Friday, July 31, 2009

Дандаа хичээл хийгээд байвал галзуурна тэгэхээр энд спортын холбогдолтой мэдээ, түүх энээ тэрээ оруулж байнаа.

2009 оны наадмын дараагаар идвэхтэй барилдаж буй бөхчүүдийн эрэмбийг харвал...

1. Даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр. Архангай аймгийн Батцэнгэл сум. (4 түрүүлж, нийт 11 удаа шөвгөрсөн)
- 2002, 2003, 2005, 2009 онуудад тус бүр 9 давж 4 түрүүлсэн.
- 2001, 2006 онд 8 давж их шөвөгт үлдсэн. (А. Сүхбатад, Сумъяабазар нарт унасан)
- 1995, 1999, 2000 онуудад 7 давж их шөвөгт үлдсэн. (Мөнх-Эрдэнэ, Сумъяабазар, Сүхбат нарт унасан)
- 2008 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Соронзонболд)
- 1997 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (А.Сүхбат)
(1996 онд у.н Сүхбаатарт 4 дээр, 1998 онд у.з Бумбаярт 5 дээр, 2004 онд у.х Пүрэвжавт 4 дээр, 2007 онд у.н Бадамдоржид 5 дээр унаж шөвгөрч чадаагүй)

2. Аварга Долгорсүрэнгийн Сумъяабазар. Өвөрхангай аймгийн Хужирт сум. (1 түрүүлж, 4 үзүүрэлсэн, нийт 14 удаа шөвгөрсөн)
- 2006 онд 10 давж түрүүлсэн.
- 1998, 1999, 2003, 2005 онуудад 8 давж үзүүрэлсэн. (Бат-Эрдэнэ, Бат-Эрдэнэ, Өсөхбаяр, Өсөхбаяр нарт унасан)
- 1996, 2004 онуудад 7 давж их шөвөгт үлдсэн. (Мөнх-Эрдэнэ, Гантогтох нарт унасан)
- 2000, 2002, 2007, 2008 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Сүхбат, Өсөхбаяр, Сайнбаяр, Ганбаатар нарт унасан)
- 2001 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт унасан)
- 1995 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт унасан)
- 1994 онд 5 давж начин болсон. (??? унасан)
(1997 онд заан байхдаа Өсөхбаяр заантай 5 дээр тунан барилдаж унасан)

3. Арслан Доржпаламын Ганхуяг. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум. (1 түрүүлж, 1 үзүүрлэж, нийт 6 удаа шөвгөрсөн)
- 2008 онд 9 давж түрүүлсэн.
- 2009 онд 8 давж үзүүрэлсэн. (Өсөхбаярт унасан)
- 2000, 2002, 2005, 2006 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (Сумъяабазар, Өсөхбаяр, Бат-Эрдэнэ, Азжаргал)

4. Арслан Хадбаатарын Мөнхбаатар. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сум. (1 түрүүлж, нийт 6 удаа шөвгөрсөн)
- 2007 онд 9 давж түрүүлсэн.
- 2005, 2009 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт 2 удаа унасан)
- 2006 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (Баяржавхланд унасан)
- 2001, 2008 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Гантогтох, Соронзонболд нарт унасан)

5. Арслан Дагвадоржийн Азжаргал. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум. (1 үзүүрлэж, нийт 2 удаа шөвгөрсөн)
- 2006 онд 9 давж үзүүрэлсэн. (Сумъяабазарт унасан)
- 2002 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Мөнх-Эрдэнэд унасан)

6. Гарьд Баянмөнхийн Гантогтох. Увс аймгийн Хяргас сум. (3 үзүүрлэж, нийт 10 удаа шөвгөрсөн)
- 2000, 2002, 2004 онуудад тус бүр 8 давж 3 удаа үзүүрэлсэн. (Сүхбат, Өсөхбаяр, Сүхбат нарт унасан)
- 1994 онд 7 давж (сүүлийн 6 бөхөд) их шөвөгт үлдсэн. (Балжиннямд унасан)
- 1995, 2005 онуудад 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Өсөхбаяр, Сумъяабазар нарт унасан)
- 2001 онд 6 давж бага шөвөгт үлдсэн, (Бумбаярт унасан)
- 1998, 1999, 2006 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (Мягмарсүрэн, Өсөхбаяр, у.х Батжаргал)
(1996 онд барилдаагүй, 1997 онд Сүхбат аваргад 5 дээр, 2003 онд у.з Амгаланбаатарт 5 дээр унасан)

7. Гарьд Ишдоржийн Доржсамбуу. Булган аймгийн Гурванбулаг сум. (1 үзүүрлэж, нийт 8 удаа шөвгөрсөн)
- 2007 онд 8 давж үзүүрэлсэн. (Мөнхбаатарт унасан)
- 2001 онуудад 7 давж дунд шөвөгт үлдсэн. (Бат-Эрдэнэд унасан)
- 2003 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт унасан)
- 2006 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (Азжаргалд унасан)
- 1995, 1996, 2002, 2008 онд 5 давж бага шөвөгт үлдсэн. (???, у.х Алтансүх, Бумбаяр, у.а Ганхуяг)
(1997 онд у.з Бямбадоржид 5 дээр, 1998 онд у.г Гантогтоход 5 дээр, 1999 онд у.з Ганбатад 5 дээр унасан, 2000 у.н Мандахад 4 дээр, 2004 онд а.з Батсайханд 4 дээр, 2005 онд у.н Цогтжаргалд 5 дээр, 2009 онд у.н Энхбатад 5 дээр тус бүр шороодсон)

8. Гарьд Нямдоржийн Ганбаатар. Говь-Алтай аймгийн Чандмань сум. (1 үзүүрлэж, нийт 3 удаа шөвгөрсөн)
- 2008 онд 8 давж үзүүрэлсэн. (До. Ганхуягт унасан)
- 2007, 2009 онуудад 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Мөнхбаатар, у.з Өсөхбаяр нарт унасан)

9. Заан Батжаргалын Ганбат. Увс аймгийн Баруунтуруун сум. (3 удаа 7 давж, нийт 8 удаа шөвгөрсөн)
- 1999, 2008 онуудад тус бүр 7 давж их шөвөгт үлдсэн. (Бат-Эрдэнэ, Ганбаатар нарт унасан)
- 2006 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (Сумъяабазарт унасан)
- 2000, 2002 онуудад 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Өсөхбаяр, Гантогтох нарт унасан)
- 2001 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (Одгэрэлт унасан)
- 1998, 2005 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (А.Сүхбат, Мягмарсүрэн нарт унасан)
(2003 онд бэртлийн улмаас у.н Цанлигт 4 дээр, 2004 онд у.н Уламбаярт, 2007 онд у.н Цацабшир, 2009 онд у.н Сумъяабэйсд тус бүр 5 дээр унасан)

10. Заан Махгалын Баяржавхлан. Завхан аймгийн Нөмрөг сум. (2 удаа 7 давж, нийт 5 удаа шөвгөрсөн)
- 2007 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (Доржсамбууд унасан)
- 2006 онд 7 давж дунд шөвөгт үлдсэн. (Өсөхбаярт унасан)
- 2003 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Бат-Эрдэнэд унасан)
- 2001 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (Цэрэнпунцагт унасан)
- 2008 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (Амартүвшинд унасан)
(2002 онд у.г Доржсамбууд 5 дээр, 2004 онд у.х Баасандоржид 4 дээр, 2005 онд у.н Р. Ганхуягт 5 дээр, 2009 онд у.х Бат-Оришиход 4 дээр тус бүр унасан)

11. Заан Цэдэвийн Мягмарсүрэн. Ховд аймгийн Мөст сум. (1 удаа 7 давж, нийт 6 удаа шөвгөрсөн)
- 2005 онд 7 давж их шөвөгт үлдсэн. (Сумъяабазарт унасан)
- 1998, 2004 онд 6 давж дунд шөвөгт үлдсэн. (Балжинням, Гантогтох нарт унасан)
- 2006 онд 6 давж бага шөвөгт үлдсэн. (Ганбатад унасан)
- 2002, 2003 онуудад 5 давж бага шөвөгт үлдсэн. (Сумъяабазар, Баяржавхлан нарт унасан)
(1999 онд ???, 2000 онд Өсөхбаярт 5 дээр, 2001 онд з.б Мөнхтөрд 4 дээр тус бүр унасан)

Дэвшсэн Эрдэнэмаа 2 дахь өдрийн бодолтоороо шилдгүүдийн тоонд багтав.


ТО3. Хандын Гэндэнжамцын нэрэмжит Монголын математикийн 45-р олимпиад Дорноговь аймгийн Сайншанд суманд 2009 оны 5-р сарын 10-аас 15-ны хоорндоо явагдаж өндөрлөв. Тус олимпиад нь 2001 оноос хойш Улаанбаатараас өөр газарт болж буй анхны олимпиад юм. 45-р олимпиадад манай аймгийн багийн ахлагчаар миний бие, гишүүдээр Баян-Ойт сургуулийн бага ангийн багш П.Нарантуяа, Номундалай сургуулийн 10-р ангийн сурагч М.Гончигдорж (11-р ангид дэвшиж), Номгон сургуулийн 10-р ангийн сурагч Ч.Мөнхбаатар, Номгон сургуулийн 8-р ангийн сурагч М.Буяннэмэх, Номгон сургуулийн 7-р ангийн сурагч Н.Эрдэнэмаа (8-р ангид дэвшиж) нарын бүрэлдэхүүнтэй оролцож хамгийн бага оролцогч Нямдоржийн Эрдэнэмаа маань амжилттай оролцон 2 дахь өдрийнхөө бодолтоор 7-р байр эзлэн нийт дүнгээрээ 25-р байрт шалгарав. Түүний энэ амжилт сүүлийн нэлээд хэдэн жилийн хугацаанд гаргаж буй Баянхонгор аймгийн хамгийн сайн амжилт бөгөөд багийн бусад оролцогчид чамлалтай амжилт гаргав. "Мянга сонсохоор нэг үз" гэдэг. Сурагчид маань нас багын дээр том олимпиадны туршлагагүй байсан тул энэ олимпиадад оролцосон нь сэтгэлзүйн болон ур чадварын хувьд маш том дэвшил болсон юм. Одоо бол хэнтэй өрсөлдөж буйгаа, улсын олимпиад ямархуу түвшинд болдог, яаж бэлдвэл зохиолтойг сурагчид маань дор бүрнээ ойлгосон тул дараагийн жил Ховдын цэнхэр хязгаарт болох Тугалын Жанлавын нэрэмжит Монголын Математикийн 46-р олимпиаднаас эхлүүлэн аймгийн маань амжилт тасралтгүй дээшилж сайн амжилтанд хүрч чадах бүрэн боломж байгаа нь харагдаж байна.

Бас дахин дээд амжилтууд...

ТО2. Монгол улсын Мэдээлэл зүйн 23-р олимпиад 2009 оны 5-р сарын 9-өөс 11-ний хооронд Улаанбаатар хотноо болж өнгөрөв. Тус олимпиадад Номгон дунд сургуулийн 11-р ангийн сурагч, Мэдээний цаг бүлгийн гишүүн, Алгоритм сургалтын төвийн суралцагч, Монголын мэдээлэл зүйн 22-р олимпиадны хүрэл медальт, Баянхонгор аймгийн мэдээлэл зүйн олипиадны 3 удаагийн аварга Дагвадоржийн Жамсрандорж амжилттай оролцосн МӨНГӨН МЕДАЛЬ хүртэв. Ингэснээр тэрээр 8-р сард Болгар улсад болох Олон Улсын Мэдээлэл зүйн олимпиадад оролцох эрхтэй болж байгаа ба өөрийн сонгосон Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн Технологийн Сургуульд урилгаар элсэн орж төлбөргүйгэр суралцахаар болж байгаа билээ. Хэдхэн хоногийн өмнө Баянхонгор аймагт 3 дахь удаагаа түрүүлж дээд амжилт тогтоосон бол энэ удаа мөн л улсаас 2 дахь медалиа авч дээд амжилт тогтоож байгаа Жаамаадаа цаашдаа улам илүү хөдөлмөрлөж ихийг сураарай, олон улсынхаа олимпиадад өндөр амжилт гаргаарай гэж хүсэн ерөөе.

Мөн тус олимпииадны багш нарын төрөлд өөрийн багш Г.Нямдаваагийнхаа хүслийг биелүүлэн түрүүлж, мэдээлэл зүйгээр Баянхонгор аймгаас төрсөн анхны аварга багш болсон ба Монгол улсын хамгийн залуу аварга багш болж чадсан маань нь бас л сайхан хэрэг шүү.
Хойтон жил Улсын Мэдээлэл зүйн олимпиад анх удаа нийслэлээс өөр газарт болох бөгөөд Дархан хотод болох Монголын Мэдээлэл зүйн 24-р олимпиаддаа амжилттай бэлдэн 3 жил дараалан аваад байгаа медалийн бухиагаа цааш үргэлжлүүлэхийн төлөө хичээхийг холбогдох хүмүүст уламжлая.

Буяа, Ээмаа хоёр дээд ангийнхнаа манлайлав.

ДО1. Монгол улсын төрөлжсөн хичээлүүдийн олимпиадуудын 2-ын даваа буюу Баянхонгор аймгийн 2009 оны аваргуудыг шалгаруулах олимпиад 2009 оны 4 сарын 17-19 нд явагдав. Тус олимпиадны математикийн төрлийг улсын олимпиадны жишгээр анх удаа 7-оос 11-р ангийн ангилалд явуулав. Алгоритм сургалтын төвийн сурагчдаас Номгон сургуулийн 7-р ангийн сурагч Нямдоржийн Эрдэнэмаа 8-р ангид дэвшин өрсөлдөж, Номгон сургуулийн 8-р ангийн сурагч Мөнхжаргалын Буяннэмэх 9-р ангид дэвшин өрсөлдөж, Дагвадоржийн Жамсрандорж 11-р ангидаа тус тус түрүүлж Баянхонгор аймгийн аварга математикч гэдэг хүндтэй цолонд хүрцгээв. Мөн мэдээлэл зүйн олимпиадад Жамсрандорж 3 дахь удаагаа аймгийн аварга болсон бол Номун далай сургуулийн 10-р ангийн сурагч Мягмарсүрэнгийн Гончигдорж мөнгөн медаль хүртэв. Түрүүлсэн сурагчид бүгд улсын олимпиадад оролцох эрхтэй болж буй хэрэг билээ.

Ёндкогийн анхны медаль

ЖО3. Баянхонгор аймгийн Номун далай сургуулиас зохион байгуулдаг У.Ойдовын нэрэмжит олимпиад 2009 оны 4-р сард болов. Тус олимпиадад:
1. Д.Жамсрандорж 1-р байр, 11-р анги.
2. М.Гончигдорж 2-р байр, 10-р анги.
3. М.Буяннэмэх 1-р байр, 9-р анги. (дэвшсэн)
4. Н.Эрдэнэмаа 2-р байр, 8-р анги. (дэвшсэн)
5. Т.Халиунаа 1-р байр, 7-р анги.
6. Д.Бат-Амгалан 2-р байр, 6-р анги.
7. Б.Чимэдширчин 3-р байр, 6-р анги.
8. Д.Ёндонжамц 3-р байр, 3-р анги.

Энэ олимпиадад Ёндонжамц медаль авсан нь түүний сурагч болсноос хойших анхны медаль бөгөөд энэ эрчээрээ урагшилсаар хэзээ нэгэн цагт "маш том" медаль авахаараа өөртөө жигүүр ургуулж өгсөн энэ медалиа дурсахад сайхан байна байхаа.

Мөн энэ үеэр болдог уламжлалт мэдээлэл зүйн олимпиадад Номун далай сургуулийн 10-р ангийн сурагч М.Гончигдорж түрүүлж, Номгон сургуулийн 8-р ангийн сурагч М.Буяннэмэх үзүүрэлж мэдээлэл зүйн төрөл дахь анхны медалиудаа авлаа. Монгол улсын Аварга Мөнгөншагай 2 жилийн өмнө яг энэ олимпиаднаас нэг доор 2 алтан медаль хүртэж, хэдхэн хоногийн дараа амгийн аварга болж 7 хоногийн дотор 3 алтан медаль авснаар Монгол улсын аварга болох замаа засч байсан сайхан түүх байдаг юм.

Энэ булангийн зорилго

Энд математикийн олимпиадын бодлогууд ба тэдгээрийн бодолтуудын санг үүсгэнээ.

Thursday, July 30, 2009

МЗБ1

Мессеж.

Иргэн Зэсмаа Nokia гар утаснаас Цагаанлуу мессеж бичив. Цагааны гар утас “Мэдээний цаг” фермийнх бөгөөд ирсэн мессежийг цаг болон санах ой хэмнэх үүднээс дараах байдлаар цэгцэлдэг байв. Үүнд d , t , iin, iig –гэсэн төгсгөлтэй үг бүрийн хувьд тус төгсгөлүүдийг нь орхиход мессежний утга алдагдахгүй тул зарим үгний ийм төрлийн төгсгөлүүдийг орхиж цэгцэлж болдог байв.

Даалгавар: “Мэдээний цаг” фермийн утас нэг мессежийг NxM хэмжээтэй дэлгэцэнд багтаадаг бол хамгийн цөөн ширхэг үгний төгсгөлийг дараад Зэсмаагийн бичсэн мессежийг багтаа.

Оролт: (message.in)
Эхний мөрөнд N , M гэсэн натурал тоонууд байх ба эдгээр нь “Мэдээний цаг” фермийн утасны дэлгэцний хэмжээ юм. Дараагийн мөрүүдэд дан Латин цагаан толгойн жижиг үсгүүд болон хоосон зайнаас бүтэх үгнүүд байна. Энэ нь Зэсмаагийн бичсэн мессеж.

Гаралт: (message.out)
Хэрэв багтах бол хамгийн цөөндөө хэдэн үгний төгсгөл дараад багтаж болох тоо байна. Багтахгүй бол No- гэж хэвлэнэ.

Хязгаарлалт:
N<51, M<21, мессежний нийт үгийн тоо 200-гаас хэтрэхгүй. d, t , iin, iig гэсэн үгнүүд тус мессежинд орж мэдээж болохгүй. Үгнүүдийн урт 50-аас хэтрэхгүй.
Хугацаа 1-сек
Санах ой 64кв

Жишээ оролт:
3 4
dsad siin ou
dft rt

Жишээ гаралт
3

(Тайлбар: 2, 4, 5 –р үгнээс iin, t ,t- гэсэн төгсгөлүүдийг дарсан гэсэн үг.)

Зарлал

Английн пример лигийн фантази хувилбарыг тоглож эхлэх гэж бэлтгэж байна. Манайхнаас сонирхож буй хүмүүс нь надад мэдэгдээд тэмцээндээ идвэхтэй, санаачлагатай оролцоорой. Цаашдаа олон төрлийн тэмцээн зохион байгуулж болно байх, энэ удаагийнхаар сайхан туршаад үзье. Энэ тэмцээнд түрүүлсэн хүнийг би лав хувийн зүгээс 30000 төгрөгөөр шагнана гэж ам гарая. Тэмцээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараа оруулна. Их сонирхолтой тэмцээн шүү манайхаан.
Одоогийн байдлаар оролцох хүмүүс:
1. Доржнамжирмаа (УБ)
2. Цагаан (БН)
3. Дармаа (УБ)
4. Батхүү (УБ)
5. Мөнгөншагай (УБ)
6. Содномдаржаа (УБ)
7. Отгончимэг (УБ)
8. Гончигдорж (БН)
9. Чимидширчин (БН)
10. Бат-Амгалан (БН)

гэсэн хүмүүс оролцох нь бат болоод байна шүү. За тэгээд Доржоо хүмүүсээ нэмээд, манайхнаас нэмж орох нь надад хэлээд нэмж бүртгүүлнэ. Далай, Жаамаа энэ тэр гэсэн яаж ч мэдэх нөхдүүд бас хэд хэд байна.

