Saturday, December 25, 2010

Сорилын 1-р хэсэг өндөрлөж, 2-р хэсэг аль хэдийнээ эхэлжээ.

ЭЕШ-ны сорилуудын эхний хэсэг өндөрлөөд 2-р хэсгийн эхний сорил авагдсан байгаа. Нийт 10 хэсэг сорил өгөх ёстойгоос дөнгөж эхний хэсэг дууссаны дараа сурагчдын амжилт хэр байгааг нэг сонирхоод үзье.Энэ эхний хэсэг бол хүүхдүүд сорил гэж энэ анзааны л юм байдаг юм байна гэж ойлгож авах хэмжээний л сорилууд л даа. Хүн бүр л шалдаа хүртэл унаж үзлээ, өөртэй таарсан томоохон амжилт ч гаргаж үзлээ, олон л юм үзлээ. 2 дахь хэсгийг эрч хүчтэйгээр эхлүүлье гэсэн боловч ихэнх нь бүтэлгүйтэж сорил гэж ямархуу хэцүү бөгөөд хариуцлагатай зүйл болохыг мэдэрцгээсэн бизээ.

1. Дашпүрэв. [70,75] [84]
Муу байна, муудсаар байна. 1-р хэсгийн эхний 4 сорилд дараалж түрүүлсний араас 4 удаа түрүү авч чадсангүй. Энэ одоо лидер байж чадах уу? чадахгүй юу? гэдэг асуулт үүсч байна. 2-р хэсэгт тэргүүлэгч байя л гэвэл түүнээс маш их хичээх хэрэгтэй бөгөөд маш хэцүү байна байхаа... 49-өөс 89-ийн хооронд дүн авч байна. Чадах ёстой юмнуудаа алдаж байна, байр суурь нь ч навс унаж байлаа гэхдээ энэ бүгдийг буцаан авах оролдлого нь эхнээсээ бүтэлтэй болж 2-р хэсгийг эхнээсээ тэргүүлж эхлээд байна. 84% гэдэг бас л боломжийн л үр дүн.

2. Сандагдорж [67] [43]
Тааруухан эхлэлийн араас гайхалтай сайхан үргэлжлэл өрнөж байна. 1-р хэсгийн сүүлийн 4 сорилын 2-д нь оролцож оролцсон 2 сорилдоо түрүү авсан. Яг нь формоо үргэлжлүүлбэл дараагийн хэсгийн тэргүүлэгч болох хамгийн өндөр боломжтой хүн нь болоод байна. Байр суурь нь огцом дээшилж, 1-р салааны 5 гэсэн нэрийг 6 гэж нэрлэх хэрэгтэй болгоод байна. Гэхдээ аз тийм ч олон удаа дайрахгүй байхдаа, бусадтай харьцуулахад хавьгүй бага бэлтгэл хийж байгаа... хүмүүс хичээсээр бүх зүйлээ сайн сурсны дараа Сандаг залхуурч явсаар багахан аз нь дууссаны дараа юу болохыг харжил байя... Дараагийн хэсэгт тэргүүлэгч болохын төлөө бүхнээ зориулах шаардалага байсан боловч 2-р хэсгийн эхний сорилд 43 авч шалдаа хүртэл унаад байна.

3. Хажидсүрэн. [65.88] [70]
Харьцангуй тогтмол амжилт үзүүлж байгаа ч өсөлт харагдахгүй байна. Сорил бүр дээр гаргаж байгаа алдаанаасаа суралцаж байгаа л гэж найдхаас даа. Нэг 80, нэг 70, хоёр 60, 4 удаа 50 авсан байгаа. 55-аас 85-ын хооронд дүн аваад байна, 6 ширхэг ширүүхэн өрсөлдөөн үзүүлэх хөвгүүдийн дунд ганцаараа тэмцэхэд тэсвэр хатуужил, ур чадвар нь хүрэлцэх үү? бууж өгөх үү? гэсэн асуулт сонин байна. Огт түрүү авч чадахгүй байгаа, сүүлийн сорилыг хүртэл 2-р байрандаа тэссэн ч энэ байрандаа 1-р хэсгийг дуусгахад хүч дутлаа... дараагийн тойрогт ганц нэг түрүү аваад, сая орж чадаагүй 2-р байрандаа орохын төлөө гэсэн зориулт тавих хэрэгтэй байх. Дундаж дүнгээ 70 болгочвол гоё доо. 2-р хэсэг эхэлмэгц юу ч байсан 70% авч 3-р байрнаас уралдаанаа эхлүүлээд байна.

4. Мөнхдалай [62.13] [80]
2-р байрнаас уруудаад 6-р байр хүртэл навс унасны эцэст төгсгөлөө сайн хийж анхныхаа түрүүг авч улмаар 4-р байранд дэвшиж 1-р хэсгээ өндөрлөлөө. Ихээхэн хичээхэд дараагийн хэсэгт тэргүүлэгч болох ч боломж байгаа, нөөц ч түүнд бий. Одоо хүмүүс тогтмол амжилт гаргаж чадахгүй бүтэлгүйтэж байх үед нь улсын олимпиадны дов үзсэн ганц хүний хувиар туршлага, тэвчээр зааж тэргүүлэл олж авах хэрэгтэй байна. Тэргүүлэл авахын төлөө хүчтэй тэмцэл үзүүлж бусад өрсөлдөгчидөө хурцалж өгөх нь түүний үүрэг шүү дээ. 47-гоос 85 хүртэлх дүн үзүүлж байлаа, 90-ийг хэн түрүүлж авах бэ? гэдэг ч бас л гоё асуулт шүү дээ... 2-р хэсэг эхэлмэгц 80% авч миний хэлээд байгаагаар Дашкад бодит дарамт үзүүлж болохоор хэмжээнд хүрлээ.

5. Даваабат [60.63] [42]
Унаж босож түрүүлж, маш муу дүн авч ч үзсэн. 45-аас 79 дүн авсан. 4 удаа F биш дүн авсан нь сайн амжилт, түрүү авсан 4 хүний нэг нь байгаа нь бүүр сайн. Одоо дараагийн хэсэгт 5-р байраа бат хамгаалж, 80 авч үзэх хэрэгтэй. Багахан аз ивээвэл дахиад түрүү авахыг ч хичээх хэрэгтэй. Удаан байна лээ, өөртэйгээ өрсөлдөж байгаа хүмүүсээс хамгийн удаан, харин давуу тал нь нягт алдаа багатай сайхан бодож байгаа. Гэхдээ 2-р хэсгийг маш муу эхлүүлж нөгөө топ5-д багтдаг хүн чинь 13-р байр хүртлээ шидэгдлээ.

6. Баасансүрэн. [59.75] [55]
Сүүлийн 4 сорилд дундаж дүнгээ 10%-аар бууруулсан гэхээр түүний ямаршуухан бадран доройтож байгаа нь ойлгогдоно. Төгсгөлөө муу хийснээс болж F гэсэн дундаж дүнд хүрлээ. Сүүлийн 6 сорилд 72-оос тогтмол уруудсаар 40 хүртэл дүн үзүүллээ. Нацагдулам хүртэл түүний дэмжнээ гээд байсан одоо болих байлгүй дээ. Залхуураад байвал сүйрээд л байх болно, одоо 2-р хэсгээ арай өөр шинэ эрч хүчээр эхлүүлэх боломж байсан ч нөгөө л түрүүчийн төгсгөлийн бүтэлгүйтэл үргэлжилсээр л байна.

7. Энхбаяр [56.57] [49]
Миний дэмждэг хүн харин сүүлийн оролцсон 3 сорилдоо боломжийн дундаж амжилт үзүүлж одоо л хэг учраа олох дөхөж байна уу даа гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Дэндүү олон том алдаа гаргадаг л даа. Уг нь хурд бол байгаа, одоо өөртөө итгээд зүтгэх хэрэгтэй ш дээ. Тэгээд их залхуу байгаа, өөрийг нь үл тоогоод байгаа гариг андуурсан нөхдүүдэд хэн гэдгээ харуулах хэрэгтэй ш дээ. Боломж бол түүнд маш их байна, 1-р хэсгийн сүүлийн дүнгүүд бол Баасансүрэгийнгээс илүү байгаа Мөнхдалай Даваабат нарт дөхөж очихоор дүнгүүдийг үзүүлж байгаа. Энэ формоо хадгалаад илүү хариуцлагатай байвал дараагийн хэсэгт эхний 5-байрыг ч мөрөөдөж болохоор байгаа, 70 авч чадахаа дахаин баталж 80 авахыг зориод үзэх хэрэгтэй, амжилт бол ойрхон л байна даа. ТОП6 гэсэн нэрийг ТОП7 гэдэг болгох хэрэгтэй байдаг гэтэл 2-р хэсгийн эхлэл тийм ч сайн эхлүүлж чадсангүй. Хажууд чинь хүмүүс ээлж дараалал тэсрэлт хийж байна шүү дээ.

8. Уртнасан [44.71] [50]
Яая 20% авч хамгийн сүүлийн байранд орж үзлээ. Сүүлийн сорилуудын дүн бол урдах хүнрүүгээ дөхөх биш ухрах болоод байгаа, ард нь гаагүйхэн шиг хүн байсан бол гүйцэгдэхгүй юу... даан ч арынх нь хүн нь бүтэлгүй юмдаа. 2 удаа 60 авч үзсэн, дараагийн хэсэгт 70 авч үзээд дундаж дүнгээ 50-д хүргэхийг л хичээхээс дээ. Араас нь хүмүүс аюул учруулах боломжтой л харагдаад байгаа. 2-р хэсгээ 50%-аас эхлүүлээд дажгүй амжилттай л явж байна. Энэ хэсгийг 10-р байранд дуусгаж чадах уу?

9. Очирмаа [41]
За ёстой явдаггүй дээ. Надаас гадна нэмээд Нацагдулам гэсэн том дэмжигч гараад ирсэн байгаа. Сүүлийн 6 сорилд нэг 47, 5 удаа 30 авсан. Тогтмол муу дүн үзүүлж байгаа гэсэн үг. Цагтаа 70 авчил байлаа, энэ одоо бараг түүх болохнээ. Дахиж хэзээ 60, 70 гэсэн гоё дүнгүүдэд хүрэх юм бол доо. Одоо 2-р хэсэг эхлээд хүмүүс эхнээсээ л бүх бололцоогоо шавхаад сайн үзэх байх, тэгэхээр хэддүгээр байранд байрлаж халаадаг юм болдоо. 15-д ч орж магадгүй байрлалааас 2-р хэсгээ эхэлж байна. Дараагийн хэсэгт 45% дунджилах шаардлага байгаа ч энэ удаа 43-аас л гараагаа эхэлж байна. Яахав олон муухай 30-уудын араас арай л илүү дүн авч эхэллээ.

10. Надмид [40.88] [62]
1-р хэсгийг боломжийн амжилтаар дуусгаж 11-р байрнаас 9-р байр хүртэл дэвшсэн тохиолдолч бий. Маш их хөдөлмөр хийж чадвал амжилт гаргах бүрэн бололцоо түүнд харагдаад байгаа. Дараагийн хэсэгт 60 авч үзээд 10-р байраа хадгалах гол зорилготой байсан боловч 2-р хэсгээ ёстой тасархай сайхан амжилтаар эхлүүлж 62% авч мандан бадраад 4-р байрнаас уралдаанаа эхлүүлж байна. 50%-д дундаж дүнгээ барьц чадах уу? хамгийн сонирхолтой асуулт бол хэзээ болтол 1-р салаанд залрах бэ?

11. Сарантуяа [39.25] [55]
1-р хэсэгт хувийн дээд амжилтаа 3 удаа шинэчилсэн хоёрхон хүний нэг нь. Үнэхээр маш их сайжирч байгаа хүн тул дараагийн хэсгээс энэ хүнээс их амжилт хүлээж болохнээ. 60 авч үзэх хэрэгтэй байгаа. 2-р хэсэгт байр нь ч урагшилах боломжтой хүн, 2-р хэсгээ анхнаасаа л сайхан эхэлж 55 авчаад байна.

12. Даваацэрэн [38.5] [48]
Арынхаа 2 хүнд гүйцэгдэнээ гэж хэлээ биздээ. Угаасаа тэдэн шиг их хичээхгүй байгаа юм чинь аргагүй ш дээ. Хэсэг эхлэхээр яагаад ч юм сайн дүн авчдаг тэгээд л өөрийгөө дээгүүр яваад байна гэж андуураад байдаг. Энэ хэсгийг 15-р байранд дуусгаж чадах уу?

13. Касум [31.71] [22]
14. Батхишиг [29.8] [22]
15. Одцэцэг [23.17] [21]
Энэ 3 чинь ёстой ширүүхэн өрсөлддөг гуравдаа. Хэн нь илүү их хөдөлмөр хийж илүү амжилт гаргах юм бол гэдгийг нь ажиглаж л байна. 43, 36, 34 гэсэн хувийн дээд амжилтуудтай. Хэзээ ч дундуураа хүн оруулж үзээгүй дандаа л гурвуулаа дараалж байрлаж байсан гээд энэ 3-д ижил юм их байнаа.

16. Сэрэглэнбаатар [20.25] [43]
Эхнээс нь тасралтгүй сайн хичээсэн хүн байж хамгийн муу амжилт үзүүлж байсан тул нэлээд их шүүмжлэлд өртсөн. Дунд нь сургуулийнхаа 3-р байр эзэлсэн 43 дүнгээ 2-р хэсгийн эхэнд дахин баталж овоо дээгүүр байранд байрлаад байна. Одоо яаж хамгаалахыг нь ажиглах л үлдлээ. Энэ хэсэгт 30% дунджилж чадвал овоо л өсөж байна гэж дүгнэгдэх байхдаа.

17. Баттүшиг [18] [12]
9 сорил авахад 9 удаа хамгийн сүүлд байсан гэхээр энэ хүний чанар чансаа харагдана. Гэхдээ миний нүдээр харахад хэд хэдэн хүнээс л илүү байгаа юм даа, нэг л болж өгөхгүй байх шиг байна. Сорил дээр биеэ муу даачилж байна уу... уг нь 1-р хэсгийн сүүлийн 2 сорилд хувийн дээд амжилтаа 2 удаа шинэчлээд гялалзсан гэтэл 2-р хэсгийн эхлэлийг л яг өмнөх шиг тавилаа... Байрнаасаа салж 40 энэ тэр авчина л гэж найдаад байна ш дээ энэ хэсэгт.

шинээр:
Төгөлдөр [29]
Буянбаатар [27]
Ану [24]
Бямбахорол [24] гэсэн хүмүүс шинээр сорилд орж эхлээд байнаа.

Friday, December 24, 2010

Түрүүлсэн бөхөөс дутуу хөдөлмөрлөөгүй юм шүү…

1-ийн даваа.

Арын сайхан хангай нутагруу жилдээ нэг удаа албан ажлаар очдог юм. Хангайн бүсийн Математикчдын их баярт оролцоод, математикт амлуулж өгсөн Адъяасүрэн багштайгаа уулзах нэгэн завшаан. Нутгаасаа гараад Түйн голыг “өгсөж” давхисаар Хөл Саяын даваагаар давмагцаа Дунд Тамирын голыг “уруудан” явах хорвоогийн сонин тохиолдолтой таарна. Архангай аймгийн Булган сумын нутгаар Тамирын голыг уруудан явсаар нэг хөгширч унасан, чулуужсан шахуу модтой тааралдах ба түүний “Бөх Мод” гэх... хажуугаар нь гарсан хүн бүр мөргөх бөгөөд би л гэхэд жилдээ нэг удаа мөргөж амжина. Энэ модонд ирэх бүртээ энэ нутгийн унаган хүү агуу нэгнийг санан дурсана.
20-р зууны сүүл хэсэгт Монгол бөхийн түүхнээ тодрон гарч ирсэн одоогийн энэ “одонцоруудын” хажууд жинхэнэ “том од ах” бол Дуламжавын Мөнх-Эрдэнэ болой... Тэрээр Архангай аймгийн Булган суманд 1964 оны луу жил мэндэлжээ.
Арслангийн өөрийнх нь дурсамж яриа хөврөнө:
“Манай нутгийн дээсэн дээр (Баянхонгор Архангай 2-ыг зааглах уул байх) нэг хөгшин мод байж байгаад манай нутагруу харан унасан юм гэнэ лээ. Тэр үед л нутгийн хөгшчүүд манай нутгаас сайн бөх төрнөө хэмээн ярилцаж байсан юм байх. Яг тэр жил нь би төрөөд надаас хойш манай нутгаас хэсэгтээ завсарлаад байсан сайн бөхчүүд төрж эхэлсэн юм (Рагчаа заан, М.Батжаргал харцага...)... “

2-ын даваа.

Арслан маань бөхийн барилдааны 1 ба 2-ын даваа энэ тэрд бол ёстой л жиргэнэ ш дээ. Зөрүүлж татаад араас нь барьцгүй хавирчаад харах ч үгүй л дэвээд явчина. Нөгөө амны залуугийн 2 хөл тээр дээр гозойж ирээд л яг сээрээрээ ИППОН... яагаад Жүдо барилдаагүй юм бол доо. Эсвэл жиндээ даруулаад байдаг байсан юм болов уу самбогийн бол дэлхийн аваргаас медалиудтай, бас ахдамын дэлхийн аварга хүртэл болсон хүн шүү дээ. Самбо бөхийнхөө холбоонд олон жил удирдах алба хашиж явна (одоо яг ямар дарга нь ч билээ дээ)...
Түүнийг аав Дуламжав гуай нь бөх болгохоор 5, 6-р ангиас нь Пионерын ордны бөхийн секцэнд Түвдэн аварга, С.Гомбо гэсэн хүмүүс удирдалаганд анх хичээллүүлж бөхийн гараа дэвээг нь заалгасан юм гэнэ.
Ийхнүү ирээдүйн их бөх, бөхийн өлгий Архангай нутгаасаа 29 жилийн дараа төрийн наадмын түрүү үзүүрийг булаацалдаж, 32 жилийн дараа төрсөн арслан буюу “булган сүүлтэй” Булган сумын арслангийн түүх эхэлсэн байна.

