маш их хэрэг болсон.
Манай охидууд сорилд цуг оролцоно, блогт орж хатуухан шүүмжлэл өгнө, заримд нь итгэл найдвар дэмжлэг өгнө, заримтай нь тусгайлан ярилцаж бэлтгэлд нь зөвлөгөө өгнө. Өөрсдөө ийм зам туулсан болохоор дүү нартаа их тус болно, миний хэрэглэдэг амьд үзүүлэнгүүд шүү дээ.
Мэдээж багт лидерийн үүрэг хамгийн их хэрэгтэй, лидер байхын төлөөх тэмцэл нь бусаддаа хамгийн том дэмжлэг болж өөрсдөд нь өсөж дэвжих бололцоо олгодог. Мөнхдалагийн очсон 90 дээр очих гэж, Сандагийн очсон 83,5% дундаж дээр очих гэж энэ 2 болон бусад бүх хүмүүс тэмүүлж байлаа...

9-р сар. Дашпүрэв зөвлөгч

Урьд жилийг бодвол оройтож хичээлээ эхэлсэн, аргагүй шалтгаан байлаа л даа. Дараа дараагийн удаа бол 8-сарын 1-ээс л эхэлж байвал зохимжтой байгаа юм. Эхлээд шалгалт авлаа, буудуулах шаардлагагүй байдаг тул "буруу бөглөсөн нь хасах оноо" авдаг байхаар тест бэлдэв. Олон ч хүн хасах оноо авсан даа. Уг нь их амархан сорил байлаа, тэр дунд Дашка л ганцаараа сайн байж 60 гаргаж аваад араас нь Хажид, Мөнхдалай хоёр 50% хүргэж авсан. Анхны шалгалт, анхны хичээл, анхны гэрийн даалгавараас эхлээд л Дашпүрэв бусдаасаа онцгой байж аргагүй л "хуучны хүн" гэдгээ баталж байлаа. Зун ЭЕШ-даа унасны дараа хотруу явж ямар ч хамаагүй ангид орно гэж байгаад надтай ярилцсаар миний хажууд дахиад нэг жил үлдэх шийвдэрд хүрсэн нь анхнаасаа л сайн шийдвэр байсан нь гэдэг нь ойлгогдож байлаа. Сургуульд явсан бол ямар ч мэдлэг чадвар байхгүй тул муу сурч тэнэсээр байгаад л таарах байсан. Энд бол тэмцэл дунд дахиад нэг жил зүтгэж өөрийгөө нээж харах, олж таних, мэдлэг чадвараа улам нэмэгдүүлэх гээд олон сайн зүйлийг сурна гэж би итгэсэн.
Эхний сарын дэвтэр дээрх comment-ны тулаан... хүн бүр л газар доогуур ортлоо муулуулж зарим нь бүүр бууж өгөөд хаяад зугтдаг ш дээ, Дашка ч түрүү жил тэр зовлонг туулаад гарсан хүн, өнөө жил арай л өөрөө байж чадсан. Тэмцэл яг энэнээс л эхэлдэг, олон өдөр дараалан F-аваад, зүгээр ч F-авахгүй баахан бодит байдлаа шүүмжлүүлсэн муухай үгстэй... ийм байдалд хүмүүс янз бүрийн л хариу үйлдэл үзүүлнэ.
9-р сар бол ерөнхийдөө өөрийнхөө мууг мэдрэх сар, бүгдийг шинээр эхэлж маш сайн зүтгэх хэрэгтэй юм байна гэдгээ ухаардаг сар. Үүнийг эрт ойлгосон нь амжилт гаргадаг, оройтож ойлгосон нь харамсаж төгсдөг, ойлгоогүй нь унадаг, ойлгож чадахгүй нь хаяад зугтдаг...
9-р сар бол Дашпүрэвийн л сар байлаа, тэрээр бүх хүнд зааж зөвлөнө, хуулуулна... өөрөө их сайн байгаад байгаа нь бусад хүнд том нөлөө үзүүлнэ, Дашка шиг болно гэдэг бол мөрөөдөл бөгөөд, биелүүлэхэд маш хэцүү зүйл байлаа шүү дээ. Нөгөө талаар байр суурь нь их өөрчлөгдсөн, өмнө жил Гочоог дагаад л явдаг муу нөхөр, хүн бүрээс тусламж ирдэг, хүн бүр түүнийг муу гэсэн нүдээр хардаг бол өнөө жил шал өөр... хүн бүхэн түүнийг аварлын харцаар харна, хүн бүхэнд Дашка л туслана. Би хэлдэг манай Дуяа бол цор ганцаараа багаа чирсээн гэж, тэдэн дунд чирэгдсэн нэг хүн бол Дашка байлаа, тэгвэл өнөө жилийн нөхдүүдийг Дашпүрэв маань нуруун дээрээ бүүр үүрээд алахлаа шүү дээ... үүрч дүүрсэн баг нь 71% дундаж дүн үзүүлсэн гэхээр арай л дэндүү ч гэмээр юм шиг, дэндүү том ачааг их сайхан дааж явлаа даа гэж шууд бодогдоно.