8. Төгсгөл буюу дүгнэлтэд хүрэв.

Үргэлж хичээнгүйгээр тоо бодож, программ бичиж суух дүр л миний бага насны минь тухай дурсамж болон санах ойд маань хадгалагдан үлдэж дээ (өөр юм санаанд ордоггүй юм). Багадаа тоглож чадаагүйгээ нөхөх гэж fifa manager их тоголдог болсон. Харин мэдээ орсон цагаасаа л бөх их сонирохсон, тайлбарлагчтай нь хэрэлдээл бөх үзээд суугаад байна. Даанч бага наснаасаа ялалт бүртэй нь цуг баярлаж, цол ахих бүрд дагаж амжилт гаргаж явсан хайртай аваргаа “зодог тайлсны” дараа бөх үзэхээс айдаг болсон. Дахиад ямар нэг харамсалтай юм болчих вий гэж боддог байх, наадмын талбай дээр зодгоо бүсэлчээд, шавь нартаа зөвөлгөө өгч зогсох аваргаа хараад нулимсаа арчиж суудаг... Харин шавь нар нь цол авчаад “тахимаа авахаасаа” өмнө заавал багшдаа гүйж очиж үнсүүлчээд, нуруулуугаа нэг хүчтэй алгадуулчаад л эргэх үнэхээр сайхан байдаг. Би ч гэсэн улсаас медаль авчаад “ээждээ үнсүүлэх” л хамгийн том шагнал маань байдаг байсан. Багшийн хувиар ч шавь нарынхаа улсын олимпиадны эндэр дээрээс медаль авахыг харж олонтаа баярлаж зогсож үзсэн. Ингээд л ганц сонирхдог спортоо үзэхээс айдаг болсон тул өөр ямар нэг юм шимтэн сонирхох хэрэг гарсан байх, тэр нь хөл бөмбөг. Рональдино Гаучо гэж залуухан эрхэм 2002 онд Английн шигшээ багийг “ганцаараа” хожиж багаа дэлхийн аварга болоход хамгийн их нөлөө үзүүлж байсан тул түүнийг дэмждэг болсон. Тэгээд л түүний гялалзсан амжилтаа гаргаж 2 удаа “дэлхийн шилдэг” болохдоо хүчин зүтгэж байсан Каталон үндэстний бахархал Барселона багийг дэмждэг болсон. Ла Масиатай нь ч ижилхэн үзэл баримтлалтай болохоор энэ багтай илүү ойр дотно байдаг байх. Энэ жил баг маань тоголсон тоглолт бүртээ л хожиж байсан болохоор дараагийн тоглолт хүртэл ажлаа хийх эрч хүчээр дүүрэн байдаг байв. Шөнө нойр багатай хоносон ч гэж бодогдох юмгүй хичээлээ заасаар, сурагчид маань ч тэр хэрээр сайжирсаар л байлаа. Миний амьдралдаа сэтгэл хангалуун явдаг учир нь өдрөөс өдөрт мэдлэг чадвар нь нэмэгдэж өсөн дэвжиж буй шавь нараа байнга хажуугаас харж тэдэнд тусалж байдагт оршино. Том “овоог” нэг доор босгочихдоггүй гэсэн, олон жилийн турш олон хүмүүс нэг нэг чулуу нэмсээр л овоо болдог гэнэ. Яг үүнийг ижлээр хүүхэд нэгхэн өдөрт гэнэт цоороод сайжрахгүй, олон өдрийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд л өдрөөс өдөрт сайжирсаар сайн мэргэжилтэн болно.
Долоо хоног бүр 2-оос 3 шөнө нойроо хугаслан football livescore сонирхоно, харин Барса баг маань байнга хожих ба хажуугаар нь NBA game cast-аар Лакерс баг мөн л ихэнхдээ хожино. Энэ бүгд ажлаа сайн хийх урам зориг, эрч хүч өгдөг бол Сэрчмааг title авхуулъя, Буяагаа сайн математикч болгоё, Эрхэмээ Соогий хоёр маань гайхалтай сайхан хувирч байна… зэрэг олон сайхан зорилт тэмүүллүүд маань намайг энэ хичээлийн жилийн хугацаанд сайн ажиллахад нөлөө үзүүлсэн. Нэг ч удаа бие маань өвдөлгүй, нэг ч удаа баяр тэмдэглэлгүй, амралт ч багатайгаар шавь нарынхаа төлөө ажиллахад нээх их ядраагүй шүү!!! Уг нь би стандарт хичээл заахгүй хэмжээний мэргэжилтэн л дээ (стандарт хичээлийг стандарт хэмжээний багш л заахад болно шүү дээ) гэвч үнэхээр бүх сурагчид ЕШ-д F дүн аваад байвал миний математикч болсны хэрэг гарахгүй мэт санагдсан. Үүнийг зүгээр л хараад суугаад байвал “математик” хаан маань надад гомдох байлгүй дээ. Гэхдээ зүгээр л сайн дүнгийн төлөө хөөцөлдөх биш, олимпиадад ордог шавь нараа бэлддэг тэр арга барилаараа сайн мэдлэг чадварын төлөө шавь нараа бэлдье гэж хичээсэн. Шавь нар маань хэр сайн хүн болж хүмүүжсэн бэ? хэр их өрсөлдөх чадвартай болсон бэ? гэдгийг цаг хугацаа харуулна. Тэд урьд жилүүдэд төгссөн сурагчдаас хэр сайн байж чадах бэ? би тэднийг хэр өөрчилж чадсан бэ? гэдэг нь надад ч гэсэн сонин байна. Ямар ч байсан тэд намайг бол өөрчилж чадсан. Уг нь би эхлээд 11-р ангийнханд хичээл заахдаа дуртай байгаагүй л дээ. Тэд бүгд сайжраад, өөрсдийнхөө төлөө тэмцэхийн хэрээр би ажилдаа дуртай болсоор одоо бол тэр биднээс хавьгүй олон 800 оноо аваад байгаа мундаг аймгуудыг дийлж байж санаа амрна даа гэж “занадаг” болсон. Энэ шийдвэрийг маань дагаад манай аймгийн сурагчид их сургуульд элсэн орохын төлөө тэмцэхээс өнмө “Алгоритм” сургалтын төвд тэнцэхийн төлөө багаасаа бэлдэх шаардлагатай болно. Энэ нь дахиад л ахиц дэвшил авчирна, мөн бидэнтэй өрсөлдөхийн тулд манайд тэнцэж чадаагүй хүүхдүүд дахиад л улам сайн сурах хэрэг гарна. Үр дүнд нь аймаг маань хангалттай сайн мэргэжитэн болох ирээдүйтэй олон сурагчидтай болно. Лидер нь лидерийнхээ үүргийг сайн биелүүлэх ёстой шүү дээ! Бид тэр үүргээ үеийн үед улам сайжруулан биелүүлсэр байх болно. Ингээд л амжилтанд хүрэх арга замыг, алгоритмыг бид боловсруулчихлаа гэсэн дүгнэлтэд хүрэв. Бид сайн бэлдвэл амжилт гаргаж чадна гэдгийг хойч үеийнхэндээ ойлгуулахад, “амжилт гаргах алгоритмыг” хамтдаа боловсруулалцсан шавь нартаа гүнээ талархал дэвшүүлье.
Миний зорьж тэмцэж буй бүхний минь эхлэл, бяцхан “Ла Масиа” алгоритм сургалтын төвийн “элсэлтийн шалгалтанд бэлтгэх” сургалтын анхны төгсөгчид та бүхэндээ цаашдынх нь сурах их үйлэст нь өндөр амжилтыг хүсэн ерөөе. Одоо бол дунд сургуульд сурдаг шигээ сайхан байж хэзээ ч чадахгүй, учир нь их сургууль бол хүнд эрдэм заадаг биш хүн өөрөө эрдмийг сурдаг газар юм. Үүнээс хойш хэн ч та бүхнийг багшийн хувиар загнахгүй зүгээр л “муу дүн” л тавина. Хэн ч та нарыг дунд сургуулийн багш нар шиг чинь хайрлахгүй, зүгээр л “чадахгүй бол хохь чинь!” гэсэн байдлаар хандана. Өөрийнхөө төлөө өөрөө л хөдөлмөрлөж, мөн бусадтай тэмцэх чадвартай, маш ойлгомжгүй зааж буй тэр хичээлүүдийг нь хүлээж авч боловсруулдаг чадвартай байхгүй бол 4 жил харавсан сум шиг өнгөрнө. Хүнээс хуулж улирал тутмын шалгалтыг л давахын төлөө явсаар нэг л мэдэхэд ажил дээр гарах болцон байдаг, “би юу сурчихсан юм бэ? одоо тэгээд юуг хийж бүтээх бэ?” гэдэгт хариулт олж чадахгүй зогсож байвал “гутамшиг” гэдэг нь тэр яг мөн.
Жил бүр л бид туршлагажиж, хөтөлбөр маань сайжирч, сорилууд маань олон болсоор сурагчдын маань амжилт бидний өөрсдийнхөө биеэр боловсруулсан алгоритмын дагуу сайжирна. Иймд энэ жил та бүхэн түрүү жилүүдийн F-үүдээс сайн мэргэжилтэн болохын тулд хичээх хэрэгтэй бол, хойтон жил дараа жилийн 80 90 авсан хүүхдээс илүү мэргэжилтэн болохын тулд улам их хичээх хэргэтэй болно. Та нарын маань сурах арга барил, тэмцэх чадвар хангалттай дээшилсэн гэдгийг та бүхнийг сүүлийн хэдэн сарын турш өсөн дэвжихийг чинь хажуугаас нь байнга харж байсан багшийн хувиар хэлье! Та бүхэн багшийнхаа улсын олимпиаднаас олон шавь нь медаль авсан чадварыг биш харин улсын олимпиаднаас ирээд ч амралгүйгээр та нарын төлөө өдөр бүр 8 цагаар сууж ЕШ-аас ч хүнд сорил бэлддэг тэр “тэмцэгч” занг маань дуурайгаарай гэж захъя!!! Тэмцэхгүй л бол ялахгүй!!!

Математик, мэдээлэл зүйн сургалттай “Алгоритм” сургалтын төвийн багш С. Цагаан. 2009-06-28

7. Их зорилгын хажуугаар…

Өглөө бүр сэтгэлдээ “өргөстэй” сэрэх үнэхээр хэцүү зүйл л дээ. Би энэ зовлонг бүтэн 6 жил эдэлсэн. Тийм болохоор Жаамаагаа хараад заримдаа их л өрөвддөг байлаа. Үнсэхгүй л бол уйлчих гээд байх шиг санагдах үе надад хэдэнтэй тохиолдож байв. Энэ хүний сэтгэлийн гүн дэхь ганцаардал, тэмцлийг надаас өөр хүн ойлгохгүй шүү дээ. Өглөө сэрээд хичээлдээ явъя гэж бодохоос урьтаад “улсын олимпиад, улсын олимпиад бас дахин улсын олимпиад” гэж бодогдох ба “энэ удаа л медаль авч чадахгүй бол Олон улсын олимпадад явж олон жил хөдөлмөрлөснийхөө үр шимийг үзэж чадахгүй, урилгаар сургуульд орж чадахгүй, нөгөө гайтай ЕШ-д орно…” гэсэн бодлууд залгуулаад л орж ирнэ. Буцаад нүдээ аниад унталтай нь биш дээ босоод л бэлтгэлээ хийнэ... Бэлтгэл нь гаагүй сайн байгаа үедээ “за яахав олон жил зүтгэснийх медаль авчих л байх” гэж найдна. Өдөр бүр сайн байна гэж байхгүй. Сэтгэл санаа тайван биш өдөр, эсвэл надад зэмлүүлсэн өдөр, бэлтгэлээ муу хийсэн өдрүүдэд нэг л зовиуртай байна. Заримдаа бүүр энэ бүгдийг хаяад зугтмаар ч санагдана. Гаднаас нь харахад нэг л улсын олимпиаднаас медалиудтай, урилгаар сургуульдаа орсон сайхан хүн, харин үүнд хүрэхийн тулд ил далд хангалттай олон удаа уйлах хэрэг гардаг юм шүү!! Ингэж тэмцэж ялалтын баяр баясгалан, ялагдлын гашууныг биеэрээ амсаж байж л сая нэг юм амжилт гаргадаг, мөн тэр чинээгээрээ бусдаас давуу нэгэн болж хүмүүждэг. Жаамаа ч энэ л улсын медальтнуудын замнал, өөрөө өөрийнхөө төлөө зүтгэгчдийн замналыг тойроогүй нь лавтай.
Дагвадоржийн Жамсрандож шиг сайн математик эзэмшсэн хүнийг сүүлйин 13 жилийн хугацаанд Баяхонгорчууд өөрсдийн гараар бэлдэж чадаагүй гэдэг нь Хангайн бүсийн олимпиаднаас тусгай байр эзэлсэн, төгсөх ангидаа аймгийн аварга болсон, ЕШ-д 75% хувийн амжилт үзүүлсэн гэсэн 3 баримт дурьдахад шууд л батлагдана. Мэдээлэл зүйгээр бол Баянхонгор аймгийн түүхэнд Мөнгөншагайгаас өөр алдар булаацалдах хүнгүй билээ. Ийм л нэгнийг Монгол улсын олимпиадад амжилт гаргаж Олон улсын олмпиадад оролцох их зорилгынх нь хажуугаар одоо болон цаашид бүхий л зүйлд хэрэг болох тул ЕШ-д бэлтгэж буй хүүхдүүдтэй цуг бэлтгэл хийлгэн ЕШ-д оруулж сорьж үзэв. Сүүлийн 2 сар олигтой бэлтгэл хийж чадаагүй нь нөлөөлсөн байх ямар ч байсан дундаж амжилт үзүүлэв. Гаргасан амжилт нь уг нь нэлээд олон рекорд тогтоохуйц амжилт байсан боловч Сэрчинмаагийн сүүдэрт дарагдан 75% гэдгээс өөр ямар ч амжилт ярих боломжгүй болов. Байнга л 2 номер байгаад байвал хэн ч чамаг дурсахгүй л байсан юм байна даа!!! Гэвч Жаамаа хангалттай олон зүйл дээр #1 байж чаджээ…
Сагсан бөмбөгт дуртай, сонирхолын журмаар тоглоно. Аймгийн аварга ч авч үзээгүй, тэгэхдээ яахав сэлгээнд суудаггүй нь “зарим нэг хүнээс” дээр юм даа! Oklahoma City Thunder багийн статистикийг харж явдаг (Play Off эхлэхээр үзэх юмгүй болдог). Ганц нэг хөлбөмбөгчний нэр мэдхээс цаашгүй. Сагс тоголсныхоо төлөө надад жаахан загнуулснаас өөр гавъяа байгуулаагүй. “Сэрчинмаад бодьтой өрсөлдөгч болж бэлтгэлд нь тусалсангүй” гэж бараг л хамгийн сүүлийн удаа надад зэмлүүлээд жигүүрээ дэлэглээ дээ! Даль нь ургаж гүйцсэн бяцхан бүргэд минь хүрч болох ямар л “оргил” байна тэр бүгдрүү мацаж хүрээрэй. Хүний амьдарал хүрсэн алдар цолоор биш хийсэн ажил, бүтээн бий болгосон зүйлээрээ л хэмжигдэнэ. Харин ихийг бүтээж чадахаа гаргасан амжилт, алдар цолоороо баталж, түүнээсээ урам зориг, хүсэл тэмүүллээ авч амьдардаг юм шүү! Хожимоо амжилт гаргахаар тэмүүлж, тэмцэж явснаа хүмүүст ярих хамгийн сайхан байдаг, өнгөрсөнд шилдэг байснаа үргэлжлүүлж ирээдүйд ч өнөөдөрийнх шигээ шилдэг байхын төлөө хөдөлмөрлөсөн хэвээр л байгаарай. Хүнд юугаар ч сольж болдоггүй эрх ашиг, эрх ашгийн эрэмбэ гэж байдаг. Түүнийгээ л баримталж явахыг захъя. Намайг багш гэж биш, “ах” гэж дуудах эрхтэй байсан Жаамаагаа миний төсөөлж ч чадахгүй байгаа тэр гайхамшгуудыг бүтээж бүлгийнхээ, аймгийнхаа, улсынхаа нэрийг өндөрт өргөж яавахыг хүсэн ерөөе!

