Saturday, November 27, 2010

Эхний хэсгийн эхний хагас.

2010-2011 оны хичээлийн жилийн ЭЕШ-ны сорилууд эхлээд эхний 4 сорил буюу 1-р хэсгийн 1-р хагас өндөрлөлөө. Одоо бүхнийг дүгнэхэд дэндүү эрт байгаач ямар нэг байдлаар сануулга өгч байх нь миний үүрэг. Одоо хүүхдүүд маань сорилын утга учраа ч бараг л ойлгоогүй явж байгаа бол тэдэн дунд сорилоо нэвт мэддэг түрүү жил 60 удаа сорилдсон Дашпүрэв байгаа нь уур амьсгал өрсөлдөөн зэргийг урьд жилүүдийнхээс өөр түвшинд байлгаж байна.

1. Дашпүрэв. [78.75]
Түүний дундаж дүнг харахад түрүү жил Дуяагийн эцсийн мөчид хүрч байсан дүнг дөнгөж гараанаас үзүүлж байгаа хэрэг. 4 сорил дараалж тэргүүлэхдээ дээд амжилтаа 89% болгосон. 2 удаа 80, нэг 70, нэг 60 гэсэн амжилт үзүүлээд байна. Яг одоогийн байдлаар бол Гончигдорж л түүнд жаахан дөхөх байх өөр хүн бол Дашкатай өрсөлдөнө гэдэг бэрх зүйл шиг харагдаж байна. Хэд дараалж түрүүлэх юм бол гэдэг нь сонин байна... Өвөл оюутнууд ирэх хүртэл бүх сорилд тэргүүлж бусад хүмүүсийн тэмүүлэл, зүтгэлийг сайжруулсаар л байх ёстой нь лидерийн үүрэг шүү...

2. Хажидсүрэн. [71.5]
Өмнөө нэг хүнтэй байх хамгийн сайн байрлал. Тэргүүн байрны төлөө зүтэгсээр нэг л мэдэхэд мэдлэг чадвар нь суга дээшилсэн байдаг. Мэдээж эхний зорих зүйл бол ганц ч гэсэн түрүү авах... Энэ намар нэг гараанаас эхэлсэн суралцагчдаас хамгийн их хөдөлмөр гаргаж хамгийн их өсөн дэвжиж өдийг хүртэл дэвшээд байгаа... Эхний 4 сорилд 50, 60, 70, 80 гэсэн дүнгүүд авч үзсэн. Энэ эрчээрээ сайжраад байвал түүнээс томоохон амжилт хүлээж болох юм, түүнийг Дуламсүрэн гэж томоохон дэмжигч дэмжиж байгаа нь ихээхэн амжилтын түлхүүр болох ёстой...

3. Баасансүрэн. [69.25]
Рекорд эзэмшигчдийн залгамжлагч буюу Сэрчмаа, Жаамаа, Батхонгор, Дуяа ... гэсэн мундагчуудын цор ганц залгамжлагч... Мөн л 50, 60, 70, 80 авч үзээд байна, одоо дундаж дүнгээ 70-д барихыг хичээх нь энэ удаагийн гол зорилго. Магадгүй од нь гийвэл Дашкагийн сээмхийгээр ганц түрүү авч үзэх ч юм билүү... ойрын хугацаанд.

4. Мөнхдалай [67.5]
ЭЕШ-ны хувьд 3-р сургуулийн түүхэн дэхь хамгийн хурц од, отгон аймгийн аварга үүргээ тийм ч хангалттай биелүүлэхгүй байнаа... ЭЕШ-ны бэлтгэл бусад хүмүүс шиг их хийхгүй байгаатай нь холбоотой боловуу... Гэхдээ туршлага, ур чадвар зааж дундаж дүнгээрээ Дашкагийн араас хамгийн эхэнд залгаж очиж түүнд дарамт учруулна гэж би тооцож байгаа. дэмжигчдийн хувьд бол Гочоо, Должинсүрэн зэргээс эхлээд олимпиадны дүү нар нь гэсэн олон олон хүн байнаа...

5. Даваабат [65.25]
Өдийгөөс 5-хан сар гаруйн өмнө 19 авч байсан хүн шүү гэдгийг нь байнга сануулдаг... зөв цагтаа, зөв газраа, зөв хүний гар дээр ирснээр түүний амжилт, мэдлэг чадвар, сэтгэл санаа, зорилго тэмүүлэл гээд бүхий л зүйл суга өссөн... Тэрээр 50, 50, 70, 70 гэсэн дүнгүүд үзүүлээд байна. Өсөж дэвжих хэрэгтэй, байраа л хамгаалж, энэ удаад улам батжуулах нь гол зорилго байх болно. Гочоо, гоё Нацагаа гэсэн хүмүүс муу хүн дэмжээгүй байлгүй дээ...

