Wednesday, April 6, 2011

6-р хэсгийн дунд хэрд...

Ерөнхийдөө урагшилсаар л... сүүлийн 9-сорилын 7-д нь багаараа 50%-аас дээш дүн дунджилсан гэхээр бид хэр өссөнийг харуулж байна. Сайн зүйл их байгаа ч муу зүйлүүд бас байгааг үргэлж санах хэрэгтэй... 6-р хэсэг эхлээд 4 сорил авчаад байна. Энэ хэсэг бангийн дүрмийг чангаруулж нэлээд олон бандах төлвөлгөөтэй байгаа. Өнөөдрөөс эхлээд хэд хэдэн хүн бандуулаад, бас бангийн болзол биелүүлээд явж байна. Хүүхдүүдийн энэ хэсгийн дүнг өмнөх 40 сорилын дүнтэй харьцуулж үзээд, ЕШ-д 2 сар дутуу байхад ямархуу өөрчлөлт орсныг нь тоймолж үзье...

1. Сандагдорж 80.25 [63,54]
Энэ хэсгээ үнэхээр сайхан эхлүүлж 3 дараалан түрүү аваад, 4-р сорилд Мөнхдалайг түрүүлэхэд нь 88-аар аман хүзүүдлээ. Энэ хэсэгт өмнө нь хэзээ ч авч үзээгүй дүнгүүдээ буюу 88%, 90% гэсэн дүнгүүд авч гайхалтай сайн байгаа. 90 авч чадсан 2 дахь хүн бөгөөд 3 дараалж 80-аас дээш дүн авсан анхны хүн болсон байгаа.
Энэ хэсгийг чухам хэдтэй дуусгахыг хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан азаар биш жинхэнэ өөрийн хүч чадлаараа сайн сайн дүнгүүд авч байгаа. Бараг л 80-тай дуусгах болов уу даа. ЭЕШ-ны сорилуудын хувьд миний хүртэл шүтдэг Дуяа гээд хүн байна, түүний эцсийн мөчид үзүүлж байсан дүнг одоо үзүүлж байна. Гэхдээ гол шалтгаан нь цаг байгаа юм. 80 минутад бол Сандаг сонгохтойгоо л дуусна, сонгохоосоо 1, 2 алдана гэхээр хамгийн сайндаа 90 биш 70 авахаар байгаа. Одооны энэ сайхан нөхцөлд бол 100 авахыг мөрөөдөж байна, гэхдээ хэцүү гэдэг тодорхой байгаа. Учир нь дутуу сурсан зүйлүүд байгаа, бүгдийг нь нөхөж авсны дараа, өөрөөр хэлбэл Мөнхдалай шиг мэдлэгтэй болсныхоо дараа л 100 авна. Сандагт олон авууштай чанар байна, өөрийн хүчээ бүрэн дүүрэн гаргаж чадаад байдаг юм, Мөнхдалай тэгэхэд рекорд тогтоож байгаа ч тухай бүртээ хэрэггүй алдаа гаргаж байгаа. Энэ 2-ыг харьцуулахад нөөцний зөрүү байна даа. Сандагийн томоохон дутагдал бол "би тэр хичээлийн тасалсан болохоор наад бодлогыг чинь бодож чадаагүй" гэж хэлдэг нь л байна. Энэ бол яавч эрүүл хүний хэлэх үг бишээ, нэлээн засрахад бэрх өвчтэй хүний хэлдэг үг байж таараа...
40 сорилын дунджаасаа 17% орчим илүү байна гэхээр үнэхээр сайжирсан байна, энэ хэсэгт өнгөлөг байна гэхээс өөр юу гэхэв.
Энэ хэсэгт түрүүлэх нь бол тодорхой болсон байгаа, нэлээн тасархай ч түрүүлэх байх. Дараагийн хэсэгт дахин өсч чадах уу? дахиад 80 гаргаж дунджилж чадах уу?