6. Чимэглэгч and Чимэглэгдэгч

Энэ 2 хүний тухай заавал цугт нь бичих ёстой нь ойлгомжтой бизээ. Чихэвчээр дуу сонсож байгаад л гэв гэнэт “амраг минь болооч гээд гуйя…” (BX-My Love) гээд орилох нэгэн Энхчимэгийн хажууд надтай барилдахаараа их бяртай болдгийг хүн бүр л харсан. Харин хэнэггүй нь арай л хэтэрсэн Энхчимэг надад загнуулж байгаа, магтуулж байгаа хоёроо ч ялгадаггүй байх. Анх эхлээд шалгалт өгөхдөө л материал дээрээ нэрээ бичэхээ мартсан, энэ нэргүй гайгүй оноотой материал минийх гэж “зүтгэсээр” л тэнцэж орж ирж байсан нь хэнэггүй гэдгийнх нь нэгээхэн жишээ. Харин Мөөгийн надад хамгийн их таалагддаг зүйл нь хэзээ ч худлаа дүр эсгэлгүй үнэн сэтгэлээсээ хөдөлмөрлөдөг нь. Харин манай Эрхэмбаатар бол их юм хийж байгаа хүний дүр эсгэе гэвэл чадах л хүн! Гэвч энэ нь эцэстээ өөрийгөө л хуурсан зүйл болдог, намайг хуурч чадах нь хэнд ч ашиггүй шүү дэ! “Чимэглэгч ба Чимэглэгдсэн мөөгний” тухай бодлого хүртэл зохиож энэ хоёроор тоглож цагийг зугаатай өнгөрүүлсээр бараг 8 сарыг үдчихлээ. Энхчмэг хамгийн бага цагаар бэлтгэл хийсэн бол Мөнхжаргал хангалттай их бэлтгэл хийсэн хүний тоонд орно. Харин үр дүн нь эсрэгээрээ…
Энхчимэг маань нэг удаа “би танд дараа болоод байх шиг байна, давтлаганаасаа гарлаа” гэж надад хэлж байв. Тэгэхээр тунирхаж мэддэг юм байна гэж ойлгохуу?... “Энэ жил танай ангиас сайн сургууль авах хүн гарахгүй байх, би чамайг сайн сургууль л аваасаа гэж хүссэн юм. Чи хангалттай сайжирлаа, ямар ч байсан надад л дарамт болоогүй шүү! Цаашид хичээлээ сайн хийгээрэй” гэж захьсан SMS бичсэн чинь хариуд нь “намайг юу ч хэлээгүй гээд бодчих, би улам сайн хичээлээ хийнээ л ” гэж авсан. Энэ яриа ингээд л цэг тавигдаж харин Энхчимэг маань миний хүсээд байсан амжилтыг гаргав. Сургалтын төвийн эцсийн сорилууд дээр 45% дундаж дүн үзүүлэх явцдаа Номун далай сургуулийн 3-р сорилд (манайх хажууд нь 30 сорил хийсэн л дэ) 57%-аар тэргүүлсэн зэрэг амжилт гаргасаар ЕШ-д 56% гүйцэтгэл үзүүлэв. Дунд сургуульдаа нэлээдгүй завсардаж нөгөө л “хэнэггүй” байдлаараа сурсан түүний хувьд миний гар дээр ирээд мэдлэг чадвар нь чамгүй цэгцэрч өдий хэмжээний амжилт үзүүлсэн нь сайн хэрэг ээ. Дүн гартал надад л лав “би тийм ангид” орно гэж хэлээгүйг нь бодход бас хэнэггүй гэж цайруулах уу? “ирээдүйгүй” гэж шоолох уу?! бүү мэдээ…
Миний шавь нар ЕШ-д муу бодсон гэж бүгд л надад зэмлүүлсэн, гэхдээ гаднаас нь харахад тэд хангалттай сайн дүн авсан мэт харагдаж байгаа. Өөрсдийнх нь хичээсэн дээр миний зүтгэснийг нэмж тооцвол энэ бол чамалхаар амжилт. Энэ дүнгүүдээс сайн дүн авч болох байсныг бүгд л зөвшөөрч байгаа байх. Би л хувьдаа өөрөөс шалтгаалах бүхнээ хийсээн гэж хэлж болох ч энэ удаа би “ялагдсан” гэдгээ хүлээн зөвшөөрч байна! Миний олон жилийн бараг ялагдаж үзээгүй гялалзсан амжилт энэ удаад л лав ялагдлаар дууссан. Хүний мянган сайн үйлсийг нэг л муу үйл халхалж чадна. 6 шавь нь мундаг амжилт гаргаж хүссэн сургуулиа авсан амжилтаас нэг шавь маань сургуулиа авч чадаагүй гэдэг статистик нь мянга дахин муу зүйл. Цаана нь бүхэл бүтэн нэг хүний хүсэл мөрөөдөл, амьдрал тэмцэл яригдаж байгаа. Үүний цаана миний үргэлж ярьдаг хариуцлага яригдаж таарна. Нэгдүгээрт Мөнхжаргал өөрөө хариуцлагагүй. 9 жил юугаа сурч байсан юм арай гэж л хүрд мэддэг хүн миний гар дээр ирсэн. Хоёрдугаарт тэр математикийн гүнзгийн анги нь тэгээд юугаа зааж, юуг сургаж байсан юм! Миний төсөөлж байснаас ч хүнд нөхцөлд хүүхдүүдийг хүргэдэг юм байна. Нэг алдартай математикийн гүнзгийн анги байдаг, тэр ангийнх нь хүүхдийг би яаж ч тэмцээд ердийн л амархан стандарт хичээлийн ЕШ-д 30%-аас дээш авхуулж чадахааргүй болтол хүүхдийг муу болгодог юм байна. Мөнхжаргалыг бага хичээсэн гэж би лав хэлэхгүй. Түүний над дээр суусан цаг, дуусгасан дэвтрийн тоог урьдынхтай нь харьцуулбал их л сонин тоо гарна. Дээрээс нь миний авсан ЕШ-аас илүү хүнд 30 ширхэг сорил… энэ бүхний эцэст “ялагдал”. Мэдээж гуравдугаарт би буруутай. Ямар ч муу хүүхдийг 6 сарын дотор амжилт гаргуулж чадна гэж тооцсон нь Баянхонгорын математикийг тэр дундаа Номун далай сургуулийнх нь гүнзгийн ангийг арай л дэндүү өндөрт үнэлсэн хэрэг болж. 6 сарын дотор дунд ангийн 6 жилийн материалыг эзэмшүүлэх гэж оролдсон боловч түүнийг эзэмшихийн тулд нэлээд хэмжээний суурь мэдлэг, чадвар хэрэгтэй юм байна, лав л гүнзгийн ангиудын сурагчид нь бол “чаддаггүй” юм байна шүү гэдэг дүгнэлтэд хүрэв.
Гэхдээ саарын хажуугаар сайн ч бас байдаг, хэн нэгэн хүн “Энхчимэг, Сүхбат 2 чамд гай болно, хамгийн түрүүнд хөөж явуулбал таарна” гэж айлдаж байсан бол тэр 2 сурагч л ЕШ-д маш өндөр амжилт үзүүлсэн байх юм. Ямар ч байсан миний бэлтгэсэн болон, миний хүүхдүүдтэй өрсөлдөх гэж зүтгэсэн хүүхдүүдийн чармайлтаар аймаг маань урьд байгаагүй олон 800 оноог авч чадав. Бага ч гэсэн үр дүн. Эдний ард ердөө 1% амжилтын дутуугаар Энхчимэг маань жагсаж МУИС-ын эдийн засгийн сургуульд элсэн орох боломжтой болов. Сургууль авах бол зүгээр л дамжлага, сонгосон сургуульдаа амжилттай сурч сайн мэргэжилтэн болох нь жинхэнэ үр дүн. Өөрт байгаа нөөцөө бүрэн гаргаад, “хэнэггүй” байдлаасаа бага ч болов (хэлээд засрахгүй хүн л дээ) салчвал OK болох гээд л байна. Сая хэсэгхэн хугацаанд чармайн сурсан чинь зүгээр л цаашид сайн сургуульд орж, сайн мэргэжилтэн болохын тулд өөрийгөө бэлтгэсэн хэрэг. Жинхэнэ сурах ёстой зүйл урд чинь байна, одоо л бүх юм эхэлж байна…
Дахиад нэг хэлэхгүй өнгөрч болохгүй хариуцлага бол эцэг эхчүүдийн хариуцлага. Энхчимэг бол давтлагандаа сууж байгаад ирлээ гээд л хааяа гэрийнхнийгээ хуурдаг бол Буяа л гэхэд сардаа нэг ч болтугай хуурна. Гэхдээ нэг ч эцэг эх надтай уулзаж (ядаж утасаар ярьж) хүүхдийнхээ хэр хичээлээ хийж байгаа, амьдарлаа шийдэх уралдаант шалгалтанд хэр амжилт үзүүлэх боломжтой талаар ярилцаагүй нь үнэхээр гайхал төрүүлсэн. “чи нөхөр манай хүүхдийг яаж сургаж байна?! сайн сурга! Шалгалт ойртлоо ахиц юу байна, дугтагдал юу байна…” өөрсдийхөө үргэлжлэл болсон үр хүүхдүүдийнхээ төлөө эцэг эхчүүд надад шаардлага тавих ёстой шүү дэ! Ямар ч хяналт тавиагүй, ямар ч шаардлага тавиагүй байж сүүлд нь надаас л лав хариуцлага нэхэх боломжгүй болно биз дээ. Би урдаас нь салаавч өгөөд “хянаж байхгүй яасан юм” гэж хэлж таарна. Хүүхдүүдийн маань хэн нь ч Мөөгийн адил хэмжээнд хүрч болох байсан шүү! Яагаад гэвэл эцэг эхчүүд, хүүхэд нь хэр юм сурч байгааг нэг ч удаа сонирхоогүй тул ямар дүн авахыг нь мэдэх боломжгүй биз дээ! Надад ямар ч хяналт, шаардлага тавиагүй юм чинь би “өсвөр” насны хүүхдүүдийг нь ямар буруу зүйлд уруу татаж, ямар муу зүйлд хүргэх эсэхийг огт мэдэхгүй байсан. Бурхны аварлаар энэ удаа бид бүгдийг аз эвээж би гэдэг хүн ажлаа гайгүй хийдэг байсан нь яамай даа! Би лав дүү нараа бүгдийг нь шаргуу тэмцэсний ачаараа л сургууль соёлтой болгож байлаа, түүний адил миний шавь нар ч шаргуу тэмцэж байж дүү нараа амжилтанд хүргэхгүй бол эцэг эхчүүд минь бидний төлөө “багахаан анхаарсан” шигээ тэдэнд ижлээр хандана байх даа. Эцэг эхчүүд маань өөрсдийнхөө төрж өссөн нийгэм мэтээр одоо үеэ сэтгэж явтал бодит үр дүн нь Мөнхжаргал! Сургууль гэдэг эрдмийн эх уурхайдаа сураад л байгаа сураад л байгаа гээд найдаад байдаг, гэтэл 6 сар маш шаргуу тэмцээд ч сайжирхааргүй хүүхэд нь муудчихсан байдаг. Мэдээж миний буруу хангалттай их байгаа тул Мөнхжаргалаасаа “хүлцэл өчье”, даан ч хэн нь ч хэнээсээ хариуцлага тооцож чадахааргүй болчихсон хойно хоосон үгээр л чамайг хууръя. Эцэг эхчүүд маань үр хүүхдүүдийнхээ төлөө “улс нийгэм маань биш, би л зүтгэх ёстой” гэдгийг ойлгочихсоон гэж өөрсдийгөө “хуурч” явсаар л дуусах юм болов уу… ! Гэдэс цатгалан, мөр бүтэн яваа хүүхэд чинь өөрийн гэсэн олон “бяцхан асуудлуудтай” байдаг юм шигээ!

5. “Хахуч”-аас LXIII байрлуу...

2008-аас 2009 оны хичээлийн улирал миний хувьд үнэхээр сайхан болж өнгөрлөө. Сонирхдог спортуудын хувьд бол бүүр ч сайхан, 100%-ийн амжилттайгаар өндөрлөж байна. Насаараа сурч, бэлтгэсэн ажлаа эхлүүллээ… шавь нар маань ч амжилт гаргаж энэ жилийн нийт төлвөлсөн ажил, зорьсон зорилтынхоо 70 гаруй хувийг биелүүлж амжлаа. Сонирхдог спортуудын хувьд 6 жил түрүүлээсэй гэж хүсэн хүлээж байсан LAL баг маань NBA-гийн аварга цолд хүрсэн явдал, Kobe Bryant-ын “final MVP” (Барселон баавгай Pau Gasol-ын анхны аваргын бөгж), FC Barсelona багийн маань одоо ч итгэж ядаж буй “хеттрик”, гайхамшигтай ялалтууд, A.Inesta-гын “happy birthday”… Б.Ганбат зааны 11 жил хүлээлэгсэн цагаан сарын түрүү… Тэгвэл шавь нарын маань хувьд Д.Жамсрандоржийн улсын заан цол (улсын олимпиадны мөнгөн медаль) нэмээд Баянхонгорын рекордууд, М.Буяннэмэхийн Энхболдын нэрэмжит улсын урлдааны тусгай байр авч Номгон сургуулийн рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон явдал, Н.Эрдэнэмаагийн poker (нэг доор 4 алтан медаль) болон улсын олимпиадад анги дэвшиж амжилттай ороцсон (манай аймгаас хамгийн сүүлд хэн ийм өндөр амжилт гаргасныг хэлж мэдэхгүй юм, лав л 1996 онд үүнээс өндөр амжилт гаргаж байсан) … гэх мэтээр үргэлжилсээр Н.Сэрчинмаагийн ЕШ-д амгийнхаа рекордыг эвдсэн амжилт дээр ирэв. Нэг жилийн хугацаатай рекорд боловч ямартай ч урьд нь хэн ч чадаагүй (ЕШ авдаг болсноос хойш гэж ойлгох байх шүү) гэдэг нь хамгийн чухал байх. Харин би түүнийг 76% авхуулахын тулд бэлдээгүй юм шүү, ийм дүн авах байсан юм бол гэртээ унтаж байгаад л тэр авах дуртай 57%-аа авна биз!!!
Хүүхдүүдээ цуглуулж аваад хичээл дөнгөж жигдэрч эхлээд байхад би нэгэн мэдэгдэл хийв. “энэ жилийн ЕШ-аар ийм ийм хүүхдүүд ийм ийм дүнтэйгээр эхний байруудыг эзлэнэ.” гэж айлдав. Мэдээж миний хэлсэн үг өвсөнд зураад хаясан шүдэнз шиг хурдан тархаж хүн бүрийн хариуцлагыг нэмэгдүүлж, өрсөлдөөн ширүүсч, намайг зөхвөн энэ мэдэгдлийг л хийсний төлөө аймгийн маань ЕШ-ын дундаж дүн ядаж 1%-аар өснө гэж тооцоолов. Мэдээж би бүх хүүхдэд хичээл заагаад аймгаар нь дундаж дүнг нь өсгөж чадахгүй биздээ. Өөрийн бэлтгэж буй хүүхдүүдийн дунд өрсөлдөөн бий болгож, ийм дүн авах ёстой гэсэн зорилт буй болгох давхар зорилготой байсан нь ойлгомжтой. Энэ жагсаалтыг тэргүүлэгч нь Сэрчинмаа байв. Урьдчилсан байдлаар тэргүүллээ гээд түүнд “хахуч” гэдэг цол хайралсан. Түүнийг би ээжийнхээ үргэлжлэл болж ЕШ-д тэргүүлээд өөртөө маш их итгэл олж аваасай гэж хүссэн ба миний хувьд Сэрчинмаа урьдны рекордыг эвдээд түрүүлэх нь ЕШ-аас 7 сарын өмнө илэрхий байв. Харин түүнийг түрүүлэхгүй гэж мэлзэх, түрүүлгэхгүй гэж шаралхах хүмүүс дэндүү олон байсан юм шүү!
Лидер байх нь хэзээд хариуцлага дагуулдаг. Харин түүнийг дааж явах нь лидерийн үүрэг байх ёстой. Лидер нь сайн байвал, лидер нь улам их хичээвэл тэр хамт олны амжилт өсдөг! Иймд лидер хүн өөртөө маш өндөр шаардлага тавьж зүтгэх хэрэгтэй! Би Selly-д “Лидер байвал чамайг хүн бүр дэмжинэ” гэдгийг ойлгуулахыг нэлээд хичээсэн!! Тэрээр сар бүрийн сорилуудад бараг бүгдэд нь түрүүлж, эцсийн сорилуудын 80 гаруй хувьд нь түрүүлж, 73% дунджлаад, ЕШ-д түүнийгээ баталж лидерийнхээ үүргийг тодорхой хэмжээгээр биелүүлж, үр дүнгээ ч үзэж чадлаа. Миний “А” үнэлгээ авна гэсэн итгэл ба дарамт, эргэн тойрны бүх хүмүүсийн хүлээлт, 2-р сургууль title авалгүй удсан хар статистик, өөрийнх нь “энэ жил дандаа унасан” гэсэн сэтгэлийн гүн дэхь эмээлт, өрсөлдөгч нарын атаархал, “чи 90 авч чадах юм уу?” гэсэн бассан асуултуудын хариуд “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” хэмжээний хариулт өглөө гэж би дүгнэж байгаа. Өөрийнх нь хийсэн бэлтгэл, хүссэн хүсэлд нь таарсан л үр дүн байх шиг санагдана. Дунд сургууль төгсөж буй хүн бүр ямар нэг хичээлээр 800 оноо авах нь хүсэл мөрөөдөл, зорилт тэмүүлэл, сургасан сургуульдаа төлж буй төлөөс, эцэг эхдээ барьж буй бэлэг, товчхондоо “үүрэг” байх ёстой. Тэгвэл Сэрчинмаа тэр үүргээ хамгийн хүнд хичээлийн төрлөөр биелүүлж (математикийн ЕШ бол Монгол улсад болдог хамгийн олон оролцогчтой тэмцээн байхаа), манай аймгаас урьд нь 6 хүүхэд 800 авч үзсэний тоог нэмэгдүүлэв. Мөн урьд 5 хүүхдийн авч үзсэн F биш дүнг авлаа. Уг нь гайхуулаад байх зүйл биш л дэ, хүн бүр л стандарт хичэлээрээ F биш дүн авч байж дунд сургуулиа төгсөх ёстой байх. Төрөлх сургуулийнхаа удаан жил хүлээсэн title-ийг авч рекордыг шинэчлэн тогтоолоо, цаашлаад аймгийнхаа рекордыг шинэчлэн тогтоосон гэсэн статистикууд хөврүүлсээр МУИС-ын эдийн засгийн сургуульд элсэн орох эрхтэй болов.
Нямдоржийн Сэрчинмааг аймгийн ЕШ-д түрүүлүүлэх нь миний хувьд үүрэг байлаа. Учир нь би хүсэл мөрөөдлийнхөө төлөө ажлынхаа гарааг дөнгөж эхэлж байгаа хүн, би хүсэлдээ хүрч алдартай “Ла Масиа” байгуулж чадна гэдгээ нотлохын тулд Selly-г сайн дүн авхуулах нь нэг үзүүлэлт болох тул зүтгэсэн, Selly маань ч дор хаяад эцэг эхийнхээ ачийг бодож сайн дүн авахаар хичээсэн. Үр дүнд ч хүрсэн. Гаднаас нь харахад тэрээр сайн амжилт үзүүлж олон рекорд амжилт тогтоосон мэт харагдаж байгаа. Тэгэхдээ түүний чадварыг бүрэн дүүрэн гаргуулж чадаагүй дээ, тийм хэмжээнд сургаж чадаагүй дээ би харамсаж байна. Рекорд амжилт тогтоохын хамгийн гол учир утга нь дараа үеийнхэн түүнийг эвдэхийн төлөө Selly-гээс илүү зүтгэж, түүнээс ихийг сурах шаардлага гарна. Энэ л түүний хойч үеийнхнийхээ өмнө байгуулж буй гавъяа, хүлээлгэн өгч байгаа шалгуур юм. Өөрийн чинь гараараа босгосон амжилтыг даваад очиж буй дүү нараасаа илүү байхын тулд дахиад хичээх нь та нарын үүрэг байх. Би өөрийгөө хөл бөмбөгийн багийн дасгалжуулагч гэж сэтгэвэл миний багийн довтлогч нь Selly байлаа. Довтлогч хүн талбай дээр гоол л хийх ёстой, бусад ажлуудыг бусад тоглогчид нь гүйцэтгэдэг. Довтлогч гоол хийж чадахгүй л бол “манай баг” хожихгүй. Тэрээр хангалттай олон гоол хийсэн боловч (бараг л бүх сорилд сайн амжилт гаргасан), би түүнийг илүү олон гоол хийх ёстой гэж шаардаж байв. Харин эргээд бодоход би ганц зүйл дээр алдаж. Талбай дээр довтлогч гоол хийхийн тулд түүнд сайн дамжуулагч байх ёстойг мэдсээр байж түүний авъяасанд хэт найдаад ганцааранг нь зүтгүүлээд байжээ. Манай сургалтын төвд түүнийг маш ихээр хичээх хэмжээнд шахаж өрсөлдөх хүн байгаагүй нь миний өмнөөс нэг “балай” өгүүлбэр хэлчээд л, title-даа найдаад тайван суугаад байх боломжийг түүнд олгосон. Эрүүл ухаантай хүн хэлмээргүй тэр “балай” өгүүлбэрээ үнэн сэтгэлээсээ хэлдэггүй гэж найддаг шүү!!! Зүгээр л өрсөлдөөнөөс зүрэхшээсэндээ эсвэл ялагдчихаад “шалтаг” болгож хэлдэг зүйл байх. Надаас сайн дасгалжуулагчийн гар дээр очихоороо үүнээсээ олон гоол хийхийг хүсэн ерөөре!
“Хахуч”-аас эхлээд “маамаа” хүртэлх арай л хэтэрхий олон хочтой түүнд Баянхонгор даяар алдаршсан Англи Монгол холилдсон хоч ч бий. “дээрлэхжил бай…” гэж хэлэх дуртай тэрээр “bi hicheenee” гэсэн хэт товчхон SMS нисгэнэ. Тойргийг заавал гортигоор зурах ёстой гэж үзэх ба бэлтгэлд дээр хийсэн бүгдээ нандигнан хадгалдаг нь “юу гэж боддог юм бол доо” гэсэн сонирхол төрүүлнэ. Миний багийн сайн довтлогч байсны чинь ачийг дүүгийн чинь амжилтаар хариулахын тулд өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэдгээ амлая! Монголын энэ жилийн төгсөгчид дунд 62 ширхэг л мундаг хүн байдаг бусад нь “чавганц” гэдэг нь илт худлаа тул Сэрчинмаа маань “хахуч”-аас 63 (улсын хэмжэнд XLIII байр эзлэв, эхний 5 байранд л лав улсын аваргууд болон, олон улсын олимпиадны медальтангууд орсон байсан) шилдэг сурагчдын эгнээнд хүртлээ дэвшиж чадсаан гэдэг нь ойлгомжтой буйзаа. Одоо урд чинь цөөхөөн үлдсэн байна шүү, 62-хон… дахиад…