9 сард бол Янз бүрийн л хүүхдүүд цугласан даа, Мөнхдалай 2 найзаа дагуулчихсан ирсэн, нэг нь сайн нэг муу гэсэн чинь сайн гээд байсан нь хаяад алга болсон, 3-р сургуулиас нэлээд хэдэн хүүхэд байлгах санаатай байтал нэмэргүй шүү... зарим нь бүүр татлаа болоод л энд тэндээс хөгшин хүн амьтнаар утасдуулж дарамлтуулаад л ордог, тэд харин нээх уддаггүй юмаа. Өөрийнхөө хүслээр, өөрөө миний нүдэнд өртөж орж ирсэн хүмүүс л илүү хүчтэй, тэсвэртэй байгаа харагддаг. Энэ Сэргэлэнбаатар л гэхэд л бүүр зун над дээр ирдэг байсан юм, шуганман тэгшитгэл бодож чаддаггүй хамаг уур хүргэнэ. Яг үнэндээ алгебрын 7 томъёо мэддэг хүн хуруу дарам цөөн, түүний яаж хэрэглэх талаар ойлголттой хүн гэвэл маш хэцүү дээ. Одоо тэр намар авдаг байсан дүнгүүд, дэвтэр дээрээ бичүүлдэг байсан үгнүүд, алддаг байсан алдаануудыг эргээд нэг харах юм бол ёстой жинхэнэ хошин шог гэдэг чинь тэр болно доо...

10-р сар. 800 авах боломж хийгээд түүнд хүрч болох хүмүүс...

1 сар хичээллээд л хүмүүсийн тар танигдана даа. Анхны 24 хүүхдээс бараг 50% нь явсан байх, зөрөөд Энхбаярын ангийнхан... Баттүшигийг багш маань захиж, Батхишигийг намайг занал хийлж, Касумыг ээж нь чихдэж, Даваацэрэнг Мөнхдалай явсан найзынхаа оронд гэх мэтээр... Ер нь энэ сараас хүмүүс хэр сайн сурч чадхав? хэн хэн 800 авах бэ? гэдэг бол тодорхой болно. Жишээ нь би Батхишигийг 800 авч чадна гэж итгэж байлаа, нөхөрт бол эрүүл ухаантай хэн ч итгэх арга байхгүй. Яг үнэнэдээ түүнд мэддэг математик ойлголт энээ тэрээ гэж байхгүй, гэхдээ л түүнд нэг юм суръя гэсэн маш багахан хүсэл бий, түүнийг нь л дэмжээд өгвөл болох нь тэр. Заримдаа муу зангаасаа салж чадахгүй мэт ПС- эргүүлээд алга болно, гэтэл заримдаа найдуудтайгаа ч нийлэхгүй ганцаараа зөрүүдлэн хичээлдээ ирж сууна...
Пушкагаас шал эсрэг хүн гэвэл Уртнасан. Түүнийг аав нь сайн багш болгох гэсэн юмаа гээд надад авчирч өгсөн. Бүүр түрүү жил ш дээ... тэгээд Амарааг анги дэвштэл түүнтэй цуг суудаг байлаа. Сүүлд бүтэн жил л миний хажууд байсан, ямар ч байсан өөрийгөө дайчлаад ихийг сурч мэдэхийг төлөө зүтгэдэг нь олон хүнээс илүү давуу тал нь. Энэ намар харин 10 сарын үеэс бас яачив гэмээр муудсан, шалтгаан байсан л биз. Гэхдээ би түүний нөр их хөдөлмөрт эргэлзэж байсангүй, байнга итгэл хүлээлэгдэг байлаа. Урд жил дээд ангийнхантайгаа амралтын өдрүүдээр хааяа хичээлд цуг суухдаа их орилдог байсан юм гээд оюутнууд дурсдаг, "тийм тийм..." гээд л орилоод байдаг гэж. Тэгсэн өнөө жил бол ердөө 2 өдөр орилоол дуугүй болчихсон. Учир нь Энхбаяр гэж түүнээс хол давж худлаа орилдог гайхал байсан учраас тэр. Арай бага өвчтэй нь арай их өвчтэйгөөсөө санаа аваад засардаг л юм билээ.
Мөнхдлайгийн олимпиадны замналыг өндөрлүүлж ЕШ-д бэлтгэлд нь түлхүү анхаарч эхэллээ. Анх эхлээд бүүр 3 жилийн өмнө төлвөлгөө гаргасанг л Сандагдорж мэт нь нурааж одоо ингэж Мөнхдалайгийн тухай яриа яваад байгаа юм ш дээ. Тэр үеийн буруу тооцооноос болж улсын олимпиаднаас медаль авах боломжуудаа алдлаа, Энхбаяр Хажидсүрэн ... тэргүүтэй нэлээд хэдэн хүмүүсийн өсөх дэвжих боломжийг хаагаад, өөрийгөө болон өрөөлийг хорлосон хүн бол Сандагдорж энэ тэр шүү дээ... би тэд нарт тусалж чадаагүй байж болно, харин 800 авхуулж бол чадна... 9 ба 10-р сард л гэхэд хичээлдээ бараг 5 удаа л суусан байх Сандагдорж гуай. Нэг л их том хүн, үнэн суга мэдлэгтэй... би тэр чигт нь хаячихсан бол одоо зайлуул ЕШ дээр 50% авчаад л сууж байх байсан юм ш дээ. Одоо болтол тэрийгээ ойлгодог ч юмуу үгүй ч юмуу бүү мэд, ер нь бол бэрх хүндээ...
Миний нэрлэдэгээр ФОРМАТЛАХ хугацаа гэгдэх энэ 2 сарыг даваад гараад ирсэн хүн цаашаа сайн сурах бүрэн боломжтой, хэн хэн 800 авч чадах бэ? гэдэг нь бол тодорхой болчдог л үе дээ. Жишээ нь би Энхбаяраар "би бол маш муу" гэж хэлүүлдэг болсон, уг нь бол Энхбаяр өөрийгөө маш сайн гэж боддог бөгөөд өөртөө хир халдаадаггүй л байсан сан... тэгсэн форматлагдаж дууссанхыхаа дараа бол ер нь янз янзын л юм хэлдэг юм билээ.