2. Мөнхдалай 74.5 [65,6]
Сайн биш байнаа. Дээд амжилт тогтоож байна, бүүр 90 гаргаж аваад Дуяагийн дээд амжилтанд хүрчээд байна, Гочоогийнход удахгүй хүрнэ. Гэхдээ л 50 авч байна... юу гэсэн үг билээ. ЭЕШ-д яг хэд авах гээд байгаа юм бэ? 50 авах уу? Хүнээс илүү зүйлүүд байдаг ч өнөөдөр бол дутуу зүйлүүдийг нь ярих шаардлагатай байгаа юм.
Сандагтай яг цуг бодоод явна, Сандаг ч бараг бүгдийг нь найдвартай бодоод алдвал тэр доорно засаад явдаг, Мөнхдалай алгасана, тойрч зугтана... Хажидаас бол 2 дахин удаан бодно, Дашкагийн хэмжээний мэдлэгтэй болоод бүх бодлогоо гацалгүй боддог болтол ч өдий байна даа...
Ер нь 80 минутад бол 50 авах л хэмжээний хүн. Бүх бодлогоо тойруулж дууссаны дараа сүүлийн 20 минутад л үлдээсэн, эргэлзсэн хэдтэйгээ дахин зууралдана. Зарим сайн байгаа өдрөө зассан бүхэн нь зөв болоод 90 гараад явна, ихэнхдээ 50-тайгаа үлдээд байгаа юм. Тэгээд хэсэг бүрт 2 удаа их сайн хийнэ, түүнийхээ ачаар л сүүлийн 3 хэсэгт түрүүлж үзүүрлэж байна... 40 сорилын дунджаасаа 10% орчим илүү гэхээр боломжийн л гэмээр байна. Өмнөх хэсэгт дунджаа бууруулсан гайгаа цайруулж 76 орчимд дунджилах бодит шаардлагатай байгаа.
Ганц зүйл л тодорхой байна. 50 авах л юм бол 90 авсны ашиг тус гэж гарахгүй ээ... аваад ч хэрэггүй, түүний оронд 2 сайхан 60 хусчихвал гоё харагдана ш дээ.

3. Хажидсүрэн 69,75 [64.37]
Энэ хэсгээ гайхмаар муу эхлүүлсэн ч удалгүй өөрийнхөө байранд ирлээ. Ер нь л Хажидын мөрөөдлийн бөгөөд түүний хамгийн дээд байр нь 3-р байр байхаа. Алдаа нь овоо багассан байна лээ, хурд бол янзын л даа... Заримдаа дэндүү гэнэн гэнэн алддаг нь түүний нэр хүндийг их л доош нь дарах юмдаа. Амархан бодлогуудыг алдахгүй нягт бодож дадах хэрэгтэй байна. Тэгвэл чадвар, арга техник зайжрахын хэрээр хүнд бодлогуудын алдааг бол бага багаар нь засаад явна.
40 сорилд 3 удаа л 80 авч байсан бол энэ хэсэгт 2 удаа 80 аваад байна. Ер нь их тогтмол дунджилдаг хүн. Энэ удаад 70-тай төгсгөх чин хүсэл байнаа. Түрүү авалгүй их удсан, ер нь түрүүлэх өрсөлдөөнд биш түрүүлсэн хүний ард л байгаад байгаа. 3-р байранд орохыг мэдээж өөр олон л хүн хүсч байгаа ш дээ.
Анхаарах зүйл бол тодорхой байна 3 оноотой болон 4 оноотой бодлогуудаас оноо огт алдахгүй байх. Тийм чадвартай болчвол ч бусдыг нь сурах цаг хугацаа боломж бол байнаа.

