Friday, October 2, 2009

1 жилийг эргэн дурсахуй...

Математик, мэдээлэл зүйн сургалттай Баянхонгор аймгийн “Алгоритм” сургалтын төвийн 1-р хичээлийн жилийг буюу 2008/2009 онд хийсэн ажлаа эргэн дурсахуй...

10-р сар. Шинэ ажлын нээлт... хүүхдүүд шалгаруулан авлаа... математикийн олимпиадны сургалтанд гэхэд л арай дэндүү олон буюу 30 гаруй сурагч. Дээрээс нь мэдээлэл зүйн олимпиадны сургалтад 6 7 хүүхэд... ЭЕШ-д бэлтгэх 11-р ангийн 25 (Жаамаатай) хүүхэд... давхардсан тоогоор 60 гаруй суралцагч. Ганц хүн араас нь зухаймааргүй их ажил... үр дүн нь миний төсөөлж байснаас хэт доогуур чадвартай чанаргүйчүүд... математикийн олимпиадныхан мэргэжлийн курс 7 (7-р ангийн хүүхдэд зориулсан ном), ЭЕШ-ныхан алгебр 5 номноос (5-р ангид зориулсан ном) хичээлээ эхлэх бодит шаардлага... сургалтын төвийн анхны томоохон ажил болгож Архангайн аймгийн бүсийн олмпиадад аймгийн 1, 2-р шигшээ багийг бэлтгэж өгөв. Манай аймгаас ганцхан С.Цагаан гэдэг хүн амжилт гаргасан хэмээн нээлтэн дээрээ зарладаг энэ олимпиаднаас Жамсрандорж шагналт 4-р байр авав. Номундалай сургуулийн 13-р цуврал олимпиадыг хийж өглөө.

11-р сар. Нөгөө олон чанаргүй суралцагчид ердөө л сарын л настай байжээ... нэлээд цэгцэндээ орсон сургалт... Важпайн нэрэмжит олимпиадад хэрэг болгон очтол тэд олимпиадаа хийж чадахаа больжээ... Буруу зассан тул Жаамаа уйлж, би Бэйжингээс захиж авчруулсан notebook-ээ тэвэрсээр нутгийн зүг... ЭЕШ-ын анхны “халз тулаан” ялагч нь хэнийч тааварлаагүй Буяндэлгэр... Энэ жилийн аймгийн математикийн ЕШ-ны урьдчилсан дүнг тааварлав... хамраа хэт сөхөж байгаа, өөрийгөө эс мэдэгчдийг “шахав”... title-ын байранд Сэрчинмаа залрав.

12-р сар. Өвөл болж хүүхдүүд цөөрсөөр... П.Энхболд агсны 50 насны ойд зориулсан улсын 10-р уралдаанд 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй нутгаасаа гарч очиж оролцов. Өөрийн гараар босгосон рекордоо өөрийн гараар эвдэн ахиулж шавь Буяннэмэх маань анги дэвшээд шагналт 4-р байрт шалгарав. Ийм том олимпиадад бурхан намайг эвээлээ гэсэн бодол... “даалгавараа хийж чадахгүй бол хөөнө” гэсэн амлалт... надад нохой шиг хөөгдөснөөс өөрсдөө зугтъя гэсэн зарим нэгний бүтэлгүй тооцоо... Номундалай сургуулийн 14-р олимпиадыг ганцаараа хийж өгч хариуд нөгөө л авдаг 10.000 төгрөг. Хаалтын ажиллагаа болгоны эхэнд намайг сүртэйгээр дуудаад дугтуй өгдөг хүмүүс их мөнгө цохиж байна даа гэж эндүүрдэг байхдаа. Тэрэнд ердөө нэг ширхэг мөнгө байдаг юм шүү дээ... Бүх бодлогоо зохиолгоод, бүх материалаа засуулсны бодит үнэлгээ энэ (би харин хэзээ ч гомддоггүй, бөгс арч гээгүй л юм бол ингэж сүржигнэх хэрэг юу байна даа гэж боддог) ...

1-р сар. ЭЕШ-д бэлддэг 11-р ангийн сурагчдын тоо 1 оронтой тоонд хүрч, олимпиадны сурагчдын тоо ч түүнээс давхаа байв. Ажил хийж үзээгүй малнууд “хүүхэд зоддог” гэсэн өргөмжлөл надад зүүлгэж... зарим нь өөрийн юмаа надаас хулгайлаад шахуу авч одов... Хужаагийн волейболын шигшээ багийн дасгалжуулагч багаа 24:0 –ээр хожиж явсан ч уурлаж, тамирчдаа идэвхитэй байхыг шаарддаг. Нас бага хүүхдийг ямар нэг аргаар л дарамталж байж “сууж” сургадаг юм... суугаад сурсныхаа дараа бос гэсэн ч тэд босохгүй... ийм зүйл мэдэхгүй малнууд надад хичээл заахыг маань заах юм гэнэ...