6. Сандагдорж [60.25]
Эхний 5 хүн бол ямар ч шалгалт, сорил дээр бол тодорхой байгаа... Энэ нь 6-д байгаа хүн маш тааруухан байгааг гэрчилнэ. Урдах хүмүүстээ өрсөлдөөн үзүүлж чадахгүй, энэ байраа л хадгалахын төлөө сорилд орж байгаа нь хангалтгүй байнаа... Хийсэн бэлтгэлдээ таарсан амжилт буюу 40, 40, 60, 80 гэсэн орон гаран дүн үзүүлж байна. Одоо тэгээд зорилго бол дундаж дүнгээ 60% байлгах л болоод байна. Тэгж байгаад бэлтгэл нь жигдрээд, урдах хүмүүсрүүгээ ойртоно л гэж найдахаас...

7. Энхбаяр [55]
Энэ жилийн хувьд би энэ сурагчдын багш нь ч гэсэн багш нь гэдгээ түр мартаад жирийн хувь хүн, зүгээр л Баянхонгор аймгйин математик мэдээлэл зүйн зүтгэлтний нүдээр харвал Энхбаярыг 2011 оны ЭЕШ-ны тэргүүлэгч болж, олон шинэ рекордуудыг угсруулаасай гэж хүсч байна, тийм боложтой хүүхэд гэдгийг нь мөн харж байна... Одоогоор маш олон олон алдаа түүнд байгаа ч энэ бүгдийгээ засч чадвал баллаад өгч болох юм. Эхнээс нь нэг нэгээр нь засаад л явж байна, бүхнийг засаж дуусахад нэлээд урт хугацаа хэрэгтэй. Тэсвэр тэвчээр нь л хүрвэл Энхбаяраас томоохон амжилтыг хүлээж болноо... Эхний хэсэгт 30, 40, 60, 70 ба дундаж дүн 50 гэсэн олон янзын дүн үзүүлж байна.

8. Уртнасан [51]
Ноднингоос хойш л өнөө жилдээ бэлтгэж эхэлсэн. Одоо үр дүнгээ үзэж эхэлж байна, үүнээс илүүгээр хичээж байж илүү их амжилт үзүүлэх ёстой. Түүний гол авах чанар нь уйгагүй хөдөлмөрч, зоримог... миний хувийн зүгээс бол Жаамаа, Батхонгор 2-ын 75% гэсэн амжилтыг заавал давуулах ёстой гээсэн даалгавар үүрүүлж байгаа, Уртаа даваад гарах байлгүй дээ. Одоогоор 29 хүртэл авч үзсэн байгаа, нэмээд 50, 60, 60 аваад байгаа. Энэ хэсгийн зорилт бол их товчхон, зүгээр л Энхбаярыг гүйцэх...

9. Очирмаа [47.75]
Энэ жил хүмүүс 2, 2 хүн дэмжээд байгаа, зарим хүмүүс нэг хүнийг 2 дэмжээд байгаа ккк... харин миний багш хүний зүгээс биш хувь хүний зүгээс дэмжиж байгаа 2 дахь хүн нь Очирмаа. Тэрээр бусдаас илүү идэвхитэй, нямбай байж хурдан сайжирч байгаа. Би нөгөө хүүхэд ухаан орохоороо өөрөө өсдөг гээд байдаг, "ухаан орох" хамгийн их дөхөж байгаа хүн бол Очирмаа юм... одоогоор 70 -ын араас 30, 40, 30 гэсэн муухан дүнгүүд үзүүлээд байгаа. Сорил бүр дээр ихийг ухаарч, гаргаж байгаа алдаагаа байнга зассаар хурдан сайжирч ширүүхэн өрсөлдөгч болох ёстой хүн дээ...

10. Даваацэрэн [42]
Хамгийн олон удаа хичээл тасалдаг хүн. Мөн хамгийн залхуу нь гэж харагдаад байгаа. Азаар энэ хавьд байгаа ч удахгүй арынхаа 2-д гүйцэгдэж дараагийн хэсгээс хамгийн сүүлийн байрны төлөө өрсөлдөх хэмжээнд бэлтгэл хийж байгаа хүн дээ...