4. Баасансүрэн 66.67 [56,33]
Овоо доо, хэзээ ч ийм байранд байж үзээгүй хүн, мөн хэзээ ч ийм дундажтай байж үзээгүй хүн. Сүүлийн 6- сорилд ганц 59-авсныг эс тооцвол бүгд F-биш байгаа. Аль дээр 1-р хэсэгт үзүүлж байсан дээд дүнгээ эвдэж чадаагүй байгаа 3-хан хүний нэг нь. Гэхдээ их ойртоод байгаа. Уг нь хүнээс юугаараа дутах билээ дээ. Сандагаас илүү мэдлэгтэй, Мөнхдалайгаас илүү хурдтай... гээд түүнд бол авах юм байнаа. Даан ч болж өгөхгүй юмаа, сандараад л мунгинаад л ... эргэлзээд л баахан алдаа хийнэ.
40 сорилын дунджаасаа 10%-илүү гэхээр энэ хэсэгт үнэхээр сайн байгаа нь ойлгогдоно. Одоо ёстой бүхнээ шавхсаар байгаад 4-р байранд тэсч үлдэж чадвал түүний ирээдүй ч гэгээтэй харагдана даа.
Өөртөө итгэлтэй л бодох хэрэгтэй, чи сайн дүн авч чаднаа. Чадсаар л байгаа биздээ. Үүнийгээ л тогтвортой үргэлжлүүлэх хэрэгтэй. 66 дундажлаад 79 авч байна гэдэг бол сайны тохио шүү...

5. Надмид 65 [45.11]
Яая... нөгөө ТО7 яасан бэ? нөгөө том ах Дашка яасан бэ? нөгөө хэзээ ч түрүүлж мэдэх Энхбаяр яасан бэ? тогтмол нягт сайн боддог Даваабат яасан бэ? Өмнөх 5 хэсэгт 62 дундажилж үзсэн 4-хөн хүн байдаг юм. Гэтэл энэ хэсэгт Надмид бүүр 65 дундажлаад өөрийн дээд амжилт болох 70%-ийг 2 удаа үзүүлчээд явж байна. Угаасаа хэсгийн маш сайхан эхлүүлдэг заншилтай, гэхдээ төд удалгүй байрандаа очдог муу зуршилтай. Энэ удаа бол хэсгийн дунд хүртэл гайхалтай байж 5 дээр байрлаж байна. Нэгэнт л энд ирснийх 5-р байр, бүүр чадахгүй бол 6-р байранд ороод үзчих хэрэгтэй. Өмнө нь буцах бүрт нь хэлдэг байсан юм. Надмид ухрах бүртээ ихийг ойлгож байгаа, тэгж байгаад ухархаа болиноо гэж. Хэд хэдэн удаа бүтэлгүйтэсний эцэст энэ хэсэгт л учраа олж, өмнө нь цуглуулан туршлага нь хэргээ өгч байна. Эр өснө, эсгий сунана...
Өөрөө хэлдэг юм 78% авч аймгийн дээд амжилтнаас давнаа гэж. Би харин сургуулийнхаа эвдэгдэшгүй мэт олон жил болж байгаа рекордоо даваасай гэж хүсдэг юм. Бараг л тодорхой байх шиг байна... давраад 80 мөрөөдөөд байвал яаж байна.
Нягт бодно, алдаа бага гаргана. Алдвал дүгнэлт сайн хийж, дараа алдахгүйг хичээнэ. Үр дүнд ч хүрч байгаа. Түүний өөртөө итгэж байгаа итгэл, зүтгэж байгаа зүтгэл зэргээс нь Баасансүрэн Даваабат... энэ тэр бол суралцмаар байгаа юм ш дээ.
40 сорилын дундаж бол түүх болсон, түүнийг 20%-аар өсгөчөөд байна. МИД4-дундаас аргагүй эрийн шийр зааж урд гурван бүтэлгүйрүүгээ хамгийн түрүүнд хүрч очих хүн нь Надмид байжээ. Үнэхээр сайхан тэсрэлт... Сүүлийн 9 сорил дараалж тогтмол 50-аас дээш байгаа бөгөөд 70 70 68 67 65 гэсэн дүнгүүд аваад байгаа нь түүнээс ихийг хүлээж болох мэт сэтгэгдэл төрүүлж байна.
Энэ хэсэг болон дараагийн хэсэгт ТОП7-ын сандаргаад, хөдөлгөөнд оруулж чадвал түүнийг жинхнээсээ сайн болжээ гэж дүгнэе.

