Friday, March 18, 2011

Том аниагийн зөвлөгөө нүдээ олжээ.

Сэрчмаагийн хэлээд байгаа бол бүгд маш үнэн л юм байна даа.

Сэрчмаагийн 80 минут гээд байгааг ядаж 90 минут болгох юм уу? эсвэл би цаган дээрээ новширч байя. Гэхдээ бодлогын тоо нь арай олон байгаа. Энэ жил ирнэ гэж тооцсон тооноос 2-оор олон.
Хурд бол үнэхээр хэцүү гэдэг нь үнэн. Хүнийг мэдлэгтэй болгож болно, хурдыг нь сайжруулна гэдэг бол маш хэцүү... хувь хүний бүүр унаган зан араншин, амьдарлын хэвшил гээд маш олон юм нөлөөлдөг.

Сэрчмаагийн үед бол сорил хэтэрхий хэцүү байсан л даа, 25 сонгохтой... дандаа л амаргүй бодлогууд, 80 минутад үнэн зовдог байж билээ. Миний санаж байгаагаар та нар чинь 80 нэлээн өнгөрөөж өгөх гээд бас новширдог байсан. Буяа нэг удаа надад уурлаад бүүр намайг зодох шахсан, "авчил байхгүй юу" гээд материалаа шидэж байсан.
Ерөнхий шалгалт бол үнэн амархан байсан даа, Сэрчмаа чинь зүгээр баллах шахсан. Байнга л хармсаж явах байхдаа, сая Буяа ирээд бид 2 бас тэр тухай харамсаад ярьж л байлаа.
Дуяа Гочоо хоёрд бол би харамсдаггүй, нөөцтэй хүмүүс... унасан л байгаа биз. Нэг л өдөр тэрийг нөхчих хүмүүс. Дуяа дээр бол би өөрөө маш том алдаа гаргасан. Сүүлийн 7 сорилын 6-д нь 90 аваад 80 дунджид дүнтэй байсан хүнийг бид 2 баллана л гэж тооцно ш дээ. Хаана алдаснаа ойлгосон, одоо давтахгүй ээ...

Хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж байгаа хүмүүс бол байна аа. Хар багаасаа ганцаараа шаналсан Жаамаа, ямар их зүтгэлтэй билээ Эрхэмээ маань. Хамгийн гоё болсон хүн Соогий. Харахаар л хайр хүрээд байдаг юм. Улам л их хөдөлмөрлөөд хөгжсөөр байна байх. Сэрчмаад бол би байнга сэтгэл дундуур байдаг, өөрийнхөө бололцоог хэзээ ч шавхаж чаддаггүй хүн гэж боддог.
"Барын сүүл байснаас батганаы толгой байсан нь дээр" гэж үнэн байж магадгүй гэдгийг би одоо Мандахад сурдаг ноднингийн төгсөгчдийн ярианаас ойлгосон, тэд үнэхээр их хичээж байгаа, бас амжилт гаргаж байгаа гэнэ.
За тэгээд үнэхээр мундаг хөдөлмөрч хүмүүс бол зөндөө дөө, хамгийн лаг нь Амараа, Нацагсүрэн... энэ тэр байхаа.

Ойрд харин хүмүүс их муу байна. Сорил бол нээх хүндэрсэн юм байхгүй, яагаад савлаад байгааг нь ойлгохгүй л байна. Сорил нь ойртоод байна гэж үзээд 7 хоногт 2 удаа л сорил авдаг болсон. Одоо 36-г өгсөн гэхээр цаана нь 44 үлдсэн. Тэгээд зарим муу дүн үзүүлж байгаа хүмүүсийг бандаж байгаа, жаахан хол сорил өгөөд биеэ дайчлах байх. Өчигдөр Гочоогийн сорил дээр бол хүмүүс сэтгэл санаа их өөрчлөгдөж байна лээ. Тэгэхээр янз бүр гадны сорил хийж байх нь зүгээр юм байна, өөр өөр сэтгэхүйгээр сорил өгөх нь ЕШ-ны том дарамтыг давах дасгал болох юм шиг байна. Түрүү жил Ховдоос 2 удаа сорил авч хийсэн. Нэг нь хэт хүнд нэг нь хэт амархан байсан тул сүүийн сорил дээр нь хүмүүс бараг л бүгд хувийн дээд амжилтаа тогтоочихсон.
Ийм хүнд үед л лидер хүний үүрэг хэрэгтэй юм байна. Би урд жилүүдэд хүнд үеүүдэд лидерүүдэд ганцаарчлан зөвлөгөө өгөөд тэднийг сайн байж бусдыгаа чирэх хэрэгтэй гэдэг байлаа. Энэ жил бол толгой түрүү нь мэдэгдэхгүй олон лидер биш ТОП-уудтай болохоор одоо мухардалд ороод байна. Хэн нэгэн хүн л тэсэрч байж одооны энэ уналт маань дуусах байх...

За тэгээд том аниагийн хэлсэн үгнүүдийг сийрүүлбэл:

Хөдөлмөрийн үр шим өнөөдөр биш юмаа гэхэд маргааш гарна... зүгээр л өнөөдрийн сорилд амжилттай дүн үзүүлэх биш мэдлэгийн цар хүрээгээ тэлэх хэрэгтэй. Ямар ч их сургуульд сурч байсан гол нь өөрөө л сайн байх хэрэгтэй...

Дүн үнэхээр хангалтгүй муу байна!!! Яагаад ийм хэлбэлзэлтэй байгаад байгаа юм бэ???
Багшийн хэлдэгээр 60 бол дүн биш шүү... Бхр аймгийн хүүхдүүд 80 90 100 гэсэн дүн авч чадна гэдгийг харуулах хэрэгтэй...
Бүх хүнд боломж байгаа, надад ч бас 90 авах тийм ч хэцүү биш шүү дээ.

гэсэн байнаа.
Мэдээж Сэрчмаа онгироодоо би 90 авч чадах байсан гэж хэлээгүй, ийм юмаар онгирох хүн биш. 11-ийхнийг өөртөө итгээсэй гэсэндээ хэлсэн байх. Гэхлээ цаадуул чинь хэдүүн 2 удаа 90 хуссан шүү дээ.
Сэрчмаагийн яг ЕШ-танд хэрэглсэн материал одоо болтол надад байдаг юм. Юуг яаж алдаж байсныг нь би хүмүүст харуулдаг юм, яахав одоог бодвол тэр үед бага ч байж хөөрхий, "эр нэг алдаал биз, эрэг нэг нураал биз" гэж гоё үг байна ш дээ. Харин Гочоогийн материал бол хүнд харуулах аргагүй ичмээр муухай юм байсан чинь өөрөө хулгайлаад аваад явчихсан байна лээ.

No comments:

Post a Comment