Monday, April 11, 2011

2-р хэсэг.

Өрнөл.

Бид 2009-оны 8 сараас 2010-оны 6 сар хүртэл бүтэн 10 сар цугтаа байж, ихийг сурч мэдэхийн төлөө хамтдаа зүтгэцгээсэн. Иэхэнх нь ихийг сурсан, зарим нь замаасаа няцсан... зарим ялсан...
Би өмнө нь дандаа цөөн тооны сайн хүүхдүүдтэй ажиллаж байсан юм билээ, харин энэ хэдтэй ажиллахад надад үнэхээр хэцүү байсан ч надад их үр дүн авчирсан. Энэ жил гэхэд л би ямар ч асуудалгүй хүүхдүүдтэй ажиллаж чадаж байгаа...

Тэгээд би байнга хэлдэг дээ "Би бол хүмүүсийг зөвхөн хөдөлмөрч, залхуу гэж хоёр хуваадаг. Хөдөлмөрч л бол хөөрхөн, ухаантай, гоё ... залхуу бол муу муухай, ...гэсэн үг" гэж. Манай аймгийн сурагчид хэр их хоцрогдолтой байдаг бэ? гэдгийг зүгээр л ЕШ-ны жил бүрийн аймгуудын дундаж дүнгээс харахад болно. Би хэлдэг "энд хэдэн муу хүмүүсийг тусгайлан авчраад асгачаагүй нь тодорхой, тэднийг муу байлгадаг хүчин зүйл л байна." гэж... Гэхдээ бид маш сайн хөдөлмөрлөж чадвал тэр хоцрогдолыг даван туулна, бүүр түүнээс ч илүүг чадах юм байна гэдгийг би мэддэг.

Миний хэлдгээр хамгийн сайн хүн буюу хамгийн хөдөлмөрч нь Амартүвшин. Ерөөсөө анхнаасаа гаргасан шийдвэрээс нь эхлээд л гайхшил төрүүлмээр. 9-р анги төгссөн хүүхэд хөдөө очиж 11-р анги төгсөнө гэдэг шийдвэр гаргана гэхээр их л сонин. Надад харин Буяагийн туршлага байсан болохоор "болгоноо" л гэсэн бодолтой байлаа. Миний өдөр болгон үгэлдэг зүйлийг, манайхны хамгийн их алддаг зүйлийг Хаагий өөрөө "би дэвшинэ, хөдөө явна" гэж шийдвэр гаргахдаа цуг шийдчихсэн болохоор хамгийн хөдөлмөрч, бодитоор зоригч байсан. Түүнийг залхуурч байсныг бараг л санахгүй юм, ганцхан удаа залхуураад шийтгэл хүлээж олж авсан тэмдэг нь 2 гар дээр нь одоо болтол байгаа байх. "Чи хэзээ ч залхуурч болохгүй шүү" гэсэн утгатай бичиг... ккк
Хавар орой бүр суугаад маргаашийнхаа сорилыг бэлтгэж, цэгцэлнэ... хажууд Хаагий ганцаараа ч хамаагүй сууж л байдаг. Ганц авууштай нь шөнө 12 цаг хүртэл суусан ч түүнийг гэрт нь хүргэж өгөх "хүмүүснэр" бэлэн... хотоос гарахдаа л шийдвэр гаргасан байх "би энэ сургуульд орно" гээд... "энэ бол миний сургууль" гээд бүүр өмчлөөд авчихсан, тийм хөдөлмөрч хүн мэдээж өөрийнхөө сургуульд орох нь тодорхой.
Түүнийг маш их хөдөлмөрч байхад өөрийнх нь сайн зангууд хэрэгтэй ч бас "хурд" түүнийг хөдөлмөрч байхаас өөр аргагүйд хүргэнэ. Дуяа эд нар хийх ёстойгоо маш түргэн амжуулчихаад явчихдаг бол манай хүн дуусаагүй л байж байна. Тиймийн тулд маш их хугацаагаар сууж байж хийх ёстойгоо амжуулах шаардлагатай болдог байлаа.
За сорил дээр бол үнэн бүтэхгүй ээ... ер нь алдана гэж байхгүй, гэхдээ бараг л талдаа орж байхад нь л 80 минут хэзээнээ болоод сорил дуусчина. 200 минут боддог бол байнга 80% аваад байж болмоор... яг амжилтын үүднээс харах юм бол одоогийн ЕШ түүний ур чадварыг бүрэн дүүргэн гаргуулж чадахгүй, ганц "дутагдалтай" талаар нь далимдуулж "дундаж" болгож харагдуулдаг л даа. Түүн шиг хүнтэй яаж ажиллахаа одоог болтол олж чадаагүй л явна. Энэ жил гэхэд Даваабат гэж түүний яг сайхан дуураймал байна. Бөөн хөдөлмөр, дуусгасан дэвтэр энэ тэр тоогоо алдсан. Сорил дээр ирээл зөв зөв бодоод явж байтал цаг нь дуусчихна. Тэгээл би Хаагийгаа санана, ингэдэг л байж билээ... одоо байнга л түүнээс сураглана, бараг орой бүрдээ "хурдан" болж байна уу гэж, нэмэгдэж байгаа л гэх юм. Би бол эргэлзэж байна л даа...