3-ын даваа.

Тэртээ 1984 онд цэрэгт байхдаа төрийнхөө их баяр наадамд анх удаа зодоглож 2 даваад 3-ын даваанд Мөнгөн арсланд унасан юм байна. Тэр жил Мөнгөн арслан Баянмөнх аварга, Хадбаатар аварга тэргүүтнийг шороодуулсаар үзүүрлэсэн бөгөөд 20 настай залуухан цэрэг Мөнх-Эрдэнэ “Мөнгөн арслан шиг улсын наадмын үзүүр түрүүнд үлдвэл мөн гоёо” гэж бодож явсан юм гэнэ лээ. Эр хүн давахгүй гэсэн даваагаар 3 давдаг гэдэг, тэгвэл Мөнх-Эрдэнэ арслан тэр даваагаараа 3 биш 5 давсныг нь бодоход ёстой “мундаг эр хүн” юм даа гэхээс өөр юу гэхэв.
Харамсалтай нь ажил амьдарлын эрхээр гэхүү дээ, Орос улсад Нисэхийн сургуульд суралцахаар одсон тул түүнээс хойш төрийнхөө баяр наадамд нээх их зодоглож чадалгүй байсаар нас нэлээд явсан хойноо буюу 25 26 нас хүрсэн 90-ээд оны үеэс л үндэсний бөхөөр тууштай барилдсан байдаг юм. Тэр үед нь Бат-Эрдэнэ аварга хэзээнээ дархан аварга болчихсон, Балжинням аварга, Сүхбат гарьд нар заан цолтой, үеийнх нь хүчитнүүд аль хэдийнээ улсын цолонд оччихсон сайн сайн гэгдэх бөхчүүд болчихсон байсан үе.

4-ийн даваа.

1992 оны наадмыг үзэснээ бүүр түүрхэн санадаг юм. Энэ миний ухаан орсон ба бөх сонирхож эхэлсэн үе бөгөөд тэр жилийн наадамд миний дэмжиж байсан “жихэнэ бөх” Сүхбаттай маань 4-ийн даваанд Мөнх-Эрдэнэ улсын начин цолтойгоор тунаж барилдаад давж билээ. Ёстой баллаад өгнө гэж бодож байсан бөхийг маань унагаасан нөгөө гайхал чинь даваа бүрт тунаж тунасан бүхнээ давсаар 8 жилийн өмнөх гэгээн мөрөөдөлдөө хүрч төрийнхөө их баяр наадмын үзүүр түрүүг булаацалдсан юм. Улсын цолгүй хүн 4-давах бас л хэцүү даваа, 4 даваад унах бүүр ч хэцүү. Мөнх-Эрдэнэ арслан ч Нууц товчооны ойгоор 4 давж улсын цолонд тулж ирээд унаж байсан л түүхтэй юм билээ. 2006 онд Их Монгол улсаа байгуулсны 800 жилийн ойгоор л гэхэд 42 насандаа 4-ийн даваанд Одгэрэл зааны дүү Одхүүтэй ёстой үнэн хүчийг үзэж байж хашир туршлагын илүүгээр давж билээ. Одгэрэл заан 4 давчаад байж байсан тул Одхүү мэдээж бүхнээ шавхан барилдсан байж тараа, арслан ёстой ясны сайн бөх юмаа гэдэг нь харагдсан. Хамгийн сүүлд л гэхэд 2008 онд Булган аймгийн залуу арслан А.Отгонбаатартай 4-ийн даваанд хүч сорин барилдаж ёстой л нөгөө цаст уулын арслангийн цаг нь болсныг харуулж давуулж хутгуулаад унаж билээ.

5-ын даваа.

Үеийнхнээсээ нэлээд хожуу, ер нь бол ийм том амжилтанд хүрсэн гэхэд итгэхийн арга оройтойж буюу 1991 онд 27 насандаа л улсын наадамд цэргийн арслан цолтой зодоглож 1-ийн даваанд з.б О.Одгэрэлийг (одоогийн у.з гавъяат тамирчин) 2-ын даваанд залуу начин Ц.Баярсайханг (одоогийн у.з, гавъяат тамирчин) давж 3 дээр у.н Б.Хүрэлбаатарт амлагдан барилдаж, 4 дээр Увс аймгийн харьяат начин Жавзанжамъянтай тунан барилдаж давснаар начны даваанд босох эрхтэй болов. 5-ын даваанд түүнийг цол дөрөөлүүлэх болон түүнийг амлаж барилдах ачтан хийгээд зоригтон байгаагүй тул тунан барилдах болов, өрсөлдөгч нь заан болохоор тэмүүлж яваа залуу начин Бямбадорж. Монгол бөхийн түүхнээ “үнэхээр ширүүхэн” гэх ангилалд багтдаг тус тулаанд Бямбадорж начин 3 удаа өргөж гаргаж ирсэн боловч залуу хүчитнийг хаяж чадалгүй эцэст нь дийлдэж Монгол бөхийн цолтнуудын их гэр бүлд Дуламжавын Мөнх-Эрдэнэ гэдэг шинэ эрч хүч нэмэгдэн орж ирсэн түүхтэй. Энэ амжилт нь түүний цор ганц сондгой давж шөвгөрсөн наадам билээ. Бусад бүх шөвгөрсөн наадамдаа 6 эсвэл 8 давж байлаа. Тэрээр энэ цагаас хойш завсаргүй 12 удаа энэ л 5-ын даваагаар давж төрийнхөө их баяр наадамд шөвгөрч явлаа. Энэ хооронд:

1991 онд у.н Баямбадорж (у.з)
1992 онд а.з Цэрэнпунцаг (у.г)
1993 онд у.н Бямбадорж (у.з)
1994 онд у.н Л.Энхбаяр
1995 онд у.н Ш.Батхуяг
1996 онд у.н Баатархүү
1997 онд у.з Амгаа
1998 онд у.з Хүрэлбаатар
1999 онд а.н Наранбаатар
2000 онд у.з П.Сүхбат (у.г)
2001 онд у.н Намжилдорж (у.х)
2002 онд а.н Д.Ганбат (у.н)

гэсэн бөхчүүдийг 5-ын даваанд давсан байх юм. Энэ дунд улсын цолгүй хоёр л бөх байна шүү дээ. Угаасаа 98 онд Хүрэлбаатар зааныг давсан бол 99 онд мөн Хүрэлбаатар заан яг арслангийн араас ам аваад төрсөн нутгийн бөх С.Ганхуягийг начин болгожээ. Тэгэхээр юу болсон нь ойлгомжтой. 2002 бол нас нэлээд хэвийсэн байсан, хамгийн амар санагдсан нь Мөнхийн үсгийн Ганбат байх.
Энэ барилдаануудаас хамгийн сэтгэлд тод үлдсэн нь 2000 оны наадам билээ. 2000 онд ер нь олон юм болсон, түүнийг нэг нь Мөнх-Эрдэнэ арслан том Сүхбат 2-ын барилдаан. 5-ын даваанд Мөнх-Эрдэнэ арслангийн төрсөн дүү Мөнхбаяр гэдэг залуу 4 давчаад бүлтийгээд зогсож байхад тэрээр шөвгөө бодож том Сүхбатыг авсан. Сүхбат гарьд нэлээд ууртай хөөж илдсээр засуулууд дундуур оруулаад дайрч унагачаад яваад өгсөн. Бүүр 6-гийн даваанд Сүхбат заан Ба аваргын араас 2 дээр ам авсан хойно нь хөлийн цэцдийн шийдвэр гарч Мөнх-Эрдэнэ арслан туг тойрч билээ. Яасан гэхээр 2 бөхийн барилдааныг дахин барилдуулах шийдвэр гаргасан тул том Сүхбат барилдахаас татгалзаж, улмаар түүнийг барилдаанаас хасахад хүрсэн. Гэхдээ энэ үед Сүхбат гарьд аль хэдийнэ шинээр начны болзол хангасан байсан Дашцэрэнг амалчихсан байсан нь бүүр ч инээдтэй. Тэгээд л сүүлд Мөнх-Эрдэнэ арслан давсан болж шийдвэр гарсан тул Дашцэрэнтэй Мөн-Эрдэнэ арслан барилдаж нутгийн дүүгээ үнсээд л дахин туг тойрсон юм. Өмнөх үеийн төлөөлөл болох 2 Эрдэнэ, дараа үеийн төлөөлөл болох 6 заантай цуг шөвгийн наймд үлдсэн гайхамшигт наадам шүү дээ. Сүхбат гарьдын тас тас хөхөрч, нүүр дүүрэн инээсээр ам авч байгаа дүр, хормын дараа уйлаад дэвжээгээ үнсчээд цэнгэлдэхээс гарч одож байгаа эсрэг дүр... мөн Мөнх-Эрдэнэ арслангийн уйлуулсан 2 дахь хүн бол түүний төрсөн дүү а.з Мөнхбаяр. Цэрэнпунцаг заанд (гарьдад) амлуулаад улсын цолгүй үлдсэн. Үнэхээр л улсын цолныхоо хэмжээнд барилдаж чадахгүй л бол түүнийг цолонд хүргээд хэрэггүй гэж бодсон байж чадах хүн шүү дээ манай Мөнх-Эрдэнэ арслан. Тийм л шулуун шударга, харгис ч гэмээр юмуу, найр тавьдаггүй ч гэмээр юмуу хүн дээ. Уг нь яаж ч зүтгээд шөвгийн 8-аас цааш бол явахгүй нь тодорхой байсан үе, ямар үлдэж үзээгүй шөвгийн 8 бишдээ...

6-гийн даваа.

Дөнгөж начин болсон наадамдаа л тэр үед хамгийн оргил амжилтан дээрээ явсан өөрийн үеийн луутнуудын нэг том Сүхбатад унаснаас бусад 11 удаагийн наадамд тэрээр 6-гийн давааг давж байв. Ганц унахдаа Сүхбат заанд (гарьдад) бүүр 2 ч удаа унасан гэдэг юм. 5 дээр Бямбадорж заантай тунан барилдаж их ядарч, дөнгөж начин болоод сэтгэлийн хөөрлөө ч дарж амжаагүй яваа ц.а Мөнх-Эрдэнийг эхлээд бариа зөрөөн дээр Сүхбат заан хурдхан давсан ч Мөнх-Эрдэнэ нэг л сэтгэл дундуур байх шиг байхаар нь заан өөрийн саналаар дахин барилдаад дахиад давсан гэдэг. Энэ ялагдал ч түүнд их тус нэмэр болсон байх. Энэ үеэс үеийнхээсээ тасарч Ба аваргаас бусдыг нь бол давдаг болсон түүхтэй.
Түүний шийдвэрлэх 6-гийн даваа бол мэдээж заан болохоор тэмүүлж явсан 1992 оны наадам байж таараа. Урд жил нь начин болсон шинэхэн начинд наадамчид хэр их итгэл хүлээлгэж байсныг нь бүү мэд. Ямартай ч ирээдүйн их хүчтэн түүний гайхамшигт амжилтанд ч тасалдал оруулж байсан Цэрэнпунцагийг улсын цол авахын түмэн хүслэн дунд явахад нь 5-ын даваанд тунан барилдаж
давчихаад 6 дээр урд жил начин болохдоо бас дамжин өнгөрч байсан у.н Баярсайхантай дахин
тунаж мөн л давсан нь магадгүй түүний хамгийн хүндхэн 6-гийн даваа байсан болов уу... Нас нэлээд хэвийсэн буюу 38 хүрсэн хойноо 6-гийн даваанд дөнгөж начны болзол хангасан а.а Азжаргалтай шүд зуун хүч үзэснийг нь санаж байна. Дараагийн даваанд амархан өгөөш битгий болоосой гэсэндээ би хувьдаа Азааг дэмжээд байдаг, хавар Азаа Мөнх-Эрдэнэ арсаланг хаяж байсныг санаад зүтгээд байдаг. Даан ч арслангийн арга туршлага, зангарага илүү юм даа. Хамгийн сүүлийн удаа шөвгөрөхдөө, хамгийн сүүлд давсан бөх нь ирээдүйн арслан байж дээ.

7-гийн даваа.

Мөнх-Эрдэнэ арсланд 7-гийн тоо харш байдаг бололтой. 7-гийн даваанд 6 удаа бүдэрсан байдаг бол Бат-Эрдэнэ аваргатай улсын наадмын дэвжээнд 7 удаа гар зөрүүлж 7 удаа унасан байдаг.
Зааны төлөө барилдаанд улын арслан Ганбаатарт амлуулан барилдаад давж ЗААН хэмээх цолонд хүрсэн. Энэ наадам 1992 оных.
1993 онд шинээр начин болсон Түмэннастаар 6 давж, ирээдүйн аварга Сүхбаттай 7 дээр тунаад түүнийг төрийн наадмын дэвжээнээ 2 дахиа дарсан билээ.
1994 онд шинээр начин болсон а.а Анхбаяраар 6 даваад 7-гийн даваанд у.н Цэрэнпунцагийг амлан барилдав. Өмнө нь 2, 2 удаа улсын наадамд шороодуулж байсан Баярсайхан, Бямбадорж 2-ыгоо тунагаад 1 удаа шороодуулж байсан бөхөө амласан ч энэ удаа Пунцагаа начин шуудагдаж түрж илдээд залуу заан Мөнх-Эрдэнийг шороодуулж гарьд болох замаа засаж билээ. Хэрэв Мөнх-Эрдэнэ заан Пунцагийг давсан бол цаашаа шинэ заан Гансүх, Балжинням аварга нараар давсаар 9 давж үзүүрлэж арслан болох сайхан боломжтой байв. Түүгээр ч үл барам улсад 6 жил завсаргүй үзүүрлэсэн гэсэн ёстой сод амжилт гаргах байв. Тэгэхдээ л Мөнх-Эрдэнэ арслан шиг 5 үзүүрлэсэн бөх Ардын хувьсгалын түүхэнд дахиад 2-хон их аварга буюу Дамдин, Мөнхбат нар л байгаа шүү дээ. Түүн шиг 5 удаа түрүү булаалдсан аварга цолтон ч цөөхөн л байдаг.
1995 онд у.з Гантогтох, а.а Өсөхбаяр нарын ирээдүйн шилдгүүдийг үлдээж зааны даваанд урд жил амлалгүй үлдээсэн Баярсайханыг амлаж 3 дахиа шороодуулсан байна.
1996 оны бороотой наадмыг бөх сонирхогчид маань тодоос тод санаж байгаа байх. Ирээдүйн аварга Сумъяабазар заан болон шуугиулж байх цаг доор мөн л 3 бөхөөс ам авахдаа Мө арслан начны болзол хангасан О.Одгэрэлийг сонгосон байдаг. Одгэрэл начин (у.з) дархан давуулж гуядах мэхээ хийж арсланг нэг хөл дээр нь 7 догонцуулж 720 градус эргүүлээд давж чадалгүй доор нь ордог тус барилдаан ч ёстой төгс гэмээр л барилдаан болж билээ. Дараа өвөл нь болсон цагаан сард тус 2 бөх дахин таарч энэ удаад Мөнх-Эрдэнэ арслан өөрөө давуулж гуядаад бас их олон догонцуулж байгаад давж байсан.
1997 оны барилдаан бас санаанаас гардаггүй юм. Тус наадмын 3-ын даваанд урд жил нь начин болцгоосон у.н Одгэрэл у.н Батзориг нар тунаж Батзориг давсан боловч 4 дээр у.н Доржсамбуутай тунаад унаж билээ. Харин Доржсамбууг нь 5 дээр у.з Бямбадорж аваад хаясан, Бямдорж заан 6 дээр шинэ начин Чулуунбаатарыг амалтал өөрөө унаж дунд шөвгөө алдсан. 7 дээр Мөнх-Эрдэнэ арслан арал бяртай з.б Элбэгийг Цэрэнпунцагтай тунагаад өөрөө а.н Чулуунбаатарыг (у.х) авсан боловч тэр үед цол нэмж яахаас буцахгүй болсон Чулуунбаатар арслангийн хөлд гүйж сүйд хийх дөхсөн, арслан харин хөлдөө дархан сайн хамгаалдаг тулдаа түүнийг дагуулж гуядан доороо хийж сүүлийн удаа үзүүрлэхэд 1 алхам дөхсөн билээ.
1998 оны наадмаар урд 6 жилийн наадмын 5-д нь үзүүрлэсэн Мөнх-Эрдэнээс арай өөр хүн үзүүрт үлдвэл Ба аваргыг яадаг бол гэж байсан үе. 6 дээр шинэ начин а.а Моломжамцыг давсныхаа дараа 7 дээр ам авахдаа өмнө нь улс болон цагаан сард унаж байсан Цэрэнпунцаг заан, тэр намраас эхлээд л Ба аваргыг зогсоосон залуу хүчтэн А.Сүхбат заан 2-ыг үлдээж залуу заан Сумъяабазарыг авав. 2 жилийн өмнө заан болсон байх үед нь түүнийг шороодуулж байсан түүхтэй. Энэ удаа ч давна л гэсэн тооцоотой үзсэн ч “Хайнз” майнозны рекламанд мөнхөртлөө унасан даа. Залуу заан хутгаад түүнийгээ залгуулан түрж хөөсөн мэхэнд 1 хөл дээрээ бас л их олон удаа догонцсон ч өвдөг шороодсон түүхтэй. Тэрээр үнэхээр унаа холтой бөх байсан нь Одгэрэлийг давсан Сумъяабазарт унасан, Балжаа аваргыг 93 онд 8-ын даваанд давсан зэрэг барилдаануудаас нь харагдана. Магадгүй өмнө нь улсад 3 удаа давж байснаараа Сүхбатыгаа аваад барилдсан бол яах ч байсан юм билээ?... ямартай ч тэрээр 4, 5, 6, 7 ч үзүүрлэсэн байг, хэзээ нэгэн цагт зогсох байсан ... Агуу бөхийн улсын наадмын дэвжээн дэхь сүүлчийн гайхамшигт барилдаан нь миний нүдээр энэ байж дээ.
1999 он. Цагийн эрхээр агуу бөхчүүд агуу сэтгэл гаргаж хойч үедээ найр тавих нь байдаг. 7-гийн даваанд 3 бөхөөс ам авахдаа урд жилүүдэд унаж байсан Цэрэнпунцаг, Сумъяабазар нарыг биш дээр нэг цагт давж байсан нутгийн дүү Өсөхбаярыг амлав. Өөрөө нүдээ аниад зүтгээд үзүүрт хүрлээ ч түрүүлж чадахгүй нь тодорхой тул нутгийн дүүг өөрийн оронд үзүүрт үлдээд миний даагыг чадвал нэхэг гэж бодсон байх. Заан болсноосоо хойш 3 жил гундуухан барилдаж 3, 4, 5 давж байсан Өсөхбаяр ямартай ч нугтийн ахаараа 7 давж заан цолоо баталж билээ. Энэ наадамд арслан маань 6-гийн даваанд төрсөн нутгийн хүү шинэ начин а.а Г.Батбаатарыг давсан байна.
2000 онд ямархуу түүхтэйгээр 6 давсныг нь дээр өгүүлсэн. Ба аваргатай 6 заантай наймуулаа үлдээд Ба аваргад 6 дахь удаагаа, онцлог нь анх удаа үзүүр түрүүнд биш буюу Ба аварга анх удаа Мөнх-Эрдэнийг амласан наадам юм. Ба аварга огт амлалгүй явсаар байгаад л үзүүрт л түүнтэй тулдаг байсан гэхээр тэрээр ямархуу бөх байсан бэ? гэдэг нь харагдах байх. Харин энэ давааны дараа Ба аварга Гантогтоход тамихаа өгсөн юм шүү дээ... олон жил трогон ногоон дэвжээн дээрээ хамт нөхөрлөж, өөрийг нь хурцалж байсан анддаа даваа өгөөгүй хүн, өөр хүнд тахим буулгасан нь ямар учиртай юм болдоо?...
2001 оны их ойн жилийн 1024 бөх дунд торолгүй л 6 давж таараа. Шинээр начин босон төрсөн нутгийн дүү одоогийн хүчит заан Рагчаагаар 6 даваад 7 дээр у.н Батзоригийг дэмжиж заан болгосон нь түүний үе нэгэнт дууссаны нь харуулна. Тэрээр 99 онд Өсөхөөтэй аргагүйн эрхэнд нэг зөөлөн (даваад ч ашигггүй байсан) барилдсаныг эс тооцвол хүнд бууж өгөөгүй, өгөхгүй мэт ширүүн хүн шүү дээ. Уурлаад л давна, уурлуулаад л давна... Яг энэ үеэс Монгол бөхчүүдийн НО эхэлнэ. Сүхбат аварга шиг цагаа болохоор яваад өгөх үү? Барилдаж чадахгүй байгаа ч цаашаа үргэлжлүүлээд бизнесээ хийсээр байх уу? гэсэн сонголт тулгарна. Ер нь Сүхбат аварга ингээд л яваад өгөх хэрэгтэй юм байна гэж үзүүлснээс биш бусад бүх бөхчүүд бол хэзээ ч наадмын дэвжээнээсээ буулгүй барилдсаар, тэр нь ямар нэг даваанд ямар нэг хүний гарыг амраах хэрэгсэл болсоор л ирсэн түүхтэй. Арслан маань цагийн эрхээр энэ замаар л орсон доо.
2002 онд Азаагаар 6 давсныг дээр өгүүлсэн. 7 дээр 7 дахь удаагаа Ба аваргатай нүүр тулж унасан. Тэрээр Ба аваргатай барилдахаар гарахдаа “за цоожиндоо оръёдоо” гэж хэлдэг байсан гэсэн ам дамжсан яриа байдаг. Барилдаж тэмцэлдэж байхад бэртэл гэмтэл авах үе зөндөө л байдаг, бүүр бэртээд дахиж барилдаж чадахгүй болсон тохиолдол ч байдаг. Энэ бол хатуу ширүүн хүчний спорт шүү дээ. Энэ наадмын дараа Мөнх-Эрдэнэ арслан их гомдоллож билээ. “Ба аварга миний хурууг хугалсан, унагахдаа гараа зангидаж байгаад шилрүү хүчтэй цохисон...” гэж. Барилдааны өрнөл бол арслан элэг бүсний барьцаа дарж халах гэхэд нь Ба аварга барьцаа тавиад шилдэж дугтраад давсан. Арслан өмнө нь 6 удаа тахимаа үг дуугүй өгч байсан бол энэ удаа нэлээд эсэргүүцэж байж өгсөн нь бас л учиртай байх. Энэ гомдоллож байсан нь урд жил нь Ба аварга унасныхаа дараа Сүхбат миний гарыг хөшсөн, хугалсан гэсэнтэй яг адил сонсогдож байгаа биз. Гэхдээ эдгээр бол тэмцэл дунд өрнөсөн зүйл, барилдаан дунд юу ч болж болно. Харин уначаад наадмынхаа дэвжээн дээр хүн өшиглөж болохгүй нь л чин үнэн...