11-р сар. Дэмжигчид

Хажидсүрэнгийн тухайд... Сургалтын төвөө анх нээгээд манай ах дүүс цуглачихсан байлаа, олон хүмүүс хамрагдсан ажил цагтаа эхэлнэ гэж байхгүй уяж байхад сургалтын төвтэй танилцахаар ирсэн хүмүүс дунд Хажидсүрэн аавтайгаа цуг байсныг би тод санаж байна. Тэнд дандаа л манай ах дүүс цугласан байсан болохоор гадны хүн содон байсан байх. Төлөвлөгөөний дагуу бол Хажидад манайд сургалтанд хамрагдах боломж олдохооргүй байсан. Гэхдээ би түүнийг ЭЕШ-д бэлдэж өгнөө гэсэн сэтгэгдэл тэр үед л төрсөн байх, ээж маань бас надад захиж байсан юм. Аав ээж нь сайн хүмүүс байгаа юм, багадаа манай цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгдөг байсан юм гэж надад хэлж байсан удаатай.
Өнгөрсөн зун хүүхдүүд тараад явчихсан Чимээ энэ тэр гэсэн хэдэн жижигчүүдтэйгээ сууж байхад Хажид ирээд ЕШ-даа бэлтгэж эхэлсэн. Намар хичээл эхэлж 2-р сар өнгөрч 11 сард 2 дахь сарын шалгалтаа авахад Хажидсүрэнг анзаархаас аргагүй илт сайжирч, маш сайн бэлтгэл хийж байгаа нь мэдрэгдсэн. Тэр үед бол Дашкагийн араас тэсрээд хамгийн түрүүнд хүрээд оччих хүн Хажид л ганцаараа байлаа. Сандаг гэж муугаа ч өөрөө мэлэхгүй үнэн муу нөхөр, Мөнхдалай муугаа мэддэг боловч сайжрах болоогүй муу нөхөр, Баасансүрэн л арай дээр байсан боловч маш залхуу багаасаа юм хийж сураагүй, хөдөөний хэл амаа гозогонуулсан бүтэлгүй нөхөр шүү дээ, түүнд лидер болох боломж бий юу? үнэн эргэлзээтэй... энэ үед Хажид л хамгийн сайн хичээж бусдыгаа тэргүүлэн Дашкаруу алхам алхамаар дөхөж байлаа.
Дэмжигчдийн хувьд гэвэл Сэрчмаа "Сандагдорж, Хажидсүрэн" 2-ыг, Дуяа "Хажидсүрэн, Баасансүрэн" 2-ыг, Гончигдорж "Мөнхдалай, Даваабат", олимпиадныхаа бүгдээрээ Мөнхдалайгийн фенүүд бол түрүү жилийн төгсөгчид бүгд л Дашкад санаа тавина, Нацагдулам "Бомбого бас дахин Бомбого", Амартүвшин мөн адил "Сэба бас дахин Сэба" гэдэг... би харин "Энхбаяр, Очирмаа" гэсэн сонголттой байлаа. Энхбаяр ч яахав ямархуу хэмжээнд өсөөд ямархуу болохыг нь би гадарлаж байлаа. Очирмааг сайн болоосой гэж бас ч гэж олон хүн дэмжиж байсан даа, Соогий энэ тэр гээд л...
Гэхдээ Очирмаа хүссэндээ хүрсэн, хүссэн хүмүүсээ ч дарсан, Аав нь намар анх хүргэж ирэхэд нь би "олон сайн хүүхэд байгаа ш дээ, тэр дунд ийм ангид хүрч чадах уу?" гэж асуусан. Аав нь "тэгвэл бүүр л сайн байна" гэж хэлэхэд нь хүүхэд нь зайлуул "тэсэх боловуу даа" гэж надад бодогдсон. Харин Очирмаа бол тэсэхээр барах уу зорьсонынхоо төлөө тууштай явдаг сайн хүн байсан байна лээ ш дээ. Би мэдээж жирийн л нэг нөхрийг дэмжихгүй нь тодорхой доо. Анхнаасаа хичээнгүй сайн байж нэлээн хурдан хугацаанд амжилт гаргаж эхэлсэн тул би бусад хөвгүүдийг түүгээр далимдуулж дараталдаг байлаа. "Бомбогоос муу байна ш дээ чи" гэж надаар хэлүүлсэн хүн ч олон л доо, тэгээд л уурлаад гүрийж гарна... сагс тоглож байхыг нь нэлээд олон удаа харсан юм байна бас мессежийг нь нэлээн олон удаа ил далд уншсан. Нууц илрүүлсэн шүү бас ч гэж...

12-р сар. Хүн бүхэн Батхонгор шиг биш.