4. Бурхан мартсангүй…

Сургалтын төвөө дөнгөж нээгээд хүүхдүүд бүртгэж авах энэ тэр гээл бажгадаж суухад 2 хүүхэд ирж уулзав. Өндөр нь “би нийгмээр бэлдэж байгаад хууль ч энэ тэр болно… багадаа тоо боддог байсан одоо өнгөрсөөн…” гэх мөртлөө миний ярихыг анхааралтай сонсоод байх юм. Тэгснээ 30 минутын дараа буцаж ирээд “би математикаар бэлдээд эдийн засгийн ангид орохоор шийдчихлээ” гэх нь тэр. 30 минутын дотор зорьсон зорилгоо, ирээдүйгээ өөрчлье гэж шийдвэр гаргах нь аргагүй 17 настай “гэнэн хонгор” –ын л хийж чадах зүйл байлгүй. Мэдээж би ийм зүйлд дургүйцэж таарна, харин анхаарал татсан статистик нь тэрээр багадаа математикийн олимпиадад нэлээд амжилттай оролцдог байсан байх юм. Хожим нь тэрээр “хичээл зааж байгаа багш нар томъёо цээжлүүлэх гээд... математик маань нэг л хийсвэр хоосон зүйл мэт санагдаад сонирхол буурсан…” гэж ярьж байв. Үнэхээр ч Содномдаржаагийн маань адил олон сайхан хүүхдүүдийг, миний нүдээр харахад маш буруу мэт харагддаг манай улсын боловсролын тогтолцоо, сургалтын арга барил, чадваргүй бөгөөд хамгийн гол нь “сэтгэлгүй” багш нар мохоож, ирээдүйг нь бүрхэгжүүлдэг байх.
Ваанчиг-Арслангийн Содномдаржаа гэж урт нэртэй, урт биетэй нэгнийг урт биш хугацаанд бэлтгэж өсөн дэвжихийг нь харж кайф авав. 4 сарын дотор л жирийн л “муучуудын” эгнээнээс Монгол улсын хамгийн алдартай сургуулиудын нэгд өөрийн мэдлэг чадвараараа тэнцэн орж чадах нэгэн болж гайхалтайгаар хувирав. Надад ч, түүнд ч энэ өсөлт нь хангалттай биш санагдаж байсан нь сайшаалтай хэрэг. 8-р ангийн эхэнд квадрат тэгшитгэл үзсэнээс хойш математик гэдэг зүйл байдаг эсэхийг ч мартсан гэдэг нь түүний мэдлэг чадвар, элээсэн дэвтрийн тооноос тод харагдана. Ээдрээтэй бодлоготой тулгарвал заавал учрыг нь өөрийн гараар тайлж байж л харих тухайгаа боддог шазруун нэгэн. Тэрээр сургалтын төвийн эцсийн сорилуудын 2-р хэсэгт сайн амжилт гаргаж 51% дундаж дүн үзүүлж байв. Энэ дүнгээ ч ЕШ-д баталснаар Санхүү Эдийн Засгийн Дээд сургуульд элсэн суралцах болов.
Түүнийг анх хүлээж авснаасаа хойш “би өөрийнхөө төлөө зүтгэж, өөрөө л ирээдүйгээ босгоно, өөр хэн ч миний өмнөөс ЕШ-д орж намайг сургуультай болгож өгөхгүй …” гэж боддог болохыг нь тэвчээртэй хүлээв. Нэлээд хүлээсний эцэст 2009 оны 2 сарын 1-ний үед л (оюутнууд амралтаараа ирчээд, буцах үеэр) сая миний хүсэж байснаар сэтгэл зүйн хувьд дэвшил гарч хувирч эхлэв. Мэдээж оюутан найз нартайгаа баахан PC тоголж, гадуур тэнэсний эцэст эд нар шиг оюутан болох ёстой шүү! гэсэн бодол төрсөн биз. Энэ бол түүний “хамгийн том ялалт” байлаа. Хүн өөрийнхөө одоо байгаа байдлаа зөв ойлгож, зорилгоо зөв тодорхойлсон үед л амжилт гаргадаг. Яг энэ үеэс 4 сарын хугацаанд өөрийн зорилгын төлөө чин үнэнчээр сайн хөдөлмөрлөсний үр дүнд тэрээр хүссэн эдийн засгийн ангидаа орж чадсан билээ. Одоо бол бүх юм нээлттэй болсон, хүн яаж ихийг сурахын төлөө тэмцдэг, тэмцвэл яаж амжилтанд хүрч болдгийг тэрээр өөрийн биеэр туулж, өөрөө мэдэрсэн. Үүнийгээ л цааш нь үргэлжлүүлэхэд хангалттай сайн мэргэжилтэн болж чадна гэдгээ ч ойлгож авсан байх.
Тэрээр их хачирхалтай гэнэн шийдвэрүүд гаргадаг л да, аваргуудын лигийн аваргын төлөө шалгарч үлдсэн 2 багийг хараад “би энэ хоёрын аль хожсоныг нь цаашид дэмждэг болно” гэж хэлж байв. Би лав ингэж хиймлээр ямар нэг юм сонирхож чадахгүй, удаан хугацааны турш ирж хайсны эцэст л өөрийн сонирхлоо ойлгож хүсэл сонирхлоороо шүтээнээ олж авдаг. Сагсан бөмбөгийн спортын 3-р зэргийн тамирчин Соогий бол тэс өөрөөр дэмжих багаа сонгож байх юм. Мэдээж тус тоглолтонд миний дэмждэг Барселона баг маань хожиж, энэ жилийн аваргуудын аварга нь болсон. Тэгэхээр Соогий маань надтай адилхан cule болсон гэж ойлгож байгаа (баг бүрийн дэмжигчид өөрийн гэсэн хочтой байдаг ба манай багийн дэмжигчдийг дэлхий даяар күле гэж нэрэлдэг). Барса маань намайг дэмждэг болсноос хойш 2 жил амжилтгүй тоглож нэг ч цом авч чадаагүй бол энэ жил байж болох бүхий л цомуудыг хамж чадсан билээ. Тэрээр хэзээ нэгэн цагт миний адил үнэнч күле болчихоод надтай цуг хөлбөмбөг үзэж суух ч юм билүү… эр хүний замын хүзүү урт л гэдэг...
Соогий маань бурхан гуайд их хэрэгтэй хүн тул миний шавь болгосон байхаа. Хэсэг хүмүүсийн буруу болон хамгийн гол нь өөрийнхөө залхуугаас болж математикт “гологдон” өөр чиглэлээр мэргэжил эзэмшинэ гэж бодож явахдаа надтай уулзаж, хэдхэн минутын дотор бүх зорилтоо өөрчилж дахин математикаа сурч эхэлсэн ба хэрэв намайг Жаамааг олж авахад түүнтэй цуг миний нүдэнд өртсөн бол өнөөдөр эх орноо төлөөлөөд Жаамаатай цуг Олон улсын олимпиадад оролцох шилдэг нэгэн болох байсан ч юм билүү, гэхдээ л Жаамаа шиг хөдөлмөрч байж чадаагүй л дэ. “Түүхэнд хэрвээ гэж байдаггүй юм” гэсэн алдартай үг байдаг, Жаамаагийн энд хүрэхгүй юмаа гэхэд хэрэв 2 сарын 1-д сорил авч байхад амжиж ирээгүй бол миний гар дээр өдий хүртэл бэлтгэл хийж, өөрийн хүчээр эдийн засгийн ангид орохгүй л байсан байх. Учир нь тэр үед дэндүү их гадуур тэнэж, олон цаг хичээл тасалсан Соогийд миний урам хугарч түүнийг “хөөх” шийдвэр нэгэнт гаргачихсан байсан билээ. Сорил эхлээд дундаа орж байхад гэнэт орж ирсэн Соогийг одоо бодоход “бурхан мартаагүй л” байж дээ. За яахав нөгөө гайтай оюутнууд нь яавчихсан энэ хүн өөрт хэрэгтэй ямар нэг юм ойлгож чадсан боловуу, юу ч байсан хэд хоног харъя. Хүнийг цаашаа гээд хөөхөд хэзээд оройтохгүй, харин надад итгээд ирж байхад нь өөд татах гээд дахиад хэсэг хугацаанд итгээд үзье гэж шийдэв. Үнэхээр би мэдрэмжтэй зөв шийдэр гаргажээ, тригнометрийн хичээл дээр 14 хоног идвэхтэй суусныхаа дараа “би энэ жил Эрхэмээтэй өрсөлдмөөр байна” гэж хэлдэг байгаа. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд бараг анх удаа 14 хоног дараалж ингэж идвэхтэй сууж математик сурч буй Соогийгийн хажууд Эрхэмээ гэдэг чинь лут хүн байлаа шүү дэ! Энэ жил ЕШ маш өндөр амжилт гарганаа гэж миний итгэж буй Эрхэмээтэй өрсөлдөнө гэж хэлж байгаа нь надад инээдтэй санагдаж байгаа ч “эр хүн, нээрэн ингээд зориглоод зорилго тавиад зүтэгчихвэл овоо амжилт үзүүлж таарна” гэж битүүхэндээ баярлаад энэ хэлсэн үгийг нь хүн бүрт “гайхуулан” ярив. Манай Соогий 14 хоногийн дотор итгэл нь сэргээд, одоо бүр Эрхэмээтэй өрсөлдөх тухай бодож байна, удахгүй Сэрчинмаатай өрсөлдөж title авах тухай бодох байх гэж ирээд л сайрхаж гарав. Тэгэхэд гадны хүний нүдээр бол энэ бүтэхгүй зүйл мэт харагдаж байсан байх л даа, харин би Соогийд итгэж байсан. Соогий маань миний тэр итгэлийг алдсангүйгээр барахгүй, Эрхэмээг барахгүй дээ гэж бассан байдлыг маань няцааж “би хэлсэндээ хүрдэг хүн шүү!” гэдгээ эцэсийн сорилуудын сүүлийн хэсэгт олонтоо нотлон харуулж байв. Эцсийн сорилуудын 2-р хэсгийн дундаж дүнгээр Эрхэмээгийн дээр гарсан нь Соогий ч ёстой “эр хүн” юмдаа хэлсэндээ хүрчлээ гэж бодоход хүргэж байлаа. Миний хүсэл бол бурхан мартаагүйн хариу болгож Соогий маань хүссэн сургуулиа өөрийн хүчээр авч аав ээж болон өөрийг нь дэмжиж буй хүмүүсийн итгэлийг даагаасай, ямар ч байсан сургуулиа аваасай л гэж бодож байлаа. Энэ удаа л сургуулиа авч чадах юм цаашдаа энэ хүүхдийн өсөн дэвжихийг юу ч зогсоож чадахгүй, маш эрчимтэйгээр өсөн дэвжиж, хэнийг ч санаанд оромгүй амжилтанд хүрч чаднаа гэж боддог юм. Одоо харин “математик бол хий хоосон зүйл огт биш, харин ч бодит амьдралын хялбаршуулсан загвар” гэдгийг ойлгосон байхаа. Түүнийг ашиглаад бүхий л эдийн засгийн тооцоог хийж, ирээдүйг оновчтойгоор төлөвлөж болох тул математикаа л улам сайн сураарай гэж захъя. Сургуулиа авчаад маргаашнаас нь сургуульдаа амжилттай сурахын тулд бэлдэж эхлэнэ гэж өөрөө амалсан шүү дээ! Математикаа сайн сурвал сайн мэргэжилтэн болно, сайн мэргэжилтэн болчвол хүссэн бүхнээ бүтээж чадна…

3. Ачийг нь хэзээ ч мартахгүй ээ!

3. Ачийг нь хэзээ ч мартахгүй ээ!
Айлын том хүүхэд байх их хэцүү л дээ, дүү нартаа сайн ах нь байх гэж бид хэрэндээ л хичээдэг. Би лав ах, эгчтэй байхыг үнэхээр их хүсдэг байлаа. Ах маань надад энэ бодлогыг бодоод өгдөг ч болоосой гэж би “маш олон” удаа бодож байсан даа. Харин Талст сургуулийн сурагч 7-р ангийн жаал байхдаа Талст сургуулийн анхны төгсөгч Мягмарнаран ахынхаа дэргэд хагас хичээлийн жилийн турш бэлтгэл хийж, түүнийг дагаж мэдээлэл зүйч болноо гэж хөөрч явснаа би хэзээ ч мартдаггүй юм. Магадгүй хүсэл маань багахан хугацаанд ч гэсэн биелэсэн болоод тэр байх! Их сургуульд элсэх болоход ах маань Мэдээлэл технологын чиглэлээр сур гэж ятгасан боловч би гэдэг хүн “математикч болчвол түүнийг хялбархан сурч чадна, харин програмисст хүн математик сурч чадахгүй” гэсэн энгийн тооцоо хийсний үндсэн дээр тас зөрж байгаад математикийн ангид оров. “Мэдээний цаг” бүлгээ байгуулан өдий зэрэгтээ явж, шавь нар маань амжилт үзүүлж байгаагийн үндсийг “хуурай ах” маань тавилцсан юм шүү гэдгийг үргэлж бодож явдаг. Энэ жил завшаанаар ч гэхүү элсэлтийн шалгалтанд бэлтгэгчдийн дунд Эрхэмбаатар гэж хуурай ахын маань үеэл дүү байсан нь ахдаа ачийг нь хэзээч мартахгүй гэсэн сэтгэлээ бага ч гэсэн илэрхийлэх боломж олгосон.
Дашдаваагийн Эрхэмбаатар гэж даруухан, хичээнгүй нэгнийг би хэзээд сайнаар дурсаж явах болно. Анх миний гар дээр ирээд удаагүй байхдаа “нанчилдаанд” оролцсон бололтой хэдэн хоног нэг нүд нь таг явав. За энэ танхай нөхөр ч бүтэхгүй ээ гэсэн бодол мэдээж надад төрнө биз дээ. Намайг ямар нэгэн дурсамжтай зүйлийнхээ тухай ярихад хичээнгүйлэн сонсох тэрээр эдийн засгийн салбарт элсэн орох зоирлготой гэж “уур хүргэнэ”. Номгон сургууль жил бүр “сурагч насны минь …юу ч билээ” нэг ажил зохион байгуулдаг. Тэр ажлыг далимдуулан Эрхэмбаатарыг сорьж үзэхээр хязгаар сэдвийг бие даан судлуулав. Гэтэл гайхалтай үр дүнд хүрч сургуулийн хичээл, миний хичээл, сагсны тэмцээн, ангийнхаа хүүхдийн хандивын тоглолт… өөр юу юу ч билээ ажлуудыг нэгэн зэрэг амжуулахын хажуугаар хязгаар сэдвээ сайн сурч, өгсөн даалгаваруудыг бүгдийг нь цаг хугацаанд нь хийж гүйцэтгэн хувь хүнийхээ үнэхээр сайн чадвараа нээн харуулав. Богино хугацаанд ихийг хийж бүтээх, хүнд дарамтнаас амжилттай гарах гэдэг бол “өсөн дэвжихээр” хичээж буй хүний зайлшгүй эзэмшвэл зохих чанар билээ. Миний сэтгэлд байсан хулгианы дүр “үнсээр хийсч”, оронд нь маш ирээдүйтэй нэгний дүр төрх хоромхон зуур түүний байрыг эзлэв. Одоо үлдсэн нэг эдрээтэй асуудал бол Эрхэмбаатарын ирээдүйг теллерийн ширээний ард төсөөлөхгүй байсан явдал юм. Золиг чинь харин урдаас их гүрийнээ, бас бөөрөнхийлнө… ахруу хүртэл “матаж” байж сая л нэг юм PC-ний ширээний ард харах боломжтой болов. Би өөрийнхөө амьдралыг хэнээр ч заалгаж үзээгүй болохоор хүний ирээдүйд зөвөлгөө өгөх хамгийн дургүй. Хүн тэмцэж, тэнэж явж байгаад л өөрийн замаа өөрөө олбол хамгийн их амжилт гаргана. Харин Эрхэмээгийн хувьд эхний бөгөөд бараг эцсийн удаа ч гэхүү дээ түүний хүсэл мөрөөдөлрүү нь бүдүүлгээр дайрч, үгүйсгэж, 21-р зууны 1 номерийн шинжлэх ухаанаар чи явах ёстой гэж ухуулсаар тархийг нь угааж дөнгөсний гол учир нь би түүнийг энэ салбарт маш их амжилт гаргах олон талын боломжтойг олж харсан хэрэг юм.
Сагсан бөмбөг сонирхдог ч аль багийг дэмждэгийг нь сайн мэдэхгүй юм, D.Wayde-д талтай ч билүү… Ямартай ч гэсэн энэ жилийн Амеркийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга багаар 6 жилийн маань хүсэл биелэж миний дэмждэг Los Angels Lakers баг маань тодорсон билээ. Харин би Мягаа ахад “Эрхэмээ сагс тоглоно гээд хааяа алга болчдог юм, бусад үед нь бэлтгэлээ сайн хийдэг ээ. Манай энд сагсны тэмцээн л хамгийн их болдог юм шиг байна” гэхэд ах хариуд нь “Тэгээд аймгаараа сагсчин болох гээ юу? Дараа нь аймагаараа биеийн хүчний ажил хийж амьдрахуу?” гэж уурлахад нь юу ч гэж хариулж чадаагүй юм шүү. Бодвол Эрхэмээ ямар нэг хариулт өгөх ёстой байх. Жаамаа Эрхэмээ хоёрыг дуу аялж байхыг би урьд нь огт сонсоогүй. Мэдээж Жаамаа дуу аялвал бүх хүн үргээд явчих байхаа, харин Эрхэмээг шинэ жилээр нэгэн арга хэмжээн дээр дуу дуулж байхыг нь сонссон юм байна. Би нэрийг нь сайн санахгүй байн, “өвлийн үнсэлт…” билүү дэ. Бодвол өөрөө зохиолцсон байх, хажуугаас нэг хүн “11ё, 11ё, …” гэж орилж байсныг нь ч санаж байна. Тэгж орилох нь соёлгүй хэрэг ч тэр удаа темп энэ тэр нь дуундаа их таарсан (4 дэхь дуучин нь тэр байвал зохихоор) байсаан. Математикийн төрлийн уралдаан тэмцээнд томоохон амжилт гаргаж үзээгүй хүүхэд тул бас нэлээн их санаа зовоож байж сая л нэг юм амжилтанд хүрсэн. Сургалтын төвийн эцсийн сорилууд дээр нэлээд муу дүн үзүүлж байсан ч сүүлдээ сайжирсаар ямар ч байсан 800 оноо авч чадах хэмжээнд хүрээд ЕШ оров (Яг ЕШ-д нэмээд нэг л тест зөв бөглөсөн бол 800 авах байв). Би түүнд маш их найдвар тавьж итгэдэг тул “шалгалтны одгүй” гэдэг нэрнээс нь салгахыг хүссэн юм. Одоо бол амжилт гаргаад үзчихсэн, өөрийнхөө хүссэн сургуульдаа өөрийнхөө хүчээр тэнцчихсэн тул цаашдаа бүх зүйл нээлттэй болж, өөртөө итгэх итгэл нь маш ихээр сэргэсний хэрээр амжилт гаргах боломж нь төдий чинээ нэмэгдсэн байж таарна.
Хэрийн хүнд “чи наад хүслээ март, энэ замаар яв…!” гэж заах хүн би бол огт биш, маш их найдвар тавьсан учраас л өөрийн баримталдаг зарчмаасаа давсан зөвөлгөө өгсөн хэрэг. Одоо бол буцах зам үлдсэнгүй, зориглоод л өөрт байгаа давуу талуудаа ашиглаад зүтгэх хэрэгтэй болж байна. Багш хүний хөдөлмөр шавь нь хүссэн сургуулиа авснаар хэмжигддэггүй юм шүү! Сайн мэргэжилтэн болж, улс эх орондоо хэр ихийг бүтээв гэдгээр л хэмжигдэнэ. Сайн програмисст болох бүрэн нөөц боломж Эрхэмээд байна, харин Жаамаатай харьцуулахад мэдлэг чадварын хувьд ямархуу зөрүүтэй байгаагаа анхаарч түүнтэй ойролцоо хэмжээний мэргэжилтэн болохын тулд Жаамаагийн туулсан тэр хатуу бэрхийг шантралгүй туулж, түүнээс илүү их хөдөлмөрлөх ёстойг санаж явахыг захья. Эрхэмбаатарын маань гараар олон сайн программ зохиогдож, шийдлээ хүлээгээд түгжирч буй олон асуудлууд гацаанаасаа гарах болтугай гэж ерөөе!

