Wednesday, October 28, 2009

Hi ALL-уудад хариулт өгье...

Хэлэлцүүлэгт хэн нэгэн нь орж ирээд л Hi All гэсэн байх юм, бусад нь тоохгүй байж байгаад бас нэг нь орж ирээд л нэг тийм юм бичих юм. Тэр нь нээх газар авахгүй... За миний олж мэдэснээр оюутан болсон хүмүүс болон одоогйин сурагчид 2 сарын хугацаанд юу хийсэн бэ гэхээр:

1. Жаамаа. Юу хийсэн нь сайн мэдэгдэхгүй байгаа, ямар ч байсан "хичээлдээ явжил байна хог" гэж авч байсан. Бодвол алгоритмын үндэс, дээд тоо (уг нь доод л доо) биеийн тамир энэ тэр гээд дандаа чаддаг юмнууд нь орж байгаа болохоор нээх их асуудал үүсэхгүй байгаа байх. Ганц чадахгүй хичээл нь Монголын түүх байх нягууртай. Энэ хүүхдийг түүх гадралдаг гэж ёстой сонсоогүй юм байна. Чингис гэж сахалтай хүн өөрийнх өвөө биш гэдгийг л мэдэх төдий байх, өвөө нь улсын анчин (анчин хүний хамгийн том цол) хүн байсан юм. Тэгээд Жаамаа удам дагасан ч гэхүүдээ жаахан бууддаг болсон юм (хэтрүүлэгтэй ярьдаг). Зайлуул хөөрхий би Болгарт явж байхад нь нэг баг байгуулж өгөөд АПЛ-д оруулж өгсөн, тэр баг ёстой гялалзсан амжилттай явж байтал Доржоо гэдэг муу хүний замаар орсноос болж нөгөө баг нь дувт уруудсаар одоо шалдаа унаад байгаа. Зайлуул нэг NBA fantasy нээсэнд нь 4-хөн хү орсон. Өнөөдөр тэмцээн нь эхэлсэн, хэр явцтай байх юм бол доо. Тэгээд мэдэхгүй, чадахгүй юмаа чөлөөтэй асууж бай гэж би хэлдэг ш дээ. Хүнээрээ бол зайлуул гэж ичээд байх шиг байгаа юм. Фүжи Инфокс компаний нэрэмжит ч гэдэг билүү нэг олимпиадад оролцоод 2 ширхэг дээд курсын ах нарын ард, бусад бүх өрсөлдөгчөө дийлээд хүрэл дээр буусан юмуу даа, надад бас сайн мэдээлэл өгөөгүй. Энэ амжилт нь л ганц гялаах ажил нь юм шив дээ, шалгалтанд бэлд гэж хэлүүлсэн. Өөрөө надад олдохгүй болохоор хүнээр л дамжуулж харилцах юм, ШАЛГАЛТАНДАА хурдан бэлдэж эхэл!

2. Эрхэмээ. Өдөржингөө л сургууль дээрээ хичээлээ хийж байгаа гэсэн. За угийн хичээлээс өөр юм хийж мэдэх биш. Ганц удаа холбоо барьсан. "Хичээл хүнд, би хэцүүхэн байна" гэж яриа эхэлсэн. Би бодлоо "энэ хүүхэд ингээд л шантардаг юм байж" гэж. Цаг шахам ярилцасны эцэст бүх зүйл болж байгаа, сайхан байгаа, угаасаа нээх хүнд юм байхгүй, одоо жаахан л хичээхэд учраа олоод бүх юмны ард гарна гэж хэлж байх юм. Тэгээд би дүгнэлээ. "Эрхэмээ бол хэтэрхий гутранги үзэлтэй хүн, тэгээл өөрийгөө зовоогоод байгаа болохоос бүх юм ОК байгаа л юм байна"... Амархан зүйл гэж хэзээ ч байхгүй. Бас Эрхэмээгийн чадахгүй зүйл ч гэж хаана ч байхгүй байхаа.