Түрүү жил шинэ жилийн өмнөхөн Батхонгор ба түүний найзууд ирж тэдгээр дундаас Батхонгор цойлон тэргүүлэгч болж өнөө жил эцсийн сорилыг түүний нэрэмжит болгон хийсэн. Яг түүнтэй ижлээр өнөө жил бас шинэ жилийн өмнөхөн 3 нөхөр ирсэн, Төгөлдөр ба түүний нөхөд. Нэг нь хулчийсан бас л өмнөх жилийнх шиг. Нөгөө нь Бямбахорол. Төгөлдөрийг хүмүүсийн надад тайлбарласнаар бол Энхбаяртай л ижил замаар хамт амьдарсан нөхөр гэх юм билээ, түүн шиг миний нүдэнд өртсөн сайн нэгэн ч болох ч юм билүү гэж харж байлаа. Харин ирсэн цагаасаа эхлээд Хорлоо эрс чангарч их өөрчлөгдөж байсан, яахав сайжирч яавахад хааяа саарах зүйл гардаг л даа, том асуудал биш. Айжим айжимаар ч болтугай байнга л сайжирч байх л хэрэгтэй байдаг. Эхлээд ирэхдээ сорил өгөөд дадчихсан хүмүүст бүгдэнд л даруулна, тэгээд л бага багаар сайжирч хамгийн муугаас эхлүүлээд л гүйцэж эхэлнэ. Цаашдаа оюутан болоод сайн сурахад нь бусдаас олж авсан туршлага, мэдлэг чадвар нь их хэрэг болох биздээ... Тэгээд Батхонгор бол арай л онцгой гэдэг нь тодорхой, хүн бүр түүн шиг болох боломжгүй л дээ. Манай Төгөлдөр л гэхэд хамгийн цөөн сорилд оролцсон (хамгийн олон тасалсан) бол Хоролоо нэг ч сорил таслаагүй цор ганц хүн. Эндээс л хувь хүүхдүүдийн хоорондын ялгааг харж болно. Уг нь бол Төгөлдөр хамаагүй илүү чадвартай, урьд нь хамаагүй илүү сайн байсан байж болно. Ганцхан энэ олдсон боломж дээрээ хэн нь илүү сайн ажиллав, хэн нь илүү их хөдөлмөрлөсөн бэ? гэдгийг өмнөх баримт шууд нотолно... үр дүн нь ЭЕШ дээр харагдсан. Хоролоогийн хэмжээнд хичээсэн бол Төгөлдөр хэд авч чадах байсан бэ? гэдэг асуултыг цаашдаа ихийг ойлгож аваасай гэж бодоод хариултыг нь өөрт нь үлдээе дээ... Уг нь хоюулаа л зорьж байсан ангидаа хүрсэн, одоо сурах л үлдлээ...

1-р сар. Хэнийг зэврээсэн бэ?

Шинэ он гарангуут хүүхдүүдээс Шинэ оны бэлэг болгож өвгөн ааваас ямар дүн хүсэх бэ? гэсэн асуултанд Мөнхдлай Сандаг хоёр 90 авах хүсэлтэй байгаагаа хэлж билээ. Харин Энхбаяр хамгийн түрүүнд асуултанд хариулсан тул шоудаж чадалгүй, маш бага буюу ердөө л Сэрчмаагийн дээр гарах 77 гэсэн дүн хэлсэн. Ганц удаа л түүний шоудаж чадалгүй алдсан боломж энэ байх. Ер нь бол боломж гарах бүрт өөрийгөө бусдад ойлгуулах гэж зүтгэдэг төрөлхийн зантай хүн бол Энхбаяр. Харин түүнийг боломж гаргалгүй нам дарсан "муу хүмүүс" бол бий!!! Яахаараа юу ч хийдэггүй Сандаг мэт нь дандаа гараанд гарч Энхбаяр сэлгээнд зэвэрч байх ёстой гэж...
Энэ бодол намайг түүнийг 90 авахуулах түмэн хүслэн дунд бүтэн жил амьдрууллаа. Түрүү жил л Гочоо Энхбаярыг дагуулж ирээд бэлтгье гэхэд нь "нийлдэг хүмүүс нь муу" хүмүүс гэсэн шалтгаанаар би түр татгалзсан. Харин намар над дээрээ өөрөө "орилоод" л хүрээд ирсэн. Түүнтэй анх таарсан хүн бол нэг юм шууд ажиглана, хэнд ч байхгүй "өлөн" хоолой, одоо харин их дассан байх ер анзаарагдахгүй юм. Бүүр анх намайг энд ирэхэд л над дээр ирж шалгуулж байлаа, гэхдээ өөрийгөө бүрэн дүүрэн харуулж чадаагүй, нөгөө талаас "муу хүмүүст" би хэт их найдсанаас болж түүнийг буцаасан. Анхнаас нь арчаагүй залхуу хүмүүст найдалгүй Энхбаярыг тордсон бол гэх бодол төрдөг л юм, харин ЭЕШ-ны дүн нь тэр бодлыг маань бага ч гэсэн эмчилж байна.
1-сард ч оюутнууд ирээд сайхан байдаг, тэд нартай нийлж тоглоод... өөрийн ангийнхнаа төлөөлөн Энхбаяр л ирж шулуулж шулуулж буцдаг байлаа. Энэ үед л сорил дээр анхныхаа түрүүг авч, анх удаа 80 авч... хэсэгт анх удаа дээгүүр байрт шалгарч гялалзаж эхэлсэн. Бид 2-ын тэмцэл эхнээсээ үр дүнгээ өгч эхэлж байсан үе. Намайг нэг их гайхуулсан нь гэнэтийн дэвтэр шалгалтанд юм. Түүний тийм олон том дэвтэр дүүргэж, тийм их "нууц" хөдөлмөр хийчихсэн байгаа гэж санаагүй би маш их баярлаж билээ. Тэгээд миний тооцосноос ч хурдан өсч, илүү амжилт гаргаж чадах юм байна гэсэн ойлголт төрсөн. Гадуур далжганаж явж байгаад л гэртээ очингуутаа хийх ёстой бүхнийгээ яс хийчихдэг сайн занд суралцсан, тэр нь л түүний олж авсан хамгийн том ЗЭВСЭГ нь байлаа шүү дээ.
"чи бэлдээд бэлдээд намайг барахгүй юмаа..." гэж хүн хэллээ гээд л надад хов зөөнө, өнөөдөр хэдэн билээ, ямар хугацаа дутуу байгаа билээ л гэж би түүнээс асуусан... хариулт нь тэнд байсан, бас би дүр дүнг нь мэдэж байсан. Заримдаа сорил дээр дэндүү олон гэнэн алдаа гаргаж уур барах үе их л байлаа, алдах бүрдээ дахиж алдахгүй байхыг хичээж, алдаанаасаа суралцаж чаддаг нь түүний том давуу тал. Би хувь хүнийхээ хувьд түүнийг дэмждэг тул сайн авсан өдөр нь нэг л гоё байдаг байлаа, гэхдээ ихэнхдээ намайг баргар байлгадаг хүн дээ. Ганц юманд л итгэлтэй байсан, тэр бол сүүлийн мөч хүртэл сайжирч чадна, сүүлийн мөчид том амжилт гаргаж чадна. Харин бусад том толгойнууд бол Энхбаярыг дутуу үнэлж байлаа, харин тэр бүхэнд Энкэ өөрийнхөө хүч хөдөлмөрөөр хариу барих цагийг бид тэсэн ядан хүлээж сайжирсаар л байсан... Сэлгээнд насаараа сууж өөртөө итгэх итгэл, өөрийгөө дайчлах чадвар суугаагүй байсан тул өсөж дэмжихэд заримдаа хэцүү л байдаг байсан, их л олон алдаж оносон доо... тэр хооронд харин Энкэ маань бүхнийг эхнээс нь нэг нэгээр нь сайн сурч, өөртөө шингээсээр л байлаа...
Эцсийн өдөр түүний хийсэн ажил үнэхээр сайн. Үүний төлөө бэлдсэн болохоор л тэр байх, маш тайван байж цагаа зөв хуваарилсан байдал, өөртөө итгэлтэйгээр бүх бодлогуудаа сайн хянасан байдал гээд тэрээр өнгөрсөн жилийн хугацаанд маш ихийг сурч, маш олон чадвар олж авсан гэдгээ сүүлийн өдөр, хамгийн чухал өдөр харуулж чадсан. Чадах нь ч тодорхой байсан, би хамгийн сүүлийн зөвлөгөөгөө өгөөөд Мөнхдалай Сандаг 2-ын хувьд "1-р байр ганц" байдгийн санаараа гэх зуураа би өөр хүн түрүүлээсэй гэж хүсч байгаа, Энхбаяр түрүүлэх байх гэдгээ шууд хэлж байсан. Угаасаа энэ жил Энхбаярын ялалтаар дууссан, хаана байна тэр насаараа мандан бадарсан хүмүүс? ... Энхбаяр л лав энд байна 92 дээр шүү дээ...

