Tuesday, July 28, 2009

Сургалтын төвийн дундаж дүн улсын 800 онооны болсгоос илүү гарав

2009 оны ЕШ-ын математикийн хичээлийн дүнгээр аймгуудыг 800 оноо авсан сурагчдын тоо ба тэдгээрийн дундаж хувь, 50%-аас дээш гүйцэтгэлийн хувьтай сурагчдын тоо ба тэдгээрийн дундаж хувь мөн хамгийн өндөр гүйцэтгэлийн хувь авсан сурагчид гэсэн нийт 5 үзүүлэлтүүд тус бүрээр нь байр эзлүүлэн дүнг нэгтгэн гаргав. Аймаг тус бүрийн сайн хүүхдүүдийн дүнг жишин үзэж чансааг нь тогтооё гэсэн зорилготойгоор энэхүү судалгааг явуулахад:

1 Хөвсгөл
2 Өвөрхангай
3 Ховд
4 Завхан
5 Дундговь
6 Увс
7 Дорнод
8 Баянхонгор
9 Сэлэнгэ
10 Баян-Өлгий
11 Говь-Алтай
12 Говьсүмбэр
13 Хэнтий
14 Төв
15 Багануур
16 Архангай
17 Дорноговь
18 Өмнөговь
19 Булган
20 Сүхбаатар

гэсэн үр дүн гарлаа. Урьд жилүүдэд ийм байдлаар чансаа гаргасан бол манай аймаг энэ дүнгээс даруй 10 орчим байрын ард орох байсан ба энэхүү чансаад гол үүргийг Сэрчинмаа, Жамсрандорж, Буяндэлгэр нар гүйцэтгэсэн болно. Энэ судалгаа зөвхөн 50%-аас дээш гүйцэтгэлийн хувьтай сурагчдын хувь дахь судалгаа тул аймгуудын чансааг яг бүрэн дүүрэн илэрхийлэхгүй гэдэг нь ойлгомжтой бизээ. Мөн Улаанбаатар, Дархан, эрдэнэт гэсэн томоохон хотуудыг оролцуулаагүй болно. Харин манай сургалтын төвийн дундаж дүн 58,14% байгаа нь улсын нийт шалгалт өгсөн сурагчдын 1,7% орчимынх нь авсан 800 онооны босгоос ч даван гарсан үзүүлэлт билээ. Хойтон дундаж дүнгээ 65%-д хүргэж, чансаанд эхний 3 байрт шалгарах боломж бүрэн байна.

No comments:

Post a Comment