6. Энхбаяр 62,75 [56.6]
Хэзээ ч байгаагүй сайн дүн. Гэхдээ Надмидын ард байгаа гэхээр бүх хүний нүд орой дээрээ гармаар. Мөрөөдлийн гэгдэж байсан Дашкагийн өмнө гэхээр бас ч гэж чамлахаар зүйл биш. Зарим хэсэгт яачив гэмээр муу байж 7-р байраа арай ядан хамгаалдаг бол заримдаа аз түшиж 5-р байранд хүртэл жагсдаг. Энэ удаа ч 5-р байранд орох үнэхээр сайхан боломжтой явж байгаа.
Ахицтай зүйлүүд байнаа. Алдаа бага гаргадаг болсон, тэр нь өөрт нь ч мэдрэгдэж байгаа гэсэн. Надад ч харагдаж байна. Сүүлийн 11 сорилын 9 удаад нь 58-аас дээш дүн үзүүлсэн гэдгээр нотлогдоно. Аз гийж биш, хүч шавхаж сайн авахын төлөө үзэж байгаа ч дандаа л дунд зэрэг аваад байгаа. Би мөн ч их найдах юм. Энэ хүн даан ч дунджаас дээшээ явахгүй юмдаа. Уг нь бол боломж их байгаа, Сандагаас юугаараа дутах гэж яг л адилхан, зарим талаараа илүү их мэдлэг, туршлагатай. Гэтэл өөрийгөө муу зоригжуулж, өөртөө үл итгэж байгаагаас болоод түрүүлж, түрүүлэх өрсөлдөөнд орж, гол хүмүүсийн нэг байж чадахгүй байна.
Үнэхээр хянамгай сайн бодоод өөрийгөө дайчилж чадвал өдөр бүр л Энхбаяр түрүүлээд Сандаг Мөнхдалай хоёр 2-р байрны төлөө уралцаж байхаар харагдана. Даан ч би чаддаггүй, би алддаг, би бүтэлгүй гэж бодсоор, хүмүүсийн нүдэнд баатрын дүр эсгэж харагдсаар байгаад энэ хүн мохож магадгүй боллоо...

7. Дашпүрэв 60.33 [67.29]
Би хэлээд л байдаг, нээх удалгүй суунаа гэж... Хэдэн туршлагагүй хүүхдүүд дунд жиргэж байсныгаа лаг болчлоо гэж эндүүрч өөрийгөө баясгаж явсаар байгаад цаг хугацаа алдаж, сүйрэлд хүрээд байна. Хүн өөрийгөө зөв мэдрэх хэрэгтэй. Зарим хүн хүчээ дутуу мэдрээд Энхбаяр шиг бүтэлгүйтдэг бол зарим хүн өөрийгөө байгаагаасаа илүү үнэлж цээжээ балбасаар байгаад сүйрдэг ёстой. Тод жишээ нь том ах гуай...
Урдаас нь санаа зовж үхмээр... хэд хүртэл уруудаад, хэд хүртэл ухраад, хэд авч халаах бол гэж бодохоор...
Формоо олж авахын тулд ихээхэн тэмцэх хэрэг гарна даа. Уг нь бусад хүмүүсийг бодвол садаа болох зүйлгүй болохоор ингэж формоо алдаж шившиг болоод баймааргүй байна ш дээ. Байнга л сайн форм үзүүлж байх ёстой хүн чинь 7-р байр хүртэл ухарчаад, өөрөөс нь зөвлөгөө авч, өөрөөр нь дэмжүүлж байсан хүмүүсийн доор нь байх муухай юм даа...