2. Монголын математикийн ертөнцөд тавтай морил!

Хаад ноёд, ерөнхийлөгчид, удирдагчид бүгд л үхдэг бол Математик үүрд мөнхөд “хаан” хэвээрээ л байдаг. Би математикч хүн, тэр дундаа дэлхийд хөгжлөөрөө эхний 30-д лавтайяа багтах Монголын математикийн салбараас төрсөн хамгийн залуу математикчдын нэг. Үүгээрээ би энэ дэлхийд хэний ч өмнө бахархаж чадна. Шинжлэх ухааны бусад ямар ч салбарын надтай ижил зиндааны мэргэжилтэн миний түвшний математикч болоё, харин би түүний хэмжээний мэргэжилтэн болоё гээд уралдвал “би түрүүлэх” нь бараг л хэнд ч ойлгомжтой зүйл билээ. Математик бол хүссэн бүхэн нь сайн сурч чаддаггүй тийм л хүнд шинжлэх ухаан. Монгол Улсын Их Сургуулийн Математик Компьютерийн Сургуулийн (МКС) математикийн салбарыг л төгссөн бол таныг аль ч сургуульд дахин сурч чадна гэж үнэлнэ (арай ч дуучин болж чадахгүй байхаа…), харин бусад сургууль төгссөн хүн бол МКС-т сурахын тулд заавал шалгалт өгч байж, сурч чадахаа нотолсныхоо дараа л сурна. Одоо Монгол Улсын хамгийн шилдэг сургууль аль сургууль болох нь бараг л илэрхий болж байгаа байх. Харин хүн бүхэн математикч болох албатай биш шүү!! Иймд өөрийн хүсэл сонирхлоороо тус чиглэлийнхээ хамгийн сайн сургуульд л элсэн орох нь зорилт байх.
Харин би “Элсэлтийн шалгалтын бэлтгэлд” хамрагдаж буй хүүхдүүдтэйгээ нэг бүрчлэн уулзаж “ямар мэргэжилтэй болох бэ?” гэж асуусад хүүхдүүд бараг л бүгд МУИС гэж хариулсан. Мэдээж МУИС гэдэг бол мэргэжил биш шүү дэ, сайн мужаан болоё гэвэл МСҮТ-д л орох хэрэгтэй МУИС-д орчвол сайн мужаан болж чадахгүй нь илэрхий биз дээ. Харин нэг 14 настай “бацаан” юу гэж авсан гээч. Би математикч болно, “хэрэглээний математикийн” ангид орно гэж хэлдэг байгаа. Бараг л энэ жилийнхээ ажлын зорилтыг биелүүлчихлээ, ганцхан энэ хүүхдийг л ЕШ-д бэлтгэхэд хангалттай юм байна гэсэн бодол шууд л төрсөн. Нээх олон хүүхэд бэлдэж байгаад тэндээс нэг гаагүйг нь “чи хэрэглээний математикийн ангид ороод өгөөч” гэж гуйвал ёстой үлгэр байлгүй. Хэн ч зөвшөөрөхгүй байхаа. Энэ хүнд ажлыг маань санаачилгаараа нугалж өгсөн Буяндэлгэрийгээ сайн бэлтгэх нь миний хувьд үүрэг болж хувирав. Харин энэ үүрэг маань Буяагийн санаачлага, зүтгэлээр нэлээн хөнгөрсөн. Тэрээр маш шаргуу, тэвчээртэй, зорилгынхоо төлөө нэлээд зүйл золиослоод зүтгэж чаддаг, хөдөлмөрч нэгэн билээ. Бусдаасаа хамгийн их цагаар миний хажууд сууж бэлтгэл хийж чадсан түүнийг хамгийн бахархууштай зүйл бол үеийнхнээс 2-оос 3-аар цөөн жил математик сурсан ч Баянхонгорчуудын хүсээд тэмцээд “мянгад нэг олддог” 800 гээч оноог нь хөнгөхөөн авч чадсан нь юм. Алдартай сургууль, мундаг багш нарын бэлтгэсэн хүүхдүүд, дунд ангиасаа хойш 6 жил сураад л ЕШ орж байхад манай хүн 3 жил сураал (2 жил тэдний адил халтуурдаад, 1 жил Олонлог сургуульд сураад) нэмж 6 сар бэлтгэл хийгээл бараг бүгдийг нь ялчдаг юм байна. Одоо тэгээд “мундаг сургуулиуд хаана байна? Мундаг багш нар хаана байна? Сурагчид хаана байна? 10 жил та бүхэн юу хийв? Эцэг эхчүүд маань манай хүүхдүүд эрдэм сураад мундаг байгаа л гэж бодож байгаа да!!” гэж асуух л үлдэх шив…
Золбоогийн Буяндэлгэр гэж хэт яарамтгай (үеийнхнээс олон жилийн өмнө дунд сургуулиа төгсөж байгаа болохоор) нэгэн “алгоритм” сургалтын төв байгуулагдаснаас хойш надтай хамгийн дотно харьцаатай байсан хүн, би гадуур гарах завгүй болохоор надад хов жив хамгийн их дуулгана. Хамгийн сайн мэдээллийн хэрэгсэл маань шүү дэ! Орой хамгийн сүүлд үлдээд намайг PC тоглох бололцоогоор хангаж өгнө. Харин миний сонирхдог спортуудыг огт сонирхдоггүй нь Буяагийн хамгийн муухай зан. Надад загнуулбал амандаа ч бувтнахгүй, муухай ч харахгүй зүгээр л “за гаагүй дэ чамайг…” гэсэн байртай хүлцэнгүйгээр сууна. Харин түүнийг хэзээ нэгэн цагт сайн багш болоосой гэж хүсдэг болохоороо түүнд би хэрэндээ л хатуу хандахыг хичээдэг байсан. Сайхан сэтгэлтэй, тэвчээртэй хүн тул их сайн багш болох ирээдүйтэй гэж дүгнэдэг. Харин намайг 18-тай байхад 19-тэй багш надад хичээл заавал би л лав тэр багшийг хэзээч “амар байлгахгүй…” шүү гэдгээ байнга хэлдэг. Түүнийг нэг амьтны зулзага гэж хочилно, харин том болохоор нь тэр амьтныг юу гэж дууддаг билээ гэж тохуурхана… Сургалтын төвийн анхны “халз тулаан”-д миний тооцоолоогүйгээр цоорон түрүүлж, бэлтгэлийн явцдаа геометрийн бодлогууд дээр гайхалтай амжилт гарган намайг бишрүүлсээр ЕШ-д 71%-ын амжилт үзүүлж (Хонгор лецей гэдэг сургууль нь энэ амжилтыг эвдэх гэж мөн ч их зовох байхдаа) МУИС-ын Математик Комьпютерийн Сургуульд элсэн орж буй тэрээр сургалтын төвийн эцсийн сорилуудын дундаж дүнгээр 57,5% амжилт үзүүлж байв.
“Мужаан хүн харуулаа бариад үлдэх хүүдээ л хайртай байдаг…” тэгвэл багш хүн ямар шавьдаа хайртай байх нь ойлгомжтой буйзаа. Буяагийн хувьд Математикч болох бол хамгийн сайн сонголт, 19 -хөн настай цэл залуухан математикч цаашид юу ч хийж, юу ч бүтээсэн чадна гэж итгэлтэйгээр хэлэх байна. “Өөрөөсөө сайн мэргэжилтэн бэлтгэхийн төлөө, цөхрөлтгүй зүтгэж чадна” гэж шийдэж чадвал багш болоорой. Буяагаа багш болбол элсэлтийн ерөнхий шалгалтанд хүүхдүүд бэлтгэж байхдаа цуглуулсан бүхий л материалуудаа өвлүүлэн өгнө өө! Тэр болтол нэлээн их материал цуглуулж, бий болгож амжсан төдийгүй элсэлтийн шалгалтанд амжилт гаргах сайн хөтөлбөр боловсруулж чадсан байнаа гэдэгтээ итгэж байна. Сурагчдынх нь 99.(9)% нь 10 гаруй жил математик сурсныхаа эцэст ЕШ-д “F дүн” авдаг энэ ялзарсан байдал, төгсөөд очсон сурагчид нь ямар ч өрсөлдөх чадваргүй, улмаар их сургуульдаа муу сурч муу мэргэжилтэн болдог “дампуурсан” байдлын эсрэг хэн нэгэн хүн өнөөдрөөс эхлүүлээд тэмцэхгүй бол энэ байдал үүрд үргэлжилсээр л байх болно гэдгийг санаж яваарай!
Монголын математикийн ертөнцөд аймгийн олимпиадны оролцогчоос нь эхлээд Монгол улсын олимпиадны комисс хүртэлх бүхий л ажлуудыг нь хийж үзсэн, бүх шат дамжилгаар нь дамжсан математикч хүний хувьд, мөн Монгол улсын хэмжээний олимпиадуудаас 20 гаруй медальтай шавь бэлтгэсэн отгон залуу аварга багш хүний хувьд “сүүлийн хэдэн жилд Баянхонгороос төрсөн хамгийн шилдэг геометрчин, залуу математик сонирхогч Буяндэлгэр таныг Монголын математикийн ертөнцөд тавтай морил!” гэж урья! Дэлхий дахинаа өөрийн гэсэн байр суурьтай Монголын математикийн шинжлэх ухааны салбараас хичээнгүйлэн суралцаж, маш ихийг өөртөө шингээж авахын төлөө урьдын адил шаргуу хөдөлмөрлөөрөө гэж хүсье. Математик бол хамгийн шударга шинжлэх ухаан, өөрийнх нь төлөө хөдөлмөрлөсөн хэнийг ч болов тэтгэдэг билээ. 14 настайдаа өөрөөсөө илүү амжилт гаргаж чадах тийм шавь бэлдсэн үедээ л надад ач санадаг бол түүнийгээ хариулчлаа гэж тооцоорой! Нэгэн удаа “барилгачин хүнтэй хамгийн ижилхэн мэргэжил бол багш…” гэж хэлж байснаа дахин сануулъя. Баянхонгор аймгийн ирээдүйн бяцхан иргэдийн дунд, тэдний оюун ухааныг сүндэрлүүлэн барьж, “хэн нэгэн хүний” энгэрт гялалзах гавъяатын одон лугаа адил гэрэлтэн амьдарахыг хүсэн ерөөе!

1. Эхлэл буюу зорилтоо тодорхойлох нь.

Миний хамгийн их бахрахдаг, бас даган дуурайдаг зүйл бол “Ла Масиа”. Каталоны алдарт Барселона багийн залуучуудын академийг ийнхүү нэрийддэг билээ. Энэ л академаас дэлхий даяар гайхагдсан гайхамшигт хөлбөмбөгчид олноороо төрөн гарч, тэдгээрийн шилдгүүд нь төрөлх багтаа хүчин зүтгэж үлдсэн хэсэг нь дэлхий даяар тархан олон алдарт багт тоглож дэлхийн тэрбум тэрбум шүтэн бишрэгчдээ баярлуулдаг билээ. Барса багийн философи ердөө л энэ, “тэд од худалдаж авдаггүй, оддыг төрүүлдэг”. 10 хүрээгүй наснаасаа эхлэн Барсагийн төлөө хүмүүжиж алдартай хөлбөмбөгчин болсон Ла Масиагийн бүтээгдэхүүнүүд нь өөрийн үндэстнийхээ төлөө, хайртай фанатуудынхаа төлөө бүхнээ зориулан тэмцдэг тул Барса баг хэзээд хүчтэй байдаг. “Алгоритм” хэмээх бяцхан сургалтын төв бол “тэрбум” хүнийг баярлуулдаг Ла масиа биш ч Баянхонгор гэдэг нэг аймгийг бол амархаан өндөр хөгжилтэй болгож чадна гэж би боддог, бас хүсдэг. Энэ сургалтын төвөөс Монгол улсын хэмжээний олимпиадад өрсөлдөх чадвартай, Монгол улсын тэргүүлэх хэмжээний, зарим талаар олон улсын хэмжээнд ч хүрсэн шилдэг математикчид, мэдээлэл зүйчид бэлтгэгдэн гарч түүний хажуугаар Монгол улсын ямар ч их сургуульд амжилттай сурч, бусад аймаг хотуудын хүүхдүүдийг давамгайлан суралцах чадвартай хүүхдүүд төрөн гарна гэдэгт би итгэдэг. Тийм ч байлгахын төлөө сурсан мэдсэн, сурч байгаа бүхнээ дайчлан өөрийн амьдралын бүхий л замналынхаа турш тэмцэнэ гэж шийдсэн.
Эгнээнээс нь төрсөн гишүүн бүр нь улсын олимпиаднаас 2-оос 3 медаль хүртсэн “Мэдээний цаг” бүлгийн хөтөлбөрөөр ажиллах тул мэдээлэл зүйн олимпиадны болон математикийн олмпиадны салбарт амжилт гаргах бүрэн боломжтой. Харин намайг жилд маш цөөхөн, хэт шилдэг мэргэжилтэн бэлдэх гэж зүтгэж байтал нөгөө талд нь Баянхонгор аймгийн бүхэл бүтэн байгалийн ухааны салбар (байгалийн ухааны бүх ангийг математик хавсарсан чиглэлээр авдаг) тэр чигээрээ уналтын байдалд орж өнгөрсөн 2 жилийн ЕШ-ын статистик мэдээг авч үзвэл ганцхан хүүхэд F биш дүн авсан байх юм. Хэрэв улсаар нь уралдуулж байр эзлүүлээд сургууль өгдөг бол 2 жилийн хугацаанд ганцхан ширхэг байгалийн ухааны чиглэлээр дээд боловсролд тэнцэх нэгнийг (ядаж байхад нөгөөх нь цэвэр БХР-ын бүтээгдэхүүн биш шүү дэ) бэлтгэсэн гэсэн үг болж таарч байх юм! (МУИС-д УБ хотоос оюутан элсүүлэх тухай журамд ЕШ 60%-аас доошгүй гүйцэтгэлийн хувьтай байх ёстой гэж заасан байгаа…)
Нүдээ аниад Жаамаа шиг Олон Улсын олимпиадад оролцох л хүүхдүүдийг бэлтгээд туугаад байх уу? эсвэл... гэсэн асуулт гарч ирнэ. Хариулт нь харин “өөрчилье! л дөө” гэж гарч байна. За тэгээд хэдэн хүүхдүүд цуглуулж аваад ажилдаа орлоо. Багш хүний хувьд би бол их хатуу хүн тул миний гарын аяыг дааж, ааш занг тэвчиж үлдэх нь олон хүнд амаргүй байсан байх. Мөн ил далд өөр төрлийн тэмцэл ч их явагдсан ба нөгөө талаар бэлтгэл хийх цаг хугацаа давчуу байсантай холбогдуулан 7 хүүхэд л ЕШ-д бэлтгэж оруулав. Оюутан элсүүлэн авах гажиг ч гэмээр тогтолцооны шимээр жил бүр Баянхонгороос хэдэн хүүхэд оюутан болох нь тодорхой, тэд хэр сайн сурах бол, хэр сайн мэргэжилтэн болж чадах бол?... Надад л лав хариулт нь тодорхой… Харин миний хүсэл бол тэр хэдэн оюутан маань бусад газруудын оюутнуудтай эн тэнцүүхэн өрсөлдөж, сайн мэргэжилтэн болоосой гэсэн бодол юм. Баянхонгорт төрсөн нь тэдний буруу биш шүү дээ! Тэд бол зүгээр л бүтэлгүйчүүдийн золиос… энэ байдлыг зогсооё л гэж шийдлээ.
Хэрэв Барселона баг маш их хэмжээний мөнгөөрөө ганц том од худаладж аваад Ла Масиагаа анхаарахгүй бол тэр од хөгшрөөд зодог тайлсны дараа баг нь бүр мөсөн сүйрнэ. Харин од авах мөнгөөрөө Ла Масиадаа л хөрөнгө оруулалт хийчихвэл хэдхэн жилийн дараа л тэндээс бөөн бөөн одууд төрж, жинхэнэ Барсаленогийн төлөө гэсэн зүрх сэтгэлтэй болж хүмүүжин, өдий хүртэл өөрсдийг нь тэтгэж дэмжсэн төрөлх багийнхаа төлөө үнэнчээр зүтгэдэг юм. Хэрэв би өөрийн сурсан мэдэснээ ашиглаад цаашид зүгээр л өөрийнхөө төлөө амьдрах замыг сонгосон бол Баянхонгор аймаг хамгийн ихдээ л ганцхан сайн мэргэжилтэнтэй болох байсан ба түүнийг дууссаны дараа (Барса баг үнэтэй авсан ганц одоо байхгүй болсны дараа сүйрэх мэт) дахиад л дараагийн сайн мэргэжилтнээ төрхийг нь хүлээнэ. Ийм муу боловсролын тоголцоотой байхад энэ бас л их удах байхдаа зайлуул! Тэгвэл би өөрөөрөө дуусахыг огт хүссэнгүй, өөрөөсөө сайн мэргэжилтэн бэлдье л гэж шийдсэн (Ла Масиадаа хөрөнгө оруулъя). Өнөөдөр Ла Масиагаас бөөн бөөн одууд төрж, Барсалено баг сүүлийн 4 жилийн хугацаанд 2 удаа Европын Аваргуудын Лигийн Аварга багаар тодорч (Европот хөл бөмбөг төвлөрсөн байдаг тул энэ нь дэлхийн хамгийн шилдэг баг боллоо гэсэн үг). 2009 онд авч болох 3 том цомыг Испани улсын багуудаас түүхэндээ анх удаа гурвууланг нь авч, заналт дайсан Реал Мадридыг түүхэндээ анх удаа 6:2-оор бут ниргэхэд энэ тоглолтын 11 тоглогчийн 8 нь Ла Масиагийн бүтээгдэхүүн байв. Яг үүний адилаар би гар дээрээсээ 100 ширхэг Цагаанаас сайн мэргэжилтэн бэлтгэж чадвал тэд Баянхонгор аймагт, цаашлаад Монгол улсад ганц Цагаанаас зуу, мянга дахин ихийг бүтээж өгч чадна. Эзэн хааны гэгддэг Реал Мадрид баг цагтаа Роналдо, Зидан, Раул, Фигу, Бекхем, Овен, Р.Карлос, Моррентус … нарын зэрэг энэ дэлхий дээр хэн шилдэг байж болох тэр бүгдийг маш их мөнгөөр цуглуулсан боловч залуучуудынхаа академд маш бага ахнаарсан. Тэдгээр одод цагийн эрхээр дууссаны дараа залгамчлагчгүй болсон тул агуу гэгддэг Реал Мадрид баг сүүлийн 6 жил Европын тавцанд ганц ч амжилт үзүүлж чадсангүй (Шөвгийн 8д ганцхан удаа шалгарсан гэхээр арай л дэндүү байгаа биз). Би харин тэдэн шиг хэн нэгэн шидтэн, чадвартан ирээд манай аймгийг хөгжүүлнэ гэж хүлээж тэвчээгүй (ядаж хөгжүүлж өгчөөд явна гэж), хэн нэгэн сайн хүнийг урьж авчирч ирээд аймгаа хөгжүүлээд өгөөч гэж гуйвал бүтэхгүй зүйл биз дэ. Өөрөө л “Алгоритмаа” байгуулаад алгоритмыг нь боловсруулаад тэр мэдлэг чадвартай, шидтэн мэт хүмүүсийг нь олноор бэлдье л гэж шийдсэн. Үе үеийн Ла Масиагийн “оддыг өөрөө төрүүлдэг” үзэл баримтлал шиг “Алгоритм” сургалтын төвийн үе үеийн зүтгэлтнүүд нь аймгаа цаашлаад улсаа авч явах мэргэжилтнийг өөрөөсөө төрүүлсээр байх болноо…!

