Thursday, March 31, 2011

2011-оны сорилууд яг талдаа орлоо...

5-р хэсэг өндөрлөж бид 40 сорилын ард гарлаа. Нийт төлвөлсөн сорилуудын 50% нь дууссан гэсэн үг. Уржнан гэхэд өдийд сорил дөнгөж эхэлж байсан бол ноднин 12 сорил хийсэн байлаа. Өнөө жил харин харьцангуй эртнээс сорилуудаа эхэлж, хичээлүүдээ нэлээд шахаж зааснаар бэлтгэл жигдэрч эхлээд байна. Одоо 1 сар маш их хичээж чадвал бид бүхнийг сайн эзэмшиж чадах ба цаашдаа бүх бодлогууд л амархан болно. Одоо хүчээ шавхаж сайн сурахад багахан хугацаа ба багахан боломж үлдсэн, гэхдээ хүүхдүүдийн 80% нь бол ер нь маш сайжирч, маш их хичээж байгаа, үр дүн нь гарч байгаа.
Мөн бид 6 сар хичээллээд байгаа ба одоо 2 сар гол ЕШ-ныхаа бэлтгэлээ хийх л үлдсэн.

5-р хэсэгт Мөнхдалай бас л арын байрнаас уралдаанаа эхлүүлж, дунд нь нэг бандуулж барцадаа арилгаад 92 авч дээд амжилт тогтоосон. Нэмж 83-аар нэг түрүү аваад энэ хэсгээ тэргүүлсэн. Урд хэсэгт 70,625 байсан дундаж дүнгээ 68,5 болгосон гэхээр хангалтгүй л байсан гэсэн үг. Хэсэг сайн бодож байгаад, хэсэг муу бодох ч сайн зүйл биш дээ. Дандаа дундаж бодож байгаа хүнээс муу л байна гэсэн үг.
Сандагдорж 69,5-аас 67,4 болтол буурсан ч 2-р байрт байж чадлаа. 2- түрүү авч 80, 70 гэсэн дүнгүүд авлаа, ойрд аваагүй 80-аа авсан нь сайн ч 55 гэсэн муу дүнг авсаар л байна. Энэ нь ЭЕШ-д 55 авч болох юмаа гэдгийг харуулж байгаа хэрэг. 3-удаа сорил тасалсан.
Хажид сорил таслаагүйн дээр 59-өөс 70-ын хооронд тотмол 7 дүн үзүүлсэн. Нэмээд нэг 82, гэхдээ түрүү авч чадсангүй. Хэзээ ч дийлж үзээгүй Дашпүрэвтэй энэ удаа тэнцлээ. 65,75 байснаа ахиулж чадсангүй 65-тай л дуусгалаа.
Түүнтэй ижилхэн дунджийг Дашпүрэв үзүүлсэн. Ганц түрүү авч, 4 удаа бан хүртэж муугаа үзэж явна. Нийт 40-сорилын дүнгээр тэргүүлж байгаа ч дараагийн сар дуусахад л байр маш их өөр болсон байна гэдэгт итгэлтэй байна.
Энэ удаад Энхбаяр дахин нэг 5-р байранд жагслаа. 58-аас 69-хүртэлх сайн биш тогтмол дүнгүүд... нэмээд нэг 50, нэг бан. Хүмүүсийг муухан байхад 1 түрүү аваад амжсан байгаа. Уг нь урд нь 2-ын зэрэг гүйцэж болохоор хүн байгаа л юм даа.
Даваабат 83-авч дээд амжилтаа тогтоон 3- байр хүртэл ниссэн ч нээх их газар авсангүй буцаад л 6-р байрандаа ирлээ. Ер нь их сайжрахгүй тогтмол дүн авсаар байна даа. Угаасаа хурд нь огт нэмэгдэхгүй байгаа болохоор сайжрах тухай мөрөөдөөд ч хэрэг байна уу даа.
Баасансүрэн ч бүүр багаа хөөдөх дөхсөн л дөө. Нэг хэсэг 48 40 39 гэсэн дүнгүүд дарааллуулж 9-р байр хүртэл ухарсан. Нэг сайхан бандуулж, томоохон шүүмжлэлд өртөсний дараагаар 67 63 73 гэсэн 3 дүн толилуулж түрүү авч буцаж 7-р байрандаа ирж хэсгээ дуусгав. Шинэ хэсэг, шинэ тэмцэл хүлээж байна даа...
Баасансүрэнг муугаа үзэж байх хооронд Очирмаа эрчимтэй урагшилж 53 гэсэн том дундаж дүнд хүрсэн. 7-р байранд ч хэсэг байрласан. Гэхдээ хэсэг бүрт 1 удаа чойрдог ёсоороо дунд нь 1 чойрч сайхан дээгүүр орох боломжоо алдсан. 7-р байранд орохыг мэдээж хүсэлгүй яахав, гэхдээ 8-р байр бол түүнээс илүү үнэ цэнэтэй, тэмцлийн дундаас олж авдаг байр даа. 3 удаа 60 авсан нь нэлээн итгэл төрүүлж байна, дэмжигчид нь ч баяртай байгаа.
