Tuesday, October 11, 2011

Багаараа дахин медаль авлаа.

ТО8. Н.Өлзийн нэрэмжит Дундговийн 11-р нээлттэй олимпиад 9-р сарын 24-д болж нэг АЛТАН медалтай ирсэн байгаа. 4-р ангийн Даансран 6-р байр, 10-р ангийн Эрдэнэмаа 9-р байр, 9-р ангийн Бат-Амгалан 12-р байр тус бүр эзэлсэн.

ТО9. А.Нямринчен багшийн нэрэмжит Хангайн бүсийн 11-р олимпиад 10-р сарын 8, 9-д болов.

1. Багуудын тэмцээнд Буяннэмэх, Эрдэнэмаа, Чимэдширчин, Энхзаяа гэсэн хүүхдүүдээ авч орон 4-р байр эзлэв. Уржнан 6-д орж байсан удаатай.

2. 11-р ангийн сурагч М.Буяннэмэх ХҮРЭЛ медаль авлаа. Эхний өдөр 2 бүтэн бодлого бодож 10 оноо авсана. Төгсөх ангид өмнө нь манайхан 1 мөнгө, 1 хүрэл, 1 шагналт байр авч байсан.

3. 10-р ангиийн сурагч Н.Эрдэнэмаа 6-р байрт шалгарлаа. 6+5 гэсэн оноо авсан. Ганцхан Архангайд л маш муу боддог уламжлалтай хүн дээ. Энд 3 удаа орохдоо өөр газар үзүүлж байгаагүй муу амжилт л үзүүлж байна.

4. 9-р ангид Б.Чимэдширчин 4+12 оноогоор шагналт 4-р байрт шалгарав. Эхний өдөр 8-р байрт явж байсан гэхэд 2 дахь өдөр сайн бодож сайн ахилаа. Гэхдээ формоо олж авах шаардалага байгаа юмаа, өнгөрсөн жилийн Өмнөговиос эхлээд л азгүй байгаа, улсын олимпиаднаас хойш формоо алдсаар л байна.

5. Шилжилтийн 9-р ангид Б.Энхзаяа МӨНГӨН медаль хүртлээ. Үнэхээр сайхан бодсон, яг л өөрийн хийх ёстойг хийсээр 7+7 оноо авч багийнхнаасаа хамгийн өндөр амжилт гаргалаа. Энэ жилийн улсын олимпиадад оролцох эрхээ бараг л авчих шиг боллоо.

6. 8-р ангид дэвшин оролцсон Ёндонжамц эхний өдрийн 1 оноогоор 15-р байрт жагссан.

7. 7-р ангид Буянбилэг амжилттай сайн бодож 11+7 оноо авч 6-р байрт орсон. Багийнхнаасаа хамгийн өндөр оноог цуглуулсан байгаа, алт авсан сурагч нь 22 оноотой. Буянбилэг анх удаа том олимпиадад оролцож байгаа тул туршлага дутаж сул алдсан оноо нь 4-өөс хамаагүй их байлаа. Үнэхээр сайн байлаа шүү.

8. За 11-н жил тэмцэж намайг очсон 3 жилээс бусад жилүүдэд баян ходоод шахуу явсаар өнөө жил анх удаа БАГААРАА медальт байранд оров. Олон хүчтэй багуудтай өрсөлдөөд нутгийн эзэд болон энэ олимпиадад хамгийн олон түрүүлсэн Хөвсгөлийн баг, мөн түрүү авдаг Орхоны баг зэргийг дийлж БАГААРАА ХҮРЭЛ авах бас л гоё байсан шүү.

3+6+4+2+10+6=31 оноогоор тус шагналт байрыг авлаа, одоо дийлэх шаардлагатай 2-хон багтай үлдлээ.

No comments:

Post a Comment