Wednesday, July 29, 2009

2009 оны төгсөгчиддөө зориулав

За ингээд 2009 оны төгсөгчиддөө зориулан дурсамж бичиснээ оруулъя. АМЖИЛТ ГАРГАХ АЛГОРИТМЫГ БИД ОЛОВ... гэсэн нэртэй урт өгүүлэл байгаа юм шүү. Хүн тус бүрээр нь салгасан 8 хэсэгтэй тул өөрсдийнхөө хэсгийг болон өөрийнхөө дуртай хүмүүсийнхээ хэсгүүдийг сонгож аваад уншина бизээ. word дээр бэлтгэсэн файл болохоор энд орохоороо гарчиг, толгой, догол мөр энэ тэр нь жаахан алдагддаг юм байна лээ шүү. Цаг хугацааны хувьд 2009-оны 6 сарын 10-ны үеэс 28 хүртэлх хугацаанд бичсэн, заримыг нь ЕШ дүн ч гараагүй байхад рекорд тогтоосон энэ тэр гээл бичээд байсан, дүн гарсны дараа Соогийгийнх дээр жаахан засвар хийсэн.

Таван жилийн ганц “од”…



Монголын Мэдээлэл зүйн олимпиадны мөнгө, хүрэл медальт
Баянхонгор аймгийн мэдээлэл зүйн олимпиадны 3 удаагйин аварга
Дагвадоржийн Жамсрандорж эх орноо төлөөлөн Олон Улсын Мэдээлэл зүйн
олимпиадад оролцохоор болов…





“…Өнөөдрийн дүн чинь хүнд байна да!… чи өөрийгөө гуравт яваа гэж бод!… маргааш бүгдийг нь бодож чадах уу?” гэж намайг асуухад “чаднаа…” гэж итгэлтэйгээр хариулав. Тэр үнэхээр чадав, Монголын мэдээлэл зүйн 23-р олимпиаднаас Баянхонгор аймгийн мэдээлэл зүйч Дагвадоржийн Жамсрандорж мөнгөн медаль хүртлээ…
Юун түрүүнд Мэдээний цаг бүлгийн гишүүн П. Далайжаргалд гүн талархал дэвшүүлье. Түүний анх авъяасыг нь олж харж, нээн хөгжүүлсэн 2 шавь нь улсын олимпиаднаас тус бүр 2 медаль хүртэв. 2004 онд 12, 15, 17 настай 3 хүүхэд багш шавийн барилдлагатай болж мэдээлэл зүйгээр хичээллэж байна гэж “мунгинаж” суухад нь 4 жилийн дотор Монгол улсын олимпиаднаас 7 медаль цуглуулж чадах авъяастнууд гэж хүмүүс итгэж байсан болов уу?! Эргээд бодход тэр инээдэмтэй байдал нь түүх болон үлдэж тэд одоо эрийн цээнд хүрцгээсэн, улс эх орондоо ихийг бүтээж чадахаа нотолцгоосон, улам ихийг сурч мэдэхийг хүсэн тэмүүлцгээсэн, гэрэлт ирээдүйтэй сайхан залуус болцгоожээ. Өнөөдөр улсдаа тэргүүлэх хэмжээний мэдлэг чадвартай, их сургуульд суралцах төлбөрөө ч “өөрөө олж” чаддаг хүмүүсийг “ирээдүйтэй” гэж хэлэх нь магтаал биш бодит үнэн гэдэг нь хэнд ч ойлгомжтой бизээ. Цагаан ах нь бүгдэд нь баярлаж байна гэдгээ өөрийнхөө болон Доржоо ахынх нь өмнөөс дахин нэг илэрхийлье!

Хэдэн жилийн өмнө зуны амралтаараа хүүхдүүдэд математик зааж байхдаа Жаамааг анх олж харсан. Заасан зүйлийг маш хурдан хүлээн авч, боловсруулж чадаж байгаа нь ч тэрүү, эсвэл бүүр Баярмагнай багштай маань царайгаараа их адилхан (зүүн талаас нь харвал яг ижилхэн мэнгэтэй) болоод ч тэрүү… ямарчил байсан “би энэ хүүхдийг улсын аварга болгож чаднаа” гэсэн бодол, хүсэл, мөрөөдөл маань 5 жилийн дараа биелэж би шавиа Монгол улсын аварга хүн юуг мэдвэл зохилтой, юуг чаддаг байх ёстой тэр л түвшинд бэлтгэж чадав. Багш хүн энэ л үед багш болснороо ээлжит нэгэн удаагаа бахрахдаг юм. Харин би шавь нартаа “сайн хүн бол улсаас заавал медаль авдаг, харин аварга болох бол өөр зүйл…” гэж байнга захидаг. Монгол улсад хамгийн шилдэг нь болтол бэлтгэж чадсан ч “Монгол улсын аварга” гэдэг цолыг энэ удаад хүртэж чадсангүй ээ, хэзээ нэгэн цагт Монгол улсын аварга болж чадна гэдэгт нь харин гүнээ итгэлтэй байна! Бодвол бурхан гуай нь илүү их хөдөлмөрлөхийг биднээс шаардаж буй хэрэг байх, гэж ойлгоё!
2006 онд 8-р ангийн сурагч улсын олимпиадад анх удаагаа оролцож “хамгийн залуу” оролцогчоор шалгаран явж байхдаа тус олимпиадны хамгийн хүнд бодлого дээр бусад бүх өрсөлдөгчөөсөө өндөр оноо авч хүмүүсийг алмайруулж бас “өхөөрдүүлж” явсан бяцхан хүү олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд нэг л сайхан нартай өдөр Монгол улсын хамгийн шилдэг мэдээлэл зүйчдийн нэгэн болж өсөн дэвжив. Мэдээж жирийн л нэгэн хүү Монгол улсын хамгийн шилдэг нэгэн болохын тулд маш их хөдөлмөрлөж, маш их тэмцсэн байж таарна! 2008 онд 10-р ангийн сурагч улсын олимпиадад шалгарч ирээд “их хүнд” бэлтгэл хийж үр дүнд нь Монгол улсын олимпиаднаас хүрэл медаль хүртлээ, Жамсрандоржийн мэдлэг чадварын хувьд энэ бол чамлахаар л амжилт байв. Гэвч дараа жил үүнээс илүү амжилт үзүүлнээ гэсэн итгэл найдвар бид бүхэнд дүүрэн үлдэв. Харин улсын олимпиаднаас шалгарч Грек улсад болсон Олон улсын олимпиадад оролцсон 4 сурагч амжилт муутай ирсэнтэй холбогдуулан маш шийдвэртэй алхам хийх “шаардлага” Монгол улсын мэдээлэл зүйн хөгжлйин төлөө байгаа бүхнээрээ “бооцоо” тавьсан миний өмнө тулгарав. Мэдээж бодож төлөвлөж байсан зүйлдээ бага зэрэг өөрчлөлт хийн бүх ажлыг өнөөдрөөс эхлье! гэдэг шийдвэр гаргаж үр дүнд нь “алгоритм” сургалтын төв хугацаанаас өмнө үүсгэн байгуулагдав. Хамгийн эхний томоохон зорилт Олон улсын мэдээлэл зүйн олимпиаднаас медаль авчрах. Одоо миний гарт байгаа хамгийн эхний “тамга хөзөр” бол Жамсрандорж!
Монгол хүүхдүүдийн Олон улсад амжилт гаргахгүй байгаагийн хамгийн энгийн шалтгаан бол математикт муу байгаа байдал. Иймийн тулд Жаамаад 2008-аас 2009 оны хичээлийн жилд математикийг, тэр дундаа стандарт математикийг төгс эзэмшүүлэх ёстой гэсэн гаргалгаа гаргав. Энэ зорилтоо ч амжилттай биелүүлж Монгол улсын хамгийн сайн математик мэдлэгтэй мэдээлэл зүйч болгож чадав. Үүний үр дүн ч гарч аймагтаа болсон 3 цуврал олимпиадад дараалан түрүүлж, аймгийн математикийн олмпиадад хүнд бодлого бүтэн бодон түрүүлж, элсэлтийн ерөнхий шалгалтанд амжилттай дүн үзүүлж аймгийн дээд амжилтыг эвдэж 75% гүйцэтгэлийн хувьтайгаар математикчын замналаа өндөрлөв. Тэрээр аймгийн нэрэмжит олимпиаднаас хэдэнтэй медаль хүртэж, Хангайн бүсийн математикийн олимпиадад тусгай байр эзэлж (2008 он), бүсийн чанартай сэтгэх чадварын олимпиаднаас ч медаль хүртэж байсан билээ. Мөн 2007 онд А.Б.Важпайн олимпиаднаас хүрэл медаль хүртэж том олимпиадны медалийн гараагаа эхэлж байв.
2009-ондоо аймгийнхаа олимпиадад “давхар ялалт” байгуулан математик, мэдээлэл зүйн аварга болсон бөгөөд (миний амжилтыг 8 жилийн дараа давтжээ…) мэдээлэл зүйн төрөлд сүүлийн 9 жил дараалан миний шавь нар аймгийн аварга болж буйн дотор (анх би өөрөө түрүүлэхдээ 16 настай байжээ…) Жамсрандорж 3 дахь удаагаа мэдээлэл зүйн аймгийн аварга болж түүхэн дээд амжилт тогтоов. Энэ дээд амжилтаа ч цааш үргэлжлүүлж Монгол улсын мэдээлэл зүйн олимпиаднаас 2 медаль хүртсэн Баянхонгор аймгйин анхны сурагч болов (өөр төрлөөр ч 2 медаль авсан сурагч БХР-т байдаг гэдэгт би л лав итгэхгүй байна).
“Энэ жил Жамсрандорж улсын аварга болно” гэж намайг хэлхэд итгэхгүй байсан хүмүүст Жаамаа маань 250 удаа “би чаднаа” гэж хашгирч хэлээд 50 удаа дараа л “аварга болоё” гэж шивнэв. Фэйл Жексон хамгийн сүүлийн шидэлтийн өмнө: “Хөөе Коби! чи бөмбөгөө цагирагруу шиднэ шүү!…” гэсэн цэцэрлэгийн хүүхдийн гэнэн зөвөлгөө өгөхгүй нь ойлгомжтой биз дэ! Мэдээж Коби бөмбөгөө үзэгчидрүү биш цагирагруу шиднэ гэдгээ мэдэж байгаа. Гэтэл би улсын олимпиадны өглөө тийм л зөвөлгөө өгсөн, өөр зөвөлгөө өгөх ямар ч шаардлага байсангүй. “чи оролт гаралтын формат зөрчив! аймгийн олмпиадад гаралтын формат зөрчсөн шүү!”… харин орой дүнгийн мэдээ ирхэд “Жаамаа оролтын формат зөрчсөн тул бүтэн бодлого үнсээр хийсэв…” гэв. Ямар нэг алдааг дүү нарт нь сургамж болог гээд л цайруулаад өнгөрөөж болдог. Харин хэн ч ийм гэнэн алдаа гаргахгүй болохоор (сагсчин хүн бөмбөгөө цагирагруу шидхээ мэднэ ш дэ) би зүгээр л “алдах юмаа олж ядсан” гэж нэрлээд байгаа. Харин Туяадэлгэр эгчид нь талархал дэвшүүлье, “том ах” байхын зовлон, хариуцлагыг бага ч гэсэн мэдэрсэн байхаа. Тэгвэл айлын том ах биш бүүр Мэдээний цаг бүлгийн том ах байхын тулд, “үгэлснээс үлгэрлэсэн нь дээр” байхын тулд ...хэл пиво ч амсаж болохгүйгээс эхлээд туулж өнгөрөөсөн, тэвчиж өнгөрүүлсэн бүхий л “цагаахан зовлонг” минь дүү нар маань ойлгодог байхаа гэж найддаг.

Дагвадоржийн Жамсрандорж гэж дөлгөөхөн, гаднаасаа харагдаж байгаагаасаа огт өөр нэгэн… Хэрэгтэй юман дээр огт дугарахгүй мөртлөө хүний үгний алдааг овжноор ашиглан “улайлгахдаа” гаргууд… тайвнаар инээмсэглэн, хичээнгүйлэн ямар нэгэн алгоритм боловсруулж суух дүр нь л нүдэнд дасал болж дээ… Нэгэн шавийн маань ээж “тоо боддог хүүхдүүд хэцүү шүү, айлын хүүхдүүд унтаж байхад тэд бүлтийгээд тоогоо бодсоор л суудаг…” гэж хэдэнтэй давтаж хэлсэн нь миний сэтгэлийг их хөдөлгөж байв. Харин тэр “тоо бодогчид” маань нөр их хөдөлмөрийнхөө үр шимээр, айлын хүүхдүүд унтаж байхад унталгүй тоогоо бодож, програмаа бичиж байсныхаа ачаар шилдэг гэдгээ нотолсныхоо дараа, урилгаар сургууль авсныхаа дараа, айлын хүүхдүүд ерөнхий шалгалтандаа бэлдээд өдөр шөнөгүй зовж, аав ээж нь сургалтынх нь төлбөрийг олох тухай шаналж байхад сагсны талбай дээр бөмбөг шидэнгээ Олон улсын олимпиадад явах тухайгаа бодож байдаг юм байна лээ шүү…
Ямартай ч Жаамаа маань ах нарын хүчин чармайлт, өөрийн нөр их хөдөлмөрийн үр шим, эцэг эхийнхээ тус дэмээр дунд сургуульд хэр баргийн хүний эзэмшиж чадахгүй тэр л зүйлсийг амжилттай сурлаа. Цашид илүү ихийг сурч, эх орондоо ихийг бүтээж чадна гэсэн олон хүний итгэл найдварыг тээсээр сурагч байхаа больж их амьдарлын замдаа гараагаа тавив. Хөлөө хүрэх газар явж, ухаанаа хүрэх бүгдийг сураарай гэж захъя! Цаасан дээр буй амжилтууд нь түүнийг ямаршуухан ирээдүйтэй, ямар их мэдлэг чадвартайг нь бэлэхнээ гэрчилнэ. Харин би бол түүнийг Баянхонгорын гудамд “чулуу өшиглөж” явсан балчраас нь эхлээд Монгол улсын олимпиаднаас 2 медаль хүртсэн хүртэлх тэр замнал, тэр их тэмцэл, ялалтууд, хувь хүний өсөлт хөгжилт, мэдлэг чадварын задрал гээд мэдээлэл зүйчийн хувиарх бүхий л дэвшлийг нь мэдэх ахынх нь хувьд мөн Монгол улсын хэмжээний олимпиаднаас 22 медальтай шавь бэлтгэсэн багш хүний хувьд, Монгол улсын хамгийн залуу аварга багшийн хувьд дүгнэн хэлэхэд:
“Жамсрандоржийн аймгийн 3 удаагийн аварга болсон дээд амжилт, дунд сургуульд байхдаа улсаас 2 медаль авсан дээд амжилт, мэдээний цаг бүлгйин 12 дахь улсын медалийг авчирсан амжилт зэрэг бол зөвхөн статистик мэдээ. Түүнээс илүүгээр сурч чадсан мэдлэг чадварыг нь үнэлбэл Жамсрандорж бол Монгол улсад 2007-оос 2011 оны хооронд дунд сургуулиас төрөн гарч буй “хамгийн шилдэг” мэдээлэл зүйч билээ”. Иймээс ч би түүнийг “5 жилийн ганц од” гэж баттай нэрлэж чадна. Харин од гэдгээ батлахын тулд Олон улсаас л медаль авчрана, өөр шинэ зам бидэнд үлдсэнгүй ээ. Учир нь “мэдээний цаг” бүлгийнхэн бид Монгол улсад байж болох бараг бүхий л цол шагналуудыг хүртэж дууссан билээ (ганц үлдсэн).
Би 8-р ангийн жаал улсын олимпиадад оролцохоор явахдаа “ингээд л Сүхбаатарын Цагааны нэрийн өмнөөс биш Баянхонгорын нэрийн өмнөөс тэмцэх хэрэгэй боллоо” гэж бяцхан биендээ ухаарч авсан. Түүнээс хойш тэр ухааралдаа өдийг л хүртэл үнэнчээр тэмцэж ирсэн. Тэгвэл одоо Олон улсын олимпиадад оролцохоор явж буй чи бээр “Дагвадоржийн Жамсрандоржийн төлөө биш Монгол улсын төлөө амжилт гаргах үүрэгтэй” боллоо гэж ухаарах ёстой буйзаа. Урьд Олон улсын олипиаднаас медаль авчирсан 2 сурагчид улсын олмпиадад аварга болох байсан жилээ чадаагүй тэр л үедээ медаль авчирч байсан сонин тохиолдол байдаг нь Жаамаагийнхтай яг адил байгаа юм.
Манай ээж Уранчимэг, Жаамаагийн ээж Дагиймаа нар нас чацуу, нэг нутаг усны хүмүүс тул олон жил хамтдаа тоголж өссөн байх. Харин миний хурдан морь унаж өссөн аав, ээжүүдийн маань тоголж өссөн тэр л сайхан хөндийг “дааган дэлийн” хөндий гэдэг. Монгол үндэсний бөхийн түүхнээ 19 аварга цолтой бөх төрсөн байдаг. Тэдгээрийн 3 нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Уялган голын хөвөөнөөс төрж нэгэн цаг үед нэгэн дэвжээнээ барилдаж байсан гайхалтай сайхан түүхэн баримт байдаг. Харин би хувьдаа Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын “дааган дэлийн хөндийгөөс” 21-р зууны шинжлэх ухааны тэргүүлэх салбар “хурдан хан хүү” мэдээлэл зүйн салбараас 3 аварга нэгэн доор төрөөсэй гэж хүсдэг. Тэд нэгэн доор аварга цолтойгоо өрсөлдөж, бие биенээ түшин хөгжөн дэвжнээ гэж итгэдэг.
Өөрт буй бүх зүйлээрээ сольсон гэж боддог Мэдээлэл зүйн салбарт маань шэнэчлэх, сайжруулах зүйл маш их байгаа тул энэ жилийн мэдээлэл зүйн олимпиадад би өөрөө оролцох шийдвэрийг өнгөрсөн намар гаргав. Тэгээд улсын аварга багш болоод аваргын эндэр дээрээс хэлэх үгээ ч өнгөрсөн намар мөн л бэлдсэн байв. Харин Монгол улсын математик мэдээлэл зүйн олимпиадууд цаг хугацааны хувьд хэт ойрхон болсноос бэлдсэн үгээ хэлж амжаагүй билээ. Нэгэнт олон нийтэд зориулж бэлдсэн үг тул энэ бяцхан нийтлэлээ түүгээр өндөрлье гэж бодлоо. Жамсрандорждоо олон улсынхаа олимпиадад амжилттай оролцон түүхийн хуудсыг дахин нэгээр нэмж, надаар маш урт өгүүлэл бичүүлээрэй гэж ерөөе!
“…
I. Монгол улсын хамгийн залуу аварга багш болгон хүмүүжүүлсэн Г. Нямдаваа, Д. Ганзориг багш нартаа дахин талархал дэвшүүлье. Та бүхний хүслийг үргэлжлүүлэн, хийж амжаагүй бүхнийг чинь дуусгахаа амлая.
II. Жил бүр 5 сард бид олимпиадаа зохион байгуулаад хаалтын ажиллагаагаа энэ IT Park дээр хийдэг. Нэгэн хүн байнга бидэнд шагнал гардуулдаг байлаа, тэр хүн маань биднийгээ орхин оджээ. Бид бүхнийг дэмжиж тусалж байсан А. Батжаргал гуайнхаа дурсгалыг хүндэтгэн шавийн хамт Монгол улсын аварга болох нь миний хувьд “үүрэг” байлаа. Сайн сайхан бүхэн үргэлжлэлтэй байдаг билээ…
III. Монголын мэдээлэл зүйн олимпиадны хөгжил зөв гольдролдоо орж, надтай бодитоор өрсөлдөх хэмжээний багш төрөн гартал мэдээлэл зүйн олмпиадны комисс хийх хүсэлтэй байгааг маань хүлээн авна уу! Олимпиадыг зохион байгуулах хороо болон нийт мэдээлэл зүйчид маань намайг мэдэх тул “олон шавь нь олимпиадад оролцдог” гэсэн тэр асуудлыг минь хойш тавьж намайг дэмжин ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.
IY. Олон улсын олимпиадад оролцох сурагчдын сонгон шалгаруулалтын асуудлыг боловсронгуй болгох, Монголын мэдээлэл зүйн олимпиадыг 9 ба 11 гэсэн 2 ангилалтайгаар явуулах, бодлого зохиолт болон сонголтыг оновчтой болгох зэрэг олон асуудлуудыг цаг алдалгүй шийдэж мэдээлэл зүйн олимпиадны хөгжлийн төлөө хамтдаа эрчимтэй тэмцье!
Монголын мэдээлэл зүйчдийн ухаан нь цуцалтгүй, Компьютер нь гацалтгүй байх болтугай! ”

