Monday, October 10, 2011

3 дахь жилийг дурсахуй...

2010/2011 оны сургалтын төвийн бүтэн жилийг товчхон дурсвал...

10-р сар.
Нөгөөл шинэ шинэ түүх үргэлжилсээр... Өмнөговьд болдог Говийн бүсийн олимпиадад анх удаа оролцохдоо 8-р ангийн сурагч Г.Мөнхбат алт, 5-р ангийн сурагч Г.Тамир мөнгө, 10-р ангийн сурагч М.Буяннэмэх хүрэл авч, би өөрөө алт авснаар манай баг тун ч цомхон бүрэлдэхүүнээр багаараа 3-р байранд орж бахдам амжилт гаргалаа. ЭЕШ-ийнхний хувьд Дашпүрэв том ахын сайн сайн дүнгүүд заавар зөвлөгөөн дунд л хөвөрсөөр...

11-р сар.
Нийслэлийн сайн ЕБС-уудын нэг нь болох 48-р сургуулийн нэрэмжит уламжлалт олимпиадад анх удаа оролцон М.Буяннэмэх 11-р ангид дэвшин хүрэл, 8ш ангийн сурагч Б.Энхзаяа хүрэл авлаа. Энэ олимпиадад нийслэлийн хэмжээний бүх сургуулиуд оролцдогийн дээр зарим аймгууд оролцдог томоохон олимпиад билээ. Өөр аймгууд мэр сэр медаль авдаг ч манайхан түүхэндээ анх удаа медаль авч байгаа нь сайхан хэрэг. Сорилуудаа авч эхлэв, Н.Сэрчинмаагийн нэрэмжит болгон явуулж байхаар болсон НЭЭЛТИЙН 1-р сорилд Д.Дашпүрэв ялалт байгууллаа.

12-р сар.
П.Энхболдын нэрэмжит улсын уралдаанаас медаль авахыг их хичээсэн ч 5, 6, 7-р байрууд эзэлж л дууслаа. Олонлог сургуулийнхан сүр болон мөнгөний ажил хийж хэдэн хүүхдүүд авч явж сургатал Энхзаяагаас бусад нь "сайжирсангүй" нь үнэн хошин.

1-р сар.
Сорилуудын эхний үест тэргүүлж явсан Дашпүрэвийн хаанчлал өндөрлөж, Мөнхдалай Сандагдорж нарын эрин үе эхлэв. Өвлийн амралтнаараа ирж сорилд цуг оролцож байсан оюутнууддаа талархал илэрхийлэх нь зөвөө.

2-р сар.
Ихээхэн тэмцэл дунд ЭЕШ-ынхан амьдарч байхад Мөнхдалай 90%- хүрсэн дүнг 2 ч удаа үзүүлж сорилын хэсгүүдэд Сандаг, араас нь Мөнхдалай түрүү авч өрсөлдөөнийг бадрааж байлаа. Олимпиадныхан өвөлжөөндөө нам гүмхэн бэлтгэлээ хийсээр л...

3-р сар.
Гочоо маань эрийн цээнд хүрчихжээ. МКС-ын програмчлалын 2-р багт багтана. Надад сорил бэлтгэж өгнө, найзууддаа тусламж үзүүлнэ. Энэ үед нийт 5 хэсгийн 40 сорилын дундаж дүнгээр хүүхдүүд 27%-аас 67% хүртэлх дүн үзүүлж байсан байна.

4-р сар.
Аймгийн математикийн олимпиадны 7 төрөлд 5 алт, 1 мөнгө, 2 хүрэл. Мэдээлэл зүйн олимпиаднаас Эрдэнэмаа гэдэг шинэ аваргатай болов, түүнд аваргуудыг сайн залгамжлах үүрэг ноогдоно. Улсын олимпиадны бэлтгэлийг Чимэдширчин Мөнхбат нар манай гэрт сар гаран хугацаанд амьдарч аймгийн олимпиадны болон улсын олимпиадныхаа бэлтгэлийг маш сайн хангав.
Мон-Туркийн Батбаяр ахын санаачилгаар хамтарсан сорил авч эхлэв. Олон сайн хүмүүстэй өрсөлдөхөд бидэнд сайхан л байдаг.

5-р сар.
Улсын олимпиадад бэлдэснийхээ хэмжээнд оролцож чадсангүй. Математикаар Медальд хүрнэ гэдэг ч хол байлаа. Ганц л гялтайх юм байгаа нь улсад багаараа 4-р байранд орсон нь. Багийн гишүүд жигдхэн бодсон болохоор тэр шүү дээ, шинэ түүх гэдэг сайхан л байдаг.
Харин мэдээлэл зүйн олимпиадад би өөрөө мөнгөн медаль авсан ч, баярлах зүйл мөн эсэх нь ойлгомжгүй л байна. Чимээ маань мэдээлэл зүйн улсын олимпиадад тоосоо өргөж хойшид авах медалиудынхаа эхний алхамыг хийв.

6-р сар.
ЭЕШ-ийн сар. Сурагчид маань үнэхээр бэлтгэл сайтай байсан бөгөөд өөрсдийгөө маш сайн дайчилж, үнэхээр сайн болчихсон байсан. Бид хамтарсан болон бие даасан нийт 80 сорил авч бүх зүйлийг маш сайн эзэмшсэн бөгөөд Би тэдний "бадран доройтож" буй үеийн төгсгөл гэж нэрлэдэг байсан бол тэд надад харин "мандан бадрах" эхлэл байсан юм шүү гэдгээ ойлгуулсан. БХР-чуудын дээд амжилтыг 11 хүн эвдэсний 9 нь бидний дундаас төрлөө... Энхбаяр, Сандагдорж, Хажидсүрэн гэсэн 3 шавь маань 90%-аас дээш, Мөнхдалай Даваабат, Баасансүрэн, Уртнасан 4 шавь маань 80%-аас дээш авсан. Сайчуудад дахин баяр хүргэе.

7-р сар.
Сайчууд маань элсэн суралцах ангиа сонгож өөрийн гэсэн мэргэжилтэй болох эхлэлээ тавьсан бол би ч өөрийн гэсэн хүүхэдтэй болов. 11-ийнхний хувьд сүүлийн мөчид 38%-аас 76% хүртэл дундаж дүн үзүүлж байсан ба улсын ЭЕШ-д 71% дунджилсан юм шүү дээ, үнэхээр сайхан. Өөрөө үзэж байж ойлгох тийм мэдрэмж төрдөг юм билээ.

8-р сар.
Шинэ хичээлийн жилийн нээлт болж зуны сургалтаа явуулав. Гочоо маань гардан 10-р ангийнханд хичээлээ заасан, анхны юм бүэн хэцүү байдаг юм ш дээ. Сайн хүн харин туршлагажаад амжилт гаргах нь л тодорхой байдаг.

9-р сар.
Энэ хичээлийн жил ямархуу хүмүүстэй ажиллахаа эцсийн байдлаар сонгож дуусав. Энэ жил өмнө жилүүдээс нэлээд өөр буюу 2 ширхэг 11-р ангитай, 1 ширхэг 10-р ангитай, олимпиадны сурагчидтайгаа нийлээд 70 гаран сурагчтай үйл ажиллагаагаа явуулж байна.
Дундговийн олимпиаднаас анхны алтан медалиа хүртээд амжсан байгаа.

No comments:

Post a Comment