Sunday, May 22, 2011

Хар 7-р хэсэг дууссан.

7-р хэсэг үнэхээр хүнд байлаа. Угаасаа энэ хавьд ийм зүйл болдог, зарим хүмүүст маш их хохиролтой байдаг. Энэ жил бол бүүр олон хүнд хохирол учрах шиг боллоо.
Угаасаа яасан юм бүү мэд, эхлэл тааруухан байсан. Дундуур нь нэлээн урт завсарлаад "дүрэмт хувцасаа" жинхэнэ утгаараа алдсан. Арай дээрдсэн ч юм шиг, эсвэл бүүр яагаад байгаа нь үл ойлгогдох төгсгөл...

1. Хажидсүрэн 68
Анх удаа хэсэг тэргүүлж үзлээ. Мэдээж их хүсч байсан биз. Удаан ч хүлээлээ... Дундаж жаахан буурсан, гэхдээ "ашиггүй" урт зугаалсантай нь харьцуулхад бол маш багахан буурсан. Одоо 2 хэсэгт 5, 5% өсч 80% дээр очих хэрэгтэй. Магадгүй дараагийн хэсэг маш хүнд байна байх, орж үзээгүй хойгуур байрлуу ч ухарч магадгүй. Ямар ч байсан гол зорилт 75% дундажлах. Хэсгийн эхний сорилд түрүүлж, өнгөлөг эхэлсэн, сайн ч төгсгөлөө...

2. Мөнхдалай 67,87
Хэсэгт 2-д орж болно, гэхдээ "зугаалдаг" хүний ард бол биш шүү... Мөнхдалайд ерсөө Одкогоос дээрдэх юм нэг ч байхгүй шоучин байсан байна ш дээ. Хүсүүийн дундаж дүн буурах нь тодорхой байсан, гэхдээ түүнийх 8%- аар буурна гэж бодсонгүй ээ. 76-аас дандаа доош авч байна гэнүү, өмнөх хэсгийн дундаж дүнгээсээ дандаа доогуур шүү... Ер нь 8-р хэсгийн турш яагаад муу авснаа бодох хэрэгтэй байхаа... Эсвэл 85 дундажлана, чадахгүй бол ийм шийтгэл хүлээнэ гэсэн амлалт өгөх хэрэгтэй болж байна.

3. Даваабат 67
За аргагүй л энд ирэх цаг нь ч болсон, нөгөө талаар тохироо нь ч сайхан бүрдлээ. 94 авч энэ жилийн дээд амжилтыг давтлаа, 90 авна гэдэг ч бэрх л дээ, Хажид биш Баасансүрэн биш... Даваабат л 90 авч чадлаа. Хэсэгт 3 удаа түрүү авсан нь маш сайн, өмнө нь бол нийт 2-хон удаа л түрүүлж үзсэн хүн, 4 сарын дараа дахин түрүүллээ. Нэг биш бүүр 3 удаа шүү... дээд амжилт нь 83 байсныг огцом дээшлүүлж 94 болголоо... Ер нь хамгийн их хөдөлмөр гаргаж байгаа, үнэн сэтгэлээсээ хөдөлмөрлөж үр дүнлүү бага багааар дөхөж байсан, одоо л нэг юм олон сарын хөдөлмөр нь хий хоосон зүйл биш байж гэдгээ мэдэрч байгаа байх. Гэхдээ цаг болоогүй ээ, одоо 2 хэсэгт тус бүр 4%-аар өсөх хэрэгтэй харагдаж байна. Хурд нь бол хэзээ ч сайжрахгүй юм билээ, нэмээд 94-авахын хажуугаар ичмээр юм даа 47 хүртэл авсан, дараагийн хэсэгт дахиад 3- дээр байна гэдэг бол үнэхээр хэцүү байх болно, нөгөөдүүлийн чинь хонхны баяр дууссан ш дээ. Нэмээд хамтарсан сорилын хэсэгт 9-р байранд яваа шүү дээ...

4. Сандагдорж 65
Чойрно гэдгийг нь ч мэдэж байсан, гэхдээ 65 дунджилж Хажидын ард ортлоо чойрлоо гэжүү...?! Энэ хэсэгт ширхэг ч гавъяа байгуулаагүй, ердөө л 58-аас 77-гийн хооронд жигд муу байлаа. Өмнөх хэсгийн 80 гэсэн дундаж бол музей хавируугаа явж байна уу даа... дахиад нэг хэсэг муу байвал Мөнхдалай шиг бандуулна даа.

5. Энхбаяр 62,12
4-р байранд бол үнэхээр орж чадахгүй юм билээ. Гэхдээ хүнд хэсгээс яг өмнөх дунджаа хадгалаад гараад ирлээ. Сүүлийн өдөр 38 авч шившиг болоогүйсэн бол 4-р байранд орж, дээд рекордоо 88 болгосон энээ тэрээ гээл байж байх байлаа. Одоо тэр 88-ын тухай яриад ч хэрэг байна уу даа. 2, 3 удаа түрүүлэхэд маш ойртсон гэхдээ л Даваабат түүнээс үнэхээр л илүү байлаа. Одоо манарсан чигээрээ дараагийн хэсэгрүү ороод бүтэн хэсэг манарах байхдаа...

6. Дашпүрэв 59
Одоо тэгээд 56 байснаа 59 болсныг нь өслөө гэж хэлэлтэй нь бишдээ. 70 дунджилдаг л байлаа, одоо бол хэн ч итгэхгүй л дээ. Хүн бүхэн л ярьж байна, дараагийн хэсэгт Дашкаг бол гүйцчихнээ асуудалгүй гэж. 48 авсан, хамтарсан сорил дээр бүүр 23 аваад байлуу... ер нь нэг ийм л хүн дээ. Одоо 8-р байраа сайн манаарай л гэж хэлье дээ. Сарантуяа эд нар юу юугүй хүрээд ирнэ шүү...