Дараагийн царайлаг (хөдөлмөрч) нь одоо Нацагсүрэн л дээ. 7, 8 сар орчмын хугацаанд л түүнийг гайхалтай их өөрчлөгдөхийг би нүдээрээ харсан. Одоо ч итгэхэд бэрх. Би ёстой өдөр бүр хажууд нь байж яаж өөрчдөгдөж байгааг нь нүдээрээ харж байсан болохоор л "зүүд биш" гэдэгт нь итгэдэг. Өмнө нь хүн ямар ч байсан байж болно, харин өөрийгөө мундаг гэж бодож байсан хүмүүсийг өөрийнхөө цэвэр хөдөлмөрөөр дийлээд "тэнд байгаа нь л чухал"...
Уг нь тэрээр миний хувьд "царай муутуудын" л нэг байлаа ш дээ (залхуучуудын)... тэгээд Буяа бид 2 ярилцдаг байлаа, хэцүүхэн л хүмсүүсийн тоонд түүнийг багтаахаас өөр аргагүй. Өвөл амралтын нэг өдөр хүмүүс амарч байхад 11-ийнхнээсээ ганцаараа шахуу ирээд хичээллэж байсан юм, дандаа л ингээд сууж байдаг болохоор нээх их анзаарсангүй. Нэг бодлого асуугаад цааш үргэлжлүүлээд сууж байхад нь би түүнийг сая анзаарч хажуунаас нь нэлээд ажиглаж зогсов. Гэтэл "энэ чинь М-Нацагаа мөн үү?..." гэж өөрөөсөө асуухаас өөр аргагүй болов. Түүнээс хойш л Нацагаамын шидийн гэмээр замнал эхэлсэн, эцэст нь хүссэн сургуульдаа орж өрнөөд, одоо цаашаа үргэлжилж байна. Мэдээж их өөрчлөгдөхийн тулд түүндээ тохирсон их хэмжээний хөдөлмөр л гаргана. Түүгээр би үнэхээр их бахрахдаг.
Хааяа алдаа гаргах бүрт нь харамгүй шүүмжлэнэ. Тэр бүхнийг давна, үнэхээр сайхан тэвчээртэй л дээ. Би заримдаа багшийн үүднээс биш хувь хүн утгаар тэднийг бас сорилд балиашигланаа... Эр эм 2 хүүхэд над дээр ирээд маш их өөрчлөгдөөд сайжраад байхаар нь дэмжээд, бас хоюуланг нь ангийхны нүдэн дээр магтаад, их өөр байр сууринд өргөлөө. Эмэгтэй нь маргаашнаас эхлээд улам бүр хичээгээд бүүр их сайжирсан нь Нацагаа. Харин эрэгтэй нь чойрсон доо, магтаал бол эзнээ бас цагаа олох хэрэгтэй юм билээ. Мэдээж Нацагаа маань өөрийнхөө хүчээр сургуулиа сонгож авч, тэнцэж орсон бөгөөд хүн яаж хөдөлмөрлөж өөрчлөгддөг юм, яаж зүтгэж сурдаг юм... гээд маш их туршлага хуримтлуулж чадсан болохоор одоо ч би түүнд санаа зовох юм алгаа, сайн оюутан байж чадна, цаашдаа сайн байж чадна л гэж найдаж байгаа.