8-ын даваа.

Хүчит арслангийн маань хамгийн ээлтэй даваа нь 8-ын даваа. Тэрээр 8-ын даваанд 5 удаа барилдаж, нэмээд тавууланд нь тунан барилдахдаа 5 удаа давсан. Тухай бүртээ Ба аваргатай үзүүрт үлдэж байв. Дөнгөж начин болсныхоо хойтон жил шууд заан болчихоод ёстой дүрэлзэж явсан үедээ урд жил өөрийг нь 6 дээр давсан, урд жилийн үзүүр бөх П.Сүхбаттай тунан барилдаж давж жилийн өмнөхөөс суга өссөн гэдгээ нотолсон. Магадгүй том Сүхбат үзүүрт үлдсэн бол Ба авартай яаж ч барилдаа билээ. Өмнө нь улсад ганц л шөвгөрсөн анх удаа ийм том даваанд босч байгаа хүн мэдээж ямархуу барилдаан гаргах нь ойлгомжтой биз цагийг эзэлж эхэлсэн их аваргад унаж улсад анх удаагаа үзүүрлэсэн энэ наадам бол 1992 оны наадам.
Урд жилийн үзүүр бөхийг наадамчин олон мэдээж анхааралтай ажигласан байж таараа. Ба аваргыг тогтоож болох бөх бол Балжаа аварга, том Сүхбат нар биш ганц энэ Мөнх-Эрдэнэ юм байна шүү дээ гэдгийг тэр үеийн учир мэдэх хүмүүс бол гадарласан л байлгүй. Мань мэт бол цэцэрлэгт л шахуу байлаа. Түүнтэй энэ 93 оны наадмаар том Сүхбат биш өөр нэг Сүхбат гар зөрүүлсэн боловч түүнийг хөдөлгөж чадаагүй юм. Том Сүхбат харин Баярсайханыг заан болгосноор түүний барилдааны амжилт ерөнхийдөө дууссан түүхтэй. Мө арслан 8-ын даваанд Балжаа арслантай (аваргатай) эхний бөгөөд эцсийн удаа тулж унаж явахдаа эцсийн мөчид давхар хамаа маягийн барилдаан гаргаж даваад Ба аваргатай 2 дахь удаагаа хоюулахнаа үлдээд унасан.
94 онд 6 даваад л наадмаа дуусгасны дараах оны наадамд 8-ын даваанд у.з цолны болзлыг хангахдаа ирээдүйн өөрийн өрсөлдөгчид болох Сумъяабазар Гантогтох нарыг дараалуулан шороодуулсан нутгийн дүү Өсөхбаяртайгаа тунан барилдав. Сонирхолтой нь Ба аварга “Хэрэв Өсөхөөг үзүүрт хүрээд ирвэл Арслан болгочиё” гэж бодож байсан юм гэнэ. Түүнийгээ Мягмар заан энэ тэрд хэлэхэд нөгөөдүүл нь эсэргүүцсэн боловч аварга хувьдаа шийдчихээд байсан юм байх. Даан ч 8-ын даваанд Өсөхөө цолондоо ханасан, нөгөө талаар нутгийн ах Мөнх-Эрдэнэ арсланг дахиад нэг үзээд алдаг гэж бодсон биз, угаасаа тэмцээнд ч жаахан ноцолдоно уу л гэхээс биш даваа авна гэдэг худлаа байсан үе байх. Ийнхүү тухайн үеийн Мөнх-Эрдэнэ заан Ба аваргатай дахин нүүр тулж 3 дахиа тамих буулгав. Наадмын дараа болсон МҮБХ-ны хурлаас түүнд арслан цол олгосон.
1996 оны наадам Мө арслангийн хувьд их чухал наадам байлаа. Улсад 3 удаа, заал танхимд маш олон удаа тулахдаа давж чадаагүй Бат-Эрдэнэ аварга бэртэл авч наадамд барилдах эсэх нь эргээлзээтэй бөгөөд бусад бөхчүүдийн хувьд сүүлийн 4 жил Цэрэнпунцагаас бусдад нь тахим буулгаагүй тул Мөнх-Эрдэнэ арслан түрүүлэх хамгийн боломжтой бөхөөр нэрлэгдэж байсан жил. Бэлтгэл бараг л хийгээгүй гам барьж биеэ илааршуулж байсан Бат-Эрдэнэ аварга сүүийн мөчид наадамдаа зодоглох шийдвэр гаргаж аварга цолныхоо буурь зааж шөвгийн 4-д үлдээд барилдаж сурснаараа Балжаа аваргыг амлав. Тунаанд Цэрэнпунцагийг шороодуулан заан цолонд хүрээд хөөрч яваа Сумъяабазартай улсын наадмын дэвжээнээ анх удаа таарахдаа Мөнх-Эрдэнэ арслан барилдааны туршлага, унаа холтойн илүүгээр залуу хүчитнийг сөхрүүлж үзүүр түрүүнд шалгарав. 2 аваргын барилдааны хувьд Ба аваргыг тааруухан байгаа дээр Балжаа аварга ч сэмхийгээр дахиад нэг гүйчие гэж хичээлгүй яахав. Их удаан барилдаж, тэр жил ядаж бороо ихтэй хальтиргаа ч их байсан... эцсийн дүнд Ба аварга даваа авч үзүүр түрүнд босох эрхтэй болов.
Үзүүр түрүүний барилдаан Монгол бөхийн түүхэнд дахиж эвдэгдэх боломжгүй шахуу нэгэн дээд амжилтыг тогтоосныг бид бүгд санаж байгаа. Үнээ саалгадаггүй 2 Мөнхийн удаан барилдаж хасагдаж байсан рекордыг эвдэж “од түгтэл” хүч үзсэн тус барилдаан 4 цаг 30 минут үргэлжилж наадамчин олноос эхлээд төрийн өндөрлөгүүдийг хүртэл нэлээд хүндрүүлж, чирэгдүүлсний эцэст нөгөө л Бат-Эрдэнэ аваргын даваагаар дууссан.
Мөнх-Эрдэнэ арслан өөрөө хуучилсан байдаг юм:
“Аваргыг дэвжээ нь түшсэн үү, бяр нь түшсэн үү... ямарчил байсан би давах гэж бүхий л хүчээ гаргаад хаяж чадаагүй...” гэж өгүүлсэн байдаг. Нэлээд сайн баглаж байгаад барилдааны эцэст аварга ганцхан хөндлөн татаж гаргаж ирээд гэдрэг тавьж билээ. Үнэхээр их чилээсэн дээ... Өнөөдөр эргээд бодож байхад үнэхээр барилдаан таарахгүй болж өгдөггүй байсан юм бол түүний оронд Сумъяабазар үлдсэн нь дээр байж. Хөдөлгөөний илүүгээр Ба аваргыг амархаан даваад арслан болох боломж байсан ч байж мэдэх юм. Ямар ч байсан ирээдүйн аварга Өсөхбаяр, Сумъабазар нарын 22-хон насандаа түрүүлж болох боломжтой байсан 2 наадмын 8 –ын даваанд тэдгээр идэрхэн хүчитнүүдийг хүчит арслан Мөнх-Эрдэнэ торгоон тогтоож Ба аваргын түрүүг 2-оор нэмэгдүүлж, цаашлаад 5-аар ч нэмсэн хүн шүү дээ...
97 онд сүүлийн удаа 8 давсан билээ Мө арслан маань. Ингэхдээ Балжаа аваргаар заан цолонд дөнгөж хүрээд буй жижиг Сүхбаттай төрийн наадмын дэвжээнээ 3 дахиа таарч 3 дахиа давсан юм. Түүний ганган хавираа үнэхээр гайхалтай... Ёстой л нэг хөлс гаргалгүй үзүүрт хүрсэн дээ. Ба аварга тус 2 бөхийн тунаанд үлдээж Пунцаг зааныг авч барилдсан нь Мөнх-Эрдэнэ арслан бол Ба аваргын хувьд ямар ч залуу хүчитнээс илүүд үзэхээр өрсөлдөгч нь байжээ гэж бодогдуулж байна.
Дахиж 8 давах боломж нас болон өрсөлдөгчдийн хувьд үнэхээр байхгүй болсон билээ. 2 Эрдэний үед бол тэр 2 тасархай байсан болохоор доор нь бөөн заан цолтнуудын бөглөрөө үүсч сад тавихад бэлэн болсон үе. Бидний үеийн 6 заан, мөн 80 жилийн 4 заан гэх мэт маш олон хүчтэй заанууд, заан болох гэж буй хүчитнүүд тэр 2-ын доор бөөгнөрч байлаа. Тэр хүчитнүүдийн ихэнхийг нь 8-ын даваанд Мөнх-Эрдэнэ арслан л торгоон барьж байсан юм шүү дээ.
5 удаа 8 давахдаа 8-ын даваанд даян аварга А.Сүхбат, даян аварга Өсөхбаяр, улсын аварга Балжинням, улсын аварга Сумъяабазар, улсын гарьд П.Сүхбат нарыг шороодуулж байсан нь Мөнх-Эрдэнэ арслан гэж өөрийн үеийг манлайлалцсан, дараа үеэ дарсан ямархуу агуу хүчтэн байж бэ? гэдгийг нь хэлээд өгнө.

Түүний 5-аас 8-ын даваанд давж байсан бөхчүүд:

1991 онд у.н Баямбадорж (у.з)
1992 онд а.з Цэрэнпунцаг (у.г), у.н Ц.Баярсайхан (у.з), у.ар Б.Ганбаатар, у.з П.Сүхбат (у.г)
1993 онд у.н Бямбадорж (у.з), у.н Түмэннаст, а.а Сүхбат (дая.ав), Балжинням (у.ав)
1994 онд у.н Л.Энхбаяр а.а Анхбаяр
1995 онд у.н Ш.Батхуяг у.н Амараа у.з Баярсайхан
1996 онд у.н Баатархүү а.а Эрдэнэбат (у.н)
1997 онд у.з Амгаа, а.а Адъяахүү (у.н), а.н Чулуунбаатар (у.х)
1998 онд у.з Хүрэлбаатар, а.а Моломжамц (у.н)
1999 онд а.н Наранбаатар Г.Батбаатар
2000 онд у.з П.Сүхбат (у.г), у.н Дашцэрэн
2001 онд у.н Намжилдорж (у.х), а.а Рагчаа (у.з)
2002 онд а.н Д.Ганбат (у.н), а.а Азжаргал (у.ар)

9-ийн даваа.