7. Баасансүрэн 57,25
Хуучнин энэ 7-г ТОП гэдэг байж билээ. Өмнөх хэсэгт Дашка ах нь багаа алах хүртэл ш дээ... Бас л 4-р байранд орж чадаагүй хүн, маш их хүлээлээ ер нь л чадахгүй юм байна даа. Энэ хэсэгт 70 гаргаж дунджилах ёстой байсан, яасан? Одоо 60 дунджилж байгаа хүн хэзээ 70 бэ?

8. Надмид 55,75
6-р хэсэг л байхгүй бол Надмидын хувьд их гоё байгаа юм. Өмнөх 7-руу их ойртоол, дараагийн хэсгээс Дашкаг гүйцэхнээ гэж хүмүүс яриад л... тэгсэн яасан, дунд нь зүүдлээд л... 69% дундажлаад Сүба, Энхбаяр хоёрын хэзээ ч орж үзээгүй 4-р байранд хүртэл орчихсон... Хонхны баяраар Мөнхдалайг дагаж тэгж их чойрхоо мэдсэнсэн бол өмнөх хэсэгт зүгээр л 53% дунджилах байж, тэгсэн бол яг гоё харагдахаар байлаа даа... 23 авч хувийн доод амжилтаа шинэчилсэн, одоо хувийн доод амжилта шинэчилдэг хүн гэж бас байдаг л юм байна. Их гайхмаар...Дараагийн хэсэгт Хажидтай өрсөлдөж чадахгүй бол томоохон шийтгэл хүлээж байгаа гэж мэдээрэй. 7-р хэсэгт 2 удаа түрүү авч, 2 дахь удаагаа 80 авч үзэж, хэсгээ түрүүгээр дуусгасан нь түүнээс 6-р хэсгийг дахин харж болох юм гэсэн сэтгэгдэл төрүүлж байна.

9. Сарантуяа 47,5
Ер нь бол 8-р байранд огт орж үзээгүй хүн. Энэ хаьвдаа л тогтмол байгаад байна, уг нь их нягт сайн боддог юм. Даваабат шиг л хүн, гэхдээ хөдөлмөрөөрөө түүнд хүрэхгүй л дээ. Энэ хэсэгт бас л буурсан. 33 авч байна гэхээр түүнд итгэхэд бас л хэцүү санагдана. 60 авах бол түүнд нээх хэцүү зүйл бишдээ, хамтарсан сорилд л гэхэд маш амжилттай буюу 6-р байранд яваа, мөн 2 ч удаа 800 аваад үзчихсэн. Уг нь Дашка, Надмид 2 чинь тийм гүйцэж болохооргүй сайн хүмүүс бол биш шүү дээ...

10. Даваацэрэн 45,66
Анх удаа эхний 10-д шинэ хүн орж ирлээ. Гэхдээ их сайн байсан биш, их сайн аз түшсэн хүн л байна. Дараагийн хэсэгт 45 дунджилж чадах уу???

11. Уртнасан 43,87
Бүүр оны өмнө нь л 50 дунджилдаг байлаа. 7-р байранд орж үзэж байлаа. Одоо болтол сайжирсан, нэмж сурсан юм огт байхгүй. Зүгээр л тэнгэр энэ тэр харсан шигээ л алхаж байдаг хүн шүү дээ... Ерөөсөө л дахиж эхний 10-д бол багтахгүй хүн. Хэзээ ч бусад хүмүүс шиг тэсэрч сайн дүн энэ тэр авахгүй, 70 бол яагаад ч чадахгүй гэдэг нь бол батлагдсан. Ерөөсөө л 1-р сорилын дүнгээ ахиулж чадаагүй 2-хон байгаа нь Уртаа, Очирмаа хоёр. Эхний сорилоос хойш байнга уруудсан юм байна гээд ойлгоход бараг болно. Энэ хүнд бол хүсэл гэж огт байхгүй, тэмүүлэл гэж бол бүүр байхгүй... зүгээр л ЕШ хурдан болоод дуусаасай, би яасан ч яахуу... гэсэн байдалтай л алхаж байгаа хүн дээ...

12. Батхишиг 41,42
Энэ хүнийг 12-р байранд харах гэж мөн ч их хүлээлээ. Гэхдээ Даваацэрэнийн ард бол биш шүү дээ... бас 40 дунджилахыг нь их хүлээлээ. Ихэнх хүн уруудсан энэ "хар" хэсэгт Даваабатын адил өнгөлөг байж өсч, анх удаа 12-д орж байна. Гэхдээ өөрийнх нь тэмүүлж байснаас хавьгүй доор байгааг нь би бас ойлгож байна. Сүүлийн 5-сорилд дараалж 40 авсан байгаа юм, маш боложмийн үзүүлэлт. Хамтарсан сорилд 796 авчсан хүн шүү дээ, сүүлд нь баян ходоод болчихсон болохоос биш.
Дараагийн хэсгийн зорилт бол тодорхой Дашкаг гүйцэх. Маш их боломж байгаа, нэг нь өсч байгаа нөгөө нь буурч байгаа. Өдөр бүр сорилын материалаа харьцуулж үзэж байх хэрэгтэй, ийм юман дээр дутуу байна, ингэж нөхөх хэрэгтэй гэдгээ өөрөө тооцоод яваад байх хэрэгтэй. Азгүй Пушкад бол ойр орчимд нь сайнаар нөлөөлчих, тусалчих хүн алга. Иймд зөвхөн өөрийнхөө хар толгой, онцгой style 2-тоо л найдах хэрэгтэй байна...
Дараа 7-хоног л гэхэд маш хэцүү байх болно, "сургуулийн" шалгалттай. Нэмээд хийх ёстой даалгаварынхаа 6-р бүлгийг Дашка дуусгасан, Пушка 1-р бүлгээ ч дуусгаагүй... ингээд л асуудал үүсч эхэлж байга юм.

13. Сэргýлэнбаатар 41,28
Байр ч уг нь чамлахаар биш л дээ. Дүн л хэцүү байна. Байнга 45-аас дээш аваад байх боломж бол байгаа юм ш дээ. Хамтарсан сорилд л гэхэд боломжийн сайн байна, 11-р байранд. Энэ хэсэгт тэгээд нэг ч гавъяа байгуулсангүй дээ. Одоо тэгээд Очирмаагийн өмнө орчихсон, энэ байдлаа хадгалахын төлөө бүхнээ шавхаарай даа.

