Friday, April 1, 2011

Аймгийн олимпиадны дүн.

ДО5. Аймгийн олимпиадуудад:



1. 8-р ангийнхны олимпиад Гантулгын Мөнхбатын ялалтаар өндөрлөлөө. Мөнхбат энэ ангидаа 2 жил дараалан түрүүлж байгаа бөгөөд өнөө жил улсын олимпиадад очин зодоглох эрхтэй боллоо.
Мөнхбат өнгөрсөн намар 14-жилийн дараа эх нутагтаа Говийн бүсийн аварга гэдэг цолыг эргүүлэн авчирсан билээ. Бүсийн болон нийслэл хот, улсын хэмжээний олимпиад болон түрүү жил улсын олимпиадад дэвшин орж байсан туршлагатай.
8-р ангийн мөнгөн медалийг Бат-Амгалан авсан. Тэртээ 3-р ангийн сурагч байхдаа Мөнхбат Чимээ нарыг дийлэн аймгийн аварга болж байсан түүхтэй нэгэн, өнөө жил сэтгэх чадварын олимпиаднаас мөн л мөнгөн медаль хүртэж хос мөнгөөр 8-р ангиа үдлээ.
Эхний өдөр Бат-Амгалан 2-оноогоор түрүүлж яваад 2 дахь өдөр Мөнхбат бүтэн бодлого бодож түрүүлсэн. 8-р ангийн сурагчдын авсан оноо их чамлалттай бага байлаа.

2. 9-р ангийн олимпиад Батжаргадын Чимэдширчингийн ялалтаар өндөрлөсөн. Чимээ маань дээд ангидаа 2 дахь жилдээ дэвшиж, 2 жил дараалан түрүүлж байгаа билээ.
Н.Өлзийн нэрэмжит Дундговийн олимпиад, мөн Архангайн Хангайн бүсийн олимпиадуудаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан.
Бүсийн олимпиадууд, нийслэлийн олимпиадууд, Энхболдын улсын уралдаан зэрэгт амжилттай оролцож байсан, түрүү жил улсын математикийн олимпиадад дэвшин оролцож 16-р байр эзэлсэн.
2-р байранд Ичинхорлоо орсон бол 3-р байранд Галуут сумын нэг хүүхэд орсон. Ууганбаяр гэсэн байхаа.
Чимэдширчин нийт 19,5 оноо цуглуулсан нь анги дэвшсэн хүнд боломжийн сайн оноо гэж ойлгогдоно.

3. 10-р ангийн сурагчдын олимпиадад уламжлал ёсоороо Эрдэнэмээ 3 дахь удаагаа дэвшин түрүүллээ. Аймгийн олимпиадны өмнө хэд хэд бүтэлгүйтсэн ч аймгийн олимпиадад бол нэг зангарага гэж байдаг даа. Эхний өдрийн бодолтоороо л 14 оноо (2-бүтэн бодлого) авч 2 дахь өдөр мэдээлэл зүйн олимпиадад оролцсон байгаа.
Эрдэнэмаа бол маш олон шатны олимпиад уралдаанд оролцсон бөгөөд том олимпиаднаас медаль аваагүй л болохоос боломжийн сайн бодолт, боломжийн сайн байруудад шалгарч байлаа.
15-оноогоор түрүүлсэн Эрдэнэмаагийн араас 8-оноогоор Өнөболд аман хүзүүдлээ. Жил ирэх бүр байр нь урагшилж байгаа ч тогтмол сайн бэлтгэл хийдэггүй болохоор аварга бол маш хол байгаа нь харагдсан.

4. 11-р ангийн олимпиад өрсөлдөөнтэй болсон. Багахан оноотой бөгөөд, багахан зөрүүтэй... Ерөнхийдөө сүүлийн 2 жил Буяннэмэхийн давамгайлалд дуусч байсан энэ ангид Олонлогт очиж 3 сар бэлтгэл хийснийхээ дараа Буяннэмэхийн 3-р байраар өндөрлөлөө.
Гэхдээ мэдээж улсын олимпиадад оролцох эрх хүн бүрт нээлттэй байгаа. Буяннэмэх бол бүх шатны олимпиадуудад амжилттай оролцож байсан бөгөөд Говийн бүсийн олимпиадны хүрэл, нийслэлийн 48-р сургуулийн олимпиадны хүрэл зэрэг олон сайн амжилтууд гаргаж байсан хүн.

5. Мэдээлэл зүйн олимпиад сүүлийн 2 жил математиктай давхцаад их зовоож байна. Хойтонгоос бол Чимээ Мөнхбат 2 нас том болоод хүүхдүүд анги дэвшин орох шаардлагагүй тул нэг нь мэдээлэл зүйн олимпиадад оролцоод байх боломжтой.
Өнөө жил бол их эгзэгтэй байлаа, гэхдээ эхний өдөр математикийн асуудлаа дуусгасан Эрдэнэмаа 2 дахь өдөр мэдээлэл зүйрүү шилжин оролцож бүтэн бодлого бодон түрүүллээ.
Мэдээлэл зүйгээр 11 жил дараалан түрүү авлаа.
Би бас 2 дахь өдөр мэдээлэл зүйрүү хальт орж 1 цаг сууж 2 бодлого бодоод асуудлыг хурдан шийдсэн.
Нэмээд математикийн бага ангийн багшийн ангилалд Нарантуяа эгч түрүүлсэн болохоор улсын олимпиадад оролцох бүрэлдэхүүн ерөнхийдөө тодорхой боллоо.

Бас нэг сайн мэдээ байгаа нь 4-р сургуулийн нэрэмжит болон түрүү жилээс хойш зохиогдож байгааа 7 ба 8ш- ангийн аймгийн олимпиадад 8ш ангид Энхзаяа бүх бодлогоо бүтэн бодож түрүүлсэн бол 7-р ангид Дашдорж маань хүрэл медаль авсан байгаа. Ойрд медаль авч чадахгүй байсан Дашдорж маань саачирж буйгаа нотолсон нь сайн хэрэг. Энэ эрчээрээ бэлтгэлээ сайн хийвэл хойтон жил улсын олимпиадад орох шигшээ багт ч багтаж болох юм.

No comments:

Post a Comment