2-р сар. Илүү ихийг чадна.

Ер нь л хүнээс гойд ялгараад байх юмгүй боловч тэвчээр гэж агуу зүйл түүнийг өдийг болгож өгсөн юм л даа. Хамгийн их тэвчээртэй хүний тухай ярьж байгаа гэхээр Мөнхдалай байж таараа... 10 сард Өмнөговиос ирээд л олимпиадаа орхиод шууд ЭЕШ-ныхаа бэлтгэлд гарсан. Ганцхан том дүн авах гэдэг л зорилт бид 2ын өмнө байлаа. Сорилын эхний хэсэгт гэхэд л дөнгөж 4-р байранд орж байлаа. Тэгээд л урагшилж эхэлнэ, угаасаа уйгагүй урагшилдаг зантай л даа. 2-р сараас л арай сайжирч түрүүлэх өрсөлдөөнд оролцож, оюутнуудтай сорилдсон 3-р хэсэгт Сандагийн ард 2-д орж, 4-р хэсгийг бүтэл муутай эхэлсэн ч тун удалгүй гэнэт тэсэрч 91 авч Мөнхдалай гэж хэн болохоо харуулсан даа... удалгүй 5-хоногийн дараа дахин 90 авч зүгээр л тохиолдлын журмаар ингээд байгаа юм биш гэдгээ нотолсон. Одоо л нэг юм гол хүмүүсийн тооруу айжим айжимаар дөхөж байна, маш их тэвчээр хүч чадал гаргаж бүхнийг эмх цэгцтэй сурна. Энэ жилийн төгсөгчид дунд түүнд хүрч очих мэдлэгтэй хүн байхгүй ээ, Гочоо Дуяа энэ тэр л мэдлэгээрээ зэрэгцэх байх, харин Мөнхдалайгийн бусдаас илүү нь бол хамгийн хүнд бодлогыг боддог чадвар нь юм. Нэг талаар их чадвартайх нөгөө талаар цаг уртсаад хүмүүс хамгийн хүнд бодлогууд дээр ажиллах цаг гардаг болсонтой холбоотой байх. Тэрнээс сорил дээр хамгийн хүнд бодлогуудыг бол хүмүүс сайн чадахгүй, эсвэл алгасаад нөхөхрүүээ орох тохиолдол байдаг байлаа. Тэр чадвараа ч ЭЕШ дээр гаргасан, хамгийн хүндүүдийг бүгдийг нь бодоод ... харин амархан бодлогууд алдсан. Яг л хийсэн бэлтгэл, форм нь тэр юм даа. Сорил дээр эхний 10 минутад яагаад ч бодлого зөв бодож чаддаггүй л би гайхдаг, ойлгодоггүй юм. Нэлээн их хугацааны дараагаас бодлогуудаа зөв бодож эхэлдэг, 70 минут сорил авдаг бол дандаа 50 авах байх, сүүлийн 30 минутад л бүхнийг амжуулж ихэнхдээ 70-аас дээш авч байсан гэсан статистик байгаа.
Ер нь бол сорил бүр дээр маш хэрэггүй олон оноо сул алддаг байсан, ЭЕШ дээр ч гэсэн яг адилхан. 90 авсан сорил бүртээ, ер нь бүх сорилдоо тэрээр өөрийнхөө түвшнээс доогуур авдаг өөрөөр хэлбэл маш их сул алдаа гаргадаг дутагдалтай. Энэ нь юу харуулж байна бэ? гэвэл цаашдаа илүү ихийг чадах нөөц түүнд байнаа л гэсэн үг. Одоо хүссэн зорьсон сургуульдаа ороод тэмцлийнхээ гарааг эхэлж байна, шинэ замаар ганцаараа гарц гарган уригшилна, нэмээд хэн ч түүнийг дэмжиж чадахгүй, би л гэхэд "цэх суу" гэдэг шиг "ууж болохгүй шүү" гэхээс өөр зөвлөгөө өгч чадахаа болино, харин тагнуул маш олон байгаа шүү гэдгээ л хэлье. Намайг дагасан 2 жилдээ тэрээр ердөө л тэмцлээ эхлүүлэх, өрөийнхөө явах замаа л оллоо. Одоо л жинхэнэ тулаан эхэлж байна, хэцүү хүнд байсан ч шүд зуусаар оргилдоо хүрээрэй гэж захия, нэмээд их итгэлтэй байнаа би.