14. Очирмаа 39,57
Хэзээ ч байгаагүй тасархай хойгуур байр, хэзээ ч байгаагүй тасархай муу дундаж. Хотоос хонхны баярын хувцасаа авчирч ирж байгаад л алах юм байх гэж бодсон чинь шууд өөрийгөө буудчихдаг байна ш дээ... ЕШ-танд бэлдэх 3-хан 7 хоног үлдсэн. Бусад хүмүүс, ядаж Пушка хэр өссөнхий хар л даа...

15. Ану 37,62
Энэ хүн 3 гавьяа байгуулсан. Дунджаа хэзээ ч байгаагүй дээр авчирсан, бүхэл хэсгийн турш 30-аас дээш авч байсан, дээд амжилтаа 49 болгож шинэчилсэн. Одоо 2-хон хэсэг үлдсэн, дунджийг дорж хаяж 45-д хүрэгсэн нөхцөлд л "мөрөөдөж" болох юм. Тэрнээс наана бол зөвхөн хөдөлмөр...

16. Бямбахорол 36,87
Сүүлийн 2 хэсэгт буцаад л буурч байна. Мэдээж яавч сайны тохио бол биш. Авч чаддаг байсан дүнгүүд яасан бэ? 66 хүртэл авч л байлаа. Сүүлийн 18 сорил дараалж 50-хүрэхгүй дүн авсан байна...

17. Төгөлдөр 28,8
Өөртэй нь өрсөлдөж байгаа, өөрийнх нь нэг бүлгийнхний нэрийг сонсдоо. Ану, Хорлоо, Одко нар. Өөр юу ч гэхэв. Ер нь физиктээ найдсан нь дээр юм шиг байна л даа.

18. Одцэцэг 26,12
Надад бол сорилд түрүүлэх хүнийг таах бол маш хэцүү байдаг. Харин баян ходоодыг таах бол маш амархан байгаа. Бас нэмээд түүний ард орох хүн даан ч манайхан дунд өөр алга даа. Хөдөлмөр зүтгэлийн хувьд, тасалсан цагийн хувьд түүнтэй зэрэгцэх хүн даан ч алгаа. Тийм болохоороо л бусад хүмүүстэй өрсөлдөхөөргүй байдалтай байгаа юм ш дээ. Хэсгийн 8 сорилын 4-д нь баян ходоод болсон, ганцхан л сайн мэдээ байна, бүх 8 сорилд оролцсон.

Wednesday, May 11, 2011

Их баяруудын их тэмдэглэл...

Би бол үндсэн 3-хан ажил л хийдэг хүн. Зарим хүмүүсийг бодвол маш олон ажил хийдэг ч гэж ойлгож болох байх. 2 гол ажлаа дуусгаад, одоо ганцхан ажлынхаа төгсгөлийн шатанд ирсэн гэхээр өнөө жилийн үйл хэргийн 90%-ийг нь нугалчлаа гэж ойлгож болохоор боллоо. Улсын олимпиадууд маань нэг утгаараа олимпиад уралдаан, өрсөлдөөний талбар боловч нөгөө утгаараа үнэхээр сайхан баяр наадам л даа...

5-р сарын 2.
Гэрээсээ гарч бүтэн жилийнхээ хөдөлмөрийн үр дүнг үзэхээр Өврхангай аймгийг зорилоо. Даваа гариг байсан... бид хотын хотын автобусанд дайгдан өдөр очиход урд өдөр нь тэнд очсон Ховд Хөвсгөл тэргүүтэй багууд УБ-аас ирж буй хүмүүсийг тосон Эртний нийслэл үзэхээр явсан байв. Өдрийн хугасад ганц манай баг л байрлах байранд байв.
Орой бусад аймгийнхан ирж, Ховдын Цэгмэд ах энэ тэртэй уулзаж, баярын үйл ажиллагаа эхлэв... Олимпиадны эхний өдрөөс олимпиад өргөн дэлгэр болох нь илт байлаа, дөнгөж ирээд л хоолны газар эргүүлж яваад Баяраа багшаар тэргүүлүүлсэн Орчлон сургуулийн багтай таарсан... Ер нь бол энэ олимпиадад 470 оролцогч цугласан юм гэнэ. Уг нь 360 хүн хүлээж авахаар төлвөлсөн байсан ӨВ-чууд нэлээн барьц алдсан байх... УБ-ын 1-р сургууль л гэхэд 6-хан хүн албан ёсоор орох байсан чинь 69 хүн ирсэн гэж байгаа юм.
Манай багийн хувьд өнөө жил дажгүй сайн амжилт гаргана гэж түрүү жилээс хойш л бэлтгэж байсан ч зарим нэг "турж үхэх гэж" байгаа мэт хүмүүсээс болж нэлээн асуудал үүссэн. Зарим зүйлд хүчин мөхөсдөх үе байх л юм... гэхдээ зүгээрээ.