Яагаад 9 давж чадаагүй юм болоо гэсэн асуулт гарна? Мэдээж Бат-Эрдэнэ аварга байсан болохоор гэдэг нь ойлгомжтой... Хэрэв 94 онд 9 даваад үзүүрлэчихсэн бол шууд арслан болно. Түүнээс хойш дахин 3 удаа үзүүрлэсэн. Дагвасүрэн арслан “намайг 3 үзүүрлэсний дараа хүмүүс аварга цол олгоё” гэж байлаа гэсэн юм хуучилсан. Дагвасүрэн арслан 2 Мөнхөөс эхлээд, Хад аварга энэ тэр гэсэн олон өрсөлдөгчид даруулж байсан бол Мөнх-Эрдэнэ арслан бүтэн 6 жилийн турш Бат-Эрдэнэ аваргаас өөр хүнд бараг л тахим буулгалгүй тасархай байлаа шүү дээ. Ерөөсөө л улсад 5 түрүүлээд одоо үеийн манай хүчтэнгүүдийн хүрч чадахгүй байгаа Дархан Аварга цолонд хүрэхэд ганцхан хүнийг давах л дутаад байсан болж таарч байгаа юм. Ба аварга аль нэг даваанд хийтэй гишгэхэд л Мөнх-Эрдэнэ түрүүлэх байлаа, бүүр 93 шинэ начин И.Мөнхбаатарт 6-гийн даваанд Ба аварга хальтраад унасан бичлэг байдаг юм. Тэгэхэд Мөнхбаатар цолондоо ханаж таахалзалгүй би давсаан гээд тахимаа авсан бол Мөнх-Эрдэнэ арслан түрүүлэх л байлаа. Ганцхан удаа сэмхийгээр гүйн барин байж арслан болсон Азжаргалтай тэргүүтэй чанаргүйчүүд байж л байна. Тавын таван удаа үзүүр түрүү булаацалдсан ч 9 давж чадаагүй энэ хүчтэнгийн өмнөөс одоо халаглах ч хаашаа юм бэ дээ... Ямарчил байсан үнэхээр “цагийг эзэлсэн их аваргатай нэг үед төрж, ижил нэрээр гоёх л миний хувь тавилан юм байлгүй дээ” гэж өөрөө хэлсэн байдгийг нь сануулъя. Түрүүлсэн бөхөөс дутуу хөдөлмөрлөсөндөө үзүүрлээгүй юм шүү, үзүүрлэсэн бөх түрүүлсэн бөхтэй ижил хэмжээний хүч хөдөлмөр гаргаж, хөлс туслуулж байж л үзүүр түрүүнд шалгарна шүү дээ. Яахав барилдааны эгзэг таараагүй, төлвөлгөө муу байснаас, эсвэл Ба аварга шиг үнэхээр дийлдэшгүй хүнд даруулснаас болжил сайн бөх үзүүрлэдэг байж таараа. Эсвэл бүүр 27 нас хүрсэн хойноо улсын наадмаас начин цолонд хүрсэн нь 2 Эрдэнэий барилдааны харьцаанд нөлөө үзүүлсэн юм болов уу? Дархан аварга, цэргийн арслан хоёроос л уралдаанаас эхэлсэн юм шүү дээ 2 Эрдэнэ маань. Өчигдөрхөн л бужигналдаж байсан 512 бөхөөс орой нар хэвийх үед хоюулахнаа торойж хоцроод л хүч үздэг байж дээ... заримдаа залхааж од түгтэл хүртэл хүч үзэцгээж байсан түүхэн хүмүүс минь цагийн эрхээр “тэгдэг байж билээ” гэсэн ангилалдаа шилжицгээлээ дээ...
Сүхбат аварга нэгэнтээ:
“Мөнх-Эрдэнэ арслан үнэхээр жудаг сайтай бөх, Бат-Эрдэнэ аваргатай 4 цаг гаран барилдахдаа муу хөлрүү нь хавираад л давчаагүй, муу хөлийг хөндөлгүй барилдсаар байгаад л унасан юм шүү дээ” гэж хэлсэн удаатай.
Хамгийн гачлантай үүнээс хойш төрсөн арслан бүр 9 давсан гэдэг утгаараа түүний дээр эрэмбэлэгдэх болоод байгаа юм. Гэхдээ Мөнх-Эрдэнэ арслан шиг 5 удаа үзүүр түрүү булаацалдах хүчтэн дахиад хэзээ төрөх бол, түүн шиг ганц хүнээс бусдыг дархан хаядаг тийм агуу хүчтэн ёстой л Монгол түмнээ баярлуулах гэж олон жилд ганц төрдөг л байх даа. Хэрэв 2 Мөнх тэнцүүхэн байж түрүүгээ хуваагаагүй, нэг нь илүү байсан бол энэ 2 Эрдэнэий хувь заяаг бас л давтах байлаа, ямар ч сайн бөх түрүүлж үзүүрлэхдээ хэд хэдэн сайн өрсөлдөгч дундаас л шалгарч үзүүр түрүүнд очдог бол Мөнх-Эрдэнэ арслан бараг л торолгүй үзүүрт хүрдэг байлаа. Дахиад хэлье “Түрүүлсэн бөхөөс дутуу хөдөлмөрлөөгүй юм шүү” хүчит арслан маань.
Монгол улс оршин тогтох цаг доор Монгол бөх байсаар л байх болно, Монгол бөх байсаар байсан цагт бөхөд хайртай ард түмэн минь Мөнх-Эрдэнэ гэдэг агуу бөхийн агуу амжилтыг санан дурсаж бахрахсаар л, амнааса ам дамжин ярьсаар л, нетээс хэн нэгний бичлэгийг олж уншсаар л байх болно.
Мөнхийн гайхамшигт амжилтыг өөрийн биеэр цогцлоосон Мөнх-Эрдэнэ гэдэг бол аваргын дайтай агуу бөхөө...

..........Манлай арслан

Бөх Билэгтийн нутгаас төрсөн хүчит арсан Мөнх-Эрдэнэ
Бөх Модны домгоос тодорсон түүхэн бөх Мөнх-Эрдэнэ
Арын сайхан хангайхнаа дагуулсан даа бөхийн дэвжээнээ
Аваргын энтэй барилдаанаа толилуулсансан ард түмэндээ

Тамирын голын мяралзаа шигээ эрэмгий зантайсан барилдах үедээ
Тайхар чулууны хөндий шигээ уужим сэтгэлтэйсэн энгийн үедээ
Тавилан заяандаа гомдоогүй Монгол ухаантансан энэ л насандаа
Таван удаа үзүүрлэхдээ туниа нь үгүй дээ нөгөө Эрдэнэдээ...

Мөн ч олон удаа баярлуулсансан Монгол түмнээ, торгон ногоон дэвжээн дээрээ
Мөнхөд дуурсагдах хосгүй түүхийг бүтээлцсэндээ Бат-Эрдэнэ аваргатай цугтаа
Мөнх хөх тэнгэрийн орны бөхийг дээдлэгч түмэн олоныхоо дунд
Мөнхийн мөнхөд сайхнаар дуурсагдах Мөнх-Эрдэнэ манайлай арслаан...

(за нэг л өдрийн дотор яруу найрагч болчино гэж байх уу?...)

Б.Авирмэдийн “Ардын төрийн Их Баяр Наадам” номноос зарим хүмүүийн дурсамж яриа болон арслангийн начин болсон наадмын оноолтыг авав.
Hiimori.mn сайтнаас жил бүрийн 4-ийн даваанаас хойших оноолтыг ашиглав.
2010-12-24

Сүүлийн үеийн залуучуудад зориулаад яруу найраг биш Хип Хоп маягийн юм явбал яаж байна?...

Өө еэ ... еэ еэ еэ... оонхооон
Тамирын голын мөсийг долоох шахам зүтгэл гаргаж ... (аанхаан)
Тамир хүчний бэлтгэлээ базаагаад... Хүч нийгэмлэгийнхэнтэйгээ...
Тачгинатал сайхан барилддаг даа улсынхаа наадамдаа...үеийнхээ луутнуудтай... (өө еээ)
Ба аваргаас бусдыг нь бол нам дарсан даа ид үедээ... түүх гэрчилнэ
Ба аваргад харин баллуулсан даа бас ид үедээ... бүгд гэрчилнэ (оохноон... тиймээ)
Бидний үеийн даян аваргуудыг дарж явлаа шүү дээ ... Сүхбатыг нэг биш бүүр 3 удаа
Бие өндөр Өсөхөөг ч тэр, бие гоё Сумъяаг ч тэр... Пунцагааг ч ижил... (пөөх тиймүү)
Шинэ үеийнхэнд гэж хэлэхэд Ба аваргыг давах түмэн бодол дунд төөрч явахдаа
Ширмэнгийн Батхуягт хэд хэд унасан даа улсын наадамд бишээ заалны барилдаанд...
Бямбадорж заантай бут авалцсан даа 70 жилээр... түүхэн барилдаан
Барилдаан биш файтинг гэж андуурагдах дөхсөн шүү дээ... үзэгчид олондоо (өө тийгээ юу...)
Унасан ч уурладаг давсан ч уурладаг гэж том Сүхбаттай харьцуулдаг даа түүнийг
Унагадаг мэх нь хавирах, хавсрах байлаа шүү дээ үеийнхнээс илүү нь ... (өө лайтай)
Улсынхаа наадамдаа 5 финалдсан хүчтэн шүү дээ... бусад арслангууд чадаагүй
Унаган нутгийнхаа дүү Санжаадамбыгаа дэмжиж суугаа даа нутгийн ах нь ... итгэл алдраагүй (тэр чаднаа, Санжааг бид танинаа өө еээ...)

Saturday, December 18, 2010

Шөвгийн 16-гийн оноолт.

Аваргуудын Лигийн хэсгийн тоглолтууд өндөрлөж хэсэг бүрээс 2 баг гарч шөвгийн 16 үлдсэн байсан, шөвгийн 16-д ямар багууд хоорондоо тоглох нь тодохой болжээ.

А хэсгээс
1. Tottenham Hotspur 11
2. Internazionale 10
B хэсгээс
1. Schalke 04 13
2. Lyon 10
С хэсгээс
1. Manchester United 14
2. Valencia 11
D
1. Barcelona 14
2. FC Copenhagen 10
E
1. Bayern Munich 15
2. AS Roma 10
F
1. Chelsea 15
2. Marseille 12
G
1. Real Madrid 16
2. AC Milan 8
H
1. Shakhtar Donetsk 15
2. Arsenal 12

гэсэн 16 баг хэсэг бүрээс гараад байгаа бөгөөд шөвгийн 16- багийн сугалаагаар 1-р байраар гарсан баг нь 2-р байраар гарсан багтай оноолт таарах ёстой. Нэмээд нэг хэсгийн 2 баг хоорондоо таарахгүй, нэг улсын 2 баг 16-д хоорондоо таарах ёсгүй байдаг юм. 1-р байраар ихэвчлэн хүчтэй багууд гардаг бол энэ жил тэр хүчтэй багуудтай нүүр тулахаар 2-р байраар гарсан түрүү улирлын аварга Интер Милан, Италийн алдартай клубууд болох АС Milan, AS Roma нар дээр нэмээд Лондогийн алдарт баг Арсенал мөн 2-р байраар шалгарч 1-р байраар гарсан ямар нэг багтай таарах ёстой болоод байсан бол шөвгийн 16-д:

Tottenham Hotspur - AC Milan
Bayern Munich - Internazionale
Schalke 04 - Valencia
Real Madrid - Lyon
Manchester United - Marseille
Barcelona - Arsenal
AS Roma - Shakhtar Donetsk
Chelsea - FC Copenhagen

гэсэн сугалаа болжээ... хавар 2 сарын дундуураас хасагдах шатны тоглолт эхэлнэ.

Wednesday, December 8, 2010

ÒÎ7. Ìîíãîë Óëñûí íýðò ìàòåìàòèê÷ Ïàãìûí Ýíõáîëäûí íýðýìæèò óëñûí 11-ð óðàëäààí 2010 îíû 12 ñàðûí 4, 5-ä óëàìæëàë ¸ñîîðîî 32ð ñóðãóóëü äýýð áîëæ ºíãºð뺺. Îëèìïèàä 2 æèëä 1 óäàà áîëäîã áºãººä íýýëòòýé áîëäîãîîðîî Ìîíãîë óëñûí õàìãèéí îëîí îðîëöîã÷òîé îëèìïèàä íü þì. Ìàíàé 6 õ¿¿õýä î÷èæ îðîëöîñíîîñ:

1. 5-ð àíãèéí ñóðàã÷ Ã.Òàìèð 5 îíîîãîîð 6 áàéðò øàëãàðëàà. Óëñûí õàìãèéí òîì îëèìïèàäàä îðîëöîîä îëîí óëñûí îëèìïèàäàä îðîëöäîã áÿöõàí ìàòåìàòèê÷èäòàé ºðñºëäºæ èéì ºíäºð àìæèëò ãàðãàñàí íü ò¿¿íèé õýð èõ õºäºëìºð ãàðãàæ áàéãààã, õýð èõ ºñºæ õºãæèæ áàéãààã èëòãýæ áàéíà.

2. 10-ð àíãèéí ñóðàã÷ Ì.Áóÿííýìýõ óãààñàà àìæèëòòàé îðîëöäîã 11-ð àíãèäàà 6-ð áàéðò øàëãàðñàí. Ýíý óäàà îëèìïèàäíû òîì àíãèéõíû áîäëîãî ìàø õ¿íä áàéñàí áºãººä 11-ð àíãèä 9 õ¿¿õýä ë îíîî àâñàí. ̺í 10-ð àíãèäàà 22-ä îðñîí. Óãààñàà 11-ð àíãèä 6-ààñ õîéø, 10-ð àíãèäàà 20-îîñ óðàãø îðîõã¿é ë áàéãàà äàà.

3. 8-ð àíãèéí ñóðàã÷ Á.×èìýäøèð÷èí 7.5 îíîîãîîð 7-ð áàéðò øàëãàðñàí. Ñ¿¿ëèéí 3 òîìîîõîí îëèìïèàäàä ìåäàëü àâàõàä áàãàõàí ë àç äóòààä áàéãàà äàà. Ýíý óäàà õàìãèéí õýö¿¿ áîäëîãûã íü ãàíöààðàà á¿òýí áîäñîí.

4. 8-ð àíãèéí ñóðàã÷ Áàò-Àìãàëàí 1.5 îíîîãîîð 20-ð áàéð, Ã.̺íõáàò 1 îíîîãîîð 27-ð áàéð ýçýëñýí àìæèëò ãàðãàëàà.

Saturday, November 27, 2010

Эхний хэсгийн эхний хагас.

2010-2011 оны хичээлийн жилийн ЭЕШ-ны сорилууд эхлээд эхний 4 сорил буюу 1-р хэсгийн 1-р хагас өндөрлөлөө. Одоо бүхнийг дүгнэхэд дэндүү эрт байгаач ямар нэг байдлаар сануулга өгч байх нь миний үүрэг. Одоо хүүхдүүд маань сорилын утга учраа ч бараг л ойлгоогүй явж байгаа бол тэдэн дунд сорилоо нэвт мэддэг түрүү жил 60 удаа сорилдсон Дашпүрэв байгаа нь уур амьсгал өрсөлдөөн зэргийг урьд жилүүдийнхээс өөр түвшинд байлгаж байна.

1. Дашпүрэв. [78.75]
Түүний дундаж дүнг харахад түрүү жил Дуяагийн эцсийн мөчид хүрч байсан дүнг дөнгөж гараанаас үзүүлж байгаа хэрэг. 4 сорил дараалж тэргүүлэхдээ дээд амжилтаа 89% болгосон. 2 удаа 80, нэг 70, нэг 60 гэсэн амжилт үзүүлээд байна. Яг одоогийн байдлаар бол Гончигдорж л түүнд жаахан дөхөх байх өөр хүн бол Дашкатай өрсөлдөнө гэдэг бэрх зүйл шиг харагдаж байна. Хэд дараалж түрүүлэх юм бол гэдэг нь сонин байна... Өвөл оюутнууд ирэх хүртэл бүх сорилд тэргүүлж бусад хүмүүсийн тэмүүлэл, зүтгэлийг сайжруулсаар л байх ёстой нь лидерийн үүрэг шүү...

2. Хажидсүрэн. [71.5]
Өмнөө нэг хүнтэй байх хамгийн сайн байрлал. Тэргүүн байрны төлөө зүтэгсээр нэг л мэдэхэд мэдлэг чадвар нь суга дээшилсэн байдаг. Мэдээж эхний зорих зүйл бол ганц ч гэсэн түрүү авах... Энэ намар нэг гараанаас эхэлсэн суралцагчдаас хамгийн их хөдөлмөр гаргаж хамгийн их өсөн дэвжиж өдийг хүртэл дэвшээд байгаа... Эхний 4 сорилд 50, 60, 70, 80 гэсэн дүнгүүд авч үзсэн. Энэ эрчээрээ сайжраад байвал түүнээс томоохон амжилт хүлээж болох юм, түүнийг Дуламсүрэн гэж томоохон дэмжигч дэмжиж байгаа нь ихээхэн амжилтын түлхүүр болох ёстой...

3. Баасансүрэн. [69.25]
Рекорд эзэмшигчдийн залгамжлагч буюу Сэрчмаа, Жаамаа, Батхонгор, Дуяа ... гэсэн мундагчуудын цор ганц залгамжлагч... Мөн л 50, 60, 70, 80 авч үзээд байна, одоо дундаж дүнгээ 70-д барихыг хичээх нь энэ удаагийн гол зорилго. Магадгүй од нь гийвэл Дашкагийн сээмхийгээр ганц түрүү авч үзэх ч юм билүү... ойрын хугацаанд.

4. Мөнхдалай [67.5]
ЭЕШ-ны хувьд 3-р сургуулийн түүхэн дэхь хамгийн хурц од, отгон аймгийн аварга үүргээ тийм ч хангалттай биелүүлэхгүй байнаа... ЭЕШ-ны бэлтгэл бусад хүмүүс шиг их хийхгүй байгаатай нь холбоотой боловуу... Гэхдээ туршлага, ур чадвар зааж дундаж дүнгээрээ Дашкагийн араас хамгийн эхэнд залгаж очиж түүнд дарамт учруулна гэж би тооцож байгаа. дэмжигчдийн хувьд бол Гочоо, Должинсүрэн зэргээс эхлээд олимпиадны дүү нар нь гэсэн олон олон хүн байнаа...

5. Даваабат [65.25]
Өдийгөөс 5-хан сар гаруйн өмнө 19 авч байсан хүн шүү гэдгийг нь байнга сануулдаг... зөв цагтаа, зөв газраа, зөв хүний гар дээр ирснээр түүний амжилт, мэдлэг чадвар, сэтгэл санаа, зорилго тэмүүлэл гээд бүхий л зүйл суга өссөн... Тэрээр 50, 50, 70, 70 гэсэн дүнгүүд үзүүлээд байна. Өсөж дэвжих хэрэгтэй, байраа л хамгаалж, энэ удаад улам батжуулах нь гол зорилго байх болно. Гочоо, гоё Нацагаа гэсэн хүмүүс муу хүн дэмжээгүй байлгүй дээ...

6. Сандагдорж [60.25]
Эхний 5 хүн бол ямар ч шалгалт, сорил дээр бол тодорхой байгаа... Энэ нь 6-д байгаа хүн маш тааруухан байгааг гэрчилнэ. Урдах хүмүүстээ өрсөлдөөн үзүүлж чадахгүй, энэ байраа л хадгалахын төлөө сорилд орж байгаа нь хангалтгүй байнаа... Хийсэн бэлтгэлдээ таарсан амжилт буюу 40, 40, 60, 80 гэсэн орон гаран дүн үзүүлж байна. Одоо тэгээд зорилго бол дундаж дүнгээ 60% байлгах л болоод байна. Тэгж байгаад бэлтгэл нь жигдрээд, урдах хүмүүсрүүгээ ойртоно л гэж найдахаас...

