Tuesday, July 28, 2009

2009 онд анх удаа элсэлтийн ерөнхий шалгалтанд (ЕШ) сурагчид бэлдэж үзэв. Ийнхүү 2 програмист, 3 эдийн засагч, 1 багш, 1 инженер болох сурагчдыг их сургуульд нь бэлдэж өглөө.

1. Дагвадоржийн Жамсрандорж. ЕШ-д 75%-ийн амжилт үзүүлж аймагтаа 2-р байрт жагссан, Монгол улсын мэдээлэл зүйн 23-р олимпиаднаас мөнгөн медаль авсан тул урилгаар МУИС-ийн Мэдээллийн Технологийн Сургуулийн "Мэдээллийн технологи" ангид элсэн орж байна.

2. Нямдоржийн Сэрчинмаа. ЕШ-д 76%-ийн амжилт үзүүлж аймагтаа 1-р байр, улсад 63-р байранд жагссан. МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн "Санхүүгийн удирдлага" ангид элсэн орж байна.

3. Золбоогийн Буяндэлгэр. ЕШ-д 71%-ийн амжилт үзүүлж аймагтаа 3-р байрт жагссан. МУИС-ийн Математик Компьютерын Сургуулийн "Хэрэглээний математик" ангид элсэн орж байна.

4. Мөнхжаргалын Энхчимэг. ЕШ-д 56%-ийн амжилт үзүүлж, 791 оноо авснаар аймагтаа 8-р байрт жагссан. МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулийн "Банкны менежмент" ангид элсэн орж байна.

5. Дашдаваагийн Эрхэмбаатар. ЕШ-д 54%-ийн амжилт үзүүлж, 774 оноо авснаар аймагтаа 11-р байрт жагссан. МУИС-ийн Мэдээллийн Технологийн Сургуулийн "Мэдээллийн технологи" ангид элсэн орж байна.

6. Ваанчиг-Арслангийн Содномдаржаа. ЕШ-д 46%-ийн амжилт үзүүлж аймагтаа 23-р байрт жагссан. Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийн "Нягтлан бодох" ангид элсэн орж байна.

7. Батсайханы Мөнхжаргал. ЕШ-д 29%-ийн амжилт үзүүлж аймагтаа 126-р байрт жагссан. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Нефтийн ангид элсэн орж байна.

2009 онд төгсөж буй сурагчиддаа амжилт хүсэж, сайн мэргэжилтэн болохын төлөө цаашдаа улам ихээр хөдөлмөрлөн сайн сураарай гэж хүсэн ерөөе!

No comments:

Post a Comment