11. Надмид [40.5]
45 35 41 41 гэсэн 4 дүн нь хамгийн тогтмол амжилт гаргадаг хүн гэдгийг нь харуулна. Илүү их хөдөлмөр хийх хэрэгтэй... Урд талын 9 хүнийг маш хол тасархай алдаж байгаа бөгөөд арын хэсгийн тэргүүлэгч болж байгаа нь түүнийг бүүр илүү их хичээж байж урдах хүмүүст өрсөлдөөн үзүүлэх хэрэгтэй болж байна.

12. Сарантуяа [38.75]
Уг нь боломжийн л суурьтай нөхөр байна лээ, даан ч хамгийн сүүлд нэгдсэн болохоор үнэн олон НҮХ харагдаад байгаа. 3 удаа 40 авч сүүлийн 4 дэхь тойрогт 46 -гаар дээд амжилтаа шинэчилсэн ганц хүн нь тэр байгаа. Маш сайн нөхөж чадвал муучуудын хэсгээс гарч сайчуудын хэсэгрүү хамгийн эхэнд дөхөж очих боломжтой хүн.

13. Касум [28.5]
Мэдээж маш тааруухан амжилт... яахаараа ийм олон жил сурчаад дөнгөж ийм дүн авах хэмжээнд амьдарсан гэж. Сүүлийн сард нэгдсэн болохоор шинэ юм нэмж сурахад суурь мэдлэг нь хүрэхгүй байгаа, бас л яахаараа юм сурч чадахгүй болтлоо муудчихдаг байнаа гэж асуумаар байна...

14. Батхишиг [28.25]
Сэм сэмхэн тасалдаг ч 4 удаа 14-р байранд тогтмол байлаа... одоо өс, эсвэл буур... дандаа энд байгаад байхаар сонирхолгүй байна ш дээ. Харьцангуй их хичээдэг, харьцангуй хурдан шинийг сурдаг. Уг нь түүнийг над дээр ирсэн анхны өдөр нь л хөөж явуулна гэж төлвөлж байсан чинь ганц өдөр хичээлд суухыг нь хараад л "би энэ хүүхдийг сургаж чадна" гэдгээ ойлгосон. Урд байгаа хүмүүсийг гүйцэхийг тулд тэднээс илүү хичээллэх ёстойг анхаараарай...

15. Одцэцэг [26.75]
Дунд нь нэлээд хугацаагаар хичээл завсардаснаас болж одоо энгээд шинэчүүдийн эгнээнд яваад байна. Гэхдээ сайжирч байгаа нь өдрөөс өдөрт л мэдэгдэж байгаа. Касумтай 2 удаа байраа сольсноос өөр нээх сонирхолтой зүйл болсонгүй. Дөнгөж 34 авч үзсэнээс эхлээд л түүнд хангалттай олон асуудал байна даа, бүгдийг нь хурдан хурдан засаад сайжраад л явах хэрэгтэй биздээ.

16. Сэрэглэнбаатар [20.25]
Хамгийн хангалтгүй байгаа хүн бол энэ. Одоо бүүр 8 энэ тэр авч байна. 2 сар тасралгүй суусан хүн гэхэд бусдаасаа тасархай муу байна гэдэг бол "арай ч дээ" л гэсэн үг сонсох хэрэгтэй болно доо. Түрүү жилийн Дашпүрэвээс арай л дээр, гэхдээ л баахан хий ашигггүй хөдөлмөр хийсэн хүн л байх юм. Магадгүй Дашка шиг золгүй дүн ч түүнийг хүлээж байж болох юм, хэн ч үүнийг хүсэхгүй шүү дээ.

17. Баттүшиг [18]
Хамгийн сүүлд яваа хүнд ч юу хэлхэв дээ... эндээ байхыг хүсэхгүй бол тийм хэмжээний хөдөлмөр хийх хэрэгтэй, чадахгүй бол тэгээд эндээ хэвтэж бай... Яг цуг ирсэн Батхишигээсээ сорилоос сорил явах бүрд л хоцроод байна гэхээр ямар хэрэг байхав. Тэргүүлэгчээс 60% хоцорсон гэдгийг анзаараарай... Ер нь л сайх зүйл нэг ч харагдахгүй л байгаа... хэдэн сарын турш маш их хичээвэл амжилт үзүүлж болох юм, ердөө л 6 сарын дараа ЭЕШ болно шүү дээ.

за тэгээд эцэст нь сурагчдын нийт дундаж дүнгийн дундаж нь 46 байгаа нь, түрүү жилийн ЭЕШ-тад үзүүлсэн манайхны дундаж дүнд ойртсон дүн болж байна.

No comments:

Post a Comment