Sunday, November 7, 2010

Сорилууд эхэлж байна.

Шинэ хичээлийн улирал эхлээд 2 сар боллоо. 10-р ангийн сурагчдаа хойтон жил гэхэд лут сурагчид болно гэж бодоо "тусгай салаа" гэж нэрлээд байгаа. Одоохондоо ч яахав Дэндэв шиг буруу зөрүү бодоод л, мартаж санаад явцгааж байна. 10 сурагч дээр нэмээд Буяа, Өнөө 2 байгаа. 10-р ангийхны 2 дахь сарын хичээл өнөөдөр дуусаад шалгалтуудаа 3, 4 дэхь өдөр өгнө. Сурагчдын амралт эхэлж байгаа болохоор нэлээд хэдэн хүүхэд ийш тийшээ явсан. 3 дахь сард тэд прогресс болон илтгэгч, логарифм функц гэсэн 2 үндсэн хичээлээр эхлээд 3 дахь сарын төгсгөлд 11-р ангийхантай хамт геометрийн хичээлээ эхлэнэ. Жинхэнэ шилдэг тусгай салаа болохын тулд маш их хичээх хэрэгтэй байгаа. 10-р ангийнхан маань энэ жил нийт 7 хичээлийн сарын турш хичээллээд улсын олимпиадны үеэр амарна. Зун дахин хичээлээ үргэлжлүүлж хойтон болтол нийт хангалттай урт хугацаанд бэлтгэл хийх боломж бололцоо байгаа. Тусгай салааныхан бол тусгай дүн авах л хүмүүс шүү дээ... гэхдээ түүний эхлэл болгож маргааш сайн байх ёстой. Сурагчдын амралт эхэлсэн тул 8 ба 11-р ангийн сурагчид нэмэгдэж цуг шалгалт өгөх боломжтой байгаа...

11-р ангийнхан 3, 4 дэхь өдрүүдэд хичээл ороод 2 дахь сар нь өндөрлөж 5, хагас сайнд шалгалтуудаа өгнө. Тэдний хичээл төлвөлгөөний дагуу боломжийн явж байгаа бөгөөд түрүү жилүүдээс ялгаатай нь геометрийн хичээлээ хойшлуулан оронд нь өөр хичээлүүд үзэж байгаа. Дараа 7 хоногт 3 дахь сар эхлэх ба түүнтэй зэрэгцэн 80 сорилоо эхэлнэ. 3, 4, 5 дахь саруудад тус бүр 8 сорил өгч, 6 дахь сард 12, 7 дахь сард 18 сорил өгөөд түүний хажуугаар үзэх ёстой үндсэн хичээл нь төлвөлгөөний дагуу дуусах тул сүүлийн 8 дахь сард 26 сорил өгснөөр энэ жилийн ЭЕШ-ны бэлтгэл дуусна.

Дараа 7 хоногийн 3 дахь өдөр буюу 11-р сарын 17-д өнөө жилийн ЭЕШ-ны сорилын нээлт болно. Энэ жилээс хойш сургалтын төвийн ЭЕШ-ны сорилын нээлт буюу 1-р сорилыг манай анхны төгсөгчдийн лидер Н.Сэрчинмаагийн нэрэмжит болгон явуулж байх болно. Түний гавьяаг бүх хүн мартах өдөр ирсэн ч би дурсаж явах ёстой бизээ...

Олимпиадны сурагчдаас Монгол улсын олимпиадад оролцох багийг сонгон шалгаруулахад зориулан сар бүр сорил хийж байхаар болов. Математик, мэдээлэл зүйн сар бүрийн сорилуудын нийлбэр дүнгээр хавар Монгол улсын олимпиадад оролцох сурагчдыг сонгох болно. Энэ жилээс хойш энэ үйл ажиллагаа хэвшил болгон мөрдөнө. Энэ сарын сорил энэ 7 хоногийн бүтэн сайнд болох бөгөөд тус сорил нь манай аймгийн сүүлийн 14 жилийн хугацааны математикийн лидер төгсөгч болох Архангайн бүсийн олимпиадны хүрэл, аймгийн математикийн олимпиадны аварга, улсын ЭЕШ-ны 75% Мягмарсүрэнгийн Гончигдоржийн нэрэмжит болно явагдана. Үүнээс хойш 11-р сарын сорил бүр түүний нэрэмжит байх болно. Одгоор 1, 3, 10-р сарын сорилууд эзнээ олоод байна... Ердөө 3 долоо хоногийн дараа П.Энхболдын нэрэмжит улсын уралдаан болох гэж байгааг сануулъя...

No comments:

Post a Comment