C. Цагаан 2009-06-14.

Эмнэлгийн орон дээрээс Бээжингийн олимпиад хэр хол байсан бол…!?


Хөдөлмөр гэдэг зүйл хүнийг хөгжүүлдэг ганц зүйл ажгуу. 2007-оны 4-р сарын 29-ний өдрийн 21 цаг. Гэртээ очихыг хүлээж тэвчээгүй тул багшруугаа залгаад:
- “Би улсын аварга шавь төрүүлчихлээ” гэв.
-Үнэн гэжүү?! Нөгөө чи бид хоёрын ордог хавар болдог олимпиад … (6-жилийн өмнө намайг дагуулан ирж улсын олимпиадад оролцож байснаа хэлэв)
Баянхонгор аймагт хэн ч мэдээлэл зүйн улсын аварга шавьтай болох тухай ярьж чадахгүй (мэдлэг чадвар нь үл хүрэх) байсан тэр л үед Г. Нямдаваа гэдэг миний залуухан багш маань “би л улсын аварга бэлтгэнэ” гэж ярьж гэгээнээр мөрөөдөж, тэмцэж явсны үр шим 8 жилийн дараа шавийн шавьд нь дэлгэрч ийнхүү Баянхонгор аймаг 21-р зууны дэлхийн хамгийн 1 номерын шижлэх ухаан болоод байгаа мэдээлэл зүйн шинжлэх ухааны улсын аваргаа хүлээн авсан билээ.
Нутаг усныхаа нэрийг мандуулж, аав ээж, багш нараа баярлуулан улсын аварга болсон шавь маань эгэл даруухан гэр бүлээс гаралтай Сүхбаатарын Мөнгөншагай гэж аварга байхаар заяасан, аварга болж хүмүүжсэн, аварга гэдгээ нотолсон отгон дүү минь билээ.
Хүний амьдралд саад бэрхшээл олонтой л тохиолдоно. Аварга дүү маань 4-р анги төгсөх хавраа бөөрний өвчин тусч 2 жил шахам эмнэлгээр дамжин байж өөрийн агуу их тэвчээрийн ачаар хүнд өвчнөө ялсан юм. 2 жил шахам хичээл завсардсан тул маш муу сурлагатай, ном их уншдагийн ачаар монгол хэлний хичээлдээ арай л дээр сурдаг байлаа. 7-р анги төгсөх хавраасаа эхлэн миний шавь Далайжаргалыг даган мэдээлэл зүй суралцан ойр зуурын програм бичдэг, амархан алгоритмуудыг боловсруулдаг болсон тул 9-р ангид орсноос нь хойш гэрээр нь бэлдсээр хоёрхон жилийн дотор өөрийн агуу их хөдөлмөрч зан, авъяас билэгийн ачаар Монгол улсын Мэдээлэл зүйн олимпиадны Аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж чадсаан. Аварга болоод шагналаа гардан авч байх мөчид нь тэр их хүнд өвчнийг дийлээд, дараа нь Монгол улсын бүх хүүхдүүдийг ухаанаараа дийлээд аав ээж, нутаг усныхаа нэрийг өндөрт өргөж байгаа дүүгээрээ бахархаж, нулимас унагаахгүй байж чадаагүйсэн. Дүү маань улсын аварга болоод зогсоогүй Олон улсын мэдээлэл зүйн олимпиадад (дэлхийн аварга шалгаруулах олимпиад тус жил Хорват улсад болсон) эх орноо төлөөлөн оролцож үе үеийн Олон улсын олимпиадад оролцсон Монгол хүүхдүүдээс 4-р байрт орох амжилт үзүүлэн, 1-р курсын оюутан байхдаа Монгол улсын оюутны олипиадад (бүх курсын оюутнууд оролцдог) хувийн дүнгээр 2-р байрт шалгаран, багаараа аварга болж Монгол улсын аварга мэдээлэл зүйч гэдгээ хэдэнтэй нотолсон билээ.
Миний шавь Б.Доржнамжирмаагийн дасгалжуулсан (Баянхонгор аймгийн 2-р сургуулийг 2003-онд төгссөн), миний шавь П.Далайжаргалын ахалсан (Баянхонгор аймгийн 2-р сургуулийг 2005- онд төгссөн), С.Мөнгөншагай Д.Батчунаг нарын бүрэлдэхүүнтэй МУИС-ын Мэдээлэл технологийн сургуулийн програмчлалын баг Бээжин хотноо болох Ази тивийн оюутнуудын багийн аварга шалгаруулах мэдээлэл зүйн олипиадад оролцохоор эх орноосоо мордох гэж байна. Энэ багийн 3 гишүүн нь миний гар дээр бэлтгэл хийж байхдаа Монгол улсын олимпиаднаас 2-оос 3 медаль хүртэцгээсэн бөгөөд Доржнамжирмаа бид хоёрын хамтран бэлтгэсэн баг маань 2008 оны Монгол улсын үдэсний аварга баг болж тус олимпиадад явах эрх авсан билээ.
Цэцэрлэгч хүн тарьсан модоо өндөрт ургавал баярладаг байх, харин багш хүн бэлтгэсэн шавь нараа эх орноо төлөөлөн алс газрыг зорьж өрсөлдөх болсон тэр үед л их баярладаг юм байна даа. Мөнгөншагай аварга маань бие нь муу эмнэлгийн орон дээр гам сахиж тэвчээртэйгээр хэвтэж байхдаа Бээжингийн олимпиадад эх орноо төлөөлөн оролцож багш ахыгаа баярлуулна гэж зүүдэлсэн болов уу… !? Ангидаа муу сурдаг байсан сурагч эхлээд ангийн аварга, дараа нь сургуулийн аварга, тэгээд аймгийн аварга, эцэст нь Монгол улсын бүх сурагчдын аварга болохын төлөө маш их хөдөлмөрлөсөн гэдгийг уншигч та бараг л төсөөлөхгүй буйзаа. Хааяаа надад энэ их зовлон, тэмцэл, ялалтын ганцхан Мөнгөншагай л чадах юм шиг санагддаг.
Алсын зорьж буй шавь нартаа өндөр амжилт үзүүлээд, эх орныхоо нэрийг мандуулаад, ихийг үзэж сураад ирэхийг хүсэн ерөөгөөд та бүхнийхээ бэлтгэлд тус болж чадаагүй ч дүү нарыг чинь сургах үйлэстээ шамдан ажиллаж, та нарынхаа залгамж халааг илүү чанартайгаар бэлтгэхээр хичээж байгаа шүү гэдгээ дуулгая.
Эмнэлгийн орон дээрээс Бээжингийн олимпиад хэр байсан бол гэдгийг уншигч та нэг тунгаагаад үзээрээй!
2008-10-19.

Дугарахгүй байхаар нь дахиад заачихдаг…


Монголын програмчлалын олимпиадын сүүлийн 3 жилийн медальтан,
Монголын програмчлалын олимпиадын сүүлийн 2 жилийн аварга багийн гишүүн,
“Мэдээний цаг” бүлгийн гишүүн Пүрэвсүрэнгийн Далайжаргал шавь маань
програмчлалын олимпиадны улсын аварга багаасаа “зодог тайлав”.



Самбо барилдааны дэлхийн 5 удаагийн аварга, жүдо барилдааны дэлхийн аваргаас төрсөн Монгол улсын анхны эмэгтэй медальан Х. Эрдэнэт-Од гавьяатын зодог тайлах ёслол дээр жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х. Баттулга: “зодог тайлах бол чухал ёслол, хүн бүрт олддоггүй аз завьшаан, зөвхөн амжилт гаргасан хүн л зодог тайлдаг…” гэж ярив. Энэ үед хэд хоногийн өмнө хотод явж байхад Далайжаргал маань програмчлалын олимпиадны аварга багаасаа “зодог тайлж” дүү нартаа боломж гаргаж өгч байгаа тухай яригдаж байсан нь санаанд орлоо…
Архангай аймагт Нямренчингийн нэрэмжит олимпиад гэж бүсийн уламжлалт томоохон олимпиал 7 жил болж байна. Энэ олипиаднаас Баянхонгор аймаг одоогийн байдлаар ганцхан медаль хүртээд байна. Энэ медалийг авчирхаар 10-р ангийн сурагч Архангай явж байхад “ийм муу байж яаж амжилт гаргана да, аймгийнхаа нэрийг гутаасан хүүхдүүд” гэж цуг яваа хүүхдүүдийг голж явсан боловч 8-р ангийн сурагч Пүрэвсүрэнгийн Далайжаргал гэдэг хүү одоо тааруухан байгаач ихийг сурч амжилт гаргаж чадна гэдэг нь шууд л ойлгогдож байлаа. Өргөн дэлгэр болдог, улсын олимпиадын хэмжээний бодлогуудтай сайхан олимпиадаас 1 медаль, 1 шавьтай ирсэн тул урамшин шууд л ажлаа эхэллээ. Доржнамжирмаад “энэ хүүхэд бид хоёрыг залгамжилж хойтонгоос аймгийн аварга болоод улсын олимпиадад өрсөлдөж эхэлнэ. Их төлөв даруу, хичээнгүй хүүхэд байна. Чи мэдээлэл зүй сургаж чадна” гэж тулгалаа. Үнэхээр багш нь ч 17-той гэлтгүй сайн сургалаа, шавь нь ч хэцүү гэж шантралгүй сайн сурч ирээдүйн Баянхонгор аймгийн аварга, Монгол улсын програмчлалын олимпианы 3 удаагийн медальтан, Азийн олимпиадад аварга багаа ахлан очих хэмжээний мэдээлэл зүйч болох гараа тавигдлаа. Далай маань сайн хичээсний ачаар 9-р ангид сурч байхдаа 2004 онд аймгийн аварга болж улсын олимпиадад 18-р байрт шалгарлаа. 10-р ангид сурч байхдаа А.Б.Важпайн олимпиадад шагналт 4-р байр эзэлж хөдөөний хүүхэд гэхэд маш өндөр амжилт гаргалаа. Энэ амжилтанд хамгийн их баярласан хүн нь түүний анхны багш Доржоо, түүнд их сайхан байгаа нь надад мэдрэгдэж байлаа. Тэгвэл Далайжаргалын энэхүү амжилтыг 3 жилийн дараа түүний гарын шавь Д. Жамсрандорж ахиулж хүрэл медаль болгосоон.