5-р сарын 3.
Бидний байрлаж байсан байр олимпиадны үйл ажиллагаа болж байсан ШУТИС-ын ӨВ дахь технологийн сургуулиас нэлээд зайтай байсан болохоор юм юманд л хэцүүхэн байлаа. Олимпиаддаа очиж оролцох, дүнгээ гарах гээд л ...
Мягмар гаригийн өглөө Технологийн сургууль дээр багийн ахлагчдын зөвлөгөөн болон, аймгийн олимпиадны бологуудын анализ боллоо. Тэнд бүхий л ахан дүүстэйгээ учиран золгож, баярлалдав. Ойрд тааралдаагүй хүмүүсээс Баасанжав ах, Гэрэлт 2 байв. Баасанжав ах чинь биднийг сурагч ахуйд ид гялалзаж ОУ-аас анхны 3 медаль авчирсан мундаг ах шүү дээ, Гэрэлт бол бидний үеийн дэлхийд 19-д орсон том багийн том төлөөлөгч бөгөөд ОУ-аас 4 медальтай агуу нэгэн...
Өдөр олимпиадны нээлтийн үйл ажиллагаа болж энд тэндээс цугласан хүмүүс хөл хөөрцөг их л болов. ӨВ-н шинэ Спортын ордонд ч их гоё юм билээ, Монголын математикийн олимпиадны түүхэнд шинэ хуудас нээгдэж байгаа бөгөөд анх удаа ӨВ- аймагт 2 дахь удаагаа улсын олимпиад болов. Түүгээр ч зогсохгүй Дашдорж багшийн нээрмжит олимпиадыг 2 дахь удаагаа хийж байгаа нь сонирхолтой, хороон дарга маань 10 гаруй жил болоод л "за миний нэрэмжит олимпиадыг хийгээдэхье" гээд байвал Дашка багшийн маань нэрэмжит олимпиадыг амьд сэрүүнд нь 3 удаа, ертөнцийн жамыг дагасны дараа нь ч нижгээд удаа хийж болох мэт.
Гол хэлэх гээд байгаа санаа нь математикийн хувьд өндөр хөгжилтэй, боломж нөхцөл сайтайгаар нь Архангай, Хөвсгөл, Дархан, Эрдэнэт... зэрэг газруудад дахиад улсын олимпиад болох үүд хаалга нээгдлээ, энэ нь математикч бид нарт л улам л сайхан зүйл болж байна... мөн нэг ч удаа улсын олимпиад хийж чадаагүй нэлээн хэдэн аймаг байдгийн тэмдэглье.
Нээлтэнд дөнгөж ирэнгүүт зарим хүмүүсийн дунд өрнөж буй "багаа бүрдүүлчих... бооцоо нь хэд юм... тэгвэл хувцасаа явж сольё..." гэх зэрэг үгс ӨВ-д шинэхэ баригдсан 40х90 ногоон талбай зэрэг нь аргагүй л хорхой хүргэнэ.
Олимпиадны нээлт дээр хэлсэн Дашка багшийн жишээ их гоё санагдав. 2004 онд Монголчууд оргил амжилтаа үзүүлдэг жил ОУ-ын математикийн олимпиад Грек улсад болсон бгөөд тус олимпиадын нээлтийн үйл ажиллагаа тэр жил Европын хөлбөмбөгийн аварга баг болсон Грекийн багийн аварга болох өдөртэй давхцаж ёстой л нэг эд шид болсон гэнэ. Дараа 2008-оны ОУМО-ны эрхийн төлөө улс орнууд өрсөлдөж байхад Испайн улсын математикийн хороон дарга "2008 онд европын хөлбөмбөгийн аваргатай, матемакийн олимпиадны эрхээ манайд өгчих..." гэж хүчлэн зүтгэсээр авсан бөгөөд 2008 онд Испайн ОУМО болсон ба Европын давцанд Испайнчууд гайхалтай түрүүлж ДАШТ-ын "АЛТАН ДАГИНА" өргөх замаа зассан түүхтэй.
Энэ локиг юуг өгүүлж байна бэ? гэвэл өнөө жил 100 жилд нэг тохиох том наадам болно. Тус наадамд Өвөрхангайн бөх эсвэд морь ч юмуу түрүүлэх байхаа гэсэн сэтгэгдэл төрүүлж байв. До.Ганхуяг арсланг энэ жил фантазидаа авчвал наадмаар би ч бас цол ахиад арслан болчих юм билүү...
Хаалтын ажиллагаа дуусгаад жижиг Баяржаргал багш бид 2 хоюулахнаа ордны гадаа үлдчив. Намайг хамгийн ууган шавиа гээд багш их элгэмсүү байдаг тул бид 2 тиймэрхүү байдлаар явж байгаад л хоюулахнаа үлдчихсэн биз. Бусад хүмүүс хувцасаа солихоор явсан бололтой, хоюулаа талбай дээр нь очиж байя гээд очтол тэмцээний гол ЗБ Батцэнгэл багш хэдүүнээ ирчихсэн талбай авах цаг энэ тэрээ тохирч буй бололтой байх бөгөөд тэнд тоглож буй хэдэн хүнтэй бие халаалт маягаар цугтаа тоглохоор тохиролцож амжсан байв. Жижигээ бид 2 ч тус хоёр багт хуваагдан ороод тоглож гарав. Хэсэг хугацаанд хаалгач хийж байтал Сугараа хүүхдүүдээ дагуулаад хүрээд ирэв, түүнийг хаалган дээр үлдээгээд би өөрөө урдуур хойгруур баахан гүйв. Тэгэхдээ нэг ассист өгөөд амжсан шүү...
Тус тоглож байсан хүмүүсийн цаг дуусч манайхан ч бүгд цуглаж бооцоот тэмцээн эхлэхээр болов. Комисс VS Багш нар гэсэн тулаан эхэлж манай баг утгаараа эдлүүлж эхлэв. Нөгөө баг маань комисууд л гэсэн нэртэй болохоос яг үнэндээ бол оюутнууд л даа. Ахлагч нь л бараг про шахуу Батцэнгэл багш тэгээд цэргүүд нь жижигээ багшаас эхлээд Энхзаяа, Луба гэсэн тачигнасан юмнууд. Манайх гэсэн залуу нь л Сугараа бид хоёр, тэгээд бид 2ын дараагийн залуу нь байх Баабар ах гэхэд айлын хамгийн хөгшин шахуу жижиг Баяржаргал багштай нэг анги ш дээ, тэгээл Орших багш ... энэ тэр хүртэл гээд бодохоор дундаж нас бол айлаас 2 дахин их байсан байхаа...
Би эхлээд хамгаалагчаар тоглов. Багаа ч утгаар нь чанаж гарав, ядаж байхад нөгөө тачигнасан юмнуудын чинь гол золиос нь мань мэтийн болхи хамгаалагчид болж таарч байгаа юм. Хуга нуга даруулна, цэвэрлэх гэж сандарч яваад зөрнө... багийн ахлагч нартаа загнуулна... нэг л бишээ. Нэг харсан манай баг хаалгачаа солиод дажгүй тоглож байсан Баабар ах хаалган дээр хэсэг байв. Баабар ах дажгүй сайн болохоор урагшаа явж тоглог би ерөөсөө байралалаа солихгүй бол хожигдлын гол буруутан болох нь гэж санаад хаалган дээр Баабар ахаар солигдон зогсож эхлэв. За энэ үеэс л айлын "мөхөл" эхэлсэн дээ.
8:2 хүртэл балбуулсны дараагаас манай баг элт сэргэж, сэргэлтэнд айлын хаалгыг түр манасан Гэрэлтийн 2 3 бүтэлгүй хаалтууд, манай ахмадын золбоогийн хөл нийлсэн сайхан комбинацууд ... би ч хэрэндээ сайн байж шууд бут нэргүүлээд 10 болгуулчилгүй гүрийж хаалган дээрээ боломжийн байж 7, 8 ширхэг гарцаагүй гоолын момент буюу 1:1-ийг хааж бужигнуулж байх зуур манайх нөхсөөр, айл шатсаар... айлын ахлагч нь уурлаж, загнаж, занал хийлснээр тамирчдынхаа хөлийг таг тушиж орхих зуур манайхан 8:8 болгоод авав.
Хожиж болох юм байна гэсэн сэтгэгдэл төрж байх зуур тоглолтын эхэн хэсэгт үхтэл дээрэлхүүлсэн Энхзаяагийн гайхалтай сугаралт гайхалтай зохилтыг улаан нүүрээрээ хаалаа... босоод ирсэн, нүдний шил будаа болох шиг л болсон... манай математикчид бүгд л хараа муутай тул талбай дээр Батцэнгэл багшаас эхлээд бараг 50% нь шилтэй тоглосон байх. Нэг нүд муу хараад байх шиг байсан чинь харин нэг шил сугараад унацан байсан юм билээ. Тэмтэрсээр шилээ бүтэн болгоод хийчлээ, нээх их эвдэрсэн юм алгаа багахан л... дараагийн нэг аюултай довтолгооны дараах булангийн цохилт дээр би аймшигтай том алдаа гаргаж барьсан бөмбөгөө аваад газарт унахдаа алдаж авто гоол хийв, аз болж хүмүүс мөргөсөн Батзаяаг алдаа хийж намайг унагасан гэж үзэснээр тус гоол хүчингүй болж Батзаяа маань хар уур үлдэв. Ингэж надад хаалгаж янз бүр болж будилж байх хооронд нь манайх тэнд хожлын гоол хийж 10:8 болгосноор бооцоот тоглолт дууслаа.
Мөрийгөө аваад харих зуураа би багаасаа ганцаараа комисуудтай зам нийлэн байрлуугаа явав. Замын турш л Заяа "Цагаанаа чи хэлэлдээ, би чамд хүрээгүй биздээ, чи авто гоол хийгээ биздээ..." гэж үглэсээр Батцэнгэл багш тэндээс "угаасаа 5-ын талбайд довтлох хөдөлгөөн хийж огт болохгүй, чиний буруу гэж улам уурлуулсаар..." бид инээлдсээр явав. Айлын баг их л анализ хийгээд, их л харамсангуй байсан...