Би ер нь их олон янзын өгүүлбэр хэлэх дуртай хүн юм шиг байна. Миний амнаас "Мужаан хүн харуулаа бариад үлдэх хүүдээ хайртай байдаг" гэсэн үгийг хүмүүс олон л сонссон байх ёстой. Би ч гэсэн миний палмастерыг маань бариад үлдэх хүнд л хайртай байх нь шударга боловуу. Гончигдорж нөхриийг би заримдаа хэтэрхий надтай адилхан болоод байна уу даа гэж эмзэглэх юм. Яг л миний туулсан шахуу замаар явсан, дунд сургуульд надаас арай бага хугацаанд хичээх боломж олдсон тул арай л надтай харьцуулагдахааргүй. Би их сургуульд очоод л програмчлалаар МКС-ын аварга болж, 1-р шигшээд 4 жил ахлагч байсан бол манай хүн ямар ч л байсан 2-р багаас эхлээд урагшилж байна. Магадгүй миний хүрч чадаагүйд хүрэх биз. Би харин 2 дахь Цагаан биш 1 дэхь Гончигдоржийг л хүсч байна. Өөрийнхөөрөө байж, өөрийнхөө зорьсон зорилгоо биелүүлэхийн төлөө хамаг боломжоороо зүтгэж чаднаа гэж найддаг, тийм хэмжээний хүсэл зориг ур ухааныг надаас олж авч чадсан гэж би дүгнэдэг.
Миний шавь нар дунд түүн шиг математикийн мөр хөөсөн байхгүй тул Гочоо миний хувьд онцгой нэгэн. Миний хажууд чанга дуугарч байхыг нь лав би сонсоогүй юм байна, дандаа л шивнэж ярьж байгаа харагддаг. Харин гудманд бол ямархуу байдалтай байдгийг нь хүмүүс надад "ховолдог". Зорьсон зорилго нь, математик нь, ажил нь түүнийг хэзээ ч нэг зангаараа байдаг сайн хүн болгоод хүмүүжүүлчинэ л дээ. Хэрэвээ би уурлавал Гочоо "хохирогч" болдог бичэгдээгүй хуультай, шүүмжлүүлсэн бүхэн нь өөр хүнд "шүүмжлүүлэхээргүй сайн хүн болох" дасгал байсан байлгүй дээ.
Үнэхээр сайн том ах байлаа. Нэлээн хэдэн тийшээ том бага олимпиад уралдаанд цугтаа явсан, тэр бүгдэд надад түшиг болж, их сайн туслагч маань байлаа. Би нэг л юманд өөртөө баярлаж явдаг. Гочоог хэзээ ч би сэлгээнд суулгаж үзээгүй, байнга л бүхний түрүүнд түүнд л итгэл хүлээлгэж байлаа. 10-р ангийн сурагч аймгийн олимпиадад дөнгөж 4-р байр эзэлчээд зогсож байхад нь би 11-р ангийн улсын олимпиадад оролцуулахаар түүнийг итгээд л авч явсан, 11-р ангидаа ЭЕШ-ны маш хэцүү бэлтгэлтэй байхад нь түүнийг математкик, мэдээлэл зүйгээр аймгийн аварга бол гэж шаардаж байлаа, түүний Гочоод даваад л гарсан. Одоо Мөнхдалай гэхэд түүний ачааны 1/3-хэсгийг арай ядан л дааж явна гэмээр санагдах юм. Мэдээж дунд сургуульд байгуулсан хамгийн том гавьяа нь Архангайд болдог Хангайн бүсийн олимпиаднаас авсан хүрэл медаль нь. Тийм ч том медаль биш ч энэ бол хангалттай олон юмны эхлэл байж чадна гэдэгт би итгэдэг. Харин ЭЕШ-д өөртэй нь харьцуулахад түвшний ялгаатай хүмүүсийг ялж чадаагүй нь "чи арай болоогүй байнаа, илүү их хөдөлмөрлө" гэсэн тохио байх.
Өөрийнхөө мөрөөдөж байсан амжилтуудыг шавь нар нь олон дахин нугалаад ирэхийн цагт багш болсныхоо үнэ цэнийг хүн ойлгодог. Гончигдоржийн гаргасан шийдвэрүүд, хийсэн ажлууд, зарцуулсан хөлс хүчнээс олон хүний ирээдүй хамаарч байх болно гэж итгэлтэйгээр хэлье. Түүний утга учиртай, хүчин чармайлттай амьдарсан хором бүр нь Баянхонгорчуудад, Монголчуудад тустай байх болно. Тийм л зүйлийн төлөө зүтгэж яваа, тэнд очиж чадах хүн бол Гочоо. Ихийг өөрчилж ихийг сайжруулахын тулд өөрөө их сайн болох хэрэгтэй, өөрөөсөө сайн шавь бэлдэж чадвал багш хүн өөрийгөө "сайн багш болжээ" гэж дүгнэхэд болно байх.