3-р сар. Номгоныхон...

Түрүү жил гэхэд 2-р сургуулийн сурагчдыг их олноор нь төгсгөсөн, харин энэ жил эсрэгээрээ ердөө 3 сурагч л төгсгөсөн. Баасансүрэнгээс байнга хуулах боловч, Баасансүрэнг байнга удирдаж, түүнд өөрийн зүгээс нөлөөлж болох бүхнээр сайн нөлөөлж байсан хүн бол Сэргэлэнбаатар. Хөлбөмбөг тоглохоороо бол манай багийн гол гишүүн байдаг л даа, хичээл дээр бол идэвхи чармайлт ихтэй, түүнийхээ ачаар ч "азанд" үнэлэгдсэн хүн. Сэба байгаагүй бол Бааска суга сэргэн мандах байсан уу үгүй юу гэдгийг бас бодох л зүйл. Яагаад ч юм хийсэн бэлтгэлдээ хүрэхгүй хэмжээний амжилтыг байнга л үзүүлдэг байлаа. Би учрыг нь олж чадаагүй л байна, хөдөлмөрч хүнд л хайртай байдаг болохоор Сэбаг би сайн л хүүхэд, өснөө л гэж боддог. Өөрт чамлаттай санагдсан бүхнээ гүйцээж, дундуураа дүүргээрээ, МТС-д орсон тул би чадах бүхнээрээ сайн дэмжих болно.
Намар нээлтийн шалгалтанд тэнцэж ирчихээд хаяад алга болсон хүн бол Сарантуяа, харин 2 сарын дараа буцаад ирэхэд нь миний ямар сайхан зан хөдөлсөн байсан юм бүү мэд авчихсан л байгаа юм, Сараагийн аз дийлсэн ч юм билүү. Математикаар эхний 10-д багтана гэдэг бол томоохон л амжилт, түүндээ таарсан хэмжээний хөдөлмөр зүтгэл гаргасан л даа. Бас нэг юм би ажигласан, хамтарсан сорилд илүү их амжилт гаргаад байсан юм, тэгэхээр хүнд нөхцөлд биеэ сайн дайчилдаг, өөрийгөө хянах чадвар сайтай гэсэн үг. Угийн их тайван амгалан хүн, тэр чанар нь ч өсөлтнөөс нь харагдана, их алгуурахнаар байнга л өсч байлаа, замдаа нэг ч удаа саатаагүй өссөөр л байсан. Одоо үүнийгээ их сургуульд очоод үргэлжлүүлчих л юм бол бүүр гараад өглөө л дөө.

4-р сар. Тэсрэлт, цаашдаа яах бэ?...

4 сард сад тавьж тэсэрсэн хүн бол Надмид шүү дээ. Бид нар түүнийг "үнсгэлжин" гэдэг байлаа. Мэдээж нэгэнт үлгэр тул сэрнэ, сэрээд харин яах бэ? нөгөө шаахайгаа олж чадах уу? гэдэг ч юмуу асуултууд гарна. Харин манай Надмид энэ удаа олсонгүй ээ, нөгөө 2 хойд эгчийн хорлол болсон уу бүү мэд ямар ч байсан манай хүн ганцаарахнаа манай багаас муу амжилт гаргав. Бид нар багийнхаа амжилтаар бахархаж байгаа, баяртай ч байгаа. 15 нь маш сайн амжилт гаргачихсан юм чинь нэг хүүхэд бүтэлгүйтээ л биз гэж бодох хэмжээний багш би мөн үү? гэсэн асуулт л өөртөө тавьж байна, хариултаа олж чадаагүй ээ. Уг нь бэлтгэл нь сайн л байсан 8-р байранд орох хэмжээнд л бэлтгэлтэй байсан, гэтэл шийдвэрлэх өдөр л муу байлаа, Энхбаяртай цуг суухаас бусад үед ийм муу байж үзээгүй л хүн дээ. Гэхдээ яахав сайхан л анги авсан, угаасаа л тэр ангид сурах хувьтай байсан юм байлгүй, одоо мэргэжилдээ эзэн болох хэмжээний зүтгэл гаргаарай...