5-р сарын 4.
Бүтэн жил хүлээсэн мөч буюу Монгол улсын ирээдүй болсон шилдэг залуу математикч хүүхдүүдийн өрсөлдөөний болон бидний зэрэг багш нарын баярын өдөр эхлэв. Багш нарын олипиадын хувьд зарим жилүүдэд бодлого сонголтууд ойролцоо, хүнд хөнгөний асуудал зэрэг бодууштай мэт байдаг байсан өнөө жил олимпиадны бодлогууд бараг л төгс мэт санагдав (нэг бодлогыг эс тооцвол). Надад л лав 2 өдрийн бодлогууд үнэхээр сонирхолтой сайхан байсан...
ӨВ-д байхад байнга л асуудал болж байсан зүйл бол цаг агаар. Угаасаа тэр өдрүүдэд Монгол даяар л цаг агаар муу байсан. Үнэхээр зовлонтой шуурч, хүйтэрч байлаа. Эхний өдрийн бодолтын хувьд гол найдаж байсан 8-р ангийн 2 маань ижилхэн алдаа гаргаж тааруухан үр дүн гарах нь ойлгомжтой болов. Маш харамсалтай...
Дахиад тааруухан мэдээ дуулдсан нь мэдээлэл зүйн олдимпиадад нэг аймгаас нэг хүүхэд оруулна, хувиараа хүүхэд оруулахгүй гэсэн мэдээ ирэв. Бэлдсэн 2 хүүхдээ яадаг билээ дээ л гэж бодов. Хороон даргатай холбогдоход "ямар ч боломжгүй, нэг хүүхдээ л авчир... нэмээд олимпиад нэг хоногоор наашилсан..." гэж байна. Маш муу мэдээ... Гэхдээ энэ мэдээ надаас 100 дахин муу болж сонсогдож байгаа Дархан, Хөвсгөл зэргийг бодоход би ч гаагүй ээ. Хоёр хүүхдээ улсын олимпиад үзүүлье л гэж бодож яваа надад асуудал юу байхав. Энэ жилийн 6 медалийг Дархан Хөвсгөл хоёр л бараг бүгдийг нь авчих байх гэж тооцож байсан...
Хоёр хүүхдээ дуудаад "ийм ийм учиртай боллоо Мөнхбатаа миний хүү багш нь Чимээг нь авч явна..." гэхэд Мөба маань "тэгээ тэг" л гэж хэллээ. Үнэхээр хэцүү шийдвэр 3 жил хамдтаа бэлтгэл хийсэн, сүүлийн сар бүүр манайд амьдраад бэлсэн 2 хүүхдийнхээ нэгийг орхиход надад бол маш хэцүү байсан.
Угаасаа Дашдорж багш багийн ахлагч нартай уулзсан зөвлөгөөн дээр хэлж байсан. Яам их хатуу байгаа... "чиний толгойг их иллээ, одоо болоо шүү гэж занаад байгаа, олимпиад маань 9-р анги, 11-р анги, дундын багш гэсэн 3-хан төрлөөр явагдах ёстойг бид 6 төрлөөр явуулаад байгаа... хувиараа орох энээ тэрээ асуудал бол их хэцүү болж байгааг та бүхэн анхааралдаа авч, санал хүсэлтээ дэвшүүлээрэй..." гэж бидэнд аминчлан захиж байсан нь ийм учиртай юм байнаа гэж ойлгов. Өнөө жилийн мате-аас бусад бүх олимпиадад нэг аймгаас нэг л хүүхэд орсон билээ...
Дүн хүлээнгээ Ховдынхонтой талцаж хөзөр тоглов, тэнд нэг хөзрийн мастерод баахан баллууж байтал дүн гарч манай байрныхан өөр өөрсдийн шугамын дагуу дүнг мэдэцгээж эхлэв. Би ч Сугарааруу утас зохин өөрсдийн дүнг мэдээд гарч очих гэтэл гадаа үнэхээр аймаар байв, цаг ч их орой болсон ... эргэлзэж байтал Архангайхан дүнгээ харчаад ирж дэлгэрэнгүй сайхан мэдээлэл өгснөөр эхний өдрийн дүн тодорхой болов.
8-р ангид Чимээ 8-хан оноо, Мөнхбат 7,5-хан оноо гэнэ. Уг нь бол 14 оноо бол хамгийн амархан, боломж гаргаад түүнээс дээш авахад бол ямар ч асуудал байгаагүй. Туршлага дутаж байна, сэтгэл зүй дутаж байна. Зүгээр л бэлтгэл дээр бодож байгаа юм шиг бодно уу гэхээс улсын олимпиад гэхээр л маш өөр юм байдаг гэж бодоод байвал хэцүү л дээ. За одоо тэгээд том медаль авахын тулд том сургамж авах ёстой л гэж бодохоос.
10-р ангид 60 хүүхэд орсны 40 нь 7 оноо авсан гэнэ, тэр хэдээс 3 нь л дээшээ оноо авсан байв. Сонин л тохиолдол. Буяа 7 оноотой л байв. Бусад олимпиадад оролцох гэж биш шийтгүүлж яваа хүмүүс нь 0 оноотой л байж таараа.