Ашигтай ч юм шиг, заримдаа бүүр ямар ч ашиггүй ч юм шиг санагддаг байлаа. Гэхдээ үнэхээр их хөдөлмөрлөж чадсан хүн бол Т..к буюу Хишигээ билээ. Уг нь би их өөр утгаар хоч хайрласан юм, өөрийнх ойлгож явдагаар бол муу байсан болохоор нь би тэгж нэрлэсэн мэт санагддаг гэсэн. Тэгээд нэрнээсээ салахын тулд гэж бодоод ч болтугай маш ихийг хийж байвал сайн л байна. Магадгүй хэзээ нэгэн өдөр би түүний "Sunny" гэж нэрлэх ч юм билүү... Хөдөлмөрч хүн амжилт гаргадаг гэдгийг тэрээр ЭЕШ дээр л харуулчихсан. Түүний урд орсон 4-хөн хүн нь үнэхээр л том том нэрнүүд байлаа, харин түүний ард орсон 1000 хүн дунд бас л том том нэрнүүд байж л байлаа, гэхдээ л тэр бүгдийн дээр нь Хишигээ байлаа ш дээ.
Шинэ юм сурч, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэж яваа хүний туулдаг замаар л явж байгаа, заримдаа үнэхээр хэцүү байдаг л даа, эхлүүлчихсэн юм чинь буцалтай нь бишдээ эцсийг нь үзнэ дээ. Маш их тэвчээртэй хүн юм болов уу эсвэл бүүр ямар ч сэтгэлийн тэнхээгүй хүн юм болов уу гээд би бүүр гайхдаг, огт хариулт олж чадаагүй л явна. Сорилууд хүнээс сэтгэл зүйн хувьд арай л өөр юм шаарддаг юм байна гэдгийн Эрхэмээ, Хишигээ 2-ын сорилд оролцож байгаагаас харж болдог. Одоо тэгээд нэг өдөр сайн мэтгэлцээд, нэг өдөр муу мэтгэлцээд савалж байгаа боловуу л гэж эмээх юм байна ш дээ.

Ер нь төгс лидер хүн юмуу даа. Биднийг цугтаа байх бүхий л хугацаанд бусаддаа тусалж, багаа утгаар нь чирч бүх хамтрагчдаа баярлуулж байсан бол ЭЕШ дээр ч лидер хүн шиг байж маш олон хүнийг "баярлуулаад" (муу хүмүүсийг ч баярлуулсан) амжсан. Дуяагаа харьцуулж болмоор гарт хамгийн ойр хүн нь Сэрчмаа байлаа. Сүүлдээ тэгээд хүнтэй харьцуулахад хэцүү болсон, өнөөдөр жилийн дараа бодож байхад багийнхаа амжилтыг 5% эсвэл бүүр түүнээс хол илүү хувиар дээш нь татсан хүн бол Дуяа байж. Өөрөө сурагч, бусдын л адил сурахын төлөө зүтгэж яваа, тэгээд нэг гаагүй дүн аваад зарим нэг "хар дурсамжуудыг" арчихыг хүсч яваа хүүхэд байж түүнээс өөрт нь дэндүү томдсон гэмээр их зүтгэл гарсан. Зөвхөн өөрийнхөө хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээрээ багийнхандаа ийм их нөлөө үзүүлсэн хүүхэд гэж бодохоор одоо бахрахмаар юм даа... Цөөхөн хэдэн үгээр түүнийг гавьяаг тайлбарлаад бичихэд бол хэцүү л байна.
Ер нь хүн бүхэнд их нөлөөтэй, хожигдож орж ирсэн хүнийг л гэхэд бүүр "больёо" болтол нь мэлрээд суучина. Ингэж тавлуулсан хүн яаж дахиж хожигдох билээ дээ. За тэгээд л баг хүнд хэцүү үе бүрт би түүнд л найдаж тэсэрхийг шаардана, тухай бүрд манай хүн багаа аварч, бусдыгаа итгэлтэй болгож чадна. Зүгээр л хааяа тэсэрчээд байгаад байдаг хүн биш шүү, байнга тэргүүлэгч байж багт хүрч чадаагүй ямар амжилт байна тэр бүгдлүү зүтгэж бараг бүгдийг нь биелүүлж байсан хүн дээ. Миний энд байсан 3 жилийн хугацаанд хамгийн олон удаа сорилд түрүүлж, хамгийн олон удаа 90 авсан хүн бол Дуяа шүү дээ.
Юм юмаараа л илүү хүндээ, одоо холбогдсон хөвгүүдийнхээ тоогоор бусдыгаа хол хаяна гэдэг нь ч батлагдаад байгаа, тэгэхэд Нацаго энэ тэр бол бүтэхгүй ээ нөгөө хэн, бас хэн гээл болоо...
Нэг л их олон найзтай, тэднийхээ томилогдоогүй толгойлогч нь, тэгээд бүгдийг нь зохицуулах гэж зүтгэдэг... энэ хүүхдийн замнал гэсэн чинь яг л миний туулсан амьдрал байна ш дээ... тийм болохоор нь би их ойлгодог юм. Жаахан хүүхдэд ямар биеэ бодоорой гэж захилтай нь биш, гэхдээ л биеэ бодож байгаарай гэж хэлдэг байж гэж одоо бодох юм. Тэгээд намайг хэлсэн ч хэлээгүй ч хэнхэг юм чинь зүтгэсээр байгаад л одоогийнхоо "хязгаарлагдмал" байдалд ирэх л байсан даа. Тамирчид ч адилхан лидер нь байнга л зүтгээл байна гэж юу байхав, хааяа ч гэсэн цуцаад амардаг ш дээ. Тэрэн шиг байнга гоол хийнэ гээд зүтгээд байлгүй хааяа нөхцөл байдалдаа зохицоод ашигтай байдлыг хүлээх хэрэгтэй биздээ. Би бол амжилт хүсэх нь ч илүүц дээ, зүгээр л хүлээх л үлдсэн...