Харин өөр нэг хүн бол болор шаахай биш бүүр алтан шаахай олоод тааруулаад өмссөн ш дээ. Сандагдорж гэдэг хүн 4 сарын эхээр үзүүлж байсан формоороо бол хага авахаар байсан, хэсэгтээ 83,5% авна гэдэг ч бас л том амжилт. Хүнээс илүү юм даан ч ихтэй гэхдээ бусаддаа байхгүй муу зан ч ихтэй. Өөртэй нь насаараа цуг байсан, цуг тэмцэлдсэн өөрийн хүрээнийх нь бүх хүн 50 орчим авсан... миний гар дээр байснаараа ганцаарахнаа том дүн авсан, Дашкагийн хажууд байснаараа, Мөнхдалайгийн хажууд байснаар, Энхбаярын хажууд байснаараа... ш дээ. Би ганцхан зүлийг л хүссэн өөрийнх нь хүрээний бүх хүн чойрно, харин Сандагийг бол би өөр түвшинд аваачиж чадна гэж нотлох ёстой байсан...
Өөрөө 100 авах байсан гээд байгаа, 100 минут биш 80 минут бодсон гэдгээ ч хэлж байгаа, би ч хэлдэг үгээ хэлсэн... гэхдээ яг бодоод авсан дүн нь энэ шүү дээ, алдсан нь үнэн, алдсан алдаа нь эхний саруудад тэнэж явахад нь заагдсан хичээлүүд гээд тэмдгэлчихье... Оюутан болоод чих халууцуулах байх л гэж бодож байгаа, 100 авах гээд дутуу үлдээсн юм байвал тэр оюутан болсон хойноо л гүйцээхийг хичээ дээ... Би хүүхдээрээ амжилт гаргуулахын тулд бүхий л арга залиа хэргэлдэг, гэхдээ эцэст нь үнэнийг нь хэлэх хэрэгтэй ш дээ... Уг нь Сандаг бол Англи хэл дээр авсан дүн шигээ л хүн шүү дээ, хэний хүчээр хэн болсноо хэзээ нэгэн цагт ойлгох болтугай... Би бол хувьдаа аавд нь амласандаа хүрсэн, энэ миний хийх ёстой ажил байсан.


5-р сар. Итгэхэд бэрх юмдаа, гэхдээ л үнэн...

Түрүү жил 19% авч хөгөө хөлдөө чирсэн хүнийг та нар юу гэж бодож байна? үнэн суга гар, ирээдүйгүй, нэг хувийн сургуульд очоод 4 жил аав ээжийнхээ мөнгөөр чойроод л ирнэ биз гэж бодох нь зүйн хэрэг бизээ. Хөдөөний хүүхэд гэвэл, мал дээрээ очоо мянгат болоорой гэх нь зөв. Харин манай Даваабат бол тэгээгүй, цаашаа өсөж дэвжих, хүсэлдээ хүрэх ямар боломж байна бэ? гэж бодсоор Дашкаг дагаад Гочоогийн зөвлөгөөгөөр над дээр хүрээд ирсэн... би ч Дашка ганцаараа яанаа гэж бодож байсан тул баярлаал угтлаа.
Уг нь боломжийн хурдан сайжирсан бөгөөд, бэлтгэлээ хийх маш их цаг завтай тул үнэхээр сайхан тэсэрч байлаа. Гэхдээ түрүү жил 19% авсан хүн өнөө жил 86% аваад айргийн 5-д хурдалсан гэхээр итгэх хүн олдох болов уу? би л лав үнэн эргэлзэж байгаа, худлаа ч байж магадгүй.
Өглөө бүр ханатлаа унтаж байгаад л хүрж ирээд өдөржин сууна, 10-р ангийнхантай цуг сууна, өдөр өөрийнхөө ангийнхантай цуг сууна... чадвар нь өдөр ирэх тусам л нэмэгдэнэ. Сорил эхлэнгүүт л түүний хамгийн том дутагдлыг олж харсан. Агуу удаан хүн шүү дээ, Ер нь нөхөх тестээ бүтнээр нь уншсан тохиолдол 80 сорилд маш цөөхөн. Баталгаа нь хамтарсан сорил богино цагаар буюу 80 минут хийдэг тул манай хүн тус хэсэгт 10-р байрт орсон. Удаан болохоороо л тэр шүү дээ. Хурдан бодуулах гэж үйлээ үзсэн дээ, харин ЭЕШ дээр цагтаа амжсан гэсэн, тэгэхээр бэлтгэл сургуулилт сайн байсан л гэсэн үг дээ. Үнэхээр энэ хүн ихийг сурч чаднаа, яаж амжилт гаргадагийг тэр мэднэ, түүнд бол хэн ч найдаж болно маш найдвартай хүн, Дашкагийн ачаар л өдийдөө хүрсэн гэдгээ санаж явдаг байлгүй дээ...
Даваабатад маш их цаг зав байсан бол маш бага бэлтгэл хийх боломжтой байсан ч өөрөөсөө гарч болох бүхнээ дайчилж амжилт гаргасан хүн байнаа. Улаан чөтгөр байхдаа яахав дээ, хүнд бас арай дэндүү хоч өгч байгаа юм шүү. М.Ану гэдэг хүний нэрийг МАНУ гэж уншиж байгаад Маn.Utd багийн хочийг зүүлгэчиж байгаа юм. Нөхөр бол юун хөлбөмбөг, хөлбөмбөг битгий хэл тоо ч мэдэхгүй, маш энгийн юм ч мэдэхгүй байлаа. Би бүүр баттай хэлж байна, энэ жил ЭЕШ-д оролцсон 800 хүнээс 700-д л орох хэмжээний мэдлэгтэй хүн бол манай "Нэгдсэн Улс" шүү дээ. Гэтэл яасан өөрийнхөө эрүүл мэндээ ч үл хайхран өөрийнхөө хэмжээнд сайн хичээсэн чинь 15-р байранд орчлоо гэнүү... би хэлсэн юм 10-р байранд орвол нулимас унаганаа гэж, гэхдээ 15-д байгааг нь харахад хүртэл нулимас гарах гэж байна лээ ш дээ. Намайг 5 сард хот явчаад иртэл цөөхөн хэдэн хүүхэд сайжраал ихэнх нь муудчихсан байсан, харин Ану Даваабат Энкэ 3 бол илт сайжирсан байсан. Анугийн хувьд овоороод байсан зүйлүүд нь өөрт нь сайн шингэсэн юм байлгүй дээ... энэ үеэс л надад итгэл төрсөн, их оройтож итгэл төрсөн байгаа биз, цөхрөлтгүй тэмцсэн юм шүү дээ. Хажуугаас нь ойр дотны хүмүүс нь шантарч байхад тэрээр юуг ч үл хайхран өөрийнхөө хүслийн төлөө үргэлжлүүлэн тэмцсээр л байсан. Ялсны дараа ярьхад сайхан л байна, ялахын тулд харин маш их зовсон юм шүү...