5-р сарын 5.
Пүрэв гариг, Шийдвэрлэх өдрийн бодолт, олимпиадны хамийн сонирхолтой мөч. Олимпиадад орохоос өмнө урд өдрийн дүнг хартал миний оноо лав чамлалттай санагдав. За яахав хамгаалалт гэж бий гэж бодов, аварга авах хүмүүс нь ерөнхийдөө л тодорсон бололтой байна, тооцооноос нээх их зөрсөн юм байхгүй. Жишээ нь 9-р ангийн сурагчдын хувьд урд өдөр нь 0 авсан ч Эрдэнэмаад маш их болож байсаар л байлаа, миний хувьд ч боломж байна гэж дүгнэв.
Яг энэ өдөр Мон-Туркийн шинэ хичээлийн жилийн элсэлтийн шалгалт нь болсон юм байна лээ шүү...!!!
Олимпиадны 2 дахь өдрийн бодолтоос гарч ирээд тохиролцсон ёсоор Сугараагийн хөөцөлдөж өгсөн унаанд Чимээгээ суулгаад явуулчив. Би өөрөө 1 бодлого бодсон ба нэмээд бодсон нэг бодлогоо нягталж үзээд зөв байвал үлдэж хамгаалалт энэ тэрд орж медальд хүрэх эс бөгөөс УБ явж мэдээлэл зүйн олимпиадад оролцож медаль авах гэсэн 2 замын өмнө ирлээ. Мэдээлэл зүйн олимпиад эхлэхэлд 16 цаг л үлдсэн байв. Тэгэхэд би ӨВ-д л байж байдаг, бүх ажил буман задгай явж байдаг...
Улсын олимпиад бол бидэнд маш их ачаалал өгдөг л дөө, жирийн хүмүүс бол ойлгохгүй. 2 өдрийн бодолт дууссаны дараа бол энгийн байдгаасаа маш өөр түвшинд сэтгэхүйн хувьд хүрсэн байдаг. Харин улсын олимпиадад оролцох анхнаасаа л дургүй байсан хүчээр шахуу явж байгаа хүн манайд байранд л лав маш олон байсан, бүүр манай багт ч байсан. 2 дахь өдрийн бодолт дуусуу гүй юу л "хонхны баяр" тэмдэглэх хүмүүс нь арилаад өглөө. Тэд ч угаасаа л засгийн мөнгөөр зүгээр л цаг нөгцөөж яваа хүмүүс л дээ, улсын олимпиадыг хонхны баяраас дээр тавьдаг болсон үедээ улсын олимпиадад амжилт үзүүлэх байлгүй дээ. Ингээд Чимээ хот явсан тул Мөнхбат Буяннэмэх бид 3 л багаа төлөөлөн үлдлээ. Бухимдаж байгаач зүгээр л суугаад байлтай нь биш хүмүүс дагаж Морины шүтээн очиж үзлээ. Нягталж үзсэн бодлого ерөнхийдөө буруу байсан тул мэдээлэл зүйн олимпиадад амжин очихоос өөр арга үлдсэнгүй. Би ч бүхэл бүтэн аймаг төлөөлж яваа хүн байна даа, мэдээлэл зүйд манай аймгаас нэг ч багш оролцохгүй байж болохгүй л дээ.
Цэгмэд ахтай цуг хотруу явах болж түүнд унаа олж бай гэж даатгаад, хүлээн авалтанд явав. Олимпиадад оролцсон баг бүрийг ӨВ-н аль нэг албан байгууллага дааж авч олимпиадны хугацаанд үйлчилж байв. Манай аймаг болон Архангайг ӨВ-н номын сан хариуцаж биднийг ая духтай байлгаж байсанд талархал илэрхийлэх хэрэгтэй. Олимпиад ерөнхийдөө шувтарч байсан тул номын сангийнхан биднийг ажлын газраа хүлээн авч дайлсан юм. Бүүр Хорхогоор шүү... хаврын юм, ховрын юм их л сайхан байсан...
Морины шүтээн яваад, хорхогоор дайлуулаад хэдэн өдрийн хүнд ачаа арай багасаж тайвширч ядаж байтал утас дугарч манай нэг "шавинцар" утасаар залгаж байна. Ёстой эрүүл хүний амнаас унамгүй үг хэлж байна, харааж байна... олон хүний дунд байсан болохоор би огт юм хэлж чадсангүй. Тэгж байтал Цэгмэд ах утасаа яагаад авахгүй байнаа гэж уурласаар орж ирэн намайг авч гаран УБ-ын зүг шууд хөдлөв. Юу болоод байгааг тунгааж чадалгүй хэсэг явсны эцэст Отгооруу залгаж болсон явдлыг ховлов "тайван бай" л гэж байна... Дуяа байгаагүй бол сая хотод бөөн хэрэг мандаах байсан даа, Дуяа маань намайг их тайвшруулсны хүчинд л гомдлоо тээн гэртээ ирэв.
Бүүр ТВ-гээр гарсан юм байна, түрүү жилийн мэдээлэл зүйн улсын аварга хүүхдийг өнөө жил олимпиадад нь оруулсангүй ээ гээд... Би дээр хэлсэн энэ жил Дархан Хөвсгөл 2ын л наадам болох байсан, гэтэл яалтчгүй яамнаас хориг тавьж хувираа нэг ч хүүхэд оруулаагүй тул Дархан Хөвсгөлөөс 1, 1-хэн хүүхэд орж тэр 2 хол тасархай түрүүлцгээж, УБ-ынхан үлдсэн хэдэн байран дээр "шавалдав". Үнэхээр улсын аварга хүүхэд орж чадахгүй, улсаас медаль авах ёстой хүүхдүүд орж чадахгүй байхад Баянхонгорын гудамд чулуу өшиглөж яваа, өнгөрсөн жилийн аймгийн олимпиаднаас хойш жил гаруйн хугацаанд нэг ч удаа бэлтгэл хийгээгүй ГУРАВДАГЧ хүн олимпиадад орно гээд надад гомдол мэдүүлэх нь, намайг хараах нь даан ч тэнэг хэрэг юм даа... би бол "ГАХ ТҮЙ" л гэж хэлье... Математикийнхаа олимпиадад ч бэлтгэлээ сайхан хийгээд оролцож чадахгүй тэнэж яваа хүнээр Монголын олимпиад дутахгүй, бүүр би ч дутахгүй...