7. Энхбаяр [55]
Энэ жилийн хувьд би энэ сурагчдын багш нь ч гэсэн багш нь гэдгээ түр мартаад жирийн хувь хүн, зүгээр л Баянхонгор аймгйин математик мэдээлэл зүйн зүтгэлтний нүдээр харвал Энхбаярыг 2011 оны ЭЕШ-ны тэргүүлэгч болж, олон шинэ рекордуудыг угсруулаасай гэж хүсч байна, тийм боложтой хүүхэд гэдгийг нь мөн харж байна... Одоогоор маш олон олон алдаа түүнд байгаа ч энэ бүгдийгээ засч чадвал баллаад өгч болох юм. Эхнээс нь нэг нэгээр нь засаад л явж байна, бүхнийг засаж дуусахад нэлээд урт хугацаа хэрэгтэй. Тэсвэр тэвчээр нь л хүрвэл Энхбаяраас томоохон амжилтыг хүлээж болноо... Эхний хэсэгт 30, 40, 60, 70 ба дундаж дүн 50 гэсэн олон янзын дүн үзүүлж байна.

8. Уртнасан [51]
Ноднингоос хойш л өнөө жилдээ бэлтгэж эхэлсэн. Одоо үр дүнгээ үзэж эхэлж байна, үүнээс илүүгээр хичээж байж илүү их амжилт үзүүлэх ёстой. Түүний гол авах чанар нь уйгагүй хөдөлмөрч, зоримог... миний хувийн зүгээс бол Жаамаа, Батхонгор 2-ын 75% гэсэн амжилтыг заавал давуулах ёстой гээсэн даалгавар үүрүүлж байгаа, Уртаа даваад гарах байлгүй дээ. Одоогоор 29 хүртэл авч үзсэн байгаа, нэмээд 50, 60, 60 аваад байгаа. Энэ хэсгийн зорилт бол их товчхон, зүгээр л Энхбаярыг гүйцэх...

9. Очирмаа [47.75]
Энэ жил хүмүүс 2, 2 хүн дэмжээд байгаа, зарим хүмүүс нэг хүнийг 2 дэмжээд байгаа ккк... харин миний багш хүний зүгээс биш хувь хүний зүгээс дэмжиж байгаа 2 дахь хүн нь Очирмаа. Тэрээр бусдаас илүү идэвхитэй, нямбай байж хурдан сайжирч байгаа. Би нөгөө хүүхэд ухаан орохоороо өөрөө өсдөг гээд байдаг, "ухаан орох" хамгийн их дөхөж байгаа хүн бол Очирмаа юм... одоогоор 70 -ын араас 30, 40, 30 гэсэн муухан дүнгүүд үзүүлээд байгаа. Сорил бүр дээр ихийг ухаарч, гаргаж байгаа алдаагаа байнга зассаар хурдан сайжирч ширүүхэн өрсөлдөгч болох ёстой хүн дээ...

10. Даваацэрэн [42]
Хамгийн олон удаа хичээл тасалдаг хүн. Мөн хамгийн залхуу нь гэж харагдаад байгаа. Азаар энэ хавьд байгаа ч удахгүй арынхаа 2-д гүйцэгдэж дараагийн хэсгээс хамгийн сүүлийн байрны төлөө өрсөлдөх хэмжээнд бэлтгэл хийж байгаа хүн дээ...

11. Надмид [40.5]
45 35 41 41 гэсэн 4 дүн нь хамгийн тогтмол амжилт гаргадаг хүн гэдгийг нь харуулна. Илүү их хөдөлмөр хийх хэрэгтэй... Урд талын 9 хүнийг маш хол тасархай алдаж байгаа бөгөөд арын хэсгийн тэргүүлэгч болж байгаа нь түүнийг бүүр илүү их хичээж байж урдах хүмүүст өрсөлдөөн үзүүлэх хэрэгтэй болж байна.

12. Сарантуяа [38.75]
Уг нь боломжийн л суурьтай нөхөр байна лээ, даан ч хамгийн сүүлд нэгдсэн болохоор үнэн олон НҮХ харагдаад байгаа. 3 удаа 40 авч сүүлийн 4 дэхь тойрогт 46 -гаар дээд амжилтаа шинэчилсэн ганц хүн нь тэр байгаа. Маш сайн нөхөж чадвал муучуудын хэсгээс гарч сайчуудын хэсэгрүү хамгийн эхэнд дөхөж очих боломжтой хүн.

13. Касум [28.5]
Мэдээж маш тааруухан амжилт... яахаараа ийм олон жил сурчаад дөнгөж ийм дүн авах хэмжээнд амьдарсан гэж. Сүүлийн сард нэгдсэн болохоор шинэ юм нэмж сурахад суурь мэдлэг нь хүрэхгүй байгаа, бас л яахаараа юм сурч чадахгүй болтлоо муудчихдаг байнаа гэж асуумаар байна...

14. Батхишиг [28.25]
Сэм сэмхэн тасалдаг ч 4 удаа 14-р байранд тогтмол байлаа... одоо өс, эсвэл буур... дандаа энд байгаад байхаар сонирхолгүй байна ш дээ. Харьцангуй их хичээдэг, харьцангуй хурдан шинийг сурдаг. Уг нь түүнийг над дээр ирсэн анхны өдөр нь л хөөж явуулна гэж төлвөлж байсан чинь ганц өдөр хичээлд суухыг нь хараад л "би энэ хүүхдийг сургаж чадна" гэдгээ ойлгосон. Урд байгаа хүмүүсийг гүйцэхийг тулд тэднээс илүү хичээллэх ёстойг анхаараарай...

15. Одцэцэг [26.75]
Дунд нь нэлээд хугацаагаар хичээл завсардаснаас болж одоо энгээд шинэчүүдийн эгнээнд яваад байна. Гэхдээ сайжирч байгаа нь өдрөөс өдөрт л мэдэгдэж байгаа. Касумтай 2 удаа байраа сольсноос өөр нээх сонирхолтой зүйл болсонгүй. Дөнгөж 34 авч үзсэнээс эхлээд л түүнд хангалттай олон асуудал байна даа, бүгдийг нь хурдан хурдан засаад сайжраад л явах хэрэгтэй биздээ.

16. Сэрэглэнбаатар [20.25]
Хамгийн хангалтгүй байгаа хүн бол энэ. Одоо бүүр 8 энэ тэр авч байна. 2 сар тасралгүй суусан хүн гэхэд бусдаасаа тасархай муу байна гэдэг бол "арай ч дээ" л гэсэн үг сонсох хэрэгтэй болно доо. Түрүү жилийн Дашпүрэвээс арай л дээр, гэхдээ л баахан хий ашигггүй хөдөлмөр хийсэн хүн л байх юм. Магадгүй Дашка шиг золгүй дүн ч түүнийг хүлээж байж болох юм, хэн ч үүнийг хүсэхгүй шүү дээ.

17. Баттүшиг [18]
Хамгийн сүүлд яваа хүнд ч юу хэлхэв дээ... эндээ байхыг хүсэхгүй бол тийм хэмжээний хөдөлмөр хийх хэрэгтэй, чадахгүй бол тэгээд эндээ хэвтэж бай... Яг цуг ирсэн Батхишигээсээ сорилоос сорил явах бүрд л хоцроод байна гэхээр ямар хэрэг байхав. Тэргүүлэгчээс 60% хоцорсон гэдгийг анзаараарай... Ер нь л сайх зүйл нэг ч харагдахгүй л байгаа... хэдэн сарын турш маш их хичээвэл амжилт үзүүлж болох юм, ердөө л 6 сарын дараа ЭЕШ болно шүү дээ.

за тэгээд эцэст нь сурагчдын нийт дундаж дүнгийн дундаж нь 46 байгаа нь, түрүү жилийн ЭЕШ-тад үзүүлсэн манайхны дундаж дүнд ойртсон дүн болж байна.

Friday, November 26, 2010

Улс тунхагласны баярт зориулсан барилдаан

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Монгол улсаа тунхагласны 86 жилийн ойн барилдаан. 2010-11-26.

Түрүү жил халдварт өвчний хорио цээрээс болж уламжлалт энэ том барилдаан өнжсөн.
Өнөө жил 1-ийн даваанд ердөө 4 аймгийн начин цолтой бөх зодоглож, 40 гаруй аймгийн начин хасагдсан гэнэ. Хойтонгоос 256 бөх барилдуулж байхгүй бол хэцүүдэхнээ гэдгээ Цогтбаатар гуай МҮОНТ-ээр тайлбар хийхдээ хэлээд амжсан...

1-ийн даваа.

1. у.ар Ганхуяг а.н Алтантулга
2. у.ар Мөнхбаатар а.н Ганбат
3. у.г Ганбаатар а.н Мөнхжаргал
4. у.з Рагчаа а.н Батсуурь
5. у.з Бумбаяр а.х Батцэнгэл
6. у.з Сайнбаяр а.х Баясганлан
7. у.з Соронзонболд а.х Наранбаатар
8. у.х Элбэг а.х Ганухуяг (барьц шодож)
9. у.х Пүрэвжав а.х Мөнхболд
10. у.х Баасандорж а.х Цолмон
11. у.х Мөнгөнцоож а.х Жавхлансайхан
12. у.х Чулуунбаатар а.х Бат-Орших
13. у.х Батбаатар а.х Ванданцэрэн
14. у.н Сумъяабэйс а.х Батсайхан
15. у.н Эрхэмбаяр а.з Жамсран
16. у.н Лхагвасүрэн а.з Пүрэвсүрэн
17. у.н Уламбаяр а.з Бадамсүрэн
18. у.н Өсөх-Ирээдүй а.з Ган-Идэр
19. у.н Отгонбаяр ц.з Тулга
20. у.н Балжинням а.з Баасанхүү
21. у.н Бүрэнбаатар а.з Анхбаатар
22. у.н Ду.Батбаяр а.з Ш.Батзориг
23. у.н Алтансүх а.з Пүрэвчулуун
24. у.н Ганхуяг а.з Баянмөнх (Ар)
25. у.н Лхагвадорж а.з Бямбадорж
26. у.н Цанлиг а.з П.Мөнбат
27. у.н Ганхүү а.з Ганзориг
28. у.н Баянжаргал Баянмөнх(Да) (Барьц шодож)
29. у.н Нямсүрэн а.з Анхбаяр
30. у.н Цацабшир а.з Мөнхзориг
31. у.н Оргил а.з Баярхүү
32. у.н Тогтохбаяр а.з Энхбат
33. у.н Энхбат а.з Баярсайхан
34. у.н Баянмөнх
35. у.н Заяамандах а.з Бадарч
36. а.а Пүрэвдагва а.з Батгэрэл
37. ц.а Санжаадамба Занданбат
38. а.а Мөнгөнбаатар а.з Батзориг
39. а.а Одгэрэл а.а Дарханбат
40. а.а Амартүвшин а.а Давааням
41. а.а Бат-Отгон а.а Энхбаяр
42. а.а Эрдэнэбат а.а Одбаяр (барьц сонгож)
43. а.а А.Алтанхяг а.а Ариунбилэг
44. а.а Булганхүү а.а Батням
45. а.а Жарагалсайхан а.а Эрдэнэхүү
46. а.а Сүмбээ а.а Ж.Алтаншагай
47. а.а Батчулуун а.а Тангад
48. а.а Мөнгөн а.а Батжаргал(Асгат)
49. а.а Баатарцол а.а Цэрэнтогтох
50. а.а Сангисүрэн а.а Алтанхуяг (ГА)
51. а.а Батсуурь а.а Отгонбаатар (ГА)
52. а.а Айдос
53. а.а Нямдорж
54. а.а Асейн а.а Гончигдамба
55. а.а Дж.Батбаяр а.а А.Батмөнх
56. а.а Сүхбат а.а Сүрэнжав
57. а.а Шинэбаатар а.а П.Батмөнх
58. а.а Амарзаяа а.а Батжаргал(Олимп)
59. а.а Пүрэвсайхан а.а Г.Отгонбаатар
60. а.а Цэрэндаваа а.а Суманчулуун (барьц сонгож)
61. а.а Энхбаатар а.а Адъяабат
62. а.а Б.Батмөнх а.а Лха-Очир (барьц шодож)
63. а.а Ганзориг а.а Батдорж (барьц шодож)
64. а.а Батхуяг(До) а.а Дэлгэрсайхан

2-ын даваа.

1. у.ар Ганхуяг а.х Батсайхан
2. у.ар Мөнхбаатар а.з Ш.Батзориг
3. у.г Ганбаатар а.з Баянмөнх (Ар)
4. у.з Рагчаа а.з Ганзориг
5. у.з Бумбаяр а.з Баярхүү (барьц шодож)
6. у.з Сайнбаяр а.з Бадарч
7. у.з Соронзонболд а.а Давааням
энэ залуу өмнөх барилдаанд 2 давсан санагдана, энэ удаа Соронзон зааныг хөмрөөд нам тавилаа, угаасаа жүдогийн сайн залуу л даа
8. у.х Элбэг а.а Энхбаяр
19 настай гэж байгаа, олимп сургуулийн ээлжит нэгэн нээлт... өнөө жил Увсад түрүүлсэн, Элбэг харцага хэрийн залууд унахгүй дээ, аятайхан хичээл заагаад л өгдөг хүн. Энхбаяр хурдан ч давдаг, хурдан ч унадаг залуу байна лээ... хэр өсөх нь бэлтгэл сургуулилтаас нь хаарна даа...
9. у.х Пүрэвжав а.а Батжаргал(Асгат)
10. у.х Баасандорж а.а Цэрэнтогтох (барьц шодож)
11. у.х Мөнгөнцоож а.а Айдос
12. у.х Чулуунбаатар а.а Батжаргал(Олимп)
Батжаргал муу байна, хэдүүн нийслэлийн өдөрт бас л 2 дээр бүтэлгүй унасан... одоо ийм хүнд унаж байгаа хүн улсын цол хэзээ авах бэ?...
13. у.х Батбаатар а.а Гончигдамба
их сайжраад, энэ намар нэлээд хэдэн сайн хүн хаячлаа, чансаанд ч урагшилсаар л байгаа шүү дээ.
14. у.н Эрхэмбаяр а.а Адъяабат
15. у.н Лхагвасүрэн а.а Дэлгэрсайхан
16. у.н Уламбаяр а.а Ганзориг
17. у.н Өсөх-Ирээдүй а.а Б.Батмөнх
18. у.н Отгонбаяр а.а Цэрэндаваа (барьц шодож)
Ёстой хөгжилтэй барилдаан болсондоо. Эхлээд Цэрэндаваа арслан барьц сонгоод давах гэж нэлээд үзсэн боловч хараа бараа газардсан тул дахин барилдуулж энэ удаа Отгонбаяр начин барьцаа аваад юу ч хийж чадсангүй. Сүүлийн удаад Цэрэндавааг барьцаа аваад барилдаан эхлэнгүүт Отгонбаяр начин зөрж мордоод давчих юм, жаахан л урт бол ч манай өсөх идэр начин баллах хүн шүү...
19. у.н Балжинням а.а Пүрэвсайхан
20. у.н Бүрэнбаатар а.а А.Батмөнх
21. у.н Алтансүх а.а Шинэбаатар
22. у.н Лхагвадорж а.а Сүхбат
23. у.н Цанлиг а.а Сангисүрэн
24. у.н Баянжаргал а.а Батсуурь
25. у.н Нямсүрэн а.а Нямдорж
26. у.н Цацабшир а.а Батчулуун
Цацаа начин энэ намар 2 дахиа барилдаж анхны даваагаа аваад, уналаа.
27. у.н Тогтохбаяр а.а Сүмбээ
28. у.н Энхбат а.а Жарагалсайхан
29. у.н Баянмөнх а.а Булганхүү
30. а.а Пүрэвдагва а.а А.Алтанхяг
Ёстой хүч шавхсан сайхан барилдаан... Алтанхуяг арслан давуулж гуядах гэж үзээд, Пүрэвдагва арслан зөрч тохож нэлээн хамгаалсан боловч сүүлийн шийдсэн гуядалтанд тэсэж чадалгүй шороодов, нэлээд харамсаж байх шиг харагдсан.
31. ц.а Санжаадамба а.а Эрдэнэбат
32. а.а Мөнгөнбаатар а.а Одгэрэл (барьц шодож)


3-ын даваа.

1. у.ар Ганхуяг у.х Чулуунбаатар
2. у.ар Мөнхбаатар а.з Баярхүү
3. у.г Ганбаатар а.а Энхбаяр
4. у.з Рагчаа ц.а Санжаадамба
5. у.з Сайнбаяр у.н Отгонбаяр
6. у.х Пүрэвжав а.а Давааням
7. у.х Баасандорж у.н Алтансүх
8. у.х Мөнгөнцоож у.н Лхагвасүрэн
9. у.н Эрхэмбаяр а.а А.Батмөнх
Удтал хамгаалж, Эрхэмбаяр начны ур ухааныг нэлээн их шавхсан даа, толгойг нь ургуулж нэлээд дарсан, араар хашиж мордоод байхад л үсэрч гараад л тогтоод байсан шүү...
10. у.н Өсөх-Ирээдүй а.а Одгэрэл
Рагчаа заан, Өсөх-Ирээдүй 2 их л амархан нутгийнхаа залуучуудад унасан даа. 8 хоногийн дараа томоохон барилдаантай. Өсөх-Ирээдүй ч энэ намар үнэхээр гялалзаж чансаагаар тэргүүлж НАМРЫН ТЭРГҮҮН бөх болсон.
11. у.н Лхагвадорж а.а Батчулуун
Лхагвадорж начин сүүлийн хэдэн барилдаанд үнэхээр сайн байгаа, тэрнээс гадна Санжаатай хийж буй дуайлыг нь бөх сонирхогчид анхааралтай харж, тоолж суугаа. Энэ намар 2:2 байгаа...
12. у.н Нямсүрэн а.а Ганзориг
13. у.н Тогтохбаяр а.а Гончигдамба
14. у.н Энхбат а.а А.Алтанхяг
Алтанхуяг арслан байнга л дайчин сайхан барилдаанаараа үзэгчдээ баярлуулдаг, ойрд бас л их сайн байгаа Энхбат начинтай ёстой тэнцүүхэн сайхан үзэж их л олон мэх хийлцэсний эцэст талбайн захад түрж хөөгөөд давлаа.
15. у.н Баянмөнх а.а Пүрэвсайхан
16. а.а Батсуурь а.а Сангисүрэн
Эхлээд Батсуурь шахаж татаад 2 бөх ойролцоо газардсан тул дахихаар болж давхар шуудашнаас дайраад Сангиа арслан аваад явлаа...

