Wednesday, July 29, 2009

Мөнхжаргалын Буяннэмэх Номгон сургуулийн рекорд амжилтыг шинэчлэв


ТО1. Монгол улсын нэрт математикч агсан Пагмын Энхболдын 50 насны ойд зориулсан улсын 10-р уралдаан 2008 оны 12-р сарын 20, 21-д Улаанбаатар хотноо явагдлаа. Тус олимпиадад Баянхонгор аймгаас анх удаа өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Алгоритм сургалтын төвийн суралцагчид болох А.Баярхүү (1-р сур, 11-р анги), М.Гончигдорж (1-р сур, 10-р анги), Д.Нацагдулам (1-р сур, 10-р анги), М.Сандагдорж (1-р сур, 9-р анги), Э.Мөнхжавхлан (1-р сур, 9-р анги), Ч.Өнөболд (2-р сур, 8-р анги), Мянганбуу (2-р сур, 8-р анги), М.Буяннэмэх (2-р сур, 8-р анги), Н.Эрдэнэмаа (2-р сур, 7-р анги), Т.Өлзийхишиг (1-р сур, 7-р анги), Т.Халиунаа (1-р сур, 7-р анги), Б.Ичинхорлоо (1-р сур, 7-р анги), Б.Чимидширчин (2-р сур, 6-р анги), Элдэв-Очир (2-р сур, 5-р анги), Э.Отгонжаргал (2-р сур, 5-р анги), Д.Ёндонжамц (1-р сур, 3-р анги) гэсэн 16 сурагч улсын чанартай олимпиадад анх удаа орцосноос Баянхонгор аймгийн "Номгон" ахлах сургуулийн 8-р ангийн сурагч МӨНХЖАРГАЛЫН БУЯННЭМЭХ 9-р ангид дэвшин өрсөлдөж шагналт 4-р байр эзлэв. Буяннэмэх маань Баянхонгор аймгийн сурагчдаас П.Энхболдын нэрэмжит уралдаанаас өндөр амжилт гаргаж буй анхны сурагч бөгөөд үүний өмнө 1996 онд Номун далай сургуулийн сурагч Г.Баярмагнай Монгол Улсын Математикийн олимпиаднаас 10-р ангид сурч байхдаа хүрэл медаль хүртэж байв. Ийнхүү улсын хэмжээний олимпиаднаас Номгон сургуулийн сурагч Буяннэмэх шангалт байрт шалгарснаар тус сургуулийн сурагчдаас математикийн төрлөөр үзүүлж буй хамгийн өндөр амжилт нь болж буй хэрэг билээ. Цаашдаа улам хичээн суралцаж Монгол Улсын Олимпиаднаас медаль авчраарай гэж хүсэн өрөөе!

No comments:

Post a Comment