5-р сарын 6.
5-ны орой 8-цаг өнгөрөөж ӨВ-аас гарсан микро 6-ны өдөр дамнан УБ-руу сажилна. Учирна зам үнэхээр хэцүү байсан л даа, маш их хальтаргаа гулгаатай, цас орж битүү шуурсан. Зуны эхэн сар мөн үү? гэмээр л байлаа... Замд математикийн эцсийн дүн гарч манайхны хувьд ерөнхийдөө тооцоолж байсан ёсоор л болов. Дахиад л нэг жил хүлээх, дахиад л нэг жил тэмцэх хэрэгтэй болов. Асуудал юу байхав, тэмцсээр л байх болно...
Цэгмэд ах бид 2 зорьсон газраа өглөөний 6-цагийн үед л ирэв. 10 цагаас олимпиадтай... өмнөх 2 өдөр нь улсын олимпиадад орчихсон, замдаа 10-аад цаг нойргүй машинд нүдүүлчихсэн, 4 цагийн дараа олимпиад эхлэх гэж байгаа гээд асуудал бол маш их байлаа... Яахав нэгэнт зориод ирчихсэн л юм чинь.
Өглөө олимпиаддаа орох гээд ирэхэд бас таагүй байдал угтав, Дарханы Баттогтох багш маань "Гантүшигийг оруулахгүй юм бол би орж яах юм..." гээд мандатаа өгчөөд гарлаа, араас нь би ганц 2 алахснаа энд ирэх гэж ямар их зовлоо доо гэж бодов. Түрүү жилийн улсын аварга хүүг хүртэл олимпиадад нь оруулж болохооргүй шийд яамнаас гарсан нь харамсалтай... Үнэхээр харамсалтай байна, бид нар өрсөлдөх нэг хэрэг, харин Монгол хүүхэд олон улсын олимпиадад амжилт гаргах бол өөр хэрэг. Баттогтох багш маш олон жилийн турш зөхрөлтгүй ямар их хөдөлмөр гаргасныг програмчлалын хүрээнийхэн бүгд мэднэ. Гэтэл урьд өмнө нь болдог байсан зүйл нэг л өдөр болохгүй болж олон жилийнх нь хөдөлмөр талаар болох нь хармасмаар зүйл. Энэ ганцхан өнөөдрийн асуудал биш, Баттогтох багшийн асуудал ч биш. Ганц хоёр жилийн дараа миний толгой дээр ирэх асуудал л даа, ганц хоёр сайн хүүхэд бэлддэг, ОУ-д оролцох боломжтой болоод ирмэгц нэг нь л улсад орж нэг нь л ОУ-д яв гэвэл ёстой аймаар юм болно биздээ... Бараг л ажил хийж болохгүй гэж хэлэх гээд байна уу даа???!!!
"Монголын мэдээлэл зүйчдийн Компьютер нь гацалтгүй Ухаан нь цуцалтгүй байх болтугай..." гээд дахиад нэг ерөөе, хэрэг болж магадгүй.
Миний хувьд эхний өдөр ямар хүнд нөхцөлд бодлого бодсон нь ойлгомжтой, 20-оос язгуур гаргахад 4,4- гардаг юм байна (уг нь ойролцоогоор 4,5 гардаг юм гэнээ) гэж бодож явсаар 25-оноо алдаж... за тэгээд цаашаа бас асуудал үүссэн... Ямар ч байсан эхний өдрийн дүнгээр 30-онооны алдагдалтай 2-д орчив. Нэг бодлын муу ч юм шиг, нөгөө бодлын их сайн ч юм шиг. Ямар хэцүү орчинд бодлого бодлоо доо, энэ чинь улсын олимпиад шүү дээ... ноднин л гэхэд 3 медалийг нь авсан багш нар маасайгаад суужил байсан...
Үдээс хойш шавь нар ирж уулзан, гадуур дотуур явж, маргааш нь сайн бодохын тулд сайн амрах ёстой байсан, сайн ч амарсан...