3. Соогий дээр нэмээд Мөөг. Соогий зөвхөн ханз бичиж өдөр хоногийг барж байгаа. Бодвол ангиа солиулаад Хятад хэлний анги, эсвэл Дорно дахины хэл судлалын анги, эсвэл бүүр Дорно дахины тулаан урлаг сураад байгаа юмуу (тэр зодооны судруудыг сурахад ханз яалтчгүй хэрэгтэй)гэж бодох болсон. Хааяа заваараа фантазидаа орно, ганцхан хөлбөмбөгчин танидаг тул түүнийг ахлагчаар тавина, Лампард нь харин сүүлийн тойрогт гялалзсан сайхан тоглолт үзүүлж баг нь ээлжит нэгэн удаагаа суга дэвшсэн. Кайф капыг олон л тойрог тэргүүллээ, хэсэгтээ л тэргүүлэхээр харагдаад байгаа. Хааяа хааяа Мөөгтэй цуг баардаж байгаа гэсэн мэдээлэл ирж байгаа. Мөөг бодвол хичээл нь хүнд байгаа байх, хичээгээл явж байгаа биз. Нөгөө "цагаан цүнхүү, тэр яадаг юм Чимэглэгч... " гэж намайг хэлсэн чинь "та болиоч хажууд байна ш дээ" гэж авч байсан... Архичин Баяраагийн дүрд тоглууллаа гээд гомдоод дүрдээ ороод архинд орох төхөж байгаа гэсэн.

4. Г...г. Гайтай томуу туссан байх нягууртай... яагаад гэхээр тэр чинь жижигхэн хүүхдэд их тусч байгаа шүү дээ, тэр олон том оюутнуудын дунд нэг жаахан юм (биеэрээ жаахан биш шүү) явж байтал түрүүлээд аюул нүүрлэх боломж ихтэй. "Туслагчтай" болсон тул хичээлдээ алалзахгүй л гэж байсан. Зарим өдөр надтай орноосоо босолгүй 5 цаг чатална... зарим нэг одод атаархаад байх шиг байгаа юм нялх юм болохоороо. Хичээл нь сар орчоод байхад ганц Гармаа гэдэг багшаас өөр багшийн нэр тогтоогоогүй л тууж явсан, одоо ядаж 2 багшийн нэр тогтоосон байлгүй дээ. Зарим хичээл дээрээ "ангиараа" унтдаг гэж хэлээд байгаа, тэрийг нягтлах шаардлагтай.

5. Сэрчинмаа. Од хүн хаана ч гялалзах юмдаа. Хэдэн секц, хэдэн дугуйлан, хэдэн клубын ажилд хамрагдаж байгаагаа тоолж барахаа байсан. Хэвтээгээрээ "Ж..." гэж орилоод л 24.7кг -д шахдаг болсон гэсэн. Та нар тэр "нүдээ аниад тэнгэрт дээшээ нис нис нис..." гэдэг зургийг үзсэн биздээ, ихэнхдээ тийм л ажил хийж цагийг өнгөрөөж байх шигээ. Хичээлдээ гаагүй сайн сурч байгаа, хичээлээс гадуур бол тасархай сайн байгаа гэсэн. Манай хүүхэд муу байна (Ээмаа)гэсэн чинь урдаас "аргагүй ш дээ би гэдэг багш нь байхгүй юм чинь, та 2 миний хүчээр л явдаг байснаа ойлгож ав" гэж томорсон, тэгээд эвээн тэтгэгч маань байхгүй болохоор бид 2 амжилт гаргаж чадахгүй л явна. Шалгалтанд бэлдэж эхэл гэж олон хоногийн өмнө л хэлсэн, одынх нь ажил ихдээд (ярилцлага өгөх, зургаа авхуулах...) зав гаргаж санаа тавихгүй байгаа юм шиг байх юм. Би бүх хүнд санаа тавьж хүрэхгүй л байна шүү.

6. Чимэглэгч. Хотын олон Boy хараад Чимэглэгдэгчийг цагаан цүнхтэй нь үлдээе гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байгаа байх. Хичээл дээр унтана, хичээлээсээ хоцроно, хичээл тасдана, явцын шалгалтан дээр унана... филсофи үхээсэй гэж хэлэх нь холгүй байгаа. Сэрчмаа ч гамгүй сайхан хов зөөнө, өөр бас мэдээлэгч байгаа ш дээ. Хамгийн их чих халууцуулж, хамгийн их зовоох хүн гэж би угаасаа мэддэг нь яамай даа. Энэ угаасаа засрахгүй тул үг хэлээд ямар ч нэмэр байхгүй.