4-ийн даваа.

1. у.ар Ганхуяг а.а Сангисүрэн
Бас л нэг Рагчаа маягийн барилдаан...
2. у.ар Мөнхбаатар а.а Батчулуун
3. у.г Ганбаатар а.а А.Алтанхяг
4. у.з Сайнбаяр а.а Одгэрэл (барьц шодож)
2 бөх шодоод Одгэрэл хаяж чадалгүй дараагийн удаа хашир зааны талаар барьсан ч Одгэрэл зөрч мордож дайраад сайхан давлаа. Хурц арслан Одгэрэл том баридаанд бараг анх удаа ийм дээр үлдэж байгаа байхаа...
5. у.х Пүрэвжав ц.а Санжаадамба
урд даваанд Пүрэвжав харцага нэлээд ядарсан тул Санжаа эхнээсээ л давшиж барилдаж байв. 12 хоногийн өмнө унасан нь ч нөлөөлсөн байх... ихээхэн цуцаасны эцэст барилдааны төгсгөл хийхээр зүтгэхэд нь дагуулж зайлж татаж харцага ард гараад, Санжааг эргээд сугараад гарахаар дахиж гуд татаж доороо хийгээд ч харцага өнөөдөр яаж ч чадсангүй унаад нидрүүлэв.
6. у.х Баасандорж у.н Баянмөнх
7. у.х Мөнгөнцоож у.н Тогтохбаяр
8. у.н Эрхэмбаяр у.н Нямсүрэн

5-ын даваа.

1. у.ар Мөнхбаатар а.а Одгэрэл
удтал хүч үзсэн, өмнөх 2 барилдаанд шодсон шигээ Одгэрэл арсланг шодоонд хүрч чадахнуу гэж харж байтал арслангийн дархан хутгаанд тэссэнгүй.
2. у.г Ганбаатар у.н Тогтохбаяр
Тогтохбаяр начин гэнэгүй сайхан өхийлдөөд уран давлаа... Начин болсноосоо хойш нэг л сэтгэл ханасан хүн, тааруухан барилдаан үзүүлээд байдаг болсон шиг санагддаг даа...
3. у.х Баасандорж а.а Сангисүрэн
улсад унахад нь бас их л харамссан даа, эр хүн даагаа нэхэх байлгүй дээ гэж бодож дуусаагүй байтал харцага зайлж сууж хавираад хурдан давлаа...
4.у.н Эрхэмбаяр ц.а Санжаадамба
Начин нэг гуд татаж 4 хөллүүлж үзсэн, гэхдээ л бяранд ааглуулж амархан унасан...

6-гийн даваа.

1. у.ар Мөнхбаатар у.н Тогтохбаяр
2. у.х Баасандорж ц.а Санжаадамба
Тогтохбаяр начин биеэ суллаж зогсож байгаад л ганцхан хавираад л давчлаа, ийм том барилдаанд үзүүр түрүүнд үлдэнэ гэдэг бөх хүнд мэдээжийн сайхан амжилт шүү дээ. Гайхалтай мэдрэмжтэй сайн бөх маань нэг л өдөр тэсэрч том амжилт үзүүлдэг л юм байна.
Санжаа ч яахав ааглаад л дайрчина, угаасаа том барилдаанд дээр үлдэж үзээгүй бөх биш, энэ битгий хэл л амжилт үзүүлдэг л хүн дэг.

7-гийн даваа.

у.н Тогтохбаяр ц.а Санжаадамба
Өнөөдөржин л сайн байсан ч Тогтохбаяр начин Санжаад муухан тосгуулж хавируулуулаад л хэвтчихлээ.
За ийнхээ улс тунхагласны баридаанд анх удаа улсын цолгүй бөх түрүүллээ... Сүүлийн 2 барилдаанд үзүүрлэсэн нь ч түүнд ташуур болсон байх Санжаагийн ээлжит нэгэн дээд амжилтыг бид ийнхүү үзлээ...

Wednesday, November 17, 2010

Эхний сорил

Өнөөдөр эхнийхээ сорилыг авлаа. Түрүү жилүүдэд 60% авах гэж бид маш их хичээж, туршлагажиж байж авдаг байсан бол өнөө жил эхний оролдолгоороо л 5 хүүхэд 80, 3 хүүхэд 70, 1 хүүхэд 60 авч чадлаа. Өмнө нь бид 25 сонгох бодлоготой тест бөглөж байсан бол энэ жилээс 18 сонгох бодлоготой тест бөглөдөг болсон. Өнөөдрийн сорил бол түрүү жилийн 1-р сорилоос 7 хүндэвтэр бодлогыг нь хассан тест байлаа. Энэ нь хүүхдүүд сайн авах бодит боломж мөн ч нөгөө талаар хүүхдүүд маш сайн байгаа гэдэг нь ойлгогдож байна. Зарим хүүхдүүд бүх сонгох тестээ, зарим хүүхдээд бүх нөхөх тестээ бодсон байсан гэхээр хүүхдүүд маань үнэхээр сайн байгаа нь харагдаж байна. Бас ойрд нэлээд шалгалт өгч, унаж тусч хий нь нэлээд багассан байна лээ. Үүнээс хойш бол хүүхдүүд хангалттай сайжирна, тэгэхээр тэдэнд маш том оноо авах боломж үүсч байна. За сайн оноо авсан хүүхдүүд бол бүгд 2 сар хичээнгүйлэн сайн сурсан хүүхдүүд байгаа (Сандагдоржоос бусад нь). Харин муу оноо авсан хүүхдүүд бол бүгд сүүлийн сард ирсэн эсвэл олон удаа чөлөө авсан зэрэг хүүхдүүд байгаа (Сэрэглэнбаатараас бусад нь).
Сорил бүрээс шинэ шинэ зүйлүүд сурч, шинэ зүйл туршин үзэж, байнга сайн дүн дунджилахын төлөө хичээцгээгээрэй гэж захъя...

ЦАХИМ БАТЛАМЖ

Баянхонгор аймгийн "Алгоритм" сургалтын төвийн суралцагч Дагвасамбуу овогтой ДАШПҮРЭВ танаа

"Алгоримт" сургалтын төвийн 2010-2011 оны хичээлийн жилийн ЭЕШ-ны сорилуудын нээлт Н.Сэрчинмаагийн нэрэмжит 1-р сорилд амжилттай оролцон 86% -ийн амжилтаар ТЭРГҮҮН байр эзэлсэн тул талархан дурсгалын зүйлээр шагнаж, сургалтын төвийн блогт ЦАХИМ БАТЛАМЖИД тэмдэглэв.


Хойч үеэ бүүр сайн байгаасай гэсэндээ сайн хүн "дээд амжилт" тогтоодог, түүнийг эвдэхийн төлөө чармайн сурах нь бидний үүрэг билээ...

2010-11-17. Багш С.Цагаан.

Saturday, November 13, 2010

2 дахь сарын шалгалт дууслаа.

11-р ангийнхан 2 дахь сарынхаа шалгалтыг өгч дууслаа. [түрүү сарын дүн]

1. Хажидсүрэн 78%+79%=78.5% [79.5]
2. Дашпүрэв 51%+78%=64.5% [79]
3. Мөнхдалай 54%+75%=64.5% [81.5]
4. Даваабат 52%+64%=58% [73]
5. Баасансүрэн 32%+74%=53% [83.5]
6. Энхбаяр 51%+48%=49.5% [54]
7. Уртнасан 32%+54%=43% [57.5]
8. Очирмаа 28%+46%=37% [54]
9. Сарантуяа 27%+31%=29% [ш]
10. Касум 19%+35%=27% [ш]
11. Ану 13%+29%=21% [45.5]
12. Сэрэглэнбаатар 19%+19%=19% [38.5]
13. Батхишиг 5%+30%=17.5% [ш]
14. Надмид 17%+17%=17% [36]
15. Одцэцэг 3%+19%=11% [ш]
16. Мөнхбайгаль 1%+15%=8% [37]
17. Даваацэрэн 8%+0%=4% [24]
18. Дарьсүрэн 0%+5%=2.5% [ш]
19. Баттүшиг 0% [ш]

түрүү сарынхаас хавьгүй хүнд шалгалт авлаа гэхдээ Хажидсүрэн түрүү сарынхаа дүнг яг давтаж сайхан амжилт гаргалаа. Түрүү сард 3-р байранд орж байсан бөгөөд өөртэйгээ ойролцоо өрсөлдөж байсан 4 өрсөлдөгчөөс энэ сард суга үсэрч чадлаа. Эхний өдөр амжилттай байсан нь ийм үр дүнд хүргэлээ. Энэ сард бусдаас маш их бэлтгэл хийснийх нь үр дүн байхдаа.
Дашпүрэв тасарцан амжилт үзүүлэхээ болилоо. Энэ сард 3 шалгалт өгч бүгдэд л тааруу байлаа. 15% -орчмоор буурсан 3 хүний дунд мөн Мөнхдалай, Даваабат нарын хүмүүс байна. Бас л сайн авах ёстой хүмүүс энэ удаад тааруухан л байлаа. Хажидаас бага хөдөлмөр гаргавал улам л хоцорсоор байх болно. Гүйцэж авахын тулд түүнээс илүү хөдөлмөр зарах хэрэг гарлаа даа.
Түрүү сарын тэргүүлэгч Баасансүрэн эхний өдөр муу бодосноор сүйрэлд хүрлээ. 2 дахь өдөр л өөрийнхөө гол өрсөлдөгчидтэй ойрхон үзлээ. Залхуураад байвал удахгүй бүүр хойгуур байранд орно шүү гэж сануулаад л байгаа. Рекорд эзэмшигчдийн ганц залгамжлагч ч муу байна даа.
Эхний 5 байр энэ 2 сарын хувьд тогтмол байлаа. Харин түүний дараагийн 3 байр мөн л тогтмол байлаа. Хоорондоо байраа л багахан сольсон байгаа. Энхбаярын дүн харьцангуй бага буурсан нь энэ сард бага тасалсантай нь холбоотой. Очирмаа ерөнхийдөө байраа хадгалж байгаа бол Уртнасан сайжрахгүй байна аа. Тун ч муу байсаар байна.
Энэ тогтмол 8-ын араас 2 шинэ цэрэг орж ирсэн байгаа. Одоохондоо дундаж хэмжээний амжилт үзүүлж байгаа Сарантуяа Касум нарт ихээхэн хичээж сайчуудын эгнээрүү шилжих үүрэг ноогдож байна.
Ану, Сэрэглэнбаатар, Надмид гэсэн хүмүүс амжилт нь өөрчлөгдсөнгүй, байр нь ч өөрчлөгдсөнгүй. Уг нь миний хамгийн их найдвар тавьж сайжрах болов уу гэж харж байгаа 3 хөдөлмөрч хүүхэд. Цаг хугацаа явах тусам илүү эрчимтэйгээр сайжирч урд хүмүүст хүндрэл учруулах л ёстой хүүхдүүддээ... Мөн шинэ сурагч Батхишиг 2 дахь өдөр боломжийн сайн байлаа. Энэ эрчээрээ бол бас сайжрах боломжтой хүний нэгд тооцогдох дөхөж байна. Одцэцэг анх удаа шалгалт өгч тааруухан байлаа, нэлээд их хичээл тасалсан нь нөлөөлж байгаа биз. Үнэн сэтгэлээсээ, зорилго зорилттой сайн тэмцэх хэрэгтэй.

За 4 суга нөхөр байгаа юмаа. Хичээлээ тасалдаг, даалгавараа хийдэггүй гээд үнэн бүтэлгүй 4 хүн байна. Ганц сарын хугацаа л өгөөд үзье дээ. Залуу хүүхдүүд үнэхээр их хичээгээд сайжрах ч юм билүү...

Wednesday, November 10, 2010

10-р ангийнхны шалгалт дууслаа.

10-р ангийн сурагчдын 2 дахь сарын шалгалт дууслаа. Сурагчдын амралттай холбогдуулан бусад ангийнхан цуг шалгалт өгсөн.

1. Даваабат (11-р анги) 90% [1]
2. Хажидсүрэн (11-р анги) 85% [2]
3. Мөнхдалай (11-р анги) 76%+79%=77.5%
4. Даваасүрэн (10-р анги) 66%+79%=72.5%
5. Дашпүрэв (11-р анги) 70%+72%=71%
6. Өнөболд (10-р анги) 67% [2]
7. Баасансүрэн (11-р анги) 64% [1]
8. Буяннэмэх (10-р анги) 63% [2]
9. Уртнасан (11-р анги) 61% [1]
10. Сумъяа (10-р анги) 50%+48%=49%
11. Эрдэнэмаа (9-р анги) 47% [2]
12. Сэрэглэнбаатар (11-р анги) 46% [1]
13. Чимэдширчин (8-р анги) 49%+37%=43%
14. Мөнхбат (8-р анги) 44%+35%=39.5%
15. Дамбийням (10-р анги) 27% [2]
16. Надмид (11-р анги) 26% [1]
17. Сарантуяа (11-р анги) 25% [1]
18. Бат-Амгалан (8-р анги) 26%+16%=21%
19. Оюун-Ундрах (10-р анги) 19% [2]
20. Даваацэрэн (11-р анги) 14% [1]

Sunday, November 7, 2010

Сорилууд эхэлж байна.

Шинэ хичээлийн улирал эхлээд 2 сар боллоо. 10-р ангийн сурагчдаа хойтон жил гэхэд лут сурагчид болно гэж бодоо "тусгай салаа" гэж нэрлээд байгаа. Одоохондоо ч яахав Дэндэв шиг буруу зөрүү бодоод л, мартаж санаад явцгааж байна. 10 сурагч дээр нэмээд Буяа, Өнөө 2 байгаа. 10-р ангийхны 2 дахь сарын хичээл өнөөдөр дуусаад шалгалтуудаа 3, 4 дэхь өдөр өгнө. Сурагчдын амралт эхэлж байгаа болохоор нэлээд хэдэн хүүхэд ийш тийшээ явсан. 3 дахь сард тэд прогресс болон илтгэгч, логарифм функц гэсэн 2 үндсэн хичээлээр эхлээд 3 дахь сарын төгсгөлд 11-р ангийхантай хамт геометрийн хичээлээ эхлэнэ. Жинхэнэ шилдэг тусгай салаа болохын тулд маш их хичээх хэрэгтэй байгаа. 10-р ангийнхан маань энэ жил нийт 7 хичээлийн сарын турш хичээллээд улсын олимпиадны үеэр амарна. Зун дахин хичээлээ үргэлжлүүлж хойтон болтол нийт хангалттай урт хугацаанд бэлтгэл хийх боломж бололцоо байгаа. Тусгай салааныхан бол тусгай дүн авах л хүмүүс шүү дээ... гэхдээ түүний эхлэл болгож маргааш сайн байх ёстой. Сурагчдын амралт эхэлсэн тул 8 ба 11-р ангийн сурагчид нэмэгдэж цуг шалгалт өгөх боломжтой байгаа...

11-р ангийнхан 3, 4 дэхь өдрүүдэд хичээл ороод 2 дахь сар нь өндөрлөж 5, хагас сайнд шалгалтуудаа өгнө. Тэдний хичээл төлвөлгөөний дагуу боломжийн явж байгаа бөгөөд түрүү жилүүдээс ялгаатай нь геометрийн хичээлээ хойшлуулан оронд нь өөр хичээлүүд үзэж байгаа. Дараа 7 хоногт 3 дахь сар эхлэх ба түүнтэй зэрэгцэн 80 сорилоо эхэлнэ. 3, 4, 5 дахь саруудад тус бүр 8 сорил өгч, 6 дахь сард 12, 7 дахь сард 18 сорил өгөөд түүний хажуугаар үзэх ёстой үндсэн хичээл нь төлвөлгөөний дагуу дуусах тул сүүлийн 8 дахь сард 26 сорил өгснөөр энэ жилийн ЭЕШ-ны бэлтгэл дуусна.

Дараа 7 хоногийн 3 дахь өдөр буюу 11-р сарын 17-д өнөө жилийн ЭЕШ-ны сорилын нээлт болно. Энэ жилээс хойш сургалтын төвийн ЭЕШ-ны сорилын нээлт буюу 1-р сорилыг манай анхны төгсөгчдийн лидер Н.Сэрчинмаагийн нэрэмжит болгон явуулж байх болно. Түний гавьяаг бүх хүн мартах өдөр ирсэн ч би дурсаж явах ёстой бизээ...

Олимпиадны сурагчдаас Монгол улсын олимпиадад оролцох багийг сонгон шалгаруулахад зориулан сар бүр сорил хийж байхаар болов. Математик, мэдээлэл зүйн сар бүрийн сорилуудын нийлбэр дүнгээр хавар Монгол улсын олимпиадад оролцох сурагчдыг сонгох болно. Энэ жилээс хойш энэ үйл ажиллагаа хэвшил болгон мөрдөнө. Энэ сарын сорил энэ 7 хоногийн бүтэн сайнд болох бөгөөд тус сорил нь манай аймгийн сүүлийн 14 жилийн хугацааны математикийн лидер төгсөгч болох Архангайн бүсийн олимпиадны хүрэл, аймгийн математикийн олимпиадны аварга, улсын ЭЕШ-ны 75% Мягмарсүрэнгийн Гончигдоржийн нэрэмжит болно явагдана. Үүнээс хойш 11-р сарын сорил бүр түүний нэрэмжит байх болно. Одгоор 1, 3, 10-р сарын сорилууд эзнээ олоод байна... Ердөө 3 долоо хоногийн дараа П.Энхболдын нэрэмжит улсын уралдаан болох гэж байгааг сануулъя...