5-р сарын 7.
Энэ өдрөөс яг 26-жилийн өмнө аав ээж хоёроо баярлуулан анхны хүүхэд нь болон хорвоод мэндэлсэн түүхтэй хүн шүү дээ би. Аж амьдарлын эрхээр төрсөн өдөр гээч юмыг ёстой тэмдэглэж үзсэнгүй ээ... Сүүлийн 11 жил байнга л улсын олимпиадтай төрсөн өдөр маань давхцана, өглөө саналаа, өдөржин зүдэрч олимпиадтай явлаа, орой унтахдаа бас нэг саналаа, дуусаа... Батбаясгалан багшийн төрсөн өдөр 4-сарын 1-д таардаг бөгөөд тэр өдөр нь яг хотын олимпиад болдог жамтай, би л лав оюутан байхдаа Баясаа багшийн төрсөн өдрөөр хамтдаа 4 жил бодлого засаж өнгөрөөсөн дөө...
2 дахь өдөр хариуцлагатай бодъё гэж бодсон ч үнэхээр бодлогуудын хувьд тийм болож байсангүй. Ингээд л миний мэдээлэл зүйн олимпиадад орох дургүй байдаг харшил хөдөлнө. Хоёр нь арай дэндүү амархан бодлого, 3 дахь олимпиадны хугацаанд бол бодох ямар ч боломжгүй бодлого байлаа. Юу гэсэн үг бэ? гэвэл хүн бүр 2 бодлого бодоод эхний өдрийн дүнгээ параллелиар зөөе л гэсэн санаа шүү дээ. Би үнэхээр хичээсэн ч хэцүү бодлогоос нь 15 оноо л зулгаасан, уг нь 30 оноо нөхөх ёстой хүн шүү дээ... яахав хоёр амархан бодлогныхоо оронд нэг дунд зэрэг бодлого тавьсан бол 30 оноог нөхөж болох юм, харин ийм нөхцөлд бол боломжгүй л дээ.
Үнэхээр их ядарч байсан болохоор Доржоогийнд очиж амарсан, тэр хооронд хөөрхий Хаагий, Нацагаам 2-ыг хулхидчихсан. Хүлцэл өчье, гэхдээ 2 нөхөр сүүлд надаас хариугаа аваад байх шиг байсан шүү.
За тэгээд орой төрсөн өдөр тэмдэглээд гэхүү зүгээр л уламжлал ёсоороо гэхүү 2 алтан хослолтойгоо караокедов... Уг нь орой маш чухал тоглолт үзэх ёстой байсан боловч нойроо дийлээгүй, нэг л минут тэссэн, тэр хооронд шийдвэрлэх гоол ч орчих шиг болсон... маргааш өглөө хүртэл орчлон баяртай болсон доо...

5-р сарын 8.
Ням гариг, 4 өдөр дараалж олипиадад орсон хүн бол аймшигийн кино санагдуулам л байдалтай байж таараа. Чимээ манай гэрээс олимпиаддаа өөрөө яваад очсон бололтой, одоо дандаа хүн дагаж явдаг цаг өнгөрсөн байлгүй дээ. Эхний өдөр үнэхээр хэцүү бодлогууд ирсэн л дээ 8-р ангийн хүүхдэд бол. Харин 2 дахь өдөр боломжийн бодлогууд ирж Чимээ маань өөртөө таарсан амжилт л гарсан байна лээ, үүнээс ч илүү байх боломж байсан байж магадгүй, юу ч байсан өөрийнх нь бодолтыг дараа харна даа. Хамгаалалтанд орж чадаагүй... гэхдээ 11-р байр ч муу байр биш шүү...
Миний хувьд өглөө унтаж унтаж сэрээд форумруу ортол хүмүүс бөх гээд шивэр авир хийж байна. Начин харцагуудын халз барилдаантайг санав. Удалгүй Баабар ах залгаж "бөх үзье" гэж байна. Намайг билет авахад л нэлээн ширүүн байсан. Өдөр бөх эхлэхээс 30-минутын өмнө очтол бөөн л юм болж байна, Баабар ах ирэлгүй ёстой их удлаа даа, тэр хооронд маш их юм болсон. Өдөр 8000 мянгаар авсан билет нүдэн дээр 20,000 хүрч байна, намайг нэг илүү билеттэй байгааг мэдсэн улайрсан хүмүүс үнэ цохиж авах гэж их үзлээ... 3.20 гэж байхад Баабар ах ирснээр бид 2 арай ядан дотор оров. Мэдээж суудал байхгүй, хоюулаа харин сүйхээчилж явсаар хамгийн дээд эгнээнд суудал олж суулаа. Бөх үнэхээр сайхан болсон, тэр үзэгчдийн уур амьсгал, бөхчүүд ширүүн тэмцэл энэ тэр бол үнэхээр сайхан байсан. Тэр турхай дараа форумд зориулан тухтай бичихгүй бол энэ арай л урт юм болоод байнаа... Бөх үзэж байтал мэдээлэл зүйн олимпиадны хаалтын ажиллагаа ч дуусчихлаа. Уг нь зарим нэг хүмүүстэй уулзаж санал шүүмжлэл өрнүүлэх хэрэг байсан л юмсан, дараа л болохоос доо.
Ийнхүү бүтэн 7 хоног баярлаж цэнгэж, бас бяцхан туниж явсаар өнөө жилийн гол ажлынхаа ард нь гарлаа. Хойтон жил МУИС-ын 70 жилийн ойн нэрэмжит төрөлжсөн хичээлүүдийн олимпиад хүртэл бэлтгэлээ сайн базаана даа...

Sunday, May 8, 2011