Очирмаа нэг бүтэлгүйтсэн бол Надмид 2 бүтэлгүйтэж 9-р байрлуу шилжлээ. Гэхдээ дундаж дүн нь мөрөөдөж байсан ёсоор 50-д хүрсэн. Хувийн дээд амжилтаа 67, 68 болгож 2 удаа шинэчилсэн гээд энэ хэсэгт сайхан амжилттай байлаа.
Түрүүг хуваан авдаг ТОП7-гийн дундаас нэг түрүүг нь Сарантуяа хулгайлчлаа. Маргааш нь дахин 68 авч дээд амжилтаа 2 өдөр гүйцэтгэлээ. Хэсгийн эхлэл төгсгөл маш муу байснаар тэрээр түрүү авсан ч 10-р байранд л өндөрлөлөө.
Сэрэглэнбаатар хааяа ингэж сэргэн манддаг хүн. Хувийн амжилтаа 69 болгосон нь олон л хүний хүрч чадаагүй байгаа дүн. Уг нь өмнө 53 байсан. Байр нь хэзээ ч байгаагүй дээр буюу МИД4-ийн дундуур орж 11-д жагссан. Гэхдээ маш олон муу дүнтэй байгаа. Хамгийн сүүлийн байранд ч орж чадах л хүн дээ.
Гайхалтай сайхан өсөлтийг Бямбахорол үзүүлж байна. Түүнийг өмнөх хэсгээс суга өснө гэж хэлж байсан, суга өслөө. Одоо харин энэ байраа хадгалах мэдээж хэцүү байх болно. Сүүлийн 3-хэсгийн дундаж дүн нь 23%, 33%, 43% гэхээр тэрээр ямархуу байгаа нь харагдана. Батхонгор чинь ноднин өдийд 30% дунджилдаг байлаа ш дээ. Хувийн дээд амжилтаа 2 шинэчилж 66-д хүргээд байгаа. Түүнээс ихийг хүлээж байна даа.
Цагтаа 7-р байранд ч орж байсан Уртнасан энэ удаа 13-р байранд дууслаа. Энэ "Титаник" гэдэг нэгэн киног (хүнийг) санагдуулах мэтээ... 5 сорилд оролцож, 25-аар баян ходоод хүртэл аваад амжсан. Хувийн дээд амжилт энэ тэр бол маш муу байгаа даа. Гэртээ харьж амраад, допинг хэрэглэж байгаад ирсэн... шинэ хэсэгт хуучин байр сууриа яаж олж авахыг нь харъя даа...
Касум 3-хан сорил өгч 14-д байрласан. Энэ бол аз шүү дээ, цөөхөн сорилд орсон хүмүүс дараагийн хэсэгт олон сорилд орохоороо маш муу дүнгүүд үзүүлж уруудаг юм.
Батхишиг харин бүх сорилд байсан ч 22-оос 58- хүртэл буюу баян ходоодноос дээд рекордоо хүртэл эрээвэр хураавар дүнгүүд цувуулж ёстой л нэг бужигнуулж байна даа. Сүүлийн 3-хэсэг дараалан 39 орчим дундаж дүн үзүүллээ. Хэзээ нэг том том дүн авч, том том дундаж сонирхуулах юм болдоо...
Төгөлдөр мөн л "хааш яаш" байна. 25-аас 53 гэсэн дүн үзүүлж баян ходоод хувийн дээд амжилт 2ынхоо дунд эргэлдсээр... Өснө гэсэн зорилготой л байгаа гэсэн, хэзээ өсөх гээд байна, уг нь заримдаа дажгүй суудаг л юм, заримдаа таслаад алга болж өгнө. Үнэн бүтэхгүй ээ...
Сүүлийн 6-сорилд оролцож 17-р байранд Баттүшиг жагссан байгаа. Энэ хэсэгт ганцхан л хүн 2 удаа хамгийн сүүлд орсон байгаа юм. Бусад нь нэг нэг удаа л баян ходоод болсон. Баттүшигийн нэг баян ходоод уг нь 47- юм байна лээ ш дээ. Өөрийн хувийн дээд амжилтаа давтсан өдрөө хамгийн сүүлийн байранд орсон байгаа юм, түүнээс хойш 2 ч удаа хувийн дээд амжилтаа тогтоосон гэхдээ хамгийн сүүлийн байранд орохоо ч бас мартаагүй ээ.
Одцэцэг, Ану нар хэд хэдэн сорилд оролцож амжаагүй бол энэ хэсэгт 5-хан сорилд оролцож тухай бүртээ бүтэлгүйтэж байсан Даваацэрэн сүүлийн 3-ыг бүрдүүлэлцэж байна.


5 хэсэг тус бүрийн дундаж дүн ба нийт 40-сорилын дундаж дүн:



бүдэг шар- нүднүүд хэсэгт түрүүлсэн.
тод шар нүднүүд хэсэгт 2-т орсон.
ногоон нүднүүд хэсэгт 3-т орсон.
4-хөх нүднүүд хэсэгт 4-т орсон.
цэнхэр нүднүүд хэсэгт 5-т орсон.
Ягаан нүднүүд хэсэгт сүүлээсээ 2-д орсон.
Хар хөх нүднүүд хэсэгт сүүлийн байрт орсон.

No comments:

Post a Comment