6-р сар. Торгон ир

Сүүлийн 6-р сар бол бидний хувьд хамгйин чухал, бүтэн хичээлийн жилийн турш тэмцэснийхээ үр шимийг үздэг ЭЕШ болдог үе. Түрүү жилийн өвөл нэг хүү ирээд сургалтанд хамрагдах юм болов, хөөрхий ямар хүн Баасансүрэнг надруу хөөгөөд явуулчихсан юм болдоо, би ч урдаас нь хойтон л ирж ЭЕШ-д бэлдээрэй гээд буцаасан. Товлосон ёсоороо намар хэл амаа гозогонуулаад л хүрээд ирсэн. Уг нь бол их сайн хүн гэвч хөдөө хөхөрч гадаа гандаж явсаар их зэвэрсэн байлаа, гэхдээ хувь хүн нь маш сайн бөгөөд хичээнгүй тул түүнд анхнаасаа найдвар их байсан, намар бол тун чиг өсчихөөр шинжтэй байсан, тэр ч ёсоор хавар болтол өөрийгөө маш их дайчилж ажилласаар, яг ЕШ-д ороход бол хамгийн сайн амжилт үзүүлдэг яг нөгөө "торгон ирэн дээрээ" орсон, сайн ч бодсон бүүр 1-р байранд орж 93 авахаар бодсон боловч өөрийн хайхрамжгүйгээс 4 бодлого мөр алдаж буруу будаад 81 авсан. Энэ юу хэлж байна бэ? ... Батхонгорын нэрэмжит хамгийн сүүлийн 80-р сорилд түрүүлсэн юм ш дээ, бас л бодсон нөхөх тестээ сольж будсан гээд би түрүүлгээгүй... энэ бас юу гэсэн үг бэ? бусад сургуулийнхан дээд амжилтууд тогтоосон, Баасансүрэн л сургуулийнхаа дээд амжилтыг их доор барьж байгаа гэгдээд байгаа... бөөн асуултууд байгаа ч хариулт нь тодорхой юм бишүү Баасансүрэн бол сүүлийн мөчид мэдлэг чадвар формоороо бусдаасаа хальж давсан, ерөөсөө бол хамгийн шилдэг нь Баасансүрэн байсан юм байна гэж шууд ойлгогдож байна уу? ЕШ-ны урд өдөр надаас хүмүүс хэн сайн бодох бэ? гэж асуухад нь би шууд л Бааска, Даваабат 2 бол үнэхээр ирэн дээрээ байгаа сайн бодно гэж хариулж байлаа.
Тэр бол үнэхээр сайн л даа, үнэхээр сайн гэдгээ ч хангалттай харуулсан, заримдаа багахан залхуурдаг ч одоо ийм том амжилтанд хүрсэн хүн дахиж залхууралгүй зүтгэж чадна гэж найдахад болно. Би түүнд итгэж байна... Энхбаяр, Мөнхдалай, Баасансүрэн 3 бол өнөө жилийн миний хийсэн хамгийн том ажлууд, бусад нь ч мэдээж сайн, гэхдээ энэ 3 онцгой сайн... энэ 3 хүү хол явнаа харжил байгаарай, чин хөдөлмөрч, тэмцэгч, шаргуу хүмүүс шүү дээ, бид бол хараад хүлээгээд суух л үлдээ...

Friday, July 15, 2011

8-р сарын 1-ээс бүх сургалт эхэлнэ

За ирэх хичээлийн жилийн бүх сургалт 8-р сарын 1-ээс эхэлнэ. Олон хүн надаас сураглаад байх юм, би бас хэдэн хоног амармаар байна ш дээ.


8-р сарын 1-нд дараа жилийн сургалтын нээлт болгож сурагчдаа шинээр элсүүлэн авна.


1. ЭЕШ-д бэлтгэх 11-р ангийн сурагчдын сургалт эхэлнэ. 24 сурагч л сурах боломжтой бөгөөд өнгөрсөн жил гэхэд л суралцаж байсан 10 гаруй сурагч байгаа тул нэмж сурагчид авах гэж ширүүхэн юм болох байх. Ямар ч байсан 8-р сард хүмүүс цөөн байхад сургалтаа эхлээд явж байна, 9 сарын эхээр харин томоохон шалгалт авч шигшиж таарах байх.

2. Мөн ЭЕШ-д бэлтгэх 10-р ангийн сурагчдын сургалт. 12 орчим сурагч л авах байх, эхний нэг сар Гончигдорж хичээл заана, 8-р сарын сүүлчээр бүх хүүхдүүд цуглахаар нэмэлт шалгат аваад Гончигдоржийн шийдвэрээр цааш үргэлжлүүлэн суралцах сурагчдыг сонгоно.

3. Олимпиадныхан маань ерөнхийдөө амарч байгаа, Чимээ Мөба 2 л бэлтгэлээ хийж байна. Бусад нь 8- сарын 1-нд мөн цуглах бөгөөд нэмээд шинэ сурагчдыг элсүүлэн авна.

а. 7-р ангид орох сурагчдыг тусгайлан олноор нь шалгаруулж авна.

b. 4-р ангид орох сурагчдыг мөн тусгайлан олноор нь шалгаруулж авна. Бусад ангид цөөн тоогоор элсэлт авна.