Wednesday, November 17, 2010

Эхний сорил

Өнөөдөр эхнийхээ сорилыг авлаа. Түрүү жилүүдэд 60% авах гэж бид маш их хичээж, туршлагажиж байж авдаг байсан бол өнөө жил эхний оролдолгоороо л 5 хүүхэд 80, 3 хүүхэд 70, 1 хүүхэд 60 авч чадлаа. Өмнө нь бид 25 сонгох бодлоготой тест бөглөж байсан бол энэ жилээс 18 сонгох бодлоготой тест бөглөдөг болсон. Өнөөдрийн сорил бол түрүү жилийн 1-р сорилоос 7 хүндэвтэр бодлогыг нь хассан тест байлаа. Энэ нь хүүхдүүд сайн авах бодит боломж мөн ч нөгөө талаар хүүхдүүд маш сайн байгаа гэдэг нь ойлгогдож байна. Зарим хүүхдүүд бүх сонгох тестээ, зарим хүүхдээд бүх нөхөх тестээ бодсон байсан гэхээр хүүхдүүд маань үнэхээр сайн байгаа нь харагдаж байна. Бас ойрд нэлээд шалгалт өгч, унаж тусч хий нь нэлээд багассан байна лээ. Үүнээс хойш бол хүүхдүүд хангалттай сайжирна, тэгэхээр тэдэнд маш том оноо авах боломж үүсч байна. За сайн оноо авсан хүүхдүүд бол бүгд 2 сар хичээнгүйлэн сайн сурсан хүүхдүүд байгаа (Сандагдоржоос бусад нь). Харин муу оноо авсан хүүхдүүд бол бүгд сүүлийн сард ирсэн эсвэл олон удаа чөлөө авсан зэрэг хүүхдүүд байгаа (Сэрэглэнбаатараас бусад нь).
Сорил бүрээс шинэ шинэ зүйлүүд сурч, шинэ зүйл туршин үзэж, байнга сайн дүн дунджилахын төлөө хичээцгээгээрэй гэж захъя...

No comments:

Post a Comment