8. Даваабат 55 [56.76]
Өсдөггүй, хөдөлдөггүй нэг хүн байгаа... Бусад хүмүүс өсөж дэвжихийг харсан шигээ л сажилж явна. Ойрд бүүр алдаа гаргадаг шинэ өвчин сураад байгаа. Уг нь хурдгүй ч алддаггүй байсан юм. Гочоо Дашка 2ыг дагасан хүн ч өөдлөхөд хэцүү гэж би хэлээд л байдаг.
40 сорилынхоо дунджаас доогуур л байна гэхээр огт өсөхгүй байгаа гэдгийг нь л батлаад байгаа юм. Надмид ТОП7-гийн дундуур орж сандаргаанд энэ хэсэг ч хэцүү л байна даа. Сүүлийн 16-сорилд ганцхан удаа 83 азаар авсныг нь эс тооцвол 64-өөс доош дүн авч байна гэхээр үнэхээр муу байгаа нь ойлгогпох буйзаа.

9. Сарантуяа 54,25 [43.31]
Дажгүй байгаа. Ойрмогхон дээд амжилтаа шинэчилсээр байгаад 70-д хүргээд авсан. Хааяа нэг муу бодож байгааг эс тооцвол ер нь л 50-аас дээш аваад байгаа. Тэгээд хааяа муу боддоггүй хүн гэж нэг ч алгаа... МИД4- дундаас Надмид цойлоод явчлаа. Даваабат тийм ч сайн биш урдханд байна ... гээд бодох, тэмүүлэх юм бол зөндөө л байна.
40 сорилын өсөхгүй шахуу байсан дунджаасаа энэ хэсэгт хавьгүй илүү байна гэхээр ойрд үнэхээр сайжирч , өөрийгөө нээж, итгэл сууж байгаа нь харагдана. Энэ хэсэгт бүхнээ шавхаад 55 дунджилах юм бол ч цаашдаа бүх зүйл амархан, сайхан болно доо. Бэлтгэлээ тогтмол сайн хийж, бодолтоо хянуур сайн хийж байгаа.

10. Уртнасан 53,5 [45.20]
Өмнөх хэсэгт үзээгүйгээ үзэж багаа алж, МИД4-ийнхээ нэр хүндийг гутаасан хүн энэ хэсэгт шартай л үзэж байх шиг байна. Уг нь цагтаа Сандагийн өмнө хүртэл орж л байлаа. Одоо гэтэл 10 орчимд үзэлцдэг болжээ. Анхны сорилд тогтоосон дээд амжилт нь ганхаагүй гэхээр энэ хүн ч ёстой өсөж дэвждэггүй хүн юмаа гэхээс өөр юу гэхэв.
Энэ хэсэгт л харин 53 54 54 53 гэсэн дүнгүүд авсан нь ёстой магтмаар зүйл байгаа юм. Ингэж л тогтмол бөгөөд чанартай, чадвал өсөлттэй аваад байх хэрэгтэй. Сайн байсныг нь үнэлээд нэг бангаас чөлөөлсөн. Гэхдээ л бусад хүмүүс дээд амжилтаа шинэчлээд 70 хүрээд талийгаад алга болсон байхад тэр байрандаа л байна... Ёстой өсөхгүй гүрийсээр байгаад 80 сорилын ард гарч магадгүй шүү...

11. Очирмаа 47.75 [44.45]
Уг нь өмнөх хэсэгт овоо л байсан. Энэ хэсэгт бандуулахгүй л бол өсөхгүйнээ. 40 сорилын дунджаасаа дээхнэ байна гэхээр боломжийн ч гэмээр юм шиг, өмнөх хэсгийн 53 дунджийг бодохоор одоо уруудаж байгаа хүн яанаа гэж бодмоор...
Хэсэг бүрт нэг чойрдог, тэр нь сая болчоод ядаж байхад түүний муу харагдуулаад байдаг. Урдах хүмүүс нь дэндүү хол тасарчлаа, энэ хэсгийн зорилт бол МИД4-ийнхөө нэр төрийг л хамгаалж 11 байранд 50% дунджлаад орох болж байх шигээ...
Энэ 4-р сард маш сайн бэлтгэл хийж чадвал тэсэрч, дараагийн сараас эхлээд дандаа 60 гаргаж авдаг болж болохоор л байгаа юм. Тэгээд өөрийнхөө дүн, байр хоёртойгоо эвлэрэхгүй байгаа бол хичээгээд байж дээ...