Далай чинь одоо бидний хажууд том од ах биздээ. Математикийн ангид сурч байсан, одоо програмист... багш. Олон шавьтай, олон том амжилт гаргаж үзсэн. Гэхдээ би санадаг юм, нэг л юм батлагаатай хэлж чадна. Нацаго бол Далай бид 2-оос дунд сургуулийн стандарт математик мэдэлгээрээ бол дэндүү илүү хүн шүү. Энэ баримт одоо юуг өгүүлж байна бэ? гээд лавшруулаад бодох хэрэг гарна. Урьд өмнө хийж байгаагүй ихээр хөдөлмөрлөсөн гэдгийг надаас бусад бүх хүн хүлээн зөвшөөрч байгаа, надад бол байнга л чамлалттай санагддаг. Үүнээс илүү ихийг хийж чадах хүн, бид нар арай илүү их итгэл хүлээлгэх ёстой ч байж магадгүй. Далай бол хүн магтдаггүй золиг байгаа юм, харин Дуяаг бол магтаж байна лээ бусад монбүшочдод бол "толгой сэгсэрсэн"... энэ бол бас л юм өгүүлж байгаа юм. Ер нь бол жаргал нь дэндсэн хүүхэд шүү энэ "гоё гонзгой гортиг" чинь. Гэр нь 2 алхамын зайтай байхад л сорилд дандаа хожигдож орж ирж, амьсгаатай эхлүүлдгээс эхлээд л түүнд тоочоод байвал асуудал бол их байна. Гэхдээ л бид 2-д итгэдэггүй олон хүний амыг таглахаар хариуг бол ЭЕШ дээр өгч чадсан, яг л хийсэн бэлтгэлдээ таарсан дүн.
Одоо тэгээд чих халууцуулдаг шиг чихийг маань их баярлуулдаг болох байлгүйдээ гэж найдах юм, мөн ч их зодуулсан даа. Зодуулаад хүн сайжирдаг бол энэ хүн л сайн явах ёстой, би Далайг зодож чадаагүй хариугаа л автлаа зодсон санагдана. Намайг ч их зодсон, мөрийтэй тоглочоод арай ч нэг чанга зодохгүй байлгүй дээ гэж бодохоор л бүүр хариугаа заналтайгаар авч байгаа юм шиг хүн зодно. Багшийгаа ингэдэг шавь гэж байх уу?...ккк
Одоо тэгээд нэг сайхан караокены хамтрагчид, би бас бэлтгэл энэ тэрээ хийгээд хүлээж байхгүй бол тээ, хотод байнгын бэлтгэлтэй байдаг хүнтэй өрсөлдөнө гэдэг бол шударга биш л хэрэг дээ.

(ямар ч их юм билээ, дуусахгүйнээ...)

No comments:

Post a Comment