Wednesday, March 9, 2011

Сайхан мэдээнүүд байна даа.

1. Олон хоног хүлээсэн аймаг ба улсын олимпиадны хуваарь сая албан ёсоор гарлаа.

Монголын математикийн 47-р олимпиадны 2-ын даваа буюу аймгийн олимпиад 3-р сарын 28-д гэсэн хуваарь гарч, 2 өдөр үргэлжилдэг тул 29-д бас болох байх.
Харин Монголын математикийн 47-р олимпиад Өвөрхангай аймагт (Хархоринд) 5-р сарын 3-аас 5-д гэсэн хуваарь гарч. 5-сарын 2 нь Даваа гариг байгаа болохоор тэр үеэр эхэлж 5-сарын 5-ны хавьцаа дуусах байх.
Мэдээлэл зүйн аймгийн олимпиад 3-сарын 30-д буюу математиктай давхцаагүй тавигдсан байна. Тэгэхээр улс нь бас зөрнө гэсэн санаа л даа.
Монголын мэдээлэл зүйн 25-р олимпиад УБ хотноо 5-р сарын 6, 7-д гэсэн хуваарь гарч. 7, 8- нь амралтын өдөр тул тэр үеэр болох юм шиг байна.

2. За бас л олон хоног хүлээсн ЭЕШ-ны хуваарь бол яг албан ёсоор гараагүй, төгсөх шалгалт болон гадаадын шалгалт, үнэлгээний төвийн дүнгээ гаргах төлвөлгөө зэргээс харахад хэзээ болох нь бараг ойлгомжтой болсон.
Харин нөгөө тестийн ном бол гараагүй юм байна лээ, саяхан хэдэн хуурачм номнууд гараад баригдсан сурагтай. Угаасаа ийм сайхан завшааныг ашиглаад хүмүүс бизнес хийж амжсан байж таараа, яг үнэлгээний төв өөрийнхөө номыг 4 сарын эхээр гаргаж Боловсрол соёлын газруудаар дамжуулан тараана гэсэн, тэгэхгүй бол бас л бөөн завхрал болно.
Өнөөдөр бол 2006-2010 онд ирж байсан материалуудаас бүтсэн нэгдсэн ном л гарч эхэлж байгаа юм байна. Дөнгөж сая үнэлгээний төвийн сайт дээр математик, физикийн нэгдсэн ном нь гарсан гэсэн мэдээлэл тавигдсан.

3. Гурван 7 хоног шахуу шаналсны эцэст урд шөнө Арсеналтай хийх хариу тоглолт болж өндөрлөлөө. Үр дүн мэдээж сайхан байгаа ч нэг л сонин тоглолт боллоо. Манай багтай хамгийн ойролцоо арга барилтай гэдэг Их Буучид харин шал таамаглаагүй хувилбараар буюу хамгаалж үзэлцдэг байна ш дээ. Өмнөх өөрийн нутагтаа авсан 2:1 гэдэг үр дүнгээ хамгаалчиж болно гэж санасан юм байлгүй. Дунд шугамд үнэхээр ширүүн илдэлтүүд болж залуу буучид сайхан л хамгаалж байна лээ. Гэхдээ л 1-р үеийн төгсгөлд манайх гэрийн даалгавараа биелүүлж гоол хийсэн. Эзэн нь сүүлийн 2 жилийн энэ ертөнцийн тэргүүн хөлбөмбөгчин.
Ийнхүү нийт дүн 2:2 болж тэнцэснээр манайх айлын талбайд гоол хийсэн гэдгээрээ тэргүүлэгч болж байгаа тул Арсенал дайрах нь ойлгомжтой, дайраад хамгаалалт нь сарнихаар манайх зөрж бужигнуулаад их гоё 2-р үе болно гэж хүлээж байтал 2-р үед өөрийн үндсэн байрлал дээр биш тоглох боломжгүй байгаа 2 төвийг орлож гарч ирсэн цэвэрлэгч Busquites маань их ажилгүй байсандаа (Арсенал довтолж чадаагүйд) дургүйцсэн нь уу яасан (хэ хэ хэ) булангийн цохилт дээр өөрийнхөө хаалгаруу бөмбөг чихэж нөгөө буучидыг чинь давраачихдаг юм байна. 3:2... энэ үйл явдэл 53' дээр болсон.
Барайж байтал 56' дээр айлын ганц гол довтлогч Ван Перси отон тоглолтонд байхдаа бөмбөгийг хаалгаруу цохисон тул 2 дахь шар хуудсаа авч, хөөгдлөө... жаахан ч гэсэн гэгээ. Гэхдээ Арсенал сайн хамгаалж чадвал хожих боломжтой байлаа, Ван Перси бол хамгаалалтанд тусалдаг хүн биш шүү дээ, нэмээд Арсенал баг тэр чигээрээ бүтэн тоглолтын турш хаалгаруу ганц ч цохиогүй гэхээр Ван Перси урд шөнө угаасаа их муу байсан нь харагдана.
Үзэж үзэж 69' дээр Соогийгийн шүлс нь асгараад байгаа 2 болох Шави Инеста 2ын хослол гоол авчирч ямар ч байсан тэнцүүллээ, баяр тэмдэглэж формруугаа орчоод л буцаад иртэл манайх дахиад пиналт авчихаж. Ингээд Месси маань 2 дахь гоолоо хусч улмаар манай баг нийт дүнгээр 4:3-аар аваргуудын лигийн шөвгийн 8-д үлдлээ.
Нэмээд Арсеналийг манайг багтай таарч мултрах замыг нь зааж өгсөн Шахтёрчууд урд шөнө Ромаг нутагтаа 3:0 харьцаагаар ялж нийт дүнгээр 6:2- оор цааш шавгарваа (Украйны энэ баг анх удаа 8-д үлдэж байгаа байхаа). Өнөө шөнө 2 баг, дараагийн 7 хоногт 4 баг шалгарч нийт 8 баг бүрдээд шөвгийн 8-ын сугалаа болно. Тэр болтол амар жимэр учраануудаа хүлээгээд л сууж байхаас даа...

No comments:

Post a Comment