12. Бямбахорол 45,75 [30.61]
Суга өсөөд байгаа, өмнөх хэсэгт МИД4-д тулж ирээд 12-д дуусгасан. Гэхдээ 11-д орох бол үнэхээр хэцүү л дээ. Магадгүй үнэхээр сайн болтлоо хэсэгтээ 12-р байранд байрлах ёстой байж болох юм. Энэ хэсгийг гэхэд л дажгүй эхлүүлээд их л удалгүй байрлуугаа буцлаа. Надмид яг л ингэж буцаж байсан, буцах бүртээ шинийг ухаарч дараа яаж илүү өрсөлдөөн гаргаж илүү их тэвчих билээ гэж бодсоор, туршлага хуримтлуулсаар байсан... одоо яаж байгааг нь харахгүй юу. Дашка Энхбаяр тэргүүтнийг сандаргаад л явж байна.
40 сорилын дунджаас бол дэндүү сайхан өссөн байгааг харж байна. Энэ хэсгийг дуусахад л бүх 48-сорилын дунджаараа 12-р байранд байрлах боломж түүнд харагдаад байгаа юм. Ямар ч байсан бангаас буцаж ирээд өөрийн 12-р байрны төлөөх тэмцлээ үргэлжлүүлж дээ, болж өгвө л 11-д орохыг мэдээж хүсчил байгаа...

13. Сэргэлэнбаатар 44,75 [34.58]
Ойрд дажгүй байгаа, өмнөх хэсэгт 11-д шалгараад манаргаад амжсан. Гэхдээ ганц удаа 69 авсныхаа хүчинд л тэр шүү дээ. Энэ хэсэгт 12-р байрны төлөөх тэмцэл л ширүүн байх төлөвтэй. Хорлоотой нэгийгээ үзнэ дээ... Тогтмол 45 аваад, энэ хавьд дундажлаад хэвших хэрэгтэй байна. Түүнээс цааш яаж өсөхөө тэр үед нь төлөвлөнө биз. Одоо бол 45 гэдэг тоо л түүний гол зорилт байх ёстой.
40 сорилын дунджаас 10% илүү байгаа нь сайжирч байгааг нь мэдээж нотолно. Харин байралж байгаа байр нь урагшлахыг шаардаж байгаа. 40 сорилын дунджаар МИД4-өөс дэндүү хол хоцорч байна лээ дээ. Уг нь Надмидаас дутах юмгүй л хүн. Гэвч Надмидтай харьцуулашгүй муу амжилттай л яваад байх юмдаа...

14. Баттүшиг 41 [30.53]
Байр энэ тэр бол дажгүй байна ш дээ, дундаж ч дажгүй. Гэхдээ л бүүр хойноос эхэлсэн Хорлоо хаана тууж явааг харах хэрэгтэй. Бас Надмид гэж түүнээс нэлээн дутуу хүн байж байгаад одоо яаж өсөөд, яаж баллаад байгааг нэг сайн ажиглаад ухаарах хэрэгтэй байна.
Өөрийнхөө хувьд бол сайжраад байгаа, суугаад байгаа л гэсэн. Гэхдээ миний санаанд бол отг хүрэхгүй байгаа. Одоо иймрэхүү байдалтай дүн авч байгаа хүн 2 сар хүрэхгүй хугацааны дараа ямар дүн авах бэ?
Сайн больё гэвэл сайн хичээх хэрэгтэй, одоогийнхоор бол 40 дунджилж байна, сайжраад 45 гэж бодохоор ямар ч найдваргүй л гэж хэлмээр байна... 40 сорилын дүнгээс энэ хэсэгт суга өссөн л харагдаж байгаа. Ийм дээгүүр байранд байралж үзээгүй л хүн. Хэд дундажтай, хэдэд дуусахыг нь харжил байя...