7. Гочоогийн цэргүүд. ЭЕШ-ийн нэгэн бүлгэм. Хичээлээ хийгээд л байдаг хийгээд л байдаг сайжирдаггүй ээ. 2-ын хасах 2 зэрэг 4... өө биш нээрэн сөрөг 4 гэж хэлээд л сууж байна энэ арми. Халз тулаанд 2-ынхонд даруулаад сүүлийн байруудыг эзэлж авсан. Зарим нь "а" үсэгний сургаар л хөдөө гэрлүүгээ явчихсан, "амралт" эхлээгүй л байсан, ингэж явж байгаад насан туршаа амрах вий дээ. Нацгаа надтай шийтгэлтэй хөзөрдөж байнга хусуулна, ахлагч нь амаараа фантазидана. Ядаж байхад хураамжаа ч төлөхгүй "мурина"... Энэ баг их гундуухан байгаа шүү, одоо удахгүй халз тулалдана яана даа зайлуул!

8. Дуяагийн цэргүүд. ЭШЕ-ийн хамгийн том бүлгэм. Эрээвэр хураавар хичээлээ хийхдээ голцуу буруу хийнэ. Ахлагч "агуу гэнэн" нь хэзээ ч ирэхгүй хүн хүлээж багаа ална. Тэгснээс амлах хүнээ товолж байвал дээр санагдах юм. Хойтон намар гэж бас байна... Titanic нь дээшээ гарахгүй тэндээ арзайгаад л хэвтэж байгаа... халз тулаанд шившиг болсноо санаж байгаа юмуу үгүй юмуу. Pascal нь хүнд бэртсэн юмуу даа, "модон морь...", "харах царайны зэвүүн"... энээ тэрээ гээд хүнд хүнд гарууд их байнаа. Нэг л их олон дэвтэр буруу бодлогоор бодож дүүргэсэн хүмүүс байх юм.

9. Бусад ЭЕШ-ийн нам гүм. Зарим унтаад л, зарим нь хажуудхаа хажиглаад л, зарим нь худлаа инээгээд л, зарим нь намайг хүртэл худлаа гүтгэж "бачуураал"... Хот хөдөө гээд тал бүр тийшээ тарж зугалаад л, амраад л... тэгж байгаад насан туршаа амарчваа гэж би хэлээд л байгаа.

10. Олимпиадныхан. 2 удаа хол явж олимпиадад оролцоод одоо "эчээндээ" орчихсон өвлийнхөө бэлтгэлээ нам гүмхэн хийж байна. Хүн бүр өөрийн өмнө тавьсан зорилтоо биелүүлж өвлийнхөө бэлтгэлээ дуусгана гээд л үзэж байгаа. Азаар гэхүү эзээр гэхүү хэд хоног амарч байгаа тул бэлтгэлээ сайн л хийж байна. Стандарт математик дээрээ ичиж үхмээр алдаа хийгээд л... Зарим нэг нь олимпиадад хүнд бодлогыг нь түүж бодоод л амарханг нь чадахгүй байх хэмжээнд стандарт математикийн уналтанд орсон бол зарим нь дахиж юм хүлээж авахааргүй стандарт математикийн хоцрогдолд ороод байна. Би аймгийнхаа сайн хүүхдүүдийг сонгож аваад бэлтгээд байна уу? хог цэвэрлээд байна уу? ч гэж бодоход хүрч байна. Бараг бүх эрэгтэйчүүд нь "дон шүгэлсэн". Өшиглөжил байвал материал голохгүй... хамгийн их хэргэлдэг нь "ундааны сав". За тэгээд л мод, чулуу, төмөр, ноорог цаас... юуг л өшиглөж болмоор байна түүнийг өшиглөж байж л санаа нь амрана.

No comments:

Post a Comment