Wednesday, November 3, 2010

Энхзаяагийн эхлэл...


Улаанбаатарын 48-р сургуулийн нэрэмжит уламжлалт олимпиад 2010 оны 10 сарын 30-нд явагдаж өндөрлөлөө. Тус олимпиад манайхан 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцоод ирлээ. Олимпиад нийслэлд болж байгаа гэдэг утгаараа хотын бүх сургуулиад нэмээд Дархан зэрэг хүчтэй багууд өрсөлдсөн бөгөөд анги тус бүрд 160-аас 330 орчим хүүхдүүд орж байсан.



1. Мөнхжаргалын Буяннэмэх маань 10-р ангиасаа 11-р ангид дэвшин өрсөлдөж ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртсэн сайхан амжилт гаргалаа.

2. Баттулгын Энхзаяа маань 8-р ангидаа (12 жилийн) мөн ХҮРЭЛ МЕДАЛЬ авч том олимпиадныхаа амжилтын буухиаг эхлүүллээ.

3. Ч.Өнөболд. 11-р ангид дэвшин 8-р байр эзэлж, 10-р ангидаа 51-р байрт шалгарав.
4. М.Буяннэмэх 10-р ангидаа 27-р байр эзэллээ.
5. Н.Эрдэнэмаа 9-р ангидаа 16-р байр, 10-р ангид 43-р байр эзлэв.
6. Б.Чимэдширчин 8-р ангидаа (11 жилийн) 13-р байр эзэлж, 9-р ангид 33-р байр эзлэв.
7. Г.Мөнхбат 8 болон 9-р ангид тус бүр 45-р байр эзэлсэн.
8. Б.Энхзаяа 8-р ангид (11 жилийн) 50-р байрт шалгарсан.

гэсэн амжилтуудыг үзүүлэв. Багш нарын ангилалд би өөрөө 4-р байр эзэлсээн.

Monday, October 25, 2010

Олон жилийн дараа ОУХХ-дод

Олон улсын хот хоорондын 32-р уралдааны намрын даваа 2010-оны 10-р сарын 23, 24-д УБ хотын 1-р сургууль дээр явагдаж дуусчээ. Энэ олимпиад Оросын холбооны улсын нэлээд олон хотууд болон өөр орнуудын хотуудтай зэрэг болдгоороо онцлогтой, бодлогууд нь Оросоос ирдэг, 2 өдөр 12 бодлого бодож өрсөлддөг их гоё олимпиад байгаа юмаа. Батцэнгэл багш маань олон жил энэхүү олимпиадыг гардан зохион байгуулж байгаад одоо 1-р сургууль зохион байгуулдаг болсон юм байна. Би өөрөө сурагч байхдаа 4 удаа тус олимпиадад оролцож, оюутан болоод тэрнээс арай олон удаа засалтанд орж явлаа...

Олимпиадны 8 ба 9-р ангийн дүн:
Олимпиадны 8 ба 9-р ангийн төрлийн дүн:

Энэ төрөлд манай Эрдэнэмаа эхний өдөр 6-д явж байгаад 2 дахь өдөр амжилт муутай бодож 18-р байранд орсон байгаа...


Олимпиадны 10 ба 11-р ангийн дүн.:

Энэ төрөлд өрсөлдсөн манай Буяннэмэх 14 байр эзэлсэн ба түүний урд улсын аварга цолтой 3, нэмээд улсаас медаль авч байсан 6 сурагч л лав байна. Саяхан Дундговьд хол түрүүлсэн хүүхэдтэйгээ Буяа маань ижилхэн оноо авсан байгаа.

Thursday, October 14, 2010

NBA fantasy-гийн багаа байгуулчлаа.

Цакерс. Баг маань иймэрхүү бүрэлдэхүүнтэй болчлоо. 12 багаас 4-р байраар сонголтоо хийгээд...

1. (4) Kobe Bryant (LAL - SG)
2. (21) Derrick Rose (Chi - PG)
3. (28) Carlos Boozer (Chi - PF,C)
4. (45) Ron Artest (LAL - SG,SF)
5. (52) Carl Landry (Sac - SF,PF)
6. (69) Gilbert Arenas (Was - PG,SG)
7. (76) Andrew Bynum (LAL - C)
8. (93) Al Harrington (Den - PF,C)
9. (100) Michael Beasley (Min - PF)
10. (117) Rudy Fernandez (Por - SG)
11. (124) Greg Oden (Por - C)
12. (141) Peja Stojakovic (NO - SG,SF)
13. (148) Terrence Williams (NJ - SG,SF)

за одоо хэд хэдэн наймаа хийгээд байгаа бүүр сайхан болгоод авнаа...

2010 оны дуустал мөрдөх хичээлийн хуваарь

Ажлын өдрүүдэд үдээс өмнөх хичээл 9.00-12.00 цаг.
Амралтын өдрүүдэд үдээс өмнөх хичээл 9.00-14.00 цаг.
Үдээс хойшийн хичээл 14.30-17.30 цаг.

1. Олимпиадад бэлтгэх 10-р ангийн сурагчид Ч.Өнөболд, М.Буяннэмэх:
Мягмар: 10-р ангийн сургалт.
Лхагва: Математикийн олимпиад.
Баасан: 10-р ангийн сургалт.
Бямба: Математикийн олимпиад.
Ням: Математикийн олимпиад.

2. Олимпиадад бэлтгэх 8[11]-р ангийн сурагчид Б.Чимэдширчин, Г.Мөнхбат (Д.Бат-Амгалан):
Мягмар: 10-р ангийн сургалт.
Лхагва: Мэдээлэл зүйн олимпиад.
Пүрэв: Математикийн олимпиад.
Бямба: Математикийн олимпиад.
Ням: Мэдээлэл зүйн олимпиад.

3. Олимпиадад бэлтгэх 5-р ангийн сурагчид Д.Ёндонжамц, Г.Тамир:
Мягмар: Математикийн олимпиад.
Лхагва: Мэдээлэл зүйн олимпиад.
Пүрэв: Математикийн олимпиад.
Бямба: Мэдээлэл зүйн олимпиад.
Ням: Математикийн олимпиад.

4. Математикийн олимпиадад бэлтгэх сургалтны сурагчид Б.Энхзаяа (8[12]), А.Жамбалдорж (7), Т.Дашдорж (7), Б.Цэен-Ойдов (7), Г.Ариунболд (3):
Мягмар: Математикийн олимпиад.
Пүрэв: Математикийн олимпиад.
Баасан: Математикийн олимпиад.
Ням: Математикийн олимпиад.

5. Олимпиадад бэлтгэх сургалтны Н.Эрдэнэмаа (9), С.Мөнхдалай (11):
Мягмар: Математикийн олимпиад, ЭЕШ.
Лхагва: Мэдээлэл зүй, математикийн олимпиад.
Пүрэв: ЭЕШ.
Баасан: Математикийн олимпиад.
Бямба: Математикийн олимпиад.
Ням: Мэдээлэл зүй, Математикийн олимпиад.

6. 10-р ангийн сургалтны сурагчид:
Мягмар: Математикийн хичээл.
Лхагва: Математикийн хичээл.
Баасан: Математикийн хичээл.
Бямба: Давтлага.

7. ЭШЕ-ны 11-р ангийн сургалтын сурагчид:
Мягмар: ЭЕШ-ны хичээл.
Лхагва: ЭЕШ-ны хичээл.
Пүрэв: ЭЕШ-ны хичээл.
Баасан: Давтлага.
Бямба: ЭЕШ-ны хичээл.

Tuesday, October 12, 2010

Манай олимпиадныхан...

1.(GK) Сүхжаргалын Мөнхдалай. Энэ хүү ёстой л жинхэнэ "том ах" болждээ... Хэний ч өмнө миний нүүрийг улайлгахааргүй, намайг төлөөлж чадах сурагч болон хүмүүжиж, хүчирхэгжсэн байна. 2009 оны хавар аймгийн олимпиадад доод анийн Буяннэмэхэд бүгд даруулан шившиг болж байхад Мөнхдалай арай ядан 3-р байранд орж байлаа. Шагналаа аваад гарахдаа над дээр ирэн уулзаж "таны шавь болъё" гэхээр нь намар ирээрэй гэж хэлэв. Намар 9 сар дөнгөж эхлэнгүүт товлосон ёсоороо над дээр ирэн бэлтгэл хийж эхэлсэн... үнэхээр муу байсан л даа. Мэддэг юм байхгүй, чаддаг юм байхгүй... ганцхан түүнд тэвчээр л байсан. Ямар ч хэцүү байсан математикийн зах зухаас сурахын төлөө тэвчээртэйгээр л хөдөлмөрлөсөн. 2010 оны хавар гэхэд л жилийн өмнө хол хаягдаж байсан Буяагаа дийлээд аймгийн аварга гэдэг олон ч хүн хүсдэг цөөхөн ч хүн авдаг цолыг авсан. Наад талаасаа харахад аймгийн аварга л болсон юм шиг боловч цаанаа бол энэ хүнд маш их мэдлэг чадвар, зорилт тэмүүлэл бий болсон хэрэг. Одоо тэрээр хаана ч очсон хэнтэй ч хүч үзэхээс айхааргүй боломжийн хэмжээний математикч сурагч болсон. Яахав үнэхээр олон жил хичээллэсэн, үнэхээр их туршлагатай хүмүүсэд дийлдэх тохилдол байгаа ч жилийн өмнө хэн байсныг нь бодохоор бүүр бахрахмаар сайхан хувираад байгаа. Энэ хооронд улсын олимпиадад оролцож үзлээ, аймагтаа болсон жижиг олимпиадад бол түрүүлчдэг боллоо, Архангайд 5-р, Өмнөговьд 5-р, Дундговьд 7-р байранд орох хэмжээнд амжилтууд гаргалаа. Олон сайн өрсөлдөгчидтэй өрсөлдөөд дийлдсэн хүмүүсийг нь харахаар дандаа л лут хүмүүст л дийлдсэн байдаг юм, тэгэхээр л том ах гуайд би их баярлана. Алгоритмын "том ах" байна гэдэг бол хэрийн хүний хийх ажил биш ээ. Дүү нартаа зааж зөвлөх мэдлэг чадвар, тэдний төлөө гэсэн сэтгэлтэй зүтгэлтэй байх ёстой. Манай Мөнхдалай бүгдийг нь л сурч чадаад дараагийн том ах нар үлгэр авмаар сайхан явж байна. Хэрэв миний гар дээр ирж бэлтгэл хийгээгүй бол одоо нэг гудамны сайхан том толгой явж байхгүй юу!... түүнтэй харьцуулахад одоо бол олон бүсийн олимпиадад амжилт гаргасан, цаашдаа аймаг улсын олимпиадууд ЭЕШ гээд олон томоохон сорилтод ороход бэлэн "би хэн билээ? гэдгээ сайн мэддэг, мөн хаана хүрч чадахаа тодорхойлсон зорилттой ирээдүйтэй үеийнхнийхээ манлай нь болж явна шүү дээ"... хөдөлмөр зүтгэл хүнийг ийм л өндөрлөгт авчирдаг.


2. (CB) Гантулгын Мөнхбат. Челси багийн улаан галзуу фен болсон, өөрийнхөө нэрийг Дрогба гэж боддог энэ нөхөртэй 2 жилийн өмнө анх нүүр тулж байлаа. Ээж нь над дээр авчирч шалгуулан миний шавь болсноос хойш 2 жил болжээ. Намайг дагасныхаа яг 2 жилийн ойгоор л бүсийн том олимпиаднаас АЛТАН медаль хүртэж юуны төлөө Чимээ андын хамт цугтаа тасралтгүй тэмцлээ дээ гэдгээ ухаарсан байх. Том амжилт байгуулж чаддаг, сайн мэдлэг чадвартай, ирээдүйн шилдэг болох замаа засахын төлөө л тэмцсэн шүү дээ... үр дүнд ч хүрлээ, цаг нь болсон л доо. Ах нь сургадаг дүү сонсдог доо, Тамираа дүүгээ дагуулан бэлтгэл хийхээр ирдэг байсан бол энэ удаа Тамираа дүүгээ дагуудан медаль авчлаа... Өвлийн тэсхэм хүйтэнд ч өглөө эрт ганцаарахнаа ирж суугаад бэлтгэлээ хийдэг байсан тэр их хөдөлмөр зүтгэл, тэвчээр хатуужил нь нэг л өдөр том АЛТАН медаль болоод энгэрт орж ирдэг юм байна. Говийн бүсийн аварга цолыг нь дагаад ямархуу их мэдлэг чадвартай болсны нотолгоо мөн цаашдаа ямархуу их амжилт гаргаж чадах бэ? гэдгийнх нь баталгаа болж үүд хаалга нь нээгдэж байгаа хэрэг. Одоо аварга болсон хүн чинь урьдынхаасаа бүүр их хичээж бэлтгэлээ хийж бүүр том аварга болох ёстойгоо манай Мөба сайн ойлгож байгаа. 2 жилийн хугацаанд хэд хэдэн жижиг олимпиадуудаас медаль авч амжсан бөгөөд 2010 оны аймгийн олимпиадад дэвшин орж Чимээ андын ард мөнгө авсан, харин 7-р ангийнхны аймгийн аварга болохдоо Чимээ андаа ч шороодуулаад амжсан. Бүсийн олимпиадад бүтэлгүйтээд эсвэл эрүүл мэндийн шалтгаанаас оролцож чадахгүй байсан бол энэ удаа авах ёстой шагналаа зүй ёсоор авлаа. Чимээгийн гаргасан олон олон том амжилтуудад Мөнхбатын гавьяа нэвт шингэсэн байдаг бол энэ удаа мөн Чимээ андын ач тусаар Мөба маань аварга болж чадлаа. Хаа ч явсан байнга цуг байдаг 2 андын нэг нь хангайн бүсийн аварга, нөгөө нь говийн бүсийн аварга болчдог юм байна. Одоо өөр олон том олимпиадууд тэднийг хүлээж байгаа... өөр олон газар бие биенээ дэмжин аварга болгох олон олон жилүүд олон олон шалгуурууд хүлээж байна даа, харин манай 2 бол бүхэнд бэлхэн байгаа!...

4. (RM) Ганзоригийн Тамир. Van Persie-гийн жерси өмсөөд хэнэггүй алхах энэ бяцхан жаалыг "сайн хүүхэд" шүү гэж надад анх Ёндкогийн ээж хэлсэн юм л даа. 2009 оны хавар хичээл тарангуут аав ээж нь түүнийг дагуулсаар над дээр ирэн бэлтгэл хийлгэх болсноор 3-р анги төгссөн жаалаас эхлээд өдийг хүртэл 16 сарын хугацаанд хамт байлаа. Энэ хооронд түүнээс ямархуу их амжилт гарч болох ямархуу их нөөц байгааг нь би аль хэдийнээ мэдэрсэн. Болжил өгвөл бэлтгэлээ байнга хийж байх санаатай тэрээр шаггүй сайн фантазичин. Миний гар дээр ирснээс хойш аймагт болдог хэд хэдэн жижиг олимпиаднаас медаль авч аймгйин олимпиаднаас маш багахан оноонуудын зөрүүгээр хүрэл зүүгээд амжсан. Түрүү жил Дундговьд амжилттай оролцсон бол өнөө жил их итгэл тавьж байсан Дундговьдоо тааруухан орлоо. Харин алдаагаа маш хурдан чадварлаг залруулж бүсийн том олимпиаднаас анхны медалиа аваад гялалзлаа...Чимээ ах Мөба ах хоёрыгоо байнга дагаж яван бэлтгэл хийж байхдаа эдэн шиг болно доо гэж дотроо боддог байлгүй дээ. Эр хүний дотор зөндөө л олон юм багтдаг хойно. Харин би түүнийг Чимээтэй харьцуулах дуртай. Яагаад гэхээр түүн шиг гялалзсан амжилт үзүүлж мандан бадрана гэж найддаг. Гэвч түүнд бодитоор Чимээгээс ч маш олон илүү бодит боломж байна. 1-рт Чимээгээс 3 жилээр илүү хугацаанд бэлтгэл хийх цаг хугацаа, 2-рт Чимээ одоо ч даган дурайх хүнгүй шахуу улсаас медаль авахаар зүтгэж явахад Тамираад Чимээ гэсэн томоохон даган дуурайх ах байна. Энэ бол маш том давуу тал. Үүн дээр 3-рт Чимээгийн амжилт гаргах ч боломжгүй байсан насан дээр бүсийн олимпиаднаас медаль аваад зогсож байна. 4-рт Мөнхбат Чимээ 2-ын гудманд чулуу өшгилж явсан насан дээр Тамираа маань ах нарынхаа улсын олимпиаднаас медаль авахаар тэмцэж байгааг нүдээр харан цугтаа бэлтгэл хийж тэдэн шиг болохыг бодитоор мөрөөдөж байна... Энэ олон давуу тал нь Тамирааг хэн болохыг гэрчлэх бөгөөд маш ихээр хөдөлмөрлөх ёстойг нь мөн ойлгуулдаг байж таараа. Одоо Ёндко андын хамтаар мэдээлэл зүйн сургалтанд дэвшин суралцана, ингээд л бас нэгэн давуу тал олж авч байгаа хэрэг. Энэ бүгдийг манай Тамираа өөрийн хөдөлмөр зүтгэлээр л бий болгож байгаа юм шүү дээ... Арсенал баг шар Тамираа 2 мандан бадрах цаг удахгүй буйзаа...