15. Ану 35.33 [28.97]
Үнэхээр хэцүү байна даа. Уг нь сайн суугаад байгаа, сайжрах л байх. Гэхдээ амжих уу? Дашка ахын тавиланг давтах уу? бодит байдал бол энэ шүү дээ. Одоо 35 дунджилж байна. 2 сар хүрэхгүй хугацааны дараа ЭЕШ болно. Одоогоос 2 сарын өмнө 30 дунджилдаг байсан. 2 сард 5% өсдөг гэвэл ЕШ-д 40 авах юм байна л даа... Маш муудаа тооцогдох дүн шүү дээ 40 бол. Хорлоо энэ тэр шиг суга суга өсөөд, хэсэг бүрт амжилтаа 4%-аар нэмэгдүүлбэл үлдсэн 4 хэсэгт 35+4*4=51 гээд арай дээр дүнд дээр очих боломж байна.

16. Касум 34,5 [34.31]
За нэг энэ хавьд л авсаар байгаа. Ер нь хамгийн их тасалдаг, тасалдаг тоогоороо Төгөлдөртэй л уралддаг хүн. Одоо өөрөө тооцоо хийгээд үзэх хэрэгтэй. Би хэдэн сард хэр өсөв, одоо хэр хугацаа үдсэн билээ? тэгээд ямар дүн авах боломж байна. Тэр нь таалагдаж байгаа бол яг одоогийнхоороо бай, таалагдахгүй байгаа бол сайжир. Сайжрахын тулд маш их хөдөлмөр зарцуулах хэрэгтэй.

17. Батхишиг 33,33 [35.27]
Жаахан уйдаад байсан юм байлгүй, хойгуур зугаалж байгаад буцаад урагшилж байна. Ер нь хамгийн сүүлд ч орж чадах хүн юм байнаа гэдгээ ойлгосон бизээ. Дээд амжилт 58% л гэх юм... гэхдээ араас нь залгуулаад доод амжилтаа шинэчилдэг л гэх юм. Одоо 40 сорилоосоо доор байна гэхээр, муудаж байгаа хүн гэсэн үг үү?
Уг нь 12-д байх чансаатай хүн, 12-ын төлөөх өрсөлдөөнийг ширүүн болгож байх ёстой хүн чинь сүүлийн байруудад жагсаж байх ч гэж.
Тэгээд найдвартай 35 авсаар байгаа биш, их орон гаран авч байгаа. Хааяа бол 50 авна, тэгснээ 20 авна... энэ бүтэхгүй ээ. Найдвартай 30 авдагаараа Ану арай дээрч юмуу...
Овоо л сайн сууж байгаа, бас ч гэж их сайжирсан нь мэдрэгдэж байгаа. Одоо сорил дээр хэсэг бүтэлгүйтээд, нэмээд их сайн суугаад чадваржаад ирвэл 8-р хэсэг энэ тэрээс нэлээн дээр очиж өрсөлдөөнд орох боломжтой, түүний тулд ихээхэн л хичээх хэрэгтэй байна. Том өрсөлдөөнд орж чадахгүй бол энэ хавьдаа явсаар байгаад чойроод дуусах нээ...

18. Төгөлдөр 31,75 [32.88]
19. Даваацэрэн 31.5 [34.61]
20. Одцэцэг 29 [27.53]

Залхуучуудын бүлэглэл. Ирээдүй нь бол маш тодорхой байгаа, бас их ойрхон... урд талынх нь ширээ хавьцаа л байгаа.

No comments:

Post a Comment