2-р сар. Эрчимтэй оновчтой шийдвэр гарган мэдээлэл зүйн олимпиадад бэлтгэх сургалтыг 100% өөрчилж Гончигдорж, Буяннэмэх, Эрдэнэмаа нарт итгэл найдвар үүрүүлэв. Цагаан сар дөхөж Сэрчмаа Арсеналын Эдвардогийн хамтаар хүнд бэртлээс иргэн ирлээ... дөн өвлийн хүйтнээр ч хэзээ ч хичээлээ тасдаж үзээгүй өглөө бүр 9 цагт ирдэг байсан Мөнхбатын тэвчээр, зүтгэлийг бэширмой... Соогий “би Эрхэмээтэй өрсөлдөнө” гэж надад хэлэв...

3-р сар. 8-нд баярынх нь өдөр Сэрчмаа тэргүүтнээс шалгалт авч тэвчээрийг нь шалгаж, шавхав... хариуд нь “bagshaa tanii itgeliig aldsand namaig uuchlaarai, bi hicheenee” гэж хүүхэд зан гаргаж инээд барав... ЭЕШ-д миний гар дээрээс оролцох 7 сурагч тунан үлдэв... өвлийн идэвхигүй үе дуусч аймгийн болон улсын олимпиадны бэлтгэлдээ сурагчид эрчимтэй гарлаа... Боловсрол соёлын газарт хүсэлт гаргаснаар аймгийн математикийн олимпиад анх удаа 8,9,10,11-р ангийн гэсэн ангилалаар явагдах болов.

4-р сар. Ойдовын нэрэмжит олимпиаднаас сурагчид өөрийн болон дэвшсэн ангидаа гялалзсан амжилт гаргаж, мэдээлэл зүйгээр ч мөн медалиуд авав... аймгийн олимпиадад бэлдсэн миний шигшээ баг 85%-ийн амжлит гаргаж Гочоогоос бусад нь 5 төрөлд аймгийн аварга болов. Улсын олимпиадны бэлтгэлээ сайн базааж амжив... гагцхүү олимпиадад явдгийн даваан дээр олимпиад дахин дахин хойшлогдсоор л... ЭЕШ-ын сурагчдын сорилууд эхэлж эхний хагаст 100% F гэсэн дундаж дүн үзүүлэв.

5-р сар. Монголын мэдээлэл зүйн олимпиаднаас түүхэн амжилт болох алт, мөнгөн медалийг хүртэж... 2 сурагч нь дэвшиж байгаа залуухан багтайгаа догшин хутагтын нутагт зочилж Эрдэнэмаагаар нүүрээ тахлаад ... Шамбалын орон, энергийн төв, хүслийн уул ... Баяртай, Сайншандаа...

6-р сар. 30 сорил бэлдэж сурагчдаасаа авсны эцэст улсын элсэлтийн ерөнхий шалгалтанд оролцов. Шалгалтнаас нь гарч ирэнгүүт л дагуулж ирэн бүгдийнх нь дүн тогтоов... 8 хоногийн дараа түлхүүр нет-д гарч урьдчилсан дүнг яв цав батлав... 10-аад хоногийн дараа нэгдсэн дүн гарч бидний таамаглаж байснаар Сэрчинмаа, Жаамаа нар аймгийн рекордыг шинэчлэн тогтоож, Буяндэлгэр үнэмлэхүй амжилтад хүрэв... дундаж дүн нь 58%-д хүрсэн сайнтай муутай амжилтууд... Ёох сая л нэг юм санаа амарч бүтэн нойртой хонов...гэхдээ ганц ч хоногийн амралтгүйгээр үргэлжлэн Гочоо, Ээмаа тэргүүтэй цөөхөн хэдэн суралцагчидтайгаа дараа жилийнхээ бэлтгэлээ эхэллээ...

7-р сар. Жаамааг Олон улсынх нь олимпиадад үдэж... зуны налгар өдөр хүмүүс амарч байхад бид ажилласаар л...

8-р сар. Түрүү жилийн ажлаас хийсэн дүгнэлтэндээ тулгуурлан ЭЕШ-д бэлтгэх сургалтаа эхлэв. Жаамаа Олон улсын олимпиаднаасаа ирээд ор сураггүй алга болов...

9-р сард. Шинэ хичээлийн жилийн нээлт эхэлж мэдээлэл зүйн сургалтанд дэвшигчдийг зарлав. Ирээдүйд Милан хотод болон ногоон тивд болох IOI-гоос медаль авчрах эрхэм зорилго дэвшүүлэв. Чимэдширчин, Мөнхбат, Бат-Амгалан нарт амжилт хүсье... Дундговьд болсон улсын нээлттэй уралдаанаас Чимэдширчин мөнгөн медаль авчирч сургалтын төвийн 1 жилийн ойдоо бүх суралцагчдаа төлөөлөн бэлэг барив, эхний 7-н байранд 9 хүн орсон нь бүтэн жилийн маань ажлын үр дүн... Буяннэмэх тэргүүтэй зарим суралцагчдыг сургалтын төвөөс чөлөөлөв... 50 орчим суралцагчтай өнөөдөр хичээллэж байна...

No comments:

Post a Comment