Saturday, March 26, 2011

Ээлжит цуврал...

ЖО6. Номун далайн цуврал олимпиад Г.Далайгийн нэрэмжит болон энэ удаа аймгийн олимпиадны босгон дээр боллоо.

1. 11-р ангид Буяннэмэх дэвшин түрүүлсэн бол Сандагдорж 2 байр, Мөнхдалай 3-р байрт орсон байгаа. Энэ 3 сурагч түрүү жил аймгийн олимпиадад мөн эхний 3-д орсон. Одоо 2 хоногийн дараа аймгийн олимпиад бас л энэ 3-ынх болж магадгүй ээ.

2. 10-р ангид Өнөболд түрүүлсэн байгаа. Сарын өмнө Буяаг дийлээд, энэ удаа Ээмааг дийлээд 2 түрүүлчлээ. Аймгийн олимпиад мэдээж ийм хялбархан түрүү авахаар байхгүй, аварга болоход хүнд байх болно. Гэхдээ 2 удаа түрүү авч болж байхад 3 дахиа яагаад болохгүй гэж...

3. 9-р ангийн бодлого ч хүнд байсан, сурагчид ч хангалтгүй байсан. Түрүүлсэн Халиун ердөө 1.5 оноотой гэж байгаа. Гэхдээ дэвшсэн Мөнхбат бүтэн бодлоготой түрүүлэх байсан боловч буруу засагдсан тул алтаа авч чадсангүй ээ. Ийм жижиг олимпиаднаас битгий хэл том олимпиаднаас ч аварга авч байсан Мөнхбатад хотойх юу байхав.

4. 8-р ангид Чимэдширчин тасархай түрүүлсэн гэж байгаа, Бат-Амгалан удаалсан. Шилжилтийн 8-д Энхзаяа түрүүлсэн.

Ерөнхийдөө аймгийн олимпиад нэг иймэрхүү л болохнээ... өнөөдөр буюу 3-р сарын 26-д бага ангийн аймгийн олимпиад болж байгаа бол маргааш 7 ба шилжилтийн 8-р ангийн аймгийн олимпиад, нөгөөдрөөс ахлах ангиудын аймгийн олимпиад буюу улсын математикийн олимпиадны 2-ын даваа болноо.

No comments:

Post a Comment