5. (CB) Чинбаатарын Өнөболд. Хэрэв Эрдэнэмаа энэ тэр шиг тасралтгүй бэлтгэлээ хийсэн бол одоо Дундговь явлаа алт, Өмнөговь явлаа алт... гээд л зогсож байх ч байсан юм билүү. Гэхдээ нөгөө талаар Мөнхдалай том ахтай харьцуулаад үзье. Мөнхдалай ноднин өдийд хүн бүрт аашлуулаад л, муугаараа дуудуулаад бүтэлгүй амьтан байсан бол одоо Өнөболд маань бүсийн хэд хэдэн олимпиадад байр эзэлчихсэн, мэдлэг чадварын хувьд бол тэр үеийн Мөнхдалайгаас хэд дахин илүү хүн байх юм. Мөнхдалай жилийн дотор тийм байдлаас гайхалтай хувирч одоо бүсийн олимпиадуудад медалийн архан талд яваад байхад Өнөө бол хойтон зүгээр баллаад өгөх ч боломжтой юм байна даа гэсэн гаргалаа шууд гарч байгаа юм. Миний гар дээр уг нь 2 жилийн л өмнө ирсэн, гэхдээ бэлтгэл хийснээсээ тасалсан нь арай илүү байх, цөөхөн хэдэн жижиг олимпиаднаас медаль зулгаагаад аймгийн олимпиадад нэг хүрэл авсан. Аймгийн аваргын хүрэл ч тэгээд медаль гэхэд хэцүүхэн л эд дээ... Бүсийн олимпиадад түрүү жил Дундговьд 4-д, өнөө жил Өмнөговьд 5-д, түрүү жил мөн Архангайд 7-д орсон. Бидний оролцсон олимпиад бүрт л хангалттай олон тооны хүмүүс оролцдог, заримдаа бүүр 100 гарсан тооны хүн оролцоно. Бүгд л хол ойроос шалгарч ирсэн сайн хүүхдүүд л байдаг. Тэр бүгдэд дээгүүр амжилт гаргасаар л явна. Сэрчмаагийн хэлдгээр бол "яасан ч хэцүүтэй тэмцэл юм бэ дэ?!..." гэж Буяа Өнөө 2-ын тэмцлийг шогширдог бол би арай өөрөөр харж явдаг. Хоорондоо биш хамтдаа тэмцэх ёстой хүмүүс шүү дээ... Өөртөө ихийг сурч авахын төлөө өөрөө л тэмцэнэ ш дээ, тэрнээс залхуураад байвал Буяа дээшээ Өнөө доошоо л болно, болсоор ч ирсэн. Гэхдээ яг бүх юм дуусчаагүй л байна, бидний өмнө олон олимпиад уралдаан, шалгалтууд хүлээж байна. Бид хамтдаа урагшилсаар л байх болно...


7. (LM) Дүгэрийн Ёндонжамц. Хэзээ ч би түүнийг энэ Далайгийн дүү шүү, Нацагаагийн дүү шүү гэж бодож байсангүй. Ёндко бол ямар ч ах эгчийнхээ нэрийг зээлдэлгүйгээр өөрийн байр суурийг бий болгосон хүүхэд. Бэлтгэл сургуулиалт нь жигдрээд ирэхээр амжилтыг ундруулаад өгөх хүн шүү дээ. Дөнгөж 9 настай жижигхэн хүүхэд байхад нь ээж нь "жижиг Далай шүү" гэсээр надад авчирч өгсөн юм. Манай Нацагадуламын хэмжээний хүүхэд бол цөөхөн ч гэсэн байж л байдаг. Харин Ёндко шиг хүүхдийн хайж олно гэхэд бол "аз" хэрэгтэй л дээ... Хэрэв бидний амны хишиг дийлвэл тэр бидэнд маш том медаль авчирч өгнө. Өөрөөр хэлбэл тэр маш сайн мэргэжилтэн болж чадна, түүнийгээ цуглуулсан амжилтуутаараа батлана... Бүүр бага байхаасаа эхлээд маш олон цагаар тэвчээртэйгээр сууж бэлтгэл хийхийг нь хараад би гайхдаг байлаа. Одоо том болж байгаа тул бэлтгэлээ бүүр сайн хийдэг болсон. Тамираатайгаа л цуг биш бол маш хичээнгүйгээр ихийг хийнэ, Тамираатай нийлэхээр ч ангиа буулгачих гээд байдаг талтай... Гэхдээ ирээдүйд энэ 2 хүү л биднийг залгамжилж, бидний хийж амжаагүй бүхнийг гүйцээх ёстой юм шүү дээ. Одоо ах эгч нарынхаа амжилтын төлөө, ихийг сурч мэдэхийг төлөө цагтай уралдан тэмцэж байгааг дэрэгдээс нь хараад ирээдүйд эд нараас сайн болох ёстой, тэгэхийн тулд одооноос эхлээд хичээх хэрэгтэй гэдгээ тэд өдөр ирэх тусам ойлгодог байх, би ч аль болохоор олон удаа сануулдаг. Энхболдын олимпиаднаас эхлээд олон удаагийн том том олимпиадад оролцон туршлагжиж яваа Ёндко маань тун удахгүй л Тамираа андын адилаар том медаль хүртэх байх... Одоо мэдээлэл зүйн сургалтанд дэвшиж байгаа болохоор улам л их хөдөлмөрлөх хэрэг гарна. Манай 2 даваад гарч чадах хэмжээнд хүрсэн гэж үзэж байгаа тул дэвшүүлж байгаа шүү дээ, дахин хэлье "тэд бол биднийг залгамжлагчид", бидний үе нэгэнт өнгөрсөн ч бид бүгдээрээ Ёндко Тамир 2-ын ялгуулсан амжилтыг харж бахархах ёстой хүмүүс шүү дээ... тэр болтол бүгд чадах бүхнээрээ бие биенээ дэмжин хичээсээр л байцгаая...

9. (ST) Батжаргалын Чимэдширчин. Өө нэг хөгийн мЕРДА... Аан харин манай багт бол тэр үнэхээр гайхамшиг. Германы шигшээ багийнхан Гёрд Мюллер нэг гоол хийчих байлгүй дээ гэж боддог байсан шиг манайхан бол "Чимээ байхад 1 медаль авчина даа" гэж боддог. Түүнд эрдэм сурах хүний бүхий л шинж бүрдсэн байдаг. Хөдөлмөрч, зүтгэлтэй, гярхай, мэдлэгтэй, чадвартай, уран хурц сэтгэлгээтэй гээд... надад таалагддаггүй ганцхан зүйл нь л мЕРДА. Өглөө бүр хамгийн холоос хичээлдээ хожигдолгүй зорин ирээд ихийг мэдэж аваад буцна. Маргааш нь мөн л адил... олон ч удаа миний нүүрийг тахалсан даа энэ хүү... Ноднин анх удаа 500км газар туулан бүсийн олимпиадад очоод Дундговиос ганц хүүхэд медальтай буцсан нь Чимээ байлаа, Архангайд түүхэндээ анх удаа аварга төрүүлж намайг хүмүүс магтаж байхад түүний эзэн нь Чимээ байлаа, өнөө жил Дундговьд дахин ганц л хүүхэд медаль авахад нөгөө л мЕРДА чинь байлаа... Дундговийн олимпиадны өмнө би бодож байсан юм энэ олон гялалзсан амжилт нь хэзээ завсарлах болоо гэж... яагаад гэвэл маш олон сайн хүүхдүүдтэй өрсөлдөж байхад маш багахан алдаанаас болж л хүн медальгүй хоцорч болно шүү дээ, олон удаа медаль аваад гялалзсан байхад тэр дунд ганц нэг удаа хоосон хоцорч болно л доо. Ямар ч алдартай хөлбөмбөгчин тоглолт бүрт гоол хийдэггүй ш дээ, нөгөө Чимээгийн шүтдэг мундаг Урнаа (К.Роналдо) хүртэл заримдаа гоолгүй л тоглолт дуусгадаг. Ийм том олимпиадуудад өрсөлдөж байхад медаль авах нь Урнаагийн том тоглолтонд гоол хийхтэй бол ямар ч ялгаагүй зүйл. Ямар стандарт математикийн шалгалт өгч байгаа биш дээ, хэрэв тийм шалгалт өгч байгаа эсвэл аймгийн олимпиадад оролцож байгаа бол түүнээс байнга А дүн, медаль нэхэж болно. Харин ийм багадаа ийм олон том олимпиадуудад дараалаад медаль авч байхад нь бол бүх олимпиаднаас медаль нэхэж огт болохгүй, угаасаа боломжгүй ч зүйл. Гэхдээ сая манай хүн муугаасаа болж медальгүй ирсэн юм бишээ, бодлого зохиосон хүн нь л буруу бодлогууд сонгож оруулснаас болж бүх хүүхэд муу бодон тэрэн дунд хэлмэгдсэн хэрэг. Үнэхээр 8-р ангийн хүүхдийн мэдлэгээр бодож болохооргүй бодлогууд бодогдсон л доо, харин ганц шүүмжлэлд өртөөд байгаа нь ахадсан агуулагатай бодлогууд байсан боловч ганцхан Чимээгийн хувьд бол бодож чадахаар бодлогууд байсан юм, бусад нь унана л биз Чимээ бусдаас илүү мэдлэг чадвараа гаргавал унахгүй байж болох л байсан. Өөртөө дүгнэлт хийж байгаа бизээ... үнэхээр яг 8-р ангид таарсан бодлогууд ирсэн бол бусад хүмүүстэй ёстой жинхэнэ ур чадвараа шавхан уралдах байсан юм даа... Гэхдээ энд аваагүй медалиа одоо удахгүй бол том олимпиаднаас нөхөөд авчих бизээ. За Чимээгийн хувьд бол 2 жилийн өмнө хамгийн эхний ээлжийн сурагчдын хамт миний гар дээр ирснээс хойш тасралтгүй бэлтгэл сургуулилтаа хийж хамгийн их өсөн дэвжсэн хүн. Арга ч үгүй бизээ, тэрээр хамгийн их бэлтгэл хийсэн хүн шүү дээ. Хөлбөмбөг тоглохоороо бусаддаа огт дамжуулалт өгөхгүй багаа байнга алдаг бол амьдрал дээр тэс өөрөө... 2 найзтайгаа эвсэг дотно байж бэлтгэлээ сайн хийж олон олон амжилтуудыг угсруулж эхлээд байна. Аймагт болдог жижиг олимпиадуудаас бол маш олон алт түүсэн, одоогоор дээд үеийнхнийхээ аймгийн аварга цолыг хадгалж байгаа, өнөө жил улсын олимпиадад маш амжилттай оролцож анги дэвшээд 16-р байр эзэлсэн. Монгол улсын бүх томоохон олимпиадад оролцож үзсэн бол одоо бүх олимпиаднаас медаль авч үзнэ дээ...


10. (RF) Мөнхжаргалын Буяннэмэх. Бүсийн олимпиаднаас медаль авчрах цаг нь мэдээж болсон л доо, хэдүүн Дундговируу явахад л бэлтгэл нь их сайн байсан, харин тэнд хотын том өрсөлдөгч нартай (улсын аварга хүн л дөнгөж хүрэл авсан) тэмцсээр арай л медальд хүрч чадаагүй бол энэ удаа авах ёстой медальдаа хүрлээ. Дээр нэг цагт үүнээс илүү гаялалзсан амжилт үзүүлж явсан удаатай ч бэлтгэл их хийснийхээ дараа маш их өрсөлдөөн дундаас анхны том медалиа авах бүүр ч их амттай байсан байхаа. Энэ медаль нь одоо удахгүй болох өөрийгөө нээж харуулж байсан Энхболдын олимпиадад дахин гялалзах баталгаа болж байна. Түрүү жил нэг ч бүсийн олимпиадад оролцож чадаагүй бол өнөө жил Дундговьд 6-д орсон, түрүү жил харин дээд ангидаа дэвшин аймгийн аварга болсон бол өнөө жил дэд аварга болсон байгаа. Бас л хамгийн удаан хугацаагаар миний дэргэд байсан хүмүүсийн нэг нь тул аймгийн жижиг олимпиадуудаас бол зөндөө л олон медаль түүсэн, улсын олимпиадад 2 удаа очиж оролцон эхлээд Дорноговьд өндөглөн, дараа нь УБ-д 14 оноогоор 17-д хурдалж бас нэг түүхэн амжилтын эзэн болсон. Түүнээс үргэлж л эрч хүч цацарч байдаг... сэтгэлээр унасан байхыг нь ер хараагүй юм байна. Олимпиадад хойгруур байр эзэлбэл урд орсон ижилхэн оноотой хүүхдүүдийг ижилхэн байранд орсон гэж тооцож байгаад л өөрийнхөө байрыг урагшлуулчихдаг өөдрөг үзэлтэй хүн шүү дээ. Удирдагч эсвэл багш хүнд байх ёстой зандаа... Эрдэнэмаа, Өнөболд, Мөнхдалай гэсэн 3 өөр үеийн 3 ялгаатай өрсөлдөгч, хамтрагч нартайгаа 3 өөр замаар өсөн дэвжиж яваа хүн. Түүнийг сургалтын төвийн хамгийн анхны том амжилтын гаргасан хүүхэд гэдэг утгаар нь бид байнга дурсаж байх бол одоо түүнээс ч илүү амжилтуудыг өөрөө гарган бүүр сайхнаар дурсагдах гавьяануудыг байгуулж чаднаа гэж найдаж байна.



11. (LF) Нямдоржийн Эрдэнэмаа. Би өөрийгөө багадаа хүрэх ёстой амжилтандаа хүрч чадалгүй аз дутсаар л багшийн албанд шилжсэн гэж боддог. Миний шавь нар миний амжилтыг 100 дахин нугалсан тул одоо би нээх их харамсдаггүй, үүнээс цааш мянга мянга дахин нугалах тул бүүр ч тоодоггүй. Гэхдээ л Эрдэнэмаагийн байдалд бол санаа зовохоос өөр арга алга. Ямар ч олимпиадад орсон хамгийн хүнд бодлогыг нь бодчихоно, тэгээд л хүмүүсийн бодоод медаль аваад байгаа амархан бодлогууд дээр бөөн асуудал болно. Бүүр улсын аварга хүүхэд хүртэл бодлогуудаа дахин хамгаалсаар л аварга болж байхад манай хүн бодлого хамгаалах гээд л орно будаа болоод л гарч ирнэ. Түрүү жил Дундговьд, өнөө жил Дундговь Өмнөговьд 3 удаа дараалан 5-р байр эзэллээ. Нэг талаас нь харахад тогтмол сайн амжилттай яваа мэт боловч одоо л медаль авахгүй бол төгсөөд явах цаг дөхсөөр л байна. Монгол улсын олимпиадад 2 удаа оролцохдоо мөн л 25, 15 гэсэн байруудыг эзэлсэн. Сайн гэдгээ баталж харуулж чадалгүй, хүмүүст өөрийгөө илэрхийлж чадалгүй төгсчвөл хайран хөдөлмөр зүтгэл болно ш дээ. Монгол төр хүртэл сайнаа харуулж чадсан хүүхдэд л ивээл, хайр хишгээ хайрладаг. Хичнээн сайн байсан ч өөрийгөө нээн харуулж чадаагүй хүн бол тэр чигээрээ явсаар байгаад л үнэлэгдэлгүй мохдог доо. Одоо манай олимпиадныхнаас хамгийн их мэдлэгтэй нь дөнгөж 9-р ангийн Эрдэнэмаа шүү дээ... Аймагтаа болсон олимпиадуудаас түүний цуглуулсан медалийг бол тоолж ч барахгүй, сүүлийн 2 жил гэхэд л дээд ангидаа дэвшин аймгийн аварга цолыг 2 удаа хүртээд байна. Нөгөө улсын олимпиаднаас гаагүй олон медаль авч заншаад байгаа мэдээлэл зүйн төрөлд хүртэл өнөө жил гол хүн нь Ээмаа байх ёстой болоод байдаг. Мэдээж хүн улсаас медаль авахыг хүсч байгаа бол яг улсын олимпиаднаас медаль авсан хүмүүс шиг нөр их хөдөлмөр зүтгэл гаргах ёстой юм шүү дээ, тэрнээс жирийн нэг хүн улсаас медаль авдаг юм биш, бас залхуурч байгаад л авдаг юм биш. Бүх хүчээ шавхан, өөрт байгаа бүх бололцоогоо гаргаж бэлтгэл хийж байж улсаас медаль авна. Үүн дээр нэмээд олимпиадад орж байхдаа анхаарах зүйл ч гэж байна. Манай Буяа Чимээ бол өөртөө байгаа бүх боломжоо олимпиад дээр шавхан гаргаж чаддаг хүмүүс, ийм хүмүүс иргээд бодоход харамсах зүйлгүй байдаг. Гэтэл Эрдэнэмаа дандаа л бүх хүчээ гаргаж чадалгүй багахан алдаанаас болж медальгүй үлддэг боллоо. 2 жилийн өмнө 12-д орж байсан Энхболдын нэрэмжит улсын уралдаан 2 сар хүрэхгүйн дараа л болох гэж байна. Дахиад л нэг удаа оролдоод үзнэ дээ... Мөнгөншагай л лав өдөрт тогтмол 10 цаг бэлтгэл хийж байж л улсын аварга болж билээ, гэтэл өдөр алгасаж 3 цагийн бэлтгэл хийгээд улсаас медаль авч чадах уу? ... гэсэн асуулт яах аргагүй гарч ирэх мэтээ... За тэгээд залуу хүнд алдсан алдаа бүр туршлага болон хуримтлагдсаар нэг л сайхан нартай өдөр бүх хүчээ шавхан гаргах боломж олддогдоо...


за тэгээд цаана нь миний гар дээр ирээд удаагүй байгаа Жамбалдорж, Цэен-Ойдов, Энхзаяа нэр... мөн хамгийн бага Ариунболд (3 RB), удаан хугаацааны таслалтаас эргэн ирж байгаа Бат-Амгалан (8 CM), бас л сууснаасаа тасалсан нь их Дашдорж (6 LB) гэсэн сурагчид байна аа. Мөн шалгалт өгөөд удаагүй байгаа, дөнгөж одоо элсэж байгаа гээд ирээдүйд хэн гэдгээ харуулах нууц хүмүүс ч байна...