10-р ангийн сурагч улсын мэдээлэл зүйн олимпиадаас медаль авахаар бэлтгэж байхдаа дасгалжуулагч багш миний зүгээс алдаа гаргасан тул Далай маань улсын олимпиадаас медальгүй, би хэзээч санаж явахаар том сургамжтай үлдэж байлаа. Харин хэний буруугаас ч юм! математикийн олимпиадын аймгийн аварга болох хэмжээнд өрсөлдөж байсан Далай маань математикийн уралдаант шалгалтандаа итэгмээргүй муу дүн үзүүлж орох гэж бэлдэж байсан сургуульдаа орж чадсангүй МУИС-ийн хэрэглээний математикийн ангид суралцах болов. Математик сурах боломж түүнд ийнхүү гарч байгаад би л ганцаараа баярлаж байлаа. 2 жил миний хажууд математикийн ангид сурч байхдаа алгоритмтчлалын хүнд төрлөөр хичээллэн амжилтай сурлаа.
1-р курсын оюутан байхдаа МУИС-МКС-ын програмчлалын олимпиадад 3-р байрт өөр нэг оюутантай тэнцээд МКС-ын шигшээ багт орох эсэх нь эргэлзээтэй байх үед би Ганзориг багшаасаа “та миний шавийг багтаа багтаачих, та бид хоёрын чихийг хэзээ ч халууцуулахгүй хүүхэд…” гэж шалсаар улсын олимпиадад оролцох эрхтэй болсон боловч хэдхэн хоногийн дараа болсон улсын програмчлалын 16-р олимпиадад гайхалтай сайхан бодолт гаргаж “гэрэл”, “тэгш өнцөгтүүд” зэрэг хүнд хүнд бодлогуудын бүрэн шийдвэрлэж улсын 4 удаагийн аварга Т. Тулга, Важпайн олимпиадын аварга Б. Доржнамжирмаа ах нарыхаа ард 3-р байр эзлэн улсын олимпиадаас анхны медалиа авлаа. 2-р курсын оюутан байхдаа МУИС-МКС-ын намрын олимпиадад түрүүлж, улсын прогамчлалын олимпиадад МУИС-МКС-ын баг 10 гаруй жил дийлж үзээгүй ШУТИС-КтМС-ын багтай өрсөлдөхөөр шаргуу бэлдлээ. Би 4-р курсын оюутан, миний 4 жил хүсэн мөрөөдсөн зүйл бол програмчлалын олимпиадны аварга баг болох. Хамгийн сүүлийн дайралтаа Далайжаргалынхаа хамтаар хийж зорьсондоо хүрч Монгол улсын програмчлалын 17-р олимпиадын аварга багаар түүхэндээ анх удаа МУИС-МКС-ын баг шалгарсан билээ. Энэ олмпиадад хувийн дүнгээр Далай маань хүрэл медаль хүртэж түүний болон миний МКС-д математик, мэдээлэл зүй сурч өнгөрөөсөн жилүүд үнэхээр үр дүнтэй гайхалтай амжилтаар дүүрэн өндөрлөлөө.
9-р ангийн сурагч улсын олимпиадад бодлого бүтэн бодоод ирээдүйдээ итгэх итгэл дүүрэн буцахад нь “аймагт миний отгон дүү гэж нэг хүүхэд бие нь муу тул хичээлээс их хоцорсон тун хэцүү хүн болох гээд байна. Чи нэг мэдээлэл зүй сургах гээд оролдоод үзээч” гэж захих, гуйх, тулгах хослууллаа. Хэдэн сарын дараа намайг аймагт ирэхэд 7-р ангийн сурагч Мөнгөншагай, мөн нэмээд 5-р ангийн сурагч Жамсрандорж нар нэлээн идвэхтэй мэдээлэл зүй сурч байгаа нь их л баярламаар байлаа. Хөдөлмөрлөсөн хүмүүс амжилт гаргалгүй яахав. Хожим нь би Далайгаас “чи яаж ийм тааруухан Мөнгөншагай, ийм насаар бага Жамсрандорж хоёрыг сургаж чадваа?” гэж асуухад Далай маань: нэг сэдэв заачаад, ойлгосон уу? гээд асуудаг “дугарахгүй байхаар нь дахиад заачихдаг…” гэж хариулж билээ. Үнэхээр их тэвчээр, үнэхээр их зүтгэл, тэгээд Далай маань 9-р ангийн сурагч байсан гээд бодохоор… Багшаараа нэг сэдвийг дугарахгүй байж байгаад 3 удаа заалгачихдаг байсан 2 шавь нь маш өндөр амжилт гаргаж Сүхбаатарын Мөнгөншагай нь Далай ахынхаа ачийг хариулна гэж зүтгэсээр Далай ахынхаа мөрөөдөж байсан тэр “гэгээн мөрөөдлийг” давуулан биелүүлж Монгол Улсын мэдээлэл зүйн 21-р олимпиадад бүх бодлогоо бодож тасархай түрүүлж Монгол улсын аварга болсоон. Мөн түүний бага шавь Жамсрандорж Монголын мэдээлэл зүйн 22-р олипиадаас 10-р ангийн сурагч байхдаа хүрэл медаль хүртэж “дугархгүй байхаар нь дахиад заачихдаг” байсан тэр их тэвчээр, хөдөлмөрийг нь амжилтаараа хариулцгаасаан.
Далай маань нэгэнт мэдээллийн технологийн чиглэлээр суралцахаар багаасаа бэлтгэж байсан тул 3-р курсын оюутан байхдаа МУИС-МТС-д шилжин суралцах болов, 2 жил математик алгоритмчал үзэж суладсан түүнд програмчлалыг маш чанартай, сайн сурах бүрэн боломж нээгдэв. Энэ удаа МТС-д суралцахаар ирэхдээ хоёр жилийн өмнө “энэ хүүхдийг танай сургууль авчихаач, конкурсандаа бүтэлгүйтээд орж чадсангүй гэж царайчилж явахад биднийг МТС тоогоогүйтэй харьцуулахад, Монгол улсын олимпиадаас 2 медаль хүртчихсэн МТС-ын шинэ бүрэлдэж байгаа шигшээ багийн ахлагч болохоор уригдан, ирээдүйн шилдэг залуу програмисстын дүрээр ирлээ.” Энд ирсэн үүрэг зорилгоо ч Далай маань амжилтай хэрэгжүүлж ахалсан баг нь Ц. Дүүрэнбаярын нэрэмжит програмчлалын багийн олимпиадад тасархай түрүүлж, Монгол улсын програмчлалын 18-р олимпиадад багаараа аварга болж нөгөө МУИС-д олддоггүй цомыг 2 удаа МУИС авахад тус 2 багт Далайжаргал маань багтаж байсан нь тэрээр ямархуу шилдэг мэдээлэл зүйч болох нь харагдах буйзаа. Конкурсанд бүтэлгүйтээд, түүний урд орсон бүх хүүхдээс “манай Далайгийн авах гэж байгаа ангийг авалгүй үлдээгээд өгөөч” гэж нүүрээ улалзуулан гуйж явахад хэн ч намайг тоогоогүй. Нүүрээ улалзуулж явсан энэ шившигтэй үеийг маань Далай маань сайхан ажилтаараа арчаад л өнгөрсөн дө, үнэхээр сайхан. Энэ удаад улсны програмчлалын 18-р олимпиадад хувийн дүнгээр өөрийн шавь С.Мөнгөншагайн хамтаар мөнгөн медаль хүртэснээр сүүлийн 3 жил дараалан улсын олимпиадаас медаль авсан ховорхон, бахдам амжилтыг гаргалаа.
2008-оны намар Бээжин хотноо болсон оюутнуудын багийн олимпиадад МТС-ын баг оролцож ирээд Далайжаргал маань: “энэ жил дүү нарын туршлага тутаад ажилт гаргаж чадсангүй, дүү нар маань их зүйл сурсан болохоор хойтон жил амжилт гаргах бүрэн боломжтой. Би ч дүү нартаа боломж олгон шигшээ багаасаа гарах нь зүйтэй, намайг орлох сайн хүүхдүүд нөөц багт байна.” гэж хэлснээр амжилт бүрийг гаргаж үзсэн ах хүний ёсоор Монгол улсын аварга цолыг хадгалаж буй шигшээ багаа орихлоо. Монгол улсын олон мянган оюутан сурагчдыг оюун ухаанаараа манлайлан тэргүүлж улсынхаа олимпиадад медальт байрт шалгараад ирээдүйн шилдэг залуу пограмисст болохоо батлан харуулж зогсох үнэхээр хүнд хүчир даваа, бахдам амжилт. Энэ хүнд хэцүүг даван туулж амжилт гаргахад ямар их хөдөлмөр, тэвчээр шаардагддаг болохыг өөрөө Далайжаргалын хэмжээнд өрсөлдөж түүнд дийлдэж байсан өрсөлдөгч нар нь л ойлгоно, өөр хүн бол ойлгохчгүй мэдрэхчгүй.
Түүний амжилт ялалтаар дүүрэн мэдээлэл зүй сурч, сургаж өнгөрүүлсэн 5 жилд Олон улсын олимпиадны медальт Ч. Доржнамжил, Б. Батбаатар, улсын 4 удаагийн аварга Т. Тулга нартай нэгэн үед өрсөлдөж тэднийг заримыг дийлж улсын олимпиаднаас медаль авч байсан алтан үеүүд, мэдээлэл зүйд амлуулж өгсөн 2 ахыгаа дийлж улсын олмпиаднаас медаль авч баярлуулж байсан мөчүүд, “дугарахгүй байхаар нь дахиж заасаар” бэлтгэсэн 2 шавь нь улсын олимпиадаас ээлж дараалан медаль авч ачийг нь хариулж байсан торгон агшинууд, улсын олимпиадад шавь Мөнгөншагайгийхаа ард орж хамтдаа мөнгөн медаль авч “би ч үзэх ёстой бүхнээ үзлээ” гэж хөөрч явсан үе, эхлээд багшийнхаа хамт (2007 он) дараа нь шавийнхаа хамт (2008) аварга багийнхаа цомыг гардаж авч байсан гайхамшигт мөчүүд … зэрэг олон сайхан алдар гавъяа, дурсгалт агшин түүний ямархуу агуу хөдөлмөрч, тэвчээртэй хүн болохыг гэрчлэн түүхийн хуудаснаа үлдлээ.
Пүрэвсүрэнгийн Далайжаргал гэж ийм л нэгэн алдартан “Мэдээний цаг” бүлгээс төрөн гарсан юм. Ах нарыгаа хүндэлж хайрлаж, тэдний өгсөн үүрэг даалгаварыг давуулан биелүүдэг, дүү нараа хайрлан халамжилж сурган хүмүүжүүлж ирээдүйд нь байнга анхаарал тавьдаг даруу төлөв, хөдөлмөрч, тэвчээртэй, шаргуу, бүтээлч, зүтгэлтэй сурч боловсрох сайн зан бүхэн биед нь шингэсэн, их хөдөлмөрийнхөө үр шимийг амсаж чадсан хүн билээ. Хэзээ нэгэн цагт “мэдээний цаг” бүлгийн гишүүн гэж нэрлэгдэх нь нэр төрийн баталгаа, “мэдээний цаг” бүлгийн гишүүн гэж нэрлэгдэх нь хүнийг математик, мэдээлэл зүйн өндөр мэдлэг чадвартай гэдгийг нотлох үзүүлэлт болж чадвал “мэдээний цаг” бүлгийн гишүүд бид бүхний хийсэн ажлын үр дүн тэр байх болно. “Мэдээний цаг” бүлгийн 3-р гишүүн Далайжаргалын хийж бүтээсэн зүйлүүд, түүний гаргасан амжилт, нөр их хичээл зүтгэлийг үе үеийн бүлгийн гишүүд дүү нар нь санан дурсаж, дуурайн дагаж хөгжиж дэвжнээ гэдэгт би гүнээ итгэлтэй байна.
Далайжаргал маань 2004-оны Монгол Улсын оны шилдэг сурагч болж, 2006-онд математикч бүхний мөрөөдөл Япон улсын засгийн газрын тэтгэлэгт их сургуулийн монбүшо шалгалтанд Монголоос тэнцэж, 2008 онд оюутан бүхний хүсэл, нэр төрийн баталгаа байдаг голомт банкны шилдэг оюутаны тэтгэлэгт хамрагдсан зэрэг амжилтууд гаргаж сайн сурагч, оюутан болохоо олонтаа нотолсоон.
Миний, шавь нараасаа хамгийн их хайрлаж нэг ч удаа зодуурын амт үзүүлэлгүй хөгжүүлсэн Далайжаргал шавь маань олон сайхан бодлогуудын шийдэлд хүрч, олон том алгоритмыг бие даан боловсруулсны сацуу түүний зохиосон “Хана” гэдэг бодлого Монголын мэдээлэл зүйн 21-р олимпиадад бодогдож байлаа. Түүний зохиосон болон шийдвэрлэсэн бодлогуудыг “мэдээний цаг” бүлэг болон “алгоритм” сургалтын төв үйл ажиллгаандаа өдөр бүр хэрэглэж байдгийг энд дурьдах хэрэгтэй. Далайжаргал маань “хөлөө хүрэх газар явж сурнаа” гэж байнга ярьдаг, цаашдын сурах их үйлэстээ Монголын мэдээлэл зүйн ертөнцөд од болон гялалзаж явсан үе шигээ амжилт гаргаж ихийг сурч, ихийг бүтээгээрэй гэж багш нь, ах нь ерөөе. Өөрийг нь өдий зэргийн амжилтанд хүргэж өгсөн мэдээлэл зүйн шинжлэх ухаандаа цаашдаа ч хувь нэмрээ оруулж олон сайхан шинэ бодлого зохиож, олон сайн алгоритм боловсруулж, олон гайхамшигт програм бичээрэй! Өөрийг нь төрүүлж өсгөсөн гэр бүл, нутаг усандаа ихийг хийж бүтээж өгөөрэй гэж захья. “Мэдээний цаг” бүлэгтээ улам олон нээлтүүд нээж өгч, шинэ гишүүд дүү нартаа үлгэр дуурайлалтай сайн ах, сайн алгоритмч байх үүргээ үргэлжлүүлсээр байгаарай. Алгоритм сургалтын төвийн дүү нар чинь ч чиний гаргасан алдрын жимээр явцгаах болноо.
Тэрээр хоёрхон шавь л бэлтгэж амжсан, харин түүний 2 шавийн нэг нь Монгол улсын мэдээлэл зүйн олимпиадын аварга болчихсон одоо Монгол улсын програмчлалын олимпиадын аварга болохоор бэлтгэж байна, нөгөө нь Монгол улсын мэдээлэл зүйн олимпиадаас медаль авчихсан одоо аварга болохоор бэлдэж байна. Хоёр шавь нь ирэх шинэ ондоо “хос аварга” болж Далай багшийгаа баярлуулна байхаа гэж итгэл тавин бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлсээр байгаа. Хоёр шавь нь нэгийг бодож яваа нь лавтай, Далай ахынхаа ийм их хүч чармайлтыг шавхсан шавь нар нь олон улсын олимпиадад ч амжилт гаргах үүрэгтэй!
Сайн үйлс бүхэн дэлгэрэн дэвждэг. Сайн шавь, сайн дүү, сайн багш байсан Далайжаргалын их амжилт, хөдөлмөр зүтгэл, “Мэдээний цаг” бүлэгт хийж өгсөн нээлтүүдэд нь зориулж “жижиг Далай” гэж нэрэлэгдэж буй Ёндонжамц дүүг чинь “дугарахгүй байсан ч дахиж заасаар” Далай ахынх нь хүрч амжаагүй амжилтанд хүргэж олон улсын хэмжээний мэдээлэл зүйч, математикч болгон хүмүүжүүлнэ гэдгээ ах нь амлая. Сайн сайхан бүхэн үргэлжлэлтэй байдаг билээ…


Математик, мэдээлэл зүйн сургалттай “Мэдээний цаг” бүлгийн гишүүн, “Алгоритм” сургалтын төвийн багш С. Цагаан.
2008-12-28

Тайлбар

Дурсамж өгүүлэл гэдэг блогын энэ хэсэг маань нэг иймэрхүү л өнгө аястай байх болно. Би өөрийн эрхэм дотно хүмүүстээ зориулж өөртөө дурсаж явахаар дурмаж бичиж хадгалдаг юм. Тэрийгээ хувийнхаа архиваас сэргээн тавьж байна. Мөн шинээр дурсамж бичих болзол хангасан хүмүүсийнхийг бичээд шууд оруулж байнаа. Надаар дурсамж бичүүлэх нь тэр хүн миний хувьд хэн болохыг, ямархуу гавьяа байгуулчаад буйг тод харуулах болой. Харин намайг зохиолч биш зүгээр л үнэн бодит болсон түүхийг бичиж хадгалдаг хүн гэдэг утгаар нь ойлгож аваарай. Бас анхнаасаа Монгол бичгээр цагаан толгой заалгаж туршилгын туулай болсон ба түүнээс хойш Монгол хэлнийхээ боловсролыг дээшлүүлэх зав үнэхээр гараагүйг маань ойлгоно буйзаа.

9 жилийн “үл ганцаардал” буюу бидний ялалт


Намайг мэдээлэл зүйн шинжлэх ухаанд амлуулж өгсөн Г. Нямдаваа багш маань “чи хичнээн сайн байгаад ч ганцаараа амжилт гаргахгүй, чамд хань болох ганц хүн Доржоо” гэж айлдсан тэр л үеэс бид хоёрын амьдрал тэмцэл холбогдсон. 1995-оны хавар 3-р сургуулийг төлөөлөн аймгийн олимпиадад оролцох хэдэн хүүхдүүд хамтдаа сууж бэлтгэл хийж байхад нэг хүү над дээр ирэн “хоюулаа танилцая, намайг Доржнамжирмаа гэдэг…” гэснээр бид хоёр анх уулзаж байлаа. Одоо бодоход ярих дургүй андын маань ганц зоригтой хэлсэн өгүүлбэр нь тэр байх. Олон жил өнгөрсөн ч миний чихэнд одоо ч дуулддаг юм. Тэр үед бид 10 настай байсан, 1999 оноос Талст сургуульд нэг ангид сурах боломж гарснаас хойших 9 жилийн хугацаанд хөл бөмбөгт л өөр баг, өөр тамирчдыг дэмждэгээс бусад бүх зүйл дээр хамтдаа баярлаж, хамтдаа тэмцэж, хамтдаа ялж ялагдаж ирлээ.
Доржоо маань МУИС-аас програмчлалын олимпиадны аварга төрөлгүй хэдэн жил болсны дараа улсын хэмжээний олимпиад болох А.Б.Важпайн нэрэмжит програмчлалын 2-р олимпиадад аварга болж Баянхонгор аймгаас төрөн гарсан програмчлалын олимпиадны анхны аварга, МУИС-ын МТС-ын анхны програмчлалын аварга зэрэг түүхэнд үлдэх амжилтуудыг зэрэг гаргасан. Түүний энэ гялалзсан амжилт намайг багш болох ёстой хүн шүү гэдгийг маань тодоос тод ойлгуулсаан. Том жижиг ямар ч олимпиадад миний өнмө гарах амжилт үзүүлээгүй байхдаа ийнхүү аварга болсон угийн даруухан анд маань “энэ хүмүүс бодлогоо буруу зассан байхаа! би түрүүлээд, чи…” гэж хэлж байсан инээд хүрмээр түүхтэй харьцуулахад одоо Доржоо маань Монгол улсын програмчлалын олимпиадны аварга багийн дасгалжуулагч, эх орноо төлөөлөн Азийн оюутнуудын олимпиадад багаа удирдан оролцох хэмжээний багш, шилдэг залуу програмисст болжээ.
1-курсын оюутан байхаасаа л Монгол улсын програмчлалын олимпиадад МУИС-ын МТС-ын багаа удирдан, жилийн жилд л 2 оюутан дагуулж олимпиадад оролцоно. Нөгөө хэд нь муу бодох тул багаараа олипиадад амжилт гаргах боломжгүй харин хувийн дүнгээрээ бол гялалзсан амжилт гаргаж 2006 онд алтан медаль хүртсэн оюутантай тэнцэж дахин материалаа шүүлгүүлж байж 2-р байр эзэлсэн. 2007 онд зөвхөн 2-р өдрийнхөө бодолтоороо л хүрэл медаль хүртэж байсан бол багш болсон жилээ л дасгалжуулсан багаа амжилттай удирдан 2008-оны Монгол улсын програмчлалын олимпиадны аварга багаар шалгаруулж ямархуу багш болохоо харуулсаан (МУИС-ын МТС-ийн түүхэнд мөн л анх удаа). Түүний шавь нараас Далайжаргал, Мөнгөншагай, Батчунаг, Жамсрандорж нарын зэрэг Монгол улсын шилдэг програмисст болох ирээдүйтэй улсын олипиадны медальтангууд төрөн гарснаас гадна улсын олимпиаднаас медаль хүртэж байсан болон өсөх ирээдүйтэй хэдэн хэдэн оюутан удирдлаган доор нь аварга багийнх нь нөөцөнд бэлтгэгдэж байна.
Манчестар хотод магистарт суралцан (дэмждэг хөл бөмбөгийн баг нь Manchester United) W. Rooney-гийнхээ тоглолтын үзэнгээ ихийг сурч мэдэх зорилго тэмүүлэлтэй явдаг хөл бөмбөгийн улаан фанат анд маань “Мэдээний цаг” бүлэгтээ хэсэглэлийн алгоритм (2003 он), динамик нийлбэрийн алгоритм (2005 он), 2 туйлт графын код (2007 он) … зэрэг олон алдарт сонгодог алгоритмуудыг бие даан гүйцэтгэж, төгс шийдэлд хүрч, нээлт хийж өгсөн шилдэг алгоритмч билээ. Намайг сурагч байхдаа жижигэн тоглоомуудын прораммыг бичих бүрд надаар бахархан “чи ёстой агуу юм хийжээ” хэмээн хөөргөддөг ганц фанат маань байсан бол мэдээлэл технологийн мэргэжлийн ангид суралцан төгсөх жилээ 2007 оны Монгол улсын програмчлалын олимпиадны бүтээлийн уралдаанд “SMS дажуулах технологи” гэсэн нэртэй internet ашиглан мессеж хямд зардлаар бичих, мессежний сүлжээ барьдаггүй гадаад орнуудтай мессежээр харьцах болон бусад олон давуу талуудтай цоо шинэ технологийн шийдэлд хүрсэн гайхамшигт бүтээлээ толилуулж намайг бишрүүлж байлаа.
2002 оноос хойш бид хоёрын хамтдаа бэлтгэж байсан баг маань (“Мэдээний цаг” бүлэг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг) бэлтгэл сургиулалтаа олон жилийн турш шаргуу хийсний үр дүн гарч 2008 онд МУИС-МТС-ын баг маань ШУТИС-КтМС-ын баг (улсын 10 гаруй удаагийн аварга баг) МУИС-МКС-ын баг (урд жилийн аварга баг) зэрэг хүчтэй багуудыг дийлж Монгол улсын аварга баг болоход 9 жил ганцаараа биш шавь нарынхаа хамт зүтгэж байж байгуулсан “ялалтаараа” үнэхээр их бахархаж байлаа. Зөвхөн Г. Нямдаваа, Д. Ганзориг гэсэн 2 ачит багшийнхаа л дэмжлэгтэйгээр “Мэдээний цаг” бүлгийн гишүүд маань улсын олимпиаднаас мэдээлэл зүйн төрөлд 13 медаль хүртэж, сүүлийн 2 жил дараалан улсын програмчлалын олимпиадны аварга баг, сүүлийн 6 жил дараалан МУИС-ын аварга, сүүлийн 9 жил дараалан Баянхонгор аймгийн аварга болоод байна. Энэ ялалтуудад Доржнамжираагийн маань гавъяа тодоос тод харагддаг. Би гэдэг хүн 9 жил “үл ганцаардсаны” үр дүнд олон бахархам “ялалтыг” найзынхаа хамт байгуулжээ, байгуулсаар ч байх болно…
Олон жил хамтдаа сурч хөгжин, өдөр бүр хамтдаа бэлтгэл хийж, хамтдаа шавь нараа сургаж бүхий л зүйл дээр хамт байсан андаасаа хол ажиллаж байхад “Доржоо маань байсан бол энэ асуудлыг хамтдаа дорно шийднэ дэ!” гэж бодогдох үе их л гарах юм. Шинэ шинэ алгоримтмуудын тухай, зохиосон бодлогуудаа …, ядаж л хөл бөмбөгөө ярьлцах хүнгүй дэ ганцаардах үе гарах ч нэг л их зорилгын төлөө 2 талаас нь хамтдаа зүтгэж яваа бодол санаа, зорилго нэгтэй “уул шиг” түшигтэй эрхэм андтайгаа хамтдаа мөр зэрэгцэн ажиллаж, хамтдаа байх цаг удахгүй ирэх болтугай хэмээн ерөөл тавихын хамт Баянхонгор аймгийнхаа математик, мэдээлэл зүйн хөгжийн талаар хүүрнэнгээ W.Rooney, Bojan Kirkic… нарын зэрэг шүтээнүүдийнхээ тоглолтыг хамтдаа үзэн суух тэр л мөчийн төлөө зогсолтгүйгээр хөдөлмөрлөнөө Barcelona-гийн фанат нь.
2008-11-05. “Мэдээний цаг” бүлгийн гишүүн, “Алгоритм” сургалтын төвийн багш С. Цагаан